“Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа...

145

Upload: others

Post on 16-Sep-2019

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад
Page 2: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад
Page 3: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Мормоны Номын сургаал баномлол” багшийн гарын авлагаШашин судлал 275

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн СүмээсхэвлэвЮта муж, Солт Лэйк хот

Page 4: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Санал хүсэлт, залруулгыг талархан хүлээн авна. Та эдгээрийг болон аливаа алдааг дарааххаягаар илгээнэ үү:

Seminaries and Institutes of Religion Curriculum Services50 E. North Temple St., Floor 8

Salt Lake City, Utah 84150-0008USA

Email: [email protected]Та овог нэр, хаяг, гадас, тойргоо бичнэ үү.

Гарын авлагын нэрийг бичихээ мартуузай. Дараа нь санал хүсэлтээ бичнэ үү.

© 2015 by Intellectual Reserve, Inc.Бүх эрх хамгаалагдсан.

Америкийн Нэгдсэн Улсад хэвлэв1-р хувилбар, 9/15

Англи эхийн зөвшөөрөл: 8/14Орчуулгын зөвшөөрөл: 8/14

Teachings and Doctrine of the Book of Mormon Teacher Manual-ийн орчуулгаMongolian

PD10052299 363

Page 5: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Гарчиг“Мормоны Номын сургаал ба номлол” багшийн гарын авлагын оршил . . . . . . v

1 Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ . . . . . . . . . . . . . . . . 1

2 Бошиглогчдын үгсийг анхааран сонсох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

3 Дуулгавартай байдал адислал авчирдаг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 11

4 Адамын уналт ба сонгох эрхийн бэлэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 16

5 Есүс Христийн хязгааргүй Цагаатгал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 21

6 Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн . . . . . . . . . . . . . 26

7 Мормоны Ном ба Библи . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 30

8 Аврал Есүс Христээр дамжин ирдэг . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 34

9 “Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар” . . . . . . . . . . . . . . . . . . 39

10 Залбирал ба илчлэлт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 44

11 Эцсийн өдрүүдийн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалах нь . . . . 49

12 Бид Сүнсээр дахин төрөх хэрэгтэй . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 54

13 Баптисмын гэрээ, хүндэтгэлийн өдөр мөн ариун ёслол . . . . . . . . . . . . 59

14 Бурханы чөлөөлөлтийн хүч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 63

15 Бурханы мутар дахь зэмсгүүд болох нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 67

16 Наманчлал ба өршөөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 72

17 Үгийн хүч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 76

18 Эцсийн шүүлтэд бэлтгэх нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 80

19 Шашны эрх чөлөөг хамгаалах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 84

20 Итгэл, гэрчлэлээ хамгаалах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 89

21 Есүс Христийн ирэлт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 94

22 “Бүр миний адил буюу” . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 97

23 Израилийн тараагдалт ба цугларалт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 101

24 Бурханд бүгд адил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 105

25 Ёс бус өдрүүдэд зөв шударга амьдрах нь . . . . . . . . . . . . . . . . . . . . 109

26 Итгэлээр соригдсоны дараа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 114

27 Итгэл, найдвар, энэрэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 118

28 Христэд ирэгтүн . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 123

Page 6: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад
Page 7: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Мормоны Номын сургаал баномлол” багшийн гарын авлагыноршил (Шашин судлал 275)Шашны багшаас юу хүсэн хүлээдэг вэ?Та заахаар бэлтгэж байхдаа шашны институт, семинарын зорилгыг ойлгох ньчухал юм:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христийн сургаал баЦагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж,өөрсдийгөө болон гэр бүлээ түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралдбэлтгэхэд нь туслах явдал мөн” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарынбагш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x хуудсыг үзнэ үү).

Та сайн мэдээний дагуу амьдарч, суралцагчдадаа сайн мэдээг үр дүнтэй заан,ангийг эсвэл хөтөлбөрийг зүй ёсоор удирдан явуулснаар энэ зорилгодоо хүрччадна. Та эдгээр арга замаар бэлтгэж, сайн мэдээг заах үедээ Ариун Сүнснийудирдамжийг хүлээн авахад бэлтгэгдэнэ (С ба Г 42:14-ийг үзнэ үү).

Энэ нь суралцагчдад итгэлээ хүчирхэгжүүлэн, хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулдСүнсээр суралцахад нь туслах таны боломж юм. Та суралцагчдыг Есүс Христийнсайн мэдээний чухал сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож, үнэн ба ачхолбогдлыг мэдэрч мөн хэрэгжүүлэхэд удирдан залснаар тэдэнд энэ зорилгодоохүрэхэд тусалж чадна.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага нь заах үйл явцыг болон ангидаа хэрхэнамжилттай байх талаар ойлгоход туслах нэн чухал эх үүсвэр юм.

Энэ ангийн зорилго, зорилт юу вэ?Институтийн насны олон суралцагч семинар, гэр орон, номлолдоо МормоныНомыг эхнээс нь дуустал хэсэгчлэн судалсан байна гэдэгт найдаж байгаа болно.Мормоны Номын сургаал ба номлол (Шашин судлал 275) хэмээх энэхүү анги ньМормоны Номыг судлахдаа өөр арга зам ашиглахад суралцагчдад туслахзорилготой юм. Энэ ангийн хичээлүүд нь Мормоны Номын сүнслэгээр өдөөгдсөнзохиолчдын онцолсон сургаалын чухал сэдвүүдэд дээр анхаарлыг төвлөрүүлнэ.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Мормоны Номын уншигчдыг үүндагуулагдаж буй сургаалд анхаарлаа төвлөрүүлэхэд урьсан байдаг:

“Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн юм. … Бид үүнд ямартүүхүүд болон итгэлийг өсгөх ямар үйл явдлууд гарч байгааг мэдэхээс гаднаүүний сургаалуудыг ойлгох хэрэгтэй. Хэрэв бид үнэхээр хичээл зүтгэл гаргаж,Мормоны Номыг сургаалын хувьд судлах юм бол бурууг илчилж, өнөө үеийнхүмүүний хуурамч онол, гүн ухаантай тэмцэх үнэнүүдийг олж чадна” (“Jesus

Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 4).

Ангийн туршид суралцагчид Мормоны Номон дээрх Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөөг болон Түүний Хүү Есүс Христийн үндсэн үүргийг онцлохбошиглолын бичээс, сургаалуудыг судлах болно. Суралцагчид Мормоны Номыг

v

Page 8: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Есүс Христийн бас нэгэн гэрчийн хувьд илүү сайн ойлгож, Түүнийг хайрлах хайр,Түүний тухай гэрчлэлээ өсгөх болно. Суралцагчид сайн мэдээний сургаалуудыгсудрын хам сэдвээр судлах чадвараа нэмэгдүүлэн, илүү гүн ойлгож, сайн шавь байхзам руу хөтөлнө. Тэд Мормоны Номын ач холбогдол, тэнгэрлэг эх үүсвэрийгболон уг номонд агуулагддаг сургаалыг тайлбарлаж, гэрчлэхэд бэлтгэгдэх болно.

Суралцагчаас юу хүсэн хүлээдэг вэ?Суралцагчид институт төгсөх шаардлагын дагуу кредит оноо авахын тулд хичээлбүрийн Суралцагчийн унших материал хэсэгт жагсаасан судрын хэсэг, Ерөнхийчуулганы үг, бусад материалыг уншсан байх ёстой. Суралцагчид ирцийншаардлага хангаж, ангид ашиглагдах материалын талаарх мэдлэгээ харуулсанбайх ёстой.

Энэ гарын авлагын хичээл тус бүр ямар бүтэц зохионбайгуулалттай вэ?Энэ анги нь тус бүрдээ 50 минут үргэлжлэх 28 хичээлээс бүрдсэн бөгөөд нэгулирлын турш заахаар төлөвлөгдсөн болно. Хэрэв танай анги долоо хоногт хоёрудаа цуглардаг бол нэг удаад нэг хичээл заа. Хэрэв танай анги долоо хоногт нэгудаа 90-100 минутаар хичээллэдэг бол, энэ хугацаанд хоёр хичээлийг нэгтгэн заа.Хичээл бүрийн хөтөлбөр дөрвөн хэсгээс бүрдэнэ:

• Оршил

• Нөхцөл байдлын тухай унших материал

• Заах зөвлөмж

• Суралцагчийн унших материал

ОршилЭнэ хэсэг нь хичээлийн сэдэв, зорилгын талаар товч танилцуулна.

Нөхцөл байдлын тухай унших материалЭнэ хэсэг нь хожмын үеийн бошиглогчдын захиас гэх мэт хичээлийн хөтөлбөрторсон сургаал, зарчим, сайн мэдээний үнэнүүдийг илүү сайн ойлгоход таньтусалж болох материалуудыг санал болгодог.

Заах зөвлөмжЗаах зөвлөмж хэсэгт юу заах, мөн хэрхэн заахад аль алинд нь туслах материалуудорсон (мөн Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.3.3 болон 4.3.4-рхэсгүүд-ийг үзнэ үү). Санал болгосон суралцах үйл ажиллагаанууд нь суралцагчдадариун нандин үнэнүүдийн үнэн ба ач холбогдлыг олж тогтоон, ойлгож, мэдэрч,хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Та өөрийн заах арга барил, суралцагчдынхаахэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан зөвлөмжүүдээс заримыг эсвэлбүгдийг ашиглахаар сонгож болно. Хичээлийн материалыг хэрхэн ашиглах талаарэргэцүүлэн бодохдоо Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийнөгсөн дараах зөвлөгөөг дага:

“Миний мэдэхийн, ерөнхийлөгч Пакэр бидэнд эхлээд хүлээн авч, дараа нь дасанзохиц хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтарсудалсан бол үүнийг заахдаа Сүнсийг дагаж, дасан зохицож чадна. Гэвч энэ уянхатан байх тухай ярихад, хүлээн авахын оронд шууд дасан зохицох уруу таталт

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

vi

Page 9: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

гарч ирдэг юм. Энэ нь тэнцвэртэй байлгах явдал юм. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал.Гэхдээ эхлээд хүлээн авч, дараа нь дасан зохицох хандлага нь зөв газар дээрээ бат бөх зогсоххамгийн сайн арга зам болно” (“Aхлагч Даллин Х.Өүкстэй хийсэн ярилцлага” [Шашныинститут, семинарын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], si.lds.org).

Энэхүү сургалт нь олон хэлээр унших боломжтой Сүмийн удирдагчдын хэлсэнүгсийг багтаадаг. Та хичээлээ заахаар бэлтгэхдээ хичээлийн сэдэвтэй холбоотойСүмийн удирдагчдын хэлсэн бусад үгийг ашиглаж болно.

Заах зөвлөмж хэсэгт тодоор бичсэн хамгийн багадаа нэг сургаал эсвэл зарчимагуулагдсан байдаг. Суралцагчид эдгээр сургаал, зарчмыг судалж, сурч мэдсэнээхуваалцана. Тэдний хэлэх үгс гарын авлагад бичигдсэнээс өөр байж болно. Иймтохиолдолд тэдний хариулт буруу байна гэсэн ойлголт өгөхгүй байхад анхаар.Гэхдээ хэлсэн үг нь илүү оновчтой байх шаардлагатай бол ойлголтыгболгоомжтой залруулж тусал.

Энэ хөтөлбөр нь сайн мэдээг зааж, суралцах зарчмуудыг хэрхэн сэдэвчилсэнангитай холбохыг харуулдаг (Сайн мэдээг заах ба судлах нь, 10, 23–31, 38–41-рхуудсыг үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сайн мэдээг сэдэвчлэнсудлахаас ирдэг зарим ашиг тусыг тодорхойлжээ:

“Судрыг эхнээс нь дуустал унших нь мэдлэгийн үндсэн цар хүрээг тэлдэг бол,сэдэвчлэн судлах нь мэдлэгийг маань илүү гүнзгийрүүлдэг. Уялдаа холбоо, загвар,сэдэв зэргээр илчлэлтүүдийг эрэлхийлэх нь бидний сүнслэг мэдлэг дээртулгуурлаж, үүнийг өргөжүүлэн тэлдэг … ; мөн энэ нь авралын төлөвлөгөөнийтухай бидний ойлголтыг өргөжүүлдэг.

Миний бодлоор уялдаа холбоо, загвар, сэдэв зэргийг олж нээхийн тулд хичээнгүйлэнэрэлхийлэх нь Христийн үгэн дээр ‘найрлах’-ын нэг хэсэг юм. Энэ арга нь сүнслэг агуулахынцоожийг онгойлгон, Түүний Сүнсээр дамжуулан бидний ойлголтыг гэгээрүүлж, ариун судруудадгүн гүнзгий талархах сэтгэлийг болон өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй сүнслэг итгэлүнэмшлийг бий болгодог. Иймэрхүү эрэл хайгуул нь Гэтэлгэгчийн хадан дээр сууриа тавьж,эдгээр хожмын өдрүүд дэх ёс бусын салхинд туугдалгүй тууштай үлдэх боломжийг бидэндөгдөг” (“A Reservoir of Living Water” [Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт,2007 оны 2-р сарын 4], 3, speeches.byu.edu).

Суралцагчийн унших материалЭнэ хэсэгт судрын хэсэг, Сүмийн удирдагчдын хэлсэн үг, хичээлүүдэд онцолсонсэдвүүдийн талаарх суралцагчдын ойлголтыг тэлэх бусад материалыг жагсаасанбайдаг. Суралцагчдад хичээлд ирэхээсээ өмнө эдгээр материалыг уншдаг байхыгдаалгаж, урамшуулан дэмж. Тэд эдгээр сүнслэг нөлөө бүхий материалыгсудалснаараа ангид болох ярилцлагуудад оролцоход илүү сайн бэлтгэгдэхээс гаднаангийн сэдвүүдийн талаар илүү өргөн бөгөөд гүнзгий ойлголт олж авна. Улирлынэхэнд Суралцагчийн унших материал-ын бүх жагсаалтыг суралцагчдад тарааж өг.

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

vii

Page 10: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Би заахад хэрхэн бэлтгэх вэ?Их Эзэн таныг заахаар бэлтгэх үед танд туслах болно. Та бэлтгэх үедээ өөрөөсөөдараах зүйлсийг асуух нь ашиг тустай байж болох юм:

• Би зааж байхдаа Сүнсийг хүлээн авах чадвартай байхын тулд сайн мэдээнийдагуу зохистой амьдрахыг хичээж байна уу?

• Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахаар залбирсан уу? (С ба Г 42:14-ийг үзнэ үү.)

• Би оноосон судрын хэсгүүдийг болон нөхцөл байдлын тухай уншихматериалуудыг судалсан уу?

• Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагадзохицуулж эсвэл тааруулах шаардлагатай ямар нэг зүйл байгаа эсэхийг олжтогтоосон уу?

• Би суралцагчид унших материалаас сурч авах боломжтой зүйлээ сурч байгааэсэхийг бататгахын тулд тэдний уншлагын явцыг хэрхэн шалгаж чадах вэ?

• Би суралцагч бүрийг хичээлд бүрэн оролцоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Дараах зөвлөмжүүд мөн тус болж болно:

• Суралцагчдыг хичээл болгоны өмнө даалгасан судрын хэсгүүдийг болоннийтлэлүүдийг уншихад урамшуулан дэмж.

• Суралцагчдаас суралцагчийнхаа үүргийг биелүүлэхийг хүс.

• Суралцагчдад сургаал, зарчмуудыг өөрийн үгээр тайлбарлаж, тэдгээртэйхолбоотой туршлагаасаа хуваалцаж, мэддэг болон мэдэрч байгаа зүйлсийнхээталаар гэрчлэх боломжийг байнга гаргаж өг.

• Та өдрөөс өдөрт, анги болгонд ашиглах сургалтын үйл ажиллагаа, заах аргабарилаа өөрчил.

• Сүнсийг урин залж, суралцагчдад нэг нэгнээсээ сурах, заах боломж, үүрэгхариуцлага олгох сургалтын орчин бүрдүүл (С ба Г 88:78, 122-ыг үзнэ үү).

• Ангийн турш судар судлах чадварын талаарх тайлбарууд гарч ирнэ. Тэдгээрболомжийг ашиглан суралцагчдад судраас илүү бие даан судалдаг мөнамьдралынхаа туршид судраас суралцах хүсэлтэй болоход нь тусал.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийнхүү заасан байдаг:

“Суралцагчид сонгох эрхээ ашиглах нь Ариун Сүнсэнд зааварлах эрхийг олгодогучраас тэдэнд хичээлд чөлөөтэй оролцох боломж олго. … Суралцагчдыг үнэнийгүгээр илэрхийлэх үед тэр нь тэдний бодгальд батлагдан, хувийн гэрчлэл ньхүчирхэгждэг” (“To Understand and Live Truth,” [ахлагч Ричард Г.Скотттой хамтөнгөрүүлсэн нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын 4], 3;si.lds.org).

Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэнтохируулж чадах вэ?Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаахандуулаарай. Тэдэнд амжилт гаргахад нь туслах үүднээс үйл ажиллагаануудыгболон тавигдах шаардлагыг тааруулан зохицуул. Тэднийг хайрлаж, хүлээн

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

viii

Page 11: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

зөвшөөрдөг гэдгээ мөн тэд хамт олны нэг хэсэг гэдгийг мэдрүүл. Итгэлцлийнхарилцаагаа хөгжүүл.

Нэмэлт санаа, эх сурвалж шаардлагатай бол disabilities.lds.org дээрх DisabilityResources буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эх сурвалжуудхуудаснаас мөн Шашны институт, семинарын бодлогын гарын авлага дахь“Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулсан анги, хөтөлбөрүүд”нэртэй хэсгээс зөвлөмж ав.

Мормоны Номын сургаал ба номлол (Шашин судлал 275)Суралцагчийн унших материалТайлбар: Санал болгосон ямар ч материал танай хэл дээр орчуулагдаагүй бол та тэдгээрийг унших шаардлагагүй.

Хичээлийн гарчиг Санал болгосон унших материалууд

1 Мормоны Ном бол ЕсүсХристийн бас нэгэн гэрээ

• 1 Нифай 6:4; 13:40; 2 Нифай 11:2–3; 25:17–18; 33:1–2, 4–5, 10–11; Иаков 1:7–8;Алма 33:22–23; Мормон 1:15; 3:20–22; Ифер 12:38–39, 41.

• “The Book of Mormon—Keystone of Our Religion,” chapter 9 in Teachings of Presidentsof the Church: Эзра Тафт Бэнсон (2014), 125–35.

2 Бошиглогчдын үгсийганхааран сонсох нь

• 1 Нифай 1:4–15, 18; Мозая 11:20–25; 13:33–35; 15:10–13; Хиламан 13:24–33;3 Нифай 8:24–25; 9:10–11; 10:12; 12:1–2; Ифер 7:23–27.

• Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign, 2014 оны 11-р сар74-77 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83.

• Клаудио Р.М.Коста “Бошиглогчдод дуулгавартай байх нь,” Ensign, 2010 оны 11-рсар, 11-13 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11.

3 Дуулгавартай байдаладислал авчирдаг

• 1 Нифай 2:1–20; 3:4–7, 15–16; 4:1–2; 7:12; 17:1–31; 18:1–4; 2 Нифай 31:6–10,15–16; Мозая 2:20–24, 41; 15:7; 3 Нифай 11:11; 12:19–20, 48.

• Toмас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,”Ensign, 2013 оны5-р сар, 89-92 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган,103.

• Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,”Ensign, 2014 оны 5-р сар, 35-38 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54.

4 Адамын уналт ба сонгохэрхийн бэлэг

• 2 Нифай 2:14, 16, 19–29; Алма 42:6–10, 14; Хиламан 14:30–31; 3 Нифай 27:13;Мосе 5:5–9.

• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,”Ensign, 2010 оны 11-р сар, 24-27 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.

• Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, 2015 оны 5-рсар, 104-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92.

5 Есүс Христийн хязгааргүйЦагаатгал

• 2 Нифай 9:6–12, 20–22; Мозая 3:5–11, 16; 15:7–9; Алма 7:11–13; 34:8–12; Моронай8:8–12; Сургаал ба Гэрээ 137:7–9.

• Боид K.Пакэр, “Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 75-78 эсвэл 2012 оны 10-рсарын Ерөнхий чуулган, 89.

• Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Ensign, 2013 оны 5-р сар, 109-112 эсвэл 2013оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128.

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

ix

Page 12: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Хичээлийн гарчиг Санал болгосон унших материалууд

6 Мормоны Ном биднийөдрүүдэд зориуланбичигдсэн

• 2 Нифай 25:17–18; 3 Нифай 21:9–11; 29:1–4; Мормон 8:1–5, 26–35; Ифер12:22–26; Мосе 7:62; Иосеф Смит—Түүх 1:34.

• Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар, 88-90эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100.

• “Flooding the Earth and Our Lives with the Book of Mormon,” chapter 10 in Teachings ofPresidents of the Church: Эзра Тафт Бэнсон (2014), 137-145.

7 Мормоны Ном ба Библи • Езекиел 37:15–19; 1 Нифай 13:20–41; 2 Нифай 3:11–14; 29:1–14.

• Рассэлл М.Нэлсон, “Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар,43–46.

• Тэд Р.Каллистэр, “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 11-рсар, 74-76 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87.

8 Аврал Есүс Христээрдамжин ирдэг

• 2 Нифай 2:6–9; 25:23; 31:2–21; Мозая 4:6–8; 3 Нифай 11:31–40; 27:13–22.

• Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5-р сар, 107-110 эсвэл2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95.

• Л.Том Пэрри, “The Gospel of Jesus Christ,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар,44–46.

9 “Бурханы хаант улсыгэрэлхийлэгтүн та нар”

• Матай 6:33; Иаков 2:12–28; 3:10–12; Мозая 2:20–25; 4:13, 21–26; Алма 7:14–16, 19,21–24; 3 Нифай 12:27–30.

• Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11-р сар, 55-58 эсвэл2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60.

• “The Great Commandment—Love the Lord,” chapter 1 in Teachings of Presidents of theChurch: Эзра Тафт Бэнсон (2014), 37-45.

10 Залбирал ба илчлэлт • 1 Нифай 10:17–19; 15:1–3, 7–11; 18:1–3; 2 Нифай 28:30; 32:8–9; Иаков 4:6; Алма12:9–11; 26:22; 3 Нифай 14:7–11.

• Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авахвэ,” Ensign, 2012 оны 5-р сар, 45-47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50.

• Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 87-90 эсвэл 2011 оны4-р сарын Ерөнхий чуулган, 91.

11 Эцсийн өдрүүдийн хуурамчсургаалуудаас өөрсдийгөөхамгаалах нь

• 2 Нифай 26:29; 28:3–9, 12–15; Иаков 7:1–12; Алма 1:2–6; 30:12–18, 39–44;3 Нифай 18:24; 27:27; Ифер 4:11–12; Моронай 7:12–17; Иосеф Смит—Матай 1:22.

• Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18-21 эсвэл 2014оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32.

12 Бид Сүнсээр дахин төрөххэрэгтэй

• Мозая 3:19; 5:1–5, 7–8; 16:2–5; 27:24–26; Алма 5:14, 26–27; 41:10–11; Ифер 12:27.

• Дэвид А.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012 оны 4-рсар, 40–47.

• Д.Тодд Кристоффэрсон, “Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 4-р сар,76–79.

13 Баптисмын гэрээ,Хүндэтгэлийн өдөр мөнариун ёслол

• Египетээс гарсан нь 31:13, 16–17; Мозая 18:8–10, 23; 25:23–24; 3 Нифай 18:1–11;20:3–9; Моронай 4:3; 5:2; 6:4–6.

• Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, 2015оны 5-р сар, 129-132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

x

Page 13: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Хичээлийн гарчиг Санал болгосон унших материалууд

14 Бурханы чөлөөлөлтийн хүч • 1 Нифай 1:20; 6:4; Мозая 7:33; 21:2–5, 14–16; 23:23–24; 24:13–15, 21; 29:20; Алма34:9; 36:1–3, 27–29; 58:10–11; Хиламан 5:9; 3 Нифай 4:33.

• Л.Том Пэрри, “Чөлөөлөлтийн хүч,” Ensign, 2012 оны 5-р сар, 94-97 эсвэл 2012 оны4-р сарын Ерөнхий чуулган, 102.

15 Бурханы мутар дахьзэмсгүүд болох нь

• 1 Нифай 13:37; Мозая 15:14–19, 26–28; 28:3; Алма 17:2–3, 6, 9–12, 16, 25; 18:10,33–35; 21:16; 22:1, 12–14; 23:5–6; 26:2–5, 11–12, 15, 26–29; 29:9–10; 31:30–34.

• М.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11-р сар,43-45 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50.

• Дон Р.Кларк, “Becoming Instruments in the Hands of God,” Ensign эсвэл Liahona, 2006оны 11-р сар, 97–99.

16 Наманчлал ба өршөөл • Инос 1:4–8; Мозая 4:1–3, 11–12, 26; Алма 19:29–30, 33–36; 34:15–17; 36:19–21;3 Нифай 9:13–14, 19–22.

• Нийл Л.Андэрсэн, “Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009оны 11-р сар, 40-43 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46.

17 Үгийн хүч • 1 Нифай 3:19–20; 5:21–22; 8:21–24, 29–30; 15:23–24; 2 Нифай 3:12; 32:3; 33:4–5;Иаков 2:8; 7:10–11; Омнай 1:14–17; Мозая 1:3–5; Алма 5:10–13; 31:5; 37:2–4,8–10, 38–46; Хиламан 3:29–30; 15:7–8.

• Ричард Г.Скотт, “Судрын хүч,” Ensign, 2011 оны 11-р сар, 6-8 эсвэл 2011 оны 10-рсарын Ерөнхий чуулган, 5.

18 Эцсийн шүүлтэд бэлтгэх нь • 2 Нифай 9:12–13; Мозая 15:21–26; 16:6–11; Алма 5:15–21; 7:21–25; 11:40–45;16:6–11; 34:32–34; 40:4–7, 11–14, 19–24; 41:2–6.

• Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 14–16.

19 Шашны эрх чөлөөгхамгаалах нь

• Мозая 29:10–11, 16–18, 25–26, 32; Алма 2:1–10, 12, 27–28; 30:7–9; 44:1–5; 46:4–5,10–16, 20–22.

• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” Ensign,2015 оны 5-р сар, 111-113 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100.

20 Итгэл, гэрчлэлээ хамгаалахнь

• 1 Нифай 15:7–11; 2 Нифай 1:10–11; 9:28; 25:28–29; 28:21–23; Мозая 2:36–37;4:11–12; 15:11; 26:1–4; Алма 12:9–11; Алма 31:8–11; 46:7–8; Хиламан 4:11–13;13:24–26; 15:7–8; Мормон 5:16–18; 9:7–8.

• Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-р сар, 36-39 эсвэл 2015 оны4-р сарын Ерөнхий чуулган, 20.

• Ларри С.Качэр, “Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд,” Ensign, 2014оны 11-р сар, 104-106 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121.

21 Есүс Христийн ирэлт • Хиламан 14:20–30; 16:1–5; 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12; 11:1–17.

• Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны5-р сар, 7–10.

• Жэффри Р.Холланд, “Preparing for the Second Coming,” New Era, 2013 оны 12-рсар, 2–5.

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

xi

Page 14: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Хичээлийн гарчиг Санал болгосон унших материалууд

22 “Бүр миний адил буюу” • Иохан 17:9–11, 20–23; 3 Нифай 12:1–16, 43–45; 13:1, 5–7, 16–18, 22–24, 33;14:1–5, 21–27; 19:19–23, 28–29; 27:21–22, 27.

• Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign, 2009 оны 11-р сар, 70-73 эсвэл2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78.

23 Израилийн тараалт бацугларалт

• 1 Нифай 15:12–16; 22:3–5, 8–12; 2 Нифай 25:15–17; 3 Нифай 5:24–26; 16:4–5;20:13, 29–31; 21:1–7; 30:2.

• Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006оны 11-р сар, 79–82.

24 Бурханд бүгд адил • 2 Нифай 26:23–28, 33; Иаков 7:24; Инос 1:11, 20; Мозая 28:1–3; Алма 27:1–2,20–24; 53:10–11, 13–17; Хиламан 6:1–8; 4 Нифай 1:1–3, 11–13, 15–18.

• Даллин Х.Өүкс, “All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар,77–80.

25 Ёс бус өдрүүдэд зөвшударга амьдрах нь

• Алма 37:21–22, 25–27; 62:41; Хиламан 6:20–26, 37–40; 4 Нифай 1:42; Мормон1:13–17, 19; 2:8, 14–15, 18–19; 3:2–3, 12, 22; Ифер 8:18–26; Моронай 9:6, 22,25–26.

• Квинтин Л.Күк, “Reaping the Rewards of Righteousness,” Ensign, 2015 оны 7-р сар,33–39.

26 Итгэлээр соригдсоны дараа • 2 Нифай 27:23; 3 Нифай 17:5–9, 20–24; Мормон 9:9, 18–20; Ифер 3:6–13, 17–20;4:13–15; 12:6–7, 12, 19, 31.

• Дэвид А.Бэднар, “Ask in Faith,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 94–97.

• Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 13-14эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15.

27 Итгэл, найдвар, энэрэл • Алма 32:26–29, 37–41; Ифер 12:4, 8–9, 28, 33–34; Моронай 7:21, 25–28, 33,40–48; 10:18–21.

• Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар, 21-24эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25.

• Ричард Г.Скотт, “The Transforming Power of Faith and Character,” Ensign эсвэл Liahona,Nov. 2010, 43–46.

28 Христэд ирэгтүн • 1 Нифай 6:4; Иаков 1:7; Омнай 1:26; 3 Нифай 9:13–14; Моронай 7:18–26; 10:3–5,30, 32–33.

• “A Christ-Centered Life,” chapter 24 in Teachings of Presidents of the Church: Эзра ТафтБэнсон (2014), 297-306.

“МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ” БАГШИЙН ГАРЫН АВЛАГЫН ОРШИЛ (ШАШИН СУДЛАЛ 275)

xii

Page 15: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

1Мормоны Ном бол ЕсүсХристийн бас нэгэн гэрээ

УдиртгалМормоны Номон дээрх сургаал, номлолыг судалдаг хүмүүсЕсүс бол Христ гэдгийг мэдэх болно. Энэ хичээлээр,суралцагчид уг номын гол зохиогчид нь Бурханы Хүүг нүдээрээ

харсан гэрчүүд бөгөөд тэдний үгс Есүс Христ, Түүний сайнмэдээний талаарх бидний гэрчлэл, ойлголтыг гүнзгийрүүлэхэдтусалдаг гэдгийг мэдэж авна.

Нөхцөл байдлын тухай унших материал• Гордон Б.Хинкли, “A Testimony Vibrant and True,” Ensign, 2005 оны 8-р сар, 2–6.

• “The Book of Mormon—Keystone of Our Religion,” chapter 9 in Teachings ofPresidents of the Church: Ezra Taft Benson (2014), 125–35.

Заах зөвлөмж1 Нифай 13:40; 2 Нифай 25:17–18; Алма 33:22–23Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээБошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

“Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноосхамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар чномноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртохболой” (Мормоны Номын удиртгал).

• Та бошиглогчдын Мормоны Номын талаарх чухам ямар мэдэгдлийн талааргэрчлэлтэй вэ? Мөн яагаад ийм гэрчлэл танд байдаг вэ?

• Бошиглогчийн мэдэгдэл хэрхэн танд Мормоны Номыг судлахсан гэсэн сэдлийгтөрүүлдэг вэ?

Суралцагчдыг Мормоны Номын Удиртгалын зургаадугаар догол мөрөн дээрхөгүүлбэрийг судар дээрээ тэмдэглэж авахад уриад, хажууд нь 1 Нифай 13:40 ба 2Нифай 25:17–18-ыг солбицсон эшлэлүүд болгон бичихийг санал болго. (Тайлбар:Солбицсон эшлэл бичих нь энэ хичээлийн туршид онцгой анхаарал хандуулаххэрэгтэй байж болох судар судлах чадвар юм. Суралцагчид судар судлах чадвараахүчирхэгжүүлснээр сүнслэг байдлаараа илүү бие даасан болдог.

Ангийнхныг Мормоны Номын үндсэн зорилгыг хайж байх хооронд цөөн хэдэнсуралцагчийг 1 Нифай 13:40 ба 2 Нифай 25:17–18-ыг ээлжлэн чанга уншихад урь.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр Мормоны Номын үндсэн зорилгын нэг нь юу вэ?(Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бурхан бүх хүнийг Есүсбол Христ гэдэгт итгүүлэхийн тулд хожмын өдрүүдэд МормоныНомыг авчирсан. [Мормоны Номын нүүр хуудсыг мөн үзнэ үү.])

• Мормоны Ном нь Есүс бол Христ гэдэгт хэрхэн хүмүүсийг итгүүлдэг вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд,суралцагчдыг дотроо уншихад урь:

1

Page 16: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Орчин үеийн Христийн ертөнцийн ихэнх хэсэг Аврагчийн бурханлаг мөн чанарыгүгүйсгэж байна. Тэд Түүний гайхамшигт төрөлт, төгс амьдрал, алдар суутАмилалтын үнэн бодит байдалд эргэлзэж байна. Мормоны Ном эдгээр бүх үнэнийтухай энгийн бөгөөд эргэлзэх аргагүйгээр заадаг. Түүнээс гадна энэ номЦагаатгалын тухай сургаалын хамгийн бүрэн гүйцэд тайлбарыг өгдөг юм. Үнэндээ,

энэхүү бурханлагаар нөлөөлөгдсөн ном нь Есүс бол Христ гэдгийг дэлхий дахинд гэрчлэхтулгуур чулуу мөн болой” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 129–30).

• Мормоны Номонд үнэн бодит гэдгийг нь баталсан Есүс Христийн амьдрал баномлолын ямар жишээнүүд байдаг вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч РассэллМ.Нэлсоний дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

“Би [Мормоны Номыг] маш олон удаа уншсан. Би мөн энэ номын талаарбичигдсэн олон зүйлийг уншиж байсан. Зарим зохиолч уг номын түүхүүд, хүмүүсэсвэл түүхэн үйл явдлын талаарх өгүүллүүдэд анхаарал хандуулсан байдаг. Бусаднь уг номын хэлний бүтэц эсвэл зэр зэвсэг, газар зүй, ан амьтан, барилгабайгууламжийн техник арга барил эсвэл жин, хэмжүүрийн системийг сонирхдог.

“Хэдийгээр эдгээр зүйл сонирхолтой байж болох ч уншигч Мормоны Номын Есүс Христийггэрчлэх гэсэн үндсэн зорилгод анхаарлаа хандуулах аваас юунаас ч илүү том шан харамжийгхүртэх юм. Үүнтэй харьцуулахад, өөр бусад ямар ч зүйл чухал байж чадахгүй.

“Та Мормоны Номыг уншихдаа эхний бүлгээс эцсийн бүлэг хүртэл уг номын гол дүр болох ИхЭзэн Есүс Христ, Амьд Бурханы Хүүд анхаарлаа хандуулаарай” (“A Testimony of the Book ofMormon,” Ensign, 1999 оны 11-р сар, 69).

• Яагаад Мормоны Номон дээрх бусад бүх захиасаас Есүс Христийн тухайзахиаст илүү их анхаарал хандуулах нь чухал гэж та бодож байна вэ?

Бошиглогч Алма Аврагчийн тохинууллын тухай зорамчуудад заасныхаа дараа(Алма 33:22-ыг үзнэ үү) сонсогчдодоо Бурханы үгийг зүрх сэтгэлдээ ургуулахаартарихад урьсан байдаг. Суралцагчдыг Алма 33:22–23-ыг дотроо уншаад, Алмагийнсонсогчдодоо зүрх сэтгэлдээ “тарихад” урамшуулсан үнэнүүдийг олж тогтооходурь.

• Алма сонсогчдодоо зүрх сэтгэлдээ ямар захиасыг тариасай гэж хүссэн бэ?

• Хэрэв тэд Есүс Христийн тухай эдгээр итгэл үнэмшлийг тарьж мөн арчлахаваас ямар үр дүнд хүрнэ гэж Алма амласан бэ? (Тэдний гэрчлэл “үүрдийнамьдралд” нахиалж; үүрэг нь хөнгөн байх болно.)

• Мормоны Номыг судлах нь танд Алмагийн дүрсэлсэн адислалуудыг хүлээнавахад хэрхэн тусалсан бэ?

1 Нифай 6:4; 2 Нифай 11:2–3; Иаков 1:7–8; Мормон 1:15; 3:20–22; Ифер12:38–39, 41Мормоны Номын бичээчид бол Есүс Христийг өөрийн нүдээр харсан гэрчүүд юмМормоны Номын ихэнх хэсгийг дөрвөн гол зохиогч бичсэн гэдгийг тайлбарла:Нифай, Иаков, Мормон, Моронай нар (Инос, Жером, Омнайн номыг үлтооцвол.)

Дараах хүснэгтийг самбар дээр зур. Суралцагчдад эдгээр дөрвөн бичээчийнталаар олж мэдэхэд нь туслахын тулд тэднийг дараах судрын хэсгүүдээс нэгийг

1-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БОЛ ЕСҮС ХРИСТИЙН БАС НЭГЭН ГЭРЭЭ

2

Page 17: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

сонгож, дотроо уншихад урь. Тэднээс чухам юу уг бичээчдийг Есүс Христийнхүчирхэг гэрч байх эрхтэй болгосныг асуу.

Бичээч Туршлага

1. Нифай 2 Нифай 11:2

2. Иаков 2 Нифай 11:3

3. Мормон Мормон 1:15

4. Моронай Ифер 12:38-39

Суралцагчдад эдгээр дөрвөн судрын хэсэг бүрээс сурч мэдсэн зүйлээ хуваалцахболомж олго. Дараа нь асуу:

• Яагаад Мормоны Номын гол бичээчид нь Есүс Христийг өөрийн нүдээрхарсан гэрчүүд гэдгийг ойлгох нь чухал вэ? (Энэ асуултын талаар ярилцажбайхдаа суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал: Бид МормоныНомыг судалснаар Есүс Христийг харсан, мэддэг болсон хүмүүсээс ЕсүсХрист ба Түүний номлолын тухай мэдэж авдаг. Түүнчлэн та МормоныНомын орчуулагч Иосеф Смит ч мөн адил Есүс Христийг нүдээрээ харсан гэрчбайсан гэдгийг онцолж болно.)

Дараах маягаар самбар дээрх хүснэгтэд гурав дахь баганыг нэм:

Бичээч Туршлага Зорилго

1. Нифай 2 Нифай 11:2 1 Нифай 6:4

2. Иаков 2 Нифай 11:3 Иаков 1:7-8

3. Мормон Мормон 1:15 Moрмон 3:20-22

4. Моронай Ифер 12:38-39 Ифeр 12:41

Суралцагч бүрээс гурав дахь баганан дахь судрын хэсгүүдээс нэгийг дотрооуншаад, бичээч бүрийн захиасаа бичсэн шалтгааныг олж мэдэхийг хүс.

• Мормоны Номын эдгээр бичээч яагаад захиасаа цэдэглэсэн бэ?

• Яагаад эдгээр бичээч бусдыг Христэд ирэхэд урихыг тэгж их хүсэж байсан гэжта бодож байна вэ?

• Тэдний Христэд ирэх урилга танд хэрхэн хамаатай вэ? Танд эдгээр урилгыгтунгаан бодоход ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

1-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БОЛ ЕСҮС ХРИСТИЙН БАС НЭГЭН ГЭРЭЭ

3

Page 18: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

2 Нифай 33:1–2, 4–5, 10–11Мормоны Ном бидэнд Есүс Христэд итгэхэд тусалдагТоолж баршгүй олон хүний амьдрал Мормоны Номын талаарх тэдний гэрчлэлээрдамжуулан өөрчлөгдсөн байхад, зарим хүн уг номын үнэн, бодит байдлын талаархэргэлзээтэйгээ тэмцэлдэж байдаг гэдгийг тайлбарла.

• Та Мормоны Номын тухай гэрчлэлтэй болж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд ньхэн нэгэнд туслахын тулд ямар зөвлөгөө өгөх вэ?

Ангийнхан Мормоны Номын захиасыг хүмүүний зүрх сэтгэлд хүргэдэг хүчийгхайж байх хооронд нэг суралцагчаас 2 Нифай 33:1–2-ыг чанга уншихыг хүс.

• Нифай чухам ямар хүч түүний захиасыг хүмүүний зүрх сэтгэлд хүргэхболомжийг олгодог гэж хэлсэн бэ? (Ариун Сүнсний хүч.)

• Нифай Ариун Сүнсийг хүлээн авахад зарим хүнд юу саад болдог гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг эдгээр шүлэгт заасан зарчмыг хэлж, ярилцахад урь. (Суралцагчдаддараах зарчмыг олж тогтооход нь тусал: Бид Ариун Сүнсний эсрэг зүрхсэтгэлээ хатууруулахгүй байгаа цагт Ариун Сүнс Мормоны Номынзахиасыг бидний зүрх сэтгэлд хүргэх болно. Энэ зарчмыг самбар дээр бичихталаар бодож үз.)

Суралцагчдад 2 Нифай 33:4–5-ыг судлаад, Мормоны Номыг судалснаар хүлээжавч болох нэмэлт адислалуудыг олж мэдэх хугацаа гаргаж өг. Суралцагчдаас олжмэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Далын ахлагч Л.Витни Клэйтоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаасүүнийг чанга уншихыг хүс:

“[Бид] Аврагчийн тэнгэрлэг бодит байдалд … зүрх сэтгэлээ нээхийг сонгох ёстой.… Бурхан биднийг итгэ гэж хүчилдэггүй. Харин Тэрээр бидэнд заах амьдбошиглогч, төлөөлөгчдийг илгээн, судруудыг бэлдэж өгч, Өөрийн Сүнсээрдамжуулан биднийг дуудсанаар биднийг итгэхэд урьдаг. … Итгэхийг сонгохшийдвэр нь бидний амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэр юм. Энэ нь

бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг” (“Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 4-р сар, 38 эсвэл2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21).

• Мормоны Номын бичээчдийн Есүс Христэд итгэх урилгыг хүлээн авах ньхэрхэн бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг вэ?

Ангийнхан Нифайн хэрхэн өөрийнх нь үгэнд итгэх ба Есүс Христэд итгэх хоёрынхоорондын уялдаа холбоог тайлбарласныг хайж байх хооронд нэг суралцагчийг2 Нифай 33:10–11-ийг чанга уншихад урьж, хичээлийг үргэлжлүүл.

• Нифайн хэлснээр, түүний үгэнд итгэх, Есүс Христэд итгэх хоёр хоорондооямар уялдаа холбоотой вэ?

• Нифай түүний үгсийг эсэргүүцэх хүмүүст “эцсийн өдөр” юу тохиолдоно гэжхэлсэн бэ?

Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэднийг Есүс Христэд илүү ойртоходтусалсан тухай гэрчлэлээ хуваалцахад урь.

1-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БОЛ ЕСҮС ХРИСТИЙН БАС НЭГЭН ГЭРЭЭ

4

Page 19: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчийн унших материал• 1 Нифай 6:4; 13:40; 2 Нифай 11:2–3; 25:17–18; 33:1–2, 4–5, 10–11; Иаков 1:7–8;

Алма 33:22–23; Мормон 1:15; 3:20–22; Ифер 12:38–39, 41.

• “The Book of Mormon—Keystone of Our Religion,” chapter 9 in Teachings ofPresidents of the Church: Ezra Taft Benson (2014), 125–35.

1-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БОЛ ЕСҮС ХРИСТИЙН БАС НЭГЭН ГЭРЭЭ

5

Page 20: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

2 Бошиглогчдын үгсийганхааран сонсох нь

ОршилБурхан бошиглогчдыг Есүс Христийг гэрчилж, наманчлалыгтунхаглан, бүх хүмүүнийг Аврагчид ирэхийг урихад дууддаг.Мормоны Ном нь эдгээр бошиглогчийг анхааран сонссон

хүмүүс адислагдан, харин эсэргүүцсэн хүмүүс харамсаж,гашуудах болно гэж заадаг.

Нөхцөл байдлын тухай унших материал• Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign, 2014 оны 11-р

сар, 74-77 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83.

• Клаудио Р.М.Коста, “Бошиглогчдод дуулгавартай байх нь,” Ensign, 2010 оны11-р сар, 11-13 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 11.

• Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” Ensign, 2014оны 11-р сар, 77-79 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87.

• “Our Need for Living Prophets,” chapter 1 in Teachings of the Living ProphetsStudent Manual (Church Educational System manual, 2010), 4-13.

Заах зөвлөмж1 Нифай 1:4–15, 18; Мозая 11:20–25; 13:33–35Бошиглогчдын үүрэгАнгийнхнаас асуу:

• Амьд бошиглогчид итгэх бидний итгэл хэрхэн Есүс Христийн Хожмын ҮеийнГэгээнтнүүдийн Сүмийг бусад шашнаас ялгаатай болгож өгдөг вэ?

• Яагаад амьд бошиглогчид өнөө үед дэлхийн түүхэн дэх бусад цаг үеийнхтэйадил чухал хэвээр байна вэ?

Ангийнхныг даган уншаад, Их Эзэн хэрхэн Лихайг дуудан, бошиглогч болоход ньбэлтгэснийг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 1 Нифай 1:4–15, 18-ыгээлжлэн чанга уншихад урь.

• Лихайг бошиглогч болоход бэлтгэсэн ямар үйл явдал тохиолдсон бэ? (Тэр ЕсүсХристийн тухай гэрчийг хүлээн авч, ёс бусчуудын устгалыг мөн Бурханд ирэххүмүүст өгөгдөх нигүүлслийг зөгнөн харсан.)

• Яагаад Иерусалимын хүмүүст Лихай шиг бошиглогчид хэрэгтэй байсан бэ?(Суралцагчид хариулж байхдаа дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой:Бурхан бошиглогчдыг дуудаж, тэднээр дамжуулан Өөрийн хүслийгилчилдэг.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жон Тэйлорын (1808–87) дараах мэдэгдлийгуншихад урь:

6

Page 21: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Бидэнд тэнгэр дэх амьд санваараас гарч, дэлхий дэх амьд санваараар дамжинирдэг амьд мод—амьд усан оргилуур—амьд оюун ухаан шаардлагатай. … Адамхамгийн анх Бурхантай харилцаж эхэлсэн цагаас хойш Патм хэмээх арал дээрИохан Бурхантай харилцсан цаг үе хүртэл эсвэл Иосеф Смитэд тэнгэр нээгдсэн цагүе хүртэл сүмд хийгээд хувь хүмүүст тохиолдож байсан, тэдний онцгой нөхцөл

байдалд тохирсон шинэ шинэ илчлэлт шаардлагатай байсан.

“Адамын илчлэлтүүд Ноаг хөвөгч авдраа хийхэд зааварчлаагүй, Ноагийн илчлэлтүүд ЛотыгСодомыг орхи гэж хэлээгүй мөн эдгээрийн аль нь ч Израилийн хүүхдүүдийг Египетээс гаргахталаар өгүүлээгүй билээ. Тэд бүгд өөрсдийн гэсэн илчлэлтийг хүлээн авсан. Исаиа, Иеремиа,Езекиел, Есүс, Петр, Паул, Иохан, Иосеф нар ч мөн адил өөрсдийн илчлэлтүүдийг хүлээн авсанюм. Бид ч гэсэн өөрсдийн гэрчлэлийг хүлээн авах ёстой” (Teachings of Presidents of the Church:John Taylor [2001], 158).

• Их Эзэн өнөөдөр ч гэсэн амьд бошиглогчдоор дамжуулан Өөрийн хүслийгилчилдэг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

• Мормоны Номоос бошиглогчдын үүргийг судлах нь өнөө үед бидэнд хэрхэнтуслах вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

Мозая 11:20-25

Мозая 13:33-35

Бошиглогчид өөрсдийн цаг үед тохирсон олон захиас хүлээн авдаг байсан ч бүхбошиглогчийн хүмүүст хүргэдэг байсан захиасууд бас байсан гэдгийг тайлбарла.Суралцагчдыг самбар дээрх судрын хэсгүүдийг дор бүрнээ уншихдаа ийм хоёрзахиасыг олж тогтооход урь. Суралцагчдаас бошиглогч Абинадайн шүлэг бүрдхүргэсэн гол захиасыг судар дээрээ тэмдэглэхийг хүс. (Тайлбар: Судар дээртэмдэглэх нь таны хичээлийнхээ туршид зааж болох судар судлах чадвар юм.)

Суралцагчдаас олж тогтоосон зүйлээ хуваалцаад, дараах сургаалыг онцлон, олсонзүйлээ нэгтгэн дүгнэхийг хүс: Бурханы бүх бошиглогч наманчлалыгтунхаглаж, Есүс Христийн тухай гэрчилдэг.

Суралцагчдыг хэдхэн минутын дотор Мормоны Номын бошиглогч наманчлалыгтунхаглаж эсвэл Есүс Христийн тухай гэрчилж байгаа жишээг олоход урих талаарбодож үз. (Наманчлалыг тунхаглаж байгаа жишээнүүдэд 2 Нифай 16:9–11 дээрхИсаиа; Иаков 2–3 дээрх Иаков; Мозая 11–12 дээрх Абинадай; Хиламан 13–16 дээрхСамуел; Мормон 3 дээрх Мормон зэрэг орно. Есүс Христийн тухай зааж байгаажишээнүүдэд 1 Нифай 19 болон 2 Нифай 25 дээрх Нифай; Алма 7 дээрх Алма;Мормон 7 дээрх Мормон зэрэг орно.) Цөөн хэдэн суралцагчийг ангийнхантайжишээнүүдээ хуваалцахад урь.

• Яагаад бошиглогчид наманчлалыг зогсолтгүй тунхаглаж, Есүс Христийн тухайгэрчилдэг гэж та бодож байна вэ?

• Эдгээр захиасыг анхааран сонсох нь хэрхэн бидэнд аврал хүртэхэд туслах вэ?

Хиламан 13:24–33; 3 Нифай 8:24–25; 9:10–11Бурханы бошиглогчдыг эсэргүүцэх нь харамсахад хүргэнэЕрөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлж, нэгсуралцагчийг чанга уншихад урь:

2-Р ХИЧЭЭЛ: БОШИГЛОГЧДЫН ҮГСИЙГ АНХААРАН СОНСОХ НЬ

7

Page 22: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Бошиглогчийг дэлхийн гэм нүглийг онцлон хэлэх үед дэлхийн хүмүүс нүглээнаманчлахын оронд бошиглогчийн амыг таглахыг хүсдэг эсвэл бошиглогчбайдаггүй мэтээр авирладаг. Алдар нэр хэзээ ч үнэний шалгуур байгаагүй. …Биднийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд ойртох тусам дэлхийн хүмүүс илүү ёс бусболж, бошиглогч тэдний дунд улам бүр нэр хүндгүй болно гэдэгт та эргэлзэхгүй

байж болно” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 152).

• Яагаад зарим хүн бошиглогчдын үгийг анхааран сонсдоггүй гэж та бодожбайна вэ?

Ангийнхныг Хиламан 13:24–29 дэх бошиглогч Самуелийн үгсийг чимээгүйсудлан, яагаад хүмүүс бошиглолын сэрэмжлүүлгийг эсэргүүцдэг болохшалтгаануудыг олж мэдэхэд урь. Та суралцагчдыг олж тогтоосон зүйлээтэмдэглэхэд дахин урамшуулан дэмжиж болно.

• Самуелийн хэлснээр, яагаад нифайчууд Бурханы бошиглогчдыг эсэргүүцсэнбэ?

• Хэдийгээр бид бошиглогчдыг доромжилж, хөнөөсөнд буруутгагдахгүй ч гэсэнэдгээр шүлэг нь хэрхэн өнөө үед бидэнд сэрэмжлүүлэг болдог вэ?

Ангийнхныг лемен үндэстэн Самуелийн бошиглогчдын үгсийг эсэргүүцсэнхүмүүст ирэх үр дагавруудын талаарх бошиглолыг хайж байх хооронд нэгсуралцагчаас Хиламан 13:30–33-ыг чанга уншихыг хүс. Дараа нь ангийнхныг3 Нифай 8:24–25; 9:10–11 дэх уг бошиглолын биелэлтийг уншихад урь.

• Бид эдгээр шүлгээс ямар үнэнийг дүгнэн гаргаж болох вэ? (Суралцагчиддараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Хэрэв бид Их Эзэнийбошиглогчдын үгсийг үгүйсгэх юм бол уй гашуу, харамсал төрөх болно.[Мөн 3 Нифай 28:34-ийг үзнэ үү.])

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг уншихадурь:

“Хэрэв бид Их Эзэний хувьд хаана зогсож байгаагаа мэдэхийг хүсвэл Түүний мөнхбус удирдагчийг хэр сайн дэмжиж байгааг буюу Их Эзэний тосолсон хүн, амьдбошиглогч, Сүмийн ерөнхийлөгч ба Тэргүүн Зөвлөлийн чуулгатай хэр нийцэжбайгааг өөрсдөөсөө асууцгаая” (Teachings: Ezra Taft Benson, 150).

“Амьд бошиглогчдыг бидний сонсохыг хүсдэггүй ч мэдэх хэрэгтэй зүйлийг хэлэхэд бидтэдгээрийг хэрхэн хүлээн авах нь итгэлийн сорилт юм.” (Teachings: Ezra Taft Benson, 152).

• Ерөнхийлөгч Бэнсоны мэдэгдэл хэрхэн танд амьд бошиглогчийн зөвлөгөөгдагахдаа илүү хичээнгүй байх гэсэн сэдлийг өгч байна вэ?

• Өнөө үеийн хожмын үеийн гэгээнтнүүдэд ямар бошиглолын захиас хамгийнчухал гэж та үзэж байна вэ?

Мозая 15:10–13; 3 Нифай 10:12; 12:1–2; Ифер 7:23–27Бурханы бошиглогчдыг дагах нь адислал авчирдагБошиглогч Абинадай бошиглогчдын үгсийг анхааран сонсохын ач холбогдлынталаар Ноа хаанд болон түүний ёс бус санваартнуудад заасан гэдгийгсуралцагчдад хэл. Ангийнхныг эдгээр шүлгийг хэрхэн зарчмын мэдэгдэл болгон,

2-Р ХИЧЭЭЛ: БОШИГЛОГЧДЫН ҮГСИЙГ АНХААРАН СОНСОХ НЬ

8

Page 23: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

нэгтгэн дүгнэх тухай бодож байх хооронд нэг суралцагчаас Мозая 15:10–13-ыгчанга уншихыг хүс.

• Та Абинадайн үгсийг хэрхэн зарчмын мэдэгдэл болгон илэрхийлэх вэ?(Суралцагчид энэ судрын хэсгийг дараах маягаар нэгтгэн дүгнэж болно:Бошиглогчдын үгсийг анхааран сонсож, Есүс Христийн гэтэлгэгчхүчинд итгэн, нүглүүдээ наманчилсан хүмүүс Бурханы хаант улсыгөвлөгчид юм.)

Суралцагчдаас Мормоны Номон дахь бошиглогчдын үгсийг анхааран сонссоноорадислагдсан итгэлтэй хувь хүн ба бүлэг хүмүүсийн тухай жишээнүүдийн талаарбодож, хуваалцахыг хүс. Зарим жишээнд дараах зүйл орсон байж болно: Лихайнгэр бүл Иерусалимаас зугтах зөвлөгөөг дагаснаар устгагдахаас зайлж чадсан(2 Нифай 1:4); ахлагч Алма Абинадайн үгсийг сонсож, олон хүнд заах боломжтойболсон (Мозая 17:1–4; 18:1–3); ахмад Моронайн их цэрэг Алмагийн зөвлөгөөгэрэлхийлснээр леменчүүдийн эсрэг өөрсдийгөө хамгаалахаар хаашаа явахёстойгоо мэдсэн (Алма 43:23–24).

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич (тодоор бичсэн зарчмыг бичихгүй):

3 Нифай 10:12 (Бурханы бошиглогчдыг дагаснаар аюулгүй байдал ирдэг.)

3 Нифай 12:1–2 (Бошиглогчид бидэнд хэрхэн нүглүүдийнхээ ангижралыгхүлээн авахыг заадаг)

Ифер 7:23–27 (Бид бошиглогчдын зөвлөгөөг дагаж, Их Эзэнийг санах юмбол Тэрээр биднийг хэрэгцээний маань дагуу адислах болно.)

Суралцагчдад самбар дээрх судрын хэсгүүдээс нэгийг уншаад, уншсан зүйлээзарчмын мэдэгдэл болгон нэгтгэн дүгнэх даалгавар өг. Суралцагчдыг зарчмаахуваалцах хооронд тэдний санал болгосон зарчмын мэдэгдлийг судрын эшлэлбүрийн хажууд бичих талаар бодож үз.

Суралцагчдад бошиглогчийг дагаснаар ирдэг бусад адислалыг ойлгоход ньтуслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардындараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Ах, эгч нар аа, бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг нь жижиг зүйл бишюм. Түүгээр дамжуулан бидэнд ирэх Их Эзэний үгсийг сонсох үед биднийамьдралд ирэх адислал нь агуу хийгээд гайхамшигтай юм. … Бид Сүмийнерөнхийлөгчийн үгээр дамжин ирсэн Их Эзэний зөвлөгөөг эергээр хүлээн авч,хурдан шаламгай хариу үйлдэл хийх ёстой. Бошиглолын зөвлөгөөг дагаснаар

аюулгүй байдал, амар амгалан, хөгжил дэвшил, аз жаргал ирнэ гэдгийг түүх харуулдаг” (“HisWord Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 65).

