medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

28
Мэдээллийн технологийн бидэнд үзүүлж буй үйлчилгээ Бэлтгэсэн:Ш.Нарангарав

Upload: narka-sh

Post on 26-May-2015

3.849 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Мэдээллийн технологийн бидэнд үзүүлж буй

үйлчилгээ

Бэлтгэсэн:Ш.Нарангарав

Page 2: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Мэдээлэлд хандах шинэ тутам хандлагын үндэс суурь нь технологийн талаар бий болгосон тодорхой алсын хараа юм.Тооцоолох хүчин чадлын өртөг зардал нь үргэлжлэн багасахын хэрээр удирдан зохион байгуулах шинэ шинэ арга замууд үүсэн бий болж байна.Цахим технологи бидний өдөр тутмын ажил,тоног төхөөрөмжинд улам ихээр нэвтрэн орж ирнэ гэдгийг бүгд мэдэж байгаа.

Page 3: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Тооцоолох хүчин чадал нэмэгдснээр хэрэглэгчид технологийг өөрсдийн тодорхой хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж зохицуулах боломжтой болох юм.Мэдээллийн технологийг хаа сайгүй хэрэглэж,илүү уян хатнаар ашиглаж,тэднийг гүйцэтгэх ёстой ажилд илүү тохиромжтой хэлбэрээр өөрчлөн зохицуулснаар технологи нь өөрөө үл ажиглагдам байдалд орж,түүнийг ном,тайлан,гараар ангилан хадгалах тогтолцоонд хадгалдаг бусад баримт бичгийн адил байдаг л зүйл мэтээр үздэг болжээ.

Page 4: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Мэдээллийн технологи нь албан тасалгаанд ашигладаг хэд хэдэн тоног төхөөрөмжийг хэрхэн бие биентэйгээ уялдаа бүхий нэгэн цогц болгон хувиргаж байгааг бид хэдийн мэддэг болсон билээ.Хувилагч машин л гэхэд энгийн нэг бие даасан ажиллагаатай машин төдийхөн биш болжээ.Баримт бичгийг цахим хэлбэрээр сканердаж,компьютерт хадгалах бөгөөд шаардлагатай үед хэзээ ч, хаана ч хамаагүй хэвлэн гаргах болсон билээ.

Page 5: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Хувилагч машин баримт бичгийг сканердсаны дараа түүнийг хэвлэхийн өмнө яг л компьютерийн нэгэн адил хадгалж,засварлж,эсвэл сайжруулж чаддаг болоод байна.Албан байгууллагад хэрэглэдэг бүхий л төрлийн багаж төхөөрөмжүүд уян хатан,олон талын үйлдэл хийх чадвартайгаас гадна хэрэглэгчдийн харилцан адилгүй хэрэгцээг ч хангах чадалтай болжээ.

Байгууллагууд уян хатан бус технологид нийцэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг арга барилаа шинэ шинэ хэв загварт оруулах шаардлагагүй болоод байна.

Page 6: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Харин ч байгууллагууд хүмүүсийн ажиллах, хоорондоо харилцах арга замыг нь дэмжих чадвар бүхий мэдээллийн тогтолцоог бүтээн бий болгож байгаа юм.Орчин цагийн хэрэглэгчдэд ээлтэй программ хангамжийн арга хэрэгслийг ашиглан ажилтнууд өөрсдийнхөө ажилд шаардлагатай мэдээллийн тогтолцоо,компьюьтерийн хэрэглээг хүссэнээрээ өөрчилж тоноглох боломжтой болжээ.

Page 7: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Интернэт бий болсноор мэдээлэл солилцох,харилцаа холбоо өрнүүлэх үйл явц илүү шуурхай,хурдан,бас бүтэцжээгүй хэв маягаар явагдах болсныг өөр нэгэн сорилт хэмээн нэрлэж болох юм.Шинэ тутам мэдлэгт суурилсан байгууллагуудад мэдээлэл солилцох арга хэлбэр ч өөрчлөгдөөд байна.

Page 8: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Мэдээллийг зохион байгуулалтын шаталсан хэлбэрэр дамжуулдаг байсан бол одоо хамтран зүтгэгчид тэр дороо биш ч шууд, мөн хурдацтай харилцах боломж бүхий сүлжээгээр мэдээллийг солилцдог болсон билээ.Ийнхүү төрөл бүрийн технологи нэгэн цэгт төвлөрснөөр мэдээллийг тэр дор нь эзэмших ,хүртэх,дамжуулах боломж нэмэгдэж,газар нутаг хол байлаа гэсэн ч аливаа саад бэрхшээл учрахгүй болоод байна.

Page 9: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Мэдээллийн технологийн бидний амьдралд үзүүлж буй үйлчилгээ:

Өгөгдлийн сан Өгөгдлийн сан гэдэг нь ихэнх байгууллагын

компьютерийн тогтолцооны гол цөмийг бүрдүүлэгч компьютерт оруулсан файлын тогтолцоо юм.Өгөгдлийн сан нь мэдээллийг өдөр тутмын үндсэн дээр хадгалах,мөн татаж авах энгийн арга хэрэгсэл мөн.Тэднийг зөвхөн тоо,эсвэл үсэг өгүүлбэр хадгалахад хэрэглэдэг байсан ч өнөө цагт мултимедиа технологийн ачаар видео,график зураг гэх мэт нарийн төвөгтэй өгөгдлийн хэлбэрүүдийг хадгалах боломж бүрдээд байна.

Page 10: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Номын сан Номын сангууд уламжлалт арга

замаараа ажиллах хэдий ч мөн л мэдээллийн технологийг ашиглан төрөл бүрийн өөр өөр өгөгдлийн санг бүрдүүлж,файлын тогтолцоотой нэгтгэсэн онлайн индексийн тогтолцооны үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.

Page 11: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Файлын тогтолцоо Ихэнх хүмүүс цахим хэлбэрээр хоорондоо

харилцдаг болсон ч цаасан дээр үйлдсэн бичиг баримтууд өдөр тутмын ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа юм. Олонх байгууллагуудад асар олон тооны цаас хуримтлагдан бий болж, тэднийг, хүртэх, татаж авах асуудалд нэлээд бэрхшээл учирдаг байна. Ямарч байсан ойрын хугацаанд хэрэгцээнээс гарахгүй нь тодорхой тул түүнийг одоо оршин буй дижитал арга үйл ажиллагаанд үр нөлөөтэйгээр уялдуулан зохицуулах хэрэгцээ байгаа нь тодорхой харагдаж байна. Бүхий л байгууллагууд харилцан адилгүй олон төрлийн файлын тогтолцоог ашигладаг.

Page 12: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Хүлээж авч байгаа, мөн боловсруулан гаргаж буй баримт бичгүүдийг дэс дараалалд оруулахад файлын тогтолцоо шаардлагатай нь мэдээж. Мэдээлэл цуглуулах, хадгалах, тараах үүрэг бүхий бүртгэлийн төвлөрсөн нэгж ажиллуулдаг байгууллагууд бас бий. Сүлжээгээр хоорондоо холбоо бүхий компьютерүүд буюу интернэт тогтолцоонд бичиг баримтыг цахим хэлбэрээр файл үүсгэн хадгалах нь төвлөрсөн, мөн төвлөрөлгүй зэрэг тогтолцооны хоорондох ялгааг даван туулахад тустай байдаг ажээ.

Page 13: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Цахим шуудан Э-шуудан гэдэг нь график зураг зэргийг

оролцуулан бүхийл төрлийн мэдээ, баримтыг нэг комьютер лүү дэлхийн хаана ч байсан тэр дороо шууд илгээх зорилгоор ашигладаг цахим шуудан гэсэн үгний товчилсон хэлбэр нь юм. Ихэнх байгууллагуудын хувьд мэдээлэл, баримт бичгүүдийг хувь хүмүүст шууд түгээх боломж олгодог э-шуудан үйл ажиллагааны гол арга хэрэгсэл нь болдог байна.

Page 14: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Телефон утас факс Телефон утас, факс зэрэг нь мэдээлэл

түгээх, хоорондын харилцаандаа ашигладаг харилцаа холбооны гол арга хэрэгсэл хэвээр байгаа юм. Үүрэн утсыг үүрэн комьютер (үнэн хэрэгтээ иймэрхүү утаснууд компеютерийн үүргээр хэрэглэгдэх нь нэмэгдсээр байна)-тэй нэгдэх замаар ажилтнууд хаанаас ч, хэзээ ч ажлаа гүйцэтгэх боломжтой болжээ.

Page 15: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Уулзалтууд Чанартай, хоёр талын шаардлагатай гэж

үзвэл дотоод, мөн гадаад уулзалтууд зохион байгуулах нь зохимжтой байдаг.Гэхдээ иймэрхүү уулзалтыг ямар нэгэн бодит байршлыг сонгон хийх шаардлагагүй юм.Видео бага хурал нь бие биенээ сонсож,бас бие биенээ дэлгэцээр харах боломжийг бүрдүүлэн,өөр өөр газар нутагт байгаа хүмүүс өөр хоорондоо “уулзах ” боломжийг олгодог байна.

Page 16: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Мэдээллийн товхимол болон зарлалын самбарууд Бодит,эсвэл цахим хэлбэрийн мэдээллийн

товхимол,зарлалын самбарыг ашиглан мэдээллийг тогтмол түгээх боломжтой.

Интернэт Интернэт гэдэг нь интернэтийн нэгэн адил веб-д суурилсан

сүлжээ боловч үүнийг зөвхөн ганц байгууллагын дотоодод ашигладаг байна.

Интернэт нь тун уян хатан ажиллагаатай бөгөөд түүнийг энгийн нэгэн ажилтнуудын утасны лавлахаасс авахуулаад хэцүү төвөгтэй өгөгдлийн хэрэглээг бий болгоход ашигладаг ажээ.Гэхдээ интернэт сүлжээнд гаднаас нэвтэрч орох аюул байдаг тул түүнийг аюулгүй ажиллагааны “хамгаалах хэрэгсэл”-ээр,мөн аюулгүйн нягт бодлого хэрэгжүүлэх замаар хамгаалах ёстой юм.Үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч,бусад түншүүдтэйгээ мэдээлэл солилцох зорилгоор тусгайлан экстранет сүлжээ байгуулсан байгууллагууд бас байдаг.

Page 17: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Экстранет сүлжээ гэдэг нь гадаад хэрэглэгчдийн орох боломжийг ханган засч сайжруулсан аливаа байгууллагын интернэт сүлжээний өргөтгөл юм.Интернэт гэдэг нь юутай ч харьцуулахын аргагүй ач холбогдолтой харилцаа холбооны хэрэгсэл юм.Интернэтээр дамжуулан илгээж буй хамгийн түгээмэл мэдээ нь цахим шуудан болно.Хэрэглэгчдийн хувьд бодит шуудангийн үйлчилгээ тийм ч ач холбогдолтойд тооцогдохоо больсоор байна.Аливаа мэдээг хормын төдийд илгээх үйлчилгээг цахим шуудангийн “хамаатан” гэж болох бөгөөд энэ нь интернэт хэрэглэгчдийг хэдхэн хормын дотор хоорондоо харилцах боломжоор хангадаг ажээ.

Page 18: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Интернэт буюу үгчилбэл дэлхий дахинаа түгсэн тор эсвэл зүгээр л вэб хэмээн нэрлэдэг энэхүү үйлчилгээ нь хүмүүс болоод байгууллагуудын хэвьд мэдээллээ бусадтай хуваалцах нээлттэй тавцан болоод байгаа юм.

Интернэтэд байршуулсан вэб хуудас нь мэдээлэл агуулсан нэг юм уу хэд хэдэн тооны “хуудас”-аас бүрддэг байна.

Page 19: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Интернэтэд байршуулсан,тэндээс олох боломж бүхий вэбсайт,хоум пэйж болон мэдээллийн тоо хэмжээ нь төсөөлөхийн аргагүй олон бөгөөд мэдээллийг олох,шүүхэд урьдынхаасаа илүү боловсронгуй болсоор буй “хайлтын механизм”-ууд шаардлагатай байдаг.Энгийн нэгэн утасны жагсаалтаас авахуулаад хамгийн нарийн шинжлэх ухааны судалгааны төслийг хүртэлх бүхий л төрлийн мэдээллийг олох чадварыг эзэмшсэнээр бид интернэтийг ажлын нэн шаардлагатай арга хэрэгсэл болгон хувиргасан билээ.

Page 20: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Цахим засаглал Цахим засаглал гэдэг нь төр засгийн

агентлагууд иргэдтэй харилцахдаа өргөнөөр ашиглах болоод буй вэб тогтолцоо юм.Цахим засаглал нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү сайн хүргэх,бизнес болоод үйлдвэрлэл эрхлэгчидтэй илүү сайн харилцаатай байх,иргэдэд мэдээлэл хүртэх өргөн боломж олгох замаар тэдэнд эрх олгох,төр засгийн удирдлагыг илүү үр нөлөөтэй хэлбэрээр хэрэгжүүлэх зэргээр олон төрлийн өөр өөр үйлчилгээг үзүүлэх боломжтой байдаг.

Page 21: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Үүний үр дүнд авилгал буурах,ил тод байдал дээшлэх, тухтай хэлбэрээр үйлчилгээ хүртэх боломж нэмэгдэх,орлого өсөх эсвэл зардал буурах зэрэг давуу талууд үүсдэг ажээ.

Иргэд төр засгийн байгууллагуудын вэб хуудсыг ашиглан татварын тооцоогоо гардуулж,газрын худалдаа,бүртгэл болон өөр бусад олон асуудлын талаарх мэдээллийг авах боломж бүрддэг байна.Цахим засаглал нь мэдээллийн бусад хэрэгслээс ялгаатай нь ямарваа нэгэн хязгаарлалтгүй ажилладаг.Гэхдээ холбоо мэдээллийн технологийн хэрэгсэлгүй,түүнийг хэрхэн ажиллуулах талаар тодорхой ур чадваргүй хүмүүс цахим засаглалын давуу талуудыг ашиглах боломжгүй нь мэдээж.

Page 22: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Ер нь иргэд болон бизнес эрхлэгчидийн төр засгийн агентлагтай харилцах харилцаа нь төр засгийн албан байгууллагад явагддаг уламжлалтай билээ.Шинээр гарч ирж буй мэдээлэл, холбооны технологийн ачаар үйлчилгээний төвүүдийг үйлчлүүлэгчдэд ойр байрлуулах боломжтой болж байгаа юм.Иймэрхүү төвийн тоонд төр засгийн агентлагийн дотор байрладаг ч үйлчлүүлэгчид ойр байрлах,заавал биеэрээ ирж үйлчлүүлэх шаардлагагүй,гэрээсээ,эсвэл албан тасалгаанааса компьютерээр харьцах боломж бүхий мухлаг хэлбэрээр ажиллах газрууд ордог байна.

Page 23: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Цахим засаглал нь засгийн газар болон иргэд, бизнесийн байгууллагууд хоорондын харилцааг илүү нөхөрсөг,таатай,ил тод,өртөг хямд хэлбэрээр зохицуулах зорилготой юм.Гэхдээ цахим засаглал тийм ч сайн хөгжөөгүй хэвээр байна.Саяхан явуулсан судалгаагаар мэдээлэл,холбооны технологийн дээд зэргийг хөгжилтэй орнууд ч боломжийнхоо 20 хүрэхгүй хувийг ашиглаж байгааг илрүүлсэн билээ.

Page 24: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Цахим хэлбэрээр суралцах Цахим хэлбэрээр суралцах үйлийг өргөн

утгаар нь технологи ашиглан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт явуулах, мөн виртуал хэлбэрийн бусад суралцах хэлбэрүүдийг өрнүүлэхэд туслах үйл ажиллагаа хэмээн тодорхойлж болно.Цахим хэлбэрээр суралцах үйл явцыг өрнүүлэхэд интернэт утасгүй болон үүрэн технологийг ашигладаг байна. “Цахим хэлбэрээр суралцах үйл” хэмээх нэр томъёог анх 1995 онд хэрэглэжээ.

Page 25: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Дан ганц цахим хэлбэрээр суралцах үйлийг өрнүүлснээр шилдэг үр дүнд хүрдэггүй болохыг олон байгууллага нотолсон учир түүнийг сургагчийн удирдсан хичээлүүд, мулти медиа,ажиглалт бүхий хэрэглээг ажлын бодит орчинд хэрэглэх хэлбэртэй хослуулах нь үр дүнд сайнаар нөлөөлсөн байна.Цахим хэлбэрээр суралцах нь уламжлалт танхимын хичээлийг бодвол илүү олон давуу талтай ажээ.

Page 26: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Тухайлбал: Цахим хэлбэрээр суралцах үйл нь цаг

хэмнэдэг,суралцах үйл явцыг аливаа саадгүйгээр хүртэхэд тустай байдаг.Зарим тохиолдолд цахим хэлбэрээр суралцах үйл нь суралцах уламжлалт аргуудыг бодвол илүү үр дүнтэй байх нь бий

Энэ нь аливаа аялалтай холбоотой зардлыг хэмнэхээс гадна хүмүүс ажлаасаа холдох хэрэггүй юм.

Page 27: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Энэ нь алс зайд орших байгууллагуудын харилцан адилгүй өр ажлын байрнуудын хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлдэг.Энэ нь өөрийн гэсэн алхмаар,хэзээ ч, ямар ч байрлалд өрнөх боломжтой.

Цахим хэлбэрээр суралцах үйл нь шаардлагатай сэдвээр сургалт явуулах боломжийг олгодог.Энэ нь уян хатан арга бөгөөд агуулгыг нь хялбархан өөрчилж, бас шинэчилж болно

Энэ нь хувь хүний хэрэгцээнд тохирсон заавар, дэмжлэгийг үзүүлдэг хэмээн үздэг ажээ.

Page 28: Medeelliin tehnologiin bidend vzvvlj bui vilchilgee

Цахим хэлбэрээр суралцах үйлийг сайтар төлөвлөн зохион байгуулах юм бол энэ нь уламжлалт танхимын сургалтыг бодвол зөвхөн шуурхай, энэ хямд байгаад зогсохгүй бас ихээхэн үр нөлөөтэй байдаг.Мулти медиа сургалтын үед хүмүүс маш хурдан суралцдаг бөгөөд сурч мэдсэнээ нэлээд удаан хугацааны туршид санадаг,сурч мэдсэнээ бодит гүйцэтгэл болгон хувиргахдаа илүү сайн байдгийг судалгаагаар харуулсан байна.