bnbd 31-08-05

18
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ ДУУ, ДУЛААН ТУСГААРЛАЛТЫН АЖИЛ БНбД 31-08-05 Албан ёсны хэвлэл МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ УЛААНБААТАР ХОТ 2005 он

Upload: barilgamn

Post on 17-Nov-2014

1.301 views

Category:

Documents


16 download

TRANSCRIPT

Page 1: BNbD 31-08-05

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ 

ДУУ, ДУЛААН ТУСГААРЛАЛТЫН АЖИЛ

БНбД 31-08-05

Албан ёсны хэвлэл

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

УЛААНБААТАР ХОТ

2005 он

Page 2: BNbD 31-08-05

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДЇРЭМ 

ДУУ, ДУЛААН ТУСГААРЛАЛТЫН АЖИЛ

БНбД 31-08-05

Албан ёсны хэвлэл

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

УЛААНБААТАР ХОТ

Page 3: BNbD 31-08-05

БНбД 31-08-05

Барилга, архитектур корпорацид боловсруулав.

Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 11 дїгээр сарын 18 –ны єдрийн 105 дугаар тушаалаар батлав.

Боловсруулсан :  Н.Даш  Монгол улсын зөвлөх инженер Л. Минжүүрдорж Доктор / Ph /

Хянан тохиолдуулсан :  Ш. Хүрэлтогоо Монгол улсын зөвлөх инженер

Энэхїї нормативийн баримт бичгийг Барилга, архитектур корпорацийн зєвшєєрєлгїйгээр бїрэн болон хэсэгчлэн хувилах, олшруулах, тараахыг хориглоно.

Page 4: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

Монгол улсын барилгын норм ба дїрэм БНбД 31-08-05

Дуу, дулаан тусгаарлалтын ажил Sound,heat insulation

2006 оны 01 дїгээр сарын 01-ны єдрєєс эхлэн мєрдєнє.

1 ЕРЄНХИЙ ЗЇЙЛ

1.1 Энэхїї норм, дїрмийг барилга, байгууламжийн дуу, дулаан тусгаарлалтын

ажлыг (ашиглалтын онцгой нєхцєл шаардсан барилгаас бусад) гїйцэтгэх ба

хїлээн авахад мєрдєнє.

1.2 Дуу, дулаан тусгаарлалтын ажил зураг тєслийн дагуу хийгдэх ёстой. Зураг

тєсєлд тусгагдсан материал, эдлэхїїн, бїрэлдэхїїнийг зєвхєн захиалагч болон

зураг тєслийн байгууллагын зєвшєєрлєєр солино.

1.3 Дуу, дулаан тусгаарлалтын ажлыг түүний өмнөх ажлын гүйцэтгэлийг хүлээн 

авч  дараагийн  ажил  эхлүүлэх  тухай  захиалагч  болон угсралтын байгууллагын

тєлєєлєгчийн гарын їсэг бүхий актыг їндэслэн эхлїїлнэ.

1.4 Дуу, дулаан тусгаарлалтад хэрэглэх материал, эдлэхїїн, хагас

боловсруулсан эдлэлїїд нь хүчин төгөлдөр мєрдєгдөж буй стандарт, техникийн 

баримт бичгийн шаардлага хангасан байвал зохино. Эдгээрийг зєєж тээвэрлэх,

хадгалахад эвдрэл гэмтлээс (чийг авах, хэт халах, хєлдєх, нягтрах, бохирдох

гэх мэт) хамгаалах арга хэмжээ авсан байна.

1.5 Газар дээр ил байрлуулах дулаан дамжуулах хоолойн шугамын бїрээсийг

цайрдаагїй гєлмєн тємрєєр бїрж битум тїрхлэг (цийдмэг) -ээр будаж

тусгаарлалт хийхийг зураг тєслєєр зєвшєєрснєєс бусад дулаан тусгаарлалтад

цайрдаагїй гєлмєн тємєр хэрэглэхийг зєвшєєрєхгїй. Харин шаардлага

хангасан бусад материалыг хэрэглэж болно.

1.6 Дулаан тусгаарлалтын ажил хийхээс ємнє тоног тєхєєрємж угсрахад

зориулсан бэхэлгээ, дамжуулах хоолой, кабель, зэрэг бїтээцээс гадагш гарах

нїхийг бэлтгэх, угсармал бїтээцийн уулзвар, залгаасыг чигжих  ажлыг  тухайн 

барилга байгууламжийн зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэсэн байна.

