or shil 01111

38
Оршил Хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг дагаад шинэ шинэ технологиуд өдөр ирэх тусам нэмэгдэж хүчин чадал нь мөн хирээр ихэсч байгаа өнөө үед ширээний компьютер гэхээсээ илүүтэйгээр хөдөлгөөнт холбооны төхөөрөмж болох гар утсанд суурилсан програм хангамжийн эрэлт хурдацтай нэмэгдэж байна. Мөн саяхнаас гар утасны нээлттэй эхийн Андройд үйлдлийн систем гарч ирснээр програмистуудыг энэ чиглэлрүү илүү хүч түрэн ороход түлхэц болж байна. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд ч гэсэн Андройд үйлдлийн системийг хөгжүүлж, ажил амьдралдаа ашиглавал зүгээр болов уу. Андройд үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй учир операторууд маань ч гэсэн ашиглан үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Гар утас хэрэглэгчид бие биетэйгээ ярихаас гадна онлайнаар тоглох, хэрэглээний програм ашиглах сонирхол нь нэмэгдэж дэлхийн зах зээлд энэ төрлийн програм хангамжийн эрэлт ихэссээр байгаа билээ. Андройд үйлдлийн системийн хязгаарлагдмал нөөцийн хэмжээ нь бусад төрлийн гар утасны үйлдлийн системийн хязгаарлагдмал нөөцийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн тул андройд үйлдлийн систем дээр илүү хүчирхэг програм асар ихээр хийгдэж байна. Иймээс энэ төслийн ажилдаа Андройд үйлдлийн системд суурилсан “Наруто” тоглоомыг хийхийг зорилоо. Энэ тоглоом нь гар утасаараа интернэтэд холбогдон дэлхийн хаана ч байсан бие биетэйгээ тоглох боломжтой ба Bluetooth ашиглан мөн тоглож болохоор юм. www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 27-Oct-2014

105 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

Page 1: Or Shil 01111

Оршил

Хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг дагаад шинэ шинэ технологиуд өдөр ирэх

тусам нэмэгдэж хүчин чадал нь мөн хирээр ихэсч байгаа өнөө үед ширээний

компьютер гэхээсээ илүүтэйгээр хөдөлгөөнт холбооны төхөөрөмж болох гар утсанд

суурилсан програм хангамжийн эрэлт хурдацтай нэмэгдэж байна. Мөн саяхнаас гар

утасны нээлттэй эхийн Андройд үйлдлийн систем гарч ирснээр програмистуудыг энэ

чиглэлрүү илүү хүч түрэн ороход түлхэц болж байна.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа манай орны хувьд ч гэсэн

Андройд үйлдлийн системийг хөгжүүлж, ажил амьдралдаа ашиглавал зүгээр болов

уу. Андройд үйлдлийн систем нь дурын гар утасны операторуудад нээлттэй учир

операторууд маань ч гэсэн ашиглан үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой.

Гар утас хэрэглэгчид бие биетэйгээ ярихаас гадна онлайнаар тоглох,

хэрэглээний програм ашиглах сонирхол нь нэмэгдэж дэлхийн зах зээлд энэ төрлийн

програм хангамжийн эрэлт ихэссээр байгаа билээ. Андройд үйлдлийн системийн

хязгаарлагдмал нөөцийн хэмжээ нь бусад төрлийн гар утасны үйлдлийн системийн

хязгаарлагдмал нөөцийн хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн тул андройд үйлдлийн

систем дээр илүү хүчирхэг програм асар ихээр хийгдэж байна.

Иймээс энэ төслийн ажилдаа Андройд үйлдлийн системд суурилсан “Наруто”

тоглоомыг хийхийг зорилоо. Энэ тоглоом нь гар утасаараа интернэтэд холбогдон

дэлхийн хаана ч байсан бие биетэйгээ тоглох боломжтой ба Bluetooth ашиглан мөн

тоглож болохоор юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Or Shil 01111

I. Онолын хэсэг

1.1 Андройдын түүхээс

Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм.

Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо

Open Handset Alliance-д хамаарагддаг.

Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр

код бичих боломжийг олгосон. Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье. 2005

оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан

эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл

ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн. Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт

утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй

байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.

Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх

боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр

Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д

шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар

сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.

Хөгжүүлэгчдийн нээлттэй холбоо (Open Handset Alliance /OHA)

Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola,

Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан

хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх

зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.

OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ

болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан. 2008 оны 12 дугаар сарын 9-нд

Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Or Shil 01111

Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson,

Toshiba Corp, Vodafone Group

Лиценз

2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг

хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.

Андройдын сайжирсан хувилбарууд

Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг

гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг

/bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.

1. Купкейк /Cupcake/

2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ѐсны

хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:

1. Видео бичлэг хийх болон харах боломжтой.

2. Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа

хуулах боломжтой.

3. A2DP Bluetooth-г дэмжинэ.

4. Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.

5. Дэлгэц хоорондын анимаци Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх

боломжтой.

6. Донат /Donut/

Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан

бөгөөд дараахь давуу талуудтай.

1. Андройдын зах зээлийг өргөтгөсөн.

2. Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.

3. Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор

хангагдсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Or Shil 01111

4. Дуу танигч хайлтын системтэй .

5. Bookmark хайлтын системтэй CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс

зэргийг дэмжигч технологитой.

6. Мөн хайлтын хурд сайжирсан.

7. Эклэйр /Eclair/

2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд

дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.

1. Техник хангамжийн хурд сайжирсан.

2. Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан.

3. Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан.

4. Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг.

5. Шинэ контакт жагсаалтуудтай болсон цагааны харьцаа сайжирсан.

6. Google Maps сайжирсан Microsoft exchange-ийг дэмжих болсон.

7. Дижитал zoom-тэй болсон Виртуаль keyboard Bluetooth 2.1-тэй болсон.

1.2 Андройдын одоогийн үзүүлэлтүүд

1. VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай.

2. Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай.

3. GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ,

холбогдоно.

4. SMS болон MMS мессеж бичих боломжтой.

5. Вэб браузертай Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.

6. Дараахи аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or

MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in

MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /

7. Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт

төхөөрөмжүүд холбох боломжтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Or Shil 01111

2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд

компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний

программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000

гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.

1.3 Архитектур

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Or Shil 01111

1.4 Техник хангамжийн хөгжүүлэлт

Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд

нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв. 2009 оны төгсгөл гэхэд Google-ийн

Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ. Програм хангамж

хөгжүүлэлт /SDK/ Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь

Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна.

Үүнд: Google Voice Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard Од харах SkyMap

Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм Газрын зураг засах үйлчилгээнд

зориулсан Maps editor програм Андройд календарь Мөн Google Maps болон Gmail-ийг

нэгтгэсэн юм.

1.5 Андройдын зах зээл

2008 оны 10 дугаар сарын 22-нд Андройд утас анх зах зээлд гарснаас хойш

2009 оны эхний хагасын байдлаар зах зээлд дээр гарсан ухаалаг-утасны 2,8%-ийг

Андройд утас эзэлж байсан бөгөөд 3-р хагас гэхэд зах зээл дээр эзэлж байгаа хувь нь

3,5%-иар нэмэгдсэн байна.

Gartner Inc-ийн таамаглаж байгаагаар 2012 он гэхэд Андройд нь 2 дохь нэрд

гарсан ухаалаг-утасны платформ болох юм байна. Blackberry 2-оос 5 дугаар байранд,

iPhone 3 дугаар байранд, Microsoft Windows Mobile 4-рт орох магадлалтай гэжээ.

Харин Тайваний Ухаалаг зах зээл- Консалтинг Институтын үзэж байгаагаар 2013 он

гэхэд 31.8 сая Андройд утас, 126 сая Андройд зөөврийн бүтээгдэхүүнүүд зарагдах юм

байна.

II. Төслийн хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Or Shil 01111

2.1 Хэрэглэгчийн шаардлага

2.1.1 Хэрэглэгчийн тухай мэдээлэл

Уг Наруто тоглоом нь хэрэглэгчдийн чөлөөт цагыг зөв зохистой өнгөрүүлэх

зорилготой бөгөөд тоглоомийг 16 аас дээш насны ямар ч хүн тоглож болох ба монгол

болон англи хэлний сонголттой хийсэн тул хамрах хүрээ нь монголоор зогсохгүй

дэлхийн аль ч оронд хэрэглэгдэх боломжтой.

2.1.2 Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

Тухайн тоглоомын хэрэглэгч нь хөдөлгөөнт холбооны төхөөрөмж болох гар

утсанд суурилсан андройд үйлдлийн системтэй байх ба цаг хугацаа, орон зайн

хамааралтгүйгээр холбогдох боломжтой байх.

Нинжа сонгох хэсэг:

1. Тоглогчийн аватар болон мэдээлэл байрлана.

2. Тоглогчийн 3 нинжа сонгох хэсэг байрлана. Энэ хэсэгт нинжаг чирж (drag)

оруулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Or Shil 01111

3. Тоглоомын бүх нинжа байрлана.

4. Сонгосон нинжагийн тайлбар байрлана.

5. Нинжагийн хэд дэх чадвар (skill) сонгогдсоныг чадвар (skill) ийн зургаар

харуулна.

6. Тоглох төрлөө сонгох хэсэг.

Тоглох хэсэг:

1. Хэсэгт тоглоомийг 1 тойргийн хугацаа байрлах ба энэ хугацаа дуустал тоглогч

чадвараа хэрэглэхгүй бол тойрог автоматаар эсрэг тоглогчид шилжинэ. Үүний

доор чадвар (skill) хэрэглэхэд шаардах хүч (chakra) байрлана.

2. Энэ хэсэгт тоглогчийн сонгосон нинжа бүрийн зураг байрлана.

3. Эсрэг талын тоглогчийн сонгосон нинжа бүрийн зураг байрлана.

4. Тоглогчийн сонгосон нинжагийн чадвар (skill) байрлана.

5. Тоглогчийн заасан нинжа, чадвар (skill), эсрэг талын тоглогчийн мэдээлэл гэх

зэрэг бүх мэдээлэл гарах талбар байрлана.

6. Хэсэгт тоглоомыг дуусгалгүйгээр гаргах товч, болон бусад товч байрлана.

Хүч (chakra) тохируулах хэсэг:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Or Shil 01111

Энэ хэсэгт хар (хар буюу random хүч (chakra) сонгоно) чакрандаа тааруулан хүч

(chakra) гаа тохируулах хэрэглэх хэсэг.

2.1.3 Систем хөгжүүлэх үндэслэл

Наруто цуврал хүүхэлдэйн кино нь анх 1999 онд гарсан даруйдаа шилдэг

хүүхэлдэйн киногоор тодорч хүүхдүүдийн төдийгүй насанд хүрэгчдийн сонирхлыг

татсаар байгаа билээ. Цуврал хүүхэлдэйн киноноос гадна олон төрлийн наруто

тоглоом гарсны нэг нь вебд суурилсан онлайн тоглоом юм.

Уг тоглоом нь одоо хүртэл ирэлттэй байгаа хэдий ч ихэнх хэрэглэгч байнга

компьютер дээрх тоглохоос гадна гар утсан дээр тоглохыг илүүд үзэж байна. Нэг

ѐсондоо хуучин тоглоомыг илүү үр дүнтэй болгож сайжруулах зорилгоор андройд

үйлдлийн системийн гар утсан дээрх хувилбарыг гаргахыг зорьж байна.

2.1.4 Хэрэглэсэн нэр томъѐоны тодорхойлолт

Наруто тоглоомд нинжа бүр өөрийн онцлогоос хамаараад тус бүр өөр өөр

чадвартай байх бөгөөд тэр чадвараа ашиглахын тулд дөрвөн төрлийн хүч хэрэглэнэ.

Эдгээр хүч нь:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Or Shil 01111

1. Бладлайн /Bloodline/

2. Нинжуцу /Ninjutsu/

3. Тайжуцу /Taijutsu/

4. Жэнжуцу /Genjutsu/

гэсэн дөрвөн төрлийн хүч байна.

Туршлага /Experience/

Туршлага нь нинжагийн түвшин болон цолыг нэмэгдүүлэх гол үндэс болдог.

Тоглогч бүр шинээр эхлэхдээ 0 туршлагатай тоглоомыг эхэлдэг. Онлайнаар тоглож

байхдаа цол нэмэх тоглолт хийвэл өөрийн туршлагаа нэмэгдүүлнэ. Таны туршлага нь

таны тоглолтын чадварыг илтгэнэ.

Өрсөлдөгчөө хожсон үед таны туршлага 150 аар нэмэгдэнэ. Харин хожигдсон,

бууж өгсөн үед туршлагаа 66 гаар хорогдуулна.

Түвшин /Level/

Та туршлагаа нэмэгдүүлбэл түвшин нь дагаж нэмэгдэнэ. Тоглогч бүрийн түвшин

нь анх эхлэхдээ 1 ээс эхэлдэг. Түвшингээ 2 болгохын тулд таны түвшин 200 хүрсэн

байх хэрэгтэй. Туршлага нь түвшингээ нэмэгдүүлэх ба туршлага нь 50 – 50000

хооронд байна.

Нинжагийн цол /Rank/

Түвшин нь нэмэгдэх тусам мөн нанжаагийн цол нь нэмэгдэж шинэ цолтой болно.

Тоглогч бүр анх эхлэхдээ “Анхлан суралцагч” цолтой эхлэнэ. Таван түвшин тутамд та

нэг цолоор нэмэгдэж шинэ цолтой болно. Энэ нь “Хокагэ” цол хүртэл үйлчлэх ба тус

цол нь нинжагийн хамгийн дээд цол юм. “Хокагэ” цолтой тоглогч нь онооны төлөөх

тоглоомын хамгийн их түвшинтэй тоглогч байх ба хамгийн багадаа түүний түвшин нь

46 хүрсэн байх хэрэгтэй. Нанжагийн шинэ цол авахад цолны зураг нь мөн

өөрчлөгдөнө.

Түвшин болон цолны хамаарал:

1. Түвшин 1-5: Анхлан суралцагч /Academy Student/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Or Shil 01111

2. Түвшин 6-10: Жэнин /Genin/

3. Түвшин 11-15: Чуунин /Chuunin/

4. Түвшин 16-20: Миссин-Нин /Missing-Nin/

5. Түвшин 21-25: Анбу /Anbu/

6. Түвшин 26-30: Жоунин /Jounin/

7. Түвшин 31-35: Санин /Sannin/

8. Түвшин 36-40: Жинчуурики /Jinchuuriki/

9. Түвшин 41-45: Акацуки /Akatsuki/

10. Түвшин 46-50: Кагэ /Kage/

11. Түвшин 46-50 + Цол #1: Хокагэ /Hokage/

Тоглогчдыг хооронд нь тааруулж тоглуулах систем

Хэрвээ та цол нэмэх тоглолтоор тоглож байвал систем автоматаар таньтай ижил

түвшинтэй тоглогчтой тааруулан тоглоомыг эхлүүлэх болно.

2.1.5 Лавлах материал

1. http://www.naruto-arena.com

2. http://en.wikipedia.org/wiki/Naruto

2.1.6 Хэрэглэгчийн функциональ шаардлага

Тоглоом хэрэглэгчийн шаардлага

1. Онлайнаар тоглох боломжтой байх.

2. Тоглоомыг дурын хэрэглэгч ашиглах боломжтой байх.

3. Нэр, нууц үг, мэйл хаягаа бүртгүүлэх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Or Shil 01111

4. Нэр, нууц үгээ оруулан олайн-аар тоглох

5. Өөрийн эрхээр нэвтэрч нууц үгээ солих.

6. Хэрэв нэр эсвэл нууц үгээ мартсэн бол өөрийн майл хаягаа серверрүү явуулж

шинэ нууц үгээ өөрийн мэйл хаягтаа хүлээн авах

7. Англи, монгол хэлний сонголттой байх.

8. Тоглоомын дууг хаах, нээх үйлдэл гүйцэтгэж болохоор байх.

9. Тоглоомын зааврыг харж болохоор байх.

10. Сүүлд толосон мэдээллийг харж болохоор байх.

Нэмэлт: Сүүлд хэнтэй тоголсон, хэн ялсан гэх мэт зүйлс гарна.

11. Тоглоомыг тоглоход сүүлд сонгогдсон нинжа нар тоглох хэсэгт хадгалагдсан

байх.

Нэмэлт: Тоглогч тоглох бүрдээ гурван нинжа сонгож тоглодог ба түүний хамгийн

сүүлд сонгосон нинжа нь хадгалагдаж байх.

Веб Серверын админы шаардлага

1. Өөрийн нэр, нууц үгээр вебд нэвтэрч орох

2. Өөрийн нууц үг, нэрээ солих

3. Хэрэглэгчийн бүртгэлийг харах, устгах

4. Хэрэглэгч нэмэх

2.1.7 Хэрэглэгчийн функциональ бус шаардлага

1. Серверт 500 хүртэлх хэрэглэгч зэрэг хандахад хэвийн ажиллаж байх.

2. Хурдан, найдвартай ажиллагаатай байх

3. Хамгаалалт сайтай байх

2.2 Архитектурын сонголт

2.2.1 Үйлдлийн системийн сонголт: Андройд

Сонгох болсон шалтгаан:

1. Шинэ гарсан хүчирхэг нээлттэй эхийн үйлдлийн систем.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Or Shil 01111

2. Илүү хурдан.

3. Илүү найдвартай техник хангамжтай.

4. Дурын гар утасны операторуудад нээлттэй.

5. On-line программуудтай илүү нэгтгэгдсэн.

6. Илүү олон файлын форматыг дэмждэг.

7. Үйлдлийн системийг хакердах шаардлагагүй.

8. Touchscreen тэй.

9. Шинээр ашиглах программ хангамжуудад ямар нэгэн хязгаар гэж үгүй.

2.2.2 Програмчлалын систем

Гар утасны өгөгдлийн сан: SQLite

Андройд үйлдлийн систем нь SQLite баазтай ба уг тоглоомонд сонгосон хэл,

дууны тохиргоо нинжагийн тайлбар гэх зэргийг хадгалж ашиглаж байна.

Вебийн өгөгдлийн сан: Mysql

MySql өгөгдлийн баазыг ашиглаж байгаа бөгөөд Hibernate ээр баазын

өгөгдөлтэй харьцаж байна.

Hibernate гэдэг нь Java хэлний обьект-харьцааг холбогч (object-relational mapping) сан

бөгөөд энэ нь обьект хандалтат ерөнхий загвар(domain model) болон уламжлалт өгөгдлийн

сангийн харьцааг холбох framework-оор хангадаг. Hibernate нь өгөгдлийн санг дээд түвшиний

обьект хандалтат хэлний функцуудээр шууд удирдах замаар обьект болон харьцааны

хоорондын үл зохицох зөрчилдөөнийг шийддэг.

Hibernate нь GNU Lesser General Public License – ийн лицензтэй нээлттэй эхийн програм юм.

Hibernate-ийн гол онцлог нь Java – н классуудыг өгөгдлийн сангын хүснэгтүүдтэй (мөн Java-н

өгөгдлийн төрлүүдийг SQL өгөгдлийн төрлүүдтэй) холбох(mapping) явдал юм. Hibernate бас

өгөгдлийн query болон хайлт шүүлт хийх боломжоор хангадаг. Hibernate түүнээс гадна SQL

руу шууд хандсанаараа програм хөгжүүлэгчээ обьектийн болон хөрвүүлэлт хийхээс чөлөөлж,

програм нь бүх төрлийн SQL өгөгдлийн санд тохирохоор болгох ба өгөгдлийн сангийн

тохиргоог маш бага зардлаар хийнэ.

2.2.3 Програмчлалын хэлний сонголт: Жава

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Or Shil 01111

Андройд нь хөгжүүлэгч нарт Гүүгл-ийн Жава сан-г ашиглан Жава хэл дээр код бичих

боломжийг олгосон.

Жава хэлний онцлогуудаас:

1. Өндөр боломжтой

2. Олон бодлогын горимыг дэмждэг

3. Уян хатан

4. Бүрэн обьект хандлагат

5. Хэрэглээний энгийн байдал

6. Тархалтын сүлжээний технологитой

7. Нууцлал хамгаалалт сайн

8. Зөөврийн архитектурын хамааралгүй

Java хэлний чадвар:

1. Өгөгдлийн төрлийн хувьд төрлийн аюулгүй

2. Нийтлэг тохиолддог буруу төрлийн хувиргалт массивын индэкс санах ойн

заагчийн алдааны хувьд ажиллах үеийн шалгалттай болсон

3. Олон бодлогын ба сүлжээний програм зохиохын илүү дэмждэг болсон

4. Онцгой тохиолдол боловсруулалтын сайн ажиллагаатай хамгийн хүчирхэг

механизмыг бий болгож чадсан

5. Хөгжүүлэлтийн үр ашигтай байдал дахин засварлах хийгээд дахин ашиглах

боломж сайн бүрдсэн

6. Элстэй савны нууцлал

7. Мөн системээс хамааралгүй нэг л бич хаана ч ажиллуул гэсэн олон давуу

чадвартай юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Or Shil 01111

8. С++ хэлний дутагдалтай талыг засан хэрэгтэй зүйлсийг нь улам боловсронгуй

болгож чадсан

9. ОХ-ыг улам сайжруулсан ингэснээрээ бодит амьдралд илүү ойртож чадсан

10. Алдаа гарах магадлалыг өндөрсгөдөг санах ойн заагчийн үйлдлүүдийг устгаж

заалт болон заагч мэтийн зарим зөрчлийг арилгасан

11. Динамик санах ойн зохион байгуулалттай

2.2.4 Техник, эдийн засгийн үндэслэл

Гар утас:

Андройд нь гарч ирээд удаагүй байгаа боловч асар хурдацтай хөгжиж байгаа

үйлдлийн систем бөгөөд одоогоор дэлхийн тэргүүлэх компаниудын нэг болох Apple

ийн IPONE ийн утастай зэрэгцэхүйц хэмжээнд хүрээд байна. IPONE оос давуу тал нь

Google компаны санаачлагаар байгуулагдсан Open Handset Alliance буюу хөдөлгөөнт

холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэгчид болох 50 гаруй

фирм нь Андройд үйлдлийн системтэй гар утас үйлдвэрлэж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Or Shil 01111

iPhone 3GS , HTC Hero (Андройд) утасны үзүүлэлтүүдийн харьцуулалт

Feature iPhone 3GS HTC Hero

Сүлжээ

2G Network GSM 850 / 900 / 1800 / 1900

3G Network HSDPA 850 / 1900 / 2100

Dual Band CDMA2000

1xRTT/1xEVDO/1xEVDO Rev. A

(800/1900 MHz)

Үйлдлийн систем iPhone OS 3.0 Android V1.5 Cupcake

Дэлгэц TFT capacitive touchscreen, 16M colors 320 x 480 pixels, 3.5 inches

3.2-inch 320 x 480 HVGA resolution, 262K-color TFT LCD touch-sensitive screen with LED backlight

Камер

3.15 MP / Autofocus

30 fps Video recodring with audio

5 megapixel camera with auto focus

EDGE HSDPA suppored 7.2 Mbps HSDPA, 7.2 Mbps

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Or Shil 01111

HSUPA, 2.0 Mbps

Интернэт хөтөч Mobile Safari

Full HTML without Flash Full HTML with FLASH

Мэссэж SMS (threaded view), MMS, Emails

SMS(threaded view), MMS, Email,

FM no

Процессор 600 MHz CPU 528MHz CPU

Зай хураагуур Unknown Li-Ion 1350 mAh

Өнгөны сонголт White and Black Brown, White (teflon coating)

Холболт

Bluetooth AD2P (headset support only)

Bluetooth P2P games

WiFi

MiniUSB port

Bluetooth

WiFi

Шуурхай санах ой

256MB Ram 16 GB/ 32 GB storage

ROM: 512MB, RAM: 288MB DDR,

2GB microSD™ memory card

Жин 135 гр 127.6 гр

Бусад

1. Water and Oil resistant oleophobic coating

2. Digital compass 3. Spotlight Search 4. Landscape keyboard

in all apps 5. VoiceOver (Voice

Controls) 6. iTunes App Store 7. Shake to change

music 8. 3.5 mm audio jack

1. Digital compass 2. 3.5 mm audio jack 3. Android Market (apps) 4. Sense UI 5. Handwriting recognition

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Or Shil 01111

Хувилбар сонголт: Donut SDK 1.6

Энэхүү Donut SDK 1.6 нь хамгийн өргөн ашиглагддаг хувилбар бөгөөд одоогоор

энэ хувилбарийн ашиглагдаж байгаа хувийг бусад хувилбартайгаа нь харьцуулахад

47.6% байна.

2.3 Системийн шинжилгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Or Shil 01111

Тоглогч

Тоглоомын систем

2.3.1 Usecase диаграм

Танилцуулгын

хэсэг

Тоглоомын

заавартай

танилцах

Логин хийж

нэвтрэх

Тохиргоо

шалгах

Бүртгүүлэх

Тоглох

Топ 20

тоглогч

харах

Нууц үг

солих

uses

uses

uses

uses

uses

Тохиргоо

хийх

Дуу нээх,

хаах

Хэл сонгох

Хадгалах

Тохиргоо

шалгах uses

uses

extends

extends

>

extends

uses

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Or Shil 01111

Админ

Сервер

Server system

Өгөгдөл

дамжуулах

Тоглогч

бүртгэх

Тоглогч

устгах

Админы нууц

үг солих

Тоглогчийн

мэдээлэл харах

Тоглоомоос

гарах Хадгалах includes

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Or Shil 01111

2.3.2 Class диаграм

2.3.3 Sequence диаграм

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Or Shil 01111

Return

Тоглогч

INTERNET

Товч дарах

doPost()

2.3.4 Төлөвийн диаграм

: On_play_login Web server Naruto aUser aPass

Web server

DB

Request page

Response

User login

If(тоглогч нэвтрээгүй)

Request naruto page

New (UserID): aToglogch

GetRegInf()

GetUserRegId(Userid)

Return(Regdata)

Response

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Or Shil 01111

цолны

энгийн

хувийн

2.3.5 Дэлгэцийн зохиомж

Дэлгэцийн нэрний жагсаалт

Нинжа сонгох

хэсэг

Тоглоом эхлэх

Random аар ХҮЧ

нэмэгдэх

Хэрэглэсэн

чадварыг

тооцоолох

Чадвар хэрэглэх

хугацаа дууссан

Сонгогдсон

чадвар

Тойрог

нэмэгдсэн

Тоглоом дуусах

XP (чадвар)

нэмэгдэх

XP (чадвар)

хасагдах

Ядаж 1

нинжа амьд

Бүх нинжа

үхсэн

Хожсон Хожигдсон

Тоглоомын эхлэх

хэсэгрүү шилжих

XP (чадвар)

шалгаж түвшин

тодорхойлох

Түвшин

нэмэгдсэн

Түвшин

хасагдсан

Түвшинд

өөрчлөлт

ороогүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Or Shil 01111

№ ID Дэлгэцийн ID Дэлгэцийн нэр Товч танилцуулга

1 0 NA00 Ачааллах хэсэг Энэ хэсэг нь тоглоом анх ачааллах

үед гарна.

2 1.1 NA01 Үндсэн цэс Тоглоомын цэс байрлана.

3 2.1 NA21 Логин хэсэг Онлайнаар тоглох үед өөрийн эрхээр

нэвтрэх хэсэг

4 2.2 NA22 Онлайн - аар тоглох

хэсэг

Тоглогч өөрийн нинжаг сонгох мөн

нинцагийн техникүүдын танилцуулга

байна. Энэ нь тоглоомыг онлайнаар

эхлүүлэх хэсэг.

5 3.1 NA31 Топ 10 н тоглогч

Уг тоглоомыг тоглож байгаа бүх

тоглогчдын топ 10 тоглогчийг харна.

6 4.1 NA41 Тохиргооны хэсэг Тоглоомын хэлний сонголт, дууны

тохиргоо байрлана.

7 5.1 NA51 Тоглоомын заавар Тоглоомын хэрэглээний заавар

байрлана.

8 6.1 NA61 Танилцуулгын хэсэг Хийсэн хүний танилцуулга.

9 7.1 NAQ Лавлах асуултын хэсэг Системээс гарах үйлэл хийхэд гарах

лавлагаа асуултын хэсэг ба энэ

хэсгээс програмаас гарах эсвэл болих

гэсэн хоѐр сонголттой байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Or Shil 01111

NA01

NA21

21

NA31

NA41

NA51

NA61

Нэвтрэх

Нэр, нууц үг буруу

Нэр, нууц үг

NA00

Програмаас

гарах

Дэлгэцийн бүдүүвчийн өөрчлөлт

Ачааллах

хэсэг

Үндсэн

цэс

Логин хэсэг

Топ 10

тоглогч

Тохиргооны

хэсэг

Тоглоомын

заавар

Тоглоомын

танилцуулгын

хэсэг

Онлайн - аар

тоглох хэсэг

Наруто

тоглоом

NA22

Танилцах

Тохиргоо

Танилцах

Танилцах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Or Shil 01111

0. Тоглоом ачааллах хэсэг.

NAQ

Лавлах

асуултын

хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Or Shil 01111

1.1 Тоглоомын үндсэн цэсний хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Or Shil 01111

2.1 Логин хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Or Shil 01111

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Or Shil 01111

2.2 Онлайнаар тоглох хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Or Shil 01111

3.1 Топ 10 тоглогчийг харах хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Or Shil 01111

4.1 Тохиргооны хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Or Shil 01111

5.1 Тоглоомын зааврын хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Or Shil 01111

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Or Shil 01111

6.1 Танилцуулгын хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Or Shil 01111

7.1 Лавлах асуултын хэсэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Or Shil 01111

Ерөнхий дүгнэлт

Өнөө үед мэдээлэл технологийн салбарт opensource буюу нээлттэй эхийн

програм хангамжууд ихээр хөгжиж жил ирэх тутам үүнийг хэрэглэгчдийн тоо асар

ихээр нэмэгдсээр байна. Үүний шалтгаан нь хурдан, шуурхай, найдвартай ажиллагаа

мөн хамгийн гол шалтгаан нь үнэгүйд оршино. Монголчууд бид үүнийг цааш

хөгжүүлэн дэлхийтэй мөр зэрэгцэн алхах бүрэн боломжтой. Мөн веб, гар утасны

програмчлалыг түлхүү хөгжүүлбэл бидний хувьд ирээдүй нээлттэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Or Shil 01111

Ашигласан материал

1. Reto Meier, Android Application Development, United States of America, 2009,

Wiley Publishing, Inc.

2. J.F. DiMarzio, Android™A Programmer’s Guide, United States of America, 2008,

The McGraw-Hill Companies.

3. http://developer.android.com

4. http://www.naruto-arena.com

5. http://en.wikipedia.org/wiki/Naruto

www.zaluu.comwww.zaluu.com