annual report on project activities

41
Жилийн Тайлан 2012 Монгол улсын Засгийн Газарт Мерси Кор байгууллагаас хүргүүлэв Мерси Кор Монгол Энх Тайвны Өргөн Чөлөө -24, Баянзүрх Дүүрэг Улаанбаатар, Монгол улс Утас: 976-11-461-145 Холбоо барих: Суурин төлөөлөгч Женнифер Л.Бүтс, Email: [email protected] 2013 оны Нэгдүгээр сар

Upload: phamquynh

Post on 30-Dec-2016

231 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: Annual Report on Project Activities

Жилийн Тайлан 2012

Монгол улсын Засгийн Газарт

Мерси Кор байгууллагаас

хүргүүлэв

Мерси Кор Монгол

Энх Тайвны Өргөн Чөлөө -24, Баянзүрх Дүүрэг

Улаанбаатар, Монгол улс

Утас: 976-11-461-145

Холбоо барих: Суурин төлөөлөгч Женнифер Л.Бүтс,

Email: [email protected]

2013 оны Нэгдүгээр сар

Page 2: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 2

2012 оны жилийн тайлан

Гарчиг

ТОВЧИЛСОН ҮГС ......................................................................................................................................... 3

I. МЕРСИ КОРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО ................................................................................................... 4

II. ХУРААНГУЙ .......................................................................................................................................... 5

III. 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ................................................................... 6

IV. ТӨСЛҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ .......................................................................................... 11

1. ХӨДӨӨГИЙН АГРОБИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР (ХАБДХ) .............................................. 11

2. ЗЭЭЛИЙН БАТАЛГАА ГАРГАХ ХӨТӨЛБӨР (ЗБГХ) ........................................................................ 15 3. ХӨДӨӨГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЛГОХ ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД ТӨСӨЛ

(MORE) ............................................................................................................................................................... 19

4. БҮТЭЭМЖТЭЙ АГРИБИЗНЕСИЙН СҮЛЖЭЭГ ДЭМЖИХ ТӨСӨЛ (PACS) .................................. 24 5. ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨХ ИДЭВХТЭЙ ТҮНШЛЭЛ БА ИРГЭДИЙН

ОРОЛЦОО ТӨСӨЛ (APPEAL) ......................................................................................................................... 26 6. ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД БАЙДЛЫГ

ТОГТВОРЖУУЛАХ ТӨСӨЛ (ICOGS) ............................................................................................................ 29 7. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ

ТӨСӨЛ (FIELD-2) .............................................................................................................................................. 31

8. МОНГОЛ ДАРБИ (MД) ........................................................................................................................... 35 9. БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ЭРСДЛИЙГ УРЬЧИЛАН МЭДЭЭЛЭХ ТОГТОЛЦОО ТӨСӨЛ

(МААЭУМТ) ...................................................................................................................................................... 36

V. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМ АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН НЬ 39

VI. САНХҮҮГИЙН ТАЙЛАН ................................................................................................................... 41

Page 3: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 3

Товчилсон үгс

ХБХЭЭХ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн

эцэг эхчүүдийн холбоо

APPEAL Орон нутгийн хариуцлагатай

засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн

оролцоо төсөл

AVSF Зах хязгааргүй агрономч, малын эмч

нар

БДБ Бизнесийг дэмжих байгууллагууд

МХАҮТ Монголын худалдаа, аж үйлдвэрийн

танхим

CХТ Стандарчилал, хэмжилзүйн төв

ИНБ Иргэний нийгмийн байгууллагууд

ХБХ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

ХБИБ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

байгууллага

БОМТ Байгаль орчны мэдээллийн төв

ҮӨБ Үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн бүлэг

FIELD-2 Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй

иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төсөл (II)

МХЕГ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

ГМС Газарзүйн мэдээллийн систем (GIS)

МУЗГ Монгол улсын Засгийн газар

ЗГХААГ Засгийн газрын худалдан авах

ажиллагааны газар

АТГ Авилгатай тэмцэх газар

iCOGS Төрийн худалдан авах ажиллагааны

нээлттэй ил тод байдлыг тогтворжуулах төсөл

(iCOGS)

УЦУХ Ус цаг уурын хүрээлэн

МУСБДХ Монгол улсын Судалгааны Бие даасан

хүрээлэн

МААГЭИ Мал аж ахуйн гамшгийн эрсдлийн

индекс

ОНЭЗХ Орон нутгийн эдийн засгийн хөгжил

ЛЭОС Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан

МААЭУМТ Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан

мэдээлэх тогтолцоо

ЗБГХ Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр

ХХК Хязгаарлагдмал хариуцлагатай

компани

ХХҮГ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

газар

MACP Нуруу нугасны гэмтлийн Монголын

холбоо

ЗЗХӨ Зах зээлийн хүртээмж болон өргөжилт

MНУХ Монголын нутгийн удирдлагын холбоо

MКM Мерси Кор Монгол

MД Монгол Дарби

MОНТ Монголын Олон нийтийн телевиз

MУҮМТТ Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт

төгрөг

ХХААХҮЯ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн яам (хуучин нэрээр)

ҮХААЯ Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам

MORE Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн

боломж олгох төсөл

MР Монгол Ралли

MМЭХ Монголын Мал Эмнэлэгийн Холбоо

МХААХҮХ Монголын хөдөө аж ахуйн

хоршоологчдын үндэсний холбоо

УЦУОШГ Ус цаг уур, орчны шинжилгээний газар

ОБЕГ Онцгой байдлын ерөнхий газар

ТББ Төрийн бус байгууллага

БХААБСД Бүтээмжтэй хөдөө аж ахуйн

бизнесийн сүлжээг дэмжих нь (PACS)

НСЗД Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг

ХБИ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

ХАБДХ Хөдөөгийн агробизнесийг дэмжих

хөтөлбөр

МААЭШХ Мал аж ахуйн эрдэм шинжилгээний

хүрээлэн

ЦАУТТА Цаг агаарыг урьдчилан таамаглах

төвийн аргачлал

ШХХАА Швейцарын хөгжил, хамтын

ажиллагааны агентлаг

УМЭАЦТЛ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн

төв лаборатори

ЖДҮГ Жижиг, дунд үйлдвэрийн газар

СМТ Сумын мастер төлөвлөгөө

МЭБТС Мал эмнэлэг, биотехнологийн сургууль

МЭҮГ Мал эмнэлэг, үржлийн газар

МЭХ Мал эмнэлэгийн хүрээлэн

ДБХС Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

Page 4: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 4

I. Мерси Корын Эрхэм зорилго

Мерси Корын даян дэлхийн эрхэм

зорилго нь Өөрчлөлтийн төлөөх

алсын хараагаар томъёологдсон,

аюулгүй, үр бүтээмжтэй, шударга

нийгэм цогцлон байгуулахад улс

орнуудад дэмжлэг үзүүлэхэд

оршино. Дэлхийн 41 улс оронд 19

сая ашиг тус хүртэгчдэд хүрэн

ажилладаг Мерси Кор нь орон

нутгийн санаачилсан, зах зээлд

тулгуурласан аргачлалыг ашиглан

тогтолцооны урт удаан хугацааны

өөрчлөлтийг идэвхжүүлэн,

мэдээлэл, сургалт, санхүүгийн

үйлчилгээ, бизнесийн үйлчилгээ

болон зах зээлийн хүртээмжийг

сайжруулах тогтвортой

механизмыг бий болгож,

хөгжүүлэн ажиллаж байна. Мерси Кор тогтвортой, тууштай өөрчлөлтийг дэмжихдээ

иргэдийн санаачлага, зах зээлийн харилцаанд тулгуурласан зарчмыг баримтладаг бөгөөд

мэдээлэл олж авах, сургалт, санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ, зах зээлийг

хөгжүүлэх тогтвортой механизмыг бий болгоход нь тусалдаг.

Монголд Мерси Кор хөдөө орон нутгийн иргэд түргэн өөрчлөгдөж буй нөхцөлд дасан

зохицож тэдний нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд бүхий л нөөцийг

дайчилж дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Идэвхтэй олон нийтийн

оролцоо нь хүртээмжтэй, тогтвортой хөгжил, сайн засаглал, байгаль орчныг хамгаалахад

амин чухал тул төр, хувийн хэвшлийн харилцаа холбоо, идэвхтэй түншлэл нь бидний ажлын

үндэс суурь болдог.

Түүх

Мерси Кор байгууллага Монголд анх 1999 оны нэгдүгээр сард орж ирсэн аж. Эрхэм зорилго

зорилтуудаа хөдөө орон нутгийн мянга мянган иргэдэд үр шимээ хүртээсэн Говийн Санаачилга

хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж эхэлснээс хойш одоо 13 аймагт өөрийн төлөөлөгчийн

газартай болжээ. Мерси Кор орон нутгийн төр, иргэний нийгэм болон хувийн хэвшил дахь хувь

хүмүүс, байгууллагуудыг чадавхижуулахад чиглүүлэн ажилласан.

Мерси Кор санхүүгийн зээл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжсөн хөдөө аж

ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, иргэний нийгэм, сайн засаглалыг дэмжих, төр, хувийн хэвшлийн

хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэнд

бахархдаг билээ.

Page 5: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 5

II. Хураангуй Монгол улс 2012 онд инфляцийн өсөлт, сонгууль болж төр засаг өөрчлөгдсөн, шинэ хууль

журам болон өндөр хэмжээний хүлээлт зэрэг олон тооны өөрчлөлт болон асуудалтай тулгарсан.

Мерси Кор ч мөн 2012 онд өөрчлөлт, асуудлуудтай тулгарсан бөгөөд үүнд стратегийн үйл

ажиллагааны цогц шинжилгээ, урт удаан хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийг хаах, ажилтнуудыг

тоог багасгаж, цомхотгох, улсын хэмжээний бүтцийн өөрчлөлт зэрэг орно. Мерси Кор эдгээр

өөрчлөлтийн үр дүнд илүү цомхон, илүү тодорхой зорилт, үүрэг рольтой болж, Монгол улсын

хөгжлийг дэмжин ажиллах илүү сайн байр суурьтай болсон.

2012 онд, АНУ-ын ХАА-н Яамны санхүүжилттэй Хөдөөгийн Агрибизнесийг дэмжих Хөтөлбөр

төсөл, Швейцарын Хөгжил, Хамтын Ажиллагааны Агентлагын санхүүжилттэй Хөдөөгийн

Бизнес Эрхлэгчдэд Зах Зээлийн Боломж олгох хөтөлбөр төсөл, Адвенчюрист ТББ-ын

санхүүжилттэй Монгол Ралли/Монгол Дарби хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дуусгасан билээ.Энэ

жилийн тайлангаас эдгээр төслүүд хөдөө орон нутгийн амьжиргаанд, эдийн засаг, нийгэм,

засаглалын үүднээс асар их нөлөө үзүүлсэн болохыг харж болно.

Зарим төслүүд дуусаж, байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж Мерси Кор ажилтнуудынхаа 40

гаруй хувьд баяртай гэж хэлэх ёстой болсон. Бидний найз нөхөд болон хуучин хамтран ажиллаж

байсан хүмүүс маань хувийн хэвшлийн удирдагчид, төр засгийн ажилтнууд, ИТХ-ын гишүүд,

ТББ-ын удирдагчид болж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаад бахархаж байна.

Мөн зарим хүмүүс маань уул уурхайн компанид ажиллаж байна.

Эдгээр бүтцийн болон боловсон хүчний өөрчлөлт нь Мерси Кор байгууллагын Монгол улсад

явуулах үйл ажиллагаанд гарч буй үндсэн өөрчлөлтийн илрэл юм. Шууд хэрэгжүүлэгч гэхээсээ

илүүтэйгээр бид улам бүр багш, зөвлөхийн үүргийг гүйцэтгэнэ. Энэ өөрчлөлт нь Монголын

хөдөө орон нутгийн хамтран ажиллагч түншүүдийн чадавхи дээшлэн сайжирч байгаагийн илрэл

юм.Манай хөдөө орон нутгийн түншүүд хөл дээрээ зогсож, алхаад эхэлсэн бөгөөд одоо бид

тэдэнд гүйхэд нь туслах юм.

Бид 2012 оноо Сайн засаглал, Хүртээмжтэй Хөгжил, Байгаль Орчны хамгаалал гэсэн гурван

тодорхой стратегийн зорилготойгоор үдэж байна.Эдгээр хоорондоо харилцан уялдаатай чиглэл

нь Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны эн тэргүүний зорилтуудтай нийцэж байгаа

билээ. Мерси Кор байгууллага нь эдгээр зорилтыг бидний хамтран ажилладаг Монголын

түншүүд болон Монголчуудын хүсэл тэмүүлэлийг хүндэтгэсэн, тогтвортой байдлаар дэмжин

ажиллахдаа бахархаж байгаа билээ.

Женнифер Л.Бүтс

Суурин төлөөлөгч

Мерси Кор Монгол

Улаанбаатар, 2013 оны 1 дүгээр сар

Page 6: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 6

III. 2012 онд хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа

1. Төсөл хөтөлбөрүүдийн багц

Мерси Кор нь Тэнцвэртэй хөгжил, Сайн засаглал, Байгаль орчны хариуцлагатай удирдлага гэсэн

өргөн хүрээний, хоорондоо уялдаа холбоотой гурван чиглэлд анхаарлаа хандуулснаар Монгол

улсын тасралтгүй хөгжилд хувь нэмрээ оруулж буй. 2012 онд Мерси Кор байгууллага нь Монгол

улсад есөн том төслийг хэрэгжүүлсэн болно.

Хүснэгт 1. Мерси Кор Монголын 2012 оны төсөл хөтөлбөрүүдийн багц

Төсөл Хандивлагч

байгууллага

Төслийн

хугацаа

Хамрагдсан

аймгийн тоо

2012 оны

Төслийн зардал

(төг)

Зах Зээлийн Тогтолцоо болон Нөөц боломж

Хөдөөгийн

агробизнесийг дэмжих

хөтөлбөр (ХАБДХ)

АНУ-ын

ХАА-яам

2009 оны 11

дүгээр сар –

2012 оны 1

дүгээр сар

12 1,501,385,569

Зээлийн баталгаа гаргах

хөтөлбөр (ЗБГХ)

АНУ-ын

ХАА-н яам

09/ 04 – одоо

үргэлжлэн

хэрэгжиж

байгаа.

15 298,861,068

Хөдөөгийн бизнес

эрхлэгчдэд зах зээлийн

боломж олгох төсөл

(MORE)

Швейцарын

хөгжил,

хамтын

ажиллагааны

агентлаг

2009 оны 6

дугаар сар –

2012 оны 12

дугаар сар

15 1,089,628,648

Бүтээмжтэй хөдөө аж

ахуйн бизнесийн

сүлжээг дэмжих нь

төсөл (PACS)

АНУ-ын

ХАА-н яам

2012 оны 8

дугаар сар-

2015 оны 3

дугаар сар

11 58,289,471

Хөдөөгийн бизнесийг

өргөжүүлэх, зах зээлтэй

холбох төслүүд

(Монгол Дарби)

Адвенчюрист

ТББ

2012 оны 1

дүгээр сар – 10

дугаар сар

3 95,166,168

Мал аж ахуйн эрсдлийг

урьдчилан мэдээлэх

тогтолцоо төсөл

(МААЭУМТ)

Дэлхийн банк

2009 оны 9

дүгээр сар –

2013 оны 1

дүгээр сар

21 231,603,686

Засаглал болон хүртээмжтэй хөгжлийн хөтөлбөрүүд

Орон нутгийн

хариуцлагатай

засаглалын төлөөх

идэвхтэй түншлэл ба

иргэдийн оролцоо төсөл

(APPEAL)

АНУ-ын

ОУХА

2014 оны 7

дугаар сар – 9

дүгээр сар

15 582,589,170

Төрийн худалдан авах

ажиллагааны нээлттэй

ил тод байдлыг

тогтворжуулах төсөл

(iCOGS)

Швейцарын

хөгжил,

хамтын

ажиллагааны

агентлаг

2012 оны 5

дугаар сар –

2015 оны 3

дугаар сар

13 150,465,467

Орон нутгийн хөгжлийн

бэрхшээлтэй иргэдэд

ээлтэй орчин бүрдүүлэх

төсөл (FIELD-2)

АНУ-ын

ОУХА

2011 оны 7

дугаар сар –

2013 оны 6

дугаар сар

5+UB 254,500,049

Page 7: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 7

2. Хөтөлбөр хэрэгжүүлэх бүс нутаг

2012 оны 6 дугаар сард Мерси Кор нь Монгол улс дахь өөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны

бүтцийг шинэчлэн өөрчлөхөө зарласан билээ. Мерси Корын шинэ бүтэц нь Монгол улсын

хөдөө орон нутгийн аймаг, сумдын өсөлт, хөгжил болон чадавхи, боломжийг тооцож,

тусгасан болно. 2012 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн, Мерси Кор нь Ховд, Завхан,

Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймаг дахь бүсийн төвүүдээрээ дамжуулан 15

хөтөлбөрийн аймагт шууд, адил тэгш байдлаар хамтран ажиллах түншлэлийн хүрээнд

хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

Бүс нутгийн төвүүд болон салбар офисууд

Хэнтий болон Улаанбаатараас (төв офис) гадна 5 бүсийг байгуулсан болно.Үүнд:

1) Баян-Өлгий, Увс, Ховд (бүс нутгийн төв)

2) Говь-Алтай, Хөвсгөл, Завхан (бүс нутгийн төв)

3) Архангай, Баянхонгор, Өвөрхангай (бүс нутгийн төв)

4) Дундговь, Өмнөговь (бүс нутгийн төв)

5) Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь (бүс нутгийн төв)

6) Хэнтий

7) Улаанбаатар

Зураг 1 Мерси Кор Монгол байгууллагын үйл ажиллагаа явуулдаг бүс нутаг

3. Ашиг тусыг хүртэгчид

2012 онд Мерси Кор орон нутгийн үүрэг хариуцлага, чадавхийг нэмэгдүүлсэн байдлаар

тогтвортой байдлыг дэмжин өргөн хүрээний олон түншүүдтэйгээ хамтран ажилласан. Манай

түншүүдэд малчдын бүлгүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн байгууллага (ХБИБ), хөдөө орон нутгийн бичил, жижиг, дунд бизнесүүд,

хөдөө орон нутгийн хувийн хэвшлийн болон төр засгийн малын эмч нар, мал эмнэлэгийн

Page 8: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 8

техникчид, орон нутгийн төр засгийн байгууллагын ажилтнууд, иргэний нийгмийн

байгууллагууд (ИНБ-д) болон ИНБ-ын гишүүд, Бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг

байгууллагууд (БДБ) зэрэг орно. Нийтдээ 54,000 хүн манай үйл ажиллагаанаас ашиг тусыг

хүртсэн бөгөөд эдгээрээс 54% нь эмэгтэйчүүд байсан.

4. Хоршооны хөгжил

2012 он бол Монгол улсын хэмжээнд “Хоршооны хөгжлийн жил” байсан бөгөөд Засгийн газар

хоршоог эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хэмээн үзэж, дэмжлэг үзүүлж, дэлгэрүүлэхийг

онцгойлон авч үзсэн. Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн боломж олгох төслийн (MORE)

хүрээнд, Мерси Кор үйлдвэрлэл болон маркетингийн чиглэлээр хамтран ажиллахын эдийн

засгийн ашиг тусыг ойлгуулахын тулд малчидтай хамтран ажилласан. Энэ ажлын үр дүнд 2012

оны эцэс гэхэд малчид болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчээс бүрдсэн 28 Үйлдвэрлэгчдийн

өргөтгөсөн бүлгийг (ҮӨБ) байгуулсан.Эдгээр бүлгийг гишүүдийн сонгосон бүтцийг ашиглан

байгуулсан бөгөөд үүнд: 20 анхан шатны болон 2 дундын хоршоо, 3 түншлэл, 2 малчны

бүлэг, 1 ТББ орсон. ҮӨБ-д харьялагдах өрхийн тоо 1688, гишүүдийн тоо 3701 хүрсэн.

Хоршооллын жилийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Загвар хоршоог” сум бүрт бий

болгон хөгжүүлэх зорилгоор, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа хөдөө аж ахуйн

үйлдвэрлэгчдийн бүлгүүдийг өрсөлдөөнт байдлаар шалгаруулсан. Мерси Корын түнш арван

хоёр (12) ҮӨБ сум орон нутгийнхаа загвар хоршооогоор шалгарсан.

5. Шинэ ажлын байр

2012 онд Мерси Кор нь хөдөө орон нутгийн бизнесийн байгууллагууд, орон нутгийн төр засгийн

байгууллага болон бусад байгууллагад шинээр 1360 ажлын байр бий болгосон үйл ажиллагааг

хэрэгжүүлсэн хөтөлбөрийн түншүүдийг дэмжин ажилласан. Жижиг бизнесүүдэд үйл

ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгосон санхүүжилтийн хүртээмжийг бий болгох, ажлын

байран дээрх сургалтын санал санаачилга, орон нутгийн болон төр засгийн байгууллагуудтай

нягт хамтран ажиллах замаар дээрх ажлын байруудыг бий болгон ажилласан. Шинээр ажилд

орсон хүмүүсээс, 54% нь эрэгтэй, 46% нь эмэгтэйчүүд байсан.

Хүснэгт 2: Мерси Кор Монголын дэмжлэгтэйгээр 2011 онд бий болсон ажлын байрууд (төсөл, хүйсээр ангилан ялгав)

Төслийн нэр Байнгын ажлын байр Улирлын болон түр ажлын

байр Бүгд

Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй

ХАБДХ 88 82 173 105 448

MORE 63 67 39 42 211

ЗБГХ 130 112 191 141 574

Монгол Дарби 14 17 15 18 64

FIELD -2 9 13 14 27 63

Нийт 304 291 432 333 1360

6. Хөдөө орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжсэн нь

Мерси Кор нийт 341.5 сая төгрөгийн үнийн дүнтэй 172 дэд тэтгэлгийг орон нутгийн

байгууллагуудад (бизнесийн байгууллагууд, ИНБ-д болон орон нутгийн бүлгүүд) олгосон. Орон

нутгийн түншүүд энэ дэд тэтгэлэгийн дүнтэй нийцсэн хөрөнгө оруулалтыг хийж, дунджаар

зардлын 47 хувийг (297.3 сая төгрөг) санхүүжүүлсэн нь 2011 онтой харьцуулахад 9% илүү

байсан.

Page 9: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 9

Хүснэгт 3: Дэд тэтгэлэг болон хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжсэн нь

№ Төсөл Хандивлагч

Дэд

тэтгэлэгийн

тоо

Дэд

тэтгэлэгийн

үнийн дүн

(төгрөгөөр)

Дэмжсэн хөрөнгө

оруулалтын дүн

(төгрөгөөр)

1 ХАБДХ АНУ-ын

ХАА-н яам 121 209,184,768 169,458,196

2 ЗБГХ АНУ-ын

ХАА-н яам 1 26,000,003 103,109,000

3 MORE ШХХАА 7 20,584,667

4 Монгол

Дарби Адвенчюристс 26 37,147,675 24,734,225

5 FIELD -2 АНУ-ын

ОУХА 17 48,564,970 1,695

Нийт

172 341,482,086 297,303,116

7. Зээлийн баталгаа гаргах хөтөлбөр (ЗБГХ)

Мерси Кор 926 сая төгрөгийн зээлийн батлан даалтыг гаргасан бөгөөд энэ нь ЖДҮ-д, шинээр

эхэлж байгаа бизнесүүд нийт 2.7 тэрбум төгрөгийн 514 зээлийг Хасбанк, Хаан банк, Хадгаламж

банк, Капитал банк зэрэг түнш, хамтран ажиллагч арилжааны банкуудаас авах хөшүүргийг бий

болгосон. Эдгээр зээлийн наян таван (85%) хувь буюу 437 нь анх удаа зээл авсан харилцагчид

байсан бөгөөд хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээл авахад нь үзүүлэх тусламж,

дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлсээр байх шаардлага байсаар байгааг харуулж байна. Нийт

зээлийн гучин (30%) хувь нь хөдөө аж ахуйн салбарт (сүү, мах, хүнсний ногоо г.м.) зориулан

авсан бөгөөд үлдсэн 70% нь үйлдвэрлэл, үйлчилгээ, гар урлал г.м бусад салбарын зориулалтаар

авсан байсан.

9 дүгээр сард, Мерси Кор одоо төр засгийн олон төрлийн тусламж, дэмжлэг бий болсонтой

холбогдуулан өөрчлөгдөж буй хөдөө орон нутгийн зээлийн эрэлт хэрэгцээний үнэлгээг хийх

зорилгоор шинээр зээлийн баталгаа гаргах үйл ажиллагааг түр зогсоосон. Одоогийн байдлаар

Мерси Кор хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд хамгийн үр дүнтэй стратегийн дэмжлэгийг

үзүүлэх зорилгоор ЗБГХ-ийн аргачлалыг шинэчлэн өөрчлөж байна.

8. Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэв

2012 онд Мерси Корын хамтран ажиллагч хувийн хэвшлийн түншүүд 35 зах зээлийн өдөрлөгийг

зохион байгуулсан бөгөөд эдгээр зах зээлийн өдөрлөгийн үеэр 2.45 тэрбум гаруй төгрөгийн

борлуулалтыг хийсэн. Мерси Корын үйлчлүүлэгчид, түншүүдийн орон нутагтаа үйлдвэрлэж, Зах

зээлийн өдөрлөгийн арга хэмжээний үеэр борлуулсан бараа бүтээгдэхүүнд сүүн бүтээгдэхүүн,

талх, нарийн боов, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс шир болон арьс ширэн бүтээгдэхүүнүүд,

эсгий, эсгий бүтээгдэхүүнүүд, мод/төмрөн бүтээгдэхүүнүүд, олон төрлийн гар урлалын

бүтээгдэхүүнүүд,сүлжмэл бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг орно.

Зах зээлийн холболтын арга хэмжээ болон бизнесийн шууд дэмжлэг үзүүлсний үр дүнд хөдөө

орон нутгийн хоршоод болон ЖДҮ-д 2.84 тэрбум төгрөгийн нэмэлт борлуулалтыг хийсэн. Мөн

үүнээс гадна, хамтран ажиллагч, түнш ҮӨБ-үүд ноос ноолуур, арьс шир, мах, сүү зэрэг түүхий

эд бүтээгдэхүүн нийлүүлэх 388.5 сая төгрөгийн 49 гэрээг шинээр байгуулсан.

Page 10: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 10

Хүснэгт 4: 2012 оны Зах зээлийн өдөрлөг арга хэмжээнүүд

Төсөл

Зах

зээлийн

өдөрлөги

йн тоо

Борлуулалт

(сая төгрөг)

Оролцогсд

ын тоо

ҮӨБ-

ийн

борлуул

алт

Байгуулс

ан

борлуула

лтын

гэрээний

тоо

Борлуулалты

н гэрээний

мөнгөн

дүн(сая

төгрөг)

ХАБДХ 14 487.5 834

MORE 21 1964.1 1294 538.9 49 388.5

Нийт 35 2451.6 2128 538.9 49 388.5

9. Урт удаан хугацааны эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулахад хөрөнгө оруулалт хийсэн

нь

ХАБДХ-ийн хүрээнд боловсруулсан есөн сумын Мастер төлөвлөгөөний Хөрөнгө оруулагчдын

форумын үеэр яам, агентлаг, улсын болон орон нутгийн хэмжээний хувийн хэвшил, олон улсын

хандивлагчдын төсөл хөтөлбөрүүдээс 15.6 тэрбум төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хийх

амлалтыг гаргасан. 2011 онд зохион байгуулсан Хөрөнгө оруулагчдын форумын үеэр хийсэн

амлалтын 1.4 тэрбум төгрөгтэй харьцуулахад 2012 онд 1.7 тэрбум төгрөг хүртэл нэмэгдсэн буюу

дунджаар 24 хувиар өссөн байна. Эдгээр есөн суманд дараахь сумдууд орно.Үүнд:Баянхонгор

аймгийн Баянбулаг, Бууцагаан сум, Дундговь аймгийн Луус, Өндөршил сум, Говь-Алтай

аймгийн Бугат сум, Дорноговь аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, Увс

аймгийн Тэс сум орно.

10. Төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжин ажилласан нь

Швейцарын Хөгжил, Хамтын Ажиллагааны Агентлаг болон АНУ-ын Олон улсын хөгжлийн

агентлагийн санхүүжилтээр Мерси Кор төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжин ажилласан.

Швейцарын Хөгжил, Хамтын Ажиллагааны Агентлагын санхүүжилтэй төслийн хүрээнд, сумын

хэмжээний төр, засгийн байгууллагууд бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах долоон

тендерийг зохион байгуулсан бөгөөд эдгээр тендерт 53 бизнесийн байгууллагууд болон ИНБ-д

оролцсон. 30 бизнесийн байгууллага болон ИНБ-д 294.5 сая төгрөгийн үнийн дүнтэй нийт 45 гэрээ

контрактыг байгуулсан байна.

Page 11: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 11

IV. Төслүүдийн дэлгэрэнгүй тойм

1. ХӨДӨӨГИЙН АГРОБИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР (ХАБДХ) АНУ-ын Хөдөө аж ахуйн яам

Төслийн зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг орон нутгийн бизнесийг

хөгжүүлэх, өргөжүүлэх

Төслийн зорилтууд

Өртөгийн сүлжээний хөгжил- Газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг

боловсруулагч ба хэрэглэгчидтэй холбосон өртөгийн сүлжээг бэхжүүлэх, өргөжүүлэх,

хөгжүүлэхийг хөхиүлэн дэмжих

Зах зээлийг өргөжүүлэх- Орон нутгийн үйлдвэрлэгчдийг бүс нутгийн болон хотуудын

томоохон зах зээлд холбох замаар шинэ зах зээлийн боломжийг бий болгох

Хүнсний аюулгүй байдал- Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний чадамжийг

нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголтыг сайжруулах замаар эрүүл-

аюулгүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглэгээг дээшлүүлэх

Агрибизнесийн хөгжлийн салбарыг дэмжих- Агрибизнесийн хөгжилд ач холбогдол бүхий

(бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэгчид, нэн чухал орц нийлүүлэгчид, бүлэг, холбоод,

маркетинг, газар тариалан-мал аж ахуйн технологийн мэдээлэл гэх мэт ) бизнесийн туслах

орчинг сайжруулах

Мал эмнэлгийн салбарын хөгжил- Малын эмчийн боловсролыг тасралтгүй сайжруулах,

төрийн ба хувийн малын эмч нарын малын өвчний судалгааг үр ашигтай, нарийн хийх

чадамжийг нэмэгдүүлэх замаар мал эмнэлгийн салбарын хөгжилд туслах

Байгалийн нөөцийн менежмент- Байгалийн нөөцийн менежментийг сайжруулах орон

нутгийн онцлогтой мал аж ахуйн үйлдвэрлэлд зохицсон арга барилыг тодорхойлох, туршин

хэрэгжүүлэх

Зураг 2: ХАБДХ-ийн аймгууд

Page 12: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 12

Төслийн үр дүн

ХАБДХ 2012 оны 6 дугаар сард хэрэгжиж дууссан бөгөөд, тус хөтөлбөрийн малын эрүүл мэнд

бүрэлдэхүүн хэсгийг богино хугацааны буюу 2012 оны 12 дугаар сарын эцэс хүртэл

хязгаарлагдмал тооны үйл ажиллагааны хэрэгжилтийг дэмжсэн зардалгүй хэлбэрээр сунгасан.

Өртөг нэмсэн бизнес, бүтээгдэхүүний савлагааг сайжруулахад чиглэсэн дэд тэтгэлгүүд

Мерси Кор 2012 оны 1 дүгээр сард өртөг нэмсэн бизнесийн өргөжин тэлэх болон бүтээгдэхүүний

савлагааг сайжруулах төслийн уралдааныг зарласан. 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд

өргөн хэмжээний сурталчилгаа, идэвхжүүлэлтийн кампанит ажлыг зохион байгуулж, 25,000

гаруй хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид, сум, аймгийн төвийн оршин суугчид болон 100,000

хөдөөгийн оршин суугчдад хүрсэн. Мерси Корын аймгийн салбар офисууд өртөг нэмсэн

бизнесийг өргөжин тэлэхэд чиглэсэн 181 төслийн санал, хүнсний бүтээгдэхүүний савлагааг

сайжруулахад чиглэсэн 64 төслийн саналыг хүлээн авсан. 2012 оны 6 дугаар сарын эцэс гэхэд,

өртөг нэмсэн бизнесийг өргөжүүлэх 33 төсөл, хүнсний бүтээгдэхүүний савлагааг сайжруулах 27

төслийг тус тус сонгон шалгаруулж, дэд тэтгэлэгийг олгосон болно.

Тэтгэлэг хүлээн авагч хөрөнгө оруулалт хийж, үүнийг баталгаажуулсны дараа нөхөн төлбөр

хийх замаар энэ дэд тэтгэлэгийг олгосон. 2011 онтой харьцуулахад, энэ төсөл дэхь Мерси Корын

хувь 37.6% болж, 5.7 хувиар буурсан. Сонгогдсон бизнесүүд өөрсдийн хөрөнгөөр нийтдээ 508.8

сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээр бизнесүүд 762 сая төгрөгийн борлуулалтын

орлого олсон нь өнгөрсөн жилийн дэд тэтгэлэг авагчдын дундаж орлогоос хоёр дахин давж

гарсан. Жаран долоон (67) шинэ болон сайжруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг зах

зээлд нэвтрүүлсэн бөгөөд үүнд савлагаатай ааруул, аарц, үхрийн болон тэмээний сүү, тэмээний

сүүгээр хийсэн йогурт, зөөлөн бяслаг, тос, үхрийн мах, хонины мах, шинэ төрлийн хиам, Монгол

гэрийн эсгий, эсгий гар урлалын бүтээгдэхүүн, малын холимог тэжээл, зөгийн бал зэрэг орно.

Зах зээлийн холболтууд

ХАБДХ төсөл Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь,

Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Завхан, Ховд гэсэн 12 аймагт орон нутгийн удирдлага болон

БДБ-дад 14 зах зээлийн өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулахад тусалсан. Эдгээр зах

зээлийн арга хэмжээнд нийтдээ, 841 орон нутгийн бизнесийн байгууллагууд болон хөтөлбөрийн

үйлчлүүлэгчид оролцож, 197 өөр өөр бүтээгдэхүүнийг дэлгэж, борлуулсан.Орон нутгийн

бизнесийн байгууллагууд сүү,махан бүтээгдэхүүн, талх нарийн боов,хүнсний ногоо, Цагаан

сарын баярт зориулсан гар урлал, бэлэг дурсгал болон бусад орон нутагт үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүнийг зарж, борлуулан MNT 487.5 сая төгрөгийн орлого олсон.

Залуу бизнесийн сургалт

2012 оноос хойш, ХАБДХ Ховд, Завхан аймгуудад “Залуу бизнесийн сургалтын хөтөлбөрийг”

хоёр удаа зохион байгуулсан. Сургалтын хөтөлбөр бүр нь бизнес, технологийн арга, мэдлэг,

чадвар олгох 12 өдрийн цогц сургалтаас бүрдсэн. 35-аас доош насны жаран хоёр (62) залуучууд

тус сургалтанд сууж, 92% (57) нь сургалтын хөтөлбөрийн хоёр үе шат буюу бизнесийн сургалт

болон технологийн ур чадварын сургалтын аль алийг нь дүүргэсэн. Сургалтын дараа, сургалтанд

оролцогсдын 79% (45) нь өөрсдийн бизнесийг эхлэх бизнес төлөвлөгөөг боловсруулж,

арилжааны банкнаас бизнесээ эхлэх зээл авахаар хүсэлт гаргасан.

Сумын мастер төлөвлөгөө (СМТ)

Сумын хөгжлийн Мастер төлөвлөгөө нь орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, өрсөлдөх

чадварыг сайжруулах, тогтвортой байдал, хүртээмжтэй хөгжлийг дэмжих арга замыг

тодруулахад хамтран ажиллах боломжийг орон нутгийн ард иргэдэд олгодог. 2012 онд, ХАБДХ

10 сумын СМТ-ний төлөвлөлт, мониторингийн хороо, төлөвлөлтийн ажлын хэсгийн 331

Page 13: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 13

гишүүдэд СМТ-ны төлөвлөлтийн үйл явцын талаар зөвлөгөө өгсөн.Тус төслөөс мөн "Хөрөнгө

босгох болон төслийн загвар" сургалтыг 281 орон нутгийн төр засгийн байгууллагуудын

ажилтнууд болон бизнесийн байгуулагын болон иргэдийн төлөөлөгчдөд зориулан зохион

байгуулсан. Энэ сургалтанд оролцогсод өөрсдийн сумын СМТ-нөөс сонгон авсан төслүүдийг

сайжруулж, хөрөнгө оруулагчдын форум дээр боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулсан.

2004 оноос хойш нийт 113 СМТ болон нэг аймгийн Мастер төлөвлөгөөг боловсруулан ИТХ-аар

батлуулаад байна.

Цаашид, СМТ-ний үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилттэй

APPEAL буюу Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй идэвхтэй түншлэл ба

иргэдийн оролцоо төслийн хүрээнд үргэлжлүүлнэ. APPEAL төсөл СМТ-ны аргачлалыг

дамжуулж, энэ үр дүнтэй аргачлалын тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголын Нутгийн

удирдлагын холбоотой (MНУХ) хамтран ажиллаж байна. APPEAL Сумын мастер төлөвлөгөөг

боловсруулах үндсэн аргачлал болох оролцооны аргыг цаашид тогтвортой хэрэглэхийн тулд

Иргэний танхимын аргачлалтай төстэй аргыг ашиглахад сумдын засаг дарга нарыг дэмжин

ажиллана.

Хөрөнгө оруулагчдын форум

Сумдын ИХТ-ууд, сумын засаг даргын тамгын газар болон Улаанбаатар дахь сумдын нутгийн

зөвлөл ХАБДХ-ын дэмжлэгтэйгээр 2012 онд хөрөнгө оруулагчдын есөн форумыг зохион

байгуулсан. Эдгээр форумд 813 хүн оролцож, хүнсний ногоо тарих, малын үүлдэр угсааг

сайжруулах, сумын төвийг цэвэр усаар хангах, сумын төвийг сайжруулах, шинэчлэх, сургуулийн

номын санг өргөжүүлэх,орон нутгийн болон олон улсын жуулчлалыг хөгжүүлэх, спорт заал

барих, малын эрүүл мэндийг сайжруулах, барилгын үйлдвэрлэл, хуучин усалгааны тогтолцоог

сэргээж, усалгаатай малын тэжээлийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх, шилмэл угсааны үржлийн цөм

сүргийг бий болгох, ногоон хүлэмжийн бизнесийг хөгжүүлэх, шинээр спорт, урлагын төвийг

барьж байгуулах, сумын хэмжээнд ЖДҮ-г хөгжүүлэх зэрэг 213 орон нутгийн хөгжлийн төслийг

санхүүжүүлэх 15.6 тэрбум төгрөгийн амлалтыг хийсэн. Дунджаар, амласан санхүүжилтийн 57%-

г тодорхой төсөл хэрэгжүүлэхээр сумдуудад хүлээн авсан.

“Эрүүл хүнс - аз жаргалтай амьдрал” аян

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай (ХХААХҮЯ) хамтран Мерси Кор 4 дүгээр

сарын 25-наас 5 дугаар сарын 15-ны хооронд 21 өдрийн хугацаанд хүнсний аюулгүй байдлын

талаар олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулсан. Кампанит ажлын зорилго

хүнсний зах, дэлгүүр, худалдааны төвүүдээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар

олон нийтэд мэдээлэл өгөх явдал байсан. Төслийн 10 аймагт нийт 11450 ширхэг постер,

плакатыг хэвлэн хүргүүлсэн.Мерси Кор болон орон нутгийн зөвлөхүүд хүнсний аюулгүй байдал,

эрүүл ахуй, хоолны хордлогоос сэргийлэх, хүнсийг хадгалах талаар сургалтыг зохион

байгуулсан.Малчид, хэрэглэгчид, малын эмч нар, худалдаачид, хүүхдүүд зэрэг нийт 2865 хүн энэ

кампанит ажлаас ашиг тус хүртсэн.

Ажилгүй залуучууд мал эмнэлэгийн техникчид болж байна

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуультай

(МЭБТ) хамтран, Мерси Кор 30 өдрийн “Мал эмнэлэгийн техникчийн сургалтын хөтөлбөрийг”

зохион байгуулж, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймгийн 84 ажилгүй залуучуудыг

хамруулсан. Tус сургалтын хөтөлбөрийн зардлын 50%-г Мерси Кор гаргаж, 50%-г сумын

түвшний хувийн мал эмнэлэгийн нэгжүүд гаргасан. “Мал эмнэлэгийн техникчийн сургалтын

хөтөлбөрийг” дүүргэсэн бүх хүн Мал эмнэлэгийн техникчийн мэргэжлийн гэрчилгээг авсан. Тус

сургалтанд хамрагдаж, сурсны үр дүнд жаран долоон (67) оролцогч (80%) орон нутгийн хувийн

мал эмнэлэгүүдэд үндсэн, гэрээт техникчээр ажилд орсон.

Page 14: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 14

Мал эмнэлгийн сургалтын тэтгэлэг

2009 оноос эхлэн Мерси Кор ХААИС-ын

Мал эмнэлэг, биотехнологийн сургуультай

хамтран мал эмнэлгийн ангийн оюутны

тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж

эхэлснээс хойш 68 оюутанд 102 тэтгэлэгийг

олгоод байна. Мал эмнэлэг, биотехнологийн

сургуулийн судалгаагаар малын эмч болох

хүсэлтэй оюутнуудын тоо 56 хувь нэмэгдэж

(112 оюутан), тэтгэлэг авсан оюутнуудын

сурлагын дүн дунджаар 8.8%-иар тус тус

дээшилсэн байна. 2012-2013 оны хичээлийн

жилд 60 оюутан тэтгэлэг авсан. 2012 оны

оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөр хөдөө орон

нутгийн оюутнуудад илүү чиглэсэн бөгөөд хөдөө орон нутгийн мал эмнэлэгийн ангийн олон

оюутнууд мал эмнэлэгийн уламжлалтай гэр бүлүүдээс ирсэн байдаг билээ.

Сумдын хувийн мал эмч нарт зориулсан лабораторийн шинжилгээний сургалт

Мерси Кор Монголын мал эмнэлэгийн холбоотой (MМЭХ) хамтран ХАБДХ-ын зорилтот 12

аймгийн хувийн мал эмч нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтыг зохион

байгуулсан багт Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ), Мал

эмнэлэгийн хүрээлэн (МЭХ), Мал эмнэлэг, Биотехнологийн сургууль (МЭБТС), Мал эмнэлэг,

үржлийн газар (МЭҮГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Стандартчлал,

хэмжилзүйн төв (СХТ) зэрэг байгууллагын төлөөлөгчид орсон багтан орсон болно. Энэ сургалт

нь 2012 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ны хооронд Улаанбаатар хотод

явагдаж, хамгийн ихдээ 45 малын эмч оролцсон 5 үе шаттайгаар зохион байгуулсан. Сургалтын

нэг үе шатанд хамрагдсан 45 малын эмч 3 дэд бүлэгт хуваагдан, УМЭАЦТЛ, МЭХ-ийн 3 тусдаа

лаборотори дээр лабораторийн шинжилгээний практик дадлагыг хийсэн. Нийт 196 хувийн мал

эмч нар энэ сургалтанд хамрагдсан.

Бэлчээрийн хортой болон эмийн ургамал, нутагшмал өвчнүүд

Мал эмнэлэгийн хүрээлэн (МЭХ), Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитой

(УМЭАЦТЛ) хамтран Мерси Кор "Бэлчээрийн хортой болон эмийн ургамал Эндемик өвчин"

сэдэвтэй малын эмч нарын чадавхийг бэхжүүлэх сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн

малын эмч нарт зориулан төслийн 12 аймагт зохион байгуулсан.Нийтдээ 592 малын эмч нар

болон мэргэжилтнүүд энэ сургалтанд оролцсон. Эм шахагч бүхий автомат тариур, тариурын

зэвэрдэггүй ган хошуу, чагнуур, нүдний хамгаалалтын шил, 4 гб-ын флаш диск, даавуун уут,

Монгол хэл дээр гарсан гурван ном ( Хортой болон эмийн ургамалыг таньж мэдэж, ашиглах

нь, Монгол улсад нийтлэг гардаг нутагшмал өвчний зурагтай лавлах, нутагшмал өвчнүүд) бүхий

сургалтын багц материалыг бүх оролцогсдод өгсөн. Сургалтын үеэр сургалтанд оролцогсод

бэлчээрийн хортой ургамлыг таних, устгах, хордсон малыг оношлох, эндемик өвчнийг танихад

суралцсан. Мөн малын эмч нар орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан оношлогоо хийх ур

чадвараа сайжруулж, орон нутгийн эмийн ургамлыг ашиглан хэрхэн малын эм хийхэд болон

нутагшмал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баяжуулсан эрдэс тэжээл бэлтгэхэд

суралцсан. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд хөдөөгийн малын эмч нарт анх удаагаа ийм

сэдвээр сургалт хийсэн тохиолдол болсон бөгөөд сургалтанд оролцогчид тус сургалтын талаар

ихээхэн ам сайтай байлаа.

Гэрэл зураг 2: 2012 оны тэтгэлэг авсан шилдэг

оюутнууд

Page 15: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 15

Бэлчээрийн менежментийн цогц сургалт

Мерси Кор Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн

газар болон Дэлхийн байгаль хамгаалах сантай (ДБХС) хамтран, Говь-Алтай аймаг, Ховд

аймгийн төлөөлөгчдөд зориулсан богино хугацааны Сумын бэлчээрийн менежментийн

төлөвлөлт сургалтыг Говь-Алтай аймагт 2012 оны 3 дугаар сарын 9-18-ны хооронд зохион

байгуулав. Говь-Алтай аймгийн 19 сум, Ховд аймгийн 4 сумын бэлчээрийн менежмент

хариуцсан мэргэжилтэн, газрын байцаагч, байгаль орчны хамгаалалын мэргэжилтэн зэрэг нийт

далан хоёр (72) хүн тус сургалтанд оролцсон. Тус сургалтыг ХААИС, Газрын харилцаа, геодези,

зурагзүйн газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны бэлчээрийн менежмент, газарзүйн

мэдээллийн системийн (GIS) мэргэжилтнүүд хөтлөн явуулав. Сургалтаар бэлчээрийн

менежмент, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөлт, газрын болон бэлчээрийн мэдээллийн

баазын менежмент, бэлчээрийн менежментийн төлөвлөлтийг хийхэд орон нутгийн иргэдийн

оролцоо зэрэг сэдвийг хамарсан.

Сургалтын дараа, сургалтанд оролцогсод газарзүйн мэдээллийн систем (GIS) ашиглан 23 сумын

бэлчээрийн менежментийн загвар төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсруулсан. Арван таван

(15) сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж сумын ИТХ-аар батлуулсан.

Говь-Алтай аймгийн бүх сумдууд бэлчээрийн төлөвлөгөөгөө боловсруулж дууссаны дараа

аймгийн бэлчээрийн мастер төлөвлөгөөг хийж аймгийн ИТХ-аар 2013 онд батлуулахаар

ажиллаж байна.Энэ үйл ажиллагааг одоогоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар,

аймгийн Хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн газар, ДБХС бие даан хэрэгжүүлж байна.

2. ЗЭЭЛИЙН БАТАЛГАА ГАРГАХ ХӨТӨЛБӨР (ЗБГХ)

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (2004)

Төслийн зорилго

Хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд арилжааны банкуудаас зээл авахад нь зээлийн баталгаа

гарган дэмжлэг үзүүлэх

Төслийн зорилтууд

Бизнесийн санаагаа хэрэгжүүлэх болон бизнесээ өргөжүүлэх зорилготой орон нутгийн

иргэдийн санхүүгийн чадавхыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх

Орон нутгийн бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудын хоорондын харилцаа

холбоог бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн зээл, санхүүгийн талаарх мэдлэг, боловсролыг

дээшлүүлж чадваржуулах

Орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцлийг илүү

тааламжтай болгохын тулд санхүүгийн байгууллагуудын хоорондох шударга өрсөлдөөнийг

дэмжих, тэдний санал болгож буй үйлчилгээний нөхцөлд эерэгээр нөлөөлөх.

Page 16: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 16

Зураг 3: ЗБГ хөтөлбөр хэрэгжиж байгаа аймгууд

Мерси Корын энэ санаачилгыг эхэндээ АНУ-ын ХАА-н яамны 2004 оны төслийн хөрөнгөөс

санхүүжүүлж байсан. Хэдийгээр энэ төсөл албан ёсоор 2010 онд дууссан хэдий ч Мерси Кор

жижиг дунд бизнес эхлэх, бизнесээ өргөжүүлэх, төрөлжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор

бичил болон жижиг, дунд бизнесийн зээлийн баталгааг 2012 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэн

гаргасан бөгөөд үүнээс хойш энэ төслийн шинэчлэн өөрчилсөн стратегийг боловсруулж дуусах

хүртэл шинээр зээлийн баталгаа гаргахыг зогсоогоод байна. Мерси Кор ихэвчлэн Хасбанк, Хаан

Банк гэсэн санхүүгийн хоёр байгууллагатай хамтран ажилладаг. ЗБГХ-г Мерси Кортой гэрээтэй

30 гаруй Бизнесийг дэмжих байгууллагуудын (БДБ) сүлжээгээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд

эдгээр бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд зээлийн үнэлгээг хийх, мониторинг

хийж, зээл авагчдад бизнесээ хөгжүүлэхэд болон зээлийн буцаан төлөлтөнд нь хяналт тавьж

ажилдаг билээ.

Төслийн үр дүн

2004 оноос хойш хэрэгжиж ирсэн ЗБГХ-н үзүүлэлтийн үнэлгээг хийх зорилгоор шинээр зээлийн

баталгаа гаргах үйл ажиллагааг 9 дүгээр сараас зогсоосон болно.Тус үнэлгээний хүрээнд ЗБГХ

болон арилжааны банкны салбарын хүрч үйлчилж чадахгүй байгаа залуучууд, ахмад настай,

хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүлгийн талаар судалгаа хийж байгаа болно. Хөдөө орон

нутгийн үндсэн хүн ам болон арилжааны зээлийн зах зээлийн хүрч чадахгүй байгаа хүн амын

бүлэгт үргэлжлүүлэн зээлийн хүртээмжийг бий болгох үүднээс ЗБГХ-т 2013 онд шинэчлэн

стратегийн бүтцийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна.

Зээлийн багц

ЗБГХ-ийн шугамаар хоёр гол түнш банкууд 2012 онд нийт 514 удаагийн арилжааны шинэ зээл

гаргажээ. 2011 онтой харьцуулахад нийт зээлийн тоо буурсан үзүүлэлттэй хэдий ч зээлийн нийт

хэмжээ болон зээлийн дундаж хэмжээ 18.5 хувиар нэмэгдсэн байна. 2012 онд өгсөн зээлийн

дундаж хэмжээ нь жилийн 15.1%-ийн хүүтэй, 5 орчим сая төгрөг байлаа. Дээрх зээлүүдэд

баталгаа гаргаж Мерси Кор 926 сая төгрөгтэй тэнцэх барьцаа хөрөнгийг бэлэн мөнгөний

хэлбэрээр гаргасан нь зээлийн нийт багцын 33.91% болсон байна. 2012 онд нийт зээлийн 3%-ийг

малчны бизнесүүд авсан байхад зээл авагчдын дийлэнх буюу 89% нь хувиараа бизнес эрхлэгчид

байлаа. Үүнээс дөчин (40) бизнес нь ХХК, нөхөрлөл, хоршоо зэрэг албан ёсны бүртгэлтэй аж

Page 17: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 17

ахуйн нэгжүүд байв. 2013 онд нийт зээлийн 30 хувь нь хөдөө аж ахуйн салбарт (сүүн болон

махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо г.м.), үлдсэн 70 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээ, гар урлал

болон бусад салбарт зарцуулагдсан байна.

График 1: ЗБГХ бизнесийн салбараар

2012 онд ЗБГХ-ийн хүрээн дэх зээлийн дундаж эргэн төлөлт 96.06% байсан. Нэг сараас илүү

хугацаагаар хэтрүүлсэн зээл буюу эргэн төлөлт нь эрсдэлтэй байсан зээлд Мерси Короос

гаргасан нэмэлт барьцааны хөрөнгийн хувь хэмжээ 3.22%-тай байлаа.

Жижиг, дунд бизнес болон малчдад арилжааны зээл авахад нь тусалснаар ЗБГХ бизнесийн үйл

ажиллагаа болон ажлын байрыг нэмэгдүүлсэн. 2012 онд зээл авсан үйлчлүүлэгчдийн бизнесүүд

574 шинэ ажлын байрыг бий болгосон. Эдгээр ажлын байрнаас 242 нь байнгын ажлын байр

байсан бол 322 нь улирлын чанартай түр ажлын байр байсан. Шинээр байнгын ажилтай болсон

242 хүмүүсээс 141 нь эмэгтэйчүүд бөгөөд 112 улирлын чанартай түр ажилчид байлаа.

2012 оны 2 дугаар сард Мерси Кор Монгол 20,000 ам.долларын тэтгэлэгийг Зээлийн Баталгааны

Сан ХХК –д үйл ажиллагаагаа эхлүүлэх болон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор

өгсөн. Зээлийн Баталгааны Сан компанийг боломжийн бизнес төлөвлөгөөтэй боловч арилжааны

банкны зээл авах барьцаа хөрөнгө байхгүй ЖДҮ болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор

байгуулсан. Энэ чиглэлийн санхүүгийн үйл ажиллагаа нь бизнесийн байгууллагуудад шууд зээл

өгөх биш, харин арилжааны зээл авахад шаардлагатай барьцаа хөрөнгө байхгүй бизнесийн

байгууллагуудад “ нэмэлт бэлэн мөнгөний барьцааг” өгөхөд чиглэсэн. Мерси Корын ЗБГХ-ын

хүрсэн амжилтыг арилжааны байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх зорилгоор энэ

байгууллагыг бий болгосон.

Дэд тэтгэлэгийн хугацаанд Зээлийн Баталгааны Сан компани 5 ажилтантай болж туршлага

судлах аянд оролцож, чадавхи бэхжүүлэх сургалтанд хамрагдаж, сангийн үйл ажиллагааны 6

журмыг боловсруулж, Санхүүгийн Зохицуулах Хороонд (СЗХ) батлуулахаар өргөн барьсан

болно. СЗХ-с Зээлийн Баталгааны Сан компанид тусгай зөвшөөрөл өгөхийн тулд үндсэн

хөрөнгийн хэмжээ хамгийн багадаа 3 тэрбум төгрөг байх шаардлагыг тавьсан бөгөөд 2012 оны

эцсийн байдлаар тус компанийн 9 хувьцаа эзэмшигч л тус компанид хөрөнгө оруулалтаа хийсэн

бөгөөд энэ нь Зээлийн Баталгааны Сан компанийн үйл ажиллагааг эхлүүлэхийг хойшлуулсан.

29,90%

69,10%

Хөдөө аж ахуйн

салбар (сүү цагаан

идээ, хүнсний ногоо)

Бусад салбарууд

(үйлдвэрлэл, гар

урлал, үйлчилгээ)

Page 18: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 18

Чиг хандлага болон дүн шинжилгээ

ЗБГХ хэрэгжих хугацаанд зээлийн зах зээл их өөрчлөгдөж, хөдөө орон нутгийн бизнесийн

байгууллагуудад санхүүгийн зээл авах олон боломжууд бий болсон. Арилжааны банкнаас гадна,

ЖДҮ-ийн сан, Бичил санхүүгийн хөгжлийн сан болон Дэлхийн Зөн, АДРА, Германы олон улсын

тусламжийн нийгэмлэг зэрэг хөгжлийн байгууллагуудын хэрэгжүүлж байгаа бусад олон

хөтөлбөрийн хүрээнд хүмүүст хөнгөлөлттэй зээл авах болон бусад санхүүгийн үйлчилгээг

авахад нь тусалж байна.

Дээр нь Монгол улсын Засгийн газар 10 дугаар сарын 30-нд Харилцан ойлголцлын санамж

бичигт гарын үсэг зурж Зээлийн батлан даалтын сан байгуулсан. Энэ санамж бичигт Сангийн

сайд, Хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Худалдаа, аж үйлдвэрийн

танхим, Монголын банкуудын холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын хөдөө аж

ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Дэлхийн банкны тогтвортой амьжиргаа-2 болон

Германы олон улсын тусламжийн нийгэмлэг зэрэг байгууллагууд гарын үсэг зурсан болно.

Зээлийн батлан даалтын сан 7 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Монгол улсын Засгийн газраас 5 тэрбум төгрөгийг тус санд төсөвлөсөн бөгөөд үлдсэн хөрөнгийг

хандивлагч байгууллага болон хувийн хэвшлээс хөрөнгө оруулах замаар бүрдүүлнэ. Тус сан

2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн Монгол улсын засгийн газар Зээлийн батлан даалтын сангийн хуулийг 2012 оны 2 дугаар

сард баталж холбогдох журмыг боловсруулсан нь энэ бүхнийг боломжтой болгосон.Энэ бүх

өөрчлөлт Мерси Корт өмнө нь хүрч үйлчилж чаддаггүй байсан үйлчлүүлэгчдэд тохирох

бүтээгдэхүүнийг санал болгох, зээлийн зах зээлийг өргөжин тэлэхэд дэмжлэг үзүүлэх

зорилгоор ЗБГХ-г шинэчлэн өөрчлөх боломжийг олгосон билээ.

Дээр дурдсанчлан өмнө онтой харьцуулахад 2012 онд манай түнш банкуудын гаргасан зээлийн

дүн 18.5%-иар өссөн. Доор графикт ЗБГХ-ийн хүрээнд 2009 оноос хойш дундаж зээлийн хэмжээ

өсөж ирснийг харуулав.

График 2: 2004-2012 оны хооронд дундаж зээлийн хэмжээ болон зээлийн барьцаа хэрхэн

өөрчлөгдөж ирсэн талаар үзүүлэлт

Page 19: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 19

3. ХӨДӨӨГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЛГОХ ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД

ТӨСӨЛ (MORE)

Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг

Төслийн зорилго

Монгол улсын 15 аймагт малчид ба хөдөөгийн бусад иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тогтвортой

арга механизмыг бий болгоход оршино

Төслийн зорилтууд

• Бүрэлдэхүүн хэсэг 1: Зах зээлийн нэвтрэлт ба өргөжилт —Малчид ба хөдөөгийн бусад

иргэдэд үйлчлэх зах зээлийн шинэ холболт болон сайжруулсан холбоосуудыг хөгжүүлэх

тогтвортой механизмыг боловсруулна. Монголын хөдөө орон нутгийн бизнесийн

байгууллагад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, төрөлжүүлэхэд нь туслах зорилгоор шинэ зах

зээлийн боломжуудыг бүрдүүлэх.

• Бүрэлдэхүүн хэсэг 2: Бизнесийг дэмжих үйлчилгээ ба бизнесийн ээлтэй орчин

бүрдүүлэх - 15 аймгийн 25 бизнесийг дэмжих байгууллагаас зээл ба хөрөнгө оруулалтыг

зуучлах зэрэг үйлчилгээг тогтвортой үзүүлнэ.

• Бүрэлдэхүүн хэсэг 3: Төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг өрсөлдөөнт байдлаар

гэрээлэн гүйцэтгүүлэх - Төрийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэх бараа, ажил үйлчилгээний

өрсөлдөөнт, ил тод худалдан авалтыг хөхүүлэн дэмжинэ.

Зураг 4: MORE төслийн аймгууд

Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломжууд төсөл 2012 оны 12 дугаар сард

дууссан билээ. Дөрвөн жилийн хугацаанд (2009-2012) хэрэгжсэн тус төслийн хүрсэн амжилтанд

12 аймагт 3701 гишүүдтэй 28 Үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн бүлгүүдийг (ҮӨБ) байгуулсан явдал

зүйл ёсоор орно.Тус ҮӨБ-үүд MORE төслийн зах зээлийн холболтын үйл ажиллагааны үр дүнд

2.4 сая ам.долларын борлуулалтын орлогыг олж, сургалт, техникийн туслалцааны хөтөлбөрт

оролцсоноор хамтран борлуулалт хийх чадавхи сайжирсан. Мөн тус төслийн хүрээнд 15

аймгийн 35 БДБ-уудад өөрсдийн хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдэдээ бизнесийн хөгжлийн

чанартай үйлчилгээг үзүүлэхэд нь зориулж менежментийн чадавхиа сайжруулж, техникийн ур

Page 20: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 20

чадвар олж авахад нь тусламж, дэмжлэг үзүүлсэн. MORE төсөл 15 зорилтот аймагт 929 шинэ

ажлын байрыг бий болгоход хөдөө орон нутгийн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж,

шинэ газарзүйн бүс рүү өргөжин тэлж, шинэ үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй болж, шинэ

бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх замаар 136 шинэ зах зээлд нэвтрэн ороход нь дэмжлэг туслалцаа

үзүүлсэн.

Төслийн үр дүн

Жилийн тайлангийн хугацаанд дараахь үндсэн үр дүнд хүрсэн. Үүнд:

ҮӨБ-үүд зорилтот аймгуудад 151 шинэ ажлын байр бий болгосон.

ҮӨБ-үүд 388.4 сая төгрөгийн үнийн дүнтэй 48 борлуулалтын гэрээг байгуулж, 2012 онд

нийтдээ 1304.5 сая төгрөгийн орлого олсон.

Төслийн дэмжлэгтэйгээр 15 аймгийн орон нутгийн БДБ-ын 543 зөвлөх техникийн болон

бизнесийн мэдлэг, ур чадвараа сайжруулсан.

Хөдөө орон нутгийн 1120 бизнесийн байгууллагууд орон нутгийн БДБ-уудаар дамжуулан

техникийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээг авсан.

Орон нутгийн БДБ-дын дунд зарласан жижиг төслийн уралдааны хүрээнд 4 технологийн

сургалтын төв, 2 бизнесийн сургалтын төв, 3 зах зээлийн холболтын үйлчилгээг дэмжин

ажилласан.

Мерси Кор-ын Зээлийн баталгаа гаргах хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 32 БДБ орон

нутгийн бизнесүүдэд 2.4 тэрбум төгрөгийн 455 зээл олгоход тусалсан.

MORE төсөл 5 аймагт 3 төрлийн Бараа бүтээгдэхүүний 7 нээлттэй тендерийг зохион

байгуулахад техникийн туслалцаа үзүүлсэн.

Орон нутгийн 53 бизнесийн байгууллага тендерт оролцсоноос 30 нь нийт 294.5 сая төгрөгийн

үнийн дүнтэй 45 гэрээ контрактыг байгуулсан.

Төслийн үр дүнг харуулсан үйл ажиллагаа

Зах зээлийн өдөрлөг зах зээлийн холболтыг сайжруулав

2012 онд 9 аймаг болон Улаанбаатар хотод 21 зах зээлийн өдөрлөг арга хэмжээг зохион

байгуулав. Эдгээр олон нийтийн үзэсгэлэн худалдааны арга хэмжээний үеэр 350 ҮӨБ-ийн

гишүүдийг оролцуулан 1294 хүмүүс бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, нийтдээ 1.96 тэрбум

төгрөгийн борлуулалт хийснээс 538.8 сая төгрөг нь Мерси Корын үйлчлүүлэгчдийн олсон

орлого байв. Орон нутгийн төр засгийн байгууллагууд болон холбогдох байгууллагууд, ТББ-ууд

зах зээлийн холболтын арга хэмжээг хэрхэн зохион байгуулахыг суралцаж, ач холбогдлыг нь

ойлгодог болсон. Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд аймаг зэрэг зарим аймгууд төслийн

дэмжлэгийг авахгүйгээр аймгийнхаа болон сумын түвшинд зах зээлийн өдөрлөгийн арга хэмжээг

зохион байгуулдаг болсон.

ҮӨБ-үүд чадавхиа дээшлүүлж бэхжүүлэв

2012 оны 12 дугаар сарын 31 гэхэд ҮӨБ-үүдэд хамаарах өрхүүдийн тоо 1688 хүрч, ҮӨБ-үүдийн

хувь гишүүдийн нийт тоо 3701 хүрсэн. MORE төслийн эрчимтэй сурталчилгаа,

идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа болон эхний үеийн зах зээлийн амжилтуудын улмаас, төслийн

зорилтот аймгууд дахь ҮӨБ-үүдийн талаарх ойлголт, төсөөлөл ихээхэн эерэг болсон бөгөөд

ҮӨБ-ийн гишүүд бүлгийнхээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. MORE төслийн

төгсгөлийн үнэлгээгээр ҮӨБ-үүдийн ихэнх гишүүд бүлгийнхээ үйл ажиллагаанд сэтгэл

хангалуун байдаг байна. Олон ҮӨБ-үүд үйл ажиллагаагаараа ҮӨБ-үүдэд элсээгүй малчдад

бодитой эерэг жишээг үзүүлсэн байна.

2012 онд Үйлдвэр, ХАА-н яам (ҮХААЯ) Хөдөөгийн хоршоог хөгжүүлэх аяны хүрээнд төр

засгаас санхүүгийн болон техникийн туслалцааг үзүүлж загвар хоршоо болгох зорилгоор сум

бүрт нэг шилдэг хоршоог тодруулсан. 2012 оны 12 дугаар сар гэхэд MORE төсөлтэй хамтран

Page 21: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 21

ажилладаг 11 ҮӨБ буюу нийт ҮӨБ-үүдийн 39% нь сумынхаа загвар хоршоогоор сонгогдсон.

Эдгээр ҮӨБ-үүд нь 1532 өрх айл, 2670 гишүүдийг төлөөлж байгаа билээ.

ҮӨБ-үүдийн борлуулалт нэмэгдсэн

ҮӨБ-үүд дундын борлуулалт, худалдан авалтын тогтолцоо болон гэрээ хэлэлцээр хийх ур

чадвараа сайжруулж, найдвартай бизнесийн түнш болсноос томоохон боловсруулагчид,

худалдан авагчдын анхаарлыг татаж чадсан.Төслөөс өмнө алс хол зайтай байдаг зах зээлд гарч

чаддаггүй зах зээлийн талаар мэдээлэл муутай байдаг, маркетинг, гэрээ контракт байгуулах

талаар мэдлэг ур чадвар муутай байдгаас ихэнх малчид бүтээгдэхүүнээ боловсруулагчид,

худалдан авагчдад зах зээлийн үнээр шууд зарж чаддаггүй байсан. Одоо ҮӨБ-үүд гишүүдийнхээ

зах зээлийн үйл ажиллагааг сайжруулж худалдан авагчидтай илүү үр ашигтай, найдвартай

ханган нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулснаар худалдан авагчид эдгээр бүлгүүдтэй

ашигтай нөхцлөөр гэрээ хэлэлцээр байгуулах хүсэл эрмэлзэлтэй болсон. Мерси Корын

санаачилж нэвтрүүлсэн борлуулагчид, худалдан авагчид, хэрэглэгчдийг уулзуулдаг зах зээлийн

холболтын арга хэмжээнүүд нь “шинэ үеийн уламжлал” болсон бөгөөд малчдын хувьд зах

зээлийн холболтыг сайжруулсан үр дүнтэй суурь нөхцөл болсон.

2012 онд ҮӨБ-үүд 388.5 сая төгрөгийн үнийн дүнтэй нийт 49 гэрээ байгуулсан бөгөөд бүх

борлуулалтын гэрээний 91% (45) нь зах зээлийн нөхцлөөс илүү сайн байсан. ҮӨБ-үүд нийтдээ

538.9 сая төгрөгийн орлогыг шинэ гэрээгээр дамжуулан олсон. Гэрээний үнэ цэнэ болон тоо

нэмэгдсэн нь ҮӨБ-үүд дундын борлуулалт болон гэрээ хэлэлцээр хийх, байгуулах талаараа

сайжирснаас томоохон худалдан авагчдын анхаарлыг татаж эхэлснийг харуулж байна.

Ногоон худаг хоршоо

Увс аймгийн Зүүнговь сумын малчид MORE төслийн сургалтанд оролцсоныхоо дараа “Ногоон

худаг” хоршоог байгуулсан байна. 2011 он гэхэд тус хоршоо мал аж ахуйн гаралтай

бүтээгдэхүүнээ зарах дэлгүүр, 50 хүний багтаамжтай

зоогийн газар, талх нарийн боовны цехтэй болсон бөгөөд

шинээр 6 ажлын байр бий болгосон байсан.2011 онд тус

хоршооны гишүүн бүр 500,000 төгрөгийн ашгийг хүртсэн.

2012 онд гишүүн бүрийн авсан ашиг 700,000 төгрөг хүрсэн

байна.

2012 оны 5 дугаар сард нэг ачааны машин худалдаж авсан

хоршооныхон дахин нэг ажлын байр бий болгож,

бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц үнээр зарахаар өөр зах зээл

рүү зөөдөг болсон. Машинаараа 31500 кг хонины нэхий,

1250 кг тэмээний хөөврийг Хөвсгөл аймаг руу тээвэрлэж,

Лидер Кашмир компанитай ашигтай гэрээ байгуулж

чадсан. Буцахдаа зоогийн газар, дэлгүүртээ хэрэглэх бараа материалыг худалдан авч тээвэрлэсэн.

Бизнесийн үйл ажиллагаа өргөжин нэмэгдсэнээс Ногоон худаг хоршоо нягтлан бодогч

ажиллуулах боломжтой болжээ.

2012-2013 онуудад тус хоршоо сумынхаа сургуульд талх, мах сүү нийлүүлэх 13 сая төгрөгийн

үнийн дүнтэй гэрээг байгуулжээ. 2012 оны 9 дүгээр сарын байдлаар тус хоршооны үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 2.5% өссөн байна.

Ногоон худаг хоршоо үүсэн байгуулагдсанаасаа хойш орон нутгийн болон улсын хэмжээний

үзэсгэлэн худалдаанд оролцож иржээ. Тус хоршоо Увс түншлэл-2012 үзэсгэлэн худалдаанд

оролцож, бүх 10 гишүүд янз бүрийн сүүн бүтээгдэхүүнийг зарж борлуулан бүх төрлөөр алтан

медаль авсан байна.

Page 22: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 22

БДБ-ууд менежментийн болон техникийн чадавхиа сайжруулав

2012 онд БДБ-уудад хамааралтай 543 зөвлөхүүд тэдний бие даан тогтвортой ажиллах чадвартай

болж, үйлчлүүлэгчид, харилцагчдаа үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, чанарыг сайжруулахад

чиглэсэн сургалт болон техникийн туслалцаанд хамрагдсан.Эдгээр сургалтанд БДБ-уудын

дотоод чадавхийг хөгжүүлж, ашигтай, тогтвортой бизнес үйл ажиллагаа явуулахад тус нэмэр

болох бизнес төлөвлөлт, бизнес менежмент, маркетингийн сургалтууд орсон. Техникийн

үйлчилгээний хувьд MORE төслийн баг үйлдвэрлэл болон боловсруулалтын чиглэлийн

техникийн туслалцаа хангалттай байж чадахгүй бөгөөд өсөлт хөгжлийг саатуулж байгаа олон

дэд салбарыг тодруулсан.Энэ дутагдлыг шийдэх үүднээс арьс ширний боловсруулах технологи

болон сарлагын хөөврийг боловсруулах зэрэг сэдвээр сургалтуудыг зохион байгуулсан. MORE

төслийн сүүлийн үнэлгээний судалгаагаар ЖДҮ-ийн оролцогчдын 86% нь БДБ-уудаас авч байгаа

үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн.

Үндэсний БДБ-уудын сүлжээ www.zuvluh.mn

MORE төсөл гишүүд нь нөөц боломж, туршлагаа хуваалцах боломжийг олгох үндэсний

хэмжээний БДБ-уудын сүлжээг (www.zuvluh.mn) байгуулахыг санаачилсан. Сүлжээний өдөр

тутмын үйл ажиллагааг орон нутгийн ТББ болох Хөгжлийн шийдэл (ХШ) хийж гүйцэтгэж

байгаа бөгөөд тус ТББ-г өрсөлдөөнт шалгуурын үндсэн дээр сонгон шалгаруулсан бөгөөд төсөл

дууссаны дараа сүлжээг үргэлжлүүлэн ажиллуулах юм. 2012 оны 2 дугаар сараас хойш

Хөгжлийн шийдэл ТББ www.zuvluh.mn вебсайтыг амжилттай боловсруулан ажиллуулж байна.

Тус ТББ нь сүлжээний веб хуудсыг ажиллуулах өдөр тутмын үйл ажиллагааг болон гишүүн

зөвлөхүүдийг хөгжүүлэх, сургах үйл ажиллагааг хийж байна. 2012 оны 10 дугаар сарын 19-нд

хийсэн БДБ-уудын сүлжээний гишүүдийн уулзалтаар сүлжээний менежментийн бүтэц болон

сүлжээний гишүүнчлэлийн төлбөрийн талаар хэлэлцэн ярилцаж зөвшилцсөн байна. Сүлжээний

гишүүд Хөгжлийн шийдэл ТББ-г вебсайтыг үргэлжлүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн.

Одоогийн байдлаар 47 бизнесийг дэмжих байгууллагууд болон 198 хувь бизнес зөвлөхүүд

www.zuvluh.mn –ийн гишүүнээр бүртгүүлсэн. 2012 оны 11 дүгээр сард веб хуудсыг өргөжүүлэн

ЖДҮ-дийг гишүүн болгохоор зөвлөхүүдийн мэдээллийн бааз, номын сан, ЖДҮ-ийн форум,

зарлал тавих, веб хуудасны аргачлал зэргийг боловсруулан баяжуулж илүү сайн агуулгатай

болсон.

2012 оны 12 дугаар сард MORE төсөл дуусаж байгаатай холбогдуулан, Хөгжлийн шийдэл болон

Мерси Кор БДБ-уудын сүлжээний өмчлөлийг шилжүүлэхээр шийдсэн. 2012 оны 12 дугаар сарын

27-нд Мерси Кор болон Хөгжлийн Шийдэл ТББ хандивын гэрээнд гарын үсэг зурснаар

Хөгжлийн шийдэл ТББ www.zuvluh.mn-ийн цорын ганц эзэмшигч болсон. Хөгжлийн шийдэл

ТББ веб хуудсыг цаашид ажиллуулан үндэсний хэмжээний зөвлөхүүд болон БДБ-уудын ур

чадвар, мэдлэгийг сайжруулах бүхий л үүрэг хариуцлагыг хүлээж, зах зээлээ өргөжүүлж,

сүлжээний чадавхийг бэхжүүлэн ажиллана.

Page 23: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 23

Хонины махны өртгийн сүлжээний зах зээлийн тогтолцооны шинжилгээ

Монголын зөвлөх компанитай хамтран MORE төсөл M4P аргачлалыг ашиглан Хонины махны

өртгийн сүлжээний зах зээлийн тогтолцооны шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Тус

шинжилгээгээр хонины мах үйлдвэрлэгчдэд тулгардаг гол гол бэрхшээлүүд болон тэдний

боломжийг тодруулж, системийн өөрчлөлт хийх үйл ажилагааг зөвлөсөн. Өрсөлдөөнт

шалгуурын үндсэн дээр сонгон авсан Нутаг партнерс ХХК энэ шинжилгээг хийж гүйцэтгэсэн.

Тус судалгаа MORE төслийн 2 зорилтот аймгийн 5 сумыг хамарсан бөгөөд малчид, хоршооны

гишүүд, орон нутгийн болон аймгийн түвшний зуучлагч нар, худалдаачид, мах боловсруулагчид,

төр засгийн ажилтнууд, мэргэжлийн хяналтын байцаагчид, зах зээлийн бусад тоглогчид болон

холбогдогч талуудыг төлөөлсөн 67 хүнээс ярилцлагын аргаар судалгаа авсан.

Энэ зах зээлд оролцогч талууд олон саад бэрхшээл болон энэ зах зээлийн үйл ажиллагааг

сайжруулахын тулд нэн даруй хэрэгжүүлж болох үйл ажиллагааг тодруулсан. Хонины махны

өртгийн сүлжээний зах зээлийн тогтолцоон дахь саад бэрхшээлд дараахь орно.Үүнд:

үйлдвэрлэгчид болон дотоодын боловсруулагчдын хоорондын зах зээлийн холбоо сул,

боловсруулалтын бүх үе шатанд чанар муу, эрүүл ахуй муу байх, үйлдвэрлэлийг сайжруулах дэд

бүтэц, технологи муу, хөргөлттэй тээвэрлэлт болон хадгалах байгууламж хангалтгүй зэрэг орно.

Малын бүртгэлийг дэмжсэн хууль зохицуулалтын тогтолцоог болон чанарын баталгааны

үндсийг тодорхойлсон хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөргөлттэй агуулах болон тээврийн

бизнесийг дэмжсэн бүтцийг бэхжүүлэх зэрэг замаар эдгээр саад бэрхшээлийг арилгаж, шийдэж

болно. Хувийн хэвшлийн дотоодын хамтын ажиллагааг сайжруулан дэмжих, анхны

үйлдвэрлэгчид болон боловсруулагчдийн үйл ажиллагааг сайжруулах техникийн туслалцааг

хонины махны өртгийн сүлжээнд үзүүлэх зэргээр хувийн хэвшил нөхцөл байдлыг сайжруулах

боломжтой.

Зээлийн зах зээлийн тогтолцооны шинжилгээ

2012 оны 11-12 дүгээр сард ХААИС-ын судлаач Эрдэнэболортой хамтран M4P аргачлалыг

ашиглан Хоршоодын зээл авах боломж, зах зээлийн тогтолцооны шинжилгээг хийж

гүйцэтгэсэн. Тус судалгаа 9 зорилтот аймгийг хамарсан бөгөөд судалгааны хүрээнд хоршоо,

банк, банк бус санхүүгийн байгууллага, төр засгийн байгууллага, ТББ-ууд,олон улсын

байгууллагууд, БДБ-ууд зэргийг төлөөлсөн 120 хүнээс ярилцлагын аргаар судалгаа авсан.

Зээлийн зах зээлийн эдгээр холбогдогч талууд оролцооны аргыг ашиглан хоршооны зээлийн зах

зээлийн тогтолцоог шинжилж, системийн өөрчлөлт хийх боломжийг тодруулж, холбогдогч

талуудаас зах зээлийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн нэн даруй хийж болох бодитой

үйл ажиллагааг тодорхойлсон.

Тус судалгаагаар хоршоодод зээл авахад тулгардаг гол саад бэрхшээлд зах зээлийн холбогдогч

талууд болон олон нийт хоршоодыг бизнесийн байгууллага шиг үр дүнтэй ажиллаж чаддаггүй

гэсэн ойлголттой байдаг болон хөдөө аж ахуйн хөрөнгийг зээлийн барьцаанд авахдаа маш багаар

үнэлдэг, хоршоодын эзэмшлийн хөрөнгийн хэмжээ бага, мэдээлэл авах, зээлийн материалыг

бүрдүүлэх, банктай харилцахдаа хоршоод муу байдаг зэрэг ордог байна. Зээл олгогчид болон

зээл авагчдын хоорондын харилцаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулах, хөрөнгийг үнэлэх

шалгуурыг өөрчлөх, зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг тогтоох, хоршооны бизнесийн үйл

ажиллагааг ойлгох ойлголтыг сайжруулах замаар энэ нөхцөл байдлыг сайжруулан өөрчлөх

боломжтой. Дэмжлэг үзүүлэх чиглэлээр, холбогдогч талууд бизнесийн үйлчилгээг сайжруулах,

зээлийн баталгаа гаргах хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хоршоодын ашгийг

нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын хуулинд өөрчлөлт оруулах зэрэг үйл ажиллагааг тодруулсан.

iCOGS

MORE төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсэг буюу Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй

ил тод байдлыг тогтворжуулах төслийн (COGS) тайлагнах үйл ажиллагаа байхгүй

Page 24: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 24

болно.MORE төслийн эхний гурван жилд томоохон нөлөөлөл үзүүлсний дараа, ШХХАА

Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлын төслийн хөтөлбөр болон

аргачлалыг ШХХАА-ны Засаглал болон Төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн (ЗТСХ) 1 дүгээр үе

шатны Модуль 2.2, Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг

тогтворжуулах төсөл (iCOGS) болгон нэгтгэн оруулсан. 2012 оны 5 дугаар сарын 16-наас эхлэн

энэ бүрэлдэхүүн хэсгийг Мерси Кор тусдаа гэрээний хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ

талаар энэ тайлангийн 6 дугаар хэсэг дээр дэлгэрэнгүй авч үзсэн.

4. БҮТЭЭМЖТЭЙ АГРИБИЗНЕСИЙН СҮЛЖЭЭГ ДЭМЖИХ ТӨСӨЛ (PACS)

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам

Төслийн зорилго

ХАА-н дэвшилтэт техник технологийн талаарх хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн мэдлэгийг

сайжруулж, ХАА-н орц, фермерийн аж ахуйн менежментийн чанарыг дээшлүүлснээр мах,

сүүн бүтээгдэхүүний салбар дахь үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх

Үйлдвэрлэгчид мах, сүүн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартыг өргөнөөр хэрэглэж,

үйлдвэрлэлийн дараах боловсруулалт, тээвэрлэлт, маркетингийг сайжруулснаар ХАА-н

бүтээгдэхүүний худалдаа арилжааг нэмэгдүүлэх

Төслийн зорилт

Мал эмнэлэгийн хяналт шалгалтын үйлчилгээний сургалт, мониторинг хийх

Мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах

Монгол улс доторх туршлага судлах аялалыг зохион байгуулах

Боловсруулагчдыг олон улсын аюулгүй байдал болон чанарын стандартыг нэвтрүүлэх

талаар боловсрол олгох болон дэмжих

"Зах зээлийн өдөрлөгийг" идэвхжүүлэх

Мэргэжлийн боловсролын төвийн сургалтын хөтөлбөр болон оролцоог сайжруулах

"Шар хуудсыг" дэмжиж, сурталчлах

Малын тэжээл үйлдвэрлэгчдэд тэтгэлэг олгох

Бизнесийг дэмжих байгууллагуудад (БДБ) зориулсан сургалт болон техникийн туслалцаа

Орон нутаг, бүс нутаг, олон улсын зах зээлийн үнэлгээг судалж, түгээж тараах

Малын тэжээлийн үйлдвэрлэл болон хадгалах талаар судалгаа

Олон улсын зах зээлийн холболтыг бэхжүүлэх

Сайжруулсан боловсруулах арга ажиллагааг нэвтрүүлэхийг дэмжих

Page 25: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 25

Зураг 5: PACS төслийн аймгууд

Төслийн үр дүн

АНУ-ын ХАА-н яамтай гэрээ байгуулсан нь

2012 оны 9 дүгээр сарын 14-нд Мерси Кор болон АНУ-ын ХАА-н яам Бүтээмжтэй

агрибизнесийн сүлжээг дэмжих төслийг (PACS) хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж

төслийн эхний шатыг эхлүүлсэн. 2012 оны 11 дүгээр сард Женнифер Биелман PACS төслийг

хариуцсан Зах зээлийн тогтолцооны даргаар ажиллахаар Монгол улсад хүрэлцэн ирсэн.

PACS төслийн санхүүжилт

2012 оны 10-11-р сард зөвлөх Жеймс Хинтон төслийн санхүүжилтийн эхний шатны үйл

ажиллагааг явуулахаар Монголд ажилласан. Мерси Корын түнш Хөгжлийн шийдэл ТББ-тай

ажилласан зөвлөх Хинтон орон нутгийн импортлогчид болон АНУ, Монгол улсын холбогдох

хууль тогтоомжийг судалж, эхний бичиг баримт болон 2013 оны эхээр АНУ-аас буцалтгүй

тусламж болгон өгч байгаа ХАА-н бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагааны журмыг бэлтгэн

боловсруулсан.

Монголын Засгийн газартай хамтын ажиллагаа

2012 оны 12 дугаар сард Мерси Кор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн

дарга Золжаргал болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзаж PACS төслийн статусын

талаар шинэ мэдээлэл өгч ҮХААЯ-ны үйл ажиллагаа, төлөвлөгөөтэй хэрхэн уялдан ажиллах

талаар харилцан ярилцав. Энэ уулзалтын дараа ҮХААЯ-ны мал аж ахуйн мэргэжилтнүүдийн

багтай Мерси Корын баг дахин уулзаж, 2013 оны төлөвлөгөө болон хамтран ажиллах

боломжтой чиглэлийн талаар харилцан ярилцав. Энэ уулзалтанд Женнифер Биелман, төслийн

менежер Энхтуяа, Мерси Корын хөтөлбөрийн түнш Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх

захирал Бат-Орших нар оролцов.

Page 26: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 26

5. ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨХ ИДЭВХТЭЙ ТҮНШЛЭЛ БА

ИРГЭДИЙН ОРОЛЦОО ТӨСӨЛ (APPEAL)

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг

Төслийн зорилго

Орон нутаг дахь төрийн тодорхой хэлтэс, албадын хууль дээдлэх, хэрэгжүүлэх, удирдах үйл

явцыг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэн, орон нутгийн эдийн засгийн

өсөлтийг дэмжих.

Төслийн зорилт

Мэдлэг: Орон нутгийн түвшинд төрийн байгууллагууд, түүний албан хаагчид, иргэний

нийгмийн байгууллагууд, иргэд сайн засаглалыг бэхжүүлэх, авилгалаас ангид байхтай

холбоотой Монгол Улсын хууль эрх зүйн гол элементүүдийн талаар ойлгож, холбоо

хамаарлуудыг нь мэддэг болсон байна.

Үйл хэрэг: Орон нутгийн түвшинд засаглалын чанар, үр нөлөөг илүү сайжруулахын тулд

төрийн байгууллагууд эрх мэдлээ хэрэгжүүлэх болон үйлчилгээгээ хүргэхдээ ил тод,

хариуцлагатай удирдлагыг нэвтрүүлж, хууль дээдлэх, хэрэгжүүлэх аргачлалын үр нөлөө нь

дээшилсэн байна.

Зураг 6: APPEAL төслийн аймгууд

Мерси Кор 2012 оны 6 дугаар сараас эхлэн Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл

ба иргэдийн оролцоо төслийг (APPEAL) АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын (АНУ-ын

ОУХА) 3.5 сая ам.долларын санхүүжилтээр Монгол улсын 15 аймгийн 60 суманд хэрэгжүүлж

эхлээд байна. Тус APPEAL төсөл нь Монгол улсын ардчилсан хөгжлийн чухал цаг үед хэрэгжиж

байгаа билээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн удирдлаган доор Монгол улсын ардчилсан

засаглалын төлөөх зорилтын үндэсний хэмжээний болон олон улсын хэмжээний нөхцөл байдал

ихээхэн сайжирсан болно. Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга бөгөөд

Нээлттэй засаглалын түншлэлийн үүсгэн байгуулагч гишүүний хувьд Мянганы хөгжлийн 9

дүгээр зорилт буюу авилгалыг үл тэвчих үйл ажиллагааны хүрээнд ардчилсан зарчим, үйл

ажиллагааг хэрэгжүүлэхэд өсөлт хөгжилт гарган ажиллаж байгаа билээ.

Page 27: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 27

Төслийн үр дүн

Албан ёсны түншлэл байгуулагдсан

Наймдугаар сард APPEAL төсөл тус төсөл

хэрэгжих 15 аймгийн 251 суманд хамтран

ажиллах сонирхлоо илэрхийлэхийг хүссэн зарлал

тараасан. Эдгээрээс 143 сум засаглалын үйл

ажиллагаагаа сайжруулахаар Мерси Кортой

хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Нийт

зорилтот аймгуудын бүх сумдын 60 гаруй хувь нь

тус төслийн хүрээнд хамтран ажиллах

сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь Монголын

хөдөө орон нутгийн удирдлага ардчилсан

засаглалыг бэхжүүлэх ихээхэн хүсэл эрмэлзэлтэй

байгааг илтгэн харуулж байна. Мерси Кор 15

аймгийн засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид нар

болон 60 сумын удирдлагатай Харилцан

ойлголцлын санамж бичгийг байгуулаад байна.

Бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж байгаа нь

Орон нутгийн санал санаачилгыг улсын хэмжээнд сонсгож хуваалцах зорилгоор Мерси Кор

улсын хэмжээний холбогдох байгууллагууд болох Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авилгатай

тэмцэх газар, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил болон нийгмийн хамгаалалын яам, Төрийн

удирдлагын академи болон Монголын нутгийн удирдлагын холбоо, Монголын эмэгтэй

хуульчдын холбоо зэрэг ТББ-ууд, Азийн сан, Тогтвортой амьжиргаа төсөл, Нээлттэй нийгэм

хүрээлэн зэрэг ардчилалын төлөө ажилладаг бусад хэрэгжүүлэгч байгуулагуудтай хамтран

ажилладаг.

Хууль зүйн яамтай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг. 2012 оны 12 дугаар сарын

13-нд Хууль зүйн яам, Мерси Кор хуулийн төслийг боловсруулах явцад ард иргэд, байгууллагаас

санал авч, сайн засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлж, цаашид тогтвортой хэрэгжүүлэх талаар

хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Харилцан ойлголцлын

санамж бичгийн хүрээнд Мерси Кор хөдөө орон нутгийн 15 аймгаас олон нийтийн саналыг

цуглуулж, холбогдох зөвлөмжийг Их хурлаар хэлэлцүүлэх Захиргааны журмын Ерөнхий хуульд

тусгахад Яамыг дэмжих ажиллана. Бусад хуулийн төсөл дээр мөн ийм байдлаар харилцан

зөвшилцөн ажиллана. Дээр нь орон нутгийн хуулийн хэлтэс төсөлтэй хамтран олон нийтэд сайн

засаглалын хууль эрхзүйн орчны талаар мэдлэг, мэдээллийг өгөх чиглэлээр ажилтнуудын

чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллана.

АТГ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. 2012 оны 12 дугаар сарын 28-нд АТГ

болон Мерси Кор аймгийн авилгатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний чанарыг

сайжруулж, энэ төлөвлөгөөний боловсруулалтанд олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр

хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. 2013 оноос эхлэн,

хамгийн багадаа 15 аймаг орон нутгийнхаа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран

өөрсдийн Авилгатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулна. Орон

нутгийн удирдлага төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн

мониторинг хийхэд ард иргэдийн оролцоог ханган ажиллана.

Сайн засаглалын долоо хоног—Шилдэг туршлагын шагнал

Орон нутгийн түвшний сайн засаглалын үйл ажиллагааг бэхжүүлж улсын хэмжээнд түгээх

зорилгоор Мерси Кор болон үндэсний хэмжээний түншүүд болох АТГ, Хууль зүйн яам, Засгийн

Гэрэл зураг №3: Мерси Кор, Дорноговь

аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар

Санамж бичигт гарын үсэг зурж байна

Page 28: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 28

газрын хэрэг эрхлэх газар, Азийн сан хамтран Олон улсын авилгалын эсрэг өдөр болон сайн

засаглалыг тэмдэглэх долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулсан. Нийт 3400 гаруй иргэд,

төрийн албан хаагчид Сайн засаглалын долоо хоногийн арга хэмжээнд шууд оролцсон нь

төслийн холбогдох талуудын идэвхтэй хамтын ажиллагаа болон төслийн үйл ажиллагаа Монгол

улс даяар ач холбогдолтой байгааг батлан харуулав.

12 дугаар сарын 7-нд Мерси Кор Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран иргэний үнэлгээний

судалгааны үр дүнг олон нийтэд түгээх Иргэний танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Танхимын хэлэлцүүлгийг Монгол улс даяар Монголын үндэсний олон нийтийн телевизээр шууд

дамжуулсан. Дээр нь 15 аймгийн 600 гаруй иргэд болон орон нутгийн төр засгийн байгууллагын

ажилтнууд цугларч, энэ арга хэмжээг ТВ-ээр харж орон нутгийн нөхцөл байдлыг ярилцаж

хэлэлцсэн.

12 дугаар сарын 9-нд АТГ-ын дарга Ганболд APPEAL төслийн Сайн засаглалын ажлын хэсгийн

сонгон шалгаруулсан сайн засаглалын есөн шилдэг аргачлалыг шагнах албан ёсны ажиллагаанд

оролцсон. Дараахь аймаг орон нутгийг шагнасан болно.Үүнд:

1. Увс аймгийн Хяргас сум - сумын хөгжлийн төлөвлөгөөгөө оролцооны аргаар төлөвлөсөн.

2. Ховд аймгийн гурван талт түншлэлийн хороо (төр, хувийн хэвшил, иргэний нийгэм) төрийн

худалдан авалтын үйл ажиллагаа ил тод, үр дүнтэй байдал

3. Баян-Өлгий аймгийн хүний нөөцийг ил тод, нээлттэй өрсөлдөөнт байдлаар бүрдүүлэх үйл

ажиллагаа. Баян-Өлгий аймагт төрийн албан хаагчдыг интернетээр сонгон шалгаруулж,

иргэдийн оролцоотойгоор мониторинг хийж, орон нутгийн хэвлэл мэдээллээр шууд

дамжуулдаг.

4. Улаанбаатар хотын Багахангай дүүрэг дахь хөдөлгөөнт “ нэг цэгийн үйлчилгээ” нь ахмад

настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, хөхүүл эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийн

хүн амд гэрээсээ төр засгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн.

5. Булган аймгийн Эрүүл мэндийн газар олон нийтийн саналаар Эрүүл мэндийн газрын ёс

зүйн дэд хороог байгуулсан ардчилсан үйл явц болон эмнэлэгийн ажилтнуудын үйл

ажиллагааг ил тод, нээлттэй үнэлгээгээр үнэлсэн үйл явц.

6. Улаанбаатар хотын Эрчим хүч түгээх сүлжээ-төрийн өмчит компанийн ажлын ёс зүйн

бодлого болон ажилчдын оролцоотойгоор ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх

тусгай гэрээг нэвтрүүлсэн үйл ажиллагаа

7. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газрын ажилтан Ууганбаяр

авилгалын эсрэг санал санаачилгыг дэмжих зорилгоор хүн амын янз бүрийн бүлгүүдийн

дунд олон нийтийн мэдээллийн үйл ажиллагааг өөрийн санал санаачилгаар явуулсан учраас

шагнуулав. Мөн Ууганбаяр нь дүүргийн электрон засаглалын санаачилгыг нэвтрүүлэн

ажилладаг үлгэр жишээ ажилтан билээ.

8. Булган аймгийн Боловсрол, соёлын газрын төслийн ил тод байдлын үйл ажиллагаа. Бусад

бүх төсвийн байгууллагуудад төсвийн зардлыг ил тод мэдээлэх тусгай журмыг үлгэр жишээ

болгон харуулсан.

9. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын засаг даргын тамгын газрын дарга Гантуяа нь

өөрийн санаачилгаар ил тод, өрсөлдөөнт байдлаар худалдан авалт хийх үйл явцыг

нэвтрүүлсэн.

Page 29: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 29

“Дүрэм журмаас бодит байдал руу” аян

Сайн засаглалд тулгарч байгаа хамгийн том бэрхшээлийн нэг бол хууль журмыг үйл ажиллагаа

болгон хэрэгжүүлж иргэд сайн засаглалын хууль эрхзүйн орчны талаар илүү сайн ойлголттой

болох явдал байдаг. APPEAL төслийн баг 30 гаруй төрийн албан хаагч ИНБ болон хэвлэл

мэдээлэлийн төлөөлөгчдийг хамтарсан ажлын бүлэг болгон зохион байгуулж зорилтот 60 суманд

Дүрэм журмаас бодит байдал руу аяныг хэрэгжүүлсэн. Дүрэм журмаас бодит байдал руу

кампанит ажлын хүрээнд 2012 оны 10-р сарын 23-наас 11-р сарын 9-ны хооронд 15 аймгийн

орон нутгийн ИНБ-уудын дунд төслийн уралдаан зарласан. 102 ИНБ төслийн уралдаанд

оролцож, одоогийн байдлаар 54 жижиг төслийн тэтгэлэгийг өгөөд байна. Энэ зургаан сарын үйл

ажиллагаа 2013 оны 1 дүгээр сарын эхээр эхэлсэн.

6. ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД

БАЙДЛЫГ ТОГТВОРЖУУЛАХ ТӨСӨЛ (iCOGS)

Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг

Төслийн зорилго

Орон нутагт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан

авах ажиллагааны нээлттэй, ил тод, үр ашигтай байдлыг бэхжүүлэхэд орон нутгийн төрийн

болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдийн холбоо харилцаа, хүлээх үүрэг хариуцлагыг

уялдуулах, тогтвортой загвар бий болгох.

Төслийн зорилт

Иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн болон төсвийн төлөвлөлтийн үйл явцыг

сайжруулах.

Орон нутгийн төрийн худалдан авах ажиллагааны туршлагыг сайжруулж, дэлгэрүүлэх

Зураг 4: Сайн засаглалын долоо хоногийн Есөн шилдэг туршлагын шагнал авсан хүмүүс АТГ-ын дарга

Ганболд ( зүүн гар талаас дөрөв дахь хүн) болон АТГ-ын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Бат-Отгон,

(зүүн гар талаас хоёр дахь хүн) нартай хамт Монголын Олон нийтийн телевизийн студид

Page 30: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 30

Зураг 7: iCOGS төслийн аймгууд

Мерси Кор Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлагын санхүүжилттэй Төрийн

худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг тогтворжуулах төслийг (iCOGS) 2012

оны 5 дугаар сарын 16-наас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл нь ШХХАА-аас 13

аймагт (Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай,

Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан) хэрэгжүүлж байгаа Засаглал болон

төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн нэгэн хэсэг юм. Төрийн худалдан авах ажиллагааны ил тод

байдлыг тогтворжуулах төсөл нь нээлттэй, ил тод тендерийн үйл ажиллагааг орон нутгийн

засаглалын үйл ажиллагаа, журманд тусгуулахад анхааран ажиллаж байна. Тус төсөл нь төр

засгийн байгууллагууд, тендерийн үнэлгээний хорооны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болон

бизнесийн салбар, ИНБ-ын төр засгийн худалдан авах үйл ажиллагаанд оролцох оролцоог

нэмэгдүүлснээр нээлттэй, ил тод өрсөлдөөнт төр засгийн худалдан авалтын тогтвортой бүтцийг

бий болгож, хөгжүүлэхийг зорьж байгаа болно. Дээр дурдсанчлан Мерси Корын хэд хэдэн

хамтран ажиллагч түншүүд Сайн засаглалын долоо хоногийн арга хэмжээний үеэр шагнал авсан

билээ.

Төслийн үр дүн

Шилдэг тэргүүний туршлага, жишээ

8 дугаар сарын эхээр олон улсын ханган нийлүүлэх үйл ажиллагааны мэргэжилтэн Петр Трепте,

дотоодын зөвлөх Др.Мөнхбат, ШХХАА болон Мерси Корын ажилтнуудаас бүрдсэн судалгааны

баг нээлттэй, ил тод төрийн худалдан авалтын шилдэг тэргүүний туршлагыг цуглуулж хоёр хэл

дээр (Англи/Монгол) шилдэг тэргүүний туршлагын шинжилгээг боловсруулан гаргасан.Төрийн

худалдан авах ажиллагааны ил тод байдлыг тогтворжуулах төслийн баг энэ товхимлыг

тодорхой жишээ судалгаагаар баяжуулан 2013 оны намар гаргахаар төлөвлөж байна.

iCOGS төслийн нээлт

2012 оны 9 дүгээр сарын 26-нд Мерси Кор Монгол iCOGS төслийг Улаанбаатарт албан ёсоор

нээж хэрэгжүүлж эхэлсэн. Улсын хэмжээний болон орон нутгийн төр засгийн байгууллагууд,

иргэний нийгмийн байгууллагууд, гурван талт түншлэлийн хороо, бизнесийн байгууллагууд,

хөгжлийн болон хандивлагч байгууллагуудыг төлөөлсөн 65 хүн төслийн нээлтийн ёслолд

оролцсон.

Page 31: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 31

Ойлголцол болон үйл ажиллагаа

Мерси Кор Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Сүхбаатар, Завхан аймгийн ил

тод, нээлттэй төрийн худалдан авалтын талаар орон нутгийн хэмжээнд яриа хэлцлийг зохион

байгуулахад орон нутгийн Гурван талт түншлэлийн хороо, ИНБ-уудын сүлжээтэй хамтран

ажиллаж байна. Эдгээр чадавхи бэхжүүлж, итгэлийг бий болгох үйл ажиллагааны үр дүнд,

Дундговь, Ховд аймгийн төрийн ил тод, худалдан авалтын найман тендерийг зохион байгуулсан.

Хүснэгт 5: Орон нутгийн удирдлагын худалдан авалт

Төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг тогтворжуулах төслийн техникийн

туслалцааны хүрээнд нийтдээ 14 чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан. Төр засаг,

иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн бизнесийн байгууллагуудаас 168 ( эдгээрээс

62.6% нь эмэгтэйчүүд) эдгээр сургалтанд оролцсон.

Харилцан ойлголцлын санамж бичиг

Мерси Кор шинэхэн байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газартай (ЗГХАГ) улсын

хэмжээнд Мерси Кор болон ЗГХАГ-ын үүрэг хариуцлага, зорилт, тодорхой байдлыг

тодорхойлон заасан Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. 2013 оны 1 дүгээр сарын

эхээр зурсан энэ Харилцан ойлголцлын санамж бичиг Төрийн худалдан авах ажиллагааны ил тод

байдлыг тогтворжуулах төслийн цаашдын улсын хэмжээний болон орон нутгийн санаачилгын

тодорхой суурь болж өгсөн.

7. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН

БҮРДҮҮЛЭХ ТӨСӨЛ (FIELD-2)

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг

2011 оны 7 дугаар сард Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх

төсөл (FIELD-2), Архангай, Дундговь, Өвөрхангай, Увс, Баянхонгор аймгууд болон Улаанбаатар

хотын Баянгол дүүрэгт албан ёсоор эхэлсэн.

Төслийн зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нийгмийн амьдралд бүрэн хэмжээгээр

оролцох эрхийг нь сайжруулах

Тендерийн нэр

Худалдан

авч буй

газар

Аймаг, сум Гэрээний дүн

(сая ₮)

1 Сургуулийн барилгыг шинэчлэх Аймгийн

удирдлага

Дундговь аймгийн

Сайншанд сум 50

2 Цэцэрлэгийн өргөтгөлийг барих Аймгийн

удирдлага

Дундговь аймгийн

Сайншанд сум 140

3 Мах, сүү, түлш Сумын

удирдлага

Ховд аймгийн

Жаргалант сум 242.9

4 Сургуулийн цайны завсарлага Сумын

удирдлага

Ховд аймгийн

Жаргалант сум 37.9

5 Цэцэрлэгийн барилгын засвар

Боловсрол,

соёлын

хэлтэс

Ховд аймгийн

Дөргөн, Үенч,

Цэцэг, Жаргалант

сум

230

Нийт 700.8

Page 32: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 32

Төслийн зорилтууд

2010 онд шинээр батлагдсан барилга, явган замын хүртээмжийн стандартын хэрэгжилтийг

хангах

Чанартай олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг аймаг дүүргийн

ХХҮХ-тэй хамтран ХБИ-эд хүргэх замаар ХБИ-ийн амьжиргааны боломж, чадавхи болон

амьдрах ур чадварыг сайжруулах

2012 оны сонгуульд оролцож эрхээ эдэлсэн Хөгжлийг бэрхшээлтэй хүмүүсийн тоог орон

нутгийн болон үндэсний хэмжээний Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус

байгууллагаар дамжуулан нэмэгдүүлэх

Зураг 8: FIELD-2 төслийн аймгууд

Төслийн үр дүн

ХБИ болон төр засгийн ажилтнуудад зориулсан сургалт

Хүний эрхийн үндэсний комисс, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улаанбаатар хотын

Нийгмийн халамжийн газар зэрэг хэд хэдэн төр засгийн байгууллага, агентлагууд Хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулах

хүсэлтийг Мерси Корд гаргасан.Мерси Кор , “Түгээмэл хөгжил” төв, Тэргэнцэртэй иргэдийн

үндэсний холбоо гэсэн хоёр ХБИ-дийн түнш байгууллагатай гэрээ байгуулан эдгээр сургалтыг

зохион байгуулсан.Сургалтын үр дүнд, 320 нийгмийн ажилтнууд болон төрийн албан хаагчид

НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх Конвенц зэрэг олон улсын болон

Монголын стандартын талаар мэдлэгээ дээшлүүлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид

FIELD -2 улсын хэмжээний сонгогчдын боловсрол болон сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх

чиглэлээр ХБИ-дийн байгууллагуудын сүлжээг дэмжих зорилгоор АНУОУХА-аас нэмэлт

санхүүжилтийг авсан болно. Мерси Кор Улаанбаатар хот болон Дархан-Уул, Баянхонгор,

Өвөрхангай, Архангай, Дундговь, Өвөрхангай аймгууд дахь улсын хэмжээний болон орон

нутгийн ХБИ-дийн байгууллагуудад сонгогчийн боловсролын сургалтыг зохион байгуулж,

нөлөөллийн кампанит ажил зохион байгуулах техникийн туслалцааг өгсөн. Улсын хэмжээний

ХБИ-дийн байгууллагын сүлжээ Сонгуулийн ерөнхий хороотой Харилцан ойлголцлын санамж

бичгийг байгуулж, санал авах байруудыг ХБИ-дэд яаж илүү хүртээмжтэй, саад бэрхшээлгүй

болгох талаар техникийн туслалцааг үзүүлсэн.

Page 33: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 33

Дээр нь ХБИ-дийн байгууллагуудын сүлжээ Монгол улсын түүхэнд анх удаа сонгуулийн

ажиглалт хийх гэрчилгээг авсан.

ХБИ-дийн байгууллагын ажиглалтаар, санал авах байрнуудын зөвхөн 15% нь л ХБИ-д

хүртээмжтэй байсан бол 47% нь ХБИ-дэд ямар ч хүртээмжгүй байсан.Гэхдээ ихэнх санал авах

байруудад харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тодруулагч шил болон тэргэнцэр

ашиглагч иргэдэд зориулсан зөөврийн налуу замыг ашигласан нь улсын хэмжээний ХБИ-дийн

байгууллагуудын нөлөөллийн кампанит ажлын үр дүн байлаа. Энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй

иргэдийн саналаа өгөх эрхийг эдлүүлэхтэй холбоотой гарсан томоохон амжилт байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдөр

FIELD -2-ийн баг орон нутгийн удирдлага болон орон нутгийн ХБИ-дийн байгууллагуудтай

хамтран 12-р сарын 3-нд- Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэв. Хоёр

долоо хоногийн турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хурал, дугуй ширээний

хэлэлцүүлэг,спортын арга хэмжээг, сонгуулийн дараа шинээр ажилд орсон нийгмийн

ажилтнуудын дунд чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан. Нийт 914 хүн энэ бүх үйл

ажиллагаанд оролцож, ХБИ-дийн эрх, орон нутгийн төр засгийн үйлчилгээ болон бие даан

амьдрахад шаардлагатай мэдээллийг авч, мэдлэгээ дээшлүүлсэн.

Жижиг тэтгэлэг том нөлөөллийг бий болгов

ХБИ-дийн 13 байгууллага орон нутгийн ХБИ-дийн амьжиргааг дээшлүүлэх, тэдний хэрэгцээг

тодруулж, тус тусын орон нутаг, аймагт ХБИ-дэд хүртээмжтэй орчинг бий болгож, бүрдүүлэх

нөлөөллийн үйл ажиллагааг явуулах зорилгоор нийт 57.1 сая төгрөгийн үнийн дүнтэй дэд

тэтгэлэгүүдийг авсан. Сонгон авсан ХБИ-дийн байгууллагууд орон нутгийн хөгжлийн

бэрхшээлтэй 310 хүнд бизнесийн менежмент, Нийгмийн халамжийн шинэ хууль, хөгжлийн

бэрхшээлтэй хүүхдүүдийг өсгөн

хүмүүжүүлэх талаар сургалтыг зохион

байгуулсан.Сургалтын үр дүнд, орон нутгийн

төр засгийн байгууллагын ажилтнууд, хувийн

хэвшил, ТББ болон ХБИ-дийн байгуулагын

гишүүд зэрэг 474 хүн хөгжлийн бэрхшээл,

хүртээмж, ХБИ-дтэй харьцах талаар болон

НҮБ-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

эрхийн талаар Конвенцийн талаар мэдлэгээ

дээшлүүлсэн.

Баянгол дүүрэгт хэрэгжүүлсэн “Хүртээмжтэй

орчин” төсөл. 2012 оны 6 дугаар сард, ХБИ-

ийн байгууллага “ Айвуун” болон Баянгол

аймгийн Засаг даргын тамгын газар 3-сарын

“Хүртээмжтэй орчин” төслийг хэрэгжүүлэх

Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Мерси Корын зүгээс Айвуун ХБИ-дийн

байгууллагад 11 сая төгрөгийн тэтгэлэг, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар хоёр сая

төгрөг өгсөн. Айвуун Баянгол дүүргийн 72 байгууллагын хүртээмжийн үнэлгээг хийсэн. Эдгээр

байгууллагаас зөвхөн 16% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зориулсан налуу замтай, 74% нь

хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хаалгатай, 61% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд

хүртээмжтэй коридортой байсан. Брошюр, радио нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг зэрэг

нөлөөллийн идэвхтэй кампанит ажлын үр дүнд дээрх нөхцөл байдал сайжирсан. Айвуун ХБИ-

дийн байгууллагын байнгын нөлөөллийн кампанит ажлын үр дүнд 2012-2016 оны Баянгол

дүүргийн удирдлагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “байр орон сууц, сургууль, олон нийтийн

Зураг 5: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд

зориулсан тоглоомын талбайг эцэг эхчүүд

тохижуулав

Page 34: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 34

зориулалтын барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй дэд бүтцийг

барьж байгуулна” гэсэн төлөвлөгөө тусгагдсан.

Баянгол дүүрэгт хэрэгжсэн “Харилцан зөвлөгөө өгөх” төсөл. 2012 оны 7 дугаар сард Мерси Кор

ХБИ-дийн байгууллага “Түгээмэл хөгжил” төвд 8-сарын “Харилцан зөвлөгөө өгөх” төслийг

хэрэгжүүлэхэд нь зориулж дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд ХБИ-дийн амьдрах ур

чадварыг хөгжүүлж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход нь сэтгэлзүйн хувь бэлтгэхэд

тусалсан. ХБИ-дийн байгууллага “ Түгээмэл хөгжил” төв гэртээ байнга байж, гадагшаа ердөө

гардаггүй 10 ХБИ-ийг сонгон авсан.ХБИ-дийн байгууллагын гишүүд сонгон авсан ХБИ бүр дээр

очиж, гэр бүлийн гишүүдтэй нь танилцсан. ХБИ-дийн байгууллагын гишүүд сонгон авсан

хүмүүс буюу төслийн ашиг тусыг хүртэгчдийн дунд олон нийтийн арга хэмжээг зохион

байгуулж, сэтгэлзүйн сургалт явуулах Японы мэргэжилтнүүдийг урьж, хэлэлцүүлэг болон

тоглоом зохион байгуулсан.

Уншвал хүчтэй болно—Брайл үсэг. Хараагүй иргэдийн үндэсний холбооны Увс аймгийн салбар

харааны хөгжлийн бэрхшээлтэй зургаан хүнд Брайл үсэг зааж, уншуулж, бичүүлж сургахаар

Мерси Короос дэд тэтгэлэг авсан. Хэдийгээр тус төсөл 9 дүгээр сард дууссан хэдий ч ашиг тусыг

хүртээгчдэд шинэ боломжийг нээж өгсөн.Жишээ нь нэг хүн Хараагүй иргэдийн үндэсний

холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод 6 сарын хугацаанд массажистийн

сургалтанд суухаар сонгогдсон.Хоёр хүн албан бус боловсролын төвд суралцах хүсэлт гаргасан.

Мөн өөр хоёр хүн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд техникийн ур чадвар суралцахаар

өргөдлөө өгсөн. Дээр нь Хараагүй иргэдийн үндэсний холбооны Увс аймгийн салбар зөвлөл

Брайл цагаан толгойн өдрийг эхлүүлсэн бөгөөд Брайл цагаан толгойн төслийн сурагчид Лхагва

гараг бүр цугларч Брайл үсгээр унших туршлаг мэдлэгээ хуваалцдаг болсон.

Амьжиргаа болон хөдөлмөр эрхлэлт

ХБИ-дийн 13 байгууллагын хэрэгжүүлсэн дэд тэтгэлэгийн төслийн хүрээнд 66 ХБИ-дэд орлогоо

7.2%-иар нэмэгдүүлэхэд тусалж, ХБИ-дэд зориулсан 40 байнгын ажлын байр болон 23 түр

ажлын байрыг бий болгосон. Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин

бүрдүүлэх төсөл -2-ийн баг аймаг бүрийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар болон орон

нутгийн ХБИ-дийн байгууллагатай хамтран таван зорилтот аймагтаа “ Хөдөлмөр эрхлэлт болон

оролцоо” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр арга хэмжээнд 400 гаруй

хүн оролцсон байна.Эдгээр арга хэмжээний зорилго бол ХБИ-дэд тэдний бизнесийн үйл

ажиллагаа болон амьжиргааг дэмжсэн төр засгийн болон иргэний нийгмийн ямар дэмжлэг

туслалцаа байдаг талаар мэдээллийг өгч, ХБИ-дийн ур чадварын талаар орон нутагт сурталчлах,

танилцуулах явдал байсан. Тус арга хэмжээний үеэр орон нутгийн БДБ-ууд болон банкны

ажилтнууд бизнесийн зөвлөгөө авах болон бизнесээ өргөжүүлэх, эхлэхэд төр засгаас яаж

санхүүжилт авах, банк болон бусад эх үүсвэрээс яаж зээл авах талаар танилцуулга хийсэн.

Мерси Корын дэмжлэгтэйгээр Хараагүй иргэдийн үндэсний холбооны Өвөрхангай аймгийн

салбар зөвлөл аймгийн удирдлагаас цаасан уут хийх тоног төхөөрөмж авах 16 сая төгрөг авсан.

Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх төсөл -2 тус тоног

төхөөрөмж дээр ажиллах харааны хөгжлийн бэрхшээлтэй 11 хүнд техникийн сургалтыг зохион

байгуулсан. Үр дүнд нь Хараагүй иргэдийн үндэсний холбооны Өвөрхангай аймгийн салбар

зөвлөл цаасан уут хийх тоног төхөөрөмжийг ажиллуулах найман мэргэжлийн ажилтай болсон.

Page 35: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 35

8. МОНГОЛ ДАРБИ (MД)

Адвенчюрист ТББ

Төслийн

зорилго

Адвенчюрист ТББ-ын санхүүжилттэй Монгол Дарби төслийн үндсэн зорилго бол орон нутгийн

удирдлага болон иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) хоорондын түншлэлийг бий

болгож, ахмад настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд (ХБИ), эмэгтэйчүүд

зэрэг эмзэг бүлгийн хүн амтай ажиллаж байгаа хөдөө орон нутгийн иргэдийн бүлгийг дэмжих

явдал юм. Зорилтот бүсүүдийн эмзэг давхаргын хүн амыг төр засгийн үйлчилгээнээс ашиг тус

хүртэж, өөрсдийгөө болон гэр бүлээ авч явах хэмжээний орлого олох үйл ажиллагааг эрхлэх

итгэлийг нь бий болгож, нийгэмд хувь нэмэр оруулахад нь туслах нь энэ төслийн зорилт юм.

Зураг 9: Монгол Дарби төслийн аймгууд

Төслийн үр дүн

Орон нутгийн ИНБ-уудад зориулсан жижиг тэтгэлэг

Жижиг тэтгэлэгийн хөтөлбөрөөр дамжуулан Мерси Кор болон манай түншүүд хөдөө орон

нутгийн 860 эмзэг бүлгийн иргэдийг орон нутгийнхаа амьдралд идэвхтэй оролцогч болгон

идэвхжүүлсэн. Дунджаар 770,000 төгрөгийн үнийн дүнтэй дэд тэтгэлэгийн хөтөлбөрийн хүрээнд

өрхийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн үндсэн үйлчилгээг үзүүлэх шинэ чиглэлийг тодруулж,

хувь хүмүүсийн баталгаатай амьжиргааг дэмжсэн 90 гаруй жижиг төслийг санхүүжүүлсэн.

Санхүүжүүлсэн төслүүд нэмэлт 4400 хүмүүст шууд бус ашиг тусыг бий болгосон. Засгийн

газрын байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу батлагдсан төслүүдийн нийт

санхүүжилтийн 38%-г Монгол Дарби төсөл гаргаж, 62%-г аймгийн удирдлагаас гаргах юм.

Орон нутгийн олон түншүүдийн түүхийг Мерси Корын олон улсын веб сайт

www.mercycorps.org дээр тавьсан болно.

Эмзэг бүлгийн гишүүдийн хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа

Орон нутгийн олон нийтийн арван дөрвөн бүлэг албан ёсоор бүртгүүлж, Монгол Дарби төслийн

хүрээнд 500,000 – 1 сая төгрөгийн тэтгэлэг авсан. Нийт 64 гишүүнтэй эдгээр олон нийтийн

Page 36: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 36

бүлгүүд эсгий бүтээгдэхүүн, тавилга хэрэгсэл, тоосго, гутал, хувцас, хүнс зэргийг үйлдвэрлэж

эхэлсэн бөгөөд нийт 36 сая гаруй төгрөгийн борлуулалтын орлого олсон. Ерөнхийдөө эдгээр

бүлгийн нэр хүнд өсөж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар байнга сайжирч байгаагаас

борлуулалт сар бүр өсөж байна.

Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд сайжирсан

Олон нийтийн дөрвөн бүлгийн арван дөрвөн гишүүн хөдөө орон нутгийн ахмад настай болон

хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн (ХБХ) өдөр өнжүүлэх, гэрт нь асаргаа, нөхөн сэргээх

үйлчилгээг үзүүлэх замаар мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн . Энэхүү үйлчилгээ нь 253 ахмад

настай хүмүүс, 102 хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ), 18 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

(ХБХ) зэрэг нийт 373 хүнд ашиг тусаа өгсөн.

Эдгээр бүлгээс гурав нь олон нийтэд тулгуурласан байгууллага болж, гэрээр асаргаа сувилгаа,

нөхөн сэргээлтийн болон өдөр өнжүүлэх, массаж зэрэг халамжийн үйлчилгээ явуулдаг болсон нь

үйлчлүүлэгчдэдээ болон аймгийнхаа Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтэст тодорхой нэр

хүндтэй болсон байна.

Эмзэг бүлгийн хүмүүсийн дуу хоолой

Мерси Кор Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ЛЭОС) ТББ-ын Өвөрхангай аймгийн салбарт

3.6 сая төгрөгийн тэтгэлэгийг иргэдийн эрхийг хамгаалж, орон нутгийн асуудлыг шийдэх

иргэнийн зөвлөлийг байгуулах иргэдийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор олгосон.

ЛЭОС багийн менежмент, иргэдийн хуулийн дагуу хүлээсэн үүрэг хариуцлага, харилцаа

холбооны ур чадвар, идэвхжүүлэх ур чадвар, төслийн санал бичих ур чадвар, цагийн менежмент

гэсэн зургаан сэдвээр орон нутгийн иргэдийг сургалтанд хамруулсан. Энэ санаачилгаар

дамжуулан Арвайхээр, Богд хоёр суманд 86 гишүүнтэй 10 иргэний зөвлөлийг байгуулсан. Эдгээр

иргэдийн зөвлөл нь орон нутгийн олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүд нь түнш

ИНБ-аасаа хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг авч, чадавхиа бэхжүүлсэн.

Орон нутгийн иргэдийн амьжиргааны ур чадвар

Мерси Кор болон манай хөдөө орон нутгийн түнш ИНБ-ууд амьжиргааны ур чадварын

боловсрол олгох сургалтыг 409 хүнд өгөөд байна. Эрүүл мэнд, бизнес, орон нутгийн үйл

ажиллагаа, мэргэжлийн боловсрол зэрэг олон сэдвийг сургалтаараа хөндсөн.

Нэгтгэсэн тэтгэлэг

Монгол Ралли төсөлд 2011 онд хамрагдсан бүлгүүдийн тасралтгүй өсөлт хөгжлийг дэмжих

зорилгоор тэдэнд нээлттэй нэгтгэсэн тэтгэлэгийн сүүлийн үе шатыг Мерси Кор зарласан. Мерси

Корын ажилтан, аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн төлөөлөгчид, орон нутгийн

ИНБ-ын гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах хороо зорилтот гурван аймаг бүрээс хоёр

бүлгийг сонгон шалгаруулж шаардлагатай тоног төхөөрөмж болон ур чадварын сургалтыг авах

500-700 мянган төгрөгийн тэтгэлэгийг олгосон. Төслөөс эдгээр шагналыг олгосон болно.

9. БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ЭРСДЛИЙГ УРЬЧИЛАН МЭДЭЭЛЭХ

ТОГТОЛЦОО ТӨСӨЛ (МААЭУМТ)

Дэлхийн Банк - Тогтвортой амьжиргаа төсөл II

Төслийн

зорилго

Монголын МАА-ын салбарын бизнесийг сайжруулахад зориулсан ган, зудаас урьдчилан

сэргийлэх эрсдэлийн менежментийн технологи боловсруулах

Page 37: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 37

Төслийн

зорилтууд

Бэлчээрийн тухайн үеийн болон ирээдүйн төлөв байдлыг орон зай, цаг хугацааны өндөр

нарийвчлалтайгаар үнэлэх бэлчээрийн мониторингийн тогтолцоо бүрдүүлэх

Малын (хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ) тэжээллэгийн менежментийн систем нэвтрүүлж,

улмаар тэжээлийн тэнцвэржилтийг тодорхойлох, малын тарга хүчний өөрчлөлт,

оновчтой тэжээлийн жорыг тогтоон үнэлэх

Малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, төр захиргааны байгууллагуудад

бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг хүргэх мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх

Зураг 10: МААЭУМТ төслийн аймгууд

Төслийн үр дүн

Бэлчээрийн хяналтын цэгүүд

2009 оноос хойш Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төслийн баг 21 аймаг

болон 2 хотын бүсэд дээж авах 53 аялалыг зохион байгуулж, Сэлэнгэ, Орхон, Хэнтий, Дорнод,

Сүхбаатар, Архангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, аймгууд

болон Дархан-Уул, Улаанбаатар хотын бүсэд болон Говийн 8 аймагт 502 шинэ ажиглалтын

цэгийг байгуулсан.Тус төслөөс шинэлэг аргачлалыг боловсруулж, байгаль орчин, бэлчээрийн

нөхцөл байдалтай холбоотой 12 төрлийн газрын зургийг боловсруулсан. Мөн 21 аймгийн

бэлчээрийн нөхцөл байдлыг харуулсан зураг болон шинжилгээ бүхий хээрийн судалгааны номыг

гаргасан.

МААЭУМТ төслийн мэдээлэл: Хэвлэмэл, ТВ, радио болон интернет мэдээлэл

2012 онд 60 өдрийн урьдчилсан прогноз болон бэлчээрийн бодит нөхцөл байдлыг Монголын

радиогоор сард хоёр удаа тогтмол мэдээлдэг.Бэлчээрийн нөхцөл байдлын талаар мэдээллийг

Монголын үндэсний олон нийтийн ТВ-ийн Цагийн хүрд нэвтрүүлгээр 18 удаа цацаж, төслийн

боловсруулсан газрыг зургийг тайлбартайгаар иргэдэд зориулан цацдаг. Урьдчилсан прогноз

болон бэлчээрийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэлийг газрын зурагтай нь хамт, мөн

цасны байдлын талаар зургийг “Өнөөдөр” сонин дээр 42 удаа хэвлэсэн.

Page 38: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 38

Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төслийн веб хуудсыг

(http://glews.tamu.edu/mongolia) дахин шинэчилж, шинээр www.mongolialews.mn веб хуудсыг

нээж, шинээр агуулга нэмж, онлайн газрын зурагтай ажиллах боломжийг бүрдүүлсэн Монголын

мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төслийн веб хуудас болон харилцан

ажиллах боломжтой газрын зургийг шинэчлэлийг Техасын Эй энд Эм их сургуулийн хөдөө аж

ахуйн судалгааны хэсэг гүйцэтгэсэн.

Адууны хомоолны стандартын тэгшитгэл

NIRS тоног төхөөрөмж болон малын баасын дээжийн бохир тэжээллийг тооцоолох AI

програмыг ашиглан адууны хомоолын идэш тэжээлийн хослолыг Монгол улсад анх удаагаа

боловсруулан гаргав. Энэ тэгшитгэлийг ашиглан Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт

бэлчдэг нутгийн унаган адууны 84 баасны дээжийн бохир тэжээллэгийн хэмжээг урьдчилан

тодорхойлж чадсан. Энэ шинэ шинжлэх ухааны аргачлал нь орон нутгийн төр захиргааны

ажилтнууд, малын эмч нар, малчдад бэлчээрийн ашиглалтын талаар болон сайжруулсан мал аж

ахуйн талаар сайн шийдвэр гаргахад туслах юм.

Тэжээллэгийн шинжилгээ

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хяналтын цэгээс цуглуулсан малын тэжээллийн

дээжийн химийн шинжилгээг хийж Бохир тэжээллэг болон ширхэглэлтийн хэмжээг NIRS тоног

төхөөрөмжөөр тодорхойлсон. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Архангай, Баян-Өлгий,

Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Дархан, Ховд, Хөвсгөл, Увс, Өмнөговь, Дорнод, Төв, Сүхбаатар,

Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Булган, Дундговь аймгуудаас цуглуулсан малын

тэжээлийн дээжинд тэгшитгэлийг бодож дуусгасан. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын

хяналтын цэгээс цуглуулсан бүх дээжийн нэг ерөнхий тэгшитгэлийн стандартыг боловсруулж

дууссан. Эдгээр дээжийг Мал аж ахуйн хүрээлэнгийн (МААЭШХ) “Малын тэжээлийн

үнэлгээний лабороторид” өгч химийн шинжилгээ болон NIRS шинжилгээний аппарат хэрэгсэл

ашиглан шинжилсэн. Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төслийн баг GIS

технологи ашиглан Тэжээллэгийн утгын газрын зургийг боловсруулсан бөгөөд үүнд Монголын

бэлчээрийн бохир тэжээллэг болон ширхэглэлтийг орон зайн утгаар нь харуулсан болно. Энэ

газрын зураг одоо интернет дээр байгаа болно.

Техникийн туслалцаагаар дамжуулан тогтвортой байдлыг дэмжсэн нь

Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоо төслийн баг Мал аж ахуйн эрсдлийг

урьдчилан мэдээлэх тогтолцооны шинжлэх ухаанаас үүсэн гарч буй мэдээллийг хэрхэн ашиглах

талаар сургалт болон техникийн туслалцааг төрийн албан хаагчид, орон нутгийн төр засгийн

байгууллагын ажилтнууд, хувийн малын эмч нар, малчдад зориулан өгч, зохион байгуулсан.Мал

аж ахуйн эрсдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог улсын болон орон нутгийн түвшний мал аж

ахуйн эрсдэлийн менежментийт тогтолцоонд тогтвортой байдлаар тусгаж, уялдуулах зорилгоор

төслөөс Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Ус цаг уур, орчны шинжилгээний

газартай стратегийн түншлэлийг байгуулсан. Энэ нь түншлэгч байгууллагын дотоодын эрдэм

шинжилгээний ажилтнуудын Загварчлалыг ажиллуулж, шинэчлэж чадавхийг бэхжүүлсэн.

PHYGROW загварчлалын өгөгдлийг оруулах, тохиргоо хийх, баталгаажуулах үйл явцын талаар

сургалтыг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүдэд, NIRS технологийг

ашиглах болон тэгшитгэлийг боловсруулах талаар сургалтыг Мал аж ахуйн эрдэм

шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдэд зориулан Мал аж ахуйн эрсдлийг урьдчилан

мэдээлэх тогтолцоо төслийн баг АНУ-ын Техасын Эй энд Эм их сургуулийн түншүүд зохион

байгуулсан . 2012 оны 10 дугаар сарын 24-нд Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь,

Өмнөговь, Дундговь гэсэн говийн долоон аймгийн 65 малчны бүлэг болон хоршоодод сургалт

зохион байгуулж, мэдээлэл хүргэсэн.

Page 39: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 39

V. Монгол улсын засгийн газар, яам агентлагтай хамтран ажилласан

нь

Мерси Кор Монгол байгууллага эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгмийн

оролцоог өргөжүүлэх зорилгод нэгдэж төсөл хөтөлбөрүүдийнхээ Монгол улсын бүх шатны төр

захиргааны байгууллагуудтай түншилж хамтран ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн тамгын газар

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

Төрийн яам

Мерси Кор Монгол байгууллага хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн

өсөлтийг хангах, сайн засаглалыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг Монгол улсын

Засгийн газрын эн тэргүүний хөгжлийн бодлогын чиглэлүүдийг дэмжсэн тодорхой төсөл

хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхдээ дараахь яамд, хэлтэс газруудтай шууд, бүтээлч

харилцаа тогтоосонд их ач холбогдол өгч өндөр үнэлдэг билээ.

Сангийн яам

Төслийн санхүүжилт, зохицуулалтын газар (Зээл, тусламжийн бодлого болон зохицуулалтын

хэлтэс)

Санхүүжилт болон эдийн засгийн бодлогын хэлтэс

Хууль зүйн яам

Гадаадын иргэн, харьяатын газар

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Мал эмнэлэг, үржлийн газар

Хөдөлмөрийн яам

ЖДҮ-ийн хэлтэс

Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам

Нийгмийн хамгаалал, үйлчилгээний ерөнхий хэлтэс

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

Ус цаг уур, орчны шинжилгээний газар

Барилга, хот байгуулалтын яам

Зам тээврийн яам

Замын хэлтэс

Гадаад хэргийн яам

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар

Page 40: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 40

Боловсрол, шинжлэх ухааны яам

Мерси Кор хөтөлбөр хэрэгжүүлэхдээ улсын, орон нутгийн болон төрийн бус байгууллага,

агентлагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулдаг.2012 онд бидний хамтран

ажилласан түнш байгууллагууд.Үүнд:

Засгийн газрын агентлагууд

Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын худалдан авах газар, Сонгуулийн ерөнхий хороо,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүний эрхийн комисс

Боловсрол, судалгаа

ХААИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль, ШУТИС, Хүнсний технологийн коллеж, Мах

сүүний сургалтын төв, Мал эмнэлэг, Биотехнологийн сургууль, Мал эмнэлэгийн хүрээлэн,

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мал эмнэлэгийн судалгааны хүрээлэн, Улсын мал

эмнэлэгийн төв лаборотори, Монголын бие даасан судалгааны хүрээлэн (IRIM), Бизнесийн

хэвлэл мэдээлэл, Монголын хөрөнгийн зах зээлийн холбоо, Нутаг партнерс ХХК.

Төрийн бус байгууллагууд

Хөгжлийн шийдэл, Монголын эмэгтэй хуульчдын холбоо, Бодлого судлалын төв, Нуруу нугасны

гэмтэлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Айвуун хөгжлийн бэрхшээлтэй

хүүхдүүдийн холбоо, Сонгогчийн боловсролын төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн

байгууллага, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Түгээмэл хөгжил төв, Хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор, Махны холбоо, Монголын мал эмнэлэгийн холбоо,

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнсний захын эздийн холбоо, Монгол сарлаг

холбоо, Монголын маркетингийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний

холбоо, Худалдан авалтын хөгжлийн төв, Монголын хоршооны сургалт, мэдээллийн төв,

Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо, Эмэгтэй хуульчдын холбоо, Монголын нутгийн

удирдлагын холбоо г.с

Банкууд

Xaсбанк, Хаан Банк, Хадгаламж Банк, Капитал Банк болон Голомт Банк

Олон улсын байгууллага, төслүүд

Азийн сан, Тогтвортой амьжиргаа төсөл-2, Остин дахь Техасын Их сургууль, Техасын хөдөө аж

ахуй, механик инженерийн их сургууль, Хил хязгааргүй малын эмч нар (AVSF), Дэлхийн

байгаль хамгаалах сан, Ногоон алт

Нийслэлийн газар, хэлтсүүд

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянгол дүүргийн ЗДТГ

Аймаг, сум

Мерси Корын хөтөлбөрийн ажилтнууд ба оролцогч бусад байгууллагууд аймаг, сумын төрийн

албан тушаалтнууд, газар албадтай үр дүнтэй хамтран ажиллаж төсөл хөтөлбөрүүдээ

хэрэгжүүлж байна.Засаг даргын тамгын газраас гадна бид дараахь аймаг, сумдын ИТХ, аймгийн

мэргэжлийн хяналтын газар, хот төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс,

Хөгжлийн бодлогын хэлтэс, Хууль зүйн хэлтэс, орон нутгийн худалдан авалтын нэгж, Нийгмийн

хамгаалал, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хэлтэс,

татварын хэлтэс болон өөр бусад байгууллага, газар, хэлтсүүд, үүнд:

Page 41: Annual Report on Project Activities

Мерси Кор Монгол—2012 оны жилийн тайлан 41

Хүснэгт 6: Хатран ажиллаж байгаа аймаг, сумын жагсаалт

Архангай

Эрдэнэбулган

Эрдэнэмандал

Цэнхэр

Өлзийт

Дундговь

Сайнцагаан

Эрдэнэдалай

Говь-Угтаал

Өлзийт

Хэнтий

Хэрлэн

Цэнхэрмандал

Бор өндөр

Батширээт

Өвөрхангай

Арвайхээр

Баруунбаян Улаан

Tөгрөг

Уянга

Баянхонгор

Баянхонгор

Баянцагаан

Бууцагаан

Галуут

Дорноговь

Сайншанд

Aйраг

Хөвсгөл

Замын-Үүд

Ховд

Ховд

Жаргалант

Эрдэнэбүрэн

Мөнххайрхан

Булган

Өмнөговь

Даланзадгад

Баян Овоо

Ханбогд

Цогтцэций

Баян-Өлгий

Өлгий

Aлтантөгс

Цэнгэл

Улаанхус

Говь-Алтай

Есөнбулаг

Баян-Уул

Шарга

Цээл

Хөвсгөл

Mөрөн

Бүрэнтогтох

Их уул

Эрдэнэбулган

Увс

Улаангом

Баруунтуруун

Тариалан

Өмнөговь

Дорнод

Чойбалсан

Говьсүмбэр

Сүмбэр

Баянтал

Шивээговь

Сүхбаатар

Баруун Урт

Мөнххаан

Сүхбаатар

Уулбаян

Завхан

Улиастай

Тосонцэнгэл

Дөрвөлжин

Их уул

VI. Санхүүгийн тайлан

Хүснэгт 5: Санхүүгийн хураангуй

Төсөл Хандивлагч 2012 оны төслүүдийн

нийт зардал (ам доллар)

Төслүүдийн нийт

төсөв (ам

доллар)

ХАБДХ АНУ-ын ХААЯ 1,128,861 3,852,678

ЗБГХ АНУ-ын ХААЯ 224,708 418,484

MORE ШХХАА 819,270 3,789,745

PACS АНУ-ын ХААЯ 43,827 3 487,500

Монгол Дарби Адвенчүристс ТББ 71,554 71,498

МААЭУМТ Дэлхийн банк 174,138 889,080

APPEAL АНУ-ын ОУХА 438,037 3,499,988

iCOGS ШХХАА 113,132 880,000

FIELD-2 АНУ-ын ОУХА 191,353 356,783

Нийт 3,204,879 13,758,255