tender labour hire eoi details 101212 mn

11
ТЕНДЕРИЙН УРИЛГА Оюу Толгой ХХК Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ Page 1 of 11 Оюу Толгой ХХК-д Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний ТЕНДЕРИЙН УРИЛГА

Upload: butnee-enkhamgalan

Post on 28-Apr-2015

31 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 1 of 11

Оюу Толгой ХХК-д

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Page 2: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 2 of 11

2012 оны 12-р сарын 10

Эрхэм нийлүүлэгч Танаа,

557дугаарт тендерийн урилга

Оюу Толгой ХХК нь холбогдох аж ахуйн нэгж, компаниудыг “Ажиллах хүч ханган нийлүүлэх”

тухай нээлттэй тендер шалгаруулалтанд оролцохыг урьж байнa. (Ажиллах хүч ханган

нийлүүлэх үйлчилгээний тухай энэхүү баримтын 3 болон 10 дугаар хэсэгт тодорхой тусгасан

болно).

Уг тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, компаниуд холбогдох материалаа 2012 оны

12 дугаар сарын 21-ний өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] хаягаар ирүүлэхдээ энэхүү

баримтын 5 дугаар хэсэгт тусгагдсан мэдээллүүдийг багтаасан байна. Тухайлбал:

1. Компанийн зүгээс танай байгууллагын ямар хүнтэй харилцан холбоотой ажиллахыг зааж өгөх (холбоо барих утас, и-мэйл г.м)

2. Тогтоосон хүваарийг мөрдөж чадах эсэх

3. Танай байгууллагын санал болгох үйлчилгээний нэр төрөл, байгууллагын чадвар туршлагын талаар ойлголт авах хүсэлтэй байна. Тиймээс компанийнхаа туршлагын түвшинг харуулсан мэдээлэл, санал болгох боломжтой бүтээгдэхүүн болон үйлчилгээнийхээ жагсаалтыг ирүүлнэ үү.

Бид тендерийн материалыг зөвхөн чадвар бүхий гүйцэтгэгчдээс хүлээж авах бөгөөд үүгээрээ

ямар нэгэн худалдан авалт хийх амлалт өгөөгүйг анхааруулж байна. Тус компани нь

тендерийн материал бүрдүүлэх болон түүнийг хүлээлгэн өгөхтэй холбоотой аливаа зардлыг

хариуцахгүй болно. Танд асууж лавлах зүйл гарвал [email protected] хаягаар Балдоржийн

Одончимэгтэй холбоо барина уу.

Хүндэтэсэн,

Балдоржийн Одончимэг

Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн

Page 3: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 3 of 11

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

ОЮУ ТОЛГОЙ ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

1. ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

1.1. Төслийн байршил

Оюу Толгой уурхай нь дэлхийн хамгийн том гурван алт зэс олборлогчдийн нэг болох ба нийслэл Улаанбаатар хотоос 550 км, Монгол - Хятадын хилээс хойш 80 км зайд Өмнөговь аймагт байрладаг. Оюу Толгой төсөл нь бүтээн байгуулалтынхаа шатанд орж байгаа бөгөөд 2013 оны эхээр анхны олборлолтоо эхлэх тооцоотой байна. Одоогийн байдлаар тус төсөлд ажиллах хүч нийлүүлэх тендерийн саналыг хүлээн авах үйл явцыг эхлүүлж байна.

Төслийн өргөрөг/уртрагийн огтолцол нь хойд зүгт 43°00’/ зүүн зүгт 106° 50’. Зураг- 1 дээр Оюу Толгойн уурхайн байршилыг харуулав.

Зураг- 1: Оюу Толгой уурхайн газарзүйн байршил

Page 4: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 4 of 11

1.2. Уурхайн талбайн нөхцөлүүд

Оюу Толгой орчмын цаг уурын нөхцлийн хувьд хавар намартаа сэрүүхэн, зундаа халуун ба өвөлдөө хүйтэн байдаг.

