vol. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь...

20
Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: living.the.lotus.rk- [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёоко Редактор: Накамүра Эцүко Орчуулсан: Ш.Жаргалмаа,Ж.Гэрэлтуяа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Б.Мөнхцэцэг /LYLQJ WKH /RWXV 9RO Living the Lotus—Buddhism in Everyday Life ( Амьд Цагаан Лянхуа судар Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ . Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна . Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна . Орноосоо шалтгаалаад тогтмол гарахгүй орон , зөвхөн РКК - ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий . Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно . Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно . Санаа нийлэхгүй хүн байсан ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй л бол энх тайван хэзээ ч ирэхгүй. Өөрөөр хэлбэл, шууд л эсэргүүцэл илэрхийлж байдаг хүнийг ихэнх хүмүүс Ийм хүнтэй харьцаж чадахгүйгээд дайснаа болгочихдог. Гэвч ийм хүнтэй учирсан ч өөрийгөө дарж, тэр хүний сэтгэлийг ойлгож, яриаг нь сонсох нь зүйтэй. Хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол байгаа. Сэтгэл санааг нь ойлгохыг хичээвэл аяндаа өөрийн чинь санааг ч ойлгож ирэх болно. Ямар ч хүний жинхэнэ мөн чанар бол сайхан сэтгэл байдаг. Тиймээс хэрхэн яаж харилцахаас шалтгаалаад сайн талыг нь яаж л бол яаж ил гаргаж болно. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг мөртлөө орчин тойрныхоо хүмүүст итгэхгүй байна гэдэг үнэндээ Бурханд ч бүрэн итгэдэггүй гэсэн үг юм. Хүмүүсийн дутагдалтай тал нь нүдэнд илүү тусаад байдаг тал бий. Гэвч энэ хүн ч гэсэн Бурханы үр хүүхэд хэмээн бодож, жинхэнэ мөн чанарт нь мөргөж чаддаг болох нь жинхэнэ утгаараа Гурван эрдэнийг шүтэж байгаа хэрэг билээ. Үүсгэн Байгуулагчийн Үг 7 , 174-175 х. Дутагдлыг ч хүлээн зөвшөөрдөг Мөргөлийн гурван эрдэнийг шүтэхүй VOL. 102 VOL. 102 ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН БАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛ СУРГААЛ СУРГААЛ

Upload: others

Post on 30-Aug-2019

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: +81-3-5341-1124 FAX: +81-3-5341-1224 Email: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шёоко Редактор: Накамүра Эцүко Орчуулсан:Ш.Жаргалмаа,Ж.Гэрэлтуяа Эхийг бэлтгэсэн: Ж.Гэрэлтуяа Хэвлэлийн баг: Мацүока Шихо, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Миүра Шизүё, Микава Сачи, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро, Б.Мөнхцэцэг

Living the Lotus—Buddhism in Everyday Life (Амьд Цагаан Лянхуа судар – Бидний амьдрал дахь Буддизм )” хэмээх тус сэтгүүлийн нэрэнд Цагаан лянхуа судрын сургаалыг өдөр тутынхаа амьдралд хэрэгжүүлж, шаварт ургадаг үзэсгэлэнт цэцэг мэт үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй амьдралыг туулцгаая гэсэн хүсэл шингэсэн билээ. Бид энэхүү сэтгүүлээр дамжуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болох Буддизмын сургаалыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийг зорьж байна. Энэхүү сэтгүүл нь 14 орны хэл дээр орчуулагдан гарч байна. Орноосоо шалтгаалаад тогтмол гарахгүй орон, зөвхөн РКК-ын Ерөнхийлөгчийн сургаалыг л орчуулан гаргадаг орон ч бий. Сэтгүүлийн агуулгыг илүү дэлгэрүүлж, үр өгөөжтэй нийтлэл тавихын төлөө бид бүхэн цаашид ч гэсэн хичээх болно. Мөн та бүхний санал хүсэлтийг баяртайгаар хүлээн авах болно.

Санаа нийлэхгүй хүн байсан ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй л бол энх тайван хэзээ ч ирэхгүй. Өөрөөр хэлбэл, шууд л эсэргүүцэл илэрхийлж байдаг

хүнийг ихэнх хүмүүс “Ийм хүнтэй харьцаж чадахгүй” гээд дайснаа болгочихдог. Гэвч ийм хүнтэй учирсан ч өөрийгөө дарж, тэр хүний сэтгэлийг ойлгож, яриаг нь сонсох нь зүйтэй. Хүн болгонд өөрийн гэсэн үзэл бодол байгаа. Сэтгэл

санааг нь ойлгохыг хичээвэл аяндаа өөрийн чинь санааг ч ойлгож ирэх болно. Ямар ч хүний жинхэнэ мөн чанар бол сайхан сэтгэл байдаг. Тиймээс хэрхэн яаж харилцахаас шалтгаалаад сайн талыг нь яаж л бол яаж ил гаргаж болно. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг мөртлөө орчин

тойрныхоо хүмүүст итгэхгүй байна гэдэг үнэндээ Бурханд ч бүрэн итгэдэггүй гэсэн үг юм. Хүмүүсийн дутагдалтай тал нь нүдэнд илүү тусаад

байдаг тал бий. Гэвч энэ хүн ч гэсэн Бурханы үр хүүхэд хэмээн бодож, жинхэнэ мөн чанарт нь мөргөж чаддаг болох нь жинхэнэ утгаараа Гурван эрдэнийг шүтэж байгаа хэрэг билээ.

Үүсгэн Байгуулагчийн Үг 7 , 174-175 х.

Дутагдлыг ч хүлээн зөвшөөрдөг Мөргөлийн гурван эрдэнийг шүтэхүй

VOL. 102VOL. 102

ҮҮСГЭН ҮҮСГЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙНБАЙГУУЛАГЧИЙН СУРГААЛСУРГААЛСУРГААЛ

Page 2: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Фүрүяа Мицүтоши

Зурагт Буддизмын Үндсэн Сургаал

Бурхан багшийн сургаал

(Гурван зүй тогтлын сургаал ) Бүх юмс хувирч өөрчлөгддөг

2 Living the Lotus 2014.03

Өнөөдөр Бурхан багшийн сургаалын гол тулгуур болох Гурван зүй тогтлын сургаалыг сурцгаая.