1.7 Дулаан тусгаарлалт хийх гадаргууг тэгш толигор болгож бэлтгэнэ. Хэрэв 3

метрийн хяналтын шугам модыг хэвтээ гадаргууд налуугийн дагуу чиглэлд

Page 5: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

тавихад 5 мм-ээс бага, босоо буюу ташуу гадаргууд налуугийн хєндлєн чиглэлд

тавихад 10 мм-ээс бага хєндийрч байвал уг гадаргууг тэгш болсон гэж тооцно.

Гэхдээ шугам модны хєндийрєлт 1 м уртад нэгээс ихгїй байхыг зєвшєєрнє.

2 Дулаан тусгаарлалт

2.1 Дулаан тусгаарлалтын ажилд хєєсєнполиуретан, фибролит хавтан,

шєрмєсєн чулуу, эрдэс, шилэн хєвєн хавтан зэрэг угсармал эдлэхїїн, мєн

уурын зуухны шигшсэн шаарга, керамзитын хайрга, галт уулын шаарга зэрэг

асгаасан материалыг тухайн барилга байгууламжийн зураг төсөлд заасны дагуу 

хэрэглэнэ.

Дулаан тусгаарлалтын иж бїрэн бїтээцэд хамгаалалтын бїрээс болон

бэхлэх эд анги (зулхай, хавтан, дулаалгын хучаас) нь стандарт болон зураг 

төсөлд зааснаар бїрэн тоноглогдсон байна.

2.2 Угсарч байрлуулах їед дулаан тусгаарлагч материалын чийг зураг тєсєлд

заасан хэмжээнээс  хэтрээгүй байна. Дулаан тусгаарлалтыг хур тундастай

нєхцєлд хийхдээ чийг авахаас хамгаалах хэрэгтэй.

2.3 Дулаалгын хавтанг хооронд нь тулган байрлуулж угсрах ба давхарга бїр

ижил зузаантай байна. Хавтангийн хоорондох завсрыг тїїнтэй ижил эзлэхїїний

масстай дулаан тусгаарлагч материалаар дїїргэнэ. Хавтанг хэд хэдэн

давхаргаар угсрах тохиолдолд їе давхарга бїрийн хооронд нь ам даруулан 

зөрүүлж хийсэн байна.

2.4 Дулаан тусгаарлалт хийх дамжуулах хоолой, тоног тєхєєрємж,

байгууламжийн эд ангиудад дулаалга бэхлэх (торгоц, дэгээ, сараалж гэх мэт)

бэхэлгээ, єндрийн 3-аас 4м тутамд, хавсрага тав холбоос бїрд тусгаарлагчийг

гулсахаас хамгаалах дулаалгын материалын зузаанаас ихгїй єндєртэй ачаа

хєнгєлєх тээглїїрт тєхєєрємжтэй байна. Ачаа хєнгєлєх тєхєєрємж нь

дулаалгыг хамгаалах шавардлагын зузааны тэн хагаст гїн орсон байх ёстой.

2.5 Дулаан тусгаарлах бїтээц, гадна бїрхїїл угсрах ажлыг ачаа хєнгєлєх

тєхєєрємж, хавсрага тав холбоос, нугаралт (отвод), фасон хэсэг (тройник,

крестовин)-ээс, хоолойн нам талаас нь эхлэнэ.

Page 6: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

2.6 Органик гаралтай тусгаарлалтын материалд їжил эсэргїїцэгч шингээх ба

тусгаарлагчийг бэхлэх модон материалыг мєєгєнцєрєєс хамгаалах хэрэгтэй.

2.7 Дулаан тусгаарлагч гадна ханыг хєнгєн бетон гулдмай, хавтангаар хийхдээ

єргийн нэгдїгээр эгнээг 2 мм зузаан битум шаваасан дээр єрнє. Шаваасын

тєрлийг зураг тєсєлд зааснаар авах хэрэгтэй. Бусад эгнээг 1 : 0.5 : 10 гэсэн

харьцаатай дулаан тусгаарлагч зуурмаг буюу битумэн лавмагаар гагнана.

Єргийн заадас 10 мм-ээс зузаан байж болохгїй.

2.8 Дулаан тусгаарлагч зуурмаг хэрэглэж гулдмайгаар єрєх тусгаарлагч хамар

ханын заадалд хоёр талаас нь 10 : 1 гэсэн найрлагатай битумэн шаваасыг 30

мм-ээс багагїй гїн оруулж дїїргэнэ.

2.9 Дулаан тусгаарлагч гулдмайгаар 4 м-ээс дээш єндєртэй нэг їет хамар хана

єрєхєд эгнээ бїрийн хэвтээ заадалд 6 мм-ийн голчтой 2 ширхэг арматур тавих

(хэрэв зураг тєсєлд тусгайлан заагаагїй бол) хэрэгтэй.

2.10 Дулаан тусгаарлагч хавтан буюу гулдмайгаар галын хамгаалалтын бїсийг

єрєхдєє 1 : 3 гэсэн найрлагатай цементэн зуурмагаар гагнана. Галын бїсийг

шалгаж хїлээн авсны дараа дулаан тусгаарлалтын дараагийн хэсгийг хийж

байвал зохино.

2.11 Босоо гадаргууд шаардлагатай дулаан тусгаарлалтыг 100 х 100 мм-ийн

сараалжтай тємєр тор тавьж хийх ба тусгаарлагчийг мэрэгчдээс зайлшгїй

хамгаалах тохиолдолд сараалжны хэмжээ 5 х 5 мм байна.

2.12 Тоног тєхєєрємж, дамжуулах хоолойг угсарсны дараа дулаан тусгаарлалт

хийхэд хїндрэлтэй хэсэгт угсрахаас ємнє оосорлож єргєх хэсгийг нь їлдээж

дулаан тусгаарлалт хийсэн байвал зохино.

2.13 Даралт єгч шалгаагїй дамжуулах хоолойн хавсрага тавтай тусгаарлалтыг

хийхдээ уулзвар залгаасыг туршиж шалгах хїртэл ил їлдээнэ.

2.14 Єєрєє огтлогч эргийг хэрэглэн бїрээс угсрахад цлиндр гадаргууд 150 мм

хїртэл, хавтгай гадаргууд 300 мм-ийн алхамтай байрлуулна.

2.15 Зєєлєн, хагас хатуу ширхэглэлтэй эдлэхїїнээр дулаан тусгаарлалтын

ажил гїйцэтгэхэд доорх шаардлагыг хангана. Їїнд:

Page 7: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

Дулаан тусгаарлагч эдлэхїїний нягтралын итгэлцїїр 1-р хїснэгтэд

заасан хэмжээнээс илїї байж болохгїй.

1-р хїснэгт

Дулаан тусгаарлагч эдлэхїїн Нягтралын илтгэлцїїр

273 мм ба тїїнээс дээш голчтой дамжуулах хоолойг шилэн хєвєн, зулхай, нийлэг барьцалдуулагчтай шилэн хєвєн хавтангаар дулаалах

1,15

Цардуул ба нийлэг барьцалдуулагчтай хагас хатуу эрдэс хєвєн хавтан, ширмэл эрдэс хєвєн зулхайгаар дулаалах

1,20

273 мм-ээс бага голчтой дамжуулах хоолойг шилэн хєвєн зулхайгаар дулаалах 1,30 Нийлэг барьцалдуулагчтай эрдэс хєвєн зулхай, хєвєн хавтан болон эрдэс хєвєнгєєр дулаалах 1,50 Нийлэг барьцалдуулагчтай сэмлэсэн (хиймэл утас) ширхэгтэй шилэн хєвєн зулхайгаар дулаалах 1,60

2.16 Хавтгай болон долгионт асбесто цементэн хуудсаар дулаан тусгаарлалтын

бїрхїїл хийхдээ тэдгээрийг тогтоох, бэхэлгээ нь тєсєлд тусгасантай нийцэж

байх ёстой. Хатуу, уян зєєлєн (металл бус) материалаар дулаан тусгаарлалтын

бїрхїїл хальс хийхдээ тэр нь дулаан тусгаарлагч дээрээ нягт суусан байх

нєхцлийг хангасан байхаас гадна зураг тєслийн дагуу бэхэлгээний бїтээц,

эдлэхїїний тусламжтайгаар найдвартай бэхлэгдсэн, уян зєєлєн бїрхїїлийн

уулзваруудыг нарийн чанд нягтруулж наасан байх ёстой.

200 мм хїртэлх голчтой яндан хоолойн дээр шилэн хєвєнг  ороох

байдлаар суулгах бєгєєд 200 мм-ээс дээш голчтой яндан хоолойн дээр зшилэн 

хөвөнг зураг тєсєлд зааснаар хэсэгчилсэн энгээр суулгана.

2.17 Дулаан тусгаарлалтын бїтээц, бїрхїїлэн хальсыг угсрахдаа нїїр талын

хэсгээс (тройник, крестовин), тахиралдсан хэсгээс, фланцен холболтоос, ачиж

буулгах тєхєєрємжєєс нь эхлэх бєгєєд эсрэг талын налуу тийш чиглэлтэй

хийнэ. Харин босоо гадаргуу дээр дороос нь дээш хийнэ.

2.18 Хуурайгаар нь угсрах хатуу эдлэхїїнээр дулаан тусгаарлалт хийхдээ

тусгаарлаж байгаа гадаргуу, эдлэхїїн хоёрын хоорондох зай 2 мм-ээс ихгїй

байх нєхцлийг хангасан байх ёстой.

Page 8: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

Хатуу эдлэлийг наах шаваасын температур 2-р хїснэгтээр  заасан

шаардлагыг хангасан байх, сууринд хийх эдлэхїїний бэхэлгээ нь тухайн 

хийцийн  зураг тєсєлд тусгасантай нийцэх ёстой. Хуйлмал материалан

тусгаарлалт ба дээвэр хийхдээ 2-р хїснэгтэд заасан шаардлагыг сахих

хэрэгтэй.

2-р хїснэгт

Техникийн шаардлага Зєрїїгийн хязгаар

Хяналт хийх арга

Усан найрлагатайгаас бусад бїх бїрэлдэхїїнийг тїрхэх їед суурь дэвсгэрийг зєвшєєрєгдєх чийглэг хїснэгтэд зааснаас хэтрэх ёсгїй:

Бетоных

Элс – цементэн, гипсэн болон гипс – элсэн

Усан найрлагат бїрэлдэхїїнийг тїрхэх їеийн температур 0 С;

4%

5%

чийгийн дусал гадаргуу дээр илрэх хїртэл

Техникийн їзлэг хийж , 50м 2 аас 70м 2 суурь дэвсгэр тутам 5-аас цєєн- гїй нэг жигд хэмжилт хийнэ.

Халуун шаваасын тїрхэлтийн їеийн температур 0 С:

Битумных + 160 Дегтевых + 130

+ 20 0 С +10 0 С

Нэг ээлжинд 4-єєс цєєнгїй тогтмол хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

Хуйлмал материалыг наах їеийн шаваасны зузаан, мм:

Халуун битумных 2.0 Дундын їеийнх 1.5 Хїйтэн битумных 0.8

± 10% ± 10% ± 10%

Техникийн їзлэг хийж, 70м 2 –аас 100м 2 тутам 5-аас цєєнгїй цагт хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

Тусгаарлалтын нэг їений зузаан, мм: Хїйтэн асфальтан шаваас 7 Цементэн зуурмаг 10 Цийдмэг 3

Полимерен бїрэлдэхїїнтэй [“кровлелит” ба “вента” маягийн] 1

Техникийн їзлэг хийж, 70м 2 –аас 100м 2 тутам 5-аас цєєнгїй цагт хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

2.19 Зєєлєн, хагас хатуу ширхэглэг (шилэн хөвөн болон эрдэсхөвөн хавтан г,м)

эдлэхїїнээр яндан хоолойд дулаан тусгаарлалт хийхдээ дараах нєхцлийг

хангасан байх. Їїнд:

Page 9: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

­  зураг тєслийн дагуу дулаан тусгаарлагч материалыг нягтруулахдаа

хэрэв хагас зєєлєн ширхэглэг эдлэхїїнийг 1,5; хагас хатуу

эдлэхїїнийг 1,2 илтгэлцїїрээр хийнэ; 

­  Тусгаарлагч гадаргуу, эдлэхїїн хоёрын хоорондох зай нягт суусан

байх, олон їет тусгаарлагч хийж байгаа бол хучилтын дагуу болон

хєндлєн заадас нь нягт нийлсэн байх; 

­  Яндан хоолойд перпендикуляр, хавтгайд харьцангуй бага

хэлбэлзэлтэйгээр эрээсэлж утсаар мушгиа байдлаар нягт ороож

тусгаарлалт хийх ба їе давхаргын сєрєг чиглэлээр эргїїлэн ороож

хийнэ. 

­  Дулаан тусгаарлагчийг гудайлгахгїй байлгахын тулд яндан хоолойд

болон бэхэлгээний аппарат дээр байрлуулна.

Асгаасан материал болон хавтангаар дулаан тусгаарлалт хийх.

2.20 Хавтанцараар дулаан тусгаарлагч хийхдээ суурь дэвсгэр дээр їе бїрд

ижил зузаантайгаар нэгийг нєгєє рїї нь сайн шахаж зай гаргалгїй дулаалга

хийнэ. Хэд хэдэн їе дулаан тусгаарлагч хийхдээ хавтанцрын зїйдлийг зөрүүлэн

зїйж угсарна.

2.21 Асгаасан дулаан тусгаарлагчийг хэрэглэхийн ємнє ширхэглэлээр нь

ангилах ёстой. Дулаан тусгаарлагч хийхдээ дїїжин шугам хэрэглэж 3-аас 4

метрийн єргєнтэй туузан їеэр асгаасан дулаалгын хамгийн бага ширхэглэлтэйг

доод талд нь асгаж хийнэ. Дулаалгын їе бїр 60 мм-ээс илїїгїй зузаантай байх

ба асгаасан материалыг дэвсэж їе тус бїрээр нягтруулж хийнэ.

2.22 Асгаасан материал, хавтангаар дулаан тусгаарлагчийг хийхдээ 3-р

хїснэгтэд заасан шаардлагыг баримтална.

3 -р хїснэгт

Техникийн шаардлага Зєїїгийн хязгаар

Хяналт хийх арга

1 2 3 Суурь дэвсгэрийн зєвшєєрєгдєх чийглэг дараах хувиас хэтрэхгїй байх

Нэг ээлжинд 50 м 2 – аас 70 м 2 гадаргуу тутам

Page 10: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

ёстой:

Угсармалынх Цул бетоных

4% 5%

5-аас багагїй хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

3 -р хїснэгтийн їргэлжлэл

1 2 3

Ширхэгийн материалаар хийсэн дулаан тусгаарлагчийн їеийн зузаан дараах хэмжээнээс илїїгїй байх: мм

хїйтэн шаваас ба цавуу хэрэглэсэн бол халуун шаваас

Эдлэхїїн, гулдмай, хавтангийн хоорондох заадсын єргєн, мм:

наахад - хатуу эдлэхїїнийх хуурайгаар нь тавихад

±0,8 мм ±1,5 мм

≤ 5мм ≤ 3мм ≤ 2мм

Мєн адил

Цул болон хавтангаар хийсэн дулаан тусгаарлагч: Тусгаарлагчийн хучилтын зузаан (тєслийнхєєс)

-5; +10% тэхдээ 20мм-ээс илїїгїй

Мєн адил

Дулаалгын талбайн хэлбэлзэл: єгєгдсєн налуугаас хэвтээ чиглэлд босоо чиглэлд

0,2% ± 5 мм ± 10мм

50 м 2 -аас 100 м 2 бїрээ- сийн гадаргуу тутам хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

Дээврийн хуудаснууд, хавтангуудын хоорондох мєрєгцєгийн хэмжээ

≤ 5мм Мєн адил

Хуудас ба хавтангийн зєрїїгийн хэмжээ, зураг тєсєлд заасантай харьцуулахад

5% Мєн адил

Тусгаарлагчийн зузаан зураг тєсєлд зааснаас зєрєх хэмжээ ± 10

Нэлэнхїйд нь багажаар їзлэг, хийсний дараа 70 м 2 –аас 100м 2 бїрээсийн гадаргуу тутам 3-аас цєєнгїй хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

Нягтралтын илтгэлцїїрийн зєрїї ±5%

100 м 2 –аас 150м 2

бїрээсийн гадаргуу тутам 5-аас цєєнгїй хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

Page 11: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

2.23 Хавтгай ба муруй гадаргууд тусгаарлагч (хавтан, сегмент, хучаас) хэрэглэн

дулаан тусгаарлалтын ажил гїйцэтгэхэд уг эдлэхїїнд согог гаргаж їл болно.

Угсрах байрлуулах їед дулаан тусгаарлагч нь хуурай байх ба єєр

хоорондоо болон тусгаарлах гадаргуугаас 2 мм-ээс илїїгїй зай

завсартай байж болно.

2.24 Ашиглалтын їед хасах температуртай байх дулаан тусгаарлагч гадаргууд

уур тусгаарлалтыг далд байдлаар хийж заадсуудын бин битїї байдлыг сайн

хангах хэрэгтэй. Дамжуулах хоолойг голчоос нь хамааруулан дулаан

тусгаарлалтын гадна бїрхїїлийг бэхлэх бэхэлгээг сонгож авна. Їїнд: 

­  300 мм хїртэл голчтой хоолойд дулаан тусгаарлагч бїрээсийг ган утас

буюу туузан татуургаар бэхлэх; 

­  300 мм-ээс дээш голчтой хоолойд гадна бїрхїїлийг єєрєє чангарах

шургаар бэхлэх; 

­  изол, рубероид зэрэг хуйлмал бїрээсний зєрїїлэг заадас, захыг

битумэн шаваасаар шавах; 

­  200 мм-ээс дээш голчтой хоолойг єргєн энтэй бєсєєр ороох; 

­  200 мм хїртэл голчтой хоолойг нийлэг сїлжмэлээр ороох;

Дамжуулах хоолойн гадна бїрхїїлийг 500 мм тутамд бэхлэх ба цухуйж ил

гарах хэсгийг гєлмєн тємрєєр бїрэх хэрэгтэй.

2.25 Дулаан тусгаарлалтын хатуу материалаар гадна бїрхїїл хийхэд дараах

нєхцлийг хангана. Їїнд: 

­  бїрхїїлийг дулаан тусгаарлагчид наалдуулж гулсаж хєдлєхєєс

найдвартай хамгаалж бэхлэх; 

­  бїрхїїлийг туузан боолтоор татаж бэхлэх; 

­  бурзангїй шєрмєсєн чулуу цементэн цлиндр хоолойн єргєссєнтэй

хэсгийг нь доош харуулах (босоо байрлалд) буюу дамжуулах хоолойн

нам талаас эхлэн угсрах; 

­  хагас цлиндр бїрхїїл тус бїрийг дунд хэсгээр нь 20 мм х 0,7 мм хоёр

їзїїрт нь 50мм х 0,7 мм-ийн туузан 3 ширхэг боолтоор бэхлэх;

Page 12: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

­  долгионт ба хавтгай шєрмєсєн чулуу цементэн хуудас бїрийг 2

ширхэг дэгээнд єлгєж бэхлэх;

Ачаа хєнгєлєх тєхєєрємжийг 2 эгнээ хуудас байрлахаар бодож єндрийн

дагууд нь тээглїїр хийнэ. Нэгдїгээр эгнээний хуудсыг ачаа хєнгєлєх

тєхєрємжєєс туузан боолтоор, 2-р эгнээг 1-р эгнээнд бэхэлсэн дэгээнд

тус тус бэхлэнэ. Хуудсууд хєндлєн ба дагуу чиглэлд ам дарж байх ёстой.

Нэмэлт хуудсыг нимгэн тємєр туузаар бэхлэнэ. Харин цухуйж илїї гарах

хэсгийг гєлмєн тємрєєр бїрнэ.

2.26 Гадна бїрхїїлийг гєлмєн тємрєєр хийхэд тууз буюу тємєр хуудсыг

харилцан бие биедээ єєрєє чангарах эргээр холбоно. Ачаа хєнгєлєх тєхєєрємж

дээрх хєндлєн чиглэлийн температурын заадал байрласан хэсгийг шургаар

бэхлэхийг хориглоно.

2.27 Дулаан тусгаарлалтын гадна бїрхїїлийг зуурмагаар шавардаж хийхдээ

температур суултын заадлыг зураг тєсєлд заасны дагуу гаргана. Заадлаар ус

орохоос хамгаалж гєлмєн тємєр туузаар орооно. Шавардлагын їед таар

шуудай, сїлжмэл даавуу, шиллэг сїлжмэлээр мушгиа байдлаар орооно.

Дамжуулах хоолойг даавуугаар ороож бїрэх їед нарийн утсаар оёно.

2.28 Хавсрага тав холбоос ба арматурын хэсэгт дулаан тусгаарлалтын захыг

дамжуулах хоолойн тэнхлэгт эгц босоо байрлалд бїрхїїлээр бїрэх ба хавсрага

тєв холбоосноос хєндий байх ёстой. Боолтын урт 300 мм-ээс илїї цухуйж

болохгїй.

2.29 Тоног тєхєєрємжийн задлах элемент, харах нїхийг тусгаарлах гадаргууд

45 0 С-ийн єнцгєєр байрлуулах ба тусгай зангилаа хэсгийг задлахад зориулсан

нээлхий гаргах хэрэгтэй.

2.30 Хасах 20 0 С хїртлэх температурт хуурай технологиор гадна дулаалгын

ажил гїйцэтгэхийг зєвшєєрнє. Нойтон технологиор гїйцэтгэх дулаалгын ажлыг

+5 0 С-аас дээш температурт хийнэ.

3 Дуу тусгаарлалт

3.1 Дуу тусгаарлагч асгаасан (элс,чулуун нїїрсний шаарга гэх мэт) материал

органик хольцгїй байх ёстой. Тоосорхог материал хэрэглэхийг хориглоно.

Page 13: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

10 

3.2 Хучилтын хавтанд дуу тусгаарлагчийг наахгїйгээр угсарна. Харин хавтан нь

хуурай байх эсвэл битум шаваас дээр наасан байх ёстой. Дуу тусгаарлагч

материалыг  шалны  дэр  мод хооронд лагын тууш дагуу чиглэлд тасралтгїй

дэвсэж тавина. Угсармал тэгшилгээний дор тавих “єрєєний хэмжээтэй” туузан

дэвсгэрийг єрєєний уртын  дагуу їргэлжилсэн тасалдалгїй байдлаар хамар

хана, хананд нягт тулгаж тавина.

3.3 Дуу тусгаарлагчийг хийхдээ 4-р хїснэгтэд заасан шаадлагын дагуу хийнэ.

4-р хїснэгт

Техникийн шаардлага Зєрїїгийн хязгаар

Хяналт хийх арга

Дуу тусгаарлагч асгаасан материалын ширхэглэл 0.15 –аас 10 мм

Нэг ээлжинд 50 м 2 - аас70 м 2 асгаасан материал тутам 3-аас цєєнгїй хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

Лаг хоорондох асгаасан материалын чийглэг

10%-иас илїїгїй Мєн адил

Дуу тусгаарлагч материалын єргєн, мм:

Лагийн ёроолд 100-аас 120 Угсармал тэгшилгээний дор тавих

“єрєєний хэмжээтэй” гадна уртааш 200-аас 220, Дотор уртааш 100 –аас 120

Нэг ээлжинд 50 м 2 -аас 70 м 2 шалны гадарга тутам 3-аас цєєнгїй хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

“єрєєний хэмжээтэй” угсармал тэгшилгээний доторхи уртааш дуу тусгаарлагчийн судлын тэнхлэг хоорондох хэмжээ 0.4м

+0,1 м Угсармал тэгшилгээний хавтан тутам 3-аас цєєнгїй хэмжилт хийж ажлын тэмдэглэлд бичнэ.

4 Тусгаарлалтын уулзвар, заадал

4.1 Дулаан тусгаарлалтын ажил гїйцэтгэхэд температур суултын болон хэв

гажилтын заадас гаргах, угсармал бїтээц, ус урсах эд ангийн уулзвар,

залгаасыг чигжих, тусгаарлагчийг нугалах хэсгийг хїчитгэх ажлуудыг

шаардлагын хэмжээнд нямбай хийсэн байвал зохино.

Page 14: BNbD 31-08-05

БНбД 31-08-05

11 

4.2 Угсармал тємєр бетон бїтээцийн уулзвар залгаас, цементэн тэгшилгээ,

давхаргын температур суултын заадаст тусгаарлалтын ажил эхлэхийн ємнє 150

мм-ээс багагїй єргєн хуйлмал материал наана.

4.3 Барилга байгууламжийн бїтээцийн ташуу ба хэвтээ хэв гажилтын

заадлыг тусгаарлалтын ажил эхлэхийн ємнє гаргана. Босоо  ба хэвтээ  хэв

гажилтын заадлыг барилга байгууламж барих їед нь гаргана.

4.4 Хэв гажилтын заадлыг бїрэн хэлбэржїїлсэн (резин буюу хуванцар) туузыг

тусгаарлагчид наалдуулж, хажуу ирмэгийг нь тусгаарлах гадаргуу ба хамгаалах

хаалтын завсраар хавчуулж бэхлэнэ. Заадсыг  хөөсөн пластаар чигжихдээ

заадлын хєндийг битумэн лак буюу цавуугаар будсаны дараа шахмал байдлаар

хэрэглэнэ. .

5 Тусгаарлалтын ажлыг шалгаж хїлээн авах

5.1 Дуу, дулаан тусгаарлалтын ажил гїйцэтгэх явцад хэрэглэж байгаа

материалын чанар, тусгаарлалтын ажлыг зєв хийж байгаа эсэхэд тогтмол

хяналт тавьж ажлын журналд тэмдэглэж байх ёстой. Тїїнчлэн далд ажлыг

тухайн їед нь хїлээн авч акт бичнэ.

5.2 Дуу, дулаан тусгаарлагчийг ажлын явцад болон ажил дууссаны дараа

шалгаж хїлээн авна. Дулаан тусгаарлагчийг тусгаарлах гадаргууд суулгасан

байдал, їе давхаргуудыг тасалдалгїй нягт тавьсан эсэх, дамжуулах хоолойн

дулаан тусгаарлагчийг бэхэлсэн байдал, тухайн хэсэгт гїйцэтгэсэн тусгаарлагч,

угсармал эдлэхїїний уулзвар залгаасын тусгаарлалт зэрэг далд хийцийг ажлын

явцад шалгаж тухай бїр хїлээн авч далд ажлын акт бичнэ.

5.3 Дулаан тусгаарлагчийн гадаргуугийн тэгш байдлыг 1.7-р зїйлд зааснаар

шалгаж їзэхэд хяналтын шугам мод 5 мм-ээс илїїгїй хєндийрч байх ёстой.

Дулаан тусгаарлагч механик гэмтэлтэй эсэх, галын хамгаалалтын бїс хийсэн

зэргийг шалгах хэрэгтэй.

5.4 Тусгаарлалтын ажил бїрэн дууссаны дараа хїлээн авахад доорх

баримтуудыг бїрдїїлнэ. Їїнд:

а) ил, далд ажлыг хїлээн авсан акт;

б) барилгын ажлын тэмдэглэл

Page 15: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

12 

в) дуу, дулаан тусгаарлалтын ажлын зураг

г/ їндсэн материал, бїтээц ,эдлэхїїний гарал, їїсэл, чанарын

гэрчилгээ, шинжилгээ туршилтын дїн, фото зураг магадлах баримт

бичиг.

Барилга байгууламж буюу тїїний аль нэг бие ангийн жигд бус

суултаас болж гэмтсэн тусгаарлагчийг суулт дууссаны дараа засна.

Ашиглалтад єгснєєс хойш нэг жилийн хугацаанд (туршилтын) дулаан

тусгаарлалтад гарсан гэмтлийг гїйцэтгэсэн байгууллага засах їїрэгтэй.

ТЄГСЄВ.

Page 16: BNbD 31-08-05

БНбД 31-08-05

13 

1-р хавсралт 

Дулаан (дуу) тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт 

200… оны …р сарын  № ….ны өдөр 

......................аймаг, хотын ………………………..нд барьж буй …………………… 

(сум, дүүрэг) 

………………………барилга, байгууламжийн…………………………………………. 

(дулаан, дуу тусгаарлалтын нэр) 

1. Ажил гүйцэтгэгчийн нэр: ....................................................................................... 

2. Ажил гүйцэтгэхэд мөрдсөн зураг төсөл:.............................................................. 

..................................................................................................................................... 

(зураг төсөл гүйцэтгэгчийн нэр, зургийн дугаар огноо) 

3. Шалгаж хүлээж авсан ажлын нэр: ....................................................................... 

..................................................................................................................................... 

..................................................................................................................................... 

4. Ажил гүйцэтгэхэд хэрэглэсэн материал: ............................................................. 

..................................................................................................................................... 

(материалын нэр, стандартын дугаар, үндсэн шинж чанарын үзүүлэлтүүд,анги, марк) 

5. Ажил гүйцэтгэх үеийн нөхцөл: ............................................................................... 

...................................................................................................................................... 

(цаг агаарын байдал, хур тунадас, температур, ажлын нөхцөл г,м) 

6. Хэмжин шалгахад чанарын үзүүлэлт зураг төсөлтэй харьцуулахад хүлцэл нь ямар байсан: ................................................................................................................ 

.......................................................................................................................................

Page 17: BNbD 31-08-05

БНбД 31-08-05 

14 

7. Ажил эхэлсэн, дууссан хугацаа: ............................................................................. 

8.  Далд  ажлын  гүйцэтгэлийг  магадлах  фотозураг,  хэрэглэсэн  материал эдлэхүүний  чанарын  гэрчилгээ,  туршилт  шинжилгээний  дүн  зэрэг  баримт бичгийн бүрдэл: ........................................................................................................... 

....................................................................................................................................... 

комиссын шийдвэр 

...................................................................................................................................... 

...................................................................................................................................... 

(гүйцэтгэсэн  зураг  төсөл,  барилгын  норм  дүрмэнд  заасан  шаардлагыг  хангаж буй эсэх, хүлээн авсан эсвэл засах эсэх) 

Дээрх шийдвэрийг үндэслэн дараагийн үе шатны ажлыг: ...................................... 

...................................................................................................................................... 

(ажлын нэр) 

Гүйцэтгэхийг зөвшөөрсөн эсэх: 

Захиалагчийн техник хяналтын инженер: ...................................../........................./ 

(овог, нэр) 

Зохиогч инженер: ............................................................../......................................./ 

(овог, нэр) 

Барилга угсралтын байгууллагын инженр:................................/............................./ 

(овог, нэр)

Page 18: BNbD 31-08-05

БНбД 31-08-05

15 

Гарчиг  Хуудас 

1.  Ерөнхий зүйл.........................................................................................1 

2.  Дулааны тусгаарлалт............................................................................2 

3.  Дуу тусгаарлалт ....................................................................................9 

4.  Тусгаарлалтын уулзвар, заадал .........................................................10 

5.  Тусгаарлалтын ажлыг шалгаж хүлээн авах ........................................11 

6.  Хавсралт ................................................................................................13