se7en wonders of world

35
ДЭЛХИЙН ДОЛООН ГАЙХАМШИГ Үе үеийн ялгаанууд www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 26-Aug-2014

1.706 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Se7en Wonders of World

ДЭЛХИЙН ДОЛООН ГАЙХАМШИГҮе үеийн ялгаанууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Se7en Wonders of World

Оршил Хүний гараар болон байгалийн зохилдлого буюу байгаль өөрөө

бүтээсэн гайхалтай зүйлсийг Дэлхийн Гайхамшгуудын тоонд оруулдаг.

Анх эртний Грек хүмүүс Газрын дундад тэнгис орчмын

хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний

Дэлхийн долоон гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа

дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс нь

болсон.

Дэлхийн долоон гайхамшиг нь хүний гараар бүтээгдсэн уран

нарийн хийц бүхий, түүхийн сонгодог үеийн маш алдартай

байгууламжууд юм.

Одоогоор дундад зууны үе, орчин үеийн байгалийн гайхамшгууд

гэсэн ойлголтууд нилээд өргөн тархсан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Se7en Wonders of World

Эртний долоон гайхамшигийн жагсаалтын тухай

Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн

Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн “долоон

гайхамшиг”-ийн жагсаалт хийж байсан нь Александрия хотын

музейд хадгалагддаг байсан ч өнөө үед уг бичээсүүд

хадгалагдаж үлдээгүй байна.

МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын

жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг

тайлбарласан яруу найраг туурвижээ.

“...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам

бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын

Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг

нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр

сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх

билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Se7en Wonders of World

Византи улс буюу Грекийн архитектурч Филон 2000 жилийн тэртээ эртний дэлхийн долоон гайхамшгийг сонгон нэрлэж байсан гэдэг. Түүний сонгосон гайхамшигт долоон байгууламж нь зөвхөн тухайн үедээ л олны мэддэг, газар дундын тэнгисийн сав орчмын нутагт баригдсан барилга байгууламж бөгөөд Афиний жуулчдын гарын авлагад зориулсан төдий байсан юм. Эртний Дэлхийн долоон гайхамшигт дараах байгууламжууд ордог. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Se7en Wonders of World

Гизагийн Аугаа Пирамид МЭӨ 2560

Эртний Египетийн 4 дэх эзэнт улсын Фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарил хадгалах байгууламж. Гизад орших хаадын оршуулгын хамгийн аварга пирамид бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Se7en Wonders of World

Вавилоны дүүжинт цэцэрлэг МЭӨ 600

Уг байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд олон тооны гоёмсог цэцэгс, моддыг шатлуулан тарьсан байжээ.

Грекийн түүхч Диодориусийн тодорхойлсноор олон түвшин бүхий цэцэрлэгийн нийт өндөр 22 метр орчим байсан ба ус түгээх болон усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж таамагладаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Se7en Wonders of World

Дүүжинт цэцэрлэгийг дүрсэлсэн эртний зураг. Хүний гараар хийгдсэн налуу усалгааны системийг харуулсан нь.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Se7en Wonders of World

Олимп дахь Зевсийн хөшөө МЭӨ 435

Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч ФидиасМЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. “Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Se7en Wonders of World

Фидиасийн загварыг эх болгон гантиг, хүрлээр сэргээн босгосон Сууж буй Зевс. (Эрмитаж, Санкт Петербург)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Se7en Wonders of World

Эфэс дэх Артемисийн сүм МЭӨ 550

Грекийн домгийн дарь эх Артемист зориулан барьж байгуулахад 120 жил зарцуулсан.

Сүм тус бүр нь 60 тохой (18 метр орчим) өндөртэй Ионик маягийн 127 баганатай байв. Артемисийн сүмд олон тооны маш сайн урлагийн бүтээлүүд байдаг байсан. Тухайн үеийн Эллиний соёлын сод барималчид болох Поликлитус, Фейдиас, Кресилас, Фрадмоны уран баримлуудаар чимэглэсэн ба алт мөнгөн шармалаар чимэглэсэн байдаг байжээ.

