mica report 2018mica.mn/uploads/mica_report_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил...

28
ЖИЛИЙН ТАЙЛАН 2018

Upload: others

Post on 03-Nov-2019

20 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

 

ЖИЛИЙН ТАЙЛАН 2018

Page 2: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

2

 

Page 3: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

3

 

ГАРЧИГ

СЭДЭВ ХУУДАС

Тэргүүний Мэндчилгээ 4

Товч Танилцуулга 5

Гишүүнчлэл, Нэр дэвшүүлэх хорооны тайлан 13

Боловсролын хорооны тайлан 16

Мэдээлэл, арга зүйн хорооны тайлан 19

Мэргэжлийн Хариуцлага, Ёс зүйн хорооны тайлан 20

Аудит, Чанарын хяналтын хорооны тайлан 23

Институтийн 2018-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөр 7

2018 оны санхүүгийн тайлан, шинжилгээ 24

Page 4: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

4

 

Өнгөрсөн 2018 он манай гишүүн үнэлгээчдийн хувьд ололт, амжилт бас сорилттой жил байсан гэдэгт эргэлзэхгүй байна. 2018 онд Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн бүх гишүүдийн ээлжит 3 дугаар хурал хуралдаж, 2018-2022 онд мэргэжлийн байгууллагыг удирдан чиглүүлэх Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр сонгогдлоо.

Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил дээр бараг жилийн турш хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын зөвлөхтэй хамтран ажиллаж, үнэлгээчид дотроо ч нээлттэй санал солилцлоо. Төрийн захиргааны төв байгууллагын зүгээс ч үнэлгээний үйл ажиллагаанд хандах хандлагаа өөрчилж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд ахиц дэвшил авчирсан нэгэн бүтээлч он байлаа гэж дүгнэж байна.

2017 оны сүүлчээс эхлэн Монгол улсын эдийн засагт өсөлт гарч, бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлд гарах сонирхол нэмэгдэж, 2017 оны төгсгөлд болон 2018 оны туршид 10 орчим компани шинээр хувьцаа, бонд гаргаж, энэ хэрээр үнэлгээчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, мэргэжлийн хөгжилд түлхэц үзүүлэхийн хамт, мэргэжлийн шийдэл гаргахтай холбоотой томоохон сорилт тулгарсан жилүүд байсан.

2019 оны эхээр 2-3 компани шинээр хувьцаа гаргах бэлтгэлээ базааж, олон нийтэд танилцуулгаа хийж эхлээд байна. Мөн 2018-2019 оны зааг дээр манай үнэлгээчид төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний ажилд нягтлан шалгалт хийх, зарим байгууллагад үнэлгээ хийхэд туслах ажил ид өрнөж, завгүй ажилласаар байна.

Ийнхүү ажил амьдрал өрнөсөн нэгэн жилийн тайланг бүх гишүүддээ танилцуулж байгаа мөчид та бүхэндээ мэндчилж байгаадаа баяртай байна.

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн жилийн тайлантай танилцаж, ирээдүйд хийх ажлуудад идэвхтэй оролцохыг нийт үнэлгээчидээ уриалахын хамт, ёсзүйгээ дээдлэн сахиж, мэдлэг, ур чадвараа улам хөгжүүлэн, үнэлгээний туршлагаа арвижуулж, харилцагчиддаа хамгийн өндөр чанартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх замаар өөрийн мэргэжил болон мэргэжлийн байгууллагын хөгжилд үнэ цэнэ нэмсэн бодитой, хараат бус, хүчирхэг үнэлгээний салбарыг цогцлоон хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулахыг нийт гишүүд, институтийн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс хүсэн мэндчилж байна.

Хүндэтгэсэн,

ТЭРГҮҮН Г.БАЯНМӨНХ

ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Page 5: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

5

 

Анх Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо (1997 он), Монголын мэргэшсэн үнэлгээчдийн “МОНМҮН” нийгэмлэг (2001-2010 он), Хөрөнгийн Үнэлгээний “ХҮМҮН” нийгэмлэг (2006-2010 он) тус тус байгуулагдан ажиллаж байсан. 2010 оны 1-р сард Хөрөнгийн Үнэлгээний тухай хууль УИХ-аар батлагдсаны дараа үйл ажиллагаа явуулж байсан үнэлгээний МОНМҮН, ХҮМҮҮН ТББ-ууд нэгдэж, 2010 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр бүх гишүүдийн анхдугаар их хурлаараа шинээр батлагдсан хуулийн хүрээнд үндсэн дүрмээ санал нэгтэйгээр хэлэлцэн баталж, МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ хэмээх Хөрөнгийн Үнэлгээний Мэргэжлийн байгууллагыг албан ёсоор байгуулсан. Институт нь олон улсад мэргэжлийн байгууллагад тавигддаг шаардлагыг хангасан гэж дүгнэсний дагуу 2015 онд Үнэлгээний Олон Улсын Стандартын Консул (ҮОУСК)-ын Албан ёсны гишүүн болсон. 2018 оны жилийн эцсийн байдлаар эгнээндээ 235 үнэлгээчдийг нэгтгэсэн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллага болсон.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Page 6: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

6

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Бүх гишүүдийн анхдугаар хурал 2010 оны 4-р сарын 24нд хуралдаж институтийн болон үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг баталж, институтийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн, институтийн Удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр сонгон батлав. Бүх гишүүдийн 2-р хурал 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, институтийн болон үнэлгээчдийн ёс зүйн дүрмэнд өөрчлөлт оруулан баталж, Институтийн Удирдах зөвлөлийг 13 гишүүнтэйгээр сонгон Мэргэжлийн хариуцлагын хороо, Сургалтын хороо, Мэдээлэл арга зүйн хороо, Аудитын хороо гэсэн 4 хорооны зохион байгуулалтайгаар ажиллах болов. 2018 оны 6–р сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бүх гишүүдийн 3-р их хурлаараа Зорилгоо шинээр тодорхойлж, ирэх 4 жилийн хугацаанд Удирдах Зөвлөлийн 15 гишүүнтэйгээр, Мэдээлэл-Арга зүйн; Боловсролын; Мэргэжлийн Хариуцлага-Ёс зүйн; Аудит-Чанарын хяналтын; Гишүүнчлэл-Нэр дэвшүүлэх гэсэн 5 хороодтойгоор үйл ажиллагаа явуулахаар Институтийн дүрэм, Үнэлгээчний Ёс Зүйн дүрмээ тус тус шинэчлэв.

Page 7: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

7

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Институтийн Удирдах зөвлөл нь 4 жил тутамд хийж гүйцэтгэх, хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажилладаг. Хөтөлбөр нь өмнөх туршлага, уламжлалыг шинэчлэн сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын хувьд өөрийгөө удирдах зарчимд бүрэн шилжих, нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх, гишүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн. Бүх гишүүдийн 3-р их хурлаас сонгогдсон Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2018-2022 онуудад хийх, хэрэгжүүлэх 4 жилийн хөтөлбөрөө дараах байдлаар тодорхойлон хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. 

Олон улсын харилцаан дахь институтийн оролцоог нэмэгдүүлэх,

Олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах, үнэлгээний чиглэлийн олон улсын хурал зөвлөгөөнд гишүүдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх,

ММҮИ-ийн тогтоосон гадаал харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх.

НЭГ. ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Чиглэл Олон улсын болон дотоодын

хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх

Зорилт 1 Гадаад харилцааг сайжруулж, хөгжүүлэх

Зорилго Мэргэжлийн олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах замаар мэргэжлийн байгууллагаа хөгжүүлж, бэхжүүлэхэд манлайлан оролцох, суурь нөхцлийг бүрдүүлж, институтийн сайн засаглалыг хөгжүүлэх.

Хийх ажил  1. Дараах үнэлгээний мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах

IVSC буюу ҮОУСК The Royal Institution of Chartered Surveyors CFA institute Хөрш зэргэлдээ орнуудын үнэлгээний ижил төстэй

байгууллага 2. Үндэсний үнэлгээчдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх 3. Гишүүн үнэлгээчдийг олон улсын үнэлгээний сургалт, шалгалтын хөтөлбөрт хамруулах явдлыг дэмжин урамшуулах 4. Олон улсын болон гадаад улсын үнэлгээний байгууллагын мэргэшлийн эрх авсан үнэлгээчдийг ММҮИ-д элсүүлэх ажлыг журамлах

Page 8: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

8

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ММҮИ-ийг дотоод хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх,

Дотоодын байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн, хэлэлцүүлэг, хурал чуулган зохион байгуулахад институтийн оролцоог нэмэгдүүлэх.

Зорилт 2 Дотоодын дэмжих байгууллагуудтай хамтран ажиллах харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх

Хийх ажил  Дараах байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх: Сангийн яам Үндэсний татварын ерөнхий газар Газрын харилцааны алба Санхүүгийн зохицуулах хороо Монголын хөрөнгийн бирж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 

Гишүүдийн институтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хөшүүрэг бий болгоход чиглэсэн санал санаачлагыг дэмжиж ажиллах,

Институтийн дэд хороодод гишүүдийг идэвхтэй оролцуулах явдлыг урамшуулах.

Зорилт 3 Институт ба гишүүд хоорондын үр ашигтай, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, гишүүдэд өгөөж өгөх зах зээлийн харилцан үйлчлэлийг бий болгох

Хийх ажил  Гишүүдийн нэгдсэн бүртгэлийг цахимжуулж, гишүүдийн үүргийн биелэлтийг шуурхай удирдах нөхцлийг бүрдүүлэх

Үнэлгээний байгууллагуудыг ММҮИ-д гишүүнээр элсүүлэх журам боловсруулж, гишүүн байгууллагуудтай гэрээ байгуулах

Гишүүдээс хийсэн үнэлгээний ажлын судалгаа авч нэгтгэх 

Үнэлгээний мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийг сайжруулах

Үнэлгээний эрх олгох шалгалтын агуулга, арга технологийг боловсронгуй болгох

ХОЁР. БОЛОВСРОЛ, УР ЧАДВАР, ТУРШЛАГА

Чиглэл Үнэлгээний мэргэжлийн

болон тасралтгүй боловсролын сургалтын

хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх

Зорилт 1 Үнэлгээний мэргэжлийн боловсролын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Зорилго Үнэлгээний мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх

Page 9: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

9

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хийх ажил  Үнэлгээний мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт мониторинг хийх

Орон нутагт захиалгат сургалт зохион байгуулах Үнэлгээний мэргэжлийн боловсрол олгох сургалтыг жилд

3-аас доошгүй удаа зохион байгуулах Үнэлгээний эрх олгох сургалт, шалгалтын агуулгад

үнэлгээ өгөх Үнэлгээний эрх олгох шалгалтын олон улсын туршлагыг

судалж, санал хүргүүлэх Иститутийн хэвлэл, цахим хуудас, нийгмийн сүлжээгээр

дамжуулан мэдээлэл хүргэх Эрх олгох сургалтын материалын агуулгыг хянаж, сайжруулах

Үнэлгээний төрөлжсөн сургалтын хөтөлбөр боловсруулж, гишүүн үнэлгээчдийн ур чадварыг нэмэгдүүлэх

Тухайлсан сэдвээр кэйс хэлэлцүүлэг зохион байгуулах замаар үнэлгээчдийн практик туршлагыг бэхжүүлэх

Зорилт 2 Үнэлгээчдийн тасралтгүй боловсролын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

Хийх ажил  Үнэлгээний төрөлжсөн сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах

Үнэлгээний мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийг их дээд сургуулийн магистрын хөтөлбөртэй харьцуулан дүгнэлт гаргах

Мэдээллийн сан бүрдүүлэх, сангаас мэдээлэл ашиглах харилцааг бий болгох

Үнэлгээчид, эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудыг үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх, сангийн мэдээлэлд байнгын шинэчлэлт хийх харилцаанд татан оролцуулах нөхцлийг бүрдүүлэх

ГУРАВ. МЭДЭЭЛЭЛ, АРГАЗҮЙ

Чиглэл Хөрөнгийн болон бизнес

үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлж, үнэлгээний зүйл

тус бүрээр нарийн тодорхойлсон арга, аргачлал

боловсруулж, хэрэгжүүлэх

Зорилт 1 Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэх боломжийг судалж, санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх

Зорилго Найдвартай мэдээллийн эх сурвалж, сайтар боловсруулсан арга хандлагаар үнэлгээчин гишүүдийг хангах замаар мэргэжлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

Хийх ажил  Үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлж, ашиглах журам боловсруулах

Улирал бүр үл хөдлөх хөрөнгийн арилжаа болон түрээсийн зах зээлийн судалгаа хийж, товхимол гаргаж хэвшүүлэх

Судалгааны тайланг худалдан борлуулах сувгийг судалж, ММҮИ болон судалгааны багийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх

Page 10: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

10

 

Бизнес үнэлгээний зориулалтаар ашиглах судалгаа, шинжилгээний ажлыг хөхүйлэн дэмжих

Бизнесийн шинжилгээ, үнэлгээний зориулалтаар ашиглагдах мэдээллийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Зорилт 2 Бизнес үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, найдвартай судалгааны эх сурвалжаар үнэлгээчдийг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх

Хийх ажил  Бизнесийн үнэлгээний суурь мэдээлэл болгох зорилго бүхий бизнесийн шинжилгээний ажил хариуцсан дэд хорооны бүрэлдэхүүнийг баталж, ажиллах журмыг боловсруулж, ажиллуулах

МХБ-д бүртгэлтэй компаниудын үнэлгээний үржүүлэгчийг тодорхойлж, судалгааны эмхтгэлийг жилд нэг удаа гаргаж хэвших

МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын Бетаг тодорхойлох аргачлал боловсруулж, МХБ-тэй хамтран тооцооллыг биржийн сайтад байршуулах алхам хийх

Өмчийн өртгийн жилийн судалгааг хийж, үнэлгээчдэд төлбөртэйгээр ашиглуулах эхлэл тавих

Нийтэд хувьцаагаа анх удаа санал болгож буй компаниудын бизнесийн төлөвлөлтийн ул үндэслэлтэй байдлыг шинжилж, үнэлгээ өгдөг болгоход чиглэсэн зохицуулалтыг СЗХ-тай хамтран зохион байгуулах.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний аргачлалаар хангах Биет бус хөрөнгийн үнэлгээний аргачлалаар хангах Бизнес үнэлгээний аргачлалаар хангах

Зорилт 3 Үнэлгээний дараах аргачлалуудыг боловсруулж, үнэлгээчдэд сурган таниулах

Хийх ажил  Үл хөдлөх хөрөнгийн, биет бус хөрөнгийн, бизнесийн

үнэлгээний аргачлал боловсруулах дэд хороодын бүрэлдэхүүн, ажиллах журмыг боловсруулж батлах

Үл хөдлөх хөрөнгийн, биет бус хөрөнгийн, бизнесийн үнэлгээний аргачлалыг боловсруулж, хэлэлцүүлэх

Баталсан аргачлалтай холбоотой сургалтыг Боловсролын хороотой хамтран зохион байгуулах

Институтээс гаргасан аргачлалыг холбогдох байгууллага, хэрэглэгчдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах

ДӨРӨВ. МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁСЗҮЙ

Чиглэл Үнэлгээчдийн ёс зүйн болон мэргэжлийн үйлчилгээний

талаарх гомдлыг хүлээн авч, хянаж, дүгнэлт гаргах ажлыг удирдан зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэх,

гүйцэтгэлд хяналт тавих

Зорилго ММҮИ-д ирсэн аливаа гомдлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, буруутай этгээдэд зохистой арга хэмжээ авч байх

Page 11: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

11

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн зөвлөлийн ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх

Зорилт 1

Хийх ажил  Үнэлгээчдийн ёсзүй, мэргэжлийн хариуцлагын орон тооны бус дэд хороо байгуулж, ажиллах журмыг батлан мөрдүүлэх

Нээлттэй компанид үнэлгээний үйлчилгээ үзүүлдэг үнэлгээчдэд зориулсан ёсзүйн болон мэргэжлийн хариуцлагын нэмэлт шаардлагуудыг тодорхойлсон зөвлөмж боловсруулж, үнэлгээчдийг аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх явцад сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй тохиолдлуудын талаарх аргачилсан гарын авлага боловсруулж, үнэлгээчдэд суртчилан таниулах

Ёсзүйн болон мэргэжлийн алдаа гаргасан тохиодлыг тодорхойлох аргазүйн зөвлөмж боловсруулж, ёсзүйн болон үнэлгээний тайланг нягтлан шалгах чиг үүрэг хүлээсэн шинжээчдийг аргазүйн удирдлагаар хангах

Санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээнд хариуцлагатай хандах шаардлагыг нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яамны НБББГ, ММНБИ-тэй хамтран аудитын компаниуд болон үнэлгээчдийн хамтарсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах

ТАВ. ҮНЭЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ХЯНАЛТ

Чиглэл Хөрөнгийн болон бизнесийн

үнэлгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэлгээний тайланд зайнаас хяналт

тавих, үнэлгээний тайланг шалгаж үнэлгээ өгөх дотоод

журам боловсруулж, мөрдөлтөд хяналт тавих ажлыг зохион байгуулах

Зорилго Үнэлгээний олон улсын стандартын мөрдөлтийг сайжруулж, гишүүдийг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслах, гишүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах

Үнэлгээчид, үнэлгээний байгууллагын хийсэн үнэлгээний ажилд чанарын хяналт хийж, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх

Зорилт 1

Хийх ажил  Үнэлгээчдийн ажилд чанарын хяналт хийх орон тооны бус дэд хороог байгуулж, ажиллах журмыг батлан мөрдүүлэх

Үнэлгээчдийн үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих журам боловсруулж, батлуулан, хэрэгжилтэд хяналт тавих

Олон нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгжид үзүүлсэн үнэлгээний тайланг шалгаж, чанарын үнэлгээ өгөх журам боловсруулж, батлуулан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Page 12: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

12

 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЗУРГАА. ММҮИ-ИЙН САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

Чиглэл ММҮИ-ийн санхүүгийн үйл ажиллаганд хяналт тавьж,

удирдах зөвлөлд тайлагнах, удирдах зөвлөлийн гаргасан

шийдвэрийн биелэлтэд хяналт тавих

Зорилго Үнэлгээний олон улсын стандартын мөрдөлтийг сайжруулж, гишүүдийг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд туслах, гишүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах

Институтийн төсөв, санхүүг шилэн ил тод байлгах, цаг хугацааг баримтлан ажилладаг болгох

Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, Институтийн хийх ажлын төлөвлөөний гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх

Зорилт 1

Хийх ажил  Гишүүддээ нээлттэй ил тод байх, үнэн зөв мэдээллээр ханган ажиллахад чиглэсэн ажил зохион байгуулах,

Гишүүдийн идэвхи оролцоог дээшлүүлэх, манлайлагч байх талд анхааран үлгэрлэн ажиллах,

Институтийн санхүүгийн үйл ажиллагааны хагас жил тутам хянаж, үнэлгээ дүгнэлт өгөх,

Үнэлгээчдийн олон нийтийн ажилд оролцоо, гишүүний үүрэг, ёс зүйн талаар судалгаанд дүгнэлт өгч ажиллах,

Институтийн удирдах зөвлөлөөс өгсөн үүргийн биелэлтийг хянаж, үнэлгээ дүгнэлт өгөх

Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт нь

нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаран 2018 оны 2 дугаар сарын

22-ны өдрийн 11 тоот «Төрийн байгууллагын зарим чиг, үүргийг

Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ»-г Монгол

улсын Сангийн яамтай байгуулан ажиллаж, гэрээний биелэлтийг

Сангийн яамнаас заалт бүрээр үнэлж дүгнэн

90%-ийн амжилттай ажилласан дүгнэсэн.

Page 13: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

13

 

ГИШҮҮНЧЛЭЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Гишүүнчлэл, Нэр дэвшүүлэх хороо нь гишүүдийн бүртгэл, судалгаа, гишүүдийн үйлчилгээ, сонгуульд нэр дэвшүүлэх, гишүүнчлэлийн үүргийн биелэлтийг хянах чиг үүргийг хэрэгжүүлдэг. 

Институтийн 2018 оны жилийн эцсийн байдлаарх бүртгэл, судалгаагаар Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах Тусгай зөвшөөрөлтэй 262 үнэлгээчин байна. Нийт үнэлгээчдийн 234 (89.31%) нь монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд гишүүнчлэлтэй байгаагийн 9 (3.85%) үнэлгээчний тусгай зөвшөөрөл нь “3 сар хүртэлх хугацаа”-аар түтгэлзсэн байдалтай байна 2010 оноос хойш нийт 74 үнэлгээчний тусгай зөвшөөрөл нас барсан, өөрийн хүсэлтээр, ёс зүйн зөрчил гаргасан шалтгаанаар тус тус цуцлагдсан байна. 

Ажил эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл: Гишүүнчлэлтэй үнэлгээчдийн 12.39% нь төрийн байгууллагад, 19.66% нь үнэлгээний дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад, 27.78% нь үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аудитын компанид, 13.68% нь их, дээд сургуулид багшилдаг, 26.50% нь банк санхүүгийн байгууллагад, хувиараа эсвэл бусад ААН-д ажилладаг байна. Үнэлгээчид нь үнэлгээний дагнасан 32 компани, аудит-үнэлгээний 34 компани, даатгалын хохирлын үнэлгээний 30 компанид харьяалагдан хөрөнгийн үнэлгээний болон даатгалын хохирлын үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

Насны байдлаар нь авч үзвэл: Гишүүнчлэлтэй үнэлгээчдийн 25.21% нь 40 хүртэлх насны, 59.83% нь 41-60 хүртэлх насны, 13.25% нь 61-70 хүртэлх насны, 1.71% нь 70-аас дээш настай байна. Үнэлгээчдийн дундаж нас - 48.66 

Page 14: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

14

 

ГИШҮҮНЧЛЭЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Бүх гишүүдийн 3-р хурлаар шинэчлэн батлагдсан Институтийн дүрмийн 8.9-д «Удирдах зөвлөлийн гишүүдийг гишүүн үнэлгээчдийн ажил эрхлэлтийн төлөөллийг харгалзан тус бүрийн тогтоосон квотод багтаан сонгоно» хэмээн заасны дагуу ажил эрхлэлтийн байдлаар нь дараахь 5 ангилалд хуваан нэр дэвшүүлэн, санал хурааж, сонгуулийг явуулахаар олонхийн саналаар шийдвэрлэсэн. Үүнд:

Төрийн байгууллагад ажилладаг үнэлгээчид, Үнэлгээний дагнасан үйл ажиллагаа эрхлэгчид, Үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аудитын компанид хамаарагдах үнэлгээчид, Их дээд сургуульд багшилдаг үнэлгээчид, Бусад.

Гишүүн үнэлгээчдийн 80.89% нь хотод үйл ажиллагаа явуулж байгаа бол 19.11% нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна. Гишүүн Үнэлгээчдийн 38.03% нь эрэгтэй, 61.97% нь эмэгтэй. Боловсролын зэргээр нь авч үзвэл: 53,85% нь бакалаврын зэрэгтэй, 36.75% нь магистрын зэрэгтэй, 9.4% нь докторын эрдмийн зэрэгтэй байна. Мэргэжлээр нь авч үзвэл: 42.99% нь нягтлан бодогч мэргэжилтэй, 38.54% нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, 10.19% нь инженер, 5.73% нь бизнесийн удирдлагын, 2.55% нь хуульч, мэргэжилтэй байна. Өөрөөр хэлбэл, 67.52% нь нэг мэргэжилтэй, 30.77% нь хоёр мэргэжилтэй, 1.71% нь гурван мэргэжилтэй дээд боловсролтой иргэд Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Бүх гишүүдийн III их хурал

Page 15: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

15

 

ГИШҮҮНЧЛЭЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

№ Чиглэл № Нэр дэвшигчийн нэр Нийт авсан саналын тоо

1 Төрийн байгууллагад ажилладаг үнэлгээчид

1 Б.Болормаа 67 2 Ж.Ариунболд 65 3 Д.Дариймаа 57 4 П.Ууганбаяр 42

2

Үнэлгээний дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг

компанид харъяалагддаг

үнэлгээчин

1 Д.Ганхуяг 56 2 Б.Наранбаатар 55 3 Б.Эрдэнэбаатар 53 4 Ч.Манлайбаатар 47 5 П.Болормаа 47 6 Д.Алтанцэцэг 46 7 Э.Цацрал 28

3

Үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аудитын компанид

харъяалагддаг үнэлгээчин

1 Г.Баянмөнх 101 2 Р.Бүүвэйбаатар 88 3 Ц.Жигдэн 75 4 С.Оюунгэрэл 61 5 С.Бадамгарав 44 6 Ч.Гүндбаяр 31 7 Б.Бямбаа 28

4 Их дээд сургуульд ажилладаг үнэлгээчид

1 П.Баянсан 78 2 Р.Батжаргал 65 3 Б.Хүрэлбаатар 30 4 Б.Энхтуяа 24 5 И.Гүррагчаа 16 6 Л.Пүрэв 14

5

Бусад байгууллагад ажилладаг болон

хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг үнэлгээчид

1 Д.Нацагдорж 97 2 Б.Энхболд 93 3 Д.Барсболд 80 4 Б.Баяржаргал 64 5 М.Болортуяа 41 6 Ц.Алтан-Алим 32 7 М.Бага-Өрнөлт 26

8 Б.Батмаа 20

Бүх гишүүдийн 3-р их хурлыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Татварын Ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд хуралд нийт 240 үнэлгээчнээс 129 хүн оролцсон. Их хурлыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр үе нь их хурал, хоёрдугаар үе нь хүлээн авалт байв. Нэгдүгээр үе. Их хурлыг 16-ны өдрийн 9 цагаас 17 цагийн хооронд Институтийн дүрмийн өөрчлөлт, Үнэлгээчдийн Ёс зүйн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлаж, шинээр батлагдсан дүрмийн дагуу Удирдах зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 5 хорооны зохион байгуулалттайгаар ажиллахаар сонгосон. Санал хураалтанд 129 үнэлгээчнээс 117 хүн санал өгч, шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Г.Баянмөнх, Д.Ганхуяг, Р.Бүүвэйбаатар, Б.Энхболд, Д.Барсболд, Б.Наранбаатар, Ц.Жигдэн, С.Оюунгэрэл, Б.Эрдэнэбаатар, П.Баянсан, Ж.Ариунболд, Б.Болормаа, Д.Нацагдорж, Р.Батжаргал, Б.Баяржаргал нар сонгогдсон Сонгуульд нийт 32 нэр дэвшигч өрсөлдсөнөөс квотын дагуу санал авсан байдлыг дараах хүснэгтэд үзүүлэв.

Page 16: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

16

 

БОЛОВСРОЛЫН ХОРОО

Боловсролын хороо нь УЗ-ийн 3 гишүүнээс бүрддэг ба бүгд орон тооны бус гишүүд байдаг. Тус хорооноос хийхээр төлөвлөсөн ажлыг Институтийн ажлын албаны 1 менежер хариуцаж, Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажилладаг. Боловсролын хорооны бүрэлдэхүүнд багтдаг УЗ-ийн гишүүд нь Гүйцэтгэх захирал, ажлын албанд зөвлөн чиглүүлэх үүрэгтэй ажилладаг. Боловсролын хороо нь “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулийн 26-р зүйлийн 1.2-т заасны дагуу “Үнэлгээчнийг бэлтгэх, сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах” гэсэн чиг үүргийг институтийн дэргэдэх ажлын албаны оролцоотойгоор хэрэгжүүлдэг. Тус хорооноос 2018 онд сургалтын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж зохих үр дүнд хүрсэн болно. Үүнд:

Сангийн яамаар батлуулсан жишиг хөтөлбөрийн хүрээнд анхан шатны сургалт явуулах, шалгалт авах, сургалтын гэрчилгээ олгох

Сангийн яамаар батлуулсан тасралтгүй боловсролын хөтөлбөрийн хүрээнд эрх сунгах шатны сургалт явуулах, шалгалт авах.

Байгууллагын захиалгат сургалт явуулах, шалгалт авах, батламж олгох Орон нутагт сургалт зохион байгуулах, шалгалт авах, сургалтын гэрчилгээ олгох Үнэлгээчдэд зориулж тусгайлсан сэдвүүдээр хэлэлцүүлэг хийх Олон нийтэд зориулсан үнэлгээний сургалт, хэлэлцүүлэг хийх Үнэлгээний төрөл бүрийн сургалтын материал бэлтгэх, хувилах, сургалтад

оролцогчдод тараах Сургалтын материал, ном, гарын авлага хэвлүүлэх, сургалтад оролцогчдыг уг

материалаар хангах зэрэг болно. Сангийн яамны НБББГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр батласан Мэргэшсэн үнэлгээчнийг бэлтгэх 14 хоногийн 132 цагийн анхан шатны сургалтын жишиг хөтөлбөр, мэргэшсэн үнэлгээчдийг давтан сургах Тасралтгүй боловсролын 2 хоногийн 32 цагийн сургалтын жишиг хөтөлбөрийг мөрдөж ажилласан.   Институтаас ҮОУС 2017 стандарттай уялдуулан шинэчлэж, батлагдсан жишиг хөтөлбөрийн дагуу 2018 онд үнэлгээчнийг бэлтгэх Анхан шатны 14 хоногийн 132 цагийн сургалтыг 7 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 81 иргэн уг сургалтанд хамрагдсан. Сургалтын төгсгөлд сургалтын агуулгын хүрээнд шалгалт авч, гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулсан. Анхан шатны сургалтыг багш нарын лекц, сэдвийг эмхэтгэсэн сургалтын материалыг ном болгон хэвлүүлэн үнэгүй тараадаг. Сургалтын төлбөр 500,000 төгрөг бөгөөд түүнд 50,000 төгрөгийн сургалтын материал, ном сурах бичиг үнэгүй дагалддаг.

№ Он Сургалтын тоо

Суралцагчдын тоо

Төлбөрийн дүн (төгрөг) Тайлбар

1 2014 6 удаа 178 77,085,000 Заавал хөрөнгийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага бага тул

сургалтанд хамрагдагсдын тоо, улмаар үнэлгээчин болох сонирхол бага

болсон нь харагдана.

2 2015 8 удаа 167 73,800,000 3 2016 7 удаа 104 45,900,000 4 2017 6 удаа 83 36,650,000 5 2018 7 удаа 81 35,700,000

Page 17: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

17

 

БОЛОВСРОЛЫН ХОРОО

Байгууллагын захиалгат сургалтыг 2018 онд 2 удаа буюу Хөгжлийн банк, Голомт банкинд тус тус явуулсан бөгөөд нийт 46 иргэн хамрагдсан байна. Бүс нутгийн ижил төстэй Олон улсын үнэлгээний мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны байгуулсан харилцааны дагуу БНСУ-ын Үнэлгээчдийн Нийгэмлэг (KAPA), Япон улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Үнэлгээчдийн Нийгэмлэг (JAREA) тус бүртэй жилд 1-2 удаа сургалт, танилцах аялалыг зохион байгуулж ирсэн. Цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн ажиллах, мөн бусад орны хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоох, туршлага солилцох чиглэлээр ажиллахаар эрмэлзэж зорилгоо болгон ажиллаж байна. Тасралтгүй боловсролын хүрээнд мэргэшсэн үнэлгээчдийн давтан сургалтыг 2018 онд нийт 7 удаа, СЗХ-ны Үнэт Цаасны газартай хамтран Үнэт цаасны зах зээлд оролцогчдод зориулсан 3 хоногийн сургалтыг 1 удаа, мэргэшсэн үнэлгээчдийг хамруулсан хэлэлцүүлгийг 6 удаа тус тус зохион байгуулсан. Тасралтгүй боловсролын сургалтыг практик-дадлага хосолсон хэлбэрээр “Татварын зориулалттай үнэлгээ”, “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Өртгийн хандлага”, “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний Зах зээлийн хандлага”, “Төрийн болон Орон нутгийн өмчийн дахин үнэлгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас давхардсан тоогоор нийт 292 үнэлгээчин оролцсон. Тасралтгүй боловсролын хүрээнд Хэлэлцүүлгийг “Орлогын хандлагын Өсөлтийн хувийг хэрхэн тооцох”, “Оюуны өмчийг Эдийн засгийн эргэлтэнд оруулах хуулийн төсөл”, “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн өөрчлөлт”, “Үнэлгээний үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлууд, цаашид авах арга хэмжээ”, боловсруулж буй “Төрийн өмчийн дахин үнэлгээний аргачлал” сэдвүүдээр зохион байгуулж нийт 172 үнэлгээчин оролцсон. Үнэлгээний Олон Улсын Стандартын сүүлд гарсан 2017 оны хувилбарыг 2017 оны 9-р сард орчуулан нийтэд хэрэглүүлж байгаа. Мөн ҮОУС-ын Консулаас гаргасан ТМББ-ийг 2017 онд орчуулан хэвлүүлсэн бөгөөд 2018 онд нийтэд түгээх ажлуудыг хийж ирлээ. ММҮИ-ийн улирал тутмын хэвлэл "Хөрөнгийн Үнэлгээ" сэтгүүлийн 2 дугаар гаргаж түгээсэн. Энэхүү сэтгүүлээр дамжуулан нийтэд үнэлгээний ажлыг сурталчлах, үнэлгээтэй холбоотой мэдээ мэдээллийг түгээдэг юм. 2018 оны 4-р сарын 25, 5-р сарын 4-ны өдрүүдэд Дельтамон ХХК, ШУТИС-ийн БУХС-тай хамтран их дээд сургуулийн оюутан судлаачид, үнэлгээчид оролцсон "Хөрөнгийн үнэлгээний салбарын Хөгжлийн чиг хандлага" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулан, оюутан суралцагчид, их дээд сургуулиудын дунд үнэлгээний салбарын мэдээллийг түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулав. Мэргэжлийн байгууллагын зүгээс Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцүүлэг, 3-р сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үнэлгээчид, үнэлгээний компаниуд,

Page 18: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

18

 

БОЛОВСРОЛЫН ХОРОО

холбогдох банк санхүүгийн байгууллага, төрийн байгууллагаас санал авах, 6 дугаар сарын 6-ны өдөр Сангийн яамны НБББ-ын газартай хамтран “үнэлгээний үйл ажиллагаанд тулгарч буй асуудлууд, цаашид авах арга хэмжээ” зөвлөлдөх хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж, ирүүлсэн саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулж ажиллав. Мэргэшсэн үнэлгээчид, үнэлгээний компани, холбогдох байгууллагаас санал авах ажлыг 3-р сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд 30 үнэлгээчин, 6 байгууллага давхардсан тоогоор 181 заалт бүхий саналаа бидэнд ирүүлсэн, мөн 2018.06.06, 2018.10.09, 2018.10.12 өдрүүдэд хэлэлцүүлгийг хийн, үнэлгээчдээс ирсэн саналыг нэгтгэн СЯ-ны НБББ-ын газарт хүргүүлсэн. Цаашид хуулийн заалтаар өөрчлөлтийн төслийг боловсруулахад хамтран ажиллаж байгаа. Сангийн яамтай хамтарч хөрөнгийн үнэлгээний салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцох, зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2018 оны 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд оруулах өөрчлөлт болон цаашид төр болон мэргэжлийн байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын талаар үнэлгээчдийн дунд санал бодлоо солилцсон. Хэлэлцүүлэгт үнэлгээчид, банк, даатгал, газрын албаны төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон. Судалгаагаар, 2018 онд сургалтанд хамрагдагсдын тоо дундажаар анхан шатны сургалтанд 12, гэрээт сургалтанд 23 иргэн, харин тасралтгүй боловсролын сургалтанд хамрагдсан үнэлгээчдийн тоо дундажаар 42, хэлэлцүүлэгт хамрагдсан үнэлгээчдийн тоо дундажаар 29 байв.

Инстиутын сургалтын арга барил, онцлог, мэргэшил, сургагч багшийн ур чадвар, хүртээмжийг дээшлүүлэх, улмаар суралцагчдын мэдлэг, ур чадварыг практик дадлагатай хослуулан, шатлалтай мэдлэг олгоход сургалтын хөтөлбөрийн стандартыг боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү стандартад нийцүүлэн ажлын албанаас Сургалтын Хөтөлбөрийн Стандартыг боловсруулж ,Боловсролын хороогоор хэлэлцүүлэн, улмаар Удирдах Зөвлөлөөр батлуулж, Институтийн сургалтыг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Page 19: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

19

 

МЭДЭЭЛЭЛ АРГА ЗҮЙН ХОРОО

Үнэлгээчдийн үйл ажиллагаанд Чанарын хяналтын үзлэгийг Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18/1 тоот тушаалаар батлагдсан Удирдамжийн дагуу түүвэрлэн ажлын байрны үзлэг, Гишүүний үүргийн биелэлтийг шалгах, зөвлөмж өгөх чиглэлээр 4 ажлын хэсгийг томилон шалгалтанд хамрагдах 158 үнэлгээчний 66% буюу нийт 254 үнэлгээчдийн 40,9%-ийг хамруулсан. 2018 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд явуулсан “Өртгийн Хандлага” Тасралтгүй боловсролын сургалтаар “Үл хөдлөх хөрөнгийг Өртгийн хандлагаар үнэлэхэд анхаарах асуудлууд” зөвлөмж гаргах, 2018 оны 11 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд явуулсан “Зах зээлийн Хандлага” Тасралтгүй боловсролын сургалтаар “Үл хөдлөх хөрөнгийг Зах зээлийн хандлагаар үнэлэхэд анхаарах асуудлууд” зөвлөмж гаргах, “Үнэлгээний тайлангийн жишиг”, бусад журам зааврыг боловсруулж байна. 2018 оны 10 дугаар сард институтээс 2019-2021 онуудад Хөрөнгийн үнэлгээний зах зээлийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрийн жагсаалт, шаардагдах санхүүжилтийн хэмжээний талаар мэдээллийг тооцоо, судалгаа хийн Сангийн яаманд хүргүүлсэн.

ТӨБЗГ-аас Төрийн болон Орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах сонгон шалгаруулалтыг 2018 оны 2-р сард зарласан. 2018 оны 4-р сарын 5-ны өдрөөс •Б.Энхболд (Тэргүүлэх үнэлгээчин), Д.Барсболд (Бизнесийн ухааны доктор, Мэргэшсэн үнэлгээчин), Д.Ганхуяг (Эдийн засгийн ухааны магистр, Тэргүүлэх үнэлгээчин), Д.Энхтайван (Мэргэшсэн үнэлгээчин, Мэргэшсэн төсөвчин), И.Гүррагчаа (Мэргэшсэн үнэлгээчин, Мэргэшсэн нягтлан бодогч), Д.Цэндсүрэн (Мэргэшсэн үнэлгээчин, Тэргүүлэх төсөвчин), П.Жавзмаа (Тэргүүлэх төсөвчин) нарын бүрэлдэхүүнтэйгээр ТӨБЗГ-ын захиалгын дагуу Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний аргачлалыг боловсруулсан. Уг аргачлалд мэргэшсэн үнэлгээчдийн оролцоог хангах, үнэлгээчдээр нягтлан шалгалт хийлгэх, нягтлан шалгалт хийх удирдлагаар хангах, сургалт явуулах мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, оролцоог хангуулж өгсөн.

Мэдээлэл, арга зүйн хороо нь нь ҮОУС-ыг орчуулах, үндэсний стандарт, үнэлгээний холбогдох дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулж батлуулах, үнэлгээний холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх, гишүүдийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг. 

Аргачлал Сангийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 207 тоот тушаалаар батлагдсан бөгөөд 2018 оны 10-11 дүгээр саруудад 3 удаагийн зааварчлага өгөх сургалтыг 160 гаруй үнэлгээчдэд хүргэж, тэдгээр үнэлгээчид өнөөдөр Төрийн болон Орон нутгийн байгууллагуудын үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний ажилд дахин үнэлгээ хийх, нягтлан шалгалт хийж байна.

Page 20: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

20

 

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ХОРОО

Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хороо нь нь гишүүдийн ёс зүй зөрчил, мэргэжлийн алдаа дутагдлыг шийдвэрлэх, ёс зүйн дүрмийг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс тус хорооны хариуцдаг байсан үнэлгээчний эрх олгох болон эрх сунгах Сонгон шалгаруулалтын эрхлэх асуудлыг Боловсролын хороо хариуцдаг болсон. 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 21.6-ийн дагуу жил бүр Сангийн сайдын тушаалаар батлагдсан Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтанд оролцогч иргэдээс хууль эрх зүйн, онол арга зүйн, аман шалгалтыг авч Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг явуулдаг. Үнэлгээчний хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох шалгаруулалтыг Институтын Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс эрх сунгах 2 хоногийн тасралтгүй боловсролын сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу явуулж, бичгийн шалгалт, тайлан хамгаалалт авдаг. Журмын дагуу босго оноо 70 давсан үнэлгээчдийн эрхийг сунгуулахаар Сангийн сайдад өргөн мэдүүлдэг. Мөн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, цуцлах нэрсийг энэхүү дүгнэлтийн хамт сайдад өргөн мэдүүлдэг журамтай. Хөрөнгийн үнэлгээний Тусгай зөвшөөрөл олгох Сонгон Шалгаруулалтын зарыг 2018 оны 4-р сарын 20, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус Өдрийн сонинд нийтлүүлэн, Сонгон Шалгаруулалтыг 2 удаа амжилттай явуулсан. Журмын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчдоос материалыг заасан хугацааны дотор бүрдүүлэн авч, институтээс томилогдсон комиссоор материалын иж бүрдлийг хянуулан, улмаар Удирдах Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэн, дүгнэлтийг Сонгон Шалгаруулалтын комисст цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Сонгон шалгаруулалтыг 6-р сард 20-22-ны өдрүүдэд, 11-р сард 28-30-ны өдрүүдэд тус тус явуулсан ба нийлбэр дүнгээр нийт 121 /67+54/ иргэд оролцож 18 /10+8/ иргэн тэнцсэн үр дүн үзүүлсэн. 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд явуулсан сонгон шалгаруулалтын дүнд 7 иргэн ярилцлагын хөнгөлөлт авч, 15 хүн 1 шалгалтын хөнгөлөлтийг авсан байна. Сонгон шалгаруулалтын үр дүнг цаг тухайд нь ММҮИ-ийн сайт дээр байршуулж ажилласан. /Сангийн сайдын 7-р сарын 10-ны өдрийн 183 тоот тушаал/ Үнэлгээчний хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах сонгон шалгаруулалтыг 2018 онд 2 удаа явуулсан. Гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 18/5 тушаалаар батлагдсан 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 06 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд сургалт явуулж, 20-ны өдөр бичгэн шалгалт, тайлан хамгаалалт авсан. Нийт 33 үнэлгээчин тусгай зөвшөөрөл сунгах шалгаруулалтанд оролцохоос 21 үнэлгээчин оролцож, Шалгаруулалтын комиссоос бичгэн шалгалтын дүн (30 оноо), үүргийн биелэлт (20 оноо), тайлан хамгаалалт (50 оноо) зэргийг дүгнэн 18 үнэлгээчний тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгах, 7 үнэлгээчний тусгай зөвшөөрлийг 3 сараар түтгэлзүүлэх, 8 үнэлгээчний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэж, дүгнэлтийг Удирдах Зөвлөлд танилцуулан батламжлуулж, Сангийн яаманд 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүргүүлсэн. /Сангийн сайдын 7-р сарын 10-ны өдрийн 183 тоот тушаал/ Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн тушаалаар батлагдсан 5 хүний

Page 21: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

21

 

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ХОРОО

бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 11-дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд сургалтыг явуулан шалгалтыг 17-ны өдөр журмын дагуу бичгийн шалгалт, тайлан хамгаалалт хэлбэрээр авсан. Нийт 54 үнэлгээчин тусгай зөвшөөрөл сунгах шалгаруулалтанд оролцохоос 54 үнэлгээчин оролцож, Шалгаруулалтын комиссоос бичгэн шалгалтын дүн (30 оноо), үүргийн биелэлт (20 оноо), тайлан хамгаалалт (50 оноо) зэргийг дүгнэн 44 үнэлгээчний тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгах, 10 үнэлгээчний тусгай зөвшөөрлийг 3 сараар түтгэлзүүлэх, 2 үнэлгээчний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэж, дүгнэлтийг Удирдах Зөвлөлд танилцуулан батламжлуулж, Сангийн яаманд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн.

№   Он 

Бүртгүүлсэн хүний тоо Тусгай зөвшөөрлийн эрх авсан

хүний тоо 

Эрхээ сунгуулахаар 

Шинээр эрх

авахаар Бүгд 

Эрх нь сунгагдсан 

Шинээр эрх авсан Бүгд Хүний

тоо Тэнцэлт

1  2007  40  112  152  40  46  41.1  86 2  2008  2  150  152  2  46  30.7  48 3  2009    120  120    49  40.8  49 4  2010  80  71  151  80  11  15.5  91 5  2011  53  61  114  28  11  18.1  39 6  2012  58  72  130  45  13  18.2  58 7  2013  91  234  325  84  13  5.5  97 8  2014  48  188  236  43  40  21.3  83 9  2015  52  140  192  45  27  19.3  72 

10  2016  97  77  174  78  10  12.9  88 11  2017  42  87  129  35  6  6.9  41 

ДҮН  625 1414 2039 520 291 811 12  2018  62  102  164  40  19  18.63  59 

Үнэлгээчдийн үйл ажиллагаанд Чанарын хяналтын үзлэгийг Гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18/1 тоот тушаалаар батлагдсан Удирдамжийн дагуу түүвэрлэн ажлын байрны үзлэг, Гишүүний үүргийн биелэлтийг шалгах, зөвлөмж өгөх чиглэлээр 4 ажлын хэсгийг томилон шалгалтанд хамрагдах 158 үнэлгээчний 66% буюу нийт 254 (2017 оны байдлаар) үнэлгээчдийн 40,9%-ийг хамруулсан.

Гишүүдэд үнэлгээчний ёс зүйн дүрмийг сануулах, мэдээллээр хангах зорилгоор 2018 оны 12 сард ёс зүйн хуанлиг хэвлэн

түгээж байна.

Page 22: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

22

 

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙН ХОРОО

Институт нь иргэн, хуулийн этгээдээс үнэлгээчдийн ёс зүй, үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг Мэргэжлийн байгууллагын хувьд хүлээн авч Мэргэжлийн зөвлөл, Мэргэжлийн Хариуцлагын хороогоор дамжуулан шийдвэрлэсээр ирсэн билээ. Гомдлыг бүртгэн авч, шийдвэрлэхийн тулд Шинжээчийн ажиллах журмыг 2014 оноос үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ирсэн. Тус журмаар гомдлыг хүлээн авч үнэлгээчний ёс зүйтэй холбоотой, үнэлгээний тайлантай холбоотой, зөрүүтэй үнэлгээ хийгдсэн тухай гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор шийдвэрлэн, нарийн төвөгтэй, үнэлгээчний тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээний асуудлыг Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байна. 2018 онд Мэргэжлийн Хариуцлагын хороо нь иргэд, байгууллагаас гишүүдийн ёс зүй, үнэлгээний тайлангийн чанарын хяналтын талаар 56 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээр гомдлын 46 нь хөрөнгийн зөрүүтэй үнэлгээ хийгдсэн тухай, 1 нь хохирлын үнэлгээний тайлантай холбоотой, 6 нь үнэлгээчний ёс зүйн алдаатай холбоотой, 3 нь бусад төрлийн гомдол, хүсэлтүүд байв. Эдгээрээс 2 гомдлыг Мэргэжлийн Зөвлөлөөр шийдвэрлүүлсэн.  Дээрх хүснэгтээс харахад хөрөнгийн үнэлгээ зөрүүтэй хийгдсэн гомдол жил ирэх тутам өсөж байгаа нь ажиглагдана. Энэ нь нэг талаас, нэгдсэн мэдээллийн бааз, аргачлал байхгүйтэй холбоотой, нөгөө талаас үнэлгээчдийн үнэлгээний ажилдаа хариуцлагагүй хандаж байгаатай яалт ч гүй холбоотой байгаа юм. Зөрүүтэй хийгдсэн үнэлгээний тайланг шинжлэн үзэхэд, үнэлгээний арга, хандлагуудыг бүрэн зөв хэрэглэж чадахгүй байгаа нь харагдана. Алдаа, дутагдлыг арилгахын тулд, дахин гаргуулахгүйн тулд Мэргэжлийн Хариуцлагын хорооноос өнгөрсөн хугацаанд Хэлэлцүүлэг, Тасралтгүй боловсролын сургалтыг хэд хэдэн удаа явуулж байв. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад 23 тохиолдолд үнэлгээчдэд “амаар сануулж, алдаа дутагдал гаргахгүй байхыг анхааруулсан сануулга” өгсөн бол 2 тохиолдолд 3 сарын хугацаатай алдаагаа засаж залруулах ёс зүйн шийтгэл ногдуулсан, 1 тохиолдолд “тусгай зөвшөөрлийг цуцлуулах” саналыг Сангийн яаманд тус тус хүргүүлсэн байна

Page 23: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

23

 

АУДИТ, ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ХОРОО

Аудит, Чанарын хяналтын хороо нь УЗ-ийн 3 гишүүнээс бүрддэг ба бүгд орон тооны бус гишүүд байдаг. Аудит, Чанарын хяналтын хороо нь удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, институтын институтийн үйл ажиллагааны талаар удирдах зөвлөлийн баталсан чиг үүргийг гүйцэтгэх удирдлага хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаад хяналт тавьж, зөвлөгөө өгөх, гишүүн үнэлгээчдийн болон үнэлгээний компаниудын үйл ажиллагаанд чанарын хяналт тавих ажлыг зохион байгуулах, институтийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих удирдах зөвлөлийн хяналтыг хэрэгжүүлэхээр бүх гишүүдийн 3-р хурлаар шинээр зохион байгуулагдсан. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс өмнө Аудитын хорооны гишүүнээр Ц.Жигдэн, Х.Баянбай, Ц.Пүрэвтуяа нар сонгогдон ажилласан бөгөөд 3-р хурлаар Аудит, Чанарын хяналтын хороо гишүүнээр Ц.Жигдэн, С.Оюунгэрэл, Б.Эрдэнэбаатар нар сонгогдон ажиллаж байна. Бүх гишүүдийн 3-р хурлын үеэр Аудитын хороо нь «өмнөх II их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл, түүний Гүйцэтгэх удирдлага, Ажлын алба хороод бүрэн эрхийнхээ хугацаанд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, 2014-2018 онд үйл ажиллагааны хөтөлбөр, ММҮИ-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, тавьсан зорилтоо хангалттай биелүүлсэн. Институтын санхүүгийн үр дүн өнгөрсөн 4 жилийн эхэнд байснаас буурсан нь эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр бизнесийн хүрээ хумигдаж, байгууллага иргэдийн санхүүгийн чадвар буурч, үнэлгээний эрэлт хэрэгцээ багасаж институтын орлогын гол массыг бүрдүүлдэг сургалтын орлого буурсантай холбоотой байна» хэмээн институтийн үйл ажиллагааг дүгнэж байв. Шинээр сонгогдсон Аудит, Чанарын хяналтын хорооны гишүүд тайлант хугацаанд Институтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч ажилласан.

Page 24: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

24

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

АУДИТЫН КОМПАНИЙН ДҮГНЭЛТ

Page 25: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

25

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Балансын зүйл Үлдэгдэл

2015 он 2016 он 2017 он 2018 он

Эргэлтийн хөрөнгийн дүн 97,352,094.51 64,475,438.81 53,618,541.03 54,713,111.65 Эргэлтийн бус хөрөнгийн

дүн 7,108,075.17 5,254,300.14 1,388,273.93 849,645.96

Хөрөнгийн дүн 104,460,169.68 69,729,738.95 55,006,814.96 55,562,757.61 Богино хугацаат өр төлбөрийн

дүн 11,065,884.05 6,936,098.42 5,729,290.66 7,247,845.47

Эзэмшигчдийн өмчийн дүн 93,394,285.63 62,793,640.53 49,277,524.30 48,314,912.14 Өр төлбөр ба эзэмшигчдийн

өмчийн дүн 104,460,169.68 69,729,738.95 55,006,814.96 55,562,757.61

ҮЛДЭГДЛИЙН ТЭНЦЭЛ ТАЙЛАН

ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН /өмнөх онуудтай харьцуулсан/

Балансын зүйл Орлого үр дүнгийн тайлан 2015 он 2016 он 2017 он 2018 он

Борлуулалтын орлогын дүн 166,540,500 103,918,200 147,408,242 156,856,028

Үйл ажиллагааны зардлын дүн 159,724,763 135,920,082 161,960,888 158,878,249 Үндсэн үйл ажиллагааны ашиг/

алдагдал/ 6,815,737 (32,001,882) (14,552,646) (2,022,221)

Үндсэн бус үйл ажиллагааны ашиг/алдагдал/-ын дүн 4,510,612 1,556,930 1,151,700 641,117

Татварын дараах ашиг (алдагдал) 11,326,349 (30,444,952) (13,400,946) (1,381,104)

Балансын зүйл Орлого үр дүнгийн тайлан

2018 он төсөв 2018 он Борлуулалтын орлогын дүн 170,700,000 156,856,028

Үйл ажиллагааны зардлын дүн 163,809,900 158,878,249 Үндсэн үйл ажиллагааны ашиг/ алдагдал/ 6,890,100 (2,022,221)

Үндсэн бус үйл ажиллагааны ашиг/алдагдал/-ын дүн 641,117 Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал) 6,890,100 (1,381,104)

ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН /төсөвтэй харьцуулсан/

д/д ҮЗҮҮЛЭЛТ Өмнөх тайлант жилийн дүн

Тайлант хугацааны дүн

Үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ (15,457,928.55) 5,772,776.78

Санхүүгийн цэвэр мөнгөн гүйлгээ (1,151,699.77) 712,352.24

Бүх цэвэр мөнгөн гүйлгээ (14,563,269.78) 6,485,129.02

МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Page 26: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

26

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт Гүйцэтгэл харьцуулалт 2014 2015 2016 2017 2018 Дундаж

Үйл ажиллагааны орлого 100.00% 100.00% 100.00% 100.00% 100.00% 100.00%

Сургалтын төлбөрийн орлого 60.18% 65.32% 56.92% 45.65% 49.31% 55.48%

Гишүүний татварын орлого 19.98% 10.74% 19.31% 27.87% 24.96% 20.57%

Бусад орлого 19.84% 23.93% 23.77% 26.48% 25.73% 23.95% Үйл ажиллагааны зардал 100.00% 100.00% 100.00% 100.00% 100.00% 100.00%

Цалингийн зардал 59.11% 64.75% 58.47% 57.19% 54.28% 58.76% Түрээсийн зардал 14.18% 14.03% 12.67% 12.49% 13.69% 13.41% Бичиг хэргийн зардал 5.01% 3.96% 3.77% 5.25% 4.36% 4.47%

Зар сурталчилгааны зардал

1.14% 0.80% 0.64% 0.91% 0.57% 0.81%

Шуудан холбооны зардал 1.43% 1.37% 1.10% 1.11% 0.80% 1.16%

Шатахууны зардал 0.59% 1.22% 0.47% 0.56% 0.42% 0.65% Бусад зардал 18.55% 13.87% 22.88% 22.50% 25.88% 20.74%

ТТДА 10.45% 6.80% -29.30% -9.09% -0.88% -4.40%

ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН /харьцуулсан шинжилгээ/

Page 27: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

27

 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Үзүүлэлт Гүйцэтгэл өмнөх онтой Харьцуулалт 2015/2014 2016/2015 2017/2016 2018/2017 Дундаж

Үйл ажиллагааны орлого 94.70% 62.40% 141.85% 106.41% 101.34%

Сургалтын төлбөрийн орлого 102.79% 54.37% 113.76% 114.95% 96.47%

Гишүүний татварын орлого 50.93% 112.19% 204.72% 95.29% 115.78%

Бусад орлого 111.29% 61.83% 158.37% 76.40% 101.97%

Үйл ажиллагааны зардлын дүн 99.73% 85.10% 119.16% 98.10% 100.52%

Цалингийн зардал 109.23% 76.84% 116.57% 93.10% 98.94% Түрээсийн зардал 98.72% 76.81% 117.49% 107.54% 100.14%

Бичиг хэргийн зардал 78.89% 81.04% 165.83% 81.44% 101.80% Зар сурталчилгааны

зардал 70.60% 67.91% 168.94% 61.71% 92.29% Шуудан холбооны

зардал 95.28% 68.48% 119.82% 71.05% 88.66%

Шатахууны зардал 207.15% 32.87% 140.63% 73.33% 113.49% Бусад зардал 62.64% 161.56% 72.27% 165.81% 115.57%

ТТДА 61.65% -268.80% 44.02% 10.31% -38.21%

Үзүүлэлт Гүйцэтгэл/Төлөвлөгөө харьцуулалт 2014 2015 2016 2017 2018 Дундаж

Үйл ажиллагааны орлого 84.96% 91.06% 51.77% 78.57% 91.89% 79.65%

Сургалтын төлбөрийн орлого 88.79% 129.28% 77.62% 80.01% 83.98% 91.94%

Гишүүний татварын орлого 638.73% 38.39% 38.90% 82.34% 97.15% 179.10%

Бусад орлого 42.32% 74.96% 45.53% 96.74% 137.86% 79.48%

Үйл ажиллагааны зардал 84.29% 94.71% 69.54% 97.54% 96.99% 88.61% Цалингийн зардал 96.22% 102.84% 83.19% 109.71% 104.37% 99.26% Түрээсийн зардал 104.36% 95.13% 66.31% 84.77% 99.77% 90.07%

Бичиг хэргийн зардал 237.31% 485.41% 393.35% 652.28% 432.13% 440.10% Зар сурталчилгааны

зардал 58.13% 42.68% 18.77% 38.36% 25.68% 36.72% Шуудан холбооны

зардал 46.14% 50.01% 69.38% 106.58% 75.72% 69.57%

Шатахууны зардал 65.28% 135.23% 44.44% 62.50% 45.83% 70.66% Бусад зардал 78.62% 46.81% 40.12% 52.63% 121.16% 67.87%

ТТДА 96.79% 79.56% -577.65% -62.12% -20.04% -96.69%

ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН /харьцуулсан шинжилгээ/

Page 28: MICA REPORT 2018mica.mn/uploads/MICA_REPORT_2018.pdf · Үнэлгээчид бидний ажил мэргэжлийн харилцааг зохицуулдаг Хөрөнгийн

28

 

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН

ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ Сүхбаатар дүүрэг, Их Сургуулийн гудамж 32/1,

АБ Центр-ийн байр 6 давхар 605 тоот Утас: 976-70110424 Факс: 70110424

Вэб хуудас: http://www.mica.mn И-мэйл: [email protected]