near news vol.44 (mng)

16
Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2012 онь ו3-4 сар 44 дөх дугаар Vol. 44 News Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжлийн талаарх санал Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Сэдэвт нийтлэл Оросын бэлэг тэмдэг Хус модГишүүн байгууллагатай танилцахуй Солонгос улсын Жоллабүг муж Жоллабүг мужийн Кимжэ -тэнгэрийн хаяа наадам NEAR Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments

Upload: neargov

Post on 27-Jul-2016

232 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.44 (MNG)

Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2012 онь3-4 ו сар 44 дөх дугаар

Vol. 44

News

Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжлийн талаарх санал

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

Сэдэвт нийтлэл Оросын бэлэг тэмдэг “Хус мод”

Гишүүн байгууллагатай танилцахуй Солонгос улсын Жоллабүг муж

Жоллабүг мужийн Кимжэ -тэнгэрийн хаяа наадам

NEAR

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.44 (MNG)

“NEAR News” сэтгүүл нь Гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулж,харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм.

NEAR-ын үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын мэдээ, олон улсын байдал, төрөл бүрийн өгүүлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг бөгөөд гишүүн болон холбогдох байгууллагуудад үнэгүй тараагддаг юм.

Мөн NEAR-ын вэб сайтад нийтлэгдэж байна.

NEAR News

Vol. 44

Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны кино зураг авалтын газар

9 13 15

Page 3: NEAR news vol.44 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоог1996 оны есдүгээр сард Зүүн хойд Азийн Солонгос, Орос, Хятад, Япон 4 улсын 29 орон нутгийн захиргааны байгууллагууд БНСУ-ын Кёнжү хотод чуулж байгуулсан.Түүний дараагаар БНАСАУ, Монгол улс гишүүнээр элссэнээр одоо 6 улсын 70 орон нутгийн захиргааны байгууллагаас бүрдсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны байгууллага болсон. Тус Холбоо өнгөрсөн хугацаанд Зүүн Азийн хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, байнгын Хэрэг эрхлэх газрыг байгуулан эдийн засаг, соёл, байгаль орчин, ерөнхий харилцаа, хил хамтын ажиллагаа зэрэг төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Мөн Монгол, Хойд Солонгос улсын орон нутгийн захиргааны байгууллагууд гишүүнээр элсч одоо 6 улсын 70 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн хойд Азийн төлөөлөх орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдэл болон хөгжиж байна.

NEAR-ын үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.Зүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг захиргааны байгууллагууд Бүгд хурлаар дамжуулан гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.44 (MNG)

Энэ сарын мэдээ

Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжлийн талаарх санал

Энэ жилийн 2 сарын 7-8-ны өдрүүдэд NICE 2012(Зүүн хойд Азийн бүсийн эдийн засгийн хөгжлийн олон улсын 21-р хурал) Нигатад зохиогдсон билээ. Уг хурлын анхдагч болох “Японы тэнгис(Зүүн тэнгис)-ийн эрэг хавийн харилцааны форум” анх 1990 онд зохиогдсноос хойш 20 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосоос бусад Зүүн хойд Азийн улсуудад нийгмийн их өөрчлөлт гарсан. Нийгэм зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, компани хувийн хэвшил зэрэг зах зээлийн субьектийн үйл ажиллагаа чөлөөтэй явагдах болсон нь бүсийн эдийн засгийг хөгжүүлж, улмаар бүсийн улсууд эдийн засгаар харилцах болсон. Хорин жилийн өмнөх Зүүн хойд Ази ба одоогийн Зүүн хойд Ази эдийн засгийн эрс ялгаатай. Зах зээл Зүүн хойд Азийн эдийн засгийн нийгэмд үндсэн суурь болсон нь тэрхүү бүсэд олон улсын эдийн засгийн харилцааны зах зээл гэгч зүйл адил түвшинд явагдахыг илтгэнэ. Гэвч энэ адил хэмжүүрээр Зүүн хойд Азийг харахад улс орнуудын түүх, газарзүйн нөхцөлийн хувьд хэдэн ялгаатай.

Нэгдүгээрт, адил зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой ч богино хугацаанд зохиомлоор бий болсон шилжилтийн эдийн засгийн тогтолцоотой улсын зах зээл ба Япон, Солонгос зэрэг түүхэн удаан хугацаанд бүрэлдэн тогтсон зах зээлийн хооронд чанарын эрс ялгаатай. Хууль зүйн тогтолцооны агуулга, хуулийн хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаа ч өөр төдийгүй зах зээлийн субьектийн ёс суртахуун ч адилгүй. Хоёрдугаарт, зах зээл ба зах зээлийн субьектийн талаарх мэдээлэлд хүрэхэд хэцүү, харилцан бие биенээ таньж мэдэж чадахгүй байна. Гуравдугаарт, зах зээл газарзүйн нөлөөлөлд байна. Далайд шууд гарцгүй Монгол гэх мэт улсын хувьд гадаадын зах зээл ороход ч мөн гадаад зах зээлд гарахад ч амаргүй байна. Дөрөвдүгээрт, хөрөнгө мөнгө элбэг хөрөнгийн зах зээл хөгжсөн улс ба тийм хөгжилд хүрээгүй улс байна. Тавдугаарт, зах зээлийн цар хүрээ харилцан адилгүй. Хүн ам цөөн Монгол ба Оросын Алс Дорнод нь том зах зээл болох Хятадтай харьцуулахад эрэлт, хөдөлмөрийн зах зээл дутмаг. Зургадугаарт, байгалийн нөөц, тэргүүний технологи, тээврийн дэд бүтэц зэрэг зах зээлийн орчин бас адилгүй. Энэ мэт зах зээлийн талаас харахад Зүүн хойд Азийн улсууд эрс ялгаатай. Нөгөө талаар зах зээлийн эдийн засгийн глобалчлалийн нэг адил урсгалд байна.

Гэвч Зүүн хойд Азийн улсуудын энэ ялгаа нь тэрхүү улсуудад харилцан хүчтэй нөхөх шинжтэйг илтгэнэ. Өөрөөр хэлбэл Зүүн хойд Азийн улсуудын төр засаг, орон нутаг хооронд харилцаа, хамтын ажиллагаагаар

дамжуулан эдийн засгийн хөгжлийг түргэсгэж, харилцан ашигийг бий болгох боломж байна гэсэн үг. Сүүлийн үед Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийн олон улсын хурал болон Зүүн тэнгисийн эрэг хавийн эдийн засгийн судалгааны байгууллагаас зохиосон хурлаар гарсан хамтын ажиллагааны саналын талаар танилцуулья.

