iia mongolia chapter mongolia...Сургагч багшийн танилцуулах...

17
IIA MONGOLIA CHAPTER 2018 онд хийгдэх сургалтуудын танилцуулга

Upload: others

Post on 10-Feb-2020

26 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

IIA MONGOLIA CHAPTER

2018 онд хийгдэх сургалтуудын танилцуулга

Page 2: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

СУРГАГЧ БАГШ НАР

1

Т.Цэрэндаш /CIA, МУМНБ/ Таван Богд Трейд ХХК Аудитын менежер

П.Гантуул Худалдаа Хөгжлийн Банк Ерөнхий аудитор

А.Одонбаатар Голомт банкАудит хариуцсан захирал

Д.Нацагдорж АШУҮИССанхүү хариуцсан захирал

Б.Батбаяр/БУ-ын ухааны доктор/Азийн Хөгжлийн Банк Төслийн багийн ахлагч

О.Нарангэрэл/CPA, CPTA, ACCA/ Мобиком ХХК Санхүү удирдлагын хэлтсийн менежер

П.Оюунтуяа Сангийн яам Мэргэжилтэн

Холбоо барих

Хаяг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Барилга.мн оффис 402 тоот.

И-мейл: [email protected]

Утас: 76109900, 99197062

Вэб: www.theiia.org/Mongolia

Сошиал: www.facebook.com/IIAMongoliaChapter

/төлөөлөл/

Page 3: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

АГУУЛГА

2

Аудиторын анхан шатны арга техникүүд .........................................................................................3

Аудитын удирдлагын арга техникүүд ...............................................................................................4

Аудитын тайлан бичих арга зүй .......................................................................................................5

Бизнес процесст дүн шинжилгээ хийх сайжруулах .......................................................................6

Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх ..........................................................................10

Эрсдэлд суурилсан аудит: Үнэ цэн нэмэх нь ...................................................................................12

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх аудиторын техник.........................................................................7

Мэдээллийн технологийн аудитын үндсэн зарчмууд ........................................................................14

Аудиторын харилцааны ур чадвар.........................................................................................................13

Байгууллагын засаглал: Дотоод аудитын стратеги.............................................................................11

Үйл ажиллагааны аудит: Ханган нийлүүлэлт, худалдан авалтын үйл ажиллагааг үнэлэх..........8

Улсын салбарын гүйцэтгэлд суурилсан аудит.....................................................................................9

АУДИТЫН ҮНДЭС

АУДИТЫН УДИРДЛАГА

ЗАСАГЛАЛ, ЭРСДЭЛ, ДОТООД ХЯНАЛТ

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

IIA Монгол салбараас тус каталогит тусгасан IIA Global-ын контентуудаас гадна дараах төрлийн сургалтуудыг захиалгаар хийнэ.

- COSO ERM загвар - IPPF стандартын танилцуулга- Ажлын байран дахь сургалт зөвөлгөө

Page 4: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

3

АУДИТОРЫН АНХАН ШАТНЫ АРГА ТЕХНИКҮҮД

ТҮВШИН: АНХАН ШАТ

АГУУЛГА:Эрсдэлд суурилсан аудитыг хийхэд шаардлагатай аудиторын суурь арга техникийг заана. Мөн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнал, хяналтын үе шатанд хэрхэн үр дүнтэй ажиллах талаар мэдлэгтэй болно.

Сургалтын явцад та интерактив болон бодит кэйсүүдэд тулгуурласан дасгалууд ажиллана. Ингэснээр байгууллага болон дотоод аудитын нэгждээ нутагшуулах шилдэг туршлагад суралцах боломжтой.

Энэ сургалт нь эрсдэлд суурилсан аудитын суурь арга техникүүдэд суралцах хүсэлтэй, цаашид мэргэжлээрээ ахиц дэвшил гаргах хүсэлтэй дотоод аудиторуудад зориулсан болно.

• International Professional Practices Framework (IPPF)-н үндсэн элементүүдийн тухай.

• Аудитын загварын бүрдэл хэсгүүдийг тодорхойлох.

• COSO Internal Control Framework-н бүрдэлхэсгүүдийн тухай.

Аудитын жилийн төлөвлөгөө г аргах шалгуурууд. Засаглал, дотоод аудитын үүрэг, хариуцлагууд.

• Ярилцлага хийх аргачлал, ярилцлагыг аудитын үйл ажиллагаанд ашиглах.

• Ярилцлага хийх, ярилцлагыг баримтжуулах.

• Баримтжуулалт хийхэд ашиглагддаг нийтлэг загварууд.

• Аудитын ажлын эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлболон гол хяналтуудыг тодорхойлж сурах.

• Нотлох баримт олж авах, танилцуулах аргачлалуудыгашиглах.

• Аудитын үр дүнг оролцогч талуудад танилцуулах.

• Тайлан гарсны дараа аудитыг эцэслэхэдшаардлагатай алхмууд.

• Аудитаар өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг баталгаажуулах аудит хийх.

• Дотоод аудитын нэгжийн дагаж мөрдөх ёстойчанарын баталгаажуулалтын стандартуудын талаармэддэг болох.

ХУГАЦАА: 4 ӨДӨР

32CPE

Page 5: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

4

АУДИТЫН УДИРДЛАГЫН АРГА ТЕХНИКҮҮД

ТҮВШИН: АХИСАН

Сургалтаар оролцогчид аудитын багийг үр ашигтайгаар удирдан зохион байгуулахад шаардлагатай ур чадваруудад суралцах юм.

Сургалтын үеэр, аудитын багийг удирдан, зохион байгуулах дадлага хийхээс гадна Аудит хариуцсан захирал (CAE), гүйцэтгэх удирдлага болон аудитын хороотой үр дүнтэй харилцаатай байхад суралцана.

Энэ сургалт нь аудитын удирдах ажилтан болох зорилготой, аудитын удирдлагын арга хэрэгсэлд суралцах хүсэлтэй дотоод аудиторуудад зориулагдсан болно.

АГУУЛГА:

• Аудитын удирдах ажилтны үүрэгтэй холбоотой аудитынзагвар, эрхэм зорилгыг тодорхойлох.

• Дотоод хяналтын орчин, түүний эрсдэлийг тодорхойлох.

• ТУЗ, Аудитын хороо, гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэхудирдлагын хороодын үүрэг хариуцлагуудыгхарьцуулах.

Аудитын удирдах ажилтны үүрэг хариуцлагыгтодорхойлох.

Аудитын төлөвлөгөө гаргахаас эхлээд, аудитын зардал,нөөц, хуваарь, төслийн удирдлагын арга хэрэгслүүдийгтодорхойлж, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн матриц,болон дотоод хяналтыг баталгаажуулах үйл явцуудадудирдах ажилтны үүрэг хариуцлагыг тодорхойлох.

Мониторинг, санал хүсэлт болон root cause analysisзэрэг аудитын ажил дээрх удирдах ажилтны үүрэгхариуцлагыг тодорхойлох.

ХУГАЦАА: 4 ӨДӨР

32CPE

Аудитын тайлан болон аудитыг дуусгах үе шат дахьудирдах ажилтны үүрэг хариуцлагыг тодорхойлох.

QAIP болон дотоод аудитын дагаж мөрдөх ёстойбусад чанарын баталгаажуулалтын стандартуудыгтодорхойлох.

Ажилтнуудыг удирдах, хөгжүүлэхтэй холбоотойгол шаардлагатай зарчмуудыг мэддэг болох.Аудитын удирдах ажилтанд байх ёстой ур чадваруудадсуралцах.

Өөрчлөлтийг үр ашигтай зохион байгуулахстратегиудад суралцах.Удирдах ажилтны зүгээс аудитын нэгжийн харилцаахолбоо болон үйл ажиллагааг сурталчлах ажлыгзохион байгуулахад шаардлагатай стратегиудадсуралцах.

Шинэлэг байдлаар асуудлыг шийдвэрлэх техникүүдэдсуралцах.

Page 6: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

5

АУДИТЫН ТАЙЛАН БИЧИХ АРГА ЗҮЙ

ТҮВШИН: ДУНД

Аудитын үр дүнг үр дүнтэй танилцуулах нь аудиторуудад байх ёстой чухал ур чадвар бөгөөд аудитын тайлан нь уг харилцааны гол хэрэгсэл юм. Энэ сургалтаар аудиторууд аудитын үр дүн ямар байх, мэргэжлийн стандартад хэрхэн нийцүүлж тайлан бичих, хариуцсан удирдлагуудад асуудлыг хэрхэн ойлгуулах, чухал мэдээллийг Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д хэрхэн хүргэх талаар суралцах болно.

Уг сургалт нь тайлан бичихтэй холбоотой кэйс ажлуудад суурилсан.

АГУУЛГА:

Аудитын тайлан бичих

Аудитын үр дүнгийн бүрдэл хэсгүүд

Аудитын тайлангийн бүтэц

Тайлагналын чанар

Аудитын тайлангийн шалгуур болон ач холбогдол.

Яагаад аудитын тайлан бичигддэг тухай.

Тайланг унших хүмүүсийн жагсаалт гаргах.

Уншигч тайланг хэрхэн ашиглах талаар тайлбарлах.

Тайлангийн хязгаарлалтуудын талаар тайлбарлах.

Аудитын тайланд байх ёстой таван бүрдэл хэсэг.

Тайлангийн шалгууруудын төрлийг тодорхойлох.

Нөхцөл байдлын хураангуйг бичих.

Шалтгааны түвшингүүдийг тодорхойлох.

Үр дагаврын түвшингүүдийг тодорхойлох.

Зөвлөмж өгөх, хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах.

Аудитын үр дүнгүүдийн бүрдэл хэсгийн жагсаалт

гаргах.

Тайлангийн бүтцийг гаргах.

Тайланд багтсан зүйлүүдийн ач холбогдлыг үнэлэх.

Дөрвөн загварын аль нэгийг сонгож тайлан бичих.

Загваруудын давуу сул талуудыг ялгаж сурах.

Үнэн бодитой, ойлгомжтой, товч, бүтээлч, бүрэн

гүйцэд, цаг үеэ олсон тайлан бэлтгэх.

Уялдаа холбоотой байх.

Бодитой байхад анхаарах.

Өгүүлбэрүүд тодорхой байх.

Хэт их техникийн үг хэллэг ашиглахгүй.

Уншихад ойлгомжтой байдлаар бичих.

CPE 16

ХУГАЦАА: 2 ӨДӨР

Page 7: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

6

БИЗНЕС ПРОЦЕССТ ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, САЙЖРУУЛАХ

ТҮВШИН: АНХАН ШАТ

АГУУЛГА:

CPE

Байгууллага бүр үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор одоо байгаа процессоо шинжилж, үнэлгээ хийх оролдлогуудыг байнга хийж байдаг. Гэсэн хэдий ч, эдгээр шинжилгээнүүд нь бүрэн хэмжээнд хийгддэггүй, харилцагчийн өнцгөөс хараагүй, процессуудтай холбоотой зорилт болон эрсдэлүүдэд гол анхаарлаа хандуулж чадаагүй байдаг. Иймд аудиторууд бизнес процесст дүн шинжилгээ хийхэд шаардлагатай арга техникүүдэд байнга суралцах шаардлага гардаг.

Энэ сургалт нь бодит амьдрал дээр хэрэглэж болохуйц арга хэрэгслүүдийг оролцогчдод сургадгаараа давуу талтай.

Аудиторуудын хувьд аль ч орчинд хэрэглэж болох арга техникүүд, ахлах аудиторуудын хувьд аудитыг гүйцэтгэж дуусгахад шаардлагатай арга техникүүдэд суралцах ба удирдах ажилтны хувьд аудитын ажлыг хэрхэн хянах талаар хэрэгтэй мэдээллийг олж авах юм.

• Үйл ажиллагааг сайжруулахад оролцохшаардлагатай үүрэг хариуцлагууд.

• Процесс дахь зорилт болон эрсдэлийн харилцанхамаарлыг ойлгох.

• Анализ хийхэд шаардлагатай процессын зурагзурах.

• Процессын зураглал, харилцагчийн зураглал,шпагетти зураглал болон RACI матрицыг хэзээ,хэрхэн ашиглах талаар суралцах.

• Мэдээлэл цуглуулах ажлыг хөнгөвчлөх зорилгоорярилцлага хийх үед ашиглах техникийг ойлгох.

• Бизнесийн өөр өөр нөхцөл байдлуудад аргатехникүүдээ хэрхэн ашиглах талаар суралцах.

16ХУГАЦАА: 2 ӨДӨР

Page 8: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

7

АСУУДЛЫГ БҮТЭЭЛЧЭЭР ШИЙДВЭРЛЭХ АУДИТОРЫН ТЕХНИК

ТҮВШИН: АНХАН ШАТ

АГУУЛГА:

CPE

Аудиторууд нь уламжлалт болон комплаенсын аудитаас гадна шинэ арга замуудыг эрэлхийлж, өөр өөр арга барилтай хүмүүстэй ажиллах шинэ арга барилд суралцаж байдаг. Ингэснээр тэд асуудлыг илүү бүтээлчээр шийдвэрлэх арга замыг хайж байдаг гэсэн үг юм.

Сургагч багшийн танилцуулах материал, багийн ажиллагаа, дасгал ажил болон бие даан ажиллах даалгавруудын тусламжтайгаар бүтээлч байдалд болон бүтээлчээр асуудал шийдвэрлэхэд суралцана. Сургагч багш нь бүтээлч сэтгэлгээ, чөлөөт сэтгэлгээ (divergent thinking)-ний таван стратегийг танилцуулж, логик сэтгэлгээ (convergent thinking)-ний үндэслэлийг тайлбарлах болно.

Сургалтын төгсгөлд оролцогчид асуудал шийдвэрлэх үйл явцыг хэрхэн эхлүүлэх, шууд ашиглах боломжтой техникүүдэд суралцсан байна.

• Бүтээлчээр асуудал шийдвэрлэх ур чадвар, аргахэрэгсэл, техникүүдэд суралцах.

• Ялгаатай сэтгэлгээ, нэгдмэл үзэл бодлын талаармэдлэгтэй болох, түүнийг ашиглах.

• Бүтээлчээр асуудлыг шийдвэрлэх аргабарилуудыг мэддэг болох.

16ХУГАЦАА: 2 ӨДӨР

Page 9: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

8

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АУДИТ:

ТҮВШИН: ДУНД

CPE

Худалдан авалт нь дэлхий даяар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн анхаарах шаардлагата зүйлсийн нэг яах аргагүй болсон байна. Компаниуд орлогынхоо 60 орчим хувийг худалдан авалтад зарцуулж байгаа нь компанийн баланс, стратегид худалдан авалт нь онцгой нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Зарцуулалт өндөр байх тусам хүлээлт өндөр үүсдэг. Худалдан авалтын загварыг үр дүнтэй байлгахын тулд худалдан авалт хариуцсан захирал, менежерүүдэд арга хэрэгслүүд, сайн туршлагуудаас гадна итгэлт зөвлөгчийн тусламж хэрэгтэй болж байна.

Ийм ч учраас аудитор нь худалдан авалтын итгэлт зөвлөгч болох цаг нь болсон. Энэ сургалт нь танд үр дүнтэй худалдан авалтын аудит хийх мэдлэг, ур чадвар, зөвлөгөө, практик аргыг өгөх болно.

АГУУЛГА:

Стратегийн худалдан авалтын хил хязгаар

Худалдан авалтын суурь удирдлагын стратеги,бизнесийн практикууд.

Ханган нийлүүлэлт, худалдан авалтын голойлголтуудыг хэлэлцэх.

Шууд болон шууд бус худалдан авалтыншинж чанар, ялгаануудыг дүгнэх.

Өөр өөр газруудаас ханган нийлүүлэлт хийхстратегийн давуу сул тал, сорилтуудыг мэдэх.

Өөр өөр худалдан авалтын арга ашиглахын давуусул талуудыг мэдэх.

Нийлүүлэлтийн үйл явц, нийлүүлэгчтэй хийххарилцааны удирдлага дахь гол үе шатуудыгтайлбарлана.

Технологи худалдан авалтын чанар, үр ашигтайбайдлыг хэрхэн сайжруулж болох талааройлголттой болох.

Худалдан авалтын үйл ажиллагааны цаана

Байгууллагын худалдан авалт, нийлүүлэлтийнудирдлагын үйл ажиллагаан дахь өнөөгийнболон шинээр гарч ирж буй эрсдэлүүд, чигхандлага, түүний нөлөөллийг тодорхойлох.

Орчин үеийн худалдан авалт, нийлүүлэгчийнменежментийн чиг хандлагад гарч болохболомжит үр өгөөж, бэрхшээлүүдийг тодорхойлох.

Худалдан авалт, худалдан авах ажиллагааныстратеги, төлөвлөгөө, үйл ажиллагаа, удирдлага,гүйцэтгэлийн эрсдэлийг үнэлэх.

08ХУГАЦАА: 1 ӨДӨР

ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ, ХУДАЛДАН АВАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮНЭЛЭХ

Page 10: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

9

УЛСЫН САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН АУДИТ

ТҮВШИН: ДУНД

CPE

Улсын салбарын аудит нь хяналтын тогтолцоотой эсэх, дүрэм журмыг мөрдөж байгаа эсэхийг тогтоогоод орхих зүйл биш юм. Улсын салбарт аудит хийж буй ихэнх тохиолдолд олон төрлийн оролцогч талууд болон олон нийттэй харилцах шаардлагатай гардаг.

Дээр дурдсан сорилттой тулгарч буй улсын салбарын аудиторууд уг сургалтанд сууснаар хяналтын тогтолцоо нь байгууллага зорилго, зорилтдоо хүрэх явцыг дэмжин ажиллаж буй эсэхийг үнэлэх аргуудаас суралцах юм. Аудиторууд нь байгууллагын зорилтууд болон түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тодорхойлж сурснаараа байгууллага өндөр бүтээмжээ хадгалж чадаж буй эсэхэд үнэлэлт өгч чаддаг болно.

АГУУЛГА:Гүйцэтгэлийн аудитын тодорхойлолт

Гүйцэтгэлийн аудитын гол зарчим, давуу талууд.

Гүйцэтгэлийн аудитын стандартууд - GAO ба The IIA

Гүйцэтгэлийг хэмжих үндсэн ойлголтууд.

Удирдлагын бүтэц болон анхаарах асуудлууд

Удирдлагын үйл ажиллагаа, түүний анхаарах асуудлууд.

Бүтээлч, зохион байгуулалттай хамтын ажиллагаа.

Хяналтын загварууд

COSO

CoCo

Эрсдэлд суурилсан гүйцэтгэлийн аудит

Байгууллагын зорилтууд, түүний гүйцэтгэлийгхэмжих.

Зорилтод саад болж болох эрсдэлүүдийгтодорхойлох.

Гүйцэтгэлийн аудит: Мөнгөний үнэ цэнийн арга

Үр ашигтай, бүтээмжтэй, хэмнэлттэй байдлыганхаарах.

Бүтээмжтэй байдлын 12 шинж чанар.

Гүйцэтгэлийг хэмжих

Гүйцэтгэлийн аудит хийхдээ анхаарах зүйлүүд.

Гүйцэтгэлийг хэмжих аудитын жишээ хөтөлбөр.

16Эрсдэл, дотоод хяналтын матриц.

ХУГАЦАА: 2 ӨДӨР

Page 11: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

10

ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ

ТҮВШИН: ДУНД

АГУУЛГА:

32CPE

Дотоод аудит нь өөрийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ чанарыг сайжруулж, оролцогч талуудын хүлээлтийг биелүүлж байх ёстой. Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр (QAIP) нь энэ зорилгод хүрэх хамгийн чухал алхам юм.

QAIP нь бүтээгдэхүүн үйлчилгээ оролцогч талуудын хүлээлтэнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулсан, үйл ажиллагаа нь стандартын дагуу явагдаж байгаа гэдгийг үнэлдэг чанарын удирдлагын хөтөлбөртэй адил юм. QAIP хэрэгжсэний дараа удирдах ажилтны зүгээс чанарыг тогтвортой хадгалах шаардлагатай байдаг.

Хэрэв танай байгууллага хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэх гэж байгаа бол энэ сургалт нь амжилттай чанарын баталгаажуулалт хийлгэхэд туслах болно.

• QAIP хэрэгжүүлэхэд шаардлагатай IPPF стандартынчанарын үзүүлэлтүүдийг хэрхэн дотоод аудитын үйлажиллагаанд хэрэгжүүлэх тухай суралцах.

• Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэхүйл явцын талаар туршлагатай болох.

• QAIP гол хоёр элемент дээр дасгал ажиллах:байнгын (ongoing) болон давтамжтай (periodic)үнэлгээ хийх.

• Дотоод аудитын QAIP тайлангийн загварчлал,метрикүүдийг боловсруулах.

• Чанарын баталгаажуулалтанд дотоод аудитын үйлажиллагаа бэлэн эсэхэд үнэлгээ хийх.

ХУГАЦАА: 4 ӨДӨР

Page 12: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

11

БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛ:

ТҮВШИН: ДУНД

CPE

Амжилттай явж буй аудитын удирдлагууд байгууллагынхаа засаглалын бүтцийг байнга үнэлж, сайжруулах нь маш чухал гэдгийг байнга санаж явдаг. IIA нь засаглалын чиглэлээр өөрсдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх хүсэлтэй дундаас дээш түвшний аудиторуудад зориулан энэ сургалтыг боловсруулсан юм.

Сургагч багш нь багийн ажиллагаа, бие даасан даалгавруудаар дамжуулан эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг үнэлэх арга техникүүдээс гадна компанийн засаглалын бүтцийг сайжруулахад шаардлагатай ур чадварыг эзэмшихэд оролцогчдод туслах болно.

Оролцогчид байгууллагын засаглалтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг мэддэг болж, бизнесийн соёл, ил тод байдал болон ERM талаар гүнзгий ойлголттой болно.

Үүрэг хариуцлагууд

Хуулиуд, зохицуулагч байгууллага, стандартууд

Бизнесийн ёс зүй

Яагаад засаглал чухал вэ?

Стандартад тусгасан тодорхойлолтууд.

Байгууллагын засаглалын үнэ цэнэ, төрийн компаниудын хувьцааны үнэд хэрхэн нөлөөлөх, хувийнбайгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг бий болгох.

Төрийн болон хувийн байгууллагуудынмуу засаглалын жишээнүүд

ТУЗ, Аудитын хороо, дотоод аудит, хөндлөнгийн аудитба бусад (хуулийн байгууллага, хөрөнгө оруулагчид,хандивлагчид, санхүүгийн байгууллагууд г.м)

Үүрэг хариуцлагууд хэрхэн өөрчлөгдөж ирсэн, түүнийшалтгаан.

Sarbanes-Oxley, Securities and Exchange Commission (SEC),Public Company Accounting Oversight Board (PCAOB)

Federal Sentencing Guidelines

Канад, Европ, Австралийн стандартууд

States' Attorneys General

NYSE/NASDAQ

IIA стандартууд

COSO Enterprise Risk Management

Засаглалын хувьд дагаж мөрдөх ёстой бусадшаардлагуудыг мэдэх, түүнд хэрхэн хариу үзүүлэх.

Ёс зүйн мэргэжлийн байгууллагуудын стандартууд.

Ёс зүйн код, ашиг сонирхлын зөрчил болон ёсзүйтэй холбоотой бодлогуудын жишээнүүд.

Удирдлагын багийн оролцоо, алсын хараа, үнэ цэнэ -тэдгээрийн нөлөөлөл.

Ёс зүйг үнэлэх арга хэрэгслүүд.

Аудит болон зөвлөх үйлчилгээний үр нөлөөгхэмжих.

16

АГУУЛГА:

Байгууллагын засаглал

ХУГАЦАА: 2 ӨДӨР

ДОТООД АУДИТЫН СТРАТЕГИ

Page 13: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

12

ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТ: ҮНЭ ЦЭН НЭМЭХ НЬ

ТҮВШИН: ДУНД

АГУУЛГА:

Дотоод аудит хийх, ялангуяа эрсдэлд суурилсан аудит хийх арга аргачлалууд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймээс амжилттай яваа аудитын удирдлагууд эрсдэлд суурилсан аудитыг тасралтгүй сайжруулах нь чухал гэдгийг ойлгосон байдаг.

Аудитын удирдах түвшний ажилтнууд нь кэйсүүд, багийн ажиллагаа, дугуй ширээний уулзалт, сургагч багшийн танилцуулгуудын тусламжтайгаар дотоод аудитын үйл ажиллагааг байгууллагын зорилго, зорилт, стратегид нийцүүлэхэд суралцах болно.

Мөн түүнчлэн сургалтанд оролцогчид эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлд суурилсан баталгаажуулалтын төлөвлөгөө гаргах, эрсдэлд суурилсан аудит хийх аргачлалуудад суралцахын зэрэгцээ байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо (ERM)-ны ач холбогдлыг ойлгох болно.

32CPE

• Дотоод аудитын үнэ цэнийг мэдэх.

• Дотоод аудитыг тодорхойлох.

• Дотоод аудитын стандартуудыг тодорхой болгох.

• Байгууллага дахь эрсдэлд суурилсан аудитын талаархэлэлцэх.

• Байгууллагын засаглалыг тодорхойлох.

• Засаглалын өөр өөр хэлбэрүүдийг мэддэг болох.

• ERM болон эрсдэл гэж юу болохыг тодорхойлох.

• Бодит эрсдэл, боломжит эрсдэлийн ялгааг ойлгох.

• Эрсдэлийн төрлүүдийг мэдэх.

• COSO хяналт болон COSO ERM загварын элементүүдийгмэддэг болох.

• Байгууллагын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх үйлявцад суралцах.

• Бизнесийн үйл ажиллагааг тодорхойлох.

• Аудитын төлөвлөгөө хийх үйл явцыг мэдэх.

• Эрсдэлд суурилсан аудит хийх үйл явцадсуралцах.

• Эрсдэлд суурилсан аудитын тайланг танилцуулахзааварчилгаа авах.

ХУГАЦАА: 4 ӨДӨР

Page 14: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

13

АУДИТОРЫН ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

ТҮВШИН: АНХАН ШАТ

АГУУЛГА:

32CPE

Амжилттай яваа аудиторууд нь аудит хийлгэж буй нэгжүүд болон гүйцэтгэх удирдлагатай хийж буй уулзалт, танилцуулга, ярилцлага, хэлэлцээрийн үед бодол, санаа, зөвлөмжөө тодорхой илэрхийлж чаддаг байна. Карьер ахих тусам харилцааны ур чадвараа хөгжүүлж, өөрийнхөө санааг тодорхой ойлгуулах, бусдын харилцааны арга барилд зөв хариу үйлдэл үзүүлж сурах нь чухал байдаг.

Аудиторууд нь хүмүүстэй харилцах ур чадвараа хөгжүүлэх техникүүд болох танилцуулга, ярилцлага, хэлэлцээр хийх шилдэг туршлагуудаас суралцах болно.

Оролцогчид нь сургагч багшийн танилцуулга, багийн ажиллагаа, кэйс, дасгал ажлууд, ганцаарчилсан зөвлөгөөнүүдийн тусламжтайгаар өөрсдийгөө хөндлөнгийн нүдээр харж, өөрсдийн харилцааны арга барил болон бусдад төрүүлж буй сэтгэгдлийн талаар мэдэж авахын зэрэгцээ аудитын янз бүрийн нөхцөл байдлуудад хэлэлцээр хийж буй талтай ойлголцолд хүрэх чадвараа сайжруулна.

• Харилцааны шилдэг туршлагууд хэрхэн бизнест сайнүр нөлөө авчирсан талаар мэддэг болох.

• Харилцааг эвдэж болох дөрвөн төрлийн тохиолдлыгмэдэх.

• Өөрийн харилцааны арга барилын талаар ойлгох.

• Бусдын харилцаааны арга барилыг ойлгож сурах.

• Бусдын харилцааны арга барилд хариу үзүүлэх урчадвараа хөгжүүлэх.

• Өөрийн санааг тодорхой ойлгуулах шилдэг туршлагаболох арга хэрэгслүүдэд суралцах.

• Олны өмнө ярихад гарах айдсыг давж туулахтехникүүдэд суралцах.

• Тогтвортой, мэргэжлийн ур чадвартай байх.

• Ярилцлагын үеэр шаардлагатай мэдээллээ олж авахгурван үе шатыг мэддэг болох.

• Зөвшилцөлд хүрэх стратегиудыг мэддэг болох.

• Багийн бүтцийг хөгжүүлэх, үйлчлүүлэгчтэйхарилцах харилцааг бэхжүүлэх динамикийг ойлгох.

• Бусад хүмүүст нөлөөлөх олон талт чадвараахөгжүүлэх.

ХУГАЦАА: 4 ӨДӨР

Page 15: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

14

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АУДИТЫН ҮНДСЭН ЗАРЧМУУД

ТҮВШИН: АНХАН ШАТ

АГУУЛГА:

CPE

Энэхүү сургалт нь кэйс, дасгал ажлуудаар дамжуулан IT аудитын гол зарчмын ойлголтуудыг оролцогчдод өгнө. Дотоод аудитор нь байгууллагын аудитын чадамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай IT аудитын үндсэн зарчмуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх юм.

Мөн энэ сургалт нь оролцогчдод бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд ашиглагдаж буй аппликэйшнд аудит хийх, IT эрсдэлийн үнэлгээг IT ерөнхий хяналтын үнэлгээтэй уялдуулах, хэрэглэгчийн компьютер дээр ашиглагдаж буй програмуудад эрсдэлийн үнэлгээ, хяналтын үнэлгээ хийхэд туслах болно.

• Бизнесийн үйл ажиллагааг дэмжих зориулалттайгол аппликэйшнүүдэд IT ерөнхий хяналтынзарчмуудын дагуу аудит хийх.

• Аппликэйшнд аудит хийхдээ IT эрсдэлийн үнэлгээгхяналтын үнэлгээтэй уялдуулж ашиглах.

• Програм хангамж хөгжүүлэлтийн амьдралынмөчлөг (SDLC)-тэй холбоотой аппликэйшныхяналтын зарчмуудтай танилцах.

• МТ-ийн хяналтын ерөнхий ойлголтуудыг ашиглажэцсийн хэрэглэгчийн компьютерийн аппликэйшныэрсдэлийн үнэлгээ хийж, үнэлэх.

16ХУГАЦАА: 2 ӨДӨР

Page 16: IIA MONGOLIA CHAPTER Mongolia...Сургагч багшийн танилцуулах материал, багийн ... Худалдан авалтын үйл ажиллагааны

15

IIA Mongolia Chapter 2017 онд

IIA Global-ын контентоор хийсэн сургалтууд: Монгол улсын дотоод аудиторуудын форум: