Эмх цэгцтэй зан - must.edu.mnмх цэгцтэй зан.pdf · хийдэг...

27
Эмх цэгцтэй зан Эсрэг чанар: Эмх замбараагүй Үр бүтээлтай ажиллахын тулд өөрийгөө бэлтгэж, орчин тойрныхоо зүйлсийг зөв зохистой байрлуулах Хэр эмх цэгцтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь: Аливаа ажлыг хийж дууссаны дараа хэрэглэсэн зүйлсээ эмхэлж цэгцэлдэг үү? Амин хувь, ажил алба, гэр бүлийнхээ зорилгыг тодорхойлох, тэдгээрийн хоорондын тэнцвэрт байдлыг барьж байх арга танд бий юу? Өөрийг тань хамгийн сайн мэддэг хүмүүс таныг эмх цэгцтэй хүн гэж тодорхойлох уу? Таны амьдралын хэв маяг, аливаа хийж байгаа үйлдэл тань эмх цэгцгүй, урсгалаараа байдаг уу? Эсвэл учир зорилготой, эмх цэгцтэй байдаг уу? Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд: Хэрэглэсэн зүйлсээ эмхэлж цэгцэлнэ Ажил сургууль, амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгана. Ямар ч зүйлийг зөвхөн зориулалтынх нь дагуу хэрэглэнэ Гээгдсэн юмсыг эзэнд нь буцааж өгнө. Жирх намрын налгар өдрүүдэд янз бүрийн ургамлын үр, самар зэргийг цуглуулан хахир өвөлд ажээ. Цуглуулсан хоол тэжээлээ газар доорх үүрнийхээ хүнс агуулах тусгай хэсэгт хийдэг байна. түүгээр ч барахгүй үүр нь хооллох, унтах, амрах, бие засах гэх мэт олон хэсэгтэй. Жирх үүрээ тун цэвэр цэмцгэр байлгадаг. Ингэхдээ хүнсээ зөвхөн хооллох хэсэгт байрлуулж, өвсөө унтах хэсэгтээ дэвсдэг бөгөөд арьс үсээ тогтмол цэвэрлэдэг ажээ. Эмх цэгцтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс: Эн тэргүүнд хийх зүйлсээ тодорхойл. Хийж гүйцэтгэх зүйлсээ цаг гарган сайн бод. Тэгээд түүнийгээ биелүүлэхийн тулд шууд тэр доороо ажиллаад эхэл. Хэмжүүр тогтоо. Аливаа зүйлд өөрийн хэм хэмжүүр маш чухал бөгөөд түүний дагуу хувийн амьдралд, байгууллагадаа баримтлах зарчим гарган түүнийгээ биелүүлэхийг зорь Зохион байгуулалтай бай. Эмх цэгц гэдэг нь гадаад үзэмж төдийгүй харин хэрэгтэй бүх зүйл тодорхой байрлалтай, олоход хялбар байхыг хэлнэ. Эмх замбараагүй байдаас зайлсхий. Гэр орон, ажлын байрны эмх замбарааг алдагуулж буй аливаа зүйлээс сал.

Upload: others

Post on 03-Nov-2019

71 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Эмх цэгцтэй зан

Эсрэг чанар: Эмх замбараагүй

Үр бүтээлтай ажиллахын тулд өөрийгөө бэлтгэж, орчин тойрныхоо зүйлсийг зөв зохистой

байрлуулах

Хэр эмх цэгцтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Аливаа ажлыг хийж дууссаны дараа хэрэглэсэн зүйлсээ эмхэлж цэгцэлдэг үү?

Амин хувь, ажил алба, гэр бүлийнхээ зорилгыг тодорхойлох, тэдгээрийн

хоорондын тэнцвэрт байдлыг барьж байх арга танд бий юу?

Өөрийг тань хамгийн сайн мэддэг хүмүүс таныг эмх цэгцтэй хүн гэж тодорхойлох

уу?

Таны амьдралын хэв маяг, аливаа хийж байгаа үйлдэл тань эмх цэгцгүй,

урсгалаараа байдаг уу? Эсвэл учир зорилготой, эмх цэгцтэй байдаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Хэрэглэсэн зүйлсээ эмхэлж цэгцэлнэ

Ажил сургууль, амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгана.

Ямар ч зүйлийг зөвхөн зориулалтынх нь дагуу хэрэглэнэ

Гээгдсэн юмсыг эзэнд нь буцааж өгнө.

Жирх намрын налгар өдрүүдэд янз бүрийн ургамлын үр, самар зэргийг цуглуулан хахир

өвөлд ажээ. Цуглуулсан хоол тэжээлээ газар доорх үүрнийхээ хүнс агуулах тусгай хэсэгт

хийдэг байна. түүгээр ч барахгүй үүр нь хооллох, унтах, амрах, бие засах гэх мэт олон

хэсэгтэй. Жирх үүрээ тун цэвэр цэмцгэр байлгадаг. Ингэхдээ хүнсээ зөвхөн хооллох

хэсэгт байрлуулж, өвсөө унтах хэсэгтээ дэвсдэг бөгөөд арьс үсээ тогтмол цэвэрлэдэг

ажээ.

Эмх цэгцтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Эн тэргүүнд хийх зүйлсээ тодорхойл. Хийж гүйцэтгэх зүйлсээ цаг гарган сайн бод.

Тэгээд түүнийгээ биелүүлэхийн тулд шууд тэр доороо ажиллаад эхэл.

Хэмжүүр тогтоо. Аливаа зүйлд өөрийн хэм хэмжүүр маш чухал бөгөөд түүний

дагуу хувийн амьдралд, байгууллагадаа баримтлах зарчим гарган түүнийгээ

биелүүлэхийг зорь

Зохион байгуулалтай бай. Эмх цэгц гэдэг нь гадаад үзэмж төдийгүй харин

хэрэгтэй бүх зүйл тодорхой байрлалтай, олоход хялбар байхыг хэлнэ.

Эмх замбараагүй байдаас зайлсхий. Гэр орон, ажлын байрны эмх замбарааг

алдагуулж буй аливаа зүйлээс сал.

Хэрэглэж дуусанргуутаа байранд нь тавь. Таны гарт байгаа зүйл өөрийн гэсэн

байрандаа очих ёстой.

Эелдэг зөөлөн чанар

Эсрэг чанар: түрэмгий зан

Бусдын төлөө нэг бүрчлэн сэтгэл тавьж анхаарах

Хэр эелдэг зөөлөн хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та хүмүүсийн мөн чанарыг хардаг уу, эсвэл нийгмийн анги давхаргыг нь хардаг

уу?

Та бусдыг хувьчлан ойлгохыг хичээдэг үү?

Та бусдад туслахын төлөө ямар нэг хичээл зүтгэл гаргадаг уу?

Бат бөх харилцаа тогтоохын тулд та өөрөөсөө золиос гаргах уу?

Хүмүүс таныг үнэнийг эрж хайдаг гэж хэлэх үү, эсвэл хэн нэгний талыг

баримталдаг гэж хэлэх үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Бусдад эелдэг хандана.

Дуу хоолойгоо аядуу зөөлөн байлгана.

Бусдыг өөрийнхөө өмнө урьж оруулан хаалга нээж өгдөг байна.

Аливаа зүйлийг эвдэж бусниулахгүй байхыг хичээнэ.

Эргэн тойрондоо байгаа хүмүүст садаа болохгүй.

Дууч шувуу нь хашааны шон, модны хожуул дээр үүрээ засах агаад тэрээр АНУ – ын

төвийн болон зүүн зүгийн нутгаар амьдардаг аж. Энэхүү шувуудын уянгалаг сайхан

жиргээ нь, дэгдээхэйгээ хооллон өсгөж байгаа нь, өндгөө дарахдаа анхаарал тавь, цагаа

зарцуулж байгаа нь эцэг шувуу өөрийн бүлд ямар их эелдэг зөөлөн байдгийг харуулдаг.

Эелдэг зөөлөн байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Бусдад хүрч үйлчил. Арьс өнгө, шашин шүтлэг ондоотой, нийгэм – эдийн засгийн

хувьд өөр түвшний хүмүүст хүрч үйлчил.

Алтан дүрмийг дага. Та өөрийнхйй туршлагыг бусдын төлөө санаа тавьж, сэтгэл

зовниж байгаагаа хэрхэн харуулж болохыг ойлгох үндэс болгон ашигла.

Болгоомжтой сонго. Таны хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг хүмүүс хэрхэн

тайлбарлах талаар маш болгоомжтой авч үз.

Уур амьсгалыг зөөллө. Өдөр тутмын ачаалал ядаргаанаас болж асуудал үүсгэхгүйн

тулд харилцаагаа эрхэмлэж, анхаарал тавьж бай.

Амар амгалан байдлыг мөшгө. Зөрчил маргаан гарах үед нэг талыг хэт барихаас

зайлсхий. Үнэнийг хэлэх замаар маргалдагч талуудыг эвлэруулэхийг хичээ.

Шударга зан

Эсрэг чанар: хуурамч зан

Болсон явлыг үнэнээр нь ярьж бусдын итгэлийг хүлээх

Хэр шударга зантай хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та аливаа асуудлыг даруйхан шийдвэрлэхийг боддог уу, эсвэл аяндаа намжих байх

гэж найддаг уу?

Та гологдохоос айхдаа үнэнийг нуудаг уу?

Та илүү сайн болж харагдахын тулд бодит байдлыг хэтрүүлж ярих, эсвэл

бөөрөнхийлөх явдал гаргадаг уу?

Та бусдын цаг хугацаа болон эзэмшилд зөв шударга ханддаг уу?