Ямарсургаал юм бэ?

Бүх юмс хувирч өөрчлөгддөг, Юу ч ган-цаар оршин тогтнодоггүй, Нирваан нь туйлын амгалан

Аан. “Жэтавана хийдийн хонхны дуу, юмс үзэгдэл хувиран өөрчлөгддө-гийг са-нуулна” гэ-дэг шиг

үү.

Хөөх, ийм хэцүү зүйр үгийг мэддэг байх нээ.

Орчлон ертөнц гэдэг хий хоосон зүйл” гэсэн үг биз дээ?

Page 3: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Үргэлжлэл 12-р хуудас

Living the Lotus 2014.03 3

Тэгэхгүй шүү. Чиний ойлголт хагас дутуу байна даа.

Тийм биш гэж үү? Тэгвэл юу гэсэн үг юм бэ?

Хүмүүс дээр жишээ авч “Бүх юмс хувирч өөрчлөгддөг” талаар сурцгаая.

Ёстой нэг! Энэ гэрийнхэн гэж хэлэх ч үг алга.

Нөхөр гэж албан тушаал ч ахихгүй, гэрт ирэхээрээ хэвтэхээс өөр юмгүй.

Банди гэж хичээл номоо ч хийхгүй, тоглоом тоглохоос өөр юмгүй ...

Дээрээс нь ...

Охин өрөөний мухар сахиад, юу ч бодож суудаг юм бүү мэд.

Бүү ор!

Манай гэр бүлийн-хэн гэж

Үнэхээр хэлэх ч үг алга.

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Page 4: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Саяхан би цэцэгний хуанли харж байтал манай нийгэмлэгийн ойн баяр болох 3 сарын 5-ны өдөр дээр “Цахилдаг” цэцэг тавьж, “Энэрэнгүй сэтгэл” гэж бичсэн байсныг санаандгүй олж харав. Бид “Гэгээлэг, энэрэнгүй, халуун дулаан”

сэтгэлийг эрхэмлэж ирсэн. Санаандгүй зүйл мэт боловч, үг нь ч, цэцэг нь ч ойн баярын өдөрт яг л таараад, “энэрэл” гэдэг зүйлийн тухай дахин бодох завшаан болсон юм.

“Энэрэнгүй” гэсэн ханз нь “хүн” ба “санаа зовох” гэсэн ханзнаас бүтдэг. Санаа зовох гэдэг нь бусдын төлөө сэтгэл зовнин, зовлонг нь ойлгох гэсэн утгатай. “Энэрэл” гэсэн ханз нь “манлайлах, тэргүүлэх” гэсэн утгыг ч илэрхийлдэг. Энэ утгаараа хүмүүсийн зовлон шаналалыг өөрийн мэт хүлээн авах тал дээр хэнээс ч илүү хүнийг “энэрэнгүй хүн” гэж гэдэг. Шагжамүни будда, дарханы хүү Чюндагийн

бэлдсэн хоолноос хордон үхэх болсноо мэдсэн ч, өөрийг нь үхэлд хүргэсэн Чюнда хүмүүст буруутгагдан харамсан гашуудахгүй байгаасай хэмээн Анандаар “Шагжамүни будда сүүлчийн өргөл барьцын ачаар нирваан дүрд орсон тул чи тун их буян үйлджээ” хэмээн дамжуулуулсан гэдэг. Энэ нь хүний зовлон шаналалыг ойлгож, чин

сэтгэлээсээ өрөвдөн хайрлах дээд хэмжээний энэрэнгүй сэтгэлийг харуулсан жишээ юм. Бусдын зовлонг ойлгох сэтгэл бидэнд ч бий. Гэсэн ч бид өөрсдийгөө “Шагжамүни буддагийн хэмжээнд хүрч чадахгүй” гэж боддог. Гэвч Шагжамүни будда ийнхүү сургасан байдаг:

“Ямар ч хүнийг найзаа хэмээн бодож, баярлуул (энэрэнгүй сэтгэл). Зовж буй хүнийг өрөвдөн

Энэрэн хайрлах

4

Энэрэхүй

Living the Lotus 2014.03

хайрлаж, гар сурган тусал (өрөвдөн хайрлах сэтгэл). Бусдын аз жаргалын төлөө залбирч, хамтдаа баярла (баярлах сэтгэл). Автамтгай сэтгэлээ хаяж, бүгдийг эрх тэгш хайрла (хаях сэтгэл). Бусдын төлөө энэхүү дөрвөн хязгааргүй сэтгэлийг хэрэгжүүлэх аваас бид аяндаа хүнд эелдэг сайхан хандаж чаддаг болно.

Рисшо Косей кай, Ерөнхийлөгч Нивано Ничико

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ

Page 5: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

“Косэй” сэтгүүл, 2014 оны 3 сарын дугаараас

Энэрэнгүй сэтгэлээс үүдэх аз жаргал

Бид “Өөртөө хатуу, хүнд зөөлөн бай” гэж хэлдэг. Мөн Күнзийн сургаалд “Бусдаас түрүүнд санаа зовж, бусдаас сүүлд баярлах нь хүний зам мөр” гэсэн сургаал байдаг. Эдгээр үгийг сайн бодоод үзэхээр энэрэнгүй сэтгэл ба сэтгэлээ ариусгах гэдэг нь нэг зүйл мэт санагдана. Хүмүүсийг чин сэтгэлээсээ энэрэн хайрлахын тулд өөрөө үнэнч, даруу, уужим сэтгэлтэй байх хэрэгтэйгээс гадна заримдаа тухайн хүний төлөө гэсэн хатуу сэтгэл байх ч хэрэгтэй. Энэрэнгүй сэтгэлийн үндсийг тавьж,

