БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/em-201804.pdf ·...

8
КОМПАНИЙН 2018 ОНЫ 03-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт БИЕИЙН ТАМИР СПОРТ №4 (84) 2018 оны 4-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 22000:2007 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БАМБАЙН БУЛЧИРХАЙН ЭМГЭГ “ДЦС-4“ ТӨХК-ИЙН 35-Н ЖИЛИЙН ОЙН УРЛАГИЙН НААДАМ ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2018 ОНЫ 03-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД 2018 ОНЫГ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ Компанийн 35 жилийн ой 2018 онд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мэдээлэл сурталчилгаа, бүтээн байгуулалт, бэлэг дурсгалыг ойн бэлгэдлээр чимэглэж дурсгал болгон мөнхжүүлэх зорилгоор ажиллагсдын дунд лого зохион бүтээх уралдаан 2018 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 1-н хүртэл амжилттай явагдлаа. Уралдаанд нийт 24 оролцогчийн 88 загвар ирсэн байна. Шилдэг бүтээл шалгаруулах Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурал 2018 оны 4-р сарын 3-ны өдөр болж, бүтээлүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж, уралдааны удирдамж дахь шалгууруудын дагуу хасах зарчмаар санал хурааж шүүлээ. Үүнд: Тэргүүн байранд Турбины цехийн турбины машинч Б.Дэлгэрийн бүтээл шалгарч, СХА-ны Мэдээлэл технологийн менежер Н.Галцогийн ирүүлсэн бүтээл удаах байранд шалгарлаа. Цаг хугацаа зарцуулан, идэвхи санаачлага гарган оролцсон нийт уран бүтээлчддээ ажлын өндөр амжилт хүсч, эрүүл энх сайн сайхныг ерөөе. Тэргүүн байр Дэд байр Эрчим хүчний сайдын зөвлөл 2018 оны анхны хуралдаанаар Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу “ДЦС-V” төслийн цаашдын төлөв, Эрчим хүчний яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлийн эрхзүйн орчин, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн ажлын тайлан болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, 2017 онд төрийн байгууллагад гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээлэл зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ. Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС V” төслийн ажил 2011 онд эхэлсэн. Өндөр өртөгтэй дээрх станцын төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, «шаардлагагүй» хэмээн Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. Тус станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй юм. Харин өргөтгөл нь хийгдэхээр засгийн газрын шийдвэр гарсан “ДЦС III”, “ДЦС IV” ТӨХК-иудаас болон “Амгалан” дулааны цахилгаан станц зэргийн хүчин чадлыг ашиглах боломжтой гэлээ. Хуралдааны үеэр 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй баталлаа. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нийслэл хотын дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд төр болон иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэмнэлтийн цогц ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ дулаан алдагдлын хэмжээг газар дээр нь тогтоон шийдвэрлэх үр дүнтэй ажлыг зохион байгуулах, дулаан алдагдлын хэмжээг төлөөлүүлж тэмдэгт тавьдаг байх, барилгын салбартай хамтран барилга байгууламжийн дулаан алдагдлыг эхнээс нь цогц хэлбэрээр шийдэж байх зэрэг саналыг Сайдын зөвлөлийн гишүүд гаргасан юм. Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. Судалгаа хөгжлийн алба КОМПАНИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Upload: others

Post on 09-Sep-2019

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

КОМПАНИЙН 2018 ОНЫ 03-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

БИЕИЙН ТАМИР СПОРТ

№4 (84) 2018 оны 4-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2256 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

4-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ:

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ

ISO 22000:2007 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ

БАМБАЙН БУЛЧИРХАЙН

ЭМГЭГ

“ДЦС-4“ ТӨХК-ИЙН 35-Н ЖИЛИЙН ОЙН УРЛАГИЙН НААДАМ

ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2018 ОНЫ 03-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

2018 ОНЫГ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ҮР АШГИЙН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАВ

Компанийн 35 жилийн ой 2018 онд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мэдээлэл сурталчилгаа, бүтээн байгуулалт, бэлэг дурсгалыг ойн бэлгэдлээр чимэглэж дурсгал болгон мөнхжүүлэх зорилгоор ажиллагсдын дунд лого зохион бүтээх уралдаан 2018 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 1-н хүртэл амжилттай явагдлаа. Уралдаанд нийт 24 оролцогчийн 88 загвар ирсэн байна. Шилдэг бүтээл шалгаруулах Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурал 2018 оны 4-р сарын 3-ны өдөр болж, бүтээлүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж, уралдааны удирдамж дахь шалгууруудын дагуу хасах зарчмаар санал хурааж шүүлээ. Үүнд: Тэргүүн байранд Турбины цехийн турбины машинч Б.Дэлгэрийн бүтээл шалгарч, СХА-ны Мэдээлэл технологийн менежер Н.Галцогийн ирүүлсэн бүтээл удаах байранд шалгарлаа. Цаг хугацаа зарцуулан, идэвхи санаачлага гарган оролцсон нийт уран бүтээлчддээ ажлын өндөр амжилт хүсч, эрүүл энх сайн сайхныг ерөөе.

Тэргүүн байр Дэд байр

Эрчим хүчний сайдын зөвлөл 2018 оны анхны хуралдаанаар Улаанбаатар хотын эрчим хүчний шинэ эх үүсвэр буюу “ДЦС-V” төслийн цаашдын төлөв, Эрчим хүчний яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлийн эрхзүйн орчин, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийгдсэн ажлын тайлан болон цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө, 2017 онд төрийн байгууллагад гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээлэл зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ. Улаанбаатар хотын зүүн бүсийг цахилгаан дулаанаар хангах зорилготой “ДЦС V” төслийн ажил 2011 онд эхэлсэн. Өндөр өртөгтэй дээрх станцын төслийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, «шаардлагагүй» хэмээн Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ. Тус станцыг ашиглалтад оруулахад ус, нүүрс, төмөр замын асуудлыг шийдэхэд хүндрэлтэй юм. Харин өргөтгөл нь хийгдэхээр засгийн газрын шийдвэр гарсан “ДЦС III”, “ДЦС IV” ТӨХК-иудаас болон “Амгалан” дулааны цахилгаан станц зэргийн хүчин чадлыг ашиглах боломжтой гэлээ. Хуралдааны үеэр 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарлахыг Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, санал нэгтэй баталлаа. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нийслэл хотын дулааны асуудлыг шийдвэрлэхийн тулд төр болон иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэмнэлтийн цогц ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ дулаан алдагдлын хэмжээг газар дээр нь тогтоон шийдвэрлэх үр дүнтэй ажлыг зохион байгуулах, дулаан алдагдлын хэмжээг төлөөлүүлж тэмдэгт тавьдаг байх, барилгын салбартай хамтран барилга байгууламжийн дулаан алдагдлыг эхнээс нь цогц хэлбэрээр шийдэж байх зэрэг саналыг Сайдын зөвлөлийн гишүүд гаргасан юм. Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.

Судалгаа хөгжлийн алба

КОМПАНИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

Page 2: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

КОМПАНИЙН 2018 ОНЫ 03-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлтДиспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 293,0 294,5 +1,5 100,5%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 352,9 352,9 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 100,5%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

36 2343,944 57 5360,801 5 828,452 563 313 1515,492

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 53,17 мян.кВтц буюу 2653,55 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 101,791 мян.кВтц буюу 5293,15 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 2639,601 мян.төгрөгний өглөгтэй ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 8,9 сая.кВтц-аар давж 103,1 %, өнгөрсөн оны мөн үеэс 9629,265 сая.кВтц-аар буюу 3,4 % - аар өслөө. Оны эхнээс хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 29183,356 сая.кВтц-аар давж, 103,2 % -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 9,6 мян.Гкал-аар тасарч 97,3 %-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 354 Гкал дулаан нэмэгдсэн. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 88,4 мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 65,0 мян.Гкал –аар өслөө.

Үндсэн тоноглолын ажиллагаа 3-р сард горим ажиллагаанд 8 зуух, 7 турбин оролцсон. Сарын дунджаар 5,6 зуух, 5,63 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. Турбин №5 –г 1/III –ээс их засварт, 21/III-ны 10:00 цагаас дунд засварт /МОН-П10/ тус тус зогсоолоо.Тайлант сард зуух - 6, турбин - 12 удаа зогссон.

Мазутын зарцуулалт Тайлант сард 370 тонн мазут нийлүүлэгдсэн. Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 93 тн-г түлж, 7 тн мазут хэмнэлээ. Зуухны хүйтэн галлагаа 5 удаа хийгдэж 91 тонн мазут түлсэн. Зуух №2-г дунд засварт гаргахтай холбоотой тоосны бункерүүдийг хоослохоор 2 тонн мазут түлсэн.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 145,0 142,220 -2,780 98,1%

Шивээ-Овоо мян.тн 140,0 138,744 -1,256 99,1%

Бүгд мян.тн 285,0 280,964 -4,036 98,6%

Жишмэл түлшний зарцуулалт Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд 0.254 гр/кВтц-аар, дулаанд 0,242 кг/Гкал-аар бууруулж нийт 161 тонн жишмэл түлш хэмнэсэн. Харин компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан жишмэл түлшнээс 672 тонн илүү түлжээ. Шалтгаан нь анхны төлөвлөлтөөс цахилгаан эрчим хүч өссөнтэй холбоотой.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,3 %-иар буюу 996,253 мян.кВтц-аар хэтрүүлсэн.

ДХЦЭХ-ний зарцуулалт 2018 оны 3-р сард 42318,373 мян.кВтц байсан нь өмнөх оноос 466,658 мян.кВтц-аар өссөн үзүүлэлт байлаа.

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0,71% буюу 11169 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 929 тонноор нэмэгдсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 3772 тн байлаа.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 14343 м3 усыг БЗК-д өгч ажилласан.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр:• Зууханд – 3522 м3• Турбинд – 40742 м3 ус өгсөн.• Зуух дүүргэхээр 177м3 ус өгсөн.

Үйлдвэрлэлийн алба

Page 3: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2018 ОНЫ 03-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2018 оны 03-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 18 бүртгэгдсэнээс зуух 6 удаа, турбин 12 удаа тус тус зогссон.

Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТЦ -1, бүгд – 1/, мазут зарцуулалтын акт: ЗЦ - 2 /37.370,736 мян₮/, бүгд – 2 /37.370,736 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТЦ - 3, ЦЦ - 5 /97.376,834 мян₮/, бүгд – 8 /97.376,834 мян₮/, нийт 11 ширхэг акт /134.747,57 мян₮/ тогтоогдлоо.

03-р сард ХА-с тавигдсан 11 ширхэг актууд нь бүгд ТЕХНИКИЙН ШАЛТГААН – аар бичигдсэн байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (дб) Ажлын байрны халуун (оС)

Ажлын байрны чийглэг %

Ажлын байрны тоосролт (мг/м3)

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2017

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

1 ТДЦ 84.2 84.7 20.8 20.5 30.2 30.5 18.3 18.2

2 ЗЦ 89.9 90.2 29 31.1 28.7 28.6 11.62 11.8

3 ТЦ 89.6 89.7 30 30.1 29.6 29.7

Стан

цын

дунд

аж

14.9

6 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

15.0

мг/

м3

4 Хими 72.1 71.9 25,6 26.4 30.7 30.9

5 Механик 71.2 70.2 23 22.3 31.8 32.2

Хяналтын алба

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

Монголын эрчим хүч, инженерүүдийн холбоо /МЭХИХ/-ноос “ИНЖЕНЕРИЙН ЛЕКЦИЙН ЦАГ” арга хэмжээг 2018 оны 03 дугаарын сарын 14-ны өдөр компанийн Дөл танхимд зохион байгуулж нийт ИТА нар хамрагдлаа.

Лекцийг МЭХИХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Р.Ганжуур нээж, МЭХИХ-ны ерөнхийлөгч, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан тус холбооны талаарх танилцуулга, 2018 онд хийхээр төлөвлөж буй ажлын талаар танилцууллаа. Мөн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Өнөрцэцэг МЭХИХ-ны 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний хүрээнд эрчим хүчний салбарын инженерүүдийн дунд зарлаж буй ГУРВАН БОЛЗОЛТ УРАЛДААНЫ шалгуур үзүүлэлтүүдийг тайлбарлан ярьлаа.

АНУ-ын Виржинийн Олон Улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, ШУТИС-ын докторант, Монгол улсын зөвлөх инженер П.Товуудорж “Эрчим хүчний системийн бие даасан байдлыг хангах тухай”, сэдвээр сонирхолтой илтгэлийг танилцууллаа. МЭХИХ-ноос:

1. “БИ-ИНЖЕНЕР” Эрчим хүчний шилдэг бүтээлч инженер шалгаруулах болзол2. “ХЭРЭГЦЭЭ-ХЭРЭГЛЭЭ-ХЭМНЭЛТ” Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл боловсруулах болзол3. Эрчим хүчний инженерингийн “ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” шалгаруулах уралдаан гэсэн 3 болзолт уралдаануудыг

зарлаж байгаа юм.

Судалгаа хөгжлийн алба

Page 4: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

Судалгаа хөгжлийн алба

”Нэг салбар – Нэг бодлого” сэдэвт уулзалт 2018 оны 4-р сарын 6-ны өдөр Диспетчерийн үндэсний төв ХХК-иас салбарын байгууллагуудын дунд Эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн ажилтнуудын “Нэг салбар – Нэг бодлого” сэдэвт уулзалт боллоо. Уулзалтад Эрчим хүчний хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ХХК, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК, УБДС ТӨХК, ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-2 ТӨХК, Дархан ДЦС ТӨХК, Эрдэнэт ДЦС ТӨХК, Эрчим сүлжээ ХХК, Эрчим хүчний инженерүүдийн холбоо зэрэг 20 байгууллагын 41 төлөөлөгч оролцов. ДҮТ ХХК-ийн МТ-н өнөөгийн байдал, УБЦТС ТӨХК-ийн МТ-н өнөөгийн байдал, ЦДҮС ТӨХК-н МТ-н өнөөгийн байдал, ДЦС-4 ТӨХК-н МТ-н өнөөгийн байдал гэсэн танилцуулгууд хийгдэж, “Эрчим хүчний салбарт баримтлах мэдээллийн технологийн бодлогын баримт бичиг”, “Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөл” зэрэг хэлэлцүүлэг болж, санал бодлоо илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд уулзалтаас гарах шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж Эрчим хүчний яам-д хүргүүлэхээр санал нэгдэв.

“ДЦС-4” ТӨХК-ийн ҮЭХ-ны нэрэмжит Захиргааны 4 төрөлт тэмцээн Жил бүр уламжлал болгон явагддаг “ДЦС-4” ТӨХК-ийн ҮЭХ-ны нэрэмжит Захиргааны нэгжүүдийн АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 төрөлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнүүд бүгд компанийн 35-н жилийн ойн хүрээнд явагдаж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой болж байгаа юм. Уг тэмцээнд нийт 11 баг оролцсоноосСагсан бөмбөг:

1-р байранд Эрчим зоогий газар2-р байранд Худалдан авах ажиллагааны хэлтэс3-р байранд Судалгаа хөгжлийн алба

Волейбол:1-р байранд Худалдан авах ажиллагааны хэлтэс2-р байранд Нийгэм ахуйн хэлтэс3-р байранд Үйлдвэрлэлийн алба

Ширээний теннис:1-р байранд Судалгаа хөгжлийн алба2-р байранд Эдийн засаг санхүүгийн алба3-р байранд Үйлдвэрлэлийн алба

Дартс:1-р байранд Үйлдвэрлэлийн алба2-р байранд Судалгаа хөгжлийн алба3-р байранд Борлуулалтын алба

“ДЦС-4” ТӨХК-ийн ҮЭХ-ны нэрэмжит Захиргааны 4-н төрөлт тэмцээний нийт дүнгээр Судалгаа хөгжлийн алба шилжин явах цомын эзэн болсон.

Page 5: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

Жил бүр уламжлал болгон явагддаг ДЦС-4 ТӨХК-ний аварга шалгаруулах 7 төрөлт тэмцээн амжилттай эхэллээ. Энэ жилийн тэмцээнүүд бүгд компанийн 35-н жилийн ойн хүрээнд явагдаж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой болж байгаа юм.

100 буудалт даам Энэ оны тэмцээн 100 буудалт даамны тэмцээнээр 2018 оны 3-р сарын 21 нд Алдрын танхимд эхэлсэн бөгөөд нийт 26 тамирчин 7 өрөг тоглосноос 6 хожил 1 тэнцээгээр ЗЦ-ийн тамирчин Д.Эрдэмбилиг түрүүлсэн бол 4 хожил 3 тэнцээтэй ЗЦ-ийн Д.Бат-Эрдэнэ 2-р байр, 5 хожил 2 хожигдолтойгоор Захиргааны багийн Б.Тэгш-Учрал 3-р байр эзэлж медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан байна. Багийн нийлбэр оноогоор ЗЦ, Захиргаа, ТДЦ багууд эхний 3 байрыг эзэлсэн байна.

Шатар 2018 оны 3-р сарын 22нд Алдрын танхимд нийт 34 тамирчин 7 өрөг тоглож оюун ухаанаа уралдуусанаас Захиргааны багийн Л.Баасан 6 хожил 1 хожигдолтойгоор 1-р байр эзэлж, 2-р байрыг 6 хожил 1 хожигдолтойгоор ЦЦ-ийн тамирчин Б.Бадрал, 3-р байрыг 5 хожил 1 тэнцээ 1 хожигдолтойгоор Захиргааны багийн Д.Лхагвадорж нар эхний 3 байрыг эзэлсэн байна, багийн нийлбэр дүнгээр Захиргаа, ЦЦ,ЗЦ-ийн багууд эхний 3 байрыг эзэлсэн байна.

Ширээний теннис Ширээний теннисний 4 төрөлт тэмцээнийг 4-р сарын 29, 30-ны өдрүүдэд ДХХА цех амжилттай зохион байгууллаа. Үүнд:Нэг бүрчилсэн /Эмэгтэй/

1-р байранд Ц.Наранцацрал - ДХХА цех2-р байранд Б.Бүрэнжаргал – ХАлба Захиргаа3-р байранд Э.Нарангэрэл – ҮАлба Захиргаа

Нэг бүрчилсэн /Эрэгтэй/ 1-р байранд Ц.Ууганзаяа - СХА Захиргаа2-р байранд Б.Давааням - ДХХА цех3-р байранд М.Баярсайхан - ЗЦех

Дан хос /Эрэгтэй/1-р байранд Ц.Ууганзаяа, Н.Галцог - СХА Захиргаа2-р байранд Х.Зоригт, Б.Давааням - ДХХА цех3-р байранд М.Баярсайхан, Д.Загдсүрэн - Зуухан цех

Дан хос /Эмэгтэй/1-р байранд Ж.Болортуяа, Б.Бүрэнжаргал - Захиргаа2-р байранд Ц.Наранцацрал, Б.Ганчимэг - ДХХА цех3-р байранд Э.Нарангэрэл, Б.Оюунчимэг - Захиргаа

Багийн дүнгээр1-р байранд ДХХА цех2-р байранд Захиргаа3-р байранд ЗЦ тус тус эзэллээ

Волейбол Компанийн спортын цуврал тэмцээнүүдийн нэг болох Волейболын АВАРГА шалгаруулах тэмцээн 2018 оны 04-р сарын 06-07-ны өдрүүдэд ЭРЧИМ зааланд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд Захиргаа, 7 цехийн эрэгтэй 8, эмэгтэй 7 багийн нийт 120 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тэргүүн байр: Цахилгаан цех /эр/, Турбин цех /эм/Дэд байр: Түлш дамжуулах цех /эр/, Түлш дамжуулах цех /эм/Гутгаар байр: Механик цех /эр/, Захиргаа /эм/Цомын эзнээр: П.Баяр-эрдэнэ даргатай Түлш дамжуулах цех

“ДЦС-4“ ТӨХК-ИЙН 2018 ОНЫ 7 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН

Спортын төв, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ч.Баясгалан

Page 6: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

ДЦС-4 ТӨХК 35 ЖИЛ “УРЛАГИЙН НААДАМ”

”ДЦС-4” ТӨХК-ийн түүхт 35 жилийн ойн нэрэмжит ”Урлагийн наадам” 2018 оны 3-р сарын 26, 27 – ны өдрүүдэд ЭРЧИМ II заалны урлагийн тайзнаа амжилттай явагдаж өндөрлөлөө. Наадамд нийт 9 багийн 180 гаруй уран сайханчид урлагийн 7 төрөлд 59 номероор авъяас билэг ур чадвараа сорин оролцлоо. Шүүгчид: МУУГЗ Т.Сэр-Од, МУГЖ Л.Батжаргал, МУСТА Д.Баасанжав, МУСТА П.Урнаа, МУСТА Р.Ганбат нар дүгнэв.

• “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” - Захиргааны II баг - НАХ, ААА, Эмнэлэг, ЭЗГ/ Цом, өргөмжлөл, 800.000₮ /

• “ГРАН ПРИ” шагнал - “Жороон жороо” - ТЦ-ийн бүжгийн хамтлаг / Цом, өргөмжлөл, 300.000₮ /• Гоцлол дуу: 1-р байр: С.Олонтүмэн - Захиргааны II баг / Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал / 2-р байр: Р.Батдэлгэр - Механик цех / Өргөмжлөл, мөнгөн шагнал / 3-р байр: С.Батхүү - Турбин цех / Өргөмжлөл, мөнгөн шагнал / Тусгай байр: Э.Ган-Эрдэнэ - Зуухан цех / Өргөмжлөл, мөнгөн шагнал /• Гоцлол бүжиг: 1-р байр: Д.Наранцацрал - Турбин цех / Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал / 2-р байр: Н.Эрдэнэ-Од - захиргаа II баг / Өргөмжлөл, мөнгөн шагнал / 3-р байр: Д.Мөнхболд - Цахилгаан цех / Өргөмжлөл, мөнгөн шагнал / Тусгай байр: Г.Хосбаяр - Захиргаа I баг / Өргөмжлөл, мөнгөн шагнал /• Гоцлол хөгжим: 1-р байр: Б.Түмэнбаяр - Зуухан цех / Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал / 2-р байр: А.Аминаа - Захиргаа I баг / Өргөмжлөл, мөнгөн шагнал / 3-р байр: Н.Биелхаан - Механик цех / Өргөмжлөл, мөнгөн шагнал / Тусгай байр: Ч.Баясгалан - Захиргаа II баг / Өргөмжлөл, мөнгөн шагнал /• Язгуур урлаг: 1-р байр: Зуухан цехийн хамтлаг / Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал / 2-р байр: Турбин цехийн хамтлаг / Өргөмжлөл, мөнгөн шагнал / 3-р байр: ТДЦ-ийн хамтлаг / Өргөмжлөл, мөнгөн шагнал / Тусгай байр: Ч.Бат-Оюун - Захиргаа II баг / Өргөмжлөл, мөнгөн шагнал / тус тус шагнагдав.

Авъяаслаг залуусдаа улам их амжилт хүсье

Соёл Урлаг Олон нийтийн ажил хариуцсан мэргэжилтэн С.Жаргалсайхан

Page 7: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 22000:2007 СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ

Эрчим зоогийн газар нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 22000:2007 хэрэгжүүлэхээр зорилго, зорилт тавин ажиллаж Хүнсний аюулгүй байдлын баг, бүрэлдэхүүн 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу зоогийн газрын ажиллагсдыг тус стандартын талаар мэдлэгийг дээшлүүлэх, идэвхижүүлэх ажлуудыг шат дараатайгаар явуулж байна. • Хүнсний аюулгүй байдлын баг сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гаригийн 15.00 цагт хуралдаж хийгдсэн

ажлууд болон цаашид хийх ажлаа төлөвлөн ажиллаж бичгээр болон өдөр тутмын ажлуудаа online – р яаралтай ярилцан тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэн үр дүнтэй ажиллаж байна.

• Ажилчдынхаа мэдлэг, турлагыг нэмэгдүүлэх үүднээс бид ISO 22000 стандартыг хэрэгжүүлсэн Монгол толгой компаниудын нэг болох гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “ТАЛХ - ЧИХЭР” ХХК – тай танилцаж туршлага солилцож шинэ, шинэлэг санаа санаачлагуудыг маш ихээр аван хийх бүтээх хүсэл эрмэлзэл улам нэмэгдсэн урамтай сайхан ажил боллоо.

• Ажилчдынхаа мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Монголын хоол урлахуйн Нийгэмлэгээс зохион байгуулсан Турк хоол хийх технологи ажиллагааны талаар сургалтанд хамрагдлаа.

• Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам / ХХААХҮЯ/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, “Гүн шим” мэргэжил сургалтын байгууллага /МСБ/ -аас хамтран зохион байгуулж буй “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хөтөлбөрт манай зоогийн газар хамрагдан сургалт болон сурталчилгааны ажлуудад хамтран ажиллах гэрээ байгуулан, сонгогдсон 10 -н төрлийн шөлтэй хоолны давс бууруулах хөтөлбөрт хамруулан мөн сүүтэй цайг огт давсгүй үйлдвэрлэн худалдаалахаар боллоо.

• Үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхол үнэлэмжинд тулгуурлан бид үйлчилгээ болон хоол үйлдвэрлэлдээ сайжруулалт шинэчлэлт хийх зорилгоор компанийн нийт ажиллагсдаас “СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА” – г дахин шинэчлэн боловсруулж авч судалгааны үр дүнг SPSS – statistic программаар тооцоолон гаргахаар ажиллаж байна.

• 2018 оны 04 – р сарын 02, 03 – өдрүүдэд зохион байгуулагдсан Хүнсний үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэг мөн 2018 оны 04 -р сарын 06 өдөр ХХААХҮЯ-аас «Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт» хэлэлцүүлэгт Эрчим зоогийн газрын дарга өөрийн болон мэргэжил нэгт баг хамт олноо төлөөлөн дуу хоолойгоо өргөн, санал оруулан хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

2018 онд Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO 22000:2007 хэрэгжүүлж хэвшүүлэх зорилго, зорилт тавин төлөвлөгөөний дагуу Эрчим зоогийн газар нь 2018 оны 04 -р сарын 3-р 7 долоо хоногт анхан шатны аудитаа хийлгэхээр төлөвлөн бичиг баримт болон сайжруулалтын ажлууд хийгдэж байна.

Эрчим зоогийн газар

Page 8: БИЕИЙН ТАМИР СПОРТ - tpp4.mntpp4.mn/wp-content/uploads/2018/04/EM-201804.pdf · Сагсан бөмбөг: 1-р байранд Эрчим зоогий газар 2-р

БАМБАЙН БУЛЧИРХАЙН ЭМГЭГ

Бамбай булчирхай нь бодисын солилцоог идэвхжүүлэх гормоны ялгаруулалт, биеийн дулааны солилцоо, судасны цохилтыг хариуцдаг. Хэрвээ энэ эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдвал бусад эрхтнүүдэд шууд муугаар нөлөөлөх болно, элэг, гэдэс ходоод, бөөр, нөхөн үржихүй, зүрх, тэр ч бүү хэл тархинд ч бас нөлөөлнө.

Бамбайн хордлоготой хүн хэт их цочромтгой болохоос гадна турж эцнэ, амархан уйлдаг болно, нойр хямарна, ядарна, хөлөрнө, гар салганаж, бие чичирч зүрх дэлсэхээс гадна зарим үед халуурч мэднэ. Сайн ажиглавал бамбай булчирхай томорсон байна. Хордлого гүнзгийрч өвчин газар авсан тохиолдолд хоёр нүд бүлтэрч харагдана. Нүдний алимны хөдөлгөөн муудна. /Өөрөөр хэлбэл нүдээ аних үед зовхи удаан хөдөлнө./ Зовхи ерөнхийдөө хавагнасан байна. Үүнээс гадна нүд хатгуулж өвдөнө. Гэрэлд гялбан харж чадахгүй. Үүнээс гадна нүд хатгуулж өвдөнө. Гэрэлд гялбан харж чадахгүй. Нулимс гоожно. Толгой өвдөнө. Яваандаа хараа муудна. Зүрх судасны эрхтэн системийн талаас гүрээний судас цохих ба судасны лугшилт олширч хэм алдагдана. Их бага даралтын зөрүү ихсэнэ. Гэдсээр өвдөнө. Заримдаа гүйлгэнэ. Элэгний үйл ажиллагаа алдагдана. Булчингууд суларна. Нүүр сэвхтэж, арьс борлоно. Гараа урагш сунган нүдээ аньж зогсох юм бол тэнцвэрээ алдан гуйвна. Зарим хүний өвдөг, тавхайн арьс нь зузаарсан харагддаг. Эдгээр шинж тэмдэг хүн болгонд ижилхэн илрэхгүй. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаална. Зарим хүнд зөвхөн зүрх дэлсэх, хэт их мэдрэмтгий болох төдий цөөхөн шинж илэрч байхад зарим хүнд өвчин хүнд явагдаж дээрх шинж тэмдгүүдийн ихэнх нь илэрдэг байна. Мөн хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай бичил бодис болох иод дутагдсны улмаас бамбай булчирхай томорч, бие бялдар, оюун ухааны хөгжилд үзүүлж байгаа сөрөг илрэлүүдийг нэгтгэн иод дутлын эмгэг гэх буюу нутагшмал бахуу гэнэ. Иод дутлыг туйлын ба харьцангуй гэж үздэг.Туйлын гэдэг нь хоол хүнс, ус, агаараар авдаг иод дутагдах. Харьцангуй дутагдал гэдэг нь хоол хүнснээс авч буй ба гадаад орчинд иод хангалттай боловч ходоод гэдэсний замын өвчний улмаас иодын шимэгдэлтэнд өөрчлөлт орох,бамбайд иод хуримтлагдахыг саатуулж өгдөг зарим эмийн бодисын нөлөө, төрөлхийн бамбайн дааврын бионийлэгжилтийн алдагдал зэрэгтэй холбоотой үүсдэг дутал юм. Хүн хоногийн хэрэгцээт иодын 90-95 хувийг

хоол хүнсээр, үлдсэнийг нь ус агаараар авдаг. Иод нь бамбайн булчирхайн дааврын нэн чухал бүрэлдэхүүн юм. Бамбайн булчирхайн даавар нь бие бялдар, тархи мэдрэлийн эдийн хөгжил, биеийн дулаан, энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Иод дутагдахад бамбай булчирхайн даавар хангалттай хэмжээгээр нийлэгжиж чаддаггүй.

АнгилалҮйл ажиллагааны байдлаар нь:• Эутиреоз-Бамбайн үйл ажиллагаа хэвийн• Гипотиреоз-Бамбайн үйл ажиллагааны доройтол

илэрсэн• Кретинизм-Одойрол тэнэгрэл илэрч хүний

асрамжинд орохЭмгэг бүтэц:• Тархмал• Зангилаат• ХолимогБамбайн томролын зэргээр нь:• 0 зэрэг: Харагдахгүй, тэмтрэгдэхгүй• 1-р зэрэг: Тэмтрэгдэнэ, харагдахгүй• 2-р зэрэг: Харагдана, тэмтрэгдэнэБамбай булчирхайн байрлалаар нь:• Хүзүүний урд хэсэгт хэвийн байрлалтай• Өвчүүний цаагуур байрлалтай• Цагаан мөгөөрсөн хоолойг тойроод бөгжилсөн

байрлалтай• Хэлэн дор байрлалтай• Цагаан мөгөөрсөн хоолойн цаана байрлалтай

Эмнэлзүй:Ургийн үед: Амьдрах чадвар муудах,тархи мэдрэлийн хөгжил саатах,ураг зулбах,Дутуу болон амьгүй ба жин багатай ураг төрөхХүүхэд насанд: Бамбай томрох,оюун ухаан хомсдох, сэтгэхүйн хөгжил хоцрох, сонсгол хэл ярианы согог илрэх, биеийг гажиг хөгжил, хөдөлгөөний эрхтнүүдийн саажил илрэхНасанд хүрэгчдэд: Бамбай томорч, үйл ажиллагааны доройтол илрэхКретинизмийн үед хүүхэд төрөхдөө төрөлхийн дүлий, хэлгүй, тэнэгрэлтэй, захын булчингийн таталт илэрдэг.Иод дутлын эмгэгийг оношлохдоо:• Бамбай булчирхайн томролт• Хоногийн шээсээр ялгарах иодын хэмжээ• Т3,Т4,ТТГ,тиреоглобулины цусан дахь хэмжээ• Бамбайн эзэлхүүн• J-131-н шингээлт• Бамбайн сканировани• Бамбайн хэт авиан шинжилгээ• Бамбайн биопси

ЭмчилгээЭмийн эмчилгээ:• Эутиреоз үед: иоджуулсан давс, иодын тосон бэлдмэл• Гипотиреоз үед: L-тироксин, трииодтиронин

гидрохлорид, тиреотомМэс заслын эмчилгээ: Эмийн эмчилгээ хийгээд бамбай булчирхайн томролт жижгэрэхгүй ойролцоох эрхтнээ дарах шинж илэрвэл мэс заслын эмчилгээ хийнэ.

Эмнэлэг