baga angi1

38
СХД - ийн Үндэсний лаборатори “Ирээдүй” цогцолборын 2-р бага сургуулийн бага ангийн багш Батхүү овогтой Уянга Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй ярьж сургахад дэмжлэг үзүүлэх нь

Upload: -

Post on 17-Aug-2015

183 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Baga angi1

СХД - ийн Үндэсний лаборатори “Ирээдүй” цогцолборын 2-р бага сургуулийн бага ангийн багш

Батхүү овогтой Уянга

Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй ярьж сургахад

дэмжлэг үзүүлэх нь

Page 2: Baga angi1

Багшийн дэмжлэг:

Өөртөө итгэлтэй Өөрийн үгээр үзэл бодлоо

чөлөөтэй илэрхийлдэгБусдыг сонсох, ярих боломж

олгодог

Page 3: Baga angi1

Ярих чадварт суралцсанаар Өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэлтэй болно Өөрөөрөө бахархана Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бий

болгоноБусдад сайн үлгэр дуурайлал үзүүлнэ Эцэг эхийн оролцоо нөлөөлнө

Page 4: Baga angi1

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг нь

хүүхдийг өөртөө итгэлтэй, тод чанга дуугаар ярьж

сургахаас эхэлнэ.

Page 5: Baga angi1

Хүүхдэд зөв зан чанар, дадал хэвшлийг олгоод зогсохгүй, аливаа зүйлийг олон талын өнцгөөс харан эргэцүүлэн бодож, өөрийн үзэл бодлоор нээлттэй ил тод ярьж сургахад анхаарсан. Хүүхдүүд энэ цагаар тухайн эхээр дамжуулан олж авсан ухаарлын талаар багштайгаа болон бусадтай илэн далангүй, өөртөө итгэлтэй ярьж, өөрийгөө илэрхийлэн, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж сурсан.

Иргэний боловсрол – зүрх сэтгэлийн боловсрол

Page 6: Baga angi1

Зорилго Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэйгээр

ярьж сурах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн бодлоор аливаад хандаж сурахад дэмжлэг үзүүлэх

Хүүхдүүд багштайгаа болон өөр хоорондоо илэн далангүй ярьдаг, санаа бодлоо солилцож ойлголцдог, аливаа зүйлийн дүгнэлт болон үр дүнг өөрсдөө тооцож чаддаг, бүтээлч хүүхдийг бий болгох

Page 7: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Багшийн асуулт энгийн бөгөөд оновчтой байх нь чухал

Хүүхдийг урамшуулах, үнэлгээний арга

Багш сурагчийн харилцаанд гарч болох сөрөг хандлагаас татгалзах

Хүүхдийн бусдыг сонсох чадвар Эцэг эхийн оролцоо, нөлөө Ажлын хуудас

Page 8: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Багшийн асуулт энгийн бөгөөд оновчтой байх нь чухал

Асуултыг төлөвлөхдөө нээлттэй, энгийн үгээр хүүхдэд ойлгомжтой ,тодорхой байхаар төлөвлөнө.

Тодруулах, бодол санаагаа илэрхийлэх,эргэцүүлэн бодуулах асуулт

Асуултын дараа бодох хугацаа өгөх

Page 9: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Хүүхдийг урамшуулах, үнэлгээний арга

Багш толгой дохих, инээмсэглэх, хүлээн зөвшөөрөх, эелдэг зан чанарын илэрхийлэл бий болгох

Зөв үгийг нь бусдаар нь дэмжүүлэх Хүүхдийн аль болох сайн талыг

дэмжиж, урамшуулахАжлын хуудас

ТЭР ЯРЬЖ Л БАЙГ ...

Page 10: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Багш сурагчийн харилцаанд гарч болох сөрөг хандлагаас татгалзах

ТЭР ЯРЬЖ Л БАЙГ ...

Хүүхдийн яриаг таслах Хаалттай, ойлгомжгүй буюу тодорхойгүй асуулт тавих Ярих боломжийг бүрдүүлэхгүй байх Хүүхдүүд бие биенээ сонсох боломжийг олгохгүй байх Олны өмнө алдааг нь хэлж бүү ичээ Тэднийг бусадтай бүү харьцуул Хичээл зүтгэлийг нь үнэлэхгүй байх Хүүхдээс бүхнийг төгс төгөлдөр хийхийг бүү хүс Хийсэн зүйлээс нь алдаа дутагдал бүү эрж хай Өөрийн санааг тулгах Бодох хугацааг олгохгүй байх

Page 11: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Хүүхдийн бусдыг сонсох чадвар

Ангийн алтан дүрэмДэг Зөв дадал хэвшил

БУСДЫГ ХҮНДЭТГЭХ . . .

Page 12: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Эцэг эхийн оролцоо, нөлөө

Гэр бүлийн харилцааг эерэг байлгах Хүүхэддээ хариуцлагатай зүйлийг даалгах Хүүхдийнхээ сайн талыг сайшаах Хүүхдийнхээ алдааг дахин дахин сануулахаас

зайлсхийх Хүүхдээ бусадтай харьцуулахгүй байх Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нэмэх Хүүхэдтэйгээ сайн ярилцаж санаа бодлыг сонсож

байх Номтой нөхөрлүүлэх Хүүхдийнхээ үнэ цэнэтэйг баталж өгөх

Page 13: Baga angi1

Хэрэгжүүлэх арга зүй, технологи

Ажлын хуудасны ач холбогдол

Хэрэгжүүлэхийг эрмэлзэх үеийн ажлын хуудсыг бэлтгэхдээ доорх зүйлийг анхаарах хэрэгтэй.

Ажлын хуудсыг бэлтгэхдээ тухайн эхээс хүүхэд юуг ухаарч ойлгож авсан цаашид ямар байхаа бичихэд зориулагдсан байдаг.

Ажлын хуудсанд асуулт оноож өгөхөөр хүүхэд зөвхөн тэр асуултын хэмжээнд л хариултаа бичдэг. Тийм учраас энэ хуудсыг асуултгүйгээр бэлтгэх нь хүүхэд өөрийн хэлэх гэсэн санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог.

Ажлын хуудас дээр ажилласнаар хүүхдийн ахиц, амжилтыг үнэлэх боломжтой болдог.

Хүүхэд ухаарч ойлгосноо бичих чадвар нь ямар байсан, одоо ямар болж байгааг үнэлэх боломжтой. Мөн өөрийн бичсэн зүйлээ бусдад чөлөөтэй илэрхийлэх чадварыг нь үнэлдэг.

Page 14: Baga angi1
Page 15: Baga angi1

“Та хөрсөнд ямар үр суулгана,

түүнийгээ л хурааж авдаг”

Page 16: Baga angi1

3-р анги Ёс суртахууны цагийн “Сүүлчийн асуулт” сэдвээр үйлчлэгч Ч.Баднай эгчдээ биднийг үргэлж тав тухтай орчныг бий болгож өгдөгт баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Page 17: Baga angi1
Page 18: Baga angi1
Page 19: Baga angi1
Page 20: Baga angi1
Page 21: Baga angi1
Page 22: Baga angi1
Page 23: Baga angi1

4б ангийн сурагч Э.Энхжин

•Өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэхдээ энэ сурагч ойлгоод үзэл бодлоо гүн гүнзгийгээр үгийн баялагтай, цэгцтэй тодорхой бичдэг.

•Харин бичсэн зүйлээ ярих чадвар нь нэлээд тааруу, бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй байгаа нь ажиглагдсан.

Энэ нь бичсэн зүйлээ бусдад хүргэхийн тулд өөртөө итгэлтэй зоригттой ярьж чаддаг болох хэрэгтэйг ухаарсан.

Page 24: Baga angi1

4б ангийн сурагч Б.Анужин

Энэ сурагч маань 1-2-р ангийг Чех-д суралцсан. Анх ирэхдээ Монгол хэлээ мэддэг боловч унших, бичихдээ тааруу байсан. Өөрийн үгээр асуултад хариулж, бичих, ярих үгийн баялаг муу байгаа нь ажиглагдсан. Эхний хэдэн ажлын хуудас дээр ажилласан зүйлүүдээс харагдаж байна. Энэ сурагч эхийг сонсоод ойлгосноо илэрхийлж, ярих, бичих, чадвар нь цаашид явах тусам сайжирч, ахиц гарч байлаа.

•Бичгийн хэлбэр•Найруулан бичих чадвар•Өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэн бичих•Юуг ухаарч ойлгож , ухаарч авснаа өөрийн үгээр

ярих чадварууд мэдэгдэхүйц сайжирсан.Хүүхэд өөрийн бичсэн зүйлээ бусдад таниулж, ярьж

илтгэхдээ илүү өөртөө итгэлтэй болж байгаа нь ажиглагдсан.

Page 25: Baga angi1

Үр дүн, ахиц

Багшийн хичээл заах арга зүй, технологи

Шинэ санаа шинэ арга барилСурагчдын хичээлд оролцох идэвх,

оролцоо сонирхол Сурагчид ямар ч судлагдахуун дээр

өөрсдөө хийж бүтээх, нээлт хийх, дүгнэлт хийх арга барил эзэмшсэн.  

Page 26: Baga angi1

“Бүтээлч боловсрол – бүтээгч иргэн” Ерөнхийлөгчийн теле хичээл

2014 оны 9-р сарын 1

Page 27: Baga angi1

“Бүтээлч боловсрол – бүтээгч иргэн” Ерөнхийлөгчийн теле хичээл

2014 оны 9-р сарын 1

Page 28: Baga angi1

Манай ангийн хүүхдүүд ангиараа бишгүүр хөгжим тоглож сурсан. Урын сандаа 6-7 дуутай. Мөн 20

сурагч гитар тоглож сурч байна.

Page 29: Baga angi1

Сурагч бүр өөрийн сурсан зүйлээ эцэг эхдээ тайлбарлан ярьж өгч байгаа нь ...

Page 30: Baga angi1

Сурагч б үр өөрийн “ зохиосон Ертөнцийн” , гурав шүлэг зэргээрээ ном Минийном той болсон.

Сурагч б үр өөрийн “ зохиосон Ертөнцийн” , гурав шүлэг зэргээрээ ном Минийном той болсон.

Page 31: Baga angi1

Монгол хэл ,Ёс суртахуун зэрэг хичээлээр үзсэн шинэ үгээрээ шинэ үгийн толь болгон ашиглаж Миний толь той боллоо.

Монгол хэл ,Ёс суртахуун зэрэг хичээлээр үзсэн шинэ үгээрээ шинэ үгийн толь болгон ашиглаж Миний толь той боллоо.

Page 32: Baga angi1

Багшийн хичээлд суусан, даасан ангийн сурагчдын хичээлд оролцох оролцоог ажигласан УИХ – ын гишүүн, БШУЯ – ны сайдын зөвлөх, мэргэжилтэн, арга зүйчид, сургуулийн захирал, сургалтын менежер, багш, эцэг эхийн төлөөллийн сэтгэгдлүүд

Page 33: Baga angi1

2012 оноос хойш авсан Чадварын судалгаа

Санаа бодлоо бусдад

ойлгомжтой илэрхийлэх

чадвар

Сонсоод бичих чадвар

Бусдыг анхаарч

сонсох чадвар

Багаар хамтран ажиллах чадвар

Төсөөлөн бодож, ярих

чадвар

0

5

10

15

20

25

30

35

40

2824

1816

8

3632

34 34

23

39 3840 40

37

2012 2013 2014

Page 34: Baga angi1

Ангийн хүүхдийн ярих чадварыг судалсан судалгааг жил жилээр нь графикаар харуулсан байдал

Өөртөө итгэлтэй ярьдаг

Бусдын дэмжлэгтэй

ярьдаг Ярихыг

эрмэлздэг Огт ярьдаггүй

0

5

10

15

20

25

30

35

11

20

54

32

8

00

2013 2014

Page 35: Baga angi1

УИХ – ын гишүүн Р.Бурмаа:•Ийм олон хүүхдийг богино хугацаанд ингэж чадваржуулан хөгжүүлж байгаа нь гайхалтай байлаа. Хүүхдүүд маш мундаг байна, тэд хөгжжээ. Ийм сайхан зүйл хийж байгаагаа олон түмэнд сайн таниулах хэрэгтэй...

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, төсвийн ерөнхий менежер Б.Нэргүй:Бид ийм л зүйлийг хүсч байлаа. Хичээл заасан багш нартаа баярлалаа. Маш сайн байна. Хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар эрс дээшилсэн байна. Гайхалтай байлаа. Хүүхдүүдийн авьяас илүү нээгдэж байна.

Page 36: Baga angi1

УИХ – ын гишүүн Д.Сумъяабазар:“Ёс суртахууны” хичээл дээр хүрэлцэн ирж амтархан суулаа. Монгол орны минь гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс маань гэгээлэг орчинд үр дүнтэй суралцаж байна. Монгол уламжлалт ёс суртахууны хүндлэх, мэндлэх, харилцааны гол суурийг эзэмшиж байгаад нь Монгол улсын их хурлын гишүүний хувьд гүнээ талархаж байна.

Эцэг эхийн төлөөлөл М.Хэрлэнгэрэл:Хүүхдийнхээ хичээлд сууж үзлээ. Би хэзээ ч хүүхдээ өөртөө итгэлтэй, ийм тод ярьж сурсан гэж бодоогүй. Сайхан байна. Миний хүүхэд хөгжсөн байна. Ер нь гэртээ байхдаа ч өөртөө итгэлтэй, урам зоригтой болж байгаа нь ажиглагдаж байгаа. Хичээлдээ дур сонирхолтой, дугуйлан секцдээ ч урамтай явж, нээлттэй болсон. Багшид баярлаад ч барахгүй байна. Баярлалаа

Page 37: Baga angi1

Дүгнэлт

Багшийн бүтээлч арга барилаас ихээхэн зүйл шалтгаалж байна. Сайн боловсролын эх нь БАГШ шүү дээ. Багш сурагчийн хийх бүтээх хандлага, өөртөө итгэх итгэл, ярих чадвар сайжирснаар бүтээлч иргэн төлөвших хандлага бий болж байна.

Page 38: Baga angi1

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД

БАЯРЛАЛАА