togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

6
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ 2012 оны 6 дугаар Улаанбаатар сарын 21-ны өдөр Дугаар 123 хот Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-д дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. 1.1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсгийг хүчингүйд тооцсонтой холбогдуулан уг журмын 2.8 дахь хэсгийн дугаарыг 2.7 гэж өөрчилсүгэй. 1.2. Журмын 2 дугаар зүйлд Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн, санал тоолох төхөөрөмжид уншигдахуйц хэмжээний, бүх төрлийн хэлбэр дүрсээр будсан тэмдэглэлийг саналаа зөв тэмдэглэсэн гэж үзнэ.” гэсэн 2.8 дугаар хэсэг нэмэх; 1.3. Журмын 2 дугаар зүйлд Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн саналын тэмдэглэл дугуй улаан хүрээнээс давсан ч саналаа зөв тэмдэглэсэн гэж үзнэ.” гэсэн 2.9 дүгээр хэсэг нэмэх;

Upload: gec-mongolia

Post on 04-Jul-2015

442 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

2012 оны 6 дугаар Улаанбаатар

сарын 21-ны өдөр Дугаар 123 хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дахь

хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт,

12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн

ерөнхий хорооноос ТОГТООХ нь:

1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 68

дугаар тогтоолоор батлагдсан “Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын

хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-д дараах нэмэлт,

өөрчлөлт оруулсугай.

1.1. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн

94 дүгээр тогтоолоор “Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа

санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7 дахь

хэсгийг хүчингүйд тооцсонтой холбогдуулан уг журмын 2.8 дахь хэсгийн дугаарыг 2.7

гэж өөрчилсүгэй.

1.2. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,

эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн, санал тоолох төхөөрөмжид

уншигдахуйц хэмжээний, бүх төрлийн хэлбэр дүрсээр будсан тэмдэглэлийг саналаа зөв

тэмдэглэсэн гэж үзнэ.” гэсэн 2.8 дугаар хэсэг нэмэх;

1.3. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,

эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн саналын тэмдэглэл дугуй улаан

хүрээнээс давсан ч саналаа зөв тэмдэглэсэн гэж үзнэ.” гэсэн 2.9 дүгээр хэсэг нэмэх;

Page 2: Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

1.4. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,

эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн санал уншигдахуйц хэмжээгээр

танигдаагүйгээс саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж буцаан гаргасан тохиолдолд

тухайн сонгогчид саналын тэмдэглэгээгээ саналын хуудсанд гүйцээж будах боломжийг

хэсгийн хороо нэг удаа олгоно.” гэсэн 2.10 дугаар хэсэг нэмэх;

1.5. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудасны нэр дэвшигч, нам,

эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр газарт тэмдэглэсэн тэмдэглэлийг саналын

хуудсанд бичигдсэн зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэнд тооцно.” гэсэн 2.11 дүгээр

хэсэг нэмэх;

1.6. Журмын 2 дугаар зүйлд “Саналын хуудас дахь нэр дэвшигч, нам,

эвслийн нэрийн өмнөх дугуй дотор тэмдэглэсэн тэмдэглэл уусч хуудасны нөгөө талд

тодорч гарсан тохиолдлыг зааварт зааснаас өөр тэмдэглэл гэж үзэхгүй.” гэсэн 2.12

дугаар хэсэг нэмэх.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга, нарийн

бичгийн дарга нарт даалгасугай.

ДАРГА Н.ЛУВСАНЖАВ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Ч.СОДНОМЦЭРЭН

Page 3: Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

Сонгуулийн ерөнхий хорооны

2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн

68 дугаар тогтоолын хавсралт

СОНГОГЧ САНАЛЫН ХУУДСАНД САНАЛАА ТЭМДЭГЛЭХ,

САНАЛЫН ХУУДСАА САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ /САНАЛЫН ХАЙРЦАГ/-Д

ХИЙХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал

тоолох төхөөрөмж /саналын хайрцагт/-д хийх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү

журмын зорилго оршино.