хөгжүүлэхийн тулд “Гэр бүлд шашны уур амьсгал хэрэгтэй” гэж Үүсгэн байгуулагч хэлсэн байдаг. Энэ нь нүдэнд харагдахгүй агуу их хүчийг хүндэтгэн бишрэх сэтгэлийг хөгжүүлж, төлөв даруу, уужим сэтгэлтэй болгодог учраас биз ээ. Хамгийн ойрхон жишээ гэвэл, цэцэг тарих

юмуу амьтан тэжээх нь хайрлах сэтгэлийн баяр хөөр, хагацахын зовлонг мэдрүүлж, бусдын зовлон шаналалыг ойлгох сэтгэлийг хөгжүүлдэг

5

нь гарцаагүй. Мөн сургаалын ачаар, сангатай харилцах

явцдаа бид энэрэнгүй сэтгэлээ хөгжүүлж байдаг шүү дээ. Амьдралынхаа сүүлчийн мөч дөхсөнийг

мэдэрсэн нэгэн хүн: “Би Бурхан багшийн сургаалыг сурч, туйлын их аз жаргалтай амьдралыг туулсан” гэж хэлсэн гэнэ лээ. Тэр “туйлын их аз жаргал” гэдэг нь “хүнийг энэрэн хайрлаж чаддаг болсон явдал юм” хэмээжээ. Насныхаа эцэст бусдыг энэрэн хайрлаж чаддаг болсон өөрөөрөө бахархан баярлаж байгаа энэ яриаг сонсохоор, гэгээлэг, энэрэнгүй, халуун дулаан сэтгэлийг эрхэмлэж, зовж шаналсан хүн рүү гар сунган тусалж, сургаалаар дамжуулан харилцан бие биенээ хөгжүүлэх харилцаан дотор энэрэл хайр оршдог мэт санагдана. Их Ариун Ордон байгуулагдсаны 50 жилийн

ойн баяртай зэрэгцэн миний бие ч бас төрсөн өдрийн баяртайгаа золгож байна. Цаашид ч гэсэн би баярласан сэтгэлээр та бүгдтэй хамт бурханы зам мөрт зүтгэх болно.

Living the Lotus 2014.03

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРГААЛ

Page 6: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

6 Living the Lotus 2014.03

Дэлгүүр орсон нь

Нэгэн бүтэн сайн өдөр ажлаа яг дуусч байтал хоёр бага охидоос маань мэссэж ирэв: “Галт тэрэгний буудлын өмнөх дэлгүүр явах гэсэн юм. Таныг ирэхээр хамтдаа явж

болох уу?” “За, тэгье. Ээж нь одоохон харилаа, жаахан хүлээж байгаарай.” Гэртээ харьтал хоёр охин маань түрийвчээ барьцгаачихсан явахад бэлэн хүлээж

байв. Тэр үед дунд охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө өгөхдөө хадгаламжийн мөнгө, хандивын мөнгө, чөлөөтэй хэрэглэж болох мөнгө гэж гурав хуваан хэрэглүүлдэг байв. Мөнгөнийхөө хэмжээг хүүхдүүд өөрсдөө шийдэж, чөлөөтэй хэрэглэж болох мөнгөө түрийвчэндээ хийдэг байв. Тэр чухал нандин мөнгөө аваад дэлгүүр явав. Охидын авах гэсэн юм нь бичиг хэрэгслийн жижиг сажиг хөөрхөн юмнууд байв.

Дэлгүүрт оронгуутаа л тэр хоёр дуртай нь аргагүй юм бүрийг барьж сонирхож эхлэв. Үе үе: “Аль нь дээр вэ?” гэж надаас асуухад нь би хариулангаа тэр хоёрын байдлыг харж зогсов. Нэгэнт л хамтдаа дэлгүүр явна гэж шийдсэн учраас яаралгүй тэр хоёрыг хүлээхээр шийдэв. Гэтэл 30, 40 минут өнгөрсөн ч охид авах юмаа шийдэж чадахгүй л байлаа. Авах юм

нь ихдээд мөнгө нь хүрэхгүй байгаа бололтой. Ялангуяа бага охинд маань ердөө л 318 йен байв. Тамганы цуглуулга нь 400 йен давна. Хавтас, харандаа хоёр авъя гэхээр жоохон дутаж байв. Тэгсэн мөртлөө бага охин маань хавтас, харандаа хоёртоо сэтгэл нь ханахгүй, тусламж горьдсон янзтай үе үе над руу хяламхийн харна. Дунд охин маань дүүгийнхээ энэ байдлыг хараад: “Би авах юмаа шийдчихлээ.

Надаас жаахан мөнгө авах уу?” гэв. Бага охин маань эгчийнхээ түрийвчийг хараад: “Пөөх, 900 йен байгаа юм уу?” гэсэн мөртлөө эгч ч гэсэн мэрийж байж мөнгөө цуглуулсан гэж бодсон уу “Зүгээр, зүгээр” гэв.

“Алив, ээж нь аваад өгөх үү?” гэсэн үг хоолой дээр гарч ирсэн боловч би биеэ барьж:

“Ээж нь та хоёрт аваад өгмөөр л байна. Уг нь тэр нь надад илүү амар л даа. Гэвч өнөөдөр та хоёр өөрсдийнхөө мөнгөөр дуртай юмаа авна гэж шийдсэн учраас өөрсдөө

Инээмсэглэл бол Тэнгэрийн Цэцэг

Рисшо Косей Кай, Удаах Ерөнхийлөгч Нивано Коошёо

Page 7: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

7Living the Lotus 2014.03

авах гээд үз дээ. Ээж нь юмаа автал нь хүлээж л байя” гэж хэлэв. Охид толгой дохин “За” гэж хэлээд, эгч нь дүүдээ юмыг нь сонгоход туслав.

15 минутын дараа охид арай гэж сонголтоо хийгээд, сэтгэл нь ханасан бололтой касс уруу очив. “Уут хэрэггүй шүү” гээд тус тусдаа 2 йений хямдрал аваад, хариултаа нандигнан түрийвчэндээ хийцгээв.

Дэлгүүрээс гараад би тэр хоёрт: “Өнөөдөр бүтэн сайн өдөр юм чинь боов аваад харьцгаая. Та хоёр сонгоод өг, тэгэх үү?” гэв. Охид ингэнэ гэж бодоогүй байсан уу “Ямар гоё юм бэ!” гээд бөөн баяр. Бид гэрийнхэн маань яасан их баярлах бол гэж бодонгоо дуртай талхыг нь сонгож дуусаад кассан дээр очив.

“6 ширхэг нь 1,210 йен болж байна.” Охид талхны үнийг сонсоод нүдээ бүлтийтэл гайхаж орхив. “Талх ийм үнэтэй байсан юм уу? Бид олон юм нэхээд байвал ёстой хэцүү юм байна

даа. Үүнээс хойш олон юм нэхэхгүй ээ. Ээж ээ, бүгдэнд нь талх боов авч өгсөнд баярлалаа.”

Байгаа мөнгөндөө тааруулан юм авсны дараа мөнгөний үнэ цэнийг мэдэрч, мөнгөөр авсан юм болон мөнгөөр авч болшгүй нандин эрдэнэ хоёроо өвөртлөөд, бид сэтгэл тэнэгэр гэртээ харьцгаав.

Якүшин” 2012 оны 11 сарын дугаараас

Нивано Коошёо

Нивано Коошёо нь Рисшо Косей Кайгийн ерөнхийлөгч Нивано Ничикогийн том охин бөгөөд Токио хотод мэндэлсэн.Хуулч мэргэжлээр их сургуулиа төгссөний дараагаар тус нийгэмлэгийн удирдах албаны мэргэжилтэн бэлтгэх “Гакүрин” сургуулийн үндсэн ангид элсэн суралцаж төгссөн. Өдгөө «Цагаан Лянхуа Судар»-ыг судлангаа нийгэмлэгийн гишүүд, сүсэгтэн олонд ном айлдаж, гадна дотны шашны байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхааран ажиллаж байна. Түүнчлэн тус нийгэмлэгийн удаах ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа. Тэрээр нөхөр Мүнэхиро болон нэг хүү, гурван охины хамт амьдардаг.

Page 8: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Би хүүхэд байхаасаа л хэзээ нэгэн цагт Японоос өөр оронд амьдрах юмсан гэж хүсдэг байсан юм. Эцэст нь мөрөөдөл минь биелэж, олон хүмүүсийн туслалцаа дэмжлэгийн ачаар 2008 оны 10 сарын сүүлээр Канадад цагаачлах болов. Зөвхөн хүсэл мөрөөдөлдөө автагдан Нортвест хотод ирсэн учраас надад ямар ч төлөвлөгөө байгаагүй юм. “Багын мөрөөдөл минь биелэлээ шүү дээ. Ямар сайхан юм бэ!” гэсэн бодлоос өөр юу ч байсангүй. Эхэндээ ажил олдохгүй жаахан хэцүү байсан боловч дараа жилийн 4 сар гэхэд би одоо ажиллаж байгаа компанидаа ажилд орсон юм. Нортвестэд тогтмол ажил олоход маш хэцүү гэдэг байсан учраас над шиг цагаачин хүнд ийм ажил олдсон нь үнэхээр азтай хэрэг байв. Энэ компани ажилчидаа хүндэлж, сайхан харьцдаг газар байсан тул адилхан цагаачлан ирсэн найзууд маань бүгд л “Чи яаж ийм ажил олж чадав аа? Ийм ажил тэр болгон олдохгүй шүү” гээд атаархацгааж байв. Би өөрөө ч гэсэн ийм ажилд орж чадсандаа үнэхээр гайхдаг юм. Гэвч энэ ажилд орсноос хойш нэг юманд байнга шаналдаг байв. Энэ бол хүмүүстэй харилцах харилцаа байв. Би угийн ганцаараа байж, дуугүй ажлаа хийх дуртай болохоор хүнтэй ярих дургүй байлаа. Дээрээс нь англи хэл маань тийм ч сайн биш байсан учраас хүний хэлж байгаа зүйлийг сайн ойлгохгүй, өөрөө ч сайн ярьж чадахгүй байсан учраас яваандаа илүү дутуу юм яриад яахав гээд дуугаа улам л хураадаг болов. Нэг мэдэхэд хүнээс зугтдаг, ганцаардмал байдалтай болж, бүтэн өдөржин ганц ч хүнтэй ярилгүй 8 цаг ажиллаад гэртээ харих нь элбэг болсон байв. Би өөрөө ч “ингэж болохгүй шүү” гэдгээ мэдэж байсан мөртлөө, яах ёстойгоо мэдэхгүй байв. Ямар ч байсан ажлаасаа халагдахгүйн тулд хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж бодон, ажлаа хийж амжихгүй бол гэртээ авч очиж хийх үе ч байлаа. Ажлын 5 өдөр нурж унатлаа ядарна. Долоо хоногийн сүүлээр нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцох, Япончуудын холбооны ажил гээд амрах завгүй байв.

Ийм нөхцөл байдалд намайг тайвшруулах зүйл тамхи л байв. Тавхан минутын дотор сэтгэл санаа сэргэж, сайхан болдог тул миний хувьд стрессээ тайлах ганц арга минь байв. Мөн дуртай хоолоо идэж, дуртай юмаа ууж, стрессээ тайлдаг байлаа. Хагас бүтэн сайнд онц ажилгүй бол шөнө болтол унтахгүй, үд болтол унтаж эмх замбараагүй амьдардаг байв. Биеэ хөдөлгөх зүйл гээд байх юм бараг л хийдэггүй байсан.

Нэг өдөр өглөө босонгуутаа л шууд гадаа саадныхаа хажууд сурсан зангаараа тамхиа татах гэтэл цээжин дээр дарсан мэт өвдөлт мэдрэгдэв. Тэр үед мөр, өвдөг гээд үе мөчний хавиар байнга өвддөг байсан болохоор одоо бүр цээж рүү орж дээ гэж бодоод л өнгөрсөн юм. Хэсэг хугацаанд л өвдөөд зүгээр болчихдог байсан болохоор нэг их тоодоггүй байсан боловч яваандаа өвдөх нь ихсэж ирэв. Арваад хоногийн дараа бүтэн сайны орой гэртээ интернэт хараад сууж байтал дахиад цээжээр өвдөж эхлэв. Түргэн тусламжийн эмнэлэг рүү явах уу яах уу гэж эргэлзэж байтал энэ удаад өвдөлт өмнөхөөсөө урт, 10 минут үргэлжилсэн тул “Явахгүй бол болохгүй нь”

Энэхүү илтгэл нь 2013 оны 7 сарын 14-нд Сиатл салбарын Үрабон ёслолын үеэр тавигдсан болно.

8

Одоо байгаа амьдралдаа талархаж амьдарцгаая

Оохаши Кэничиро Сан-Франциско салбар, Сиатл дүүрэг

Living the Lotus 2014.03

Оохаши гуай илтгэл тавьж байгаа нь

Page 9: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

хэлэв. “Юу гэсэн үг вэ? Насаараа эм уух ёстой гэж үү?” гэж би бодов. Сувилагчаас авсан сэтгүүлийг яаралтай уншив. Тэгтэл сэтгүүлийн сүүлийн хуудсан дээр: “Аспириныг насан туршдаа ууж, бусад эмийг дор хаяж нэг жил уухыг зөвлөж байна” гэж бичсэн байв. “Айн! Би одоо насан туршдаа эмэнд найдаж амьдрах хэрэгтэй болчихсон гэж үү? Насаараа эм ууна гэж үү? Үгүй байлгүй дээ?” Ингэж бодоод ухаан балартаад л явчихав. Маргаашийн өглөө нь эмч “Та өнөөдөр гэртээ харьж болно. Гэхдээ танд зарим зүйлийг анхааруулья гээд, тамхинаас гарч, эрүүл саруул хүнс хэрэглэж, бага зэрэг дасгал хөдөлгөөн хийж, эмээ уух хэрэгтэй зэргийг тайлбарлав. Би эмчээс: “Эмээ тогтмол уух хэрэгтэй юу?” гэж асуутал эмч: “Yes, Life-long (Тийм ээ, насан туршдаа)” гэж хариулав. “Үнэн байсан юм байна” гэж бодоод дахин цочролд оров. Эмнэлэгээс гарахад сувилагч надад яаралтай үед хэрэглэх нитроглицерин өгснөөр би ямар хүнд өвчин туссанаа мэдсэн юм. Эмнэлэгээс гараад эгчтэйгээ хамт хоол идчихээд гэртээ хариад шууд интернэтээ асааж, өөрийнхөө өвчний талаар болон эмнийхээ талаар судалж эхлэв. Судлах тусам нүд хальтрам бодит үнэн бичигдсэн байв. Тэгээд долоо хоног гэртээ амрахаар шийдэж, ажлаасаа чөлөө авсан ч, өөрийнхөө нөхцөл байдлыг хүлээн авч чадахгүй сэтгэл санаагаар унасан. “Надаас ч илүү буруу хооллодог хүн, надаас ч илүү тамхи татдаг хүн зөндөө л байгаа. Тэр тусмаа энэ Нортвест хотод бол тарган хүн дүүрэн бий. Гэтэл яагаад заавал би энэ өвчнөөр өвддөг байна аа?” гэж хий хоосон бодох өдөр хоногууд үргэлжилсээр байв. Хичнээн тайван байхыг хичээсэн ч өмнө нь огт тоодоггүй байсан цээжний жоохон л эвгүй мэдрэмжийг мэдрэхээрээ шууд л айдаст автаж: “Энэ чигээрээ унтчихвал үхэж магадгүй” гэж бодон шөнөжингөө унтаж чадалгүй эмээ гартаа атган хэвтэх үе ч байлаа. Дарга маань: “Яарах хэрэггүй, биеэ сайн амрааж эдгээсний дараа ажилдаа ир. Эрүүл мэнд бол хамгийн чухал” гэж хэлсэн л дээ. Гэвч би “Энэ янзаараа бол айдаст автаж дуусах нь. Үүнийг давахын тулд юуны өмнө хуучин амьдралдаа хурдан эргэж орох хэрэгтэй” гэж бодоод дараагийн долоо хоногийн хоёр дахь өдрөөс нь ажилдаа эргэн оров. Түүнээс хойш одоо нэг сар өнгөрч байна. Өвдөөд удаагүй байхад шюнин сан надаас илтгэл тавихыг хүссэн юм. Илтгэл гэдэг голцуу хүмүүс өөрт тохиолдсон явдлаас сурсан зүйлээ бусадтай хуваалцдаг гэж боддог. Гэтэл миний хувьд яг одоо зовж шаналж, яах аргаа ч олоогүй байгаа болохоор та бүгдтэй хуваалцах сурсан, мэдсэн зүйл санаанд орохгүй байна. Өчүүхэн боловч шинээр мэдэрсэн

