orchin

47
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ (ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ) ОРЧИН БҮРДЭЛТ, ТҮҮНИЙГ ҮНЭЛЭХ НЬ Г.Дуламжав

Upload: darkhijav

Post on 27-Jun-2015

1.450 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ (ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ) ОРЧИН БҮРДЭЛТ, ТҮҮНИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Г.Дуламжав

Page 2: Orchin

СУРГАЛТЫН ОРЧНЫ ТАЛААРХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Онол, үзэл баримтлал

Нэр томъёо

Үндсэн санаа

Л.С.Выготский “хүүхдийн хөгжлийн бүсийн онол”, “Сургалт оюун ухааны харилцан холбоо”

Хөгжүүлэх сургалт

Хүүхдийн хөгжлийг хангахуйцаар сургалтыг зохион байгуулахын тулд: хүүхдийн урьд олж авсан мэдлэг чадварыг бататгах, хур мэдлэгт тулгуурлан шинээр өгөх зүйлийг эзэмшүүлэх, сурах үйл явц нь хүсэл тэмүүлэлд тулгуурлан шинээр юм суралцах, хоорондоо чөлөөтэй харилцах орчин нөхцлийг бүрдүүлэх сурах үйл явц нь албадлагын ажил биш, харин мэдэхгүйгээс мэддэгт шилжих, танин мэдэх сонирхол, хэрэгцээг татсан ажил байх багшийн үүрэг нь хэрэгтэй үед туслах, чиглүүлэн хамтран ажиллах явдал

Page 3: Orchin

СУРГАЛТЫН ОРЧНЫ ТАЛААРХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Онол, үзэл баримтлал

Нэр томъёо

Үндсэн санаа

2.А.Н.Леонтьев “үйл ажиллагааны онол”

Сургалт-

танин мэдэх

үйн хэлбэр

Хүүхдийн суралцах гадаад нөхцөл нь хүүхдийн дотоод хөгжилд сайн нөлөө үзүүлэхүйцээр зохион байгуулагдах ёстой. Иймд хүүхдийг сэтгэхүйн үйлдэл хийх арга барилд сургах, аргыг эзэмших тодорхой нөхцөл орчинг бүрдүүлэх боломжийг олгох нь чухал.

3.А.М.Кравченко В.И.Слободчиков “Амьд биеийн өөрийн хөгжил”

Хөгжлийн

тухай онол

Ертөнц дэх амьд бие гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр өөрсдийн зүй тогтлын дагуу хөгжиж байдаг. Гадаад хүчин зүйлс нь хүрээлэн буй орчны нөхцөл, дотоод хүчин зүйл нь амьдралаас урган гарсан хувь хүүхдийн хэрэгцээ сонирхол болно. Иймд бүх амьд биес өөрийн хэрэгцээг хангах тохиромжтой, таатай орчин өөрийгөө удирдаж чиглүүлж, хөгжүүлдэг.

Page 4: Orchin

СУРГАЛТЫН ОРЧНЫ ТАЛААРХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Онол, үзэл баримтлал

Нэр томъёо

Үндсэн санаа

Мария Монтессори “Хүүхдийг хөгжүүлэх үзэл баримтлал “

Хүүхэд багшийн бүрдүүлсэн орчинд өөрийн туршлагад үндэслэн, тодорхой хэмжээний төсөөлөлтэй болдог. Хөгжүүлэх орчин нь хүүхдэд өөрийн хэмнэлээр хөгжих боломж огоход чиглэгдсэн байна. Бага насны хүүхдийг хөгжүүлэхэд тэднийг өөрсдөөр нь хийлгэх, гар хуруугаар нь тэмтэрч мэдрүүлэх арга чухал үүрэгтэй.

Page 5: Orchin

СУРГАЛТЫН ОРЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

Н.Наранчимэг: Боловсролын байгууллагын үйл ажиллагаа

/зорилго, зорилт, төлөвлөлт, багшлах нөөцийн хангалт, ур чадварын түвшин, санхүүгийн чадамж зэрэг/

Сурах нөхцөл /анги, танхим, номын сангийн хангалт, үйлчилгээ, хичээллэх, амрах, хооллох боломж бүрдүүлсэн байдал зэрэг/

Сургалтын хэрэглэгдэхүүн /ном, гарын авлага, сурах бичиг, тараах материал, үзүүлэн зэрэг/

Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж /аудео, видео хэрэгсэл, кино, компьютер зэрэг/-ийг багтаан авч үздэг.

Page 6: Orchin

СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Бодит зүйл /эрдэс, чулуулаг, үйлдвэрийн бүтээгдэхүүн, ургамал, амьтан, хянах, хэмжих багаж төхөөрөмж зэрэг/

Бодит юмс үзэгдлийн дүрс загвар /фото зураг, карт, бүдүүвч, диафильм, дүрс бичлэг, глобус, кино зэрэг/

Бичмэл зүйл /сурах бичиг, гарын авлага, зөвлөмж, үзүүлэн, тараах материал зэрэг/

Page 7: Orchin

СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэгсэл нь дараах сургах зүйн шаардлагыг хангасан байвал зохино.

агуулга нь ил тодорхой байх харах талбайн хэмжээ хүрэлцэхүйц байх өнгө тохирсон байх талбайгаа дүүрэн ашигласан байх харах талбай дээрх материал утга төгс

байх зураас, шугам нь тод байх бичиглэл аль болохоор бага байх

Page 8: Orchin

СУРГАЛТЫН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ

СТХ-ээр үзүүлэх материал нь мэргэжлийн хувьд зайлшгүй байх

Үзүүлэх материалаа сургах арга зүйн талаас боловсруулж бэлтгэсэн байх

СТХ-ийн боломж нь үзүүлэн таниулах материалынхаа шинж байдалд зохицсон байх

СТХ-ийн боломж нь ашиглах нөхцөлтэйгээ уялдсан байх

Үзүүлж ярьж байгаа зүйл нэгдмэл байх Үзүүлэнгийн материалыг харуулах хугацаа

зохимжтой байх

Page 9: Orchin

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Боловсролын байгууллагын газар нутгийн ариун цэврийн байдал

Барилгын техникийн ариун цэврийн байдал Анги танхимын тоног төхөөрөмжийн байдал

Гэрэл дулааны байдал Сургалтын зохион байгуулалт ба дэглэм Чийрэгжүүлэлтийн танхимын зохион байгуулалт,

нөхцөл Гал тогооны өрөөний зохион байгуулалт Ариун цэврийн халдвар эсэргүүцэх дэглэм Эмнэлгийн хангамжийн зохион байгуулалт

Page 10: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДЭЛТ

Амьд бүхэнд үйлэнд суралцаж, тэрхүү үйлийг амьдарч буй орчин нь төрүүлдэг жамтай. Хүүхдийн, ер нь хүний юунд, хэрхэн суралцахад нь орчин нөлөөлдөг. Иймд хүүхдийн цэцэрлэг нь хүүхдүүдийн юу хүсч байгаа болон тэд юуг, ямар түвшинд сурах шаардлагатайд тохирсон орчныг бүрдүүлэх хэрэгтэй болж байна. Хүүхдийн хөгжилд эрүүл мэндийн байдал, хоол тэжээл, аюулгүй, хамгаалагдсан орчин шууд нөлөөлдөг. бага насны хүүхэд бүрт ээлтэй орчинг хэр бүрдүүлж буйг үнэлэх нь цэцэрлэгийн өөрийн үнэлгээний дөрөв дэх чиглэл юм.

Page 11: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫ ҮЗЭЛ САНАА

Үзэл санааны үндэслэл: Хүүхдийн эрхийн конвенци Хүүхдийн эрхэд тулгуурласан боловсрол Хүүхдийн эрхийн хөтөлбөрүүд Боловсролын шинэ үзэл санаа

Хүүхдийн үндсэн 4 эрхийг хангах

Эсэн мэнд

амьдрах

Хамгаалуулах

Хөгжих Нийгмийн амьдралд оролцох

Page 12: Orchin

Эсэн мэнд амьдрах эрхээ эдлэх талаар Цэцэрлэгт эрүүл, аюулгүй орчин бүрдсэн байх

/ариутгал цэвэрлэгээ, эрүүл мэндийн тогтмол үйлчилгээнд хамрагдах, цэвэр ус, эрүүл аюулгүй хоол тэжээлээр хангагдах/

Хамгаалуулах эрхээ эдлэх талаар Цэцэрлэг дээр аливаа ялгаварлал, хүчирхийлэлд өртөхгүй

орчин бүрдэх

Хөгжих эрхээ эдлэх талаар Цэцэрлэг нь хүүхдүүдэд нээлттэй үйлчлэх Суралцах үйл явцад үүсэх бэрхшээлийг багасгах Хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн суралцах тэгш боломж

бүрдэх

Нийгмийн амьдралд оролцох эрхээ эдлэх талаар Цэцэрлэг багшийн үйл ажиллагаанд хүүхдүүд өөрсдийн үзэл

бодлоор хандах, санаа бодлоо илэрхийлэх бололцоо бий болох

Page 13: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧНЫ ҮНДСЭН ЭЛЕМЕНТҮҮД

Материаллаг болон нийгэм сэтгэл зүйн орчин

Оролцоо ба түншлэл

Хүүхдийн эрхийг хангах

Хүүхэд бүрийн

сурах үйл ажиллагааг

дэмжих

Page 14: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГАЛТЫН ОРЧИН

Сурах-сургах үйл явцын шинэчлэл Олон нийт ба цэцэрлэгт

тулгуурласан менежмент Хүүхдийн бие бялдар ба эрүүл мэнд Үзэл бодол, санаагаа чөлөөтэй

илэрхийлэх хүүхдийн чадвар Энэ бүгд хүүхдийн эрэлт, хэрэгцээ, сонирхолд тулгуурлана.

Page 15: Orchin

ХҮҮХДИЙН ЭРХЭД ТУЛГУУРЛАСАН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ

Хүүхдийн эрүүл мэнд Идэвхтэй сургалт Хүүхдийн оролцоо ба хамгаалал Хүйсийн тэгш байдал Гэр бүл олон нийтийн оролцоо

Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн гол онцлог Хүүхдэд ээлтэй цэцэрлэг нь дор дурьдсан орчныг

хамгийн зохистой, тухтай бүрдүүлсэн байна. Хүүхэд бүр оюун санааны болон бие бялдрын аливаа

дарамт шахалтгүй байх

Page 16: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн өөрийн үнэлгээ Цэцэрлэг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө Цэцэрлэгийн удирдлагын мэдээллийн систем Хүүхдэд ээлтэй сургалтын орчин Хүүхэд бүр өөрийн амьдралд холбогдох үйл

ажиллагаанд оролцох, тэгш боломжоор хангагдсан байх

Хүүхдийг сурлагын амжилтын үр дүнгээр үл ялгаварлах ба өрсөлдүүлэхгүй байх

Page 17: Orchin

Хүүхдэд ээлтэй орчин

Бүх хүүхэд хамгаалагдс

ан байх

Хүүхдүүдийн соёлын ялгааг

хүндэтгэх

Хүүхдийн оролцоо, хамтын

ажиллагааг дэмжих

Эрүүл аж төрөх ёс, дадал хэвшлийг дэмжих

Сургалтыг хүүхдийн өдөр

тутмын амьдралтай

холбох

Багш нар сурч хөгжих

боломжтой байх

Хүйсээр ялгаварлалгү

й хандах

Хүүхдийн сурах үйл ажиллагаанд

багш, гэр бүл, олон нийтийн

оролцоог хангах

Бүх хүүхдийн

хамруулах

Page 18: Orchin

ТЭГШ БОЛОМЖ ГЭДЭГТ ЮУГ ОЙЛГОХ ВЭ?

Сурах хөгжих явцад нь бэрхшээл тохиолдсон хүүхдүүдийг бусад хүүхдүүдийн нэгэн адил үзэж суралцах хөгжихөд нь тэдэнд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх

Хүүхдэд ээлтэй гэдэгт юуг ойлгох вэ? Хүүхдийн сурах хөгжих эрхийг бүх талаар хангах,

сургалтын үйл ажиллагаанд хүүхэд бүрийн оролцоог дээдлэх

Page 19: Orchin

ЦЭЦЭРЛЭГИЙН НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН

Нийгэм сэтгэл зүйн орчин

Сэтгэл зүйн орчин

Харилцааны шинж чанар

Хүмүүсийн хоорондын

холбоо харилцаа

Нийгмийн орчин

Аюулгүй байдлын

материаллаг орчин

Цэцэрлэгийн үнэт зүйл,

соёл

Дэмжих орчин

Page 20: Orchin

ХҮНИЙ НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭ

Аюулгүй байдлын Харъяалагдах Санаа сэтгэлээ хуваалцах Бусдаар бие хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх Хийсэн бүтээснээ бусдаар мэдрүүлэх Бусад хүмүүстэй харилцаа холбоотой байх зэрэг

болно.

Цэцэрлэг дахь нийгмийн орчин нь: Аюулгүй байдлын материаллаг орчин Цэцэрлэгийн үнэт зүйл, соёл Дэмжих орчин

Page 21: Orchin

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН

аюулгүй архи, тамхигүй хүчирхийлэлгүй эрүүл ахуйн хувьд цэвэр стресс дарамтгүй орчин байх Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийн дээдлэн үзэх үнэт зүйл

нь хүүхдийн эрхийг дээдлэх, бие биенээ хүндэтгэх, үл ялгаварлах, бүгдэд тэгш боломж олгох, сурах нөхцлийг бүрдүүлэх, тэдний хөгжих боломжийг хангах, багш, хүүхдийн идэвх, бүтээлч байдлыг эрхэмлэх зэрэг болно.

Page 22: Orchin

ҮНЭТ ЗҮЙЛС

1. Нийтлэг үнэт зүйлс Хүний амьдрал бол ховор нандин зүйл гэсэн

итгэл үнэмшил Хүн боловсрол эзэмших эрхтэй гэдэгт итгэх

2. Байгууллагын үнэт зүйлс Хүүхдүүдийн бурууг биш зөвийг нь илүү хэлж

урамшуулж байх хандлага Хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах ёстой

гэсэн үзэл Ямар ч нөхцөлд байгууллагын журмыг

баримтлах ёстой гэсэн зарчим

Page 23: Orchin

ҮНЭТ ЗҮЙЛС

3. Мэргэжлийн үнэт зүйлс Эрх тэгш байдлыг хангах Хүүхдүүд өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргах

чадвартай гэсэн итгэл үнэмшил

4. Хувийн үнэт зүйлс Эрдэм боловсрол нь хамгийн үнэт баялаг Ахмад хүмүүсийг хүүхдүүд хүндэтгэж харьцах ёстой

гэсэн итгэл үнэмшил

Үнэт зүйлс, хандлагаа мэдэх нь чухал, учир нь: Зөв шийдвэр гаргах, сонголт хийхэд тустай Биеэ хэрхэн зөв авч явах чиглэл болно. Адил төстэй зүйлүүдийг эрхэмлэдэг хүмүүстэй

сэтгэлээрээ ойрхон байж илүү ойлголцоно. Зорилгодоо хүрэхэд түлхэц болно.

Page 24: Orchin

ДЭМЖИХ ОРЧИН

• Багш, суралцагчийн тооны харьцаа• Суралцагчдад үзүүлэх нийгмийн дэмжлэг• Ангийн хэмжээ• Багшид үзүүлэх дэмжлэг • Хамтын ажиллагаа• Суралцагчдын оролцоо

Page 25: Orchin

АЮУЛГҮЙ ОРЧИН Замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал

зуршилтай болох. “Ногоон гэрэл цагаан шугам” дүрмийг баримталж сурах

Цахилгаан хэрэгсэл, хутга, мэс зэргээс үүсч болох гэмтлүүдийг мэддэг

Санамсар болгоомжгүй үйлдлээс гэмтэж, бэртэж болох тохиолдлыг нэрлэх /ухсан нүх, барьж буй барилга гм/, тэдгээрээс болгоомжлох

Гэмтэж бэртсэн тохиолдолд хэнд хандахаа мэддэг болох /том хүнд хандах/

Хөлдөлт, хайралт, түлэгдэлт, наранд цохиулах үед анхны арга хэмжээ авч чаддаг болох

Эмийн зүйлийг дур мэдэн хэрэглэхгүй байх, зөвхөн эмчийн заавраар хэрэглэж сурах

Page 26: Orchin

НИЙГЭМ СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН

БАГШ СУРАГЧИЙН ХАРИЛЦАА Хэрвээ хүүхэд шүүмжлүүлж өссөн бол

бусдыг шүүмжилж доромжилж сурна Хэрвээ хүүхэд өс хонзонтой, өшөө

хорсолтой орчинд өссөн бол хэрүүл зодоон сурна

Хэрвээ хүүхэд доромжлуулж, дээрэлхүүлж өссөн бол ичиж зовохыг сурна

Хэрвээ хүүхэд байнга ичиж эмээж хүмүүжсэн бол өөрийгөө буруутгахыг сурна

Хэрвээ хүүхэд дэмжиж туслуулж өссөн бол өөртөө итгэж сурна

Page 27: Orchin

БАГШ СУРАГЧИЙН ХАРИЛЦАА

Хэрвээ хүүхэд магтуулж, таалуулж өссөн бол сайшааж сурна

Хэрвээ хүүхэд өөрийн эрхээ хүндлүүлж өссөн бол эрх тэгш байхыг сурна

Хэрвээ хүүхэд итгэж найдаж өссөн бол сүсэг бишрэлтэй байж сурна

Хэрэв хүүхэд хүлээн зөвшөөрүүлж, зөвтгүүлж өссөн бол өөрийгөө хайрлаж сурна

Хэрэв хүүхэд найрсаг, нөхөрсөг гэр бүлд өссөн бол жаргалтай байж сурна

/Күчүкахмет, “Анги удирдах шинэ арга барил” 2001 /

Page 28: Orchin

СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН

ХАРИЛЦАА СЭТГЭЛИЙН

ХАДГАЛАМЖААС ЭХЭЛНЭ.

Анх харах болон танилцах тэрхэн агшинд үүсдэг Баялаг байх эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь

шалтгаална. Баялаг байхын хэрээр хамтран ажиллах нөхцөл

бүрдэнэ.

Page 29: Orchin

БАГШ СУРАГЧИЙН ХАРИЛЦААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Эхний өдрүүдэд сурагчидтайгаа танилц Сурагчдаа нэрээр нь дууд Сурагчдынхаа хувийн “зовлонг” хуваалцдаг

бай Ангид хүн бүр хүндэтгэлтэй, эрх тэгш эрхтэй Ангийн манлайлагч сурагчидтайгаа ойр

дотно харилцах Ангид урамшуулал, шийтгэлийг нөлөөтэй

бөгөөд тэнцвэртэй хэрэглэх Сурагчид танд туслахыг зөвшөөр Сурагчдад чухал хүмүүс гэдгийг мэдрүүлэх

Page 30: Orchin

БАГШ СУРАГЧИЙН ХАРИЛЦААНД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Шийдэмгий байх Ангидаа багш та үүрэг хариуцлагатай бай Сурагчдын эерэг үйл хөдөлгөөн, зан араншинг

дэмж Аль болохоор суухгүй байх хэрэгтэй Тэдэнд ангидаа өөрсдийн бодол санаагаа зохих

төвшинд илэрхийлэх боломж олго Сурагчдыг өөр шигээ байлгах гэж бүү оролд Бүү шүүмжил

Page 31: Orchin

СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН

Харилцаа гэж юу вэ?• Харилцаа-холбоо хэлхээний тухай, хэлэлцэн

тохирох, үг хэл солилцох, яриа хөөрөө (Я.Цэвэл.Монгол хэлний товч тайлбар толь. 1965.665.668)

• Хамтран ажиллах хэрэгцээний улмаас хүмүүс бие биетэйгээ холбоо тогтоох, түүнийгээ хадгалах хөгжүүлэхийн тулд өөр хоорондоо мэдээлэл солилцож, бие биенээ хүртэн ойлгож, бие биедээ нөлөөлөх үйл явцыг харилцаа гэнэ.

Page 32: Orchin

БАГШ ХҮҮХЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ АРГУУД

Хүүхэдтэй аль болох ганцаарчилан ярилцах Намхан сандал дээр суух буюу сөхрөн сууж

хүүхдийн өндөртэй зэрэгцэн ярих Хүүхдэд юм амлавал заавал биелүүлэх Хүүхэд юу хэлж байгааг нь сайн сонсож

асуултанд нь хариулах Хүүхдэд найз нөхөдтэйгээ тоглоомоо хуваах

боломж олгох Хүүхдийн санал бодлыг авч хувь нэмэр

оруулж байгаад нь талархал илэрхийлэх

Page 33: Orchin

ХАРИЛЦАА ТОГТООХ 3 АРГА

Үгэн харилцаа

•7%

Ярианы өнгө аялга

•38%

Биеийн хэл

•55%

Page 34: Orchin

ХАРИЛЦААНЫ ЯВЦАД ГАРАХ ЗАРИМ АЛДАА

Багшийн ихэмсэг зан, биеэ тоох байдал Багш, сурагчдын тэвчээргүй, яаруу зан Соёлтой харилцааны энгийн дадал хэвшлийг

багш, сурагчид эзэмшээгүй байдал /мэндлэх, хүндлэх, талархах/

Нэг ангид олон сурагч байх Багш, сурагчийн нээлттэй бус зан авир Багшийн хамаагүй зүйл ярьдаг мэдрэмжгүй зан,

бүхнийг мэдэгч, шүүмжлэгч зан байдал Ангийн цөөн хэдэн сурагчтай харилцаад бусдыг

нь тоохгүй орхих Сурагчдын хувийн асуудалд багш нар оролцож

хутгалдах явдал

Page 35: Orchin

БАГШ ХҮҮХДИЙН ХАРИЛЦАА Тогтвортой эерэг харилцаа:

Сэтгэл зүйн эерэг уур амьсгал бүрдүүлж чаддаг. Суралцагчид ядрахгүйгээр амжилттай сурч хөгждөг.

Идэвхгүй эерэг харилцаа: Багш уургүй, дэндүү амгалан, энэ нь харилцааг идэвхгүй

болгодог. Сурагчид идэвхтэй биш боловч сурлага, хүмүүжил нь сайн.

Тогтворгүй харилцаа: Багш туйлбаргүй авирладаг. Сурагчид айдаст автаж, сурах, эрч хүч, идэвх заавал

буурдаг.

Сөрөг харилцаа: Тодорхой нөхцөлд багш өөрийгөө хянах, эзэмдэх чадвараа

алддаг. Айх байдлыг бий болгохын хамт суралцагчид далд ухамсарлах түвшинд хүлээн авч дуурайх төлөвшил олгодог аюултай

Page 36: Orchin

ХАРИЛЦААНЫ ҮҮРЭГ

Хамтын ажиллагааг зохицуулах үүрэг. Мэдээллийн солилцооноос гадна нийгмийг удирдлагаар хангах, нэгтгэх, хүмүүсийг өөр хооронд нь холбох үүргийг гүйцэтгэнэ.

Танин мэдэхүйн хэрэгслийн үүрэг.

Хүмүүс харилцааны явцад тодорхой зүйлийн талаар санал бодол, мэдлэг туршлагаа хуваалцан, бие биенийхээ байр суурийг ойлгож, үйл ажиллагааны тодорхой арга барилаа бие биедээ зааж сурган, өөрсдийн үнэлгээ дүгнэлтийг солилцож байдаг. Харилцаагаар бид хойч үедээ өмнөх үеийн мэдээлэл мэдлэг, соёлын өвийг уламжлуулдаг.

Хувь хүнийг тодорхойлох хэрэгслийн үүрэг.

Хүний дотоод ухамсрын үндэс болж, өөрөө өөртэйгээ харилцаж, өөрийгөө танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болно.

Page 37: Orchin

ЭРХ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН

АНУ-ын Техас Их сургуулийн оюутнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд дараах хариу гарчээ.

Оюутнууд: сонссон зүйлийнхээ 20% харсан зүйлийнхээ 30% нүдээр харж, чихээрээ сонссон зүйлийнхээ 50% нүдээр харж, чихээрээ сонсож, үгээр илэрхийл,

гараар хүрсэн зүйлийнхээ 90%-ийг л эргээд санадаг ажээ.

Энэ бүх судалгаанаас үзэхэд анги нь жинхэнэ утгаараа суралцахад зориулсан орчин байх ёстой.

Page 38: Orchin

ЭРХ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН

Ангиуд бол сургалтын төвүүд, сурах төвтэй орчин байх /номын тавиур, сэтгүүл, нэвтэрхий толь/

Анги хэтэрхий олон хүүхэдтэй байх нь амжилт, сахилга батад сөргөөр нөлөөлнө.

Ангид нууц зүйл байх ёсгүй. Сурагчид цэцэрлэгтээ ирэх дуртай байх Ангийн сурагчдын суух байрлал чухал асуудлын

нэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг урдуур суулгах

Ангийн зохион байгуулалтыг бодит байдалтай зохицуулж байх хэрэгтэй

Гэрлийн тусгалыг тохируулах хэрэгтэй.

Page 39: Orchin

ЭРХ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН

Ангид сонсогдох дуу чимээ нь дунджаар 45 герц байх ёстой.

Ангид аль аль хэмжээгээрээ өөр өөр ширээ, сандал байх нь зүйтэй. /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, мяраатай, намхан хүүхдүүдэд зориулсан/

Сурагчдын хэрэглэж буй ширээ, сандал, шүүгээ, самбар зэрэг эд хогшил нь чанартай сайн хийгдсэн байх

Сурагчдын сэтгэлд нийцсэн зохион байгуулалт хийх хэрэгтэй. /сурагчдын ангидаа аквариум, цэцэг гм зүйлээ авчрахыг зөвшөөрөх /

Page 40: Orchin

ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ

Охид, Хөвгүүд,

эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн

хэрэгцээ ба эрх хэрэгцээ ба эрх

ХҮРТЭЭМЖ Цэцэрлэгт тэгш хамрагдах

ЧАНАР Суралцах үйл ажиллагааны тэгш байдлыг хангах Сургалтын үр дүнгийн тэгш байдлыг хангах Мэргэжил эзэмшихэд тэгш байдлыг хангах

Page 41: Orchin

ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ

Хүйс Хүйсийн тэгш байдал

Төрмөл шинж Мэдлэг Биологи шинж Нийгмийн шинж Өөрчлөгдөшгүй Хүйсийн ялгаа, соёл

Өөрчлөгддөг

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг,

эрэгтэйчүүд үгүй

Хөвгүүд математик илүү чадвартай,

ихэнх охид тэдэнд хараахан хүрэхгүй

байж болно.

Page 42: Orchin

ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ-ЦЭЦЭРЛЭГ

Хүмүүс Багш нар, цэцэрлэгийн удирдлага, олон нийт

Үйл явц Сурах, сургах үйл ажиллагаа Орчин Хөтөлбөр /сургалтын материал/

Page 43: Orchin

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ, ХАМГААЛАГДСАН ОРЧИН

“ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРЭМ ” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13 -ны өдрийн 68 дугаартушаалын хавсралт

2.2.1  Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна.

2.2.2  Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

2.2.3 Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахаас өмнө эрүүл ахуй, ариун цэврийн шинжилгээнд оруулж, хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид хоргүй болох нь тогтоогдсон тохиолдолд ашиглана. 

2.2.4 Цэвэрлэгээ, үйлчилгээнд ашиглах химийн бодис, ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахыг хориглоно.

Page 44: Orchin

АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ХАМГААЛАЛ

“Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 3.11 Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, ямарваа нэг осол тохиодохоос урьдчилан сэргийлэх явдал. Үүнд:

Орчин аюулгүй байх Аюулгүй тоглоомтой байх Хүүхдүүдээ зөв зохион байгуулж, дүрэм,

журам мөрдүүлж сургах Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

чадварыг ажилчдад эзэмшүүлэх, хүүхдүүдийг сургах

Page 45: Orchin

ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БУЙ

ХҮЧИН ЗҮЙЛС

Ядуурал Гэр бүлийн таагүй уур амьсгал Гэр бүлийн үзэл хандлага Ялгаварлал

Page 46: Orchin

НИЙГМИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙН СУРАХ ЭРХИЙГ ХЯҮГААРЛАЖ БУЙ

ХҮЧИН ЗҮЙЛС

Хүйсийн ялгаварлал Соёлын ялгаатай байдал Сөрөг хандлага

Цэцэрлэгийн орчинд хүүхдийн сурах эрхийг хязгаарлаж буй хүчин зүйлс

Цэцэрлэгийн зардал Цэцэрлэгийн байрлал Хичээлийн хуваарь Сургалтын орчин Багшийн бэлтгэл Анги дүүргэлт

Page 47: Orchin

Анхааралтай сонссонд баярлалаа