ta ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25april revised.pdf · та эрүүл...

9
TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? ШҮДНИЙ ИМПЛАНТ ... Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт болсон.

Upload: others

Post on 07-Nov-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

TA ИНЭЭМСЭГЛЭХЭДБЭЛЭН ҮҮ?

ШҮДНИЙ ИМПЛАНТ ... Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт болсон.

Page 2: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

3

СОС Медика Монголиа эмнэлэг нь таны шүдний эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлыг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, багаж хэрэгсэл, гадаад дотоодын шилдэг эмч мэргэжилтнүүдийн тусламжтайгаар ямар ч өвдөлтгүйгээр шийдэж олон улсын түвшинд үйлчилгээ үзүүлдэг билээ.

Танд дараах асуудлуудын аль нэг нь байдаг уу? Хэрэв тийм бол та энэхүү танилцуулгаас өөрт хэрэгтэй чухал мэдээллээ олж авч чадна гэдэгт бид итгэлтэй байна.

1. Та шүднээсээ болж өвдөлт, таагүй байдлыг мэдэрдэг үү?2. Гэмтсэн эсвэл дутуу шүдний асуудал нь таны инээмсэглэлийг хязгаарладаг уу?3. Шүдний асуудлаас болж таны хэл ярианд өөрчлөлт орж хүндрэлтэй байдаг уу?4. Та өмнөх шигээ стэйк, алим, самар гээд бүх төрлийн хоол хүнсийг ямарч асуудалгүй

идэхийг хүсэж байна уу?5. Та өөртөө итгэлтэйгээр бусдын өмнө нүүр дүүрэн инээмсэглэмээр байна уу?

Тэгвэл бид танд мянга мянган хүний дээрх асуудлыг амжилттай шийдэж цоо шинэ амьдралыг мэдрүүлэх Сос Медика Монголиа эмнэлгийн шүдний имплантын үйлчилгээг санал болгож байна. Манай хамт олон 2014 оноос эхлэн Итали улсын Сан Мартино эмнэлэгтэй хамтран ажиллаж шүдний имплант, гажиг заслын эмчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа билээ.

Та инээмсэглэл дүүрэн эрүүл, шинэ амьдралыг цогцлоох анхны алхамаа хийхэд бэлэн үү?

Complete your image by CREATING A NEW SMILE

for yourself!

Page 3: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

54

Шүдний имплант гэж юу вэ?

Шүдний имплант гэдэг нь шүдний ёзоорыг орлон эрүүний ясанд суулгадаг титанаар хийгдсэн, орчин үеийн авагддаггүй хиймэл шүдний тулгуур юм.Шүдний имплант нь таны өөрийн шүд мэт таатай мэдрэгдэж, яв цав таарч жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул бусад төрлийн хиймэл шүдтэй харьцуулахад урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл болж чаддагаараа онцлогтой.

Анх шүдний итплантаа хаана хийлгэх вэ? өвдөх болов уу? гэж айж эргэлзэж байсан ч танай эмнэлгийг сонгон үйлчлүүлсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа.

Доод 3 араагаа авхуулчихсан болохоор хоолоо бүрэн зажилж идэхэд хүндрэлтэй, заримдаа буйл маань өвддөг бас хүнтэй юм ярихад сул шүлс маш их ялгарч төвөгтэй байдаг байсан. Харин одоо бүх зүйл өөрчлөгдөж дуртай хоолоо идэж, чөлөөтэй ярьж, инээмсэглэж байгаа.

Надад ямар ч өвдөлт мэдрүүлэлгүйгээр энэ бүхнийг хийж өгсөн Жиоржио Пэдретти, Федерико Кантрали эмч болон танай чадварлаг хамт олонд талархалаа илэрхийлье. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн сайн хөрөнгө оруулалт болсон гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байгаа. :-)

ХҮН ӨӨРИЙН ТӨРӨЛХИЙН ШҮДЭЭ АЛДСАНААР:

Сос Медика эмнэлэг нь шүдээ алдсан, гэмтээсэн өөрийн гишүүд, үйлчлүүлэгчиддээ шүдний имплант суулгах үйлчилгээг үзүүлсэнээр дээрх асуудлууд бүрэн шийдэгддэг.Шүдний имплантаар мэргэшсэн манай эмч мэргэжилтнүүд бүтэн болон хагас шүдэлбэр хийх нарийн ур чавдар шаардсан үйл явцыг хамгийн аюулгүй, таатай байдлаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

СОС МЕДИКА ЭМНЭЛЭГТ ШҮДНИЙ ИМПЛАНТ СУУЛГУУЛСНААР БИЙ БОЛОХ ҮР ДҮН

- Ярих инээхдээ хязгаарлалт тавих- Идэх зуршилд өөрчлөлт орсноор

шаардлагатай эрдэс бодисоо авч чадахгүйд хүрэх, хоол боловсруулах эрхтэн системд сөргөөр нөлөөлөх

- Унасан шүдний зай руу бусад шүднүүд түрэн орж байрласнаар шүд муруйх, зай гарах, эрүүний яс шимэгдсэнээр, хазалтанд өөрчлөлт орж хацар унжих, нүүрний хэлбэр алдагдах зэрэг олон төрлийн эрсдэл, тавгүй байдал үүсдэг.

Page 4: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

76

Яагаад Сос Медика Монголиа эмнэлгийн шүдний имплант суулгах

үйлчилгээг сонгох вэ?

Др. Ж.Педретти нь манай эмнэлгийн шүдний имплант суулгах эмчилгээний багийг ахлан хийж гүйцэтгэдэг бөгөөд тэрээр шүд, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр 32 жилийн турш тасралтгүй ажилласан шүдний имплантаар мэргэшсэн туршлагатай эмч юм.

Түүнчлэн Др.Педретти 21 жил имплант хөгжүүлэх чиглэлээр Итали улсын Nobel Biocare Italiana компанитай хамтран ажилласан ба одоо Италийн Сан Мартино эмнэлэгт шүд, эрүү нүүрний мэс заслын ахлах эмчээр ажилладаг.

Тэрээр жилд дунджаар 5000 гаруй хүнд шүдний имплант суулгадаг бөгөөд 100% амжилттай хийж гүйцэтгэсэн статистиктай байдаг нь түүний туршлага, ур чадварын баталгаа юм.

Өндөр түвшинд бэлтгэгдсэн туршагатай эмч мэргэжилтнүүд

Page 5: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

98

Нэг баг цогц үйлчилгээ Эмчилгээ, мэс засал, хиймэл шүдний техникч гээд шаардлагатай эмч мэргэжилтнүүд нэг дор нэг баг болж ажилладаг тул өвчтөн бүрийн онцлогт тохирсон хамгийн сайн шийдлийг бид цаг алдалгүй боловсруулж чаддаг.

Тав тухтай орчин, нэг цэгийн үйлчилгээ Сос Медика Монголиа нь олон улсын эмнэлгийн стандартыг бүрэн хангасан тав тухтай орчинд, мэргэжлийн бөгөөд найрсаг үйлчилгээг үзүүлэн хэрэглэгч таны сэтгэл ханамжийг эн тэргүүний зорилт болгон ажилладаг.Нэгдсэн эмнэлэг тул шүдний имплант хийхэд шаардлагатай оношилгоо, шинжилгээний бүх төрлийн лаборатори, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон учраас манай үйлчлүүлэгчид өөр эмнэлэгрүү явж цаг хугацаа алдахгүйгээр нэг цэгээс мэргэжлийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авах бүрэн боломжтой юм.

Хамгийн богино эмчилгээний хугацааБид эмчилгээндээ хүний биед хамгийн хурдан дасан зохицдог дээд зэргийн титан суулгац, хиймэл шүд, болон бусад материалыг ашигладаг. Тийм ч учраас манай эмчилгээ бусдаас хоёр дахин богино хугацаа шаарддаг нь үйлчлүүлэгчид маань маш таатай байдаг.Мөн эрүүний ясны СТ scan зургийг хамгийн сүүлийн үеийн аппаратаар авдаг учраас оношлогоо эмчилгээ алдаагүй найдвартай болдог.

10 жилийн баталгаат хугацаа

Орчин үеийн шилдэг аргачлалаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг тул манай эмнэлэг 10 жилийн баталгаат хугацааг амладаг.

Page 6: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

1110

ШҮДНИЙ ИМПЛАНТ НЬ ДАРААХ 3 ХЭСГЭЭС БҮРДДЭГ. ҮҮНД:

Шүдний имплант нь ямар хэсгүүдээс бүрддэг вэ?

1. ТИТАН СУУЛГАЦЭрүүний ясанд суулгах титаны хайлшаар хийгдсэн хиймэл ёзоор.

2.ТУЛГУУРЦөгцөн хэсэг болон титан ёзоорыг холбох холбоос.

3.БҮРЭЭСЭнэ нь тулгуур дээр тогтоогдох crown com-posite материалаар хийгдсэн бүрээс буюу шүдэлбэр юм. Ярих, зажлах болон гоо сайхны үүрэгтэй.

Манай гэр бүл СОС Медика Монголиа эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Миний бие тус эмнэлэг болон Итали улсын Сан Мартино эмнэлэгтэй хамтарсан шүдний имплант үйлчилгээнд жилийн өмнө хамрагдсан. Мэргэжлийн өндөр ур чадвар, тухтай орчин, шуурхай үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг. Өөрийн мэт шүд, итгэл дүүрэн мишээл бэлэглэсэн найрсаг хамт олонд талархаж байна.

У.Цэцэгдулам Ph.D

Цэвэр титан төмөр эргийг ясанд суулгасны дараа яс болон титан имплантын хооронд остеоинтеграц буюу био нэгдэл үүсч бэхжинэ.

Ийнхүү яс титан импланттай нийлж нэгдсэний дараа тусгай аппаратын тусламжтайгаар бүрээс буюу шүдэлбэрийг имплантан дээр суулгадаг. Титан нь ястай хамгийн сайн зохицдог, харшлын ямар нэг урвал өгдөггүй металл юм.

Page 7: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

1312

Шүдний имплант хийлгэхэд өвдөх үү?Тав тухтай байдлаар үйлчилгээ үзүүлэхийн тулд манай эмнэлгийн мэргэшсэн эмч нар танд өвчин намдаагч, тайвшруулагч хийн имплантыг өвдөлтгүйгээр суулгадаг. Үйлчлүүлэгчлдийн 90% нь манай үйлчилгээний хэрхэн өвдөлтгүй хийгддэгийг гайхдаг.

Сос Медика Монголиа эмнэлгийн шүдний имплант үнэтэй юу?Бид өндөр технологи, чанартай материал ашиглан нэг цэгээс мэргэжлийн өндөр түвшний эмчилгээ, зөвлөгөөг боломжийн үнээр хүргэдэг.

Шүдний имплант хийлгээд тэр дороо шүдтэй болж чадах уу?Шүдний хиймэл ёзоор болон тулгуурыг таны өөрийн шүд мэт харагдаж, мэдрэгдэх түр зуурын шүдний хамт 1 өдрийн дотор суулгадаг. Тиймээс та эмчилгээ хийлгэсэн өдрөө л бүрэн шүдтэй болж чадна.

Шүдний имплантыг насан туршдаа ашиглах боломжтой юу?Мэргэжлийн өндөр түвшинд суулгагдан, зөв арчилгаа эмчилгээ хийгдсэн имплант нь насан туршид ашиглагддаг. Имплант хийлгэсэн нийт үйлчлүүлэгчдийн 95% нь 15 буюу түүнээс дээш ашигладаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Шүдний имплант суулгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

Залуу дүр төрхийг бий болгоноХүн шүдээ алдсаны дараа эрүүний яс нь шимэгдэж эхэлдэг бөгөөд энэ нь тухайн хүний нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулан хөгшин харагдуулдаг. Харин шүдний имплант хийлгэснээр таны эрүүний яс унаган хэлбэрээ хадгалан үлдэх боломжтой болдог ба үүний үр дүнд үйлчлүүлэгчид 10 хүртэлх насаар залуу харагддаг.Биеийн эрүүл мэндийг сайжруулнаТа шүдний имплант суулгуулснаар төрөлхийн шүдтэй байхдаа идэж чаддаг байсан самар,

ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨМанай эмнэлгийн имплантаар мэргэшсэн зөвлөх эмч таныг хүлээн авч уулзаж шүдээ хэрхэн сэргээх талаар таны саналыг сонсож үзлэг хийнэ. Танд тохирсон эмчилгээний төлөвлөгөө гаргахын тулд эрүүний CT scan зураг авч, зөвлөгөө мэдээлэл өгөн, имплант хийлгэхийн өмнөх амны хөндийн эрүүл мэндийн үнэлгээ хийнэ.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРДАН АВАХХүн бүрийн эрүү, шүд өөрийн гэсэн онцлогтой байдаг тул мэргэжлийн эмч нөхцөл байдалд тань тулгуурлан, зөвхөн танд зориулсан эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж өгнө.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТООЦООЛУУЛАХЭмчилгээний төлөвлөгөө бэлэн болсоноор үйлчилгээ авахад шаардлагатай нийт үнийг танд тооцоолж өгнө.

ИМПЛАНТЫГ СУУЛГАХЭмчийн үзлэгийн дараагаар титанаар хийгдсэн шүдний хиймэл ёзоор болон тулгуурыг суулгана. Түүнчлэн тодорхой хугацааны дараа бүрээс буюу шүдэлбэрийг суулгадаг. Мөн та эмчилгээ хийлгэсэн өдрөө бүрэн шүдтэй болох боломжтой.

ҮЗЛЭГ ХИЙЛГЭХИмплант суулгасны дараа титан ёзоор таны эрүүний ястай нэг мэт болж бэхжиж эдгэх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг. Энэ үед та хэт хатуу зүйл хазахаас сэргийлэн мэргэжлийн эмчийн үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдах шаардлагатай.

БАЙНГЫН ШҮД ХИЙЛГЭХТитан суулгац эрүүний ястай холбогдон, бие махбодийн тань нэг хэсэг болж, бүрэн эдгэрнэ. Үүний дараа түр шүдийг тань байнгын шүдээр сольж суулгаснаар шүдний имплант суулгах үйлчилгээ дуусгавар болно.

Шүдний имплант үйлчилгээ авах дараалал

Түгээмэл тавигддаг асуултууд

Алхам

1

Алхам

2

Алхам

3

Алхам

4

Алхам

5

Алхам

6

Page 8: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

14

алим зэрэг зажлууртай хүнсний зүйлсийг хэрэглэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна. Гэхдээ ааруул, чихэр гэх мэт хатуу зүйлсийг хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. Учир нь хүний төрөлхийн шүд хүртэл хатуу зүйлсийг зажлахад хагарах

АЯЛАЛ БҮР АНХНЫ АЛХАМААС ЭХЭЛДЭГ.

Та инээмсэглэл, эрүүл мэндээ эргүүлэн авчрахыг хүсвэл яг одоо манайхруу залгаж үзлэгийн цаг аваарай.

тохиолдол байдаг.

Шүдний имплант нь хиймэл шүдтэй харьцуулахад ямар давуу талтай вэ?Имплант нь хөдөлгөөнгүй суулгагддаг тул хиймэл шүд хэрэглэхэд үүсдэг унах, сугарах, буйлтай хавирах, хэл ярианд өөрчлөлт орох зэрэг асуудлууд тулгардаггүй. Түүнчлэн хиймэл шүдний наалт зэрэг нэмэлт хэрэгслүүдэд илүү зардал гаргах шаардлагагүй. Хамгийн гол нь дуртай зүйлээ идэж ямарч үед өөртөө итгэлтэй инээмсэглэх боломжтой юм.

Page 9: TA ИНЭЭМСЭГЛЭХЭД БЭЛЭН ҮҮ? brochure 25April revised.pdf · та эрүүл хооллож эхэлснээр биеийн эрүүл мэнд тань сайжирна

Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 4-а байр

464325, 464326, 464327

www.sosmedica.mn; www.facebook.com/sosmedicadental

СОС Медика Монголиа Эмнэлгийн ШҮДНИЙ ИМПЛАНТ- ТАНЫ АМЬДРАЛДАА ХИЙХ ХАМГИЙН ЧУХАЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