Геростратус гэгч хүн алдар нэртэй болохын тулд уг сүмийг шатаасан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Se7en Wonders of World

Мауссолос хааны бунхан МЭӨ 351

Oйролцоогоор 45 метр өндөр, гоёл чимэглэл бүхий 4 өөр талтай барилга. Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) нь уг хааны нэрээс бий болсон...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Se7en Wonders of World

Чулуун арслангууд, бурхан, охин тэнгэрүүд хөшөөг тойруулан чимэглэсэн ба өнцөг бүрт нь морьтон баатруудын чулуун хөшөөг урлан байрлуулжээ. Талбайн төв хэсэгт гантигаар 45 метр /135 тохой/ орчим өндөр бунхан байгуулжээ. Уг бунхан 3 хэсэгт хуваагдсан байсан бөгөөд эхний хэсэгт тэмдэглэлт үйл явдлууд, Центавр, Лапифуудын тулаан, Амазоны дайчдыг дүрсэлсэн чимэглэлүүд бүхий чулуун шатууд байдаг байв. Түүний дээр есөн талт 36 баганатай байсан бөгөөд багануудын дунд хөшөө байдаг байв. Багануудын орой дээр гурав дахь хэсэг буюу Суваргабайсан ажээ. Орой дээр нь дөрвөлсөн морин тэрэг хөлөглөн давхиж буй Мауссоллос ба Артемис нарыг дүрсэлсэн хөшөөг урласан байдаг байв.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Se7en Wonders of World

Родос арлын Гелиосын хөшөө МЭӨ 292-280

Грекийн домгийн бурхан Гелиосын аварга хөшөөбөгөөд Нью Йоркийн Эрх чөлөөний хөшөөний 3/4-тай дүйцэхүйц том.

Энэхүү аварга хөшөөг 12 жилийн турш барьсан бөгөөд МЭӨ 280 онд бүрэн дууссан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Se7en Wonders of World

Александрын гэрэлт цамхаг МЭӨ III зуун

Oйролцоогоор 115-135 метр өндөр байсан нь олон зууны турш хүн төрөлхтний байгуулсан хөмгийн өндөр барилга байсан юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Se7en Wonders of World

VI зууны сүүлч үеэр архитектурч Византийн Филоны сонгосон долоон гайхамшиг

Гайхамшиг Баригдсан үе Байгуулагчид Үгүй болсон үеУстгагдсан шалтгаан

Гизагийн аугаа Пирамид

МЭӨ 2650-2500 Египетүүд өнөөдөр оршин буй -

Вавилоны дүүжинт цэцэрлэг

МЭӨ 600 Вавилончууд МЭӨ I зууны дараа Газар хөдлөлт

Олимп дахь Зевсийн хөшөө

МЭӨ 435 Грекчүүд V-VI зуундмэдэгдээгүй, газар хөдлөлт, түймэрт устсан.

Эфес дэх Артемисийн сүм

МЭӨ 550Лидичүүд, Персүүд, Грек

МЭӨ 356 шатаагдсан

Галикарнассын Бодрум бунхан

МЭӨ 351 Перс, Грек 1494 онд

Газар хөдлөлтөд гэмтсэн ба Европынхон Загалмайтны аян дайны үед нураасан.

Родос арлын Гелиосын хөшөө

МЭӨ 292-280 Грекчүүд МЭӨ 224 Газар хөдлөлт

Александрын гэрэлт цамхаг

МЭӨ III зуун Грек 1303-1480 он Газар хөдлөлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Se7en Wonders of World

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Se7en Wonders of World

Энэ үед яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй юм. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшгууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшгууд” хэмээн нэрлэх нь элбэг байсан.

Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан .

XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Se7en Wonders of World

Стоунхэнж Колизей Ком Эль Шокaфагийн бунхан Хятадын цагаан хэрэм Нанжингийн шаазан цамхаг Хажи Софи Пизагийн хазгай цамхаг

Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байсан.

Таж Махал Кайрын Саладин цайз Эли цогчин дуган Клуни хийд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Se7en Wonders of World

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Se7en Wonders of World

Энэ үеийн онцлог 1896 онд Францын нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч Пьер дэ Кубэртин

Олимпийн тоглолтыг орчин цагт тохируулан сэргээж байсны адил Шинэ Долоон Гайхамшиг санг үүсгэн байгуулагч Бернард Вэбэр ертөнцийн долоон гайхамшгийг шинээр тодруулах эрхэм санаачилгыг дэлхий нийтэд дэвшүүлсэн юм.

Энэ удаа дэлхийн долоон гайхамшгийг нэг хүний сонголтоор биш манай гаригийн сая сая хүний саналд үндэслэн тодорхойлсноороо онцлог болсон.

Янз бүрийн орны олон сая хүн манай гаригт хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд 2000 он хүртэлх хугацаанд бүтээсэн байгууламжуудаас хамгийн олон санал авсан долоог нь шинэ гайхамшгаар тодруулсан билээ. Дэлхийн гайхамшгийн жагсаалтад орохоор 21 түүхийн дурсгалт газар нэр дэвшсэн бөгөөд хүн болгон 21 гайхамшигтай түүхэн газраас хоёрт нь саналаа өгөх боломжтой. Нийт 100 мянган хүн хамрагдсан саналын дүнг 2007 оны 07-р сарын 07нд Португалийн нийслэл Лиссабон хотноо албан ёсоор зарласан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Se7en Wonders of World

Дэлхийн гайхамшгийн жагсаалтад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Se7en Wonders of World

Дэлхийн шинэ долоон гайхамшиг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Se7en Wonders of World

1. Хятадын цагаан хэрэм МЭӨ V зуун – XVI зуун Монголын омог

аймгуудын довтолгоон, дайралтаас Хятад улсыг сэргиийлж бэхлэн хамгаалах зорилгоор уг хэрмийг байгуулсан.

