ÁÈÀÑ-èéí Áàðèëãûí èíæåíåðèéí...

5
Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв Тус төв нь Академич Д.Дашжамцын санаачлагаар профессор Я.Дүйнхэржав, З.Биндэръяа нар хамтран 2000 оны 7 дугаар сард Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн агентлагийн даргын тушаалаар Барилгын хүчитгэлийн зураг төсөл, оношлогоо хийх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх 12 дугаар хорооллын угсармал орон сууцуудын судалгаа хийсэн. Тус төвийн захирлаар Д.Дашжамц (2000-2001он), Я.Дүйнхэржав (2001 оноос одоог хүртэл) ажиллаж байна. Тус төвд барилгын архитектур, конструкци, геодез, геотехникийн мэргэжлийн нийт 20 гаруй багш ажиллаж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл: 1. Галын дараах барилгын бүтээцийн оношлогоо МАХН-ын байр, Дорноговийн хүүхдийн ордны барилга, Дархан-Уул аймгийн орон сууцны 14-р байрны дэлбэрэлт, галын дараах оношлогоо г.м 2. Үйлдвэрийн барилгын оношлогоо Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр IV-р ДЦС-ын барилгын оношлогоо г.м 3. Орон сууц иргэний барилгын оношлогоо Багшийн сургуулийн спорт заал Эрдэнэтийн 3,4-р хорооллын зарим барилга Өмнөговь цэцэрлэгийн барилга Нийслэлийн 40, 78-р сургуулийн барилга г.м 4. Барилгын паспортжуулалт УБ-ын зарим орон сууцны барилгууд 5. Гүүрийн байгууламж Туулын гүүр Баянбууралын метал гүүр г.м 6. Шинэ барилгын бүтээцийн оношлогоо Өнөр хороолол Баян монгол хорооллын барилгууд г.м 7. Барилгын бүтээцийн хүчитгэл Мобиком оффисын барилга г.м 8. Барилга байгууламжийн барих үеийн зөвлөх үйлчилгээ Увс аймгийн онгоцны нисэх зурвас Нисэхийн ОУ-ын үйлчилгээний төв г.м Материаллаг бааз: Реконстракшн төвийн гол материаллаг бааз нь “Байгууламжийн сорил шинжилгээ”-ний лаборатори юм. Тус лаборатори нь 125 тоннын шахах пресс, 50 тоннын сунгах пресс зэрэг тоног төхөөрөмжтэй байгуулагдсан. 1980-аад онд тензометрийн тоног төхөөрөмж, 1990 ээд оноос үл эвдэх сорилын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон. 2010 оноос АНУ, Япон, Швецарь, ОХУ ,БНСУ, БНХАУ-ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хандиваар болон худалдан авч хэрэглэж байна. Сүүлийн 5 жилд “Реконстракшн төв” нь бетоны ан цав хэмжигч багаж, 100 тонны сунгах пресс, барилгын дулаан алдагдал шалгах багаж, гагнуурын оёдол шалгах, зай хэмжигч багаж, статик, динамик туршилтын багажуудаар материаллаг баазаа тогтмол сайжруулж байна.

Upload: others

Post on 22-Jan-2021

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ÁÈÀÑ-èéí Áàðèëãûí èíæåíåðèéí ñàëáàðscea.edu.mn/ckfinder/userfiles/files/Reconstruction-tov.pdfЗураг 1.125 тоннын пресс Зураг 2.Төмөрбетон

Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв

Тус төв нь Академич Д.Дашжамцын санаачлагаар профессор Я.Дүйнхэржав, З.Биндэръяа нар хамтран 2000 оны 7 дугаар сард Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн агентлагийн даргын тушаалаар Барилгын хүчитгэлийн зураг төсөл, оношлогоо хийх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх 12 дугаар хорооллын угсармал орон сууцуудын судалгаа хийсэн. Тус төвийн захирлаар Д.Дашжамц (2000-2001он), Я.Дүйнхэржав (2001 оноос одоог хүртэл) ажиллаж байна. Тус төвд барилгын архитектур, конструкци, геодез, геотехникийн мэргэжлийн нийт 20 гаруй багш ажиллаж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

1. Галын дараах барилгын бүтээцийн оношлогоо

МАХН-ын байр,

Дорноговийн хүүхдийн ордны барилга,

Дархан-Уул аймгийн орон сууцны 14-р байрны дэлбэрэлт, галын дараах оношлогоо г.м

2. Үйлдвэрийн барилгын оношлогоо

Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэр

IV-р ДЦС-ын барилгын оношлогоо г.м 3. Орон сууц иргэний барилгын оношлогоо

Багшийн сургуулийн спорт заал

Эрдэнэтийн 3,4-р хорооллын зарим барилга

Өмнөговь цэцэрлэгийн барилга

Нийслэлийн 40, 78-р сургуулийн барилга г.м 4. Барилгын паспортжуулалт

УБ-ын зарим орон сууцны барилгууд 5. Гүүрийн байгууламж

Туулын гүүр

Баянбууралын метал гүүр г.м 6. Шинэ барилгын бүтээцийн оношлогоо

Өнөр хороолол

Баян монгол хорооллын барилгууд г.м 7. Барилгын бүтээцийн хүчитгэл

Мобиком оффисын барилга г.м 8. Барилга байгууламжийн барих үеийн зөвлөх үйлчилгээ

Увс аймгийн онгоцны нисэх зурвас

Нисэхийн ОУ-ын үйлчилгээний төв г.м Материаллаг бааз: Реконстракшн төвийн гол материаллаг бааз нь “Байгууламжийн сорил шинжилгээ”-ний лаборатори юм. Тус лаборатори нь 125 тоннын шахах пресс, 50 тоннын сунгах пресс зэрэг тоног төхөөрөмжтэй байгуулагдсан. 1980-аад онд тензометрийн тоног төхөөрөмж, 1990 ээд оноос үл эвдэх сорилын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон.

2010 оноос АНУ, Япон, Швецарь, ОХУ ,БНСУ, БНХАУ-ийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хандиваар болон худалдан авч хэрэглэж байна.

Сүүлийн 5 жилд “Реконстракшн төв” нь бетоны ан цав хэмжигч багаж, 100 тонны сунгах пресс, барилгын дулаан алдагдал шалгах багаж, гагнуурын оёдол шалгах, зай хэмжигч багаж, статик, динамик туршилтын багажуудаар материаллаг баазаа тогтмол сайжруулж байна.

Page 2: ÁÈÀÑ-èéí Áàðèëãûí èíæåíåðèéí ñàëáàðscea.edu.mn/ckfinder/userfiles/files/Reconstruction-tov.pdfЗураг 1.125 тоннын пресс Зураг 2.Төмөрбетон

Зураг 1. 125 тоннын пресс

Зураг 2. Төмөрбетон дамнуруу туршилт хийж буй байдал. Барилгын бүтээцийн туршилтын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажилд

бакалавр, магистр, доктор оюутан, залуу багш нарыг оролцуулан тэдэнд судалгааны ажлын арга барил эзэмшүүлэх, туршилтын үр дүнг боловсруулах, дүгнэлт хийх, бие даан судалгаа хийж асуудлыг шийдвэрлэх зэрэг дадлыг эзэмшүүлж байна. Одоо төвийн материаллаг баазад тулгуурлан 15 доктор оюутан, 80 гаруй магистр оюутан туршилт, судалгааны ажил хийж байгаа ба үүнээс 2 доктор, 60 гаруй магистр оюутан судалгааны ажлаа амжилттай хамгааллаа.

Page 3: ÁÈÀÑ-èéí Áàðèëãûí èíæåíåðèéí ñàëáàðscea.edu.mn/ckfinder/userfiles/files/Reconstruction-tov.pdfЗураг 1.125 тоннын пресс Зураг 2.Төмөрбетон

Туршилт шинжилгээний ажлын чиглэл

Барилгын бүтээцийн туршилт шинжилгээний ажлын хүрээнд дараах шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэдэг. Үүнд:

o Барилгын төмөрбетон, мод, метал бүтээцийн хүчдэл хэв гажилтын судалгаа. o Барилгын бүтээцийн бат бэх, тогтворын судалгаа. o Барилгын бүтээцийн үл эвдэх сорил. Хэт авиа, соронзон, механик, o Барилгын бүтээцийн хүйтэнд тэсвэрлэлтийн судалгаа. o Төмөрбетон бүтээцийн коррозын судалгаа. o Шинэ бетоны чанарын шинжилгээ. (Конусан суулт, температур, агаарын агууламж) o Барилгын бүтээцийн бодит туршилтууд o Барилгын бүтээцийн загвар дээрх туршилтууд.

Page 4: ÁÈÀÑ-èéí Áàðèëãûí èíæåíåðèéí ñàëáàðscea.edu.mn/ckfinder/userfiles/files/Reconstruction-tov.pdfЗураг 1.125 тоннын пресс Зураг 2.Төмөрбетон

Төвийн тоног төхөөрөмж

Page 5: ÁÈÀÑ-èéí Áàðèëãûí èíæåíåðèéí ñàëáàðscea.edu.mn/ckfinder/userfiles/files/Reconstruction-tov.pdfЗураг 1.125 тоннын пресс Зураг 2.Төмөрбетон

Зураг 3. Төвийн тоног төхөөрөмжүүдээс

Холбоо барих

Хаяг: ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбар,

ШУТИС-ийн 2-р байр Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төв

Шуудангийн хаяг: Улаанбаатар -46-502-р хайрцаг. Утас: 324590-2020 (дотуур), 99177516, Факс: +976-11-323519, И-мэйл хаяг: [email protected]