Хоёр. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх

2.1. Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгуулж,

сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурж баталгаажуулсаны дараа саналын

хуудас авна.

2.2. Саналын хуудас авсан сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцаар

гаргана.

2.3. Сонгогч санал бэлтгэх бүхээгт байгаа зааврыг болон саналын хуудаст бичсэн

зааварчилгааг тус тус уншиж тэдгээрт заасны дагуу саналаа тэмдэглэнэ.

2.4. Сонгогч саналаа тэмдэглэхдээ өөрийн дэмжиж буй нэр дэвшигч, нам эвслийн

нэрийн өмнөх дугуйг саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу зориулалтын үзгээр

дүүргэж будна.

2.5. Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа сонгогч Та санал өгөхдөө

саналын хуудасны 2 хэсэгт тэмдэглэл хийнэ.

Үүнд:

Иргэн Та Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр,

Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн

1 мандаттай тойргийн сонгогч бол өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигч

Өөрийн сонгохыг хүссэн 1 нам, эвслийн өмнөх дугуйг / / дүүргэн будаж / / саналаа тэмдэглэнэ.

Нам эвсэл

Загвар 1

Page 4: Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

Иргэн Та Архангай, Баян-ӨлгийДорнод, Завхан, ӨвөрхангайХовд, Хөвсгөл, Дархан-Уул, ОрхонХан-Уул, Багануур, БагахангайЧингэлтэй, Баянгол дүүргийнсонгогч бол өөрийн сонгохыг х2 нэр дэвшигчийн өмнөх дугуйгсаналаа тэмдэглэнэ.

Нэр дэвшигч

Нэр дэвшигч

Өөрийн сонгохыг хүссэн 1 нам/ / дүүргэн будаж / /саналаа

Нам эвсэл

Загвар 2

Иргэн Та Баянзүрх-Налайх, Сонгинохайрхан3 мандаттай тойргийн сонгогчхүссэн 3 нэр дэвшигчийн өмндүүргэн будаж / /саналаа тэмдэглэнэ

Нэр дэвшигч

Нэр дэвшигч

Нэр дэвшигч

Өөрийн сонгохыг хүссэн аль

/ / дүүргэн будаж / / саналаа

Нам эвсэл

Нийслэлд саналаа өгчсонгуульд саналаа өгч тэмдэглэлнийслэлийн ИТХ-ын сонгуульд

Нийслэлийн ИТХ-ын сонгуульдсанал өгөх хэсэгт өөрийн сонгохыг1 нэр дэвшигчийн өмнөх дугуйг

Нам эвслийн төлөө санал өгсонгохыг хүссэн аль 1 нам,

дүүргэн / / будна.

Загвар 4

лгий, Баянхонгор,

рхангай, Сэлэнгэ, Төв, Увс,

Уул, Орхон аймаг, Багахангай, Сүхбаатар,

ргийн 2 мандаттай тойргийн

сонгохыг хүссэн

х дугуйг / / дүүргэн будаж / /

1 нам, эвслийн өмнөх дугуйг саналаа тэмдэглэнэ.

Налайх, Сонгинохайрхан дүүргийн

сонгогч бол өөрийн сонгохыг мнөх дугуйг / / тус тус

саналаа тэмдэглэнэ.

аль 1 нам, эвслийн өмнөх дугуйг саналаа тэмдэглэнэ.

гч байгаа сонгогч саналын хуудасны нүүтэмдэглэл хийсний дараа саналын хуудасны

сонгуульд санал өгнө. Үүнд:

сонгуульд нэр дэвшигчийн төлөө

рийн сонгохыг хүссэн

х дугуйг / / дүүргэн / / будна.

гөх хэсэгт өөрийн

нам, эвслийн өмнөх дугуйг / /

Загвар 3

үүрэн талд УИХ-ын

хуудасны ар талын хэсэгт

Page 5: Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

2.6. Саналын хуудсанд сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх талаарх зааврыг санал

авах байрны мэдээллийн самбар, санал бэлтгэх бүхээгт заавал байрлуулсан байна.