• Та хэзээ бошиглогчдын зөвлөгөөг эергээр хүлээн авч, хурдан шаламгай хариуүйлдэл хийснээрээ адислагдсан бэ?

• Та ирээдүйгээ угтан харахдаа яагаад дэлхий дээр бошиглогчид байх нь чухалгэж бодож байна вэ?

Суралцагчдыг тэдний үйлдлүүд Их Эзэний бошиглогчдыг итгэлтэй дагах хүсэлэрмэлзлийг нь харуулж байгаа эсэхийг тунгаан бодоход уриалан дууд. Тэднээситгэлтэй хүмүүст амлагдсан адислалуудыг амьдралдаа илүү бүрэн дүүрэн хүлээнавахын тулд чухам юугаа өөрчлөх хэрэгтэй байгаа талаар бодож үзэхийг хүс.

2-Р ХИЧЭЭЛ: БОШИГЛОГЧДЫН ҮГСИЙГ АНХААРАН СОНСОХ НЬ

9

Page 24: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчийн унших материал• 1 Нифай 1:4–15, 18; Мозая 11:20–25; 13:33–35; 15:10–13; Хиламан 13:24–33;

3 Нифай 8:24–25; 9:10–11; 10:12; 12:1–2; Ифер 7:23–27.

• Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign, 2014 оны 11-рсар, 74-77 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83.

• Клаудио Р.М.Коста “Бошиглогчдод дуулгавартай байх нь” Ensign, 2010 оны11-р сар, 11-13 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган 11.

2-Р ХИЧЭЭЛ: БОШИГЛОГЧДЫН ҮГСИЙГ АНХААРАН СОНСОХ НЬ

10

Page 25: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

3Дуулгавартай байдаладислал авчирдаг

ОршилБурханы зарлигуудад дуулгавартай байх нь Түүний гайхамшигтадислалд талархаж байгаагаа батлан харуулах нэг арга замюм. Аврагч бол дуулгавартай байдлын төгс үлгэр жишээ.Бидний Бурханыг улам их хайрлах үед дуулгавартай байх хүсэл

маань мөн адил өсдөг. Зарлигуудад дуулгавартай байх ньхэцүү зүйлс хийж гүйцэлдүүлэх үедээ Бурханаас хэрэгтэйтусламж хүлээн авах боломжийг олгодог.

Нөхцөл байдлын тухай унших материал• Томас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign, 2013

оны 5-р сар, 89-92 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103.

• Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыгсахь,” Ensign, 2014 оны 5-р сар, 35-38 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 54.

Заах зөвлөмж1 Нифай 2:2–4, 9–13, 16, 19–20; Мозая 2:20–24, 41Бид дуулгавартай байдлаараа дамжуулан Бурханд талархаж байгаагаахаруулан, Түүний хамгийн агуу адислалуудыг хүлээн авдаг.Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлингийн (1917–2008)дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Бид Аврагчид өрөө хэрхэн төлөх вэ? Тэрээр биднийг хэзээ ч төлж чадашгүйөрнөөс маань чөлөөлөхийн тулд Өөрт нь байгаагүй өрийг төлсөн. Түүний ачаарбид мөнхөд амьдрах болно. Түүний хязгааргүй Цагаатгалын ачаар бидний нүгэларилан алга болж, бидэнд Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь болох мөнхамьдралтай болох боломжийг өгдөг.

“Ийм бэлгэнд үнэ байж болох уу? Бид ийм бэлгэнд хариу барьж чадах болов уу? (“EarthlyDebts, Heavenly Debts,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 43).

Суралцагчдад ахлагч Вөртлингийн хамгийн сүүлчийн асуултад өгөх боломжтойхариултуудыг ярилцах хугацаа гаргаж өг. Суралцагчдыг хичээлийн үеэр угасуултад хариулахад туслах зарчим, сургаалуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж.

Суралцагчдыг Мозая 2:20–24-ийг дотроо уншихад урь. Хаан Бенжамин бидБурхантай холбогдох харьцаандаа өөрсдийгөө хэрхэн харах ёстой гэж заасныг олжмэдэхийг тэднээс хүс.

• Яагаад хаан Бенжамин биднийг юу ч хийсэн Бурханы хувьд “ашиггүй зарцнар” хэвээр байх болно гэж заасан гэж та бодож байна вэ?

• Хэдийгээр бид хэзээ ч Бурханд өрөө буцааж төлж чадахгүй ч бидний төлөөхийсэн бүх зүйлийн хариуд талархлаа илэрхийлэхийн тулд юу хийж болно гэжэдгээр шүлэг зөвлөж байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооходтусал: Бид Бурханд төлөх ёстой мөнхийн өрөө ухаарч ойлгох үед Түүндүйлчилж, Түүний зарлигуудыг сахих хүсэлтэй болдог.)

11

Page 26: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдад Бурханд дуулгавартай байсан тухай судрын агуу түүхүүдийн нэг ньМормоны Номын эхэнд байдаг ба энэ нь Бурхан маш хэцүү зүйлийг хийхийг хүсэхүед бошиглогч Лихай болон түүний гэр бүл хэрхэн хариулсан тухай цэдэглэсэнбайдгийг хэл. Нэг суралцагчаас 1 Нифай 2:2-4-ийг чанга уншихыг хүс.

• Яагаад Лихайн гэр бүлд Иерусалимыг орхи гэсэн Бурханы зарлигийгдуулгавартай дагахад хэцүү байсан бэ?

Суралцагчдыг 1 Нифай 2:9–13, 16-г судлаад, Лемен, Лемеүл хоёрын болон Нифайнэнэ зарлигт хандсан хандлага, зан байдлын хоорондын ялгааг олж мэдэхэд урь.(Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь суралцагчдыг харьцуулах ба ялгааг олох сударсудлах чухал чадвараар дадлага хийхэд нь урамшуулан дэмжинэ.

• Ямар үг, хэллэг Лемен, Лемүел хоёрын хандлагыг тодорхойлж байна вэ? (Тэдхөшүүн хүзүүтэй байж, бувтналдан, Бурханы үйлсийг мэдээгүй.)

• Нифай Иерусалимыг орхих зарлигт хэрхэн хариу үйлдэл хийсэн бэ? (Тэр даруубайсан, Бурханы зүйлүүдийг мэдэхийг хүссэн, бошиглогч эцгийнхээ үгсэдитгэсэн, залбирсан.)

• Яагаад Нифай эцгийнхээ үгсэд ах нараасаа өөр хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Суралцагчдад Их Эзэн эсвэл Түүний Сүмийн удирдагчид ямар нэгэн хэцүүзүйлийг хийхийг тэднээс хүсэх үед тэд Лемен, Лемүелтэй илүү адилхан байна ууэсвэл Нифайтай адилхан байна уу гэдэг талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг.

Нэг суралцагчийг 1 Нифай 2:19-20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагажуншаад, Нифайд өгсөн Их Эзэний амлалтыг олж тогтоохыг хүс.

• Эдгээр шүлгэн дэх аль өгүүлбэр Их Эзэний Нифайд өгсөн амлалтыг нэгтгэндүгнэж байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгуулахад анхаар: Хэрэвбид зарлигуудыг сахих юм бол, амлагдсан нутагт дэгжих болно. Та энэбол Мормоны Номд хамгийн олон давтагддаг сэдвүүдийн нэг гэдгийг онцолжболно. Та суралцагчдыг Мормоны Номыг судлах үедээ энэ сэдэв олон аргазамаар давтагдаж байгааг олж харахад урамшуулан дэмжиж болно.

• Их Эзэн Нифайн ямар зан чанарыг магтсан бэ? Яагаад эдгээр зан чанар ИхЭзэнтэй харилцах бидний хүн нэг бүрийн харилцаанд байх нь чухал гэж табодож байна вэ?

• Дуулгавартай байдал нь материаллаг баялгийг үргэлж авчирдаггүй ч, бид ИхЭзэнд дуулгавартай байсны үр дүнд ямар адислал хүлээн авч болох вэ? (Энэасуултад хариулахад туслахын тулд Мозая 2:41-ийг унших талаар бодож үз.)

2 Нифай 31:6–10, 15–16; Мозая 15:7; 3 Нифай 11:11; 12:19–20, 48Аврагчийн дуулгавартай байдлын үлгэр жишээг дагах нь Түүнд болон Эцэгтирэхэд бидэнд тусалдаг.Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийгүзүүл:

“Аврагчийн амьдралаас авдаг сургамжууд дотроос хамгийн яруу тод бөгөөдхүчтэй нь дуулгавартай байдлын үлгэр жишээ юм” (“Хэрэв та нар Намайгхайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” Ensign, 2014 оны 5-р сар, 35 эсвэл 2014оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).

3-Р ХИЧЭЭЛ: ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ АДИСЛАЛ АВЧИРДАГ

12

Page 27: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Аврагчийн амьдралын ямар ямар жишээ Түүний дуулгавартай байдлыгхаруулдаг вэ?

Суралцагчдад энэ асуултыг цааш үргэлжлүүлэн ярилцахад туслахын тулд тэднээсМозая 15:7 болон 3 Нифай 11:11-ийг уншаад, Есүс Өөрийн Эцэгийг дуулгавартайдагахын тулд юуг хийхэд бэлэн байсныг олж мэдэхийг хүс.

Ангийн гишүүдийг Аврагчийн жишээнээс дуулгавартай байдлын ач холбогдол бадуулгавартай байдлаас ирэх адислалуудын талаар ямар сургамж авч болохыг хайжбайх хооронд суралцагчдыг 2 Нифай 31:6–10, 15–16-г ээлжлэн чанга уншихад урь.

• Бид Аврагчийн жишээнээс дуулгавартай байдлын ач холбогдлын талаар ямарсургамж авч болох вэ? Бид Түүний жишээнээс дуулгавартай байдлаас ирдэгадислалуудын талаар ямар сургамж авч болох вэ? (Суралцагчид дараахзарчмыг олж тогтоосон байхад анхаар: Бид Эцэгтээ дуулгавартай байхАврагчийн жишээг дагаснаар авралд хөтлөх нарийн зам дээр үлдэжчадна.)

Ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чангауншихыг хүс:

“Сүнслэг байдлын хувьд дээд түвшинд хүрсэн дуулгавартай байдал бол ‘Аврагчийнхаруулсан дуулгавартай байдал’ юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хүүгхайрлах жинхэнэ хайраар өдөөгддөг. … Аврагчийг хайрлах бидний хайр болАврагчийн харуулсан дуулгавартай байдлыг олж авах түлхүүр нь юм” (“Хэрэв танар намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” 55).

• Яагаад Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг хайрлах хайр нь зарлигуудыгдуулгавартай дагах “түлхүүр” вэ?

Амилсан Есүс Христ зарлигуудыг дагахын зорилгуудын талаар нифайчуудадзаасан гэдгийг онцол. Суралцагчдаас 3 Нифай 12:19–20, 48-ыг уншин, эдгээрзорилгыг олж мэдэхийг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр, бидэнд ямар ямар шалтгааны улмаас зарлигуудыгөгсөн гэж Аврагч хэлсэн байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоохёстой: Бид Христэд ирж, зарлигуудыг сахиснаараа Түүнтэй болонТэнгэр дэх Эцэгтэй илүү адил болж, аврагдах болно.)

• Ямар арга замаар таны дуулгавартай байдал Аврагчид ирэхэд танд тусалсанбэ?

Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад илүү дуулгавартай байснаарТэнгэрлэг Эцэгтэй болон Түүний Хүүтэй илүү адил болохын тулд тэд юу хийжболох талаар тунгаан бодох хугацаа гаргаж өг.

1 Нифай 3:4–7, 15–16; 4:1–2; 7:12; 17:1–31; 18:1–4Их Эзэн дуулгавартай хүмүүст тусламж өгдөгСуралцагчдыг Бурханы тодорхой зарлигийг дагахад хэцүү байсан эсвэл Сүмийндуудлага, үүрэг хариуцлагыг хийж гүйцэтгэх нь түвэгтэй санагдаж байсанүеийнхээ талаар бодоход урь. Суралцагчдад Бурхан Нифайд болон түүний ах нартИерусалим руу буцаж очин, гуулин ялтсуудыг авах зарлиг өгөхөд тэд аюулзаналхийлэлтэй тулгарч, бүр үхэж ч болох байсан гэдгийг сануул. Суралцагчдаас1 Нифай 3:4–7-г уншаад, Нифайн үлгэр жишээнээс сурсан, дуулгавартай байхчадавхыг нь өсгөн нэмэгдүүлэх зарчмыг олж тогтоохыг хүс.

3-Р ХИЧЭЭЛ: ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ АДИСЛАЛ АВЧИРДАГ

13

Page 28: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Бид Бурханы хэцүү зарлигт үзүүлсэн Нифайн хариу үйлдлээс ямар зарчим сурчболох вэ? (Суралцагчид энэ зарчмыг хайж байх хооронд дараах зарчмыгсамбар дээр бич. Хэрэв бид Их Эзэний зарлигласан зүйлийг хийжгүйцэтгэхийг эрэлхийлэх юм бол, Тэрээр уг зүйлийг гүйцэлдүүлэхзамыг бидэнд бэлтгэж өгөх болно.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд дараах эшлэлүүдийг самбардээр бичээд, Нифай өөрт нь хийхийг зарлигласан хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхийгэрэлхийлэхдээ хэрхэн хариулсан талаар олж мэдэх хугацааг суралцагчдад гаргажөг. 1 Нифай 3:15–16; 4:1–2; 7:12. Суралцагчид олж мэдсэн зүйлээ хуваалцсаныдараа, Их Эзэний зарлигуудыг нь дагадаг хүмүүст тусалдаг зарим арга замыгНифай хожим нь тайлбарласан гэдгийг тэдэнд тайлбарла. Суралцагчдаас 1 Нифай17:1–4-ийг уншаад, Их Эзэний бидэнд тусалдаг арга замуудыг олж тогтоохыг хүс.Түүнчлэн уншигчийг дараагийн үгсэд онцгой анхаарал хандуулахад нь бэлтгэхийнтулд Мормоны Номын туршид ашиглагдсан “Мөн тийнхүү бид … харна” гэсэнНифайн хэллэгийг тэмдэглэхийг суралцагчдаас хүс.

Суралцагчдыг хариултаа хуваалцах хооронд дараах үгсийг самбар дээр бич:

Асрах

Хүчирхэгжүүлэх

Арга замуудыг өгөх

Суралцагчдыг 1 Нифай 17:5–31; 18:1–4 дээрх түүхийг гүйлгэж уншаад, Их Эзэнхэрхэн Лихайн гэр бүлийг асарч, хүчирхэгжүүлэн, арга замуудыг өгч байсныг олжмэдэхэд урь.

• Ямар ямар арга замаар Их Эзэн Лихайн гэр бүлийг асарч, хүчирхэгжүүлжбайсан бэ? Тэрээр тэдэнд туслах арга замуудыг хэрхэн өгч байсан бэ?

• Их Эзэний Лихайн гэр бүлд өгсөн ямар ямар адислал өнөөдөр бидэнд хэрэгтэйбайгаа адислалуудтай адил байна вэ?

• Та хэзээ Их Эзэнийг дуулгавартай дагахаар хичээх үедээ эдгээр арга замын альнэгээр Түүний тусламжийг хүлээн авсан бэ?

Суралцагчдад Их Эзэн Өөртэй нь адил болох гэсэн бидний хичээл зүтгэлийнхариуд арвин их адислал өгөхийн тулд дуулгавартай байхыг биднээс хүсдэггэдгийг сануул. Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн (1899–1973) дараах мэдэгдлийгхуваалц:

“Өнөөдөр та нарт сахихад хамгийн хэцүү байгаа тэр зарлиг тань Бурханы бүхзарлигийн хамгийн чухал зарлиг юм. … Та тэр асуудлаа шийдвэрлэснийхээ дарааөөрийн тань хувьд сахихад хэцүү дараагийн зарлиг дээрээ ажиллаж эхэл. Энэ ньБурханы зарлигуудыг дагаснаар өөрийгөө ариусгах арга зам юм” (Teachings ofPresidents of the Church: Харолд Б.Лий [2000], 30).

Суралцагчдыг тэдний хувьд дуулгавартай дагахад хэцүү байдаг зарлигийнхаатухай бодоход урь. Тэднийг Их Эзэний тусламжийг бүрэн дүүрэн хүлээн авахуйцзохистой байхын тулд илүү дуулгавартай болох төлөвлөгөө гаргахад урамшууландэмж.

3-Р ХИЧЭЭЛ: ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ АДИСЛАЛ АВЧИРДАГ

14

Page 29: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчийн унших материал• 1 Нифай 2:1–20; 3:4–7, 15–16; 4:1–2; 7:12; 17:1–31; 18:1–4; 2 Нифай 31:6–10,

15–16; Мозая 2:20–24, 41; 15:7; 3 Нифай 11:11; 12:19–20, 48.

• Томас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign, 2013оны 5-р сар, 89-92 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103.

• Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыгсахь,” Ensign, 2014 оны 5-р сар, 35-38 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 54.

3-Р ХИЧЭЭЛ: ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ АДИСЛАЛ АВЧИРДАГ

15

Page 30: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

4 Адамын уналт ба сонгохэрхийн бэлэг

ОршилАдамын уналт нь Бурханы төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэгбайсан юм. Энэ нь биднийг дэлхий дээр ирж, соригдохнөхцөлийг бий болгосон. Түүнчлэн Бурханы төлөвлөгөөндӨөрийн хүүхдүүдэд сонгох эрхийг өгөх нь ч мөн адил орсон

байдаг (2 Нифай 2:27-г үзнэ үү). Энэ хичээлээр, сонгох эрхээзөв ашиглах түлхүүр бол Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийгэрэлхийлэх, тэгснээрээ Есүс Христийн үлгэр жишээг дагахявдал гэдгийг суралцагчид олж мэдэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,” Ensign,

2010 оны 11-р сар, 24-27 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.

• Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, 2015 оны5-р сар, 104-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92.

Заах зөвлөмж2 Нифай 2:19–26, 28; Алма 42:6–10, 14; Мосе 5:5–9Адамын уналтДалын ахлагч Брүс С.Хафэний дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чангауншихыг хүс:

“Тавдугаар зуунаас хойш Христийн шашин Адам, Ева хоёрын уналт аймшигтайалдаа байсан гэж заасаар ирсэн. … Энэ ойлголт буруу юм. … Уналт нь сүйрэлбайгаагүй. Энэ нь алдаа эсвэл гэнэтийн явдал ч байгаагүй. Харин энэ нь авралынтөлөвлөгөөний урьдчилан төлөвлөсөн нэгэн хэсэг байсан юм” (“The Atonement: Allfor All,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 97).

• Яагаад Уналт нь алдаа эсвэл гэнэтийн явдал байгаагүй, харин авралынтөлөвлөгөөний урьдчилан төлөвлөсөн нэгэн хэсэг байсан гэдгийг ойлгох ньчухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 2 Нифай 2:19–25-ыг судлаад, Уналтын үр дагавруудыг буюухориглогдсон жимснээс хүртсэний дараа Адам, Ева хоёрт тохиолдсон явдлыгжагсааж бичихэд урь. Дараа нь суралцагчдаас жагсаалт дээрх зүйлээсээ самбардээр бичихийг хүс. (Тайлбар: Судрын хэсгүүдээс жагсаалт олох нь энэ судрынхэсэгтэй хамт зааж болох судар судлах чадвар юм; Сайн мэдээг заах ба судлах нь[2012], 23-р хуудсыг үзнэ үү.) Жагсаалтад дараах зүйлс орсон байх ёстой: Адам, Евахоёр Едений цэцэрлэгээс хөөгдсөн; хүүхдүүд төрүүлсэн; сорилтын байдалд орсон;төөрөлдөж, наманчлах шаардлагатай болсон; сайн, мууг ялган таньж, сонгох эрхээухаалаг ашиглах боломжтой болсон зэрэг сөрөг талуудыг өөр дээрээ үзэж туулахболсон.

• Самбар дээрх жагсаалт нь яагаад Адамын уналт Тэнгэрлэг Эцэгийнтөлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг байсныг тайлбарлахад хэрхэн тусалжбайна вэ? (Суралцагчид дараах зарчимтай хамт нэгтгэн дүгнэж болох янзбүрийн хариулт өгч болох юм: Адамын уналт нь мөнх бус байдалд орж,мөнх амьдрал руу өсөж хөгжих боломжийг бидэнд олгосон.)

16

Page 31: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Уналтаас болж “бүх хүмүүн … төөрөлдсөн” гэдэг нь юу гэсэн үг вэ? (2 Нифай2:21).

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд ангийнхан Уналтын бусад үр дагаврыгхайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг Алма 42:6–10, 14-ийг ээлжлэн чангауншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд та тэднийхариултуудыг самбар дээрх жагсаалтад нэмж болно.

• “Их Эзэний дэргэдээс тусгаарлагдсан” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“[Адам, Ева хоёр] Бурханы зарлигийг зөрчин, цэцэрлэгийг орхин явахшаардлагатай болж, ингэснээрээ тэд нас барахынхаа өмнө үр хүүхдүүдтэй болохболомжтой болсон гэдгийг мэднэ. Уй гашуу, ээдрээтэй нөхцөл байдлаас гаднатэдний алдаа зөрчил сүнслэг үр дагавруудтай байж, Бурханы оршихуйгаас үүрдтусгаарлагдсан билээ. Бид тэрхүү унасан дэлхийд төрж, Бурханы хуулиудыг мөн

адил зөрчдөг учраас бидэнд Адам, Ева хоёрынхтой адил шийтгэл оногдсон юм. …

“… Бурхан, бидний Эцэг анхны эцэг эх болох Адам, Ева хоёрын Едений цэцэрлэгээс гарсанмөчөөс эхлэн гаргах шийдвэрийг мэдэж байсан тул энэ бүх үйл явдал бүхэлдээ бидниймөнхийн аз жаргалын төлөө зохиогдсон гэдгийг тэдэнд мөн бидэнд тунхаглахаар тэнгэрийн бүхэлчийг илгээсээр ирсэн юм. Энэ нь Адамын зөрчлийг цагаатгахаар цаг хугацааны голчид ирэхБурханы Хүү Аврагчийг буюу төлөөлөгч Паулын хэлснээр өөр нэгэн ‘Адамыг’ [1 Коринт 15:45-ыгүзнэ үү] илгээх Түүний бурханлаг төлөвлөгөөний нэгэн хэсэг байсан юм. Тэрхүү Цагаатгал ньбие махбодын үхлийг бүрэн ял[сан]. … Түүнчлэн энэ нь нигүүлсэнгүй байснаар болоннаманчлал ба тэнгэрлэг зарлигуудад дуулгавартай байснаар хувийн нүглүүдээсээ өршөөгдөхболомжийг Адамаас хойших бүх хүнд олгосон юм” (“Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,”Ensign, 2015 оны 5-р сар, 105-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).

• Яагаад бидэнд “Адам, Ева хоёрынхтой адил шийтгэл оноогдсон бэ”? (Бидунасан дэлхийд төрж, Бурханы хуулиудыг зөрчдөг.)

Ангийнхан Уналтын үр дагавруудыг хэрхэн амьдралд ялан дийлж болох талаархайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 2 Нифай 2:26, 28 болон Мосе 5:5–9-ийг чанга уншихад урь.

• Эдгээр судрын хэсэгт цэдэглэснээр, бид хэрхэн Уналтын сүнслэг үрдагавруудаас гэтэлгэгдэж болох вэ? (Хариултуудад дараах зарчим орсон байхёстой: Хэрэв бид наманчилж, өршөөл эрэн, Бурханыг дуудах аваас ЕсүсХристийн Цагаатгалаар дамжуулан нүглүүдээсээ гэтэлгэгдэж чадна.)

Суралцагчдыг авралын төлөвлөгөөн дэх Уналтын үүргийг мөн энэ нь хэрхэн“бидний мөнхийн сайн сайхны төлөө төлөвлөгдсөн” тухай тунгаан бодоход урь.Нэг юм уу хоёр суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

2 Нифай 2:14, 16, 26–29; Хиламан 14:30–31; 3 Нифай 27:13Сонгох эрхийн бэлэгАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

4-Р ХИЧЭЭЛ: АДАМЫН УНАЛТ БА СОНГОХ ЭРХИЙН БЭЛЭГ

17

Page 32: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Адам, Ева хоёр [Уналтаар дамжуулан] мөнх бус болсон. Тэд хүүхдүүд төрүүлж,дэлхийн бүтээгдсэн зорилгуудыг гүйцэлдүүлэх боломжтой болсон нь бидний хувьдаз завшаантай хэрэг байсан билээ. … Бусад адислал Уналтаар дамжин бидэндирсэн юм. Энэ нь сонгох эрх, үүрэг хариуцлага хэмээх амьдралын адил үнэ цэнэбүхий Бурханаас өгөгдсөн, өөр хоорондоо уялдаа холбоотой хоёр бэлгийг

идэвхжүүлсэн билээ” (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34, налуу бичилтнэмэгдсэн).

• Сонгох эрх, үүрэг хариуцлага хоёр ямар байдлаараа “амьдралтай адил үнэцэнэтэй” вэ?

Суралцагчдаас 2 Нифай 2:14, 16 болон 26-г судлаад, эдгээр шүлэг Бурханыхүүхдүүд хэрхэн Түүний бусад бүтээлээс өөр болох тухай юу гэж зааж байгааг олжмэдэхийг хүс.

• Эдгээр шүлэг нь Бурханы хүүхдүүд ба Түүний бусад бүтээлийн хоорондохялгааг юу гэж онцолсон байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоохёстой: Бурханы хүүхдүүд өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөөүйлдэхээр бүтээгдсэн.)

• Бурхан биднийг өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэхээрбүтээсэн гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

• Бурханы хүүхдүүд өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэхээрбүтээгдсэн гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд та Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынерөнхийлөгч Боид К.Пакэрийн (1924–2015) дараах мэдэгдлийг ярилцаж болно:

“‘Эзэн миний төлөө байдаг бол, харин Люсифер миний эсрэг байдаг, гэвч яахыгби өөрөө л шийддэг’ гэсэн эртний үг нь сургаалын утгатай бөгөөд бидний сонгохэрх Сатаны хүслээс илүү хүчтэйг харуулдаг. Сонгох эрх бол үнэ цэнэтэй зүйл. Бидмунхаг, харалганаасаа болоод сонгох эрхээ өгч болох ч, харин үүнийг биднээсхүчээр булаан авч чадахгүй.

“Бас ‘Чөтгөр намайг ийм юм хийлгэчихлээ’ гэсэн шалтаг заасан үг эртнээс нааш ам дамжижиржээ. Тийм биш ээ! Тэр чамайг мэхэлж, буруу замаар хөтөлж чадна, гэвч чамайг албадахэсвэл аль нэг гэм нүглийг чамаар хүчээр үйлдүүлж, үргэлж нүгэл дотор байлгах хүч түүндбайхгүй” (“Дотоод ариун сүмээ цэвэр ариун байлгах нь” Ensign, 2010 оны 11-р сар, 74 эсвэл2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79).

Зарим суралцагчаас 2 Нифай 2:26–29 мөн бусад суралцагчаас Хиламан 14:30–31-ийг уншихыг хүс. Суралцагчдыг бидний одоо хийх сонголтуудын ирээдүйн үрдагаврыг харуулах үг, хэллэгүүдийг тэмдэглэж авахад урамшуулан дэмж.Суралцагчдыг тэмдэглэж авсан зарим үг, хэллэгээ хуваалцахад урь.

• Бид эдгээр судрын шүлгээс сонголтуудынхаа үр дагаврын талаар ямар үнэнийгмэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Сонгохэрхээ ямар арга замаар ашиглаж байгаа нь бидний сүнслэг өсөлт,мөнхийн адислалуудыг тодорхойлдог.)

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаасАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийгуншихыг хүс:

4-Р ХИЧЭЭЛ: АДАМЫН УНАЛТ БА СОНГОХ ЭРХИЙН БЭЛЭГ

18

Page 33: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Бид Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхээр сонгох үед бидний сонгох эрххадгалагдаж, бидний боломжууд өсөж мөн бид хөгжих болно. … Эсрэг тэсрэгбайдал нь ч гэсэн үнэн … Хэрэв бид зарлигуудыг болон Ариун Сүнснийудирдамжийг дагахгүй бол бидний боломж нөхцөл багасаж, үйлдэх, хөгжихчадвар маань буурдаг юм. … Зарлигуудад дуулгавартай байх нь бидний сонгох

эрхийг хамгаалдаг” (“Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,” Ensign, 2010 оны 11-рсар, 25-26 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

• Сонгох эрхээ буруу ашигласнаар ямар ямар үр дагавар үүдэн гарах вэ?

• Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь хэрхэн бидний сонгох эрхийгхамгаалдаг вэ?

• Яагаад “Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэх”-ийн тулд сонгох эрхээашиглах нь бидний сүнслэг өсөлт хөгжлийн түлхүүр болдог вэ?

Суралцагчдаас 3 Нифай 27:13-ыг дотроо уншаад, Есүс Христийн сонгох эрхийнбэлгээ зөв шударга ашигласан жишээний талаар бодож үзэхийг хүс.

• “Би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр … ирсэн” хэмээх Аврагчийн үг ямарарга замаар бидэнд сонгох эрхийн бэлгээ ухаалгаар ашиглахад туслах вэ?

Суралцагчдад сонгох эрхээ зөв шударга ашигласнаар ирэх агуу адислалуудыгойлгоход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч РичардГ.Скоттын дараах мэдэгдлийг хуваалц:

“Таны өсөлт хөгжилт бол Их Эзэний зорилго юм. Та өсөлт хөгжилтөд хөтлөхтуршлага бүрээ Их Эзэнээр удирдуулахыг хүссэн үед энэхүү үйл явц эхлээд өөртчинь таалагддаг байсан эсэхээс үл хамааран түргэсдэг. Та Их Эзэнд итгэж, зүрхсэтгэл, оюун ухаанаа Түүний хүсэлд төвлөрүүлсэн үед, мөн Түүний хүслийгбиелүүлэхийн төлөө Сүнсээр удирдагдахыг хүссэн үед мөнх бус байдлын энэхүү

оршихуйгаас хамгийн дээд аз жаргалыг амьдралдаа эдэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болно.Хэрэв та өөрөөс тань хийхийг хүссэн юм бүхэнд эргэлздэг бол эсвээс таагүй сорилт учрахболгонд зориг мохож шантардаг бол Их Эзэн таныг адислахад улам хэцүү болно. [1 Нифай 3:7-г үзнэ үү.]

“Таны сонгох эрх, сонголтууд хийх эрх нь танд хүссэнээ авч болохын тулд өгөгдөөгүй. Энэхүүтэнгэрлэг бэлэг нь танд Тэнгэрлэг Эцэгийн хүсэж буй зүйлийг хийх эсэхийг сонго гэж өгөгдсөн.Энэ маягаар Тэрээр таныг ямар хүн болгохыг зорьж байгаа тэр хүнээ болгоход удирдах болно.[С ба Г 58:26–32-ыг үзнэ үү.]” (“Finding Joy in Life,” Ensign, 1996 оны 5-р сар, 25).

Суралцагчдаас зөв шударга үйлдэл хийх шийдвэр гаргаж байсан цаг үеийнхээтухай бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг тэдгээр шийдвэрийн үр дагавархэрхэн тэдэнд адислал авчирсан талаар хуваалцахад урь.

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд Есүс Христийнүлгэр жишээг хэрхэн илүү сайн дагах талаар тунгаан бодоход урамшуулан дэмж.Сонгох эрхээ зөв зүйтэй ашиглах нь мөнх амьдрал руу удирддаг тухай гэрчлэлээхуваалц.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 2:14, 16, 19–29; Алма 42:6–10, 14; Хиламан 14:30–31; 3 Нифай 27:13;

Мосе 5:5–9.

4-Р ХИЧЭЭЛ: АДАМЫН УНАЛТ БА СОНГОХ ЭРХИЙН БЭЛЭГ

19

Page 34: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,” Ensign,2010 оны 11-р сар, 24-27 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.

• Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, 2015 оны5-р сар, 104-106 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92.

4-Р ХИЧЭЭЛ: АДАМЫН УНАЛТ БА СОНГОХ ЭРХИЙН БЭЛЭГ

20

Page 35: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

5Есүс Христийн хязгааргүйЦагаатгал

ОршилДэлхий ертөнц дээрх хамгийн агуу үйл явдал болох ЕсүсХристийн Цагаатгал бүх хүнд нүглээсээ өршөөгдөж, ТэнгэрлэгЭцэг, Есүс Христ хоёртой мөнхөд хамт амьдрах боломжийгөгдөг. Цагаатгалаар дамжин бүх хүн төрөлхтөн амилуулагдаж,

Бурханы оршихуйд шүүгдэхээр эргэн очих юм. Цагаатгал ньЕсүс Христээс тоолж баршгүй олон байдлаар зовж шаналахыгшаардаж байсан учраас Түүнд бидний хүн нэг бүрийн зовлонгойлгох төгс чадвар байдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал• Боид К.Пакэр, “Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 75-78 эсвэл 2012 оны

10-р сарын Ерөнхий чуулган, 89.

• Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Ensign, 2013 оны 5-р сар, 109-112 эсвэл2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128.

Заах зөвлөмжМозая 3:5–11; Алма 34:8–12Зөвхөн Есүс Христ хязгааргүй Цагаатгалыг гүйцэлдүүлж чадах байсанТэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын (1920–2007) дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

“Би бүх түүхэн дэх хамгийн агуу үйл явдлын талаар яримаар байна. Энэхүү ербусын үйл явдал нь бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн зүйрлэшгүй Цагаатгалбайсан юм. Энэ нь дэлхий ертөнц дээр болж өнгөрсөн хамгийн эрхэм дээд үйлдэлбайсан юм” (“The Atonement: Our Greatest Hope,” Ensign, 2001 оны 10-р сар, 18).

Ангийнхныг яагаад Цагаатгал түүхэн дэх хамгийн агуу үйл явдал болохыгхаруулсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж байх хооронд хоёр эсвэл гурвансуралцагчийг Алма 34:8–12-ыг ээлжлэн чанга уншихад урь.

• Яагаад Есүс Христийн Цагаатгал дэлхий ертөнц дээрх хамгийн агуу үйл явдалбайсан бэ? (Дараах үнэнийг онцол: Есүс Христийн Цагаатгал ньхязгааргүй, мөнхийн бөгөөд бүх хүн төрөлхтөнд авралыг боломжтойболгосон юм.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараахмэдэгдлийг үзүүлэх талаар бодож үз:

“Хязгааргүй Цагаатгал нь Адам, Ева болон тэдний бүх үр удмыг гэтэлгэхэдшаардлагатай байсан. … Мөнхийн хуулийн дагуу уг Цагаатгал нь үхэлдхарьяалагддаггүй мөнх хүмүүнээр хийгдэх хувийн золиослолыг шаардаж байв.Гэсэн ч Тэрбээр үхээд, өөрийн бие махбодыг эргүүлэн авах ёстой байлаа. Үүнийггүйцэлдүүлж чадах цорын ганц хүн нь Аврагч байсан юм. Тэрбээр эхээсээ үхэх

хүчийг өвлөн авсан бол Эцэгээсээ үхлийг ялах хүчийг өвлөн авсан юм” (“Constancy amidChange,” Ensign, 1993 оны 11-р сар, 34).

21

Page 36: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Яагаад Есүс Христ бүх хүнийг гэтэлгэж чадах цорын ганц хүн байсан бэ?(Тэрээр үхэлд харьяалагдаагүй мөнх хүмүүн байсан.)

• Есүс Христийн золиослол ямар байдлаараа хязгааргүй мөн мөнхийн байдаг вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“[Есүс Христийн] цагаатгал бол эцэс төгсгөлгүй мөнхийн юм. Энэ нь бас бүх хүнтөрөлхтөн хэзээ ч үл төгсөх үхлээс аврагдах учраас хязгааргүй юм. Энэ нь Түүнийхэмжээлшгүй зовлон шаналлын улмаас хязгааргүй юм. … Энэ нь бүхний төлөөнэг удаа хийгдсэн буюу цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл ньтоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй олон

тоотой дэлхийд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бус хүмүүнийойлголтоос давсан хязгааргүй зүйл байлаа” (“The Atonement,” Ensign, 1996 оны 11-р сар, 35).

Хаан Бенжамин хаанчлалынхаа сүүл үед хүмүүстээ тэнгэр элч хүмүүсийг “баяслаардүүргэгдэж болохын тулд” “агуу их баясгалангийн баярт мэдээг” (Мозая 3:2–4)өөрт нь тунхагласан гэж зааж байсныг тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад,хаан Бенжамины “баярт мэдээг” хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаасМозая 3:5–11-ийг ээлжлэн чанга уншихыг хүс.

• Эдгээр шүлгэн дэх ямар ямар захиас хаан Бенжамины хүмүүсийг баяр баяслаардүүргэхэд хүргэсэн гэж та бодож байна вэ? (Суралцагчдыг хариулж байххооронд Есүс Христ авралыг боломжтой болгосон гэдгийг онцол.)

• Ямар үг, хэллэг бидний авралын төлөө төлсөн Есүс Христийн үнийг дүрслэнхаруулж байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэжийн(1862–1933) дараах мэдэгдлийг уншихад урь:

“Цэцэрлэг дэх Христийн тарчлалын хэр хэмжээ, учир шалтгааныг аль ч талаас ньэгэл хүний хязгаарлагдмал оюун ухаанаар ойлгох аргагүй юм. … Тэр дэлхий дээрхэзээ нэгэн цагт амьдарч байсан өөр хэн ч давж гарахааргүй тийм ачааг үүрэн,зовон тарчилж байсан юм. Энэ нь түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн биемахбодын өвдөлт, оюун ухааны шаналал төдий байсангүй, харин гагцхүү Бурхан л

тэсэн гарч чадах сүнсний шаналал байлаа. Бие махбодын болон оюун ухааны ямар их хүччадал, тэсвэр хатуужилтай өөр хэн ч үүнийг тэсэн гарч чадахгүй” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл[1916], 613).

• Есүс Христийн бидний төлөө үүрсэн зовлон шаналлын хэр хэмжээний тухайбодоход танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

2 Нифай 9:6–12, 20–22Есүс Христ бие махбодын болон сүнслэг үхлийг даван туулсан.Суралцагчдаас Цагаатгал байхгүй байсан бол юу болох байсныг асуу. ХэрэвЦагаатгал байхгүй байсан бол хүмүүний байдал ямар байх байсныг төсөөлөнбодоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас 2 Нифай 9:6–9-ийг чангауншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Цагаатгалгүйгээр бидний хувь заяа ямарбайх байсан тухай дүрслэн харуулсан үг хэллэгийг олж мэдэхэд урь.

• Бошиглогч Иаковын хэлснээр Цагаатгалгүйгээр бидний бие махбодод юутохиолдох байсан бэ? Бидний сүнсэнд юу тохиолдох байсан бэ?

5-Р ХИЧЭЭЛ ЕСҮС ХРИСТИЙН ХЯЗГААРГҮЙ ЦАГААТГАЛ

22

Page 37: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдад сайн мэдээний гол захиас болох бид Есүс Христийн Цагаатгалыначаар энэхүү аймшигт хувь заяаг амсах шаардлагагүй гэдгийг сануул.

Ангийнхан сүнсний болон биеийн үхлээс чөлөөлөгдөх арга замуудыг хайж байххооронд хоёр суралцагчаас 2 Нифай 9:10–12, 20–22-ыг ээлжлэн чанга уншихадурь.

• Бидэнд сүнсний болон биеийн үхлээс зайлсхийх ямар арга замууд өгөгдсөнбайдаг вэ? (Суралцагчдад дараах сургаалыг нэгтгэн дүгнэхэд тусал: Есүс ХристЦагаатгалынхаа ачаар биеийн болон сүнсний үхлийн үр дагавруудыгялан дийлсэн.)

• Эдгээр шүлэг Амилалтын адислалуудын талаар юу зааж байна вэ? (Бидний биесүнстэйгээ мөнхөд нэгдэнэ. Бид шүүгдэхээр Бурханы оршихуй рууаваачигдана.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараахмэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Есүс Христ Цагаатгал ба Амилалтаараа Уналтын бүх талыг ялсан юм. Биемахбодын үхэл нь түр зуурынх бөгөөд бүр сүнсний үхэлд хүртэл төгсгөл ирэхэдбид бүгд наанадаж л шүүгдэхээр түр хугацаагаар ч болов Бурханы дэргэд буцажочих болно” (“Есүс Христийн амилалт,” Ensign, 2014 оны 5-р сар, 112 эсвэл 2014оны 4-р сарын Ерөнхий чуулган,132).

• Та хэзээ Есүс Христ биеийн болон сүнсний үхлийг ялан дийлсэнд талархсан бэ?

Мозая 3:11, 16; 15:7–9; Алма 7:11–13; Моронай 8:8–12; Сургаал ба Гэрээ137:7–9Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан бүх хүнд гэтэлгэлийг санал болгосонСуралцагчдад Есүс Христ нь Уналтын улмаас бий болсон биеийн болон сүнснийүхлээс бүх хүн төрөлхтнийг чөлөөлөхийн хамт биднийг нүглээс үүдэлтэй сүнснийүхлээс мөн адил аварч чадна гэдгийг сануул. Ангийнхан Есүс Христ хэрхэннүглүүдээсээ гэтэлгэгдэх боломжийг бидэнд олгосныг хайж байх хооронд нэгсуралцагчийг Мозая 15:7–9-ийг чанга уншихад урь.

• Эдгээр шүлэг Христ хэрхэн нүглүүдээсээ гэтэлгэгдэх боломжийг бидэндолгосон талаар юу зааж байна вэ? (Уг сургаалыг онцол: Есүс ХристЦагаатгалаар дамжуулан үхлийн хүлээсийг тасчин, Өөр дээрээ биднийалдсыг авч, шударга ёсны шаардлагыг ханган, бидний төлөө өмгөөлөлхийх хүчийг авсан юм.)

• Өмгөөлөл гэсэн үг юу гэсэн утгатай вэ? (Өмгөөлөл гэдэг нь хоёр талдзөрчилдөөнөө шийдвэрлэхэд туслахын тулд талуудыг хооронд нь зуучлахүйлдлийг хэлнэ. Энэ тохиолдолд Есүс бидний нүглээс болж үүссэн Бурхан бабидний хооронд үүссэн тааламжгүй харилцааг эвлэрүүлэхийн тулд өмгөөлдөгюм.)

Мормоны Ном бидэнд Есүс Христийн Цагаатгал хэрхэн бяцхан хүүхдүүдийг болонсайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэлгүй нас барсан хүмүүсийг авардгийгойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла.

Ангийн нэг хэсгээс Мозая 3:16-г дотроо уншаад, уншсан зүйлээ Моронай 8:8–12-той солбицсон эшлэл болгохыг хүс. Ангийн үлдсэн хэсгээс Мозая 3:11-ийг дотроо

5-Р ХИЧЭЭЛ ЕСҮС ХРИСТИЙН ХЯЗГААРГҮЙ ЦАГААТГАЛ

23

Page 38: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

уншаад, уншсан зүйлээ Сургаал ба Гэрээ 137:7–9-тэй солбицсон эшлэл болгохыгхүс.

• Эдгээр шүлэг баптисм хүртэхээсээ өмнө нас барсан хүүхдүүдийн авралынталаар юу зааж байна вэ?

• Эдгээр шүлэг “Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан” хүмүүсийн авралынталаар юу зааж байна вэ? (Мозая 3:11).

Суралцагчдад Аврагч Цагаатгалаар дамжуулан мөнх бус байдлын сорилтбэрхшээл дунд биднийг ойлгож мөн бидэнд туслахын тулд төгс ойлгох чадвартайболсон гэдгийг хэл. Суралцагчдаас Алма 7:11–13-ыг судлан, Цагаатгалын нэгхэсгийн хувьд Есүс Христийн туулсан мөнх бус сорилт бэрхшээлүүдийг дүрслэнхаруулсан үгсийг олж мэдэхийг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлсээ хуваалцаххооронд дараах үгсийг самбар дээр жагсааж бич: өвдөлт, зовлон, уруу таталт,өвчин, үхэл, сул дорой байдал (сул талууд болон чадваргүй байдал), мөн нүгэл. Алма7:11 дээрх “бүх төрлийн” гэсэн үг хэллэгийг онцолж, суралцагчдаас самбар дээржагсааж бичсэн олон төрлийн нөхцөл байдлын тухай жишээнээс хуваалцахыг хүс.

“Өөр дээрээ” гэсэн үг хэллэг 11–13-р шүлэгт хэд хэдэн удаа давтагдсан гэдгийгонцол. (Тайлбар: Та энд олон давтагдсан үг, хэллэгийг олж тогтоох нь судар судлахчадвар болохыг онцолж болох юм. Судар дээр давтагдсан үг, хэллэгийг тэмдэглэхнь сонсогчдод онцолсон зүйлийн гол утга санааг олж тогтооход тусалдаг.)

• 11–12-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Есүс Христ “өөр дээрээ” бидний өвдөлт,өвчин, зовлон болон самбар дээр жагсаасан бусад нөхцөл байдлыг хүлээн авсанбэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тодорхойлоход нь тусал: Аврагч өөрдээрээ бидний өвдөлт, өвчин, зовлонг авсан учраас Тэрээр мөнх бусбайдлын зовлон бэрхшээлтэй нүүр тулгарах үед бидэнд туслахболомжтой болсон.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараахмэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Аврагчийн Цагаатгал нь биднээс зөвхөн бидний нүглүүдийн ачаа дарамтыг авахбус мөн бидний гутрал цөхрөл, гуниг зовлон, сэтгэлийн шаналал болон урамхугаралтын ачаа дарамтыг авдгийг би гэрчилж байна [Алма 7:11–12-ыг үзнэ үү].Ийм тусламжинд найдах нь бидний ачаа дарамтыг үгүй болгож, бидний авралыгавчрах хөшүүрэг болдог бөгөөд бидний өсөж хөгжих учир шалтгаан, арга зам

эхлэлээс өгөгдсөн байдаг юм” (“Broken Things to Mend,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-рсар, 70–71).

• Аврагчийн Цагаатгалд найдах нь хэрхэн таны үйлдэлд болон мөнхийн хэтийнтөлөвт нөлөөлөх вэ?

• Алма 7:11–13 дахь үнэнүүдийг ойлгох нь хэрхэн танд сорилт бэрхшээлүүдийгдаван гарахад туслах вэ?

Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалын хүчийг амьдралдаа мэдэрч байсантуршлагуудаасаа хуваалцахад урь (тэдэнд хуваалцахад хэт нандин эсвэл хэт хувийншинж чанартай зүйлээ хуваалцахгүй байхыг анхааруул).

Суралцагчдыг амьдралдаа Аврагчийн Цагаатгалын эдгээн, хүчирхэгжүүлэх хүчийгилүү сайн хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар бичихэд урь. Тэднийгтөрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

5-Р ХИЧЭЭЛ ЕСҮС ХРИСТИЙН ХЯЗГААРГҮЙ ЦАГААТГАЛ

24

Page 39: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчийн унших материал• 2 Нифай 9:6–12, 20–22; Мозая 3:5–11, 16; 15:7–9; Алма 7:11–13; 34:8–12;

Моронай 8:8–12; Сургаал ба Гэрээ 137:7–9.

• Боид К.Пакэр, “Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 75-78 эсвэл 2012 оны10-р сарын Ерөнхий чуулган, 89.

• Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Ensign, 2013 оны 5-р сар, 109-112 эсвэл2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128.

5-Р ХИЧЭЭЛ ЕСҮС ХРИСТИЙН ХЯЗГААРГҮЙ ЦАГААТГАЛ

25

Page 40: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

6 Мормоны Ном биднийөдрүүдэд зориуланбичигдсэн

ОршилМормоны Ном болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ ньхожмын өдрүүдэд Бурханаар авчрагдах “ер бусын ажил мөнгайхамшгийн” нэг хэсэг юм (2 Нифай 25:17). Мормоны Номсайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг учраас урвалтыг ялан

дийлж, Христэд бодгалиудыг авчрахад нэн чухал үүрэггүйцэтгэдэг. Энэ хичээл нь энэ ариун нандин цэдэг биднийөдрүүдийг харж, сүнслэгээр өдөөгдсөн бичээчдээр бичигдсэнгэдгийг онцолно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар,

88-90 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100.

• “Flooding the Earth and Our Lives with the Book of Mormon,” chapter 10 inTeachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 137–45.

Заах зөвлөмж2 Нифай 27:6, 29–30, 35; 3 Нифай 29:1–2; Мосе 7:62; Иосеф Смит—Түүх1:34Хожмын өдрүүд дэх Мормоны Номын үүрэгМормоны Номонд, хожмын өдрүүдэд дэлхий дээр ёс бус явдал ба урвалт байхболно гэсэн бошиглолууд цэдэглэгдсэн байдаг гэдгийг суралцагчдад тайлбарла(2 Нифай 27:1, 4–5-ыг үзнэ үү). Түүнчлэн Мормоны Номонд эдгээр асуудлыгшийдвэрлэх Их Эзэний шийдэл цэдэглэгдсэн байдаг. Ангийнхан Их Эзэнийшийдлийг хайж байх хооронд нэг суралцагчаас 2 Нифай 27:6, 29–30, 35-ыг чангауншихыг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хожмын өдрүүдэд Их Эзэн ёс бус явдал баурвалтыг зогсоохын тулд юу хийнэ гэсэн байна вэ?

• Мормоны Ном нь ямар арга замаар хожмын өдрүүдийн ёс бус явдлыгшийдвэрлэх шийдлийг гаргаж өгдөг вэ?

Суралцагчдад хожмын өдрүүдэд Мормоны Номын хийж гүйцэтгэх нэмэлтүүргүүдийн талаарх бошиглолыг Мормон цэдэглэн үлдээсэн гэдгийг хэл.Суралцагчдад 3 Нифай 29:1–2-ыг судалж, уг бошиглолыг хайж олох хугацаагаргаж өг. Та “эдгээр үгс” гэсэн үг хэллэг Мормоны Номыг хэлж байгаа гэдгийгонцолж болно.

• Мормоны Ном ирснээр өөр ямар чухал ажил хийгдэж эхлэх вэ? (Израилийнцугларалт.)

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон сайн мэдээний сэргээлтэд гүйцэтгэх МормоныНомын гол үүргийг болон хожмын өдрүүдэд хийгдэж эхлэх Их Эзэний ажлынталаар дүрслэн өгүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах мэдэгдлийгчанга уншихад урь:

26

Page 41: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“[Мормоны Ном] Сүм зохион байгуулагдахаас хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэнюм. Алдар суугийн гурван зэрэглэл, селестиел гэрлэлт, нас барагсдын өмнөөсхийх ажил зэрэг агуу сургаалуудыг илчлэхээс өмнө Мормоны Номыг уншуулахааргэгээнтнүүдэд өгсөн ажээ. Энэ ном санваарын чуулгууд болон Сүм зохионбайгуулагдахаас өмнө гарч ирсэн юм. Энэ бүхэн ариун номыг Их Эзэн хэрхэн

чухалчлан үзэж байсан талаар ямар нэг зүйлийг бидэнд хэлэхгүй байна гэж үү? (“The Book ofMormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 4).

• Яагаад Мормоны Ном Сэргээлтийн өөр олон чухал үйл явдлын өмнө ирсэн,мөн яагаад Их Эзэний Израилийг цуглуулах ажилд болон хожмын өдрүүдэд ёсбус явдлыг ялан дийлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж та бодож байна вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчаас Иосеф Смит—Түүх1:34-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг Мормоны Номд юу агуулагддаг талааролж мэдэхэд урь.

• Мормоны Номд юу агуулагддаг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олжтодорхойлоход нь тусал: Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээнийбүрэн байдлыг агуулдаг.)

• Мормоны Ном нь “үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг” агуулдаг гэсэнМоронайн тунхаглал ямар утгатай вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараахмэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас уншихыг хүс:

“Мормоны Ном ‘Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг’ (С ба Г 20:9)агуулдаг гэж Их Эзэн Өөрөө хэлсэн билээ. Энэ нь урьд өмнө илчлэгдсэн сургаалбүрийг агуулдаг гэсэн хэрэг биш юм. Энэ нь бидний авралд шаардлагатайсургаалуудын бүрэн байдлыг бид Мормоны Номоос олж болно гэсэн үг юм.Тэдгээр нь энгийн мөн тодорхой заагддаг” (Teachings of Presidents of the Church:

Ezra Taft Benson [2014], 131).

• Мормоны Номд агуулагддаг “бидний авралд шаардлагатай сургаалуудын”зарим нь юу вэ? (Эдгээр сургаалд Цагаатгал, Есүс Христэд итгэх итгэл,наманчлал, баптисм ба Ариун Сүнсний бэлэг зэрэг нь ордог.)

Их Эзэн бошиглогч Енохт хожмын өдрүүд дэх Мормоны Номын ач холбогдлынталаар заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Моронай 7:62-ыг чангауншихад урь. (Та самбар дээр “зөв шударга ёсыг тэнгэрээс доош [илгээсэн]” гэдэгнь Сэргээлтийг боломжтой болгосон илчлэлтүүдийг, харин “дэлхийгээс үнэнийг[илгээсэн]” гэдэг нь Мормоны Номыг хэлж байгаа гэдгийг бичиж болно.Суралцагчдыг эдгээр тодорхойлолтыг судрынхаа захад буй зайн дээр бичих эсвэлцахим судар дээрээ тэмдэглэхэд урамшуулан дэмж.)

• Энэ шүлэгт цэдэглэснээр, хожмын өдрүүдэд Мормоны Номыг хэрхэн ашиглахвэ? (Бурханы сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахад туслах.)

• Та хэзээ Мормоны Ном хэн нэгэнд сайн мэдээнд хөрвөгдөн, Их Эзэний Сүмднэгдэхэд тусалж байсныг харсан бэ?

• Бид ямар ямар арга замаар зөв шударга ёсоор болон Мормоны Номоор“дэлхийг үер мэт арчиж” болох вэ?

6-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БИДНИЙ ӨДРҮҮДЭД ЗОРИУЛАН БИЧИГДСЭН

27

Page 42: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдыг ирэх долоо хоногт Мормоны Номын захиасаар зүрх сэтгэл, гэрорноо мөн дэлхийг “үерлүүлэх” ямар нэгэн зүйл хийх амлалт өгөхөд урь.

3 Нифай 21:9-11Эсэргүүцлийг Мормоны Номын үнэн сөрөн зогсдогСуралцагчдаас тэд хэзээ Мормоны Номыг эсвэл Сайн мэдээний сэргээлтийгэсэргүүцэхийн эсрэг хамгаалснаа бодож үзэхийг хүс.

Нэг суралцагчийг 3 Нифай 21:9-11-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг уншижэхлэхээс өмнө Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландэдгээр шүлэгт орсон “үйлчлэгч” гэдэг нь бошиглогч Иосеф Смит гэжтодорхойлсон болохыг тайлбарла (Christ and the New Covenant [1997], 287–88-ыгүзнэ үү).

• Бошиглогч Иосеф Смит эдгээр шүлгэн дээрх тодорхойлолттой хэрхэн нийцэжбайна вэ?

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Аврагч хожмын өдрүүдэд Иосеф Смитыг болонМормоны Номыг эсэргүүцэх хүмүүст юу үзүүлнэ гэсэн байна вэ?(Суралцагчдад дараах сургаалыг олж тодорхойлоход нь тусал: Бурханымэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агуу.)

• Мормоны Ном хэрхэн Бурханы “мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүүагуу” гэдгийг харуулахад тусалдаг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараахмэдэгдлийг үзүүлээд, унш:

“Хүмүүс энэ номыг [180 гаруй] жилийн турш сорьж сонжин, дайрч давшилж,үгүйсгэн, ширүүн шүүмжлэлийн бай болгож, урж тасчиж хаясаар ирлээ. Орчинүеийн шашны түүхэнд, ерөөсөө аль ч шашны түүхэнд ингэж дайрч давшлуулсан өөрном байхгүй биз ээ. Ийнхүү дайрч давшлах нь одоо ч хэвээр байна. … Эл номынэх сурвалжийн тухай зүсэн зүйлийн сэжиг таавар гаргаж ирдэг ч, хэсэг шуугилдаж

байгаад таг чиг болдог. Энэ номыг орчуулсан, боловсролгүй залуу Иосефын тайлбарласнаасөөр ямар ч тайлбар байхгүй учир эдгээр илэрхий даржин, өрөвдөлтэй хариултуудын аль нь чүнэний шалгуурыг даагаагүй юм. ‘Ямар ч санаа муут хүн ийм ном бичиж чадахгүй. Энэ номүнэн бөгөөд Бурханаас зарлиг аваагүй бол ямар ч лут хүн ийн ном бичиж чадахгүй’ гэжөвөөгийнхөө энгийн атлаа тов тодорхой мэдэгдэлтэй би санал нийлдэг” (“Бодгалийн аюулгүйбайдал,” Ensign, 2009 оны 11-р сар, 89 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100).

• Яагаад Мормоны Ном ийм их эсэргүүцэлтэй тулгардаг гэж та бодож байна вэ?

• Ямар ямар тохиолдол танд Мормоны Ном өөрийнх нь эсрэг ирэх эсэргүүцлийгдийлж гарна гэдгийг зааж өгсөн бэ?

• Та бусдад Мормоны Номын тухай зааж эсвэл үүний үнэнийг хамгаалж байхдааюу мэдэрч, юуг олж мэдсэн бэ?

