l.byambaa mongol hel

Post on 11-Jul-2015

766 Views

Category:

Education

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Эхийн задлал

Б.Явуухулан Би хаана төрөө вэ?

11-р анги

Зорилго: Эхийн задлал хийх

Зорилт: К1:Шүлгийн сэдэв, гол санааг тодорхойлохК2: Бүтэц, зохиомжийн талаас нь задлан тайлбарлахК3: Ой тогтоолт, сонсох чадварыг шалгахК4:Монгол сэтгэлгээний онцлогийг гаргаж, монгол хүн болж төрснөөрөө бахархах

Би хаана төрөө вэ?Дорно дахины дотоод гүн бясалгал, монгол гүн ухааныг өөртөө шингээсэн сонгодог бүтээл.Нэг бадаг нь 5 шадаар мөрлөсөн 60 шад буюу 12 бадагтай.

1. Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

2. Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би3. Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би4. Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би 5. Үнэр ялдам талыг эзэгнэнхэн төрлөө би6. Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

7. Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би8. Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би9. Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би10. Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би11.Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би12. Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөндХоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээдХөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө биЦан хүүрэг савсаж үүлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух

тошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би Ориг саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийдОрсон буурын шүд өвөл хангинах хоолойдҮлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсанОнгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би

Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгиондМиний өвөг дээдсийн морин туурайнд наалдсан Хүний нутгийн шороог ариун усаараа угаасанМөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би

Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө биҮүр шөнийн завсар шүүдэр буух навчиндҮрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээндҮхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Зүүдэлгүй цагаан өрхийн хоймсож томсон оосорт

Зүрхэн улаан галтай ган тулгын тотгондЗуун түмэн үед монгол хүний дээдэлсэнЗүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн

төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө биСормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээндСаалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасандСанан санан уярах цэвэр ичимтгий аашиндСайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй

Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө биАмгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаандАриун агаарт шүхэрлэх мөндөрийн цагаан ширхэгтАлтан талд татах солонгийн долоон өнгөндАадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би

Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө биЦэнхэр хадган дээрх мөнгөн аягатай

сархадандЦээл сайхан эгшигтэй уртын дууны аяандЦэнгэх зовох хосолсон хүний хувь заяандЦээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө биАмь нэгтэй олныхоо Монголоо гэсэн сэтгэлдҮүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзахҮйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан галандАвхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө биХөх монгол алдаршсны үе дамжсан домогт Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын

дөлөндХөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсонХөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Даалгавар 1. Сонсоод бичих2. Уран яруу унших 3. Сэдэв4.Гол санаа5. Бүтэц6. Дүрслэх ур маяг7. Үгийн утга тайлбарлах8. Харьцуулалт

Анхаарал тавьсанд

баярлалаа

top related