гэж бодоод байрныхаа эзнээс гуйж эмнэлэг рүү хүргүүлэв. Эмнэлэг дээр даралт, зүрхний бичлэг, цусны шинжилгээ, рентген зураг гээд баахан шинжилгээ өгчихөөд хариугаа хүлээн суув. Гэтэл эмч: “Ямар ч асуудал алга. Санаа зовох зүйлгүй. Юмыг яаж мэдэх вэ, бага зэргийн дасгал хийсний дараа хийдэг зүрхний бичлэг хийлгэх дугаар авчихлаа. Маргааш дахин шинжилгээ өгөөд ирээрэй” гээд намайг явуулав. “За, ямар ч гэсэн асуудалгүй л юм байна. Зүрхний бичлэг хийлгээд асуудалгүй байсан юм чинь цээжний өвдөлтийн шалтгаан зүрх биш юм байна. Рентгенээр харуулаад ч зүгээр байсан юм чинь уушигны хавдар ч биш юм байна. Өөр л учиртай байх нь” гэж бодоод санаа амрав. Маргааш нь дахин шинжилгээ өгтөл, шинжилгээ хийж эхлээд 2, 3 минут бодов уу үгүй юу эмч шинжилгээгээ зогсоогоод намайг орон дээр хэвтүүлэв. Тэгээд зүрхний бичлэгийг хараад: “Би өвчний талаар захиа бичиж өгье. Та одоо шууд түргэн тусламжийн эмнэлэг рүү яв. Таны зүрхний бичлэг асуудалтай гарсан” гэв. Түргэн тусламжийн эмнэлэг дээр очоод эмчийн бичгийг үзүүлтэл намайг шууд орон дээр хэвтүүлээд зүрхний тасаг руу аваад явав. Эхлээд ажил руугаа утасдаж чөлөө авчихаад, эгч рүүгээ ярих уу болих уу гэж эргэлзэв. Гэтэл эмч: “Дор хаяж 2-3 өдөр хэвтэх хэрэгтэй. Аягүй бол долоо хоногийн сүүл ч болж магадгүй” гэв. Үүнээс илүү нуух аргагүй гэж бодоод эгч рүүгээ яритал эгч маань ихэд цочирдож гайхсан боловч биеэ барьж: “Солих хувцастай юу? Алчуур, саван байгаа юу?” гэх мэтээр санаа тавьж, шууд эмнэлэг дээр ирэв. Сувилагчийн тайлбарласнаар бол зүрхэнд хүчилтөрөгч хүргэдэг судас нарийссанаас хүчилтөрөгч зүрхэнд хангалттай очилгүй, зүрхний үйл ажиллагаа үе үе хүчилтөрөгчөөр дутдаг байсан юм билээ. Сайн уншиж судал гээд сувилагч бидэнд баахан сэтгүүл, видео өгөөд гарав. Тэр үед би: “За, бушуухан л мэс заслаа хийлгэчихээд эмнэлэгээс гарах юмсан. Ажлаа хурдхан хийж гүйцээхгүй бол” гэж л бодсоноос биш хичнээн хүнд өвчин туссанаа ойлгоогүй байлаа. Маргааш нь мэс засал хийхээр болж, ердөө 20-хон минутын дотор мэс засал дуусав. “Өө, ердөө л иймхэн зүйл байсан юм уу. Тэгвэл маргааш эмнэлээс гараад, нөгөөдөр гэхэд ажил дээрээ очиж болох юм байна” гэж дотроо бодож байтал нэг өрөөнд хэвтэж байсан адилхан өвчтэй хүн сувилагчтай ярьж байгаа нь сонсогдов: “Эм уухгүйгээр яаж ийж байгаад эмчилж болохгүй юм уу?” “Харамсалтай нь нэгэнт ийм болчихсон тул насан туршдаа эм уухгүй бол болохгүй” гэж сувилагч

9Living the Lotus 2014.03

Page 10: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

ганц зүйл бол, өглөө бүр нүдээ нээхдээ би: “Нүдээ нээчихлээ. Зүрх минь цохилж байна. Би амьсгалж байна. Би амьдарч байна. Ямар сайхан юм бэ” гэж урьд өмнө нь огт боддоггүй байсан зүйлдээ талархаж чаддаг болсон. Мөн ажилдаа эргэж очиход олон хүн надад: “Welcome back! Эргэж ирсэнд чинь байр хүргэе” гэж хэлсэн юм. Би: “Би угаасаа л ийм зантай болохоор намайг хэн ч тоохгүй биз дээ. Хүн гэдэг ийм л байдаг” гэж боддог байсандаа ичих шиг болсон. Англи хэлээр сайн ярьж, хүмүүст өөрийнхөө сэтгэлийг сайн дамжуулж хэлж чадддаг болохын төлөө, хичнээн нас ахичихсан ч гэсэн одоо би бага багаар хичээж байгаа. Энэ илтгэлийг бичиж суух зуур ээж утасдав. “Төрсөн өдрийн мэнд хүргэе. Сая мэссэж явуулсан, дараа уншаарай” гэв. “Өө нээрэн, өнөөдөр чинь миний төрсөн өдөр билүү, 41 нас хүрч байгаа юм байна”. Утсаа тавиад ээжийн явуулсан мэссэжийг уншлаа. Ээж маань: “Миний хүү, өдий хүртэл сайн, муу янз бүрийн л зүйлтэй учирсан байх. Өнгөрсөн бүх

учрал чинь чиний нандин эрдэнэ болно. Алдаа дутагдлаас өөр юм байхгүй, хийж бүтээсэн юмгүй хий хоосон зүйл гэж бодох өнгөрсөн амьдрал чинь үнэндээ бол “Хамаг хүчээрээ хичээж ирсэн зам мөр чинь юм” гэдгийг ухаарвал нөхцөл байдал өөрчлөгдөхгүй ч, өнгөрсөн амьдрал чинь тэр чигээрээ “нандин эрдэнэ” болж хувирах болно. Харах өнцгөө өөрчилбөл, өнгөрсөн амьдралын үнэ цэнэ нь ч өөрчлөгдөнө. Тэр харах өнцгийг зааж өгдөг зүйл бол Цагаан Лянхуа Судар гэж би боддог юм. Өдийг хүртэл чадах чинээгээрээ хичээж амьдарч ирсэн гэдэг чинь гарцаагүй үнэн шүү” гэсэн байв. Энэ сард би 41 хүрлээ. Одоогийн дундаж наслалт 80 гэж бодоход би амьдралынхаа хагасыг өнгөрөөсөн байна. Би энэ өвчнөөрөө дамжуулан өнгөрсөн амьдралаа нандин эрдэнээ болгож чадсан юм. Өнөөдрөөс эхлэн шинээр сэтгэж, шинээр амьдралыг туулъя гэж бодож байна. Анхаарал тавин сонссон та бүхэнд баярлалаа.

Оохаши гуай (баруун тал) ба Сиатл салбарын гишүүд

10

Living the Lotus сэтгүүл таны илтгэлийг хүлээн авч байна. Нийгэмлэгт элсэн орсноор амьдралд гарсан өөрчлөлтөө дэлхийн олон орны гишүүдтэй хуваалцахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу! Email address: [email protected]. Баярлалаа.

Living the Lotus 2014.03

Page 11: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

11Living the Lotus 2014.03

Page 12: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

12 Living the Lotus 2014.03

Яваад ирье.

Ээж гэж байнга л үглэх юм!

Манай гэр бүл гэж үнэхээр хэрэг алга.

Тийм гэж үү? Өөрийнхөөрөө бодож болохгүй шүү дээ.

Бич бүр ... Залхаад байна.

Тэгэж болохгүй ээ. Та өөрөө хичээх чухал шүү дээ.

Би хичнээн хичээлээ гээд энэ хүмүүс өөрчлөгдөх биш.

Бурхан багш ямар ч зүйл

Хэлэхэд амар ч хийхэд хэцүү шүү дээ.

Тэгээд энэ хэвэндээ л байгаад баймаар байгаа юм уу?

Яалаа гэж дээ.

заавал өөрчлөгддөг гэж сургасан байдаг юм шүү дээ.

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Зурагт Буддизмын

Үндсэн Сургаал

Page 13: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

13Living the Lotus 2014.03

Тэгээд яавал зүгээр гэж?

Тэгвэл Бурхан багшийн сургаалд итгэж, өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

Болохгүй байна гэж бодолгүй, нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгохыг хичээвэл ямар вэ?

... Ойлголоо. Дахиад нэг оролдоод үзье.

Дэмжиж байгаа шүү. Хичээгээрэй!

За!

Дээр үед чи ажилдаа их л идэвхитэй байсан.

Сүүлийн үед яагаад унжийгаад байгаа юм бэ?

Манай компани захиралын хамаатан юм уу сайн сургууль төгсөөгүй л бол

албан тушаал дэвшинэ гэж байддаггүй юм.

Албан тушаал тийм чухал гэж үү?

Хөөе хөөе! Чи л үргэлж албан тушаал албан тушаал гээд байдаг биз дээ.

Нээрэн тийм бил үү? Тэгвэл өнөөдрөөс эхлээд хэлэхгүй ээ.

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Page 14: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

14 Living the Lotus 2014.03

Ээж ээ, та өнөөдөр нэг л өөр байх чинь.

Тийм ээ. Орчлон ертөнцөд өөрчлөглөхгүй юм гэж үгүй.

Ммм... Гэхдээ би та хоёрыг дуурайсан болохоор онц сурна гэж байхгүй ээ.

Заавал хичээл ном хийх албагүй шүү дээ.

Айн? Байнга л хичээл хий гээд байдаг байсан мөртлөө.

Ингэхэд миний хүү чинь үлгэр бичих дуртай биш билүү?

Роман гэвэл баярлах юмсан ...

Шинэ зохиол бичихээрээ надад ч гэсэн уншуулаарай.

Хөөх, ээж ээ! Та чинь өнөөдөр яагаад инээд алдаад байгаа юм бэ?

Өнөөдөр байна шүү дээ, их сайхан зүйл сонсоод. Энэ ертөнцөд хувирч өөрчлөгдөхгүй юм үгүй гэж.

Гэхдээ би та хоёрыг дуурайсан царай муутай болохоор хүмүүс намайг тоохгүй л дээ.

Өөртэйгөө адилхан болгочих-сонд уучлаарай.

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Page 15: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

15Living the Lotus 2014.03

Хэдий тийм ч гэсэн хүнтэй уулзахдаа ядаж мэндэлж байгаарай.

Заа за. Өнөөдөр та үнэхээр сонин байна даа.

Ямар зохиол бичдэг юм билээ ...

Хөөх бичээд эхэлчихээ юу. Ямар мундаг юм бэ.

Даанч ханз мэддэггүй түрүүжингээ л толь эргүүлж байна.

Бүгдийг нь үсгээр биччихээр нээрэн сонин л доо тэ.

Харин тийм.

Өглөө-ний мэнд.

Ө... Өглөөний мэнд.

Ээж ээ! Япон хэлний хичээлийн шалгалтын оноог хар даа.

Хөөх! Өмнөхөөсөө сайн байна шүү дээ.

Өглөө-ний мэнд.

Айн ...! Өглөө-ний мэнд.

7 хоногийн дараа.

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Page 16: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

16 Living the Lotus 2014.03

Ханзаа бүгдийг нь хийж чадсан юм чинь.

Нээрэн тийм байна шүү. Өөр зөв хариулт ч байна.

Тийм ээ. Асуултынхаа утгыг ойлгодог болсон.

Үлгэр бичих сонирхол чинь нөлөөлсөн байх нээ.

Роман гээд хэлчихвэл баярлах юмсан.

Ээж! Би найзынхаа төрсөн өдөрт уригдсан.

Тийм үү? Найзтай болоо юу.

Гоё хувцас аваад өг л дөө.

За, тэгвэл дараа хамт дэлгүүр явцгаая.

Би ирлээ

Гүэ энэ чинь! Бүгд яасан баясгалантай байх юм бэ.

Тийм ээ, бүгд өөдрөг болцгоосон.

“Охин чинь өөдрөг болчихсон байна лээ” гэж хөрш хэлж байсан гээч.

Ээж та ч гэсэн үглэхээ болчихоод...

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Page 17: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

17Living the Lotus 2014.03

Basic Buddhism Through Comics is on sale from Rissho Kosei-kai International of North America. http://www.tuttlepublishing.com/

Бүгд өөдрөг болоод ашгүй дээ.

Уг нь чи ч гэсэн өөрчлөгдсөн бол...

Хичнээн өөрчлөгдөхийг хүслээ ч, амьдралд бодсоноос ч илүү хэцүү зүйл байдаг юм болохоор. Би лав бүтэхгүй юм байна.

Үнэхээр тийм юм болов уу даа?

Гэр бүлийн уур амьсгал их өөрчлөгдсөн байна шүү.

Энэ ертөнцөд өөрчлөгдөхгүй юм гэж үгүй. Нөхөр нь ч гэсэн заавал өөрчлөгдөнө. Үүнийг «Бүх юмс хувирч өөрчлөгддөг» гэдэг юм шүү дээ.

