oyba mmz orchin

16
Нэг хүнд ногдох ДНБ, түүний улс орнуудын ялгаатай байдал Оршил Эдийн засгийн хөгжлийн түүхээс нь харахад өндөр хөгжилтэй эдийн засагтай орнууд дахь эдийн засгийн өсөлтийн хурд, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт зэрэг макро гол үзүүлэлтүүд нь хөгжиж буй эдийн засгуудыг бодвол харьцангуй өндөр хурдацтай байсан байна. Мөн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэдийчинээ тогтвортой байх тусам тухайн эдийн засгийн урт хугацаан дахь эдийн засгийн эрүүл байдал өсөлт хангагдаж байдаг. Дэлхийн улс бүхэнд тохирох макро эдийн засгийн үзүүлэлт гэж байхгүй. Зах зээлийн нөхөх үйлдвэрлэлийн харилцааг макро түвшинд илэрхийлдэг үзүүлэлтийг үндэсний тооцооны систем гэнэ. Тухайн улсын дотоодын болон үндэсний эдийн засгийн нийт үйлдвэрлэлийгдотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон үндэсний нийт орлогоор (ҮНО) хэмждэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой хугацаанд тухайн улсын хил дотор дотоод, гадаадын эдийн засгийн харъяатуудын (аж ахуй нэгж, байгууллага, иргэд) шинээр үйлдвэрлэн бий болгосон нэмэгдэл өртгийн буюу эцсийн бүтээгдэхүүний өртгийн нийлбэр дүн юм. Нэг хүнд ноогдох ДНБ нь тухайн улсын хүн амын тоонд хувааж гаргасан үзүүлэлт байдаг. Дэлхий даяар 6 тэрбум гаруй хүн ам аливаа улсад хамааран аж төрж байдаг. Улс орон болгон эдийг засгийн хөгжил, өсөлтөөрөө өөр хоорондоо ялгаатай. Эдийн засагчид олон төрлийн үзүүлэлтээр энэхүү ялгааг илэрхийлж байдгийн нэг нь нэг хүн ногдох ДНБ бөгөөл энэхүү үзүүлэлтийн дэлхийн улс орнууд дахь ялгаа нь асар их байна. www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 21-Apr-2015

381 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: OYba MMZ orchin

Нэг хүнд ногдох ДНБ, түүний улс орнуудын ялгаатай байдал

Оршил

Эдийн засгийн хөгжлийн түүхээс нь харахад өндөр хөгжилтэй эдийн засагтай

орнууд дахь эдийн засгийн өсөлтийн хурд, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт зэрэг макро

гол үзүүлэлтүүд нь хөгжиж буй эдийн засгуудыг бодвол харьцангуй өндөр хурдацтай

байсан байна. Мөн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт хэдийчинээ тогтвортой байх тусам

тухайн эдийн засгийн урт хугацаан дахь эдийн засгийн эрүүл байдал өсөлт хангагдаж

байдаг.

Дэлхийн улс бүхэнд тохирох макро эдийн засгийн үзүүлэлт гэж байхгүй. Зах

зээлийн нөхөх үйлдвэрлэлийн харилцааг макро түвшинд илэрхийлдэг үзүүлэлтийг

үндэсний тооцооны систем гэнэ. Тухайн улсын дотоодын болон үндэсний эдийн засгийн

нийт үйлдвэрлэлийгдотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон үндэсний нийт орлогоор

(ҮНО) хэмждэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой хугацаанд тухайн улсын

хил дотор дотоод, гадаадын эдийн засгийн харъяатуудын (аж ахуй нэгж, байгууллага,

иргэд) шинээр үйлдвэрлэн бий болгосон нэмэгдэл өртгийн буюу эцсийн бүтээгдэхүүний

өртгийн нийлбэр дүн юм. Нэг хүнд ноогдох ДНБ нь тухайн улсын хүн амын тоонд хувааж

гаргасан үзүүлэлт байдаг. Дэлхий даяар 6 тэрбум гаруй хүн ам аливаа улсад хамааран аж

төрж байдаг. Улс орон болгон эдийг засгийн хөгжил, өсөлтөөрөө өөр хоорондоо ялгаатай.