Нэгдүгээрт, зах зээлийн тогтолцоо. Зах зээлийн субьектийн ёс суртахуун, бизнесийн ёс заншлын ялгааа нь тодорхой худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахад олон асуудал учруулж байна. Ялангуяа хөрөнгө мөнгө бага жижиг дунд аж үйлдвэрт гадаад худалдаа, хөрөнгө оруулалт явуулах нь эрсдэл дагуулж мэдэх аюултай учраас бодитой өргөн талын эдийн засгийн харилцаа хөгжихөд хэцүү. Тиймээс Зүүн хойд Азийн улс орнуудын төр засаг, мөн орон нутаг хооронд зах зээлийн нөхцөл байдлыг адил түвшинд болгож, найдвартай харилцаж болох бизнесийн орчинг бүрэлдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа хөрш зэргэлдээ орших орон нутгийн захиргаадын байнгын хамтын ажиллагааны байгууллагыг байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, зах зээлийн эдийн засаг эхэлснээс хойш 20 жил өнгөрсөн ч одоог хүртэл Зүүн хойд Азийн бүсийн зах зээлийн субьектууд хоорондын мэдээлэл муу байна. Хаана ямар компани ямар үйл ажиллагаа явуулж, тэдгээртэй ямар чиглэлээр харилцах боломжтойг сайн мэддэггүй. Тиймээс Зүүн хойд Азийг хамарсан компаний мэдээллийн сүлжээг байгуулж, харилцагч талыг олж илрүүлэхэд хялбар болгох хэрэгтэй. Гуравдугаарт, эх газрын бүсээс Номхон далайд хүрэх олон улсын тээврийн дэд бүтцийг цэгцлэх хэрэгтэй. Үүнд хуурай болон төмөр зам зэрэг тээврийн дэд бүтцийг байгуулах төдийгүй хилээр дайран өнгөрөх тогтолцоонд саад бэрхшээл болж буй зүйлийг арилгах тогтолцооны дэд бүтэц ч үүнд хамаарна. Энэ нь холбогдох орон нутгийн захиргаа, төр засгийн хамтын ажиллагааны үр дүнд бий болно. Дөрөвдүгээрт, Зүүн хойд Азийн хувьд зах зээлийн цар хүрээ, хөрөнгө мөнгө ч бага улс, орон нутагт эсрэгээр байглийн нөөц баялаг элбэг бөгөөд түүнийг боловсруулах нь тэрхүү газрын эдийн засгийг хөгжүүлэх стратегийн цөм болох юм. Гэвч тиймэрхүү газарт эдийн засгийн хөгжлийн стратегид шаардлагатай технологи, тээврийн дэд бүтэц барих, нөөц боловсруулахад хөрөнгө мөнгө дутагддаг. Тиймээс хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын санхүүгийн хамтын ажиллагаа шаардагдаж байна. Дээр хэлсэнчлэн Зүүн хойд Азийн бүсийн эдийн засгийн хөгжлийн олон улсын хурлаас ард иргэдийн хөрөнгө мөнгийг татах боломжтой “Зүүн хойд Азийн хөгжлийн сан”-г санал болгосон. Зүүн хойд Азийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд наад зах нь дээр дурдсан хичээл зүтгэл хэрэгтэй ба Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хамтын ажиллагаа юун түрүүнд явагдах ёстой. Тиймээс Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаад харилцаагаа үндсэнд нь шинэчлэх хэрэгтэй.

NEAR NEWS Vol. 44

Тусгай нийтлэл

4

Тусгай нийтлэл

Японы тэнгисийн эрэг хавийн эдийн засгийн судалгааны институт(ERINA)Захирал Нишимүра Юшиаки

Page 5: NEAR news vol.44 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

The Association of North East Asia Regional Governments 5

Өнгөрсөн 3 сарын 12-15-ны өдрүүдэд Хёго мужийн Кобэ хотноо гамшгаас сэргийлэх хорооны 10-р хурал болж өнгөрлөө. Хуралд 4 улсын 18 орон нутгийн холбогдох мэргэжилтэн болон Холбооны хэрэг эрхлэх газрын дарга Ким Жун Хаг зэрэг 33 хүн оролцжээ. Оролцогчид Хёго мужийн гамшгас сэргийлэх төвд холбогдох илтгэл сонсч дараагаар нь хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв, Кобэ хотын ус, гал командийн газар, цахим аюулгүй байдал зэрэг газруудтай танилцав.

Гамшгаас сэргийлэх хорооны хурал амжилттай болж өнгөрлөө.

Ирэх 5 сард зохиохоор төлөвлөж байсан эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороог үүсгэн байгуулах хурал хойшлогдож 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дэгү хотын Экско төвд зохиогдохоор болов. Хороог зохицуулагч Дэгү хотоос эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны анхдугаар хурлыг ‘LED-Display’ үзэсгэлэнтэй хавсарч зохиох ба гишүүн байгууллагуудын эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодлого солилцох, бизнесийн харилцаа явуулах боломж завшаан олгох болно.

Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны хурал наймдугаар сар хүртэл хойшлогдов.

Ирэх 7 сард Холбооны 9-р бүгд хурлыг зохион явуулах Ниншя Хуйн ӨЗО-ноос гишүүн байгууллагуудыг хуралд өргөнөөр урьж оролцуулахад бүхий л талаар хичээж байна. Тухайлбал сүүлийн үед Ниншя Хуйн ӨЗО-ны гадаад хэргийн хэлтсийн дарга Жу Ши Кан Хятад дахь Солонгос улсын элчин сайдын яамнаас авахуулаад Монгол, Орос, Хойд Солонгос улсын элчин сайдын яам болон Японы орон нутгийн олон улсын нийгэмлэгийн Бээжин дэх салбараар айлчилж, гишүүн байгууллагуудыг Бүгд хуралд өргөнөөр оролцуулахад тусалж дэмжих талаар хүсэлт тавив.

NEAR Холбооны 9-р Бүгд хурлын бэлтгэл ажил эхлэв.

NEAR Холбооны үйл ажиллагаа

Зүрхэнд хиймэл амьсгал хийх сургалт

Хуралд ороцсон 5 улсын төлөөлөгчид Хёго мужийн гамшгаас сэргийлэх төвтэй танилцав.

NEAR Холбооны ажлын хорооны 8-р хурлаар илтгэл тавьж буй Ниншя Хуйн ӨЗО-ны гадаад хэргийн хэлтсийн дарга Жуү Ши Кан

Ирэх 5 сарын 29-31-ний өдрүүдэд Солонгос улсын Кёнжү хотноо Холбооны гишүүн байгууллагуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал зохиогдоно. Хурлаар 2012 онд Холбооны Хэрэг эрхлэх газраас хийж гүйцэтгэх ажил, Зүүн хойд Азийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар Японы тэнгисийн эрэг хавийн эдийн засгийн институтээс илтгэл тавих болно. Мөн гишүүн байгууллагуудаас олон улсын харилцааны чиглэлээр хийсэн ажлын туршлагаас илтгэх ба дараагаар нь Холбооноос шинээр явуулах хөтөлбөрийг танилцуулж энэ талаар санал бодол солилцоно. Энэ удаад 2012 Ёосү дэлхийн экспо Жолланам мужид болохтой холбогдуулан хуралд оролцогчдийг тус экспод оролцуулах зорилгоор Жолланам мужид аялуулах болно.

