УЛС ТӨР zgm daily НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ Зээлгүй …Энэ дугаарт...

24
Энэ дугаарт 2020.01.13, ДАВАА~№007 (1286) ^1000, 24 НҮҮР УЛС ТӨР ZGM DAILY Зээлгүй ахмадууд нэг сая төгрөгөө 2021 оны хавар авах боломжтой FULL ENGLISH PAGE INSIDE 2 20-21 НИЙГЭМ Тайлангаа худлаа мэдүүлсэн, татвар төлөөгүй хүмүүс орлогоо нотолж чаддаггүй 6 ЭДИЙН ЗАСАГ 11 Иран онгоц унагаснаа хүлээсэн нь дэлхий нийтийн хилэнг хөдөлгөв ~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~ ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ Инновац хийхийн тулд хэтэрхий их бодох хэрэггүй. Эрсдэл гаргах эсэхээ хурдан шийдэх хэрэгтэй. #997 $2.5 тэрбум Сандро Веронеси, Calzedonia Group-ийн захирал, Италийн бизнесмэн Жирийн иргэн мэдэрч байвал жинхэнэ Үндсэн хууль байгаагийн илрэл 7 01286 Өнөөдөр Маргааш -15° C -15° C -25° C -24° C Ази тивд таван улс, хуучин постсоциалист орнуудаас ердаа гурав нь эрх чөлөөтэй байгаагийн нэг нь Монгол Уламжлалт ахуйг дэлхийд таниулах “Элдэвтэй Монгол” брэнд 18 2738.92 395.12 44.66 2.36 АМ.ДОЛЛАР РУБЛЬ ТӨМРИЙН ХҮДЭР 640.00 1.54% АЛТ 1,560.10 0.37% ЮАНЬ ВОН ЗЭС 6,198.00 0.29% НЕФТЬ 62.86 0.65% ХУРАЛДАЙ БОНД 114.74 САМУРАЙ БОНД 103.19 ЧИНГИС БОНД 104.92 ГЭРЭГЭ БОНД 102.38 ЁС СУРТАХУУН, ЭРДЭМ МЭДЛЭГ “ЦЭЦЭГЛЭХ” ЁСТОЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БЭЛГИЙН ДАРАМТ ҮҮРЛЭЖЭЭ Сүүлийн хэдэн сар ажлын байрны бэлгийн дарамтын талаар хурцаар ярих болж, хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. Гэвч охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад ажлын байрнаас гадна гудамж талбай, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар тэр ч бүү хэл суралцах орчиндоо ч өртөж байна. Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудад багш нар болон хамт суралцагч хөвгүүд нь бэлгийн дарамт үзүүлэх нь хэвийн үзэгдэл болжээ. “Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал” судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна. Түүнчлэн ажлын байрны бэл- гийн дарамтын эсрэг ТББ-уудын эвслээс 2004 оны нөхцөл байдлыг 2017 онтой харьцуулахад ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгддэг газрын тоо, төрөл тэмдэглэлт баярын үеэр, сургууль дээр, үдийн цайны үеэр гэсэн байдлаар нэмэгд- сэн байгаа нь анхаарал татаж буй. ХЭҮК болон Шихихутуг су- далгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал, хуулийн хэрэг- жилт ямар байгааг тодруула- хаар есөн байгууллагын 1120 хүнийг хамруулан судалгаа авахад АШУҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС гэсэн дөрвөн сургуулийн төлөөлөл 113 хүн “Бэлгийн да- рамттай холбоотой үйлдэл гарч байсан” гэж хариулсан байна. Оюутнуудын 75 хувь нь бэлгийн дарамтад өртжээ 4 Т.Намуунболор, ЗГМ сонин 12 Залуудаа тархиа “зулгаахгүй” бол хөгшрөөд махаа “зулгаана” 17 Ялдам бүсгүй Б.Номин- Эрдэнэ 1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо 8 “Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

Upload: others

Post on 14-Jan-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Энэ дугаарт

2020.01.13, ДАВАА~№007 (1286) ^1000, 24 НҮҮР

УЛС ТӨР ZGM DAILY

Зээлгүй ахмадууд нэг саятөгрөгөө 2021 оны хавар авах боломжтой

FULL ENGLISH PAGE INSIDE

2

20-21

НИЙГЭМ

Тайлангаа худлаа мэдүүлсэн, татвар төлөөгүй хүмүүс орлогоо нотолж чаддаггүй

6

ЭДИЙН ЗАСАГ

11

Иран онгоц унагаснаа хүлээсэн нь дэлхий нийтийн хилэнг хөдөлгөв

~ ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН ~

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Инновац хийхийн тулд хэтэрхий их бодох хэрэггүй. Эрсдэл гаргах эсэхээ хурдан шийдэх хэрэгтэй.

#997 $2.5 тэрбумСандро Веронеси, Calzedonia Group-ийн захирал, Италийн бизнесмэн

Жирийн иргэн мэдэрч байвал жинхэнэ Үндсэн хууль байгаагийн илрэл

7

0 1 2 8 6

Өнөөдөр Маргааш

-15°C -15°C

-25°C -24°C

Ази тивд таван улс, хуучин постсоциалист орнуудаас ердаа гурав нь эрх чөлөөтэй байгаагийн нэг нь Монгол

Уламжлалт ахуйг дэлхийд таниулах “Элдэвтэй Монгол”брэнд

18

2738.92 395.12 44.66 2.36

АМ.ДОЛЛАР РУБЛЬТӨМРИЙН ХҮДЭР

640.001.54%

АЛТ

1,560.10 0.37%

ЮАНЬ ВОНЗЭС

6,198.000.29%

НЕФТЬ

62.860.65%

ХУРАЛДАЙ БОНД

114.74

САМУРАЙ БОНД

103.19

ЧИНГИС БОНД

104.92

ГЭРЭГЭ БОНД

102.38

ЁС СУРТАХУУН, ЭРДЭМ МЭДЛЭГ “ЦЭЦЭГЛЭХ” ЁСТОЙ БОЛОВСРОЛЫН

САЛБАРТ БЭЛГИЙН ДАРАМТ ҮҮРЛЭЖЭЭСүүлийн хэдэн сар ажлын байрны

бэлгийн дарамтын талаар хурцаар ярих болж, хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. Гэвч охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад ажлын байрнаас гадна гудамж талбай, олон нийтийн

үзвэр үйлчилгээний газар тэр ч бүү хэл суралцах орчиндоо ч өртөж байна. Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудад багш нар болон хамт суралцагч хөвгүүд нь бэлгийн дарамт үзүүлэх нь хэвийн үзэгдэл болжээ. “Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал” судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар

бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн ажлын байрны бэл­гийн дарамтын эсрэг ТББ­уудын эвслээс 2004 оны нөхцөл байд лыг 2017 онтой харьцуулахад ажлын байрны бэлгийн да рамт үйлдэгддэг газрын тоо, төрөл тэмдэглэлт баярын үеэр, сургууль дээр, үдийн цайны үеэр гэсэн байдлаар нэмэгд­сэн байгаа нь анхаарал татаж буй. ХЭҮК болон Шихихутуг су-

дал гааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарам тын нөхцөл байдал, хуулийн хэрэг-жилт ямар байгааг тодруу ла-хаар есөн байгуул лагын 1120 хү нийг хам руулан судалгаа авахад АШУҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС гэсэн дөрвөн сургуулийн тө лөө лөл 113 хүн “Бэлгийн да-рамт тай холбоотой үйлдэл гарч бай сан” гэж хариулсан байна.

Оюутнуудын75 хувь нь бэлгийн дарамтад өртжээ

4

Т.Намуунболор, ЗГМ сонин

12

Залуудаа тархиа “зулгаахгүй” бол хөгшрөөд махаа “зулгаана”

17

Ялдамбүсгүй Б.Номин-Эрдэнэ

1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо

8“Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

Па р л а м е н т өнгөрсөн баасан гарагт Ир гэ-дийн тэтгэвэр б а р ь ц а а л с а н

зээ лийг тө рөөс нэг удаа тэг-лэх хууль баталлаа. Тус хуу-лийг энэ оны эхнээс тоо цон хэрэгжүүлэх бөгөөд ахма-дуудын зургаан сая хүртэлх төг рөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс дээш зээлтэй ахмадууд үлдсэн зээлээ өөрөө төлөхөөр хуульчлав. Мөн нас бар сан иргэдийн тэтгэврийн зээ лийг бүрэн тэглэхээр шийд-вэрлэжээ.

Эдгээрт 776 тэрбум төгрөг зар­цуулах бөгөөд тэтгэврийн зээл тэглэх мөнгөн хөрөнгийг бос­гохдоо ““Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмш­лийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж заажээ. Энэ заалтын дагуу Сал хитын мөнгөний ордыг барь цаал сан үнэт цаасыг Монголбанк худалдан авахаар болов. Мөн Хуулийг хэрэгжүүлэх арга хэм жээний тухай УИХ­ын тогтоолд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эрсдэлд оруулахаас сэргийлэх үүднээс шаардлагатай тохиолдолд “Эр­дэ нэс силвер ресурс” ХХК­ийг аж ахуйн нэгжийн орлогын албан тат вараас хөн гөлөх, чөлөөлөх асууд лыг су далж, танилцуулах үүр гийг Зас гийн газарт өгөх заалт оруулжээ.

Зарим гишүүн Засгийн газар бонд гаргахгүй гэсэн байр суу­ри наас хандаж хуулийн төс­лийн 5.6­д тусгаад байсан “Сал хитын мөнгөний ордын

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ02 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

УЛС ТӨРЗГМ: ТОВЧХОН ТӨСӨЛ

УИХ­ын чуулганаар Эрүүгийн болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус төсөлд мал хулгайлсан иргэдэд зургаан сараас таван жил хорих ял оноохоор тусгасан нь анхаарал татаж байна.

ШҮҮХ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сараас 13 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Дээрх үндэслэлээр 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон аж.

ХАРИЛЦАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапурын “Темасек” сангийн төлөөлөгчидтэй уулзжээ. Хамтын ажиллагааны хүрээнд худалдаа үйлчилгээний тариф, бүтээгдэхүүний гарал үүсэл, хөрөнгө оруулалт сэдвээр цуврал сургалтыг Сингапур болон Улаанбаатарт зохион байгуулах бөгөөд цаашид хоёр орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад чухал үүрэгтэй юм.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ПАРЛАМЕНТ

УИХ­ын гишүүн Д.Эрдэнэбат Дарханы замын талаар Ерөнхий сайдад асуулга тавих болсон шалтгаанаа “Засгийн газар 2018 оны есдүгээр сарын 5­ны өдрийн хурлаар Улаанбаатар­Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэр гаргасан. Уг засварын ажил төлөвлөгөөгөөр 2019 оны

УИХ­ын дарга Г.Занданшатар биз нес эрхлэгчидтэй уулзаж, Сал хитын мөнгөний ордын үр өгөөжийн талаар танилцуулсан бол МҮХАҮТ­аас эдийн засгийг эрчимжүүлэх, системтэй загварч­лалын үндсэн дээр хөгжүүлэх саналуудаа та нилцуулж, хэлэл­цүүлэг өрнүүлэв.

МҮХАҮТ­ын баг 2019 онд эдийн засгийн үр өгөөж бүхий салбарууд, орд газар түшиглэсэн томоохон төслүүд, Улаанбаатар бо лон 21 аймгийн бүсчлэл гэ­сэн гурван чиглэлд улс ор ны эдийн засгийг эрчимтэй хөг­жүү лэх, улс төрийн нөхцөл, төр засгийн тогтворгүй байдлаас үл хамаарах хөгжлийн цогц заг варыг боловсруулснаа УИХ­ын даргад танилцуулжээ. Мөн бизнес эрх­лэгчид биз несийн таатай орч ныг бүрдүүлэхийн тулд Мэр гэжлийн холбоодын тухай, Хө дөлмөрийн тухай, Өрсөлдөөний тухай зэрэг хуулийг нэн яаралтай батлах шаардлагатайг УИХ­ын даргад хэлсэн байна. █

Зээлгүй ахмадууд нэг сая төгрөгөө 2021 оны хавар авах боломжтой

Тэтгэврийн зээл нь нэг сая төгрөг хүрэхгүй ахмадуудад зөрүү мөнгө олгохоор болов

П.Батбөх, ЗГМ сонин

үнэт цаасыг худалдан авснаас болж Монголбанкны өөрийн хө­рөнгө буурсан тохиолдолд Зас­гийн газар бонд гаргаж Мон­голбанкинд эзэмшүүлж нөхнө” гэсэн заалтыг хасах санал гарга сан. Харин УИХ­ын гишүүд Монголанкны эрсдэлийг Засгийн газар бонд гаргаж хариуцах нь зөв гэж үзсэнээр тус заалтыг хасах саналыг дэмжээгүй юм.

Мөн хуулийн төсөлд арил-жаа ны банкууд цаашид тэт-гэв рийн зээл олгохгүй бай хаар тусгасныг гишүүд эсэргүү цэж өөрчлөх санал гарган дэм-жив. Ингэхдээ эдийн засаг болон нийгмийн бодлого хариуцсан байнгын хорооноос гаргасан тэтгэврийн зээлийг зогсоолгүй цаашид зургаан

сараар өгч байх саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр ахмадууд тэтгэврийн зээл авах боломжийг үлдээв.

Харин тэтгэврийн зээлгүй ах­мадуудыг ялгаварлахгүй байх үүднээс Салхитын ордыг барь­цаалсан үнэт цааснаас 197 тэрбум төгрөгийн дүнтэй тэнцэх үнэт цаас тараахаар болсон. Зээлгүй ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаас тараах шийдвэрийг зарим намын төлөөлөл эсэргүүцэж төв талбайд жагсаал зохион бай гуулав. ШИНЭ намынхан ах мадын тэтгэврийн зээлийг тэглэхдээ иргэдээ ялгаварлаж буйг эсэргүүцсэний зэрэгцээ “Нэг сая төгрөгийн үнэт цаас гар­гах нь өмч хувьчлалаар ягаан, цэнхэр тасалбар өгч иргэдээ хуурсан явдлаас ялгаагүй” гэж шүүмжилсэн.

УИХ-аас үүнийг шийдвэрлэх-дээ Салхитын мөнгөний ордоос орох орлогыг барьцаалан ирэх оны тавдугаар сараас зээлгүй байсан иргэд мөнгөжих бо-ломж той гэж үзсэн юм. Мөн тэт гэврийн зээл нь нэг сая төг-рөг хүрэхгүй 40 гаруй мянган

иргэний зөрүү мөнгийг үнэт цаас хэлбэрээр олгохоор болжээ. УИХ­ын гишүүн Я.Содбаатар үүнийг тайлбарлахдаа “Салхи­тын мөнгөний ордоос 2.6 их наяд төгрөгийн орлого орох бо ломж­той. Үүний 1.3 их наяд нь цэ вэр ор лого. Түүнээс 900 гаруй тэрбум төг рөгийг зээл тэглэх, үнэт цаас олгоход зарцуулах тооцоо хий­сэн. Тиймээс зээлгүй байсан ах­мадууд 2021 оны тавдугаар са­раас үнэт цаасаа мөнгө болгох бо ломжтой. 2021 он гэж хугацаа заа сан нь Монголбанк, Сангийн яам болон бусад байгууллагаас өнөөгийн нөхцөлд бэлэн мөнгө та раавал инфляц, валютын ханш өсөх, бараа бүтээгдэхүүний үнэ нэ мэгдэх эрсдэлтэй гэж үзсэн уч­раас ийм шийдвэр гаргалаа” гэв.

Ийн ахмадуудыг олон ан гилж, ялгавартай хандсан шийд вэ­рийг парламентаас гаргаж хуульчиллаа. Харин иргэнийг нас хүйсээр нь ялгаварлахгүй тэгш хандана гэсэн Үндсэн хуулийн суурь зарчимд шинэхэн хууль хэрхэн нийцсэнийг иргэний өргөдөл, гомдол Цэцийн байр суурь харуулах биз ээ. █

Дарханы замын ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавив

Спикер бизнес эрхлэгчидтэй уулзав

11 дүгээр сард дуусах байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Улаанбаатар­Дархан чиглэлийн авто зам нь эдийн засаг, худалдааны онцгой ач холбогдолтойгоос гадна Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, ААН­ийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг. Гэвч зам өргөтгөх, шинэчлэх ажил

хэт удааширснаас олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох, тухайн бүс нутагт тоосноос үүдэлтэй байгаль орчин бохирдох зэрэг хүндрэл асуудлууд үүсээд байна” хэмээн тайлбарлажээ. Харин гишүүн асуулгадаа Улаанбаатар­Дархан чиглэлийн авто замын ажил яг хэзээ дуусах, санхүүжилтийн талаарх тайлбар, ажил

гүйцэтгэж байгаа ААН­үүдийн нөөц, хүчин чадал зэргийн талаар дэлгэрэнгүй хариулт авах хүсэлт гаргаснаас гадна тус авто замын хоёр эгнээг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр барих ажил хэзээнээс эхлэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна. █

Гэрэл зургийг С.Батсайхан

ТӨР ИРГЭНЭЭ ЯЛГАВАРЛАСАН ШИЙДВЭР ГАРГАСАН ТАЛААР ЦЭЦЭД ХАНДАХАА МЭДЭГДЭВ.

ХасБанк Нидерландын Хөгжлийн Агентлагаас100 сая ам.долларын хамтын санхүүжилтийн эх үүсвэр

авах гэрээнд гарын үсэг зурлаа

Нидерландын Хөгжлийн Агентлагаас (FMO) ХасБанканд 100 сая ам.долларын хамтын санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо.

Тус санхүүжилт нь 5 жилийн хугацаатай бөгөөд ХасБанкны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх мөн иргэдийн банкны үйлчилгээг өргөжүүлэх, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм.

Хамтын санхүүжилтэд Нидерландын Хөгжлийн Агентлаг 65 сая ам.доллар, OPEC-ийн олон улсын хөгжлийн сангаас 25 сая ам.доллар, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк 10 сая ам.доллар тус тус олгохоор гэрээнд гарын үсэг зурлаа. ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав энэ талаар: “ХасБанк Монгол Улсын банк санхүүгийн салбарт тогтвортой өсөлт бий болгох зорилгынхоо хүрээнд бичил болон жижиг, дунд бизнес, тэр дундаа ногоон зээл болон иргэдийн банкны үйлчилгээг дэмжин ажиллахад онцгойлон анхаарч байна. 2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9%-өөс 6.3% болж буурах төлөвтэй байгаа хэдий ч тус хамтын санхүүжилтийн хүрээнд олгож байгаа 100 сая ам.доллар нь Нидерландын Хөгжлийн Агентлаг болон тус хэлцэлд оролцогч бусад олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улс болон ХасБанканд үзүүлж байгаа өндөр итгэл юм. Мөн энэхүү санхүүжилтийг дэмжин олгосон Нидерландын Хөгжлийн Агентлаг, Олон улсын хөгжлийн сан, Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банканд талархаж байгаагаа дахин илэрхийлье.” гэсэн бол,

Нидерландын Хөгжлийн Агентлагийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Линда Брөкүйзен: “Энэхүү санхүүжилт нь Нидерландын Хөгжлийн Агентлаг болон Монгол Улсын урт хугацааны хамтын ажиллагааг баталгаажуулж байгаа бөгөөд OPEC-ийн олон улсын хөгжлийн сан болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. ХасБанк санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох замаар ажлын байр нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.

ХасБанкны тухайХасБанк Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 80 салбар тооцооны төвөөр дамжуулан иргэд, харилцагчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай хүргэн ажиллаж байна. 2017-2019 оны хооронд олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчдаас санхүүжилт амжилттай татан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход анхаарч ажилласны үр дүнд зээлийн багц 1.4 их наяд төгрөгөөс 2 их наяд болж өссөн байна. Уг зээлийн 60 орчим хувь нь зөвхөн бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрч бизнесээ өргөжүүлэн, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг болсон.

Нидерландын Хөгжлийн Агентлагийн тухайНидерландын Хөгжлийн Агентлаг нь хөгжиж буй орны бизнесийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан хувийн хэвшлийн тогтвортой хөгжлийг дэмждэг тэргүүлэх хөрөнгө оруулагч олон улсын санхүүгийн байгууллага юм. Нидерландын Хөгжлийн Агентлагаас явуулсан 50 жилийн судалгаан дээр үндэслэн хувь хүний ур чадварыг бизнес болгож хөрвүүлэн, хувийн хэвшлийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг. Тус Агентлаг нь дэлхийн 85 оронд 9.7 тэрбум еврогийн санхүүжилтийг хөгжилд хамгийн их нөлөөтэй 3 салбар болох банк санхүү, эрчим хүч болон хүнс хөдөө аж ахуйн салбаруудад олгоод байна. Нидерландын Хөгжлийн Агентлаг нь дэлхийн томоохон хувийн хэвшлийн хөгжлийн байгууллагуудын нэг юм.

www.fmo.nlwww.xacbank.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙГМИЙН СОНИН САЙХАН 03 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

Швейцарын Ло занн хотноо за луучуудын өвлийн III олимп дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тус тэмцээнд манай улсаас биатлон, гүйлтийн цанын төрөлд зургаан тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт монголчууд эхний уралдаандаа оролцсон юм. Тодруулбал, өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг биатлоны эрэгтэй 12.5, эмэгтэй 10 км­ийн зайн уралдаан болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн уралдаанд 99 тамирчин гараанаас гарахад 98 нь барианд орсон бөгөөд ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар олимпын аварга болжээ. Харин Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарав. Тэгвэл эмэгтэйчүүдийн 10 км­ийн зайд нийт 97 тамирчин өрсөлдсөнөөс 93 тамирчин барианд орсон ба Монголын биатлонч Ч.Бямбасүрэн нь 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байр эзэлжээ. Монголын биатлончид итали

Э.Энхсайхан шинэ түүх бичлээ

Манай тамирчин дөрвөн сум алджээ

мэргэжилтэн Албертогийн удирдлага дор Италид олимпын бэлтгэлээ базаасан бөгөөд үр дүн богино хугацаанд гарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Э.Энхсайхан Ази тивээс оролцогчдын хувьд хамгийн өндөр амжилт үзүүлэв. Өөрөөр хэлбэл, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн нэг ч орны тамирчин тус төрөлд эхний 11­д жагсаагүй аж.

Биатлоны уралдаан болж буй “Туффэ” хотхон нь Лозаннаас баруун тийш, хил даваад Францын нутагт оршдог бөгөөд тэмцээний үеэр цанын зам хэт зөөлөн цастай байсныг Швейцарь дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэв. Манай тамирчин Э.Энхсайхан буудлагын шугам дээр дөрвөн удаа зогсохдоо дөрвөн сум алдсан бол түрүүлсэн орос биатлонч хоёр сум алджээ. Э.Энхсайханы хувьд 2002 онд төрсөн, өдгөө 17 настай бөгөөд биатлоны спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа нэгэн аж. Тэрбээр Монголын өвлийн спортын түүхэнд хоёр шинэ амжилт тогтоож байгаа юм. Эхнийх нь өөрөө эрхээ аваад олимпод оролцсон. Харин хоёр дахь нь Монголын өвлийн спортын түүхэнд ганцаарчилсан төрлөөр 12 дугаар байр эзэлсэн анхны тохиолдол юм. █

Б.Мөнхзул, ЗГМ сонин

New York Times сонин энэ онд заавал очиж үзэх 52 улсыг нэрлэсэн байна. Энэ хүү жагсаалтад Монгол Улсыг мөн онцолсон бөгөөд олны хөлд дарагдаж, аялал жуулч лалын идэвхтэй бүс болохоос нь урьтаж, онгон дагшин бай галийн сайхныг үзэхийг зөвлөжээ.

Тус нийтлэлд бичсэнээр “Яв­ган аялалаар явах, ууланд ави рах, морь унах, тэмээтэй аялал хийх зэ рэг олон сонирхолтой зүй л­ийг Монголд очоод хийж болно. Бараг бүх л аялалыг ком паниуд нь хө төл бөртөө заавал багтаасан бай даг. Мөн долоон сард болдог Мон голын үндэсний баяр наад­мыг мартаж болохгүй” хэмээн

бичжээ.Өнгөрсөн онд Монгол Улсад

нийт 530 мянган жуулчин зо чил­сон бөгөөд энэ нь 2000 оныхоос 150 мянгаар өссөн үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 400 гаруй аялал жуулчлалын компани, 300 зо чид буудал болон 600 ресорт, кемп үйл ажиллагаа явуулж буй аж. Мөн ирэх тавдугаар сард ашиг лалтад орох төлөвтэй бай­гаа ши нэ нисэх онгоцны бууд­лыг ч дурд жээ. Японы Зас гийн газрын сан хүүжилтээр баригдаж буй тус нисэх онгоцны буу дал Монголын аялал жуулчлалын урсгалыг цааш даа нэмэгдүүлэхэд чухал үүрэг тэй хэмээн онцолсон байна. █

Биатлоны тамирчид маргааш эрэгтэй 7.5 км, эмэгтэй 6.0 км-ын спринт төрөлд өрсөлдөнө.

Монгол Улс 2020 онд заавал аялах 50 орны жагсаалтад

багтжээ

2019 ОНЫ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛААРХ 18 ДАХЬ ИЛТГЭЛД “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ИЛЭРСЭН ДАРУЙД ТАСЛАН ЗОГСООХ ТАЛААР БОДИТ АЖИЛ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БЭЛГИЙН ДАРАМТ НОЦТОЙ АСУУДАЛ БОЛООД БАЙГАА Ч БАЙГУУЛЛАГЫН ЗҮГЭЭС ЯМАР НЭГ ҮР ДҮНТЭЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА” ХЭМЭЭН ОНЦОЛЖЭЭ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ04 2020.01.13, ДАВАА~№007 (1286) ЗГМ: СЭДЭВ

“Охид эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага 2004/2007” харьцуулсан судалгаагаар бэлгийн дарамт үзүүлэгчдийн таван хувийг багш сурган хүмүүжүүлэгчид эзэлж байна. Гэвч энэ нь зөвхөн оюутан сурагчдаас авсан судалгаа биш. Хэрэв бүх их дээд сургуулийг хамруулсан томоохон судалгаа хийвэл ямар үзүүлэлт гарч ирэх бол гэхээс дотор арзаймаар. Эцэг эх нь цэцэг цэврүү шиг охидоо эрдэм мэдлэг сургахаар явууллаа хэмээн итгэж суухад ёс суртахуун, боловсрол ярьсан эрхэм сурган хүмүүжүүлэгчид хүчирхийлэл дарамт үйлдэж байгаа нь эмгэнэл. Тэнд нийгмийн соён гэгээрүүлэгч, улс орны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэгчид ажиллах ёстой.

ХОХИРОГЧИЙГ БУРУУТГАХ НИЙГМИЙН ТОГТСОН ХАНДЛАГА БЭЛГИЙН

ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАГЧДЫГ ГААРУУЛЖ

БАЙНА Сургалтын орчин дахь

бэлгийн дарамтаас үүдэн сурагч, оюутнуудын сурах хүсэл эрмэлзэл буурч, хичээлдээ муудах, сургуулиа солих эцсийн дүндээ сургуулиа орхих ч тохиолдол байдаг талаар мэргэжлийн байгууллагын судлаачид хэлж буй. 2016 онд салбар болон нас харгалзахгүйгээр онлайнаар хийсэн судалгаагаар бэлгийн дарамтаас үүдэн ямар хохирол үүссэн талаар асуухад судалгаанд оролцогчдын 3.7 хувь нь хичээлээ тасалсан,

гарсан, өөрийн гэсэн орлоготой, бие, сэтгэхүй, боловсролын хувьд бүрэн төлөвшсөн эмэгтэйчүүд ч энэ төрлийн дарамтыг тэсвэрлэж, бусдад мэдэгдэхээс зайлсхийж байхад дөнгөж амьдралд хөл тавьж буй, их сургуулийн орчинг сайн сайхнаар төсөөлж ирсэн оюутны хувьд айж, эмээх нь наад захын асуудал.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙ

НИЙТЭЭС ХОЦОРЧ БАЙНА Олон улсад

бэлгийн дарамттай тэмцэх чиглэлээр их, дээд сургуулийн хийх ёстой хамгийн эхний алхам бол тохиолдлын тоог бууруулах ямар нэг арга

хэмжээ авах явдал гэж үздэг. Бэлгийн дарамт зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш. Гэхдээ манай улс шиг багш сурган хүмүүжүүлэгчид нь сурагчдадаа бэлгийн

дарамт үзүүлдэг, энэ тал дээр ямар нэг бодлого зохицуулалтгүй о р о н а л г а . Тухайлбал Өмнөд Африкийн Бүгд Н а й р а м д а х Улс 1998 онд “Бэлгийн дарамтыг зохицуулах дүрэм” баталсан байдаг. Гэтэл манайх бүтэн хорин жилээр хоцорч явна. Тус

дүрэмд сургуулийн орчинд оюутнууд болон ажилтнуудыг бэлгийн хүчирхийлэл болон дарамтад өртөхөд хүргэдэг

РЕДАКЦ ЗАР СУРТАЛЧИЛГАА ХАЯГ ДУГААРЫН УДИРДАГЧ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТУЗ­ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын Дуламхорлоо

ЗөвлөхШатарбалын Даваадорж

Орлогч эрхлэгчЛхагважавын Сугармаа Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.ЭнхжаргалУтас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.БаярсайханУтас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581

99903578

99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоот

Улсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131,

Факс: 70106065

Э.Батцэцэг

zgm.mn

ubinfo.mn

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА Уншигч та манай сонины мэдээ,

нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал,

хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Оюутнуудын 75 хувь нь бэлгийн

дарамтад өртжээГадаадад багш хүн бэлгийн дарамт үзүүлсэн бол ажлын байраа алдаж, торгууль, ял

шийтгэл хүлээдэг бол Монголд энэ нь хэвийн үзэгдэл мэт оршсоор байна

Багш нар эмэгтэй оюутнуудын нуруугаар илэх, гуян дээр гараа тавих зэрэг нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд дүнг нь ахиулахын тулд тусдаа уулзахыг санал болгодог.

соёлтой, ёс зүй, дүрэм журам үйлчилж байх ёстой салбарт бэлгийн дарамт үүрлэсэн байгаа нь харамсалтай. ХЭҮК-оос гаргасан 2019 оны Хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлд “Боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай байна. Их дээд сургуульд бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байна” хэмээн онцлон дурдсан нь энэ асуудал сургалтын орчинд ямар хэмжээнд бугшсаныг харуулна.

Бэлгийн дарамтад өртсөн хохирогчид ч энэ төрлийн асуудлаар санал гомдол гаргаж, өөрийнхөө төлөө тэмцдэггүй. Учир нь нийгэм, эргэн тойрных нь хүмүүс түүнийг тэр аяараа чичилнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар хохирсон эмэгтэйчүүдийг буруутгах хандлага бусад эмэгтэйчүүдэд их байгааг тогтоосон бөгөөд энэ нөхцөл байдал манайд ч ялгаагүй байна. Судалгаагаар “Ажлын байрын бэлгийн дарамтад өртсөн талаараа дээд шатныхаа удирдлага болон байгууллагад гомдол гаргасан уу гэсэн асуултад ихэнх оролцогчид “хаана хандахаа мэдэхгүй, нэр хүндгүй болох вий гэж айсан, гомдол гаргавал дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй, эрх зүйн орчин байхгүй” гэж хариулсан нь дээрх асуудлыг бэлхнээ батална. Ажлын байран дээр

“Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал” судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна.

1

4.8 хувь нь сургуулиа орхисон, 21.2 хувь нь нэр төр хохирсон хэмээн хариулжээ. Энэ мэтчилэн нийгмийн хамгийн

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЗГМ: СЭДЭВ 2020.01.13, ДАВАА~№007 (1286) 05

эрсдэлт хүчин зүйлсийг тодор­хойлсон. Мөн дээд боловсролын байгууллагын бүхий л салбарт бэлгийн дарамтаас сэргийлэх, гомдол гаргах журам болон бэлгийн дарамт гэж юуг хэлдэг талаар тодорхой бичсэн байх ёстой бөгөөд шинэ оюутнуудад чиг лүүлэх хуудас өгдөг аж. Мөн бодлогын хэрэг­жилтийг хариуц­сан Хүний нөөцийн газар нь ажилтнууд, о ю у т н у у д а д чиглэсэн бэлгийн х ү ч и р х и й л л и й н талаарх сургалт хариуцаж, үр дүнтэй х э р э г ж ү ү л э х э д нь зориулж төсөв хуваарилсан байх ёстой.

Харин БНСУ­д хохирогч болон бэлгийн дарам­тын гэрчийн хам­гаалалтыг нарийвч­л а н т у с г а с а н байдаг. Мөн нууц хадгалах, шалган тогтоох үүргийг тусгасан бөгөөд эдгээр болон бусад з о х и ц у у л а л т ы г зөрчсөн тохиолдолд захиргааны шийтгэл, торгууль ногдуулж, улмаар гомдол гаргагч, хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц бол гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Гаднын улсуудад гарч буй бэлгийн дарамт үйлдэгчдийн ихэнх нь багш, сурган хүмүүжүүлэгч бус хамтран суралцагч байдаг гэдгийг

онцлон хэлмээр. Өөрөөр хэлбэл багш нь сурагчдаа дарамталдаг зүй бус үйлдэл манайд хамгийн түгээмэл байна. Филиппин улс гэхэд энэ а с у у д л ы н эсрэг бодлого б а р и м т а л ж оюутан сурагчдад бэлгийн дарамттай холбоотой асуудал үүслээ гэхэд хэнд мэдэгдэх, ямар хариуцлага х ү л э э л г э ж , асуудлыг хэдий х у г а ц а а н д ш и й д в э р л э х , багшийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн бол с у р а л ц а х э р м э л з э л д нөлөөлөхгүйгээр яаж шийдэх зэрэг асуудлыг шат дараатай тусгаж өгсөн байдаг.

МУИС болон АШУҮИС бэлгийн дарамт үзүүлэхтэй холбоотой заалтыг ёс зүйн дүрэмдээ тусгасан боловч ямар арга хэмжээ авах, тухайн хохирогчийг хэрхэн хамгаалахтай холбоотой нарийвчилсан заалт огт алга.

Филиппин улс энэ асуудлын эсрэг бодлого баримталж оюутан сурагчдад бэлгийн дарамттай холбоотой асуудал үүсвэл хэнд мэдэгдэх, ямар хариуцлага хүлээлгэж, асуудлыг хэдий хугацаанд шийдвэр лэх, багшийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн бол суралцах эрмэлзэлд нөлөөлөх­гүйгээр яаж шийдэх зэрэг асуудлыг шат дараатай тусгаж өгсөн байдаг.

БАГШ ОНОО НЭМЭЭД, ГУЯН ДЭЭР ГАРАА ТАВЬСАН

НУРУУГААР ИЛЭХ БОЛ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ

ЭРЭГТЭЙ ОЮУТНУУД Ч БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ

ХААНА ХАНДАЖ, ХЭНД ХЭЛЭХЭЭ МЭДДЭГГҮЙ

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ МАШ САЙН ХИЙДЭГ

БУСАД РУУ УДААН ШИРТЭХЭЭС Ч ЗАЙЛСХИЙДЭГ

ОЮУТНУУД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ САЙН ТЭМЦДЭГ

Шинэ төгсөгч ХБагш надад онцгой сайн ханддаг

байсан. Чат ч бичнэ. Багштайгаа юу гэж чатлах ёстой юм бол гэж бодоод хариу ч өгдөггүй байсан. Ер нь бол тухайн үед дөнгөж хоёрдугаар курсийн хүүхэд

байсан болохоор ойлгоогүй л дээ. Бэлгийн дарамтын талаар ч мэдэхгүй. Дүнгээ гаргуулах гээд ортол надад шууд арван оноо нэмсэн. Би гайхаад багш руу хартал “Чи сайн оюутан учраас багш нь оноог нь нэмж

байгаа юм” гэж хэлээд гуян дээр минь гараа тавьсан. Тухайн үед сандарсандаа гараад гүйчихсэн. Дараа нь найзууддаа үнэхээр муухай санагдсан тухай яриад л өнгөрсөн. Дахиж тэр багшийн хичээлийг сонгоогүй.

Оюутан НБагш хичээл заахдаа хөөрхөн

охидод онцгойлж ханддагийг бүгд л мэднэ. Энэ тухай жиг жуг ч хийдэг. Охидын өмссөн

хувцсыг ийм тийм байна, өнөөдөр тэгж харагдаж байна гэж эрээ цээргүй үг хэлэх нь ч бий. Ер нь ажаад байхад охидын нуруугаар тэврэх, байнга гуян дээр нь

санамсаргүйгээр гараа тавих үйлдэл гаргадаг. Миний нуруугаар ч илж байсан. Завсарлаж байсан болохоор яарч байгаагаа хэлээд эвтэйхэн мултарч байсан.

Оюутан Б Багш надаас “Чиний дүн хангалт­

гүй байна. Гэхдээ бодож үзэж болно. Ямар ч дүн тавьж болно. Оронд нь чи юу хийж өгөх вэ” гэж асуусан. Би “Энэ дүнгээ авъя аа”

гэж хэлээд гараад ирсэн. Дүнгээ нэмүүлээд 100 гарсан оюу тан хэд хэд байсныг ч мэднэ. Ямар тохиролцоо хийснийг мэдэх юм алга. Гэхдээ тэр явдлаас хойш би багшаас байнга дөлдөг болсон.

Надад ч гэсэн таагүй хандаж, үр гэлж жижиг сажиг зүйлсээр өөлөөд байх шиг санагддаг. Бас баг шаас гадна эрэгтэй оюутнууд ч гэ сэн хөхөвч нөөс татах, биеийн эм­зэг газарт хүрэх үйлдэл гаргадаг.

Оюутан Б Азаар ч гэх үү надад ийм зүйл

тохиолдож байгаагүй. Гэхдээ найзуудад маань тохиолдож байсан. Настай багш найзыг маань оролдож, санаатайгаар унагааж ч байсан. Тэглээ гээд

бид хаана хандаж, хэнд хэлэх нь тодорхой бус. Оюутнууд ер нь ийм зүйл боллоо гээд айж ичээд л өнгөрдөг. Сургуульд ч тодорхой дүрэм, журам зохицуулалт байхгүй. Хэллээ гэхэд өөрөө л муу нэртэй болж дуусах болохоор

өөр арга хайж, чимээгүй тэвчээд л өнгөрөөдөг. Олон эрэгтэй оюутантай учраас бүр ч хэл амын бай болно. Эрэгтэйчүүд “энэ охин ийм, тийм” гэх зэргээр охидоос илүү муулж ярьдаг.

Герман улсад суралцаж буй оюутан Х

Бүр цэцэрлэгийн хүүхэд байхаас нь эхлээд бэлгийн боловсрол олгодог учир манай сургуульд тийм зүйл огт байдаггүй. Багш нарын тухайд бол бүр огт байхгүй. Ажлын

байраа алдаж, дахиад хэзээ ч багшилж чадахгүй байх. Хэм хэмжээ, бусдын хувийн орон зай, ёс зүйг хүндэтгэдэг. Ер нь урьдчилан сэргийлэх асуудлыг маш чухалчлан авч үздэг.

БНХАУ-д суралцаж буй оюутан Ж

Тийм зүйл ёстой болж байгаагүй. Дотуур байрыг эрсдэлтэй орчин гэж үздэг. Гадаад оюутнуудын аюулгүй

байдлыг хамгаалах чиглэлээр маш сайн ажилладаг. Дүрэм журам бүх зүйлс нь тодорхой. Хүн рүү удаан ширтэхээс ч зайлсхийж болгоомжтой ханддаг.

АНУ-д суралцаж буй оюутан С

Их сургуулиуд бэлгийн дарамтын тухай нийгмийн шинжтэй сурталчилгаа, богино хэмжээний кино хийж үзүүлэх, дэд хөтөлбөрүүд зохиох гэх мэт бие даасан, нөлөөллийн ажлыг оюутнуудтайгаа хамтран зохион байгуулдаг. Мөн хэлэлцүүлэг өрнүүлж,

семинарын үеэр энэ талаар дэлгэрэнгүй ярьж байсан. Оюутнууд нэг нэгэндээ бэлгийн дарамт үзүүлдэг байж магадгүй. Харин багш нар тийм асуудал үүсгэх боломж маш бага. Ер нь оюутнууд өөрсдөө эрхийнхээ төлөө сайн тэмцдэг учраас тэр бүр хохироод байдаггүй. █

Гэрэл зургийг С.Батсайхан

Бэлгийн дарамтад өртөж байсан эсэхийг оюутнуудаас тодрууллаа. Харин гаднын их сургуулиудад ямар арга хэмжээ авч ажилладаг талаар хилийн чанадад сурч буй оюутнуудаас

тодруулсан юм.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ06 2020.01.13, ДАВАА~№007 (1286) НИЙГЭМ

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын материалыг ирэх сарын 15-ны өдрийг

дуустал хүлээн авах юм. Анх удаа орон сууц худалдан авсан хувь хүн ямар бичиг баримт бүрдүүлж, буцаалтаа хэрхэн авах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Энэ жил хэчнээн хүн орон сууцны буцаан олголт авах вэ?

­Өнгөрсөн жил 18 мянга гаруй татвар төлөгч хувь орон сууцны чөлөөлөлт эдэлснээс 9000 орчим нь чөлөөлөлтөө үргэлжлүүлэн эдэлж байгаа. Бусад нь анх удаа чөлөөлөлтөө эдлэхээр материал бүрдүүлж ирсэн иргэд байсан. Энэ жил мөн тооны иргэд хамрагдах магадлалтай байна.

-Шинээр орон сууц худалдан авсан иргэд буцаан олголтоо авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

­Тухайн хүн анх удаа орон сууцны чөлөөлөлт эдлэх гэж байгаа бол орон сууцаа хаанаас худалдаж авснаас шалтгаалаад бүрдүүлэх материал өөр өөр байдаг. Тухайлбал, шинэ баригдсан орон сууц худалдаж авсан бол орон сууцны төлбөр төлсөн и-баримтаа заавал авчрахыг шаардаж байгаа. Харин ашиглалтад байсан орон сууцыг хувь хүнээс авч байгаа бол орон сууц худалдан борлуулсны хоёр хувийн албан татвар төлсөн баримт байх ёстой юм. Орон сууц барьсан бол байшин барихад зарцуулсан хөрөнгийн материалд төлсөн төлбөрийн и­баримт байх ёстой. Төлбөрийн баримт байхгүй бол байшингаа хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлсэн байх шаардлагатай.

Анхны чөлөөлөлтөө эдлэх гэж байгаа хувь хүн өөрийнхөө лавлагаа, тодорхойлолт болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа зэргийг ирүүлэх ёстой. Энэ бүгдийг харьяа татварын албан дээр очоод хурууны хээгээ уншуулаад ХУР мэдээллийн системээс шууд гаргуулах боломжтой. Мөн тухайн орон сууцыг худалдаж авсан бол худалдах, худалдан авах гэрээ байх ёстой. Дээрээс нь банк санхүүгийн байгууллагаас зээл аваад худалдаж авсан бол зээлийн гэрээг шаардана. Өөрийн хөрөнгөөр худалдаж авсан бол орлогоо нотлох үүрэгтэй. Мөн материалаа бүрдүүлээд тайлангаа гаргана.

-Орон сууцны чөлөөлөлтөө үргэлжлүүлэн эдэлж байгаа тохиолдолд юу шаардах вэ?

ЗГМ: ТОВЧХОН ЦАГ АГААР

Энэ долоо хоногт зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орно. Энэ сарын 15­нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16­нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурна.

СПОРТМонгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн­Од өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”­оор шалгарчээ.

ҮНЭ2020 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өсжээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөг байна.

НӨАТНӨАТ­ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19­нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арван хоёрдугаар сарын 01­ний өдрөөс 31­ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожно.

ЭРҮҮЛ МЭНДАмбулаторийн үзлэг улсын дунджаар 12,7 хувьтай байна. Өвчлөл буурахгүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулж, шаардлагагүй бол олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

УРЛАГУлсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах "Анна Каренина" жүжгийн Аннагийн ахимаг насны дүрд тус театрын ахмад жүжигчин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд тоглохоор болжээ.

Тайлангаа худлаа мэдүүлсэн, татвар төлөөгүй хүмүүс

орлогоо нотолж чаддаггүйОрон сууцны буцаан олголт авахад нийгмийн даатгалын дэвтэр заавал эх хувиараа байх

шаардлагагүй

­Орон сууцны чөлөөлөлтөө үргэлжлүүлэн эдэлж байгаа татвар төлөгчид бүрдүүлэх материал цөөхөн байдаг. ХУР системээс ихэнх мэдээллийг авах болохоор тайлангаа гаргах үлдэнэ. Энэ жилийн тухайд татвар төлөгчөөс заавал цэнхэр дэвтрээ авчир, бичүүлсэн бай гэж шаардахгүй байгаа. Тухайн татвар төлөгч татварын албанд тайлангаа ирүүлдэг. Энэ тайлагнах гэж байгаа дүнгээ, жишээлбэл цалин хөдөлмөрийн хөлсний орлого, бусад орлогын дүнгээ өөрөө мэдэж байгаа бол заавал цэнхэр дэвтэр байх шаардлагагүй юм. Гэхдээ тайлан хүлээн авч дууссаны дараа тайлан б о л о в с р у у л а л т цахимаар хийгдэж тухайн татвар төлөгч орлого, татвараа үнэн зөв тайлагнасан эсэх нь суутгагч б а й г у у л л а г ы н мэдээтэй тулган шалгагддаг. Энэ шалгуураар хэрэв орлого, татвараа буруу, дутуу тайлагнасан бол таны тайлан “Шалгуур хангаагүй” гэсэн санамжтай болсон байх болно. Тиймээс татвар төлөгч өөрөө цахим тайлан руугаа хоёрдугаар 15­наас хойш орж, заавал шалгах хэрэгтэй. “Шалгуур хангаагүй төлөвтэй” байвал залруулж, тайлагнах үүрэг хүлээнэ. Тайлагнах дүнгээ мэдэхгүй гэвэл цэнхэр дэвтрээ аваад ажлын газраараа бөглүүлээд тайлангаа шивнэ.

-Хадгаламжийн орлогоосоо

орон сууцны урьдчилгаа төлсөн бол буцаан олголт авах уу. Ямар орлого хүлээн зөвшөөрөгдөх вэ?

­Болно. Хадгаламжийн орлого нь татвар төлөгчийн өөрийн орлого шүү дээ, тэгэхээр хадгаламжийн орлогоосоо төлсөн гэдгээ нотлоход л болно. Орлогоо нотлох нь татвар төлөгчдөд уг нь хамгийн амархан асуудал байх ёстой. Орон сууц худалдаж авсан мөнгөө хаанаас авснаа нотолно. Тухайлбал, 100 сая төгрөгийн орон сууц авахдаа машинаа зараад 30 сая төгрөгийн урьдчилгаа хийгээд үлдсэнийг нь банкны зээлээр авсан бол үүнийгээ

нотлох ёстой. Тэгээд тайландаа тусгаж өгнө. Нотлоход тийм ч хэцүү асуудал биш. Тайлангаа худлаа мэдүүлсэн, татвар төлөөгүй хүмүүс орлогоо нотолж чаддаггүй.

-Буцаан олголтоо хүмүүс яагаад өөр өөр дүнгээр авдаг юм бэ?

­Буцаан олголт гэдэг нь тухайн хүн цалингийн эсвэл бизнесийн орлогоосоо ямар нэгэн байдлаар татвар төлчихөөд орон сууц худалдаж авсан тохиолдолд төлсөн татвараас нь тодорхой хувийг буцааж өгнө гэсэн үг. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа иргэн нийгмийн даатгал төлөөгүй болохоор авах боломжгүй, эсвэл нийгмийн даатгал төлдөг болохоор авна гэх мэтээр хүмүүс ойлгож болохгүй. Таны энэ жил төлсөн татвар гурван сая төгрөг хүрч байвал нэг дор авна. Хүрэхгүй бол дараагийн жилүүдэд

чөлөөлөлтөө үргэлжлүүлж эдлэх юм. Та өөрийнхөө төлсөн татварыг буцааж авах ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэдэн төгрөгийн татвар төлсөн байна түүнийгээ л авна. Та тайлант жилдээ 500 мянган төгрөг төлсөн бол 500 мянган төгрөгөө, гурван саяыг төлсөн бол тэр гурван сая төгрөгөө л авна гэсэн үг.

-Танай байгууллагыг татвар төлөгчид хэтэрхий их бичиг баримт шаарддаг гэдэг. Тухайлбал, нийгмийн даатгалын лавлагаа болон дэвтэр хоёулаа байх ёстой гэж шаардсан талаар иргэд хэлж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

­Нийгмийн даатгалын дэвтэр заавал эх хуваариа байх ёстой гэж шаардахгүй байгаа. Учир нь ХУР системээс хурууны хээг нь уншуулаад авах боломжтой болсон. Дээр дурдсан төрийн байгууллагаас авдаг лавлагааны материалыг харьяа татварын албандаа очоод ХУР системээс гаргуулна. Тэгэхээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримт, банкны зээлийн гэрээ гэх мэт татвар төлөгчид өөрт нь л байх нотлох баримтуудаа авч ирнэ, мөн тайлангаа гаргасан байна. Зарим тохиолдолд татвар төлөгчийн өөрийнх нь авч ирэх энэ хэдэн баримт дутуу, эсвэл нотлогдохгүй тохиолдолд шаардлагыг танилцуулахад татварын алба хэтэрхий олон бичиг баримт шаардаад байна гэсэн асуудал гаргаж байх шиг байдаг. Дээр дурдсан баримтын аль нэг нь байхгүй бол тухайн хүн хөнгөлөлтөө эдэлж чадахгүй болох учир бүрдүүлээд ирэх шаардлага тавьдаг. █

Г.Санжааханд , ЗГМ сонин

Таны энэ жил төлсөн татвар гурван сая төгрөг хүрч байвал нэг дор авна. Хүрэхгүй бол дараагийн жилүүдэд чөлөөлөлтөө үргэлжлүүлж эдлэх юм.

Гэрэл зургийг С.Батсайхан

Freedomhouse хүний эрхийн олон улсын бай гууллагын иргэний болон улс төрийн эрхүүдийн талаарх

2019 оны судалгааг жилийн эцэст гаргажээ. Дэлхийн улс орнуудыг 1­7 хүртэлх оноогоор дүгнэж эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангилалд оруулж ардчиллын чанарыг хэмждэг байна.

Ази тивд ердөө таван улс эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтдаг нь Энэтхэг, БНСУ, Япон, Монгол, Тайвань зэ-рэг орон аж. Мөн дэлхийн постсоциалист улсуудаас Төв болон Зүүн Европын Чех, Польш зэрэг улсууд болон Монгол Улс л “эрх чөлөөтэй.” байна. Өөрөөр хэлбэл, Төв болон Зүүн Европоос гадна байгаа постсоциалист улсуудаас ганцхан Монгол “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд орж байна. Казахстан, Узбекстан, Туркменистан зэрэг Төв Азийн орнууд болон Хятад, Орос “эрх чөлөөгүй” гэсэн ангилалд ордог аж. Энэ судалгаа нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа ардчиллын суурь үндсээ зөв тодорхойлсны илэрхийлэл гэж тус байгууллагын эксперт тодорхойлжээ.

Тэгвэл ардчилсан Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож буй энэ өдөр шинэ Үнд­сэн хууль бидэнд юу өгсөн бэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх нь ойн баяр тэмдэглэхээс илүү ач холбогдолтой болов уу.

Хууль зүйн доктор, Үндсэн хууль судлаач, О.Мөнхсайхан “Ер нь Үндсэн хуулиудыг хуурмаг болон жинхэнэ гэж хоёр ангилж болно. Нэгт хүний эрхийг зүгээр нэг тунхаглаад орхисон уу эсхүл үнэхээр бодитой эрх болгож хамгаалж байна уу. Хоёрт төрийн эрх мэдлийг хуваарилж дур зоргоороо аашлах боломжийг хязгаарлаж чадаж байна уу гэсэн шалгуураар Үндсэн хуулиудыг үнэлдэг” хэмээжээ.

Энэ хоёр шалгуураар 1990 оноос өмнөх манай Үндсэн хуулиуд (социалист) жинхэнэ буюу ардчилсан үндсэн хууль биш юм. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх, эрх

чөлөөг тунхагласан байсан боловч бодит байдал дээр хэрэгжих боломж байгаагүй. Харин ч эсрэгээрээ хориглодог байсан. Намын үзэл сурталд харш, эсхүл МАХН (1990 он хүртэл Монголд ганц л нам байсан)­ыг шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн нэгэн хавчигдан гадуурхагдаж, хэлмэгддэг байсан. Социалист үндсэн хуулиуд жинхэнэ үндсэн хууль биш байсны өөр нэг нотолгоо нь төрийн бүх эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэх зарчмыг баримталсан явдал. МАХН­ын удирд лагад төрийн эрх мэдлийг төв лөрүүлсэн, хараат бус шүү­хийн тогтолцоо байгаагүй гэх мэт хүний эрхийг зүгээр нэг тун хаглаад орхисон хуурмаг Үндсэн хуулийн шинжийг агуулж байсан гэхэд болно.

Харин 28 жилийн өмнө ба-тал сан Үндсэн хууль дээрх хоёр

шалгуурыг хангасан анхны ард­чилсан, жинхэнэ үндсэн хууль гэдгээрээ өмнөхүүдээс ялгаатай бөгөөд илүү ач холбогдолтой.

Энэ Үндсэн хууль бидэнд юу өг сөн бэ. Юуны түрүүнд хүний үнд сэн эрх, эрх чөлөөг хүлээн зөв шөөрөөд зогсохгүй иргэд түүнийг баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Өнөөдөр монголчууд үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Иргэд ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийг чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрс-дөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох зэрэг эрхтэй төдийгүй уг эрхээ эдлэх бодит боломж монголчуудад олгосон. Гэхдээ үндсэн эрхээ эдэлж байгааг олон улсын байгууллагуудын судалгаа нотлохоос илүү монголчууд

өөрсдөө мэдрэх ёстой. Гэвч хүний эрх, эрх чөлөө,

үзэл бодлоо чөлөөтэй илэрхий­лэх, эвлэлдэн нэгдэх зэрэг ерөн хий үзэл санааг ардчиллын ба римжаа болгодог байсан монголчууд хариуцлага, шу­дар га ёсыг ардчилсан тог тол­цооноосоо ардчилсан Үндсэн хуулиасаа нэхэх болоод удаж байна. Товчхондоо, Монголын ардчилалд тулгараад буй гол бэрхшээл, сорилт нь улс төрийн намуудын төлөвшил, улстөрчид болон төрийн өндөр албан ту­шаалтнуудын хариуцлага, ёс зүй, улс төрийн соёлоос шууд ха маарах болоод байгаа юм. Хам гийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл улс төрийн хүрээ нээс л гардаг. Бусад газарт хэ рэв улстөрчид л ороод бужиг нуул­чихгүй бол иргэд, аж ахуйн нэг­жүүд нь хийх ёстойгоо хийж, хөгжин дэвжиж байна. Улс ­төрчид хувийн хэвшлийн биз­несийг булааж, төрийн алба

нь аливаа зүйлийг хийх эрх чөлөөгөө эдлэх ёстой иргэддээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулж байна. Харин эндээс авлигын үндэс тавигдаж, ил тод, нээлттэй байх ардчиллын нэг зарчим бүдгэрч байна.

Монголд ядуурал маш их бай­на. Гэхдээ засаглалын асууд­лаас болж энэ ядуурал бий болоогүй, зөвхөн хүмүүст ол­дож байгаа боломж нь л тэр. Хүмүүс тэгш бус боломжийг эдэлж байна. Тухайлбал, эрх мэдэл, мэдээлэлд ойр хэсэг нь илүү боломж эдэлж байгаагийн хамгийн том жишээ бол ЖДҮ­гийн хэрэг. Уг дуулиан мандах үед “Ийм сайхан нөхцөлтэй зээл байдаг юм уу” гэж гайхшаа барж, нийгмээрээ цочирдсон нь тэгш эрх, тэгш боломжийг олгох ард чилсан Үндсэн хуулийн зарч маа органик хуулиудаараа гээсний баталгаа гэхээс өөр юу хэлэх вэ.

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн чухал шийдвэр, том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал гэж хэлнэ. Гэхдээ энд Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилж шинэчлэх бус болохгүй зүйлд нь тодотгол хийгээд цааш явах тухай ойлголт байлаа.

Хамгийн чухал нь 2000 оны дордуулсан гэх долоон өөрч­лөлтийн зургааг нь энэ удаа зал рууллаа. Харин УИХ дахь намын бүлэг бүрээс УИХ­д нэг дэд дарга байна гэдэг заалтыг дордуулсан гэж үзээгүй учраас хэвээр үлдээсэн юм. Хэдийгээр давхар дээлийг бүрэн “тайлж” чадаагүй ч УИХ­ын гишүүдийн гу равны нэг нь шахуу Засгийн газартаа ороод суучихсан өнөө­гийн гажуудал ирэх зургадугаар сараас засарна. Мөн хууль бат лах босго оноо 19 байсныг 39 болгож, Ерөнхий сайд тан­хи маа өөрөө бүрдүүлдэг сон­годог парламентын жишгийг Үнд сэн хуульдаа тусгасан. Одоо гагцхүү дагаж гарах хуу лиудаа чанартай хийж байж үр дүнд хүрнэ. Үүний хү рээнд 45 хуульд нэмэлт, өөрч лөлт оруулж, “эцэг хууль”-д тусгасан заалтуудаа ба талгаажуулах ёстой юм. Тэгэхдээ зөв өөрчилж байж жин хэнэ Үндсэн хууль болно. Пар ламент ч энэ хуулиудыг эх нээс нь хэлэлцээд эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хийсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл билээ. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН 07 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

Жирийн иргэн мэдэрч байвал жинхэнэ Үндсэн хууль байгаагийн илрэл

Ази тивд таван улс, хуучин постсоциалист орнуудаас ердаа гурав нь эрх чөлөөтэй байгаагийн нэг нь Монгол

АЗИ ТИВД ЕРДӨӨ ТАВАН УЛС ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ГЭСЭН АНГИЛАЛД БАГТДАГ

Монгол

Япон

Тайвань

БНСУ

Энэтхэг

Эх сурвалж: freedomhouse.org

Б.Энхжаргал, ЗГМ сонин

ОДОО ГАГЦХҮҮ ДАГАЖ ГАРАХ ХУУЛИУДАА ЧАНАРТАЙ ХИЙЖ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРНЭ. ҮҮНИЙ ХҮРЭЭНД 45 ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, “ЭЦЭГ ХУУЛЬ”-Д ТУСГАСАН ЗААЛТУУДАА БАТАЛГААЖУУЛАХ ЁСТОЙ ЮМ.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ08 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

ЗГМ: ТОВЧХОН

АРИЛЖААМонголын хөрөнгийн бирж баасан гарагийн үнэт цаасны арилжаагаар 25 компанийн 151,188 ширхэг хувьцаа арилжлаа. Энэ өдөр 10 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийнх буурав.

ИНДЕКС

0.03 Хувь. ТОП 20 индекс 0.03 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөг боллоо.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

13 Компани. Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай” журмын дагуу үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП 20 индексийн сагсыг жил нэг удаа шинэчлэн тооцоолдог. Уг журмын дагуу ТОП 20 индексийн сагс шинэчлэгдлээ. 2019 оны үзүүлэлтээр ТОП 20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагс дотор багтсан байсан 13 компани хэвээр үлджээ.

ДУУДЛАГА ХУДАЛДАА

96.7 Сая ам.доллар. Төв банк энэ он гарснаас хойш ам.долларын ханшийн өсөлтийг сааруулах үүднээс зах зээлд нийт 96.7 сая ам.доллар нийлүүлжээ.

БАНК, САНХҮҮСанхүүгийн зохицуулах хорооноос саарал жагсаалттай холбогдуулан өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг энэ сарын 2­ны дотор ирүүлэхээр мэдээлсэн. Гэвч нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулуу болон эдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч байгууллагууд ирүүлээгүй тулд энэ сарын 10­ны өдрийн дотор асуулгыг бөглөж илрүүлэхийг дахин мэдэгдлээ.

УУЛ УУРХАЙ

78 Талбай. 2020 онд жоншны ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд 78 талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөөгөө хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлжээ. Энэ тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж тус байгууллага мэдээллээ.

ЭДИЙН ЗАСАГ

“Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав

1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо

9 11

11

М.Нургул: Үл хөдлөхийн салбарт санхүүгийн луйвар их гарч байна

Ө.Ганзориг: Сонгуулийн жил төсөв тэлэх бодлого барьдаг нь зохимжгүй

Иран онгоц унагаснаа хүлээсэн нь дэлхий нийтийн хилэнг хөдөлгөв

Daimler AG ажиллах хүчээ 3.3 хувиар багасгаж $1.5 тэрбумыг хэмнэнэ 10

Б.Мөнх-Эрдэнэ, ЗГМ сонин"Эрдэнэс Таван толгой" компанийн нүүрсний олборлолт болон экспорт(сая тонноор)

2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023

3.8

7.710.1 11.6

4.17.2

8.5

13

1815

20 2020.2

25 25

30 30

22.8

302520151050

Эх сурвалж: "Эрдэнэс Таван толгой" ХКОлборлолт Экспорт

Мо н г о л ы н х ө р ө н г и й н б и р ж и д б ү р т г э л т э й к о м п а н и у д

жил ирэх тусам ногдол ашиг хуваарилах нь нэмэгдэж байна. Зах зээлд ноёрхсон урьдын хуучинсаг хандлага өөрчлөгдөж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, тэдний саналын эрхийг хүндэтгэн үздэг болж эхэллээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг хүртэх, хүлээх нь тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайн компанийн ил тод, нээлттэй байдал, сайн засаглалын хэмжүүр нь ногдол ашиг. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг хуваарилж байгаа эсэх нь тухайн компанийг үнэлэх чухал шалгуурт тооцогдож байна.

Олон улсад нүүрсний компа-ниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдлээ. Монголд ч ялгаагүй нүүрс олборлож, экспорт хийж буй компаниудын хувьд ашиг, орлогын хэмжээ өндөр жилүүд өнгөрсөн хугацаанд тохиов. Дэлхийн нүүрсний зах зээлийн тэргүүлэгч Coal India Limited, Anglo American, BHP Billiton

Limited тэргүүтэй компаниуд өрсөлдөөнийг түүчээлэн манлайлж байна. Тухайлбал, Coal India Limited компани гэхэд сүүлийн таван жил тасралтгүй ногдол ашиг тарааж, зах зээлийг өнгөлөх болов.

Манай улсын хувьд авч үзвэл, 2019 онд хамгийн өндөр дүн­тэй борлуулалтыг “Эр дэнэс Таван тол­гой” компани хийгээд байна. Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Улсад 660 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бөгөөд цэвэр ашгийн хэмжээ нь нэг их наяд төгрөгт хүрсэн

байна. Экспортыг авч үзвэл, 14.3 сая тонныг давжээ. Өнгөрсөн онд 16.1 сая тонн нүүрс олборлосон нь 2018 онтой харьцуулахад таван сая

тонноор давуулсан үзүүлэлт юм. Тэт­гэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай УИХ­ын шийдвэртэй зэрэгцээд 2012 оноос хойш нийгэмд хүлээлт үүсгэсэн 1072 хувьцааны ног дол ашиг олон нийтийн ярианы

сэдэв дахин болов. Баялгийн шударга бус

хуваарилалтыг засаж, залруулах хамгийн боломжит хувилбар нь хөрөнгийн зах зээл гэж үздэг. Энэ утгаараа өнөөдрийн эрх

баригч МАН иргэн болгонд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, хувьцааны ногдол ашгаар дам­жуулан монгол хүн эх орныхоо баялгийн эзэн байх болно гэж томьёолж байв. Тэгвэл УИХ­ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдаж, 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэл гаргаж, үүнийг Зас гийн газар, “Эрдэнэс Тавантол гой”­н Төлөөлөн удирдах зөвлөл хангаж ажиллах үүрэг өгсөн билээ.

Цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилах эсэхийг тус ком-панийн Төлөөлөн удирдах зөвлөл эцэслэн шийднэ. Саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу ирэх дөрөвдүгээр сард болох бөгөөд энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны шийдвэр хэрхэх нь шийдэгдэх юм. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хамгийн багадаа нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” бэлтгэлээ базааж байна. УИХ­ын сонгуулийн өмнө IPO гаргах нь хэр амжилт олохыг хэлж мэдэхгүй юм.

Олон улсад нүүрсний компаниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдлээ.

Гэрэл зургийг С.Батсайхан

У.Түвшинбаяр, ЗГМ сонин

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2020.01.13, ДАВАА~№007 (1286) 09

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд хоёр тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултай “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд ярилцлаа.

-“Ятгах тусам нягтал” аяны гол зорилго юу вэ. Хэдий хуга-цаанд хэрэгжих вэ?

­2011 онд санхүүгийн луйвар, залилангийн төрлийн гэмт хэргийн тоо 688 байсан. Харин 2019 оны байдлаар энэ тоо 4600 болтлоо өссөн. Хүмүүс маш богино хугацаанд их мөнгөтэй болох, мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлахгүйгээр санхүүгийн харилцаанд орж, энэ төрлийн гэмт хэрэгт их өртөж байна. Найман жилийн хугацаанд зургаа дахин өссөн тул Монголбанк Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоотой хамтран “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж байна. Төв банк нь иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Санхүүгийн суурь мэдлэгт санхүүгийн залилан, луйвар гэсэн сэдэв

ЗГМ: ТОДРУУЛГА

М.Нургул: Үл хөдлөхийн салбарт санхүүгийн луйвар их гарч байна

шатанд гаргах эхний алхам буюу EMV чип технологид шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Үндэсний брэнд ₮ картыг EMV/NFC технологид шилжүүлснээр нууцлал, аюулгүй байдал сайжрах чухал алхам юм. Мөн виз гаргана гэсэн хаягуудтай газар их байна. Визийг тухайн улсынх нь Элчин сайдын консулын газар л гаргадаг. Үл хөдлөхийн салбарт мөн луйвар их гарч байна. Тухайн

иргэн байраа түрээсэллээ гэхэд байрных нь гэрчилгээг гаргаж аваад, зарж шилжүүлэх жишээтэй. Залилан луйврын гэмт хэрэг нь олон төрөлтэй байна. Иргэдийн мэдээлэл муу учраас залилангийн гэмт хэрэг өсөөд байна.

-Тус аяны үр дүнг хэрхэн харж байна вэ?

­Нэгдүгээрт, иргэд залилуулж байгаа гэдгээ мэдэхгүй байна. Хоёрдугаарт, залилуулсныхаа дараа хаана хандахаа мэдэхгүй байна. Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг багтаасан сурталчилгаа, зурагт хуудас зэргийг цахим орчинд нийтэлснээр иргэд тодорхой мэдлэгтэй болно. Цагдаагийн ерөнхий газартай хамтарч бай­гаа учраас цар хүрээ нь улам тэлж, Улаанбаатар хот, 21 айм гийн хэмжээнд хэрэгжинэ. Дээрх гурван байгууллага хамт ­ран эхний ээлжид агуул гаа боловс руулж, сошиал контен­туудыг бэлдсэн. Мөн олон ний­тийн арга хэмжээ зохион байгуу­лахаар төлөвлөж байна. █

багтдаг. Тус аяныг нэг сарын хугацаатай үргэлжлүүлнэ. Гол зорилго нь, иргэдэд санхүүгийн луйвар, залилангаас урьдчилан сэргийлж байх талаар мэдээлэл өгч, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ.

-Санхүүгийн ямар төрлийн хэргүүд цахим орчинд үйл-дэгдэж байна вэ?

­Тухайн хүний фейсбүүк хаягийг нь эвдэж ороод, ойр орчмынх нь хүмүүс рүү мөнгө гуйсан мессеж явуулдаг төрлийн залилангийн тоо өсөж байна. Мөн санхүүгийн бүтээгдэхүүн олон болсон. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийт 3.7 сая гаруй банкны карт байгаагаас идэвхтэй ашиглаж байгаа нь 1.5 сая. Хүмүүс картаа бусдад ашиглуулах, нууц кодоо алдах зэргээс болж санхүүгийн луйварт өртөж байна. Гэхдээ үүнийг санхүүгийн залилан гэж үзэхээр тухайн хүн өөрөө алдчихсан учраас эргэлзээтэй. Сүүлийн үед төв банк үндэсний брэнд болох төлбөрийн ₮ картыг технологийн дараагийн

Өмнө нь тус компанийн хоёр ч удаагийн оролдлого дотоодын улс төрийн эрсдэлээс болж амжилтгүй болсон билээ.

Нүүрсний үнэ ханш зах зээлд тогтвортой, өндөр байснаар 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрөө тус компани бүрэн төлж, дуусгасан. Үүнээс гадна 2018 онтой харьцуулахад компанийн цэвэр ашгийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэг их наядын ашигтай ажиллав. Нэг их наяд нь энэ оны улсын нэгдсэн төсөвт зэсийн баяжмалаас төвлөрөх орлоготой дүйцэж байгаа юм. Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн

төмөр замын ажилд эхний ээл жид 110 сая ам.дол ларын хөрөнгө оруулалт хийсэн бай на. Мөн компанийн нийт ажилтны цалинг 45 хувиар нэмэг дүүлжээ. Ногдол ашиг хуваарилах талаар тус компани 2018 оноос хойш мэдэгдэж, нэрийн дансаа баталгаажуулах, дансаа нээлгэх талаар зөвлөж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгаа аймаг, нийслэлд цөөнгүй удаа зохион байгуулсан билээ. Хэдий тийм боловч өнөөдрийг хүртэл иргэд гар дээрээ эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашиг гэж нэг ч төгрөг хүртэж чадаагүй, хүлээж, найдсан хэвээр байна.

Тус компанийн хувьцааг эзэм­

шиж буй 2.5 сая иргэн байгаагаас 1.7 сая нь бүртгэлтэй буюу нэрийн данс нээлгэжээ. Үлдсэн нь бүртгэлгүй хэвээр байна. 1072 хувьцаа эзэм шигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар “Холбоо зохион байгуулалтад орж энэ оны зургаадугаар сард 25 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг цуглуулж, УИХ­ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хурал 12 дугаар сарын 10­нд болж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг өг гэдэг шийдвэр гаргалаа. Тод руулбал, УИХ 1072 хувьцаанд ног дол ашиг өгөх боломжийг олго лоо” хэмээн манай сонинд өг сөн ярилцлагадаа дурдсан

юм. УИХ-ын Өргөдлийн байнгын

хорооноос, төмөр замын бүтээн байгуулалт руу оруулсан хөрөнгө оруулалт үр ашигтай болж чадсан эсэх, ажлынх нь чанар ямар байгааг тайлагна гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Мөн 2019 оны ашгаас хэр хэмжээний ногдол ашгийг иргэдэд олгохыг судалж, шийдвэрлэ гэдэг үүрэг өгсөн. 1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрийг хүртэл саналын эрхгүй бөгөөд саналын эрхтэй болсноор ногдол ашгаа шаардах эрх нь үүсэх юм. Ногдол ашгийг хувьцаа хэлбэрээр хуваарилах боломж бас байгаа аж. █

ХҮМҮҮС МАШ БОГИНО ХУГАЦААНД ИХ МӨНГӨТЭЙ БОЛОХ, МӨНГӨӨ ӨСГӨХ ҮҮДНЭЭС САЙТАР НЯГТЛАХГҮЙГЭЭР САНХҮҮГИЙН ХАРИЛЦААНД ОРЖ, ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТ ИХ ӨРТӨЖ БАЙНА.

Гэрэл зургийг С.Батсайхан

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ

ИНДЕКСҮҮД

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ

ИНДЕКСҮҮД

Nasdaq Composite

АПУ ХК

ГОВЬ ХК

9,203.43

614.79

281.1

9,278.86

616.79

277.14

Өдөр 0.27% Сар Жил

Өдөр 0.38% Сар Жил

Өдөр 1.41% Сар Жил

10.00

XII.05

XII.10

12.00

XII.20

XII.25

14.00 15.00

I.8

I.8

KOSPI

2,186.45

2,206.39

Өдөр 0.91% Сар Жил

09.00 11.00 13.00 15.00

FTSE 100 Index

7,596.127,587.85

Өдөр 0.14% Сар Жил

08.00 10.00 12.00

NIKKEI 225

23,739.87

23,850.57

Өдөр 0.47% Сар Жил

09.00 11.00 13.00 15.00

Hang Sang Index

28,325.8628,561.00

Өдөр 1.68% Сар Жил

10.00 12.00 14.00 16.00

Dow Jones Industrial Average

S&P 500 Index

SSE Composite Index

28,956.90

3,236.67

3,080.13

28,823.77

3,253.05

3,094.88

Өдөр 0.29% Сар Жил

Өдөр 0.49% Сар Жил

Өдөр 0.91% Сар Жил

10.00

10.00

10.00

12.00

12.00

12.00

14.00

14.00

14.00

16.00

16.00

16.00

Хоёр улсын худалдааг дэмжихээ АНУ-ын тал мэдэгдлээ

Эдийн засагч Ө.Ган-зоригтой ярилцлаа. Тэрбээр тэтгэврийн зээл тэглэх, инфляц, ханшийн өсөлт болон

бондуудын төлбөр гэх мэт тул гам-даад байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

-Дотоодын нийт бүтээг-дэхүүний алдагдлын хэмжээ буурсан үед зарцуулалтыг нэмэгдүүлж байгаа нь Монгол Улсын ирээдүйд хэр ач холбогдолтой юм бэ?

­Сонгуулийн жил бүр алдаг­далтай төсөв баталдаг. Халамжийн мөнгө бол нэг удаа зарцуулагддаг учраас төсөвт их хэмжээний алдагдал учруулдаг. Тухайлбал, төсвийн алдагдлыг нөхөх зорил­гоор төгрөгийн ханшийг барихын тулд Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого явуулдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил бүр төсвийг тэлэх, мөнгийг хумих бод лого баримталдаг. Энэ нь төг­рөгийн ханшийг сулруулж байна.

-Монголбанк инфляцыг зургаан хувь болгон бууруулах байр суурьтай байсан. Гэтэл

Г.Ану, Шинжээч

зөөлөн аргаар шийдэх ёстой байсан. Гэвч сонгуулийн хавар мөнгө тараадаг сөрөг жишгээр гэнэт гаргаж ирлээ. Энэ нь инфляцад сөргөөр нөлөөлнө. Инфляцаас гадна төгрөгийн ханш руу дамжиж нөлөөлдөг. Тэтгэврийн зээлийг тэглээд дахиад зээл өгөхгүй гэж ойлгосон. Энэ бол зөв. Тэтгэврийн зээлийг хязгаарлахгүй бол болохгүй. Учир нь залуус хөгшин настай аав, ээжээрээ далимдуулан тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл болгож авч байна. Үүнийг эдийн засгийн гажиг гэнэ.

-Тэтгэврийн зээлийг тэг-лэхийн өмнө нийгмийн даат-галын сангийн шинэт гэлийн асуудал хөндөгдсөн. Гэвч улс төрийн шийдвэрт дарагдаад өнгөрөх эрсдэл бий боллоо?

­Тэтгэврийн зээлийг тэглэхээс өмнө тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байсан. Дараа нь шинэчлэлд хамаарахгүй байгаа ахмадуудад зориулсан халамжийн бодлого гаргаж болох байлаа. Өнөөгийн нөхцөлд Нийгмийн даатгалын хуулийг тогтолцоо нь зөрчөөд байна. Хуулийн дагуу нэрийн данс нь байгаа. Нэрийн дансанд нь нийгмийн даатгал, тэтгэврийн даатгал нь алдагдалтай байна. Энэ бол 1990 оноос хойш явсан эдийн засгийн маш буруу шийдвэр. Манайх шиг төгрөгийн ханшаа алдсан хуучин

яригдана. Хэрвээ сунгаж чадахгүй бол төлөхөөс өөр аргагүй. 2021 оноос том дүнтэй бондын төлөлтүүд яригдаж эхэлнэ. Одоо байгаа нөөц болон эдийн засгийн чадавхыг харахад төлөх боломжгүй учир сунгахаас өөр аргагүй. Аль болох бага хүүгээр санхүүжилтын зардлаа бууруулах үүднээс эрэлттэй байх хэрэгтэй. Засгийн газрын бонд ес гаруй хувиар буурсан. Үүнийг Монголын ард түмэн л төлж байна. 2020, 2021 онд бид бэлэн байхын тулд Монгол Улсын гадаад нэр хүнд өсөх хэрэгтэй.

-Тэтгэврийн зээлийг тэглэх-дээ үнэт цаас гаргана. Үүнийг худалдан авах эрэлт хэрэгцээ байгаа юу?

­Төгрөгийн хувьд, зургаан хувийн өгөөжтэй бондыг хэн ч сонирхохгүй. Харин ам.доллараар гаргавал боломжтой. Засгийн газрын зүгээс ам.доллараар хэдий хэмжээний бонд гаргана, эргүүлээд төгрөгийнхөө хэмжээг сулруулна. Бүх татварын орлого төгрөгөөр байна. █

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХЭЭС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН. ДАРАА НЬ ШИНЭЧЛЭЛД ХАМААРАХГҮЙ БАЙГАА АХМАДУУДАД ЗОРИУЛСАН ХАЛАМЖИЙН БОДЛОГО ГАРГАЖ БОЛОХ БАЙЛАА.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ10 2020.01.10, БААСАН~№006 (1285) ЭДИЙН ЗАСАГ

халамжийн шугамаар иргэдэд мөнгө өгч эхэлснээр инфляц өсөх эрсдэлтэй. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

­Тэтгэврийн зээл нь төсвийг тэлж байгаа. Харин эдийн засгийн суурь анализ хийсэн бодлого уу эсвэл сонгогчдын санал авахын тулд гаргаж байгаа бодлого уу гэдэг нь маргаантай. Үүнийг эдийн засагт нөлөө үзүүлэхгүйгээр

Төсвийн алдагдал (тэрбум төгрөгөөр)

2019

1912.6

2020

2074.7

Эх сурвалж: Сангийн яам

Ө.Ганзориг: Сонгуулийн жил төсөв тэлэх бодлого

барьдаг нь зохимжгүй

социалист улс бараг байхгүй. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1000 дахин суларчихаад байна шүү дээ.

-Импортод суурилсан эдийн засагтай орны хувьд валютын ханшийн нөлөөг хэрхэн даван туулах вэ. Энэ оны төлөв ямар байна вэ?

­Макро эдийн засгийн төлөв­лөлтийн суурь асуудлын нэг нь төгрөгийн ханш унах юм. Ам.долларын эсрэг 2480 байсан төгрөгийн ханш одоо 2730

гарсан. Ойролцоогоор 300 төгрөгөөр суларчээ. Үүнийг би хүлээлтийн сулрал гэж харж байна. Тухайлбал, Монгол иргэдийн төгрөгт итгэх итгэл нь буурч, төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж байна. Харин төрийн зүгээс энэ хүлээлтийг нь дэмжсэн шийдвэр гаргаад байна. Төгрөгийн ханш суларснаар иргэдийн худалдан авах чадвар буурч, ядуурал ихэснэ. Монголбанкны валютын нөөц 2016 онд 400 сая ам.доллар байсан. Одоо 4.4 тэрбум ам.доллар болжээ. Мөнгөний нийлүүлэлт өндөр байгаа нь төгрөгийн ханш сулрахад мөн нөлөөлж байна. Монголбанкны зүгээс макро эдийн засгийн суурь хүчин зүйлээ нэгдүгээрт тавьж, иргэдийн төгрөгтөө итгэх итгэл буурч байгааг зогсоох хэрэгтэй.

-2021 онд Монгол Засгийн газрын гадаад өр төлөлтийн асуудал яригдана. Үүнийг хэрхэн давж гарах вэ?

­2020 онд Хятадын төв банкны своп хэлцлийг сунгах асуудал

Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг батлуулах, Монгол Улсыг FATF­ийн Саарал жагсаалтаас гарах зэрэг асуудлаар хамтран ажиллахаар Монгол, АНУ­ын талууд Вашинг­тонд уулзахдаа ярилцсан байна.

Энэ хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээг дэхүүн АНУ­ын зах зээлд татвар гүй экспортлогдох боломж бүр дэнэ. АНУ­ын талаас Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуц­

сан тэргүүн захирал хатагтай А.Хүүкэр Монгол, АНУ хоёр улсын худалдааны харилцааг гүнзгий­рүүлэхийн төлөө байгаагаа Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй уулзах үеэр онцолжээ. █

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”­ийг хэрэг­жүү лэхээр Засгийн газар Ев ропын сэргээн босголт, хөгж лийн банктай (ЕСБХБ) гэрээ байгууллаа. Энэ хүрээнд ЕСБХБ нийт 16.6

сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Мөн энэ үеэр Улаанбаатар, Дарханы чиглэлд 202 км авто зам шинээр барих төсөлд ЕСБХБ 137 сая ам.долларын зээл олгохоор болсноо мэдэгдээд байна. █

ЕСБХБ Дарханы замд $137 саяын зээл олгоно

Гэрэл зургийг С.Батсайхан

Иран онгоц унагаснаа хүлээсэн нь дэлхий

нийтийн хилэнг хөдөлгөв

Ясна Хадүст, Арсалан Шала

АМЬ ҮРЭГДСЭН ХҮМҮҮСИЙН БАРАГ ТАЛ НЬ ӨРНӨДӨД АЖИЛЛАЖ, СУРДАГ ИРАНЧУУД. БУСАД ЗОРЧИГСОД Ч ИРАН ГАРАЛТАЙ КАНАД, ШВЕД, ИХ БРИТАНИЙН ХАРЬЯАТ НАР БАЙЖЭЭ.

Газар нутгийн бүрэн эрхт байдлыг эрхэмлэдэг ерөнхий­лөгчөө арлын сонгогчид дахин сонгосон нь Тайванийг эрх мэдлийнхээ хүрээнд эргүүлэн авчрах Ши Жиньпиний төлөв­лөгөөг биелэхэд улам хүнд­рэлтэй болгож, БНХАУ­ын стратеги амжилт олох эсэхэд эргэлзээ төрүүлэв.

Хоёр дахь удаагаа сонгог­дохоор өрсөлдсөн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь бямба гарагт болсон сонгуулиар өрсөлдөгч, БНХАУ­д нөхөрсөг байр суурь баримталдаг Хань Гоюйг хол давуу яллаа. Цай Инвэний ялалт нь Тайванийн тусгаар тогтнолыг эрхэмлэгч, 2000 оноос хойш сонгуульд дөрөв дэх удаагаа ялж буй Ардчилсан Дэвшилтэт Намыг дэмжих иргэдийн дэмжлэг ихэссэнийг харууллаа.

Ардчилсан Дэвшилтэт Нам нь Тайванийн парламент – Хууль тогтоох Юаньд зөрөө багас сан ч аанай давамгай ялалт байгууллаа.

Цай Инвэнь өөрийгөө засгийн эрх барьж байгаа

цагт Тайванийг БНХАУ-тай нэгтгэх тухай яриа байхгүй хэмээн мэдэгдэж ирсэн юм. Харин Хань Гоюйгийн Гомин­дан нам БНХАУ­тай илүү ойр байр суурьтай. Цалин хөлс, орон сууц, агаарын чанар зэрэг асуудал чухал байж ирсэн сонгогчдын хувьд Тайвань, БНХАУ­ын хоорондох нарийн цогц харилцаа ч нийгмийг талцуулах ан цав болдог.

Цай Инвэнь ялалтынхаа дараа Тайбэйд сонгогчдодоо хандан “ардчиллын үнэт зүй-лийг амьдралд хэрэг жүүлж”, дэлхий ертөнц Тай ванийг бэрхшээл бус, түнш гэж үздэг болоход анхаарч ажиллахаа мэдэгд лээ. Хоёр эргийн хоо­рондох яриа хэлэлцээг эрх тэгш зарчимд тулгуурлан сэргээ хийг Бээжинд уриалсан Цай Инвэнь харилцааны “тогт­вортой, эрүүл” арга үүсгэн бүрдүүлэхэд аль аль тал чармайна хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ удаагийн сонгууль “ардчи лал, эрх чөлөөтэй байх уу, үгүй юу гэсэн сонгууль” болж өнгөрлөө хэмээн тэр­бээр тайлбарлаж байлаа. █

Украины агаарын хөлгийг залуурт пуужин хэмээн андуурч унагаснаа хүлээсэн Иран

дэлхийн нийтийн шүүмжлэлийн бай болж, Тегераны гудамжнаа дээд удирдагчийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн ажиллагаа дэгдсэн нь АНУ­ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг хүлээв.

“ Б и д э с э р г ү ү ц л и й н ажиллагааг анхааралтай ажиглан та бүхний зүрх зоригийг үнэлж байна” хэмээн Трамп бямба гарагт Twitter­т фарси, англи хэлээр жиргэжээ.

Иран улс Украины PS752 дугаартай онгоцыг унагаснаа хүлээсний дараахан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “уур хилэнг”-ээ илэрхийлсэн юм. Амь үрэгдсэн 176 хүний 57 нь Канадын харьяат иргэд байжээ.

“Иран хэргээ хүлээсэн нь ноцтой. Иргэний агаарын тээврийн онгоцыг харваж унагана гэдэг аймшигтай хэрэг. Тус улс бүх хариуцлагыг хүлээх ёстой” хэмээн Канадын ерөнхий сайд Оттавад болсон хэвлэлийн хурлаар дээр мэдэгдэв. Трюдо уг мэдэгдлээс өмнөхөн үндэсний хэмжээнд гашуудал зарласан юм.

“Сүйрлийн үр дагавартай алдаа” хэмээн эрх баригчид нь мэдэгдсэн Иран улс буруугаа бүрэн хүлээхийг Украины Ерөнхийлөгч В.Зеленский

Тайванийн сонгуульдЦай Инвэнь яллаа

Daimler AG ажиллах хүчээ 3.3 хувиар багасгаж

$1.5 тэрбумыг хэмнэнэ

Сун Чиньмэй, Дебби Ву

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 2020.01.13, ДАВАА~№007 (1286) 11

телевизээр мэдэгдлээ. Сүйрсэн онгоцны хар

хайрцгийн мэдээллийг тайлах ажилд Украин, Иран хамтран ажиллана. Мөн Украины засгийн газар онгоцны сүйрлээр амь үрэгдсэн бүх хүний ар гэрийнхэнд хохирлын мөнгө төлнө гэдгийг Зеленский тайлбарлав.

Амь үрэгдсэн хүмүүсийн төлөөнөө шударга шүүх шаардаж буй Трюдо болон түүний британи түнш Борис Жонсон нар булангийн бүс нутагт үүсээд буй дайсагнагч уур амьсгалыг зөөлрүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

“Ираны ухаангүй үйлдэл дахиад л хөнөөлт үр дагаварт хүргэлээ” хэмээн Трампын

засаг захиргааны, нэрийг нь дурдахыг зөвшөөрөөгүй дээд албаны эрхэм дүгнэв.

Нислэгт ашиглаад гурван жил болсон Boeing 737­800 онгоцыг лхагва гарагт Тегеранаас хөөрснөөс хойш хоёр минутын дараа унагасан юм. Ирак дахь АНУ­ын цэргийн баазууд руу Иран улс пуужин харваснаас хойш хэдхэн цагийн дараа уг эмгэнэлт үйл явдал боллоо.

Амь үрэгдсэн хүмүүсийн бараг тал нь өрнөдөд ажиллаж, сурдаг иранчууд. Бусад зорчигсод ч иран гаралтай Канад, Швед, Их Британийн харьяат нар байжээ.

Тегераны Амир Кабир сургуулийн гадаа оюутнууд бямба гарагийн орой цугларан лаа асааж “диктаторт үхэл”, “огцрох хангалтгүй, шүүх ёстой” хэмээн хашхиралдаж эхэлснийг хууль сахиулагчид тараажээ.

Нисэх онгоцыг ойртож буй залуурт пуужин гэж таньсан алдааг залруулах сонголт холбоо “гацсан”­аас болж шийдвэр гаргахад арван секундын хугацаа үлдсэнийг И с л а м ы н х у в ь с г а л ы г хамгаалагчдын корпусын агаар, сансрын хүчний команд­лагч Амир Али Хажизаде тайлбарлав.

Алдаагаа ухаарч эмгэнэлт хэргийн гэрч болох нь тодормогц үхмээр санагдсанаа командлагч бямба гарагт Тегеранд болсон хэвлэлийн хурал дээр өгүүлсэн юм. █

Ираны агаарын хүчний командлагч “шийдвэр гаргахад аравхан секундын хугацаа байсан” гэжээ

Дан цахилгаан хөдөлгүүр, автомат жолоодлогын прог­рамм хангамж зэрэг ирээдүйн технологид оруулах хөрөнгө оруулалт нь Daimler AG­ын автомашин үйлдвэрлэлийн уламжлалт бизнест нь таагүй нөлөөлж эхэллээ.

Маргаашийн автомашины шинэ технологи хөгжүүлэх аж­лыг санхүүжүүлэх хөрөнгө төв­лөрүүлэх зорилгоор Daimler­ын үйлдвэрлэлийн зардлыг бүх салбар даяар танах гэж байгааг герман компанийн гүйцэт гэх захирал Ола Калле ниус Лас Вегасны CES 2020 шоуны үеэр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Аварга цар хүрээ тэй хөрөнгө оруулалтын улмаас багассан ашиг орлогоо сайжруулах

үүднээс дэлхий даяар 10 мянга гаруй ажлын байр танах гэж байгаагаа Daimler AG бүр жилийн өмнө мэдэгд сэн юм. Daimler AG хөнгөн тэрэг, ачааны машин, санхүүгийн үйлчилгээний салбаруудынхаа ашиг орлогыг өсгөх зорилгоор хуулийн бие даасан этгээд болгох төлөвлөгөөг жилийн өмнө танилцуулж хөрөнгө оруу­лагч даасаа зөвшөөрөл авчээ. Тус корпорац 2022 он гэхэд зардлаа 1.4 тэрбум еврогоор (1.5 тэрбум ам.дол лар) бууруулахын тулд ажиллах хүчээ дор хаяж 3.3 хувиар багасгах шаардлагатай.

Daimler­ын хувьцааны үнэ Франкфуртэд лхагва гарагийн өглөөний арилжаагаар 0.6 хувиар буурчээ. █

Кристоф Раувальд

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ12 2020.01.13, ДАВАА~№007 (1286) БАЯЖИХ УХААН

Залуудаа тархиа “зулгаахгүй” бол хөгшрөөд махаа “зулгаана”

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Магнайд нь зу­раас тодорч, сан чиганд нь хяруу суусан 50 эргэм насны

таксины жолоочтой хагас цаг хууч хөөрөв. Улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуураа илэрхийлэх Pri­us 20 машинтай жолооч ах “Би 26 жилийн турш гадаадад ажиллаж байгаад жилийн өмнө Монголдоо ирсэн. Насны залууд ч бодох санах зүйлгүй, олсон мөн гөө үрэн таран хийж, халгиж, цал гиж л явлаа. Гэтэл нэг л мэдэхэд 50 хүрчихсэн, гавьяагүй, гоонь эр эх орондоо ирсэн. Ахад нь одоо зохиосон гэр бүл, цогцлоосон амьд рал, үрэх мөнгө, үнсэх үр ал га. Цалгиж явахдаа цааш хий­сэн хэдэн “цаасаараа” энэ ма­шиныг аваад, одоо халтуур хийж амь зогоож байна. Залуу даа зор гоороо, ухаангүй амьдарс­ны хаа горыг насны эцэст үүрч яваа эр дээ би” хэмээн са­нааширна. Ах яриагаа үргэлж­лүүлэн “Залуу насандаа л ухаан­тай амьдрах хэрэгтэй юм билээ шүү. Надад мөнгө чухалчилж явсан үе байгаагүй. Үрэх гэж л ол дог, хөдөлж, хөдөлмөрлөж байж өөрөөсөө харамлахгүй гэж сагсуурч, ёстой л гарын са­лаа гаар доллар, юань, төгрөгийг урс гаж явсан омголон нөхөр. Одоо л гэмших юм. Олон залуус над шиг алдах вий гэж сэтгэл эмзэглэдэг. Залуу нас богино юм билээ шүү дүү минь” хэмээх ахын хүүрнэл биднийг зорьсон газраа хүрэх үед өндөрлөв.

Ид хав бүрдсэн идэр за-луу насандаа ирээдүйгээ цогц лоож, санхүүгийн болон

гэр бү лийн бат бөх байдлыг бий болгоорой гэсэн ахын захиасыг уншигчдадаа уламж-ла хын сацуу залуудаа орлогоо нэмэгдүүлж, олсноо зөв зар-цуулах талаарх санхүүчдийн зөвлөгөөг хүргэж байна.

ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛ"Чөлөөт зах зээлийн эдийн

засаг бүхий өнөөгийн нийгэмд хүн бүхэн хүссэнээрээ мөнгө олох боломж нээлттэй” хэмээн саятан Стив Сиболд хэлсэн байдаг. Санхүүгийн бат, бөх байдал б и й

болгох хамгийн э х н и й алхам бол орлогоо нэ мэг­ дүүлэх юм. Мөн орло гын олон эх үүс­вэртэй байх нь амархан хө­рөнгөжих шал гар сан арга. Өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүмүүсийг судлахад 65 хувь нь гурав, 45 хувь нь дө рөв, 29 хувь нь тав ба түүнээс дээш сувгаар орлого олдог бо лох нь тогтоогджээ. Мөн нэ мэлт эх үүсвэрийн ихэнх нь тү рээс, хувьцааны зах зээл дэх хөрөнгө оруулалт, мөн бизнесийн хамтын эзэмшил зэрэг байсан аж. Гэхдээ үүнд багагүй хөрөнгө шаардлагатай. Хэрэв та одоогоор тийм боломжгүй бол өөрийгөө ча давхжуулахад анхаарлаа хан дуулж, чадвараараа мөнгө олоорой. Тухайлбал, хэлний бо лон компьютерын мэдлэгээ сайж руулан орчуулга, дипломын ажил, бие даалт зэрэг хийж,

мөн гө олох нь орлогын нэмэлт суваг юм. Мөн таны эзэмшсэн чадвар мөнхийн хөрөнгө оруу лалт учир хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэн, үнэ цэнтэй нэгэн байхын тулд алхам бүртээ өөрийгөө хөгжүүлээрэй.

ӨӨРТӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛМэдлэгийн цар хүрээгээ нэмж,

шинэ мэдээллээр өөрийгөө үр­гэлж “цэнэглэж” байх хэрэгтэй. Сал бартаа хамгийн шилдэг нь байх зайлшгүй шаардлагагүй ч санхүү, эдийн засаг, улс төр, спорт гэх зэрэг аль ч салбарын хүн тэй, ямар ч сэдвээр яриа өр нүүлэх чадвартай байх нь та­нилын хүрээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон зүйлд эерэг нөлөө үзүүлдэг.

ХУВИЙН САНХҮҮГИЙН ТӨСӨВ ЗОХИОХ

Орлого зарлагаа урьдчилан тө­лөвлөж, санхүүгийн байдалдаа хяналт тавиарай. Мөн сугалаанд мөнгө хожих, татварын буцаан олголт зэрэг төлөвлөөгүй орло­го таны дансанд орж ирсэн бол санхүүгийн төлөвлөгөөгөө ши­нэчлээрэй. Тухайлбал, нэмэлт орлогоо байрны төлбөр, хад га­

ламж зэрэгтээ з а р ц у у л а х нь ухаалаг сонголт юм. Ихэнх хүн төлөвлөөгүй мөнгө олсон

үедээ зохиомол хэрэгцээ бий болгодог. Гэнэт мөнгөтэй болмогц үнэртэй ус, өнгийн шаахай өмсөхийг хүсэж, үнэ тэй хоол ид мээр са нагддаг.

Гэ сэн ч энэ нь түр зуу рын сэт гэл хөдлөл учир мөн гөө ирээдүйдээ зориулан хад галаарай.

ӨР, ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ

Тогтмол хадгалж, хөрөнгө оруулж эхлэхийн өмнө хуримт­луулсан өр зээлээ төлж эхлэх нь зөв. Их хэмжээний зээлийн хүү таны мөнгийг “хумсалж” байдаг. Мөн сар бүр төлөх мөнгө үндсэн орлогыг бууруулдаг бөгөөд торгуулийн хуримтлал ч мөн өр, зээл юм. Тиймээс хадгаламждаа мөнгө хийхээсээ урьдаж, бүх өр зээлээ төлж барагдуулаарай. Хэ рэв их хэмжээний зээлтэй бол зээл төлөхдөө орлогынхоо багагүй хувийг зарцуулах нь зөв. Ин гэснээр 50 нас хүрэхдээ өргүй, хөрөнгөтэй байх болно.

ЭРСДЭЛ ГАРГАХТа залуу байна. Таны өмнө цаг

Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд бүх хүн хүссэнээрээ орлого олох боломж байна

ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРӨӨР БАЯЖСАН ХҮМҮҮСИЙГ СУДЛАХАД 65 ХУВЬ НЬ ГУРАВ, 45 ХУВЬ НЬ ДӨРӨВ, 29 ХУВЬ НЬ ТАВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ СУВГААР ОРЛОГО ОЛДОГ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ.

хугацаа байна. Тиймээс эрсдэлтэй боловч их орлого авчрах зүйлд хөрөнгө оруул. Ажлаасаа гарч хувийн бизнес эхлүүлэх талаар бодож болно шүү дээ. Хэрэв байдал буруугаар эргэвэл засах завсарлага аваарай. Ихэнх хүн эрсдэлгүй замаар явахыг илүүд үздэг. Хэрэв та энэ цуваанаас тасрахыг хүсч байвал шинэ, таагүй зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй. Дэлхийн тэрбумтнуудын олонх нь эрсдэлтэй нүүр тулж байсан төдийгүй амжилтад хүрэхийн өмнө уналт, босолтын аль, алиныг мэдэрсэн байдаг.

ТЭРБУМТНУУД ХЭДЭН НАСАНДАА БАЯЖИЖ

БАЙСАН БЭ Фэйс бүү кийг үн­

дэс лэгч Марк Цу ­керберг, 2008 онд буюу 23 на сандаа хам гийн залуу тэр бумтан болж байжээ.

АНУ­ын биз несмэн, Майкро­софт компанийг үүсгэн

байгуулагч Билл Гейтс, 1987 онд буюу 31 на сан­даа хамгийн за луу

тэрбумтнаар тодорч байсан. Тэ рбээр 1997

оноос хойш дэл хийн хамгийн баян хүмүүсийн жаг саалтыг тэргүүлсээр байгаа юм.

Spanx­ийн үүс­гэн байгуулагч Са­ра Блейкли анх 41 насандаа буюу 2012 онд тэр­бум тан бол сон. Тэ рбээр Спанксийг 100 хувь дангаараа эзэмшдэг бөгөөд хамгийн анхны эмэгтэй тэрбумтнуудын нэг билээ. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ 2020.01.13, ДАВАА~№007 (1286) 13

Б.Гандолгор , ЗГМ сонин

Хувь хүний хичээл зүтгэл орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмрээ оруулдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй

Эх дэлхийдээ хайртай ухаалаг хүмүүсийн амьдрал био болж эхэлж байна. Био гэдэгт химийн хортой бодисын хэрэглээгээ хязгаарлах, хог хаягдлаа багасгах, эмц цэгцтэй байх гээд олон зүйл хамаардаг. Гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэх, хуванцар савнаас татгалзахн, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нөлөөлөх боломжтой. Экологид ээлтэй хэрэглээг хэвшүүлэх зорилго тавьж энэ жил ямар ч байсан дэлгүүрээс гялгар уут, тор худалдаж авахгүй” гэж байнга өөртөө хэл. Цүнхэндээ үргэлж даавуун тор хийж яв. Санаагаа хэрэгжүүлэхэд энэ танд тусална. Гялгар уут хэрэглэхээс татгалзсанаар тухайн гэр бүлийн хог хаягдал багасна. Мөн хогоо ангилж хаяж сурах хэрэгтэй. Хогны зориулалтын уут худалдаж аваад түүнийхээ дээр хуванцар сав, цаас гэх мэтээр хогоо ангилж хийх зориулалтын болгож бичиг нааж болно. Хүн амьдралынхаа алхам тутамд зөв хандлага төлөвшүүлж, байгаль экологид ээлтэй хэрэглээг хэвшүүлж чадвал өөрөө өөрийгөө ялж буй нь тэр. Бага ч гэсэн хувь хүний хичээл зүтгэл орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмрээ оруулдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Хэрвээ шил олдохгүй бол төмөр

хоолны сав байж болно.Цэвэр оливийн тосоор хийсэн

саван 50 грамм хэмжээтэй байхад болно. Учир нь амьтны өөх тос ороогүй цэвэр оливийн тосоор хийсэн веган саванг устай найруулсны дараа царцаж хатдаггүй давуу талтай. Бохирдлын өөх тос сайн цэвэрлэнэ. Мөн хүнсний цагаан уксус 100 мл байхад болно. Шил шаазанг уксус сайн цэвэрлэдэг бас ариутгах чанартай байдаг.

Буцалсан халуун усаа нэг литрийн саванд хийж, 50гр оливийн нунтаг саванг хийж сайтар хутгана. Энэхүү бэлдмэл дээрээ 100 мл уксусаа хийгээд мөн адил сайн хутгана. Ингээд аяга, таваг угаагч био шингэн бэлэн болох юм.

ХҮҮХДЭДЭЭ ЧИХМЭЛ ТОГЛООМ

БҮҮ СОНГО Чихмэл болон

хуван цар тоглоом хүүхдийн эрүүл мэндэд тийм ч сайн биш гэдгийг эмч нар анхааруулдаг. Х у в а н ц а р тоглоомонд хар тугалга тодорхой х э м ж э э г э э р агуулагддаг тул тархи мэдрэлд сөрөг нөлөөтэй б а й д а г а ж . Харин чихмэл т о г л о о м о н д тоосны хачиг үүрлэдэг учраас хүүхдэдээ авч өгөхгүй байвал

зүгээр. Ер нь хүүхдийн тоглоом цөөн төрөл байх нь гэр эмх цэгцтэй байхад бас хүүхдийн тайван байдал, анхаарал төвлөрөхөд сайн нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар олон төрлийн тоглоомоор тоглож өссөн хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар тааруу байсныг

тогтоожээ. Иймээс цөөн төрлийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор хүүхдээ наадуулбал оюунлаг хүн болж төлөвших давуу талтай аж. Бас нэгэн чухал зөвлөгөө хүргэхэд м о н г о л ч у у д х ү ү х д и й н х э э тоглоомын нэг том хайрцагт бүгдийг нь хийгээд өрөөнийхөө буланд тавьчихдаг. Ингэж нэг хайрцагт хийх нь маш буруу хэвшил юм байна. Хүүхэд хайрцагны ёроолд

байгаа тоглоомыг авахын тулд бүгдийг асгаж, эмх цэгцгүй

байдал үүсгэж, ээжүүдийг бухимдуулдаг. Тиймээс хүүхдийнхээ өрөөнд тоглоомны тавиур хийж өгч, өрж тавьж байх нь хүүхэд хүссэн тоглоомоороо тоглоход хялбар байхаас гадна эмх цэгцтэй харагддаг.

нь хийвэл илүү чухал байгааг нь сонгодог болсон байна. Цагийн нарийн төлөвлөлт хийж, гэрийнхээ ажлыг амжуулдаг болсноор амралтын өдрүүдэд өөртөө цаг гаргах боломжтой болжээ. Тухайлбал, шөнийн 12 цагаас өмнө унтдаггүй хүүхдүүдээ бүтэн сар хичээсний эцэст оройн 20:00 цагт унтуулдаг болсон байна. Ингэснээр гэрийн ажлаа амжуулах цагтай болсон байна. Хүүхдүүдээ унтахаас өмнө чимээ гаргадаг ажлуудаа амжуулж, унтсан хойно нь хувцаснууд эвхэж эмхлэх, индүүдэх гээд чимээ гаргахгүй зүйлийг хийдэг болжээ.

Мөн ажлаасаа тарж ирээд угааж, цэвэрлэх ажлаа амжуулснаар амралтын өдрийг ном, унших агаарт алхахад зориулж чаддаг болсон байна. Түүнчлэн гэр цэвэрлэхэд хүүхдүүдээ дайчилдаг болсон нь тэдэнд ажил сургах, аливаа зүйлд бүтээлч, хариуцлагатай хандахад эергээр нөлөөлсөн гэж ярьж байлаа. █

Био амьдрал бидний шинэ

хандлага

ХОГНЫ ЗОРИУЛАЛТЫН УУТ ХУДАЛДАЖ АВААД ТҮҮНИЙХЭЭ ДЭЭР ХУВАНЦАР САВ, ЦААС ГЭХ МЭТЭЭР ХОГОО АНГИЛЖ ХИЙХ ЗОРИУЛАЛТЫН БОЛГОЖ БИЧИГ НААЖ БОЛНО.

УГААЛГЫН ШИНГЭНЭЭ ГЭРТЭЭ ХИЙЖ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ

Дэлгүүр, худалдааны захуудад олон төрлийн угаалгын бодис зардаг ч хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдэг нь зуун хувийн баталгаагүй. Дийлэнх нь химийн бодисын найрлагатай байдаг учраас харшилтай, эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүсийн өвчнийг сэдрээдэг талтай. Тиймээс мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглээг өөртөө бий болго. Ингэхийн тулд гэртээ угаалгын шингэнийг орлох бүтээгдэхүүн хийж хэрэглэж хэвших хэрэгтэй. Ажилсаг, нямбай, эрүүл мэнддээ хайртай бүсгүйчүүд гэртээ угаалгын шингэнээ өөрсдөө хийж хэрэглэдэг.

Гэртээ аяга, таваг угаагч шингэн бэлтгэхэд тийм ч их зүйл зарцуулахгүй. Гар доорх материалаа ашиглан аяга, таваг угаагч бэлтгэх талаар жижигхэн зөвлөгөө хүргэе.

Буцалсан халуун ус хийх зориулалтаар нэг литрийн багтаамжтай шил бэлтгэнэ.

ГЭРИЙН АЖЛАА ЦАГИЙН ХУВААРИАР ТӨЛӨВЛӨ

Олон хүүхэдтэй ээжүү дийн гэрийн ажил доороосоо л ундарч байдаг. Нэг хэсгээс нь цэвэрлэж байхад нөгөө хэсэгт хүүхдүүд хоол, цайгаа асгах тоглоомоо тарааж шидэх гээд бухимдуулах нь бий. Дөрвөн хүүхэдтэй ээж С.Солонгын амьдралын хэмнэлийг сонирхлоо. Түүний ажлын өдрүүд нь ачаалал ихтэй өнгөрдөг. Амралтын өдөр нь угаалга цэвэрлэгээ, хоол хийх гээд мөн л амхийх чөлөөгүй өнгөрөх нь хэвийн үзэгдэл гэнэ. Заримдаа ууланд алхмаар, ном уншмаар санагддаг ч хүүхдүүдийн хажуугаар амжуулах зав байдаггүй аж. Иймээс тэрбээр гэртээ цагийн хуваарь гаргаж ажлаа төлөвлөдөг болжээ.

Мөн ажлын хуваарийн тэмдэглэл хөтөлж, эхлээд алийг

Мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглээг өөртөө бий болго. Ингэхийн тулд гэртээ угаалгын шингэнийг орлох бүтээгдэхүүнийг хийж хэрэглэж хэвших хэрэгтэй.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ14 2020.01.13, ДАВАА~№007 (1286) СУРТАЛЧИЛГАА

Хатан хаан Гарри, Меган нарын талаар гэр бүлийн зөвлөлийн хурал зарлав

Зөвлөл дээр Гарри ба түүний хатан Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн ахлах гишүүний үүрэг, хариуцлагаас татгалзсан асуудлыг хэлэлцэнэ

Хойд хөршийн газар нутагт цаг агаар бусад орнуудтай харьцуулахад 2.5 дахин түргэн дулаарч байгаа гэсэн мэдээ Российская газета сонинд нийтлэгджээ. Геофизикийн обсерваторийн цаг уур судлалын ажилтан А. Киселев, Е. Акентьева нар энд ярихдаа “Цаг уурын дулаарал бол байгалийн үзэгдлүүдийн зөвхөн нэг нь. Үүнээс гадна дэлхий дээр хур тунадасын норм, атмосфер дахь агаарын эргэлт, далай тэнгисийн усны урсгал өөрчлөгдөж байгаа” гэв. Энэ бүх хүчин зүйлс уур амьсгалыг

өөрчилж байна.Оросын хувьд гэвэл

уур амьсгалын дулаарал дэлхийн дундажтай жишихэд 2.5 дахин илүү хурдацтай байгаа юм. Эрдэмтэд үүнийг тайлбарлахдаа тус улс хуурай газрын талбай нь усны гадаргын

т а л б а й н а а с том цорын ганц өргөрөг дээр о р ш д о г о о с ш а л т г а а л с а н г э ж э э . Т у х а й л б а л , хуурай газрын дулаан шингээх чадвар усныхаас эрс өөр байдаг. Үүний сацуу Арктикт дулаарал

дунджаас 3.5 дахин түргэн явагдаж байгааг мэдээлэв. █

33 настай Норихита Арима Токиогийн жирийн нэг таксичин биш. Магистрын зэрэгтэй тэрээр гайгүй ирээдүйтэй ажлаа хаяжээ. Оффист өдөржин суудаг уйтгартай ажлаасаа салж, илүү эрх чөлөөтэй ажил хайсан гэнэ. Одоо Арима 18 цагийн турш жолоо мушгиж, компанийн журмыг биелүүлэхээс гадна, согтуу зорчигчийн бохирлосныг цэвэрлэдэг болов. Гэхдээ өөрөө өөртөө эзэн болж цагийн ихэнхийг дарга нараас зайтай өнгөрөөнө. Associated Press агентлагийн зурагчин Жэй Хун Аримагийн ажлын өдрийг сурвалжилсан байна.

Токиогийн таксины жолооч нар зорчигчдоос цэвэрхэн хувцаслах нь олонтоо. Арима таксигаа барихдаа үргэлж цэмцгэр костюм,

зангиа, цагаан бээлий өмсөнө. Таксины жолооч сахлаа байнга хуссан байхаас гадна, биедээ шивээсгүй ба хар шил зүүх ёсгүй. Гурван жилийн өмнө өгөгдлийн шинжээч байсан тэрээр “Японд амар хялбар ажил байхгүй. Гэхдээ бусад газартай харьцуулбал би жолооны ард арай тайван байдаг. Бүгдийг өөрөө хийх нь таалагддаг. Асуудал гардаг л даа. Гэхдээ оффисын хэл амнаас ангид сэтгэл амар” хэмээн ярилаа.

Арима ажилдаа дугуйгаар очих ба тэнд 30­40 эрэгтэй цуглаж, замд гарахын өмнө Синтогийн сүмд мөргөл хийдэг аж. Армитай жаахан төстэй гэж Арима хэллээ. Жолооч бүрд 77 зүйлтэй ажлын байрны дотоод журам гардуулжээ. Энд зорчигчтой яаж ярих, бусдад яаж харагдах, жолоогоо нэг гараар

барих уу, хаалга нээж өгөх үү гээд олон асуудлыг нэг бүрчлэн тайлбарлана. Машинд суухаас өмнө архины тест хийнэ. Жаахан хэцүү санагдах ч 10 жилийн өмнө Бээжингийн таксины жолооч

нарыг машиндаа идэж, шүлсээ хаяхгүй байхыг зааж байсантай харьцуулахад бага хэрэг.

Норихита Амира шөнө ажиллаж, согтуу хүмүүсийг баарнаас гэрт нь хүргэдэг аж. Согтуучууд ихээхэн

төвөг учруулах авч Японы хуулиар таксичин зорчигчийг авахаас татгалзах ёсгүй. Хэрэв урьдаас захиалсан бол заавал хэлсэн газар нь хүргэх ёстой. Токиод таксины жолооч 18 цаг ажилладаг бөгөөд энэ хугацаанд 50­60 мянган иен олсны талыг нь компани авч, үлдсэн нь жолоочид ногддог байна. Энэ оны долдугаар сард Токиод олимпын тоглолт эхэлнэ. Арима англиар чөлөөтэй ярьдаг учир жуулчид хүлээн авахад бэлэн. Харин англиар ярьдаггүй жолооч нар планшет буюу утсаар орчуулагчтай ярьж болно. Тэрээр “Япончууд бид бие биеэ нийгмийн нэг хэсэг гэж үздэг учир тэд таксины жолоочийг хүндэтгэн үзэх нь нь аль ч ажил мэргэжилд ханддагтай нь адил юм” хэмээн өгүүллээ. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ЕРТӨНЦИЙН СОНИН САЙХАН 2020.01.13, ДАВАА~№007 (1286) 15

Их Британийн хатан хаан Елизабета II гэр бүлийн з ө в л ө л и й н хурал зарласныг

SkyNews мэдээлэв. Тус сувгийн мэдээгээр даваа гарагт гэр бүлийн Сэндрингем эдлэнд хатан хаанаас гадна Уэльсын ханхүү Чарльз, Кембрижийн гүн Уильям (Гарригийн эцэг, ах нар) болон Сассексийн гүнтэн Гарри нар цугларах аж. Зөвлөл

дээр Гарри ба түүний хатан Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн ахлах гишүүний үүрэг, хариуцлагаас татгалзсан асуудлыг хэлэлцэнэ.

Маркл Британийг орхиж, хэд хоногийн өмнө явсан найман сартай хүү Арчи дээр очихоор ниссэн байна. Гарри үүссэн хямралыг шийдэхээр үлджээ. Энэ сарын найманд Гарри, Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн гишүүний

алдар хүндээс татгалзаж, Сассексийн гүн ба гүнгийн хатан цолоо хадгалж үлдэхээ мэдэгдсэн. Тэд цаашдаа улсын төсвөөс санхүүжилт авахаа зогсоож, санхүүгийн бие даасан байдалд шилжинэ гэжээ. Тэд албаны арга хэмжээнд хатан хааны гэр бүлийг төлөөлөхгүй боловч Хатан хаан ба хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ хэмээсэн нь шуугиан тариад байгаа юм. █

Оффисын шинжээчийн ажлаа орхиж таксины жолооч болсон нь

Орост харьцангуй их дулаарсны учрыг тайлжээ

Тус улс хуурай газрын талбай нь усны гадаргын талбайнаас том цорын ганц өргөрөг дээр оршдогоос шалтгаалсан.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ16 2020.01.13, даваа~№007 (1286) СУРТАЛЧИЛГАА

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ГОО САЙХАН 17 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

Ялдам бүсгүй Б.Номин-Эрдэнэ

Биеийн жин: 48кгБиеийн өндөр: 167смБиеийн харьцаа: 88:61:92Биеийн дуртай хэсэг: Хамар Орд: Загас Төрсөн он, сар, өдөр: Нууц Үсний өнгө: Бор Нүдний өнгө: Бор Төгссөн сургууль: БНСУ-д сурдагАжил: Фото модель Мэргэжил: Олон улсын худалдаа Идэх дуртай хоол: Солонгос хоол Дуртай өнгө: Ягаан Хобби: Аялах, шинэ зүйл турших Зорилго: Сайн боловсон хүчин болох Баримталдаг зарчим: Үнэн байх Үзэх дуртай кино: Зөгнөлт киноХэлэх дуртай үг: Хийвэл бүү ай, айвал бүү хий Instagram: giillenn

О.Даваасүрэн, ЗГМ сонин

Miss world Mongolia тэмцээний шагналт, гоо бүсгүй Б.Номин-Эрдэнийг “Гоо сайхан” буландаа онцолж байна. Загварын ертөнцөд фото моделийн чиглэлээр танил болсон тэрбээр Miss oriental tourism, Miss global beauty queen зэрэг олон улсын тэмцээнд хүч үзэн, шагнал хүртэж байжээ. Тэрбээр чөлөөт цагаараа хэлний мэдлэгээ сайжруулахыг зоридог тэрбээр хятад, солонгос, герман хэл мэддэг аж.

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ18 2020.01.13, ДАВАА~№007 (1286) БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ

БЭЛЭГ ДУРСГАЛЫН ДЭЛГҮҮРҮҮД БОРЛУУЛАХ САНАЛ ТАВЬДАГ Ч ҮНЭ НЭМЖ ЗАРДАГ БОЛОХООР ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ. ҮНЭ ХАНШАА ТОГТВОРТОЙ БАРИХ ЗОРИЛГООР БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БАРААГАА ТӨВЛӨРҮҮЛСНЭЭС ХОЙШ БОРЛУУЛАЛТ 30-40 ХУВЬ НЭМЭГДСЭН.

Тус үйлдвэрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ОХУ­ын царс модон хавтангаар хийдэг гурилын гампанз аж. Уг гампанзаа үндэсний хөгжим болох морин хуур зэрэг бүтээгдэ­хүүний хамт БНСУ, Япон руу гаргадаг.

Бүтээгдэхүүнээбайгальд унаж хатсанхуш модоор хийсэн тул хэлбэр, загвараа хэзээ ч алддаггүй

Монгол Улсын тавилгын зах зээлийн 55 хувийг импорт, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэл эзэлдэг. Түүхий эд нь Монголоор дүүрэн байгаа гэр ахуйн тавилгаа ам.доллараар авдаг нь харамсалтай. Тавилгын импортыг БНХАУ манлайлж, БНСУ, Польш, Малайз удаалж байна. Социализмын үед манай улсад бүхий л төрлийн үйлдвэрлэл өрнөдөг байсан гэхэд хэн ч маргахгүй. Гутлаас эхлээд арматур, төмөр, ойр зуурын цахилгаан тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Гэтэл 1990 оны хувьчлалаар бүгд хаалгаа барьсан. Түүний нэг нь тавилгын үйлдвэрлэлийн салбар. Гэсэн ч эртнээс гарын дүйтэй, байгальтайгаа ойр амьдардаг монголчууд сүүлийн 10 гаруй жилийн турш модоор тавилга хийдэг олон арван үйлдвэр байгуулаж, жилдээ 220 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх болжээ. Тус салбарт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь “Элдэвтэй Монгол” брэнд юм. Архангай аймагт үйл ажиллагаа явуулаад 10 жил болж байгаа тус брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

УДАМ ДАМЖСАН ГАРЫНДҮЙТЭЙ ГЭР БҮЛ

“Элдэвтэй Монгол” брэнд есөн сарын өмнөөс Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Тус брэнд нь модоор ширээ, сандал, цацлын хувин, ваар сав, араг, морин хуур, шатар гээд 30-40 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн гудас, хөнжил, мишок зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлд вэрлэдэг аж.

Тус үйлдвэр харуул, зүл­гүүр, хөрөө, өнгөлгөө гээд нийт 15 төрлийн цахилгаан тоног төхөөрөмжтэй. Суурин сийлбэрийн ма ши­наас бусад тоног төхөөрөмж байдаг аж. Архангай аймагт зургаан ажилтантай бөгөөд оёмол бүтээгдэхүүнээ эрэгтэй хүмүүс хийдэг гэдгээрээ онцлогтой. “Манай үйлдвэр ихэнх-дээ захиалга авч, бүтээгдэхүүнээ хийдэг. Ажиллах хүч дутмаг байдаг ч татвар түрээс, зээл гээд бүгдийг нь төлөөд хүн хүчиндээ т а а р у у л а а д ү й л ажиллагаагаа явуулж

байна. Ирэх жилээс үйлд-вэрийн хүчин чадал болон ажиллах хүчээ нэмэгдүүлэхээр болсон” хэмээн тус брэндийг үүсгэн байгуулагч Р.Ган-тигчулуун ярилаа. Түүний өвөө уран дархан, аав нь мужаан хүн байсан аж. Тэрбээр хууль, эрх зүйч мэргэжилтэй ч удам дамжсан дархан хүний бурхан ухаанаа түшиглэн үйлдвэрлэл эрхлэх болжээ.

“Би дүү нартайгаа хамт ахуйн хэрэглээний тавилга, гэрийн мод зэргийг хүүхэд байхаасаа хийдэг байлаа. Бүгд тус тусын сургуулиа төгсөөд ажил хийж эхэлсэн ч 2010 онд “Баялаг заваг” компаниа дүү нарын хамт байгуулсан. Цаашид “Элдэвтэй Монгол” брэндийг дэлхийн хэмжээнд аваачихын төлөө ажиллаж байна” гэв.

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР БОРЛУУЛДАГ

Түүний дүү Р.Ганзориг Ар хан­гай аймагтаа үйлдвэрийнхээ захирлаар ажилладаг бол Р.Ган тигчулуун борлуулалтаа хариуцан Улаанбаатар хотод байдаг. Одоогийн байдлаар 90 хувийн борлуулалттай ажиллаж байгаа аж. Сард гурван айлын гал тогооны тавилга, 10 гаруй морин хуур, сийлбэртэй авдар 10­20, мишок хоёр долоо хоногт 30­40 ширхэг, араг савар 10 гаруйг үйлдвэрлэг аж. Мөн

жижиг уур нүдүүр, ваар, цацлын хувин их хэмжээгээр

Уламжлалт ахуйг “Элдэвтэй

Г.Санжааханд, ЗГМ сонин

“Элдэв-тэй Монгол” брэнд бүтээг-дэхүүнээ үйлд-вэрийн үнээр борлуулдаг аж. Тухайлбал, нэг литрийн багтаамжтай цацлын хувин 35 мянга, морин хуур 75-180 мянган төгрөг.

үйлдвэрлэдэг. Орон нутгийн иргэд бүтээгдэхүүнийг нь “бөөндөж” авдаг учир захиал-гаар олон зүйл хийдэг байна.

Р.Гантигчулуун “Эдэлгээ урт, чанартай, үнэ хямд бүтээг дэ хүү­нийг иргэддээ хүргэхийг зорь­дог. Манай бүтээгдэхүүн таван жилийн өмнөх ямар үнэтэй байсан яг тэр үнээрээ байгаа. Цаашид бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах боломж эрэл-хийлж байна. Бэлэг дурсгалын дэлгүүрүүд борлуулах санал тавь даг. Үнэ нэмж зардаг болохоор хамтран ажиллахыг хүсдэггүй. Үнэ хан­шаа тогтвортой барих зорилгоор Баян гол дүүрэгт б а р а а г а а т ө в л ө р ү ү л с н э э с хойш борлуулалт 30­40 хувь нэмэгдсэн” гэв.

“ Э л д э в т э й Монгол” брэнд б ү т э э г д э х ү ү н э э үйлдвэрийн үнээр борлуулдаг аж. Тухайлбал, нэг лит­рийн багтаамжтай цацлын хувин 35 мянга, морин хуур 75­180 мянган төг­рөг. Мөн бор эсгий гудас 40­60 мянган төгрөгөөр худал­даалдаг. Мишок нэг, хоёр хүний болон дан давхар зэрэг зургаан төрөл байдаг. Үнийн хувьд сентифон болон тэмээний ноосон мишок нэг хүнийх 80 мянга, хоёр хүнийхийг 140 мянга төгрөгөөр

борлуулдаг байна. Жилийн дөрвөн улиралд борлуулалт сайтай мишокоо үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Эдгээр нь холын замд “том тэргээр” тээвэрт явдаг жолооч нарын тав тухыг хангасан бүтээгдэхүүн болж чаджээ.

Тус үйлдвэрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ОХУ­ын царс модон хавтангаар хийдэг гурилын гампанз аж. Тэр бүү хэл уг гампанзаа үндэсний хөгжим болох морин хуур зэрэг бүтээгдэхүүний хамт БНСУ,

Япон руу гаргадаг. Мөн Баянхонгор, Өвөрхангай аймаг, Хархориноос захиал­гаар их хэмжээгээр авдаг аж.

ЖУУЛЧДАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ СУРТАЛЧИЛДАГ

Модон эдлэлээ ургаж буй мод унагааж биш, хаягдал хуш мод ашиглаж хийдэг аж. Хуш мод байгалийн жамаар хатаад ирэхээр хамгийн сайн чанарын түүхий эд болж өгдөг. Байгальдаа хатсан учир ямар ч зүйл хийсэн хэлбэрээ өөрчилдөггүй, удаан эдэлгээтэй болдог.

Хуш модоор хийсэн эдлэлээс үргэлж эерэг энерги ялгардаг учир өвөг дээдэс маань бүхий л урлалаа хийдэг байсан тухай Р.Гантигчулуун хэлсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | БИ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

Тэрбээр хөлөгт тоглоомуудаас монгол ёс заншил, түүхээ гайхуулсан Хүннүгийн үеийн гэр тэрэгтэй болон ширээтэй гээд бүх цаг үеийг харуулсан бэлэг дурсгалын зориулалттай шатар үйлдвэрлэдэг. Мөн Р.Гантигчулууны дүү нар Эрдэнэт хотод болон АНУ­д шатар үйлдвэрлэж, монгол ёс заншлаа сурталчилж байгаа тухай бахархалтайгаар хуучилсан юм. Харин Архангай аймагт жуулчдын улиралд гэр барьж, “сувенир хаус” нээгээд түлхүүрийн оосроос эхлээд Монголын ахуй, ёс заншлыг илт гэсэн бэлэг дурсгалын зүйл­сээ борлуулдаг аж. Түүнийг нь жуулчид гар таталгүй авдаг байна.

АРВАН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙ ЭЦЭСТ ЖДҮХС-ГИЙН

ЗЭЭЛ АВЧЭЭ 10 орчим жилийн хугацаанд

хөдөлмөрлөсний эцэст өндөр хүүтэй банкны зээлээс салж, 2020 он гарахаас өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж чад-жээ. Одоо тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажлын байраа нэ-мэг дүүлэх, үйлдвэрлэлээ өргө жүүлэхээр ажиллаж байгаа аж. Р.Гантигчулуун “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих хууль эрх зүйн орчин дутмаг санагддаг. Монголчууд хийгээд хөдөлмөрлөж чадаж байхад ижил төрлийн мөртлөө гадна талдаа түрхлэгтэй, насжилт богино, хиймэл модоор

хийсэн дуураймал бүтээгдэхүүн татваргүй шахам оруулж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг булаалгах хэрэг­гүй. Хэрэв хамгаалж чадвал Монгол доо эко брэнд бий болгоод, цаашлаад гадагшаа экспортлох боломжтой” гэсэн юм. Мөн Монголд тавилга хийж байгаа хүмүүсийг цэвэр модоор, чанартай бүтээгдэхүүн хийхэд анхаарахгүй, чанар­гүй материалаар ашиг харж үйлдвэрлэж байгааг шүүм­жилсэн юм.

“Элдэвтэй Мон гол” брэнд ургаа мод унагах гүй, байгальд хог болж унасан модоор бүтээг­дэхүүнээ үйлд вэр лэдгээрээ бусад компаниудаас ялгаатай. Мөн уран хайчилбарыг модонд буулгасан урлагийн бүтээл хийдгээрээ онцлог гэв. █

Сард гурван айлын гал тогооны тавилга, 10 гаруй морин хуур, сийлбэртэй авдар 10-20, мишок хоёр долоо хоногт 30-40 ширхэг, араг савар 10 ширхгийг үйлдвэрлэг аж. Мөн жижиг уур нүдүүр, ваар, цацлын хувин их хэмжээгээр үйлдвэрлэдэг.

дэлхийд таниулах Монгол” брэнд

Гэрэл зургийг С.Батсайхан

EBRD to fund UB city heat supply projectThe Government of Mongolia and the European Bank for Reconstruction and Development (EDRB) signed an agreement to implement the Ulaanbaatar heat supply project.

Top 20 index updated in 2020Companies list, which constitutes the Top 20 Index basket, renewed for 2020. It is updated once a year in line with the procedure of the Mongolian Stock Exchange (MSE).

ZGM DAILY| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ20 2020.01.07, TUESDAY~№003 (1282)

Parliament accepted a bill on one-time repayment of pension-backed loan debts on Friday

IMF: Mongolia’s debt canceling plan violates 2017 bailout deal

Aminaa.U, ZGM Daily

In 2020, the licensing companies have submitted their plans to operate in 78 fields to the Mineral Resources and Petroleum Authority of Mongolia (MRPAM). This number may increase further, the authority said.

The Mineral Resources

Government of Mon­golia (GoM)’s deci­sion to repay MNT 776 billion of pen­sion loan debt is not

in line with the pledges it made in 2017 to secure a bailout deal from the International Monetary Fund, the IMF said on Friday. On the same day, Parliament accepted a bill on one­time repayment of

pension­backed loan debts, which President of Mongolia Battulga Khaltmaa said during his New Year address last week. He announced that the government would pay off all pension­backed loans this year.

The president said the costs of the project would be covered by raising production at the Salkhit silver deposit, which was seized by the state from private Chinese investors during a special military operation at the end of 2018. The

approved one­time cancellation of pension­secured loan debts is subject to the outstanding pension loan balance of up to MNT six million and pensioners who hold debts more than MNT 6 million will pay off the remaining amount themselves. Pensioners who took out pension loans less than MNT 1 million are entitled to receive bond vouchers equal to the amount they have in their loan balance.

“The government’s proposal

to cancel pension-backed loans is not consistent with the aut ho-rities’ goals under the IMF-sup-por ted program agreed in 2017,” said Geoff Gottlieb, the IMF’s mission chief in Ulaanbaatar, in a statement, Reuters reported.

“It increases already high public debt by 2 percent of GDP to help one narrow part of the population, regardless of their financial need,” he said, adding that the off­budget spending by the central bank

causes inflation, puts pressure on the exchange rate and also “raises concerns about governance and proper parliamentary oversight”.

As part of the deal, the go-vern ment agreed to cut spen-ding and raise taxes in a bid to balance its books. It also pledged to implement fiscal reforms in order to maintain budget discipline and to improve the way it regulates the banking and finance sector. █

Image by Batsaikhan.S

MINING

MRPAM: 12 fluoride licenses’ feasibility study approved in 2019-2020Professional Council has approved feasibility studies for 53 new mining projects in 2019­2020. Of these, 22.6 percent or 12 are licenses to mine fluorides. In Dornogobi province, seven largest deposits of fluoride and three fluoride projects in Khentii province are about to start. Industry

experts emphasize that transport, infrastructure and benchmarking are still a problem for exporters despite favorable prices in the world market.

Mongolia is the third­largest supplier of fluoride in the world after China and Mexico, exporting a total of 631,000 tons for USD

187.2 million in the first 11 months of 2019. Of these, 75.8 percent were exported to China, 24 percent to Russia and 0.2 percent to Korea.

Metallurgy fluorite makes up the most in Mongolia's fluorite export. In the last two years, exports of flotation concentrate have increased.

In other words, the production of added value fluoride concentrates is increasing. Most recently, in January 2020, the fluoride concentration is exported at USD 406­415 per ton and the price of fluorite ore is USD 264­324, according to the Ministry of Finance. █

ZGM: HIGHLIGHTS

POLITICSMinister of Foreign Affairs Tsogtbaatar Damdin meets with Singaporean delegates, headed by Gerald Yeo, Programmes Director at Temasek Foundation. The Minister expressed his appreciation to Temasek foundation for its decision to implement a joint program with Mongolia’s Ministry of Foreign Affairs to support Mongolia’s effort to build its capacity of trade negotiations.

ECONOMYNew land valuations, payment, and tax systems have been introduced. The tax management consolidated system enables citizens and entities to receive claims and pay their land taxes according to the claims using any banking and e­barimt applications.

Top 20 index raises 0.03 percent, to 19,248.79 points. MSE A index decreases 0.07 percent, to 9,435.75 points. MSE B index drops 0.56 percent, to 7,780.47 points. Market cap stands at MNT 2.65 trillion.

SOCIETYAmbulances used in emergency medical services to be increased by 40 in 2020 in line with improving the accessibility of the service.

A team comprised of gynecologists and obstetricians from Arkhangai, Bayankhongor, Gobi­Altai, Tuv and Khentii provinces to attend the one­month training which will begin on January 13.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ZGM: DAILY 21 2020.01.07, TUESDAY~№003 (1282)

Imag

e by

Bat

saik

han.

S

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “XVII жарны Хотол төгс хэмээх хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Ахмад настнуудад гардуулах гарын бэлгийн багцад орох бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендер”

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: ЧДХААА Б20/01

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:• Багц­1 Цаг тооны бичиг 16000 ширхэг • Багц­2 Сүлжмэл ноосон нуруувч 16000 ширхэг• Багц­3 Ааруулан чихэр 16000 ширхэг

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “XVII жарны Хотол төгс хэмээх хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Ахмад настнуудад гардуулах гарын бэлгийн багцад орох бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендер”­ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем www.ten­der.gov.mn хаягаар өөрийн ААН­ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)­ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аудитаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлнэ.

2. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019/­ны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй

байна.3. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн

дүн: санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх

мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2018, 2019/ он.

• Тендерийн баталгаа нь: Багц­1 Цаг тооны бичиг ­ 800 000 /найман зуун мянган/ төгрөг

• Багц­2 Сүлжмэл ноосон нуруувч – 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг

• Багц­3 Ааруулан чихэр ­ 1 000 000 /нэг сая/ төгрөг

Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 5 дугаар давхар, 511 тоот өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 10 өдрийн 10 цаг 15 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох:Эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү:Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын II байр, Чингэлтэй

дүүргийнЗасаг даргын Тамгын газрын байр Худалдан авах ажиллагааны алба, 5

дугаар давхар, 511 тоот өрөө, Утас : 70110769

ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо : 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

The Government of Mongolia and the European Bank for Reconstruction and Development (EBRD) signed an agreement to implement the Ulaanbaatar heat supply project. The project is expected to increase the capacity of Ulaanbaatar’s central heating system.

EBRD is providing USD 137 million for investments to double the throughput capacity of the 202-kilometer road between Mongolia’s capital Ulaanbaatar and the third-largest municipality of Darkhan.

The investment will address the issue of road safety and will bring a number of economic benefits for the country and the region. In addition to employment opportunities, the improved road will offer better infrastructure, including rehabilitated bridges and flood protection installations, which will result in safer rides for the community and transit vehicles.

“The construction work of Ulaanbaatar­Darkhan road had been guided from Mandaluyong, headquarter of the Asian Development Bank. However, the implementation of the project was assumed as disqualifying and not intensified. Based on the fact, we decided to manage the project from Ulaanbaatar last week,” addressed the Ministry of Finance, Khurelbaatar Chimed.

The investment is supported by

INFRASTRUCTURE STOCK MARKET

EBRD to fund UB city heat supply project

the Ministry of Road, Transport and Development of Mongolia and benefited from technical cooperation funds provided by the EBRD. The funds will assist in making the state road fund operational and help improve overall road maintenance in the country.

The EBRD investment is complementing earlier works along the same transport corridor funded by the Asian Development Bank (ADB). █

Companies list, which constitutes the Top 20 Index basket, renewed for 2020. It is updated once a year in line with the procedure of the Mongolian Stock Exchange (MSE). 13 companies that were included in the previous update remained the same, while Gutal JSC, iTools JSC, Jenko Tour Bureau JSC, Makh Impex JSC, Darkhan Nekhii JSC, Talkh ChikherJSC were eliminated from the list. However, Ard credit NBFI JSC, InvesCore NBFI, Monos Foods JSC, Tumen Shuvuut JSC, Shariin Gol JSC, and State Department Store JSC, Erdene Resource Development Corp are making an updated basket. █

Top 20 index updated in 2020

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ22 2020.01.13, ДАВАА~№007 (1286) ЗГМ: ЗӨВЛӨЖ БАЙНА

Энэ бол хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл. Юун түрүүнд танд таалагддаггүй дарс болон муу

чана рын дарсыг ялгаж сал-гаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таны дуртай дарс заа-вал сайн чанарын дарс байна гэсэн үг биш юм. Өнөөдөр танд нэг дарс таалагдаж байсан ч удалгүй өөр дарсыг илүүд үзэж болно. Бидний амтлах мэдрэмж өөрчлөгдөж байдаг учраас үүнийгээ дагаад дуртай дарс ч өөрчлөгдөх тохиолдол бий. Гэхдээ сайн дарсны онц лог шинжийг тодорхойлох үнд сэн гурван нөхцөл байдаг.

ЯМАР НЭГ ГЭМТЭЛГҮЙ БАЙХ

Зарим дарсанд булингар үүс­сэн байдаг. Энэ нь бичил биеттэй нийлэн урвалд орсон байна гэ­сэн үг. Дарсыг задалмагц хү­чилтөрөгчтэй урвалд орж, нас­жилт маш хурдан явагдан онц гой үнэрийн нэгдэл болдог бөгөөд үүнийг Acetaldehyde гэж нэр­лэдэг. Үүний үр дүнд дарсны охь дахь эталоны хүчилтөрөгч ял гарна. Acetaldehyde­ий үнэр онц гой байдаг. Ногоон алим юм уу хушга үнэртэж болно. Дар сыг хүчилтөрөгчтэй урвалд оруу-лахын тулд хундаганд хийж, тойрог байдлаар эргүүлдэг. Ин гэснээр дарсны насжилт маш хур дан явагдаж, үнэр, амт нь зөө лөн болж, тухайн дарсны өөрийн жинхэнэ үнэр ялгардаг бай на. Харин хүчилтөрөгчийн ду­тагдалтай байвал сул моле ку лууд хоорондоо нийлж ча даагүйгээс болж яг муудсан өн дөг шиг үнэртэнэ.

ДАРСНЫ ТЭНЦВЭРЖИЛТ САЙН БАЙХ

Сайн чанарын дарсыг таньж

Сайн дарсыгхэрхэн таних вэ

Танд “Лөнобль” ХХК-ийн оруулж ирж буй импортын шилдэг дарсыг амталж үзэхийг зөвлөж байна.

Дэлгүүрийн байршил Спортын төв ордны эсрэг талд, “Петровис” ХХК­ийн байрны нэг давхарт, “Нандин” мини маркетийн хажууд

Маршалын гүүрний баруун талд, “Ривэр Гарден” хотхоны Ривэр Таурын нэг давхарт, Tom’n Toms ­ын хажуудХолбогдох утас: 9908­6138, 9110­0022

Хэрэв та үрэлгэн зангаа гайхуулахыг, эсвэл зочиндоо онцгой сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл дор нэр дурдагдсан дарсны аль нэгээр ширээгээ чимсэн байхад болоод явчихна. Хэрэв таны зочин дарсны амт, чанарыг ойлгож мэдэрдэг бол бүр ч янзтай. Гэхдээ түр хүлээ… Учир нь танд хамгийн багадаа 136 мянган ам.доллар байх шаардлагатай. 2020 оны хамгийн үнэтэй 10 дарс $136 мянгаас хагас саяын хооронд хэлбэлзэж байгаа юм.

мэ дэхэд тэнцвэржилт хам гийн чу хал байдаг. Дарсны тэнц вэр­жилтийг тодорхойлох гурван

шинж бий. 1. Хүчиллэг­Энэ нь хэлэнд

мэдрэгдэх ба нимбэг шиг арааны шүлс ялгаруулна.

2. Чихэрлэг­Үүнийг Bold гэж

нэрлэдэг бөгөөд дарсанд агуулагдах эл сэн чихэр, архи, охь бо лон глицеролын хэмжээг тодор хойлж буй үзүүлэлт юм.

3. Таннин­Энэ нь ихэнх урга­малд байдаг молекулын нэгдэл юм. Усан үзмийн хальс, үр, ишнээс гаралтай. Таннин нь хүнд, гашууны холимог буюу хэрэв их хэмжээгээр дарсанд орвол уухад хэцүү, аманд хуурай амт мэдрэгдэх бөгөөд яг л хэт өтгөн

байхуу цай ууж байгаа мэт, эсвэл амандаа хөвөн хийсэн

мэт мэдрэмж төрнө.

ДАРСНЫ АМАНД АМТАГДАХ

ХУГАЦАА УДААН БАЙХ

Зарим дарс бал гах зуур л амт нь замхран

алга бол дог. Ийм дарс зү гээр л ус шимж байгаа мэт мэд рэмж тө рүүлнэ. Тий мээс амт нь удаан хуга-цаанд мэд рэг-дэж чадах дарс өндөр ча нар тай, дээд зэр гийн гэж ойлгох х э р э г т э й . Аманд амтагдах х у г а ц а а удаан байх

нь хэд хэдэн хүчин зүйлээс

хамаарах боловч усан үзмийн чанар,

түүний боловсорсон байдал үндсэн хүчин

зүйл болдог. Одоо та сайн чанарын дарсыг яаж

танихаа мэддэг болсон учраас дараагийн удаа дарс уухдаа сурсан зүйлээ сайн санаарай. Хүчиллэг, чихэрлэг болон

тан ни ныг амталж мэдрэх цаг гаргаад, өөрийнхөө мэдрэмжид итгэл дүү рэн байгаарай. █

Дэлхийн хамгийн үнэтэй 10 дарс10. Cheval Blanc St­Emilion 1947­

$135,1259. Henri Jayer, Vosne­Romanée

Cros Parantoux 1999­$136,9558. Chateau Lafite 1787­$156,4507. Ampoule from Penfolds­ $168,0006. Chateau Margaux 1787­ $225,0005. Chateau Lafite 1869­$230,0004. Shipwrecked 1907 Heidsieck­ $275,0003. Cheval Blanc 1947­$305,0002. Jeroboam of Chateau Mou­

ton­Rothschild 1945­ $310,0001. Screaming Eagle Cabernet 1992­

$500,000. █

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ | ӨДРИЙН ХЭМНЭЛ 23 2020.01.13, ДАВАА~№007 (1286)

ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ ДОРНЫН ЗУРХАЙ

ЗГМ: СҮДОКҮ

6

1

637942518

3

4

8

251739846

1

684

512678439

72

5

346285197

2

498513762

64

53

879461325

5

2

96

985124673

81

5

163897254

4

9

724356981

Өмнөх дугаарын хариу

Үхрийн ордныхонд ашигтай шинэ санаа төрнө

Үс засуулвал: Эд малын гарлагатай Наран ургах, шингэх: 08:38­17:23 Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Сансар Суудал: Хий

Аргын тооллын нэгдүгээр сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Их морь одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 08:38 цагт мандан, 17:23 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс засуулвал эд малын гарлагатай

Хонь /III.21-IV.19/ Мэлхий /VI.22-VII.22/ Жинлүүр /IX.23-X.22/ Матар /XII.22-I.19/

Үхэр /IV.20-V.20/ Арслан /VII.23-VIII.22/ Хилэнц /X.23-XI.22/ Хумх /I.20-II.18/

Хамтатгах /V.21-VI.21/ Охин /VIII.23-IX.22/ Нум /XI.22-XII.21/ Загас /II.19-III.20/

Энэ долоо хоногийн эхэнд үнэт зүйлсээ дахин үнэлэх хэрэг гарна. Гэхдээ энэ нь эд зүйлээр тогтохгүй, таны гэр бүл үр хүүхэд ч гэсэн үнэт зүйл гэдгийг санаарай. Ажил төрлийн болон хувийн амьдралын хөгжил цэцэглэлтэнд шинэ эрин үе эхлэх бололтой. Үндсэн гол зүйл болон хоёрдугаар зэрэглэлийн асуудлуудаа тодорхойлж чадсанаар зөв чиг шугамд орно. Та нарын олонхи нь бодол санаагаа цэвэрлэх, шинэчлэхийг хичээнэ.

Бүтэлтэй, тайван өдөр байх бөгөөд сэтгэл санааны болон эд материалын хувьд сэтгэл хангалуун байдлыг авчирна. Танд хүссэн бүхнээ өөртөө төвлөрүүлж, бүх зүйлээр хангагдсан мэт санагдана. Та юу хэрэгтэй байгаагаа мэдэрч, хамтран ажилагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны хүч чадал их өндөр байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно.

Өнөөдөр та амьдралдаа сонголт хийх хүнд үүрэг хүлээнэ. Та зөвхөн өөрөө өөртөө л итгэж найд, хамтран зүтгэгчид ойр дотны хүмүүсээс тусламж дэмжлэг хүлээхийн ч хэрэггүй. Энэ бүхэн таны ажил төрөлд саад учруулаад зогсохгүй, уур цухлыг тань хүргэх болно. Та амин хувийн асуудлуудаа шийдэж чадах бололтой. Таны хүсэл мөрөөдөл биелэхгүйд урам хугарна.

Өнөөдөр ямар ч ажилд хариуц­лагатай ба нухацтай хандах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ өгөх өөрийн нэр төрийг хайрлах зорилгод хүрэхийн тулд бүх хүндрэлийг давж амжилтад хүрнэ. Оддын таатай байрлал нь худалдааны санааг биелүүлэхэд тус болохоос гадна урд өдрийн төлөвлөгөөг биелүүлж чадна. Ажил хэрэг дээрээ тооцоо зөв байвал эрсдэл гарахгүй.

Хэрвээ та өөрийнхөө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж байгаа бол зөн билэгтээ итгэж найд. Болж байгаа бүхнийг гүн гүнзгийгээр мэдэрч хүлээн авахгүй байхад зөн билэг тань тусална. Удирдлагатай харилцах харьцааны учрыг олохоос зайлсхийх ба хэн нэгэнд өртэй үлдэхгүй байхыг хичээгээрэй. Магадгүй та санаанд оромгүй хэн нэгний ойлголцол, дэмжлэгийг олж харах болно.

Өнөөдөр таны зан чанарын гүнзгий эрсдэлт байдал нь өөрийгөө суллаж чадахгүй байх, өөрийн бодлоо өөрчлөх дургүй байх нь орчинтойгоо жижиг мөргөлдөөн үүсэхэд хүргэнэ. Гэр бүлийн таатай нийлэмжтэй харилцаанд, үр тогтох, хурим хийхэд сайн. Материаллаг байдал ялимгүй тоглоомонд хожих эсвэл азтай худалдан авалт хийх магадлалтай.

Сэтгэл санааны тэнцвэрт байдал болон шинэ дээд шатанд шилжих шилжилтийн үе ирж байна. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Энэ өдрийг сайхан мэдээ хүлээн авснаар эхлүүлж, нийтийн баяр хөрөөр дуусгах төлөвтэй. Худалдаа наймаа, худалдан авалт хийхэд таатай. Эцэг эх болон төрөл садан, ойр дотны хүмүүстэй хийсэн зөрчилдөөнийг сайнаар зохицуулахыг хичээгээрэй.

Өнөөдөр холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. Аливаад хөнгөн хуумгай хандахгүй байж заавал зөвлөлдөх асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг сануулж байна. Орой тийш түгшүүртэй байдлын мэдрэмж өсөн нэмэгдэнэ.

Таньд хэрэг болохуйц бүтээлч санаа төрнө. Өөрийн тэрхүү санааг өөртөө хадгалах гэсний хэрэггүй. Өөртэйгөө ижил үзэл бодол нийлдэг нэгэнтэй санаагаа хуваалц. Учир нь тэд л танд зөв санал шүүмжлэл өгч чадна. Хэрэв таньд ямар нэгэн ашигтай, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ бараа болгож зах зээлд гаргах, патент авах асуудлыг бодож тунгаа.

Төлөвлөгөө, олон нийтийн болон хувийн уулзалтууд урт хугацаанд үргэлжилж мэднэ. Энэ нь албан тушаалын шат ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурь болж мэдэх юм. Гэвч хүчний байр сууринаас хандан ажиллах, нууц явуулга хийх хэрэггүй. Өөрийн мэдрэмжид найд. Үдээс хойш ар гэр, хувийн амьдралдаа хийж гүйцэлдүүлэх ажлаа амжуулахыг зөвлөж байна.

Шинэ өдөр танд аз авчирч амжилтанд хүрэх алхам болно. Бүтээж туурвих онгод хийморь нь дотоод хүч чадлаа нээж илрүүлэхэд хүргэх бололтой. Байж болох бүх боломж бололцоог тооцсоноор төлөвлөснөө хийж, зорьсон зорилгодоо хүрч чадах болно. Үйл ажиллагааны хүрээгээ тэлэх, аль эсвэл шийдэж чадаагүй байсан хуучны асуудлуудаа эцэслээрэй.

Та хийж буй бүхий л ажлаа гүйцэтгэхдээ бодит байдлыг харгалзан үзэхийг хичээгээрэй. Энэ өдөр үүссэн мухардмал байдлаас гарах ганц арга зам бол асуудлыг эрүүл саруул ухаанаар шийдэх юм. Гэхдээ энэ ордонд төрөгсөд хэтэрхий их хичээж, идэвхийлэн зүтгэх хэрэггүй. Мөн түр зуурын сэтгэл хөдлөлд бүү авт, хянуур бай.

2. Монголын анхны хувийн хэвшлийн сургуулийн нэг

3. Чингис хааны голомт нутаг гэгддэг Хэнтий аймгийн сум

4. Ямаанд тусдаг халдварт өвчин5. Ургамлын бүдүүрсэн иш,

үржлийн эрхтэн

1. Үргэлжилсэн уулсын дундах зах болох газар

3. Үхсэн хүний тонилоогүй сүнс5. АНУ­ын түүхэн дэх аав хүү

Ерөнхийлөгчид 7. ОХУ­ын байлдааны нисдэг

тэрэг8. Буддын шашинтнуудын төв

болох тив

9. 89 муж хэсгээс бүрдэх улс10. Телевизийн асуулт хариултын

нэвтрүүлэг11. Хөзрийн мод12. Гэрэл зургийн цуглуулга13. Д.Нацагдоржийн зохиол.

Алдарт Эдгар Погийн “Алтан цох” зохиолтой хүйн холбоотой гэгдсэн өгүүлэг

6. Арьс, ширний дотор талд байх нимгэн хальс

7. Берилл (Биндэръяа)­ийн чулуулгийн төрлийн эрдэнэ

БОСООГООР:

ХӨНДЛӨНГӨӨР:

Өмнөх дугаарын хариу 01.10

Б

Е

Т

Х

О

В

Е

Н

У

Ө

Ү

И

Р

Р

Б

М

В

А

У

Л

С

Р

Ш

И

Р

Э

Н

Д

Э

В

А

А

У

Э

Х

Х

Т

А

З

И

У

Х

ЕС

Э

Э

М

О

Н

А

Л

И

З

А

У

Л

ХҮ

Х

Э

Ш

У

С

К

Р

Э

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

1 2

8 9

11

13

3 5

12

4 6

10

7

| ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ24 2020.01.13, ДАВАА~№007 (1286) АМРАЛТ

2019 онд киноны зах зээл амрах сөхөөгүй байлаа. Өнгөрсөн жил нийт найман кино тэрбум ам.доллараас дээш орлого олсон нь бүх цаг үеийн түүхэнд бичигдэх амжилт олов. Урьдын адил Marvel-ийн цуврал

бүтээлүүд үзэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна.

2018 онд Avengers: Infinity War 2.05 тэрбум ам.долларын орлогоор бүх киног тэргүүлсэн бол өнгөрсөн жил Aveng-ers Endgame 2.8 тэрбумын

орлогоор бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Энэхүү жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн Avatar 2.7 тэрбумын орлогоор 10 гаруй жил тэргүүлсэн ч ийнхүү байраа тавьж өгөв.

Ливерпулийн домогт дөрвөл “Битлз” хамтлаг 1960 онд анх байгуулагдсан т ү ү х т э й .

Хамт лагийн 60 жилийн ойг тохиолдуулан Улсын филармонийн Морин хуурын

чуулга “Битлз”­ийн шилдэг бүтээлүүдээс дээжлэн хүргэхээр болжээ. Морин хуурын чуулга албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү тоглолтыг зохион байгуулах бөгөөд ерөнхий найруулагчаар A Sound хамтлагийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх ажиллаж байгаа аж. “Одоогоор

20 орчим дуу сонгоод байна. Тоглолтод Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна орчин үеийн хөгжмийн хамтлаг, дуучидтай хамтран ажиллаж байна. Өмнө нь хамтлаг, дуучид “Битлз”­ийн бүтээлээр тоглолт хийж байсан тохиолдол бий. Гэхдээ энэ удаа бүрэн оркестрийн

Морин хуурын чуулга “Битлз”-ийн бүтээлийг амилуулна

Б.Энхжин, ЗГМ сонин

“Битлз”-ийн бүтээлийг бүрэн оркестрийн хэмжээнд тоглох гэж байгаа нь анхны тохиолдол

ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧААР A SOUND ХАМТЛАГИЙН ХӨГЖИМЧИН Т.ПҮРЭВСҮХ АЖИЛЛАЖ БАЙНА

хэмжээнд тоглох гэж байгаа нь анхны тохиолдол юм” хэмээн Морин хуурын чуулгын менежер Ж.Уугантуяа тайлбарлалаа.

Тоглолт хоёрдугаар сарын 14, 15­ны 18:30 цагт Соёлын төв өргөөнд болох бөгөөд тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 20­50 мянган төгрөг байна. █

2019 онд хамгийн их орлого олсон 10 кино

How to Train Your Dragon: The Hidden WorldДотоодын орлого: 161 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 520 сая ам.доллар

9. Fast & Furious Presents: Hobbs & ShawДотоодын орлого: 165 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 722 сая ам.доллар

8. AladdinДотоодын орлого: 354 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.05 тэрбум ам.доллар

7. Toy Story 4Дотоодын орлого: 432 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.05 тэрбум ам.доллар

6.JokerДотоодын орлого: 334 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.06 тэрбум ам.доллар

5. Spider-Man: Far From HomeДотоодын орлого: 388 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.13 тэрбум ам.доллар

4. Captain MarvelДотоодын орлого: 426 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.13 тэрбум ам.доллар

3. Frozen 2Дотоодын орлого: 454 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.3 тэрбум ам.доллар

2. The Lion KingДотоодын орлого: 530 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 1.6 тэрбум ам.доллар

1. Avengers EndgameДотоодын орлого: 858 сая ам.долларНИЙТ ОРЛОГО: 2.8 тэрбум ам.доллар

#10 #5

#9 #4

#8 #3

#7 #2

#6 #1

Домогт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хэзээ ч хуучиршгүй бүтээл “Хунт нуур” балетыг Улсын дуурь б ү ж г и й н э р д м и й н театрын уран б ү т э э л ч и д т а й з н а а дахин тоглох гэж байна. Н э г д ү г э э р сарын 18­ны 17.30 цагаас ганцхан удаа т о г л о г д о х э н э х ү ү б ү т э э л и й н тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10­30 мянган төгрөг байна.

Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн тус бүжгэн

жүжигт хорон муу санаат шидтэний хараалаар хун болон хувирсан Одетт гүнжийн түүхийг өгүүлдэг.

Бүжгэн жүжгийн анхны хувилбар амжилт олоогүй ч хожим дэлхийн хамгийн алдартай бүтээл болсон юм. Манай орны тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28­нд анх тоглож байв.

Сонгодог урлаг, тэр дундаа балет бол хүмүүст гоо зүйн таашаал өгч, эергээр

хүмүүжүүлдэг. Тиймээс өсвөр насны хүүхдэдээ “Хунт нуур”­ыг үзүүлэх нь хүмүүжлийн хамгийн зөв сонголт байх болно. █

“Хунт нуур”-ыг таалан соёрхоорой

Өсвөр насны хүүхдэдээ “Хунт нуур”­ыг үзүүлэх нь хүмүүжлийн хамгийн зөв сонголт байх болно.