2 auditiin zarchimuud, mergejliin baihuullaga
TRANSCRIPT
Аудитын зарчимууд, аудитийн мэргэжлийн байгууллагууд,
тэдгээрийн үйл ажиллагааны тухай
Батлав. Тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж
Аудитийн байгууллагууд нь үйл ажиллагааны үндсэн агуулга, зорилгоор ижил боловч ажлын үүрэг зарчим, төлөөлөл эрх ашгийн ялгавараар өөр өөр байдаг.
Үүнд : Төрийг төлөөлсөн зарчмаар ажилладаг төв
байгууллага. Төрийн бус үүсгэл санаачлагын байгууллага. Аудитийн үйл ажиллагааг бие даан эрхэлж
явуулах аж ахуйн байгууллага.
Мэргэжлийн Зөвлөл Мэргжлийн зөвлөлийн дүрмэнд энэ
талаар заахдаа “ Мэргэжлийн зөвлөл нь нягтлан бодох бүртгэл, аудитийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах асуудлыг сангийн сайдад зөвлөх зорилгоор…. Байгуулагдан ажиллах….” байгууллага гэж нийтлэг үндэслэлийг нь тодорхойлжээ.
Монгол Улсын Үндэсний аудитын газрын түүхэн замналаас
1922 оны 6 дугаар сарын 23-нд Ардын Засгийн газарт Хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар манай улсын төрийн хянан шалгах байгууллагын суурь тавигджээ.
Хянан байцаах хэлтэс нь яам, газруудын санхүүтэй холбогдсон үйл ажиллагаа нь хувьсгалын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг хянаж, улсын сан хөмрөгийг ариг гамтай зарцуулж, арвилан хэмнэхэд туслах
1990 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Хянан байцаах газар байгуулжээ.
1995 оны 6 дугаар сард Улсын Их Хурал Төрийн хянан шалгах хороог байгуулсан байна.
2003 оны 1 дүгээр сард Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Улсын Их Хурал Үндэсний аудитын газрыг байгуулсан байна...
Төрийн бус байгууллагуудММНБ-ын институт, Монголын аудиторуудын
холбоо гэсэн байгууллагууд ажиллаж байна.
ММНБ-ын Институт нь мэргэжлийн нягтлан бодогчдын бэлтгэл сургалтанд хамруулах, ММНБ-ын ёс зүйн дүрмийг сахиулах, Санхүүгийн бүртгэл аудитийн стандартыг боловсруулах, боловсронгүй болгоход төр захиргааны төв байгууллагуудад туслах, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулна.
МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУТ НЬ МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ, АУДИТОРУУДЫН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ БАТАЛЖ, ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД МӨРДҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА МӨН.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 1996 оны 3 дугаар сарын 9 нд байгуулагдсан.
Аудитийн үйл ажиллагааг бие даан эрхэлж явуулах аж ахуйн байгууллага
Монгол улсын аудитийн тухай хуулинд Аудитийн байгууллагыг тодорхойлохдоо “ Аудитийн байгууллага гэж энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас аудитийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуй нэгжийг” хэлнэ гэжээ.
Аудитийн байгууллагын үйл ажиллагаа нь дор дурьдсан шаардлагуудыг хангасан байх ёстой.
1. Иж бүрэн хэмжээтэй байна2. Бодитой байна3. Аливаа субьектийн хүчин зүйлээс үл хамаарна4. Нууцлагсан хэмжээнд хийгдэнэ5. Мэргэжилдээ мэргэшсэн байхын дээр
үйлчлүүлэгчид сайн мэддэг, тэдэнд нэр хүндтэй байх
6. Аливаа ажил нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай, шударга үнэнч байна гэсэн ойлголтуудыг бүрэн хангах хэмжээнд үнэлэгдэх юм.
Аудитийн байгууллагаас үйл ажиллагаандаа дээрхи шаардлагуудыг мөрдөх явцад ёс зүйн өндөр боловсролын өөртөө бий болгосон байна.
1. Үүргээ гүйцэтгэхдээ аудитор бүр тал тохой татахгүй шударга үнэнч ажиллана.
2. Мэргэжлийн ба ажлын арга зүйг бүрэн эзэмшиж, хууль, дүрэм, стандартыг нарийвчлан мөрдөж, мэргэжилдээ байнга өсч байх зарчмыг баримтална.
3. Үйлчлүүлэгчид аливаа асуудлаар нэр хүнд итгэл алдахгүй байх хүнлэг харьцах ёстой болно.
4. Зөв харьцаатай, шуурхай ажиллгааг ямагт баримтлана.
5. Хахуул авах, авилгалд автах зэрэг ёсзүйд харш хууль бус үйлдлээс өөрийгөө сэргийлж зарчимч ажиллах зэрэг болно.