Нөхөр нь үнэхээр өөрчлөгдөх юм болов уу даа?

Тэрнийг дараагийн хичээлээр ойлгоно оо.

Хувьдаа ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр засвар оруулах, хэвлэн нийтлэхийг хориглоно

Page 18: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Tokyo, HeadquartersNew YorkSan Francisco Oklahoma

ColoradoSan Jose

Sacramento

SeattleVancouver, Canada

HawaiiKona

San DiegoLas Vegas

Arizona

Sao Paulo, BrazilMogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia

Ulaanbaatar, Mongolia

Seoul, KoreaPusanMasan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, BangladeshDhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Los AngelesLumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

MayaniPatiya

DomdamaCox’s Bazar

RKI of North America (Irvine)

Klamath Falls

JilungTainanPingtung

SatbariaLaksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San MateoSukhbaatar

DallasSan Antonio

Tampa Bay

ChicagoDenver

Dayton

West Delhi

Chendirpuni

Рисшо Косей Кай Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

Phnom Penh

Singapore

Roma, Italy

Kolkata North

18

Сургаалаас мэдэрсэн баяр хөөрөө дамжуулцгаая

Их Ариун Ордон байгуулагдсан 1964 оны 3 сарын 4-нд Бурхан залах ёслол болсон билээ. Ёслол дээр Үүсгэн байгуулагч Гол шүтээний өмнө зогсоод, цугласан олон гишүүддээ хандаж: “Мөнхийн Буддагийн хүсэл зорилгыг биелүүлэхийн төлөө бурханы зам мөрд зүтгэцгээе” хэмээн итгэл дүүрэн уриалсан гэдэг.

Үүсгэн Байгуулагч “Цагаан Лянхуа Сударт агуулагдсан буддизмын жинхэнэ ухаанаар хүмүүсийг аварч, дэлхийг засан төвхнүүлнэ” гэсэн агуу том зорилго дор Рисшо Косей Кайг байгуулсан. Бурхан багшийн сургаалаар дамжуулж хүмүүсийн бурханлаг мөн чанарыг сэргээх явдал нь Мөнхийн Буддагийн хүсэл мөн. Мөн бид бүхэн угтаа бол бодисадва нар учраас Мөнхийн Буддагийн энэ хүсэл нь бид бүхний ч хүсэл юм.

Их Ариун Ордон байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа энэ жил нийгэмлэгийн зорилгыг тунгаан бодож, тус тусынхаа орондоо сургаалаас мэдэрсэн баяр хөөрөө түгээн дэлгэрүүлж, хүмүүсийн бурханлаг мөн чанарыг нээх үйлээ улам бүр өргөжүүлэхийг хүсэж байна.

LIVING THE LOTUS 2014.03

International Buddhist Congregation

РКК, Олон Улсын Хэлтсийн Дарга, Мизүтани Шёокоо

Page 19: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)4255 Campus Drive, University Center A-245 Irvine, CA 92612, U.S.A.Tel: 1-949-336-4430 Fax: 1-949-336-4432e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A. Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633 e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center 1817 Nani Street, Wailuku, HI 96793, U.S.A. Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4625

Rissho Kosei-kai Kona Dharma Center 73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A. Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles 2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A. Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio 6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A. Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745 e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco 1031 Valencia Way, Pacifica, CA 94044, U.S.A. Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437 e-mail: [email protected] http://www.rksf.org

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center 28621 Pacific Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261 e-mail: [email protected] http:// www.buddhistLearningCenter.com

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Rissho Kosei-kai of New York 320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A. Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499 e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago 1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A. Tel : 1-773-842-5654 e-mail: [email protected] http://home.earthlink.net/~rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma 2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A. Tel & Fax: 1-405-943-5030 e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls724 Main St., Suite 214, Klamath Falls, OR 97601, U.S.A.Tel: 1-541-810-8127 Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, Brasil Tel: 55-11-5549-4446 / 55-11-5573-8377 Fax: 55-11-5549-4304 e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das Cruzes Av. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, Brasil

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100, TaiwanTel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433http://kosei-kai.blogspot.com/

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401, Taiwan Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701, TaiwanTel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of Pingtung

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of Korea Tel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696 e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong Kong Flat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of China Tel & Fax: 852-2-369-1836

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2014

Page 20: VOL. 102 - rk-world.org · Тэр үедндду охин маань 4-р анги, бага нь 1-р анги байсан. Хүүхдүүддээ мөнгө Хүүхдүүддээ

Rissho Kosei-kai of Ulaanbaatar 39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, Mongolia Tel & Fax: 976-11-318667 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai of RomaVia Torino, 29-00184 Roma, ItaliaTel & Fax : 39-06-48913949 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve Italy

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, France

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami, Tokyo, 166-8537, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Thai Rissho Friendship Foundation 201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, Huaykhwang Bangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218 e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh 85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, Bangladesh Tel & Fax: 880-31-626575

Rissho Kosei-kai of Dhaka House No.467, Road No-8 (East), D.O.H.S Baridhara, Dhaka Cant.-1206, Bangladesh Tel: 880-2-8413855

Rissho Kosei-kai of Mayani Maitree Sangha, Mayani Bazar, Mayani Barua Para, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Patiya Patiya, sadar, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Domdama Domdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s Bazar Ume Burmese Market, Main Road Teck Para, Cox’sbazar, Bangladesh

Rissho Kosei-kai of Satbaria Satbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Laksham Dupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of Raozan West Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Chendirpuni Chendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka 382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri Lanka Tel & Fax: 94-11-2826367

Rissho Kosei-kai of Polonnaruwa

Rissho Kosei-kai of Habarana 151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of Galle

Rissho Kosei-kai of Kandy

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, India Tel & Fax: 91-11-2623-5060e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, Kolkata 700094, India

Rissho Kosei-kai of Kolkata NorthAE/D/12 Arjunpur East, Teghoria, Kolkata 700059, West Bengal, India

Rissho Kosei-kai of Kathmandu Ward No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, Nepal Tel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh #201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China