2.7. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тэмдэглэсэн хэсэг нүдэнд харагдахгүй байхаар бэлтгэсэн зориулалтын тунгалаг хавтасанд хийж, хэсгийн хорооны гишүүнд саналын хуудасны бусад хэсэгт өөр

тэмдэглэл хийгээгүй болохыг харуулна. Хэрэв саналын хуудасны бусад хэсэгт өөр

тэмдэглэл хийсэн бол хэсгийн хорооны гишүүн энэ журмын 2.8-д заасны дагуу дахин

нэг саналын хуудас авах эсэхийг лавлаж, сонгогч дахин саналын хуудас авахгүй гэвэл

тухайн хүчингүй хуудсыг тэмдэглэл хөтлөж хадгална.

/Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 94 дүгээр

тогтоолоор хүчингүйд болсонд тооцов./

2.8. Сонгогч саналаа буруу тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмж /саналын

хайрцагт/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хорооны ажилтанд мэдэгдэн хураалгаж,

дахин нэг удаа саналын хуудас авч болно.

/ Энэ хэсгийн дугаарыг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын

21-ний өдрийн 123 дугаар тогтоолоор 2.7 гэж өөрчлөв./

2.8. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотор

тэмдэглэсэн, санал тоолох төхөөрөмжид уншигдахуйц хэмжээний, бүх төрлийн хэлбэр

дүрсээр будсан тэмдэглэлийг саналаа зөв тэмдэглэсэн гэж үзнэ.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-ний

өдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./ 2.9. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотор

тэмдэглэсэн саналын тэмдэглэл дугуй улаан хүрээнээс давсан ч саналаа зөв

тэмдэглэсэн гэж үзнэ.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-ний

өдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./

2.10. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотор

тэмдэглэсэн санал уншигдахуйц хэмжээгээр танигдаагүйгээс саналын хуудсыг санал

тоолох төхөөрөмж буцаан гаргасан тохиолдолд тухайн сонгогчид саналын

тэмдэглэгээгээ саналын хуудсанд гүйцээж будах боломжийг хэсгийн хороо нэг удаа

олгоно.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-ний

өдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./

2.11. Саналын хуудасны нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуйгаас өөр

газарт тэмдэглэсэн тэмдэглэлийг саналын хуудсанд бичигдсэн зааварт зааснаас өөр

тэмдэглэл хийсэнд тооцно.

Page 6: Togt 123-sanal temdegleh juramd nemelt uurchlult

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-ний

өдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./

2.12. Саналын хуудас дахь нэр дэвшигч, нам, эвслийн нэрийн өмнөх дугуй дотор

тэмдэглэсэн тэмдэглэл уусч хуудасны нөгөө талд тодорч гарсан тохиолдлыг зааварт

зааснаас өөр тэмдэглэл гэж үзэхгүй.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 6 дугаар сарын 21-ний

өдрийн 123 дугаар тогтоолоор нэмэв./

Гурав. Саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж

/саналын хайрцаг/-д хийх

3.1. Сонгогч санал тоолох төхөөрөмжйн дэлгэцэнд “Саналын хуудас уншихад

бэлэн” гэсэн мэдээлэл гарч ирсэний дараа саналын хуудсаа хийнэ.

3.2. Саналын хуудсыг аль ч талаар нь санал тоолох төхөөрөмжид хийж болно.

3.3. Сонгогч санал тоолох төхөөрөмжид саналын хуудсаа хийсний дараа

“Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Дөрөв. Сонгогчид хориглох зүйл

4.1 Сонгогчид дараах зүйлийг хориглоно:

4.1.1.энэ журамд зааснаас өөр тэмдэглэл хийх;

4.1.2.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй байж санал өгөх,

эсхүл хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглах, санал өгөх, өгөхийг оролдох,

хуурч мэхлэх;

4.1.3.санал авах байранд гаднаас өөр саналын хуудас авч орох, авч

гарах;

4.1.4.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх ;

4.1.5.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа бусдад харуулах;

4.1.6.аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй

байх амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;

4.1.7. саналын хуудсаа нугалах, гэмтээх.

---оОо---