Transcript
Page 1: сан судлал.230 230 230

Номын сангийн олон улсын

хамтын үйл ажиллагаа

Page 2: сан судлал.230 230 230

• 1945 оны 11 сарын 16-нд Нэгдсэн Үндэстний

Боловсрол, Шинжлэх ухаан, Соѐлын Байгууллагыг \

ЮНЕСКО \ үүсгэн байгуулж, Дүрмэнд 37 улс гарын

үсэг зурсан юм. Дүрмийг 1946 онд Өмнөд

Африк, Саудын

Араб, Австрали, Бразил, Канад, Хятад, Дани, Египт,

Америкийн Нэгдсэн

Улс, Франц, Грек, Энэтхэг, Ливан, Мексик, Норвеги,

Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Доминикан Улс, Их

Британи, Чехословак, Турк зэрэг 20 улс

батламжилснаар хүчин төгөлдөр болжээ.

Page 3: сан судлал.230 230 230

ЮНЕСКО-гийн сүлдийг 1954 онд баталжээ. Сүлд Афин хотын

Акрополийн гүвээн дээр барьсан Партэнон сүмийн хэлбэрээрээ

Манай эриний өмнөх VI дугаар зууны үед ардчиллын үндсийгтавьсан Грек улсад ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.

Page 4: сан судлал.230 230 230

Юнескогийн төв байр

• ЮНЕСКО-гийн Төв байрыг Парис хотод байрлуулахаар 1945 онд шийдвэрлэжээ. Үйл ажиллагааныхаа эхэн үед ЮНЕСКО түр зуур Парис хотын төвд «Mажестик» хэмээх зочид буудалд байрлаж байгаад 1958 онд Парисын 7 дугаар дүүрэг буюуЭйфелийн цамхгаас холгүй орших Фонтенуан талбайд босгосон « гурван хошуутод » хэлбэртэй, уран барилгын нэгэн хосгүй бүтээл болох Төв байрандаа орсонбайна.

• Ерөнхий бага хурлын бүгд хуралдаанд зориулсан баян хуур хэлбэртэйтанхим, албан тасалгааны зориулалттай шоо хэлбэртэй барилга болон газардор барьсан 2 давхар барилга зэрэг гурван байгууламжийг нэмж барьснаарЮНЕСКО-гийн Төв байрны цогцолборыг дуусгасан байна. Төв байрныцогцолборыг үзэсгэлэнтэй болгох үүднээс урлагийн олон бүтээлүүдийг захиаланхийлгэснээс гадна, гишүүн орнуудаас бэлэглэсэн эртний болон орчин үеийнолон бүтээлээр байрны ханыг чимэглэжээ.

Page 5: сан судлал.230 230 230
Page 6: сан судлал.230 230 230

Ерөнхий захирал, Нарийн бичгийн даргын газар

• Ерөнхий захирал гүйцэтгэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэрбээр Ерөнхий бага хурал, Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх санал боловсруулж, хоѐр жилийн хөтөлбөр, төсвийн төслийг бэлтгэдэг. Нарийн бичгийн даргын газрын ажилтнууд батлагдсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

• Сүүлчийн судалгаагаар гэхэд ЮНЕСКО-д 160 орноос гаралтай 2145 мэргэжилтэн ажиллаж байв. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО төвлөрлийг хязгаарлах бодлого явуулснаар боловсон хүчнийхээ 645-ыг нь дэлхийн өнцөг булан бүрт байрласан 53 бүсийн төв, төлөөлөгчийн газартаа ажиллуулж байна.

• 1946 оноос хойш ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан хүмүүс :

• Жулиан Хакслей (Их Британи) - 1946-1948

• Жэйм Торрес Бодет (Мексик) - 1948-1952

• Жон В. Тэйлор (АНУ) -1952-1953

• Люттер Эванс (АНУ) -1953-1958

• Витторино Веронезе (Итали) -1958-1961

• Рене Мае (Франц) -1961-1974

• Амаду Махтар М’Боу (Сенегал) -1974-1987

• Федерико Майор (Испани) -1987-1999

• Коичиро Мацуура (Япон) - 1999-2009

• Ирина Бокова (Болгар) - 2009 оноос

Page 7: сан судлал.230 230 230

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина

Бокова 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна.

Тэрбээр Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 90 жилийн ойд Монгол Улсын Ерөнхий сайдын

хүндэт зочноор уригдаж байгаа юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс – ЮНЕСКО-гийн

харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг

тодорхойлоход чухал ач холбогдолтой болж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монгол Улс НҮБ-д элссэний 50

жилийн ойг тэмдэглэх жил айлчилж байгаагаар онцлог болж байна.

Монгол Улс ЮНЕСКО-д 1962 онд элссэн бөгөөд өнгөрсөн 49 жилийн хугацаанд ЮНЕСКО-гийн

дөрвөн Ерөнхий захирал манай улсад айлчилж байжээ.

Page 8: сан судлал.230 230 230

Монгол улс Юнескод элссэн нь•

• ЮНЕСКО-гийн Дүрмийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант УлсынЗасгийн газар хадгалж, түүнд гарын үсэг зурах, нэгдэх, гарах бүхий л асуудлыгзохицуулж байдаг билээ. Энэхүү Дүрэмд Лондон хотноо гарын үсэгзурснаар ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн болдог. 1962 оны 11 дүгээр сарын 1-нд Гадаад Явдлын Яамны Олон улсын байгууллагын газрын даргаП.Цэрэнцоодол БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагууЮНЕСКО-гийн Дүрэмд гарын үсэг зурснаар Монгол Улс энэхүү байгууллагын 108 дахь гишүүн болсон билээ.

• ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг нь улсүндэстнийг том жижиг, нийгмийн байгууллаар нь, хүн ардыг арьс өнгө, эр эм, хэлшашин, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр бүх нийтэд адил тэгш хандах явдалюм. БНМАУ гишүүнээр нь элсэн орсон цагаас ЮНЕСКО манай улсын нийгмийнбайгууллынх нь хэв шинжээс үл харгалзан хамтран ажиллаж, манай орондорчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэснийсоѐл, урлаг, түүх соѐлын өв болон байгаль орчныгхамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэнэрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр монголчуудыг нийгмийнхөгжил, дэвшлийн замд үргэлж дэмжин зоригжуулж ирснийг зүй ѐсоортэмдэглэж байна.

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний дүрмийнзаалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-гоос дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачлагыг дэмжин төрийн бодлогочиглэлдээ тусган боломжийнхоо хэрээр хэрэгжүүлж ирсэн явдал манайнийгмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.

Page 9: сан судлал.230 230 230

Юнескогийн зорилго

• Энэхүү шинэ байгууллага нь «хүн төрөлхтний оюун санаа, ѐссуртахууны эв нэгдэл»-ийг хангаж, дэлхийн шинэ дайн өдөөхгүйбайх, боловсрол, шинжлэх ухаан, соѐл, байгаль орчин, хэвлэлмэдээллийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйдчиглэсэн бодлого, үйл ажиллагааны стратеги дэвшүүлэн хүнтөрөлхтний дэвшил хөгжлийг урагшлуулах зорилготой байгуулагджээ. Бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бат бэх энх тайвныг тогтоохоорДүрмэнд гарын үсэг зурсан улс гүрнүүд «боловсрол олох бүрэн бөгөөдэрх тэгш боломж, жинхэнэ үнэнийг чөлөөтэй олж авах, үзэлбодол, эрдэм мэдлэгээ чөлөөтэй солилцох нөхцөлөөр бүх нийтийгхангахаар шийдвэрлээд бие биеэ харилцан илүү ойлгох, тус тусын ѐсзаншлын талаар хамгийн үнэн зөв, яв цав мэдлэгтэй болохын тулд ардтүмнүүдийн харилцааг хөгжүүлж, өргөжүүлэхээр тогтжээ». Дүрмийн нэгдүгээр зүйлд ЮНЕСКО « үндэстнүүдийн хамтынажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, соѐлд төвлөрүүлэн», « арьсөнгө, хүйс, хэл, шашин ялгаварлахгүйгээр шударга ѐс, хууль, хүний эрхба үндсэн эрх чөлөөг нийтээр хүндэтгэх »-д хувь нэмрээ оруулахаарзаасан байна. Дүрмийн бусад зүйлүүдэд тус байгууллагын үүрэг, зохионбайгуулалт, үйл ажиллагаа, харилцааны асуудлыг тусгасан байдаг.

Page 10: сан судлал.230 230 230

Юнеско нь• Эрдэм түгээн дэлгэрүүлэх төв бөгөөд оюун санааны үүрэг нь боловсрол, соѐл, мэдээлэл

харилцаа, шинжлэх ухаанд гарч ирэх гэж буй өөрчлөлт, тулгамдсан зорилтуудыг урьчиланхарж, тэдгээрийг шийдэх бодлого, арга замыг эрэлхийлэх явдал юм. Энэхүү зорилгуудаабиелүүлэхэд ЮНЕСКО дотоод хүчин чадлаа дээд зэргээр ашиглаад зогсохгүй олон улсыннэр хүндтэй их дээд сургуулиуд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг татан оролцуулжбайдаг.

• ЮНЕСКО олон улсын эрх зүйн баримт бичгийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээражилладаг. Ийнхүү ЮНЕСКО Конвенц, Мэдэгдэл, Тунхаглал, зөвлөмж батлан хэрэгжүүлдэг.

• ЮНЕСКО нь мэдээлэл солилцох төв.

• ЮНЕСКО ном хэвлэл, интернетээр дамжуулан мэдлэг, туршлага, мэдээлэлцуглуулах, дамжуулах, солилцох, түгээх үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр олон улс, бүснутаг, үндэсний хурал, уулзалт семинар зохион байгуулж, мэргэжилтнүүдэд үзэлбодол, туршлага мэдлэгээ солилцох боломжийг олгодог.

• ЮНЕСКО гишүүн орнуудынхаа боловсрол, шинжлэх ухаан, соѐл, мэдээлэл харилцаанысалбарын байгууллага болоод мэргэжилтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх үүргийгхүлээдэг. Энэ үүргээ ихэвчлэн ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн газрууд болон өөрийнбайгуулсан хүрээлэнгүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ. Тухайлбал : ЮНЕСКО-гийнСтатистикийн хүрээлэн гишүүн орнуудын статистикийн мэдээлэл гаргаж байхад ЮНЕСКО-гийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэн гишүүн орнуудын боловсролынмэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлдэг.

• ЮНЕСКО боловсрол, шинжлэх ухаан, соѐл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт өөрийнгишүүн 190 улс гүрэн, туслах гишүүн 6 улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаагхөгжүүлэн дэмждэг. ЮНЕСКО олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэнхөгжүүлэх, идэвхжүүлэх үүрэгтэй. Дакар хотноо хуралдсан Дэлхийн боловсролынчуулганаас дэвшүүлсэн.Бүх нийтийн боловсролын хөдөлгөөнийг жишээ болгон авбалЮНЕСКО тус хөдөлгөөнийг дэмжиж буй олон улс, бүс нутаг, үндэсний бүхий л үйлажиллагааг хөхиүлэн дэмжиж, удирдан чиглүүлж байна.

Page 11: сан судлал.230 230 230

• ЮНЕСКО 60 жилийнхээ ойн босгон дээр өөрийн үйл ажиллагааны стратеги, чиглэлүүдийг

орчин үеийн дэлхий дахины хөгжлийн шинэ дуудлагад нийцүүлэн шинээр тодорхойлоод

байгаа билээ.Ирж буй эрин үе бол мэдээлэл, интернетийн эрин үе, шинэ

техник, технологийн эрин үе, үүнийгээ дагаад дэлхийн амьдралын даяаршлын эрин үе

болно гэж дэлхий нийтээр үзэж байна. Ийм ч учраас олон иргэншил, олон соѐлын харилцан

солилцон хөгжих цаг үеийг авчирлаа гэж үзэж байна.

• Ямраар ч авч үзлээ гэсэн ЮНЕСКО-гийн эрх мэдлийн салбарууд болох боловсрол, шинжлэх

ухаан, соѐл, хүрээлэн буй орчин, мэдээлэл харилцаа холбооны хөгжил нь манай эрин үеийн

олон талт хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход төдийгүй нийт хүн төрөлхтний

цаашдын дэвшил, хөгжилд амин чухал үүрэгтэй нь тодорхой байна. НҮБ, дэлхийн улс

түмнүүд үүнийг гүнзгий ухамсарлаж, ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаанд тэргүүн

зэргийн ач холбогдол өгсөөр байна.

• ЮНЕСКО 2001 онд болсон Ерөнхий Бага Хурлынхаа 31 дүгээр чуулган дээр үйл

ажиллагааныхаа дунд хугацааны стратегийг «Даяаршлын эрин зуунд боловсрол, шинжлэх

ухаан, соѐл, мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар энх тайвныг сахин

бэхжүүлэх, хүний хөгжлийг хангахад тус дэм үзүүлэх болно» гэж тодорхойлсон билээ. Үүнийг

ЮНЕСКО-гийн эрх мэдэл, үүрэг зорилгыг даяаршлын үйл явцыг хүмүүнлиг шинжтэй

болгох, хүн төрөлхтний хөгжилд эергээр нөлөөлүүлэхэд чиглүүлэх гэсэн зорилго гэж

тайлбарлаж байна. өЭнэхүү стратеги зорилгынхоо хүрээнд ЮНЕСКО нэгд:

ядуурал, ялангуяа нэн ядуурлыг арилгах,

• боловсрол, шинжлэх ухаан, соѐл, мэдээллийн салбарыг хөгжүүлэх, мэдлэгт тулгуурласан

нийгэм төлөвшүүлэхэд мэдээлэл, холбооны технологийн хувь нэмрийг нэмэгдүүлэх

зорилгуудыг онцлоод байна.

• ЮНЕСКО өөрийн орчин цагийн стратегийг тодорхойлох үүднээс сүүлийн 10 жилд тодорхой

салбаруудын асуудлаар тухайлбал, Жомтием болон Дакарт боловсролын, Риод хүрээлэн

байгаа орчны, Венад хүний эрхийн, Бээжинд эмэгтэйчүүдийн, Кайрт хүн ам

зүйн, Копенхагенд нийгмийн хөгжлийн, Стамбулд суурьшлын, Будапештэд шинжлэх

ухааны, Стокольмд соѐлын асуудлаар дэлхий дахины их хурлуудыг зохион байгуулсан

билээ. Дээрх хурлууд дэлхий нийтийг хамарсан асуудлуудаар стратегийн зорилтууд

дэвшүүлэн хэлэлцүүлж бүх гишүүн орнуудын дэмжлэгийг авч чадсан.

Page 12: сан судлал.230 230 230

Монголын төлөөлөгчид Юнескод1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-гийн Төв байранд албан

ѐсоор зочилж, Ерөнхий захиралтай уулзаж, харилцаа хамтын ажиллагааг цаашид улам

гүнзгийрүүлэхээр ярилцсан билээ. Энэ үеэр хоѐр талын хамтын ажиллагааны ойрын

ирээдүй, чиглэлийг тодорхойлсон Монгол Улсын засгийн газар, ЮНЕСКО-гийн хоорондын

«Санамж бичиг»-т гарын үсэг зурсан юм.

Гадаад хэргийн сайд С.Оюун 2008 онд Франц улсад албан ѐсоор айлчлал хийж энэ

үеэрээ ЮНЕСКО-гийн төв байранд зочилж, тус байгууллагын Ерөнхий Захирлын тэргүүн

орлогч ноѐн Марсио Барбозатай уулзаж, Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын

ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Энэ

уулзалт нь Монгол улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц өгч үр

дүнгээ өгсөн болно.

Манай улс ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр 1983-1987 онд сонгогдож

ажиллаж байв. Гүйцэтгэх Зөвлөлд Монгол Улсыг Тусгай үүрэг гүйцэтггэгч элчин сайд

Б.Дашцэрэн төлөөлөн ажиллаж байлаа. Үүнээс гадна Ерөнхий Бага Хурлын

Чуулган, комисс, бүсийн бага хурлын орлогч даргаар удаа дараа сонгогдон, дэлхий дахинд

нийтлэг ач холбогдол бүхий шийдвэрүүд гаргахад идэвхтэй оролцож байв. Монгол улс 20

жилийн дараа 2007 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 34 дүгээр чуулганаар

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Гүйцэтгэх Зөвлөлд сонгогдсон

нь олон улсад манай улсын нэр хүнд өсөн бэхжиж, сүүлийн жилүүдэд Монгол улс, ЮНЕСКО-

гийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч гишүүн орнуудын хамтын нийгэмлэгийн

дэмжлэгийг хүлээж байгаагийн илэрхийлэл болсны хамт Монгол улсын

боловсрол, соѐл, шинжлэх ухааны салбарт ЮНЕСКО-гийн оролцоог өргөжүүлэх шинэ

боломж нээгдэж буй юм.

Page 13: сан судлал.230 230 230

Юнескогийн төсөв• Төсвийг хоѐр жилээр Ерөнхий Бага Хурлын чуулганаас баталдаг. Хоѐр

жилийн байнгын төсөв нь гишүүн улсуудын татвараас бүрдэнэ. 2004-2005

оны байнгын төсөв 610 сая ам.доллар болж байсан бол 2006- 2008 оны

байнгын төсөв ....... доллар болжээ. Татварын хэмжээг гишүүн орнуудын

эдийн засгийн хүчин чадлыг харгалзан тогтоодог. Байнгын төсвөөс

Оролцох хөтөлбөр, Байгууллагын захиргаа, боловсон хүчний зардал

болон олон улсын оюуны хамтын ажиллагааг хөгжүүлэх

судалгаа, шинжилгээ, нийтлэл, хурал цуглаан зэрэг ажлыг санхүүжүүлдэг.

• ЮНЕСКО хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ далайцыг

нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудад туслах үүднээс төсвийн гадуурх

санхүүжилтийг хөхиүлэн дэмждэг. 2004-2005 онд төсвийн гадуурх

санхүүжилтийг 243,5 сая ам.доллараар тогтоож байсан бол 2007-2008

онд ...... сая доллар болов. Төсвийн гадуурх санхүүжилтийг Нэгдсэн

Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын төрөлжсөн бусад

байгууллагууд болон Тусламжийн сан (Fund-in-Trust) бүрдүүлдэг.

Хандивлагч улс хөгжиж буй улсад хэрэгжүүлэхээр хоѐр талын шугамаар

тохирсон төслийн хөрөнгийг ЮНЕСКО-д шилжүүлж захиран зарцуулах

эрхийг нь олгож байгааг Тусламжийн сан (Fund-in-Trust, товчоор FIT )

гэдэг.

Page 14: сан судлал.230 230 230

Top Related