Зонхилох салхины чиглэл хойд зүгээс ба тэмдэглэгдсэн салхины хурдны дээд хязгаар нь цагт 280 км хүрч байсан. Жилийн туршид шороон шуурга тохиолдох ба дөрвөөс таван сарын хооронд хамгийн их давтамжтайгаар шуурдаг. Энэ нь дундажаар 7 цагийн турш үргэлжилдэг.

Жилдээ дундажаар 19 орчим хоног бороо ордог ба жилийн дундаж хур тунадасны хэмжээ 57 мм. Жилийн хур тунадасны 86% нь 6-р сараас 9-р сарын хооронд тохиодог. Төслийн талбайн нутаг дэвсгэрт жилдээ 14-17 хоногт аянга цахилгаантай бороо ордог байна.

1.3. Уурхайн талбайд хүрч очих

Аялагчид гол төлөв Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоор дамжин ирдэг хэдий ч Москва, Токио, Бэжин хотуудаар дамжин ирэх нь ч бас бий. Нисэх онгоцууд Улаанбаатарт болон төслийн талбай дахь 1600 метрийн урттай нислэгийн зурвас дээр газардах боломжтой. Төслийн талбай дахь нисэх онгоцны буудал нь далайн төвшнөөс дээш 1,180 м-т байрлана.

Улаанбаатар хотоос уурхай хүртэл 550 км орчим шороон замаар, мөн уурхайгаас Хятадын хил хүртэл 80 км орчим шороон болон засмал замаар зорчин хүрэх боломжтой. Улаанбаатар дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хийх нислэгээр ажилчдаа Оюу Толгой төслийн талбайд хүргэдэг.

2. СОНИРХСОН ТАЛУУДАД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

Оюу Толгой ХХК нь та бүхнийг тус компанид “ажиллах хүч нийлүүлэх”- тендерт хариу өгөхийг урьж байна (ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний талаар энэхүү баримтын 3 болон 9 дүгээр хэсгүүдэд нарийвчлан тусгасан болно).

Тус компани нь сонирхогч талуудыг сонгон шалгаруулахдаа баримтлах арга барилыг энэхүү баримтын 6 дугаар хэсэгт тодорхойлсон болно.

3. АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

Тус компанид ажиллах хүч нийлүүлэх энэхүү ажлын тодорхойлолт нь (3) жилийн хугацааг хамарна.

Дараахь үйлчилгээний төрлүүд энэхүү ажлын тодорхойлолтод хамрагдана. Үүнд:

Шинээр ажилтан авах – Компанийн хүсэлтээр тус компанид тодорхой хугацаагаар ажиллах тусгай, дунд мэргэжлийн (мэргэшсэн болон мэргэшээгүй), дээд мэргэжлийн (инженер техникийн болон мэргэшсэн) ажиллах хүчийг цаг тухайд нь ханган нийлүүлэх. Үүнд дараах болон холбогдох бусад шаардлагууд тавигдана:

Page 5: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 5 of 11

Өмнөх ажлын туршлага, гэмт хэрэгт холбогдсон эсэх тухай шалгах

Хувийн намтар, шаардлагатай бусад бичиг баримт

Ажилд орохын өмнөх эрүүл мэндийн үзлэг

Мэргэжлийн урьдчилсан шалгалт

Ажилтанд ээлжийн хуваарь, ажлын нөхцөл байдал, компанийн бодлого, дүрэм журмыг тайлбарлан ойлгуулах

Ажилтанд тухайн албан тушаалд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг тайлбарлан ойлгуулах

Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудал – Ажиллах хүч хөлслөхтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ зэрэг хууль эрхзүйн асуудлуудыг зохицуулах. Үүнд дараах болон холбогдох бусад зүйлс хамаарна:

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох бүх баримт бичгийг аудитын шалгалтад ямагт бэлэн байлгах

Хөдөлмөрийн гэрээнд дараах зүйлсийг тусгах, хөдөлмөрийн гэрээний асуудлыг удирдан зохион байгуулах. Үүнд:

- Ажлын тодорхойлолт, ажлыг гүйцэтгэх газар, хугацаа - Цалин хөлс, олговор, бусад хөдөлмөр эрхлэлтийн урамшуулал (хэрвээ байх

бол) - Ажлын ээлж хуваарь, ажлын цаг, илүү цагийн ажлын хөлсний тодорхойлолт,

амралт чөлөө авах эрх - Алс газарт аялж ажиллах ажлын байрны аялалын мэдээлэл - Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тухай мэдэгдлийн мэдээлэл - Цагийн бүртгэлийн хуудасны маягтыг ашиглах болон цалин хөлсний талаар

ажилчдад зөвлөгөө өгөх - Компанийн аюулгүй ажиллагаа, мэдээллийн нууцлалын бодлого, компанийн

болон салбар нэгжүүдийн бусад бодлогыг дагаж мөрдөх - Бүх цалин хөлс, урамшуулал, бусад төлбөрүүдийг цаг хугацаанд төлөх

хариуцлага хүлээх - Ажилтны жилийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх.

ЭМААБО-ны хариуцлага

Ажлыг гүйцэтгэхэд ашиглах багаж хэрэгсэл, харьцах бодис, ажлын даалгавартай холбоотой болзошгүй аюул осол зэрэг тухайн ажлыг гүйцэтгэх тусгайлсан шаардлагуудыг судалж, ажилтанд мэдээлэх

Ажлын талбай дахь ЭМБОАА-ны чиг баримжаа олгох сургалтыг Компаниас явуулна

Ажлын ерөнхий эрсдлийн үнэлгээг хийх, аюул ослыг тодорхойлох, ажлын талбай, тухайн ажлын даалгавар, тоног төхөөрөмжийн байршуулалтын өмнөх үнэлгээг хийх

Ажлын урамшуулалтай холбоотой асуулт, амралт чөлөө авах хүсэлт, сахилга бат, ажлын гүйцэтгэл, хувийн асуудлыг зохицуулах ажлын талбайн зохицуулагчийг томилох

ЭМААБО-ыг хамруулсан ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ Танилцуулах/чиг баримжаа олгох сургалт

Page 6: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 6 of 11

- Ажилтан нь компанид аливаа ажлыг хийж эхлэхээс өмнө ажлын орчин, төслийн онцлог, кэмпийн дүрэм журам зэрэгтэй танилцсан байх шаардлагатай.

- Ажилтны гүйцэтгэх үүрэг, хариуцлага, ЭМААБО-ны үндсэн шаардлага, “Бидний ажлын арга барил” болон компанийн алсын хараа, зорилго зорилт, үнэт зүйлсийн талаар тайлбарлах.

Сургалт - Одоо явагдаж буй ажилтнуудын сургалтын хөтөлбөрүүд - Аюулгүй ажиллагааны сургалтууд

Шилдэг боловсон хүчнийг ажилд авах - (олдоц багатай мэргэжлийн чадварлаг ажиллах хүчийг нийлүүлэх)

Компани нь аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд болон хүрээлэн буй байгаль орчинд маш өндөр стандарт тавин ажилладаг бөгөөд үйлчилгээ үзүүлэгч нарыг мөн адил үүнд анхаарал хандуулан ажиллахыг шаардах болно. Тус компани нь аюулгүй байдал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тодорхой бодлоготой, эдгээр бодлогоо хэрэгжүүлэх удирдлагын системтэй гэдгээ нотолж чадах байгуулагтай хамтран ажиллахыг зорьж байна.

Төслийн төлөвлөгөө нь бүрэн дуусаагүй байгаа ч, ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний тендерийн сонгон шалгаруулалтын явц нь дараах цагийн хуваарьт багтах шаардлагатай юм.

Чухал үйл явдлууд Огноо

Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх урилгыг

зарлах

2012 оны 12-р сарын 10

Тендерт оролцох сонирхлын баримт бичиг ирүүлэх хугацаа

2012 оны 12-р сарын 21

Эхний шалгаруулалтанд тэнцсэн байгууллагуудад

тендерт оролцох урилга явуулах

2012 оны 1-р сарын 10

Сонгогдсон байгууллагуудын дэлгэрэнгүй төсөв төслийн саналыг хүлээж авах эцсийн хугацаа

2013 оны 1-р сарын 30

Сонгогдсон байгууллагуудыг Компанийн багт танилцуулах – урилгаар хийгдэнэ.

2013 оны 2-р сарын 13

Сонгогдсон ханган нийлүүлэгчтэй хийх уулзалт хэлэлцүүлэг

2013 оны 2-р сарын 18 - 24

Гэрээг гүйцэтгэх 2013 оны 3-р сар

Гэрээний эхлэх өдөр 2013 оны 4-р сарын 1

4. СОНГОГДОХ ШАЛГУУРУУД

Сонирхогч тал нь шаардлага бүхий мэдлэг туршлагатай, их хэмжээний нөөцлөлт бий болгох санхүүгийн чадавхитай байх хэрэгтэй.

Сонгогдсон сонирхогч тал нь материалаа бүрдүүлэхдээ урьд өмнө ижил төстэй

Page 7: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 7 of 11

байгууллагуудад ажиллах хүч бэлтгэн нийлүүлж байсан туршлагатай, наад зах нь нэг жил үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага байна. Сонирхогч тал нь уул уурхайн төсөл буюу ижил төстэй байгууллагуудад их хэмжээний ажиллах хүч хангах туршлага бүхий гэдгээ нотлох шаардлагатай.

Монгол улсад ажиллаж байсан туршлага бүхий компаниуд оролцох нь Оюу Толгой ХХК-д маш чухал ба сонирхогч байгууллагууд өмнө нь оролцож байсан гаднын эсвэл дотоодын төслүүдээ дурьдах хэрэгтэй юм.

5. ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛЫН БАРИМТ БИЧГИЙГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ

Сонирхож буй оролцогч нь тендерт оролцох хүсэлтийн хамт хавсралт 1, 2-т заасан мэдээллүүдийг зайлшгүй өгөх шаардлагатай.

Бүхий л харилцаа холбоо нь Англи болон Монгол хэл дээр хийгдэх юм.

Бүх бичиг баримт нь 8 дахь хэсэгт тусгасан имэйл хаягаар илгээгдэх шаардлагатай.

Сонирхож буй оролцогч нь тендерт оролцох сонирхолын баримт бичиг, холбогдох хүний нэр, хаяг, утас зэрэг мээдэлэл болон цагийн хуваарийн дагуу оролцох боломжтой эсэхээ 2012 оны 12 сарын 21 (GMT+8)-ны дотор и-мэйлээр мэдээлэхийг хүсч байна.

Танилцуулга заасан цаг хугацаанд и-мэйлээр ирээгүй бол компани нь хариуцлага хүлээхгүй.

6. ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭ

Компани нь тавигдсан шаардлагуудыг биелүүлж , их хэмжээний ажиллах хүч нийлүүэх чадвартай гэдгээ нотлож чадах, чадвартай дотоодын болон гаднын зах зээлд ханган нийлүүлэгчдээс сонголт хийх хүсэлтэй байна.

Сонирхогч талын хамгийн багадаа нэг жилийн туршид томоохон хэмжээний ажиллах хүч нийлүүлж байсан туршлагад үндэслэж дахин шалгаруулалтанд оролцох эсэхийг шийдвэрлэнэ.

7. ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ, ДҮРЭМ ЖУРАМ, СТАНДАРТЫГ ДАГАЖ МӨРДӨХ НЬ

Компаний хувьд гэрээний хугацаанд бүхий л үйл ажиллагааны явцад аюулгүй ажиллагаа хамгийн чухалд тавигдах бөгөөд ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, мөн хүрээлэн буй байгаль орчны хамгаалалт чухал байр суурийг эзэлнэ.

Тийм учир нийлүүлэгч тал компанийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой дурэм журмуудтай танилцаж дагаж мөрдөхийг зөвшөөрөх ёстой. Компани нь эдгээр дүрэм журмуудыг болон бусад ажил мэргэжлээс үүдэлтэй эрүүл мэнд, байгаль орчны тухай хуулиудыг нийлүүлэгч талд хуулбарлаж өгөх бөгөөд нийлүүлэгч тал эдгээрийг дагаж мөрдөх үүрэгтэй.

Нийлүүлэгч нь компанийн танилцуулсан хууль, тогтоол, дүрэм журам, удирдлагын

Page 8: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 8 of 11

заавар зөвлөгөөтэй сайтар танилцаж, дагаж мөрдөх шаардлагатай ба энэхүү заавруудад үйл ажиллагааны явцад засвар өөрчлөлт орсон тохиолдолд мөн ижил тэгш хүчинтэй байна.

Нийлүүлэгч талын бүх ажилтан компаниас явуулж буй холбогдох бүх чиг баримжаа олгох сургалтуудад хамрагдана.

8. ЕРӨНХИЙ

Энэхүү захидлыг хүлээн авмагц энэ тухай хариу мэдэгдлээ и-мэйлээр нэн даруй мэдэгдэнэ үү. Тендерт оролцох сонирхлоо тодорхой илэрхийлсэн албан ёсны хариуг 2012 оны 12-р сарын 21-ны 17:00 (GMT+8) цагаас өмнө илгээнэ үү.

Холбоо барих ажилтаны мэдээлэл:

Нэр: Балдоржийн Одончимэг, Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн ,

Оюу Толгой ХХК

Имэйл хаяг: [email protected]

9. ХАВСРАЛТУУД

Хавсралт 1: Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх жишиг захидал

Хавсралт 2: Шаардлагатай мэдээллүүд

Page 9: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 9 of 11

ХАВСРАЛТ 1 – ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЖИШИГ ЗАХИДАЛ

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ТУХАЙ

ОЮУ ТОЛГОЙ ХХК

АЖИЛЛАХ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

(Компанийн албан бланк)

Огноо…………………

ОЮУ ТОЛГОЙ ХХК-д

Сэдэв: Урьдчилсан шалгаруулалтанд оролцох тухай хүсэлт гаргах нь

Хүндэт Ноён/Хатагтай,

2012 оны 12-р сарын 10-ний өдөр Оюу Толгой ХХК-нд ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний

тендерийг зарласаны дагуу бид танай компанийн тендерт тусгагдсан ажлын цар хүрээг

нийлүүлэх чадвар бүхий туршлагатай компани бөгөөд уг тендерт оролцох хүсэлтэй байгаагаа

үүгээр мэдэгдэж байна.

Урьдчилан шалгаруулалттай холбоотой мэдээлэлд тусгагдсан шаардлагатай бичиг баримт

болон мэдээллийг уг захианд хавсаргасан болно.

(Энэхүү захидлыг баталгаажуулах эрх бүхий хүний овог нэр)

(Хавсаргасан материалуудын дэлгэрэнгүй жагсаалт)

Page 10: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 10 of 11

ХАВСРАЛТ 2 – ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛҮҮД

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ТУХАЙ ХҮСЭЛТ

ОЮУ ТОЛГОЙ ХХК

АЖИЛЛАХ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Дараах зүйлүүдийг хариултдаа тусгана уу:

1. Хариуцах ажилтаны мэдээлэл (холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл). Компаниас уг хариуцах ажилтантай цаашид байнга харилцах болно.

2. 3 дахь хэсэгт дурьдсан цагийн хуваарийн дагуу оролцох боломжтой эсэхээ мэдэгдэх

3. Компанийхаа ажлын туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг ирүүлнэ үү.

Page 11: Tender Labour Hire EOI Details 101212 MN

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Оюу Толгой ХХК

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ

Page 11 of 11