Transcript
Page 1: World ict figures 2013 year

ОУЦХБ-ААС ГАРГАДАГ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН

СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД 2013 ОН

ҮҮРЭН ХОЛБООНЫ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО 6.8 ТЭРБУМД ХҮРСЭН БАЙНА.

Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо дэлхийн хүн амын тоотой ойртохын хэрээр үүрэн

холбооны хэрэглэгчдийн өсөлт удааширч байна.

Эх үүсвэр: ОУЦХБ *урьдчилсан тооцоо

2013 оны байдлаар үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо дэлхийн нийт хүн амын тоотой бараг адил байгаа бөгөөд тэдгээрийн талаас илүү нь Ази-Номхон далайн бүсийн хэрэглэгчид байна. (нийт 6.8 тэрбум хэрэглэгчдийн 3.5 тэрбум нь юм). Дэлхийн үүрэн холбооны нэвтрэлт 100 хувь руу дөхөж, зах зээл ханасан нь хөгжиж буй болон хөгжсөн улсуудад өсөлт нь доод цэгтээ хүртэл буурсан байна. Үүрэн холбооны нэвтрэлт дэлхий даяар 96 хувь, хөгжсөн улсуудад 128 хувь, хөгжиж буй улсуудад 89 хувьтай байна.

Хүн ам

Үүрэн холбооны хэрэглэгч

Page 2: World ict figures 2013 year

Үүрэн холбооны нэвтрэлт 2013 он

Үүрэн холбооны хэрэглэгчдийн өсөлт 2005-2013 он

ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН 2,7 ТЭРБУМ ХҮН БУЮУ БАРАГ 40 ОРЧИМ ХУВЬ НЬ

ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДСОН БАЙНА.

Хөгжиж буй улсуудад интернетийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 16 хувиар бага

ашиглаж байна.

63

89 89 96105 109

126 128

170

0

20

40

60

80

100

120

140

160

180

100 х

үн т

ута

м

Хөгжиж буй улсууд

Дэлхий

Хөгжсөн улсууд

Хувь

Page 3: World ict figures 2013 year

Интернет хэрэглэгчдийг хөгжлийн түвшин болон бүсээр үзүүлсэн байдал, 2003-

2013

2013 онд 2.7 тэрбум гаруй хүн интернет хэрэглэж байгаа нь дэлхийн нийт хүн амын

39 хувь байна.

Хөгжиж буй улсуудын хүн амын 31 хувь интернет ашиглаж байхад хөгжсөн улсуудын

хүн амын 77 хувь интернет ашиглаж байна.

100 хүнд ам тутам

16

32

38

52

61

75

0

10

20

30

40

50

60

70

80

Африк Ази-Номхон далайн орнууд

Арабын улсууд

Тусгаар улсуудын хамтын

нийгэмлэг

Америк Европ

100 х

үн а

м т

утам

Хөгжсөн улсууд

Дэлхий

Хөгжиж буй улсууд

1

00

хүн а

м т

ута

м

Page 4: World ict figures 2013 year

Европ тив нь дэлхийд хамгийн өндөр интернетийн нэвтрэлттэй буюу 75 хувьтай ба

түүний дараа 61 хувьтай Америк орж байна.

Африкт нийт хүн амын 16 хувь нь интернет ашиглаж байгаа бөгөөд энэ нь Ази-

Номхон далайн бүс нутгийн интернет нэвтрэлтийн хагас нь юм.

Жендерийн ялгаа: эрэгтэй, эмэгтэй хэрэглэгчдийн тоо болон нэвтрэлтийн хувь,

2003-2013

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү интернет ашиглаж байна: дэлхий даяар нийт

эмэгтэйчүүдийн 37 хувь интернет ашиглаж байхад эрэгтэйчүүдийн 41 хувь ашиглаж

байна. Энэ нь 1.3 тэрбум эмэгтэй, 1.5 тэрбум эрэгтэй гэсэн үг юм.

Хөгжиж буй улсуудад ойролцоогоор 826 сая эмэгтэй, 980 сая эрэгтэй интернэт

хэрэглэгчид байна. Хөгжсөн орнуудад ойролцоогоор 475 сая эмэгтэй, 483 сая

эрэгтэй интернет хэрэглэгчид байна.

Хүйсийн ялгаа нь хөгжиж буй улсуудын хувьд илүү ажиглагдаж байгаа бөгөөд

эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс 16 хувиар бага интернет ашиглаж байхад хөгжсөн

улсуудад эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс 2 хувиар бага интернет ашиглаж байна.

750 САЯ ӨРХ БУЮУ ДЭЛХИЙН ДАЯАР НИЙТ ӨРХИЙН 41 ХУВЬ НЬ

ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДСОН БАЙНА.

29%33%

37%41%

74%

80%

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

эм эр эм эр эм эр

Хөгжиж буй улс орнууд Дэлхий Хөгжсөн улсууд

тэрб

ум

хүн

Page 5: World ict figures 2013 year

2013 оны байдлаар дэлхий даяар нийт өрхийн 41 хувь нь интернетэд холбогдсон

байна. Интернетэд холбогдсон өрхийн тал хувь хөгжиж буй улсуудад байгаа бөгөөд

өрхийн интернетийн нэвтрэлт нь 28 хувь байна.

Хөгжсөн улсуудад нийт өрхийн 78 хувь нь интернетэд холбогдсон байна.

1.1 тэрбум өрхийн 90 хувь нь интернетэд холбогдоогүй байгаа нь ихэвчлэн хөгжиж

буй улсуудад байна.

Интернетэд холбогдсон өрх, бүсээр

Европ

Америк

ТУХН /CIS/

Араб

Ази-номхон далайн орнууд

Африк

Интернетэд

холбогдсон өрх Интернетэд

холбогдоогүй

өрх

Хөгжиж буй улсууд

Хөгжсөн улсууд

И

нте

рн

етэд

хо

лб

огд

сон

өр

хий

хув

ь

Page 6: World ict figures 2013 year

Европ, Африк тивүүд нь интернетэд холбогдсон өрхийн тус тус хамгийн өндөр

болон бага нэвтрэлттэй хэсгүүд байна. Европ 77 хувь, Африк 7 хувьтай байна.

Америкт ихэнх өрхүүдийн 61 хувь, Ази-номхон далайн болон Арабын улсуудад нийт

өрхийн гуравны нэг нь интернетэд холбогдсон байна.

2009-2013 оны хооронд өрхийн интернетийн нэвтрэлт Африкт хамгийн хурдтай

буюу жилд 27 хувийн өсөлттэй байсан ба түүний дараа Ази-номхон далайн бүс,

Арабын улсууд, Тусгаар орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгт жилийн 15

хувийн өсөлттэй байна.

2008-2012 ОНД СУУРИН ӨРГӨН ЗУРВАСЫН ҮНЭ ТАРИФ 82 ХУВИАР БУУРСАН

БАЙНА.

Суурин өргөн зурвасын үйлчилгээг худалдан авах боломжтой болсноор, нэвтрэлт

өссөөр байна.

Суурин өргөн зурвасын дэд багцын 1 хүнд ногдох ҮНО-д эзлэх хувь

Хөгжиж буй улсууд

Дэлхий

Хөгжсөн улсууд

Page 7: World ict figures 2013 year

Суурин өргөн зурвасын нэвтрэлт

2012 он гэхэд ихэнх улсууд Өргөн Зурвасын Хорооны суурин өргөн зурвасын

үйлчилгээг сарын ҮНО-ын 5 хувиас ихгүй үнээр үзүүлэх зорилтыг хангасан.

Сүүлийн таван жилд суурин өргөн зурвасын үнийн нэг хүнд ногдох ҮНО-д эзлэх хувь

82 хувиар буурсан байна. 2012 онд хөгжсөн орнуудад суурин өргөн зурвасын үнийн

сарын нэг хүнд ногдох ҮНО-д эзлэх хувь 1.7 хувь байна. Хөгжиж буй орнуудад

Хөгжсөн улсууд

Дэлхий

Хөгжиж буй улсууд

Суурин өргөн зурвасын дэд багцын хэмжээ 2012

Хөгжсөн улсууд

Хөгжиж буй улсууд

Page 8: World ict figures 2013 year

суурин өргөн зурвасын үнэ өндөр хэвээр байгаа ба сарын дундаж орлогын 30.1

хувьтай байна.

2012 онд 48 хөгжиж буй орныг багтаасан нийт 95 улсад сарын суурин өргөн

зурвасын үнэ нь нэг хүн ногдох ҮНО-ын 5 буюу түүнээс доош хувийг эзэлж байна.

Суурин өргөн зурвасын үйлчилгээг худалдан авах боломжтой болсноор суурин

өргөн зурвасын өсөлт түргэсч 2013 оны байдлаар 700 сая суурин өргөн зурвасын

хэрэглэгчтэй болсон байгаа нь дэлхий даяар нэвтрэлтийн түвшин нь 9.8 хувьтай

байна.

2013 онд хөгжиж буй орнуудын суурин өргөн зурвас хэрэгчлэгчдийн тоо хөгжсөн

орнуудынхыг давсан байна. Харин суурин өргөн зурвасын нэвтрэлтийн түвшинг

үзэхэд нэлээд ялгаатай байна: хөгжиж буй улсуудад 1.6 хувьтай (Сахарын

Африкийн улсуудад 1 хувиас бага) байхад хөгжсөн улсуудад 27.2 хувьтай байна.

ӨНДӨР ХУРДААР ИНТЕРНЕТЭД НЭВТЭРЧ БАЙНА

Өргөн зурвасын хурдны ялгаа байсаар байна.

Өндөр хурдны өргөн зурвасын хэрэглээ (хамгийн багадаа 10Mbit/s) зарим Азийн

орнуудад хамгийн өндөр байна. Тухайлбал Өмнөд Солонгос, Хонг Конг (Хятад),

Япон болон Болгар, Исланд, Португал зэрэг зарим Европын орнууд.

Африкт суурин (утастай) өргөн зурвасыг хэрэглэгчдийн 10-аас илүүгүй хувь хамгийн

багадаа 2Mbit/s хурдтай ашиглаж байна. Энэ нь хэд хэдэн Ази-Номхон далайн

орнууд, Америк болон Арабын зарим улсуудад мөн адил байна.

Page 9: World ict figures 2013 year

Суурин өргөн зурвасын хэрэглэгчид, хурдаар 2012 он

Page 10: World ict figures 2013 year

ХӨДӨЛГӨӨНТ ӨРГӨН ЗУРВАСЫН ӨСӨЛТ ТАСРАЛТГҮЙ ӨНДӨР БАЙНА

ДЭЛХИЙН ХӨДӨЛГӨӨНТ ӨРГӨН ЗУРВАСЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО 2013 ОНД

2 ТЭРБУМД ХҮРСЭН БАЙНА.

Америк Европ ТУХН /CIS/

460 сая хэрэглэгч 422 сая хэрэглэгч 129 сая хэрэглэгч

48% нэвтрэлт 68% нэвтрэлт 46% нэвтрэлт

28% өсөлт /2010-2013/ 33% өсөлт /2010-2013/ 27% өсөлт /2010-2013/

Араб Африк Ази-номхон далайн

71 сая хэрэглэгч 93 сая хэрэглэгч 895 сая хэрэглэгч

19% нэвтрэлт 11% нэвтрэлт 22% нэвтрэлт

55% өсөлт 82% өсөлт 45% өсөлт

Хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчдийн тоо 2007 онд 268 сая байсан бол 2013

оны байдлаар 2.1 тэрбум хүрсэн байна. Энэ нь жилийн дундаж өсөлт нь 40 хувь

байсныг илэрхийлж байгаа ба мэдээлэл харилцаа холбооны зах зээлд хөдөлгөөнт

өргөн зурвасыг хамгийн өргөн хүрээтэй болгож байгаа юм.

Page 11: World ict figures 2013 year

Хөгжиж буй улсуудын хувьд хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгчдийн тоо 2011 /472

сая/ оноос 2013 /1,16 тэрбум/ он хүртэл 2 дахин нэмэгдсэн бөгөөд энэ нь 2013 онд

хөгжсөн улсуудынхыг давсан тоо юм.

Африк нь сүүлийн гурван жилийн турш хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд

хөдөлгөөнт өргөн зурвасын нэвтрэлт 2010 онд 2 хувь байсан бол 2011 онд 11 хувь

болтол өссөн байна.

Хөдөлгөөнт өргөн зурвасын идэвхтэй хэрэглэгчдийн тоо, 2007-2013*

ХӨДӨЛГӨӨНТ ӨРГӨН ЗУРВАС ХӨГЖИЖ БУЙ УЛСУУДАД ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА.

Харин суурин өргөн зурвасын үйлчилгээтэй харьцуулахад хамаагүй хямд байна.

2013 оны эхээр үзүүлж буй үйлчилгээнээсээ хамаарч анх эхэлж байгаа хөдөлгөөнт

өргөн зурвасын төлөвлөсөн үнэ хөгжсөн орнуудад сарын нэг хүнд ногдох ҮНО-ын

1.2-2.2% байсан бол хөгжиж буй орнуудад 11,3-24,7% байсан байна.

Гэхдээ хөгжиж буй улсуудад хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний өртөг нь

суурин өргөн зурвасын өртөгөөс нэлээд бага байна: дараа төлбөрт суурин

терминалаас ашиглах 1GB хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглээний өртөг сарын нэг

хүнд ногдох ҮНО-ын 18.8% бол дараа төлбөрт 1GB суурин өргөн зурвасын хэрэглээ

сарын нэг хүнд ногдох ҮНО-ын 30.1% байна.

Бүх бүсүүдийн хувьд зах зээлд үзүүлж буй 4 төрлийн энгийн хөдөлгөөнт өргөн

зурвасын төлөвлөгөөнөөс дараа төлбөрт гар утаснаасаа ашиглах үйлчилгээ нь

хамгийн хямд бөгөөд суурин терминалаас ашиглах үйлчилгээ нь хамгийн үнэтэй

байна.

Хөгжсөн улсууд

Дэлхий

Хөгжиж буй улсууд

1

00 х

үн а

м т

ута

м

Page 12: World ict figures 2013 year

Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний үнэ, 2013 оны эхээр

ХӨДӨЛГӨӨНТ ӨРГӨН ЗУРВАСЫН ҮНЭ ТАРИФ, 2013 ОНЫ ЭХЭЭР

/1 хүнд ногдох ҮНО %/

Европ Арабын улсууд

Тусгаар улсуудын хамтын

нийгэмлэг

Америк Ази-номхон далай

Африк

Урьдчилсан төлбөрт-гар утаснаас /500MB/

1.1 5.7 5.7 5.9 5.9 38.8

Дараа төлбөрт-гар утаснаас /500MB/

1.1 2.2 5.6 5.0 3.5 36.2

Урьдчилсан төлбөрт-суурин терминалаас /1GB/

1.9 7.4 7.6 11.1 12.6 58.3

Дараа төлбөрт-суурин терминалаас /1GB/

1.2 2,5 7.4 8.0 10.6 54.6

Бүсүүдийг харьцуулахад хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээг Африкт худалдан

авалтын хувьд хүндрэлтэй хэвээр байна. Учир нь энэ бүсэд суурин терминалаас

ашиглах 1GB –ийн хэрэглээний үнэ нь нэг хүнд ногдох ҮНО-ын 50 хувийг эзэлж

байна.

Европт үйлчилгээний үнэ нэг хүнд ногдох ҮНО-ын 2 хувиас бага байгаа тул

худалдан авах боломжтой байна.

Арабын орнууд болон Ази-Номхон далайн бүсэд дараа төлбөрт гар утаснаасаа

ашиглах үйлчилгээ нь харьцангуй хямд буюу сарын нэг хүнд ногдох ҮНО-ын 2.2 хувь

болон 3.5 хувийг тус тус эзэлж байна. Америк болон Тусгаар улсуудын хамтын

нийгэмлэгийн хувьд бүх хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний үнэ харьцангуй

өндөр байгаа бөгөөд (нэг хүнд ногдох ҮНО-ын 5 хувь ба түүнээс дээш байна).

Урьдчилсан

төлбөрт-гар

утаснаас

/500MB/

Дараа

төлбөрт-гар

утаснаас

/500MB/

Дараа

төлбөрт-суурин

терминалаас

/1GB/

Урьдчилсан

төлбөрт-суурин

терминалаас

/1GB/

Үилчилгээний үнэ нэг хүнд ногдох ҮНО-д эзлэх хувь

Хөгжсөн улсууд

Дэлхий

Хөгжиж буй улсууд

Page 13: World ict figures 2013 year

Top Related