Энэ нь сансраас харагддаг цорын ганц байгууламж агаад манай гариг дээрх хүний гараар бүтээсэн хамгийн том байгууламжид тооцогддог юм. Үлэмж том энэ хэрмийг барьж байгуулахад олон мянган хүний амь үрэгдсэн билээ.

Товчоор хэлбэл, уйгагуй, тууштай хөдөлмөр, сэтгэлийн нотолгоо гэж үзэн Хятадын Цагаан

Хэрмийг гайхамшгаар сонгосон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Se7en Wonders of World

2. Иордан улс дахь Эртний Петра хотын туурь, үлдэгдэл (МЭӨ9-МЭ40)

IV Аретас хааны Набашиан гүрний нийслэл эртний Петра хот арабын элсэн цөлийн захад баригдсан, ус сувгийн хосгүй тогтолцоогоороо гайхагддаг байсан. Эдүгээ эртний Грекийн загвартай 42 метр өндөр Эл-Дыр сүм, Пэтрагийн Бунхан зэрэг нь бууринд нь үлдсэн уг хот Дорнын өв соёлын нэгэн дурсгал болдог ажээ.

Инженерийн болон батлан хамгаалалтын хосгүй бэлгэдлийг хадгалсан учир Пэтра хот долоон

гайхамшгийн нэгээр сонгогдсон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Se7en Wonders of World

3. Энэрэнгүй Христийн хөшөө (1931)

Уг хөшөө 38 метр өндөр нь дэлхий дахинаа хамгийн алдартай дурсгалт байгууламж юм. Таван жилийн турш барьж 1931 оны аравдугаар сарын 12-нд нээх ёслол нь болж байсан уг хөшөө эдүгээ тус улсын нийслэлд гараа дэлгэн зочдоо угтаж авдаг ард түмнийх нь халуун дулаан сэтгэлийн бэлгэдэл болсон. Энэрэнгүй Христийн хөшөө зочломтгой, нээлттэй

занг илэрхийлдэг учир ийн гайхамшгаар сонгогдсон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Se7en Wonders of World

4. Перу улс дахь Мачу Пичу хотын туурь (1460-1470)

Аандын нурууны бие, Амазоны шигүү ойн гүн Урубамба голын дээр байрладаг байсан уг хотын оршин суугч Инка иргэдийн дунд салхин цэцэг өвчин дэлгэрч, гүрэн улс нь Испаничуудад ялагдсанаас болж хотоо орхин дайжсан байж магадгүй гэж үздэг бөгөөд гурван зууны турш "сураг тасарсан" хот байсныг Америкийн аялагч Хирам Бингам 1911 онд олжээ.

Уг хотын туурийг хамтарч амьдрахын болон бусдад өөрийгөө зориулахын бэлгэдэл болгон долоон

гайхамшгийн нэгээр сонгосон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Se7en Wonders of World

5. Мексик улсын Юкатан хошуу дахь Чичэн Итза хотын Пирамид (МЭ 800)

Кукулканы пирамид, Чак Муул сум, Мянган Баганат ордон, Хоригдлуудын тэмцээний талбай гэх мэт барилга байгууламж нь орчин цагийг хүртэл хадгалагдан үлдсэн уг хот нь барилга архитектурийн өвөрмөц шийдэл, зохион байгуулалтаараа алдартай.

Тахил шүтээн, мэдлэгийн бэлгэ тэмдэг болсон Чичэн Итзагийн пирамид нь шинэ

гайхамшгийн нэг болсон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Se7en Wonders of World

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Se7en Wonders of World

6. Италийн Ром хот дахь Ромын Коллэссиүм театр (МЭ 80-72)

Орчин цагийн спорт, урлагийн цэнгэлдэх хүрээлэн бүр 2000 гаруй жилийн тэртээ сүндэрлэсэн энэхүүтеатрын загвар маягийг хадгалсан байдаг.