2012 NEAR Холбооны гишүүн байгууллагуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал Кёнжү хотноо зохиогдоно.

Хятад улсын Хунан мужийн Чанша хотын улаан загалмайн нийгэмлэгийн судалгааны туслах ажилтан Шао Рун Чон

Юуны өмнө энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Хёго мужийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ арга хэмжээгээр дамжуулан гамшгаас сэргийлэх болон байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлыг багасгахын тулд авах арга хэмжээний талаар шинэ ойлголт, мэдлэгтэй боллоо. Ялангуяа газар хөдлөлт болоход өөрөө бие дааж эсвэл харилцан ямар аврах үйл ажиллагаа явуулахаас шалтгаалан хохирлыг багасгаж болохыг мэдэж авлаа

“Энэ удаагийн гамшгаас сэргийлэх хорооны хурлаар 1995 онд болсон Японы Ханшин Авуажид болсон хүчтэй газар хөдлөлт болон өнгөрсөн онд Японы зүүн нутгаар болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах өнөөгийн байдал, гамшгийн эсрэг авсан арга хэмжэээний талаар хэлэлцүүлэг явагдаж, газар хөдлөлтөөс үүдэх туршлага сургамжаас хуваалцаж, гамшгаас сэргийлэх бодлогын боловсруулалт, ард иргэдийн хамтын оролцоо, гамшгийг багасгах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “Гамшгаас сэргийлэх ирээдүйн төв” зэргээр явж танилцсан нь их ач холбогдол өглөө. Энэ мэт том гамшигийг даван туулж, цаашид гамшгаас сэргийлэх талаар хичээж буй Японы туршлагатай газар дээр нь танилцах боломж олгосонд талархал илэрхийлье.

Солонгосын хувьд ч сүүлийн үед төсөөлж байгаагүйгээр хүчтэй бороо орж үерлэснээс уул нурж хүн, эд хөрөнгийн хохирол ихээр гарч байгаа ба гамшгаас сэргийлэх бодлого, аврах арга хэмжээ зэргийг урьдааас боловсруулах нь бүсийн ард иргэдтэй мэдээлэл солилцох, онцгой байдлын сургалтаар дамжуулан би болон гэр бүл түүнчлэн бүс, орон нутгийн аюулгүй байдлыг хангаж болохыг ойлголоо.

Солонгос улсын Дэгү хотын гамшгийн хяналтын хэлтсийн байгалийн гамшигийн асуудлыг хариуцсан ажилтан Ким Хун Ён

Page 6: NEAR news vol.44 (MNG)

NEAR NEWS Vol. 44

Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

6

Энэ сарын мэдээ

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид people.com korea үүсгэн байгуулах арга хэмжээнд оролцов.

* R20 (Regions of Climate Action, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүс): 2011 онд Калифорни мужийн захирагч асан Арнольд Щварцнеггер болон дэлхийн бусад удирдагчид НҮБ-тай хамтран байгуулсан байгууллага бөгөөд дэлхийн муж, орон нутаг бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх нүүрсхүчил багатай эдийн засгийн хөгжлийн төсөл, бодлого, тэргүүний туршлагыг хэрэгжүүлэх, хуваалцах зорилготой ба Щвейцарт төвтэй.

* AER (Assembly of European Regions, Европын орон нутгийн зөвлөл): Европын орон нутгийн хамтын хөгжил, харилцан бие биенээ нөхөхийн тулд 1985 онд байгуулагдсан. Одоо 33 улсын 270 байгууллагаас бүрдэх ба Францын Альсас мужийн Страссбүргт төв нь байрладаг.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю R20 байгууллагын урилгаар 3 сарын 6-11-ний өдрүүдэд Швейцарийн Женев хотноо зохиогдсон R20 чуулган болон “ногоон эдийн засгийг хөгжүүлэх орон нутаг “ Rio байгаль орчны хуралд оролцож, AER байгууллагын төлөөлөлтэй уулзав. Хуралд оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд орон нутаг тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд санал нэгдэж, үүний төлөө хамтран ажиллахаар болов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю R20 чуулганд оролцов.

Гишүүн байгууллагуудын мэдээ

Кёнсанбүг мужийн захирагчийн орлогч NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраар айлчлав.

Өнгөрсөн 3 сарын 12-ны өдөр Кёнсанбүг мужийн захирагчийн орлогч И Ин Сон Зүүн хойд Азийн орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр Холбооны хэрэг эрхлэх газраар айлчлав.

Хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга 2011 онд Холбооны хэрэг эрхлэх газраас хийсэн ажлууд ба 2012 онд хийх гол ажлын төлөвлөгөөг танилцуулсны дараа Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны арга замын талаар санал бодол солилцов.

Мөн дараагаар нь Холбооны эдийн засаг, худалдаа, байгаль орчин, шинжлэх ухаан технологи, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч зэрэг төрөл бүрийн салбарт гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг өрнүүлж, их үр дүнд хүрснийг онцлон тэмдэглээд цаашид Зүүн хойд Азийн орон нутгуудийн хамтын хөгжил төдийгүй дэлхийд NEAR Холбооны нэр хүндийг бэхжүүлэхэд дээд зэргээр хичээн ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлэв.

◄ Ерөнхий нарийн бичгийн дарга R20 байгууллагын хүндэт тэргүүлэгч Арнольд Щварцнеггер болон AER зөвлөлийн тэргүүлэгч Мишель Саббаны хамт

❸ ❹

❺❻

Хятадын төвийн бүсийн 6 муж : ❶Шаньси муж, ❷Хэнан муж, ❸Анхүй муж, ❹Хубэй муж, ❺Хунан муж, ❻Жанши муж

■ Хугацаа : 2012 оны 5 сарын 18-20-ны өдрүүд■ Зохиогдох газар : Гол арга хэмжээ Хунан мужийн Чанша хотод, дэд арга хэмжээ

Хунан мужийн Жү Жоү, Шантан, Жан Жиа Жэ хотуудад ■ Зохион байгуулаг ч : Хятадын худалдааны яамны хөрөнгө оруулалтийн газар,

Хунан мужийн худалдааны газар, Жанша хотын ардын засаг, Жү Жоү хотын ардын засаг, Шантан хотын адын засаг, Жан Жиа Жэ хотын ардын засаг

■ Сэдэв : Гадаад ха рилцааны нээлттэй байдал ба байгальд халгүй эдийн засгийн хөгжил

■ Гол арга хэмжээ : Дэлхийд таран түгсэн хятад бизнесменүүдийн дээд хэмжээний хурал, Хятадын төвийн 6 бүсийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниудийн уулзалт хурал, сэргээгдэх эрчим хүч болон шинэлэг материалийн аж үйлдвэрийн форум, тогтвортой хөгжлийн төлөөх зах зээлийн форум, соёлын аж үйлдвэрийн семинар

■ Албан ёсны вэбсайт : www.expocentralchina.org.cn

Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалдааны 7-р үзэсгэлэн Хунан мужид болно.

Хунан муж-Хятад улс

Өнгөрсөн 3 сарын 6-ны өдөр Сөүл хотын хэвлэлийн төвд зохиогдсон Хятадын үндэсний мэдээллийн people.com агентлагийн Солонгос дахь салбарын нээлтийн ажиллагаанд Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Жун Хаг оролцов. Уг арга хэмжээгээр 3 сарын 3-ны өдрөөс Бээжинд зохиогдсон Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцсэн асуудал, Хятадын эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар мэргэжилтнүүд санал бодол солилцов. Орлогч дарга Ким Жун Хаг уг арга хэмжээг ивээн тэтгэсэн Жусон илбу сонины Зүүн хойд Азийн судалгааны газрын дарга Жи Хэй Бобтой уулзан арга хэмжээ амжилттай болсонд баяр хүргэхийн зэрэгцээ цаашид Холбооны хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах арга замыг эрэлхийлэх талаар ярилцав.

