heon101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

15
Түлэгдэлт, авах арга хэмжээ

Upload: e-gazarchin-online-university

Post on 16-Apr-2017

417 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

Түлэгдэлт, авах арга хэмжээ

Page 2: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

Арьс болон салст бүрхэвч дулааны, химийн, цахилгааны, туяаны хүчин зүйлийн нөлөөгөөр гэмтэхийг түлэгдэлт гэнэ.

Арьс нь бие махбодийг хамгаалж, гадаад орчинтой холбож байдаг нэлээд том эрхтэн бөгөөд биеийн жингийн 4-6%ийг эзэлдэг ба насанд хүрсэн хүний арьсны нийт талбай 1.7м2 байдаг.

Page 3: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

Түлэнхийн талбайг тогтоох нь

Насанд хүрсэн хүний алга ~ 1м2. Нэлээд их хэмжээний түлэгдлийн үед 9-тийн дүрмийг баримталдаг. Гэвч бага насны хүүхдэд хүзүүнээс дээш хэсэг нь 21%байдаг. Өнгөц түлэгдэлтийн хувьд нийт талбайн 10с дээш хувь, гүн түлэгдэлтийн хувьд нийт талбайн 5с дээш хувь түлэгдсэн байхад эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байдаг.

Page 4: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

АНГИЛАЛ

• Үүсгэж буй хүчин зүйлээр нь:1. Дулааны /бага температурын – 45-100 хэм

өндөр температурын – хайлмал металл,

галын дөл/2. Цахилгааны /бага хүчдэлийн – 1000 В хүртэл

өндөр хүчдэлийн – 1000с дээш В/3. Химийн /элбэг бус, ихэвчлэн хүчил, шүлт/4. Туяаны /ховор, цөмийн зэвсэг, атомын цахилгаан станц,

эрдэм шинжилгээний реактор дэлбэрэх үед/

Page 5: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

1. Дулааны түлэгдэлт. • Галын дөл: бүх түлэнхийн 1/3ийг эзэлдэг. Ахуйд

элбэг тохиолддог. Архи согтууруулах ундаа хэрэглэх, нейлон синтетик хувцас өмссөн байх нь түлэгдэлтийг улам гүнзгийрүүлдэг.

• Халуун шингэн, уур: бүх түлэгдэлтийн 30%г эзэлдэг. Их талбайг хамарсан, жигд түлэгдэлт үүсдэг.

Page 6: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

2. Цахилгааны: Цахилгаан гүйдэл бие рүү ороод гарахдаа биед гогцоо үүсгэдэг бөгөөд энэ нь гар-гар, гар-хөл, гар-толгой, 2 гар-2хөл, хөл-толгой гэх мэт байдаг бөгөөд хамгийн аюултай нь бүтэн гогцоо буюу 2гар-2хөл байдаг.

Page 7: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

3. Химийн.– Хүчил: хүхрийн, давсны, хромын… үхжил

хуурай тав үүсгэснээр хүчил гүн нэвтэрч орохыг саатуулдаг.

нэлээн элбэг тохиолддог нь улаан хоолойн түлэгдэл

– Шүлт: эдийг уусгаж нялцайлгаж идэж улам гүн нэвтэрч ордог.

Page 8: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

4. Туяаны.α, β, γ туяа, хэт ягаан туяа, инфра улаан туяа түлэнхий нь туяаны төрөл, хэмжээнээс хамаарах бөгөөд улайлтаас эхлээд удаан эдгэхгүй цэврүү, шарх үүсдэг. Долгионы хурдаас их хамаардаг ба хамгийн аюултай нь γ туяа болон нейтронууд юм.

Page 9: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

• Зэргээр нь:1. 1р зэрэг: Арьсны өнгөц давхрага

бүрэн бус түлэгдэнэ – улайлт үүснэ. 2-4 хоногт ор мөргүй эдгэнэ.

2. 2р зэрэг: арьсны өнгөц давхрага бүрэн гэмтэн улайлт хавагналтаас гадна тунгалаг шингэнтэй цэврүү үүсдэг. 5-6 хоногт эдгэнэ.

Page 10: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

3. 3р зэрэг: Арьс төдийгүй өөхөн давхрага түлэгдэнэ.

III a – шаравтар шингэн бүхий том том цэврүүнүүд үүсч цайвар болон шаравтар үхжил үүсч болно.

III b – цусархаг шингэн бүхий цэврүүнүүд үүсч арьс тэр чигээрээ үхжих ба өвдөлт нэлээн багассан байна.

Page 11: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

4. 4р зэрэг: арьс өөхөн эд төдийгүй булчин шөрмөс яс хүртэл түлэгдэж бор хар өнгийн үхжил үүснэ.

Page 12: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

Гүн ба талбайгаар нь

Хөнгөн Дунд Хүнд Маш хүнд

Биеийн гадаргуугын 5%-с бага талбай түлэгдэх

Биеийн гадаргуугын 20%-с бага талбай , гүн түлэгдэл бол 10%иас ихгүй нь түлэгдэх

Биеийн гадаргуугын 20-60%, гүн түлэгдэл бол 50%иас багагүй талбай түлэгдэх

Биеийн нийт гадаргуугын 50%с дээш нь түлэгдэх

Page 13: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

Гүний хэмжээгээр нь

Өнгөц Арьс улайна, тунгалаг шингэнтэй цэврүүнүүдүүснэ. 5-12 хоногт идээлэхгүйэдгэнэ, сорви үүсэхгүй

ДундУлайна, хавагнана,Том хэмжээний шар шингэнтэйчинэрсэн цэврүүнүүд үүснэ. 14-45 хоногт эдгэнэ, сорви үүснэбуруу эмчилбэл хүндэрч тахир дутуу болно

Гүн Булчин хүртэл түлэгдэнэ. Үхэжсэн эдүүд өөрснөө Тасарч унана. 3-8 сар болж эдгэнэ.Тахир дутуу байдал үүснэ.

Page 14: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

АНХНЫ ТУСЛАМЖдулааны химийн цахилгааны

• галыг унтраах шатаж буй үед хэвтэж эргэж хөрвөж унтраах• наалдсан хувцас эд зүйлсийг авахгүй тойруулж хайчлах•Хүйтэн усаар угаах 10-20 мин• цэврүүг хагалж болохгүй• чийгтэй боолт хийх /фурациллин/• шингэн уулгах• эмнэлэгт хүргэх

• урсгал усаар удаан угаах хүчил – 2% содийн уусмал шүлт – уксус болон лимоны сул уусмал• хуурай боолт хийх• улаан хоолойн түлэгдлийн үед юм идүүлэх, ус, сүү уулгах• эмнэлэгт хүргэх

• цахилгаан үл дамжуулах зүйлсийг /зузаан даавуу, цэмбэ, резин, мод/ ашиглан хүчдэл үүсгэгчээс салгана. • дээрх 2той адил арга хэмжээ авна

зүрх судас амьсгалын үйл ажиллагааг хянан шаардлагатай үед АВС үзүүлнэ.

Page 15: HEON101 /2016-03-09/ Хичээл-7 /2-р хэсэг

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.