biologi 10

Post on 09-Aug-2015

107 Views

Category:

Education

2 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Цэцэгт ургамлын биеэр бодис дамжих

Хамрах хүрээ: 10 анги

“Жигүүр” цогцолбор сургуулийн биологийн багш Б.Цогзолмаа

Өмнөх мэдлэгээ сэргээн санах

Амьтан ба хүний биеийн дотуур бодис хэрхэн шилжин хөдөлдөг вэ?

Цусны үндсэн бүрэлдэхүүнийг нэрлэ?

Цусны улаан эс ямар үүрэгтэй вэ?

Зорилго:

Цэцэгт ургамлын биеэр бодис дамжихад чухал үүрэгтэй эрхтэнийг танин мэдэх

Ус түүнд ууссан эрдэс бодис ургамлын аль хэсгээр хэрхэн дамждагийг туршилтаар илрүүлэх

Ажиглалт 1

Усан цэцгийн ишийг эозин хэмээх будагч уусмалтай хуруу шилэнд хийж хонуулсан.

Ургамлын үндэс, иш, навчны өөрчлөлтийг ажиглаад дүгнэлт гаргаарай.

Ажиглалт 2 Гурван хуруу шилэнд тэнцүү хэмжээний ус хийж

түвшинийг нь зурж тэмдэглэнэ. Үүний дараа 2 хуруу шилтэй ус руу бага зэрэг тос нэмээд тэдгээрийн аль нэгэнд нь тасалгааны ургамлын навчтай мөчир байрлуулна. Нэг хоногийн дараа 3 хуруу шилтэй усны түвшинд гарсан өөрчлөлтийг тэмдэглээд зураасны хооронд дахь зайг хэмжих аргаар ууршсан усыг харьцуулна.

Дүгнэлт гаргаарай.

Туршилт 1 Анхаарах зүйл: Зүсэлт хийх үед

хурц хутга хэрэглэхдээ болгоомтой байгаарай.

Ажлын явц:Усан цэцгийн ишийг эозин хэмээх будагч

уусмалтай хуруу шилэнд хийж хонуулна. Ишийг маш нимгэн хөндлөн огтлол хийгээд микроскопоор харж аль хэсгээр уусмал дамжсаныг тогтооно уу?

Дүгнэлт гаргаарай.

Будагч бодис нь ургамлын үндэс, иш, навчны дамжуулах багцаар дамжин зөөгджээ.

Ажиглалт 1 дүгнэлт

Ажиглалт 2 дүгнэлт

Ургамлын иш навчаар ус уурших үзэгдлийг транспираци гэнэ.

Гадаргаас ус уурших үзэгдлийг эвапораци гэнэ.

Туршилтын дүгнэлт

Ургамлын ус түүнд ууссан эрдэс бодис модлогийн гуурсаар өгсөх чиглэлд дамжина

Фотосинтезээр навчинд үүссэн шим бодис долонгийн шигшүүрт гуурсаар уруудах чиглэлд дамжин бусад эрхтэнд хүрнэ.

Модлогийн гуурс ба долонгийн шигшүүрт гуурс нийлж дамжуулах багцыг үүсгэнэ.

Даалгавар 1-р баг:

Дамжуулах тогтолцоо гэж юу вэ?

Ишний дамжуулах багцыг зурж тайлбарла

2-р баг:

Дамжуулах багц гэж юу вэ?

Ургамлын биеэр бодис дамжихад үндэс ямар үүрэгтэй вэ?

3-р баг:

Модлог ба долон ямар бүтэцтэй вэ?

Ургамлын навчны амсар ямар үүрэгтэй вэ?

4-р баг:

Транспираци гэж юу вэ?

Ууршилтын хэмжээг юугаар хэрхэн тогтоох вэ?

Үндэс, иш, навч гэсэн 3 эрхтэн хоорондоо холбогдож дамжуулах тогтолцоо үүсгэдэг.

Модлогийн бүтэц:

Модлогийн гуурснууд лигнин гэж нэрлэгдэх бодисоос бүтсэн зузаан бат бөх бүхий уртсаж сунасан, сийвэнгүй үхсэн эсүүдээс бүтдэг

Долонгийн бүтэц:

Долонгийн шигшүүрт хоолой нь нимгэн ханатай, бөөмгүй боловч сийвэн бүхий амьд эсээс бүтсэн байдаг

Ургамлын навчны амсар өдөр нээлттэй, шөнө хаалттай байдаг. Ус өдрийн цагт ургамлын эсээс, эс хоорондын зайд шилжин улмаар амсрын доод хөндийгөөр дамжин гадагш ууршдаг. Ургамлын зүйлээс хамаарч навчны амсрын тоо харилцан адилгүй байх ба навчны 1мм кв талбайд дунджаар 1-60,000 ширхэг байна. Амсрын сүвийн диаметр 3-12 мкм байх ба амсар ихэвчлэн навчны доод гадаргад байрлана.

Ууршилтын хэмжээг транспирацын эрчмээр тодорхойлно.

Транспирацын эрчим гэдэг нь навчны нэгж гадаргуугаас / дм2/ нэгж хугацаанд / цаг / уурших усны хэмжээг /г / хэлнэ.

Дүгнэлт

Цэцэгт ургамлын биеэр бодис дамжихад ямар ямар эрхтэн оролцох вэ?

Усны ууршилтын хэмжээг хэрхэн тодорхойлох вэ?

Гэрийн даалгавар

Туршилт ажиглалтын хугацаанд хийсэн хэмжилтийг харьцуулан, график зурж зохих дүгнэлт хийгээрэй.

Хуудас - 62 даалгавар дасгалыг ажиллаарай

top related