Мормон 8:1–5, 26–35Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэнСуралцагчдад Моронай өөрийнхөө соёл иргэншлийг мөхөхийг гэрчилсэн гэдгийгсануул. Суралцагчдаас Мормон 8:1–5-ыг уншаад, Моронай алтан ялтсуудыгнуухын тулд юу хийх шаардлагатай байсан талаар бодож үзэхийг хүс.

• Та өөрийгөө Моронай гэж төсөөлөн бод. Та ямар шалтгаанаар бусад хүн таныцэдгийг уншаасай гэж хүсэх байсан бэ?

6-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БИДНИЙ ӨДРҮҮДЭД ЗОРИУЛАН БИЧИГДСЭН

28

Page 43: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдаас Мормон 8:26–35-ыг уншаад, Моронай Мормоны Ном урагшавчрагдах үеийн нөхцөл байдлын талаар юу гэж бошиглосныг олж мэдэхийг хүс.Та суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.

• Моронай Мормоны Ном урагш авчрагдах үеийг хэрхэн дүрслэн өгүүлсэн бэ?(Энэ нь урвалт, ёс бус явдлын өдөр байх болно.)

• Та 35-р шүлэг дээр үндэслэн ямар дүгнэлт гаргаж болох вэ? (Та Моронайгаасгадна Нифай, Иаков, Мормон зэрэг бусад бошиглогч ирээдүй үеийнхэндзориулан бичиж байгаа гэж хэлсэн болохыг онцолж болно. Суралцагчдаар35-р шүлгийг 2 Нифай 25:21–22 болон Мормон 7:1-тэй солбицсон эшлэлболгон ашиглуулах талаар бодож үз.)

• Яагаад Моронай болон Мормоны Номын бусад бичээч өнөө үед бидэндтулгарч буй асуудлуудын талаар мэдэж байсан гэдгийг мэдэх нь чухал вэ? (Танар энэ асуултын талаар ярилцаж байхдаа дараах үнэнийг онцол: МормоныНомын бичээчид өнөө үед бидэнд тулгарч буй асуудлуудын талаармэдэж байсан учраас уг номонд заасан зүйлс нь бидний хувьд агуу үнэцэнэтэй.)

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийгерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг уншихад урь:

“Мормоны Номыг … бидний өдрүүдэд зориулан бичсэн юм. Эртний нифайчуудба леменчүүдийн аль алинд энэ ном байгаагүй. Энэ номыг бидэнд зориуланбичсэн юм. Мормон нифайчуудын соёл иргэншлийн төгсгөл хавьд бичиж байв.Бүх зүйлийг эхлэлээс хардаг Бурханы сүнслэг нөлөөн дор тэрбээр хэдэн зууныцэдгийг товчлон, бидэнд хамгийн чухал үй олон түүх, хэлсэн үг, үйл явдлаас

сонгон авч, товч хураангуйг хийсэн ажээ.

Мормоны Номын гол бичээч бүр ирээдүйн үеийнхэнд зориулан бичсэнээ гэрчилсэн байдаг. …Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй зүйлсийг сонгосон юм бол, бид МормоныНомыг судлах ёстой биш гэж үү? Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахад Мормонд (эсвэлМоронайд болон Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Би үүнээс энэ эрин үед амьдрахаднадад туслах ямар сургамж авч болох вэ?’ (Teachings: Ezra Taft Benson, 140).

• Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн гэдгийг санаж байх ньүүнийг унших хандлагыг маань хэрхэн өөрчлөх вэ?

Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэдэнд удирдамж, хүч чадал, асуултуудынхариулт мөн асуудлуудын шийдлийг өгсөн тухай жишээ өгөхөд урь

Суралцагчийн унших материал• 2 Нифай 25:17–18; 3 Нифай 21:9–11; 29:1–4; Мормон 8:1–5, 26–35; Ифер

12:22–26; Мосе 7:62; Иосеф Смит—Түүх 1:34.

• Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар,88-90 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100.

• “Flooding the Earth and Our Lives with the Book of Mormon,” chapter 10 inTeachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 137–45.

6-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БИДНИЙ ӨДРҮҮДЭД ЗОРИУЛАН БИЧИГДСЭН

29

Page 44: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

7 Мормоны Ном ба Библи

ОршилБиблийн хамтрагчийн хувьд Мормоны Ном нь Есүс Христийнбурханлаг байдал болон дэлхийн Аврагчийн хувьд гүйцэтгэсэнТүүний үүргийн гэрч болдог. Мормоны Ном нь Библээс

алдагдсан тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийг сэргээдэгюм. Бид Мормоны Номоос судлах үед Библи дэх сургаалуудынталаарх бидний ойлголт тодорхой болдог.

Нөхцөл байдлын тухай унших материал• Рассэлл М.Нэлсон, “Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р

сар, 43–46.

• Тэд Р.Каллистэр, “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны11-р сар, 74-76 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87.

Заах зөвлөмжЕзекиел 37:15–19; 2 Нифай 3:11–12; 29:3–10Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийн нэгдмэл гэрч юм.Суралцагчдаас Бурхан бидэнд аль хэдийн Библийг өгсөн учраас Мормоны Номынталаар эргэлзээгээ илэрхийлж буй хэн нэгэнд юу гэж хэлж болохыг асуу.

Суралцагчдыг 2 Нифай 29:3–10-ыг дотроо уншаад, нэгээс илүү судрын номоорхангах болсон Их Эзэний шалтгааныг илэрхийлж буй үг хэллэгүүдийг тэмдэглэхэдурь.

• Их Эзэн Библээс өөр сударт эргэлзэж буй хүмүүст юу гэж хэлсэн байдаг вэ?

• 8-р шүлэгт цэдэглэснээр Их Эзэн Библээс өөр судрыг илчлэх болсон ямарзорилго Түүнд байсан гэж хэлсэн байна вэ? (Суралцагчид өөр өөр хариулт өгчболох ч тэд дараах үнэнийг олж тогтоох ёстой: Библи, Мормоны Ном хоёрхамтдаа Есүс Христийг гэрчилдэг.)

• Та судрын энэ шүлгээс судрын нэмэлт гэрчтэй байхын ач холбогдлыг ойлгоходтань туслах ямар зүйл мэдэж авсан бэ?

Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийг гэрчлэхээр хэрхэн хамтдаа ажилладагтухай суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчаас чанга уншихыг хүс:

“Судрын гэрчүүд бие биенээ гэрчилдэг. Мормоны Ном нь ‘та нар [Библид] итгэжболно хэмээх зорилготойгоор бичигдсэн юм; мөн хэрэв та нар [Библид] итгэхаваас та нар түүнчлэн Мормоны Номд итгэх болно’ [Мормон 7:9] гэж нэгэнбошиглогч эрт үед бичсэнээр энэ үзэл баримтлал тайлбарлагдана. Нэг номынх ньэшлэлүүд нөгөөд нь ч бас байдаг. Хоёр ном хоёул Бурхан амьд бөгөөд Өөрийн

бошиглогчдод өгдөг илчлэлтээр дамжуулан хүүхдүүдтэйгээ ярьдгийг нотолдог.

Мормоны Номыг хайрлах хайр нь Библийг хайрлах хайрыг нэмэгдүүлдэг. Сэргээлтийн тухайсудрууд нь Библитэй тэмцэлддэггүй; тэд Библийг харилцан нөхдөг” (“Scriptural Witnesses,”Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 43).

30

Page 45: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Танд энэ хоёр номын уялдаа холбооны талаар ерөнхийлөгч Нэлсоний өгсөнтодорхойлолтын юу нь ямар учраас онцгой санагдсан бэ?

Суралцагчдад Хуучин гэрээний бошиглогч Езекиел Иудейн саваа, Иосефын саваахоёр нэгдэнэ хэмээн бошиглосон болохыг сануул. “Саваа” гэдэг нь модон пайзэсвэл модон савааг тойруулан хуйлсан бичгийг хэлж байгааг тайлбарла (БоидК.Пакэр, “Scriptures,” Ensign, 1982 оны 11-р сар, 51-ийг үзнэ үү). Нэг суралцагчийгЕзекиел 37:15-19-ийг чанга уншихад урь.

• Эдгээр саваа юуг төлөөлж байна вэ? (Шаардлага гарвал “Иудейн саваа” гэдэгнь Библийг, “Ефраимын саваа” гэдэг нь Мормоны Номыг хэлж байгаагтайлбарла.)

• Энэ хоёр саваа эсвэл судрын ном нь “Миний мутарт нэг болно” гэдэг нь ямарутгатай гэж та бодож байна вэ? (17, 19-р шүлэг).

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) дараах мэдэгдлийг хуваалц.Ерөнхийлөгч Пакэр энэ мэдэгдлийг хийхийн өмнөхөн Сүм Мормоны Ном баБиблийн шинэ хэвлэлийг хэвлэн гаргасан байсан гэдгийг тайлбарла. Ном болгондзүүлт тайлбар, нөгөө ном руу нь чиглүүлсэн бусад судрын тусламж орсон байсанба ингэснээр хоёр номыг шинэ арга замаар нэгтгэсэн юм. Суралцагчдыг Библи,Мормоны Ном хоёрыг хамтад нь судлах хүмүүст ирэх адислалын талаар олжсонсоход урь.

“Иудейн саваа эсвэл цэдэг … мөн Ефраймын саваа эсвэл цэдгийг … одоо альнэгийг нь анхааралтай судлах үед нөгөө рүү нь татагдах, аль нэгийг нь судалснаарнөгөөхөөр нь гэгээрүүлэгдэх арга замаар хамтад нь нэгтгэсэн юм. Чухамдаа энэгурван ном бидний гарт нэг юм. Езекиелийн бошиглол одоо биеллээ оллоо.

“Олон жил улиран одох тусам эдгээр судар нь Их Эзэн Есүс Христийг мэддэгбөгөөд Түүний хүслийг дуулгавартай дагахаар тараагдсан итгэлтэй Христийн шашинтнуудынзалгамж үеийнхнийг бий болгох болно. …

Илчлэлтүүд [ирээдүй үеийнхэнд] дэлхийн түүхэнд хэнд ч ирээгүй тэр байдлаар нээгдэх болно.Тэдний гарт одоо Иосеф болон Иудейн саваанууд байна. Тэд өөрсдийнх нь өвөг дээдсийн хүрччадаагүй тийм сайн мэдээний мэдлэгийг бий болгоно. Тэд Есүс бол Христ гэдэг гэрчлэлтэйболж, Түүнийг тунхаглаж мөн Түүнийг хамгаалах чадвартай болох болно” (“Scriptures,” Ensign,1982 оны 11-р сар, 53).

• Бид Мормоны Ном, Библи хоёрыг нэг судар мэт хамтад нь судлах үед ямарадислал авах боломжтой вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой:Бид Библи, Мормоны Ном хоёрыг хамтад нь судалснаар Есүс бол Христгэсэн гэрчийг илүү хүчтэй хүлээн авах болно.)

• Мормоны Ном, Библи хоёрыг хамт судлах нь хэрхэн Есүс Христийн тухай танымэдлэг, гэрчлэлийг гүнзгийрүүлсэн бэ?

Нэг суралцагчаас 2 Нифай 3:11-12-ыг уншихыг хүс. (Эдгээр шүлэг нь ЕгипетийнИосефын бошиглолын нэг хэсэг гэдгийг тодруулах нь тустай байж болно. Эдгээршүлэгт Иосеф хоёр номыг дурдсан байдаг: Иосефийн үр удмын бичсэн ном болохМормоны Ном, Иудейн үр удмын бичсэн ном болох Библи.)

• Мормоны Ном, Библи хоёр “хамтран нэгдэх” нь дэлхийд хэрхэн нөлөөлөх вэ?(Суралцагчид дараах санааг олж тогтоох ёстой. Энэ хоёр ном буруу

7-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БА БИБЛИ

31

Page 46: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

сургаалуудыг бүрмөсөн үгүйсгэж, маргаан тэмцлийг намжаан, амар амгалангтогтоох болно.)

Суралцагчдаас гэрчлэл ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэлээхүчирхэгжүүлэхийн тулд хэрхэн Мормоны Ном, Библи хоёрыг хамтад нь ашиглажболох талаар тунгаан бодохыг хүс. Суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь.Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

1 Нифай 13:23–29, 35–36, 38–41Тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд сэргээгдэвСуралцагчдад Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Библийн Хаан Жеймсийнсүнслэгээр өдөөгдөн засварласан хувилбарыг гаргахыг зарлигласан гэдгийгсануул. Энэ хувилбарыг одоо Иосеф Смитийн орчуулга хэмээн нэрлэдэг.Бошиглогч Иосеф Смитийн (1805-1844) дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

“Анхны зохиогчдын гараас ирсэн үед Библийг хүмүүс хэрхэн ойлгож уншдагбайсныг би төсөөлж байна. Мэдлэггүй орчуулагч, хайнга бичээчид эсвээс зальтай,завхарсан санваартнууд олон алдаа гаргажээ” (Сүмийн ерөнхийлөгчдийнсургаалаас: Иосеф Смит [2007], 233).

• Яагаад Библийн сүнслэгээр өдөөгдсөн хувилбар хэрэгтэй байсан бэ?

Суралцагчдад Нифай Библийн ирэлтийн талаар үзэгдэл үзсэн гэдгийг сануул. Нэгсуралцагчийг 1 Нифай 13:23-25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамгийн анхбичигдсэн Библийн тухай Нифайн хэлсэн тодорхойлолтыг олж мэдэхийг хүс.

• Анх бий болох үеийн Библийн талаар тэнгэр элч Нифайд юу гэж заасан бэ?(Энэ нь “Их Эзэний гэрээнүүдийг агуулдаг,” “агуу их үнэт” зүйл бөгөөд “ИхЭзэний сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг”.)

Суралцагчдыг 1 Нифай 13:26–28-ыг уншаад, Нифай Библид юу тохиолдохыг мөнэдгээр нь ямар шалтгааны улмаас тохиолдох талаар юу олж мэдэж авсныг хайжолоход урь.

• Агуу хийгээд жигшүүрт сүм Библид юу хийсэн бэ? (Агуу хийгээд жигшүүртсүм нь ямар нэгэн бие даасан сүм эсвэл байгууллага биш бөгөөд Христийнэсрэг тэмцэж буй бүгдийг нэрлэсэн ерөнхий нэр томъёо гэдгийг онцол[1 Нифай 13:4–9; 14:10-ыг үзнэ үү].)

• 27-р шүлэгт цэдэглэснээр, яагаад эдгээр тодорхой хийгээд эрхэм үнэт зүйлсийгхассан бэ?

Ангийнхан Библээс тодорхой хийгээд эрхэм үнэт зүйлс хасагдсанаас болж ирсэнүр дагавруудыг хайж байх хооронд нэг суралцагчийг 1 Нифай 13:29-ийг чангауншихад урь.

• Библээс Их Эзэний тодорхой хийгээд эрхэм үнэт сургаал хасагдсаны үр дүндюу болсон бэ?

• Та өнөөдрийн дэлхийд тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд алдагдсаны үрдүнд “үлэмж агуу олон нь [бүдэрч]” буй ямар ямар нотолгоог харж байна вэ?

Ангийнхан энэ асуудлын талаарх Их Эзэний шийдлийг хайж байх хооронд цөөнхэдэн суралцагчийг 1 Нифай 13:35–36, 38–41-ийг ээлжлэн чанга уншихад урь.

7-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БА БИБЛИ

32

Page 47: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Библээс тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд алдагдсанаас үүссэн асуудлуудыгшийдэхийн тулд Их Эзэн юу хийсэн бэ?

• Их Эзэн Мормоны Номоос гадна өөр ямар “бусад номыг” Сэргээлтийн нэгхэсэг болгон авчирсан бэ? (Суралцагчдыг судар дээрээ “бусад ном”-д Сургаалба Гэрээ, Агуу Үнэт Сувд, Библийн Иосеф Смитийн орчуулга зэрэг нь ордоггэж тэмдэглэхэд урамшуулан дэмж.)

• 40-р шүлэгт цэдэглэснээр, Мормоны Ном болон “бусад ном” хэрхэн Библээстодорхой хийгээд эрхэм үнэт зүйлс хасагдсанаас үүссэн асуудлуудыг шийдэхэдтусалдаг вэ? (Суралцагчид дараах үнэнийг ойлгосон байх ёстой: МормоныНом болон хожмын үеийн судрууд нь Библийн үнэнийг батлан,түүнээс хассан тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийг сэргээхэдтусалдаг.)

Мормоны Ном хэрхэн Библи дэх сургаал, зарчмуудын талаарх бидний ойлголтыгбататгаж өгдгийг харуулахын тулд Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн ТэдР.Кэллистэрийн дараах мэдэгдлийг хуваалц:

“Библи, Мормоны Ном хоёулаа Есүс Христийг гэрчилдэг. Яагаад хоёр дахь гэрчийм чухал байдаг вэ? Дараах жишээ та бүхэнд үүнийг ойлгоход туслах байхаа: Нэгцэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ? Хариулт нь тоо томшгүй байхболно. Тэр цэгийг Библи гээд, тэдгээр зуу зуун шулуун зураасыг тэдгээр олонсүмийн Библийн өөр өөр тайлбарууд хэмээн төсөөлье.

Харин тэр цаасан дээр дахиад нэг цэгийг Мормоны Ном хэмээн төлөөлөн зуръя. Библи болонМормоны Номыг төлөөлсөн энэ хоёр цэгээр дамжин хэдэн шулуун зураас зурж болох вэ?Хариулт нь зөвхөн нэг зураас. Христийн сургаалыг зөвхөн энэ хоёр судар л нэгэн адилгэрчилдэг.

Дахин хэлэхэд, Мормоны Ном нь Библийн заадаг сургаалуудыг батлах, тодотгох, нэгтгэхгэрчийн үүрэгтэй” (“Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 11-р сар, 75эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88).

• Яагаад Мормоны Ном, Библи хоёрыг Есүс Христийн сайн мэдээний сургаалынгэрч болгох нь чухал вэ?

Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэдэнд Библийг илүү сайн ойлгож, Аврагчидилүү ойртоход тусалсан талаарх гэрчлэл, жишээнүүдийг хуваалцахад урь.

Суралцагчийн унших материал• Езекиел 37:15–19; 1 Нифай 13:20–41; 2 Нифай 3:11–14; 29:1–14.

• Рассэлл М.Нэлсон, “Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-рсар, 43–46.

• Тэд Р.Каллистэр, “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны11-р сар, 74-76 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87.

7-Р ХИЧЭЭЛ: МОРМОНЫ НОМ БА БИБЛИ

33

Page 48: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

8 Аврал Есүс Христээр дамжинирдэг

ОршилБид Есүс Христийг даган, Түүний зарлигуудыг сахихын тулдхичээл зүтгэл гаргах шаардлагатай ч, энэ нь авралаасхүртэхүйц зохистой болоход маань хангалтгүй. Бидний авралзөвхөн Есүс Христийн сайн үйл, нигүүлсэл, ач ивээлээр

боломжтой болдог. Христийн сургаал нь бид Түүний ачивээлээр дамжуулан сайн мэдээг сурч мэдэн, ёслолуудыгхүлээн авч, мөнх амьдралд хүргэх замаар тууштай явж чаднагэдгийг ойлгоход бидэнд тусалдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5-р сар, 107-110 эсвэл

2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95.

• Л.Том Пэрри, “The Gospel of Jesus Christ,” Ensign, 2008 оны 5-р сар, 44-46 эсвэл2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

Заах зөвлөмж2 Нифай 2:6–9; 25:23; Мозая 4:6–8Аврал Есүс Христийн ачаар боломжтой болсонАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн (1922-2015) дараахмэдэгдлийг үзүүлээд, унш:

“Олон хүн ‘Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа вэ? Бид хаашаа явжбайна вэ?’ гэж гайхдаг. Тэнгэрлэг Эцэг маань биднийг энэ дэлхий рүү ямар чзорилгогүй, утга учиргүй аялалд илгээгээгүй билээ. Тэр бидний дагах төлөвлөгөөгөгсөн юм. Мөн Тэрээр уг төлөвлөгөөний зохиогч билээ. Энэ нь хүмүүний өсөлтхөгжил, эцсийн аврал, өргөмжлөлийн төлөө зохиогдсон юм” (“The Plan of

Salvation,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 69–70).

• Хүмүүс Бурхан тэднийг мөнх бус амьдралыг ганцаараа туул хэмээн орхиогүй,харин тэдний авралд зориулсан төлөвлөгөөг өгсөн гэдгийг олж мэдэх үедтэдэнд юу мэдрэгдэнэ гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 2 Нифай 2:6–9-ийг уншаад, Лихай авралыг юу боломжтой болгосонгэж хэлсэн болохыг олж мэдэхэд урь.

• Лихайн хэлснээр, Бурханы төлөвлөгөөн дэх авралыг юу боломжтой болгодогвэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бид зөвхөн ЕсүсХристийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр аврагдана. Та аврагдах эсвэлөргөмжлөлийг хүлээн авах гэдэг нь ямар утгатай болох тухай өгүүлсэн дараахтодорхойлолтыг хуваалцаж болно: “Аврал нь үнэн бодит, бүрэн бүтэн утгаучрын хувьд өргөмжлөл эсвэл мөнх амьдралтай адил утгатай бөгөөд селестиелхаант улс дахь диваажингийн гурван зэрэглэлийн хамгийн дээдэд нь өв хүлээнавахаас бүрддэг. Хэд хэдэн онцгой тохиолдлыг эс тооцвол, энэ нь судруудынхэлсэн аврал мөн болой” [Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл(1966), 670].)

• Есүс Христийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр гэдэг нь ямар утгатай вэ?(Есүс Христийн сайн үйлс гэдэг нь Түүний зөв шударга үйлдлүүд, ялангуяа

34

Page 49: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Түүний Цагаатгал юм. Нигүүлсэл гэдэг нь бидний нүглээс үл хамааран Түүнийбидэнд үзүүлсэн өрөвч нигүүлсэнгүй сэтгэл, тэсвэр тэвчээрийг хэлнэ. Ач ивээлгэдэг нь Түүний нигүүлсэл, хайр, энэрлээр бидэнд үзүүлдэг тусламж ба бүхчадлынхаа хэрээр хичээл зүтгэлээ гаргасны дараа мөнх амьдрал,өргөмжлөлийг хүлээн авах боломжийг олгогч хүч юм. Судруудын удирдамж,“Ач ивээл”-ийг үзнэ үү.)

Энэ сургаалын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулдерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаасчанга уншихыг хүс:

“Бид өөрсдийн хүч чадлаар тэнгэрт очиж чадахгүй. Учир нь бидний хоорондшударга ёсны шаардлага байдаг ба бид үүнийг зөвхөн өөрийн хүчээр хийхболомжгүй юм.

Гэхдээ бидэнд найдвар бий.

Бурханы ач ивээл бидний агуу бөгөөд үүрдийн найдвар.

Есүс Христийн золиослолоор дамжуулан өршөөлийн төлөвлөгөө нь шударга ёсны шаардлагыгхангадаг [Алма 42:15-ыг үзнэ үү]” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5-р сар, 108 эсвэл2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96).

• Яагаад хүний өөрийн зөв шударга байдал “шударга ёсны шаардлагыг” ханган,мөнх амьдралыг хүлээн авахад хангалттай байж чаддаггүй вэ? (Хэдийгээр бидзарлигуудын дагуу төгс амьдрахад суралцаж чадах ч, Аврагчаас өөр хэн ч төгсамьдралаар амьдраагүй [Ром 3:23-ыг үзнэ үү]. Хэдийгээр бид нүгэл үйлдэхээбольж болох ч, өмнөх үйлдлүүдийнхээ хор хөнөөл, гэм бурууг арилгажчадахгүй. Ийм учраас Цагаатгал ба ач ивээл байх шаардлагатай юм.)

Хэдийгээр бид зөвхөн Есүс Христийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлээр аврагдах ч,Аврагчийн гэтэлгэгч хүчнээс хүртэхийн тулд юу хийх ёстойг Мормоны Номынбошиглогчид заасан байдгийг суралцагчдад сануул..

Нэг суралцагчийг Мозая 4:6–8-ыг уншихад уриад, ангийнхнаас хаан БенжаминЕсүс Христийн цагаатгалаар дамжуулан авралыг хүлээн авахын тулд бид юу хийхёстой гэж заасныг олж мэдэхийг хүс.

• Хаан Бенжамины хэлснээр бид Цагаатгалаар дамжуулан авралыг хүлээнавахын тулд юу хийх ёстой вэ? (Бурханы болон Цагаатгалын тухай мэдлэгийголж аван, Бурханд найдлага тавьж, зарлигуудыг дагахдаа хичээнгүй байж,амьдралынхаа төгсгөл хүртэл итгэлтэй байх.)

Суралцагчдаас 2 Нифай 25:23-ыг уншихыг хүс.

• Нифай бидний авралын талаар ямар сургаал заасан бэ? (Суралцагчид дараахсургаалыг олж тогтоох ёстой: Бид Есүс Христийн Цагаатгалын ачаархийж чадах бүхнээ хийсний дараа ач ивээлээр аврагдаж чадна. Бидзөвхөн Есүс Христээр дамжин ариун бөгөөд Тэнгэр дэх Эцэгтэй адилхан болжчадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэгсуралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийгчанга уншихад урь:

8-Р ХИЧЭЭЛ: АВРАЛ ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖИН ИРДЭГ

35

Page 50: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“‘Бидний хийж чадах бүхний дараа’ гэдэгт хамгийн сайн хичээл зүтгэлээ харуулахнь ордог. Үүнд бас Түүний зарлигуудын дагуу амьдрах ордог.

“Түүнчлэн ‘бидний хийж чадах бүхний дараа’ гэдэгт хөршөө хайрлан, биднийгдайснаа гэж үздэг хүмүүсийн төлөө залбирах мөн адил ордог билээ. Энэ ньнүцгэнийг хувцаслаж, өлссөнийг хооллож, өвчтэй нэгэн дээр зочилж, ‘[бидний]

халамжаар гачигдах тэднийг’ (Мозая 4:16) халамжилж, Бурханы хүүхдүүдийн хамгийн дордодүйлчлэх нь түүнд үйлчилсэн хэрэг гэдгийг санах гэсэн үг юм.

“Эцэст нь ‘бидний хийж чадах бүхний дараа’ гэдэг нь ариун журамтай, цэвэр, ариунамьдралаар амьдран, бүх хийж буй зүйлдээ үнэнч шударга хандаж, бусад хүнийг танд ямархандаасай гэж хүсдэг шигээ та тэдэнд хандахыг хэлдэг” (“Redemption through Christ after All WeCan Do,” Лиахона, 1988 оны 12-р сар, 5).

• Аврагчид ирэхийн тулд хамгийн сайн хичээл зүтгэлээ харуулах үед таны чадахбайснаас ч илүү ихээр тусалж байсан Түүний ач ивээлийг та ямар арга замаармэдэрч байсан бэ?

Суралцагчдад энэ асуултад хариулахаасаа өмнө тунгаан бодоход нь туслахын тулдерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг ашигла:

“Сүмийн хувьд ‘учир нь бид ач ивээлээр л аврагдана гэдгийг мэднэ, бидний хийжчадах бүхний дараа буюу’ (2 Нифай 25:23) хэмээн хэлсэн Нифайтай бид саналнийлдэг. …

“Бүх хүн төрөлхтөн үхэшгүй байдлыг хүлээн авч болохын тулд Аврагч ач ивээлээрдамжуулан өөрийн цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлсэн.

“Бид Түүний ач ивээлээр, мөн Түүний цагаатгалд итгэх итгэл, нүглүүдээ наманчилснаарөөрсдийн хүчээр хийж чадахгүй, шаардлагатай ажлуудыг хийх хүчийг хүлээн авдаг билээ.

“Бид Түүний ач ивээлээр эцсээ хүртэл тэвчиж чадвал биднийг мөнх амьдрал руу хөтлөхадислалын бэлэг хийгээд сүнслэг хүч чадлыг хүлээн авдаг.

Бид Түүний ач ивээлээр түүний тэнгэрлэг зан чанартай илүү адилхан болдог” (“Redemptionthrough Christ after All We Can Do,” 4–5).

• Бид Есүс Христийн боломжтой болгосон зүйлсэд талархаж байгаагааилэрхийлэхийн тулд юу хийж болно гэж та бодож байна вэ?

Бид зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон ачивээлийн ачаар Адам, Ева хоёрын уналтын үр дагавруудыг ялан дийлж,нүглүүдийн ангижралыг хүлээн авч, төгс бус байдлыг давж гаран, төгс байдал рууөсөж хөгжиж чадна. Суралцагчдыг Их Эзэний ач ивээлийн адислалуудыг хүлээнавахын тулд хийж чадах бүхнээ хийж байгаа эсэхээ тунгаан бодоход урамшууландэмж.

2 Нифай 31:2, 10–21; 3 Нифай 11:31–40; 3 Нифай 27:13–22Христийн сургаалДараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

2 Нифай 31:2, 10–21

3 Нифай 11:31-40

3 Нифай 27:13-22

8-Р ХИЧЭЭЛ: АВРАЛ ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖИН ИРДЭГ

36

Page 51: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Ангийн эхний хэсэг суралцагчид 2 Нифай 31:2, 10–21-ийг, хоёр дахь хэсэгсуралцагчид 3 Нифай 11:31–40-ийг, гурав дахь хэсэг суралцагчид 3 Нифай27:13–22-ыг судлахыг даалга. Суралцагчдыг эхлэхээс өмнө эдгээр судрын шүлэгт“Христийн сургаал”, “миний сургаал”, “миний сайн мэдээ” зэрэг нэр томъёоорсон байдаг болохыг онцол. Христийн сургаал буюу сайн мэдээ нь Есүс Христбиднийг Эцэгт авчрахын тулд хийсэн мөн хийж байгаа зүйлээс бүрддэг гэдгийгтайлбарла. Түүнчлэн энэ нь Есүс Христийн Цагаатгалын адислалуудаас хүртэхийнтулд бидний хийх ёстой зүйлээс мөн адил бүрддэг. Бүлэг бүрд оногдсон шүлгүүдХристийн сургаалын талаар буюу Христийн хийсэн мөн бидний хийх ёстойзүйлийн тухай заасан зүйлийг олж тогтоон, тэмдэглэж авахад урь.

Суралцагчдад оногдсон шүлгүүдээ судлах хугацаа гаргаж өгсний дараа тэднээссамбар дээрх судрын эшлэл бүрийн хажууд олж мэдсэн зүйлээ жагсааж бичихийгхүс. Дараа нь асуу:

• Есүс Христ биднийг Эцэгт авчрахын тулд юу хийсэн бэ?

• Бид Христийн Цагаатгалын адислалуудаас хүртэхийн тулд ямар зүйл хийхёстой вэ? (Бид итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэж, мөн АриунСүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчин, хувийн илчлэлтүүдийгхүлээн авч, дагах ёстой.)

• Та Есүс Христийн сургаал эсвэл сайн мэдээний дагуу амьдрахын ач холбогдлыгхэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг олж тогтоохёстой: Бид Христийн сургаалын дагуу амьдарснаар Цагаатгалынадислалуудаас хүртэн, мөнх амьдралыг хүлээн авч чадна.)

Суралцагчдынхаа хэрэгцээнд тааруулан, тэдэнд уншсан судрын шүлгүүдээ цаашнарийвчлан судлахад нь туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавих талаарбодож үз:

• 2 Нифай 31:20 дахь ямар үг хэллэг танд онцгой санагдсан бэ? Мөн энэ ньхэрхэн танд Цагаатгалын адислалуудыг хүртэхэд туслах вэ?

• 2 Нифай 31:13–14, 17-д зааснаар, “галаар” баптисм хүртэнэ гэдэг нь юу гэсэнүг вэ? (Хүн Ариун Сүнсээр дамжин ирдэг нүглүүдийн ангижрал бацэвэршүүлэлтийг хүлээн авдаг.)

• 3 Нифай 11:39–40-д цэдэглэснээр, яагаад хүн бүрд Христийн сургаалыг хүлээнавах нь чухал вэ? (Та мөн суралцагчдыг энэ судрын хэсгийг Хиламан 5:12-тойсолбицсон эшлэл болгоход урьж болно.)

• 3 Нифай 27:14–16-д цэдэглэснээр, бид Есүс Христийн сургаал эсвэл сайнмэдээний дагуу амьдрах үед бидэнд юу тохиолддог вэ?

“Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж”-аас авсандараах хэсгийг үзүүлж, хичээлээ дуусга. Суралцагчдыг үүнийг уншаад, хэрхэнХристийн сургаал амьдралынх нь туршид тэднийг адисалж болох арга замуудыголж мэдэхэд урь.

“Хувь хүн, гэр бүлүүд Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, нүглүүдээ наманчлахад тэд түүнийгдагаж эхэлдэг. Тэд баптисмаар дамжуулан мөн эдгээр ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийгБурханаас хүлээн авсан хэн нэгнээс Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар нүглүүдийнхээангижралыг хүлээж авдаг. Тэгээд тэд эцсээ хүртэл тэвчих буюу өөрөөр хэлбэл, тэд бүхамьдралынхаа туршид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчилж, хийсэн гэрээнүүдээүргэлж шинэчилнэ гэсэн үг юм. Эдгээр нь зүгээр л амьдралдаа нэг удаа хийх алхмууд биш;

8-Р ХИЧЭЭЛ: АВРАЛ ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖИН ИРДЭГ

37

Page 52: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

харин эдгээр зарчмыг бүх амьдралынхаа туршид давтахад улам их шагнан урамшуулагчамьдралын загвар болдог. Чухамдаа энэ бол ухамсрын амар амгаланг авчрах, ТэнгэрлэгЭцэгийн хүүхдүүдийг Түүний дэргэд амьдрахаар эргэж очих боломжийг хангах, амьдралынтэрхүү цорын ганц арга зам мөн” (Миний сайн мэдээг номло [2004], 6-7).

• Христийн сургаалын дагуу амьдрах нь ямар ямар арга замаар таны хувьд “уламилүү шагнан урамшуулагч амьдралыг загвар болдог” вэ?

Суралцагчдыг Христийн сургаалыг хэр сайн даган амьдарч байгаагаа тунгаанбодоход урамшуулан дэмж. Тэднээс Христийн сургаалын дагуу амьдарснаар ирэхадислалуудаас илүү их хүртэхийн тулд юу хийж болох тухай бодохыг хүс.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 2:6–9; 25:23; 31:2–21; Мозая 4:6–8; 3 Нифай 11:31–40; 27:13–22.

• Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5-р сар, 107-110 эсвэл2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95.

• Л.Том Пэрри, “The Gospel of Jesus Christ,” Ensign эсвэл 2008 оны 4-р сарынЕрөнхий чуулган.

8-Р ХИЧЭЭЛ: АВРАЛ ЕСҮС ХРИСТЭЭР ДАМЖИН ИРДЭГ

38

Page 53: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

9“Бурханы хаант улсыгэрэлхийлэгтүн та нар”

ОршилМормоны Номын бошиглогч Иаков бардамналын нүгэл, эдбаялгийг хайрлах хайр, ёс суртахуунгүй байдал ноцтой асуудалболж байх үед өөрийн хүмүүсийг Бурханы хаант улсыгэрэлхийлэхэд (Иаков 2:18-ыг үзнэ үү) урамшуулжээ. Эдгээрнүгэл нь дэлхий дээрх Бурханы хаант улсын өсөлт хөгжил,

нэгдмэл байдалд заналхийлдэг. Бурханы хаант улсыгэрэлхийлэх гэдэг нь сайн мэдээний дагуу амьдрах явдлыгамьдралдаа эн тэргүүнд тавихыг хэлдэг. Энэ хичээл ньсуралцагчдад нүглийг орхин, Бурханы хаант улсыг илүү бүрэндүүрэн эрэлхийлэх амлалт өгөхөд туслах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11-р сар, 55-58

эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60.

• “Thou Shalt Have No Other Gods before Me,” chapter 14 in Teachings of Presidentsof the Church: Spencer W. Kimball (2006), 145–53.

• “The Great Commandment—Love the Lord,” chapter 1 in Teachings of Presidents ofthe Church: Ezra Taft Benson (2014), 37–45.

Заах зөвлөмжАлма 7:14–16, 19, 21–24Мормоны Ном Бурханы хаант улсад хүргэх замыг хэрхэн дагахыг бидэнд заадаг.Суралцагчдаас ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд тусалдаг, ойр ойрхон шалгахшаардлагатай зүйлсийн талаар бодож үзэхийг хүс (жишээлбэл, хөдөлгүүрийн тосэсвэл утаа илрүүлэгч цэнэглэгчээ шалгах, аль эсвэл шүдний эмч зэрэг эмчидүзүүлэх гэх мэт.)

• Эдгээрийг ойр ойрхон шалгах нь ямар ашигтай вэ? (Бид асуудлуудыгшийдвэрлэн, ирээдүйд тулгарах саад бэрхшээл, аюул ослоос сэргийлж чадна.)

Үүнтэй адил бид сул дорой зан чанартаа дүгнэлт хийн, аюулаас сэргийлэхийн тулдсүнслэг амьдралынхаа нөхцөл байдлыг тогтмол шалгаж байх ёстой.

Залуу Алма дээд санваартнаар үйлчилж байхдаа Гидеон дахь Сүмийн хүмүүс дээрзочилж, тэднийг сүнслэг төлөв байдлаа үнэлж дүгнэхэд шамдуулсан.Суралцагчдыг Алма 7:19-ийг дотроо уншаад, Гидеон дахь хүмүүсийн сүнслэгтөлөв байдлын талаар олж мэдэхийг хүс.

• Алма Гидеоны хүмүүсийн сүнслэг төлөв байдлыг хэрхэн тодорхойлсон бэ?(Хүмүүс “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр бай[сан]”)

“Бурханы хаант улс” нь наад зах нь хоёр өөр утгатай. Нэг нь дэлхийн мөн нөгөө ньселестиел утгатай. Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчБрүс Р.Макконкигийн (1915–85) дараах мэдэгдлийг уншихад уриад, суралцагчдадАлма 7:19 дэх “Бурханы хаант улс” нь селестиел хаант улсыг төлөөлж байгаагэдгийг ойлгоход тусал.

39

Page 54: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Одоогийн зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн ГэгээнтнүүдийнСүм нь дэлхий дээрх Бурханы хаант улс юм. … Мөнх ертөнцүүдийн хувьдселестиел хаант улс нь Бурханы хаант улс билээ. … Сайн мэдээ нь хүмүүнийгБурханы селестиел хаант улс дахь өвд бэлтгэх зорилготой юм” (Mormon Doctrine, 2дахь хэвлэл [1966], 415–17.)

Суралцагчдаас Алма 7:14–16-г уншаад, Алма мөнх амьдралыг өвлөн авахын тулдхүмүүс юу хийх ёстой гэж зааварласныг олж мэдэхийг хүс.

• Яагаад хүмүүсийг аль хэдийнээ зөв шударгын зам дээр байхад Алма тэднийгнаманчлахад урьсан гэж та бодож байна вэ? (Гидеоны хүмүүс зөв шударгынзам дээр үлдэх хэрэгтэй.)

Цөөн хэдэн суралцагчийг Алма 7:21–24-ийг ээлжлэн чанга уншихад урь.Ангийнхнаас бидэнд Бурханы хаант улсыг өвлөн авахад тусалдаг үйлдэл, занчанаруудыг олж мэдэхийг хүс.

• Бид Бурханы хаант улс тийш удирдах замыг дагахын тулд юу хийж, мөн хэнболох ёстой вэ? (Дараах зарчмыг самбар дээр бичсэнээр суралцагчдынхариултуудыг нэгтгэн дүгнэ. Бид сайн мэдээний зарчмуудаар амьдарснаарБурханы хаант улс тийш хөтлөх замыг дагадаг.)

Суралцагчдыг хийж буй үйлдлүүд нь хэрхэн тэдэнд Есүс Христтэй илүү адилханболж, Бурханы хаант улс тийш өсөн хөгжихөд тусалж байгааг бодож үзэхэд урь.Тэднээс одоогийн өсөлт хөгжлийнхөө талаар юу гэж бодож байгаагаа бодожүзэхийг хүс.

1 Нифай 10:21; 2 Нифай 9:39; Иаков 2:12–14, 20–28; 3:10–12; Мозая2:20–25; 4:13, 21–26; 3 Нифай 12:27–30Эд баялгийг хайрлах хайр, бардамнал, ёс суртахуунгүй байдал нь биднийгБурханы хаант улсаас тусгаарладаг.Мормоны Номд Бурханы бошиглогчид хүмүүсийг нүглийн эсрэг сэрэмжлүүлжбайсан. Жишээлбэл, Их Эзэн Иаковт өөрийн хүмүүсийг “Бурханд ч жигшүүртболох” (Иаков 2:5) нүглийг хийснийх нь төлөө зэмлэхийг зарлигласан.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Иаков 2:12–14, Иаков 2:20–21 мөнИаков 2:23–28. Суралцагчдаас эдгээр судрын хэсгийг гүйлгэж уншаад, Иаковындурдсан тодорхой нүглүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад эдгээр нүглийгдүрсэлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлө. Хангалттай хугацаа өнгөрснийдараа суралцагчдыг Иаковын судрын шүлэг бүр дээр дурдагдсан нүглүүдийгхуваалцахад урь. Тэдний олж тодорхойлсон нүгэл бүрийг холбогдох эшлэлийнхажууд, дараах байдлаар самбар дээр бич:

Эд баялгийг хайрлах хайр Бардамнал Ёс суртахуунгүй байдал

Иаков 2:12-14 Иаков 2:20-21 Иаков 2:23-28

Нэг суралцагчийг Иаков 3:10–12-ыг чанга уншихад уриад, ангийнхнаасхүмүүсийн нүглүүд хэр ноцтой болохыг харуулахын тулд Иаковын хэрэглэсэн үг,хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.

9-Р ХИЧЭЭЛ: “БУРХАНЫ ХААНТ УЛСЫГ ЭРЭЛХИЙЛЭГТҮН ТА НАР”

40

Page 55: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Ямар үг, хэллэг хүмүүсийн нүглийг ноцтой болохыг харуулж байна вэ?

• Иаков нүглийн “аймшигт хор уршиг” (12-р шүлэг) гэсэн үг хэллэг хэрэглэсэн.Суралцагчдыг Иаков 3:12-ыг 2 Нифай 9:39 болон 1 Нифай 10:21-тэйсолбицсон эшлэл болгоход урь. Нэг суралцагчаас эдгээр шүлгийг нэг бүрчлэнчанга уншихыг хүс. Ангийнхнаас нүглийн бусад үр дагаврыг олж мэдэхийг хүс.Ангийнхныг эдгээр судрын шүлгээс бардамнал, ёс суртахуунгүй байдал, эдбаялгийг хайрлах хайр гэх мэт нүгэл нь хэрхэн Бурханы хаант улсыг эрэлхийлжбуй нэгэнд нөлөөлж болох тухай үнэнийг олж тогтооход урь. (Суралцагчиддараахтай адил үнэнийг олж тогтоох ёстой: Нүгэл нь биднийг сүнснийүхэл рүү хөтөлдөг ба Бурханы хаант улсад ороход саад болдог.)

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр нэмж бич:

Эд баялгийг хайрлах хайр Бардамнал Ёс суртахуунгүй байдал

Иаков 2:12-14

Moзая 4:13; 21-26

Иаков 2:20-21

Мозая 2:20-25

Иаков 2:23-28

3 Нифай 12:27-30

Суралцагчдыг шинээр нэмсэн судрын хэсгүүдээс нэгийг сонгоод, уншихад урь.Тэднээс эд баялгийг хайрлах хайр, бардамнал, ёс суртахуунгүй байдлын нүглээсзайлсхийх арга замуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад хангалттай хугацаагаргаж өгсний дараа тэднээс олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс.

• Эдгээр судрын хэсэг дээрх зөвлөгөөг дагах нь хэрхэн Сүмийн гишүүнд Бурханыхаант улсыг эрэлхийлэн, дэлхий дээрх Их Эзэний Сүмийг хүчирхэгжүүлэхэд ньтуслах вэ?

Матай 6:33; Иаков 2:17–19Бид Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг бүхий л ашиг сонирхлоосоо дээгүүртавих ёстой.Иаков өөрийн хүмүүст эд баялгийг хайрлах хайр, бардамнал, ёс суртахуунгүйбайдлын талаар сэрэмжлүүлэхээс гадна тэдэнд зөв шударга бус хүслээ яландийлэхэд нь туслах зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла. Ангийнхан Иаковын өгсөнзөвлөгөөг хайж байх хооронд нэг суралцагчаас Иаков 2:17–19-ийг чанга уншихыгхүс.

• Бид нүглээс зайлсхийхэд туслах ямар сургамжийг Иаковын зөвлөгөөнөөс авчболох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бурхан бидэндбүхий л ашиг сонирхлоос дээгүүр Бурханы хаант улсыг эрэлхийлэхийгзарлигласан.)

• Та нарын хувьд Бурханы хаант улсыг эрэлхийлнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчийг чанга уншихад урь:

“Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орох юм уубидний амьдралаас гээгдэж алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр ньбусдыг энэрэх, шаардагдах цаг хугацаа, өөрсдийн сонирхдог зүйлсийг хөөцөлдөх

9-Р ХИЧЭЭЛ: “БУРХАНЫ ХААНТ УЛСЫГ ЭРЭЛХИЙЛЭГТҮН ТА НАР”

41

Page 56: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

болон эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийн дэс дарааг тогтоох зэргийг зохицуулах болно”(Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 40).

• Жишээлбэл, бид Бурханыг нэгдүгээрт тавих үед “зохих байрандаа орох юм уубидний амьдралаас гээгдэж алга болдог” ямар зүйлс байдаг вэ?

• Тэнгэрлэг Эцэг болон Түүний хаант улсыг амьдралдаа нэгдүгээрт тавьснаарзохих байрандаа орж эсвэл амьдралаас тань гээгдэж алга болсон ямарзүйлсийн жишээ танд байдаг вэ?

• Бид бардамнал, эд баялгийг хайрлах хайр, ёс суртахуунгүй байдал аль эсвэл өөрнүгэлд уруу татагдах үед Бурханыг нэгдүгээр тавих нь ямар нөлөө үзүүлэх вэ?

Нэг суралцагчийг Матай 6:33-ыг чанга уншихад урь. Суралцагчдад ИосефСмитийн орчуулга дээр дараах байдлаар уншигддаг гэдгийг хэл: “Иймийн тул,энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл харин та нар юуны түрүүнд Бурханы хаантулсыг байгуулахыг, түүнчлэн түүний зөв шударга ёсыг үндэслэн бий болгохыгэрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно” (Иосеф Смитийнорчуулга, Матай 6:38 [Матай 6:33, зүүлт тайлбарa]).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийгүзүүл:

“‘Юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуулахыг эрэлхийл’ гэдэг нь Бурханыгболон Түүний ажлыг нэн тэргүүнд тавь гэсэн үг юм. Бурханы ажил бол мөнхамьдралыг болон үүнд хамаарагдах бүх зүйлийг Өөрийн хүүхдүүдэд тохиолгонавчрах явдал юм (Мосе 1:39-ийг үзнэ үү). … Өөр бусад бүх зүйл үүнээс доогуурттавигдах ёстой. … Хэрэв бид Бурханы хаант улсыг эхлээд сонгохгүй бол ,үүний

оронд сонгосон ямарваа зүйл нь эцсийн эцэст бидний амьдралд дорвитой нөлөө үзүүлэхгүйюм” (“Focus and Priorities,” Ensign, 2001 оны 5-р сар, 83–84).

• Сүмийн залуу гишүүд ямар ямар арга замаар “Бурханы хаант улсыг байгуулж”болох вэ?

Нэг сурагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийндараах мэдэгдлийг уншихад урь:

“Бид [Бурханы] хаант улсад байх сонголтыг хийснээр дэлхийгээс өөрсдийгөөтусгаарлахгүй, харин дэлхийгээс ялгардаг болно. Бид даруухан хувцаслаж, бодолсанаа, хэл яриа маань цэвэр ариун байх болно. Бидний үзэж буй кино, зурагтыннэвтрүүлэг, сонсож буй хөгжим, уншиж буй сонин, сэтгүүл сүнслэгээр өдөөхболно. Бид мөнхийн зорилгуудыг маань дэмждэг найз нөхдийг сонгож, бусдад

эелдэг хандана. Бид ёс суртахуунгүй байдал, мөрийтэй тоглоом, тамхи, согтууруулах ундаа,хууль бус мансууруулах бодисоос зайлсхийх болно. Бидний ням гарагт хийж буй үйлажиллагаанууд Хүндэтгэлийн өдрийг санаж, ариунаар нь хадгалах Бурханы зарлигийг тусгахболно. Бид бусдад хандах хандлагаараа Есүс Христийн үлгэр жишээг дагах болно. Бид ИхЭзэний өргөөнд орохуйц зохистой амьдрах болно” (“The Covenant of Baptism: To Be in theKingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 8).

• Бурханы хаант улсыг эрэлхийлэх нь хэрхэн бидний амьдралын бүх талбартчухал нөлөө үзүүлдэг вэ?

• Бурханы хаант улсыг эрэлхийлэх нь хэрхэн таны эсвэл таны гэр бүлийнгишүүний эсвэл найзын тань амьдралд нөлөөлсөн бэ?

9-Р ХИЧЭЭЛ: “БУРХАНЫ ХААНТ УЛСЫГ ЭРЭЛХИЙЛЭГТҮН ТА НАР”

42

Page 57: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдыг Бурханы хаант улсыг үргэлжлүүлэн эрэлхийлэхийн тулд юу хийжболохоо тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэднийг Сүнсний өдөөлтүүдийгсонсон, юу хийхээр төлөвлөж байгаагаа буулган бичихэд урамшуулан дэмж.Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавьснаар ирэх адислалуудын талаар гэрчил.

Суралцагчийн унших материал• Матай 6:33; Иаков 2:12–28; 3:10–12; Мозая 2:20–25; 4:13, 21–26; Алма 7:14–16,

19, 21–24; 3 Нифай 12:27–30.

• Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11-р сар, 55-58эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 60.

• “The Great Commandment—Love the Lord,” chapter 1 in Teachings of Presidents ofthe Church: Ezra Taft Benson (2014), 37–45.

9-Р ХИЧЭЭЛ: “БУРХАНЫ ХААНТ УЛСЫГ ЭРЭЛХИЙЛЭГТҮН ТА НАР”

43

Page 58: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

10 Залбирал ба илчлэлт

ОршилЗалбирал нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтэй харилцахболомжийг бидэнд олгодог онцгой эрх бөгөөд зарлиг юм. Тэрбидний залбирлыг сонсож, хариулдаг. Их Эзэний удирдамжийгхичээнгүйлэн эрэлхийлдэг хүмүүс хувийн илчлэлтээр

адислагдана. Энэ хичээл нь бид залбирлынхаа хариултыгхүлээн авахаар зүрх сэтгэл, оюун санаагаа бэлтгэхийн тулд юухийж болохыг тодруулж өгнө.

Нөхцөл байдлын тухай унших материал• Боид K.Пакэр, “The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 51–56.

• Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, Сүнсний удирдамжийг хэрхэнавах вэ,” Ensign, 2012 оны 5-р сар, 45-47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 50.

• Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 87-90 эсвэл 2011оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91.

Заах зөвлөмж2 Нифай 32:8–9; 3 Нифай 14:7–11Бурхан бидний залбирлыг сонсдогСуралцагчдаас нэг нэгэнтэйгээ харилцахын тулд техник технологи ашиглах заримарга замыг жагсаан бичихийг хүс. Суралцагчдын хариултыг самбар дээр бич.

• Техник технологи нь бидэнд хүссэн хүнтэйгээ харилцах боломжийг олгожбайхад, яагаад зарим үед бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ үр дүнтэй харилцахадхэцүү байдаг вэ?

Ангийнхныг Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулахыг хүсдэг талаар Аврагчюу заасныг хайж байх хооронд нэг суралцагчийг 3 Нифай 14:7–11-ийг чангауншихад урь.

• Аврагч Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулахыг хүсдэг талаар ямарзарчим заасан бэ? (Суралцагчдын хариултад дараах зарчим орсон байх ёстой:Биднийг асууж, эрэлхийлж, тогших үед Тэнгэрлэг Эцэг сонсож,хариулдаг.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд ТэргүүнЗөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийгхуваалц:

“Ямар ч дэлхийн эрх мэдэл бидний Бүтээгчтэй харилцах шууд харилцааг тасалжчадахгүй. Биднийг залбирах үед ямар ч техникийн эсвэл цахилгааны доголдолүүсэхгүй. Өдөр бүр хэдэн удаа эсвэл хэр удаан залбирах ёстой гэдэгт хязгаар гэжүгүй. Залбирах бүрдээ хэчнээн хэрэгцээний төлөө залбирч болоход тавигдсан тоохязгаар гэж байхгүй. Бид нигүүлслийн хаан сэнтийд ойртон очихын тулд нарийн

бичгээр дамжих эсвэл цаг товлох шаардлагагүй. Түүнд хэзээ ч, хаанаас ч холбогдохболомжтой” (“The Lifeline of Prayer,” Ensign, 2002 оны 5-р сар, 59).

44

Page 59: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Бурхан бидний залбирлыг сонсдог эсвэл хариулдаг гэдэгт итгэдэггүйн улмаасойр ойрхон залбирдаггүй хувь хүмүүст та юу гэж хэлэх вэ?

Нэг суралцагчийг 2 Нифай 32:8-9-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Нифайзалбирлын тухай юу заасныг олж мэдэхийг хүс. Та дараахын адил асуултуудыгтавьж болно:

• Та “үргэлж залбирах” гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ?

• Та үргэлж залбирдаг хэн нэгний талаар ямар жишээ харсан бэ? Уг хүн энэдадал хэвшлийнхээ ачаар хэрхэн адислагдсан бэ?

• Их Эзэн Түүний тусламжийг эрэлхийлэн залбирах үед хичээл зүтгэлийг тань танарын сайн сайхны төлөө “ариулах” болно гэдэг нь таны хувьд юу гэсэнутгатай вэ? (Ямар нэгэн зүйлийг ариулах гэдэг нь үүнийг ямар нэгэн онцгойэсвэл ариун нандин зорилгод зориулах эсвэл үүнийг ариун болгох гэсэн үггэдгийг онцлох нь тустай байж болно.)

Суралцагчдыг үргэлж хичээнгүйлэн залбирахад урамшуулан дэмж. ТэдэндТэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонсдог мөн тэднийг адислахыг агуу их хүсдэггэдгийг илэрхийл.

1 Нифай 10:17–19; 15:1–3, 7–11; Иаков 4:6; Алма 26:22Есүс Христийн бүх дагалдагч хувийн илчлэлт хүлээн авч чаднаЗалуучуудын Бурханаас илчлэлт хүлээн авахыг хүсэж болох асуултууд эсвэл нөхцөлбайдлуудыг жагсааж бичихийг суралцагчдаас хүс.

Суралцагчдад Лихайн амьдралын модны зүүдний тухай сануулаад, Нифай энэхүүсүнслэгээр өдөөгдсөн зүүдний тухай сонссоны дараа энэ тухай илүү ихийгмэдэхийг хүссэн гэдгийг онцол. Цөөн хэдэн суралцагчаас 1 Нифай 10:17–19-ийгээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхнаас эдгээр шүлэг илчлэлтийн тухай болонхэн илчлэлт хүлээн авах эрхтэй талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

• Эдгээр шүлэг хувийн илчлэлтийн талаар юу зааж байна вэ? (Дараах сургаалыголж тогтооход анхаарлаа хандуул: Бурхан хичээнгүйлэн эрэлхийлэх хүнбүрд Ариун Сүнсний хүчээр дамжуулан үнэнийг илчилдэг.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийгүзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“[Илчлэлтийн сүнс] нь … Сүмийн тэргүүлэх эрх мэдэлтнүүдэд өгөгддөг төдийгүйнандин гэрээнүүдэд орсон эрэгтэй, эмэгтэй, хариуцлагын насанд хүрсэн хүүхэдбүрд хамаатай бөгөөд тэдний амьдралд үйлчлэн нөлөөлөх ёстой. Чин сэтгэлийнүнэн хүсэл ба зохистой байдал нь илчлэлтийн сүнсийг бидний амьдралд буйболгодог” (“Илчлэлтийн сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 87 эсвэл 2011 оны 4-р

сарын Ерөнхий чуулган, 91).

• Яагаад ахлагч Бэднарын энэхүү ойлголт танд урам зориг өгч байна вэ?

Нифай хүсэл, зохистой байдал, итгэлийнхээ ачаар амьдралын модны үзэгдлийгмөн адил үзсэн гэдгийг тайлбарла (1 Нифай 11–14-ийг үзнэ үү). Лемен, Лемүелхоёрын эцгийнхээ үзэгдэлд хандсан хандлага нь Нифайгийнхаас өөр байсангэдгийг онцол. Хоёр суралцагчаас 1 Нифай 15:1–3, 7–9-ийг чанга уншихыг хүсээд,ангийнхныг дагаж уншин, эдгээр шүлгээс сурсан зүйлээ бодож үзэхэд урь.

• Эдгээр шүлгийн юу нь танд хамгийн чухал вэ?

10-Р ХИЧЭЭЛ: ЗАЛБИРАЛ БА ИЛЧЛЭЛТ

45

Page 60: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Өөр нэг суралцагчийг 1 Нифай 15:10-11-ийг чанга уншихад урь. 11-р шүлэг ньсудрууд дахь “хэрэв-аваас” өгүүлбэрийн жишээ гэдгийг онцлохыг бодож үз.Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдаас 10–11-р шүлэгдээрээс уншсан зүйл дээрээ тулгуурлан өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс.

Хэрэв ____________________аваас ____________________.

