high school program edex

5
Сурагч солилцооны хөтөлбөрийн товч агуулга Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчид гадаад улс оронд шинэ сонин зүйлээр дүүрэн дунд сургуулийн амьдралыг гадаад зочин айлд амьдрах туршлагаар баяжуулсан соёлын солилцооны сонирхолтой хөтөлбөр юм. Манай байгууллага нь Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэлээд олон жилийн туршлагатай болж олон ч хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл болсон алс холын Америкт, арлын Японд, хөгшин Европын Герман улсад суралцуулж, олон сайхан найз нөхөдтөй танилцуулж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байгаадаа бид их бахархдаг юм. Сурагч солилцооны хөтөлбөр нь тухайн улсын засгийн газрын ивээлд байдаг хөтөлбөр тул манайх шалгагдсан, найдвартай агентлагуудтай харилцаж ажилладаг болно. Гарчиг Улсын ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр Хувийн ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр Ахлах сургууль болон коллежийн хавсарсан хөтөлбөр /SCCC/ ТА энэхүү хөтөлбөрт оролцсоноор: АНУ-ын ахлах сургуульд суралцана. Америк зочин айлд амьдарна. Хамгийн үр дүнтэй байдлаар англи хэлээ орчинд нь сайжруулна. Америк соёл, амьдралын хэв маягтай танилцана. Олон орны найз нөхөдтэй болно. Эх орноо төлөөлсөн элчин болно. Улсын ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр Нас: 15 – 18 Хөтөлбөрт хамрагдах хугацаа: Нэг хичээлийн жил /10 сар/ Нэг семестр /5 сар/

Upload: tuya-munkhjargal

Post on 14-Apr-2015

10.664 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

High School Program EdEx is a student exchange program for a highschool

TRANSCRIPT

Page 1: High School Program EdEx

Сурагч солилцооны хөтөлбөрийн товч агуулга

Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчид гадаад улс оронд шинэ сонин зүйлээр дүүрэн дунд сургуулийн амьдралыг гадаад зочин айлд амьдрах туршлагаар баяжуулсан соёлын солилцооны сонирхолтой хөтөлбөр юм. Манай байгууллага нь Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэлээд олон жилийн туршлагатай болж олон ч хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл болсон алс холын Америкт, арлын Японд, хөгшин Европын Герман улсад суралцуулж, олон сайхан найз нөхөдтөй танилцуулж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байгаадаа бид их бахархдаг юм.

Сурагч солилцооны хөтөлбөр нь тухайн улсын засгийн газрын ивээлд байдаг хөтөлбөр тул манайх шалгагдсан, найдвартай агентлагуудтай харилцаж ажилладаг болно.

Гарчиг

Улсын ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр Хувийн ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр Ахлах сургууль болон коллежийн хавсарсан хөтөлбөр /SCCC/

ТА энэхүү хөтөлбөрт оролцсоноор:

АНУ-ын ахлах сургуульд суралцана. Америк зочин айлд амьдарна. Хамгийн үр дүнтэй байдлаар англи хэлээ орчинд нь сайжруулна. Америк соёл, амьдралын хэв маягтай танилцана. Олон орны найз нөхөдтэй болно. Эх орноо төлөөлсөн элчин болно.

Улсын ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөр

Нас: 15 – 18

Хөтөлбөрт хамрагдах хугацаа: Нэг хичээлийн жил /10 сар/

Нэг семестр /5 сар/

АНУ- д хүрэлцэн ирэх: Нэг жилээр явах бол: 8 – 9 сард

Нэг семестр явах бол: 12 ба 1- р сард ниснэ.

Байр, хоол: Америк зочин айлд амьдарна.

Оролцогчид тавигдах шаардлагууд:

Page 2: High School Program EdEx

15-18 насныхан байна. Дүнгийн дундаж дээгүүр байх Шинэ орчин нөхцөлд дасан зохицох, бие даасан чадвартай байх Англи хэлний дундаас дээш түвшинтэй байх АНУ –ын гэр бүлийн дүрэм журмыг дагаж мөрдөн, үйл ажиллагаанд оролцон хамтран амьдрах хүсэлтэй байх АНУ-ын ахлах сургуульд олон оюутнуудтай танилцах, шаргуу сайн суралцах хүсэлтэй байх Уян хатан, нээлттэй, нөхөрсөг мөн урам зориг дүүрэн байхад л хангалттай.

Та өөрийн хүү, охиндоо санаа зовж байгаа бол!!!

Шалгарсан зочин айл

АНУ-ын засгийн газрын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудтай бид хамтран ажилладаг. Эдгээр мэргэшсэн байгууллагууд солилцооны оюутан хүлээн авах хүсэлтэй зочин айлуудыг олон үзүүлэлтээр шалган авдаг.

АНУ-ын дундажаас дээш орлоготой, ямар ч асуудалд орж байгаагүй шалгагдсан айлууд байдаг. Зочин айл нь сурагчид амьдрах өрөөг өгч, тав тухтай орчинг бүрдүүлж, өөрийн хүүхдийн адил хандан, бүрэн хооллож, хүмүүжлийн асуудалд анхааран, өөрсдийн соёлыг ойлгоход өдөр тутам дэмжиж байдаг нь төрсөн эцэг эхийн зүгээс хүүхдээ гадаадад санаа амар явуулахад хамгийн их туслалцаа болдог.

АНУ-ын зүүн эргээс баруун эргийн хоорондох бүх муж, хотод амьдардаг зочин айлууд олон орны сурагчдаас хөтөлбөрт оролцогчыг сонгон авдаг.

Мөн бүсийн төлөөлөгч, зохицуулагч, зөвлөх нар 24 цагийн турш таны хүүхдийн төлөө ажиллаж байдаг.

Америк ахлах сургууль:

АНУ-ын томоохон сургууль нь 2000 эсвэл түүнээс их оюутнуудтай бол жижиг сургуулиуд нь 25-50 оюутантай байдаг. Олон орны солилцооны оюутнууд өөрийн улсдаа сурах боломжгүй хичээлүүдийг америкт сонгон сурах боломжтой байдаг. Үүнд соёл урлаг, мэтгэлцээн, жүжиг драм, хэвлэл, хөгжим, бүжиг, фото зураг болон бусад зүйлс багтсан сонгон судлах хичээлүүд юм.

Харин хичээлээс бусад үед спортын баг, урлагын клуб хамтлаг, найрал дууны хорт орох, сургуулийн сонины газарт ажиллах зэрэг нь америкийн соёлд суралцаж, найзуудтайгаа уулзан хөгжилдөх сайхан боломж юм. Сурагч нь зочин айлынхаа гэрт ойрхон, магадлан итгэмжлэгдсэн ахлах сургуульд суралцдаг.

Page 3: High School Program EdEx

Сурагч солилцооны хөтөлбөрт оролцогч бүр баримтлавал зохих дүрэм журмуудаас:

Үүнд:

1. АНУ-ын байгууллагын олон шалгуурт тэнцэж, шалгагдсан зочин айлын саналыг оролцогч нь хүлээн авах ёстой.2. Зочин айлын нэгэн гишүүн болж, зочин эцэг эхээ хүндэтгэн, тухайн айлын дотоод дүрэм журмыг даган мөрдөж амьдрах.3. Сургууль дээрээ сурагч идэвх чармайлтаа харуулан, эелдэг зөв хандлагатай байх, амжилттай суралцах ёстой бөгөөд хичээл, сургуулийн шаардлагыг биелүүлэх. 4. АНУ-ын болон зуучлагч байгууллагын бүх хууль дүрмийг дагаж мөрдөх. Жишээ нь: АНУ-н хуулиар 21-с доош насны хүн архи, 18-с доош насны хүн тамхи худалдан авах, хэрэглэхийг хориглодог. 5. Улс хоорондын ярианы төлбөр болон гэмтээж эвдсэн зүйлийнхээ төлбөрийг төлөх6. Олон улсын болон орон нутгийн аялалд явахдаа зөвшөөрөл авах7. Хувийн зардалдаа зарцуулах хангалттай мөнгөтэй байх (сард 200-250$). Сурагч мөнгө зээлэх, зээлдүүлж болохгүй. Хөтөлбөрийг дуусган гэртээ харих хүртлээ хүрэлцэхүйц мөнгөтэй байх хэрэгтэй. 8. АНУ-ын коллеж эсвэл их сургуульд элсэх боломжтой болсон сурагч визний төрлөө өөрчлөхгүй байх ёстой. 9. Өөрийн эд зүйлстэй хариуцлагатай хандах. АНУ-ын байгууллага нь эд зүйлсээ хаях, гээгдүүлэх, эвдсэн тохиолдолд хариуцлага хүлээхгүй болно.

Хөтөлбөрийн төлбөрийн хувьд:

Нэг хичээлийн жилийн төлбөр – 7500$ /Баталгаат – 7900$/ Хагас хичээлийн жилийн төлбөр – 6500$ Эрүүл мэндийн даатгал – 400-600$ SEVIS – 190$ Банкны шимтгэл болон шуудангийн зардал Зуучлалын хөлс - 490$

Үүнд унааны зардал, элчингийн хураамж багтаагүй болно.

Page 4: High School Program EdEx

Манай хаяг:

Монголын Боловсрол, Залуучууд Солилцооны Үндэсний Ассоциаци

Төв салбар - Улаанбаатар

Хаяг : Улаанбаатар МУБИС-ын ард, Time төв, 4 давхар

Утас :   11-323692,   9919-3414,  

Вэб : www.mnyea.mn, www.aaaa.mn

E-mail: [email protected], [email protected]

Эрдэнэт

Хаяг : Сэлэнгэ зочид буудал, 4 давхар

Утас :   9927-9194, 9536-2796

Дархан

Хаяг : Шинэ Дархан хуучин хороолол 19-р байр

Утас :  9906-1351

Сэлэнгэ Аймгийн төлөөлөгч Б.Сүхмаа

Утас: 9904-7738