hoolni jor

22
Жигнэмэг ба бялууны жор Гүйцэтгэсэн: Н.Ичинхорлоо

Upload: ichko-ido

Post on 25-May-2015

1.773 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Hoolni jor

Жигнэмэг ба бялууны жор

Гүйцэтгэсэн: Н.Ичинхорлоо

Page 2: Hoolni jor

Бялууны үүх түүхийг монголчууд бид зохиосон гэвэл та итгэх үү. Европт бялууны анхны жор гарахаас дөрвөн зууны өмнө XIII зуунд, Хуdилай цэцэн хааны үед монгол дээдсийн зоогийн ширээнд маш амт тай, бялууруулсан боов тавьдаг байжээ. Зөөхий, жимс, чихэр тэргүүтнээр амталсан энэ боовыг тухайн үедээ чухам юу гэж нэрлэж байсан нь тодорхойгүй. Харин хожим Билгүүн номч Бямбын Ринчен гуай тортонд “Хотол бялуу” хэмээх нэр хайрласан байна. Энэ нь баярын ширээнд тавьж, олноороо /хотлоороо/ иддэг, амархан бялуурдаг гэсэн санаа агуулсан юм байна.

  

Page 3: Hoolni jor

Европчууд бялууг Ромын эзэнт улсаас гаралтай гэж үздэг гэнэ. Тэгэхдээ улс бүр өөр өөрийн орны бялууны түүхийг ондоо ондоогоор ярьдаг. Линцийн бялуу л гэхэд Линц хотоос гаралтай юм байна. Европт бялууны хамгийн анхны жорыг XVII зууны үеэс гаралтай гэж үздэг юм байна. 1653 онд Анна Маргарита Саграмоза бялууны төрлийн жор бичиж Адмонтын Штифт архивт хадгалуулжээ.

Page 4: Hoolni jor

Чокопай

• Орц•

1. 2 стакан гурил 2. 1/2 стакан какао 3. 1 1/4 амттаны халбага сода  4. 1 амттаны халбага давс 5. 1 амны халбага нимбэгний шүүс 6. 1 стакан сүү 7. 1 амттаны халбага ваниллины охь 8. 1/2 стакан (115 гр) маргарин 9. 1 стакан бор сахар

Page 5: Hoolni jor

Хийх аргачлал1. Зуухаа 170 градуст халаана.2. Гурил, какао, давс, содагаа шигшинэ.3. Сүү, нимбэгний шүүс, ваниллины охио нэг саванд холино.4. Маслоо холигчны саванд хийгээд өнгийг нь цагаартал хутгана. Сахараа нэмээд нийцүүлэн хутгана. Өндгөө нэмнэ.5. Хурдыг нь багасгаад хуурай орцоо гурав хуваан нэмнэ. Завсраар нь шингэн орцоо хоёр хуваан хуурай, шингэн, хуурай, шингэн, хуурай дарааллаар орцоо нэмж нийцүүлнэ.6. Бэлэн болсон зуурмагаа крем шахдаг торонд хийгээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 1,5-2 см диаметртэй шахна.7. Халаасан зуухандаа хийн болтол нь 10 минут шараад хоёр хоёроор нь хослуулан завсар нь бэлтгэсэн хөөсөн чихрээсээ халбагадан тавиж сандвичүүдээ бэлдэнэ. Хүсвэл гадуур нь хайлуулсан шоколадаар бүрж болно. 

Page 6: Hoolni jor

Рулет

Орц

- 200 гр хар шоколад, жижиглэсэн - 110 гр самар - 4 ш өндөгний цагаан - 225 гр саахар - 600 мл өтгөн цөцгий Чимэглэлд зориулж дээрхи

200 гр - аас: - 4 х/х хар шоколад

Page 7: Hoolni jor

Хийх аргачлал•25.5х35х2см хэмжээтэй тосолсон нарийн боовны савандаа элгэн эсвэл тугалган цаас байрлуулан тэвш дээр тавина.

•Шарагчаа урьдчилан 190С-д халаана.

•Самараа шарагчийн дээд давхрага дээр тавин 8 минут орчим шарна.

•Самараа хөргөн дараа нь маш жижиг үйрмэг болтол нь нунтаглана. Гэхдээ хэтэрхий их үйрүүлж болохгүй.

•Цэвэрхэн саванд өндөгний цагаанаа хийн хэлбэрт ортол нь сайтар хутгана.

•Дээрээс нь саахар бага багаар хийн хутгана.

•Метал халбага ашиглан самараа крем дээрээ нэмж хийнэ.

•Кремээ бэлдсэн хэвэндээ жигд тараан түрхэж өгнө.

•Кремээ дунджаар 20 минут жигнээд гарган хөргөнө. Хөрсөний дараа тугалган цааснаас нь рулетээ томоор нь эвтэйхэн салгаж авна.

Page 8: Hoolni jor

• Устай кастрюль дээр шилэн савтай шоколадаа байршуулан зөөлөн галаар хайлуулна. Шилэн саванд хүрч болохгүй.

• Хайлсны дараа галаас холдуулан хөртөл нь орхино.

• Кремээ хуваан 2 саванд хийнэ.

• Чимэглэд зориулж бэлдсэн 4 х/х хайлсан шоколадаа аван үлдсэнийг нь 1 савтай крем рүү хийн хурдан бөгөөд маш болгоомжтой хольж хутган цэлцэгнүүр шиг болтол нь хутгана.

• Бэлэн болсон шоколадтай кремээ рулет дээрээ 1 см-ийн зузаантай жигд түрхэж өгнө.

• Дээрээс нь үлдсэн савтай кремээ мөн адил жигд түрхэж өгнө.

• Рулетийн урт талыг нь өөрийн зүгт харуулан цаас ашиглан маш болгоожтой хуйлна.Халбага ашиглан, үлдсэн 4 х/х шоколадаа дээгүүр нь өөрийн үзэмжээрээ асгаж өгнө.

• Ингээд урт тавган дээр тавин хэсэг хугацаанд хөргөнө.

• Олгохоосоо 15 минутын өмнө рулетээ хөргөгчнөөс гарган тасалгааны температурт байлгах хэрэгтэй

Page 9: Hoolni jor

Наполеон

Олон давхраат: - 500 гр гурил Крем: - ¼ аяга элсэн чихэр - 2 х/х гурил - 1/8 ц/х давс - 1 аяга 3.5% -ийн сүүг

цөцгийтэй тэнцүү хэмжээгээр хольсон холимог - 2 ш хутгасан өндөгний шар - ½ ц/х ванилийн охь - ¼ аяга суурь крем

Page 10: Hoolni jor

Хийх аргачлал

Шарагчаа урьдчилан 220С-д халаана. 2 поднос дээр элгэн эсвэл бор цаас тавина.Гурилаа 2 удаа давхарлан 9 инч (1 инч = 2.54 см) хэмжээтэй элдээд зах ирмэгийг нь зүсэж тэгшилнэ. Элдсэн гурилаа тус бүр 3 инч хэмжээтэй 9 хэсэг болгон хуваана. Ингээд жигнэх поднос дээрээ тавин гурилаа жигд зайтай нүхлэнэ. Гурилаа 18-20 минут шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ. Жигнэсэн гурилаа болгоомжтой гарган тавиур дээр шилжүүлэн тавин хөргөнө.

Page 11: Hoolni jor

Бяслагтай бялуу

Орц

- 300 гр үйрүүлсэн жигнэмэг - 110 гр хайлуулсан масло - 600 гр цөцгий, сүүгээр хийсэн зөөлөн бяслаг - 520 гр цагаан зөөлөн бяслаг - 300 гр элсэн чихэр - 1 х/х ванилын охь - 6 ш өндөг - 400 гр зөөхий

Page 12: Hoolni jor

Хийх аргачлал1. 150 С-д зуухаа халаана.2. Маслоо үйрүүлсэн жигнэмэгтэйгээ холиж сайтар хутгана.3. Энэ зуурмагаа тусгай бялууны хэвэндээ хийж сайтар дарж хавтгайлна4. Цөцгий, сүүгээр хийсэн бяслагаа саванд хийж, зөөлөн цагаан бяслаг, элсэн чихэр мөн ванилын охио нэмээд гар хутгагчаар сайтар хутгаж холино.5. Өндөгөө холимогтоо нэг нэгээр нь ээлжилж хийж хутгана. 6. Цөцгийгөө зуурмагтаа хийж хутгана. Гэхдээ цохиж болохгүй.7. Доор нь нухсан маслоны жигнэмэгтэй саван дээрээ зуурмагаа жигд тарааж хийснээр зууханд хийхэд бэлэн болж байна.8. Зуухныхаа доод хэсэг рүү байрлуулж, 1 цаг 15 минут жигнэнэ.9. Болсоны дараа зуухнаасаа гаргаад доод тал нь 4 цаг хөргөгчинд хөргөнө.10. Хөрсөний дараа бялууныхаа ирмэгээр хутга гүйлгэж савнаас нь салгаж гаргаад дээр нь нунтаг элсэн чихэр цацаж, зүсэм бүр дээрээ улаалзганаар чимэглэвэл зохистой.

Page 13: Hoolni jor

Шоколадтай интоортой Молтен кекс (Molten Chocolate Cakes with Cherries)

Орц

* 450 гр таллан үрийг нь аваад хөлдөсөн интоор, гэсгээсэн * 3/4 стакан сахар* 1/4 стакан kirsch (тунгалаг интоорны бранди) эсвэл бранди* 1/4 амттаны халбага нунтаг синнамон* 2 амны халбага какао (unsweetened cocoa powder)* 60 гр хар шоколад (bittersweet эсвэл semisweet chocolate), хэрчсэн* 1/4 стакан масло, жижиглэн хэрчсэн* 2 ш том өндөгний шар* 1 ш том өндөг* 2 амттаны хабага гурил* нунтаг сахар, сервислэхэд* гаа (Fresh mint), сервислэхэд

Page 14: Hoolni jor

Хийх аргачлал

• Гэсгээсэн интоороо ялгарсан шүүстэй нь 1/2 стакан сахар, kirsch, синнамоноо дунд зэргийн саванд хийгээд дунз зэргийн гал дээр сахарыг хайлж бэлдмэлийг өтгөртөл нь хутган ойролцоогоор 10 минут буцалгана.

• Цоорхой халбага ашиглан бэлтгэсэн соуснаасаа 1/4 стакан интоороо шүүн аваад тавцан дээр тавин жижиглэн хэрчинэ. (Кексэнд хэрэглэх)

• 2 ш 3/4 стаканы багтаамжтай ramekin-г тослож бэлтгэнэ.• Өөр нэг саванд какаогоо үлдсэн 1/4 сахартайгаа холино.• Жижиг саванд шоколад, маслоо хийгээд зөөлөн гал дээр тавин халаана.

Шоколад масло хоёр хайлаад нийцэхээр гал дээрээс аваад какао сахарын бэлдмэлээ нэмж нийцүүлнэ. Энэхүү зуурмаг дээрээ өндөгний шар, өндөгөө нэмж нийцүүлээд шүүгээд жижиглэн хэрчсэн интоороо нэмнэ нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тослосон хэвнүүддээ хуваан хийнэ.

• 175 радуст халаасан зууханд хийн кексний зах болтол ойролцоогоор 22 минут шарна.

• Энэ зуур интоорын соусаа зөөлөн гал дээр халаагаад, хэв кексний завсраар хутга гүйлгэн тавган дээр хөмөрч гаргасан кексэн дээрээ соусаа тараан асгаад сахар шигшин гаагаар чимэглээд халуун бүлээнээр нь чимэглэнэ

Page 15: Hoolni jor

Баярын бялуу

Орц

- өндөг 10ш

- элсэн чихэр 100гр

- гурил 100гр

- ванилин 15гр

- өндөгний тос 3гр

- сүүн крем 500гр

Page 16: Hoolni jor

Хийх аргачлал

• Өндөг, элсэн чихрийг нийлүүлэн хутгаж 2-3 дахин өсөх үед өндөгний тос, ванилин, гурил зэргийг хийж хутгана.

• Зориулалтын цаас дэвссэн хэвэнд зуурмагийг хийж 180-200 хэмд шарж болгоно.

• Хөрсөн жигнэмэгийг хэвнээс салган авч бэлэн сүүн кремийг бага зэрэг машиндаж хөвсийлгөөд бялуугаа битүү бүрж, төрөл бүрийн жимсээр чимэглэн баярын ширээндээ тавина.

Page 17: Hoolni jor

Цэцгийн хүрээлэн бялуу

Гурил зуурахад: -Гурил 100гр -Өндөг 4ш -Элсэн чихэр 100гр -Хөөлгөгч 1 цайны халбага -Жимсний шүүс 1/2 литр Хавчуулга:  -Бөөрөлзгөнө 300гр -Элсэн чихэр 100гр -Желатин 20гр

Page 18: Hoolni jor

Хийх аргачлал

•Нэг ширхэг өндөг, өндөгний шар гуравыг жимсний шүүсийн хамт, элсэн чихрийн талыг хийж хутгана.

•Өндөгний цагаан гуравыг үлдсэн элсэн чихэртэй хольж хутгана. Дараа нь өндөгнуүдээ нийлүүлж гурил хөөлгөгч нэмэн зөөлөн хутгана.

•Хэвээ тосолж, гурилтай зуурмагийг 30 минут жигнэнэ.

•Желатинийг усанд дэвтээн хөөлгөж, дараа нь базаж аван, элсэн чихэртэй булээн шүүсэнд уусгана.

•Жигнэмэг хөрсний дараа жимсээ өрж, дээр нь хоёроос гурван удаа желатины уусмал дусаана.

Page 19: Hoolni jor

Бөөрөлзгөнө, тарагтай мүүс кекс (Raspberry and Yogurt Mousse Cakes)

Орц

Сууринд:

* 90 гр өндөгний цагаан * 45 гр сахар * 75 гр алмондны гурил * 30 гр нунтаг сахар * 15 гр гурил * 20 гр бөөрөлзгөний нухаш,

шүүсэн

Page 20: Hoolni jor

Хийх аргачлал

•Алмондны гурил, гурил, сахараа холин шигшиж бэлтгэнэ.

•Өндөгний цагаанаа цахилгаан холигчны саванд хийгээд хөөсөртөл нь хутгана. Сахараа нэмээд нийшүүлнэ.

•Хөөсрүүлсэн өндөгний бэлдмэл дээрээ гурилаа нэмээд хөөсийг буулгалгүйгээр зөөлхөн (фолд ин) хутгаж нийцүүлнэ. Бөөрөлзгөний нухашaа нэмээд мөн зөөлөн хутгаж нийцүүлнэ.

•30x20 см харьцаатай тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ. Зуурмагаа тостой цаас дэвссэн тавцан дээрээ асгаад жигд тарааж өгнө.

•175 градуст халаасан зууханд хийн шаргалж болтол 10 минут шараад гаргаж хөргөнө.

•Цагирган хэвнүүдээ ашиглан кекснээсээ цагиргалан тайрч аваад доор нь савхлан тайрсан тостой цаас байрлуулна. (Тостой цаасыг дээш нь цухуйлгана. Кексээ хэвнээс нь хялбар гаргах үүднээс...)

Page 21: Hoolni jor

Анхаарал тавьсанд баярлалаа!

Page 22: Hoolni jor