“Цахим сургалт ба Инноваци” лекц боллоо“Цахим...
TRANSCRIPT
“Цахим сургалт ба Инноваци” лекц боллоо2015 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 00:00
ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб-OIL-оос долоо хоног бүр тогтмол зохионбайгуулдаг Tech Talk-ийн энэ удаагийн зочин илтгэгчээр Цахим Мэдлэг ТББ-ын УдирдахЗөвлөлийн дарга Я.Цэцэг-Өлзий оролцож "Цахим сургалт ба Инноваци" сэдвээр лекцуншлаа. Лекц 2015 оны 3-р сарын 25-ны Лхагва гарагт ШУТИС-ийн Төв байрны 2 давхар,203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 16:20-18.00 цагт явагдав.
Илтгэгч “Цахим сургалт бол багшлахуй, суралцахуйн бүхий л үйл ажиллагаандшинэчлэлтийг авчирч буй боловсролын инноваци мөн” болохыг илтгэж, сонирхолтой яриаөрнүүлэв. Лекцэд 40 гаруй хүн оролцсон бөгөөд “Мүүдлсистемд хэрэглэгчийн тооны дээд хязгаар гэж байдаг уу? Байдаг бол хэд?”, “Цахимхичээлд текст, слайд, аудио, видео тус бүр тэдэн хувь байх ёстой гэсэн тогтоосонхэмжээ байдаг уу?”, “Оюутнуудыг өөрийгөө чиглүүлж сурдаг болгох арга техник бий юу?”зэрэг асуултуудыг илтгэгчид тавьж хариулт авсан юм.Илтгэлийн слайдуудыг http://www.slideshare.net/TsetsegUlziiYadamsuren/elearing-and-innovationхаягаар орж сонирхоорой.
Я.Цэцэг-Өлзий нь мэдээллийн технологи, интернэтийг хөгжилд, түүний дотор хүнийхөгжилд бүтээлчээр ашиглах чиглэлээр сүүлийн 13 жил ажиллаж байна. Тэрээр2003-2007 онд Оракл Боловсролын сангаас төсөлд суурилсан сургалтын хэлбэрийгтүгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааныМонгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 ондМайкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээражиллажээ. Цэцэг-Өлзий нь цахим сургалтыг нэвтрүүлэх зорилготой Цахим Мэдлэгбайгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл 350 гаруй багш, сургалтын менежерүүдийгцахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байгаа юм.
ШУТИС-ийн Нээлттэй Инновацийн Лаб OIL нь Монгол улсын хэмжээнд инноваци,энтрепренершипийн соёлыг түгээн дэлгэрүүлж, судлаачид, оюутнууд, бизнесмэнүүд,
1 / 3
“Цахим сургалт ба Инноваци” лекц боллоо2015 оны 3-р сарын 26, Пүрэв гариг, 00:00
хөрөнгө оруулагчдын уулзах цэг болж энтрепренёрүүдийн хүрээллийг үүсгэн хөгжүүлэхзорилготой төсөл юм. OIL-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/OILMUST , https://twitter.com/MUST_OILхаягаар, эсвэл ШУТИС-ийн Төв номын сан, 207 тоотоос авч болно.
2 / 3