Эдийн засагчид олон төрлийн үзүүлэлтээр энэхүү ялгааг илэрхийлж байдгийн нэг нь нэг

хүн ногдох ДНБ бөгөөл энэхүү үзүүлэлтийн дэлхийн улс орнууд дахь ялгаа нь асар их

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: OYba MMZ orchin

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Улс орны нийт эдийн засгийн төлөв байдлыг хэмждэг гол үзүүлэлт бол бодит

дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үзүүлэлт байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон

тооцооны системийн гол агуулга нь үйлдвэрлэлийн хэмжээ ба түүний ашиглалт тэнцэж

байдагт оршино.Тухайн орны бүтээгдэхүүн ба үйлчилгээний нийлүүлэлт нь улс орны

дотор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн мөн импортын нийлбэр байна. Нийлүүлэлтийн

ашиглалт нь улс орны резидентүүдийн хэрэглээ ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны

зардал, гадаадынхны худалдан авсан экспортын нийлбэртэй тэнцэнэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн улс орны хил хязгаарын дотор нэг жилийн

хугацаанд шинээр бүтээгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ юм. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн,

ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.

Үйлдвэрлэлтийн арга:

Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг гэж тооцохыг

үйлдвэрлэлтийн арга гэнэ.

Зардлын арга:

ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын

хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт - Импорт) гэж тооцохыг

зардлаар ДНБ-ийг тооцох арга гэнэ.

Хyваарилалтын арга:

Xөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн элэгдэл, ашиг түүнтэй адилтгах орлого, шууд бус

татвар зэрэг орлогын элeмeнтүүдийн нийлбэрээр тооцохыг хуваарилалтын арга гэнэ.

GDP(Y ) буюу ДНБ-ий томъёолол: Y~ДНБ=GDP= C + I + G + NX

Өрх, ААН, ЗГ-ийн хэрэглээний зардал(C)

Хөрөнгө оруулалт(I)

Засгийн газрын хөрөнгө оруулалт (G)

Net Exports буюу цэвэр экспорт(NX)

ДНБ нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн эцсийн нийт бүтээгдэхүүн,үйлчилгээний зах

зээлийн үнийн дүнгээр тодорхойлогддог учраас түүний хэмжээ нь үнийн түвшинтэй нягт

холбоотой.Тухайн жилийн ДНБ-ийг урьд жилүүдийнДНБ-тэй харьцуулахдаа үнийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: OYba MMZ orchin

түвшний өөрчлөлтийг тооцож үзэх зайлшгүй шаардлагатай.Үнийн түвшний өөрчлөлтийг

илэрхийлэгч үзүүлэлтийг үнийн индекс буюу дефлятор гэнэ.

Манай улсын хувьд бодит дотоодын нийт бүтээгдэхүүний динамик сүүлийн

жилүүдэд хэрхэн явж байсныг дараах зургаас харж болохоор байна.

Дээрх зургаас харад сүүлийн жилүүдэд ерөнхийдөө өсөх чиг хандлагатай байсан нь

харагдаж байгаа ба цаашид ч өсөх чиг хандлагатай байна.

0.00

1,000,000.00

2,000,000.00

3,000,000.00

4,000,000.00

5,000,000.00

6,000,000.00

7,000,000.00

8,000,000.00

9,000,000.00

1990

1991

1992

1993

1994

1995

1996

1997

1998

1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

2010

ДНБ сая төг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: OYba MMZ orchin

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн

Нэг хүнд ногдох бодит ДНБ гэдэг нь тухайн улсын иргэдийн төлбөрийн чадварыг

харуулах болно. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд нэг хүнд ногдох бодит ДНБ хэрхэн

хэлбэлзэж ирсэн динамик болон цаашид хэрхэн үргэлжлэх урьдчилсан таамаглалыг

дараах зургаас харах боломжтой юм.