Page 7: NEAR news vol.44 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of North East Asia Regional Governments 7

Хятад улсын Ниншя Хуйн ӨЗО-ны нийслэл Инчүанаас Солонгос улсын Инчон хотын чиглэлд тогтмол шууд нислэг хийх ёслолын ажиллагаа 3 сарын 24-ний өдөр болов. Үүнд Хятад дахь Солонгосын ерөнхий консул Жү Ши Ан, Инчүан хотын захирагчийн орлогч Ри Вүэй Дун оролцжээ. Инчүан хотын Хэ Дон онгоцны буудал нь шинэ чиглэлд нислэг хийхийн тулд онгоцны буудлын тохижилт, боловсон хүчнийг сайжруулахын зэрэгцээ солонгос хэлээр таних тэмдэг зэргийг тавьсан байна. Уг чиглэлд Солонгосын авиа компаний охин компани болох Жин Эйр долоо хоногт 2 удаа нисч жилд нийт 104 удаагийн нислэг хийхээр төлөвлөөд байна. Инчүан-Инчоний чиглэлд 4 цаг зарцуулагдана.

Хятадын Инчүан-Солонгосын Инчоны чиглэлд шууд нислэг хийгдэнэ.

Ниншя хуйн ӨЗО- Хятад

Ниншя Хуйн ӨЗО-ны Инчүан хотын Хэ Дун онгоцны буудал

Нигата мужид “Сакэ наадам 2012” 3 сарын 17-18-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 2 жил тутамд зохиогддог уг арга хэмжээ Японд зохиогддог япон архины баяр наадмаас хамгийн том нь бөгөөд энэ жил 8 дахь удаагаа зохиогдож байгаа юм. Өнгөрсөн жил зохиогдох байсан ч Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр түр хойшлогдож энэ удаа зохиогдсон билээ. Хүсэн хүлээсэн мэт олон хүн бужигнасан уг наадамд Нигата нутгийн таван зуугаад төрлийн архи цугласан ба архиний үзэсгэлэн худалдаа явагдав.

Сакэ наадам нь гадаадад ч ихээр танигдсаныг наадамд хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчдийг харахад илт байв. Япон архиний экспорт жилээс жилд нэмэгдэж буй бөгөөд Нигата нутгийн архи ч гадаадад их эрэлттэй байх төлөвтэй байна.

Нигата-Сакэ наадам 2012”

Нигата муж-Япон улс

Ишикава муж найрамдалт харилцаатай Оросын Иркутск муж, Хятадын Жансү муж, Солонгосын Жоллабүг мужтай өргөн талын харилцаа явуулж ирсэн билээ. Тус муж ирээдүйн хүүхэд залуучуудын олон улсын харилцаанд их анхаардаг бөгөөд олон улсын мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлдэх үүднээс “21-р зуун Ишикава хүүхэд залуучуудын харилцааны жигүүр” арга хэмжээг явуулж байна. Энэ онд зохиогдох арга хэмжээнд японы сургуультай танилцах, япон айлд байрлах зэргээр тухайн улсын соёлтой танилцах хөтөлбөр багтсан болно.

“Ишикава хүүхэд залуучуудын харилцааны жигүүр” арга хэмжээ

Ишикава муж-Япон улс

Японы “Япон, Хятадын эдийн засгийн зөвлөл ба Солонгосын Кёнги мужийн урилгаар 2 сарын 28-ны өдрөөс 3 сарын 8-ны өдрийг хүртэл Шаньдун мужийн гадаад хэргийн хэлтсийн дарга Ри Хун тэргүүтэй төлөөлөгчид Япон, Солонгосоор айлчилж, байгальд хор хал багатай барилга байгууламжтай холбогдох газруудтай танилцаж, төслийн талаар хэлэлцэв. Шаньдун муж, хотын барилга байгууламж, байгаль орчин, эрчим хүчний хэлтсийн төрийн албан хаагч, барилгын зураг төсөл, холбогдох компаний 27 хүнээс бүрдсэн аялалын баг Солонгос, Япон улсуудын байгальд хор хал багатайгаар барилга барих, барилгийн эрчим хүч хэмнэх бодлого, арга туршлага, технологитой танилцсан бөгөөд цаашдын харилцааны суурийг тавив.

Шаньдун мужийн төлөөлөгчид Солонгос, Японоор айлчлав.

Шаньдун муж-Хятад улс

Хятад, Солонгосын эдийн засгийн зөвлөлөөс зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад Ри Хун дарга үг хэлж буй нь

“21-р зуун Ишикава хүүхэд залуучуудын харилцааны жигүүр” хөтөлбөрт оролцсон Орос, Японы хүүхэд залуучууд

3 сард хавар цагаар зохиогдсон “Нигата-Сакэ наадам 2012”-т таван зуугаад төрлийн архи цугласан байв.

Page 8: NEAR news vol.44 (MNG)

NEAR NEWS Vol. 44

Гишүүн байгууллагуудын мэдээ

8

Энэ сарын мэдээ

3 сарын 15-22-ны өдрүүдэд “Дэлхийн усны 7-р форум” зохиох эрхийг авах болон Шинэ тосгон хөдөлгөөнөөр дамжуулан ядуурлыг арилгах зорилгоор Европ, Африкаар ажлын айлчлал хийв.

Францд болсон дэлхийн усны 6-р форумд оролцож, 2012 онд дэлхийн усны 7-р форумыг зохиох эрхийг авсан Дэгү хот болон Кёнсанбүг мужийг сурталчлан таниулахын зэрэгцээ зохион байгуулагч хотын тугыг гардан авав. Мөн Африкийн Этиопд “Хүн төрөлхтний хамтын оршин тогтнол ба хөгжил цэцэглэлт” хэмээх уриан дор 2010 оноос Кёнсанбүг мужийн Африкийн бүсэд хэрэгжүүлж буй шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах төслийн газар дээр нь очиж танилцан Этиопийн төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзав.

Ким Гуан Юн захирагч “Дэлхийн чанартай усны арга хэмжээг Дэгү хотод зохиож цаашид олон улсад усны аж үйлдвэрийн чиглэлийн төв хот болж үүгээр дамжуулан ажлын байрыг ихээр гаргах болно” гэв. Мөн “Зүүн өмнөд Ази ба Африкаас авахуулаад буурай хөгжилтэй улсуудад

Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн Европ, Африкаар ажлын айлчлал хийв.

Кёнсанбүг муж-Солонгос улс

Европ, Африкт ажлын айлчлал хийсэн Ким Гуан Юн захирагч

5 сарын 12-ны өдрөөс 8 сарын 12-ны өдрийг хүртэл Жолланам мужийн Ёосү хотод “амьд далай, амьсгалагч далайн эрэг” сэдвээр зохиогдоно. Тус үзэсгэлэн нь далай ба далайн эргийн ач холбогдол, үүрэг, түүнийг хамгаалахын чухлыг таниулж, олон улсад далай тэнгисийг ухаалгаар ашиглах, шинэ парадигмийг гаргах юм.

