2016 оны УИХ-ын сонгуулийн дүр төрх (25 тойрог)

Post on 21-Jan-2018

78 Views

Category:

Education

8 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

2016 оны УИХ-ын сонгуулийн дүр төрх(25 тойрогийн жишээн дээр)

Гүйцэтгэсэн: С.Мөнхбаатар

Агуулга

1. Оршил

2. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүр төрх(25тойрог)

3. Нэр дэвшигчдийн тухай таамаглал

4. Н.Оюундарийн сонгуулийн кампани

5. С.Баярцогтын сонгуулийн кампани

6. Бусад нэр дэвшигчдийн сонгуулийн кампани

7. Сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлс

8. Дүгнэлт

Оршил

• Зорилго

• Монгол улсын 2016 оны УИХ-ын 25

тойргийн сонгуулийн үйл явцад ажиглалт

хийж, нэр дэвшигчдийн кампанит ажилд

анализ хийж, сонгуулийн үр дүнд

нөлөөлсөн хүчин зүйлд үнэлэлт дүгнэлт

өгөхөд оршино.

2016 оны УИХ-ын сонгуулийн дүр төрх25-р тойрог /Сэлэнгэ аймаг/

/Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар сум/

• 2016 оны УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт

АН-аас УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг

эрхлэх газрын дарга С.Баярцогтыг, МАН-аас

Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарийг,

МАХН Л.Ганболдыг, ТТЭНЭ-ээс Т. Бат-

Эрдэнийг, ИЗНН-аас Д.Батсайханг, Бие даан

Ц.Эрдэнэбат, Ж.Батбилэг нар нэр дэвшсэн

билээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн дүр төрх

• Сэлэнгэ аймаг 3 мандат буюу тойрогт хуваагдав. Сэлэнгэ

аймагт өмнө 2 мандатаар сонгууль явагддаг байсан бөгөөд энэ

удаагийн сонгуулиар хүн амын нягтаршилаас шалтгаалан 3

мандатын эрх олгоод байгаа юм.

• Туршлагатай Улс төрч болон Лидер эмэгтэй нарын ширүүн

өрсөлдөөн өрнөв. УИХ-д Сэлэнгийн хүү гэдгээрэ алдартай

Сэлэнгээс удаа дараалж гарч байсан С.Баярцогт болон зохиолч,

орчуулагч, соён гэгээрүүлэгч Наваан-Юндэнгийн зээ охин

гэдгээрээ улс төрийн хүрээнийхэнд илүүтэй танигдсан Оюундарь

нарын хооронд ширүүн өрсөлдөөн болов.

• Сэлэнгэ аймгийн нэг тойрогт анх удаа 7-н нэр дэвшигч

өрсөлдөв. АН, МАН, МАХН, ТТЭНЭ, ИЗНН нараас болон 2 нэр

дэвшигч бие даан нэр дэвшсэн сонгууль болов. Гэхдээ АН

болон МАН саналыг бусад нам болон бие даагч нар хуваасан

бөгөөд үүний нөлөөгөөр АН-аас нэр дэвшигч С.Баярцогт ялалт

байгуулж чадаагүй билээ. Харин ийнхүү олон хүн нэр дэвшсэн

МАН ашигтай болж хувирсан билээ.

2016 оны УИХ-ын сонгуулийн

дүр төрх

25-Р ТОЙРОГ /СЭЛЭНГЭ АЙМАГ/

/Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар сум/

1Наваан-Юндэнгийн

ОЮУНДАРЬМонгол Ардын Нам

Монгол Ардын Намын

Бага хурлын гишүүн

2Сангажавын

БАЯРЦОГТАрдчилсан Нам

УИХ-ын гишүүн,

Засгийн газрын ХЭГ-ын дарга

3Төмөрбаатарын

БАТ-ЭРДЭНЭ

"Тусгаар тогтнол

эв нэгдэл" эвсэлХувиараа хөдөлмөр эрхлэгч

4Дамдинжавын

БАТСАЙХАНИргэний Зориг Ногоон Нам

Сэлэнгэ аймаг дахь Гааль татварын газрын

Алтанбулаг салбарын аж ахуйн менежер

5Лувсангийн

ГАНБОЛД

Монгол Ардын

Хувьсгалт НамСайхан төгөл ХХК-ийн захирал

6 Цэнддоржийн ЭРДЭНЭБАТ Бие даан нэр дэвшигч Метатек ХХК-ийн захирал

7Жамбалдоржийн

БАТБИЛЭГБие даан нэр дэвшигч Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Нэр дэвшигчдийн тухай

таамаглал

• Сэлэнгийн хоёр мандатын төлөө мөн улаан цэнхэрээрээ“дайтах” шинжтэй. АН-аас ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ажүйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нэр дэвшинэ. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг даргаС.Бүрэнбат нарын нэр яригдаж байна. Тэднээс гадна Гадаадхэргийн дэд сайд асан Н.Оюундарь, “шилэн цогоо” гэгдэхБ.Цогтгэрэл нарын нэр яригдаж байна. Харин АН-ын“сэлгээний” нэр дэвшигчид одоогоор тодорхойгүй байна.

• Нийгэмд ажилчин, сэхээтэн гэх гарал угсаа бий. Гэхдээ Сэлэнгэд өрсөлдөх эдгээр хүмүүсийг "хөрөнгөтөн” гэх тусгай ангилалд оруулмаар. Тухайлбал, АН-аас ЗГХЭГ-ын дарга "оффшортон” С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар нэр дэвших нь ерөнхийдөө ойлгомжтой болсон. Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын нэрс сонсогдож байна. Намууд эцсийн байдлаар нэрсээ зарлаагүй. Тиймээс зарим хүний нэрс таамаг төдий байна. Харин эдгээр эрхмүүд дээр "Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Цандэлэг нэмэгдэнэ гэх мэдээллийг эх сурвалж хэллээ. Эндээс харахад Сэлэнгэ аймагт "хөрөнгөтөн”-үүд нэр дэвшиж, "мөнгөөр тулаан хийх нь” гэж харагдаад байгаа юм.

2016 оны УИХ сонгуульд Сэлэнгэ

аймагт нэр дэвшигчид

• Энэ удаагийн сонгуулиар телевизийн сурталчилгааг хязгаарлаж байгаа тул нэр дэвшигчид “мөлхөө сурталчилгаа” буюу сонин хэвлэл тараах, ухуулга, уулзалт хийхийг илүүд үзсэн байна. Тэр ч утгаараа 2016 оны сонгуулийн сурталчилгааны ажилд илүү олон ухуулагч хүчин зүтгэж байгаа аж.

Н.Оюундарийн сонгуулийн

кампани

• Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь. Зохиолч, орчуулагч, соён

гэгээрүүлэгч Наваан-Юндэнгийн зээ охин гэдгээрээ улс төрийн хүрээнийхэнд

илүүтэй танигджээ. Тэрбээр Дэлхийн банк болон НҮБ-ын төслийн зөвлөх, Байгаль

орчны яаманд газар, хэлтсийн дарга, 2008-2012 онд Улаанбаатар хотоос Бээжинд

суугаа төлөөлөгчөөр ажиллажээ. МАН-ын хотын фракцад харьяалагддаг түүнийг

“Blue mon”, “Tse pub”, “The bull” зэрэг сүлжээ ресторануудын эзэн гэх мэдээлэл

бий. Мөн Гадаад хэргийн дэд сайдаар томилогдохдоо албан тушаалаа 500 сая

төгрөгөөр худалдаж авсан гэх хов живэнд өртөж байсан.

Сонгуулийн үйл явц• Н.Оюундарийн хувьд 25-р тойрогт нэр дэвшсэн нь тохиолдолын

зүйл биш бөгөөд МАН-аас Сэлэнгийн тойрогт нэр дэвших талаар яригдаж байсан билээ.

• Түүний хувьд боловсрол, удам угсаа сайтай учраас хүмүүсийн сонголтонд нөлөөлсөн байх талтай нөгөөтэйгүүр бусад өрсөлдсөн бие даагч нар болон ТТЭНЭ, ИЗНН, МАХН-уудын нэр дэвшигч нар хөвдөг сонгогчдын саналыг хуваасан бөгөөд төдий чинээгээрээ эсрэг АН нэр дэвшиж буй С.Баярцогт ялалт байгуулах магадлал буурсан юм.

• Түүний хувьд нэр төр цэвэр, өндөр боловсролтой, тууштай хүчирхэг эмэгтэй гэсэн имиджийг сонгогчдод төрүүлж байсан бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр албан хувцас, үндэсний дээлэр гоёж, тайрмал үстэй бөгөөд түүний задгай тавьсан байдалтай, хувцасны хувьд чернель ягаан өнгийн дээл болон, хөх,хар, цэнхэр гэх мэт тод өнгийн хослол өмссөн зэрэг түүний нэгээхэн имиджийг илтгэж буйн илрэл юм.

• Мөн тэрээр сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ, хэвлэмэл материал тараах, сонгогчидтой уулзалт ярилцлага хийх, гэх мэт уламжлалт сонгуулийн сурталчилгааны аргуудыг хэрэглэсэн билээ.

С.Баярцогтын сонгуулийн

кампани

• Улс төрийн тогоонд хамгийн олон жил “чанагдсан” нь сайд С.Баярцогт.Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсанаас эхэлж хууль тогтоохдээд байгууллагын “гал тогоо”-нд ажилласан түүнийг оффшор данснаасөөрөөр хийсэн бүтээснийг нь харуулах, муучлах зүйл үнэндээ байхгүй юм.

• Оффшор данс нь олон нийтэд ил болсны дараа тэрбээр хариуцлагаахүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. С.Баярцогтбол АН-ын хүчтэй лидерүүдийн нэг. Хэдийгээр бусад шиг хэвлэлийн шарбор мэдээний араас гүйгээд байдаггүй ч түүний үгийг улс төрийнхүрээнийхэн хэзээд сонсдог.

Бусад нэр дэвшигчдийн

сонгуулийн кампани

Сонгуулийн үр дүн

Сонгуулийн үр дүнд нөлөөлсөн

хүчин зүйлс

• Олон нэр дэвшигч нэг тойрогт

өрсөлдсөн.

• Сонгогчдын сэтгэл зүй

• Хар пиар

Дүгнэлт

top related