2 р багийн ажил bi daalt

28
Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд гар утас, компьютертай адилхан ердийн хэрэглээ болж байна. Монгочуудын ихэнх нь эдгээр төхөөрөмжийн талаар багагүй мэдлэгтэй болсон хэдий ч яг сонголт хийхдээ алдаа гаргах нь бий. Тийм учраас дижитал аппарат сонгохдоо чухам ямар үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Upload: tushig12

Post on 02-Jul-2015

287 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: 2 р багийн ажил bi daalt

Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд

гар утас, компьютертай адилхан ердийн

хэрэглээ болж байна. Монгочуудын ихэнх нь

эдгээр төхөөрөмжийн талаар багагүй мэдлэгтэй

болсон хэдий ч яг сонголт хийхдээ алдаа гаргах

нь бий. Тийм учраас дижитал аппарат сонгохдоо

чухам ямар үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй

талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Page 2: 2 р багийн ажил bi daalt

Тун энгийнээр тайлбарлаж болно. Пиксель гэдэг нь

компьютерийн дэлгэц дээр тодорхой хэмжээг эзлэн

дүрслэгдэх дөрвөлжин цэг гэж ойлгож болно. Жишээ нь

таны компьютерийн дэлгэцийг 1280x1024 pixel-ийн

харьцаагаар тохируулсан байна гэж үзвэл таны компьютер

1280х1024=1310720 ширхэг пикселийг дүрсэлж байна гэсэн

үг. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болох юм. Яагаад

гэвэл мега гэдэг нь аугаа их гэсэн утгатай грек гаралтай үг

бөгөөд дижитал ертөнцөд энэ нь ойролцоогоор 1 сая гэсэн

агуулгыг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар

дүрслэлийн энэ хэмжигдэхүүний хамгийн доод гэж хэлж

болох хэмжээ нь 3.2megapixel болсон байгаа. Гэхдээ доод

гэхээр та хамгийн муу нь гэж ойлгож болохгүй юм. Энгийн

хэрэглээнд уг хэмжээ бүхий аппарат маш тохиромжтой

байдаг.

Мегапиксел гэж яг юу вэ?

Page 3: 2 р багийн ажил bi daalt

Пик

ӨНӨӨДӨР 10 МЕГАПИКСЕЛ БҮХИЙ КАМЕРУУД ӨРГӨНӨӨР

ХУДАЛДААЛАГДАЖ БАЙГАА БОЛ 20 МЕГА ПИКСЕЛТАЙ КАМЕРУУД Ч

ҮЗЭГДЭЖ ЭХЛЭЭД БАЙНА. КАМЕРЫН ПИКСЕЛ НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР

ЗУРГИЙН ХЭМЖЭЭГ ТОМРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ БИД МЭДНЭ.

ЭХНИЙ ҮЕИЙН ДИЖИТАЛ КАМЕРУУДЫН АВАХ ЗУРГИЙН ХЭМЖЭЭ

320 240, 640 480 БАЙСАН БОЛ ОДОО НИКОН D800 КАМЕРЫН МЭДРЭГЧ

ГЭХЭД Л 36.3 МЕГАПИКСЕЛ БУЮУ 7360 4912 ХЭМЖЭЭТЭЙ ЗУРАГ АВАХ

БОЛОМЖТОЙ БОЛСОН БАЙНА.

Page 4: 2 р багийн ажил bi daalt

Технологийн хэллэгээр бол үүнийг Resolution буюу

дүрслэлийн нарийвчлал гэдэг. Ер нь тоон буюу дижитал

дүрслэлтэй зургийн хувьд хамгийн гол гэж болох нэг зүйл

нь ямархуу хэмжээний өнгийг хэр зэрэг

нарийвчлалтайгаар дүрсэлж чадах тухай асуудал байдаг.

Тэгвэл энэ нарийвчлалыг дижитал аппаратын хувьд

мегапиксел гэж нэрлэдэг байна. Ихэнх аппаратны хувьд

энэ үзүүлэлтийг хайрцган дээрээ болон аппаратан

дээрээ, хүний нүдэнд харагдахаар бичсэн байдаг. Жишээ

нь, 3.2 Megapixel эсвэл 3.2 Megapixel гэх мэтээр бичдэг.

Page 5: 2 р багийн ажил bi daalt

Дижитал аппаратны ангилал

Дижитал аппаратыг ерөнхийд нь ултра

компакт, компакт, мэргэжлийн аппарат гэж

ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар

товчхон дурдья.

Page 6: 2 р багийн ажил bi daalt

Ултра компакт Ultra compact

Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой.

Мөн бусад төрлийн аппаратнаас илүү

хөнгөн, авч явахад авсаархан гар утастай

ойролцоо хэмжээтэй байдаг

Page 7: 2 р багийн ажил bi daalt

Мэргэжлийн аппарат SLR, SLR

Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн

төвшний, овор хэмжээ ихтэй, хэрэглэхэд фото

зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн

мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд дээрх

төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгаласан

байдаг.

Page 8: 2 р багийн ажил bi daalt

Компакт аппарат Compact

Эдгээр нь Ултра компакт аппаратнаас харьцангуй олон тохиргоотой, үнэ хямдтай

хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал

аппаратны төрөл юм.

Page 9: 2 р багийн ажил bi daalt

Пикселийн хэмжээ

Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх

үзүүлэлтийн нэг нь пикселийн хэмжээ юм.

Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр

нь хэмжсэн нягтаршлын хэмжээний тоог

хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог.

Жишээлбэл: 48х1536 пикселтэй зураг авбал

нийт 3145728 пикселтэй буюу 3,1

Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.

Page 10: 2 р багийн ажил bi daalt

Фото альбомд зориулж 9х12 см, 10х15 см,

13х18см, 15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл

хэмжээтэй зураг авах хүсэлтэй эсвэл

интернэтээр зургаа явуулах стандарт

хэмжээгээр хэвлэх тохиолдолд 3-5 мега

пиксельтэй байхад

хангалттай сайн зураг авч чадна.

Page 11: 2 р багийн ажил bi daalt

"ДИЖИТАЛ ХАЛЬС" ГЭЖ ЮУ ВЭ?

Аналоги технологийн vед хэрэглэгдэж байсан

хальсны орон зайг өдгөө СD, floppy, disc, compact

flash, smart media, memory stick, ХD-карт зэрэг

дижитал эх үүсвэрүүд эзлэх болжээ. Дижитал

аппаратаараа авсан зургаа эдгээр тєрєл бvрийн

"дижитал хальс" дээрээ хадгалчихаж болно. Ердийн

хальснаас ялгаатай нь ганц удаа хэрэглээд хаях буе

олон дахин хэрэглэгддэгээрээ давуутай аж.

Хэрэгцээтэй гэсэн зургаа сон-гож фото цаасан дээр

буулгаж болно. Vлдсэнийг нь гэрийнхээ

компьютерт, Сй дээр хадгалж байгаад боломжтой

vедээ угаалгасан ч болдог ажээ.

Page 12: 2 р багийн ажил bi daalt

Авсан зургаа сонин сэтгүүлд, мөн зар

сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх

хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель

байхад тохиромжтой.

Том хэмжээтэй плакат, самбарт

хэрэглэх, фото эвлүүлэг хийхэд зориулж

мэргэжлийн төвшинд өндөр

нарийвчлалтайгаар авахад 8-21 мегапикселийн

үзүүлэлттэй байна.

Page 13: 2 р багийн ажил bi daalt

Дурангийн чадал

(Zoom)

Энэ

Үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй

дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж

зураг авах боломжийг тодорхойлно. Энгийн

хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин өөрөө

урагш хойшоо хэд алхаад авах

зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах

боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол

хангалттай үзүүлэлт.

Page 14: 2 р багийн ажил bi daalt

Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах үед

дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны

амьсгалахад

хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь

нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм

тохиолдолд зориулалтын хөл дээрээс авах учиртай.

Мөн аппаратанд Optical zoom болон Digital zoom

гэсэн дангаараа болон

хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн

аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа

бол Digital нь дуранд огт хамаагүй, программын

аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул

их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу

болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь

дурангийн чадлыг тодорхойлно.

Page 15: 2 р багийн ажил bi daalt

Memory card Санах ойн төрөл

Авсан зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь

маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын

ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй

компьютер, гар утас, видео камер гэх мэт

төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө

ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл

хадгалах багтаамжийн хувьд хэмжээ нь том байх

тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой

болно. Сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч

байгаа тул 1 гигабайт – 4 гигабайт мемори картанд

20,000-60,000 төгрөг зарцуулсан байхад энгийн

хэрэглээний 500-2000 зураг авах боломжтой гэдгийг

бүү мартаарай.

Page 16: 2 р багийн ажил bi daalt
Page 17: 2 р багийн ажил bi daalt

Зай буюу баттерей

Дижитал аппаратны зай нь дахин

цэнэглэгдэх, Стандардт зай (Disposable) гэсэн хоѐр

төрөл байдаг. Дахин цэнэглэх боломжтой

(rechargeable) зай эдийн засгийн хувьд

ашигтай, хүчин чадал сайтай, олон зураг авахад

тохиромжтой байдаг.

Page 18: 2 р багийн ажил bi daalt

Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу

зай буюу AA стандартын (Disposable) зай

хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратанд ихэнхдээ

дөрвөн зай ордог тул аппаратны овор хэмжээ

томордог. Цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА

гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай

цэнэглэгч 2400 үүнээс дээш мега ампертай зай

авбал харьцангуй олон зураг авна.

Page 19: 2 р багийн ажил bi daalt

Шинэ технологи

(Image stabilization Дүрс тогтворжуулагч)

Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу

хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний

бүдгэрлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчны

гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим үед

гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед

дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг

технологи юм.

Page 20: 2 р багийн ажил bi daalt
Page 21: 2 р багийн ажил bi daalt

Face detection (Нүүр тодоруулагч)

Тухайн зурагт орж байгаа хүмүүсийн нүүрийг

тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ

технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг

авахуулах, баяр ѐслолын зураг авахад илүү

тохиромжтой. Энэ горимыг ажилуулж

авахад хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор

харуулж, тохируулгагүй авснаас ч илүү сайн

чанартай зураг гарна.

Page 22: 2 р багийн ажил bi daalt
Page 23: 2 р багийн ажил bi daalt

Процессор

Дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд өөр

өөрийн зураг боловсруулах процессор, түүнд

суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн

үед “Sony”, “Bionz Canon” компаниуд “Digic III”

гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд

ийм процессортой аппаратууд нь сүүлийн

үеийн шинэ технологиудыг бүгдийг багтаасан

байдгаараа онцлог юм.

Page 24: 2 р багийн ажил bi daalt

Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн

шилдэгт тооцогдож буй дижитал фото

аппарат №1 Canon EOS 5D Mark II

Canon EOS 5D Mark II (Body

Only) Үнэ ойролцоогоор 3,2 сая

хавьцаа

Давуу тал:

-Маш сайн гүйцэтгэл

-Өндөр чадвар

-Зургийн өндөр чанар

-Видео бичлэг хийх боломж

Page 25: 2 р багийн ажил bi daalt

Өнөөгийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт

тооцогдож буй дижитал фото аппарат №2

Nikon D5000Nikon D5000 (18-55mm

линзтэй) Үнэ

ойролцоогоор 1 сая

хавьцаа

Давуу тал:

-Фото чанар маш сайн

-Хурдан ажиллагаатай

-Видео бичлэгтэй

-Хөдөлдөг

-Ухаалаг LCD дэлгэц

-Линзний боломжууд

өндөр

Page 26: 2 р багийн ажил bi daalt

Хавайн аралд дэлхийн хамгийн том дижитал

камер бүхий сансрын дуран авайг байрлуулсан

байна. Дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд

36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн

хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай гэнэ

Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү

байгаа юм. Хэрэв уг камераар авсан 1 ширхэг

зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр

хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд

хүрэх юм байна.

Page 27: 2 р багийн ажил bi daalt
Page 28: 2 р багийн ажил bi daalt

Видео бичих

энэ нь том давуу талуудын нэг бөгөөд анхаарах зүйл

нь Монголын ТВ систем нь РАL гэдгийг санаж авах

нь зүйтэй бөгөөд зарим нь дууны бичлэг хийдэггүй

зөвхөн дүрс авдаг загварууд байдгийг санаарай.

Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан”

арилгах, харанхуйд фокус авах чадвартай, гарын

хөдөлгөөний чичиргээг тогтворжуулагч гэх мэт олон

төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа

сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын

хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз

бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай

тохиргоо/горимнууд юм.