Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК...

19
Бонд Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид

Upload: others

Post on 17-Nov-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

БондМирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК

Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид

Page 2: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

Гарчиг

Page 3: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

3Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

I. Бондын тухай

1. Бондын тухай энгийн ойлголт

❖ Бонд гэж юу вэ?

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.

Өөрөөр хэлбэл бонд авсан гэдэг нь тухайн Засгийн Газар, хувь компанид тодорхой хугацаатайгаар тогтсон хүүтэй мөнгө зээлүүлж байна

гэсэн үг. Үнэт цаас нь хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн таваар тул бондыг хугацаа дуусах хүртэлхүлээх

шаардлагагүйгээр хүссэн үедээ арилжаалж болдог.

❖ Бондыг хэн гаргадаг вэ?

Засгийн газар, аймаг, нийслэл, орон нутгийн захиргаа, санхүүгийн байгууллага, компани

❖ Бондын үндсэн шинж чанар

Компани дампуурсан ч хамгийн түрүүнд хөрөнгө хувиарлагддаг

Найдвартай Ашигтай

Хөрвөх чадвартай

Бондын шинж чанар

Page 4: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

4Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

I. Бондын тухай

1. Бондын тухай энгийн ойлголт

Давуу тал Эрсдэлүүд

• Эрсдэл харьцангуй багатай

• Хүүгийн түвшин өндөр

• Тогтмол орлоготой

• Хөрвөх чадвар сайтай

• Тогтоосон хугацаатай

• Төлбөрийн баталгаа болдог

• Зарим тохиолдолд орлогын

татвараас чөлөөлөгдөх

боломжтой

• Бондын хүүгээс гадна үнийн

зөрүүгийн ашиг олох

боломжтой

• Бонд гаргагч төлбөрийн

чадваргүй болох

• Бондын үнэ буурах

• Бондын эрэлтээс шалтгаалан

хөрвөх чадвар муудах

• Хүүгийн алдагдал хүлээх

магадлалтай

• Бонд нь инфляцын нөлөөлөл

өндөртэй тул инфляциас

шалтгаалсан алдагдал хүлээх

❖ Бонд ба хувьцаа❖ Бондын давуу тал ба сул тал

Хөрөнгө оруулалтын

хугацаа

Эрсдэл

Өгөөж

Эрсдэл

Өгөөж

Хөрөнгө оруулалтын

хугацааХувьцаа Бонд

High RiskHigh Return

Урт хугацааны хөрөнгө оруулалт

Low RiskLow ReturnБогино хугацааны хөрөнгө оруулалт

• Хувь эзэмшигч гэдгийг гэрчилдэг үнэт цаас

• Ногдол ашиг авдаг• Компани оршин тогтнох бүхий

л хугацаанд хүчин төгөлдөр үнэт цаас

• Компанийн удирдлагад оролцох эрхтэй

• Мөнгө зээлснийг гэрчилж буй үнэт цаас

• Тогтмол хүү авна• Зээлийн хугацаанд хүчин

төгөлдөр үнэт цаас• Компанийн удирдлагад

оролцохгүй

Page 5: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

5Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

I. Бондын тухай

2. Бондын төрлүүд

Энгийн/урамшуулалттай бондНэрлэсэн үнээр арилжигдах ба хүү нь нэрлэсэн үнээс тодорхой хувиар тооцогдон

тогтоосон хугацаанд төлөгдөж, үндсэн төлбөр нь хугацааны эцэст төлөгдөнө.

Тэг хүүтэй бонд/хямдруулалттай бондНэрлэсэн үнээс доогуур хямдруулсан үнээр арилжигдаж хугацааны эцэст

нэрлэсэн үнээрээ эргэн төлөгдөнө.

Хөрвөх бондБондын хугацаа дуусахад тодорхой тооны хувьцаа болон үнэт цаасанд хөрвөх

нөхцөлтэй гаргасан бонд юм.

Буцаан дуудах эрхтэй бонд

Бонд гаргагч нь хугацаанаас нь өмнө бондоо эргүүлэн худалдан авах эрхтэй

гаргасан бонд буюу зах зээл дээр хүүгийн түвшин буурсан үед компани нь өөрийн

гаргасан бондыг эргүүлэн дуудаж, бага хүүтэй бонд дахин гаргаж болдог.

Буцаах эрхтэй бондБонд худалдан авсан хөрөнгө оруулагч нь уг бондыг хугацаанаас нь өмнө бонд

гаргагчид буцаах эрхтэй нөхцөл бүхий гаргасан бондын хэлнэ.

❖ Бондын маш олон төрлүүд байдаг ба илүү дэлгэрэнгүйг “Хавсралт 1”-ээс үзнэ үү.

Page 6: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

6Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

I. Бондын тухай

3. Бондын арилжаанд оролцогчид

Page 7: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

7Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

I. Бондын тухай

4. Бондын тооцоолол

❖ Бондын үнэлгээ хийх зарчим нь түүний ирээдүйн мөнгөн урсгалууд болох бондын хугацааны эцэст орж ирэх нэрлэсэн үнэ,

тодорхой үе тутамд орж ирэх хүүгийн төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнийг тооцох юм.

Page 8: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

8Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

Бодолт:

Бондын үнийг олно уу?

• Нэрлэсэн үнэ (нэгж): 1000₮

• Хүү (нэрлэсэн хүү): 10%

• Хугацаа : 10 жил

• Шаардлагатай өгөөж: 12%

• Хүү буюу купон жилд 2 удаа орж ирнэ

Жишээ-1

Бондын үндсэн мэдээлэл

II. Засгийн газрын үнэт цаас

₮*(0.1)/2=50₮.

₮ байна.

Page 9: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

9Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

II. Засгийн газрын үнэт цаас

❖ ЗГҮЦ-ны хүү

Аль ч Улс оронд Засгийн Газрын Үнэт Цаас (ЗГҮЦ) нь хамгийн эрсдэл багатай, найдвартайд тооцогддог бөгөөд хөрөнгөоруулагчид ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай орны хувьд ЗГҮЦ-ийг нэгж бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээргаргаж байна. ЗГҮЦ нь анхдагч болон хоёрдогч зах зээл дээр арилжаалагддаг.

❖ Анхдагч зах зээл :Үнэт цаас гаргагч үнэт цаасаа нийтэд санал болгох замаар арилжихтай холбогдсон харилцаа (ҮЦЗЗ Тухай хууль 4.1.1

заалт)Өөрөөр хэлбэл тухайн үнэт цаасыг хамгийн анх гарган арилжиж буй зах зээл юм.

❖ Хоёрдогч зах зээл :Үнэт цаасны анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасыг ахин арилжих харилцаа (ҮЦЗЗ Тухай хууль 4.1.2 заалт)

2012 2013 2014 2015 2016 1Q17 2Q17

Бодлогын хүү 13.25 10.5 12 13 15 14 12

3сартай ЗГҮЦ 12.89 9.15 14.69 14.87 17.63 16.9 11.82

7 сартай ЗГҮЦ 13.30 9.97 16.44 14.00 17.50 17.2 11.92

9 сартай ЗГҮЦ 16.99 18 11.67

1 жил ЗГҮЦ 16.74 15.20 17.52 17.91 11.8

2 жил ЗГҮЦ 10.72 15.5 18.0 14.0

Эх сурвалж: Монгол банк

1. ЗГҮЦ-ны тухай

Page 10: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

10Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

II. Засгийн газрын үнэт цаас

1. ЗГҮЦ-ны тухай

❖ Монгол Улсад анх 1996 оны 10-р сарын 25-нд Засгийн Газрын бондын арилжаа хийгдэж эхэлсэн түүхтэй. Манай улсын

Засгийн Газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан байна. Харин Хөрөнгийн

биржийн анхны бондын арилжаа 2001 оны 06 сарын 8-нд явагдаж байсан.

❖ Одоогийн байдлаар Монголын Хөрөнгийн биржээр арилжигдах ЗГҮЦ-ыг Сангийн Яамнаас ирүүлсэн нөхцөлийн дагуу нэг бүр

нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгаар долоо хоног бүр арилжаалж байна. Хүүгийн хэмжээ нь тухайн долоо хоногт

Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр тогтоогдоно.

❖ Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийт 6.6 их наяд орчим төгрөгийн ЗГҮЦ дотоодын зах зээлд гаргасан бөгөөд

2015 оны эцсийн байдлаар 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна

❖ 2017 оны 10-р сараас ЗГҮЦ гаргах ажил түх зогссон бөгөөд 2019 оноос дахин гаргах талаар судалж буйгаа Сангийн Яам

мэдэгдээд байна.

Page 11: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

11Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

II. Засгийн газрын үнэт цаас

2. ЗГҮЦ-ны төрлүүд

❖ Засгийн Газрын богино хугацаат үнэт цаас

Засгийн Газрын богино хугацаат үнэт цаас гэж Монгол Улсын Засгийн Газраас гаргасан хуанлийн нэг жил ба түүнээс богино

хугацаатай өрийн бичгийг хэлнэ. (52 долоо хоног-1жил; 39д.х-9 сар; 28д.х-6сар; 12д.х- 3 сар) ЗГБХҮЦ-ыг нэрлэсэн үнээр

гаргаж , анхдагч зах зээлд хямдруулсан үнээр худалдах ба хугацааны эцэст нэрлэсэн үнээр эргүүлэн төлнө.

ЗГБХҮЦ-ыг өгөөжид суурилсан хямдруулсан үнийг дараахь томъёогоор тооцдог.

Page 12: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

12Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

Бодолт:

Хямдруулсан үнийг олно уу?

• Нэрлэсэн үнэ (нэгж): 100,000₮

• Хүү (нэрлэсэн хүү): 13.19%

• Хугацаа : 12 долоо хоног (3 сар)

• Бонд гаргасан өдөр: 2019. 04. 20

• Дуусах хугацаа: 2019.07.13

97,054₮ =

Жишээ-2

Бондын үндсэн мэдээлэл

II. Засгийн газрын үнэт цаас

Page 13: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

13Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

II. Засгийн газрын үнэт цаас

2. ЗГҮЦ-ны төрлүүд

❖ Засгийн Газрын Бонд

Засгийн Газрын Бонд (ЗГБ)гэж Монгол Улсын Засгийн Газраас гаргасан хуанлийн нэг жилээс дээш хугацаатай өрийн бичгийг

хэлнэ. Засгийн Газрын бондыг нэрлэсэн үнээр гаргаж , анхдагч зах зээлд нэрлэсэн үнээр худалдах ба хугацааны эцэст

нэрлэсэн үнээр эргүүлэн төлнө. Засгийн Газрын бонд нь дуусах хугацаа хүртэл хагас жил тутам төлөгдөх купонтой байна.

ЗГБ-ын үнийг дараахь томъёогоор тооцдог.

Page 14: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

14Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

II. Бондын арилжаа

3. ЗГҮЦ-ны тооцоолол хийх

Page 15: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

15Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

II. Бондын арилжаа

Бодолт:

• Бат нь 2017.06.20 өдөр гарсан 100,000 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий нийт 130 ширхэг ЗГҮЦ-тай бөгөөд жилийн 18% хүүтэй, жилд хоёр удаа купон авдаг. Тэрээр 2019.04.19 өдөр өөрийн нэр дээрх бүх ЗГҮЦ-аа 16% өгөөжтэйгээр зарах захиалгаа Монгол ҮЦК-д өгсөн. Бондын хугацаа дуусах өдөр 2020.06.20Бат ЗГҮЦ-аа зараад авах бондын бохир дүнг олно уу.

Жишээ-3

Бондын үндсэн мэдээлэл

₮ ₮ * 130 ширхэг) ₮

₮ ₮

Page 16: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

16Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

III. Репо

1. Репо гэж юу вэ? (Repurchase Agreement)

❖ Санхүүгийн байгууллага нь өөрийн эзэмшиж буй үнэт цаасаа барьцаалан эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгээр худалдаж богинохугацааны санхүүжилтийг олгох нээлттэй захын үйл ажиллагаа юм. Олон улсад санхүүгийн байгууллага болон харилцагчхоорондын репо арилжаанаас гадна санхүүгийн байгууллагууд хоорондын репо арилжаа ч өргөн дэлгэр хийгдсээр байна. Репоарилжааны хугацаа нь ерөнхий олон улсын станпарт нь 90 хоног хүртэл байдаг

❖ Манай Монгол Улсын хувьд ЗГҮЦ-д суурилсан Монгол банк болон банк хооронд репо арилжааг хийж байгаа болно. Харин иргэн ,ААН-д богино хугацаанд найдвартай мөнгөө удирдах энэхүү боломж нээлттэй байгаа хэдий ч төдийлөн сайн хөгжөөгүй байна.

Үнэт цаас /Бонд

Мөнгөн хөрөнгө

Үнэт цаас /Бонд

Мөнгөн хөрөнгө(Үндсэн дүн+Тохиролцсон хүү)

Тохиролцсон хугацаа дуусах үед

Page 17: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

17Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

III. Репо

2. Зах зээлийг хөгжүүлэх ❖ ЗГҮЦ дээр суурилсан Репо арижааны давуу тал:

▪ Хөрвөх чадвар сайтай▪ Хугацааны дундуур хүүний алдалгүй арилжаалах боломжтой▪ Засгийн газрын баталгаатай▪ Богино хугацаанд хөрвөх чавдартай санхүүгийн бүтээгдэхүүн тул хөрөнгө оруулагчид

ханшийн эрсдлээс хамгаалах боломжтой▪ Хүүний хувьд арилжааны банкны хүүнээс өндөр өгөөжтэй▪ Татвараас чөлөөлөгдсөн

❖ Монгол Улсын хэмжээнд банкны систем дэхь нийт харилцахын үлдэгдэл 8 сарын байдлаар 2,562.9 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүний зөвхөн 1%-тай дүйцэххарилцахыг ЗГҮЦ-ны репо арилжаа руу татан төвлөрүүлэн МХБ-ээр арилжаалахад 25 тэрбум төгрөг буюу түүнээс дээш хэмжээний зах зээл байна. Олон улсынбондын зах зээлийн статистик мэдээллийг харахад хоёрдогч зах зээлийн арилжаа нь анхдагч зах зээлийн арилжааны дүнгээс 2~3 дахин их дүнтэй байдаг болхарин репо арилжаа нь анхдагч болон хоёрдогчоос 5~6 дахин илүү хэмжээтэй арилжаалагддаг байна. Энэ нь ЗГҮЦ-ны хөрвөх чадвар хэр сайн байгааг харуулжбайна.

❖ Иймээс хөрөнгө оруулагчдын хувьд богино хугацаанд сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгөө банкны хадгаламжаас өндөр хүүтэй, эрсдэл багатай, хөрвөх чадварсайтай ЗГҮЦ-д оруулж үр ашгийг нь хүртэх боломжийг репо арилжаа олгоно.

❖ Монголын Хөрөнгийн зах зээл дээр репо арилжааг нэврүүлэх боломж хэр байгааг судалж үзэхэд МХБ-ийн одоогийн ашиглаж байгаа MIT систэм дээр арилжаахийх платформ нь бэлэн байгаа ба хууль эрхзүйн хувьд ч боломж нээлттэй байгаа юм.

❖ Энэхүү репо захыг хөгжүүлсэнээр хөрөнгө оруулагчдад богино хугацаанд мөнгөө үр ашигтай удирдах боломж нээгдэхийн сацуу ЗГҮЦ-ны арилжаа идэвхижихбуюу өөрөөр хэлбэл анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг дэмжих хөшүүрэг нь репо болж өгөх зэргээр Хөрөнгийн Зах Зээлийн хөгжилд чухал хувьнэмэр оруулах ач холбогдолтой юм.

Page 18: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

Баярлалаа !

Page 19: Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХКmasd.mn/wp-content/uploads/files/lesson/masd-lesson190511.pdf · • Бат нь 2017.06.20 өдөр гарсан

19Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК ХХК : Бондын тухай

Хавсралт 1.

Бондын бусад төрлүүд

Ангилал Төрлүүд Товч тайлбар

Бонд гаргагчаар нь ▪ Засгийн Газрын бонд

▪ Хот, Орон Нутгийн бонд

▪ Компаний бонд

▪ Гадаад бонд

➢ Төсөл хөтөлбөр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан

бонд

➢ Тухайн орон нутгийн ИТХ-ын зөвшөөрөлтэйгөөр аймаг , нийслэлийн засаг дарга нар

гаргасан бонд

➢ Хөрөнгө босгох, бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх зорилгоор компани

гаргасан бонд

➢ Гадаадын засгийн газар, гадаадын компани гаргасан бонд

Хүү олгох аргаар нь ▪ Купонтой бонд

▪ Хямдруулсан бонд

➢ Хүүгийн төлбөр нь нэрлэсэн үнээс тодорхой хувиар тооцогдож тогтмол хугацаанд

төлөгддөг бонд

➢ Бондыг нэрлэсэн үнээс доогуур үнээр арилжаалдаг бөгөөд хүүгийн хувь хэмжээг хасан

хямдруулсан үнийг тооцдог

Бонд гаргах аргаар нь • Нээлттэй

• Хаалттай➢ 50-аас дээш тооны хөрөнгө оруулагчдад санал болгон олон нийтэд санал болгох

➢ Хаалттай хүрээнд тодорхой тооны тогтсон хөрөнгө оруулагчдад санал болгох

Баталгаа барьцаагаар • Засгийн Газрын баталгаатай

• Хөрөнгөөр баталгаажсан бонд

• Баталгаагүй бонд

Эргэн төлөгдөх

хугацаагаар нь

• Богино

• Дунд

• Урт

➢ 1 жил хүртэл хугацаатай

➢ 1~5 жилийн хугацаатай бонд

➢ 5~аас дээш жилийн хугацаатай бонд

Эргэн төлөлт хийх

аргаас хамаарч

▪ Хугацааны эцэст нэг дор төлөлт

хийгддэг бонд

▪ Хувааж төлөлт хийгддэг бонд

➢ Бондын үндсэн төлөлтийг хугацааны эцэст бүхэлд нь хийдэг

➢ Бондын хүү болон үндсэн төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөлт хийдэг бонд