Далайн үзэсгэлэн2012 Ёосү дэлхийн үэзсэлэнгээр Солонгосын усан онгоцны тэргүүлэх

технологи, далайн био аж үйлдвэр, далайн бохирдуулагч бодисыг зайлуулах технологиос авахуулаад дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт далайтай холбогдох технологи, тоног төхөөрөмжүүдийг үзүүлэн тавих юм. Мөн магадгүй нэгэн зууны дараах усан доторх хотын амьдралын дүр төрх, шумбагч онгоцоор дэлхийн далайн хотуудыг тойрох мэт санагдуулам далайн эко орчин, хүн төрөлхтний далайтай хамт туулсан түүхэн замнал зэрэгтэй танилцаж болно. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан зочид жуулчид далайн аж үйлдвэрийн технологи, далайн соёл иргэншил, далайн эргийн хот, далайн бичил биет зэргийн талаар илүү ихийг мэдэж авах юм.

Нүүрстөрөгчийн гаралт бага ногоон хөгжил бүхий байгальд хор хал бага үзэсгэлэн

Түүгээр ч үл барам ердийн нэг технологийн үзэсгэлэн хэлбэрээс хальж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх байгаль орчны үзэсгэлэн болохын хувьд дэлхийд анх удаа байгаль орчны зааварчилга гаргаж, үзэсгэлэн болох газрыг нүүрстөрөгчийн гаралт бага ногоон хөгжлийн жишиг хот болгох болно.

Далайн эко орчинг сэргээхийн тулд үзэсгэлэнгийн эргэн тойронд далайн эргийн дагуу ойг байгуулж, байгальд хор хал багатай загас үржүүлгийн аж ахуйтай танилцаж болох ба цементен даршан цамхагыг дахин ашиглаж хийсэн “Тэнгэрийн цамхаг”-т давсгүйжүүлэн цэвэршүүлсэн далайн уснаас ууж үзэж болно. Мөн Солонгост хамгийн том эрчим хүчний паркт нарны гэрлийн станц, эрчим хүчний төөрдөг зам, дугуйгаар эрчим хүч ажиллуулж ус гаргах, дахин боловсруулж хийсэн пуужин, тогоор явагч автобусанд суух зэргээр эрчим хүчтэй холбогдох төрөл бүрийн байгууламжтай танилцах боломжтой. Түүнээс гадна дэлхийн нэртэй соёл урлагийн тоглолт үзэж болно.

Амьд далай, амьсгалагч далайн эрэг” 2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн

Жолланам муж—Солонгос улс

2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн зохиогдох газар

Өнгөрсөн 2 сарын 6-ны өдөр Солонгосын Кёнсаннам мужийн захирагч Ким Дү Гуан тэргүүтэй төлөөлөгчид Хёго мужаар айлчилж, мужийн Ито Тошизу захирагчтай уулзаж “Найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг”-т гарын үсэг зурав. Хёго мужид Кёнсаннам мужийн хүмүүс ихээр амьдардаг бөгөөд хоёр мужийн хооронд ИТХ, хүүхэд залуучууд, спортын чиглэлээр идэвхтэй харилцаа явуулж ирсэн билээ. Энэ удаагийн санамж бичиг үйлдснээр Хёго муж ба Кёнсаннам муж цаашид ард иргэд, соёл, эдийн засаг зэргийн харилцааг идэвхтэй явуулахаар тохиролцов.

Хёго муж, Кёнсанбүг муж хооронд найрамдалт харилцааны санамж бичиг үйлдэв.

Хёго муж-Япон улс

■ 2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн•Хугацаа : 2012. 5. 12 ~ 8. 12 (93 өдөр)•�Орох тасалбар(энгийн тасалбар : үзэсгэлэн, тоглолт үзэж болно) :

Насанд хүрсэн хүн 33000 вон, сургуулийн насны хүүхэд 25000, сургуулийн өмнөх насны хүүхэд, ахмад настан 19000 •вэбсайт : www.expo2012.kr •лавлах : T. +82-1577-2011

Хёго мужийн захирагч Ито Тошизу(дунд нь зүүн гар талд) Кёнсаннам мужийн захирагч Ким Дү Гуаны хамт(дунд нь баруун гар талд)

Page 9: NEAR news vol.44 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

9

шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлэх, сайн дурын тусламжийн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ урт дунд хугацаанд солонгосын компаниудийн зах зээлийг өргөтгөх болно гэв.

Өнгөрсөн 3 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо 3 дахь удаагийн олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж өндөрлөлөө. Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохуйц чухал асуудлыг хэлэлцэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах зорилготой энэхүү чуулга уулзалтад 40 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын олон компаниуд оролцов. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд нарын мэндчилгээгээр эхэлсэн уг чуулган англи, монгол, хятад хэл дээр явагджээ. Үдээс өмнө Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн талаарх өнөөгийн болон хэтийн төлөв, Нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэх судалгааны талаарх илтгэл тавигдав. Түүнчлэн Улаанбаатар хотын автозамын салбарт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр зэрэг сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг явуулав.

Үдээс хойш Улаанбаатар хотын барилгажилтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Туул голд минж нутагшуулах төслийн танилцуулга болжээ.

Олон улсын хөрөнгө оруулалтын гуравдугаар чуулга уулзалт болж өнгөрлөө.

Улаанбаатар хот-Монгол улс

Хөрөнгө оруулагчдийн 3-р чуулга уулзалт

The Association of North East Asia Regional Governments

Тус улсын Якутск хотод 7 сарын 4-7-ны өдрүүдэд зохиох “Спортын хүчирхэг Орос орон” олон улсын форумын хөтөлбөрийн хүрээнд мөн

5 дахь удаагийн “Азийн хүүхдүүд” олон улсын спортын тэмцээн

Сахагийн БНУ-ОХУ

“Азийн хүүхдүүд” 4 дөх удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаа

■ Ази Номхон далайн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2012 �•Зохион байгуулагч : Даль экспо центр” компани�•Утас : +7 (423) 245-1502, 23-00-518�•Вэбсайт : www.dalexpo.vl.ru

Ази Номхон далайн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2012 зохиогдоно

Приморийн хязгаар-ОХУ

Ирэх 5 сарын 25-27-ны өдрүүдэд Владивосток хотноо Приморийн хязгаарын олон улс, аялал жуулчлалын хамтын ажиллагааны газраас Ази Номхон далайн олон улсын аялал жуулчлалын 16-р үзэсгэлэнг зохион явуулна. Уг арга хэмжээнд Приморийн хязгаараас авахуулаад Оросын дотоодоос мөн гадаадын 10 орноос аялал жуулчлалын томоохон компаниудийн төлөөлөл оролцоно. Ази Номхон далайн бүсийн олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн төв болон хурдацтай хөгжиж буй Приморийн хязгаар нь уг арга хэмжээ хөрш зэргэлдээ улс болон бүсийн бизнесийн түншүүдийг төрүүлэн гаргах, тэдгээрийн харилцааг идэвхжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

Ази Номхон далайн олон улсын аялал жуулчлалын 15-р үзэсгэлэн

сарын 4-16-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн спортын 5-р тэмцээн зохиогдоно. Олимпийн үзэл санааг сурталчлахын зэрэгцээ хүүхэд залуучуудыг спортын чиглэлээр хөгжүүлэх, олон улсын спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг тэмцээн нь олон улсын олимпийн хороо ба Юнескогийн дэмжлэгээр Япутск, Мирный, Нерунгри хотуудад 20 төрлөөр явагдана. Мөн анх удаа сонсголын бэрхшээлтэй тамирчид усанд сэлэлт, самбо, бөхийн тэмцээнд өрсөлдөнө.

Солонгосын хөрөнгө оруулагчдийг татах зорилгоор 4 сарын 3-9-ний өдрүүдэд Солонгост айлчлав. 4 сарын 3-ны өдөр хөрөнгө оруулалтын уулзалт хийж дараагаар нь далайн усан цахилгаан станц, Хёндэ төмрийн үйлдвэр, Чүнжүгийн усан цахилгаан станцаар явж танилцан 8-ны өдөр Солонгосын компаний төлөөлөлтэй уулзснаар аялал өндөрлөв.

Камчатк хязгаар-ОХУ

Камчатк хязгаарын захирагч Илюхан

Камчатк хязгаарын захирагч Солонгос улсад айлчлав

Page 10: NEAR news vol.44 (MNG)

NEAR NEWS Vol. 44

NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

10

Энэ сарын мэдээ

5 сар2012. 5.

Ням Даваа Мягмар

6 7 8

13 14 15

27 28 29

3 4 5

June2012. 6.

• Гишүүн байгууллагын нэр : Жолланам муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : 2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн• Хугацаа : 5.12 ~ 8.12• Хаана : Ёосү хот• Харилцах хаяг : Ёосү үзэсгэлэнг зохион байгуулах

хороо T. +82-1577-2012• Website : http://www.expo2012.kr

• Гишүүн байгууллагын нэр : Хабаровск хязгаар(Орос)• Арга хэмжээний нэр : “Амурын давалгаа” фестиваль• Хугацаа : 5.28 ~ 6.3• Хаана : Хабаровск• Харилцах хаяг : Хабаровск хязгаарын соёлын хэлтэс T. +7-4212-32-50-66 F. +7-4212-32-50-66• E-mai l : [email protected]

20 21 22

Гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

Page 11: NEAR news vol.44 (MNG)

• Гишүүн байгууллагын нэр : Пусан хот(Солонгос)• Арга хэмжээний нэр : 2012 Пусаны олон улсын мотор шоу• Хугацаа : 5.24 ~ 6.3• Хаана : Пусан хотын BEXCO төв• Харилцах хаяг : Пусан хотын BEXCO төв T. +82-51-740-7391 F. +82-51-740-3540

• Гишүүн байгууллагын нэр : Приморийн хязгаар• Арга хэмжээний нэр : “Ази Номхон далайн олон улсын

аялал жуулчлалын үзэсгэлэн” • Хугацаа : 5.25 ~ 27• Хаана : Владивосток• Харилцах хаяг : Приморийн хязгаарын олон улс,

хамтын ажиллагааны хэлтэс, аялал жуулчлалын газар

Т. +7-423-220-8340, +7-423-240-0952 F. +7-423-220-9259• E-mail : [email protected]

• Гишүүн байгууллагын нэр : Иркутск муж• Арга хэмжээний н эр : “Байгалийн халуун дулаан

хүлээн авалт” 2-р форум• Хугацаа : 5.24 ~ 26• Хаана : Иркутск• Харилцах хаяг : Иркутск мужийн аялал

жуулчлалын газар Т./ F. +7-3952-34-28-23

• Гишүүн байгууллагын нэр : Ниншя Хуйн ӨЗО• Арга хэмжээний н эр : “Олон улсын соёл урлаг,

аялал жуулчлалын 4-р үзэсгэлэн”

• Хугацаа : 6.1 ~ 10.31• Хаана : Инчүан хот• Харилцах хаяг : Ниншя Хуйн ӨЗО-ны соёлын хэлтэс Т. +86-951-6024977 F. +86-951-6024977

• Гишүүн байгууллагын нэр : Хэйлонжан муж(Хятад)• Арга хэмжээний нэр : Харбин олон улсын эдийн засаг худалдааны 23-р уулзалт• Хугацаа : 6.15 ~ 19• Хаана : Харбин хот• Харилцах хаяг : Харбиний олон улсын эдийн засаг,

худалдааны уулзалт зохиох алба T. +86-451-82340100 F. +86-451-82340226

• Гишүүн байгууллагын нэр : Алтайн хязгаар• Арга хэмжээний н эр : “ATP Сибирь” Олон улсын

хүүхэд, залуучуудын форум• Хугацаа : 6.23 ~ 30• Хаана : Алтайн хязгаар• Харилцах хаяг : Алтайн хязгаарын боловсрол, хүүхэд

залуучуудын газар Т. +7-3852-63-59-22 F. +7-3852-35-35-59• Website : www.educaltai.ru

• Гишүүн байгууллагын нэр : Хунан муж(Хятад)• Арга хэмжээний нэр : Хятадын төвийн бүсийн хөрөнгө оруулалт, худалданы

7-р үзэсгэлэн • Хугацаа : 5.18 ~ 20• Хаана : Хунан муж• Харилцах хаяг : Хунан мужийн захиргаа T. +86-731-82287058 F. +86-731-82287058

Энэ сарын мэдээ NEAR Холбооны гишүүн байгууллагуудад зохиогдох арга хэмжээ

The Association of North East Asia Regional Governments 11

Лхагва Пүрэв Баасан Бямба

9 10 11 12

16 17 18 19

30 31

1 2

6 7 6/15 6/23

• Гишүүн байгууллагын нэр : Жолланам муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : 2012 Ёосү дэлхийн үзэсгэлэн• Хугацаа : 5.12 ~ 8.12• Хаана : Ёосү хот• Харилцах хаяг : Ёосү үзэсгэлэнг зохион байгуулах

хороо T. +82-1577-2012• Website : http://www.expo2012.kr

• Гишүүн байгууллагын нэр : Иркутск муж• Арга хэмжээний н эр : “Олон улсын дуурь

хөгжмийн наадам” • Хугацаа : 5.30 ~ 6.3• Хаана : Иркутск• Харилцах хаяг : Харилцах хаяг: Иркутск мужийн

бичиг хэргийн архив, соёлын хэлтэс Т. +7-3952-20-30-55 F. +7-3952-20-30-55

• Гишүүн байгууллагын нэр : Жэжү муж(Солонгос)• Арга хэмжээний нэр : 2012 Солмэндэ Хальман соёлын арга хэмжээ• Хугацаа : 5.15• Хаана : Жэжү соёлын парк• Харилцах хаяг : Жэжү мужийн энхтайван, хамтын

ажиллагааны хэлтэс T. +82-64-710-6263 F. +82-64-710-6259

23 24 25 26

Page 12: NEAR news vol.44 (MNG)

NEAR NEWS Vol. 44

Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд

12

Сэдэвт нийтлэл

Оросын бэлэг тэмдэг

1

Хус модгүйгээр Орос орныг төсөөлөхийн аргагүй. Хусны үндэс, навч нахиа, холтос,

шүүс зэргийг ардын эмчилгээ, тавилгын материал, гар урлал гээд бүхий л зүйлд хэрэглэх ба орос

хүмүүсийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой юм. Их хэмжээний идэвхт бодис агуулсан хус

модны навч нахиаг анагаах ухааны салбарт өргөн хэрэглэдэг. Модны төрөл ч 100-гаад төрөл

бөгөөд Слав, Скандинав, Фин Уйгур гэх мэт олон үндэстнүүдийн ахуй соёлд чухал байр суурь

эзэлнэ.

Хус мод

Page 13: NEAR news vol.44 (MNG)

Сэдэвт нийтлэл Гульгүл сүмд өнгөрүүлсэн өдрүүд

The Association of North East Asia Regional Governments 13

Эмчилгээний чанараар хэрэглэх ньӨндөр хөгжилтэй олон оронд эртнээс хус модыг

эмчилгээнд олон янзаар хэрэглэж ирсэн бөгөөд хус

модны шүүс нь бактери эсэргүүцэх чадвартай тул

өвчин үүсгэгч бактери нянг устгадаг.

Хус модны навчийг арьсны өвчинд ч өргөн

ашиглагддаг бөгөөд ялангуяа арьс шалбарсан,

савны хавдарт сайн.

Мөн нялх хүүхдийн хоол боловсруулах эрхтний

өвчинд ч гойд үр дүнтэй.

Веник массажний ид шидОрос маягийн саун буюу дүнз модоор

хийсэн ууран байшинд ороход хус

модны мөчрөөр хийсэн шүүр халуун

усанд дүрээстэй байдаг. Үүнийг веник

гэдэг. Веникээр нэг нэгнийхээ биеийг

ороолгох нь массаж болох ба ороолгох

тусам бие халан хөлөрч, хус модны үнэр

ч нилэнхүйдээ анхилдаг. Веникийг улаан

өндөгний баяраас хойш 49 хоногийн

дараа Тора өгөгдсний баяраар бэлдэж

хийдэг.

Веник массажны үр дүн Веник массаж нь хөдөлгөөн дасгал, биеийн хүнд

ачааллын дараа булчин, үе мөчний өвдөлтийг

багасгаж, арьсыг цэвэршүүлдэг. Мөн арьс

шалбарах, эсэргэнэд сайн.

Веник массаж хийхэд хус модны мөчрөөс гарах

уур нь амьсгалаар дамжин цусны судас, хоолойг

өргөсгөх, цөсний ялгарлыг сайжруулж уушиганд

агаар нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Ялангуяа

астма болон тамхи татдаг хүмүүст их сайн.

Шинэхэн хийсэн веник нь хорт нянг устгах

фитонцидийг агуулсан байдаг.

Веникийг ашиглах зааварчилга, анхаарах зүйлШинэхэн түүсэн хус модны мөчрийг шууд

ашиглах ба түүнээс гадна хатсан мөчрийг нь

хүйтэн усанд 10-20 минут байлгасны дараа 1-3

минут халуун усанд дүрж хэрэглэнэ. Веникийг

заавал норгож хэрэглэх ёстой тул халуун усанд ойр

ойрхон дүрнэ.

Хус модонд ургадаг чага мөөгЕрөнхийдөө чага мөөг нь хус модонд шимэгчлэн

ургадаг. Ингэж шимэгчлэн 10-20 жил ургах явцдаа

чага мөөг нь эзэн мод болох хус модыг үхэхэд

хүргэдэг. Оросын баруун хойд нутгийн ардын

эмчилгээнд эртнээс чага мөөгийг хэрэглэж ирсэн

бөгөөд ходоодны өвчин, хорт хавдарын эсрэг

үйлчилгээтэй.

| Веник |хус модны мөчрөөр хийсэн шүүр. Орос маягийн саунд биеийг нилэнхүйд нь уг мөчрөөр ороолгож массаж хийдэг.

1. Хус модон сууц2. Хус модны шүүсийг гаргаж авч буй нь 3. Хус модоор хийсэн орос маягийн саун

4. Халуун усанд дүрсэн хус модны мөчрөөр биеийн нилэнхүйд нь массаж хийнэ.5. Хус модонд ургадаг чага мөөг

2 3

5

4

Page 14: NEAR news vol.44 (MNG)

NEAR NEWS Vol. 44

ОХУ-Амур муж

14

Гишүүн байгууллагатай танилцахуй

1

5

2012 он бол Жоллабүг мужид айлчлах жил юм. Жоллабүг муж бол Солонгосын

үндэсний уламжлалт соёлын өлгий билээ. Түүнээс гадна дэлхийд хамгийн урт далан

бүхий Сэмангэм боомтод түшиглэж Зүүн хойд Азийн эдийн засгийн төв хот болон

хөгжихөд бэлдэж буй ирээдүйн нутаг юм. Жоллабүг мужид та бүхэн ирснээр сайхан

дурсамжтай буцах болно гэж бодож байна. Та бүхнийг Жоллабүг мужид хүрэлцэн

ирэхийг хүсье.

Амт шимт, үзэмж төгсийн цогц Жолланам мужид тавтай морилно уу!

Жоллабүг мужийн захирагч Ким Вуан Жү

Солонгос улсын

Tip!

Жоллабүг мужийн аялал жуулчлалын лавлах •�Жоллабүг мужид аялах жил арга хэмжээний албан ёсны вэбсайт: (T. +82-63-282-1330)

http://www.gojb.net/ •�Жонжү Хануг үндэсний сууцны тосгон(T. +82-63-282-1330) http://tour-eng.jeonju.go.kr/ •�Жинан Майсан Табса(T. +82-63-433-0012) http://maisantapsa.co.kr •�Сэмангэм боомт: http:// smgc.go.kr Сэмангэмийн сурталчилгааны танхим

(T. +82-63-450-9100)

Ерөнхий тойм•�Жоллабүг муж нь Солонгосын хойгийн баруун өмнөд хэсэгт зүүн уртрагийн

125°~127°, хойд өргөргийн 35°~36°-т орших ба 8054.84㎢ газар нутагтай. 6 хот, 8 сум, 14 дүүрэг, 145 баг, 82 хороотой. •�Хаяг : Солонгос улс, Жоллабүг муж, Жонжү хот Вуансангү Хюжарү 225,

Жоллабүг мужийн захиргаа•Утас : +82-63-280-2707

”Жоллабүг мужид айлчлах жил” сурталчилгааны танхим

Page 15: NEAR news vol.44 (MNG)

2 3 4

6 7

Гишүүн байгууллагатай танилцахуй ОХУ-Амур муж

The Association of North East Asia Regional Governments 15

Амт шимт, үзэмж төгсийн цогц-Жолланам муж _ “2012 он- Жоллабүг мужид айлчлах жил”-ийн хүрээнд амтат идээ будаагаа бэлдэж, өнгө төрхөө сайжруулан зочидийг угтах бэлтгэлээ хангаад байна. Тус мужийн онцлогыг тусган харуулсан “Жоллабүг мужийн тухай 2012 түүх” хэмээх улирал, сэдэв бүрээр төрөл бүрийн хөтөлбөр гаргасан. Мужийн 14 хот, суманд 7 том чиглэлээр 27 дэд арга хэмжээг зохиох болно. Тэдгээрээс зам ба зам дагасан соёлтой танилцах, хот, сумд айлчлах долоо хоног, 2012 тоглолт, аялал жуулчлалын наадам зэргийг дурдаж болно. Жонжү дахь солонгос үндэсний сууцыг ашигласан шөнийн байнгийн тоглолт, 7 дахь удаагийн далайн спортын наадам, тэаквондогийн үзүүлэн таниулах тоглолт, соёл, аялал жуулчлалын тайлбарлагч хөтөчийн наадам зохиохоор төлөвлөөд байна. Мөн том хотууд, Канвон, Ённам бүсийн жуулчид, зочдод зориулж аялал жуулчлалын брэнд галт тэрэг ажиллуулах болно.