Дээрх зургаас харахад нэг хүнд ногдох бодит ДНБ нь ерөнхийдөө жигд өсч ирсэн нь

харагдаж байна. Одоогийн байдлаар энэ үзүүлэлт нь манай орны хувьд 1,364,063.95

төгрөг байна. Дээрх бодит ДНБ болон нэг хүнд ногдох бодит ДНБ ийн судалгаанаас

харахад энэ хоѐр үзүүлэлтийн график дүрслэл болон загварын ерөнхий дүгнэлтүүд

ойролцоо байгаагаас

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ үзүүлэлт

ОУВС Дэлхийн Банк CIA Дэлхийн Баримт

№ 124 120 133

ам.доллар 4020 4079 3600

0.00

500,000.00

1,000,000.00

1,500,000.00

2,000,000.00

2,500,000.00

3,000,000.00

3,500,000.00

4,000,000.00

1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006

Нэг хүнд ногдох ДНБ сая төг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: OYba MMZ orchin

Олон Улсын Вальютын Сангаас гаргасан Дэлхийн улс орнуудын жагсаалт

Нэг хүнд ногдох ДНБ хамгийн өндөр 10 орон

№ Улс Нэг хүнд ногдох ДНБ

1 Катар 88,222

2 Люксембург 81,466

3 Сингапур 56,694

4 Норвеги 51,959

5 Брунэй 48,333

6 Араб 47,439

7 АНУ 46,860

8 Швейцарь 45,944

9 Голланд 41,950

10 Австрали 40,973

Нэг хүнд ногдох ДНБ хамгийн бага 10 орон

№ Улс Нэг хүнд ногдох ДНБ

171 Тимор 921

172 Того 881

173 Малави 876

174 Сиерра Леон 825

175 Төв Африк 765

176 Нигер 705

177 Эритреа 545

178 Либериа 405

179 Бурунди 399

180 Конго 335

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: OYba MMZ orchin

Нэг хүнд ногдох ДНБ хамгийн өндөр орнуудын шинжилгээ

1. Катар

ДНБ: 129,500,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 848,016

Нэг хүнд ногдох ДНБ: 179,000 гири хамиса

доллар

Катар нь Арабын хойгийн зүүн хойно орших ойрхи дорнодын муж улс юм. Энэхүү

улс нь баруун талаараа Саудын Арабтай бусад хэсгээрээ Персын булантай хиллэдэг. 19-р

зууны дунд үеэс 1971 он хүртэл Аль Тханигийн гэр бүлийн удирдлагаар хэмжээлшгүй

эрхэт хаант засаглалтай байсан байна. 1971 онд тусгаар тогтносоноосоо хойш газрын тос

болон байгалийн хийн баялагаараа Арабын хамгийн баян улсын нэг болжээ. Газрын

тосны баялагийг одоогийн хэмжээнд олборлоход 37 гаруй жилийн буюу 15 тэрбум баррел

нөөцтэй ажээ. 2010 оны эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь 19.40% буюу дэлхийн хамгийн

хурдацтай хөгжилтэй улс болжээ. Энэхүү эдийн засгийн өсөлт нь газрын тос болон

байгалийн хийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын үйл ажиллагаа нэмэгдэж

дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотой.

Газрын тос болон байгалийн хийн бүтээгдэхүүн нь тус улсын нийт ДНБ-н 50 гаруй

хувь, экспортын орлогын 85%, засгийн газрын орлогын 70 хувийг бүтнээрээ эзэлдэг байна.

1940-д он хүртэл газрын тосны орд газраа нээж олоогүй байхад загас агнуур ба сувд

олборлолтоос эдийн засаг нь бүрддэг байжээ. Харин 1940 оноос хойш байгалын нөөцөө

нээснээр эдийн засгийн байдал нь огцом өөрчлөгдөн одоогоор амьжиргааны түвшин

хамгийн өндөр орны тоонд оржээ. Хүн ам багатай учир хөдөрмөрийн хүч нь ихэвчлэн

гадаадууд байх бөгөөд нийт хөдөлмөрийн хүчний 94% нь гадаадын иргэд байдаг. Катар

улсад орлогын албан татвар хураадаггүй бөгөөд дэлхийн хамгийн бага татвартай

улсуудын тоонд ордог байна.

0

50

100

150

200

2008 2009 2010

ДНБ

ДНБ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: OYba MMZ orchin

2. Люксембург

ДНБ: 54,950,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 503,302

Нэг хүнд ногдох ДНБ: 82600 гири хамиса доллар

Люксембургийн Их Вант Улс буюу Люксембург нь 936 онд бий болж 1815 онд

тусгаар тогтносон Баруун Европын улс юм. Нийслэл нь Люксембург, Бельги,

Нидерландтай хамтдаа Бенилюкс гэж нэрлэгддэг. Өмнө талаараа Франц, баруун болон

хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман улстай хиллэнэ.

Энэхүү жижиг боловч тогтмол өндөр орлоготой эдийн засаг нь Герман, Бельги,

Францтай ойр оршидогоороо давуу талтай. Эдийн засгийн түүхэн замнал нь тогтвортой

хөгжил, ажилгүйдэл болон инфляцын түвшин багатай байжээ. Аж үйлдвэрийн гол салбар

нь төмрийн үйлдвэрлэл байсан бол өнөөдөр химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжжээ.

Нийт ДНБ-н 28%-г санхүүгийн үйлчилгээ эзэлснээр төмрийн үйлдвэрлэлийн уналтыг

нөхөж чаджээ. Энэхүү улсын эдийн засгийн нийт 60%-н хөдөлмөрийн хүч нь гадаадын

ажилчидаас хамаардаг. Нийт хүн ам дэлхийд дахинд хоѐрдугаарт, Европын холбоонд

хамгийн өндөр амьжиргааны түвшинд аж төрдөг.

38.5

39

39.5

40

40.5

41

41.5

2008 2009 2010

ДНБ

ДНБ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: OYba MMZ orchin

230240250260270280290300

2008 2009 2010

ДНБ

ДНБ

3. Сингапур

ДНБ: 222,700,000,000 гири хамиса

доллар

Хүн Ам: 4,740,737

Нэг хүнд ногдох ДНБ: 62,100 гири хамиса

доллар

Сингапур нь Малайзын хойгийн өмнөд цэгт орших арлын орон юм. Экваторын

хойно 137 км зайд, Малайзын Жохор мужийн өмнөд талд, Индонезийн Риау арлуудын

хойд талд оршдог. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийн цөөн тооны хот-улсуудын нэг

юм. Мөн зүүн өмнөд азийн хамгийн жижиг орон юм.

Британий Зүүн Энэтхэг Компани (British East India Company) нь 1819 онд энэ арал

дээр худалдааны бааз байгуулжээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын

аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг

арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь

Сингапурыг "амтлагчийн зам" дахь стратегийн ач холбогдолтой бааз болгон ашиглаж

байжээ. Улмаар Британий эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн

нэг болсон байна.

1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965

оны 8 сарын 9-нд хоѐрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь тусгаар тогтносноор

улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын

удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай

химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт

худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь

Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Гадаад

арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: OYba MMZ orchin

4. Норвеги

ДНБ: 414,500,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 4,691,849

Нэг хүнд ногдох ДНБ: 54,600 гири хамиса доллар

Норвегийн Вант Улс нь Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн

орших, үндсэн хуульт хаант засаглал бүхий улс юм. Газрын хилийн ихэнх нь Шведтэй

байх бөгөөд, зүүн хязгаар нь өмнө талаараа Финлянд, зүүн талаараа Оросын Холбооны

Улстай хиллэдэг. Хойд тэнгис дэх усан хилээр баруун талаараа Нэгдсэн Вант Улс,

Фарерын арлууд, Скагерракын хоолойгоор өмнө талаараа Дани улстай хиллэдэг. Тус

улсын Атлантын далай болон Баренцын тэнгисийн эрэг нь фьордуудаараа алдартай. Тус

улс нь 2001-2006 онуудад хүний хөгжлийн индексээрээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд 2007,

2008 онуудад Исландтай тэргүүн байрыг хуваан эзэлж байна.

1920-иод онд Норвеги нь Ян Майеныг нэгтгэж, Хойд мөсөн далай дахь

Свальбардын ольтриг буюу Шпицбергенийг Шпицбергений гэрээ ѐсоор эзэмших болсон

юм. Дэлхийн хоѐрдугаар дайнаас хойш Норвеги нь эдийн засгийн хурдацтай өсөлтийн

үрээр дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болжээ. Норвеги нь дэлхийд газрын тосны

экспортоороо 4-т орох бөгөөд газрын тос олборлолт нь тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг

бүрдүүлдэг. Норвеги нь байгалийн хий, усны эрчим хүч, загас, ой, эрдэс бодисын арвин

баялагтай улс болно. 2006 оны байдлаар далайн хүнсний экспортоор дэлхийд Хятадын

дараа 2-т бичигдэж байна. Түүнчлэн хүнсний, усан онгоцны, химийн, олборлох, меттал

боловсруулах, загас агнуур, цаасны аж үйлдвэр өндөр хөгжсөн.

252253254255256257258259

2008 2009 2010

ДНБ

ДНБ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: OYba MMZ orchin

5. Брунэй

ДНБ: 13,020,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 401,890

Нэг хүнд ногдох ДНБ: 51,600 гири хамиса доллар

Бруней Даруссалам, албан ѐсоор Бруней улс, нь Зүүн Өмнөд Азийн Борнео арал

дээр орших орон юм. Өмнөд Хятадын тэнгистэй хойд талаараа, Малайзын Саравак

мужтай үлдсэн хэсгээрээ хиллэнэ. XV-XVII зууны үед Филиппиний баруун эрэг болон

Борнео арлын баруун хойд хэсгээр Султаны засаглал ноѐрхож байв. Тэр үед Брунэй хаан

ширээний төлөөх сөргөлдөөнөөс шалтгаалан уналтын байдалд орсон байв. 1888 онд тус

улс нь Британийн ивээлд багтаж 1984 онд тусгаар тогтнолоо батлажээ.

Брунэй нь Азийн хамгийн өндөр нэг хүнд ногдох ДНБ-тэй улс бөгөөд энэхүү эдийн

засгийн гол хүч нь газрын тос болон байгалийн хийн арвин нөөц баялаг байна. Эдийн

засаг нь дотоод гадаадын бизнес эрхлэлт, засгийн газрын тогтвортой бодлого, нийгмийн

хангамж болоод тосгоны амьдралыг багтааж чаджээ. Нийт ДНБ-н талаас илүү хувь, нийт

экспортийн 90%-г түүхий нефть, байгалийн хийн үйлдвэрлэл эзэлдэг байна. Дотоодын

үйлдвэрлэлээс гадна ихээхэн хэмжээний гадаад хөрөнгө оруулалт ДНБ-ий чухал хэсгийг

эзлэнэ.

Нэг хүнд ногдох ДНБ хамгийн бага орнуудын шинжилгээ

19

19.2

19.4

19.6

19.8

20

20.2

20.4

20.6

2008 2009 2010

ДНБ

ДНБ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: OYba MMZ orchin

187. Нигер

ДНБ: 5,577,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 16,468,886

Нэг хүнд ногдох ДНБ: 700 гири хамиса доллар

Бүгд Найхамдах Нигер улс нь баруун Африкийн газар нутгийн хэмжээгээрээ

хамгийн том бөгөөд далайд гарцгүй улс юм. Нийт газар нутгийн 80%-г Сахарын цөл

эзлэнэ. Энэхүү улс буурай хөгжилтэй орнудын нэг бөгөөд НҮБ-н Хүний Хөгжлийн

Индексийн хамгийн бага үзүүлэлттэй. Цөлийн бус газар нутаг нь ихэвчлэн гантай байх

бөгөөд цөлжих аюул нүүрлээд байгаа. Эдийн засаг нь амьжиргааны хамгийн доод

түвшинд байх бөгөөд нутгын баруун хэсгийн үржил шимтэй хөрсөнд ХАА-н үйл ажиллагаа

явуулж ураны хүдрийн экспорт явуулна. Тус улс нь далайд гарцгүй цөлын нутаг дэвсгэр,

байгалийн орчны доройтол, ядуурал, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн түвшин

доогуур зэрэг байдлаас шалтгаалан эдийн засгийн хөгжил хамгийн бага улсын нэг юм.

188. Эритреа

ДНБ: 2,117,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 5,939,484

Нэг хүнд ногдох ДНБ: 600 гири хамиса доллар

Эритреа улс нь Африк тивийн баруун талаараа Судантай хиллэж, зүүн хойд

талаарааУлаан Тэнгист гарцтай улс юм. Африк тивийн олон улсын адил тус улсын хүн

амын 80% нь фермийн буюу тууврийн аж хайн эрхэлж эдийн засаг нь хөдөө аж ахуйд

тулгуурлана. Тариалангийн талбайд ган нүүрлэх нь тэдний аж үйлдвэрт маш их хор

10.37 10.28

11.05

2008 2009 2010

ДНБ (тэрбум ам. $)

3.415

3.5483.625

2008 2009 2010

ДНБ (тэрбум ам. $)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: OYba MMZ orchin

хөнөөлтэй. Эритреа-Этопийн дайн тухайн тус улсын эдийн засгийг дордуулжээ. 2000 онд

дайнаас болж 225 сая ам.долларын мал, 55,000 айлын орон байр үрэгдэж нийт 600 сая

ам. долларын эд хөрөнгийн алдагдалд оржээ. Гэвч дайны үеэр ч тэд дэд бүтэцдээ ихээхэн

анхаарал тавьж 500 гаруй километр хатуу хучилттай замыг далайн эргээр тавьжээ.

189. Либериа

ДНБ: 974,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 3,786,764

Нэг хүнд ногдох ДНБ: 500 гири хамиса доллар

Бүгд Найрамдах Либериа улс нь 1847 онд Америкийн боолчлолоос чөлөөлөгдсөн

иргэдийг байгуулсан баруун Африкийн улс юм. 1940-д оноос эхлэн АНУ-н хөрөнгө

оруулалтын хүчинд ерөнхийлөгч Виллиам Тубманы удирдлаган доор шинэчлэлт хийгджээ.

1980 оны улс төрийн сөргөлдөөн бөгөөд 2 дараалласан иргэний дайнд 250,000 хүний амь

үрэгдэж эдийн засгийг хүнд байдалд оруулжээ. 2003 онд ардчилалд хүрэх шийдвэр энх

тайванд хүргэж түүнээс хойш дайны хор хөнөөлөөр нийт хүн амын 85% нь одоог хүртэл

амьжиргааны хамгийн доод түвшинд амьдарч байна.

Дайны үеэр тус улсад үйл ажиллагаа явуулж байсан ихэнх бизнес эрхлэгчид

дүрвэжээ. Либериа улс нь шууд гадаад хөрөнгө оруулалт нь ДНБ-д хамгийн их хувийг

эзлэдэгээрээ бусад улсаас ялгардаг. Тус улс нь ус, байгалийн баялаг, ой мод болон ХАА-н

нэн тааламжтай цаг агаартай. Мод болон каучук зэрэг түүхий эдийн экспортер байсан

бөгөөд одоо энэхүү салбаруудаа дахин сэргээж байна.

190. Бурунди

ДНБ: 1,489,000,000гири хамиса доллар

Хүн Ам: 10,216,190

Нэг хүнд ногдох ДНБ: 300 гири хамиса доллар

1.537

1.608

1.691

2008 2009 2010

ДНБ (тэрбум ам. $)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: OYba MMZ orchin

Бурунди, албан ѐсоор Бүгд Найрамдах Бурунди Улс нь Зүүн Африкт орших жижиг

улс бөгөөд хойд талаар Руанда, зүүн ба өмнөд тал нь Танзани, баруун талаар Бүгд

Найрамдах Ардчилсан Конго Улстай тус тус хиллэсэн далайд гарцгүй улс юм.

Бурунди нь байгалийн нөөц баялаггүй бөгөөд аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй улс

юм. ДНБ-н 30 гаруй хувийг ХАА эзлэх бөгөөд энэ салбартаа нийт хүн амын 90% нь

ажиллалаг. Үндсэн экспортын бүтээгдэхүүн нь кофе, цай бөгөөд эдгээр нь гадаад орлогын

90 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус улсын эдийн засгийн байдал үндсэндээ цай кофены олон

улсын зах зээл дэх үнэ болон тариаланд нөлөөлж буй цаг агаарын байдлаас шууд

хамааралтай. Иргэний дайнд 200,000 гаруй иргэд амиа алдаж олон мянган иргэд Танзани

руу дүрвэжээ. Хоол хүнс, эм, болон цахилгааны байнгын гачигдалтай байдаг бөгөөд

сүүлийн жилүүдэд эдийн засаг нь өсөлттэй байсан боловч ядуурал, боловсролын түвшин

доогуур, хууль эрхзүйн тогтолцоо сул, дэд бүтэц хөгжөөгүй зэргээс шалтгаалан өөрчлөлт

шинэчлэлтэнд хүрэхэд бэрхшээлтэй.

3.161

3.2723.297

2008 2009 2010

ДНБ (тэрбум ам. $)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: OYba MMZ orchin

191. Конго

ДНБ: 13,130,000,000 гири хамиса доллар

Хүн Ам: 71,712,867

Нэг хүнд ногдох ДНБ: 300 гири хамиса доллар

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь газар нутгаараа гурват жагсдаг Африкийн

орон юм. Хэдийгээр Төв Африкийн дэд бүсэд хамаарагддаг боловч Өмнөд Африкийн

Хөгжлийн Нэгдлийн гишүүн орны хувьд эдийн засаг, нутгийн хувьд Өмнөд Африктай

нарийн холбоотой.

Ардчилсан Конго улс нь хуучнаар Бельгийн колони байсан бөгөөд тусгаар

тогносныхаа дараа, 1964 оны 8 сарын 1 хүртэл Бүгд Найрамдах Конго Улс нэртэй болжээ.

Конго улс нь олон арван жилийн эдийн засгийн уналтаас эргэн сэргэж буй улс юм. 1960

онд тусгаар тогтнолоо зарласанаас хойш авлигал хээл хахуулийн өндөр түвшинтэй бөгөөд

1997 оны 5 сард бий болсон сөргөлдөөн нь үндэсний үйлдвэрлэл болон засгийн газрын

орлогыг ихээхэн бууруулж, 5сая гаруй иргэн халдварт өвчин, өлсгөлөн, хүчирхийллээс

болон үрэгдэж, дотоодын өр зээл өсжээ. Мөн гадаадын бизнес эрхлэгчид эрсдэлтэй

бөгөөд тодорхойгүй үйл ажиллагааны орчноос шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоожээ.

2002 оноос хойш энэхүү байдал дээрдэж ерөнхийлөгч Кабила өөрчлөлтийн

бодлогыг эхлүүлж олон улсын санхүүгийн болон тусламжын байгууллагуудтай

харилцаагаа сэргээжээ. Эдийн засгийн ихэнх үйл ажиллагаа албан бус салбаруудад

явагдаж ДНБ-д багтдаггүй ажээ. Одоогоор уул уурхайн үйлдвэрлэл нь эдийн засгийн гол

хөдөлгүүр нь болж байна. Засгийн газрын буруу бодлого, хээл хахууль, хууль эрх зүйн

тодорхойгүй байдлаас уул уурхайн салбарт олон асуудал тулгарсаар байна.

20.96021.560

23.120

2008 2009 2010

ДНБ (тэрбум ам. $)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: OYba MMZ orchin

Нэг хүнд ногдох ДНБ-н дээд доод түвшний улс орнуудын ялгаа

Үзүүлэлтүүд ДНБ хамгийн өндөр улсууд ДНБ хамгийн бага улсууд

Амьжиргааны түвшин дээд доод

Аж үйлдвэрлэлийн

салбар

өндөр хөгжсөн хөгжөөгүй, түүхий эдийн

үйлдвэрлэл зонхилоно

ХАА-н салбар ХАА эрхлэлт бага ДНБ-н ихэнх хувийг

бүрдүүлдэг

Үйлчилгээний салбар өндөр хөгжсөн хөгжөөгүй

Ажилгүйдэл хамгийн бага, ихэнх ажиллах

хүчийг гадаадаас авдаг

өндөр, ихэнх ажиллах хүч

ХАА-н салбарт ажилладаг

Байгалийн баялаг баялаг ихтэй, нөөцийн зохион

байгуулалт дээд түвшинд

байгалийн баялаг бага,

зарим нөөцтэй улсуудад

холбогдох салбарууд

хөгжөөгүй

Эдийн засгийн

бодлого

үйлдвэрлэлийн болон

үйлчилгээг зэрэгцүүлэн

хөгжүүлсэн

үйлчилгээний салбар

хөгжөөгүй, т

Улс төрийн

тогтвортой байдал

тогтвортой тогтворгүй

Дээрх 10 улсуудын шинжилгээнээс үзэхэд эдийн засгийн үзүүлэлтийн хувьд асар

том ялгаа нь маш олон хүчин зүйлээс үүссэн цаг хугацааны туршид бий болсон байна.

Хамгийн өндөр үзүүлэлт бүхий улсын эдийн засаг нь улс төрийн тогтвортой байдал,

засгийн газар, хууль эрхзүйн тогтолцооны давуу тал болон базар нутгын байрлал

байгалийн нөөц байялаг зэргээс шууд хамааралтай. Харин нэг хүнд ногдох ДНБ хамгийн

багатай улсууд ихэвчлэн Африкийн улсууд байх бөгөөд улс төрийн тогтолцооны түүхэн

замнал нь эдийн засгийн өсөлтөд үргэлж сөргөөр нөлөөлсөөр ирсэн байна. Эдгээр улсад

явагдаж буй улс төрийн сөргөлдөөн болон иргэний дайн нөхцөл байдлыг улам дордуулах

бөгөөд нийт хүн ам нь тайван бус байдалд амьдардаг. Нийт хүн ам нь боловсролын, эрүүл

мэндийн цаашлаад эрүүл ахуйн хамгийн доод түвшинл амьдарч өлсгөлөн, халдварт

өвчинд байнга өртөнө. Хэдийгээр эдгээр улсууд олон улсын тусламж зээл хүлээн авдаг

бөгөөд ДНБ нь жил бүр өсөлтийн үзүүлэлттэй боловч олон жил нүүрлэсэн ядуурал

авилгал хээл хахууль ба нийгмийн тогтворгүй байдлаас шалтгаалан тогтвортой хөгжилд

хүрэх бэрхшээлтэй тулгаарсаар байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: OYba MMZ orchin

Дүгнэлт

Монголын эдийн засаг 1930-1989 онуудад тогтвортой өсөж харин 1990-1994

онуудад уналтанд орсон байна. Харин 1994 оноос ДНБ бага зэрэг өсч эхэлсэн бөгөөд

өнөөдрийг хүртэл тогтвортой өсөлттэй үзүүлэлт харагдаж байна. Энэ нь Монгол улсын

эдийн засаг өсөж байгаагийн илрэл бөгөөд үүнийг дагаж хүн амын амьдралын түвшин

сайжирч байгааг илэрхийлнэ. Монгол улс нэг хүнд ногдох ДНБ-н үзүүлэлтээрээ дэлхийн

190 гаруй орны 120-д жагсаж байна. Харин энэ үзүүлэлтээрээ тэргүүлж буй Катар улс нь

манай орноос ойролцоогоор 50 дахин өндөр, хамгийн бага улс нь манай орноос 12 дахин

бага үзүүлэлтийг тус бүр олон улсын санхүүгийн байгууллын мэдээллээс харж болохоор

байна. Эдгээр тоон үзүүлэлтийн мөн чанар нь хүний амьдралын түвшинтэй асар том

зөрүүг бий болгосон нийгмийн тэнцвэргүй дүр зураг ажээ. Катар улсын нэг хүнд ногдох

ДНБ нь Конго улсаас 500 гаруй дахин өндөр байдаг байна. Дэлхий нийтээр тэнцвэртэй

хөгжлийг олон эдийн засагчид ярилцаж буурай хөгжилтэй улсуудад олон улсын сайн

дурын байгууллагуудын тусламж байнга үзүүлдэг энэхүү амьдралын түвшний ялгаа

өнөөдрийг хүртэл байсаар байна.

300

300

500

600

700

51,600

54,600

62,100

82,600

179,000

Конго

Бурунди

Либериа

Эритреа

Нигер

Брунэй

Норвеги

Сингапур

Люксембург

Катар

Нэг хүнд ногдох ДНБ ам.доллараар

www.zaluu.comwww.zaluu.com