Та бусдыг үнэнч шударга байдалд уриалан дэмждэг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Үнэнийг ярина.

Бусдыг шударга байдалд уриална.

Хууран мэхлэхгүй, хулгай хийхгүй.

Буруугаа хүлээн зөвшөөрнө.

Аливаа зүйлийг байгаа байдлаас нь өөр юм шиг болгон хэтрүүлж ярихгүй.

Арслан бол сүргээрээ амьдардаг цор ганц мууран төрөлтөн билээ. Арслангууд бие биедээ

үргэлж шударга ханддаг гэнэ. Тэд хийх гэж буй зүйлээ сүүлний байрлал, амны

хөдөлгөөн, архирах дууныхаа өнгөөр маш тодорхой илэрхийлдэг. Тиймээс ч арслан

сургагчид эдгээр хүчирхэг муурыг . циркт сургаж чаддаг. Арслан амаа хамхисан бол

санаа зовох зүйлгүй, аюулгүй гэсэн үг. Харин уруулынхыы нэг талыг татвалзуулбал

ууртай байгаагийн шинж аж. Хэрэв амаа ангайлган хурц шүдээ ярзайлгасан байвал хэзээ

хэзээгүй дайрах нь гэсэн үг. Арслан хийхээр дохио өгч байгаа зүйлээ зайлшгүй хийдэг.

Шударга зантай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Байгаа байдалтай нүүр тул. Өөрийгөө хуурахын оронд бодит байдлыг хүлээн

зөвшөөрч түүнийг шийдвэрлэхийг бод.

Үнэнийг хэл. Та эвгүй байдалд орох байсан ч бодит байдлыг үнэнээр нь хэлж

хариуцлагатай бай.

Бүү хэтрүүл. Бусдад буруу ойлголт төрүүлэхгүйн тулд бодит байдлын тухай бүрэн

мэдээлэл өг.

Хулгай бүү хий, бүү хуурч мэхэл. Бусдын эд хөрөнгө, ашиг сонирхол, итгэл

найдварыг хүндлэн үзэж шударга занг илтгэн харуул.

Шударга байдлыг дэмж. Өөрөө үлгэр жишээ болж эргэн тойрондоо шударга орчин

бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж бусдыг шударга байхад уриалан дууд.

Шийдэмгий зан

Эсрэг чанар: халирамтгай зан

Нөлөө үзүүлэх гол хүчин зүйлсийг олж тогтоон, хэцүү шийдвэрийг эрслэн гаргах чадвар

Хэр шийдэмгий чанартай хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та мэдлэгтэй хүмүүстэй харилцаж, шинэ мэдээллийг судалж, үнэлж цэгнэдэг үү?

Таны мэдрэмж үргэлж зөв гэж боддог уу?

Та асуудлыг зөвөөр шийдэх хандлагатай юу, эсвэл хялбараар шийдэх хандлагатай

юу?

Буруу шийдвэрийнхээ хор уршилт та гайхаж цочирдож байсан уу?

Таны өмнөөс хэн нэг нь шийдвэр гаргана хэмээн найдаж, та хойш тавих талдаа

голдуу байдаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Эргэж хургаж няцахгүй.

Хэлснээ гүйцэлдүүлнэ.

Зөв шийдвэр гаргаж, түүндээ туйлбартай байна.

Эцэслэн шийдвэрлэхээсээ өмнө аливаа зүйлийг тал бүрээс нь нягтлан харна.

Үе тэнгийнхний дарамт шахалтад бууж өгөхгүй.

Дорго бол маш тууштай, няцашгүй амьтан. Сөргөлдөөн гарвал тэр даруй тулалдах эсэхээ

шийдэж, түүнээсээ буцдаггүй.

Шийдэмгий чанартай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Үнэн зөв мэдээлэл цуглуул. Зөв мэдээллийг цуглуулах, найдвартай зөвлөгч нарыг

тогтоон барих дадлаа хөгжүүл.

Тодорхой хэтийн төлөвтэй бай. Бодит баримт, зорилго чиглэл, мэдрэмж, сонирхол,

санаа оноог ялгаж салгаж, үнэлж цэгнэж сур.

Зөв сонголт хий. Цэвэр ёс суртахуун, нэн тэргүүний зүйлийн ухаалаг сонголт,

алдаа мадаггүй мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гарга.

Дуустал хий. Ямар нэг шийдвэр гарахдаа шаардлагатай цаг хугацаа, эх сурвалж,

хичээл зүтгэлийг гаргаж, ингэснээр өөрийгөө энэ зүйлд бүрэн зориулж байгаагаа

харуул.

Шүүмжлэл даа. Зөв зүйлд өөрийгөө зориулж, шаардлагатай үед алдаа дутагдлаа

хүлээн зөвшөөрч тууштай байдлаа хадгал.

Чин сэтгэл

Эсрэг чанар: хоёр нүүртэй

Зөв зүйлийг цэвэр сэтгэлээр шамдан хийх

Хэр чин сэтгэлтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та хэрхэн ойлгомжтой ярих вэ гэж боддог уу эсвэл яаж ч ярьсан бусад хүн таныг

ойлгоно гэж үздэг үү?

Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл тань бусдад өрөөсгөл ойлголт төрүүлэх үе

байдаг уу?

Хүмүүс таны амьдралыг таны эрхэмлэдэг зүйлсийн илэрхийлэл гэж үзэх үү?

Зөв зүйл хийхгүй байгаагаа зөвтгөн шалтаг тоочдог уу?

Та ямар ч үед нэг зангаараа байж чаддаг уу? Эсвэл нөхцөл байдал, хүмүүст

тохирон өөрчлөгддөг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Бүх нөөц бололцоогоо бүрэн дайчилна.

Хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээнэ.

Бусдын санаа бодлыг хүндэтгэнэ.

Хэлсэн үгэндээ эзэн болно.

Бусдыг ашиглаж завшихгүй.

Балт зөгий хэдэн мянган зөгий үүрэндээ нарийн зохион байгуулалттайгаар нэг бүлээр

хамтран ажиллаж амьдардаг. Тэд аюул занал, ажил үүрэг, хоол хүнсний талаарх

мэдээллийг биеийхээ хөдөлгөөн, фермон гэж нэрлэгддэг онцгой үнэрээрээ нэг нэгэндээ

дамжуулан мэдүүлдэг байна. зөгийнүүдийн хоорондын харилцаа тодорхой, чин

сэтгэлээсээ байх нь бүлээрээ амьд үлдэж, үр дүнтэй ажиллахад асар их үүрэг гүйцэтгэдэг

ажээ.

Чин сэтгэлтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Хэлэх гэснээ л хэл. Элдэв арга хэрэглэж бусдыг битгий төөрөгдүүл.

Үнэнийг хэлж бай. Бусдад төрүүлсэн сэтгэгдэл тань бодит байдалтай нийцэж байх

хэрэгтэй.

Хэлж ярьдаг зүйлээ өөрөө хэрэгжүүл. Хэлсэн зүйлээ өөрөө хэрэгжүүлдэг бай.

Хэлэх нь хийхээсээ өөр байх шиг худал хуурмаг зүйл байхгүй.

Хоёр нүүр бүү гарга. Дотоод сэтгэлийн эсэргүүцлээ давж, зөв байхад өөрийгөө

бүхэлд нь зориул.

Өөрийнхөө үнэн байдлыг илэрхийл. Таны хэлж ярьж байгаа бодол сэтгэгдэлтэй

тань нийцэж байх ёстой.

Цэвэр ёс суртахуун

Эсрэг чанар: ёс бус явдал

Үргэлж зөвийг үйлдсэнээр цэвэр ёс суртахууныг өөрийн амьдрал дээр харуулах

Та зөвхөн зөвийг хийхийг эрмэлздэг үү эсвэл нийтэд таалагдахыг илүүд үздэг үү?

Та бусдад сайн үлгэр жишээ болдог уу?

Та хэзээд зөв зүйлийг хувиршгүй тууштай үйлддэг үү?

Таны амьдралд өв тэгш чанарыг тань нураахад нөлөөлдөг зүйл байдаг уу?

Та бусдыг ухаалаг мэргэн шийдвэр гаргахад дэмжин зоригжуулдаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Өөрөө зөвийг үйлдэж, өрөөл бусдыг ч үүнд уриална.

Юу үзэх, сонох, хэлэх, бодохоо хянана.

Зөв байр суурин дээр баттай зогсож сурна.

Оюун ухаан, бие бялдрыг маань хордуулан сэвтээж болох бүхнийг бүрмөсөн

хориглоно.

Бусдыг өөрт маань хэрхэн хандахыг хүсдэгийн адил тэдэнд тийнхүү хандана.

Цагаан дэгий намаг шавартай газар амьдардаг боловч хурц тод өнгөөрөө ялгаран

харагддаг. Нэгэн цагт гоёмсог өд нь их үнэд хүрч нэг унц нь төдий хэмжээний алтнаас

ч илүү байлаа. Өдөө хэрхэн нүд гялбам цагаан хэвээр байлгадаг нь олон хүний

сонирхлыг татдаг. Шувууны биеээс унахдаа хуурай нунтаг гаргадаг зөөлөн өдөнд

үүний нууц оршдог аж. Дэглийг биеэ цэвэрлэхэд тэрхүү нунтаг нь шавар шавхай, тос

тортог, бохир заваан зүйлсийг наалдуулан авч унагадаг гэнэ.

Цэвэр ёс суртахуунтай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Зөв зүйлийг үйлд. Аливаа ёс бус байдал нийтийн үзэл бодлоор зөвшөөрөгдөж

байсан ч та зөвөөр нь хий.