Солонгосын дотоодын сургуулийн насны хүүхэд, гадаадын жуулчдийг татах хөтөлбөр _ Солонгосын бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан аялалын хөтөлбөр гаргаад байна. Сөүл хотын боловсролын газартай гэрээ хйиснээр том хот газруудын 150000 гаруй сургуулийн насны хүүхдийг тус мужаар аялуулах болно. Том хот суурин газрын жуучлдийг Жоллабүг мужаар аялуулах автобус, галт тэрэг ажиллуулахын зэрэгцээ Япон, Хятад, Зүүн өмнөд Азийн аялалын тур операторуудад хөнгөлттэй нөхцлөөр үйлчилж энэ жилд 400.000 сургуулийн насны хүүхэд, гадаадын жуулчдийг тус мужид аялуулахаар төлөвлөсөн. Дэлхийн чанартай аялал жуулчлалын лавлах “Michelin Guide”-д орсон Жонжү дахь Хануг үндэсний сууцны тосгон ба Гучан дахь эртний

чулуун булш, Жинан дахь Майсан уулыг хамруулсан 8 маршрут бүхий сургуулийн насны хүүхдийн аялалын бүтээгдэхүүн боловсруулаад байна.Мөн гадаадын аялагч жуулчдад зориулж Солонгосын аялал жуулчлалын газартай хамтран K-POP тоглолт явуулах болно. Түүнээс гадна дэлхийн шашны удирдагчид оролцох “Дэлхийн мөргөлчдийн наадам” зохиож, ирэх 2014 оны Азид болох дэлхийн мөргөлчдийн чуулганыг зохион байгуулах эрхийг авахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан барих мөргөлчдийн зам нь дэлхийд урьд хожид байгаагүй шашин хоорондын эвлэрлийн бэлэгдэл хийгээд дэлхийн нэртэй газар болох юм.

Жоллабүг мужийн далд үзэмж _ Жоллабүг мужийн нутаг бүр өөр өөрийн гэсэн онцлох дүр төрхтэй. Тэнгэрээс заяасан арал, утга уран зохиолын өлгий Гүнсан ба Сэмангэм боомтын бүс нь сүүлийн үед аялал жуулчлалын нэртэй газар болж байна. Эртний нийслэл Жонжүд Солонгосын Жусон улсын соёлын дурсгалтай танилцаж, Жонжү Бибимбаб(Жонжү нутгийн холимог ногоотой будаатай хоол)-ын жинхэнэ амтыг мэдэрч болно. Мөн Игсан нутагт эрдэнийн чулуу үзэж сонирхож болно. Мүжүд Солонгосын Альпсийг үзэж, Жинанаас цааш үргэлжлэх Майсан уулыг үзүүштэй. Мөн Жансү нутаг алим, солонгос үүлдрийн үхрээр алдартай. Тэнгэрийн хаяа хөвөөлөх Кимжэ нутагт Муагсан гэгч ээж уулын өвөрт тэврүүлж, Азид хамгийн том Майдар бурхан залсан Гэмсанса уулыг үзэж болно. Мөн Намвон нутгийн домогт Чүнхян бүсгүйн хайрын түүхийг сонсч, тэндээс цааш Сүнчанд очвол халуун чинжүүний час хийсэн амтыг мэдэрч болно. Эзнийгээ аврах гээд амиа алдсан үнэнч нохойны түүхийг өгүүлэх Имшил нутгийг ч

дурдахгүй өнгөрөхийн аргагүй юм. Жонэб нь Солонгост намрын шарласан навчисаар алдартай ба Күнзийн сургаалийн соёл хөгжсөн газар. Дэлхийн соёлын өв сан болох чулуун булш ихтэй Гучанд Сонүнса хийдийн камелия цэцгийн анхилам үнэрт согтоно.Түүнчлэн далайн аялал жуулчлалын газар, соёл байгаль хосолсон Бүанд хясаатай зутан шөлний амтыг мэдэрч болно.

Жилийн 365 өдөр баяр наадмаар бялхсан Жолланам муж _ Хавар цагаас авахуулаад цасаар бүрхсэн өвөл хүртэл Жолланам муж нутгийн онцлогийг тусгасан баяр наадам зохиодог. Тэдгээрээс төлөөлөх арга хэмжээ нь жил бүрийн 9 сарын сүүлээс 10 сарын эхээр зохиогддог Жонжү дэлхийн дуу авианы наадмыг дурдаж болох юм. Дэлхийн өнцөг булан бүрээс уламжлалт үндэсний хөгжмийн тоглолт хийдэг. Дараагаар нь 10 сарын дундуур Жонжү олон улсын исгэсэн бүтээгдэхүүний экспо зохиогддог ба жил ирэх тусам оролцогч улс, зочид жуулчдийн тоо нэмэгдэж байна. Энэхүү экспогоор тус нутгийн амтат хоол ундыг дэлхийд сурталчлах завшаан болдог. Кимжэ тэнгэрийн хаяа наадам нь Солонгосын баруун өмнөд нутгийн тариалангийн бүсийн ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан ба 7 жил дараалан соёл, аялал жуулчлалын шилдэг наадмаар шалгарсан. Мүжү цох хорхойн наадам нь дэлхийн чанартай байгаль орчныг хадгалан хамгаалах хэлбэрийн наадам болсон. Намвон нутгийн Чүнхян наадам нь 21-р зуунд уламжлалт соёлыг өвлүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан солонгосын уугуул наадам юм. Гучаны Муяансон уламжлалт тариачны наадмаар жуулчид ба нутгийн ард иргэдийн өвчин зовлонгүй урт наслахыг бэлэгддэг.

Дэлхийн аялал жуулчлалын лавлах “Michelin Guide” – т заавал явж үзүүштэй газарт орсон

1. Жинан дахь Майсан уул 2. Жонжү дахь Хануг үндэсний сууцны тосгон 3. Гучан дахь чулуун булш

Жоллабүг мужийн баяр наадам4. Солонгосын хоол, аялал жуулчлалын наадам 5. Мүжү цох хорхойн наадам 6. Гучан-Муяансон наадам 7. Дэлхийн дуу авианы наадам

Page 16: NEAR news vol.44 (MNG)

The Association of North East Asia Regional Governments

Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2311~20 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments