erin 3 naadam
TRANSCRIPT
“Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль Бүлэг сэдэв:
Монгол үндэсний спорт Ээлжит хичээл:
Үндэсний их баяр наадам Хамрах хүрээ : дунд анги
Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр
Хичээлийн үйл ажиллагааСэдэлжүүлэхШинэ мэдлэг олгох Бататгал Гэрийн даалгавар
Даалгавар:
- Наадам хэдэн сард болдог вэ?- Ямар төрлүүд байдаг вэ?
Зорилго: Үндэсний спорт, ёс заншлаа хадгалан үлдэх, сурталчилан таниуланаЗорилт: Үндэсний их баяр наадмыг мэдэхҮндэсний спортын төрлүүдийг мэдэх Үндэсний спортоороо бахархах
Шинэ мэдлэг: - Барилдах бөхчүүдийн бяр их, мэх нь уран байг- Уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөлөг нь хурдан байг.- Харвах мэргэчүүдийн сум нь оночтой байг… хэмээн ерөөдөг монгол наадам.
Төрийн их сүлд есөн хөлт цагаан тугийг есөн шарга морь унасан эрс Сүхбаатарын талбайг 3 тойрч, Цэнгэлдэх хүрээлэнд орж хүндэтгэлтэйгээр байрлуулан “ Үндэсний их баяр наадам” болдог нь түүхэн уламжлалаа дээдэлсэн чухал ач холбогдолтой билээ. Наадам зуны дунд сар буюу 7-р сарын 11-12ны хооронд болдог.
Төрөл:Үндэсний бөх, Хурдан морины уралдаан, Үндэсний сурын харваа, шагайн харваа /сүүлийн үед нэмэгдсэн төрөл/
Даалгавар:
Бөхийн өмсгөлийг нэрлээрэйҮндэсний их баяр наадмаар хэдэн бөх
барилддаг вэ?
Үндэсний бөх Монгол бөхийн өмсгөлд:Дөрвөн талт жанжин малгай, Зодог шуудаг, Нөмрөг,Ээтэн хоншоортой монгол гутал.Наадмаар зүлэгт ногоон дэвжээнд хүчит 512 бөхчүүд барилдаж 5 давсан бөх улсын цол авдаг билээ.
Даалгавар:
Бөхийн цолны дарааллыг нэрлээрэй. Улсын болон аймгийн наадамд анх
удаа түрүүлсэн бөхөд ямар цол өгдөг вэ?
Цолны тухай:-5 давсан бөхөд Улсын начин цол-6 давсан бөхөд Улсын харцага цол-7 давсан бөхөд Улсын заан цол-8 давсан бөхөд Улсын гарьд цол-9 давсан бөхөд Улсын арслан цол-Түрүүлсэн бөхөд Улсын аварга цол өгдөг.
Улсын болон аймгийн наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол - аварга цол - далай аварга - даян аварга - дархан аварга цол олгодог журамтай.
Даалгавар:
Хурдан морины насыг нэрлээрэй Амжилт хүсье
Хурдан морины уралдаанХүй долоон худгийн нар хур тэгширсэн талбайд газар газрын хурдан хүлгүүд уралдахаар ирдэг билээ. Даага / 2нас/, Шүдлэн /3 нас/ Хязаалан /4 нас/ Соёолон /5нас/ Их нас /нас гүйцсэн/Азарга /эцэг мал/ Жороо морь нас харгалзахгүйгээр
Даалгавар:
Үндэсний сурын харваа хэдэн төрөл байдаг вэ?
Үндэсний сурын харваа Одоо үед дараах 3 төрлийн сурын харваа зохиогдож байна Үүнд: Үндэсний сурын халх харваа Буриад сурын харваа Урианхай сурын харваа
Бататгал:-Наадмаар хэдэн бөх барилддаг вэ?-2 настай морийг юу гэж нэрлэдэг вэ ?-Харваанд хэдэн төрлийн харваа байдаг вэ ?
Гэрийн даалгавар: -Сумын наадамд түрүүлсэн бөхөд ямар цол өгдөг вэ? мэдэж ирэх-Хамгийн сүүлд ирсэн даагыг юу гэж цоллох вэ? мэдэж ирэх
Анхаарал тавьсанд баярлалаа
2014 он