Уг театр эдүгээ зугаа цэнгэл, тарчлаан зовлонгийн бэлгэдэл болж үлдсэн тул ийн сонгогджээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Se7en Wonders of World

7. Энэтхэг улсын Агра хот дахь Таж Махал

Талийгаач болсон хайрт эхнэрийнхээ дурсгалд зориулж Энэтхэгийн лалын шашинт тав дахь эзэн хаан Шах Жаханы зарлигаар үлэмж тансаг эл бунханг байгуулсан гэдэг. Цул цагаан гантигаар урлаж, үзэсгэлэнт ханан цэцэрлэгт барьсан Таж Махалын ордон нь Энэтхэг дэх лалын шашинтнуудын урлаг соёлын төгс эрдэнэ гэгддэг. Үнэнч хайр сэтгэлийн бэлгэдэл болгон Таж

Махалыг ийн нэгэн гайхамшгаар сонгосон

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Se7en Wonders of World

Дэлхийн Шинэ Долоон Гайхамшиг-ийг дараах шалгуураар шалгаруулсан юм.Үүнд:

1. Баригдаж байгуулагдсан он, хугацаа: Бүгд манай гариг дээр хүн төрөлхтөн ул мөрөө үлдээж эхэлсэн үеэс 2000 он хүртэлх хугацаанд баригдсан. 2. Байгууламжуудын чанар: Зөвхөн хүний гараар бүтсэн байх ба аль болох бүрэн бүтнээрээ шахуу бидний үед хадгалагдан үлдсэн байна. 3. Газар зүйн байрлал ба харьяалал: Нэг улсаас нэг л бүтээл, байгууламжийг сонгох шаардлагатай. 4. Урлаг, соёлын ач холбогдол: Шалгарсан бүх байгууламж урлахуйн болон уран барилгын өвөрмөц шинж, ач холбогдол агуулсан байх зэрэг болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Se7en Wonders of World

Дүгнэлт: Эртний үеийн дэлхийн 7 гайхамшигт байгууламжууд өнөөдөр үлдэж хоцорсон

цорын ганц бүтээл нь Гизагийн Агуа Пирамид юм. Бусад гайхамшигт байгууламжууд нь байгалийн гамшигт үзэгдэл болон хүний санаатай үйлдэл зэрэг хүчин зүйлсэд устаж үгүй болсон. Энэ нь ямар учиртай гэвэл барилгын Архитектур тэр үед дөнгөж хөгжин бий болж байсантай холбоотой байж магадгүй. Тэдгээр гайхамшигт бүтээлүүд нь цагийн аясаар элэгдэж устсан.

Гизагийн Пирамид яагаад өдийг хүртэл оршин байгаа шалтгаан нь гэвэл бүх зүйлийг бодож төлөвлөж хийсэн юм. Пирамид нь зүгээр ч нэг барилга байгууламж биш бунханы зориулалттай билээ.

Дундад зууны дэлхийн 7 гайхамшгт дундад зууны үеийн гайхамшгууд, дундад зууны үеийн дурсгалууд мөн архитектурын гайхамшгууд багтаж байсан юм. Гэхдээ энэ үеийн гайхамшигт байгууламжууд нь яг дундад зуунд үүсэн бий болоогүй бөгөөд ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог хандлагатай байсан.

Орчин үеийн дэлхийн 7 гайхамшигт яг орчин үед баригдаж байгуулагдсан байгууламжууд нэг ч ороогүй юм. Хүний гараар бүтээгдсэн долоон гайхамшигт барилга байгууламж нь бүгд дэлхий дахинаа нэр алдар нь түгсэн, олны танил болсон бөгөөд дэлхийн хүн ардын олон соёл иргэншлийг тусгасан бүтээлүүд билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Se7en Wonders of World

Уг жагсаалтыг тодруулахдаа 2006 оны эхний хагасаас эхлэн утас болон интернэтээр санал авч эхэлсэн юм.

Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр аль болох олон хүнийг хамруулах зорилго тавьжээ. Санаачлагчдын нэг, Щвейцарийн иргэн Бернард Веберийн ярьснаар дэлхийн түүх дурсгалт зүйлсийг хүмүүст дахин сануулж түүнийг хайрлан хамгаалахыг уриалжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Se7en Wonders of World

Харин Ватикан санал асуулгын дүнд сэтгэл дундуур байна гэдгээ илэрхийлэв. Ромын хамба ламын төлөөлөгч Италийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Барселон дахь Саграда Фамилия Антониогийн сүм зэрэг түүхэн дурсгалт зүйлсийг оруулаагүйд ихэд гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Ертөнцийн долоон гайхамшигт пирамидыг оруулаагүйд Египетийн ард иргэд ч нэлээд дургүйцэж байгаа юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Se7en Wonders of World

Мэдээллийн эх сурвалжууд

http://www.new7wonders.com

http://mn.wikipedia.org

http://baabarpedia.mn

http://www.myger.net

http://www.origo.mn

http://www.day.mn

http://www.mglclub.com

http://armenbek.blog.banjig.net

http://monstudnet.mn/forum

www.zaluu.comwww.zaluu.com