supply chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм....

7
No: 04 (32) 2016.12.29 Quarterly E-newsletter Supply Chain АГУУЛГА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1 ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 2 ЛОГИСТИК 3 ЗУРААСАН КОД 4 ГИШҮҮДИЙН БУЛАН 5 2016 оны 12 сарын 7-8 өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдсан “КАРЕК-ын орнуудын Бүс нутгийн транзит худалдааг хөнгөвчлөх” сэдэвт семинарт Монгол улсын Гаалийн Ерөнхий газар, МҮХАҮТанхимын төлөөллүүд амжилттай оролцлоо. Семинарын үеэр КАРЕК-ийн орнуудын худалдаа, транзит тээврийг хөнгөвчлөх зорилгоор хэрэгжүүлэх баталгааны системийн ерөнхий тайланг танилцуулж, транзит худалдааны баталгааны системийг туршиж хэрэгжүүлэх Азербайжан, Туркменистан, Казакстан гэсэн 3 орны худалдааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм. “КАРЕК-ЫН ОРНУУДЫН БҮС НУТГИЙН ТРАНЗИТ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ” СЭДЭВТ СЕМИНАРТ МҮХАҮТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

Upload: others

Post on 01-Sep-2019

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

No: 04 (32) 2016.12.29Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 2

ЛОГИСТИК 3

ЗУРААСАН КОД 4

ГИШҮҮДИЙН БУЛАН 5

2016 оны 12 сарын 7-8 өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдсан “КАРЕК-ын орнуудын Бүс нутгийн транзит худалдааг хөнгөвчлөх” сэдэвт семинарт Монгол улсын Гаалийн Ерөнхий газар, МҮХАҮТанхимын төлөөллүүд амжилттай оролцлоо. Семинарын үеэр КАРЕК-ийн орнуудын худалдаа, транзит тээврийг хөнгөвчлөх зорилгоор хэрэгжүүлэх баталгааны системийн ерөнхий тайланг танилцуулж, транзит худалдааны баталгааны системийг туршиж хэрэгжүүлэх Азербайжан, Туркменистан, Казакстан гэсэн 3 орны худалдааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

“КАРЕК-ЫН ОРНУУДЫН БҮС НУТГИЙН ТРАНЗИТ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ” СЭДЭВТ СЕМИНАРТ

МҮХАҮТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

Page 2: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

Quarterly E-newsletter

2016 4 (32) Хуудас: 2 / 7

Supply Chain

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

“Вэбсайт” гэдэг бол бизнес эрхлэгч, үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцааны хамгийн анхдагч гүүр юм. Сүүлийн жилүүдэд аливаа өрсөлдөөнд ил тод оролцож, хэрэглэгчидтэйгээ байнгын холбоотой ажиллах, хэрэглэгчдийнхээ хамрах хүрээг нэмэгдүүлж өөрсдийн хэв маягаа илэрхийлэхийн тулд вэбсайтыг чухалчлаад зогсохгүй маркетингийн хувьд ч чадварлаг хэрэглэх болсон.

Иймд та бүхний бизнесийн үйл ажиллагаанд санаа болгох үүднээс ОНЛАЙН жижиглэн худалдааны хамгийн эрэлттэй 20-н вэбсайтын линкийг хүргэж байгаа бөгөөд танай байгууллагын вэбсайтад өөр нэгэн өнгө төрх илэрхийлэх, шинэлэг санааг олоход тусална гэдэгт итгэлтэй байна.

Мөн Монгол улс КАРЕК-ийн орнуудын транзит худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хэрхэн оролцох боломж байна, хүндрэл бэрхшээл нь хаана байгаа талаар оролцогчидтой санал солилцлоо. Монгол улсын хувьд транзит худалдаанд баталгаа гаргах, баталгааны систем нэвтрүүлэхэд хэд хэдэн бэрхшээл байна. Тухайлбал худалдаанд оролцогч талуудын хоорондын уялдаа холбоо сул, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүй, бичиг баримтын хувьд цаасан хэлбэрийг халж чадаагүй, гадаад худалдаа нь зөвхөн нэг улсаас бүрэн хамааралтай байгаа зэрэг нь тус системийг нэвтрүүлэхэд хүндрэл учруулж байгаагаас гадна хууль эрх зүйн орчин ч бүрэн бүрдээгүй нь голлох саад болж байгаа юм.

МҮХАҮТанхимын хувьд транзит худалдаа, транзит тээврийн баталгааны системийг Монгол улсад нэвтрүүлэх боломж, түүний давуу болон сул талыг үнэлж тодорхойлох, бусад оролцогч талуудтай зөвшилцөх, мэдээлэл хуваалцах гэх мэт нарийн судалгаагааг хийж гүйцэтгэхэд идэвхитэй, манлайлан оролцох шаардлагатай байна.

ОНЛАЙН ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ 20-Н ВЭБСАЙТ

1. Reebok E-Commerce - www.reebok.com2. My Own Bike - www.myownbike.de3. Kipling Brazil - www.kipling.com.br4. Le Coq Sportif - www.lecoqsportif.com5. Tatchies - www.tatchies.com6. Spyder E-Commerce - www.spyder.com7. Oak Street - oakstreetbootmakers.com8. Discover Sony Store - discover.store.sony.com9. The Cassette E-Commerce - www.thecassette.fr10. Noon Style - www.noonstyle.com

11. Hunter’s Wine Shop - wineshop.hunters.co.nz12. Stella McCartney - www.stellamccartney.com13. Luhsetea - www.luhsetea.com14. x-doria - x-doria.com15. Soho Fixed Bikes - sohofixed.com16. The Hungarian Wine - www.hungarianwinesociety.co.uk17. Ron Rizzo - www.ronrizzo.com18. 612 All Star Collection - www.612allstar.com19. Le Tipi - www.le-tipi.com20. L’EchappéLaine - www.echappee-laine.fr

Page 3: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

Quarterly E-newsletter

Хуудас: 3 / 72016 4 (32)

Supply Chain

1. 3PLinkБүрэн автомат Агуулахын Удирдлагын Систем

/АУС/ нь гуравдагч логистикийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг татах, дээд зэргийн хүчин чадлаар ажиллах, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн мэдээллийг цахим хэлбэрээр солилцох, утасгүй скайн хийх, автомат мэдээлэл хүргэх, 24/7 үйлчилгээ үзүүлдэг зэрэгт нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байдаг.

2. Awery Airline удирдлагын програм хангамжАгаарын тээвэр зориулагдсан тус програм

хангамж нь нислэг, ачаа, үйлчилгээ тэрчлэн хүний

нөөцийн чадавхийг тооцоолсон модул бүхий ERP шийдэл юм. Awery нь бараа материалын урсгалын хяналт, тэдгээрийн шилжилт хөдөлгөөний мэдээлэл, бүртгэлийг тооцох, нийлүүлэлтийн хэлхээг төлөвлөх, агуулахын иж бүрэн удирдлагын програм хангамж юм. Агуулах, түүний дотоод бүтэц нэгж бүр дэх орон зайг бүрэн хянахаас гадна бараа материалын үйл явцын мэдээлэл болон мэдээллийн сан, мэдээллийн үндсэн цэсийг бий болгодгоороо мөн давуу талтай.

3. TrakITЭнэхүү програм нь логистикийн систем,

логистикийн үйл ажиллагаан дах парадимын шилжилтээс ангид шийдэл юм. Тээвэрлэлтийн явцад нийлүүлэлтийн хэлхээнд орж буй бараа

Дэлхий дээр хүн бүр өдөр тутам жижиглэнгийн түгээлт дунд амьдарч байдаг. Нөгөө талаараа манай дэлхий дээр түгээлтийн урсгал сүлжээ мэт байдаг гэсэн үг юм. Харин түүнд оролцож буй жижиглэн худалдаачдын үйл ажиллагааны зардлыг 5%-10%-иар бууруулах жижиглэн худалдааны түгээлт, тээвэрлэлтийн удирдлагыг хослуулсан шийдэл бий болсон байна. Нийлүүлэлтийн олон сувагт хэрэгжүүлэх хэрэгцээ, үйл ажиллагааны зардлыг бууруулах шаардлагыг хангахад дараах зүйлсийг анхаарах

хэрэгтэй.

• Шилдэг туршлагаас суралцах• Үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах аргазүйтэй болох • Уян хатан ажилладаг байх • Агуулахын удирдлагын ТОП шийдлийг олох • Хосолсон үйл ажиллагаа явуулах • Ачилтын хүчин чадал уян хатан байх зэрэг болно.

ЛОГИСТИК

ЛОГИСТИКИЙН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ АГУУЛАХ БА ТҮГЭЭЛТЭНД АНХААРАХ ЗҮЙЛС

1999 онд анх үүсгэн байгуулагдаж байсан CAPTERRA нь худалдан авагч болон борлуулагчдыг хооронд нь холбосон бизнесийн програм хангамжийг зохион бүтээдэг вэб үйлчилгээ үзүүлэгч юм.

Энэ удаад тэдний гаргасан логистикийн салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг 2000+ програм хангамжаас эхний 5-н топ бүтээгдэхүүнийг та бүхэнд хүргэж байна.

Page 4: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

Quarterly E-newsletter

2016 4 (32) Хуудас: 4 / 7

Supply Chain

ЗУРААСАН КОД

ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭД GS1 СИСТЕМ БҮХИЙ СТАНДАРТ

ЗУРААСАН КОДНЫ АЧ ХОЛБОГДОЛ

материалын урсгалд зориулагдсан үүлэн технологид суурилагдсан програм юм.

4. PantoniumХөдөлгөөн зохицуулагчгүй үйл ажиллагаа

явагдаж байна гээд та төсөөлдөө. Хэрэв Pantonium програм хангамжийг суурилуулсан бол үүнийг төсөөлөх боломжтой. Энэхүү вэбд суурилсан технологи нь хамгийн доод, боломжийн үнээр чанартай тээврийн үйл ажиллагаа явуулах боломжийг танд олгоно. Мөн захиргааны зардлуудыг багасгах давуу талтай. Бодит цаг хугацаанд маршрутыг оновчлох алгоритмыг ашиглах нь тээвэрлэлтийн тоог бууруулж,

тээврийн хэрэгслийн тоог багасган аль болох үр ашигтай тээвэрлэлт хийх боломж олгоно.

5. LOTEBOXLotebox нь далайн тээврийн борлуулалтанд

зориулагдсан програм хангамж юм. Энэ нь далайн тээвэрт ашиглагдаж буй утасны дуудлагууд, хүснэгтийн хуудас, баримт бичгүүдийг орлох програм юм. Нэг ёсондоо далайн тээврийн бүх мэдээллийн урсгал уг програм хангамжаар дамжин тээвэр зуучууд, логистикийн компаниудад хүрэх тул тэдэнд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.

2016 оны 11 сарын 23-ны өдөр ноолуур, тэмээний ноосон сүлжмэл эрэгтэй, эмэгтэй өмд, цамц, жилет, малгай, ороолт, бээлий, оймс зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гоёл Кашмер” ХХК-ийн удирдлага, хамт олон өөрсдийн үйл ажиллагаагаа дотоодын зах зээлд төдийгүй гадаад зах зээлд илүү өргөн хүрээнд тэлэхийн тулд стандарт зураасан код, GS1 системийг өөрсдийн үйлдвэрлэл, агуулах, борлуулалт, нийлүүлэлт, захиалгын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх талаар сургалт-зөвлөгөө авлаа.

Сургалтын үеэр МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар, “GS1 Монгол” нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан илтгэл тавьж, танилцуулга хийн GS1 систем нь дэлхий нийтэд жижиглэн, бөөний худалдаанаас гадна тээвэр, логистик, агуулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг 20 гаруй салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэдэг, хэрэглэх боломжтойг дурьдаад үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл явцад хэрхэн ашиглагддаг, ямар ач холбогдолтой стандарт болох, уг системийг нэвтрүүлснээр үйл ажиллагаагаа хэрхэн хөнгөвчилж, алдаа эрсдлийг бууруулж, цаашилбал ашиг орлого нэмэгдэхэд хэрхэн нөлөөлөх зэргээр GS1 систем, зураасан кодны төрөл, зориулалт, стандарт түүнд хэрэглэгдэх програм хангамж, техник тоног төхөөрөмжийн хэрэглээ, стандарт гэх мэтээр дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөлгөө өгөн цаашид хамтран ажиллахаар боллоо.

Page 5: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

Quarterly E-newsletter

Хуудас: 5 / 72016 4 (32)

Supply Chain

“ДЭНД” ХХК-ийн “EDI” брэндийг танилцуулж байна

“ДЭНД” ХХК нь 2003 оноос хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2014 оноос оёдлын үйлдвэрлэлийн салбарт хөл тавьж “EDI” брэндийн хувцаснуудыг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн. Тус компани нь ЭРЧҮҮД-ийн тодотголтой бараа бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэж байгаагаараа бусдаас ялгарч байгаа бөгөөд эрчүүдийн дотуур хувцас, гэрийн болон бусад чөлөөт цагт өмсөх хувцасыг түлхүү үйлдвэрлэн гаргаж байна. Тус компани нь МҮХАҮТ-ын идэвхтэй гишүүн бөгөөд Танхимаас зохион байгуулж буй олон арга хэмжээ, ялангуяа гадаад дотоод үзэсгэлэнд тогтмол оролцдог. Мөн танхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгээс олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлж хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ.

Тус компани нь дараах бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Үүнд:

- Эрэгтэй чөлөөт гэрийн өмд - Эрэгтэй чөлөөт цамц - Эмэгтэй чөлөөт цамц

ГИШҮҮДИЙН БУЛАН

“ДЭНД” ХХК-ИЙН “EDI” БРЭНДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“ДЭНД” ХХК нь 2003 оноос хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2014 оноос оёдлын үйлдвэрлэлийн салбарт хөл тавьж “EDI” брэндийн хувцаснуудыг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн. Тус компани нь ЭРЧҮҮД-ийн тодотголтой бараа бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэж байгаагаараа бусдаас ялгарч байгаа бөгөөд эрчүүдийн дотуур хувцас, гэрийн болон бусад чөлөөт цагт өмсөх хувцасыг түлхүү үйлдвэрлэн гаргаж байна. Тус компани нь МҮХАҮТ-ын идэвхтэй гишүүн бөгөөд Танхимаас зохион байгуулж буй олон арга хэмжээ,

ялангуяа гадаад дотоод үзэсгэлэнд тогтмол оролцдог. Мөн танхимын дэргэдэх “GS1 Монгол” нийгэмлэгээс олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлж хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг билээ.

Тус компани нь дараах бүтээгдэхүүнүүдийг эх орондоо үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна. Үүнд:

- Эрэгтэй чөлөөт гэрийн өмд- Эрэгтэй чөлөөт цамц - Эмэгтэй чөлөөт цамц

Page 6: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

Quarterly E-newsletter

2016 4 (32) Хуудас: 6 / 7

Supply Chain

Тус компанийн бүтээгдэхүүний давуу тал нь:• Хүний биед харшил, нөлөө үзүүлэхгүй сайн чанарын даавуу • Европ стандартын эсгэлттэй учир Монгол хүний биед төгс сууж өгдөг• Өмд нь бүсэлхийн хэмжээг багасгаж, ихэсгэх бүчтэй

Хэрэв та бүхэн тус компанитай хамтран ажиллах, эсвэл тэдний бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Дүнжингарав худалдааны төвийн 278-р павильон, Хар Хорин худалдааны төвийн 5 давхарт, 17-р павильон, мөн 99105280 гэсэн дугаар болон [email protected] мэйл хаягаар тэдний найрсаг хамт олонтой холбогдох боломжтой.

Тус компанийн бүтээгдэхүүний давуу тал нь:

- Хүний биед харшил, нөлөө үзүүлэхгүй сайн чанарын даавуу - Европ стандартын эсгэлттэй учир Монгол хүний биед төгс сууж өгдөг - Өмд нь бүсэлхийн хэмжээг багасгаж, ихэсгэх бүчтэй

Хэрэв та бүхэн тус компанитай хамтран ажиллах, эсвэл тэдний бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Дүнжингарав худалдааны төвийн 278-р павильон, Хар Хорин худалдааны төвийн 5 давхарт, 17-р павильон, мөн 99105280 гэсэн дугаар болон [email protected] мэйл хаягаар тэдний найрсаг хамт олонтой холбогдох боломжтой.

Page 7: Supply Chain - gs1mn.org · үзүүлэгчдэд зориулагдсан систем юм. 3Plink АУС-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтыг

Quarterly E-newsletter

Хуудас: 7 / 72016 4 (32)

Supply Chain

Утас : 976-11-313411, 99022595Факс : 976-11-324620

[email protected] [email protected]

http://www.facebook.com/GS1Mongoliahttps://twitter.com/GS1Mongolia

www.gs1mn.org

“GS1 Монгол” нийгэмлэг