10а хөх мөрөн

10
Хөх мөрний тухай мэдээлэл

Upload: shand1oyu

Post on 20-Jun-2015

745 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: 10а хөх мөрөн

Хөх мөрний тухай мэдээлэл

Page 2: 10а хөх мөрөн

• Хөх мөрөн нь Азидаа хамгийн урт, дэлхийд гуравт ордог бөгөөд 6418 километр урт. Цинхай буюу Хөхнуур муж дахь Түвдийн тэгш өндөрлөгийн мөсөн голоос эх аван баруун өмнөөс зүүн өмнө зүг хөндлөн урсан төв болон зүүн Хятадын нутгаар урсаж Шанхай хотын тушаа Зүүн Хятадын тэнгист цутгадаг. Мөн усны цутгалын хэмжээгээрээ дэлхийн томоохон мөрний тоонд багтдаг. Шар мөрөнтэй ойр бөгөөд Хятадын түүх, эдийн засаг, соёлын хувьд хамгийн том нөлөөтэй байдаг.

Page 3: 10а хөх мөрөн
Page 4: 10а хөх мөрөн

Хөгжин цэцэглэж буй Хөх мөрний бэвчирийн бүс нутаг нь Хятад улсын Дотоодын Нийт бүтээгдхүүний 20%-ийг бүрдүүдэг. Хөх Мөрөн нь хойд болон өмнөд Хятадыг соёл болон газар нутгийн хувьд заагладаг. Мянга мянган жилийн турш хүмүүс Хөх мөрний усыг бохир ус зайлуулах систем, усжуулалт, аж үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хил зааглах болон дайны зориулалтаар ашиглаж байна. Мөн Хөх мөрний Усан цахилгаан станц нь дэлхийд хамгийн томд тооцогддог. Сүүлийн жилүүдэд мөрний ус аж үйлдвэрлэлийн бохирдол, хөдөө аж ахуйн хаягдал гэх мэт хүний үйл ажиллагаанаас болоод их бохирдож байгаа. Мөрний зарим хэсгийг байгалийн тусгай хамгаалалттай газрын жагсаалтанд багтаан хамгаалж байгаа.

Page 5: 10а хөх мөрөн
Page 6: 10а хөх мөрөн

Хөх мөрний үерээс сэргийлэх 3-р зэрэглэлийн зохицуулах арга хэмжээ авч байна

•    Хөх мөрний үерээс сэргийлэх ажилтай холбогдуулан, Хятадын үер усны гамшгаас сэргийлэн ган хавсаргатай тэмцэх үндэсний газрын ерөнхий командын газар 5-ний өдөр үерээс сэргийлэх 3-р зэрэглэлийн яаралтай арга хэмжээ авч байна. 8-р сарын 1-ээс нааш, аадар бороо дараалан орсны улмаас Хөх мөрний дээд сав газрын Жинь ша жян мөрөн, Да дү хэ гол зэрэг гол мөрнүүдэд урьд хожид их үер бууж, Хөх мөрний дээд сав газрын мөрний усан төвшин үерээс сэрэмжлэх хэмжээнээс давсан байна.

Page 7: 10а хөх мөрөн
Page 8: 10а хөх мөрөн
Page 9: 10а хөх мөрөн

Хөх мөрөн зэрэг гол мөрний үерээс сэргийлэх ажлыг байршуулав

•   Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, үеэр ган Тарвагатайн тэмцэх үндэсний ерөнхий командалын газрын ерөнхий командлагч Хүй Лянюй 14-ний өдөр онлайн хурал хийж, хөх мөрөн зэрэг гол мөрний үерээс сэргийлэх ажил байршуулав.

•     Тэрээр , урьдчлан мэдээлж, урьдаас бэлтгэлтэй байж, шат бүрийн хариуцлагатай хүмүүс үүргээ чанга биелүүлж, ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн хүчийг гүйцэд дайчилж,хүн хар олноор эндэж шархдахаас сэргийлэх хэрэгтэй гэжээ.

•    Сүүлийн өдрүүдэд Хятадын улсын дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао нар хохирлыг аль болохоор багасгаж, ард түмний амь насны аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй гэсэн заавар өгчээ

Page 10: 10а хөх мөрөн