Жишиг тогтоо. Өдөр тутмын шийдвэрүүдээ ёс суртахууны өндөр түвшинд

байлган өөрийн ажил болон нийгэмдээ ёс суртахууны үлгэр жишээ бол.

Тууштай бай. Үг хэл, үйл хөдлөл, хандлага бүрийг зөв зан төлөв болон

жишигээр цэгнэж үргэлж зөв зарчмыг баримтал.

Найз нөхөд, хэлхээ холбоо, ойр дотно харилцах хүмүүсийг ухаалгаар сонго.

Танд эерэгээр нөлөөлж, зөв зан чанарт хөтлөх хүмүүс, ном зохиол, мэдээ

мэдээлэл, бусад зүйлсэд цагаа зориул.

Бусдыг зөв зүйл хийхийг уриал. Та өөрийн байнгын үлгэр дуурайлал болон

шантаршгүй зөвлөгөө, сануулгаараа бусдыг зөв зан чанартай байхад уриалж

бай.

Хүндэтгэх сэтгэл

Эсрэг чанар: тоомжиргүй зан

Эрх мэдлийг төлөөлж байгаагийнх нь хувьд бусдыг эрхэмлэн үздэг байх

Хэр хүндэтгэх сэтгэлтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та бусдыг хувь хүнийх нь хувьд үнэлж цэгнэдэг үү, эсвэл бүлгийн нэг гишүүн

гэдгээр нь л хардаг уу

Та хамтран ажиллах хандлагатай юу?

Таны үйлдлээс жинхэнэ хүндлэл харагддаг гэж хүмүүс хэлэх үү?

Өмнөх үеийнхэн болон тэдний хийж бүтээсэн зүйлд талархаж байгаагаа та

илэрхийлдэг үү?

Та тууштай зарчимч чанарыг бишрэн бахаддаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Удирдлага хүндэтгэн.

Хүн бүрд хүндэтгэлтэй хандана.

Биеэ зөв авч явна.

Бусдыг ёжилж егөөдөхгүй.

“Бүх хүн эн тэнцүү бүтээгдсэн” гэдгийг ямагт санана.

Америкийн бух гөрөөс: бүх гөрөөсийн сүрэг нь америктийн эртний хил хавийн нутгаар

бэлчээрлэдэг байсан. Гурван мянга гаруй бух гөрөөсөөс бүрдсэн аврага том сүргийг бух

нь юм уу эсвэл эм гөрөөс манлайлан явдаг байжээ. Сүргийн манлайлагч бэлчээрлэх

нутгаа солин, өөр нутаг руу нүүдэллэх үед хамгийн ойр яваа гөрөөснүүд түүний араас

дагадаг. Бусад нь хошуучилж яваа гөрөөсөө харахад хол учраас түүнийг дагаж яваа

өмнөх гөрөөсөө дагадаг байна.

Хүндэтгэх сэтгэлтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Цаад талыг нь хар. Ямар ч ааш зантай хүнийг хүндэлж харьц.

Эрх мэдлийг хүндэл. Эрх мэдэл болон дэг журмын зарчимуудыг хүндэлж

байгаагаа хандлагаараа харуул

Үүрэг зорилгодоо анхаарал хандуул. Бусдыг ойлго, бусадтай харилцах харилцаа

болоод хийж байгаа бүхэндээ өөрийнхөө хичээл зүтгэлийг бүрэн зориул.

Ахлагч нараа бүү март. Өмнө таныг удирдаж ахалж явсан хүмүүсийг хүндэтгэ.

Ялангуяа, талархлаа хувьчлан илэрхийлэх боломжтой хүмүүст хүнтэдгэл үзүүл.

Зан чанарыг үнэлж цэгнэ. Хүмүүсийг хөрөнгө чинээ, нийнмийн байр суурийнх нь

төлөө биш, зан чанарынх нь төлөө хүндэтгэ.

Хүлээцтэй чанар

Эсрэг чанар: ялгаварладаг зан

Хүмүүсийн за чанарын төлөвшилт өөр өөр түвшинд байдгийг бодолцож ханддаг байх

Хэр хүлээцтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та бусдыг дүгнэхээсээ өмнө тэднийг таньж мэдсэн байдаг уу?

Та эргэн тойрныхоо хүмүүст өсөж төлөвшиж, хөгжиж дэвжих урам зориг өгдөг

үү?

Хүмүүс дургүйг тань хүргэсэн үед тэдэнд та яаж ханддаг вэ?

Хүмүүс таныг чанга жишиг хэмжүүртэй хүн гэж хэлэх үү?

Та асуудлыг зөв өнцгөөс харж чаддаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнжэ. Үүнд:

Нүдэнд харагдаж байгаагаас чанагш харна.

Хүнийг байгаагаар нь хүлээж авна.

Хүмүүсийг зан чанарын хувьд өсөхөд нь тусална.

Хамгийн түрүүнд өөрийгөө эхэлж харна.

Түгээмэл дэлгэрсэн зүйлс зөв байх ёстой гэж бодохгүй.

Хайрцаг хуягт яст мэлхий: энэ яст мэлхий зөөлөн махыг сониуч илбэнх амтархан идэх

дуртай аж. Хурдан шалангай илбэнтэй тулалдах ямар ч боломж яст мэлхийд байхгүй

учраас хуяг нь нуувч болж өгдөг байна. илбэнх хуягийг нь хөшиж онгойлгох ан цав хайн

оролдох үед яст мэлхий хуяг дотроо тун тэвчээртэй нугдайн нуугдах хэрэгтэй болдог

ажээ.

Хүлээцтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Гадаад байдлаар бүү дүгнэ. Хүнийг гадна төрхөөр дүгнэх биш дотоод мөн чанарыг

нь таньж мэд.

Өсөж төлөвших нөхцөлийг бүрдүүлж өг. Хүмүүст алдаанаасаа сурч, туршлага

суух боломж олго.

Өөрийгөө нягтлан шинж. Бусдын гаргадаг алдаа дутагдал өөрт тань байдгаас та

ихэнхдээ бухимддаг. Тиймээс та эхлээд өөрийгөө шалгаж үзээрэй

Тогтсон жишгийг сахь. Төлөвшихгүй байх явдлыг бүү зөвшөөр. Өөрийгөө ч, өрөөл

бусдыг ч тасралтгүй өсөж төлөвшихөд урамшуулан зоригжуул.

Зөв зохистой хариу үзүүлж бай. Ярилцах шаардлагатай хүн дээр очоод асуудлын

талаар нээлттэй ярь. Шалихгүй зүйл дээр бусадтай муудалцах хэрэггүй.

Хариуцлагатай чанар

Эсрэг чанар: найдваргүй зан

Хийвэл зохих, хүлэн хүлээгдэж буй зүйлийг мэдээд зогсохгүй хийдэг байх

Хэр хариуцлагатай хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Өөрийн байр суурь, үүргийг бодож аливаад хэрхэн хандахаа шийддэг үү?

Хүмүүс таныг шийдвэр гаргадаг, түүндээ тууштай байдаг гэж хэлэх үү?

Та ямар нэг зүйлийг амлахдаа болгоомжтой ханддаг уу?

Та өөрийн гаргасан алдаанд хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг буруутгах гэх эрж

байдаг уу?

Хүмүүст таныг амьдралынхаа бүхий л талбарт дээд зэргээр хичээж зүтгэдэг гэж

хэлж чадах уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Амласаа биелүүлнэ.

Шалтаг зовлон тоочихгүй.

Бүх лажилд авьяас чадвараа дээд зэргээр дайчилна.

Буруудсан үедээ түүнийгээ засаж залруулна.

Үүргээ ухамсарлаж, биелүүлнэ.

Цагаан толгойт бүргэд: энэхүү гайхалтай сүрлэг шувуу асар өндөрт байрлах үүрнээсээ

эзэмшил газрыг нэгд нэгэнгүй харж чаддаг. Тэнгэр газрын савлагаар нутагтай, гайхалтай

хурц хараатай энэ шувуу газар дээр юу болж байгааг нэг бээрийн өндрөөс нэвт шувт

харж чаддаг ажээ.

Хариуцлагатай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Үүргээ ухамсарлаж, биелүүл. Та үр хүүхдийн, найз нөхрийн, оюутан сурагчийн,

ажилтны, хань ижлийн, эцэг эхийн, иргэний хувьд байр сууриа мэддэг бай. Эдгээр

байр суурийн дагуу үүрэг хариуцлага хүлээ.

Хариуцлагатай бай. Өөрийнхөө хариуцлагын хүрээнд шийдвэр гаргаж, түүнийгээ

хэрэгжүүл.

Үүрэг амлалтаа биелүүл. Амлахаасаа өмнө сайтар бод, амласан бол түүнийгээ

биелүүл. Хэлсэндээ хүрдэг байх нь нэр хүндийг авчирна.

Хэзээ ч бүү шалтаг тооч. Хийсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээ, бусдаас

бурууг бүү эр.

Бүх хүчээ дайчил. Үүрэг даалгавраа амжилттай гүйцэлдүүлэхийн тулд өөрийн

мэдлэг боловсрол, ур чадвар, авьяас ухааныг ямагт дайчлан ажилла.

Үнэнч чанар

Эсрэ чанар: урвамтгай зан

Бусдын төлөө хүлээсэн үүрэг, өгсөн ам өчгөө зовох цагт ч хадгалан үлдэх

Хэр үнэнч хүн болохоо дүгнэж нь:

Та төлөвлөсөн ажлаасаа болоод ойр дотныхоо хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг

үү?

Бэрхшээл тулгарахад та гайхаж цочирдох юмуу уурлаж бухимдах байдал гаргадаг

уу?

Хүнд хэцүү үед нь хүмүүст тус тэм үзүүлдэг үү?

Бэрхшээл зовлон тохиолдсон ч та үүрэг амлалтаа үнэнчээр биелүүлдэг үү?

Та асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг үү, эсвэл зүгээр л хоосон яриад суудаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Гэр бүлийнхэндээ болон бусдад үйлчилнэ.

Хүнд хэцүү үед нь бусдад урам зориг өгнө.

Удирдлагуудаа адлан шоглож дооглохгүй.

Бусдаас сайныг нь олж харна.

Эх орноо хүндэтгэх сэтгэлтэй байна.

Канад галуу нэг эм галууг эр галуу нэгэн зэрэг сонирхолвол тэд хүч тэхнээгээ сорин

тэмцэлддэг байна. Харин эм галуу тэр болгон ялагчийг сонгодоггүй ажээ. Алийг нь ч

сонгосон байлаа гэсэн тэр нь түүний насан туршийнх нь хос болдог байна. Хос галуу бие

биедээ маш үнэнч бөгөөд өвчтэй байсан ч, эрүүл байсан ч тэд бие биеэ л гэх агаад зөвхөн

үхэл л тэднийг салгаж чаддаг юм байна.

Үнэнч чанартай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Хүмүүсийг чухалчил. Бусдад үнэнч гэдгээ байнга нотлон харуул. Бусдад өгсөн

амлалт үүргээсээ бүү хэлбий. Тэднийг амжилттай байгаасай гэж хүсдэгээ мэдүүл.

Хүнд хэцүү үе ирнэ гэдгийг ухаар. Эсэргүүцэл, саад тотгороос хамааралгүйгээр

амлалтаа биелүүл.

Нэг нэгэндээ тус дэм бол. Хүнд хэцүү үеийг нэгний дэргэд нь байж чадах

зүйлээрээ тус дэм бол.

Амлалтаа биелүүл. Ямар нэг нөхцөл байдал, хэн нэгэн хүн таны урмыг хугалж

болно. Гэвч та өөрийнхөө үнэнч байдалд ямар ч болзол тавилгүйгээр амласнаа

биелүүл.

Харилцаа холбоотой бай. Шүүмжлэх хандлагатай байхаас зайлсхийж, бусадтай

тогтоосон харилцаагаа улам сайжруулахын төлөө ажилла.

Уян хатан чанар

Эсрэг чанар: Гөжүүд зан

Аливаа төлөвлөсөн ажил, санаа оноог бухимдаж дургүйцэлгүйгээр өөрчлөхөд бэлэн байх

Хэр уян хатан хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та өөрчлөлтөд бэлэн байдаг уу?

Та өөрчлөлтөөс болж замаасаа хазайдаг уу, эсвэл нөөц боломжоо ашиглан

зогсолтгүй ажиллах арга замыг хайдаг уу?

Өөрчлөлтийг дагаж ирэх боломжийг та харж чаддаг уу?

Та удирдлагуудынхаа тавьж буй зорилгыг хүндэтгэж үздэг үү?

Саад бэрхшээл тулгарах үед та шалтаг хэлдэг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Төлөвлөгөө өөрчлөгдөхөд сэтгэлээр унаж уурлахгүй.

Удирдлагынхаа шийдвэрийг хүндэтгэнэ.

Зөрүүдлэн гөжихгүй.

Аливаа өөрчлөлтөөс сайныг эрэлхийлнэ.

Зөв зүйлийн жишгийг бууруулахгүй зогсоно.

Соно бялзуухай гайхалтай уян хатан чанартай. Есхөн сантиметр биетэй энэ шаламгай

шувуу цэцэгнээс цэцэг уруу шумбан нисэж, балыг нь уух агаад нисэж байх зуураа ямар

ч шавьжийг тун чадварлаг барьдаг. Соно бялзуухайн маш сайн хөгжсөн булчинлаг

далавч нь түүний нийт биеийн жингийн 25 – 30 хувийг эзэлдэг аж.

Уян хатан чанартай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Өөрчлөлтийг урьдчилан таамагла. Амьдралд өөрчлалт байдаг гэдгийг хүлээн

зөвшөөрч, үйл явцын өөрчлөлтөд дасан зохиц.

Төлөвлөгөөгөө уян хатнаар зохицуул. Шаардлагатай зарчмуудад анхаарлаа

төвлөрүүлэн, тэдгээрийг шинэ нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар оюун санааны

хувьд дасан зохиц. Бололцоогоо алдалгүйгээр, түүнийг ашиглан ажилла.

Үр өгөөжийг эрэлхийл. Өөрчлөлт нь шинэ шинэ боломжийг бий болгодог. Энэ үед

үр өгөөжтэй талыг нь олж харахын тулд зорилгыг ойлго.

Хийнэ гэснээ заавал хий. Төлөвлөгөө өөрчлөгдөх үед ямар нэг шалтаг тайлбар

тоочихоос зайлсхий. Бэрхшээл тохиолдсон ч сэтгэл гаргаж бай.

Ууч зан

Эсрэг зан: өсөрхүү зан

Сэтгэл сэвтээсэн хүний талаарх гомдлоо арилгаж, түүний эсрэг муу санаа өвөрлөхгүй

байх

Хэр ууч зантай хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Таныг хүн гомдооход та уураа барьж чаддаг уу?

Та хэцүү асуудлуудын талаар ярилцдаг уу эсвэл дотроо шаналаад явдаг уу?

Та харилцааг сэргээн босгохын тулд цаг болон хүч зарцуулахад бэлэн байдаг уу?

Таныг шархлуулсан хорсол гомдлоос та ангижирч чадддаг уу?

Та өс хонзон санадаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Бусдыг даруй уучилж байна.

Өөрийн бурууг нуун далдлалгүй даруй уучлалт гуйна.

Бусдаас өс хонзон авах гэж оролдохгүй.

Намайг гомдоосон хүмүүст эелдэг хандана.

Өрөөлийн өмнөөс өөр нэгэнд гомдохгүй.

Хонь ихэвчлэн хонины хараан дор зүлэг ногоотой нуга, толгодод тайван идээшилдэг.

Араатан амьтад дайрах юм бол хонь өөрийгөө хамгаалж чаддаггүй ба хариу ямар нэгэн

зүйл хийх гэж оролдох нь улам их шарх олоход хүргэдэг. Хонь өвчнийг их сай даадаг

бөгөөд зовлон зүдгүүрийг чимээгүй хүлээж авдаг. Өөрийнх нь эсрэг хийсэн зүйлсийг

хурдан мартдаг.

Ууч зантай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Уурлахгүй гэж шийд. Сэтгэл хөдлөлөө дагахын оронд гомдоосон хүнийг уучлахад

хэрэгтэй бүхнийг хийх замыг сонго.

Нээлттэй ярилц. Үл ойлголцлыг зөв харилцаагаар шийдвэрлэхийг хичээ. Бусадтай

нүүр тулахаас өмнө өөрийнхөө бурууг ухаар.

Эвлэрэхийг зорь. Эвдэрсэн харилцааг сэргээхийн төлөө цаг хугацаа болон

шаардлагатай эх үүсвэрүүдийг зарцуул.

Бурууг нь март. Уучлагдсан гомдлуудыг хэзээ ч бүү эргүүлэн сөх. Өнгөрсөн

гомдлыг уучилсан боловч эргүүлэн сөхөх нь зүрхэнд тань хорсол үлдсэний шинж

юм.

Ирээдүйгээ хар. Өс хонзон авах бүх хүслээ орхи. Ингэвэл та амьдралдаа урагш

тэмүүлэх улам их эрч хүчтэй болно.

Уриалгахан чанар

Эсрэг чанар: аминч зан

Хүмүүсийн төлөө зөв зүйтэйг хийхийн тулд өөрийнхөө төлөвлөгөө ба эн тэргүүний

ажлыг хойш нь тавих

Хэр уриалгахан хүн бэ гэдгээ үнэлж дүгнэж нь:

Та амьдралдаа ямар нэг чиг шугам барьдаг уу, эсвэл зүгээр л завгүй явдаг уу?

Та өсөж хөгжих, ахиж дэвших арга замыг эрж хайж байна уу?

Та бусдад туслахдаа тэднийг хариуцлагаас зайлсхийхэд хүргэлгүйгээр тусалдаг

уу?

Та бусдыг сонсож тэднийг ойлгодог уу, эсвэл өөрийгөө тэдний хэрэгцээг мэдэж

байгаа гэж боддог уу?

Та бусдад туслахад хэзээд бэлэн байдаг уу? Эсвэл золиос гаргаж байгаагийнхаа

төлөө бусдаас сайшаал хүртэхийг зорьдог уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Бусдыг өөрийнхөө түрүүнд тавина.

Бусдаас нуугдаж биш, харин туслах арга замыг эрж олно.

Дуудах үед бэлэн байна.

Хүнд туслах боломж гарахад баярлана.

Үүрэг амлалт авахынхаа өмнө зөв хүнээс асууж нягтална.

Анааш сүргээрээ бүтэлтэй байхын тулд бусдадаа туслахад ямагт бэлэн байдаг. Харуулд

зогсох, сүргээ хамгаалах, хэн нэгнийхээ нялх төлийг харж анхаарах хэрэгцээ гарах бүрд

анаашнууд бие биедээ уриалгахнаар туслахад ямагт бэлэн байдаг байна.

Уриалгахан байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Үр бүтээлтэй бай. Өнөөдөр чин сэтгэлээсээ туслахад бэлэн байгаа тань маргааш

таныг хамгийн хэрэгтэй хүн болгоно.

Хэрэгтэй ур чадварыг хөгжүүл. Ур чадвараа дээшлүүлж, тасралтгүй боловсорч,

ямар ч ажлыг хийх сэтгэл санааны бэлтгэлтэй бай.

Бусдад туслах арга замыг ол. Өөрт оногдсон хариуцлагын хүрээнд хэрэгтэй байгаа

зүйлийг анхаарч үзээд, булзааруулахын оронд бусдад тустай юмыг хий.

Бусдыг ойлго. Хүмүүст туслахаас өмнө тэдэнд чухамдаа юу хэрэгтэйг олж мэдээд

танд найдаж байгаа хүмүүст туслахад хэзээд бэлэн гэдгээ ойлгуул.

Баяр хөөртэйгээр тусла. Цагийн хуваариа тааруулах зохицуулж, бусдын хэрэгцээг

хангахын төлөө үнэн сэтгэлээсээ тусла.

Тэвчээртэй чанар

Эсрэг чанар: тавтиргүй зан

Аливаа асуудал бэрхшээлийг дуусах хугацаа тавихгүйгээр хүлээн авах

Хэр тэвчээртэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Хэрэг явдал санаснаар чинь болохгүй бол уурлаж цухалддаг уу?

Та аливаа зүйлийг хурдан хийхийн тулд явцын дунд зарим нэг үе шатыг нь

алгасаж байсан уу?

Хугацаа хойшлогдох сунжрах үед та ямар нэг үр бүтээлтэй зүйл сэдэж хийдэг үү?

Үр дүн нь таны урмыг хугалсанч та цөхрөлтгүй үргэлжлүүлсээр байдаг уу?

Хийж буй зүйл тань бүтэлгүй болоход шалтгааныг нь шинжээд дахин оролддог

уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Өөрчилж чадах зүйлээ өөрчилж, чадахгүйгээ байгаагаар нь хүлээн авна.

Амжилтанд хүртлээ хичээн зүтгэнэ.

Чөлөөт цагаа бүрэн дүүрэн ашиглана.

Бусдын яриан дундуур орж тасалдуулахгүй.

Минийхээр болсонгүй хэмээн гомдоллохгүй.

Манарх эрвээхэй өвөлжих нутаг руугаа нүүдэллэхийн тулд хэдэн зуун бээрийн замыг

туулдаг. Цельсийн тэг хэм нь тэднийг хөлдөөх ч үгүй, хөдөлгөх ч үгүй байлгах тул

өвөлжөөний хамгийн тохиромжтой температур болдог ажээ. Хаврын уртад нутаг буцах

холын аяныг туулахад хүрэлцэхүйц хүчтэй байхын тулд монарх эврээхэй бүхэл

өвөлжингөө амрах ёстой байдаг юм байна.

Тэвчээртэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Уужуу тайван бай. Ажил хэрэг хойшлогдох юмуу, тойруу замаар хийх хэрэгтэй

болох үед эхний зорилгодоо тууштэй байхыг мартаж болохгүй.

Зөв арга барилыг ашигла. Арга барил дүн хоёулаа чухал юм. Харахад хэчнээн

хялбар юм шиг байсан ч дөт замыг бүү хай.

Хүлээх зуураа ч үргэлжлүүл. Хүлээж байх зуураа ч хийж чадах зүйлээ хий.

Удааширч байгаа шалтгааныг дүгнээд, үйл явцыг урагш ахиулан сайжруулах арга

замыг эрж хай.

Бодит байдлыг хүлээн зөвшөөр. Алийг ч нь хэвээр үлдээх ёстойг ялгаж салга.

Өөрчлөхийн тулд цаг хугацаа шаардагдсанч цөхрөлтгүй зүтгэ.

Дахин оролд. Та хэр хурдан хүрч байгаараа биш, харин хичээл зүтгэл чинь хэр

тууштай байгаагаар өөрийнхөө бүтээмжийг хэмж.

Талархах сэтгэл

Эсрэг чанар: ач санадаггүй

Ач тус гэдгийг нь хүмүүст үг яриа, үйл хөдлөлөөрөө мэдүүлэх

Хэр талархах сэтгэлтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Нөхцөл байдал өөрчлөгдөхөд түүнээс ашигтай талыг нь олж харахыг хичээдэг үү

эсвэл гэнэтийн өөрчлөлтөд дургүйцдэг үү?

Таныг хүний ач тусыг санаж, талархаж явдаг хүн гэж тодорхойлж болох уу? Та ач

тус хүргэсэн хүмүүстээ талархсанаа илэрхийлэх цаг зав гаргасан уу?

Та бусдын ач тусыг санан талархаж явдаг уу?

Та бусдын ач тусыг санан талархаж явдаг учраас хэн нэгэнд хариу нэхэлгүйгээр

тус хүргэдэг үү?

Та бусдаас хэт ихийг хүлээснээсээ болж тэдний хүчин чармайлтыг олж харахгүйд

хүрдэг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Эцэг эх болон багш нартаа талархаж явдгаа харуулна.

Талархлын зурвас бичиж байна.

Эд зүйлсээ нүдлэн хамгаална.

Байгаа зүйлээ сэтгэл хангалуун байна.

Бэрхшээлээс илүү үр өгөөжийг нь олж харж байна.

Үхэр зараа нь бусдад хор хүргэхийг хүсдэггүй харин ч үүнээс зайлсхийж явдаг амьтан

юм. Хэдэн мянган хурц өргөс нь гадны халдагчийг сайн өвтгөх зэвсэг болж чаддаг ч

үүнийгээ усанд хөвөх хантааз болгон хэрэглэхийг илүүд үздэг. Мөн сүүлэн доорх өргөс

мэт хатуу үсээ модонд авирахдаа ашигладаг. Заримдаа үхэр зараа онцгой анд нөхөртөө

талархлаа илэрхийлэн хойд хоёр хөл дээрээ зогсоод дуулдаг ажээ. Сайн чаддаггүй ч гэсэн

байдаг чадлаараа дуулдаг гэнэ.

Талархах сэтгэлтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Ач тусыг олж харж бай. Аливаа амжилт ололт, асуудал бэрхшээлийн цаадах ашиг

тусыг олж харахыг хичээ.

Мэдрэмжтэй бай. Үр дүн нь төгс болоогүй ч гаргасан зүтгэлийг нь харж талархах

чадвартай байхын тулд мэдрэмжтэй бай.

Танд ач тус хүргэсэн хүмүүсийг эргэн сана. Таныг шүүмжилсэн ч, сайшаасан ч

чин сэтгэлээсээ талархаж бай.

Талархлаа илэрхийлэх цаг зав гарга. Хүмүүсийг хүндлэн үзэж амьдралд тань

оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэн талархах

цагийг гаргаж бай.

Талархлаа илэрхийл. Таны амьдралд бусдын оруулсан ашиг тусыг санан ойр

тойрныхоо хүмүүст цаг зав, хүч чадлаа зориулж талархах сэтгэлээ илэрхийл.

Санаачилгаатай чанар

Эсрэг чанар: идэвхгүй зан

Хийх хэрэгтэй байгаа зүйлийг хэлүүлэлгүйгээр анзаарч хийдэг байх

Хэр санаачилгатай хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та хэрэгцээг анзаарсан ч тоохгүй өнгөрөөдөг үү, эсвэл огт анзаардаггүй юу?

Хүмүүс таныг өөрийгөө дайчилдаг хүн гэж хэлдэг үү?

Хамтран ажиллагсад тань таныг багийн амжилтыг эрхэмлэдэг гэж хэлдэг үү?

Та явагдаж байгаа хөтөлбөрүүдийн талаар тайван суугаад, нэгд нэгэнгүй бодож

тунгаадаг уу, эсвэл хэвшмэл ахиц дэвшилд байнга хариу үзүүлэх хэрэгтэй болдог

уу?

Та хичээл зүтгэлээ бүрэн зориулахын тулд цаг заваа удирдан зохион байгуулдаг

уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Зөв зүйтэй зүйлийг бусдаар хэлүүлэлгүйгээр хийнэ. Өнөөдөр хийх боломжтой

зүйлийг маргааш гэж хойш тавихгүй.

Өнөөдөр хийх боломжтой зүйлийг маргааш гэж хойш тавихгүй.

Багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулна.

Саад төвөг удагч биш, харин асуудлыг шийдэхэд оролцогч байна.

Бусдад арга замыг эрж хайна.

Тундрын хун 1800 метрийн өндөрт, цагт 160 км хурдтай нисэж чаддаг. Гэхдээ хун

ганцаараа нисвэл хорин тавуулаа хушууран нисэж буй сүрэг хунгийн туулах замын

гуравны нэг хүрэхгүй замыг л туулж чаддаг байна.

Санаачилгатай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Бусдын хэрэгцээ хар. Та ажил дээрээ болон харилцаа холбоонд юу хэрэгтэйг олж

мэдээд, тэдгээрийг хангах бодит алхам хий.

Болмжийг алдалгүй шүүрч ав.байгаа зүйл дээрээ түшиглэн маргаашийг хүлээхгүй

эхлэх хэрэгтэй, зав зайгүй хүмүүст боломж илүүтэй гарч ирдэг.

Хамт олноо амжилтанд хүргэ. Таны хийж чадах зүйл байгаа бол бусдыг хүлээлгүй

өөрөө хий. Багийн тухайн үеийн хэрэгцээг ухамсарлаж, түүнийг шийдвэрлэхийн

төлөө ажилла.

Түрүүлж сэтгэ. Асуудлыг олж, зөв шийдвэрлэхийн тулд ажиллах явцыг сайтар

эргэцүүлж, гарч болзошгүй бэрхшээлүүдийг тэмдэглэж ав.

Цагийг ухаалаг зарцуул. Хийх шаардлагатай зүйлсийг хийж амжуулах чадвартай

байхын тулд ажил, амралт, чөлөөт цагаа нарийн төлөвлө.

Өөдрөг чанар

Эсрэг чанар: Гутрангуй зан

Таагүй нөхцөл байдал учирлаа ч урам зоригтой байдлаа хадгалсаар байх

Хэр итгэмжтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Таны хандлага сэтгэл хөдлөлөөс тань хамааран шийдэгддэг үү?

Та амьдралд тохиолдох сайн зүйлд төвлөрдөг үү, эсвэл муу зүйлд төвлөрдөг үү?

Та хувиа хичээж, өөрийгөө өрөвдөж амьдардаг уу?

Та хүнд хэцүү нөхцөл байдлаас гарахын тулд цагийг нь олж хошигнодог уу?

Таны байгаа байдал бусдад болон өөрт тань сайн хандлаг илэрхийлэх орчин болж

чаддаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Бүх зүйлээс сайн талыг нь олж харна.

Зовлон бэрхшээлийн дунд инээмсэглэнэ.

Урам хугарч бууж өгөхгүй.

Оюун бодлоо сэтгэл хөдлөлдөө захируулахгүй.

Өдөр бүр инээж хөхрөх, дуулж баясах цаг гаргана.

Голын минж: дөнгөж төрсөн зулзган минж уснаас айдаг. Харин эцэг, эх минж нь тэднийг

гол уруу дагуулж очоод, усанд аажмаар дасгасаар яваандаа урсгал ус болон нуурын усанд

дагуулж ордог байна. тийнхүү удулгүй, айж сүрдэж байсан зүйл нь тэдний баяр хөөр

болон хоол хүнсний хамгийн гайхалтай эх сурвалж болохыг тэд мэддэг.

Өөдрөг байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Сэтгэл хөдлөлөө захир. Таагүй нөхцөл байдалд ч гэсэн сэтгэл хөдлөлөө хянан

захирч, сайн хандлагатай бай.

Аливаа зүйлийн гэрэл гэгээтэй талыг нь хар. Танд учирсан зовлон зүдгүүрийн утга

учир хийгээд ялахын жаргалын цаад зорилгыг ойлго.

Бусдад үйлчлэхийг зорь. Өөрийгөө өрөвдөж, амин хувиа хичээхийн оронд бусдад

сайн зүйл хийхийн төлөө үргэлж хичээл зүтгэл гарга.

Гэрэл гэгээтэй болно. хурцадмал байдлыг намжаахын тулд ухаалгаар хошигнож,

бусдыг сэргээж, харилцааг босгон байгуул.

Өөдрөг уур амьсгалыг бүрдүүл. Ажил дээрээ болон гэртээ байхдаа аль болох

хөгжилтэй орчныг бүрдүүл.

Өгөөмөр зан

Эсрэг чанар: харамч зан

Хэрэгцээтэй нэгэнд туслахын тулд нөөц бололцоогоо зөв зохистойгоор захиран зарцуулах

Хэр өгөөмөр хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та нөөц бололцоогоо зохистой зарцуулснаар хүмүүст өгөөмөр байж чаддаг уу?

Та бусдын хэрэгцээг тодорхойлон ойлгоход цаг зарцуулдаг уу?

Та нөөц бололцоогоо хамгийн оновчтой ашиглахын тулд хянамгай байдаг уу?

Таны эргэн тойрны хүмүүс таныг өглөгч гэж хэлдэг үү?

Та бусдын чадавхыг олж хараад түүнийг дээд хэмжээнд хүрэхэд нь зоригжуулан

дэмждэг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Өөрт байгаа бүхнээ бусадтай хуваалцана.

Эд зүйлдээ ариг гамтай хандаж, бусадтай хуваалцах боломжтой болно.

Өгөөмөр сэтгэлдээ хариу харахгүй.

Өөрийн цаг, зав, авьяас чадвараа бусдад зориулна.

Бусдын сайн сайхан чанарыг магтэж байна.

Хотон шувуу загас барихдаа маш сайн ажээ. Хорин таван метрийн өдрөөс загасыг хараад

ус руу шумбан орж барьдаг. Заримдаа олсон олзыг нь бусад байна. хальснаасаа гарсан

ангаахайнууд хэдэн сарын турш үүрэндээ байдаг тул эцэг эх хотон шувууд нь тэднийгээ

хооллохоор шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Хотон шувууд сул дорой нэгэндээ

өгөөмөр ханддаг. Хэрвээ нэг хотон шархдах юм уу, хоолоо олж чадахгүйд хүрвэл бусад

нь загас барьж өгдөг юм байна.

Өгөөмөр байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Нөөц боломжоо зүй зохистой хуваарил. Хувийн хариуцлагаа зөв зүгнэх нөөц

бололцоогоо ухаалгаар зарцуулж бай.

Хэрэгцээ олж хар. Эргэн тойрныхоо хүмүүст мэдрэмгтэй хандаж тэдэнд ашиг тус

өгөх боломжуудыг эрэлхийлж бай.

Эх үүсвэрүүдээ хуваалц. Өнөөдөр чадаж байгаагаа бусадтай хуваалцаж, ирээдүйн

хэрэгцээг хангахын төлөө шинэ эх үүсвэрүүдийг бүтээлчээр хөгжүүл.

Сэтгэл үйл бүтээх, ашиг тус өгөх, хувь нэмэр оруулах, тус дэм болох тодорхой

арга замыг эрэлхийлж хүмүүсийн хэрэгцээг нүдийг нь олж хангахад сэтгэлээсээ

санаа тавь.

Бусдад хөрөнгө оруулалт хий. Эргэн тойрныхоо хүмүүсийн алсын хараа, үйл

ажиллагаанд мэдрэмжтэй байж тэдний зөв зохистой зүтгэлтйг урамшуулж бай.

Мэдрэмжтэй чанар

Эсрэг чанар: хатуу сэтгэл

Ойр тойрныхоо хүмүүсийн байр байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч ойлгох

Хэр мэдрэмжтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та бусдын байр байдлыг ажиглаж, ямар нэг зүйл хэвийн биш байгааг анзаардаг

уу?

Та бусдын хэлэх гэсэн зүйлийг нь ойлгохыг хичээдэг үү?

Та бусдын хэлэх гэсэн зүйлийг нь ойлгохыг хичээдэг үү?

Та бусдыг ойлгохын тулд асуулт тавьдаг уу, эсвэл тэдний сониуч занд

нийцүүлэхийн тулд асуулт тавьдаг уу?

Та бусдын баяр хөөр, зовлон шаналлыг мэдэрдэг үү?

Бусдад тусалж чадна гэдгээ мэдсээр байж туслахгүй өнгөрч байсан удаатай юу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Бусдыг бүрэн гүйцэд сонсоно.

Нүүр царайных нь хувирлыг ажиглана.

Дууных нь өнгийг анзаарна.

Өөрийгөө бусдын оронд тавьж үзнэ.

Санаа тавьж байгаагаа харуулна.

Цагаан хөлт туулай: цагаан хөлт туулайн чих тун сонор учраас хэний ч үл анзаарам

чимээг алдалгүй сонсож, юуны чимээ болохыг нь хүртэл алдаа мадаггүй тодорхойлж

чаддаг аж. Мөн түүнчлэн маш сайн хөгжсөн үнэрлэх мэдрэмжээ ашиглан хоол хүнсээ

төвөггүй олж иддэг байна.

Мэдрэмжтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Сайн ажигла. Хүний байр байдал, дууны өнгө, ааш занд нь гарч байнаа үл ялих

өөрчлөлт ч хүртэл түүний хандлага ба сэтгэл хөдлөлийг илтгэн харуулах тул

эдгээрийг сайн анзаарч бай.

Анхааралтай сонс. Тухайн хүн хэлж буй үгээрээ юу илэрхийлж байгааг анхааран

сонс. Мөн дуугүй байгаа нь юуг илэрхийлж байгаан олж мэд.

Ойлгохыг хичээ. Ойлголцоход тус болохуйц, хэт тулгамдуулахгүй асуултуудыг

асуу.

Бусдын сэтгэл санааг ойлго. Бусдыг шүүлгүй, догдолсон сэтгэлийг нь

унтраалгүйгээр тэдний сэтгэл санаа, туулсан зовлон жаргалыг нь ойлго.

Чадах зүйлээ хий. Бусдыг сонсох, эсвэл ямар тодохой зүйлээр туслах гэх мэтчилэн

өөрийнхөө хийж чадах зүйлийг олж тодорхойл.

Итгэмжтэй чанар

Эсрэг чанар: барьцгүй зан

Хийхээр хүлээн зөвшөөрсөн зүйлээ гэнэтийн золиослол гарахаар байлаа ч биелүүлдэг

байх

Хэр итгэмжтэй хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та ямар нэг зүйлийг амлахынхаа өмнө өөрөөсөө гарах золиосыг тооцоолдог уу?

Та ойлгомжгүй зүйлийг тодруулахын тулд асууж лавладаг уу?

Та “жижиг зүйлсэд” тийм ч хичээнгүй биш ханддаг уу?

Та өөрийнхөө зовлон тоочдог уу, эсвэл бусдыг буруутгадаг уу?

Та гомдол зовлон тоочдог уу, эсвэл нүд хуурч хийсэн болдог уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Хэлсэн үгэндээ эзэн болно.

Аливаа зүйлийг амлахдаа болгоомжтой хандана.

Алдаагаа засдаг байна.

Үүргээ биелүүлнэ.

Зөв сайн хандлагатай байна.

Хонин бухын хүлэгэр бараа сүрээс түүний ямар ч дайсан айн сүрддэг. Гэвч хонин бухын

бага залуу нь сүр бараа гэхээр юмгүй аж. Тэд олон чонын аюул заналыг давж гарахын

тулд сүргийнхээ нас бие гүйцсэн бухнуудыг бараадан түшиглэдэг.

Итгэмжтэй байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Аливаа зүйлийг амлахдаа болгоомжтой ханд. Амлалтандаа нухажтай ханд. Өөртөө

хил хязгаар тогтоох, өөрийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тулд

шаардлагатай дэг журам, сахилга батыг төлөвшүүл.

Хүмүүс танаас юуг найдан хүлээж байгааг тодруул. Хүмүүс танаас юуг хүсэж

байгааг олж мэдэхийн тулд тодорхой асуулт асууж тодруул. Таамаг, төсөөлөл дээр

бүү тулгуурла.

Үүнийг хий. Эн тэргүүнд хийх зүйлээ тогтоож эрэмбэлээд ажиллаж эхэл. Ажлаа

дуусгахын тулд шаардлагатай бүхий зориул.

Алдаагаа зас. Гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээж, түүнийгээ засах арга

замыг ол.

Зөв сайн хандлагатай бай. Үүрэг хариуцлагаа баяр хөөртэйгөөр биелүүл.

Зарчимч чанар

Эсрэг чанар: авилгач зан

Цэвэр ариун, зөв зүйтэй, үнэн мөнийг баримтлахын тулд хувийн үүрэг хариуцлага

хүлээдэг байх

Хэр зарчимч чанартай вэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Хүмүүс таны амьдралыг хараад таныг зарчимч байдлын үлгэр жишээ гэдэг үү?

Та шударга бус явдалтай таарах үедээ зохих арга хэмжээ авдаг уу? Та зорилго ба

арга барил, зарчимч байдлыг илтгэн харуулдаг уу?

Таныг эсэргүүцэн сөрж байгаа хүмүүст та талархдаг уу? Тэдний хэлэх гэсэн

зүйлийг та нухацтай авч үздэг үү?

Та зөв зүйл дээр үндэслэж шийдвэр гаргадаг уу, эсвэл өөрийнхөө хүсэл дээр

үндэслэдэг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Мөс чанараа хадгална.

Хуулийг хүндэтгэж сахина.

Цэвэр ариун, зөв зүйтэй, үнэн зүйлийг дэмжиж хамгаална.

Ялгаварлах бодлыг хадгалахгүй.

Саналаа өөрчлөхөд бэлэн нээлттэй байна.

Африкийн заан: африкийн эр заан сүргаа маш хатуу зохион байгуулалтайгаар авч явдаг

ажээ. Залуу эр заануудыг бүлэг үүсгэх, бусад амьтад болон хүмүүс рүү дайрахаас

сэргийлнэ. Сүргийнхээ бүх зааны аюулгүй, амар тайван байдлыг хангахын тулд сүргийн

манлай – эр заан мэдэл дор нь байх тодорхой дарааллыг тогтоож өгдөг байна.

Зарчимч байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Мөс чанараа алдахгүй хадгал. Ямар ч нөхцөлд зөв бурууг ялгаж, зөвийг үйлд.

Өөрийнхөө үүрэг хөриуцлагыг биелүүл. Өөрийнхөө нөлөөллийн хүрээнд зарчимч

байдлыг тогтоохын тулд бүхий л нөөц бололцоо, хийгээд боломжийг ашигла.

Зөв арга барил хэрэглэ. Та ямар ч үүрэг хариуцлагатай байлаа гэсэн хувь хүнийхээ

хувьд үнэн, зөв зүйлд үнэнч хэвэр үлд.

Нүүр тул. Буруу зүйлийг ухаарч, түүнээс татгалзахад нь гэр бүлийнхэн, хамтран

ажиллагсад болон хөршүүддээ тусал.

Шинэчлэлтийг хөхүүлэн дэмж. Бүү өсөрх. Танд таагүй хандсан хүний хувийн зан

чанарыг нь эсэргүүцэхийн оронд шударга ёсны зарчмуудыг дага.

Бүтээлч чанар

Эсрэг чанар: авхаалжгүй байдал

Аливаа зүйлийг тал бүрээс нь шинэ соргог байдлаар харснаар шаардлагатай зүйл, ажил

үүрэг, оновчтой санааг гаргаж авах

Хэр бүтээлч хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та өөрийнхөө ур чадварыг байнга хөгжүүлдаг үү?

Та боломжтийн санаа оноог тэмдэглэж авдаг уу?

Танд санаа бодлоо хуваалцах хүмүүс байдаг уу?

Бүтэлгүйтэх вий гэсэн айдас таныг ахиж дэвшихэд саад болдог уу?

Та алдаанаасаа суралцаж , дахин оролдоод үзэх илүү сайн арга замыг олж байсан

уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Авьяас билгээ сайн зүйлд зориулна.

Аливаа зүйлийг нэг бус, олон талаас нь бодож үзнэ.

Асуудлыг шийдэхдээ зарчмыг баримтална.

Сурч чадах бүхнээ сурна.

Зан чанараа төлөвшүүлнэ шинэ арга замыг эрж хайна.

Илбэнх шиг сониуч, бас үргэлж шинийг сэдэж байдаг амьтан лав байхгүй байх. Илбэнх

айлын амбаар саравчинд орохын тулд хаалганы түгжээг яаж мултлах аргыг хэдийнээ

олоод мэдчихсэн байдаг байна.

Бүтээлч байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Өөрийн ур чадварыг хурцал. Илүү сайн, шинэ түвшинд хүргэхийн тулд өөрийнхөө

сонирхол, авьяас чадварыг хөгжүүл.

Хэрэг болох санаа оноог хурамтлуул. Бусдын хувьд амжилттай болж байгаа

зүйлийг судалж, үнэлж дүгнээд, тэдгээр зарчмыг өөрийнхөө ажилд авч хэрэгжүүл.

Хэвжмэл сэтгэлгээнээс гарч чөлөөтэй бодож сэтгэ. Аливаа зүйлийг илүү хурдан,

сайн, үр нөлөөтэй хийх ямар арга зам байгааг эрж хай. Мэргэшсэн хүмүүстэй

зөвлөлдөж, шинэлэг сайн аргыг ол.

Туршаад үз. Чадах чинээгээрээ хамгийн сайн шийдвэрийг гаргаад, боломжийн

аргыг олохын тулд санаа оноогоо туршиж үз.

Дахин оролдоод үз. Хийсэн зүйлээ үнэлж дүгнээд, чухам юу нь болохгүй байсныг

тодорхойлон, шаардлагатай зохицуулалт хийж дахин оролдоод үз.

Боловсон чанар

Эсрэг чанар: бүдүүлэг зан

Ойр тойрныхоо хүмүүст таагүй байдал учруулахгүйн тулд өөрийн эрх чөлөө, дур зоргыг

хязгаарлах

Хэр боловсон хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Та ойр тойрныхондоо саад болохгүйн тулд анхааралтай ханддаг уу?

Та бусдад тусалдаг уу, эсвэл бусдаас тусламж горьддог уу?

Та бусдыг ойлгохоос илүүтэй уралдаж мэтгэлцэх сонирхолтой юу?

Хүмүүс таныг өөрсдийг нь хүндэлдэг гэж хэлэх үү?

Та зөв зүйлтэйг хийх гэж үздэг үү, эсвэл зүгээр л зөрчилдөхөөс зайлсхийдэг үү?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг анхаарч байна.

Бусдын сэтгэлийг хүндэлнэ.

Бусдыг доромжилсон, таагүй үг хэллэг хэлэхгүй.

Олон хүний дунд чанга хөгжим тавьж сонсож байхгүй.

Зөв, даруухан хувцаслана.

Ойн чоно маш хүрчирхэг араатан. Гэвч ганц чонын хүчийг сүрэг чоныхтой харьцуулахад

өчүүхэн юм. Чононууд олуулаа байхдаа өөрсдөө хамаагүй том, хавьгүй хүчтэй амьтдыг

агнаж чаддаг.

Боловсон байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Ойр тойрондоо санаа тавь. Аливаа зүйлсийн байдаг газрыг мэдэж ав. Өмч

хөрөнгөнд хэрхэн хүндэтгэлтэй хандаж, ахуй соёлын хувьд юуг хэрэгжүүлж

болохыголж мэд.

Бусдыг анзаардаг бай. Бусдад мэдрэмжтэй хандаж, хийж байгаа зүйлд нь анхаарал

хандуул. Тэдэнтэй мэндэл, сэтгэл санааг нь тайван байлга, мөн тэднийг ойлгохын

тулд анхааралтай сонсож, ажигла.

Ялгаатай талуудад нь хүндэтгэлтэй ханд. Бодит ялгаануудыг хүлээн зөвшөөрч,

бусадтай маргахыг биш, харин ярилцахыг урьтал болго. Бусдын нүдээр харахыг

хичээ.

Давуу, дээгүүр авч үзэх зүйлсийн талаар эргэцүүлэн бод. Хамтран ажиллаж,

харилцаж буй хүмүүсийнхээ хувийн зан чанар, авьяас чадвар, дур сонирхол, хүсэл

тэмүүллийг хүндэл.

Шийдвэрлэхийг зорь. Та хэн нэгнийг гомдоох юмуу, эсвэл хэн нэгэнд гомдсон бол

сайн зан чанарын талаарх зарчмуудыг баримтлан, тухайн нөхцөл байдлыг

шийдвэрлэ.

Биеэ захирах чадвар

Эсрэг чанар: зоргоороо зан

Буруу дур хүслээс татгалзаж, зөвийг үйлдэх

Хэр зэрэг биеэ захирч чаддагаа үнэлж дүгнэх нь:

Та шийдвэр гаргаж байхдаа энэ нь ирээдүйд танд болон таны эргэн тойронд байгаа

хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар боддог уу?

Та өөрийнхөө сул талуудыг өөгшүүлдэг үү, эсвэл гэнэтийн аюулаас сэргийлэх арга

замыг хайж олдог уу?

Та хүнд нөхцөлд орохынхоо өмнө юу хийх ёстойгоо шийддэг үү?

Ойр дотно харилцаа тогтоосон хүмүүс тань зан чанарт хэрхэн нөлөөлөх талаар та

эргэцүүлэн боддог уу?

Таны сул талуудыг засаж, таныг илүү хүчтэй болгож чадах хүмүүстэй илүү ойр

холбоотой байдаг уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Ямар ч зүйлийг бодлогогүй түргэн зангаар хийхгүй.

Дур хүслээ эдлэх эрхтэйгээ эн зэрэгцүүлэхгүй.

Өөрийн гэсэн хил хязгаарыг тогтооно.

Уур хилэнг ямар нэг юм болохгүй байгаагийн дохио гэж үзнэ.

Буруу зүйлээс холдон зайлсхийнэ.

Хар баавгай: хойд Америкийн ичээнд ордог ойн тарвага, зурам мэтийн амьтныг бодвол

хар баавгай үр төлд нь аюул тулгарсан үед дөрвөн сарынхаа нойрноос сэрж чаддагаараа

ялгаатай аж.

Биеэ захирдаг байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Өнөөдрөөс чанагш хар. Өнөөдрийн шийдвэр, сонголтууд ирээдүйд хэрхэн

нөлөөлөх талаар бодолцон, түр зуурын сэтгэл хангалуун байдлаас хавьгүй илүү

үндэслэлийг боловсруул.

Алхаа гишгээгээ хамгаал. Зан чанарыг тань эвдэх зүйлсэд найр тавихаас зайлсхий.

Өөрийнхөө сул талыг олж харан, өөртөө хил хязгаар тогтоо.

Өөрийгөө хязгаарла. Гаргах хариу үйлдлээ урьдчилан тогтож, түргэн зан эсвэл уур

хилэнг зөв хариу үйлдэл үзүүлэх эхний дохио болго.

Татгалз. Сэтгэлийн тань тэвчээрийг барах хүмүүстэй холбогдохоос зайлхий.

Хариуцлагатай байхыг эрмэлз. Ахин дахин бүтэлгүйтэвч бусдын нүдэн дээр юу ч

болоогүй мэт царайлан өөрийгөө бусдаас тусгаарлахын оронд өөрт чинь туслалцаа

хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөр.

Арвич хямгач чанар

Эсрэг чанар: үрэлгэн зан

Зөвхөн шаардлагатай зүйлийнхээ л төлөө зарлаг гаргахыг өөртөө болон бусдад

зөвшөөрдөг байх

Хэр арвич хямгач хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Юм худалдаж авахдаа үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тань шаардлагатай эсэх

талаар цэгнэж үздэг үү?

Та боломж, бололцоо бүрийг эрж хайн, хамгийн сайн наймаа хийх гэж хичээдэг

үү?

Та өөртөө нэн шаардлагатай зүйлсийг тодорхойлж зөв эрэмбэлэн, гарах зардлыг

бодож тооцоолсон уу?

Та орлого, зарлагаа цаг тухайд нь тооцон хүснэгт хөтөлдөг үү?

Гэнэтийн яаралтай тохиолдолд зарцуулах, томоохон хэмжээний худалдан авалт

хийхэд хэрэглэх мөнгө бэлдэж байна уу?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Хэмнэлтээ ихсгэж, зарцуулалтаа багасгана.

Байгаа зүйлээ ариг гамтай, бүрэн дүүрэн ашиглана.

Чанар сайтай, үнэ хямдтайг нь олохыг хичээнэ.

Мөнгө санхүү, цаг зав, эрч хүчээ зөв хуваарилна.

Хүсэл, хэргэцээ хоёроо ялгаж салгаж сурна.

Коала буюу уутат баавгай: коалагийн гол хүнс болох эвкалиптын (хагдардаггүй далдуу)

навч нь шим тэжээл маш багатай учраас жижигхэн биетэй энэ сүүн тэжээлт амьтан

өөрийнхөө эрч хүчийг ихэд эрхэмлэж, маш хянуур зарцуулдаг аж. Энэхүү уутат баавгай

нь ядарч туйлдахаас сэргийлж нэг мөчрөөс нөгөөгийн хооронд авирахдаа хүчээ аль болох

гамнахыг хичээн аяархан хөдөлдөг байна.

Арвич хямгач байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Өөрийнхөө хэрэгцээг мэддэг бай. Хүсэл хэрэгцээг хоёроо ялгаж салгаж сур.

Чанар сайтай, үнэ хямдтайг нь олохыг хичээ. Бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээний

талаар мэдэж байх хэрэгтэй, загвар зохиомж , ашиг тус, үнэ ханшийг нь судалж,

хооронднь харьцуул.

Төлөвлөгөө гарган мөрд. Төсөв гаргаж, өөрт байгаа нөөц бололцоог хамгийн

сайнаар ашиглахын тулд зарцуулалтандаа зохицуулалт хий.

Зарцуулалтаа хяна. Ямар зүйл дээр өөрийгөө хянаж захирах, төлөвлөгөөний аль

хэсгийг өөрчлөхөө тодорхой болгохын тулд тооцоо хөтөл.

Маргаашдаа зориулан хойш нь хадгал. Гэр бүлийнхээ ирээдүйд, гэнэтийн

шаардлага гарахад хэрэглэх, гачигдаж дутагдсан хүмүүст туслах зорилгоор мөнгө

хураа.

Анхааралтай чанар

Эсрэг чанар: сатаарамтгай

Тухайн хүн буюу ажил үүрэгт бүрэн төвлөрснөөр хүндэтгэж, үнэлж цэгнэж байгаагаа

илэрхийлэх

Хэр анхааралтай хүн бэ гэдгээ үнэлж дүгнэх нь:

Хүмүүс тантай ярьж байхад та тэдэн рүү хардаг уу?

Аливаа ярилцлагын дараа та чухал хэсгийг эргэн санадаг уу?

Хүнээс зааварчилгаа авахдаа та зөв ойлгосон эсэхээ баттай болгон шалгадаг уу?

Та бусадтай юм ярихдаа нуруугаа эгцлэн сууж эсвэл зогсдог уу?

Та өөрийн үйлдэл, хэл яриа, хувцаслалтаараа бусдын анхаарлыг сарниулдаг уу?

Хамгийн сүүлд та хэзээ, хүнтэй ярьж байхдаа тэмдэглэл хөтөлсөн бэ?

Би дараах зүйлсийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Хүмүүсийг надад хандан ярихад өөдөөс нь харах болно.

Ойлгомжгүй зүйл байвал асууж тодруулна.

Зөв сууж цэх зогсоно.

Бусдын анхаарлыг өөртөө татахгүй.

Ам, нүд, чих, гар, хөлөөрөө анхаарал сарниулахгүй.

Цагаан сүүлт бугын сонсгол нь маш хурц билээ. Түүнчлэн харах, үнэрлэх мэдрэмж ч

сайтай. Гэхдээ бугын анхаарал сэрэмжтэй байдал нь зөвхөн эдгээр онцгой мэдрэмжээс

хамаардаггүй. Тэрээр харж, сонсож, үнэрлэж байгаа зүйлдээ бүрэн төвлөрдөг. Буга маш

сонор бөгөөд сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлэхдээ тун ч шаламгай аж. Тийм

болохоор анчны сумны исгэрээг хүртэл сонсоод чадамгай бултдаг байна.

Анхааралтай байхын тулд эн тэргүүнд хийх ёстой зүйлс:

Хүн тантай ярих үед өөдөөс нь хар. Хүн танруу хандан ярих үед хийж байгаа

зүйлээ түр орхиод түүнд анхаарлаа бүрэн төвлөрүүлж бай.

Сонсож сур. Бусдыг ашиглаж өөртөө анхаарал татахаас зайлсхий. Та бусдыг

эхлээд сонсож байж бусдад өөрийгөө сонсгох эрхийг авдаг юм.

Тодорхойгүй зүйл байвал асуулт тавь.

Өөртэй чинь ярьж байгаа хүнд аливааг нухацтай боддог бөгөөд хариуцлагатай

ханддаг гэдгээ батлан илтгэх үүднээс нуацтай асуултуудыг тавьж бай.

Нуруугаа тэгш байлга. Анхааралтай байдлаа сайжруулах үүднээс нуруугаа тэгш

зөв байлга. Таны анхааралтай байдалд таны биеийн зовиур болон ядарсан байдал

саад болох талтай.

Анхаарал сарниул зүйлсээс зайлсхий. Аливаа анхаарал сарниулах зүйлсийг үгүй

болгосноор бусдад анхаарлаа бүрэн хандуулж бай. Та нэг дор нэгээс илүү зүйлийн

тухай бодож чадахгүй.