Суралцагчдыг 11-р шүлгийг Алма 26:22-той солбицсон эшлэл болгоход уриад,дараа нь асуу:

• Та нар хэрхэн 1 Нифай 15:10–11 болон Алма 26:22 дээр заасан зүйлийг хэннэгэнд залбирлынхаа хариултыг эрэлхийлэх талаар заахад ашиглаж болох вэ?

Нэг суралцагчаас Иаков 4:6-г уншихыг хүсээд, ангийнхныг Иаковын хүмүүситгэлтэйгээр асууж, илчлэлтийг урин дуудахаас гадна юу хийснийг олж мэдэхэдурь. Та “бид бошиглогчдыг судалж байв” гэдэг нь судрууд дээрх бошиглогчдынүгсийг унших гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно.

• Яагаад эртний болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг хоёуланг судлах ньИх Эзэнээс илчлэлт хүлээн авахад хүргэдэг гэж та бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийгүзүүлээд, унш:

“Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Мөн Түүнийг бидэнд ханданяриасай гэж хүсэх үедээ бид судруудыг судалдаг; учир нь Түүний үгсбошиглогчдоор дамжин бидэнд ирдэг. Бид Ариун Сүнсний өдөөлтийг анхаарансонссон үед Тэрбээр бидэнд заах болно.

Хэрэв та өөрт чинь хандан ярьсан Түүний дуу хоолойг сүүлийн үед сонсоогүй бол,шинэ мэлмий, шинэ сонороор судруудыг судал. Судрууд сүнслэг байдлаа насан туршидхадгалахад бидэнд тусалдаг” (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign эсвэлЛиахона, 2006 оны 11-р сар, 26–27).

Суралцагчдыг өөрсдөд нь тулгарч буй бэрхшээл эсвэл шийдвэрийн талаарбодоход урь. Тэднээс залбирлаар Их Эзэнээс асууж, хариултуудаа олохын тулдсудруудыг уншсан эсэхээ бодож үзэхийг хүс.

Суралцагчдад Их Эзэн хэрхэн бидэнд хувийн илчлэлт өгдөг талаарх жишээг олжхарахад туслахын тулд дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич.

1 Нифай 4:6

1 Нифай 8:2

Иаков 7:5

Инос 1

Хиламан 13:5

3 Нифай 11:3

Цөөн хэдэн суралцагчид судрын хэсэг бүрийг оноож өг. Тэднээс оногдсон хэсгээуншаад, Бурханы хүүхдүүддээ хувийн илчлэлт өгдөг нэг арга замыг олохыг хүс.Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та суралцагчдынхаа хэрэгцээг

10-Р ХИЧЭЭЛ: ЗАЛБИРАЛ БА ИЛЧЛЭЛТ

46

Page 61: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

бодож үзээд, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр(1924–2015) болон ахлагч Ричард Г.Скотт нарын дараах мэдэгдлийг хуваалцажболно:

“Сүнс бидэн рүү чанга дуугаар орилон эсвэл бидний гарыг чанга атгаж анхаарлыгмаань татдаггүй. Харин тэр шивнэдэг. Тэр маш зөөлөн энхрийлэн таалдаг учраасхэрэв бид өөр зүйл анхаарлаа хандуулсан байвал үүнийг мэдрэх нь үгүй. …

“Үе үе тэр бидний анхаарлыг татахуйц чанга хүрдэг. Гэвч ихэнх тохиолдолд, хэрэвбид зөөлөн мэдрэмжинд анхаарлаа хандуулахгүй бол Сүнс биднийг орхин,

биднийг эрэлхийлж, сонсож, өөрийн арга барил, илэрхийллээр эртний Самуел шиг ‘[Их Эзэн]айлдаж хайрла. Боол тань сонсож байна’ гэж хэлэх хүртэл хүлээдэг. (1 Сам. 3:10.)” (“The Candleof the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 53).

“Та өвдөг сөгдөн залбирч байхад, бүр тэр даруй хариулт нэхэн гүйх үед ч гэсэнТүүний хариулт ирэх нь маш ховор. Харин Сүнс таны оюун санаа, зүрх сэтгэлднөлөөлж болох анир чимээгүй мөчид Тэрээр таныг сүнслэгээр өдөөх болно.Тиймээс та зааварлагдан, хүчирхэгжиж байгаагаа мэдрэхийн тулд анир чимээгүйцаг мөчүүдийг олох хэрэгтэй” (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл

Лиахона, 2007 оны 4-р сар, 9).

Бурхан бидэнд үнэнийг хэрхэн илчлэхийг бид сонгодоггүй боловч итгэлээр үйлдэхүедээ оюун санаа, зүрх сэтгэл маань илчлэлт хүлээн авахад илүү сайн бэлтгэгддэггэдгийг суралцагчдад сануул. Цөөн хэдэн суралцагчаас хэт хувийн эсвэл ариуннандин биш бол хувийн илчлэлт хэрхэн хүлээн авснаа хуваалцахад урь.

1 Нифай 18:1–3; 2 Нифай 28:30; Алма 12:9–11Илчлэлт хүлээн авч, илчлэлтээр үйлдэх ньСуралцагчдаас 2 Нифай 28:30-ийг Алма 12:9–11-тэй дотроо харьцуулаад, илүү иххувийн илчлэлт хүлээн авахад нь туслах зарчмуудыг олж тогтоохыг хүс.

• Эдгээр судрын хэсэг илүү их хувийн илчлэлт хүлээн авахад юу тусална гэж заажбайна вэ? (Тэд өөр өөр үгс ашиглаж болох ч, дараах зарчмуудыг олж тогтоохёстой: Их Эзэн, бид Түүний үгсэд хэр анхаарал хандуулж байгаагаасшалтгаалан үнэнийг илчилдэг. Илчлэлт нь ихэнхдээ бидэнд шатшатаар ирдэг.)

• Яагаад Их Эзэн бидэнд нэмэлт мэдлэг өгөхөөсөө өмнө Түүний аль хэдийнээилчилсэн зүйлд дуулгавартай байхыг биднээс шаарддаг гэж та бодож байна вэ?

• Илчлэлт “шат шатаар” ирдэг гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хэрэв цаг үлдвэл, хэрхэн Нифай усан онгоц барихад суралцахын тулд нэмэлтилчлэлт хүлээн авсныг харуулахын тулд ангийнхантайгаа 1 Нифай 18:1–3-ыгярилцаж болно.

Ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас уншихыгхүс:

“Ихэнх тохиолдолд илчлэлт нь бага багаар бидний хүсэл, зохистой байдал,бэлтгэлийн дагуу ирдэг. Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа нь эцэстээ‘тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бидний сүнсэнд] намуухан буух болно’ (С ба Г121:45). Илчлэлтийн энэ хэв маяг нь илүү элбэг тохиолддог” (“Илчлэлтийнсүнс,” 92).

10-Р ХИЧЭЭЛ: ЗАЛБИРАЛ БА ИЛЧЛЭЛТ

47

Page 62: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Та амьдралаа эргэн харвал, Их Эзэн шийдвэр гаргах эсвэл Түүнээс ойлголтэрэлхийлэх үед тань хэрхэн урт хугацааны туршид удирдаж байсан бэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаасчанга уншихыг хүсэн, хичээлээ дуусга.

“Хэрэв бидний хэн нэгэн нь үргэлж залбирах зөвлөгөөнд хөшүүн хойрго ханддагбол, яг одоо эхлэх хамгийн тохиромжтой цаг юм. Виллиам Ковпэр ‘хамгийн сулдорой гэгээнтэн өвдөг сөгдөн залбирах үед Сатан чичрэн салгалдаг’ [‘Exhortationto Prayer,’ in Olney Hymns] гэж тунхагласан байдаг” (“A Royal Priesthood,” Ensignэсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 61).

Суралцагчдаас өдөр бүрийн амьдралдаа залбирахаар гаргаж буй хичээлзүтгэлийнхээ талаар бодохыг хүс. Тэднийг залбирч, судраас судалснаар илүү иххувийн илчлэлтийг урьж авчир гэсэн энэхүү хичээлээр ярилцсан зарчмуудыгдагахад урамшуулан дэмж. Суралцагчдыг хэрхэн Тэнгэрлэг Эцэг залбиралдхариулдаг болохыг олж мэдсэн тухайгаа хуваалцахад урь. Хэрэв бид өөрсдийнбиеийг ойлголт ба удирдамж хүлээн авахад бэлтгэвэл, хайраар дүүрэн ТэнгэрлэгЭцэг маань бидэнд үүнийг хүлээн авахад сүнслэгээр нөлөөлнө гэдгийг гэрчил.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 10:17–19; 15:1–3, 7–11; 18:1–3; 2 Нифай 28:30; 32:8–9; Иаков 4:6; Алма

12:9–11; 26:22; 3 Нифай 14:7–11.

• Ричард Г.Скотт “Хувийн амьдралдаа илчлэлт, Сүнсний удирдамжийг хэрхэнавах вэ,” Ensign, 2012 оны 5-р сар, 45-47 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 50.

• Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн Сүнс,” Ensign, 2011 оны 5-р сар, 87-90 эсвэл 2011оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91.

10-Р ХИЧЭЭЛ: ЗАЛБИРАЛ БА ИЛЧЛЭЛТ

48

Page 63: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

11Эцсийн өдрүүдийн хуурамчсургаалуудаас өөрсдийгөөхамгаалах нь

ОршилМормоны Ном нь “Есүс Христийн сайн мэдээний бүрэнбайдлыг” (С ба Г 20:9) заахаас гадна Христийн дагалдагчдыгэцсийн өдрүүдэд давамгайлах хуурамч сургаалууд ба үзэлсанааны эсрэг хүчирхэгжүүлдэг. Үүнийг гүйцэлдүүлдэг нэг аргазам нь Христийн дайснуудыг илчлэн, тэдний тарааж буй

хуурамч сургаалуудыг тодорхойлж өгдөг явдал юм.Суралцагчид Мормоны Номон дахь хуурамч багш нарын тухайтүүхүүдийг судалснаар сайн мэдээний үнэнүүд ба дэлхийнхуурамч ойлголтууд хоёрыг хооронд нь ялган таньж сурахболно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Даллин Х.Өүкс, “Be Not Deceived,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар,

43–46.

• Даллин Х.Өүкс, “Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа” (Ахлагч Даллин Х.Өүкстэйхамт өнгөрүүлсэн нэгэн үдэш, 2013 оны 2-р сарын 8), lds.org/broadcasts.

• Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18-21 эсвэл2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32.

Заах зөвлөмж2 Нифай 28:3–9, 12–15; Иаков 7:1–12; Алма 1:2–6; 30:12–18, 39–44; ИосефСмит—Матай 1:22Хуурамч сургаалуудыг таньж мэдэн, тэдгээрээс өөрсдийгөө хамгаалах ньСуралцагчдаас дараахтай адил асуудлуудын талаар дэлхийд оршин тогтнодог олонянзын үзэл санааны талаар бодож үзэхийг хүс. Үүнд: Бурханаас өгөгдсөн үнэнийэсрэг ёс суртахууны харилцан шүтэлцээ (нийтлэг зөв эсвэл буруу гэж байдаггүйхэмээх үзэл санаа), шашны эрх чөлөө болон онцгой сонирхлын бүлгийн эрх, үрхөндүүлэх эрх болон амьдрах эрх. Та асуудлуудын тухай ярилцаж байхдаатэдгээрийг самбар дээр бичиж болно. Суралцагчдад зөв үзэл санааг хүлээнавахдаа яагаад болгоомжтой хандах ёстой тухай ярилцах хугацаа гаргаж өг.

Есүс Христ амьдралынхаа төгсгөл үед эцсийн өдрүүдэд оршин тогтнох аюултайсүнслэг нөхцөл байдлуудын талаар бошиглосон юм. Нэг суралцагчийг ИосефСмит—Матай 1:22-ыг уншихад урь. Та “гэрээний дагуу сонгогдсон” гэдэг нь ЕсүсХристийн Сүмийн гишүүдийг хэлж байгааг онцолж болно.

• “Хуурамч Христүүд” болон “хуурамч бошиглогчид” бидний цаг үед ямар аюулавчрах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

“Мормоны Ном нь Христийн дайснуудыг илчилдэг бөгөөд буруу сургаалуудыгмадалж, маргаан тэмцлийг намжаадаг. (2 Ни. 3:12-ыг үзнэ үү) Энэ нь өнөө үеийнхилэнцэт төлөвлөгөө, заль мэх, чөтгөрийн сургаалын эсрэг Христийн даруудагалдагчдыг хүчирхэгжүүлдэг. Мормоны Номон дахь урвагчид бидний өнөөүеийн урвагчидтай төстэй юм. Бид алдааг нь харж, өнөө үеийн боловсрол, улс төр,

49

Page 64: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

шашин, гүн ухааны худал ойлголтуудыг хэрхэн үгүйсгэхийг мэдэж болохын тулд Бурханхэмжээлшгүй зөн билгээрээ Мормоны Номыг бүтээсэн юм” (Teachings of Presidents of theChurch: Ezra Taft Benson [2014], 132).

• Энэ мэдэгдэл Мормоны Ном хэрхэн биднийг хуурамч сургаалуудаасхамгаалдаг тухай юу гэж зааж байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг олжтогтоох ёстой: Бид Мормоны Номыг судалж, сургаалуудыг ньамьдралдаа хэрэгжүүлснээрээ өнөө үеийн чөтгөр, хуурамч сургаал, үзэлсанааны эсрэг хүчирхэгжих болно.)

• Сатаны заль мэхтэй тулгарахаасаа өмнө тэдний талаар судлах нь ямар давууталтай вэ?

Бидний өдрүүдэд зонхилох болно хэмээн Нифайн хэлсэн хуурамч үзэлсанаануудыг ангийнхныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас 2 Нифай28:3–9-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Та суралцагчдыг чухал үг, хэллэгүүдийгтэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно. Суралцагчдыг олж тогтоосон зүйлсээхуваалцахад уриад, дараа нь асуу:

• Эдгээр хуурамч үзэл санааны ямар орчин үеийн жишээнүүд байна вэ?(Жишээнүүдэд: Бурхан биднийг агуу ихээр хайрладаг учраас биднийгшийтгэхгүй гэдэг итгэл; Христийн шашинтнуудыг сохроор дагагч, мухарсүсэгтнүүд гэж эндүүрэх зэрэг зүйлс орж болно)

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынахлагч М.Рассэлл Баллардын дараах мэдэгдлийг хуваалц. Суралцагчдаас тэдэнтэйтаарч байсан хуурамч сургаалуудыг олж сонсохыг хүс.

“Хуурамч бошиглогчид болон багш нар нь бошиглогч Иосеф Смитийг хоёрнүүртэй хууран мэхлэгч гэж тунхаглан, Анхны үзэгдлийг үнэн бодит үйл явдалгэдгийг үгүйсгэдэг хүмүүс юм. Тэд Мормоны Номыг болон Сүмээс хүлээнзөвшөөрөгдсөн бусад бүтээлийг судрын эртний цэдэг биш гэж тунхаглан зарладаг.Тэд мөн Бурхан Тэргүүтэний мөн чанарыг дахин шинээр тодорхойлох гэж оролдон,

Бурхан Өөрийн томилон, дэмжин батлагдсан бошиглогчдодоо илчлэлт өгч байсан мөн өгсөнхэвээр байгааг үгүйсгэдэг. …

“Хамгийн ноцтой нь, тэд Христийн амилалт ба Цагаатгалыг үгүйсгэн, ямар ч Бурхан биднийгаварч чадахгүй гэж мэтгэлцдэг. Тэд Аврагчийн хэрэгцээг эсэргүүцдэг. Товчоор хэлэхэд, эдгээргүжирдэгч Сүмийн сургаалуудыг өөрсдийн урьдчилан төсөөлсөн үзэл санаандаа тохируулахынтулд дахин тайлбарлаж, улмаар Христийг болон Түүний Мессиагийн үүргийг үгүйсгэх гэжоролддог.

“Хуурамч бошиглогч, багш нар гэдэг нь гэрлэлтийн ариун нандин холбоо, гэр бүлийнбурханлаг мөн чанар, хувийн ёс суртахууны нэн чухал сургаалыг хамгаалдаг, мөн Бурханаасөгөгдөн, судар дээр үндэслэгдсэн сургаалуудыг өөрчлөхийг оролддог хүмүүс юм. Тэд садарсамуун явдал, хууль бус гэр бүлийн харилцаа, ижил хүйстний харилцааг зөвтгөхийн тулд ёссуртахууны тодорхойлолтыг дахин шинэчлэхийг дэмждэг билээ” (“Beware of False Prophets andFalse Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 63–64).

Суралцагчдаас 2 Нифай 28:12–15-ыг судлаад, хуурамч сургаалуудад итгэснээр ирэхүр дагавруудыг олохыг хүс.

• Хуурамч сургаал, үзэл санаанд итгэснээр ирэх зарим үр дагавар юу вэ?

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Үлиссэс Соарэсийн дараах мэдэгдлийгүзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

11-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХУУРАМЧ СУРГААЛУУДААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

50

Page 65: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Дэлхий нийтэд хялбархан хүлээн зөвшөөрөгдсөн боловч Есүс Христийн сайнмэдээний сургаал ба үнэн зарчимд харшилдаг ямар нэгэн мэдээллийг хүлээн авчтөөрөгдөх явдалд бид өөрсдийгөө оруулахгүй байх ёстой. Иймэрхүү дэлхийнмэдээллийн ихэнх нь нүглийг л хаацайлан хамгаалах зорилготойгоос өөр зүйлбайдаггүй” (“Тийм ээ. Бид чадна бас бид ялна!” Ensign, 2015 оны 5-р сар, 75

эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59).

• Ахлагч Соарэс Есүс Христийн сайн мэдээтэй зөрчилддөг олон түгээмэлмэдээллийн зорилгыг юу гэж хэлсэн бэ? (Суралцагчдад дараах үнэнийг олжтогтооход тусал: Сатан биднийг нүгэл үйлдэхэд уруу татахын тулдхуурамч сургаалуудыг ашигладаг. Та энэ үнэний тухай илүү их мэдээлэлавахын тулд Алма 30:53-ыг харж болно.)

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Дараах судрын хэсгүүдийг самбар дээрбичээд, бүлэг бүрд нэг хэсгийг оноож өг. Иаков 7:1–7; Алма 1:2–6; эсвэл Алма30:12–18. Суралцагчдаас Шерим, Нихор, Корихор нарын заасан хуурамчсургаалуудыг олж тогтоогоод, тохирох гарчгийн дор, самбар дээр бичихийг хүс.

Шерим (Иаков 7:1–7) Нихор (Алма 1:2–6) Корихор (Алма 30:12–18)

• Та самбар дээр жагсаасан хуурамч сургаалууд эсвэл үзэл санаа нь хэрхэн өнөөүеийн Сүмийн гишүүдэд нөлөөлж байгааг харсан бэ?

Суралцагчдыг Иаков 7:5, 8–12-ыг Алма 30:39–44-тэй харьцуулаад, чухам юуИаков, Алма хоёрыг Шерим, Корихор хоёрын хуурамч сургаалуудын эсрэгхүчирхэгжүүлснийг олж мэдэхэд урь. (Тайлбар: Харьцуулах нь судар судлах чадварюм. “Сургаал, хүмүүс, үйл явдлуудын тухай бичсэн ижил төстэй … зүйлс нь сайнмэдээний үнэнүүдэд илүү анхаарал төвлөрүүлэхэд хүргэдэг” [Сайн мэдээг заах басудлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарынавлага (2012), 22-р хуудас].)

• Чухам юу Иаков, Алма хоёрыг хуурамч сургаалуудын эсрэг хүчирхэгжүүлсэнбэ? (Хариултад дараах зүйлс орсон байх ёстой: өмнөх сүнслэг туршлагууд,судруудын мэдлэг, Ариун Сүнснээс ирсэн мэдлэг, Христийн тухай гэрчлэл.)

• Бид Иаков, Алма хоёрын эдгээр хуурамч сургаалд үзүүлсэн хариу үйлдлээсямар зарчим сурч болох вэ? (Суралцагчдад уг зарчмыг олж тогтооход тусал:Бид Христийн тухай өөрсдийн гэрчлэлд найдаж, Ариун Сүнснийудирдамжийг эрэлхийлснээр итгэлийнхээ сорилтуудыг давж гарахболно.)

• Таны гэрчлэл хуурамч сургаалууд ба итгэл бишрэлийг тань шүүмжилсэншүүмжлэлийн эсрэг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Суралцагчдыг Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэхитгэлийг нь нураах гэсэн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалахын тулдхийж байгаа зүйлээ хуваалцахад урамшуулан дэмж.

11-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХУУРАМЧ СУРГААЛУУДААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

51

Page 66: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

2 Нифай 26:29; 3 Нифай 18:24; 27:27Санваараар мэргэшихийн аюулыг таньж мэдэх ньСүмд нүүрлэн ирэх зарим сүнслэг аюул Сүмийн гишүүдээс ирдэг гэдгийгсуралцагчдад хэл. Ангийнхныг Нифайн дүрсэлсэн сүнслэг аюулыг хайж байххооронд нэг суралцагчаас 2 Нифай 26:29-ийг чанга уншихыг хүс.

• Эдгээр судрын хэсэгт цэдэглэснээр, санваараар мэргэших гэдэг нь юу гэсэнутгатай үг вэ? (Хүмүүс сайн мэдээг Бурханы хүүхдүүдийн сайн сайхны төлөөгэхээсээ илүүтэй, өөрсдийн нэр төр эсвэл эд баялгийн төлөө тунхаглахыгхэлнэ.)

• Санваараар мэргэших нь ямар байдлаар Сүмийн гишүүдэд сүнслэг аюулыг бийболгож болзошгүй вэ?

Эдгээр асуултанд хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг ахлагч М.РассэллБаллардын дараах мэдэгдлийг уншихад урь:

“Сүмийн сургаалуудыг хувийн ашиг сонирхлын зорилгоор тунхагладаг, мөнСүмийн тулгуур сургаалуудад харш үзэл санаа агуулсан хурал симпозиум, номсэтгүүлийг ивээн тэтгэх замаар өөрсдийн хуурамч сайн мэдээг дэлгэрүүлж,дагалдагчдынхаа анхаарлыг татахыг санаархагч, хуурамч бошиглогч, хуурамч багшнар болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль алинаас болгоомжилцгооё. Бурханы

үнэн бошиглогчдыг эсэргүүцсэн үг хэлж, хэвлэлд нийтлүүлэх, төөрөгдүүлж урхидсанхүмүүсийнхээ мөнхийн сайн сайхан байдлыг үл хайхран, тэднийг өөрсдийн итгэл бишрэл,нөлөөнд оруулахыг идэвхтэй эрэлхийлдэг хүмүүсээс болгоомжлогтун” (“Beware of FalseProphets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 63).

• Та өөрийгөө болон бусдыг хэрхэн санваараар мэргэшихээс хамгаалж чадах вэ?

• Та хүмүүсийг Бурханы хожмын үеийн бошиглогчдыг эсэргүүцэн ярих үедСүмийн сургаалуудыг хэрхэн хамгаалж чадах вэ?

Аврагч Өөрийг нь төлөөлж буй хүмүүс хэрхэн бусдад зааж, нөлөөлөх тухай шавьнартаа заасан гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдаас 3 Нифай 18:24 болон3 Нифай 27:27-г дотроо уншаад, сайн мэдээний жинхэнэ үйлчлэл хэрхэнсанваараар мэргэшихээс өөр байдгийг олж мэдэхийг хүс.

• Зөв шударга багш, удирдагчдын сэдэл, үйлдэл хэрхэн санваараар мэргэшдэгхүмүүсийнхээс өөр байдаг вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоохёстой: Есүс Христийн шавь нар хүмүүсийг Түүн рүү чиглүүлснээртэдэнд үйлчилж, тэднийг адисалдаг.)

Моронай 7:12–17; Ифер 4:11–12Үнэнийг худлаас ялган таних ньСуралцагчдаас хэн нэгэн тэдний итгэл бишрэлд эргэлзэж, шүүмжилж байсанүеийг бодохыг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчийг туршлагаасаа товч хуваалцахадурь.

Ангийнхныг дагаж уншаад, ямар нэгэн зүйл Их Эзэнээс үү эсвэл чөтгөрөөс ирсэнүү гэдгийг хэрхэн ялган танихыг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийгМоронай 7:12–17 болон Ифер 4:11–12-ыг ээлжлэн чанга уншихад урь.

• Бид энэ судрын хэсгээс хэрхэн сайн ба муугийн хооронд шүүн тунгаах талаарюу олж мэдэж авсан вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгуулахад анхаар:

11-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХУУРАМЧ СУРГААЛУУДААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

52

Page 67: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Бурханаас өгөгдсөн бүх зүйл биднийг сайныг хийн, Есүс Христэдитгэж, Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэхэд урьдаг.)

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг чангауншихыг хүс:

“Би хууран мэхлэгдэхээс зайлсхийхийн тулд гурван богинохон туршилт явуулахыгзөвлөмөөр байна. …

“1. Жишиг бүтээлүүд үүний талаар юу гэж өгүүлж байна вэ? …

“2. Хоёр дахь удирдамж бол: Сүмийн хожмын үеийн ерөнхийлөгч, ялангуяа амьдерөнхийлөгч энэ талаар юу гэж хэлсэн бэ? …

“3. Гурав дахь болон эцсийн туршилт бол Ариун Сүнсээр буюу Сүнсээр турших явдал юм. …Энэхүү туршилт зөвхөн тухайн хүний Бурхантай харилцах сувгууд цэвэр, ариун журамтай,нүглээр бохирдоогүй тохиолдолд бүрэн дүүрэн үр өгөөжтэй байж чадна” (Conference Report,1963 оны 10-р сар, 16–17).

Хичээлээ дуусгахдаа, суралцагчдаас хуурамч сургаалуудыг таньж мэдэн, хууранмэхлэгдэхээс зайлсхийхийн тулд судрууд, бошиглогчдын үгс болон Ариун Сүнсийгхэрхэн илүү сайн ашиглах талаар тунгаан бодохыг хүс. Та тэднийг Иаков 7, Алма 1болон Алма 30-ийг илүү нарийвчлан судалж, эдгээр бүлэг нь хэрхэн тэдэндүнэнийг худлаас ялган танихад туслах талаар тунгаан бодоход урамшууландэмжиж болно.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 26:29; 28:3–9, 12–15; Иаков 7:1–12; Алма 1:2–6; 30:12–18, 39–44;

3 Нифай 18:24; 27:27; Ифер 4:11–12; Моронай 7:12–17; ИосефСмит—Матай 1:22.

• Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18-21 эсвэл2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32.

11-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХУУРАМЧ СУРГААЛУУДААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ

53

Page 68: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

12 Бид Сүнсээр дахин төрөххэрэгтэй

ОршилБид Мормоны Номоос “эгэл хүн бол Бурханы дайсан” (Мозая3:19) гэдгийг мэдэж авдаг. Энэ хичээлээр суралцагчиднаманчилж, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх юм бол бидэгэл хүмүүнээ ялан дийлж, “дахин төрж”, зүрх сэтгэлийн хүчит

өөрчлөлтийг мэдэрч чадна гэдэг зааврыг хүлээн авах болно.Энэхүү өөрчлөлт нь Бурханы хаант улсад ороход зайлшгүйшаардлагатай юм.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дэвид А.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012 оны

4-р сар, 40–47.

• Д.Тодд Кристоффэрсон, “Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар,76–79.

Заах зөвлөмжМозая 3:19; 16:2–5; Алма 41:10–11Эгэл хүмүүнээ орхих ньЕрөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг самбар дээр бич,“To ‘the Rising Generation,’” New Era, 1986 оны 6-р сар, 5-аас авав:

“Та нар буруу юм хийчихээд, үүнийгээ зөв гэж мэдэрч чадахгүй. Энэ болболомжгүй зүйл!” (Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон)

• Яагаад буруу сонголт хийчихээд, аз жаргалтай байх боломжгүй вэ?

Ангийнхныг ёс бус явдлын үр дагаврыг хайж байх хооронд нэг суралцагчаас Алма41:10–11-ийг чанга уншихыг хүс. (Дараах үнэнийг онцол: Ёс бус явдал хэзээ ч азжаргал байгаагүй.)

• Сатан зарлигуудыг зөрчих нь аз жаргал руу хөтөлдөг гэж бидэнд итгүүлэхийнтулд ашигладаг зарим хууран мэхлэлт юу вэ?

• 11-р шүлэгт цэдэглэснээр, “төрөлхийн чанар” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?(“Эгэл чанарт буй,” “шаналлын гүн мөн алдсын хүлээсэнд байна,” “дэлхийдБурхангүй” гэсэн утгатай.)

• Алма 41:10–11 нүгэл нь аз жаргал руу хөтөлж чадахгүй гэдгийг тайлбарлахадхэрхэн тусалж байна вэ? (Энэ нь Бурханы шинж чанарын эсрэг байдаг ба“Бурханы шинж чанар” нь “аз жаргалын байдал” юм.)

Суралцагчдад бид бүгд Адамын уналтын үр дагаврыг өвлөж авсан гэдгийг сануул.Ангийнхныг хүн төрөлхтний унасан байдлыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж тогтоожбайх хооронд нэг суралцагчаас Мозая 16:2–5-ыг чанга уншихыг хүс.

• Абинадай хүн төрөлхтний унасан байдлыг дүрслэхэд ямар үг, хэллэг ашигласанбэ?

54

Page 69: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• 5-р шүлэг дэх “хэвээр үлдэх” гэдэг үг ямар утга учиртай вэ? (Тайлбар: Та эндтүлхүүр үгсийг олж тогтоох нь судар судлах чухал чадвар гэдгийг онцолжболно.)

• Юу бидэнд нүгэлтэй мөн унасан байдлаасаа гэтэлгэгдэх боломжийг олгодогвэ?

Суралцагчдаас Мозая 3:19-ийг дотроо уншаад, бид хэрхэн унасан байдлаа ялжгарахыг олж тогтоохыг хүс.

• “Ариун Сүнсний таталтанд автагдах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

• Бид “эгэл хүмүүнээ [орхихын] тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараахзарчмыг олж тогтоох ёстой: Бид Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагаж,Цагаатгалын хүчнээс хүртсэнээр эгэл хүмүүнээ орхиж чадна.)

Суралцагчдыг Аврагч биднийг өөрсдийн хүчээр хэзээ ч болж чадахгүй тийм сайнхүн болгож өөрчлөх боломжтой гэдгийг нотолсон нотолгооны талаар бодожүзэхэд урь. Цөөн хэдэн суралцагчаас бодол санаагаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг дараах асуултуудад дотроо хариулахад урь:

• Та нар “Ариун Сүнсний таталтанд [илүү бүрэн дүүрэн автагдахын]” тулд юухийж болох вэ?

• Та Мозая 3:19 дээр жагсаан бичсэн бяцхан хүүхдийн зан чанаруудаас алийг ньилүү хөгжүүлэх хэрэгтэй байна вэ?

Мозая 5:1–5, 7–8; 27:24–26Дахин төрөх ньМормоны Номон дээрх Есүс Христийн Цагаатгалын ачаар эгэл чанарааөөрчилсөн хүмүүсийн нэрийг жагсаан бичихийг суралцагчдаас хүс.

Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд хэсэг хугацаанд Зарахемла дахь Сүмийнгишүүдийг хавчин дарладаг үл итгэгчдийн дунд байсан гэдгийг суралцагчдадсануул (Мозая 27:8-ыг үзнэ үү). Алма тэнгэр элчийн айлчлалын дараа ямар ч хүччадалгүй, ярих боломжгүй болсон. Гурван өдрийн дараа Алмагийн хүч тамирсэргэж, өөрийн дотор болсон гайхамшигт өөрчлөлтийг гэрчилсэн (Мозая27:11–24-ийг үзнэ үү).

Ангийнхныг Алмагийн уг гайхамшигт өөрчлөлтийг хэрхэн дүрсэлснийг олжмэдэхээр хайж байх хооронд нэг суралцагчаас Мозая 27:24–26-г чанга уншихыгхүс.

• Эдгээр шүлгэн дэх ямар үг, хэллэг дахин төрөх гэсэн хэллэгийн утгыгтодорхойлоход тусалж байна вэ?

• 26-р шүлэг яагаад бид дахин төрөх ёстойг тайлбарлахад хэрхэн тусалж байнавэ? (Суралцагчдад дараах үнэнийг ойлгуулахад анхаар: Бид зөвхөн Христдотор шинэ бүтээлүүд болсноор л Бурханы хаант улсыг өвлөж чадна.)

Суралцагчдад бид сүнсээр дахин төрөх үед юу болдгийг ойлгоход туслахын тулднэг суралцагчаас Мозая 5:1–5, 8-ыг чанга уншихыг хүс. Суралцагчдаас хаанБенжамины хүмүүс сүнсээр дахин төрснийг харуулах үг, хэллэгийг олж мэдэхийгхүс.

• Та хаан Бенжамины хүмүүс сүнслэг өөрчлөлтийг мэдэрсэн ямар нотолгооголсон бэ? (Хариултуудад: тэдэнд хилэнцийг үйлдэх хүсэл байхгүй болсон,

12-Р ХИЧЭЭЛ: БИД СҮНСЭЭР ДАХИН ТӨРӨХ ХЭРЭГТЭЙ

55

Page 70: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

тэдний оюун санаа гэгээрч, тэд баяр баясгалангаар дүүрч, Их Эзэнтэй гэрээхийхэд бэлэн болсон зэрэг зүйлс орсон байх ёстой.)

• 2 болон 4-р шүлэгт цэдэглэснээр, “зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг” хүлээнавахын тулд юу шаардлагатай вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоохёстой: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Ариун Сүнсийгхүлээн авснаар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрнэ.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийгүзүүл. Ангийнхныг ахлагч Бэднар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хэрхэнтайлбарласныг хайж байх хооронд нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс.

“[Мозая 5] дээр тайлбарласан хөрвөлт нь бяцхан биш, харин сүнсээр дахин төрөхмөн бидний мэдэрч, хүсэж, бодож, хийж байгаа зүйлс ба бидний мөн чанарыгүндсээр нь өөрчлөх хүчирхэг өөрчлөлт гэдэгт анхаараарай. Үнэндээ Есүс Христийнсайн мэдээний жинхэнэ мөн чанар нь ‘Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл,мөн ач ивээлээр’ (2 Нифай 2:8) дамжуулан бидний төрөлх чанарт үндсэн, эргэж

буцалтгүй өөрчлөлт авчрах боломжийг олгодог юм” (“Ye Must Be Born Again,” Ensign эсвэлЛиахона, 2007 оны 5-р сар, 20).

• Ахлагч Бэднарын зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн талаарх тодорхойлолтынюу нь таны анхаарлыг татсан бэ?

Суралцагчдыг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг үргэлжлүүлэн мэдрэхийн тулдюу хийж болох талаар ярилцахад урь.

Суралцагчдаас Мозая 5:7-г дотроо уншаад, биднийг дахин төрөх үед Христ бабидний хоорондын харилцаа хэрхэн өөрчлөгддөгийг олж мэдэхийг хүс.

• Бид ямар арга замаар Есүс Христийн хүүхдүүд болдог вэ?

“Христийн хүүхдүүд” болохын ач холбогдлын тухай бодож, энэ нь хэрхэн биднийгдахин төрөхөөр эрэлхийлэх үед урам зориг өгч болохыг хуваалцахад суралцагчдыгурь.

Алма 5:14, 26–27; Ифер 12:27Сүнсээр дахин төрөхөд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатайАнгийнхныг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээн авах үйл явцын тайлбарыгсонсох хооронд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.ТоддКристоффэрсоны дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

“Яагаад энэхүү хүчит өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бол? гэж таөөрөөсөө асууж болно. Та Бенжамин хааны хүмүүсийн, мөн Алма ба судар дахьбусад хүний онцгой жишээнүүд нь зөвхөн онцгой тохиолдлууд байсан бөгөөдбайнга тохиолддоггүйг санах хэрэгтэй. Ихэнх хүний хувьд өөрчлөлтүүд нь алгуур,удаан хугацаанд ирдэг. Дахин төрөх гэдэг нь бидний бие махбодын төрөлттэй

адилгүй зүйл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэхүү үйлявцыг туулах нь мөнх бус амьдралын гол зорилго юм.

“Түр зуурын, хайхрамжгүй хичээл зүтгэлээр өөрсдийгөө зөвтгөхийг бүү зөвшөөр. Зарим нэгхилэнцийг үйлдэх хүсэлдээ баясахыг өөрсдөдөө зөвшөөрч болохгүй. Бидний дотор байгааэцсийн цэвэр бус үлдэгдлийг үндсээр нь сугалахын тулд долоо хоног бүр ариун ёслолоос зөвзохистой хүртэж, Ариун Сүнстэй үргэлжлүүлэн хамт байцгаая. Та нар сүнсээр дахин төрөхзамаар үргэлжлүүлэн алхсанаар, Есүс Христийн цагаатгагч ач ивээл та нарын гэм нүглийг

12-Р ХИЧЭЭЛ: БИД СҮНСЭЭР ДАХИН ТӨРӨХ ХЭРЭГТЭЙ

56

Page 71: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

болон гэм нүглийн хар толбыг авч, уруу таталтууд хүчгүй болж, Христээр дамжин та Түүн шигмөн Эцэг шигээ ариун болох болно” (“Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 78).

• Ахлагч Кристоффэрсоны хэлснээр, яагаад дахин төрөх нь үйл явдал гэхээсээилүү үйл явц байдаг вэ?

• Сүнсээр дахин төрөх үйл явц нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэг ба Түүний ХүүЕсүс Христтэй адил болоход тусалдаг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олжтогтооход тусал: Бид Есүс Христийн ач ивээлээр дамжин өршөөгдөн,сүнсээр дахин төрөх замаар үргэлжлүүлэн алхах тусламж хүлээн авччадна.)

Суралцагчдад ач ивээл гэсэн үгийн утга учрыг илүү сайн ойлгоход нь туслахынтулд Библийн толь бичгээс дараах тодорхойлолтыг хуваалцах талаар бодож үз.

“Хувь хүмүүс Их Эзэний ач ивээлээр болон Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл ба нүглээнаманчлахаар дамжуулан хүч чадалтай болж, сайныг үйлдэхэд тусламж авдаг, эс бөгөөс зөвхөнөөрийнхөө хүч чадал, боломжинд найдахаас өөр замгүй байдаг гэж хэлж болно. Энэхүү ачивээл нь чадах бүхнээ хийсний эцэст мөнх амьдрал, өргөмжлөлийн зам дээр итгэлтэй зогсохболомжийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд олгодог хүч юм” (Bible Dictionary, “Grace”).

Суралцагчдыг Алма 5:14, 26–27-г дотроо уншаад, Алма сүнсээр дахин төрөх үйлявц нь аль хэдийн эхэлж, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрсэн хүмүүст юугэж заасныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг Алмагийн асуултуудад хэрхэнхариулахаа тунгаан бодоход урь.

• 27-р шүлэгт цэдэглэснээр, бид зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээнавсныхаа дараа юу хийх ёстой вэ? (Бид Бурханы өмнө өөрсдийгөө өө сэвгүйбайлган, даруухан байж, нүглүүдийнхээ ангижралыг эрэлхийлэх ёстой.)

• Яагаад Алма даруу байдал нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийн нэгэн чухалхэсэг гэж заасан гэж та бодож байна вэ?

Их Эзэн Иферт даруу байдлын хүч нь яагаад зүрх сэтгэлийн өөрчлөлтийгэрэлхийлэхэд чухал болохыг заасан гэдгийг суралцагчдад хэл. Суралцагчдадсудрын зарчмууд нь ихэвчлэн хэрэв мөн аваас гэсэн үгийг ашигладаг болохыгсануулан, дараа нь тэднийг Ифер 12:27-г дотроо уншаад, “хэрэв-аваас”зарчмуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг дараах зарчмуудыг олж тогтооххооронд тэдгээрийн талаар ярилц: Хэрэв бид Есүс Христэд ирэх аваас Тэрбидний сул дорой байдлыг үзүүлнэ. Хэрэв бид өөрсдийгөө даруусган, ИхЭзэнд итгэлтэй байх аваас Тэр бидний сул талыг хүчирхэгжүүлнэ.

• Яагаад сул дорой байдлаа мэдэх нь бидэнд чухал гэж та бодож байна вэ?

• “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээлхангалттай” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Далын ахлагч Брүс К.Хафэний дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийгчанга уншихад урь:

“Хэрэв таны амьдралд асуудлууд байвал танд асуудал байна гэж битгийбодоорой. Тэдгээр асуудалтай нүүр тулах нь амьдралын зорилгын үндсэн хэсэгюм. Бид Бурханд ойртохын хэрээр Тэр бидний сул дорой чанаруудыг үзүүлэн,тэдгээрээр дамжуулан биднийг илүү ухаалаг, хүчирхэг болгох болно. Хэрэв та

12-Р ХИЧЭЭЛ: БИД СҮНСЭЭР ДАХИН ТӨРӨХ ХЭРЭГТЭЙ

57

Page 72: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

өөрийнхөө сул дорой чанарыг илүү их харж байгаа бол энэ нь та Бурханаас холдож байгаабиш, харин, Түүнд илүү ойртож байгаагийн дохио байж магадгүй” (“The Atonement: All for All,”Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 97).

• Бид сул дорой чанаруудаа олж мэдэх үедээ сэтгэлээр унахгүйн тулд юу хийжболох вэ?

Есүс Христийн ач ивээл нь бидэнд сүнсээр дахин төрөхөөр хүчин чармайлт гаргахявцдаа сул дорой зан чанаруудаа ялан дийлэхэд тусална гэсэн гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал• Мозая 3:19; 5:1–5, 7–8; 16:2–5; 27:24–26; Алма 5:14, 26–27; 41:10–11; Ифер 12:27.

• Дэвид A.Бэднар, “Цагаатгал ба амьдрал дахь аян,” Ensign, 2012 оны 4-р сар,40–47

• Д.Тодд Кристоффэрсон, “Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар,76–79.

12-Р ХИЧЭЭЛ: БИД СҮНСЭЭР ДАХИН ТӨРӨХ ХЭРЭГТЭЙ

58

Page 73: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

13Баптисмын гэрээ,Хүндэтгэлийн өдөр, мөнариун ёслол

ОршилЕсүс Христийн дагалдагчид баптисмын ёслолоор дамжууланТүүнийг нэрийг өөрсөд дээрээ авах гэрээ хийдэг. Суралцагчидэнэ хичээлээр Мормоны Ном нь Христийн Сүмийн гишүүдХүндэтгэлийн өдөр хамтдаа цуглан, ариун ёслолоос хүртэх

ариун нандин боломжинд баясах ёстой хэмээн заадгийг мэдэжавна. Бид ариун ёслолоос хүртэхдээ баптисмын гэрээгээшинэчлэн, Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхад урьдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал• Л.Том Пэрри, “Хүндэтгэлийн өдөр болон ариун ёслол,” Ensign, 2011 оны 5-р

сар, 6-9 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5.

• Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” Ensign, 2015оны 5-р сар, 129-132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.

• Даллин Х.Өүкс “Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign, 2008 оны 11-рсар, 17-20 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 21.

Заах зөвлөмжМозая 18:8–10; 25:23–24Христийн нэрийг өөрсөд дээрээ авах ньЦөөн хэдэн суралцагчаас баптисмынхаа талаар санаж буй, утга учиртай хэдэнзүйлээ дүрслэн хэлэхийг хүс. Тухайлбал, баптисмын үйл ажиллагаа, ёслолынталаар эсвэл тэдэнд төрсөн мэдрэмж, бодлын тухай байж болно. Дараа ньсуралцагчдад баптисмын гэрээгээ хэр сайн сахиж байгаа талаар тунгаан бодоххугацаа гаргаж өг.

Алма Мормоны Усанд баптисмын гэрээний тухай заасан гэдгийг суралцагчдадсануулаад, нэг суралцагчаас Мозая 18:8–10-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаасдагаж уншаад, бид баптисм хүртэхдээ яг юу хийх гэрээ хийдгийг олж мэдэхийгхүс.

Самбар дээр дараах гүйцэд бус өгүүлбэрийг бич.

Бид баптисм хүртэхдээ … гэрээ хийдэг.

• Бид баптисм хүртэхдээ яг юу хийх гэрээ хийдэг вэ? (Суралцагчдыг хариулжбайх хооронд уг сургаалын мэдэгдлийг гүйцээж бичихийн тулд тэднийхариултуудыг самбар дээр жагсааж бич: Бид баптисм хүртэхдээ нэгнэгнийхээ ачааг үүрэлцэн, Бурханы гэрч болон зогсож, Түүнд үйлчлэн,Түүний зарлигуудыг сахина гэж гэрээ хийдэг.)

Алма болон түүний хүмүүс Зарахемла дахь итгэгчидтэй нэгдсэний дараа Алмаитгэгчдийн олон цугларалтыг үүсгэсэн гэдгийг суралцагчдад тайлбарласнаар,дараагийн судрын хэсгийн хам сэдвийг ойлгоход нь тусал. Цөөн хэдэнсуралцагчийг Мозая 25:23–24-ийг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас

59

Page 74: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

бидний баптисмын гэрээний нэмэлт ойлголтуудыг олж мэдэхийг хүс.Суралцагчид олж мэдсэн зүйлсээ ярилцсаны дараа асуу:

• Хүмүүс Бурханы Сүмд нэгдэн орж, баптисм хүртсэний үр дүнд хэрхэнадислагдсан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг сурч мэдэхэд нь тусал: БидЕсүс Христийн нэрийг өөрсөд дээрээ аван, үүний дагуу амьдрах юм болИх Эзэн бидэн дээр Өөрийн Сүнсийг юүлэх болно.)

• Та баптисмын гэрээнийхээ дагуу амьдарч, Их Эзэний Сүнс таны дээрюүлэгдсэний ачаар амьдрал тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Суралцагчдыг баптисмын гэрээ нь хэрхэн шийдвэр, үйлдэлдээ Есүс Христийндагалдагч байх итгэл үнэмшлийг нь хүчирхэгжүүлдэг талаар тунгаан бодоход урь.

Египетээс гарсан нь 31:13, 16–17; Мозая 18:17, 23–25; Моронай 6:4–6Хүндэтгэлийн өдөр шүтэн бишрэх ньМормоны Ном нь Христийн Сүмийн гишүүдийн баптисмын гэрээгээ сахих ёстойзарим арга замыг харуулдаг гэдгийг тайлбарла.

Хэсэг суралцагчид Мозая 18:17, 23–25-ыг судлахыг мөн бусад суралцагчидМоронай 6:4–6-г судлахыг даалга. Суралцагчдад Христийн дагалдагчдын чандмөрддөг сүсэг бишрэлийн үйлдлүүдийг тодорхойлж буй үг, хэллэгүүдийгтэмдэглэхийг зөвлө. Дараа нь тэднийг олж тогтоосон зүйлээ хуваалцахад урь.

• Гишүүд ямар шалтгаанаар хамтдаа ойр ойрхон цуглардаг вэ? (Суралцагчиддараах үнэнүүдийг олж тогтоох хэрэгтэй: Биднийг Христийн Сүмийнгишүүд болох үед бидэнд Хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж,ариунаар сахихыг зарлигладаг. Сүмийн гишүүдийн хувьд бид Бурханысайн үгээр тэжээгдэж, мацаг барьж, залбирч, нэг нэгнээхүчирхэгжүүлж, ариун ёслолоос хүртэхийн тулд хамтдаа ойр ойрхонцугларах ёстой.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах хэлсэнүгийг унш:

“Ихэнх гишүүн эдгээр нь хэдийгээр чухал ч гэсэн сүмд ирэхдээ сайн мэдээнийцөөн хэдэн шинэ баримтыг эрж олон, хуучин найзуудтайгаа уулзах гэж ирдэггүй.Тэд сүнслэг туршлагыг эрэлхийлж ирдэг. Тэд амар амгаланг хүсдэг. Тэд итгэлээхүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхондоо бол, тэд Бурханы сайнүгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг” (“A Teacher Come from

God,” Ensign, 1998 оны 5-р сар, 26).

• Хүндэтгэлийн өдөр Сүмийн бусад гишүүнтэй хамтдаа цугларах нь хэрхэн танд“тэнгэрийн хүчээр хүчирхэгжсэн” гэдгийг мэдрэхэд тусалдаг вэ?

• Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож, Тэднийг зохих ёсоор шүтэнбишрэхийн тулд Сүм дээр юу хийдэг вэ?

Суралцагчдад яагаад Сүмийн гишүүдэд хүндэтгэлийн өдрийг чанд мөрдөж,ариунаар сахихыг зарлигладаг болохыг ойлгоход нь туслахын тулд тэднийгЕгипетээс гарсан нь 31:13, 16–17-г уншаад, Мозая 18:23-той солбицсон эшлэлболгоход урь.

• Хүндэтгэлийн өдөр нь Их Эзэн ба бидний хоорондох “тэмдэг” гэдэг нь юугэсэн утгатай вэ?

13-Р ХИЧЭЭЛ: БАПТИСМЫН ГЭРЭЭ, ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР, МӨН АРИУН ЁСЛОЛ

60

Page 75: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний дараахмэдэгдлийг унш:

“Бид хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариун байлгадаг вэ? Би залуу байхдааХүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэнхүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөртхэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бидхоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм. Би үүнийг ойлгосноор,

хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэнүйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямартэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуултХүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог” (“Хүндэтгэлийнөдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, 2015 оны 5-р сар, 130 эсвэл 2015 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 123).

• “Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?” гэж өөрсдөөсөө асуух ньХүндэтгэлийн өдөр хийх зүйлсийнхээ талаар илүү сайн сонголт хийхэд бидэндхэрхэн тусалдаг вэ?

• Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад гаргасан хичээл зүтгэл тань долоохоногийн бусад өдөрт танд хэрхэн нөлөөлөх вэ?

Суралцагчдыг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад гаргадаг хичээл зүтгэлээүнэлж дүгнэхэд урь. Тэднээс бодол санаа, үйлдэл нь уг өдөр Эцэгийг чин сэтгэлээшүтэн биширч байгааг нь харуулж байгаа эсэхийг бодож үзэхийг хүс.Суралцагчдыг хүндэтгэлийн өдрийн сүсэг бишрэлээ илүү сайжруулах тодорхойзорилго тавихад урь.

3 Нифай 18:1–11; 20:3–9; Моронай 4:3; 5:2Ариун ёслолоос хүртэх ньАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн дараах мэдэгдлийгсамбар дээр бич (“As Now We Take the Sacrament,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны5-р сар, 39-өөс авав):

“Ариун ёслолоос хүртэх нь бидэнд ариун газар дахь ариун нандин цаг мөчийгөгдөг.” (Ахлагч Л.Том Пэрри.)

• “Ариун нандин цаг мөч,” “ариун нандин газар” гэсэн үзэл бодол нь ариунёслолоос хүртэх үеийн бидний бодол санаа, үйлдэлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдад амилсан Есүс Христ Өгөөмөр нутагт дахь нифайчуудад зочлохдоотэдэнд ариун ёслолыг танилцуулсан гэдгийг сануул. Ангийнхан Аврагч ариунёслолын зорилгын талаар юу заасныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг3 Нифай 18:1–11-ийг ээлжлэн чанга уншихад урь.

• Аврагч ариун ёслолын зорилгын талаар ямар зарчим заасан бэ?(Суралцагчдыг унших хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид ариунёслолоос хүртэн, үргэлж Есүс Христийг дурсан санаснаар ТүүнийСүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгана.)

• Та нар ариун ёслолоос хүртэхдээ мөн долоо хоногийн турш Аврагчийгсанахын тулд юу хийдэг вэ?

13-Р ХИЧЭЭЛ: БАПТИСМЫН ГЭРЭЭ, ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР, МӨН АРИУН ЁСЛОЛ

61

Page 76: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдад Моронай Есүс Христийн дагалдагчид ариун ёслолыг адислахдаахэрэглэдэг байсан үгсийг цэдэглэсэн гэдгийг сануул. Суралцагчдыг Моронай 4:3ба 5:2 дээрх ариун ёслолын залбирлуудыг гүйлгэн уншаад, самбар дээр бичигдсэнзарчимтай холбогдох үг хэллэгийн доогуур зурахад урих талаар бодож үз.

• Хэрэв бид “үргэлж түүнийг санаж” чадахгүй бол ямар үр дагавар ирэх вэ?(Моронай 4:3; 5:2).

Суралцагчдад Есүс ариун ёслолыг танилцуулсныхаа дараагийн өдөр нифайчуудадзочлохдоо Тэрээр ёслолыг дахин адислан түгээсэн гэдгийг сануул. Цөөн хэдэнсуралцагчийг 3 Нифай 20:3-9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаасариун ёслолоос хүртсэнээр ирдэг өөр бусад адислалыг олж мэдэхийг хүс.

• Бидний бодгаль “хэзээ ч өлсөж, бас цангахгүй, харин ханасан байх болно”гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

• Ямар арга замуудаар ариун ёслолоос хүртэх нь таны сүнсний өлсгөлөн,цангааг тайлдаг вэ?

• Ариун ёслолоос даруухнаар, талархалтай хүртэх нь долоо хоногийн туршАврагчийг илүү сайн санахад бидэнд хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчийг ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншиж байххооронд суралцагчдыг ариун ёслолын үеэр гаргадаг зан байдлынхаа талаар бодожүзэхэд урь.

“Ариун ёслолын цуглааны үед, ялангуяа ариун ёслолын үйлчлэлийн үед анхаарлаазөвхөн шүтэн бишрэхэд төвлөрүүлж, бусад аливаа үйл ажиллагаанд, тэр тусмаабусдын шүтэн бишрэхэд саад болох ёсгүй. … Ариун ёслолын цуглаан бол ном,сэтгүүл унших цаг биш. Залуучууд аа, ариун ёслол бол хоорондоо гар утсаарааярих юм уу шивнэлдэх, өөр газар байгаа хүмүүст гар утсаараа мессеж явуулах цаг

биш. Бид ариун ёслолоос хүртсэнээр Аврагчийг үргэлж санана хэмээн гэрээ хийдэг. Ийм чухалгэрээ хийдэг цуглаан дээр гэрээгээ илт зөрчиж байгаа хүмүүсийг харахад хэчнээн харамсалтайбайдаг гээч” (“Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign, 2008 оны 11-р сар, 18-19 эсвэл2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).

Та суралцагчдынхаа хэрэгцээ, Сүнсний өдөөлтүүдийг бодож үзсэнээр, Марк 14:37-г тэдэнтэй хамт уншаад, энэ шүлгийг амьдралдаа хэрэгжүүлэх нэг арга зам болдолоо хоног бүр ариун ёслолын цуглаан дээр шүтэн бишрэхэд саад болох бүхзүйлийг хойш тавьж, Их Эзэнд бүрэн анхаарлаа төвлөрүүлэх явдал гэдгийг онцолжболно.

Суралцагчдыг ариун ёслолоос хүртэхдээ илүү ариун нандин мэдрэмж хүлээнавахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урь. Тэдний дунд Хүндэтгэлийнөдрийн болон ариун ёслолын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсэжбайгаа хүн байгаа эсэхийг асуу. Бид баптисмын гэрээгээ хүндэтгэн, Түүнийгүргэлж санахыг хичээх үед Их Эзэн биднийг Өөрийн Сүнсээр адисална гэсэнгэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал• Египетээс гарсан нь 31:13, 16–17; Мозая 18:8–10, 23; 25:23–24; 3 Нифай 18:1–11;

20:3–9; Моронай 4:3; 5:2; 6:4–6.

• Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, 2015оны 5-р сар, 129-132 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.

13-Р ХИЧЭЭЛ: БАПТИСМЫН ГЭРЭЭ, ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨР, МӨН АРИУН ЁСЛОЛ

62

Page 77: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

14Бурханы чөлөөлөлтийн хүч

ОршилМормоны Ном ямар нэгэн байдлаар боолчлолд орсон хувьхүний болон соёл иргэншлийн тухай олон түүхийг агуулсанбайдаг. Эдгээр түүхийн олонх нь Есүс Христ бол АгууЧөлөөлөгч бөгөөд зугтан гарах, аврагдах боломжгүй санагдсан

үед тусламжийн эх сурвалж болдгийг харуулдаг. Биднаманчлал, даруу байдал, залбирлаар дамжуулан Их Эзэндойртох үедээ Бурханы чөлөөлөлтийн хүчийг дуудан, хүлээнавахад сүнслэг байдлаараа илүү бэлтгэгдсэн байдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал• Л.Том Пэрри, “Чөлөөлөлтийн хүч,” Ensign, 2012 оны 5-р сар, 94-97 эсвэл 2012

оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102.

• Даллин Х.Өүкс, “He Heals the Heavy Laden,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны11-р сар, 6–9.

• Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign, 2014 оны5-р сар, 87-90 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105.

Заах зөвлөмж1 Нифай 1:20; Алма 36:1–3, 27–29Бурхан чөлөөлөлтийг соёрхох хүчтэйСуралцагчдыг хэзээ тэдэнд хүнд сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарсан хэн нэгнийзориг, хүч чадал гүн сэтгэгдэл төрүүлж байсныг бодож үзэхэд урь. Тэднээсажигласан зүйлсээ товч хуваалцахыг хүс.

Суралцагчдаас 1 Нифай 1:1-ийг дотроо уншаад, Нифай амьдралдаа туулсанзовлон бэрхшээлийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

• Нифай “өчнөөн зүдгүүрийг” туулсныхаа дараа өөрт төрсөн мэдрэмжийгхэрхэн тайлбарласан бэ?

• Яагаад та хүн сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарч байсан ч “Их Эзэний өндөрих ээл хишгийг хүртэж” байгаагаа мэдэрч чадна гэж бодож байна вэ?

Суралцагчдаас 1 Нифай 1:1-ийг 1 Нифай 1:20-той солбицсон эшлэл болгоод,яагаад Нифай өөрийн мэдрэмжийг “Их Эзэний өндөр ээл хишгийг хүртэж” гэжтайлбарласныг олж мэдэхийг хүс.

• Энэ шүлэг дэх ямар зарчим хүнд сорилт, зовлон бэрхшээлтэй тулгарах үед хувьхүнд найдвар төрүүлэхэд туслах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоохёстой: Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Бурханы ач ивээл,чөлөөлөлтийг хүлээн авч чадна.)

“Би, Нифай та нарт үзүүлэх болно” гэдэг нь Нифай Бурханы чөлөөлөлтийнхүчний жишээнүүдийг цэдэглэхийг зорьсон болохыг харуулж байгаа гэдгийгтайлбарла. Суралцагчдыг 1 Нифай 1–8 ба 16–18-р бүлгийг гүйлгэн уншаад,Бурханы чөлөөлөлтийн хүчийг харуулж буй Нифайн амьдралын жишээнүүдийголж мэдэхэд урь. Суралцагчдыг олж тогтоосон жишээнүүдээ товчхон хуваалцахадурь. Хэрэв суралцагчид жишээнүүд олж чадахгүй байвал та тэдэнд дараах судрын

63

Page 78: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

хэсгүүдээс нэг эсвэл түүнээс олныг санал болгож болно. 1 Нифай 3:23–31; 4:1–18;7:16–19; 8:7–12; 16:10, 18–31, 36–39; 17:48–55; 18:1–3, 11–21.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрригийн дараах мэдэгдлийгчанга унш:

“Мормоны Номын олон түүхэнд чөлөөлөлтийн тухай өгүүлдэг. Лихай гэрбүлтэйгээ цөл рүү явсан нь Иерусалимын устгалаас чөлөөлөгдсөн хэрэг.Жаредчуудын болон мюлекчүүдийн түүх бас л чөлөөлөлтийн түүх. Бага Алманүглээсээ чөлөөлөгдсөн. Хиламаны залуу дайчид тулалдаж, боолчлолоосчөлөөлөгдсөн юм. Нифай, Лихай хоёр шоронгоос чөлөөлөгдсөн. Чөлөөлөлтийн

сэдэв Мормоны Номоор дүүрэн байдаг” (“Чөлөөлөлтийн хүч,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарынЕрөнхий чуулган, 103).

Алма сүнсний чөлөөлөлтийн жишээ болгон өөрийгөө нүглээс чөлөөлөгдсөнийгхүү Хиламандаа тайлбарласан байдаг. Нэг суралцагчаас Алма 36:1–3-ыг чангауншихыг хүсээд, өөр нэг суралцагчийг Алма 36:27–29-ийг чанга уншихад урь(Алма 5:1–12 нь төстэй зөвлөгөө агуулдаг гэдгийг тайлбарла). Ангийнхнаас дагажуншаад, зовлон бэрхшээлтэй тулгарч байгаа хүнд туслах ойлголтуудыг олжмэдэхийг хүс.

• Та эдгээр судрын хэсгээс бие махбодын эсвэл сүнсний зовлон бэрхшээлтэйтулгарч байгаа хүнд туслах ямар ойлголтуудыг олж мэдсэн бэ?

• Өнөөдөр хүмүүс ямар төрлийн бие махбодын эсвэл сүнсний боолчлолд орсонбайна вэ? (Өвчин, хар тамхинд болон порнографт донтох, ядуурал, дарамтшахалт, ялгаварлан гадуурхал, нүгэл, итгэлгүй байдал, үймээн самуун байжболно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараахмэдэгдлийг үзүүлээд, унш:

“Та тамхи, мансууруулах бодис, мөрийтэй тоглоом эсвэл орчин цагийн сүйрүүлэгчтахал болсон порнографт донтох нүгэл хилэнцтэй тэмцэж байна уу? Та нарынгэрлэлт хэцүү байдалд эсвэл хүүхэд тань аюулд орсон уу? Та нар хүйсээ тогтоохооргайхширч эсвэл хувь хүний үнэ цэнээ хайж байна уу? Та нар эсвэл та нарын ойрдотнын хэн нэгэн өвчин зовлон юм уу сэтгэлийн хямралтай эсвэл үхэлтэй тулгарч

байна уу? Эдгээр асуудлыг шийдэхийн тулд өөр бусад алхмыг хийх шаардлагатай байлаа ч,эхлээд Есүс Христийн сайн мэдээнд ир. Тэнгэрийн амлалтуудад найд. Үүнтэй холбогдууланхэлэхэд Алмагийн гэрчлэл бол миний гэрчлэл юм: ‘Бурханд найдлага тавьсан хэн боловчөөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудаддэмжигдэх болно’ ‘гэдгийг би мэднэ’ [Алма 36:3] хэмээн тэр хэлсэн юм” (“Broken Things toMend,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 70).

• Ахлагч Холланд бидэнд санаа зовнил, сорилт бэрхшээлээ шийдвэрлэж эхлэхэдюу тусална гэж хэлсэн бэ?

1 Нифай 6:4; Мозая 21:2–5, 14–16; 23:23–24; 24:13–15, 21; Алма 34:9;Хиламан 5:9Есүс Христ бол чөлөөлөлтийн эх ундарга мөнСуралцагчдыг зохиолч ном бичихээр өдөөгддөг шалтгаануудыг дурдахад урь.(Жишээлбэл, зохиолч ямар нэгэн түүх өгүүлж, ямар нэгэн сэдвээр мэргэжлийнтуршлага хуваалцахыг эсвэл мөнгө олохыг хүсэж болно.) Цөөн хэдэн суралцагчийг

14-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ХҮЧ

64

Page 79: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

санал бодлоо ангийнхантай хуваалцсаны дараа суралцагчдыг 1 Нифай 6:4-ийгдотроо уншаад, яагаад Нифай бичихээр өдөөгдсөн шалтгаануудыг олж мэдэхэдурь.

• Бошиглогч Нифай цэдэг бичиж үлдээх ямар зорилго түүнд байсан гэж хэлсэнбэ? (Тэрээр хүмүүсийг Бурханд ирж, аврагдахад ухуулахыг хүссэн.)

Бурханы аврах хүч нь чөлөөлөлтийн хүч гэдгийг суралцагчдад гэрчил.

Дараах жагсаалтыг самбар дээр бичээд, суралцагчдад эдгээр судрын хэсэг ньчөлөөлөгдөх шаардлагатай байсан хүмүүсийг дүрслэн харуулж байгаа гэдгийгтайлбарла.

Лимхайн хүмүүс Алмагийн хүмүүс Бүх хүн

Мозая 21:2–5, 14–16 Мозая 23:23–24; 24:21 Алма 34:9; Хиламан 5:9

Суралцагчдаас самбар дээрх судрын хэсгүүдийг дотроо уншаад, хэсэг бүрд зовлонбэрхшээлээс чөлөөлөх эх ундаргын талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

• Та нар эдгээр судрын хэсгээс чөлөөлөлтийн эх ундаргын талаар юу олж мэдэжавсан бэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах сургаалыг онцол: ЕсүсХрист биднийг төөрсөн мөн унасан байдлаас маань болон мөнх бусамьдралын бусад зовлон бэрхшээлээс чөлөөлөх хүчтэй.)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүлээд,нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Би Бурханы чөлөөлөлтийн хүчний талаар гэрчилмээр байна. Бид бүхэндамьдралын маань аль нэг үед энэ хүч хэрэгтэй болно. Амьдарч байгаа бүх хүншалгуур дунд байдаг. … Хоёрхон зүйл бидний хувьд яг адилхан байх юм. Тэдгээрнь мөнх бус амьдралын загварын нэгэн хэсэг юм.

“Нэгдүгээрт, зарим үед шалгуур нь өөрсдийн хүчнээс илүү тусламж хэрэгтэйгэдгийг бидэнд мэдрүүлэхүйц хүнд байх болно. Хоёрдугаарт, Бурхан өөрийн хайр энэрэл,мэргэн ухаанаар бидэнд чөлөөлөлтийн хүчийг боломжтой болгож өгсөн юм” (“The Power ofDeliverance” [Brigham Young University devotional, 2008 оны 1-р сарын 15], 1; speeches.byu.edu).

• Та хэзээ зовлон бэрхшээлийнхээ үед “[өөрийн] хүчнээс илүү тусламж” хүлээнавсан бэ?

Хэрэв цаг гарвал та Бурханы чөлөөлөлт нь бидний ачааг үргэлж авч байна гэсэнүг биш, харин ихэнх үед Бурхан бидний ачаагаа даах чадварыг мааньхүчирхэгжүүлснээр биднийг чөлөөлдөг гэдгийг харуулахын тулд Мозая 24:13–15дахь Алмагийн хүмүүсийн түүхийг дурдаж болно. Эрүүл мэндийн асуудаламьдралынх нь туршид үргэлжлэх зэрэг нөхцөл байдалд бид тэвчээртэй, тэсвэртэйхатуужилтай хандах шаардлагатай. Чөлөөлөлт нь Бурханы арга замаар, Түүнийцаг хугацаанд ирдэг.

Мозая 7:33; 29:20; Алма 58:10–11; 3 Нифай 4:33Чөлөөлөлтийн хүчийг хүлээн авах ньБид гарч чадахгүй эсвэл аврагдах аргагүй мэт нөхцөл байдалд орсон үед биднийхүн нэг бүрд найдвар байдаг гэдгийг гэрчил. Суралцагчдад судруудад Аврагчийн

14-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ХҮЧ

65

Page 80: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

чөлөөлөлтийн хүчийг хэрхэн хүлээн авах тухай зааврууд агуулагддаг гэдгийгсануул.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр жагсааж бич. (Хаалтад байгаа мэдээлэлнь зөвхөн багшид зориулагдсан тул оруулах хэрэггүй.) Суралцагчдыг судрын хэсэгбүрийг уншаад, бидэнд Аврагчийн чөлөөлөлтийн хүчийг хүлээн авахад туслахүйлдлүүдийг олж мэдэхэд урь.

Мозая 7:33 (Зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд хандаж, найдвараатүүнд өгөн, оюуныхаа бүх чармайлтаар түүнд үйлчлэх)

Мозая 29:20 (Даруу байж, Бурханд хүчтэй гуйж залбирах)

Алма 58:10–11 (Сэтгэл оюунаа Бурханд хандсан залбиралд юүлсэн болой)

3 Нифай 4:33 (Наманчилж, даруу байх)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж тогтоосон үйлдлүүдээхуваалцан, ярилцахад урьж, суралцагчдын хариултуудыг самбар дээр бич. Дараахзарчмыг онцол: Бид зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэндхандан, тусламж гуйн залбирч, наманчлалын болон даруу байдлынсүнстэй байх юм бол Түүний чөлөөлөлтийн хүчийг хүлээн авч чадна.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүл:

“Их Эзэн үргэлж биднийг илүү зөв шударга болгон, үүгээрээ дамжуулан чөлөөлөлтрүү хүргэхийг хүсдэг. Энэ нь наманчлалыг шаарддаг. Энэ нь даруу байдлыгшаарддаг. Тиймээс, Их Эзэнд биднийг асуудал бэрхшээл дундуур, ариусгалдавчрахыг хүсэж байгаа тэр газар руу гараас маань хөтлөн аваачих боломжолгохын тулд чөлөөлөлтөд хүрэх зам нь үргэлж даруу байхыг шаарддаг” (“The

Power of Deliverance” [Brigham Young University devotional, 2008 оны 1-р сарын 15], 4;speeches.byu.edu).

• Наманчлал, даруу байдал, залбирал нь хэрхэн бидэнд Их Эзэний чөлөөлөлтийнхүчийг хүлээн авахад тусалдаг вэ?

• Хэзээ та эсвэл таны мэддэг хэн нэгэн чөлөөлөлтийн төлөө Их Эзэнд хандаж,түүнийг хүлээн авсан бэ? Энэхүү туршлага нь хэрхэн Есүс Христэд итгэхитгэлийг тань өсгөсөн бэ?

Суралцагчдыг өөрийн амьдралд Их Эзэний чөлөөлөлтийн хүчийг хүлээн авчбайсан үеийнхээ талаар тунгаан бодоход урамшуулан дэмж. Ирээдүйд мартахгүйнтулд туршлагаа бичиж авахад тэднийг урамшуулан дэмж. Суралцагчдыг хэтхувийн биш юм уу ариун нандин биш туршлагаасаа хуваалцахад урих талаарбодож үз.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 1:20; 6:4; Мозая 7:33; 21:2–5, 14–16; 23:23–24; 24:13–15, 21; 29:20; Алма

34:9; 36:1–3, 27–29; 58:10–11; Хиламан 5:9; 3 Нифай 4:33.

• Л.Том Пэрри, “Чөлөөлөлтийн хүч,” Ensign, 2012 оны 5-р сар, 94-97 эсвэл 2012оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102.

14-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ХҮЧ

66

Page 81: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

15Бурханы мутарт зэмсэг болохнь

ТанилцуулгаЕсүс Христийн сайн мэдээ нь асуудал бэрхшээлтэй дэлхийдзориулагдсан амар амгалангийн захиас юм. Бурханы мутартзэмсэг болдог хүмүүс сайн мэдээнээс хуваалцаж, бусдадхөрвөгдөхөд нь тусалж чадна. Энэ хичээлээс суралцагчид

Бурханы мутарт зэмсэг болж, бусдад мөнх амьдралыг хүлээнавахад нь тусалсан номлогчдын тухай цэдэглэгдсэн МормоныНомын түүхүүдийн зарчмуудыг судалж, хэрэгжүүлэх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• M.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11-р

сар, 43-45 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50-53.

• Дон Р.Кларк, “Becoming Instruments in the Hands of God,” Ensign эсвэлЛиахона, 2006 оны 11-р сар, 97–99.

Заах зөвлөмж1 Нифай 13:37; Мозая 15:14-19, 26–28Сайн мэдээг хуваалцдаг хүмүүст адислал амлагддагСамбар дээр Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 371 дээрхбошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн мэдэгдлийг бич:

“Эцсийн эцэст, хамгийн аугаа, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох юм.”(Бошиглогч Иосеф Смит)

Суралцагчдыг уг мэдэгдлийг дотроо уншихад урь. Дараа нь асуу:

• Яагаад сайн мэдээг бусадтай хуваалцах нь бидний хамгийн чухал үүрэг вэ?

• Та нар энэ үүргийг хүлээн зөвшөөрч мөн биелүүлснээрээ ямар ямар адислалхүлээн авсан бэ?

Нифай сайн мэдээ сэргээгдэж, Мормоны Ном ирэхийг урьдчилан харсан гэдгийгтайлбарла (1 Нифай 13:34–36-г үзнэ үү). Түүнчлэн тэр сайн мэдээг тунхаглан,Христэд ирэхэд нь бусдад тусалдаг хүмүүсийн хүртэх боломжтой адислалыгдүрслэн өгүүлсэн.

Суралцагчдыг 1 Нифай 13:37-г дотроо уншихад уриад, эцсийн өдрүүдэд сайнмэдээг хуваалцахыг эрэлхийлдэг хүмүүст амлагдсан адислалыг тэмдэглэж эсвэлтодруулахад тэднийг урамшуул.

• Сионыг байгуулан, амар амгаланг зарлахыг эрэлхийлэх хүмүүст ямар адислалирдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг ойлгох ёстой: Бид сайн мэдээгхуваалцахаар эрэлхийлэхэд Ариун Сүнсээр адислагдан, Бурханы хаантулсад аврагдаж чадна.)

Абинадай Исаиагаас эш татан, амар амгаланг зарлах гэдэг нь юу гэсэн утгатайболохыг, мөн яагаад бид сайн мэдээг хуваалцахаар эрэлхийлэх ёстойгтайлбарласан гэдгийг суралцагчдад хэл (Исаиа 52:7-г үзнэ үү). Ангийнхныг

67

Page 82: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Абинадайн заасан зүйлийг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг Мозая15:14–19, 26–28-ыг чанга уншихад урь.

• Амар амгалан ба авралыг зарлах гэдэг нь ямар утгатай вэ? (14-р шүлгийг үзнэүү).

• Яагаад аврал бүх үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүст тунхаглагдах хэрэгтэй вэ?

Абинадайн үгсийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд нэгсуралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландынхэлсэн мэдэгдлийг чанга уншихад урь:

“Амар амгалан ба сайн мэдээ, сайн мэдээ ба амар амгалан. Эдгээр нь асуудалбэрхшээлтэй дэлхийд мөн дээр нь амьдардаг асуудал бэрхшээлтэй хүмүүст ЕсүсХристийн сайн мэдээний авчирдаг хамгийн дээд адислалын зарим нь билээ.Эдгээр нь хувь хүний бэрхшээл ба хүмүүний нүгэлт байдлаас гарах гарц, зовлонзүдгүүрт өдрүүдэд болон жинхэнэ цөхөрсөн цаг үед зориулагдсан хүч чадлын эх

сурвалж юм. … Бурханы Цорын Ганц Хүү Өөрөө бидэнд энэ тусламж, найдварыг өгдөг. …

“Амар амгаланг эрж хайх нь хүмүүний бодгалийн туйлын эрэл хайгуул билээ. … Бид бүхнийамьдралд зөвхөн Бурхан л өгч чадах амар амгаланг хүсэмжлэн гуйн залбирахад хүргэдэг гүн уйгашууд автах юм уу зовох эсвэл айх юм уу ганцаардах үе байдаг. Эдгээр нь бүр хамгийн дотныннайзууд хүртэл бидний зовлонг бүрэн нимгэлж чадахгүй сүнслэг өлсгөлөнгийн цаг үе юм”(“The Peaceable Things of the Kingdom,” Ensign, 1996 оны 11-р сар, 82).

• Яагаад Есүс Христийн сайн мэдээ амар амгалангийн захиас байдаг вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгчМарион Ж.Ромнигийн (1897–1988) хэлсэн мэдэгдлийг ярилцах талаар бодож үз:

“Амар амгаланг авчрахын тулд Сатаны нөлөөг зайлуулах шаардлагатай. Түүнийбайгаа газар хэзээ ч амар амгалан оршин тогтнож чадахгүй. Цаашилбал, түүнтэйэв найртай хамт оршино гэдэг нь боломжгүй зүйл юм. … Тэрээр маханбодийнажлуудаас өөр юуг ч тунхагладаггүй. …

“Тиймээс, амар амгалан байлгахын тулд Сатаны нөлөөг эрхшээлдээ бүрэноруулсан байх ёстой. …

“Махан биеийн ажлууд нь дэлхий даяар нийтлэг байдаг шиг амар амгалангийн сайн мэдээ чүүний адил нийтлэг байдаг. Хэрэв нэг хүн үүний дагуу амьдарвал тэр өөртөө амар амгаланголно. Хэрэв хоёр хүн үүний дагуу амьдарвал, тэд өөрсдөдөө төдийгүй өөр хоорондоо амарамгаланг олно. Харин иргэд үүний дагуу амьдарвал үндэстэн дотроо амар амгаланг олохболно. Сүнсний үр жимснээс хангалттай олон үндэстэн хүртэн, дэлхийн бодлогыг хянадагболсон тэр үед л дайны харанга цаашид дэлдэхгүй байх болно” (“The Price of Peace,” Ensign,1983 оны 10-р сар, 4, 6).

• Та хэзээ сайн мэдээ хэн нэгний амьдралд амар амгаланг авчирч байхыг харжбайсан бэ?

• Бид сайн мэдээг үр дүнтэй хуваалцаж болох ямар ямар арга зам байдаг вэ?

Суралцагчдыг сайн мэдээнээс ирдэг амар амгаланг мэдрэхэд нь тусалж болох хэннэгнийг таньдаг эсэхээ бодож үзэхэд урамшуул. Тэднийг уг хүнтэйгээ сайн мэдээгхуваалцахад урьж, хичээлийн явцад сурсан зарчмуудаа хэрхэн хэрэгжүүлж болохтухай бодоход урамшуул.

15-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ МУТАРТ ЗЭМСЭГ БОЛОХ НЬ

68

Page 83: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Moзая 28:3; Aлма 17:2–3, 6, 9–12, 16, 25; 18:10; 21:16; 22:1, 12–14;26:11–12, 26–29; 31:30–34Бурханы мутарт зэмсэг болох нь

Суралцагчдад дээрх зургуудаас нэгийг эсвэл бүгдийг (хийл, засварын газрынхэрэгсэл, эмнэлгийн багажууд) эсвэл тэдэнтэй адил зургийг үзүүлэх талаар бодожүз. Дараа нь асуу:

• Эдгээрийг чадварлаг хүмүүсийн гарт өгвөл тэд юу бүтээж чадах вэ?

• Бурханы мутарт зэмсэг болох гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ?

Нэг суралцагчийг Алма 17:2–3, 9–11-ийг чанга уншихад урь. СуралцагчдаасМозаягийн хөвгүүд Бурханы мутарт зэмсэг болохын тулд юу хийснийг олжмэдэхийг хүс.

15-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ МУТАРТ ЗЭМСЭГ БОЛОХ НЬ

69

Page 84: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Бид хэрхэн Бурханы мутарт зэмсэг болох талаар Мозаягийн хөвгүүдээс юу сурччадах вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг самбар дээр бич: Бидзалбиран, мацаг барьж, судруудаас судалж, бусдад сайн үлгэр жишээүзүүлснээр Бурханы мутарт зэмсэг болж чадна.)

Мормоны Номонд Алмагийн болон Мозаягийн хөвгүүд Бурханы мутарт үр дүнтэйзэмсэг болохын тулд юу хийсэн талаар өөр олон жишээ агуулагддаг гэдгийгтайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич (хаалтан доторх товчагуулгагүйгээр). Суралцагч бүрд нэг эсвэл олон хэсгийг оноож өг. СуралцагчдаасИх Эзэний үйлчлэгчид сайн мэдээг амжилттай хуваалцахын тулд юу хийснийголж мэдэхийг хүс.

Moзая 28:3 (Нэг ч бодгаль мөхөхгүй байж болохын тулд авралыг тунхаглахыгхүссэн.)

Алма 17:6 (Сайн мэдээг номлохын тулд дэлхийн нэр алдраас татгалзахад бэлэнбайсан.)

Алма 17:11-12 (Тэвчээртэй, зоригтой, сайн жишээ үзүүлдэг байсан.)

Алма 17:16 (Наманчилж, гэтэлгэлийн төлөвлөгөөг ойлгоход бусдад туслахыгхүссэн.)

Алма 17:25; 18:10 (Үйлчлэгч байхыг хүссэн.)

Алма 21:16; 22:1 (Сүнсээр удирдуулдаг байсан.)

Алма 22:12-14 (Судруудаас Христ болон гэтэлгэлийн төлөвлөгөөний тухайзаасан.)

Алма 26:11-12 (Бурхан бол хүч чадлынх нь эх сурвалж гэдгийг хүлээнзөвшөөрөхүйц даруу байсан.)

Алма 26:26–29 (Шантрах үедээ бууж өгөөгүй. Христийн үйл хэргийн төлөөзовлонгуудаа тэвчээртэй туулахад бэлэн байсан. Сайн мэдээг олон янзыннөхцөл байдалд заасан.)

Алма 31:30–34 (Бусдыг Христэд авчрахдаа дэмжлэг хүсэн залбирсан.)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахыгсуралцагчдаас хүс. Эшлэлүүдийн товч агуулгыг самбар дээр бичин, суралцагчдынхариултуудыг хураангуйлах талаар бодож үз. Та суралцагчдыг эдгээр судрынхэсгийг бичиж аван, хичээлийн дараа “Сайн мэдээг хуваалцахын чухал хэсгүүд”гэсэн судрын гинжин холбоо бий болгоход урамшуулж болно.

• Хэрэв танд сайн мэдээг бусадтай хуваалцах боломж байсан бол эдгээр хэсэг ньхэрхэн таны амжилтад нөлөөлсөн тухай туршлага эсвэл гэрчлэл хуваалцах уу?

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэн зарчмууд нь хэрхэн өөр дуудлагуудад эсвэл сайннайз, хөрш байхад тань туслах вэ?

• Та хэзээ Бурханы мутар дахь зэмсэг болж, бусдад туслах боломжтой байсан бэ?

Aлма 18:33–35; 23:5–6; 26:2–5, 15; 29:9–10Бусдад хөрвөгдөхөд нь туслах ньМормоны Ном нь Бурханы мутарт зэмсэг болж чадна гэдгийг бидэнд заахаасгадна, зэмсэг болсноор бусдад бидний үзүүлэх боломжтой нөлөөний талаар мөнадил заадаг гэдгийг суралцагчдад сануул.

15-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ МУТАРТ ЗЭМСЭГ БОЛОХ НЬ

70

Page 85: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Ангийнхныг Аммон Бурханы мутар дахь зэмсгийнхээ хувьд юу хийж гүйцэтгэххэрэгтэй байсныг хайж байх хооронд нэг суралцагчийг Алма 18:33-35-ыг чангауншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ зарчмын мэдэгдэл болгонхураангуйлахад урь. (Суралцагчдад дараах зүйлийг олж тогтооход тусал: БидБурханы мутарт зэмсэг болох үед Тэр бидэнд бусдыг үнэний мэдлэгтирэхэд нь туслах хүчийг өгдөг.)

Үнэний мэдлэгт ирэхэд нь бусдад туслахын үр нөлөөг харахад суралцагчдадтуслахын тулд ангийнхныг Алма 23:5-6-г дотроо уншихад урь. Суралцагчдааслеменчүүдийг үнэний мэдлэгт ирэх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

• Ямар үг эсвэл хэллэг сайн мэдээг номлосноор леменчүүдэд үзүүлсэн нөлөөгдүрслэн өгүүлсэн байна вэ?

• Бид бусдыг үнэний мэдлэгт авчрах үед юу тохиолдож болох талаар ямарзарчим сурч болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Бидбусдыг үнэний мэдлэгт авчирснаараа Их Эзэнд хөрвөгдөхөд нь тэдэндтусалдаг.)

Аммон, Алма хоёулаа эдгээр үнэний талаар гэрчилсэн гэдгийг тайлбарла. БидБурханы мутар дахь зэмсгүүд болж, сайн мэдээг хуваалцахдаа бусдад хэрхэннөлөөлж болохыг ангийнхныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас Алма26:2–5, 15 ба Алма 29:9–10-ыг ээлжлэн чанга уншихыг хүс.

• Аммон, Алма хоёрын хураангуйлж хэлсэн мэдрэмжийн юу нь та нарт гүнсэтгэгдэл төрүүлсэн бэ?

Суралцагчдыг сайн мэдээг бусадтай хуваалцах үедээ мэдэрсэн зүйлээ хуваалцахадурь.

Суралцагчдыг бусдад сайн мэдээний талаар суралцаж, хөрвөгдөхөд нь туслахөөрсдийн боломжуудын талаар тунгаан бодоход урамшуул. Тэднийг энэ хичээлдээр сурсан зарчим, дадлагуудыг сайн мэдээг хуваалцах өдөр тутмын хичээлзүтгэлдээ хэрхэн ашиглаж болох талаар бодож үзэхэд урь.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 13:37; Moзая 15:14–19, 26–28; 28:3; Aлма 17:2–3, 6, 9–12, 16, 25; 18:10,

33–35; 21:16; 22:1, 12–14; 23:5–6; 26:2–5, 11–12, 15, 26–29; 29:9–10; 31:30–34.

• M.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11-рсар, 43-45 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50-53.

• Дон Р.Кларк, “Becoming Instruments in the Hands of God,” Ensign эсвэлЛиахона, 2006 оны 11-р сар, 97–99.

15-Р ХИЧЭЭЛ: БУРХАНЫ МУТАРТ ЗЭМСЭГ БОЛОХ НЬ

71

Page 86: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

16 Наманчлал ба өршөөл

ТанилцуулгаБид нүглээс цэвэршихийн тулд наманчлалд хүргэх Есүс Христэдитгэх итгэлийг хөгжүүлсэн байх ёстой. Бид чин сэтгэлээсээнаманчилбал бодгальд маань баяр баясал, ухамсрын амарамгаланг авчирдаг нүглүүдийн ангижралыг хүлээн авч чадна.

Бид Бурханы зарлигуудыг итгэлтэй сахиж, нэг нэгнээ хайрлан,бие биедээ үйлчилснээр амьдралынхаа турш нүглүүдийнангижралыг тогтоон барьж чадна.

Нөхцөл байдлын тухай унших материал• Д.Toдд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р

сар, 38-41 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

• Нийл Л.Андэрсэн, “Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign,2009 оны 11-р сар, 40-43 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49.

• Крэг А.Кардон, “Аврагч өршөөхийг хүсдэг,” Ensign, 2013 оны 5-р сар, 15-17эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16-19.

Заах зөвлөмжAлма 34:15–17; 3 Нифай 9:13–14, 19–22Наманчлалд хүргэдэг Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх ньСуралцагчдаас өөрсдийгөө ариун ёслол дээр наманчлалын талаар үг хэлэх боллоогэж төсөөлөхийг хүс. Сүмийн гишүүдэд энэ сургаалыг илүү сайн ойлгоход ньтуслахын тулд юу хэлж болохоо хуваалцахад цөөн суралцагчийг урь. Тэднийгхариултуудаа хуваалцсаны дараа Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгчДийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

“Бид наманчлахын тулд Христэд итгэх хүчтэй итгэлтэй байх хэрэгтэй” (“Point ofSafe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 100).

• Яагаад энэ мэдэгдэл үнэн бэ?

Амюлекийн зорамчуудад наманчлалын талаар заасан сургаалуудыг цэдэглэсэнАлма 34:15–17-г уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхныг дагаж уншаад,өршөөгдөхийн тулд биднээс юу шаардагддаг гэж Амюлек заасныг олж мэдэхэдурамшуул.

• Эдгээр шүлэгт өршөөл хүлээн авах талаар ямар зарчим заасан байна вэ?(Суралцагчдыг хариулж байх хооронд, дараах зарчмыг самбар дээр бич: Бидөршөөлийн нигүүлсэнгүй адислалыг хүлээн авахын тулд наманчлалдхүргэх Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх ёстой. Суралцагчдад“наманчлалд хүргэх итгэл” гэсэн хэллэгийг эдгээр шүлэгт дөрвөн удаа дурдсанболохыг онцолж хэл. Энэ нь давтагдсан үгийг анзаарах судар судлах чадварыгонцлох боломж юм.)

72

Page 87: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Яагаад бид наманчилж, өршөөгдөхийн тулд Есүс Христэд итгэх итгэлийгхөгжүүлэх ёстой вэ? (Түүний золиослол бидний амьдралд хүчин төгөлдөрбайхын тулд бид Түүний цагаатгагч золиослолд итгэдэг байх ёстой. Бид зөвхөнТүүний Цагаатгалаар дамжуулан өршөөгдөх ба ингэснээр зүрх сэтгэлээөөрчлөн, нүглээс цэвэршигдэж чадна [Moзая 5:2-ыг үзнэ үү].)

Бид суралцагчдад хэрхэн Аврагчид ирж, наманчлахыг илүү сайн ойлгоход ньтуслахын тулд, Аврагчийн цовдлуулалтын гэрч болсон өргөн хүрээний устгалАмерик тивд болж өнгөрсний дараа Тэрээр уг хүмүүст наманчилж, өршөөл хүлээнавахын тулд юу хийх ёстойг заасан гэдгийг тайлбарла. Суралцагчдыгхамтрагчтайгаа хамт 3 Нифай 9:13–14, 19–22-ыг судлаад, биднийг Түүн рүү иржмөн наманчлахын тулд юу хийх ёстой хэмээн Аврагч хэлснийг дүрслэн өгүүлсэнхэллэгийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, суралцагчдыголж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

• Эдгээр шүлэгт бидний наманчлахын тулд хийх ёстой зүйлийн талаар Их Эзэнямар зарчим заасан байна вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэддараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид харууссан зүрх, гэмшсэнсэтгэлтэйгээр Христэд ирвэл Тэрээр биднийг хүлээн авч, нүглүүдээсмаань гэтэлгэх болно.)

• Аврагчийн “Бяцхан хүүхдийн адил надад [ир]” (22-р шүлэг) ба “надад эргэнир” (13-р шүлэг) гэсэн урилга нь хэрхэн бидэнд харууссан зүрх, гэмшсэнсэтгэлтэй байх гэдгийн утга агуулгыг илүү сайн ойлгоход тусалдаг вэ?

• Амьдралын ямар ямар туршлага хүнийг харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйболгоход хүргэж болох вэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Брүс Д.Портэрийн дараах мэдэгдлийг чангауншихад урь: Суралцагч бүрд энэ үгийн нэг хувийг өгөх талаар бодож үз. Биднаманчлах үедээ хэрхэн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөл болгон өгдөгтухай санааг олж сонсоход суралцагчдыг урамшуул.

“Харууссан зүрх, гэмшсэн сэтгэл гэж юу вэ?” … Аврагчийн Мөнхийн Эцэгт төгсзахирагдсан байдал нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийн жинхэнэ мөн чанар юм.Христийн үлгэр жишээ бидэнд харууссан зүрх нь бурханлаг байдлын мөнхийншинж чанар гэдгийг заадаг. Бид харууссан зүрхтэй болох үедээ Бурханы Сүнсэндбүрэн нээгдэж, өөрсдийгөө бүх зүйл дээр Түүнээс хамааралтай гэдгийг ойлгодог.

Ийм золиослол нь бардам зангийн бүхий л хэлбэрийг золиослоход хүргэдэг юм. Чадварлагваарчны гарт буй зөөлөн шавартай адилаар харууссан зүрхтэй хүмүүс Их Эзэний гарт хэвэндорж, хэлбэр дүрстэй болж чадна.

“Түүнчлэн харууссан зүрх, гэмшсэн сэтгэл нь наманчлалын урьдчилсан нөхцөл юм [2 Нифай2:6–7-г үзнэ үү]. … Бид нүгэл үйлдэн, өршөөл хүсэх үед харууссан зүрх, гэмшсэн сэтгэл нь‘авралд хүргэдэг … Бурханы хүслийн дагуух гашуудал’-ыг (2 Коринт 7:10) мэдэрнэ гэсэн үг юм.Энэ нь нүглээс цэвэрших гэсэн бидний хүсэл асар их байгаагийн улмаас зүрх сэтгэл мааньхаруусан өвдөж, Тэнгэр дэх Эцэгтэйгээ эвлэрэхийг хүсэх үед ирдэг билээ. Харууссан зүрх,гэмшсэн сэтгэлтэй хүмүүс Бурханы тэднээс хүссэн ямар ч зүйлийг, юуг ч болов эсэргүүцэлгүйэсвэл дургүйцэлгүй хийхэд бэлэн байдаг. Бид аливаа зүйлсийг өөрсдийн арга замаар хийхээбольж, оронд нь Бурханы арга замаар хийж сурдаг. Ийм байдлаар захирагдахад Цагаатгалхүчин төгөлдөр болж, жинхэнэ наманчлал хийгддэг” (“A Broken Heart and a Contrite Spirit,”Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 32).

• Ахлагч Портэрийн хэлснээр харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй Христэд ирэхгэдэг нь юу гэсэн утгатай вэ?

16-Р ХИЧЭЭЛ: НАМАНЧЛАЛ БА ӨРШӨӨЛ

73

Page 88: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдыг Есүс Христэд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг өргөл болгон өгөхзамаар Түүнд итгэх итгэлээ илүү бүрэн дүүрэн хөгжүүлэхийн тулд юу хийжчадахаа тунгаан бодоход урь. Та тэдэнд Сүнсээр дамжин ирэх бодол сэтгэгдлээтэмдэглэн бичих хэдэн минут өгч болно.

Аврагчийн наманчлалын нигүүлсэнгүй бэлгээс бидний хүн нэг бүр хүртэхболомжтой гэдгийг гэрчил. Цөөн хэдэн суралцагчийг Аврагчийн цагаатгагчзолиослол, наманчлалын бэлгийн талаарх мэдрэмжээ хуваалцахад урь.

Инос 1:4–8; Moзая 4:1–3; Aлма 19:29–30, 33–36; 36:19–21Нүглүүдийн өршөөл нь баяр баясал, амар амгаланг авчирдаг• Та өмнө үйлдсэн нүгэл нь өршөөгдсөн эсэхийг мэдэхийг хүсэж байгаа хүмүүст

юу гэж хэлж болох вэ?

Суралцагчдыг Инос 1:4–8; Moзая 4:1–3 ба Aлма 36:19–21-ийг судлаад, хүмүүснүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч байгаагаа мэдэж болох арга замуудыг олжмэдэхэд урь.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бид нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсанэсэхээ хэрхэн мэдэх вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал:Бид чин сэтгэлээсээ наманчлан, нүглүүдийнхээ ангижралыг хүлээнавах үед бидний гэм буруу арилж, Их Эзэний Сүнсээр дүүргэгдэн, баярбаясал ба амар тайванг мэдэрдэг. Та Сүнсээр өдөөгдсөн үедээ АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний дараах мэдэгдлийгхуваалцаж болно: “Үнэхээр наманчилдаг боловч сэтгэл санааны амар амгалангмэдэрч чадахгүй байгаа хүмүүс зарлигуудыг үргэлж сахих хэрэгтэй. Сэтгэлсанааны амар амгалан Их Эзэний цагт ирнэ гэдгийг би амлаж байна. Эдгэрэлтнь цаг хугацаа шаарддаг” [“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,”Ensign, 2009 оны 11-р сар, 42 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

Энэ зарчмыг дэлгэрэнгүй тайлбарлахын тулд цөөн хэдэн суралцагчаас Алма19:29–30, 33–36-д гардаг Лемонай хаан ба түүний хүмүүсийн хөрвөлтийгдүрсэлсэн хэдэн шүлгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг хүмүүсийн наманчилж,итгэсэн учраас хүлээн авсан адислалыг олж мэдэхэд урь.

• Лемонай хаан ба түүний эхнэр, мөн өөр олон леменчүүд наманчилж,итгэснээр ямар адислал хүлээн авсан бэ? (Тэдний зүрх сэтгэл өөрчлөгдөж,тэнгэр элчүүд тэдэнд тохинуулан, тэд баптисм хүртсэн, мөн Сүм зохионбайгуулагдаж, Их Эзэн Сүнсээ тэдний дээр цутгасан.)

• Та хэзээ бусад хүн наманчлан, Их Эзэнд илүү ойртсоноор эдгээр адислалынзаримыг эдэлж байгааг харсан бэ?

Суралцагчдад дээрх зарчмын үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулднэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын(1924–2015) дараах мэдэгдлийг уншихыг хүс:

“Эмгэнэлтэй алдаа гаргасан хүмүүсээс олон захиа ирдэг. Тэд ‘Би ер нь уучлагдажчадах болов уу?’ хэмээн асуудаг.

“Хариулт нь Тийм ээ, та чадна!

“Сайн мэдээ бидэнд гэм буруугийн зовлон шаналлаас гарах арга зам ньнаманчлал гэдгийг заадаг. Бүрэн дүүрэн мэдлэгтэй мөртлөө мөхлийн замыг сонгосон цөөхөнхэдэн хүнээс бусдад тэдний их бага ямар ч зуршил, донтолт, эсэргүүцэл, зөрчилдөөн,доромжлол бүрэн уучлагдах болно гэсэн амлалт байдаг.

16-Р ХИЧЭЭЛ: НАМАНЧЛАЛ БА ӨРШӨӨЛ

74

Page 89: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Нааш ир, Хамт хэлэлцье гэж Их Эзэн айлдаж байна: Та нарын нүглүүд час улаан мэт боловчцас шиг цагаан болно; Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.” Исаиа цааш нь,‘хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал’ энэ нь боломжтой хэмээн хэлжээ [Исаиа1:18–19]” (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, 1995 оны 11-р сар, 19).

Суралцагчдыг бүрэн наманчилснаар дагалдан ирдэг баяр баясгалан, ухамсрынамар амгаланг мэдэрсэн туршлагаа тунгаан бодоход урь.

Moзая 4:11-12, 26Нүглүүдийнхээ ангижралыг хадгалах ньНэг суралцагчийг Moзая 4:11–12, 26-г чанга уншихад урь. Бид нүглүүдийнхээангижралыг хэрхэн хадгалж болох талаар хаан Бенжамины заасан зүйлийг олжмэдэхэд суралцагчдыг урь.

• Хаан Бенжамины хэлснээр, бид амьдралынхаа турш нүглүүдийнхээангижралыг хэрхэн хадгалж чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олжтогтоох ёстой: Хэрэв бид биднийг гэсэн Бурханы хайр, сайн сайхныгсанан, итгэлдээ гуйвшгүй зогсож, бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилбэлнүглүүдийнхээ ангижралыг хадгалж чадна.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг илүү гүнзгийрүүлэхийн тулд нэгсуралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоныдараах мэдэгдлийг уншихад урь:

“Наманчлал гэдэг нь өөрчлөгдөх хичээл зүтгэлийг хэлдэг. Өөрсдийнхөө зүгээсямар ч хүч чармайлт гаргалгүйгээр Тэр биднийг ариухан нэгэн болгох ёстой гэжмөрөөдвөл, бидний төлөөх Аврагчийн Гетсеманий цэцэрлэгт болон загалмай дээрхийсэн золиослол утга учиргүй болох биз ээ. Харин түүний оронд бид хийж чадахбүхнээ хийсний дараа Түүний ач ивээлийг эрэлхийлэх ёстой (2 Нифай 25:23-ыг

үзнэ үү). Бид нигүүлслийн төлөө залбирдаг шигээ нүглийг даван гарч, хөдөлмөрлөж, хичээхийнтөлөө залбирах ёстой. Сул талаа хүчтэй тал болгохын төлөө өөртөө зохистойгоор шүүмжлэлтэйхандаж, өдөр бүр няцашгүй хөдөлмөрлөж буй хүмүүсийг хараад, Их Эзэн гарцаагүй баярлажбайгаа. Жинхэнэ наманчлал ба жинхэнэ өөрчлөлт олон удаагийн зүтгэлийг шаардаж магадгүй.Гэвч ийм хичээл зүтгэлд ямар нэгэн сайн сайхан цэвэр ариун зүйл байдаг” (“Наманчлалынбурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 39 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган,46).

• Таныг нүгэл, мөнх бус сул дорой зан чанараа даван туулахаар хөдөлмөрлөх үедИх Эзэн та нарын төлөө “гарцаагүй баярлаж” байгаа гэж бодох үед танд ямарбодол, мэдрэмж төрж байна вэ?

Есүс Христийн Цагаатгалын талаарх гэрчлэлээ хуваалц. Суралцагчдад наманчлахүедээ баяр баясгалан, ухамсрын амар амгаланг мэдрэх болно гэдгийг батлан хэл.Суралцагчдыг өөрсдийн амьдралыг дүгнэж, наманчлалд хүргэдэг Есүс Христэдитгэх итгэлийг хөгжүүлэхэд урамшуул.

Суралцагчийн унших материал• Инос 1:4–8; Moзая 4:1–3, 11–12, 26; Aлма 19:29–30, 33–36; 34:15–17; 36:19–21;

3 Нифай 9:13–14, 19–22.

• Нийл Л.Андэрсэн, “Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign,2009 оны 11-р сар, 40-43 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49.

16-Р ХИЧЭЭЛ: НАМАНЧЛАЛ БА ӨРШӨӨЛ

75

Page 90: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

17 Үгийн хүч

ТанилцуулгаМормоны Номын бошиглогчид энэ цаг үед биднийг адислахсудрыг бичиж, хадгалахын тулд асар их хүчин чармайлтгаргасан. Энэ хичээл нь суралцагчдад бошиглогчдын үгсийг

судлан, тэдгээрийн дагуу амьдарснаараа тэд Сатаныг яландийлэх хүчийг хүлээн авч, мөнх бус байдалд замаа олж, эцэстнь мөнх амьдралыг олж авна гэдгийг сануулна.

Нөхцөл байдлын тухай унших материал• Ричард Г.Скотт, “Судрын хүч,” Ensign, 2011 оны 11-р сар, 6-8 эсвэл 2011 оны

10-р сарын Ерөнхий чуулган, 5-8.

• Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 32-35эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 38-40.

• “The Power of the Word,” Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson(2014), 8-р бүлэг, 115–124.

Заах зөвлөмж1 Нифай 3:19–20; 5:21–22; Oмнаи 1:14–17; Moзая 1:3–5; Aлма 37:3–4, 8Судрын ач холбогдолАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараахмэдэгдлийг үзүүлээд, суралцагчдаас түүний асуултад хэрхэн хариулахыг нь асуу:

“Бид нөр хичээнгүй хөдөлмөр, золиослол гарган, түүхийн олон жилийн туршидсудрыг цэдэглэн хадгалсан хүмүүст бүр ч их талархах ёстой. Энэ хүмүүст Мосе,Исаиа, Абрахам, Иохан, Паул, Нифай, Мормон, Иосеф Смит болон өөр олон хүнордог. Судруудын ач холбогдлын талаар бидний мэдэх хэрэгтэй ямар зүйлийг тэдмэдэж байсан юм бол?” (“Судрын адислал,” Ensign, 2010 оны 5-р сар, 32 эсвэл

2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37-38).

• Эдгээр бичээч судруудын ач холбогдлын талаар бидний мэдэх ёстой ямарзүйлийг мэддэг байсан гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн Нифайд болон түүний ах нарт Иерусалим руу буцаж очин, гуулинялтсуудыг олж авахыг зарлигласан гэдгийг суралцагчдад сануул. Ангийнхныгяагаад гуулин ялтсууд Лихайд болон түүний гэр бүлийн хувьд чухал байсаншалтгааныг хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчийг 1 Нифай 3:19–20 ба5:21–22-ыг ээлжлэн чанга уншихад урь.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад судрууд тийм чухал байдаг вэ?(Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Судрууд нь Бурханы үгсба зарлигуудыг бошиглогчдоороо дамжуулан илчлэгдсэн байдлаар ньхадгалдаг.)

Энэ үнэнийг бататгахын тулд Лихайн гэр бүл амлагдсан нутагт ирснээс хойшолон зуун жилийн дараа үр удам нь тэдний гэр бүлийг Иерусалимаас гарсныдараахан тэндээс гарсан Зарахемлагийн хүмүүстэй (мюлекчүүд) уулздаг гэдгийгсуралцагчдад сануул.

76

Page 91: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдыг Омнаи 1:14–17 ба Мозая 1:3–5-ыг дотроо уншаад, судруудтайбайсан (нифайчууд) болон сударгүй байсан (мюлекчүүд) хүмүүсийн хоорондынялгааг олж харахад урь. (Анхааруулга: Судраас суралцах “харьцуулан жиших”чадварын талаар суралцахыг хүсвэл, Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинарба институтын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 22-ыг үзнэ үү).

• Мюлекчүүдэд судрууд байгаагүйн улмаас тэд ямар үр дагавар амссан бэ? (Мөн1 Нифай 4:13-ыг үзнэ үү.)

• Нифайчуудад судрууд байсан учраас ямар ямар адислал ирсэн бэ?

Ангийнхныг нифайчуудын гуулин ялтсуудаас хүлээн авсан адислалуудыг хайжбайх хооронд нэг суралцагчийг Aлма 37:3–4, 8-ыг чанга уншихад урь.

• 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, нифайчууд гуулин ялтсуудаас ямар заримадислалыг авсан бэ?

• Та Алмагийн хэлсэн судрууд “энэ хүмүүсийн ой ухааныг тэлж” гэсэн үгс ньямар утгатай гэж бодож байна вэ?

Ангийнхныг хэрхэн судрууд бидний ой ухааныг тэлдэг талаар нэмэлт санаа хайжбайх хооронд энэ хэллэгийн утгыг тодруулахаар нэг суралцагчаас ахлагч Д.ТоддКристоффэрсоны дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс:

“Судрууд Их Эзэнээ болон Түүнтэй мөн Эцэгтэйгээ ямар харилцаа холбоотойгооүргэлж санахад бидэнд тусалснаар бидний оюун ухааныг тэлдэг юм. Судруудбидний мөнх бус байдлын өмнөх амьдралдаа мэдэж байсан бүхнийг сануулж,бидний үзэж хараагүй өөр эрин зуун, хүмүүс болон үйл явдлуудын тухайзаадгаараа бидний оюун ухааныг тэлдэг юм. …

“Судрууд нь мөн эртний үеийнхэн болон бид юу сурснаа мартахгүй байхад тусалснаар биднийой ухааныг тэлдэг билээ. Бурханы цэдэглэгдсэн үгс өөрсдөд нь байхгүй эсвэл үүнийг үлойшоодог хүмүүс аажмаар Түүнд итгэхээ больж, өөрсдийн оршихуйн зорилгыг мартдаг”(“Судрын адислал,” 38).

• Судрууд биднийг ой ухааныг тэлдэг зарим арга зам юу вэ?

• Судрууд дахь ямар сургаал, зарчим, эсвэл түүхүүд Их Эзэний талаарх та нарындурсамжийг, мөн Түүнтэй харилцах харилцааг тэлсэн бэ?

1 Нифай 8:21–24, 29–30; 15:23–24; 2 Нифай 3:12; 32:3; 33:4–5; Иаков 2:8;7:10–11; Aлма 5:10–13; 31:5; 37:2, 8–10; Хиламан 3:29–30; 15:7–8Бурханы үг адислал авчирдагНэг суралцагчийг Лихайн үзсэн амьдралын модны үзэгдлийг хураангуйланхэлэхэд урь (1 Нифай 8-ыг үзнэ үү). Дараа нь ангийнхнаас төмөр бариул юугтөлөөлдгийг, мөн яагаад энэ нь уг үзэгдлийн чухал хэсэг байсныг асуу.Шаардлагатай бол суралцагчдыг 1 Нифай 8:21-24, 29-30-ыг уншихад урь.

Суралцагчдаас 1 Нифай 15:23–24-ийг уншаад, Бурханы үгээс зууран барьдагхүмүүст ирдэг адислалыг олж мэдэхийг хүс. Та тэднийг олж мэдсэн зүйлүүдээтэмдэглэхэд урамшуулж болно.

• Таны хувьд Бурханы үгээс ”зууран барих” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Бурханы үгээс зууран барьснаар ямарямар адислал хүлээн авч чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох

17-Р ХИЧЭЭЛ: ҮГИЙН ХҮЧ

77

Page 92: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

ёстой: Хэрэв бид Бурханы үгээс зууран баривал сүнслэг байдлаараа хэзээч мөхөхгүй ба чөтгөр биднийг давах хүчгүй байх болно.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарындараах мэдэгдлийг чанга уншихад урь:

“Төмөр бариулаас зууран барих нь түүнээс огт салахгүй байж, ариун судруудыгилчлэгдсэн үнэний баттай эх сурвалж, амьдралын мод руу, чухамдаа Их Эзэн ЕсүсХрист рүү хөтлөх нарийн бөгөөд давчуу замаар авч явах аяны найдвартайудирдамж хэмээн үзэж, залбирч, чин сэтгэлээсээ, байнга ашиглах явдал гэж бизөвлөж байна” (“Lehi’s Dream: Holding Fast to the Rod,” Ensign, 2011 оны 10-р

сар, 36).

Бурханы үгээс зууран барьдаг хүмүүст ирдэг нэмэлт адислалын талаар МормоныНомын хэд хэдэн бошиглогч заасан гэдгийг тайлбарла. Дараах судрынэшлэлүүдийг самбар дээр бич. Суралцагч бүрийг нэг эсвэл хоёрыг судлан,Бурханы үгийг судалснаар ирдэг адислалыг олж мэдэхийг эрэлхийлэхэд урь. Дараань олж тогтоосон адислалаа самбар дээр холбогдох эшлэлийн хажууд бичихийгсуралцагчдаас хүс:

2 Нифай 3:12

2 Нифай 32:3

2 Нифай 33:4-5

Иаков 2:8

Иаков 7:10–11

Aлмa 5:10–13

Aлмa 31:5

Алма 37:2, 8-10.

Хиламан 3:29-30

Хиламан 15:7-8

• Хэзээ та нар эдгээр адислалын аль нэгийг мэдэрч байсан бэ?

Суралцагчдыг ганц бие залуу хүн төмөр бариулаас зууран барихын тулд өдөртутмын амьдралдаа юу хийж болохыг дүрслэхэд урь.

Суралцагчдаас судрыг ашиглаж байгаагаа төмөр бариулаас зууран барьж байнагэж тооцож болох эсэхийг бодож үзэхийг хүс.

Суралцагчдыг төмөр бариулаас илүү сайн зууран барьж, эдгээр адислалыг бүрэндүүрэн хүлээн авахын тулд илүү сайн хийж чадах тодорхой зүйлүүдийн талаарбодож мөн бичиж авахад урь.

Алма 37:38-46Бурханы үг мөнх амьдрал руу хөтөлдөгБошиглогч Лихай лиахона гэдэг зэмсгийг Их Эзэнээс хүлээн авсан гэдгийгсуралцагчдад сануул. Ангийнхныг лиахона Лихайн гэр бүлийг хэрхэн адисалсанболохыг хайж байх хооронд нэг суралцагчийг Aлма 37:38–42-ыг уншихад урь.

17-Р ХИЧЭЭЛ: ҮГИЙН ХҮЧ

78

Page 93: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Лиахона Лихайн гэр бүлийг хэрхэн адисалсан бэ?

• Лиахонаг зохих ёсоор ажиллуулахын тулд Лихайн гэр бүлээс юу шаардагдажбайсан бэ? (Луужин нь зөвхөн тэд үүний заавруудад анхаарал хандуулан, итгэлхийгээд хичээнгүй байдлаа харуулсан үед л ажилладаг байсан. Мөн 1 Нифай16:28-ыг үзнэ үү.)

Лиахонаг ашиглах нь бид Бурханы үгийг хэрхэн ашиглахын “хэв шинж” ба “далдутга” буюу бэлгэдэл байсан гэж Алма заасан гэдгийг тайлбарла. АнгийнхныгАлмагийн лиахона ба Христийн үгсийн хооронд хийсэн харьцуулалтыг хайж байххооронд нэг суралцагчаас Aлма 37:43-46-г чанга уншихыг хүс.

• Алма эдгээр шүлэгт Христийн үгсийн талаар ямар зарчим заасан бэ?(Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид Христийнүгэнд анхаарлаа хандуулах аваас мөнх амьдралд хүрэх шулуун замаарудирдагдах болно. Та суралцагчдыг 45-46-р шүлэгт давтагдаж байгаа хэрэвгэсэн үгийг тэмдэглэхэд урамшуулж болно. Учир шалтгаан, үр нөлөө хоёрынхарилцаа холбоог олж сурах нь судар судлах үйл явцыг сайжруулж чадах чухалчадвар гэдгийг суралцагчдад хэл.)

• Мөнх амьдралд хүрэх “шулуун замаар” удирдагдах гэдэг нь ямар утгатай гэж табодож байна вэ?

• Бид Христийн үгсийг зүгээр л уншаад зогсохгүй, тэдгээрт “анхаарлаахандуулж” эхлэхийн тулд хийж чадах зарим зүйл маань юу вэ?

Ахлагч Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг самбарт үзүүлээд, суралцагчдыгүүнийг уншиж, тавьсан асуултынх нь талаар тунгаан бодоход урьснаар хичээлийгдуусга.

“Амийн усны тогтмол урсгал нь хааяа хааяа сорж уухаас хавьгүй илүү юм.

“Та бид өдөр бүр төмөр бариулаас тууштай зууран барих боломжийг бидэндолгодог судруудыг уншиж, судалж, эрэлхийлж байна уу? Та бид Бурханы үгэнднайдан, амийн усны оргилуур руу урагшлан алхаж байна уу? Эдгээр нь бидний хүннэг бүр залбирч, тунгаан бодох чухал асуултууд юм” (“A Reservoir of Living Water”

[Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх цугларалт, 2007 оны2-р сарын 4], 7, lds.org/broadcasts).

Бурханы үгийг судалснаар хэрхэн адислагдсан талаар гэрчлэлээ хуваалцах хүнсуралцагчдын дунд байгаа эсэхийг асуу. Суралцагчдыг ахлагч Бэднарын тавьсанасуултыг үргэлжлүүлэн тунгаан бодоход урамшуулж, Бурханы үгийг судлах үйлявцаа илүү үр дүнтэй, утга учиртай болгох талаар хичээлийн явцад хүлээн авсанбодол сэтгэгдлээ үйлдэл болгоход урь.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 3:19–20; 5:21–22; 8:21–24, 29–30; 15:23–24; 2 Нифай 3:12; 32:3; 33:4–5;

Иаков 2:8; 7:10–11; Oмнаи 1:14–17; Moзая 1:3–5; Aлма 5:10–13; 31:5; 37:2–4,8–10, 38–46; Хиламан 3:29–30; 15:7–8.

• Ричард Г.Скотт, “Судрын хүч,” Ensign, 2011 оны 11-р сар, 6-8 эсвэл 2011 оны10-р сарын Ерөнхий чуулган, 5-8.

17-Р ХИЧЭЭЛ: ҮГИЙН ХҮЧ

79

Page 94: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

18 Эцсийн шүүлтэд бэлтгэх нь

ТанилцуулгаМөнх бус амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх цаг үе.Мормоны Ном нь үхэл ба амилуулалтын хооронд биднийсүнсэнд юу тохиолддогийг тайлбарладаг. Сүнс маань мөнх бие

махбодод сэргээгдсэний дараа бид Бурханы шүүлтийн суудлынөмнө зогсох бөгөөд тэнд бидний үйлдэл, зүрхний хүслүүдбидний мөнхийн шагналыг тодорхойлох болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 14-16

• Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Ensign, 2014 оны 5-р сар,111-114 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132-135.

• “Understanding Death and Resurrection,” Teachings of Presidents of the Church:Brigham Young (1997), 37-р бүлэг, 273–278.

Заах зөвлөмжAлма 34:32-34; 40:6-7, 11-14Нас барсны дараа зөв шударга хүмүүс диваажин руу, ёс бусчууд сүнсний шоронруу явдаг.Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах асуултуудыг бич:

Мөнх бус амьдралынхаа зорилгыг ойлгодоггүй мөн үхлийн дараах амьдралдитгэдэггүй хүмүүс эдгээр зүйлийг ойлгодог хүмүүсээс хэрхэн өөрөөр амьдардагбайж болох вэ?

Суралцагчдыг дараах асуултад хариулахад урь. Дараа нь тэдэнд Мормоны Номбидэнд дэлхий дээрх амьдралын зорилгыг ойлгоход тусалж, уг амьдрал нас барсныдараа ч үргэлжилдэг болохыг заадаг гэдгийг сануул.

Ангийнхныг Амюлек Аммонайхагийн хүмүүст амьдралын зорилгын талаар юузаасныг хайж байх хооронд нэг суралцагчийг Aлма 34:32-34-ийг чанга уншихадурь.

• Амюлек дэлхий дээрх амьдралын талаар ямар чухал сургаалуудыг заасан бэ?(Суралцагчид уг шүлгээс дараах зүйлийг багтаасан хэд хэдэн сургаалыг олжтогтоох ёстой: Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх цаг юм.)

• Энэ сургаал нь ямар арга замаар хэрхэн мөнх бус байдалд байх үедээ өдөртутам амьдрах ёстойг ойлгоход танд тусалдаг вэ?

Суралцагчдад энэ сургаалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд ерөнхийлөгчТомас С.Монсоны дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:

“Бид төгөлдөржилт өөд хийх мөнхийн аялалдаа сурч, амьдран, өсөж хөгжихөөрдэлхийд ирсэн билээ. Зарим хүн дэлхий дээр богинохон хугацаанд амьдардагбайхад, бусад нь урт насалж, удаан амьдардаг. Хэмжүүр нь бид хэр зэрэг уртнасалсанд биш, харин хэр зэрэг сайн амьдарсанд байдаг” (“He Is Risen,” Ensign,1981 оны 11-р сар, 18).

80

Page 95: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Яагаад Амюлек наманчлах өдрөө хойшлуулахгүй байхыг бидэндсэрэмжлүүлсэн бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүлээд,ангийнхныг яагаад хойшлуулах нь аюултай болохыг хайж байх хооронд нэгсуралцагчаас үүнийг чангаар уншихыг хүс.

“Хэзээ нэгэн өдөр гэдэг нь ‘энэ өдөр биш’ гэсэн утгыг илэрхийлэхэд аюултай үгболж хувирдаг. ‘Би хэзээ нэгэн өдөр наманчилна.’ ‘Хэзээ нэгэн өдөр би түүнийгуучилна.’ ‘Хэзээ нэгэн өдөр би найздаа Сүмийн тухай ярина.’ ‘Хэзээ нэгэн өдөр биаравны нэгээ төлж эхэлнэ.’ ‘Хэзээ нэгэн өдөр би ариун сүмд эргэж очно.’ ‘Хэзээнэгэн өдөр …’ Судрууд юмыг хойш тавих нь ямар аюултай болохыг тодорхой

тайлбарласан [Aлма 34:33–34-ийг үзнэ үү]. … Энэ өдөр нь Бурханы нандин бэлэг юм. ‘Хэзээнэгэн өдөр хийнэ’ гэсэн бодол нь цаг үеийн боломжууд ба мөнхийн адислалуудыг хулгайлагчюм” (“This Day,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 89).

Цөөн хэдэн суралцагчийг Алма 40:6-7, 11-14-ийг ээлжлэн чанга уншихад урь.Ангийнхнаас хамт уншаад, Алма хүү Кориантондоо нас барсны дараа биднийсүнсэнд юу тохиолддог талаар юу заасныг олж мэдэхийг хүс. (Алма “гадаадхаранхуй” гэдэг хэллэгийг ашиглахдаа Сатаны болон зүхэгдсэн хүмүүсийн эцсийнбайдлыг хэлээгүй гэдгийг онцлон тэмдэглэх нь тустай байж болно. Харин тэрээрёс бусчуудын үхэх, амилуулагдах цагийн хоорондох байдлыг хэлсэн юм. Бид энэбайдлыг ихэвчлэн сүнсний шорон гэж нэрлэдэг.)

• Зөв шударгыг болон ёс бусыг үйлдэгчдийн сүнсний байдлын ялгаа юу вэ?(Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах сургаалыг олж тогтоохёстой: Үхэл ба амилуулалтын хооронд зөв шударгыг үйлдэгчдийн сүнсдиваажинд, ёс бусыг үйлдэгчдийн сүнс сүнсний шоронд оршдог.

• Мөнх бус амьдралд хийх бидний үйлдэл үхлийн дараа үзэж мэдрэх зүйлд мааньнөлөөлнө гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

2 Нифай 9:12-13; Мозая 15:21-26; 16:6-11; Алма 11:40, -45–55; 40:4–5,19–24.Амилуулалтын үед бидний сүнс бие махбоддоо сэргээгдэх болноАбинадай хаан Ноад болон түүний санваартнуудад заахдаа, нас барсны дараабидэнд юу тохиолдохыг дүрслэн өгүүлсэн гэдгийг суралцагчдад сануул. Түүнийзаасан сургаалууд сүнсний дэлхийд буюу сүнсний диваажин эсвэл шоронд цагхугацааг өнгөрүүлсний дараа бидэнд юу тохиолдохыг дүрслэн өгүүлсэн байдаг.Ангийнхныг Абинадайн заасан зүйлийг хайж байх хооронд цөөн суралцагчаасМозая 16:6–11-ийг ээлжлэн уншихыг хүс.

• Абинадай бидэнд сүнсний дэлхий дээрх цаг хугацааны дараа юу тохиолдохталаар ямар сургаал заасан бэ? (Дараах үнэнүүдийг онцлон хэл: Есүс Христүхлийн хүлээсийг тасчсан учраас бид бүгд амилуулагдан, үхэшгүй биемахбодыг хүлээн авна. Зөв шударгыг үйлдэгчид төгсгөлгүй азжаргалыг өвлөн авч, ёс бусыг үйлдэгчид төгсгөлгүй шийтгэл хүлээнавах болно.)

Суралцагчдад Мормоны Номын олон бошиглогч амилалтын талаар гэрчилж, энэнь ямар байх талаар тайлбарласан гэдгийг хэл. Дараах судрын эшлэлүүдийгсамбар дээр бичээд (хураангуй тайлбарыг оруулахгүйгээр), суралцагч бүрд нэгэшлэлийг уншихаар оноож өг. Эшлэл бүрийг оноож өгсөн байх ёстой.

18-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ШҮҮЛТЭД БЭЛТГЭХ НЬ

81

Page 96: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдаас эшлэлээ дотроо уншаад, амилуулалтын талаар нэмэлт мэдээлэлолж мэдэхийг хүс.

2 Нифай 9:12–13 (Диваажин зөв шударгыг үйлдэгчдийн сүнсийг чөлөөлнө, харинсүнсний шорон ёс бусыг үйлдэгчдийн сүнсийг чөлөөлнө. Сүнсүүд бие махбодтойгоонэгдэж, үхэшгүй бодгалиуд болно.)

Мозая 15:21–26 (Анхны амилуулалтаар зөв шударгыг үйлдэгчид, юу ч мэдэхгүйнас барсан хүмүүс болон бяцхан хүүхдүүд урагш гарч ирэх болно. Ёс бусыгүйлдэгчид анхны амилуулалтаар байр эзлэхгүй.)

Aлма 11:40–45 (Ёс бусыг болон зөв шударгыг үйлдэгчдийн сүнс, бие дахин нэгдэж,өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэхээр зогсох болно.)

Aлма 40:4–5, 19–24 (Үхэх цаг, амилуулагдах цаг хоёрын хооронд хэсэг хугацаабайдаг ба энэ хугацаанд сүнснүүд сүнсний дэлхийд очдог. Үүний дараа бүх хүнийсүнс төгс бие махбоддоо сэргээгдэж, шүүгдэхээр Бурханы өмнө зогсох болно.)

Суралцагчдад уншсан эшлэлээсээ амилуулалтын талаар мэдэж авсан зүйлээтайлбарлах хугацаа гаргаж өг. Тэдний зарим хариултыг самбар дээр холбогдохэшлэлийн хажууд бичих талаар бодож үз. Шаардлагатай бол эдгээр эшлэлийнталаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараахтай адил нэг эсвэлтүүнээс олон асуулт тавь:

• Эдгээр үнэн нь амилуулалт бодит бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнийчухал хэсэг юм гэсэн таны итгэл үнэмшлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийндараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас амилалтын тухай гэрчлэл ньхэрхэн мөнх бус байдалд биднийг адисалж болохыг олж мэдэхийг хүс.

“Төлөөлөгч Петр Бурхан Өөрийн агуу их өршөөлөөр Есүс Христийн үхэгсдээсамилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар руу дахин төрүүлсэнгэдгийг тэмдэглэн хэлсэн (1 Петр 1:3; мөн 1 Tес. 4:13–18-ыг үзнэ үү).

“Амилалтаар дамжуулан бидэнд өгөгдсөн ‘амьд найдвар’ бол үхэл нь биднийамьдралын төгсгөл биш бөгөөд харин мөнх бусаас үхэшгүй байдал руу шилжихэд

зайлшгүй хийх шаардлагатай алхам гэсэн бидний итгэл үнэмшил юм. Энэ найдвар нь мөнх бусамьдралын талаарх ойлголтыг бүхэлд нь өөрчилдөг. …

“Амилна гэсэн баталгаа нь бидний төрөхдөө эсвэл мөнх бус амьдралынхаа явцад олж авдагбие махбод, сэтгэц, эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэрэг бидэнд болон бидний хайртайхүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадал,ойлголтыг өгдөг юм. Амилуулалтын ачаар эдгээр мөнх бус дутмаг байдал нь зөвхөн түрзуурынх гэдгийг бид мэднэ!

“Мөн амилалтын баталгаа нь бидэнд мөнх бус амьдралынхаа турш Бурханы зарлигуудыгдагахад хүчирхэг түлхэц болж өгдөг. …

“Үхэшгүй байдалд шилжих амилуулалтын талаарх бидний баттай мэдлэг нь бидэнд өөрсдийнүхэл, тэр ч байтугай зуурдын үхэлтэй нүүр тулах зоригийг өгдөг. …

“Түүнчлэн үхэшгүй байдлын баталгаа нь бидэнд мөнх бус байдалд хайртай хүмүүсээсээхагацах үеийг тэсэж гарахад тусалдаг. … Бид бүгд мөнх бус байдлын хагацлыг түр зуурынхболгон, цааш үргэлжлүүлэн амьдрах найдвар, хүч чадал өгдөг амилуулалтын баталгааных ньтөлөө Бурханыг магтан дуулах ёстой” (“Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 15–16).

18-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ШҮҮЛТЭД БЭЛТГЭХ НЬ

82

Page 97: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Хэзээ танд амилуулалтын баталгаа илүү зөв шударга амьдрах хүч чадал эсвэлурам зориг өгч байсан бэ?

Амилуулалтын бодит байдлын талаарх гэрчлэлээ хуваалц.

Aлма 5:15–21; 7:21–25; 41:2–6Эцсийн шүүлтэд бэлтгэх ньАлма Зарахемла дахь Сүмийн гишүүдээс өөрсдийгөө Бурханы өмнө шүүгдэхээрзогсож байгаагаар төсөөлөхийг хүссэнээр тэднийг эцсийн шүүлтэд бэлтгэхэдурамшуулсан гэдгийг тайлбарла. Хэсэг суралцагчийг Алма 5:15-21-ийг ээлжлэнчанга уншихад урь. Ангийнхнаас Алма сонсогчдоосоо юуг бодож үзэхийгхүссэнийг асуу.

• Алмагийн аль асуулт та нарын хувьд хамгийн утга учиртай санагдаж байна вэ?Яагаад?

• Бид 21-р шүлгэн дээрх Алмагийн гэрчлэлээс, аврагдахын тулд юу хийх ёстойталаар ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олжтогтооход тусал: Бид Есүс Христийн гэтэлгэгч цусаар угаагдаж, цэвэрболохоос нааш аврагдаж чадахгүй.)

Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход туслахын тулд ерөнхийлөгч ЖозефФийлдинг Смитийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихадурь:

“Энэ цаг үед хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд ч гэсэн наманчлалыгтунхаглахаас илүү чухал эсвэл шаардлагатай зүйлийг би мэдэхгүй. Би тэднийг …Гэтэлгэгчийн үгсэд анхаарал хандуулахад уриалж байна. Цэвэр бус ямар ч зүйлтүүний оршихуйд орж чадахгүй хэмээн Тэр тодорхой хэлсэн. Зөвхөн өөрсдийнитгэлтэй байдлыг нотлон харуулж, итгэл ба наманчлалаараа дамжуулан өмсгөлөө

Түүний цусанд угаасан хүмүүсээс өөр хэн ч Бурханы хаант улсыг өвлөн авахгүй” (Teachings ofPresidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 91).

Суралцагчдаас Алма 7:21–25-ыг дотроо чимээгүй судлахыг хүсээд, тэднийгөмсгөлүүдээ толбогүй байлгахын тулд өөрсдөдөө хөгжүүлэхийг эрэлхийлэх ёстойзан чанаруудыг олж мэдэн, тэмдэглэхэд урь.

• Та нар Их Эзэнээр шүүгдэхэд бэлтгэхдээ өөрсдийн зайлшгүй хөгжүүлэхшаардлагатай ямар ямар зан чанарыг эдгээр эшлэлээс олж мэдсэн бэ?

Суралцагчдыг үйлдэл, сэтгэл зүрхний хүслүүд нь тэднийг эцсийн шүүлтэн дээрБурхантай уулзахад бэлтгэж байгаа эсэхийг бодож үзэхэд урамшуул. Тэднийгшүүлтийн өдрийг аз жаргалтай болгохын тулд шаардлагатай бүх өөрчлөлтийгхийхэд урамшуул.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 9:12–13; Moзая 15:21–26; 16:6–11; Aлма 5:15–21; 7:21–25; 11:40–45;

16:6–11; 34:32–34; 40:4–7, 11–14, 19–24; 41:2–6.

• Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 5-р сар, 14-16.

18-Р ХИЧЭЭЛ: ЭЦСИЙН ШҮҮЛТЭД БЭЛТГЭХ НЬ

83

Page 98: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

19 Шашны эрх чөлөөгхамгаалах нь

ОршилШашны эрх чөлөө нь өөрсдийн сонголтоор итгэж, үйлдэх мөнөөрөө өөрийгөө тодорхойлж, ухамсрынхаа дагуу амьдрахынзэрэгцээ бусдын эрхийг хүндэтгэх ариун дархан эрх юм (С ба Г134:4-ийг үзнэ үү). Энэ хичээлээр, суралцагчид МормоныНомонд хувь хүн, бүлэг хүмүүс Бурханы Сүмийг түлхэн

унагааж, шашны эрх ба эрх чөлөөг нураахыг эрэлхийлсэн тухайтүүхүүдийг нягтлан үзэх юм. Шашны эрх чөлөөг өнөөдөрхадгалан хамгаалах хэрэгтэй гэдгийг суралцагчдад сануулахболно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,”

Ensign, 2015 оны 5-р сар, 111-113 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган,100-103.

• Даллин Х.Өүкс, “Balancing Truth and Tolerance,” Ensign, 2013 оны 2-р сар, 24-31.

• “Why We Need Religious Freedom,” mormonnewsroom.org/article/why-religious-freedom.

• “An Introduction to Religious Freedom,” mormonnewsroom.org/article/introduction-religious-freedom.

Заах зөвлөмжMoзая 29:10–11, 16–18, 25–26, 32; Aлма 30:7–9Сонгох эрх ба шашны эрх чөлөөний ач холбогдолБид дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэр дэх Зөвлөгөөнд оролцсон гэдгийгсуралцагчдад сануул. Суралцагчдаас энэ зөвлөгөөний үндсэн зорилго, гарсан үрдүнгээс заримыг хуваалцахыг хүс. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994)дараах мэдэгдлийг үзүүлээд, чанга унш:

“Мөнх бус байдлын өмнөх зөвлөгөөн дээрх гол зүйл нь: Бурханы хүүхдүүд сайн,хилэнцэт аль нь ч бай өөрсдийн дагах замыг сонгох эрхтэй байх уу эсвэлалбадлага, шахалтаар дуулгавартай байх уу? гэсэн асуудлыг хэлэлцсэн явдал юм.Христ ба Түүний бүх дагагч эхний санал буюу сонгох эрх чөлөөг дэмжсэн бөгөөдСатан хоёр дахь санал буюу албадлага, шахалтыг дэмжиж байсан” (Teachings of

Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 60–61).

“Судруудад тэнгэрт агуу их дайн, эрх чөлөөний зарчим буюу сонгох эрхийн хоорондын тэмцэлболсон гэдгийг тодорхой тусгасан байдаг” (Teachings: Ezra Taft Benson, 61).

“Энэ асуудлаас болж тэнгэрт эхэлсэн дайн дуусаагүй байгаа билээ. Уг зөрчилдөөн нь мөнх бусбайдал гэх дайны талбарт үргэлжилсээр байна” (Teachings: Ezra Taft Benson, 61).

• Та мөнх бус байдлын өмнө үүссэн эрх чөлөө ба сонголтын хоорондынзөрчилдөөн мөнх бус байдалд үргэлжилсээр байгаа гэсэн ямар нотолгоогхарсан бэ?

84

Page 99: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Яагаад Сатан эрх чөлөөг устгахыг эрэлхийлдэг гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг хариулж байх хооронд ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн (1873–1970)дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз:

“Амьдралыг удирдан чиглүүлэх эрх нь амьдрал хэмээх бэлгийг эс тооцвол, хүнтөрөлхтөнд өгсөн Бурханы хамгийн агуу бэлэг юм” (Teachings of Presidents of theChurch: David O. McKay [2003], 208).

Лихайг амлагдсан нутагт ирснээс хойших хэдэн зууны турш нифайчуудыг хаадудирддаг байсан гэдгийг суралцагчдад сануул. Гэхдээ Мозая хаан засгийн газрыншинэ тогтолцоог бий болгохыг санал болгосон. Суралцагчдаас Moзая 29:10–11,16–18, 25–26-г судлаад, яагаад Мозая засгийн газрын шинэ тогтолцоог саналболгосныг олж мэдэхийг хүс.

• Мозая засгийн газрын шинэ тогтолцоог бий болгох хүсэлтэй байгаа тухайямар шалтгаануудыг өгсөн бэ?

Суралцагчдад шүүгчдийн засаглал нь нифайчуудын нийгэмд эрх чөлөөгхадгалахад тохиромжтой, шаардлагатай байсан гэдгийг тайлбарла. Өөр нийгмүүдзасгийн газрын өөр тогтолцоотой байсан ч гэсэн эрх чөлөөг бий болгонхадгалахыг мөн адил эрэлхийлж байсан. Ангийнхныг Мозая хүмүүсийнхээ эрхчөлөөг хадгалахыг хүссэн шалтгааныг хайж байх хооронд нэг суралцагчаас Мозая29:32-ыг уншихыг хүс.

• Яагаад нифайчуудын эрх чөлөөг хадгалах шаардлагатай байсан бэ?

• Бидний эрхийг хадгалан хамгаалах нь хэний үүрэг вэ? Хэрхэн ийнхүү хамгаалжболох вэ?

Хувь хүний эрх чөлөө нь улс орны хуулийг дуулгавартай дагах зарчмаасдавамгайлах ёсгүй гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Алма 30:7–9-ийг судлаад, нифайчуудын засгийн газраас батлангаргасан эрхүүдээс нэгийг олж тогтооход урь.

Та Их Эзэн бусдыг Бурханд шүтлэгтэй эсвэл шүтлэггүй гэдэгт үндэслэн ялгаварлангадуурхахыг хориглодог гэдгийг судрын энэ хэсэг харуулдаг болохыг тайлбарлаххэрэгтэй байж болох юм (мөн С ба Г 134:4-ийг үзнэ үү).

• Шашны эрх чөлөөг хамгаалах нь нийгэмд хэрхэн үр өгөөжтэй вэ?

Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг дараахмэдэгдлийг уншихад урь:

“Шашны эрх чөлөө буюу ухамсрын эрх чөлөө нь олон үндэстнээс бүрдсэн нийгмийн тогтвортойбайдалд амин чухал юм. Энэ нь өөр өөр шашинд цэцэглэн хөгжих боломжийг олгодог. Шашныэрх чөлөө нь шүтлэгтэй эсвэл шүтлэггүй байхаас үл хамааран бүх бүлэг, хувь хүн, тэр ч байтугайхамгийн эмзэг хэсгийн эрхүүдийг хамгаалдаг” (“Religious Freedom,” mormonnewsroom.org/official-statement/religious-freedom).

Суралцагчдад шашны эрх чөлөөний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг ойлгоход ньтуслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийндараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

19-Р ХИЧЭЭЛ: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ НЬ

85

Page 100: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд шашны эрх чөлөөний дараах дөрвөнчухал онцлог чанарт найдаж, тэдгээрийг хамгаалах ёстой.

Нэг дэх чухал онцлог нь итгэх эрх чөлөө юм. …

“Хоёр дахь чухал онцлог нь өөрсдийн итгэл бишрэлийн талаар бусадтай хуваалцахэрх чөлөө юм. …

“Гурав дахь чухал онцлог нь шашны байгууллага, сүмийг байгуулж, бусадтай хамт энх тайвнааршүтэн бишрэх эрх чөлөө. …

“Дөрөв дэх чухал онцлог нь итгэлийнхээ дагуу амьдрах буюу гэр орон, сүмд төдийгүй олоннийтийн газарт итгэлээ чөлөөтэй ашиглах эрх чөлөө юм” (“Сонгох эрхийг хадгалж, шашны эрхчөлөөг хамгаалах нь,” Ensign, 2015 оны 5-р сар, 112 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган,101).

Дараах үгсийг самбар дээр бичиж, энэ дөрвөн чухал онцлогийг хураангуйл:

Итгэх, хуваалцах, зохион байгуулах, амьдрах эрх чөлөө.

• Энэ дөрвөн чухал онцлогийн аль нэгийг хязгаарлах нь хэрхэн сүнслэгээр өсөжхөгжих боломжийг боогдуулах вэ?

• Шашны эрх чөлөөний эдгээр бүрэлдэхүүн хэсэг хэрхэн таны амьдралднөлөөлсөн бэ?

Aлма 2:1–10, 12, 27–28; 44:1–5; 46:4–5, 10–16, 19–22Шашны эрх чөлөөг хадгалах ньДараах эшлэлүүдийг самбар дээр бичээд, энд шашны эрх чөлөөнд заналхийлдэгзүйлс орсон гэдгийг тайлбарла.

Алма 2:1-4

Алма 46:4-5, 10

Ангийнхны нэг хэсэгт эхний эшлэлийг, нөгөө хэсэгт хоёр дахь эшлэлийгсудлуулахаар оноож өг. Суралцагчдаас шашны эрх чөлөөнд заналхийлсэнхүмүүсийн зорилгыг олж мэдэхийг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Амлисай, Амаликая нар ямар зорилготойбайсан бэ?

• Эдгээр түүхэнд гарч буй нийгмүүдэд шашны эрх чөлөөгөө алдах нь хэрхэннөлөөлөх байсан бэ?

Дараах тодоор бичсэн бичвэрийг самбар дээрх эшлэлүүд дээр нэмж бич:

Aлма 2:1–4, 5–10, 12, 27–28

Aлма 46:4–5, 10, 11–16, 19–22

Суралцагчдыг уншсан хэсгүүдэд нь нэмэгдсэн шүлгүүдийг уншихад урьж, зөвшударга хүмүүс шашны эрх чөлөөгөө хамгаалахын тулд юу хийснийг олжмэдэхийг хүс.

19-Р ХИЧЭЭЛ: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ НЬ

86

Page 101: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Бид эдгээр шүлгээс шашны эрх чөлөөг хамгаалах талаар ямар үнэнүүдийг сурчболох вэ? (Суралцагчид дараах үнэнүүдийг олж тогтоох ёстой: Гэр бүл,шашин шүтлэг, эрх чөлөөгөө хамгаалах нь бидний үүрэг мөн. БидБурханд хандан залбирч, Түүний зарлигуудыг сахих гэрээ байгуулахүед Тэр бидний эрхүүдийг болон шашнаа хамгаалахад хүчирхэгжүүлэхболно.)

Түүнчлэн цаг үлдвэл та ангийнхантайгаа Алма 44:1–5-ыг хамт уншаад,нифайчуудын итгэл хэрхэн тэднийг Зерахемна ба леменчүүдийн эсрэгхүчирхэгжүүлсэн талаар ярилцаж болно.

• Мормоны Номонд шашны эрх чөлөө нь хавчлага, дайн дажнаас болж олонтооаюулд ордог байсан. Өнөө үед хувь хүн, бүлгүүд хэрхэн шашны эрх чөлөөндзаналхийлдэг вэ?

Энэ асуултад хариулахад туслах хэрэг гарвал, Америкийн Нэгдсэн Улсад шашныэрх чөлөөний эсрэг өсөн нэмэгдэж буй аюулын талаарх дараах мэдэгдлийг унш:Хэдийгээр энэ мэдэгдэл нь Америкийн Нэгдсэн Улсад болж буй асуудлуудтайхолбоотой боловч өөр олон улс орон шашны эрх чөлөөтэй холбоотой ижилтөстэй бэрхшээлтэй тулгарч байгаа гэдгийг онцол. (Анхааруулга: Энэ мэдэгдлийгзөвхөн шашны зарим эрх чөлөө хэрхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа жишээгөгөхөд ашигла. Үүнийг ижил хүйстний эрхийн эсвэл улс төрийн бусад асуудлынталаарх ярилцлага болгож болохгүй.)

“Шашны эрх чөлөөний эсрэг бэрхшээлүүд олон эх сурвалжаас үүдэн гарч ирж байна. Ижилхүйстний эрхийг хамгаалах хандлага өсөж байгаа нь шашны эрх чөлөөнд хэд хэдэн арга замаарзаналхийлж байгаа болно. Эрүүл мэндийн салбар дахь өөрчлөлтүүд нь хүний амьдралынталаар тодорхой ёс суртахууны итгэл үнэмшил бүхий хүмүүсийн эрхэнд заналхийлж байгаабилээ. Эдгээр болон бусад асуудал зөрчилдөөнийг үүсгэн, шашны байгууллага, итгэлбишрэлтэй хүмүүст шахалт үзүүлж байна. Тэд … шашны байгууллагуудын ажил эрхлэлт, эдхөрөнгийн захиран зарцуулах явцыг хязгаарлахаар заналхийлж байна. Тэд шашныбайгууллагатай холбоотой их дээд, дунд сургууль, нийгмийн үйлчилгээ үзүүлдэгбайгууллагуудыг хавчин шахаж байна. … Бид эдгээр болон өөр олон нөхцөл байдалд шашныболон ухамсрын эрх чөлөө хэрхэн аажмаар боловч тасралтгүй идэгдэн нурж байгааг харжболно” (“An Introduction to Religious Freedom,” mormonnewsroom.org/article/introduction-religious-freedom).

Сүм бүгдэд эрх тэгш байх үзлийг баримталдаг гэдгийг онцлон хэл. Бид Итгэлийнтунхаг 1:11-тэй уялдуулан өөрсдийн шашны эрх чөлөөг бусдын эрх, ашигсонирхлыг хүндлэх арга замаар эрх тэгш, тэнцвэртэй тунхаглах ёстой (“MormonLeaders Call for Laws That Protect Religious Freedom,” mormonnewsroom.org/article/church-news-conference-on-religious-freedom-and-nondiscrimination-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийгчанга уншихад урь:

“Хэрэв би аль нэг Мормоны төлөө амь насаа зориулахад бэлэн байдгаа харуулжчаддагсан бол, пресбитриен, баптист эсвэл бусад шашны аль нэг сайн хүн эрхээхамгаалахын төлөө амь насаа зориулахад бэлэн байдгийн адилаар, миний биехожмын үеийн гэгээнтнүүдийн эрхүүдийг улан доороо дэвсэлж байгаа шиг Ромынкатоликчуудын эсвэл нэрд гараагүй бөгөөд өөрсдийгөө хамгаалахад хүчин мөхөс

аливаа бусад шашны эрхүүдийг улан доороо дэвсэлж байгааг эсэргүүцэн, амь насаа өргөхөдбэлэн байна гэдгийг Тэнгэрийн өмнө зоригтой тунхаглаж байна.

19-Р ХИЧЭЭЛ: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ НЬ

87

Page 102: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Бие сэтгэлд минь сүнслэгээр нөлөөлдөг зүйл бол эрх чөлөөг хайрлах хайр—бүх хүнтөрөлхтний иргэний, шүтлэг бишрэлийн эрх чөлөө юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас:Иосеф Смит (2007), 390).

• Яагаад зөвхөн хожмын үеийн гэгээнтнүүдийн бус, бүх хүний шашны эрхчөлөөг хамгаалах нь чухал вэ? (Ийнхүү хамгаалах нь бусдад Бурханытөлөвлөгөөний дагуу сонгох эрхээ ашиглан, амар тайван, шударга нийгмийгбий болгох боломжийг олгодог. Хэрэв бид шашны итгэл үнэмшил мааньхамгаалагдан, хүндлэгдээсэй гэж хүсэж байгаа бол бусдын итгэл үнэмшлийгмөн адил хамгаалан, хүндлэх ёстой.)

• Бид шашны эрх чөлөөг хадгалан, хүчирхэгжүүлэхийн тулд ямар зарим нэгзохимжтой үйлдлийг хийж болох вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг ахлагч РобэртД.Хэйлсийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

“Ах, эгч нар аа, бид эдгээр нандин эрх, эрх чөлөөг өөрсдийнхөө болон үрудмынхаа төлөө хамгаалах үүрэг хариуцлагатай. Үүний тулд та, би юу хийж чадахвэ?

“Нэгдүгээрт, бид мэдээлэл сайтай байж чадна. Орон нутагт тань болж буй шашныэрх чөлөөнд нөлөөлж болзошгүй асуудлуудыг мэдэж бай.

“Хоёрдугаарт, шашны эрх чөлөөний талаар бидний адил үзэл бодолтой бусад хүнтэй хувиараанэгд. Шашны эрх чөлөөг хамгаалахаар мөр зэрэгцэн ажилла.

“Гуравдугаарт, үг үйлсээрээ итгэлийнхээ сайн үлгэр жишээ байхаар амьдар. Шашныхаа дагуухэрхэн амьдардаг маань шашныхаа талаар юу хэлэхээс маань хамаагүй илүү чухал” (“Сонгохэрхийг хадгалж,” 102).

• Та хэрхэн орон нутгийн тань шашны эрх чөлөөнд нөлөөлж буй асуудлуудынталаар мэдээлэлтэй болж чадах вэ?

• Орон нутагт тань өөр ямар ямар бүлэг шашны эрх чөлөөний тал дээр тантайадил үзэл бодолтой байдаг вэ?

• Та шашны эрх чөлөөг дэмжихийн тулд юу хийсэн бэ эсвэл бусад хүний юухийж байгааг харж байсан бэ?

Суралцагчдад mormonnewsroom.org дээр байгаа шашны эрх чөлөөний талаарх эхсурвалжуудын талаар мэдээлэл өг. Суралцагчдыг шашны эрх чөлөөг дэмжин,хамгаалахын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урамшуулж, Тэнгэрлэг Эцэгтэдний хичээл зүтгэлийг удирдан чиглүүлнэ гэсэн гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал• Moзая 29:10–11, 16–18, 25–26, 32; Aлма 2:1–10, 12, 27–28; 30:7–9; 44:1–5; 46:4–5,

10–16, 20–22.

• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,”Ensign, 2015 оны 5-р сар, 111-113 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган,100-103.

19-Р ХИЧЭЭЛ: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ НЬ

88

Page 103: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

20Итгэл, гэрчлэлээхүчирхэгжүүлэх нь

ТанилцуулгаЕсүс Христ ба Түүний сайн мэдээнд итгэх итгэл нь Бурханыхүүхдүүдэд хүч чадал, сүнслэг хамгаалалтыг авчирдаг.Мормоны Ном хувь хүмүүсийн итгэлгүйдээ бууран доройтоходхүргэдэг хандлага, зан чанарыг харуулдаг. Мормоны Номын

бошиглогчид эдгээр зан чанар, хандлагын талаарсэрэмжлүүлсэн бөгөөд бидний итгэл, гэрчлэлийг хамгаалан,хүчирхэгжүүлэх сайн мэдээний зарчмуудыг заасан.

Нөхцөл байдлын тухай унших материал• Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18-21 эсвэл

2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32–36.

• Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-р сар, 36-39 эсвэл 2015оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20-22.

• Ларри С.Качер, “Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд,” Ensign,2014 оны 11-р сар, 104-106 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121-123.

Заах зөвлөмж2 Нифай 1:10–11; 9:28; Moзая 2:36–37; 26:1–4; Aлма 12:9–11; 31:8–11;46:7–8; Хиламан 4:11–13; 13:24–26; Moрмон 9:7–8Итгэл, гэрчлэлийг доройтуулж болох хандлага ба зан чанарДараах асуултыг үзүүлээд, суралцагчдыг товч хариулахад урь:

• Сайн мэдээний адислалуудыг хүртсэн хүмүүс хэрхэн итгэл, гэрчлэлээ алдажболох вэ?

Суралцагчдад бошиглогч Лихай үр удам нь хэзээ нэгэн өдөр Есүс Христ ба Түүнийсайн мэдээнд итгэх итгэлээ алдана гэдгийг сэрэмжлүүлсэн болохыг сануул. Нэгсуралцагчийг 2 Нифай 1:10–11-ийг чанга уншихад уриад, суралцагчдаас угитгэлгүй байдал нь Лихайн үр удамд ямар нөлөө үзүүлснийг олж мэдэхийг хүс.(“Итгэлгүйдээ бууран доройтох” гэдэг нь итгэлгүй байдлаас болж сүнслэгбайдлаараа доройтох гэсэн утгатай гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.)

• Итгэлгүй байдал нь эцэстээ Лихайн үр удамд ямар нөлөө үзүүлсэн бэ?

Нифай үндэстэнг устгалд хөтлөх болсон олон хүчин зүйл байсан ч нифайчуудынуналтын гол үндэс нь тэд Есүс Христ ба Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ алдсанявдал гэдгийг онцолж хэл. Энэ шалтгааны улмаас Мормоны Номын бошиглогчидИх Эзэнд итгэх итгэлийг сулруулдаг зан чанар, хандлагуудын талаар ахин дахинсэрэмжлүүлж байсан бөгөөд гэрчлэлийг хэрхэн олж авч мөн хүчирхэгжүүлэхталаар заасаар байсан.

Нэг суралцагчаас Мозая 26:1-4-ийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг хаанМозаягийн засаглалын үед зарим хүний итгэлийг дордуулсан хандлага, занчанарыг олж мэдэхэд урамшуул.

Суралцагчдыг эдгээр шүлэгт үнэнд итгэхгүй, үнэний дагуу үйлдэхгүй байхыгсонгодог хүмүүст юу тохиолддог талаар заасан нэг зарчмыг олж тогтооход урь.Суралцагчдын олж тогтоосон зарчмуудад дараах зарчмууд байж болох юм:

89

Page 104: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Хүмүүс заалгасан үнэнүүддээ итгэхгүй, тэдгээрийн дагуу үйлдэхгүй байхсонголтыг хийхэд тэдний зүрх сэтгэл хатууран, итгэл ба гэрчлэлийнадислалыг эдэлж чадахгүй.

• Яагаад хүмүүс заалгасан үнэнүүддээ итгэхгүй, тэдгээрийн дагуу үйлдэхгүй байхсонголтыг хийхэд зүрх сэтгэл нь Сүнсний эсрэг хатуурдаг гэж та бодож байнавэ?

Суралцагчдад итгэл ба гэрчлэлийг алдахад хүргэдэг өөр хандлага, зан чанарыголж тогтооход нь туслахын тулд дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич.Суралцагч бүрд нэг эсвэл хоёр эшлэлийг уншихаар оноож өг. Эшлэл болгоныгоноож өгсөн байх ёстой. Хүмүүсийн итгэл, гэрчлэлээ алдахад хүргэж болоххандлага, зан чанарыг оногдсон эшлэлээсээ олж мэдэхийг суралцагчдаас хүс.

2 Нифай 9:28

Мозая 2:36-37

Алма 12:9-11

Алма 31:8-11

Алма 46:7-8

Хиламан 4:11-13

Хиламан 13:24-26

Мормон 9:7-8

Хангалттай хугацаа өгсний дараа, олж тогтоосон хандлага, зан чанараа хуваалцан,хэрхэн эдгээр нь итгэл, гэрчлэлийг сулруулж болохыг тайлбарлахыг суралцагчдаасхүс. Суралцагчдын хариултуудыг самбар дээрх холбогдох эшлэлүүдийнх нь хажуудхураангуйлан бич.

• Эдгээр хандлага эсвэл зан чанарын аль нь өнөөгийн Сүмийн залуу гишүүдийнхувьд хамгийн аюултай гэж та бодож байна вэ? Яагаад?

Суралцагчдаас самбар дээр жагсаасан хандлага эсвэл зан чанараас нэгийг сонгон,өөрсдийгөө хэрхэн уг хандлага эсвэл зан чанараас хамгаалж болохыгтайлбарлахыг хүс.

Суралцагчдад аль хандлага эсвэл зан чанар тэдний итгэл ба гэрчлэлд заналхийлжбайсныг мөн өөрсдийгөө хүчирхэгжүүлэхийн тулд тэд юу хийж чадах талаартунгаан бодох хугацаа гаргаж өг.

2 Нифай 28:21-23 ; Мормон 5:16-18Итгэл, гэрчлэлээ алдсанаас ирэх үр дагавруудБошиглогч Мормон нифайчуудын цэргийг удирдаж байхдаа өөрийн хүмүүсийн ёсбус хийгээд найдваргүй нөхцөл байдлыг анзаарсан гэдгийг суралцагчдад сануул.Суралцагчдаас Moрмон 5:16–18-ыг судлаад, Мормон өөрийн хүмүүсийн сүнслэгнөхцөл байдлыг хэрхэн дүрслэн өгүүлснийг олж мэдэхийг хүс.

• Та “Дэлхийд Христгүй, Бурхангүй” амьдрах гэдэг нь ямар утгатай гэж бодожбайна вэ?

• Бид Мормоны үгээс Их Эзэнд итгэх итгэлээ алдан, наманчлахаас татгалздагхүмүүсийн тухай ямар зарчим сурч болох вэ? (Тэд өөр өөр үгс хэрэглэж болох ч

20-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, ГЭРЧЛЭЛЭЭ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ

90

Page 105: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид итгэлээ алдан,наманчлахаас татгалзвал Сүнс биднээс холдож, бид Их Эзэнийудирдамжийг алдах болно.)

• 18-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Мормон Их Эзэний удирдамжийг алдах нь ямарүр нөлөөтэй гэж сэрэмжлүүлсэн бэ?

Нифай Сүнсийг алдан, чөтгөрийн боол болон удирдагдах үйл явц нь удаан бөгөөдаажим явагддаг гэж заасан гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг 2 Нифай28:21-23-ыг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас энэ аажим явагддагсүнслэг доройтлыг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж тогтоохыг хүс.

• Нифай хүнийг сүнслэг доройтолд хүргэдэг ямар хандлагуудыг тодорхойлсонбэ?

• Яагаад эдгээр хандлага нь бидний итгэлд аюултай гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг чангауншихыг хүс.

“Үнэн бидэнд шат шатаар өгөгддөгийн адилаар бид дуулгавартай байх үед гэрэлгэгээ аажим аажмаар тодордог ч, дуулгаваргүй байх үед үнэний талаарх биднийгэрчлэл үл мэдэгдэм, бага багаар буурч, харанхуй байдал аажим бүрхэж, бардамнэгэн болж өөрчлөгдөж байгааг амархан үгүйсгэх боломжтой болдог.

“Би Сүмээс аажмаар холдсон нэгэн залуугийн бардамнаж байхыг сонссон. Эхлээдтэр ням гаргийн хичээлээ заахаа болин, дараа нь Сүмээс холдож, түүний дараа зарим үедаравны нэгээ төлөхөө мартдаг болсон. … Тэр гарч буй өөрчлөлтийг мэдэрч чадахгүй байсан чби үүнийг нь мэдэрч байсан. Түүний нүдэн дэх гал цог, тэр бүү хэл царайн дахь гэрэл гэгээ ньбөхөж байсан юм. Тэр үүнийг харж чадахгүй байв, учир нь Бурханд дуулгаваргүй байхын үрнөлөөний нэг нь Бурхантай холбоо тасарч байгаа гэсэн аливаа мэдрэмжийг хаахад хангалттай,сүнслэг мэдрэмжийг алдуулах тариаг бий болгодог юм шиг надад санагддаг. Энэ нь үнэнийталаарх түүний гэрчлэл идэгдэн нураагдаад зогсохгүй, гэрэлд байх үеийн дурсамжууд ньтүүний хувьд хий хоосон зүйл мэт санагдах болсон юм” (“A Life Founded in Light and Truth”[Бригам Янгийн их сургуулийн онцгой цугларалт, 2000 оны 8-р сарын 15], 3, speeches.byu.edu).

• Таны хувьд ямар ямар шинж тэмдэг хүн итгэл, гэрчлэлээ алдаж эхэлж байгаагхаруулдаг гэж бодож байна вэ?

1 Нифай 15:7–11; 2 Нифай 25:28–29; Moзая 4:11–12; 15:11; Хиламан15:7–8Итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх ньНэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэнийдараах мэдэгдлийг уншихад урь:

“Амьдрал дээр салхитай орчинд ургасан мод илүү бат бөх болдог. Салхи зулзаганмодыг нүдэх үед уг модны дотор хоёр зүйл болж байдаг. Нэгдүгээрт, тэд үндсээилүү хурдан, улам их тарааж ургуулдаг. Хоёрдугаарт, модны үндэс хийгээдмөчрүүдийг илүү зузаан ургуулж, салхины хүчний эсрэг найган зогсож чадах эсийнбүтцийг бий болгодог. Эдгээр хүчирхэг үндэс, мөчир нь дахин ирэх тэрхүү

салхинаас модыг хамгаалж байдаг байна.

“Та нар Бурханы хувьд модноос хамаагүй үнэ цэнэтэй билээ. Та нар Түүний хүү, охин юм.Тэрээр та нарын сүнсийг хүчтэй мөн амьдралын хар салхинуудад сэтгэлийн хаттай байхчадавхтай бүтээсэн. Зулзаган модыг хүчирхэгжүүлдэг салхи шиг, өсвөр насанд чинь тохиолдсонхар салхинууд та нарыг ирээдүйн амьдралд бэлтгэн, сүнслэг хүч чадлыг тань өсгөн нэмэгдүүлж

20-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, ГЭРЧЛЭЛЭЭ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ

91

Page 106: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

чадна” (“Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5-р сар, 18 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхийчуулган, 32-33).

• Бид сүнслэг хүч чадлыг олж аван, итгэл ба гэрчлэлийн маань эсрэг ирэхбэрхшээлүүдийг давж гарахын тулд юу хийж чадах вэ?

Суралцагчдад Мормоны Ном нь илүү хүчирхэг итгэл, гэрчлэлтэй болохыгэрэлхийлж буй хүмүүсийг удирдан чиглүүлэх сайн мэдээний зарчмуудыг агуулдаггэдгийг сануул.

Нэг суралцагчаас 2 Нифай 25:28–29-ийг чанга уншихыг хүсээд, эдгээр шүлэг ньхэрхэн аврагдаж болох талаар Нифайн өөрийн хүмүүст өгсөн хүчирхэг номлолыгхураангуйлдаг гэдгийг тайлбарла. Ангийн гишүүдээс Нифай бидний амьдралдаахийх хамгийн чухал шийдвэрийн талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

• Нифай энэ амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэр тань юу байх болно гэжзаасан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Хэрэв бидЕсүс Христэд итгэн, Түүнийг бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараашүтэн бишрэхийг сонговол, сүнслэг байдлаараа хүчтэй хэвээр байж,тусгаарлагдахгүй байх болно.)

Далын ахлагч Л.Витни Клэйтоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаасүүнийг чанга уншихыг хүс:

“Үе үеийн бошиглогчид биднийг Христэд итгэхэд урамшуулж, бүр чин сэтгэлээсээгуйсаар ирсэн билээ. … Итгэхийг сонгох шийдвэр нь бидний амьдралдаа гаргаххамгийн чухал шийдвэр юм. Энэ нь бидний бусад бүх шийдвэрт нөлөөлдөг. …

“Найдвар, гэрчлэл, итгэл нь зүгээр сууж байгаад олж авдаг зарчмууд биш юм.Тэдгээр нь бидэнд зүгээр хүрээд ирдэггүй. Найдвар нь бидний сонгодог зүйл

бөгөөд бид үүнд найдан, үүний төлөө ажиллаж мөн золиослол хийдэг. Бид санаандгүй байжбайгаад гэнэт залбирч, гэнэт аравны нэгээ төлдөггүй шигээ санаандгүй байж байгаад гэнэтАврагчид болон Түүний сайн мэдээнд итгэдэг болчихно гэж байхгүй. Бид бусад зарлигийгдагахыг сонгодог шиг итгэхийг мөн сонгон үйлддэг” (“Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-рсар, 38 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21-22).

• Та “найдвар, гэрчлэл, итгэл нь зүгээр сууж байгаад олж авдаг зарчмууд бишюм” гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ?

• Та яагаад сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах нь итгэл, гэрчлэлээхүчирхэгжүүлэх хамгийн сайн арга зам гэж бодож байна вэ?

Суралцагчдад итгэл, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд гаргаж болох хүчин чармайлтынзарим арга замыг олоход туслахын тулд дараах эшлэлүүдийг самбар дээр бичээд,суралцагч бүрээс хамгийн багадаа нэгийг дотроо уншихыг хүс. Тэднийг бидэндЕсүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд тусалжболох зарчмуудыг олж мэдэхэд урь.

1 Нифай 15:7-11

Мозая 4:11-12

Мозая 15:11

Хиламан 15:7-8

20-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, ГЭРЧЛЭЛЭЭ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ

92

Page 107: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдыг эдгээр эшлэлээс олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тасуралцагчдыг эдгээр ба бусад зарчмыг амьдралдаа хэрэгжүүлснээр Есүс Христэдболон Түүний сайн мэдээнд итгэх итгэл нь нэмэгдсэн тухай гэрчлэлээ хуваалцахадурьж болно. Суралцагчдыг Их Эзэнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулдшаардлагатай хүчин чармайлт гаргахад урамшуул.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 15:7–11; 2 Нифай 1:10–11; 9:28; 25:28–29; 28:21–23; Moзая 2:36–37;

4:11–12; 15:11; 26:1–4; Aлма 12:9–11; Aлма 31:8–11; 46:7–8; Хиламан 4:11–13;13:24–26; 15:7–8; Moрмон 5:16–18; 9:7–8.

• Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5-р сар, 36-39 эсвэл 2015оны 4-р сарын Ерөнхий чуулган, 20-22.

• Ларри С.Качер, “Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд,” Ensign,2014 оны 11-р сар, 104-106 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121-123.

20-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, ГЭРЧЛЭЛЭЭ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ

93

Page 108: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

21 Есүс Христийн ирэлт

ТанилцуулгаЕсүс Христийн Америк дахь айлчлалтай холбоотой нөхцөлбайдал, үйл явдлууд нь Түүний хоёр дахь ирэлтийн загварболдог. Энэ хичээл нь суралцагчдад Христийн дахин ирэх “агуу

хийгээд аймшигт өдөрт” (3 Нифай 25:5) илүү сайнбэлтгэгдэхийн тулд Мормоны Номын зарчмуудыгхэрэгжүүлэхэд нь туслах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004

оны 5-р сар, 7–10

• Жэффри Р.Холланд, “Preparing for the Second Coming,” New Era, 2013 оны 12-рсар, 2–5.

Заах зөвлөмжХиламан 14:20–30; 16:1–5; 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12Тэмдгүүд нь бидэнд Их Эзэний Хоёр дахь ирэлтэд итгэн, бэлтгэхэд туслахын тулдөгөгддөг.Суралцагчдыг өөрсдийнх нь амьдралд бэлтгэлтэй байхыг шаардсан үйл явдалэсвэл үйл ажиллагаануудын жишээнээс хуваалцахад урь (жишээ нь, номлол).Дараа нь асуу:

• Бэлтгэлтэй байх нь таны туршлагад ерөнхийдөө хэрхэн нөлөөлсөн бэ?

• Хэрэв та нар бэлтгээгүй байсан бол уг туршлага хэр өөр байх байсан бэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчийг чанга уншихад урь. Ангийнхнаас Мормоны Ном нь бэлтгэхэд мааньхэрхэн туслах талаар ерөнхийлөгч Бэнсон юу гэж заасныг сонсохыг хүс:

“Бид Хоёр дахь ирэлтэд бэлтгэх загварыг Мормоны Номоос олдог. Энэ номынихэнх хэсэг нь Христийг Америк тивд хүрч ирэхээс өмнөх хэдхэн арван жил дээранхаарал төвлөрүүлсэн байдаг. Бид энэ үеийг анхааралтай судалснаараа заримхүн яагаад Түүнийг ирэхийн өмнө тохиосон аймшигт шүүлтээр устгагдаж, мөн юубусад хүнийг эсэн мэнд Өгөөмөр нутаг дахь ариун сүмд үлдээн, Түүний гар,

хөлийн шархны сорвиудад гараа хүргэж үзэхэд хүргэснийг мэдэж болно” (Teachings ofPresidents of the Church: Ezra Taft Benson [2014], 140).

• Ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр, яагаад бид Есүс Христ Америк тив дэхӨөрийн хүмүүс дээр айлчилсан тухай Мормоны Номын түүхийг анхааралтайсудлах ёстой вэ? (Бид Есүс Христийн Америк дахь айлчлалыг тойрсон үйлявдлуудын талаарх Мормоны Номын түүхийг судалснаар Хоёр дахь ирэлтэдбэлтгэх загварыг мэдэж болно гэдгийг суралцагчдад ойлгуулсан байх ёстой.)

Суралцагчдыг Аврагчийн Америк дахь айлчлалын түүхийг судлах үедээ Хоёр дахьирэлтэд бэлтгэхэд нь туслах зарчим, сургаалуудыг хайж олоход урь.

Суралцагчдад Аврагчийг төрөхөөс өмнө лемен үндэстэн Самуел Аврагчийнтөрөлт ба үхлийг дагалдах тэмдгүүдийг урьдчилан хэлсэн гэдгийг сануул.

94

Page 109: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчдаас Хиламан 14:20–27-г гүйлгэж хараад, Христийн үхлийн тэмдгүүдийголж тогтоохыг хүс.

• Самуелийн Есүс Христийн үхлийг дагалдана хэмээн нифайчуудад хэлсэнтэмдгүүдийн зарим нь юу вэ?

Суралцагчдын нэг хэсэгт Хиламан 14:28–30-ийг, нөгөө хэсэгт Хиламан 16:4–5-ыгуншихаар оноож өг. Тэднээс эдгээр тэмдэг нифайчуудад өгөгдөх болсоншалтгаануудыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг “зорилгын тулд …” гэсэнхэллэгүүдэд онцгой анхаарал хандуулахад урамшуулж болно.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад Их Эзэн тэмдгүүдийг өгдөг вэ?(Суралцагчдад дараах сургаалыг олж тогтооход тусал: Их Эзэнд итгэж мөнаврагдаж болохын тулд Тэрээр бидэнд тэмдгүүд болон гайхамшгуудыгөгдөг. Энэ сургаалыг самбар дээр бичих талаар бодож үз.)

• Тэмдэг, гайхамшгуудад итгэдэггүй хүмүүст юу тохиолдоно гэж Хиламан 14:29дээр дурдсан байна вэ? (Тэдэн дээр зөв шударга шүүлт ирэх болно.)

3 Нифай дээрх түүх нь Аврагчийн үхлийг зөгнөсөн устгалууд гэх мэт амлагдсантэмдгүүд ба гайхамшгууд гүйцэлдэж эхэлсэн гэдгийг тайлбарла. АнгийнхныгСамуелийн болон Нифайн захиаст итгэсэн, итгээгүй хүмүүст юу тохиолдсоныгхайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12-ыгээлжлэн чанга уншихыг хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад зарим хүн устгагдсан бэ? Яагаад заримнь аврагдсан бэ?

Өнөө үеийн Христийн дагалдагчдад Түүний хоёр дахь ирэлтийн өмнөхтэмдгүүдийг ажиглаж байхыг заасан гэдгийг онцолж хэл. Суралцагчдаас Хоёр дахьирэлтийн талаар бошиглогчдын зөгнөн хэлсэн тэмдгүүдийг ойлгож, таних ньхэрхэн өнөөдрийн Сүмийн гишүүдэд Түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд ньтусалж чадах талаар ярилцахыг хүс.

3 Нифай 11:1-17Аврагчтай уулзахад бэлтгэх ньЕсүс Христ нифайчууд дээр ирж байгаа зургийг үзүүл. Суралцагчдыг Аврагчийннифайчууд дээр айлчилж байгаа түүхийг унших үед Их Эзэний үхлийн тэмдгүүдэдитгэн, Түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэсэн хүмүүсийн хүлээн авсан адислалыг олжмэдэхэд урамшуул.

Хэд хэдэн суралцагчийг 3 Нифай 11:1-12-ыг ээлжлэн чанга уншихад урь.

• Их Эзэний ирэлтийн талаарх амлагдсан тэмдгүүд нь хэрхэн хүмүүсийг энэ үйлявдалд бэлтгэсэн бэ?

• Эдгээр шүлэг нь бидэнд бэлтгэх хэрэгтэй гэдгийг ямар арга замаар сануулжболох вэ?

Суралцагчдыг 3 Нифай 11:13–17-г ээлжлэн чанга уншаад, тэд энэ үйл явдлын үеэртэнд байсан бол ямар байх байсныг төсөөлөхөд урь.

• Уг туршлага нь Их Эзэн Есүс Христ бидний хүн нэг бүрийн төлөө юу хүсэжбайдгийг хэрхэн харуулдаг вэ? (Хариултууд дараах үнэнийг харуулах ёстой:Есүс Христ бүх хүнийг Өөрт нь ирэн, Тэр бол бүх дэлхийн Бурхан гэсэнгэрчлэлийг хүлээн аваасай гэж хүсдэг.)

21-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН ИРЭЛТ

95

Page 110: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Эдгээр үйл явдал нь юугаараа Есүсийн хоёр дахь ирэлтийн үед тохиолдохзүйлтэй төстэй байж болох вэ?

• Та Аврагчийн урилгын дагуу хэзээ нэгэн өдөр Түүний өмнө зогсоходбэлтгэгдэхийн тулд юу хийж болох вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийгүзүүлээд, хичээлийг өндөрлө:

“Түүний ирэх өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдын үхлээрүхвэл, эсвэл Түүний гэнэтийн ирэлтээр Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаабол, өнөөдөр юу хийх байсан бэ? Бид ямар нүглээ наманчлах байсан бэ? Бидямар зуршлаа хаях байсан бэ? Бид ямар асуудлаа шийдэх байсан бэ? Бид ямарөршөөл үзүүлэх байсан бэ? Бид ямар гэрчлэл хуваалцах байсан бэ?

“Хэрэв бид эдгээр зүйлийг тэр үед хийх байсан бол яагаад одоо хийж болохгүй байх билээ?Яагаад амар амгаланг олох боломжтой үедээ үүнийг эрэлхийлж болохгүй гэж? (“Preparation forthe Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 9).

• Яагаад Их Эзэний ирэлт маргааш тохиох гэж буй мэтээр өөрсдийгөө бэлтгэхнь чухал вэ?

Суралцагчдыг Их Эзэнтэй уулзахаар бэлтгэх үедээ Сүнсний өдөөлтүүдийгэрэлхийлэн, хариу үйлдэл хийхэд урь.

Суралцагчийн унших материал• Хиламан 14:20–30; 16:1–5; 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12; 11:1–17.

• Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004оны 5-р сар, 7–10

• Жэффри Р.Холланд, “Preparing for the Second Coming,” New Era, 2013 оны 12-рсар, 2–5.

21-Р ХИЧЭЭЛ: ЕСҮС ХРИСТИЙН ИРЭЛТ

96

Page 111: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

22“Бүр миний адил буюу”

ОршилАмилсан Есүс Христ дагалдагчдадаа Өөрийн үлгэр жишээгдагахад урьсан. Бид Өгөөмөр нутаг дахь ариун сүмд Түүнийнифайчуудад заасан зарчмыг судалснаар хэрхэн Түүнтэй илүүадилхан болж болохыг сурах боломжтой. Аврагч Өөрт нь

итгэдэг бүх хүнийг Өөртэйгөө болон Тэнгэрлэг Эцэгтэйнэгдмэл байхын төлөө залбирсан. Энэ хичээл нь Есүс Христтэйилүү адилхан болохын тулд юу хийж чадахаа ойлгоход ньсуралцагчдад туслахад зориулагдсан болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign, 2009 оны 11-р сар, 70-73

эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81.

• Линн Ж.Роббинс, “Та нар ямархуу маягийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдбайвал зохих билээ?” Ensign, 2011 оны 5-р сар, 103-105 эсвэл 2011 оны 4-р сарынЕрөнхий чуулган.

Заах зөвлөмж3 Нифай 27:21-22, 27Есүс Христтэй адилхан болох ньХичээлийг Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Линн Ж.Роббинсын дараахмэдэгдлийг үзүүлснээр эхлүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

“Бидний ихэнх нь хийж бүтээх зүйлсээ санаж байхын тулд жагсааж бичдэгмөртлөө ямар хүн байх ёстойгоо бараг жагсааж бичдэггүй. Яагаад? Хийх зүйлс ньүйл ажиллагаа эсвэл үйлдлүүд байдаг бөгөөд хийж дууссаны дараа үүнийгжагсаалтан дээр хянан дүгнэж болно. Харин ямар хүн байх нь төгсгөлгүйүргэлжлэх үйл явц бөгөөд бид жагсаалтан дээр хянан дүгнэх боломжгүй юм. Ирэх

баасан гарагт би эхнэртээ нэгэн сайхан үдшийг бэлэглэж болно. Энэ бол хийх зүйл. Харин сайннөхөр байх нь ямар нэгэн арга хэмжээ биш; энэ нь миний зан чанар, араншин буюу миний хэнбэ гэдгийг тодорхойлох хувийн чанар болсон байх шаардлагатай. (“Та нар ямархуу маягийнэрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд байвал зохих билээ?” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхийчуулган).

• Их Эзэн биднийг Өөрийнх нь Сүмийн гишүүдийн хувьд ямар хүмүүс болоосойхэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг 3 Нифай 27:21–22, 27-г дотроо уншаад, Есүс Христийн нифайүндэстэн шавь нартаа өгсөн зааврыг олж мэдэхэд урь.

• Аврагч шавь нартаа юу хийхийг мөн хэн болохыг зарлигласан бэ? (Дараахүнэнийг самбар дээр бич: Их Эзэн шавь нараасаа Өөрийн ажлыг хийлгэн,Өөртэй нь адил болохыг хүссэн.)

• Бид хэрхэн Аврагчтай илүү адилхан болдог гэж та бодож байна вэ?

• Та Түүний ямар ажлуудыг хийх боломжтой байсан бэ?

Суралцагчдыг Мормоны Номын сургаалууд хэрхэн бидэнд Есүс Христтэй илүүадилхан болоход тусалдаг болохыг ярилцахад урь. Суралцагчдын хариултуудыгсамбар дээр бичих талаар бодож үз. Мормоны Номыг судлан, уг номон дээрх

97

Page 112: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

сургаалыг хэрэгжүүлэх нь Аврагчтай илүү адилхан болоход бидэнд тусалнагэдгийг гэрчил.

3 Нифай 12:1–16, 43–45; 13:1, 5–7, 16–18, 22–24, 33; 14:1–5, 21–27Өгөөмөр нутаг дахь ариун сүмд өгсөн Христийн номлол нь Түүнтэй хэрхэнадилхан болохыг бидэнд заадагЕрөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

“Амьдрал нь Христийн загварт хамгийн их тохирсон тэр хүн бол хамгийн агуу,хамгийн ихээр адислагдсан мөн баяр хөөртэй хүн юм. Энэ нь дэлхийн баялаг, эрхмэдэл юм уу гарал үүслээс үл хамаардаг билээ. Агуу, адислагдсан, дүүрэн баярбаясгалантай байдлын цорын ганц үнэн сорил бол амьдрал нь Эзэн, Есүс Христэдхэр ойр ирснээс болно. Тэр бол зөв зам, бүрэн дүүрэн үнэн мөн элбэг баян

амьдрал юм” (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2).

• Ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр, бид Есүс Христийг амьдралынхаа загварболгох үед бидэнд юу тохиолддог вэ?

Суралцагчдад амилсан Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд хүмүүст үзэгдэхдээбиблийн уулан дээрх номлолтойгоо төстэй номлолыг заасан гэдгийг сануул.Аврагчийн уулан дээр болон Өгөөмөр нутаг дахь ариун сүмд өгсөн номлолынүеэр заасан ариун нандин зарчмууд нь бидэнд Түүнтэй адилхан болоход туслахынтулд зориулагдсан юм.

Ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн (1899-1973) дараах мэдэгдлийг үзүүл. Хэрэвшаардлагатай бол зураг төсөл гэдэг үг нь барилга барихад ашиглагддагтөлөвлөгөөг хэлдэг гэдгийг тайлбарла.

“Эзэн уулан дээрх номлолдоо, Өөрийн төгс зан чанарын талаар илчлэлт гэмээрзүйлийг бидэнд өгсөн бөгөөд … үүгээрээ бидний амьдралд зориулсан зурагтөслийг өгсөн юм” (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 200).

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

3 Нифай 12:1-12

3 Нифай 12:13-16, 43-45

3 Нифай 13:1, 5-7, 16-18

3 Нифай 13:22-24, 33

3 Нифай 14:1-5

3 Нифай 14:21-27

Суралцагч бүрд эдгээр эшлэлийн нэгийг оноон өгч, тэдэнд Есүс Христтэй илүүадилхан болоход туслах зарчмыг олж тогтоохыг хүс. Та мөн суралцагчдыг эдгээрзарчмыг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулж болно. Тэдний олж тогтоосонзарчмуудыг үлгэр жишээ болгон үзүүлдэг хэн нэгнийг мэддэг эсэхээ бодож үзэхэдурь.

22-Р ХИЧЭЭЛ: “БҮР МИНИЙ АДИЛ БУЮУ”

98

Page 113: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахадурь. Та шаардлагатай бол мөн Сүнсээр өдөөгдвөл тэдэнд дараахтай төстэйасуултыг тавьж болно:

• Энэ зарчмын дагуу тууштай амьдрах нь танд Христтэй илүү адил болоходхэрхэн тусалж болох вэ?

• Таны олж тогтоосон зарчмын ач холбогдлыг харуулсан ямар туршлага тандбайдаг вэ?

Суралцагчдыг эдгээр зарчмаас нэгийг эсвэл олныг амьдралдаа хэрэгжүүлснээрАврагчтай илүү адилхан болох зорилго тавихад урь.

Иохан 7:9–11, 20–23; 3 Нифай 19:19–23, 28–29Эцэг мөн Хүүтэй нэг болох ньЕсүс Христ нифайчууд дээр хийсэн айлчлалынхаа үеэр Өөрийн сонгосонарванхоёр шавьд болон тэдний үгсэд итгэх бүх хүний төлөө залбирсан гэдгийгтайлбарла. Цөөн суралцагчийг 3 Нифай 19:19-23-ыг чанга уншихад урь.Суралцагчдаас Есүс Өөрт нь итгэдэг хүмүүс дээр ирээсэй хэмээн залбирсанадислалуудыг хайж олохыг хүс.

• Бид Эцэг ба Хүүтэй нэг болоосой хэмээх Аврагчийн залбирлаас ямар зарчмыгмэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: (Бидитгэлээр дамжуулан цэвэршиж, Есүс Христ Бурхантай нэг байдгийнадил бид ч гэсэн Түүнтэй нэг болж чадна.)

Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэдэнд ХристийнӨгөөмөр нутаг дахь ариун сүмд өгсөн залбиралтай төстэй залбирал ШинэГэрээнд цэдэглэгдсэн байдгийг тайлбарла. Суралцагчдаас эдгээр шүлгийг Иохан17:9-11, 20-23-тай солбицсон эшлэл болгохыг хүс. Тэднийг шүлгүүдийг дотрооуншаад, тэдгээр нь хэрхэн бидэнд хамааралтай болохыг бодож үзэхэд урь.

• Есүс Христ таны төлөө Эцэгт залбирсан гэдгийг мэдэх нь танд хэрхэннөлөөлдөг вэ?

• Бид ямар ямар арга замаар Эцэг, Хүүгийн хоорондын нэгдмэл байдлыг мэдэрчболох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.ТоддКристоффэрсоны дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Суралцагчдыг бид ЕсүсХрист болон Тэнгэрлэг Эцэгтэй нэг болохын тулд юу хийх ёстой болохыг олжмэдэхэд урь.

“Есүс бие, сүнс аль алинаар нь Өөрийгөө Эцэгийн хүсэлд захируулан Эцэгтэй төгсэв нэгдэлд хүрсэн. Түүний тохинуулал үргэлж төвлөрөлд байсан бөгөөд Түүндямар ч саад болох эсвэл сулруулах санаа байгаагүй. Есүс Эцэгийнхээ талаар ‘Биүргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг’ (Иoхан 8:29) хэмээн хэлсэн…

“Үнэхээр бид Бурханы болон Христийн хүсэл хийгээд сонирхлыг өөрсдийнхамгийн агуу хүсэл болгохгүйгээр Тэдэнтэй нэг болж чадахгүй. Иймэрхүү хүлцэнгүй байдал ньганц өдрийн дотор төлөвшихгүй ч Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэн хэрэв бид хүсэх юм болтэр үе хүртэл, цаг хугацааны явц дунд, Түүн дотор Эцэг байдагчлан Тэр бидэн дотор байнахэмээн хэлсэн шиг байхыг бидэнд заах болно” (“That They May Be One in Us,” Ensign, 2002 оны11-р сар, 72–73).

22-Р ХИЧЭЭЛ: “БҮР МИНИЙ АДИЛ БУЮУ”

99

Page 114: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Ахлагч Кристоффэрсоны хэлснээр бид Эцэг ба Хүүтэй нэг болохын тулд юухийх ёстой вэ?

Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдыг хэсэг хугацааны доторхариултуудаа бичихэд урь.

Есүс ямар ямар арга замаар Өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд төгсзахирагдаж байсан гэдгийг харуулсан бэ?

Та ямар ямар арга замаар Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд илүү захирагдаж болох вэ?

Бид Эцэгийн хүсэлд захирагдсанаар өөрсдийн Аврагч Есүс Христтэй илүү адилханболох боломжтой болдог гэсэн гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ өндөрлө.

Суралцагчийн унших материал• Иохан 17:9–11, 20–23; 3 Нифай 12:1–16, 43–45; 13:1, 5–7, 16–18, 22–24, 33;

14:1–5, 21–27; 19:19–23, 28–29; 27:21–22, 27.

• Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign, 2009 оны 11-р сар, 70-73эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81.

22-Р ХИЧЭЭЛ: “БҮР МИНИЙ АДИЛ БУЮУ”

100

Page 115: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

23Израилийн тараагдалт бацугларалт

ОршилИх Эзэн Израилийн угсааг Өөрийнх нь эсрэг зүрх сэтгэлээхатууруулсан учраас тараасан боловч эцсийн өдрүүдэдцуглуулна хэмээн амласан байдаг. Мормоны Номон дахьбошиглолууд нь эртнээс амлагдсан цугларалт эхэлсэн гэдгийг

тодорхой болгодог. Сүмийн гишүүд Есүс Христийн сайн мэдээгхуваалцаж, дэлхийн гэр бүлүүдийг адислах үүрэгхариуцлагатай.

Нөхцөл байдлын тухай унших материал• Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Liahona, 2006

оны 11-р сар, 79–82.

• С.Скотт Грөү, “The Book of Mormon, the Instrument to Gather Scattered Israel,”Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 33–35.

Заах зөвлөмж1 Нифай 22:3–5; 2 Нифай 25:15–17; 3 Нифай 5:24–26; 20:13, 29–31; 30:2Израилийн угсааны тараагдалт ба цугларалтСүмд хөрвөгдсөн эсвэл хэн нэгэнд Сүмд ороход нь тусалсан нэг суралцагчийгтуршлагаасаа хуваалцахад урь. Суралцагчдыг сайн мэдээний захиасыг сонсоходбэлэн байж болох өөрсдийн таних хэн нэгний талаар бодож үзэхэд урамшуул.Суралцагчдаас өнөөдрийн хичээлийн турш сайн мэдээг бусадтай хуваалцахаархичээж чармайхад нь дэмжлэг болох мөн тусалж чадах сайн мэдээний үнэнүүдийгхайж олохыг хүс.

Нифай Израилийн угсааны талаар юу бошиглосныг олж харахын тулдсуралцагчдаас 1 Нифай 22:3–5-ыг уншихыг хүс.

• Израилийн угсаа “тараагдсан” гэдэг нь ямар утгатай вэ?

Нифайн гэр бүл тараагдалтын нэг хэсэг байсан учраас Израилийн угсаатараагдсан нь түүний хувьд чухал сэдэв байсан гэдгийг тайлбарла. Тэд Иудейнгазар нутаг дахь хүмүүсийн ёс бус байдлын улмаас Иерусалимаас Америк тив рүүтараагдсан.

Мормоны Номонд эцсийн өдрүүдэд Израилийн угсаа дахин цугларах болно гэсэнамлалт орсон олон бошиглол агуулагддаг гэдгийг суралцагчдад хэл. Дараахэшлэлүүдийг самбар дээр бичээд, суралцагч бүрд хамгийн багадаа нэг эшлэлуншихаар оноож өг. Хэсэг бүрийг оноож өгсөн байх ёстой. Ангийнхнаас хувьхүмүүс Израилийн угсаатай хамт цуглахын тулд юуг сурч мөн хийх хэрэгтэйгхайж олохыг хүс.

2 Нифай 25:15-17

3 Нифай 5:24-26

3 Нифай 20:13, 29-31

3 Нифай 30:2

101

Page 116: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Хувь хүмүүс Израилийн угсаатай хамт цуглахын тулд суралцаж мөн хийвэлзохих зарим зүйл юу вэ? (Суралцагчдын олж тогтоосон үнэнд дараах зүйлорсон байж болно. Израилийн угсааны гишүүд Их Эзэнд итгэн,наманчилж, Түүнд ирэх үед Тэр тэднийг цуглуулдаг.)

Суралцагчдад энэхүү зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–1985) дараахмэдэгдлийг уншиж өгч болно:

“Израиль яагаад тараагдсан бэ? Хариулт нь тодорхой бөгөөд энгийн; үүнийталаар ямар ч эргэлзээ байхгүй. Манай израиль хүмүүсийн өвөг дээдэс сайнмэдээг эсэргүүцэж, санваарыг бузарлаж, сүмээс татгалзсан учраас тараагдаж,хаант улсаас тусгаарлагдсан юм. …

“Израилийн цугларалтад юу юу ордог вэ? Израилийн цугларалт нь Их Эзэн эртүеийн сонгогдсон хүмүүстээ санал болгосон бүх зүйлийг хүлээн авч, тэдгээрт итгэн, тэдгээрзүйлд нийцүүлэн амьдрах явдал мөн. … Энэ нь сайн мэдээнд итгэж, Сүмд нэгдэж, хаант улсадирснээр хэрэгждэг. … Энэ нь мөн томилсон газарт эсвэл сүсэг бишрэлийн газарт хамтдаацугласнаар хэрэгждэг” (A New Witness for the Articles of Faith [1985], 515).

• Ахлагч Макконкигийн хэлснээр, хүн Израилийн угсаатай хамт цуглахын тулдюу хийх ёстой вэ?

Суралцагчдыг тэд хэрхэн Аврагчид итгэн, наманчилж, Түүнд ирснээрээИзраилийн угсаанд цугласан талаар тунгаан бодоход урь.

1 Нифай 15:12-16; 22:8-12Эцсийн өдрүүдэд Сүмийн гишүүд сайн мэдээг дэлхийн гэр бүлүүдэд авчирнаЛихай гэр бүлдээ Израилийн тараагдалт ба цугларалтын талаар заахын тулдчидун модны зүйрлэлийг ашигласан гэдгийг суралцагчдад сануул (1 Нифай10:12–14-ийг үзнэ үү). Лемен, Лемүел хоёр эцгийнхээ заасан зүйлсийг ойлгожчадахгүй байна гэж Нифайд хэлжээ (1 Нифай 15:7-г үзнэ үү).

Цөөн суралцагчаас 1 Нифай 15:12-16-г ээлжлэн уншихыг хүс. АнгийнхныгИзраилийн угсааны талаарх Нифайн тайлбараас юу сурч болохыг олж мэдэхэдурь.

• Чидун модны зүйрлэл нь Израилийн тараагдалт ба цугларалтыг ойлгоходбидэнд хэрхэн тусалдаг вэ?

• 13-р шүлэгт цэдэглэгдсэнээр, хэн Лихайн үлдсэн үр удамд сайн мэдээний бүрэнбайдлыг авчрах вэ? (Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсан харийнхан.)

Мормоны Номонд Харийнхан гэдэг үг нь ихэвчлэн Иудейн овгийн бус эсвэл үүсэлгарал нь Иудейн газар нутгийнх биш хүмүүсийг нэрлэдэг гэдгийг суралцагчдадтайлбарла. Мормоны Номонд эдгээр харийнхны зарим нь хожмын өдрүүдэд сайнмэдээний бүрэн байдлыг хүлээн авч (1 Нифай 15:13-ыг үзнэ үү), ХристийнСүмийн гишүүд болно гэсэн бошиглол агуулагддаг. Мормоны Номынбошиглогчид эдгээр харийнхан сайн мэдээг бүх дэлхийд авчрах үүрэгхариуцлагатай хэмээн заадаг.

Суралцагчдад Харийнхан гэдэг үгийн тодорхойлолтыг ойлгоход туслахын тулдахлагч Брүс Р.Макконкигийн дараах тайлбарыг үзүүлээд, унш:

23-Р ХИЧЭЭЛ: ИЗРАИЛИЙН ТАРААГДАЛТ БА ЦУГЛАРАЛТ

102

Page 117: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Бид өмнө нь еврейчүүд бол Иудейн хаант улсад [амьдардаг] байсан хүмүүсболон тэдний шууд удмынхан аль аль нь мөн гэж тодорхойлсон. … Бид энэтодорхойлолтоос үзвэл, бусад бүх хүн үүнд, Израилийн хаант улсын алдагдсан,тараагдсан хүмүүсийн үр удмынхан бас харийнхан гэдгийг хэлсэн байна. …Тиймээс Мормоны Номыг өөрийн гараар авчирсан Ефрайм овгийн Иосеф Смит

бол … харь үндэстэн байсан ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдбол леменчүүд ба иудейчүүдэд аврал авчрах харийнхан юм” (The Millennial Messiah [1982],233).

Ангийнхныг эцсийн өдрүүдэд харийнхнаар (Сүмийн гишүүдээр) адислагдан,асруулах хүмүүсийг олж тогтоож байх хооронд цөөн суралцагчаас 1 Нифай22:8–12-ыг ээлжлэн уншихыг хүс. Суралцагчдыг унших үед 10-11-р шүлэгт гарчбуй “мутраа бүх үндэстний нүдэнд харуулах болно” гэсэн нь Их Эзэн Өөрийнхүчийг дэлхий даяар харуулж байгаа гэсэн утгатай гэдгийг тайлбарлавал тустайбайж болно.

• Эцсийн өдрүүдэд хэн харийнхнаар адислагдан, асруулах вэ? (Лихайн үр удам,Израилийн бүх угсаа, “дэлхийн бүх үндэстэн.”)

• 9-11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн эцсийн өдрүүдэд дэлхийн “улсуудыг”(гэр бүлүүдийг) хэрхэн адислах вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олжтогтооход тусал: Эцсийн өдрүүдэд Их Эзэн дэлхийн гэр бүлүүдийгӨөрийн сайн мэдээ ба гэрээнүүдээр адислахын тулд Сүмийнхээгишүүдээр дамжуулан ажиллах болно.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийгүзүүлээд, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс.

“Абрахамын гэрээг биелүүлэхэд туслах нь бидний үүрэг юм. Дэлхийн бүх хүнийгадислахын тулд урьдаас томилогдож бэлтгэгдсэн үр удам нь бид юм. … 4000 жилхүлээж, бэлтгэсний дараа дэлхий дээрх ахан дүүсдээ сургаалыг хүргэж өгөхөөрсонгогдсон өдрүүд ирээд байна. Энэ нь Израилийг цуглуулна хэмээн амласан цагхугацаа юм. Бид бүхэн үүнд оролцож чадах нь ээ! Сэтгэл хөдлөмөөр байгаа биз?

Их Эзэн бидэнд болон бидний хөвгүүдэд найдаж байгаа бөгөөд мөн Израилийн цугларалтынэнэхүү агуу үед номлолд зохистой үйлчилсэн охидод маань гүнээ талархаж байгаа”(“Гэрээнүүд,” Ensign, 2011 оны 11-р сар, 88 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхийчуулган, 103-104).

• Тэдгээр цугларсан хүмүүс (хөрвөгчид) цуглуулсан хүмүүсийнхээ (тэдэнтэй сайнмэдээг хуваалцсан) тухай юу гэж боддог гэж та бодож байна вэ?

• Бид сайн мэдээг дэлхийн гэр бүлүүдтэй хуваалцах замаар Бурханы ажилдоролцож болох ямар зарим арга зам байдаг вэ?

3 Нифай 16:4-5 ; 21:1-7Израилийн цугларалтад Мормоны Номын гүйцэтгэх үүрэгСуралцагчдыг 3 Нифай 21:1–7-г дотроо уншаад, Израилийн угсааны хожмынөдрийн цугларалтын эхлэлийн дохио болох тэмдгийг олж мэдэхэд урь.

• Аврагч “та нарт миний тунхаглаж байгаа … эдгээр зүйлүүд”-ийн талаарярьсан (2-р шүлэг). Түүний нифайчуудад хандаж хэлсэн үгс хаана цэдэглэгдсэнбайдаг вэ? (Мормоны Номонд.)

23-Р ХИЧЭЭЛ: ИЗРАИЛИЙН ТАРААГДАЛТ БА ЦУГЛАРАЛТ

103

Page 118: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Израилийн хожмын өдрийн цугларалт эхэлсний дохио болох тэмдэг юу вэ?(Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой: Мормоны Ном ирсэн ньБурхан хожмын өдрүүдэд Израилийг цуглуулна гэсэн гэрээгээбиелүүлж байгаагийн тэмдэг юм.)

Нэг суралцагчаас 3 Нифай 16:4–5-ыг уншихыг хүсээд, ангийнхныг эцсийн өдрүүддэх Мормоны Номын болон сайн мэдээний захиасын нөлөөнүүдийг олж мэдэхэдурь.

• Мормоны Ном хожмын өдрүүдэд Бурханы хүмүүсийг цуглуулахад хэрхэнтусалдаг вэ? (Дараах үнэн суралцагчдын олж тогтоох үнэнүүдийн нэг байжболно: Мормоны Ном нь хүмүүсийг Их Эзэний тухай мэдлэгтэй болоходтусалдаг бөгөөд ингэснээр тэд Түүнд цуглардаг.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг чангауншихад урь. Суралцагчдаас Израилийн цугларалтад Мормоны Номын гүйцэтгэхүүргийг олж мэдэхийг хүс.

“Мормоны Ном ирсэн нь Их Эзэн Израилийг цуглуулж эхэлснийг болон Абрахам,Исаак, Иаков нарт өгсөн амлалтаа биелүүлж байгаагаа дэлхий дахинд нотлонхаруулж буй бодит тэмдэг юм. Бид энэ сургаалыг заагаад зогсохгүй, үүндоролцдог. Бид Их Эзэний сонгогдсон хүмүүсийг гивлүүрийн хоёр талд цуглуулахадтусалснаар үүнийг хийдэг.

“Мормоны Ном бол энэ ажлын гол цөм юм. Үүнд цугларалтын сургаал тунхаглагддаг. Энэ ньхүмүүсийг Есүс Христийн тухай суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж мөн Түүний Сүмднэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ, хэрэв Мормоны Ном байхгүй бол амлагдсан Израилийнцугларалт улиран тохиохгүй байх байсан” (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэлЛиахона, 2006 оны 11-р сар, 80).

Суралцагчдаас Мормоны Ном бусад хүнд Есүс Христийн талаар суралцахад мөнТүүний Сүмд цугларахад нь тусалж байхыг харсан туршлагаасаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Мормоны Номыг өөр шашин шүтлэгтэй хэн нэгэнтэй хуваалцахзамаар Израилийг цуглуулах үйл явцад туслахад уриал.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 15:12–16; 22:3–5, 8–12; 2 Нифай 25:15–17; 3 Нифай 5:24–26; 16:4–5;

20:13, 29–31; 21:1–7; 30:2.

• Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона,2006 оны 11-р сар, 79–82.

23-Р ХИЧЭЭЛ: ИЗРАИЛИЙН ТАРААГДАЛТ БА ЦУГЛАРАЛТ

104

Page 119: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

24Бурханд бүгд адил

ТанилцуулгаЛихайг нас барсны дараа түүний гэр бүлийн Нифай болонбусад зөв шударга гишүүн өөрсдийгөө хамгаалахын тулдЛемен, Лемүел хоёроос болон тэднийг дагагчдаас салжявахаар Их Эзэнээр удирдагдсан. Үүнээс хойш тэмцэл, дайнтулаанууд нифайчууд ба леменчүүдийн хоорондын харилцааг

тодорхойлсоор ирсэн. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээшашин, үндэстэн ястан, соёл ба өөр бусад ялгааг хэрхэн давжгаран, Бурханы хүүхдүүдийг нэгтгэж чаддаг талаар ярилцахболно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Даллин Х.Өүкс, “All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар,

77–80.

• Ховард В.Хантэр, “The Gospel—A Global Faith,” Ensign, 1991 оны 11-р сар,18-19.

Заах зөвлөмж2 Нифай 26:23–28, 33; Иаков 7:24; Инос 1:11, 20Бурханы бүх хүүхдийг Түүн рүү ирэхэд урьсанСуралцагчдаас дэлхий дээрх зарим шашин, үндэстэн ястан эсвэл соёлынбүлгүүдийн талаар бодож үзээд, эдгээр бүлгийн зарим хүн бусад бүлгийн хүндямар байдлаар ханддагийг бодохыг хүс.

Лихайг нас барсны дараа түүний үр удам хуваагдан, хоёр бүлэг болсон гэдгийгсуралцагчдад сануул: Нифайчууд ба леменчүүд (2 Нифай 5:1–7-г үзнэ үү). Ингэжсалснаас хойш нэг их удалгүй хоёр бүлэг нэг нэгэнтэйгээ тэмцэлдэн, дайтажэхэлсэн (2 Нифай 5:34-ийг үзнэ үү). Энэ хоёр бүлгийн олж авсан туршлага хүмүүсБурханы зарлигуудыг мэдэхгүй, дагахгүй байгаа үедээ ихэвчлэн өөрсдийн болонбусдын ялгааг онцлон, бусдаас өөрсдийгөө тусгаарлаж, тэднийг үзэн яддагболохыг харуулдаг. Харин үүнээс ялгаатай нь, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүххүнийг бие биенээ хайрлан, нэгдмэл байгаасай гэж хүсдэг гэдгийг онцолж хэл.

Хэд хэдэн суралцагчийг 2 Нифай 26:23-28, 33-ыг ээлжлэн чанга уншихад урь.Нифай хэнд ч, ямар ч ба бүх гэсэн үгсийг хэрхэн ашигласанд анхаарлаахандуулахыг ангийнхнаас хүс. Суралцагчдыг эдгээр үгийг судар дээрээтэмдэглэхэд урамшуулах талаар бодож үзээрэй.

• Бид эдгээр шүлгээс ямар чухал сургаалыг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрүгс ашиглаж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой: Есүс Христ бүххүнийг хайрлаж, мөн бүх хүнийг Өөрт нь ирж, Түүний авралаасхүртэхэд урьдаг. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно. Түүнчлэн тасуралцагчдыг 2 Нифай 26:33-ыг Aлма 5:33–34 ба Aлма 19:36-тай солбицсонэшлэл болгоход урамшуулж болно.)

Суралцагчдад Иаков 7:24 ба Инос 1:11, 20-ийг дотроо уншаад, бошиглогч Иаков,Инос нарын үед нифайчууд леменчүүдэд юу хүсэж байсныг олж мэдэх хугацаа өг.

• Есүс Христэд ирэх урилгыг хүлээн авахад леменчүүдэд ямар хуурамч уламжлалсаад болсон бэ?

105

Page 120: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Леменчүүд өөрсдийг нь ихэнхдээ үзэн яддагийг мэддэгийн хувьд нифайчуудынолон нь тэдэнтэй сайн мэдээг хуваалцахын тулд ямар ямар хандлага эсвэлхуурамч уламжлалуудыг даван туулах ёстой байсан бэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийндараах мэдэгдлийг уншихад урь.

“Мормоны Ном нь ‘наманчилж мөн түүний Хүүд итгэ’ хэмээх Их Эзэний урилгыгхүлээн авч, үйлддэг хүмүүс ‘Их Эзэний хүмүүс’ (2 Нифай 30:2) болно хэмээнамладаг. Энэ нь эд баялаг, гарал угсаа эсвэл өөр ямар нэг онцгой эрхүүд ньбиднийг ‘нэг нь нөгөөгөөсөө илүү’ хэмээн итгүүлэх ёсгүй гэсэн чухал сануулга юм(Aлма 5:54; мөн Иаков 3:9-ийг үзнэ үү). Чухамдаа, Мормоны Ном ‘Та нар нэгэн

биеийг нөгөөгөөс илүүд үзэх ёсгүй, өөрөөр хэлбэл хэн нэг нь өөрийгөө бусдаас дээгүүрт бодохёсгүй’ (Moзая 23:7) хэмээн зарлигладаг” (“All Men Everywhere,” Ensign эсвэл Liahona, 2006 оны5-р сар, 79).

Суралцагчдыг цаг гарган, өөр гарал үүсэлтэй хүмүүст хандах хандлагынхаа талаартунгаан бодоход урь. Тэднийг өөр үндэстэн ястан, соёл, шашин шүтлэгтэйБурханы бүх хүүхдийг хайрлахыг хичээх замаар Аврагчийн үлгэр жишээг дагахадурамшуул.

Moзая 28:1–3; Хиламан 6:1–8Бурханы бүх хүүхэдтэй сайн мэдээг хуваалцах хүсэлтэй болох ньМормоны Номонд нифайчуудыг леменчүүдэд сайн мэдээг тунхаглаж байх үедтохиолдсон онцгой туршлагууд цэдэглэгдсэн байдгийг суралцагчдад сануул.Суралцагчдад Мозаягийн хөвгүүдийн гайхалтай хөрвөлтийг сануулаад (Moзая 27-г үзнэ үү), дараа нь тэднээс Moзая 28:1–3-ыг чанга уншихад урь. Мозаягийнхөвгүүдийн леменчүүдэд сайн мэдээг номлохыг хүссэн шалтгааныг олж мэдэхийгангийнхнаас хүс.

• Олж мэдсэн шалтгаануудын аль нь таныг сайн мэдээг бусадтай хуваалцахталаар бодох үед илүү утга учиртай санагдаж байна вэ?

• Мозаягийн хөвгүүд леменчүүдийн талаар юу гэж боддог байсныг 1-р шүлгэндээрх ямар үг илэрхийлж байна вэ?

• Бид өөр шашин шүтлэг, арьс өнгө, үндэстэн ястны хүмүүсийг өөрсдийн ах, эгчнар гэж үзэх нь сайн мэдээг хуваалцах хүсэлд маань хэрхэн нөлөөлдөг вэ?(Суралцагчдыг хариулах үед тэдэнд дараах сургаалыг олж тогтооход нь тусал:Бид бусдыг ах, эгч шигээ санах үед тэдэнтэй сайн мэдээг хуваалцаххүсэл маань нэмэгддэг.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907-1995) дараах мэдэгдлийгчанга уншихад урь:

“Бүх эрэгтэй, эмэгтэй хүн бие махбодын хувьд дэлхийн анхны эцэг, эх болохАдам, Ева хоёроос гаралтай байхын сацуу сүнсний хувьд Бурхан Мөнхийн Эцэгээсгаралтай. Тиймээс, бүх хүн Бурханы гэр бүлд ах, эгч, дүү нар юм.

“Бурхан бол дэлхий даяарх хүмүүсийн эцэг гэдгийг ойлгон, хүлээн зөвшөөрснөөрбүх хүн төрөлхтөн Бурхан тэдэнд болон тэдний хоорондын харилцаанд санаа

тавьдаг гэдгийг ойлгох болно. Энэ бол арьс өнгө, хэл, эдийн засаг эсвэл улс төрд эзлэх байрсуурь, боловсролын зэрэг дэв, эсвэл соёлын гарал үүсэл дээр үндэслэсэн бүх бурангуй

24-Р ХИЧЭЭЛ: БУРХАНД БҮГД АДИЛ

106

Page 121: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

уламжлалыг эрс няцаадаг амьдрал ба хайрын захиас юм. Учир нь бид бүгд адил сүнслэг гаралүүсэлтэй билээ” (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 123–124).

• Ерөнхийлөгч Хантэрын эдгээр үгийг сонсоход танд ямар бодол төрж байна вэ?

Суралцагчдад Хиламан 6:1-8-ыг унших хэдэн минут өг. Эдгээр шүлэгт дүрслэгдсэннөхцөл байдлууд Мозаягийн хөвгүүд леменчүүдийн дунд номлолд үйлчилснээсхойш 50 орчим жилийн дараа тохиолдсон гэдгийг онцолж хэл. Суралцагчдаасэдгээр номлолын үед нифайчууд ба леменчүүдийн хоорондох харилцаа ямарбайсан талаар бодон, уг харилцаа 50 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэхийгхүс.

• Нифайчууд ба леменчүүдийн хоорондох харилцаанд юу өөрчлөгдсөн бэ?Харилцаа нь яагаад өөрчлөгдсөн бэ?

• Бид Мозаягийн хөвгүүдийн хандлага ба тэдний номлолын үр дүнгээс сайнмэдээг хуваалцах талаар юу сурч болох вэ?

Aлма 27:1–2, 20–24; 53:10–11, 13–17; 4 Нифай 1:1–3, 11–13, 15–18Есүс Христийн сайн мэдээ нь хүмүүсийн хоорондын ялгаатай байдлыг давангардагСуралцагчдыг дараах асуултыг тунгаан бодсоны дараа өөрсдийн бодол санаагхуваалцахад урь:

• Яагаад өөр өөр гарал үүсэлтэй хувь хүмүүс Сүмд амар амгалан ба хайранд хамтцугладаг гэж та бодож байна вэ? Сүмийн гишүүдийг нэгтгэдэг зүйл юу вэ?

Ангийнхныг хоёр хуваа. Нэг хэсгийг нь Алма 27:1–2, 20–24-ийг уншаад,нифайчууд Антай-Нифай-Лихайн хүмүүст туслахын тулд юу хийснийг олжмэдэхэд урь. Нөгөө хэсгийг нь Aлма 53:10–11, 13–17-г судлаад, Антай-Нифай-Лихайн хүмүүс (Аммоны хүмүүс) нифайчуудын төлөө юу хийснийг олж мэдэхэдурь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, суралцагчдаас олж мэдсэн зүйлээхуваалцахыг хүс.

• Энэ хоёр бүлэгт нэг нэгнээ гэсэн хайр, халамжийг мэдрэхэд юу нөлөөлсөн гэжта бодож байна вэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчдад дараахзарчмыг олж тогтооход тусал: Хүмүүс Есүс Христийн сургаалыг хүлээнавах үед нэг нэгэнтэйгээ нэгдмэл болдог.)

Энэ зарчмыг гайхалтайгаар харуулсан нэг жишээ 4 Нифайд цэдэглэгдсэнбайдгийг тайлбарла. Нэг суралцагчаас 4 Нифай 1:1-2-ыг чанга уншихыг хүс.Аврагчийн Америк тивд хийсэн айлчлалын дараа бүх нифай, леменчүүднаманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, Их Эзэнд хөрвүүлэгдсэнгэдгийг онцолж хэл. Суралцагчдаас 4 Нифай 1:3, 11–13, 15–18-ыг судлаад, хүн бүрсайн мэдээнд хөрвүүлэгдсэн үед хүмүүсийн хүлээн авсан адислалуудыг олжмэдэхийг хүс.

• Ямар үг эсвэл хэллэг тэр үеийн хүмүүсийг дүрсэлсэн байна вэ?

• Яагаад Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах нь эдгээр адислалыгавчирдаг вэ?

Нэг суралцагчийг 4 Нифай 1:17-г чанга уншихад урь.

• “Ямар ч -чууд” байсангүй гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?(Хүмүүс нифайчууд эсвэл леменчүүд гэх мэт нэрээр нэг нэгнээсээ ялгарахаа

24-Р ХИЧЭЭЛ: БУРХАНД БҮГД АДИЛ

107

Page 122: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

больсон. Тэд нэг нэгнийхээ ялгаануудыг даван гарч, эв нэгдэлтэй, амарамгалан амьдарсан.)

• Та сайн мэдээ өөр өөр гарал үүсэлтэй хүмүүсийн хоорондын ялгааг хэрхэн үгүйболгож байгааг харж байсан уу?

Сайн мэдээний дагуу амьдрах нь өөр өөр гарал үүсэлтэй хүмүүсийг хэрхэннэгтгэдэг талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд АрванхоёрТөлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг хуваалц:

“Тэнгэрлэг Эцэг тань та нарыг арьс өнгө, соёл, уламжлалуудаа хүлээн авахтодорхой гарал угсаанд төрүүлэхээр томилсон. Уг гарал угсаа нь баялаг өв болж,баярлан баясах агуу учир шалтгаан өгдөг. Гэвч та нарт энэ өвийн аль нэгэн хэсэгИх Эзэний аз жаргалын төлөвлөгөөний эсрэг байгаа учраас хаях эсэхийгтодорхойлох үүрэг хариуцлага бий. …

“Та нар Есүс Христийн Сүм дэх гишүүнчлэлдээ үнэнч байхаа нэн тэргүүнд тавин, Түүнийсургаалыг амьдралынхаа суурь болговол аз жаргалд хүрэх ханыг нураан, илүү их амарамгаланг олно гэдгийг би гэрчилж байна. Гэр бүлийн эсвэл үндэсний уламжлал, ёс заншилБурханы сургаалуудтай зөрчилдөж байвал тэднийг хойш тавь. Уламжлал, ёс заншлууд нь Түүнийсургаалуудтай нийцэж байвал соёл, өв уламжлалаа хадгалахын тулд тэдгээрийг нандигнандээдэлж, дагах хэрэгтэй” (“Removing Barriers to Happiness,” Ensign, 1998 оны 5-р сар, 86–87).

• Яагаад эдгээр хүн Есүс Христийн сайн мэдээнд үнэнч байхаа нэн тэргүүндтавих үед хүмүүсийн хоорондох ялгаа алга болдог гэж та бодож байна вэ?

• Сүмийн гишүүн байх нь өөр гарал үүсэлтэй Сүмийн гишүүдтэй нэгдмэлбайхад танд хэрхэн тусалсан бэ?

Мормоны Номонд өөр өөр гарал үүсэлтэй хүмүүс хэрхэн Есүс Христийн сайнмэдээний дагуу амьдран, өөр хоорондын ялгаагаа даван туулсан тухай бодитжишээнүүд агуулагддаг гэдгийг гэрчлээд, хичээлийг өндөрлө. Есүс ХристийнЦагаатгал ба сайн мэдээ арьс өнгө, үндэстэн ястан, соёл, нас, хүйсийг үл харгалзанБурханы хүүхдүүдийг нэгтгэдэг.

Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээ гэр бүл эсвэл найзуудаасаа сурсан аливаахуурамч уламжлалууд эсвэл үзэл бодлуудыг даван гарахад эсвэл таньдаг хүнтэйгээөөр хоорондын ялгаатай байдлаа шийдвэрлэхэд хэрхэн тусалдаг талаар бодожүзэхэд урамшуул. Тэднийг орон нутгийн нэгжийнхээ гишүүдтэй илүү нэгдмэлболох арга замуудыг эрэлхийлэхэд урамшуул.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 26:23–28, 33; Иаков 7:24; Инос 1:11, 20; Moзая 28:1–3; Aлма 27:1–2,

20–24; 53:10–11, 13–17; Хиламан 6:1–8; 4 Нифай 1:1–3, 11–13, 15–18.

• Даллин Х.Өүкс, “All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар,77–80.

24-Р ХИЧЭЭЛ: БУРХАНД БҮГД АДИЛ

108

Page 123: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

25Ёс бус өдрүүдэд зөв шударгаамьдрах нь

ОршилМормоны Номонд ёс бус явдалтай эвлэрч, нууцхуйвалдаануудад оршин тогтнох боломж олгосон хувь хүмүүсболон нийгмүүдийн устгал цэдэглэгдсэн байдаг. Үүнийзэрэгцээ Мормоны Ном нь бид ёс бус орчинд амьдарч байгаа ч

гэсэн зөв шударга амьдарч чадна хэмээн заадаг. Энэ хичээлдээр суралцагчид өнөөгийн дэлхийд зөв шударга хэвээрбайхын тулд юу хийж чадах талаар суралцана.

Нөхцөл байдлын тухай унших материал• Квинтин Л.Күк, “Зөв шударгын шагналуудыг хураан авах нь,” Ensign, 2015 оны

7-р сар, 33–39.

• Дэннис Б.Ньюэншвандэр, “One among the Crowd,” Ensign, эсвэл Liahona, 2008оны 5-р сар, 101-103.

Заах зөвлөмжAлма 37:21–22, 25–27; Хиламан 6:20–26, 37–40; Ифер 8:18–26Нууц хуйвалдаанууд эрх чөлөө ба нийгмийг устгаж чаднаДайсны бүс гэдэг үгийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ нь ямар утгатайболохыг асуу.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн дараах мэдэгдлийгүзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Залуу үеийнхэн та нар дайсны бүсэд өсөж байна. Тэнгэрт дайн гарч, Люсиферэсэргүүцэн, дагалдагчдынхаа хамт ‘дэлхий уруу хаягдсан’ [Илчлэлт 12:9] гэдгийгбид судраас мэддэг. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд саад болохыгхичээдэг бөгөөд бүх хүмүүний оюун бодол, үйлсийг хянахаар эрэлхийлдэг”(“Залуучуудад зөвлөх нь,” Ensign, 2011 оны 11-р сар, 16 эсвэл 2011 оны 10-р сарын

Ерөнхий чуулган, 18).

• Энэ цаг үед амьдрах нь ямар байдлаар дайсны бүсэд амьдарч байгаатай адилвэ?

Энэ хичээл дээр зарим зөв шударга хүний амьдарч байсан ёс бус орчингМормоны Ном хэрхэн дүрсэлснийг нягтлан үзнэ гэдгийг тайлбарла.Суралцагчдыг ёс бусаар хүрээлэгдсэн ч гэлээ итгэлтэй хэвээр үлдэж чадсан хувьхүмүүсийн үлгэр жишээг судлах үедээ өөрсдөө хэрэгжүүлж болох зарчим,сургаалуудыг олж мэдэхэд урь.

Моронай нифай үндэстний бүрэн устгалыг өөрийн нүдээр харсан гэдгийгсуралцагчдад сануул. Тэрээр нифайчуудыг болон жаредчуудыг устгал руухөтөлсөн ёс бус явдлыг дүрслэн өгүүлдэг. Ангийнхныг энэхүү устгалыншалтгааныг хайж байх хооронд нэг суралцагчийг Ифер 8:18 ба 21-ийг чангауншихад урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Дараах судрын эшлэлүүд болон асуултуудыг самбар дээр бич:

109

Page 124: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Алма 37:21-22, 25-27

Хиламан 6:20-26

Ифер 8:18-26

Нууц хуйвалдаанууд гэж юу вэ?

Тэдний зорилгууд юу вэ?

Тэд үргэлжлүүлэн оршин тогтнох байр сууриа хэрхэн баталгаажуулдаг вэ?

Суралцагчдаас самбар дээр бичсэн судрын эшлэлүүдийг дотроо уншаад, доорхасуултуудын хариултыг олж мэдэхийг хүс. Сонгосон эшлэл нь гурван асуултадбүгдэд нь хариулахгүй байж болох ч, тэд боломжтой зүйлээ олох ёстой гэдгийгсуралцагчдад хэл. Хангалттай хугацаа өнгөрсний дараа самбар дээрх асуултуудыгангиараа ярилц. Тэгээд дараах асуултуудыг ярилц:

• Та уншсан зүйлээсээ харахад нууц хуйвалдаануудад оршин тогтнож, цэцэглэнхөгжих боломж олговол ямар үр дагавар ирдэг вэ? (Суралцагчид дараахзарчмыг олж тогтоох ёстой: (Нууц хуйвалдаанууд нь эрх чөлөө, засгийнгазар, нийгмийг устгаж чадна.)

• Өнөө үеийн нууц хуйвалдаануудын ямар жишээ байдаг гэж та бодож байна вэ?

Энэ асуултад хариулахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагчМ.Рассэлл Баллард болон ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний (1899–1994) дараахмэдэгдлийг үзүүл: Нэг суралцагчаас тэдгээрийг чанга уншихыг хүс:

“Өнөө үеийн нууц хуйвалдаануудад бүлэглэсэн гэмт этгээдүүд болонмансууруулах бодисын наймаа эрхлэгчид, зохион байгуулалттай гэмт хэргийн гэрбүлүүд орно. Өнөө үеийн нууц хуйвалдаанууд нь Мормоны Ном дахь Гадиантоныдээрэмчидтэй нэн төстэй байдлаар ажилладаг. … Тэдний зорилго бол ‘улсорныхоо болон Бурханыхаа хуулиудын эсрэг алж, тонон дээрэмдэж, хулгайлж,

садар самуун болон бүхий л ёс бусыг үйлдэх’ [Хиламан 6:23] явдал мөн,” (M.Рассэлл Баллард,“Standing for Truth and Right,” Ensign, 1997 оны 11-р сар, 38).

“Ёс бус явдал манай нийгмийн бүх салбарт хурдацтай тархаж байна гэдгийг бигэрчилж байна. (С ба Г 1:14-16; 84:49-53-ыг үзнэ үү.) Энэ нь хэзээ хэзээнээс илүүөндөр түвшинд зохион байгуулагдан, илүү боловсронгуй байдлаар өнгөлөндалдлагдаж, илүү хүчтэй дэлгэрч байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгө, нэр алдрынхойноос шунаж буй нууц хуйвалдаанууд цэцэглэн хөгжиж байна. … (Ифер 8:18-25-

ыг үзнэ үү.)” (Эзра Тафт Бэнсон, “I Testify,” Ensign, 1988 оны 11-р сар, 87).

• Яагаад Мормоны Номын бошиглогчид өөрсдийн цэдэгт нууцхуйвалдаануудын тухай мэдээллийг оруулсан гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Хиламан 6:20, 37-40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаасдагаж уншаад, леменчүүд ба нифайчуудын хоорондын ялгааг олж мэдэхийг хүс.(Анхааруулга: Харьцуулан жиших нь энэ хичээл дээр онцлох судар судлах чадварюм [Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш,удирдагчдад зориулсан гарын авлага (2012), 22-ыг үзнэ үү].)

• Эдгээр шүлгээс бид ёс бус явдал ба нууц хуйвалдаануудыг устгах талаар юусурч болох вэ?

25-Р ХИЧЭЭЛ: ЁС БУС ӨДРҮҮДЭД ЗӨВ ШУДАРГА АМЬДРАХ НЬ

110

Page 125: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Aлма 62:41; 4 Нифай 1:42; Moрмон 1:13–17, 19; 2:8, 14–15, 18–19; 3:2–3,12, 22; Moронай 9:6, 22, 25–26Ёс бус байдлаар хүрээлэгдсэн үед зөв шударга хэвээр үлдэх ньСуралцагчдад бошиглогч Мормон нууц хуйвалдаануудын бий болгосон асар их ёсбус орчинд төрсөн гэдгийг хэл. Суралцагчдаас дараах эшлэлүүдийг судлаад,Мормоны амьдарч байсан орчинг харуулсан дүрслэлийг олж мэдэн, тэмдэглэхийгхүс. Moрмон 1:13–14, 16–17, 19; 2:8, 14–15, 18. Суралцагчдыг олж мэдсэнээтайлагнахад уриад, дараа нь дараах асуултыг тавь:

• Та нар ийм орчинд амьдарвал юу нь таны санааг зовоох байсан бэ?

Нэг суралцагчийг Moрмон 1:15 ба 2:19-ийг чанга уншихад урь.

• Бид энэ ёс бус цаг үед Мормоны үзүүлсэн үлгэр жишээнээс юу сурч болох вэ?(Суралцагчдыг хариулах үед самбар дээр дараах үнэнийг бич: Бид ёс бусбайдлаар хүрээлэгдсэн ч, зөв шударга амьдарч чадна.)

Суралцагчдад Moрмон 3:2–3, 12, 22-ыг уншаад, ёс бус цаг үед Мормон хэрхэн зөвшударга амьдрах боломжтой байсан талаар өөр зүйл сурч болох цаг гаргаж өг.Суралцагчид Мормоны талаар олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэдэнддараах асуултуудыг тавь:

• Мормоны Номонд гардаг өөр ямар хүн ёс бусаар хүрээлэгдсэн байсан ч, зөвшударга амьдрахын үлгэр жишээг үзүүлсэн бэ? (Хариултуудад Ифер, Моронай,Абиш болон 3 Нифай 1-д Христ төрөх болно гэдэгт итгэж байсан хүмүүс оржболно.)

• Бид ёс бус дэлхийд зөв шударга амьдрахыг хичээх үедээ ямар бэрхшээлүүдтэйтулгардаг вэ?

Мормоны хүү Моронай ёс бус байдал өргөн тархсан яг тэр цаг үед амьдарч байсангэдгийг суралцагчдад сануул. Мормон нас барахаасаа өмнө Моронай 9-дцэдэглэгдсэн захидлыг Моронайд бичжээ. Нэг суралцагчаас Moронай 9:6, 22,25–26-г уншихыг хүс. Ангийнхныг эдгээр шүлэг дээрх Мормоны зөвлөгөө ньхэрхэн бидэнд ёс бус дэлхийд зөв шударга амьдрахад тусалж болох талаар бодожүзэхэд урь.

• Бид эдгээр шүлгээс өнөөгийн дэлхийд зөв шударга амьдрахад маань туслах юугсурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг ойлгоход нь тусал: Хэрэв бидХристэд болон Түүний Цагаатгалд итгэлтэй байвал ёс бус байдлаархүрээлэгдсэн ч, зөв шударга амьдрах хүч чадалтай байх болно.)

• Та өнөөгийн ёс бус байдал дунд зөв шударга амьдарч буй хэн нэгний ямаржишээг харж байсан бэ?

• Есүс Христ ба Түүний цагаатгал дээр төвлөрөх нь хэрхэн танд ёс бус эсвэл хүндхэцүү нөхцөлүүдийг даван туулахад тусалсан бэ?

Суралцагчдад итгэл, зөв шударга байдалд бат зогсохын тулд өөр юу хийж болохталаар бодож үзэхэд нь туслахын тулд Халамжийн нийгэмлэгийн ерөнхийерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан Виржиниа Ю.Жэнсэнэгчийн дараах мэдэгдлийг хуваалц:

25-Р ХИЧЭЭЛ: ЁС БУС ӨДРҮҮДЭД ЗӨВ ШУДАРГА АМЬДРАХ НЬ

111

Page 126: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Өөрсдөө бат зогсож мөн бусдад бат зогсоход нь туслахын тулд сэргээгдсэн сайнмэдээний захиас бидний зүрх сэтгэлд бат бөх суулгагдан, гэр оронд мааньзаагддаг байх ёстой. … Хайртай хүмүүстээ мацаг ба залбирлаар дамжуулантэнгэрийн хүчнүүдийг хэрхэн дуудахыг заа. Тэдэнд хүндэтгэлийн өдрийг ариунаарсахих нь дэлхийгээс хамгаалах хамгаалалт болно гэдгийг заа. Тэдэнд

дуулгавартай байхыг заа. Тэдэнд хүмүүний бус, Бурханы сайшаалыг эрэлхийлэхийг заа.Тэнгэрлэг гэртээ буцаж очих цорын ганц зам бол Аврагчийг хайрлан, Түүнийг дагаж, ариуннандин гэрээнүүдийг хийн, зарлигуудыг сахих явдал гэдгийг тэдэнд заа. Сайн мэдээнийүнэнүүд ба авралын төлөвлөгөөний мэдлэг бол гэр бүлийн тань гишүүд Сатаны хилэнцэтхүчийг ялахын тулд ашиглаж болох зэмсэг юм” (“Stand Firm,” Ensign, 2001 оны 11-р сар, 94).

• Ямар зүйл танд улам бүр ёс бус болж буй дэлхийд Их Эзэнд дуулгавартай байхшийдэмгий байдал, хүч чадлыг өгсөн бэ?

Алмагийн номд цэдэглэгдсэн нифайчууд, леменчүүдийн хооронд үргэлжилсэн уртудаан дайны турш хүмүүс өөрсдийн амийг хамгаалахын тулд хилэнцэт хүчнийэсрэг зогсох шаардлагатай байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Aлма 62:41-ийг судлаад, хувь хүмүүс бэрхшээл ба ёс бус байдалд хэрхэн хариу үзүүлсэн өөр өөрарга замуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг ёс бус дэлхийд зөв шударгаамьдрахад нь туслах ямар зүйлийг олж мэдсэнээ хуваалцахад урь.

Энэ судрын хэсгийн талаар Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын(1920–2007) дараах мэдэгдлийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс:

“Улам бүр шударга бус болж буй дэлхийд юу ч тохиолдож байсан бид амьд үлдэн,аз жаргал ба баяр баяслыг олж авахын тулд эргэлт буцалтгүйгээр Их Эзэний талдзогсох ёстой. Бид өдөр бүрийн цаг бүрд итгэлтэй байхыг хичээх хэрэгтэй баингэснээр Их Эзэнд итгэх итгэлийн маань суурь хэзээ ч ганхахгүй. …

“Бидэнд юу тохиолдох нь бус, харин тохиолддог зүйлсийг бид хэрхэн шийдвэрлэхнь чухал юм. Энэ нь Алмагийн номын нэг хэсгийг надад сануулдаг. Урт удаан дайны дараа‘олных нь зүрх сэтгэл хатуурчээ, … мөн олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч’[Aлма 62:41]. Нэг нөхцөл байдал эсрэг тэсрэг хариу үйлдлийг бий болгосон байна. … Биднийхүн нэг бүр энэ мөнх бус сорилтын үеийн нэгэн хэсэг болох бэрхшээлүүдийг даван гарахын тулдөөрсдийн гэсэн итгэлийн агуулахтай байх хэрэгтэй” (“Where Do I Make My Stand?” Ensign эсвэлЛиахона, 2004 оны 11-р сар, 18, 20).

Суралцагчдаас хэдхэн минутад дараах асуултын хариултыг бичихийг хүс:

• Та “эргэлт буцалтгүй Их Эзэний талд зогсохын” тулд ямар амлалт өгсөн бэ?

Дараа нь суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодоход урамшууландэмж:

• Та хэрхэн Их Эзэнд илүү үнэнч байх талаар Ариун Сүнснээс ямар өдөөлтхүлээн авч байсан бэ?

• Та Их Эзэнд илүү үнэнч байхад нь гэр бүлийн гишүүддээ туслахын тулд юухийж чадах вэ?

Биднийг итгэлтэйгээр тэвчих үед Их Эзэн биднийг адислан, ёс бус байдал дунд зөвшударга амьдрахад маань туслах талаар гэрчил.

25-Р ХИЧЭЭЛ: ЁС БУС ӨДРҮҮДЭД ЗӨВ ШУДАРГА АМЬДРАХ НЬ

112

Page 127: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Суралцагчийн унших материал• Aлма 37:21–22, 25–27; 62:41; Хиламан 6:20–26, 37–40; 4 Нифай 1:42; Moрмон

1:13–17, 19; 2:8, 14–15, 18–19; 3:2–3, 12, 22; Ифер 8:18–26; Moронай 9:6, 22,25–26.

• Квинтин Л.Күк, “Зөв шударгын шагналуудыг хураан авах нь,” Ensign, 2015 оны7-р сар, 33–39.

25-Р ХИЧЭЭЛ: ЁС БУС ӨДРҮҮДЭД ЗӨВ ШУДАРГА АМЬДРАХ НЬ

113

Page 128: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

26 Итгэлээр соригдсоны дараа

ТанилцуулгаЭнэ хичээлээр, бид Есүс Христэд итгэлтэй байснаараа биднийөмнөөс гайхамшиг үйлдэх боломжийг Бурханд олгодог гэдгийгсуралцагчид Мормоны Номоос сурах болно. Итгэлээ хөгжүүлэх

нь биднийг үнэний талаарх сүнслэг гэрчүүдийг хүлээн авахадмөн адил бэлтгэж чадна.

Нөхцөл байдлын тухай унших материал• Робэрт Д.Хэйлс “Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христийг мэдэхийг

эрэлхийлэх нь,” Ensign, 2009 оны 11-р сар, 29-32 эсвэл 2009 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 33–36

• Дэвид А.Бэднар, “Итгэлээр асуу,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 94–97

• Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 13-14эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15-17.

Заах зөвлөмж2 Нифай 27:23; 3 Нифай 17:5-9, 20-24; Moрмон 9:9, 18-20Гайхамшгийн өмнө итгэл байх ёстойБурхан хүүхдүүдийнхээ итгэлийн дагуу тэдний өмнөөс гайхамшиг үйлдэж буйсудрын хэд хэдэн жишээг нэрлэхийг суралцагчдаас хүс. (Жишээнүүдэд Есүсөвчтөнийг эдгээж, нас барсныг амилуулсан, Мосе Улаан тэнгисийг хуваасан,Христ жаредчуудын хөлөг онгоцыг гэрэлтүүлэхийн тулд чулуунуудад хүрсэн зэрэгнь орж болно.)

• Та Бурхан өнөөдөр гайхамшгуудыг үйлдсээр байгаа гэдэгт итгэдэггүй хүнд юухэлэх вэ?

Нэг суралцагчийг 2 Нифай 27:23-ыг, өөр нэг суралцагчийг Мормон 9:9, 18-20-ийгчанга уншихад урь. Яагаад өнөө үед гайхамшгууд тохиосон хэвээр байгааг олжмэдэхийг ангийнхнаас хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэснээр, яагаад гайхамшгууд өнөө үед дэлхийд тохиодоггэдэгт бид итгэлтэй байж болох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олжтогтоох ёстой: Бурхан өчигдөр, өнөөдөр, үүрд өөрчлөгддөггүй учраасТэр Өөрийн хүүхдүүдийн итгэлийн дагуу гайхамшгуудыг үйлдсэнхэвээр.)

• Яагаад Их Эзэн гайхамшгуудыг үйлдэхээсээ өмнө биднээс итгэлтэй байхыгшаарддаг гэж та бодож байна вэ?

Итгэл ба гайхамшгийн хоорондын холбоог судар дээр харуулахын тулд цөөн хэдэнсуралцагчийг 3 Нифай 17:5-9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаасамилсан Христ хүмүүсийн төлөө гайхамшиг үйлдэхээсээ өмнө юуг хангалттайбайна гэж тодорхойлсныг олж мэдэхийг хүс.

• 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, чухам юу Аврагчид өвчтэй, шаналсан хүмүүсийгэдгээх боломжийг өгсөн бэ?

Нэг суралцагчийг 3 Нифай 17:20-24-ийг чанга уншихад урь.

114

Page 129: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Энэ хүмүүс итгэлийнхээ улмаас өөр ямар ямар ариун нандин үйл явдлыг үзсэнбэ?

• Христ эдгээр гайхамшгийг өгөхөд бэлэн байдаг нь Тэрээр бидний хэрэгцээтэйзүйлүүдэд туслахын тулд хүч чадлаа ашиглаж чадна гэсэн итгэлийг мааньхэрхэн өсгөж чадах вэ?

Нэг суралцагчийг Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөрүйлчилж байсан Сидней С.Рэйнолдс эгчийн дараах мэдэгдлийг уншихад урь:

“Эдгээр ‘агуу гайхамшгууд’ чухлын адил … бид бүгдэд Их Эзэнд итгэлтэй байхыгзаадаг ‘хувийн жижиг гайхамшгууд’ ч мөн адил чухал юм. Эдгээр нь бидамьдралдаа Сүнсний өдөөлтийг таньж, дагаснаар ирдэг. …

“Бид бүгдээрээ эдгээр жижиг гайхамшгийн талаар гэрчилж чадна гэж би бодожбайна. Бид гээсэн зүйлээ олох гэж залбираад олсон хүүхдүүдийг мэднэ. Бид

Бурханы гэрч болж зогсохын тулд эр зориг гаргаад, Түүний дэмжигч мутрыг мэдэрсэнзалуучуудыг мэднэ. Бид байсан бүх мөнгөөрөө аравны нэгээ төлөөд, гайхамшгаар сургалтынтөлбөр эсвэл түрээсээ төлөх боломжтой болсон эсвэл гэр бүлдээ хоол хүнс авч чадсаннайзуудыг мэднэ. Бид хариулт нь ирсэн залбирлууд мөн урам зориг, тайтгарал авчран,эдгэрэхэд нь тусалсан санваарын адислалуудын талаар туршлагуудаа хуваалцаж чадна. Эдгээрөдөр тутмын гайхамшиг нь амьдралдаа Их Эзэний мутрыг олж харахад бидэнд тусалдаг” (“AGod of Miracles,” Ensign, 2001 оны 5-р сар, 12).

Өөрсдөө эсвэл тэдний мэддэг хэн нэгэн амьдралдаа Бурханы гайхамшгуудыгмэдэрсэн үеийн тухай бодож үзэхийг суралцагчдаас хүс. Хэрэв энэ нь ариуннандин эсвэл хэт хувийн чанартай биш бол суралцагчдыг Бурхан болгайхамшгийн Бурхан хэвээр гэдгийг тэдэнд баталсан туршлагуудаасаа хуваалцахадурь.

Ифер 3:6–13, 17–20; 4:13–15; 12:6–7, 12, 19, 31Итгэл нь биднийг сүнслэг гэрчүүдийг хүлээж авахад бэлтгэдэгСуралцагчдыг сүнслэг гэрч эсвэл илүү хүчтэй гэрчлэл хүлээн авахыг хүсэж буйсайн мэдээний үнэний талаар бодоход урь. Зарим хүн сайн мэдээний зарчим үнэнгэсэн баталгааг хүлээн авах хүртлээ үүнд итгэж эсвэл үүний дагуу амьдрахсонголтыг хийдэггүй гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Ифер 12:6-г дотроо уншаад, энэ шүлэг сүнслэг гэрчийг хэрхэнхүлээн авах үйл явцын талаар юу зааж байгааг олж мэдэхэд урь.

• Бид Ифер 12:6-аас сүнслэг гэрч хүлээн авах талаар ямар зарчим сурч болох вэ?(Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой: Бид сүнслэг гэрчийгхүлээн авахаасаа өмнө Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой.)

• “Итгэлийн тань сорилт” гэсэн хэллэг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Итгэлийн сорилт гэдэг нь үргэлж хэцүү бэрхшээлийг туулна гэсэн үг биш гэдгийгтайлбарла. Нэг суралцагчийг Ифер 12:6 дахь Моронайн зөвлөгөөний талаарАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт болон Залууэмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон нарын дараахмэдэгдлийг уншихыг хүс:

26-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛЭЭР СОРИГДСОНЫ ДАРАА

115

Page 130: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

“Та нар Моронайн заасан энэ зарчмыг хэрэгжүүлснээр итгэлээ илүү үр дүнтэйашиглаж сурна: ‘… yчир нь итгэлийн тань сорилтын дарааг хүртэл та нар гэрчийгхүлээн авахгүй’ [Ифер 12:6; онцлон бичилт нэмэгдсэн]. Иймээс, та нар итгэлээсорих буюу илчлэлтийн дагуу зөв зохистой үйлдэх бүрдээ Сүнсний баттайнотолгоог хүлээн авах болно” (Ричард Г.Скотт, “The Sustaining Power of Faith in

Times of Uncertainty and Testing,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 76).

“Таашаалыг үтэр түргэн хүртэхийг хүсдэг энэ дэлхий дээр бид заримдаа хичээлзүтгэл гаргаагүй мөртлөө шагнал авахыг хүсдэг гэм буруутай билээ. Бид сайнмэдээний дагуу амьдран, итгэлээ хэрэгжүүлснээр эхлээд үйлдэж, дараа нь үүнийүнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах болно хэмээн Моронай бидэнд хэлсэн гэжби боддог. Үнэн гэдгийг нь мэддэг сургаал дээр үндэслэн үйлдэх үйлдлээ өдрөөс

өдөрт, сараас сард үргэлжлүүлж, зарлигуудыг сахих аваас жинхэнэ хөрвөлт тохиох болно”(Бонни Л.Оскарсон, “Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign, 2013 оны 11-р сар, 77 эсвэл 2013 оны10-р сарын Ерөнхий чуулган, 87).

• Ахлагч Скотт ба Оскарсон эгч хоёрын үнэний гэрчийг хүлээн авах талаардүрсэлсэн арга зам нь итгэх эсвэл үйлдэхээсээ өмнө нотолгоо шаарддагхүмүүсийн арга замаас хэрхэн өөр байна вэ?

• Та хэзээ энэ зарчим үнэн гэдгийг олж мэдсэн бэ?

Цөөн суралцагчийг Ифер 12:7, 12, 19, 31-ийг ээлжлэн чанга уншихад урь.Ангийнхныг эдгээр шүлгэн дэх “итгэлтэй болсны дараа” болон “тэдний итгэлийндарааг хүртэл” гэсэн хэллэгүүдэд анхаарал хандуулахад урамшуулан дэмж (татүүнчлэн суралцагчдад эдгээр хэллэгийг судрууд дээрээ тэмдэглэхийг зөвлөжболно).

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн итгэлээ хөгжүүлснийх нь дараа энэхүмүүст ямар адислал өгсөн бэ? Та итгэлтэй байсны үр дүнд ямар үнэнийсүнслэг гэрчүүдийг хүлээн авч байсан бэ?

Сүнслэг гэрчүүд нь гайхамшгуудтай адил биднийг итгэлээ хөгжүүлэхээс нааширдэггүй гэдгийг гэрчил. Энэ зүйлийг онцлохын тулд Арванхоёр ТөлөөлөгчийнЧуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын (1924–2015) дараах мэдэгдлийг хуваалцахталаар бодож үз:

“Сүнсний мэдлэгийн эрэл хайгуулын тань хаа нэгтээ, философичдын нэрлэдгээр‘итгэлийн алхам’ байж л байгаа. Энэ бол та гэрлийн ирмэг дээр хүрч очоод,харанхуй руу алхан орохдоо ганц хоёрхон алхмын цаана байх зам гэрэлтэйгэдгийг олж мэдэх тэр агшин юм” (“The Quest for Spiritual Knowledge,” New Era,2007 оны 1-р сар, 6).

Нэг суралцагчийг Жаредын ах гэр бүлийг нь амлагдсан нутагт хүргэх хөлөгонгоцыг барьж байхдаа ямар бэрхшээлтэй тулгарсныг дүрслэн, саад бэрхшээлээшийдвэрлэхийн тулд тэр юу хийснийг хураангуйлан хэлэхэд урь (Ифер 2:16–25;3:1–5-ыг үзнэ үү).

• Жаредын ах хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн бэ?

Хэд хэдэн суралцагчийг Ифер 3:6-13, 17-20-ийг ээлжлэн чанга уншихад урь.

• Их Эзэн Жаредын ахыг итгэлийнх нь төлөө хэрхэн адисалсан бэ?

26-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛЭЭР СОРИГДСОНЫ ДАРАА

116

Page 131: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландындараах мэдэгдлийг чанга уншихыг хүс: Ангийнхныг Жаредын ахын итгэлийнонцлог шинж чанарыг олж мэдэхэд урь.

“Жаредын ахынх шиг итгэл нь гайхамшиг ба мэдлэгийн суурь болдог. ТэрБурханыг ярихаас өмнө итгэлтэй байх шаардлагатай байсан. Тэр тухайн үйлдлийггүйцэтгэх чадвар тодорхой болохоос өмнө үйлдэх шаардлагатай байсан. Тэрээрбүрэн туршлага бий болж эхлэхээс нь өмнө түүнийг хүлээн зөвшөөрөхшаардлагатай байсан. Бурханыг ойрын болон ирээдүйд шаардаж болох

нөхцөлүүдийг шаардахаас нь өмнө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхийг итгэл гэнэ” (Christ andthe New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18–19).

• Та Жаредын ахын итгэлийн талаарх ахлагч Холландын дүрслэлийг хэрхэнхураангуйлах вэ?

• Их Эзэнд итгэх итгэлээ харуулахын тулд бидний хийж болох үйлдлүүдийнзарим жишээ юу вэ?

Суралцагчдад Ифер 4:13–15-ыг судлаад, Моронай мэдлэг ба Сүнснийилэрхийлэлтийг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэй гэж хэлснийгтодорхойлох цаг гаргаж өг.

• “Үл итгэх байдлын гивлүүрийг тас татах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж табодож байна вэ? Үүнийг хийх нь хэрхэн итгэлээ хөгжүүлэх үйл явцтайхолбоотой вэ? (Тас татах гэдэг нь урах эсвэл хуваах, гивлүүр гэдэг нь бүтээх,халхлах зүйлийг хэлдэг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно.)

• “Үл итгэх байдлын гивлүүрийг тас татахын” тулд юу хийхийг Моронай бидэндзөвлөсөн бэ?

Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

“Бурхан Иосефт илчилсэн бүх зүйлээ Арванхоёрт, тэр байтугай хамгийн өчүүхэнгэгээнтэнд хэдийчинээ хурдан ойлгох хэрээр бүх зүйлийг илчлэх болно. Учир ньхүн хөршдөө Их Эзэнийг мэд гэж хэлэх нь хэрэггүй болох тэр өдөр ирэх ёстой.Учир нь Түүнийг … багаас том хүртэл бүгд мэдэх болно [Иеремиа 31:34-ийг үзнэүү]” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 303).

• Бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үг илчлэлт хүлээн авах чадавхаа ойлгоходтань хэрхэн тусалж байна вэ?

Суралцагчдыг одоо итгэлийн ямар сорилттой тулгарч байгаа талаар бодож үзэхэдуриад, итгэлээ хүчирхэгжүүлэн, хөгжүүлэхийн тулд юу хийж чадах талаар бодожүзэхэд урь. Бурхан итгэлтэй дагалдагчид нь итгэлээ хөгжүүлэх үед тэднийг үнэнийталаарх гэрчүүдээр үргэлжлүүлэн адисалдаг талаарх гэрчлэлээ хуваалц.

Суралцагчийн унших материал• 2 Нифай 27:23; 3 Нифай 17:5–9, 20–24; Moрмон 9:9, 18–20; Ифер 3:6–13, 17–20;

4:13–15; 12:6–7, 12, 19, 31.

• Дэвид А.Бэднар, “Итгэлээр асуу,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 94–97

• Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 13-14эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15-17.

26-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛЭЭР СОРИГДСОНЫ ДАРАА

117

Page 132: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

27 Итгэл, найдвар, энэрэл

ОршилИтгэл, найдвар, энэрэл нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйдамьдрах хүсэлтэй бүх хүнд зайлшгүй байх ёстой. Эдгээр чанар

нь Есүс Христийн жишээг даган, тэдгээрийг эрэлхийлдэгхүмүүст өгөгддөг Бурханы бэлэг юм.

Нөхцөл байдлын тухай унших материал• Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар,

21-24 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25-29.

• Ричард Г.Скотт, “The Transforming Power of Faith and Character,” Ensign, эсвэлLiahona, 2010 оны 11-р сар, 43-46.

Заах зөвлөмжИфер 12:28; Moронай 10:18–21Итгэл, найдвар, энэрэл нь авралд зайлшгүй шаардлагатайМөнх бус байдалд байхдаа олж авах ёстой чухал зан чанаруудыг хурдан нэрлэхийгсуралцагчдаас хүс. Дараа нь тэднээс тэдгээрийн аль нь Бурханы хаант улсыгөвлөхөд зайлшгүй шаардлагатай зан чанар гэж бодож байгааг олж тогтоохыг хүс.

Суралцагчдад Моронай алтан ялтсууд дээрх бичээсээ дуусгаж байхдаа уг цэдгийгхэзээ нэг өдөр унших хүмүүст зориулан ухуулах зорилготой эцсийн үгсээ бичсэнгэдгийг сануул. Тэрээр зөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон бидний авралд зайлшгүйшаардлагатай гурван зан чанарыг онцолсон байна. Нэг суралцагчийг Моронай10:18-21-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас эдгээр гурван зан чанарыг олжтогтоохыг хүс.

• Яагаад итгэл, найдвар, энэрэл бидний авралд зайлшгүй шаардлагатай гэж табодож байна вэ?

Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчийг Ифер12:28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас энэ шүлгэн дээрх Их Эзэний асуултыганхааралтай сонсохыг хүс.

• Энэ шүлэгт ямар сургаал цэдэглэгдсэн байна вэ? (Суралцагчид дараах зүйлийголж тогтоох ёстой: Итгэл, найдвар, энэрлийг хөгжүүлэх нь биднийг ЕсүсХристэд авчирдаг.)

Суралцагчдыг энэ хичээлийн турш эдгээр чухал зан чанарыг илүү бүрэн дүүрэнхөгжүүлэхэд туслах зарчим, сургаалуудыг олж мэдэхэд урь.

Aлма 32:26–29, 37–41; Moронай 7:21, 25–28, 33Итгэл нь бидэнд “сайн юм болгоноос барих” боломжийг олгодогСамбар дээр Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь гэж бич.

Бошиглогч Алма зорамчуудад хэрхэн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхталаар заахын тулд ургаж буй үрийн тухай зүйрлэлийг ашигласан гэдгийгсуралцагчдад сануул. Цөөн хэдэн суралцагчийг Алма 32:26-29-ийг ээлжлэн чангауншихад урь. Суралцагчдыг итгэлээ өсгөхийн тулд юу хийж болох тухай дүрсэлсэнхэллэгүүдийг олж тогтооход урамшуул.

118

Page 133: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Цөөн суралцагчийг олж тогтоосон хэллэгээ хуваалцаад, итгэлээ хэрхэн өсгөхталаарх уг хэллэг нь бидэнд юу зааж байгааг тайлбарлахад урь. Та суралцагчдыгхэллэгүүдийг олж тогтоох үед тэдгээрийг самбар дээр, гарчгийн доор бичижболно. Хэллэгүүдэд дараах зүйл орж болно: сэрж мөн чадвараа сэргээх, минийүгсийг туршин, итгэх хүслээс, зай тавьж өгвөөс, зүрх сэтгэлд тань үр [үг]суулгагдаж болохын тулд. Шаардлагатай бол суралцагчдад чадвар гэдэг үг ньбидний бодож, үйлдэх чадварыг хэлдэг гэдгийг ойлгоход тусал.

• Та 29-р шүлэгт Алма яагаад бидний итгэл энэ туршилтыг хийсний дараа ч төгсболохгүй гэж заасан гэж бодож байна вэ?

• Итгэлээ төгс болгохын тулд өөр юу хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Цөөн хэдэн суралцагчийг Алма 32:37-41-ийг чанга уншихад уриад, мөнхамьдралыг олж авахад шаардлагатай итгэлийг хөгжүүлэхийн тулд бид юу хийхёстойг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

• Алма энэ шүлгүүдэд итгэлээ хэрхэн үргэлжлүүлэн, хүчирхэгжүүлэх талаар ямарзарчмыг бидэнд заасан байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоохёстой: Хэрэв бид өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы үгийг хичээнгүйлэнарчилбал Есүс Христэд итгэх бидний итгэл өснө. Энэ үнэнийг самбардээр бич.)

• Үгийг хичээнгүйлэн арчлах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?Бид Бурханы үгийг арчлан, үнэнийг зүрх сэтгэлдээ гүн үндэслэхэд туслахынтулд ямар үйлдлүүдийг байнга хийж болох вэ?

Суралцагчдад Бурханы үгийг хэрхэн арчилж болохыг ойлгоход туслахын тулдТэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг үзүүлээд,нэг суралцагчийг чанга уншихад урь:

“Бид одоо Бурханыг дуулгавартай дагах хангалттай итгэлтэй байгаа ч итгэлээбайнга бэхжүүлж, үргэлж шинэчилж байх хэрэгтэй. Бид эдүгээ дуулгавартайдагахдаа илүү хурдан байж, мөн эцсээ хүртэл тэвчихдээ илүү тууштай байхааршийдсэнээр үүнийг хийж чадна. Өглөө эрт босож суран, үүнийгээ хэвшил болгохнь сүнслэг байдлын бэлтгэлд туйлын чухал юм. …

“…Бид дуулгавартай байдлын шалгууруудыг давах итгэлийг цагаас цагт мөн өдөр тутмынхаасонголтуудаар дамжуулан хөгжүүлдэг. Бид Бурханы биднээс хүссэн юуг боловч хурдан хийхболно гэдгээ одоо шийдэж чадна. Мөн бид ирэх нь тодорхой агуу том шалгууруудын дундуурбиднийг авч гарах тэрхүү итгэлийг хөгжүүлэх дуулгавартай байдлын жижиг шалгууруудадтууштай байхаар шийдэж чадна” (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Ensign эсвэлLiahona, 2005 оны 11-р сар, 38, 40).

• Бид итгэлээ хүчирхэгжүүлж мөн арчлахын тулд юу хийх ёстой гэжерөнхийлөгч Айринг хэлсэн байна вэ?

• Яагаад өдөр тутам Бурханы үгийг тууштай, дуулгавартай дагах нь Түүнд итгэхитгэл, найдварыг олж авахад нэн чухал гэж та бодож байна вэ?

Цөөн суралцагчийг Алмагийн заасан зарчмууд Есүс Христэд итгэх итгэлд ньхэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад урь.

Суралцагчдад Мормон Есүс Христэд итгэх итгэлийн мөнхийн ач холбогдлыггэрчилсэн гэдгийг хэл. Цөөн суралцагчийг Moронай 7:21, 25–28, 33 дахь Мормоныгэрчлэлийг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэнд итгэх итгэлээ

27-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, НАЙДВАР, ЭНЭРЭЛ

119

Page 134: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

нэмэгдүүлэн, Мормоны тодорхойлсон адислалаас “зууран барихын” тулд юу хийжчадах талаар тунгаан бодохыг хүс.

Ифер 12:4, 8-9; Моронай 7:40-42Найдвар нь бодгалийн зангуу болойНэг суралцагчийг Ифер 12:8–9-ийг, өөр нэг суралцагчийг Moронай 7:40–42-ыгчанга уншихад урь. Бид итгэлээ хөгжүүлэх үедээ олж авч чадах зан чанарыг олжтогтоохыг суралцагчдаас хүс.

• Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бидний итгэлийн улмаас ямар зан чанар ирдэгвэ?

Дараах хоёр мэдэгдлийг уншаад, суралцагчдаас тэдгээрийн хоорондын ялгааголохыг хүс: (1) Би өнөөдөр бороо орохгүй гэж найдаж байна. (2) Хэрэв бинаманчилбал Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөнө гэсэн найдварнадад байна.

• Найдварын талаарх энэ хоёр ойлголт юугаараа өөр байна вэ? (Эхнийх ньхүний хяналтаас гадуурх тодорхой бус хүсэл, хоёр дахь нь үйлдэх сэдлийгтөрүүлдэг итгэлтэй байдлын илэрхийлэл юм.)

Суралцагчдад судрууд дээр хэрэглэгддэг найдвар гэдэг үгийг ойлгоход нь туслахынтулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфындараах мэдэгдлийг уншихад урь:

“Найдвар бол … Их Эзэн бидэнд өгсөн амлалтаа биелүүлэх болно гэсэн гуйвшгүйитгэл юм. Энэ нь бид одоо Бурханы хуулиуд ба Түүний бошиглогчдын үгсийн дагууамьдарвал, ирээдүйд адислалуудыг хүлээн авах болно гэсэн итгэл юм. Энэ ньбидний залбирал хариулагдана хэмээн итгэж, хүсэн хүлээхийг хэлдэг. Энэ ньитгэл, өөдрөг үзэл, урам зориг, эцсээ хүртэл тэвчих гуйвшгүй байдлаар

илэрхийлэгддэг” (“Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар, 22 эсвэл 2008 оны10-р сарын Ерөнхий чуулган, 26).

Суралцагчдыг Моронай 7:41-ийг дотроо уншаад, бид Христэд итгэх итгэлийгхөгжүүлэх үедээ юунд найдах талаар олж мэдэхэд урь.

• Мормон эдгээр шүлэгт найдварын талаар ямар зарчим заасан бэ?(Суралцагчид дараах зүйлийг олж тогтоох ёстой: Бид Есүс Христэд итгэхитгэлийг хөгжүүлэх үедээ Түүний Цагаатгалаар дамжуулан мөнхамьдралд хүрнэ гэсэн найдварыг олж авдаг.)

• Та яагаад Есүс Христэд итгэх итгэл болон найдвар нягт холбоотой байдаг гэжбодож байна вэ?

Нэг суралцагчийг Ифер 12:4-ийг чанга уншаад, ангийнхныг Моронай найдварыгхэрхэн дүрслэн өгүүлснийг олж мэдэхэд урь.

• Мормон зангуу гэдэг үгийг ашигласан нь бидэнд найдварын талаар юу заажбайна вэ? Итгэл дутагдаж буй хүн хэрхэн зангуугүй завьтай адил байж болохвэ?

Хэдэн суралцагчийг Есүс Христэд итгэх итгэлтэй байснаар амьдралд нь ирсэннайдварын талаар гэрчлэхэд урь.

27-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, НАЙДВАР, ЭНЭРЭЛ

120

Page 135: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

Ифер 12:33–34; Moронай 7:43–48Энэрэл бол Христийн цэвэр хайрНэг суралцагчийг Моронай 7:43-44-ийг чанга уншихад уриад, бусад суралцагчаасбид итгэл, найдвартай болсны дараа ямар зан чанарыг хөгжүүлэх ёстой гэжМормон тунхагласныг олж мэдэхийг хүс.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэгсуралцагчийг чанга уншихад урь:

“Хэрэв бид Аврагч, Их Эзэнтэй илүү адил болохыг үнэхээр эрэлхийлж байвал,Түүний хайрласантай адил хайрлаж сурах нь бидний хамгийн эрхэм дээр зорилгобайх ёстой. Мормон энэрлийг “бүхнээс илүү агуу” хэмээн хэлсэн (Moро. 7:46)”(“Godly Characteristics of the Master,” Ensign, 1986 оны 11-р сар, 47).

Энэрэл яагаад ийм чухал зан чанар болохыг тодруулахын тулд хэдэн суралцагчийгMoронай 7:45–47-г ээлжлэн чанга уншихад урь. Эдгээр шүлэг нь энэрэл гэж юуболохыг, мөн юу биш болохыг жагсааснаар энэрлийг ойлгоход бидэнд тусалдаг.

• Эдгээр шүлгийн ямар үг, хэллэгүүд энэрлийн ач холбогдлыг тодотгож байнавэ?

• Та 45-р шүлэгт жагсаасан энэрлийн онцлог шинжүүдийн талаар ямар бодолэсвэл сэтгэгдэл хуваалцаж чадах вэ?

Нэг суралцагчаас Моронай 7:48-ыг чанга уншихад урь.

• Энэрлийн бэлгийг эрэлхийлэх үедээ юу хийхийг Мормон бидэнд зөвлөсөнбайна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Хэрэв бид зүрхсэтгэлийнхээ бүхий л эрч хүчээр залбиран Есүс Христийг дагавал,энэрлээр дүүргэгдэж чадна.)

• Энэрлийн бэлгийг эрэлхийлэх нь Есүс Христийн илүү сайн дагалдагчидболоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Ангийнхныг энэрэл, Есүс Христийн Цагаатгал хоёрын хоорондын холбоог хайжбайх хооронд нэг суралцагчийг Ифер 12:33–34-ийг чанга уншихад урь.

• Энэрэл, Цагаатгал хоёрын хоорондын холбоо юу вэ?

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландындараах мэдэгдлийг чанга уншихыг хүс:

“Христэд итгэгчдийн хувьд бид уг хайрыг бусдад үзүүлэхийг хичээдэг боловчихэнхдээ бүтэлгүйтдэг. Харин ‘Христийн цэвэр хайрын’ илүү агуу тодорхойлолт ньХристийн бидэнд бүрэн дүүрэн үзүүлсэн хайр юм. Жинхэнэ энэрлийг ганц л удааүзүүлсэн билээ. Үүнийг Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагчхайр цэвэр, төгс төгөлдрөөр харуулсан. … Христийн бидний төлөөх хайр ‘бүх

зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг’. ‘Энэрэл хэзээ чдуусдаггүй’ гэдэг нь Христээр батлагдсан юм. Энэрэл буюу бидний төлөөх түүний цэвэрхайргүйгээр бид хэн ч биш байж, найдвараа алдаж, бүх хүмүүний дундаас хамгийн зовлонтойнь байх болно. Үнэндээ эцсийн өдөр түүний цэвэр хайрын адислалууд болох Цагаатгал,амилалт, мөнх амьдрал, мөнх амлалтыг өөртөө эзэмшсэн хэнд боловч түүнд сайн байх болно”(Christ and the New Covenant [1997], 336).

27-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, НАЙДВАР, ЭНЭРЭЛ

121

Page 136: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Яагаад “энэрэл хэзээ ч дуусдаггүй” мөн яагаад энэ нь сүнслэг бэлгүүдээс“хамгийн агуу” нь болохыг ойлгоход ахлагч Холланд танд хэрхэн тусалж байнавэ?

• Та Есүс Христийн маш өгөөмрөөр өгсөн цэвэр хайрыг бусадтай хуваалцахынтулд юу хийж болох вэ?

Суралцагчдаас Moронай 7:45-ыг хараад, энэрлийн нэг онцлог шинж чанарыгхөгжүүлэхийн тулд илүү бүрэн дүүрэн залбирч, хөдөлмөрлөх зорилго тавихыг хүс.Та энэрлийг өөртөө хөгжүүлэхээр хөдөлмөрлөх үедээ хүлээн авсан тэнгэрлэгтусламжийн талаар гэрчил.

Суралцагчийн унших материал• Aлма 32:26–29, 37–41; Ифер 12:4, 8–9, 28, 33–34; Moронай 7:21, 25–28, 33,

40–48; 10:18–21.

• Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11-р сар,21-24 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25-29.

• Ричард Г.Скотт, “The Transforming Power of Faith and Character,” Ensign эсвэлLiahona, 2010 оны 11-р сар, 43-46.

27-Р ХИЧЭЭЛ: ИТГЭЛ, НАЙДВАР, ЭНЭРЭЛ

122

Page 137: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

28Христэд ирэгтүн

ТанилцуулгаМормоны Номын үндсэн зорилгуудын нэг нь бүх хүнийг“Христэд ирэгтүн, түүгээр төгөлдөржигтүн” (Mоронай 10:32)хэмээн урих явдал юм. Бид итгэлээ хөгжүүлэн, “сайн зүйлболгоноос зууран барьж” байвал Христийн хүүхдүүд болж

чадна (Moронай 7:19-ийг үзнэ үү). Энэ хичээлийн төгсгөлд,суралцагчид Мормоны Ном Христэд ирэхэд нь тэдэнд хэрхэнтусалсан тухай гэрчлэлээ хуваалцах боломжтой байх болно.

Нөхцөл байдлын тухай унших материал• Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар,

88-90 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103.

• “A Christ-Centered Life,” chapter 24 in Teachings of Presidents of the Church: EzraTaft Benson (2014), 297–306.

Заах зөвлөмж1 Нифай 6:4; Иаков 1:7; Oмнаи 1:26; 3 Нифай 9:13–14; Moронай 10:30,32–33Мормоны Ном биднийг Есүс Христэд ирэхэд урьдагСуралцагчдыг хэн нэгнийг Мормоны Номыг уншихад урьсан үеийнхээ тухайбодоход урь.

• Яагаад та энэ хүнийг Мормоны Номыг уншихад урьсан бэ?

Яагаад Мормоны Номыг судалдаг талаар бодоход суралцагчдыг урь. МормоныНомыг уншин, судлах олон сайн шалтгаан байдаг ч уг номонд хамгийн чухалзорилгын талаарх давтагдсан захиас агуулагддаг гэдгийг тайлбарла.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

1 Нифай 6:4

Иаков 1:7

Oмнаи 1:26

3 Нифай 9:13-14

Моронай 10:30

Суралцагчдыг эшлэлүүдийг дотроо уншаад, Мормоны Номонд давтагдсан үндсэнсанааг хайж олоход урь. (Та суралцагчдыг эдгээр эшлэлийг судартаа солбицсонэшлэл болгоход урамшуулж болно.)

• Эдгээр шүлэгт Мормоны Номонд давтагддаг ямар үндсэн санаа гарч байна вэ?

• “Христэд ирэх” гэдэг нь юу гэсэн үг вэ?

• Эдгээр шүлэг Христэд ирэх талаар бидэнд юу зааж байна вэ? (Хариултуудаддараах зүйлс орсон байх ёстой: “өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгонөргөгтүн,” мацаг барьж, залбирч, эцсээ хүртэл тэвчиж, наманчилж,хөрвүүлэгдэж, “сайн бэлэг болгоноос барьж ав.”)

123

Page 138: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Таны хувьд “Өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өргөгтүн” гэсэнхэллэг ямар утгатай вэ?

Христэд ирэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулдАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт, Далын ахлагч ДэннисВ.Ньюэншвандэр нарын дараах мэдэгдлийг үзүүлээд, ярилц:

“Бид өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоног тутамгэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орсноор Аврагчийн “Түүн рүү очих”урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм” (Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыгэн тэргүүнд тавь,” Ensign, 2014 оны 11-р сар, 94 эсвэл 2014 оны 10-р сарынЕрөнхий чуулган, 107).

“Бид Бурханы томилсон, дэлхийн сууриас зохион байгуулагдсан ариун нандинёслолуудад зөв зохистой оролцсоноор Христэд ирж, Түүгээр төгөлдөржиж чаднагэдгийг би гэрчилж байна” (Дэннис Б.Ньюэншвандэр, “Ordinances and Covenants,”Ensign, 2001 оны 8-р сар, 26).

Мормоны Номын эцсийн бүлэгт бошиглогч Моронайн Христэд хэрхэн ирэхталаарх зөвлөгөө цэдэглэгдсэн байдаг гэдгийг тайлбарла. Ангийнхныг “хэрэв,”“тэгвэл” гэсэн үгс хэрхэн хэрэглэгдсэнийг хайж байх хооронд нэг суралцагчийгMoронай 10:32–33-ыг чанга уншихад урь. Христийн ач ивээлээр хэрхэнадислагддаг талаарх “хэрэв-тэгвэл” гэсэн эдгээр мэдэгдэл бидэнд юу зааж байгаагтунгаан бодохыг ангийнхнаас хүс. (Анхааруулга: “Хэрэв-тэгвэл” гэсэнмэдэгдлүүдийг эрж хайх нь судруудад заагддаг зарчмуудыг олж тогтооходсуралцагчдад тусална.)

• Бид эдгээр шүлгээс Христэд ирэх үедээ хэрхэн Түүний ач ивээлээр адислагддагтухай ямар зарчмыг мэдэж авч болох вэ? Суралцагчид өөр өөр үгс ашиглажболох ч тэднийг дараах зарчмыг олж тогтоосон эсэхэд анхаар: Хэрэв бид ЕсүсХристэд ирж, бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзвал Түүний ачивээлээр төгөлдөржин, ариусгагдаж, ариун болж чадна. Мөн Алма5:33–35-ыг үзнэ үү.)

Энэ зарчмын талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Далынахлагч Брүс С.Хафэны дараах мэдэгдлийг хуваалц. Суралцагчдыг Их Эзэний ачивээл хэрхэн биднийг адисалж чадахыг олж сонсоход урь.

“Цагаатгалаар боломжтой болсон Их Эзэний ач ивээл нь бидний төгс бусчанаруудыг төгс болгож чадна. ‘Түүний ач ивээлээр та нар Христээр төгс байжболно.’ (Moронай 10:32.) Төгөлдөржих үйл явцын ихэнх хэсэг нүгэл, хорслынбохироос цэвэршихтэй холбоотой ч, үүнд бид Христийнхтэй адил мөн чанарыголж аван, Эцэг болон Хүү төгс байдгийн адилаар төгс болох нэмэлт, баттай нэгэн

хэсэг ч мөн адил багтдаг. …

“Аврагчийн ялалт бидний нүглүүдийн төлөөсийг төлөөд зогсохгүй, бидний хангалтгүй байдлыгөөрчлөн, санаатай хийсэн алдаануудыг төдийгүй мэдэлгүй, бодлогогүй, гарцаагүй төгсбусаасаа болж үйлдсэн нүглүүдийг ч арилгаж чадна. Бидний туйлын тэмүүлэл бол нүглээсөршөөгдөхөөс ч илүүг буюу ариун болж, Христийнхтэй адил зан чанаруудыг хүлээн авч, Түүнтэйнэгдмэл, адил болохыг эрэлхийлдэг явдал билээ. Тэнгэрлэг ач ивээл нь хийж чадах бүхнээхийснийхээ дараа энэ тэмүүллийг биелүүлж чадах цорын ганц эх сурвалж юм” (The BrokenHeart [1989], 16, 20).

28-Р ХИЧЭЭЛ: ХРИСТЭД ИРЭГТҮН

124

Page 139: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Ахлагч Хафэны хэлснээр, Их Эзэний ач ивээл ямар арга замуудаар биднийгадисалж чадах вэ?

Суралцагчдыг Есүс Христэд ирэхийн тулд хичээн чармайж байсан үеийнхээ тухайбодоход урь. Туршлагууд нь хэт хувийн чанартай биш бол дараах асуултуудадхариулахыг тэднээс хүс:

• Та тухайн үед Христэд ирэхийн тулд юу хийсэн бэ?

• Та Есүс Христэд ирэхийг эрэлхийлэх үед амьдралд тань ямар ямар адислалирсэн бэ?

Суралцагчдыг Христэд илүү бүрэн дүүрэн ирэн, ингэснээр Түүний ач ивээлээрдамжуулан төгөлдөржиж, ариусгагдахын тулд хийж чадах зүйлийнхээ талаартунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдийнхээ дагууүйлдэхэд урамшуулан дэмж.

Moронай 7:18-26Христийн хүүхдүүд болохын тулд сайн зүйл болгоноос зууран барьMoронай 7-д бошиглогч Моронай өөрийн эцэг Мормоны хэдэн жилийн өмнөзаасан номлолыг цэдэглэсэн гэдгийг суралцагчдад сануул. Энэ номлолд Мормон,хэрэв аливаа зүйл хүмүүсийг сайныг хийж, Есүс Христэд итгэхэд, мөн Бурханыгхайрлаж, үйлчлэхэд урьж байвал тэдгээр нь Бурханаар сүнслэгээр өдөөгдсөнгэдгийг мэдэж болно хэмээн заасан байдаг.

Нэг суралцагчийг Моронай 7:18-19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамтуншаад, Мормон биднээс юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

• 19-р шүлэгт цэдэглэгдсэнээр, хэрэв бид сайныг хилэнцтээс ялгаж мөн “сайнзүйл болгоноос зууран барихын” тулд Христийн гэрлийг ашиглавал, бидэнд юутохиолдох вэ? (Бид Христийн хүүхдүүд байх болно.)

• Христийн хүүхдүүд байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Бид Тэнгэрлэг Эцэгийнсүнсэн хүүхдүүд бөгөөд дэлхий дээрх эцэг эхийнхээ ч бас хүүхдүүд мөн гэдгийгонцолж хэл. Гэхдээ ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн [1876–1972]заасанчлан, судрууд нь Есүс Христ бидний төлөө хийсэн Цагаатгалаараадамжуулан бидэнд мөнх амьдралыг өгдөг учраас Тэр ч гэсэн бидний Эцэгболдог хэмээн заадаг. (Мозая 5:7-г үзнэ үү.) … Бид Есүс Христэд дуулгавартайбайх гэрээнүүдээрээ дамжуулан Түүний хүүхдүүд, охид болон хөвгүүд болдог”(Doctrines of Salvation, comp. Брүс Р.Mакконки, 3-р боть [1954–1956], 1:29).

Суралцагчдаас Моронай 7:20-ийг дотроо уншаад, Мормоны асуултыг олжтогтоохыг хүс. Дараа нь суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, тэднийг Моронай7:21-26-г судлаад, бидэнд “сайн зүйл болгоноос зууран барихад” туслахын тулд ИхЭзэн юу өгснийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараасуралцагчдаас санал бодлоо хуваалцахыг хүсээд, тэдний санал бодлыг самбар дээрбич. Хариултуудад тохинуулагч тэнгэр элчүүд (22-р шүлэг), бошиглогчид (23-ршүлэг), судрууд (25-р шүлэг), итгэлээ хөгжүүлэх (25-р шүлэг), залбирал (26-ршүлэг) зэрэг нь орж болно.

• Эдгээр шүлэг бидэнд “сайн зүйл болгоноос зууран барьж” гэсэн хэллэгийнталаар юу зааж байна вэ? (Бид сайн бүхнийг, тэр тусмаа Христэд итгэх итгэлба Түүний нэрээр дамжин ирэх аврал руу хөтөлдөг бүх зүйлийг эрэлхийлэхёстой.)

28-Р ХИЧЭЭЛ: ХРИСТЭД ИРЭГТҮН

125

Page 140: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

• Самбар дээр бичигдсэн зүйлсийн аль нэгний ачаар таны амьдралд ямар сайнзүйлүүд ирж байсан бэ?

Суралцагчдаас Христэд ирэхийн тулд хийж эхлэх эсвэл сайжруулж чадах нэг сайнзүйлийг сонгохыг хүс. Тэднийг амьдралдаа тэр сайн зүйлээсээ зууран барих талдээр ажиллах зорилго тавихад урамшуул.

Моронай 10:3–5Моронайн амлалтМормоны Номыг гартаа бариад, суралцагчдаас Мормоны Ном хэрхэн тэдэндХристэд ирэхэд тусалсан талаар тунгаан бодохыг хүс. Моронай Мормоны Номыгуншин, судалдаг бүх хүнд нэгэн урилга ба амлалтыг өгсөн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Моронай 10:3-5-ыг чанга уншихад урь.

• 3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Моронай биднийг юу хий хэмээн ухуулсан байнавэ?

Суралцагчдыг Мормоны Номоос болон өөрсдийн амьдралаас “Их Эзэн хүмүүнийүрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг” харуулдаг жишээнүүдийн талаартунгаан бодоход урь. Хэдэн суралцагчаас бодол санаагаа ангийнхантайгаахуваалцахыг хүс.

• Бид эдгээр шүлгэн дээрх Моронайн урилга болон амлалтаас ямар зарчим сурчболох вэ? (Бид Мормоны Ном үнэн эсэхийг үнэн хүсэлтэйгээр, Христэдитгэлтэй байж асуувал, Ариун Сүнсээр дамжуулан үүний үнэнийталаарх гэрчлэлийг хүлээн авна.)

• “Үнэн хүсэлтэйгээр, Христэд итгэлтэй байж” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ ньбид Бурхан бидний залбиралд хариулна гэсэн итгэлтэй байх, мөн Түүнийбидэнд өгсөн хариултын дагуу үйлдэх хүсэлтэй байгаа гэсэн үг юм.)

• Энэ маягаар Мормоны Номыг судалж мөн залбирах нь хэрхэн бидэнд Христэдирэхэд туслах вэ?

Суралцагчдаас Мормоны Номыг уншаад, үүний үнэнийг мэдэхийн тулд залбирчбайсан туршлагынхаа талаар тунгаан бодохыг хүс. Суралцагчдаас МормоныНомын талаарх гэрчлэлээ, ялангуяа Мормоны Ном Христэд ирэхэд нь хэрхэнтусалсан тухай ангийнхантай хуваалцах хүн байгаа эсэхийг асуу. СуралцагчдыгМормоны Номын гэрчлэлтэй болохдоо эсвэл аль хэдийн олж авсан гэрчлэлээхүчирхэгжүүлэхдээ Моронайн үгсийг хэрэгжүүлэхэд урамшуул.

Суралцагчийн унших материал• 1 Нифай 6:4; Иаков 1:7; Oмнаи 1:26; 3 Нифай 9:13–14; Moронай 7:18–26;

10:3–5, 30, 32–33.

• “A Christ-Centered Life,” chapter 24 in Teachings of Presidents of the Church: EzraTaft Benson (2014), 297–306.

28-Р ХИЧЭЭЛ: ХРИСТЭД ИРЭГТҮН

126

Page 141: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад
Page 142: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ—ОРШИЛ

Мормоны Номын сургаал ба номлол (Шашин судлал 275)Суралцагчийн унших материалТайлбар: Танай хэл дээр орчуулагдаагүй бол санал болгосон ямар ч материалыг та унших шаардлагагүй.

Хичээлийн Гарчиг Санал болгосон унших материалууд

1. Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ

• 1 Нифай 6:4; 13:40; 2 Нифай 11:2–3; 25:17–18; 33:1–2, 4–5, 10–11; Иаков 1:7–8; Алма 33:22–23; Мормон 1:15; 3:20–22; Ифер 12:38–39, 41.

• “The Book of Mormon—Keystone of Our Religion,” chapter 9 in Teachings of Presidents of the Church: Эзра Тафт Бэнсон (2014), 125–35.

2. Бошиглогчдын үгсийг анхааран сонсох нь

• 1 Нифай 1:4–15, 18; Мозая 11:20–25; 13:33–35; 15:10–13; Хиламан 13:24–33; 3 Нифай 8:24–25; 9:10–11; 10:12; 12:1–2; Ифер 7:23–27.

• Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign, 2014 оны 11- р сар 74- 77 эсвэл 2014 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 83.

• Клаудио Р.М.Коста “Бошиглогчдод дуулгавартай байх нь,” Ensign, 2010 оны 11- р сар, 11- 13 эсвэл 2010 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 11.

3. Дуулгавартай байдал адислал авчирдаг

• 1 Нифай 2:1–20; 3:4–7, 15–16; 4:1–2; 7:12; 17:1–31; 18:1–4; 2 Нифай 31:6–10, 15–16; Мозая 2:20–24, 41; 15:7; 3 Нифай 11:11; 12:19–20, 48.

• Toмас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,”Ensign, 2013 оны 5- р сар, 89- 92 эсвэл 2013 оны 4- р сарын Ерөнхий чуулган,103.

• Робэрт Д.Хэйлс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь,” Ensign, 2014 оны 5- р сар, 35- 38 эсвэл 2014 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 54.

4. Адамын уналт ба сонгох эрхийн бэлэг

• 2 Нифай 2:14, 16, 19–29; Алма 42:6–10, 14; Хиламан 14:30–31; 3 Нифай 27:13; Мосе 5:5–9.• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрх: “Сонгох эрх: Амьдралын төлөвлөгөөнд зайлшгүй,” Ensign, 2010 оны

11- р сар, 24- 27 эсвэл 2010 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 28.• Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” Ensign, 2015 оны 5- р сар, 104- 106

эсвэл 2015 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 92.

5. Есүс Христийн хяз-гааргүй Цагаатгал

• 2 Нифай 9:6–12, 20–22; Мозая 3:5–11, 16; 15:7–9; Алма 7:11–13; 34:8–12; Моронай 8:8–12; Сур-гаал ба Гэрээ 137:7–9.

• Боид K.Пакэр, “Цагаатгал,” Ensign, 2012 оны 11- р сар, 75- 78 эсвэл 2012 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 89.

• Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Ensign, 2013 оны 5- р сар, 109- 112 эсвэл 2013 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 128.

6. Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн

• 2 Нифай 25:17–18; 3 Нифай 21:9–11; 29:1–4; Мормон 8:1–5, 26–35; Ифер 12:22–26; Мосе 7:62; Иосеф Смит—Түүх 1:34.

• Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11- р сар, 88- 90 эсвэл 2009 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 100.

• “Flooding the Earth and Our Lives with the Book of Mormon,” chapter 10 in Teachings of Presidents of the Church: Эзра Тафт Бэнсон (2014), 137- 45.

7. Мормоны Ном ба Библи

• Езекиел 37:15–19; 1 Нифай 13:20–41; 2 Нифай 3:11–14; 29:1–14.• Рассэлл М.Нэлсон, “Scriptural Witnesses,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11- р сар, 43–46.• Тэд Р.Каллистэр, “Мормоны Ном—Бурханаас өгөгдсөн ном,” Ensign, 2011 оны 11- р сар, 74- 76 эсвэл

2011 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 87.

8. Аврал Есүс Христээр дамжин ирдэг

• 2 Нифай 2:6–9; 25:23; 31:2–21; Мозая 4:6–8; 3 Нифай 11:31–40; 27:13–22.• Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” Ensign, 2015 оны 5- р сар, 107- 110 эсвэл 2015 оны 4- р сарын

Ерөнхий чуулган, 95.• Л.Том Пэрри, “The Gospel of Jesus Christ,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5- р сар, 44–46.

9. “Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар”

• Матай 6:33; Иаков 2:12–28; 3:10–12; Мозая 2:20–25; 4:13, 21–26; Алма 7:14–16, 19, 21–24; 3 Ни-фай 12:27–30.

• Дийтр Ф.Угдорф, “Бардамнал ба санваар,” Ensign, 2010 оны 11- р сар, 55- 58 эсвэл 2010 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 60.

• “The Great Commandment—Love the Lord,” chapter 1 in Teachings of Presidents of the Church: Эзра Тафт Бэнсон (2014), 37- 45.

Page 143: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ—ОРШИЛ

Хичээлийн Гарчиг Санал болгосон унших материалууд

10. Залбирал ба илчлэлт

• 1 Нифай 10:17–19; 15:1–3, 7–11; 18:1–3; 2 Нифай 28:30; 32:8–9; Иаков 4:6; Алма 12:9–11; 26:22; 3 Нифай 14:7–11.

• Ричард Г.Скотт, “Хувийн амьдралдаа илчлэлт, сүнсний удирдамжийг хэрхэн авах вэ,” Ensign, 2012 оны 5- р сар, 45- 47 эсвэл 2012 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 50.

• Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн сүнс,” Ensign, 2011 оны 5- р сар, 87- 90 эсвэл 2011 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 91.

11. Эцсийн өдрүүдийн хуурамч сургаалуу-даас өөрсдийгөө хамгаалах нь

• 2 Нифай 26:29; 28:3–9, 12–15; Иаков 7:1–12; Алма 1:2–6; 30:12–18, 39–44; 3 Нифай 18:24; 27:27; Ифер 4:11–12; Моронай 7:12–17; Иосеф Смит—Матай 1:22.

• Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” Ensign, 2014 оны 5- р сар, 18- 21 эсвэл 2014 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 32.

12. Сүнсээр дахин төрөх бидний хэрэгцээ

• Мозая 3:19; 5:1–5, 7–8; 16:2–5; 27:24–26; Алма 5:14, 26–27; 41:10–11; Ифер 12:27.• Дэвид А.Бэднар, “The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012 оны 4- р сар, 40–47.• Д.Тодд Кристоффэрсон, “Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 4- р сар, 76–79.

13. Баптисмын гэрээ, хүндэтгэлийн өдөр мөн ариун ёслол

• Египетээс гарсан нь 31:13, 16–17; Мозая 18:8–10, 23; 25:23–24; 3 Нифай 18:1–11; 20:3–9; Моронай 4:3; 5:2; 6:4–6.

• Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign, 2015 оны 5- р сар, 129- 132 эсвэл 2015 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 122.

14. Бурханы чөлөөлөл-тийн хүч

• 1 Нифай 1:20; 6:4; Мозая 7:33; 21:2–5, 14–16; 23:23–24; 24:13–15, 21; 29:20; Алма 34:9; 36:1–3, 27–29; 58:10–11; Хиламан 5:9; 3 Нифай 4:33.

• Л.Том Пэрри, “Чөлөөлөлтийн хүч,” Ensign, 2012 оны 5- р сар, 94- 97 эсвэл 2012 оны 4- р сарын Ерөн-хий чуулган, 102.

15. Бурханы мутар дахь зэмсгүүд болох нь

• 1 Нифай 13:37; Мозая 15:14–19, 26–28; 28:3; Алма 17:2–3, 6, 9–12, 16, 25; 18:10, 33–35; 21:16; 22:1, 12–14; 23:5–6; 26:2–5, 11–12, 15, 26–29; 29:9–10; 31:30–34.

• М.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,” Ensign, 2013 оны 11- р сар, 43- 45 эсвэл 2013 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 50.

• Дон Р.Кларк, “Becoming Instruments in the Hands of God,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11- р сар, 97–99.

16. Наманчлал ба өршөөл

• Инос 1:4–8; Мозая 4:1–3, 11–12, 26; Алма 19:29–30, 33–36; 34:15–17; 36:19–21; 3 Нифай 9:13–14, 19–22.

• Нийл Л.Андэрсэн, “Наманчил . . . Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11- р сар, 40- 43 эсвэл 2009 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 46.

17. Үгийн хүч

• 1 Нифай 3:19–20; 5:21–22; 8:21–24, 29–30; 15:23–24; 2 Нифай 3:12; 32:3; 33:4–5; Иаков 2:8; 7:10–11; Омнай 1:14–17; Мозая 1:3–5; Алма 5:10–13; 31:5; 37:2–4, 8–10, 38–46; Хиламан 3:29–30; 15:7–8.

• Ричард Г.Скотт, “Судрын хүч,” Ensign, 2011 оны 11- р сар, 6- 8 эсвэл 2011 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 5.

18. Эцсийн шүүлтэд бэлтгэх нь

• 2 Нифай 9:12–13; Мозая 15:21–26; 16:6–11; Алма 5:15–21; 7:21–25; 11:40–45; 16:6–11; 34:32–34; 40:4–7, 11–14, 19–24; 41:2–6.

• Даллин Х.Өүкс, “Resurrection,” Ensign, 2000 оны 5- р сар, 14–16.

19. Шашны эрх чөлөөг хамгаалах нь

• Мозая 29:10–11, 16–18, 25–26, 32; Алма 2:1–10, 12, 27–28; 30:7–9; 44:1–5; 46:4–5, 10–16, 20–22.• Робэрт Д.Хэйлс, “Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” Ensign, 2015 оны 5- р

сар, 111- 113 эсвэл 2015 оны 4- р сарын Ерөнхий чуулган, 100.

20. Итгэл, гэрчлэлээ хамгаалах нь

• 1 Нифай 15:7–11; 2 Нифай 1:10–11; 9:28; 25:28–29; 28:21–23; Мозая 2:36–37; 4:11–12; 15:11; 26:1–4; Алма 12:9–11; Алма 31:8–11; 46:7–8; Хиламан 4:11–13; 13:24–26; 15:7–8; Мормон 5:16–18; 9:7–8.

• Л.Витни Клэйтон, “Итгэхийг сонго,” Ensign, 2015 оны 5- р сар, 36- 39 эсвэл 2015 оны 4- р сарын Ерөн-хий чуулган, 20.

• Ларри С.Качэр, “Ариун нандин зүйлүүдэд бүү хөнгөн хуумгай ханд,” Ensign, 2014 оны 11- р сар, 104- 106 эсвэл 2014 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 121.

21. Есүс Христийн ирэлт• Хиламан 14:20–30; 16:1–5; 3 Нифай 9:1–5, 12–14; 10:12; 11:1–17.• Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5- р сар, 7–10.• Жэффри Р.Холланд, “Preparing for the Second Coming,” New Era, 2013 оны 12- р сар, 2–5.

22. “Бүр миний адил буюу”

• Иохан 17:9–11, 20–23; 3 Нифай 12:1–16, 43–45; 13:1, 5–7, 16–18, 22–24, 33; 14:1–5, 21–27; 19:19–23, 28–29; 27:21–22, 27.

• Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign, 2009 оны 11- р сар, 70- 73 эсвэл 2009 оны 10- р сарын Ерөнхий чуулган, 78.

Page 144: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад

МОРМОНЫ НОМЫН СУРГААЛ БА НОМЛОЛ—ОРШИЛ©

 201

5 BY

INTE

LLEC

TUAL

RES

ERVE

, INC

. БҮХ

ЭРХ

ХАМ

ГААЛ

АГДС

АН.

Хичээлийн Гарчиг Санал болгосон унших материалууд

23. Израилийн тараалт ба цугларалт

• 1 Нифай 15:12–16; 22:3–5, 8–12; 2 Нифай 25:15–17; 3 Нифай 5:24–26; 16:4–5; 20:13, 29–31; 21:1–7; 30:2.

• Рассэлл М.Нэлсон, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11- р сар, 79–82.

24. Бурханд бүгд адил• 2 Нифай 26:23–28, 33; Иаков 7:24; Инос 1:11, 20; Мозая 28:1–3; Алма 27:1–2, 20–24; 53:10–11,

13–17; Хиламан 6:1–8; 4 Нифай 1:1–3, 11–13, 15–18.• Даллин Х.Өүкс, “All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5- р сар, 77–80.

25. Ёс бус өдрүүдэд зөв шударга амьдрах нь

• Алма 37:21–22, 25–27; 62:41; Хиламан 6:20–26, 37–40; 4 Нифай 1:42; Мормон 1:13–17, 19; 2:8, 14–15, 18–19; 3:2–3, 12, 22; Ифер 8:18–26; Моронай 9:6, 22, 25–26.

• Квинтин Л.Күк, “Reaping the Rewards of Righteousness,” Ensign, 2015 оны 7- р сар, 33–39.

26. Итгэлээр соригд-соны дараа

• 2 Нифай 27:23; 3 Нифай 17:5–9, 20–24; Мормон 9:9, 18–20; Ифер 3:6–13, 17–20; 4:13–15; 12:6–7, 12, 19, 31.

• Дэвид А.Бэднар, “Ask in Faith,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5- р сар, 94–97.• Нийл Л.Андэрсэн, “Та нар хангалттай мэднэ,” Ensign, 2008 оны 11- р сар, 13- 14 эсвэл 2008 оны 10- р

сарын Ерөнхий чуулган, 15.

27. Итгэл, найдвар, энэрэл

• Алма 32:26–29, 37–41; Ифер 12:4, 8–9, 28, 33–34; Моронай 7:21, 25–28, 33, 40–48; 10:18–21.• Дийтр Ф.Угдорф, “Найдварын хязгааргүй хүч,” Ensign, 2008 оны 11- р сар, 21- 24 эсвэл 2008 оны

10- р сарын Ерөнхий чуулган, 25.• Ричард Г.Скотт, “The Transforming Power of Faith and Character,” Ensign эсвэл Liahona, Nov. 2010,

43–46.

28. Христэд ирэгтүн• 1 Нифай 6:4; Иаков 1:7; Омнай 1:26; 3 Нифай 9:13–14; Моронай 7:18–26; 10:3–5, 30, 32–33.• “A Christ- Centered Life,” chapter 24 in Teachings of Presidents of the Church: Эзра Тафт Бэнсон (2014),

297- 306.

Page 145: “Мормоны Номын сургаал ба · • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад