-ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+...

28
Сэдэв: Эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс Агуулга 1. Оршил 2. Эдийн засгийн өсөлт 3. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс 4. Монгол улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт /судлагаа/ 5. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт 6. Дүгнэлт 7. Ном зүй www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 21-Apr-2015

1.953 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Сэдэв: Эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

Агуулга

1. Оршил

2. Эдийн засгийн өсөлт

3. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс

4. Монгол улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт /судлагаа/

5. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлт

6. Дүгнэлт

7. Ном зүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Оршил

Эдийн засаг хэмээх ойлголт өнөөдөр дэлхий дахинд өргөнөөр түгэн тархаж

үүний талаар мэдэхгүй хүн гэж байхгүй болоод байгаа билээ. Улс орны хөгжлийн

гол хөдөлгөгч хүч нь болох эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгосноороо улс

орны цаашдын хөгжил, хүн амын орлого нэмэгдэж сайн сайхан байдал бүрэлдэн

тогтох юм. Иймээс өнөө үед улс орон бүр эдийн засгийн өсөлтөө тооцоолон гаргаж

түүнийгээ цаашдаа улам нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа билээ. Улс орны эдийн

засаг өсөлттэй байна гэдэг нь тухайн оронд сайн сайхан амьдралын түвшин бий

болсоор байна хэмээн ойлгож болно.

Манай улсад ардчилал бий болж нээлттэй нийгэм эдийн засагтай болсонтой

холбогдуулан эдийн засгийн өсөлт тэр хэмжээгээрээ нэмэгдэж байгаа билээ.

Эдийн засгийн өсөлтөд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд эдгээр тус тусдаа

өөрийн гэсэн өсөлт хөгжлийг бий болгож байж нийт эдийн засаг маань

бодитойгоор өсч хөгждөг билээ.

Иймээс эдийн засгийн өсөлт хэмээх энэхүү сэдвийг улс орны хөгжлийн

түвшний гол суурь нь гэж ойлгох бөгөөд үүний талаар дэлгэрэнгүй авч үзлээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Эдийн засгийн өсөлт

Дээр хэлсэнчлэн эдийн засгийн өсөлт гэдэг нь улс орны хэмжээнд эдийн

засгийн байдал хөгжиж, түүний үзүүлэлтүүд өсөн нэмэгдэж байгаа үзэгдэл юм. Улс

орон бүр өнөө үед эдийн засгийн байдлаа тооцоолж өсөлтөө тодорхойлдог болсон

билээ. Эдийн засгийн өсөлтийг тооцоолоход олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд

хамгийн эхлээд яаж тооцоолдгийг авч үзье. Эдийн засгийн өсөлтийг дараах 2

үзүүлэлт голлон тайлбарладаг.

1. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн: Улс орны эдийн засгийн нийт

чадавхийг харуулдаг

2. Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлтөөр: улс орны иргэдийн амьдралын

түвшинг харуулдаг.

Эдийн засгийн өсөлтийг тооцоолохдоо дараах томъѐогоор тооцоолдог.

ЭЗӨ=(ДНБ тайлант-ДНБ суурь)/ДНБ суурь

Эдийн засгийн дээрх томъѐогоор тухайн жилийнхээ эдийн засгийн өсөлтийг тооцон

гаргах ба өмнөх суурь оноосоо хэдэн хувиар өссөнийг харж болох юм. Ингэж

гаргаснаар бид улс орныхоо эдийн засгийн байдлыг мэдэж цаашдын өсөлт

хөгжлийг ч мөн таамаглах боломжтой юм.

Эдийн засгийн өсөлтөөр эдийн засгийн хөгжлийг тодорхойлох бөгөөд

тооцоолохдоо:

Эдийн засгийн хөгжил=ЭЗӨ+Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт

Эдийн засгийн өсөлтийг хэмжихэд ДНБ-ийг тооцох зайлшгүй шаардлагатай

байдаг бөгөөд энэ нь тухайн улс орны эдийн засгийн өсөлтийн гол хэмжүүр нь

болж байдаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох аргачлал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээр тооцох

бөгөөд завсрын бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй. Үүнд:

Үнэт цаас буюу шилжих төлбөртэй холбоотой санхүүгийн үйл

ажиллагаанууд

Төрөөс олгож байгаа бүх төрлийн тэтгэвэр тэтгэмжүүд, бүх төрлийн даатгал

Хувийн нийтийн төлбөрүүд

Хувьцаа, облигаци, өрийн бичиг зэрэг үнэт цаасны худалдах худалдан авах

үйл ажиллагаа зэрэг багтна.

Мөн түүнчлэн өмнө нь худалдсан барааг дахин худалдах үйл ажиллагаа,

өөрөөр хэлбэл зөвхөн тухайн үйлдвэрлэсэн бараагаар тооцдог.

Тухайн эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн хэмжигдэхүүн болсон ДНБ-ийг

тооцоход дараах 3 аргаар тооцдог. Үүнд:

1. Үйлдвэрлэлийн арга

2. Зардлын арга

3. Хуваарилалтын буюу орлогын арга

Үйлдвэрлэлийн зардлын арга

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрийн

газар тус бүрийн нийт үйлдвэрлэлд оруулж буй хувь нэмрийг хэмждэг. Өөрөөр

хэлбэл, үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэлийн үе шат бүр дээр нэмэгдсэн

өртгүүдийг нэмж ДНБ-ийг тооцдог.

Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг эхнээс нь аваад эцсийн бүтээгдэхүүн болтол

оролцож буй бүх пүүсүүдийн шинээр бий болгосон үнэ цэнийн нэгэн замаар судлах

арга юм.

Зардлын арга

Тухайн хугацааны, эдийн засгийн нийт үйлдвэрлэлийн хэмжээг эдийн

засгийн харилцаанд оролцогч субъектүүд /өрх, пүүс, төр, бусад улс/ -ийн тус эдийн

засаг түйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулсан

зардлыг бүртгэх замаар тодорхойлох аргыг ДНБ -ыг тооцох зардлын арга гэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Өөрөөр хэлбэл ДНБ нь эцсийн хэрэглэгчид очиж байгаа тухайн жилд

үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүн учраас эцийн

хэрэглэгчдээс тэдгээрийн олж авахад зарцуулсан нийт зардлын дүнгээр

тодорхойлдог юм.

GDP=C+I+G+NX

C- өрх, ААН, ЗГ-ын хэрэглээний зардал: төрөл бүрийн бараа

үйлчилгээг худалдаж авахад өрх, ААН-ийн гаргасан зардал

I- хөрөнгө оруулалт: тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн барилга,

материал техникийн нөөц , орон сууцны барилга, байгууламжийн

холбогдолтой бараа болон элэгдэл хорогдолд гарсан зардал, өөрөөр

хэлбэл хөрөнгийн шинэ актив бий болгох эсвэл барилга байгуулалт

бий болгохыг хэлнэ. /дотоодын нийт хувийн хөрөнгө оруулалт,

дотоодын цэвэр хувийн хөрөнгө оруулалт/

G- ЗГ-ын зардал: ЗГ, аймаг хот болон орон нутгийн удирдах

байгууллагуудын худалдан авсан бараа үйлчилгээний нийт өртөг

NX- цэвэр экспорт: таваар үйлчилгээний импорт хийгээд экспортын

нийт өртгийн ялгавар

Хуваарилалтын буюу орлогын арга

ДНБ-ыг дараах орлогуудаар тодорхойлж болно. Үүнд:

Цалингийн орлого

Хүүгийн орлого

ААН-ийн ашиг

Рентийн орлого

Элэгдэл

Шууд бус татвар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Цалингийн төлбөрт: Үйлдвэр аж ахуйн газрууд дахь даатгал суутгалууд болон

ажилгүйдлийн даатгал шимтгэл болно.

Хүүгийн орлогод: Капиталийг нь ашигласны төлөө ажилчдын төлж байгаа мөнгөн

төлбөрийг хүүгийн орлого гэж ойлгоно.

Рент ба түрээсийн төлбөрт: Газар тоног төхөөрөмж бусад нөөцийн өмчлөгчдэд

орлогын хэлбэрээр олгож байна

Ашгийн орлогод: Тэтгэвэр тэтгэмж, үйлдвэр аж ахуйн газрын ажилчдын ашгийн

орлого, мөн пүүсийн нөхцөл , хувьцаа эзэмшигчдийн ашиг дивидент. Үүнээс гадна

энэ ашгийн нэг хэсгийг корпораци татвар хэлбэрээр авна .

Хуваарилдаагүй ашгийн үндсэн хэсэг нь үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт болж

өгнө. Элэгдэл хорогдлын шимтгэл ба шууд бус татвар.

Шууд бус татварт: Гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар

хамаарагдана.

Эдийн засгийн өсөлт түүнийг тодорхойлох загвар

Эдийн засгийн өсөлт түүнийг тодорхойлох загвар 1970 оны үед эдийн

засгийн хөгжил сэтгэлгээний ойлголт нь нийгмийн болон хувь хүмүүсийн түвшинд

нэлээд өөрчлөгдсөн энэ үеэс сэтгэгчид “Буурай хөгжилтэй орнууд гол анхаарлаа

эдийн засгийн өсөлтөнд хандуулаад түүний хор хохирлыг анхаарахгүй байна” гэж

шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл ядуу орон баян орон болохын төлөө тэмүүлэл нь

зөвхөн эдийн засгийн өсөлтийг бий болгох ойлголт нь давтагдахад хүрсэн.

Т.Малтус, Д.Рикардо нар өсөлтийн хязгаарын талаар анхны үзэл

баримтлалуудыг “ахиуц өсөлт гэнэ” гэсэн тодорхойлолтыг тодорхойлсон тэдний

үзлээр аливаа нийгэмд хэсэгчилсэн тэнцвэрт байдлаас гадна ерөнхий тэнцвэрийг

хангах ѐстой гэж үзсэн. Харин ерөнхий тэнцвэр бий болох суурь нь хэсэгчилсэн

тэнцвэрт байдал гэдгийг үгүйсгээгүй анхны үзэл баримтлал нь өнөөг хүртэл

боловсронгуй болж хөгжсөөр ирсэн. Үүнийг ерөнхий тэнцвэрийн аж байдлын

онол гэж нэрлэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Эдийн засгийн өсөлтийн эсрэг чиглэсэн үндэслэлүүдийг дараах байдлаар

боловсруулж тайлбарласан.

1. Хүрээлэн байгаа орчны бохирдол

2. Эдийн засгийн өсөлт нь бүх асуудалыг шийдвэрлэж чаддаггүй

3. Ирээдүйдээ итгэх итгэлийг алдагдуулдаг

4. Эдийн засгийн өсөлт ба хүний үнэ цэний хамаарал

Эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог гол 3 загвар:

Салбар хоорондын тэнцлийн загвар (Льеонтов)

Шинэ сонгодог загвар

Мултипликатор –Аксилряторын загвар

Салбар хоорондын тэнцлийн загвараар нийт үндэстэний хэмжээн дэх

бүтээгдэхүүний энэ загвар нь тухайн орон дахь 2 ба түүнээс дээш салбарын

эцсийн боломжийг үйлдвэрлэл ба зардалын үзүүлэлтүүдтэй уялдуулан судалдаг.

Загварын үндэс дараах томьѐогоор тодорхойлогдоно

Х1= Aik*Xk +YI

Xi =I-салбарын нийт бүтээгдэхүүний тоо

YI = салбарын эцсийн эрэлтийн хэмжээ

Xk = к-р салбарын нийт бүтээгдэхүүний эрэлт

Aik =к-р салбарын нэг нэгж бүтээгдэхүүнд ноогдох I-р салбарын бүтээгдэхүүний

шууд зардалын итгэлцүүр

Салбар хоорондын тэнцэлийн загварын ач холбогдол нь загварт тусгалаа

олсон салбар хоорондын цувааны тэнцлийн зардалд харьцуулж тэдгээрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

бүтцээр дамжуулан нийт үйлдвэрлэлийн хэмжээ ба эцсийн бүтээгдэхүүний

хоорондын тоон хамаарлыг тодорхойлох боломж олгодогоор тайлбарлагдана.

Загварт бодолт хийгдсэний үр дүнд К-р салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээнд I-

р салбарын эцсийн эрэлтэнд шингээгдэж тухайн салбарын нийт үйлдвэрлэлийн

хэмжээнд салбарынхаа эцсийн эрэлттэй шууд хамааралтайгаар илэрхийлэгдэнэ.

Xi= Aik*Yi

Шинэ сонгодог загвар нь үйлдвэрлэлийн хүчин зүйл тус бүрийн

үйлдвэрлэх бүтээгдэхүүний тодорхой хувийг эзэлж байх ѐстой гэсэн таамаглалд

тулгуурлана. Энэ загвараар ЭЗӨ-г тодорхойлохдоо тодорхой үйлдвэрлэлийн

функцээр төлөөлүүлдэг.

Үйлдвэрлэлийн функцын хэлбэр нь:

Y=٤mppi*aI

aI=хүчин зүйлийн тоо хэмжээ

Үйлдвэрлэлийн функцын оновчтой утга нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дээд

хэмжээнд хүргэхийн тулд хүчин зүйлүүдийн янз бүрийн хослол илүү оновчтой

хослолыг ашиглах явдал гэж үздэг.

Мултипликатор–Аксилрятор

Энэхүү загвар нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлүүлэх гол хүчин зүйлийг

үйлдвэрлэлийн хүчин зүйлээс биш харин түүний үр дүнд бий болсон

үйлдвэрлэлийн бүтээмжээс нь хайх ѐстой гэж үздэг. Загварын үндсэн төрлийг

хийхдээ хадгаламж ба хэрэглээг гол хэмжээ болгож үзсэн. Шинэ кейнсчүүдийн

тодорхойлсоноор хадгаламж гэдэг нь хэрэглэгчидэд хүртэхгүй бүх төрлийн нөөц

бөгөөд харин хэрэглээ гэдэг нь үйлдвэрлэгчидэд хүртэхгүй бүх төрлийн нөөцийн

чадамжыг хэлнэ. Дээрх тодорхойлолтын хэрэглээний талтай нь эдийн засагчид

санал нийлдэг учир нь үйлдвэрлэлээр дамжин гарсан нөөцийг үйлдвэрлэгчидэд

хүртээлгүй гэж тодорхойлсонтой холбоотой мөн шинэ Кейнсчүүд хөрөнгө

оруулалтыг тодорхойлохдоо нийгмийн бодит капиталыг нэмэгдүүлэхэд, эсвэл

түүнийг шинэчлэхэд шинээр нэмэгдүүлсэн нэмж зарцуулж байгаа үйлдвэрлэлийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

нөөц гэж тодорхойлж байсан. Мөн загварын гол шалгуур шинж нь ҮО-с хадгаламж

ба хөрөнгө оруулалтаар тухайн уламжлал хоорондоо тэнцүү буюу Үо -*д

хадгаламж хөрөнгө оруулалтын үзүүлэлт нь тэнцүү байх үед хэрэглээний тэнцвэр

хангагдаг гэсэн томьѐолол (томъѐо). Загвараар хүмүүсийн ахиуц хэрэглэх мөн

ахиуц хадгалах хадгаламжын тэнцвэрийг баталсан.

Эдийн засгийн өсөлтийн ач холбогдол

Аливаа эдийн засгийн байгуулагын үндсэн зорилго нь байгаа хэрэгцээг аль

болох оновчтой хангах явдал юм. Иймд дараах шаардлагуудаас хамаараад эдийн

засгийн өсөлт зайлшгүй шаардлагтай. Өрийн хөрөнгө өсөн нэмэгдэж буй эдийн

засаг буюу нэг хүнд ноогдох үйлдвэрлэлийн бодит хэмжээний өсөлт нь дээр

зорилтыг хангах боломж бөгөөд эдийн засгийн өсөлт дараах үр дагварыг бий

болгоно

- Хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх

- Материаллаг баялагуудыг арвижуулаж, бүтээгдэхүүний зардлыг багасгах

- Өсч байгаа шинэ эдийн засгийн хэрэгцээг хангах нийгэм эдийн засгийн

асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэх чадюар өндөрсөх

- Бодит цалингийн хэмжээ нэмэгдэх

- Өргөх цар хүрээтэй хэмжээ арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болох

- Хөрөнгө оруулалт нэмэгдэх ядуурал буурах гэх мэт

Нөгөө талаараа эдийн засгийн өсөлт нь:

- Үйлдвэрлэлийн хэмжээний хязгарлагдмал байдлаас үүсдэгэдийн засгийн

бэрхшээлийг арилгах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

- Эдийн засгийн зорилгыг бүрэн хэрэгжүүлэх

- Өргөн цар хүрээтэй шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх боломжит нийгэмд олгодог

учир зайлшгүй шаардлагтай

Эдийн засгийн өсөлт нь улс орны хувьд эерэг үзүүлэлтийг авч ирдэг бөгөөд

нэг хүн амаар тооцсон нийгмийн бүтээгдэхүүний өсөлт амьдралын түвшний

дээшлэлтийг харуулдаг. Бодит бүтээгдэхүүний өсөлт матерриаллаг баялгийг

арвижуулж, зардал багасгах зарчимд нийцдэг. Өсч байгаа эдийн засгийн шинэ

хэрэгцээг хангах, нийгэм эдийн засгийн асуудлыг улс орны дотоод болон олон

улсын түвшинд шийдвэрлэх чадвар нь өндөр байдаг. Өсч байгаа эдийн засгийн

өнөөгийн хэрэгцээг үр ашигтай хангах, эсвэл шинэ хөтөлбөр боловсруулахад

ашиглаж болох жилийн бодит бүтээгдэхүүний өсөлтөөр нь тодорхойлдог. Бодит

цалингийн өсөлт нь аливаа өрх гэр бололцооны хүрээгээ өргөжүүлэн бусад

хэрэгцээ, хэрэглээгээ хохироохгүйгээр Европод аялал жуулчлалаар явах, шинээр

хөгжмийн орчин үеийн систем худалдан авах, хүүхэд бүртээ дээд боловсрол

эзэмшүүлэх гэх мэт арга хэмжээнд зохих хөрөнгө мөнгө зарцуулах боломж

олгодог.

Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт нь өнөөгийн хэрэглээний түвшинг

унагаахгүйгээр, хөрөнгө оруулалт, нийтийн баялгийн үйлдвэрлэлийг

бууруулахгүйүээр ядуурал, орчны бохирдолтой тэмцэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх

боломж олгодог. Эдийн засгийн өсөлт хязгээрлэгдмал нөөцийн асуудлыг

шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлж хөнгөвчилж өгдөг. Үйлдвэрлэлийн хэмжээний

хязгаарлагдмал байдлаас үүсдэг эдийн засгийн бэрхшээлийг арилгаж, эдийн

засгийн зорилгоо бүрэн хэрэгжүүлэх, өргөн цар хүрээтэй шинэ хөтөлбөр

хэрэгжүүлэх боломжийг эдийн засгийн өсөлт нийгэмд олгодог.

Төрөөс авах арга хэмжээ

1. Кейнсийн чиглэлийг баримтлагчид: Эдийн засгийн өсөлтийн шалтгааныг

эрэлтийн хүчин зүйлээр тайлбарладаг. Үндэсний үйлдвэрлэл нэмэгдэхгүй

байгаа явдал бол нийт эрэлтийн бага байгаа явдалтай холбоотой. Хүүгийн

хэмжээг бага байлгахын тулд зөөлөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

зээлийн хүүг бууруулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний үр

дүнд инфляци өсөх хандлага ажиглагдвал сангийн хумих бодлого явуулж

засгийн газрын зардлыг бууруулж болно гэж үзсэн.

2. Нийлүүлэлтийн талын эдийн засагчид нь: Кейнсчүүдийн эсрэг

үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэх явдал нь чухал юм гэж үздэг.

Үйлдвэрлэлийн хүчин зүйл нэмэгдсэнээр AS өсөх болно.

3. Дээрх 2 үзлээс гадна: Эдийн засгийн өсөлтийг бий болгох үйлдвэрлэлийг

дэмжих үүргийг засгийн газар шууд өөртөө авч, бүтээмж багатай салбараас

өндөр бүтээмжтэй салбар луу шилжүүлэх гэх нь бий.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсүүд

Эдийн засгийн өсөлтөд маш олон үзүүлэлтүүд болон хүчин зүйлсүүд

нөлөөлдөг бөгөөд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлс нь:

Байгалийн нөөцийн тоо, чанар

Хөдөлмөрийн нөөцийн тоо чанар

Үндсэн капиталын хэмжээ

Технологи

Орлого хуваарилалт

Дэд бүтэц

Улс төрийн тогтвортой байдал боло хууль эрх зүйн шударга таатай орчин

Олон улсын зах зээлд нэвтрэх боломж, гарц

Боловсрол, хүний хүчин зүйлс

Хөрөнгийн хуримтлал

Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийг ерөнхийд нь дараах хоѐр төрөлд

ангилдаг.

1. Нийлүүлэлтийн хүчин зүйлүүд

- Байгалын нөөцийн тоо , хэмжээ, чанар

- Хөдөлмөрийн нөөцийн тоо, чанар

- Үндсэн капиталын тоо,хэмжээ, чанар

- Үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийн түвшин

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Эдгээр хүчин зүйл үйлдвэрлэлийн өсөлтийг биет болгодог. Сайн чанарын тоо

хэмжээний нөөцийг технологжих чадалтай хослуулж байж л бодит үйлдвэрлэлийг

нэмэгдүүлж болно. Бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлд эдгээр хүчин

зүйлсийн оролцоонд хувь хэмжээ харилцан адилгүй боловч аль нэг хэсэг нь

байхгүйгээр үйлдвэр явагдахгүй.

2. Хуваарилалтын болон эрсдлийн хүчин зүйлүүд.

Эдийн засгийн өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн хэрэгжүүлэх

боломж эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлүүдээр хязгаарлагддаг. Эрэлтийн хүчин

зүйл ба нөөцийн хуваарилалтын ач холбогдол их хэдий ч эдийн засгийн өсөлтийн

асуудлын тухайлбал нийлүүлэлтийн хүчин зүйлүүдэд голлон анхаарах хэрэгтэй.

Бодит бүтээгдэхүүн ба орлогын өсөлт хоѐр үндсэн аргаар хэрэгжинэ.

1. Их хэмжээгээр нөөц татан буруулах замаар

2. Түүнийг илүү бүтээлтэй ашиглах замаар хэрэгжих

Иймд эдийн засгийн өсөлтөнд хөдөлмөрийн зарцуулалтын өсөлт нөлөөлнө.

Үүнийг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөр тайлбарладаг.

Эдийн засгийн өсөлтийг ямар хүчин зүйлийн нөлөөлөлөөр явагдаж байгаа уг

өсөлт нь ямар шинж чанартай байна, өөрөөр хэлбэл тооны өсөлт үү? Чанарын

өсөлт үү? гэдгээс шалтгаалуулан 2 ангилдаг.

1. Эрчимтэй өсөлт 2. Эрчимтэй бус өсөлт

Эрчимтэй бус өсөлтийг хангаж буй хүчин зүйлүүдийг эдийн засгийн өсөлтийн

эрчимтэй бус хүчин зүйл гэнэ. Үүнд:

- Капиталын тоо хэмжээний өсөлт

- Хөждөлмөрийн тоо хэмжээг өсөлт тус тус хамаарна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Эрчимтэй өсөлтийг хангаж буй хүчин зүйлүүдийг эдийн засгийн өсөлтийн эрчимтэй

хүчин зүйл гэж нэрлэнэ. Үүнд:

- ШУ техникийн дэвшил

- Ажилагсадын мэдлэг боловсролын дэшлэлт

- Нөөцүүдийн бүрэн дүүрж оновчтои ашиглах

- Үйлдвэрлэлийн үр ашигтай зохион байгуулалт

Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрчимтэй бус өсөлт нь хүчин зүйлүүдийн тоо

хэмжээг нэмэгдүүлэх замаар бий болж байхад эрчимтэй өсөлт нь хүчин

зүйлүүдийн чанарыг сайжруулах үндсэн дээр бий болж байна.

Эдийн засгийн өсөлт бол үндэсний баялгийн гол эх үүсвэр юм. Техникийн

дэвшлийн нөлөөгөөр үйлдвэрлэлийн бүтээмж жилд дор хаяж 2%-иар өсч байх

ѐстой билээ. Мөн өсөлтөд хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл бол хадгаламж юм.

Өндөр хадгалах хувиуд нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг билээ.

Анх эрдэмтэн Victor Elias (1940-1985) өсөлтийн хүчин зүйлд нөлөөлдөг олон

хүчин зүйлийн нэг нь орлогын хувиарлалт юм гэж тодорхойлсон байдаг. Хөгжлийн

эдийн засагчид үзэхдээ тэгш бус байдал хэдий чинээ их байна ЭЗӨ тэр

хэмжээгээр саардаг гэж үздэг өөрөөр хэлбэл улс орны хөгжилд хүрсэн гол хүч нь

цөөхөн чинээлэг баячууд биш үнэмлэхүй олон болон масс байдаг гэж үздэг.

Энэтхэг улс орлогын тэгш бус байдлаараа дэлхийд дээгүүрт ордог. Эдийн засгийн

хөгжлийн тулгуур асуудлын нэг нь эдийн засгийн өсөлт бөгөөд түүний агуулга

шалтгааныг тодорхойлох нь чухал юм. Аль ч нийгэмд өсөлтийн дараахь үндсэн

хүчин зүйл үйлчилнэ.

1. Тоног төхөөрөмж газар хүн капиталд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтыг

багтаах капиталын хуримтлал

2. Хүн амын өсөлт ба ажиллах хүчнийг нэмэгдүүлэх тодорхой зэхээс

3. Техникийн дэвшил

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Ирээдүйн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор урсгал орлогын хэсгийг хадгалан

хуримтлуулж хөрөнгө оруулалт хийснээр капиталын хуримтлал бий болно. Шинэ

үйлдвэр төхөөрөмж материал зэрэг нь улс орны мэдлийн биет капиталын нөөцийг

нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлд оруулах шууд хөрөнгө оруулалтаас гадна нийгэм болон

эдийн засгийн дэд бүтцэд хөрөнгө оруулдаг. Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг

дагалдах дээрх хөрөнгө оруулалт нь аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг нөхцийг

хангана. Хүн амын өсөлт зарим зэхээс бүхий хөдөлмөрийн нөөцийг эдийн засгийн

өсөлтийг урамшуулагч хүчин хэмээн үздэг. Ажиллах хүчин хэдий олон байна улс

орны үйлдвэрлэлийн боломж их түүний дотоод зах зээл өргөн байдаг. Хүн амын

өсөлтийн үр өгөөж нь эдийн засгийн тогтолцооны шинэ ажиллагсдын хувьд ажлын

байр бий болгох чадвараас эхлэнэ. Уг чадвар нь капиталын хуримтлалын хурдац

өрсөлдөөнт бүтээлч ажиллагаа удирдах ажилтны мэргэжил зэрэг үйлдвэрлэлийн

хүчин зүйлийн хөгжилтэй холбоотой байна.

Техникийн дэвшлийг энгийн хэлбэрээр тайлбарлавал бараа үйлдвэрлэлийн

шинэ илүү үр өгөөжтэй аргууд гарч ирэхийг хэлнэ. Техникийн дэвшлийн ердийн,

хөдөлмөр хэмнэх, капитал хэмнэх гэсэн 3 үндсэн төрөл байна. Хүчин зүйлийн

зардлын хэмжээ бүтэц урьдын адил байхад үйлдвэрлэлийн өсөлт гарч байгаа бол

ердийн техникийн дэвшил гэнэ. Жишээ нь хөдөлмөрийн хуваарь гэх мэт энгийн

бөгөөд шинэ зүйл үйлдвэрлэлд гарч ирэх. Капитал болон хөдөлмөр хэмнэх

дэвшил нь капитал хөдөлмөр зэрэг хүчин зүйлийн зардал хуиралтгүй үед

үйлдвэрлэл нэмэгдэх боломж олгох талаараа энгийн дэвшлээс ялгаатай болно.

Компьютер автомат нэхэх төхөөрөмж цахилгаан өрөм механик анжис гэх

мэт нь техникийн дэвшлийн хөдөлмөр хэмнэх хэлбэрүүд мөн.Эндээс үзэхэд эдийн

засгийн өсөлтийн эх сурвалж нь янз бүрийн хүчин зүйлийн цогц бөгөөд тэдгээрийн

дундаас эдийн засгийн өсөлтийг урамшуулахад биет болон хүн капиталд оруулах

хөрөнгө оруулалт онцгүй чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр нь улс орны

үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй янз бүрийн зохион бүтээлт

технологийн шинэчлэлийн үр нөлөөгөөр тэдгээрийн үр өгөөжийг дээшлүүлнэ.

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Жил бүр Олон Улсын Вальютын сангаас улс орнуудын эдийн засгийн

өсөлтийг тооцоолон жагсааж гарагадаг бөгөөд энэ нь тухайн улс орны эдийн засаг

бусад улс орнуудтай харьцуулахад хир түвшинд явж байна вэ гэдгийг мэдэх

боломжтой юм.

Иймээс энэхүү үзүүлэлтээс тухайн улс орны эдийн засгийн байдал болоод, хөгжил

дэвшил, цаашдын хандлага зэргийг таамаглан харах бололцоотой байдаг билээ.

Доорх хүснэгтээс /2010 он/ дэлхийн улс орнуудын бодит ДНБ-ий өсөлтийг харж

болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Дээрх мэдээлэл нь 2010 онд ОУВС-аас жагсаан гаргасан мэдээлэл бөгөөд

үүнээс үзэхэд манай улс нилээд дээгүүр байранд буюу 47-д жагссан нь харагдаж

байна. Харин томоохон эдийн засагтай орон болох АНУ нь 116-д жагссан байна.

Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр тухайн улсын бодит ДНБ ний өсөлт нь

хэдийгээр өндөр байгаа ч түүнийг дагалдах сөрөг үр дагавар болох инфляци, нэг

хүнд ноогдох орлого, хүн амын амьдралын түвшин дагаж өсвөл энэ нь эдийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

засгийн бодит өсөлт болж чаддаггүй билээ. Иймд манай улсын эдийн засгийн

өсөлт өндөр байгаа хэдий ч дагалдах сөрөг хүчин зүйлсүүдээ хянаж чадахгүй

байгаа улмаас бодит өсөлт болж чадахгүй байна. Иймээс АНУ хэдий доогуур

өсөлттэй харагдаж байгаа хэдий ч бодит өсөлтийг хангаж чадсанаараа томоохон

эдийн засагтай улсуудын тоонд багтсаар байна. Иймээс эдгээр улс орнуудын

өсөлт харилцан адилгүй байгаа хэдий ч тухайн улсын бодит өсөлт хэр байгаа нь

тухайн улсад энэхүү өсөлт нь бодитойгоор хэрэгжиж байна уу үгүй юу гэдгийг

харуулах юм.

Глобалчлал улам бүр хүрээгээ тэлэхийн хирээр улс орнуудын эдийн засгийн

байдал тэр хэмжээгээрээ нэг нэгнээсээ хамааралтай болсоор байна. Манай улсын

хувьд гэхэд урд хойд 2 том хөрш гүрний эдийн засгийн хараат байдалд байгаа

билээ. Энэ нь нэг талаараа сайна боловч нөгөө талаараа түүнээс илүү сөрөг үр

дагаврыг агуулж байдаг. Иймээс нэг улсын эдийн засгийн өсөлт нөгөө улсад ч мөн

нөлөөлдөг гэдгийг үүнээс харж болох юм.

Улс орнуудын өсөлтийг дунджилбал ДНБ нь хөгжиж буй улс орнуудад

ихэвчлэн 6%, харин хөгжингүй орнуудад 2,4%тай байна. Эдийн засаг нь хамгийн

хурвтай хөгжиж буй Хятад улс гэхэд энэхүү үзүүлэлт нь 10,3%-тай байна. Өнгөрсөн

оныхтой харьцуулахад энэхүү үзүүлэлт нь 1,5%-иар бага байна. Дэлхийн эдийн

засгийн судлаачдын үзэж байгаагаар бол 2010 онд дэлхийн эдийн засгийн хөгжил

өснө гэсэн дүгнэлт гаржээ.

Монгол улсын эдийн засгийн өсөлт, төлөв байдал

Манай эдийн засагчид ирэх гурван жилд эдийн засгийн өсөлт 8-10 орчим

хувь байна хэмээн тооцож байгаа. Эдийн засгийн энэ өсөлт бол уул уурхайн

салбараас шалтгаалах юм. Тухайлбал, Хятадын түүхий эдийн эрэлт жил ирэх бүр

нэмэгдэж буй нь манай уул уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт татаж,

борлуулалт нэмэгдэнэ хэмээн тооцож байгаа билээ.

Учир нь өнгөрсөн онд манай экспортын бvтээгдэхүүний 73 хувь нь урд хөрш

рүү гарчээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар бид өмнөд хөршийнхөө нүүрсний

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

импортын 30 хувийг бүрдүүлж буй судалгаа гарсан. Цаашид манай улс жилд 20

сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө бий. Энэ үед урд хөршийн нүүрсний

хэрэгцээний 40 хувийг хангах гэнэ. Манай эдийн засгийн өсөлтийн нэг шалтгаан

бол Оюутолгой орд. Тус орд 2013 оноос ашиглалтад ороод эхэлбэл жилд 3.5

тэрбум ам.долларын бvтээгдэхүүн гаргах тооцоо бий.

Энэ нь өнөөдрийн байдлаар манай дотоодын нийт бvтээгдэхүүний 90 хувьтай

тэнцэх юм. Эдийн засгийн шинжээчид манай улсын эдийн засгийг ойрын гурван

жилд асар их өснө хэмээн тодорхойлж байна. Тухайлбал, “Fitch Ratings”-ийн

шинжээчид манай эдийн засгийн өсөлт 2011- 2012 онд өсөх зам руугаа орно

хэмээн онцолсон. Тус байгууллагын шинжээчид “2011 онд дотоодын нийт

бvтээгдэхүүн 7.5, 2012 онд найман хувиар өснө” хэмээсэн. Монголын гадаад

валютын нөөц өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш өнгөрсөн аравдугаар сар

хүртэлх хугацаанд 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүнийг тус байгууллагын

Ази, Номхон далайн бvс нутгийг хариуцсан ахлах мэргэжилтэн Андрью Колкухаун

“Монголын гадаад валютын нөөц нь нэмэгдэж байгаагаас харахад эдийн засаг нь

сэргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Гэхдээ эрсдэл дагуулж буй нэг зvйл байна. Тэр

бол Засгийн газрын зардал хэт өсч байгаа явдал” гэж хэлсэн байна.

Энэ бүгдээс vзэхэд манай эдийн засаг өсөх нь гарцаагvй. Гэхдээ эдийн засгийн энэ

өсөлт ард тvмний амьдралд хэр наалдацтай вэ гэдэг нь эргэлзээтэй.

Сүүлийн хэдэн жилд эдийн засаг өслөө гээд яриад байсан ч ядуурал 32

хувиас буураагvй. Харин ч хямралын улмаас гурван хувь нэмэгдсэн судалгааг

статистикаас харж болно. Үүнээс гадна хотын гэр хороолол улам тэлж иргэдийн

орлого амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрч байна. Иймээс уул уурхайгаас орж

ирэх мөнгөний урсгалыг бэлэн мөнгө тараахад бус иргэдийн бизнесээ эхлэх,

эрхлэхэд чиглүүлмээр байна.

Улсын төсвийн эрсдэлийн сан, жижиг дунд бизнес эрхлэхэд олгох хөнгөлөлттэй

зээлийн системтэй болох хэрэгтэй хэмээж буй билээ. Ингэж чадвал эдийн засгийн

өсөлт цаасан дээрх тоо бус бодит үр дүнгээ өгч ядуурал буурах юм.

Дэлхийн банкны шинжээчид үзэхдээ манай улсын эдийн засагт хэт халалт

явагдах төлөвтэй байна хэмээн анхааруулсан. Экспортынхоо орлогыг шүтсэн

Монголын эдийн засаг сүүлийн улирлуудад тооцоолж байснаас эрчимтэй сэргэсэн

нь хэт халалтын эхний дохио юм хэмээн үзсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Манай улсын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг дотоодын

нийлүүлэлт шууд хангаж чадахгүйгээс импортын бараа бүтээгдэхүүнд үнийн өсөлт

ажиглагдаж, энэ нь инфляцийг “инээмсэглүүлж” байна хэмээн олон улсын эдийн

засагчид үзэж байна.

ДНБ-ий өсөлт 2011 оны хоѐрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй

харьцуулахад 17.3 хувь байсан бол гуравдугаар улиралд 20.8 хувьд хүрсэн байна.

Эдийн засгийн өсөлт 2010 онд 6.4 хувьтай байсан бол 2011 оны эцэст 15 хувьд

хүрэх, магадгүй бүр түүнээс давж гарах төлөвтэй байна. Монгол Улс ашигт

малтмалын арвин их баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулахтай зэрэгцээд дэд

бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ нь эдийн засгийн өсөлтийн гол түлхэгч

хүч нь болж байна.

Уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өсөлт сайтай байгаа

боловч 2004-2008 онуудад үүссэнтэй ижил төстэй хөөс барилгын салбарт дахин

бий болж байна гэсэн болгоомжлол төрж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Хэдийгээр Монголын ажилгүйдэл буурч байгаа ч нийт ажилгүйдлийн түвшин

9 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын албан бус

хөдөлмөрийн зарим захаас аравдугаар сард хийсэн судалгаагаар бодит орлого

инфляцийн өсөлтөөс болж долдугаар сараас хойш огцом буурсан байна. Иргэд

зарлага нь орлогоосоо даван гарсан хийгээд олсон хэд нь үндсэн хэрэгцээгээ

хангаж чадахгүй байгаа нь инфляци эмзэг бүлэгт хамгийн сөргөөр нөлөөлж буйн

илрэл аж. Инфляци өсөлтийн инерцээ хадгалагдсаар байгаа нь төрөөс олгож буй

бэлэн мөнгөний тараалт, цалингийн өсөлт, үнийн ерөнхий дарамт эдийн засагт

байсаар байгаагийн дохио юм.

Уул уурхайн тоног төхөөрөмж, түлшний импортын огцом өсөлттэй хол-

боотойгоор Монгол Улсын гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй

түвшинд дөхөж очоод байгаа билээ. Гадаад алдагдал сүүлийн 12 сарын гулсмал

нийлбэрээр тооцоод үзэхэд есдүгээр сард 1.4 тэрбум ам. долларт хүрсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Экспортын өсөлт өндөр байгаагийн гол шалтгаан нь БНХАУ уруу ачигдаж

байгаа нүүрс юм. Гэтэл зэсийн экспортын хэмжээ бараг өсөлтгүй байгаа бол

ноолуурын экспорт бүр муу байна. Монгол банк бодлогын хүүгээ өнгөрсөн

аравдугаар сард 0.5 нэгж хувиар өсгөж 12.25 хувь болгосон. Он гарснаас хойш

бодлогын хүүг ийнхүү суурь инфляцийн өсөлтийг сааруулах зорилгоор гурван удаа

өсгөж, заавал байлгах нөөцийг хоѐр удаа нэмээд байгаа юм. Гэхдээ бодлогын арга

хэмжээний үр дүн гартал цаг хугацааны хоцрогдол байдаг, мөн инфляцийн өсөлт

саарахгүй байгаа учраас нэмж арга хэмжээ авах шаардлагатай байна. Хэдий тийм

боловч Засгийн газраас одоо төсвийн тэлэх бодлого баримтлаж байгаа учраас

мөнгөний бодлогын инфляцийг бууруулах үйл ажиллагааны үр нөлөө

хязгаарлагдмал болоод байна.

2012 оны төсвийн төсөлд төсвийн тэлэлт үргэлжилж, нийт зарлага 74 хувиар

(үндсэндээ цалин хөлс, нийгмийн зориулалттай шилжүүлэг) өсөх тооцоо хийгдсэн

байна. Нэрлэсэн дүнгээр нь авч үзвэл 2012 оны төсвийн төсөлд тусгасан нийт

зарлага нь 2010 оны түвшингээс хоѐр дахин их, мөн оны ДНБ-с ялимгүй доогуур

хэмжээнд байна. Үүний зэрэгцээ, төсвийн орлого, ДНБ-ий төсөөллийг өөдрөгөөр

тооцож, төсвийн алдагдал ДНБ-ий 4.1 хувьтай байхаар байна. Хэрвээ инфляцийн

хүлээлт хүрээгээ тэлбэл цалин хөлс, шилжүүлгийн зардал нэмэгдэж байгаагаас

цалин, үнийн эргүүлэг үүсэх эрсдэлийг бий болгож байна. Энэ нь ядуу эмзэг

бүлгийнхэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна экспортлогч (хөдөө аж ахуй), импорттой

өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн (гол төлөв жижиг, дунд бизнесүүд) өрсөлдөх

чадварыг доройтуулах нөхцөлд хүргэж болзошгүй.

Төсвийн төсөлд одоо хавтгайруулан олгож буй бэлэн мөнгөний хөтөлбөрийг

халж, оронд нь орлого оруулан тооцсон ядууст чиглэсэн нийгмийн халамж 2012

оны хоѐрдугаар хагаст хэрэгжиж эхлэхээр тусгасан нь нааштай бодлого хэмээн

эдийн засагчид үзсэн. 2012 оны төсвийн төсөлд тусгасан орлого, зарлага, ДНБ-ий

төсөөлөл бүгд өөдрөг хийгдсэн ч гэлээ дээрх өөдрөг төсөөлөл биелэхгүй байх

тодорхой эрсдэл олон байгаа юм. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн байдал

муудвал төсөвт төвлөрөх орлого зогсох эсвэл одоогийн хандлага өөрчлөгдөх

магадлалтай, нүүрсний экспортод тээврийн нэвтрүүлэх хүчин чадалтай холбоотой

хязгаарлалтууд тулгарч болно, төсвийн хөрөнгө оруулалттай томоохон төслүүд

бэлтгэл ажил, гэрээ хэлэлцээр, хэрэгжилтийн шатанд чадавх дутагдсанаас хой-

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

шилж болзошгүй, мөн БНХАУ-аас эрчим хүч импортлох асуудал хойшлогдвол

Оюутолгойн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоцрох магадлалтай гээд тоочвол цөөнгүй

эрсдлийн багагүй жагсаалт гарна.

Дэлхийн санхүү, өрийн зах дээр тодорхой бус байдал нэмэгдэж, хөгжингүй

улсуудын эдийн засгийн өсөлт саарч дэлхийн эдийн засгийн эрсдэл өндөр болж,

эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд аль хэдийнээ буурч эхэлсэн энэ үед

Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж байгаа учраас

одоо эдийн засгийн урьтач, эрсдэлээс зайлсхийсэн бодлого баримтлах цаг болжээ

гэдгийг Дэлхийн банк анхааруулж байгаа билээ.

Монгол Улсын эдийн засаг мөрөөдлийн хурдаар өсч эхэлж байгаа бөгөөд

энэ оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үетэй

харьцуулахад 17.6 хувиар өссөн. Энэ хандлага цаашид үргэлжлэн жилд 15 хувиар

өссөөр, 2015 онд 2010 онтой харьцуулахад эдийн засаг маань хоѐр дахин том

болох гэж байна. Монголчууд дэлхийн хамгийн түргэн өсөлтийн амжилтыг Катарын

дараа тогтоох болно. Гэвч энэхүү өсөлттэй гурван эрсдэл зэрэгцэж яваа бөгөөд

тэдгээрийг ухаалаг удирдаж эс чадваас өссөн ч гэсэн өөдлөөгүй орнуудын

амжилтыг тогтоож магадгүй. Энэ бол ганц орноос бараг бүрэн хамаарсан эдийн

засгийн тогтолцоо, Монголын засаглал өөрөө, хөгжлийн өсөлтийг арилгаж чадах

инфляци юм. Энэ гурван эрсдэлийг яаж удирдсанаас эдийн засгийн хөгжлийн

хамгийн гол зорилго болох монгол хүний амьдралын бодит түвшин хамаарна.

ГАНЦ ОРНЫ ХАМААРАЛ

Монголчуудын мартахгүй байх ѐстой нэгэн зүйл гэвэл эдийн засгаа та бид

өөрсдөө бүтээж өсгөөд байгаа хэрэг огт биш. Бид байгалийн бүтээсэн баялгийг

газраас нь ухаж аваад түүхий эд чигээр нь шахуу ганцхан оронд борлуулж байгаа.

Монголын экспортын 85 хувь нь урд хөршид гарч, уул уурхайн эспортын 60 хувь нь

эсвэл нүүрс, эсвэл зэс болжээ. Бид саяхнаас зэсээсээ илүү нүүрснээсээ орлого

олов. Урд хөрш зэс бага хэрэглэж байгаа биш, зүгээр л Монголоос авахаа

багасгасан юм байна. Хятадын хэрэгцээг дагаад манай экспорт өссөн ч импорт

түүнээс ч хурдан өсч байна. Бараг бүх зүйлээ бид гадаадаас, ихэнхийг нь ахиад л

Хятадаас авч байгаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Статистикийн төв газраас гаргасан эхний найман сарын дүнгээр Монгол Улс

2.8 тэрбум ам.долларын экспорт, 4.1 тэрбум долларын импорт хийж, гадаад

худалдааны 1.4 тэрбум долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс

7.8 дахин их байна. Бүтцийн хувьд гадаадаас тээврийн хэрэгсэл болон машин

тоног тө- хөөрөмж авсны дийлэнх нь Оюутолгойн тө сөлтэй холбоотой. Гадаад

худалдааны алдагдал 2013 оноос Оюутолгойн зэс гаргаж эхлэхэд арилна гэж

зарим шинжээчид үзэж байна. Урд хөрш улс төрийн болон эдийн засгийн ямар нэг

шалтгаанаар Монголын түүхий эдийг авахаа бүрмөсөн буюу түр зогсоовол мон

голчууд яах вэ?

МОНГОЛЫН ЗАСАГЛАЛЫН ХАМААРАЛ

Эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг чиглүүлэхийн оронд түүнийг

сааруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж, бодлого

тооцоогүй гарсан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй байгаа Монголын төр засаг (Их

Хурал болон Засгийн Газар, түүний нэгжүүд) өөрөө дараачийн эрсдэл болжээ .

Монголын төр засаг эдийн засгийн хөгжлөөсөө хурдан томорч байна. Төр засгийн

ажиллагсдын цалин хөлс болон төр засгийн эрх баригчдыг засгийн эрхэнд үлдээх

зорилготой сонгуулийн амлалтын зардал нь зонхилсон төр засгийн хэрэглээ

сүүлийн 12 сард 27 хувь өссөн нь эдийн засгийн өсөлтөөс 10 хувиар өндөр байна.

Засгийн эрхэнд дахин үлдэхийн төлөө эрх баригчид юу ч хийхээс буцахгүй

байна. Тэдэнд гадаадын хөрөнгө оруулагчид эхлээд бэлэн мөнгө өгч л байвал улс

орны алс хэтийн сонирхол ямар ч хамаагүй болжээ. Түрүүлж мөнгө авч байж

Оюутолгойн гэрээг зурсан шигээ 250 сая доллар аваад Тавантолгойн тодорхой

хэсгээс олон жилээр нүүрс олборлуулах гэрээг Хятадын засгийн газрын хөнгөн

цагааны корпорацитай тохиролцоод байна. Улстөрчдийн 2008 оны сонгуулийн

амлалтыг биелүүлэхэд 4.0 тэрбум доллар буюу энэ жилийн улсын төсвийн бүх

мөнгийг өгөөд ч барахгүй юм.

Олон улсын гэрээг нэгэнт л зурсан бол түүнийг сар бүр өөрчлөөд байж

болдоггүй, яагаад гэвэл уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг олон жилээр

түрүүлж хийдэг гэдгийг тэд үл ойшоож байна. Тэдний гаргаж байгаа шийдвэрүүд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

явцуу, богино хугацаатай учраас гаргасан шийдвэрээ өөрчлөхийг бие биенээсээ

тулган шаардахаас өөр зүйл манай Их Хурлын гишүүд хийж чадахаа больжээ.

Өөрийнхөө намын удирдлагын, эсвэл өөрсдөө гаргасан шийдвэрээ өөрсдөө

үгүйсгэж, өөр хоорондоо бүлэглэн талцдаг болсон нь улс төрийн байдлыг

тогтворгүй болгож, эдийн засгийн өсөлт хөгжлийг зогсоох, гажуудуулах

хандлагатай боллоо.

ИНФЛЯЦЫН ХАМААРАЛ

Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг алга хийж байгаа хамгийн нөлөөтэй

хүчин зүйл бол инфляц. Эдийн засгийн 17.6 хувийн өсөлтийг 13 хувийн инфляц

арилгаж, ядуу болон дунд орлоготой иргэд эдийн засгийн өсөлтийг мэдрэхгүй

болголоо. Нийгмийн энэ хэсэг бол орлогынхоо ихэнхийг өдөр тутмын хэрэгцээнд

зарцуулдаг учир улам бүр нэмэгдэж байгаа үнийн өсөлтийн цохилтыг хамгийн

түрүүнд авдаг. Өндөр орлоготой хүмүүс инфляцыг харьцангуй бага мэдэрч,

орлогын тодорхой хэсгийг илүүтэйгээр хадгалдаг бөгөөд өнгөрсөн 12 сард банкны

хадгаламж 76 хувиар өсч, 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь дээд амжилт тогтоожээ.

Үүнд бас төгрөг чангарах хүлээлт нөлөөлжээ. Инфляц өндөр болж байгаагийн гол

шалтгаан бол зах зээл дээр хангалттай өрсөлдөөн дутаж, дэд бүтцэд хөрөнгө

оруулалт хийхийн оронд бэлэн мөнгө тарааж байгаатай холбоотой. Дэд бүтэц сайн

хөгжсөн газар нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг хямд байдаг.

ГАРЦ

Гурван эрсдэлийг удирдах талаар бүрэн биш ч гэсэн зарим шаардлагатай

алхмуудыг хийж болно. Эхний хүчин зүйлээс бага хамаарах ганцхан арга зам бол

дэлхийн бусад оронд хэрэгцээтэй, зах зээлд өөрийн онц лог байр суурь эзэлсэн

бүтээгдэхүүн, үй чилгээг бий болгох явдал юм. Энэ нь ямар бүтээгдэхүүн байхыг

юуны өмнө судлан тогтоож чиглэлийг нь гаргах, эхлэн бүтээхэд хөрөнгө оруулалт

хийж, олон компаниудыг татаж оролцуулан кластер бий болгох үйл явц юм.

Дараачийн хүчин зүйлийг багасгахын тулд төр засгийн үйл ажиллагааг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

(засаглалыг) ил тод болгох ѐстой. Ил тод байгаа газарт хөрөнгө, эрх мэдэл, албан

тушаал завших боломжгүй.

Төрд ажиллан тэрбумтан болоод байгаа бүх сувгийг хаах, Төрийн (нийтийн

засаглалын гэвэл зүйд нийцнэ) хяналтын системийг иргэний нийгэмд шилжүүлэх,

Иргэд идэвхтэй, бас хариуцлагатай байх, сонгох эрхээ чөлөөтэй эдлэх, Орон

нутгийн удирдлагаа иргэд өөрсдөө сонгодог болох, Төр засагт ажилтан авахдаа

улс төрийн буюу орон нутгийн харъяаллаар биш авьяас чадварт нь суурилж

сонгох, тэдэнд бүтээмжээр нь өрсөлдөхүйц цалин өгөх нь нэн чухал билээ.

Гуравдагч хүчин зүйлээс гарах нэг арга зам бол хувийн секторт өрсөлдөөнийг

нэмэгдүүлэх, ил далд монополийг арилгах, Засгийн газрыг эдийн засагт бага

оролцуулах, газрын хуйвалдааныг таслан зогсоож, байрны үнийн хөөрөгдлийг

хязгаарлах, нэг цагийн бүтээмжийг нэмэгдүүлэн, бү тээмжийг ца лингийн өсөлтийн

суурь болгох зарчмыг хувийн болон төрийн салбарт адил нэвтрүүлэх, бэлэн мөнгө

амлах луйврыг зогсоох болон бусад үйл ажиллагааг өрнүүлэх шаардлагатай.

Дүгнэлт

Эдийн засгийн өсөлтийг хангах нь улс орны хэмжээнд хөгжлийг бий болгох

гол үндэс нь бөгөөд цаашлаад хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлж сайн

сайхан амьдралыг цогцлоох явдал юм. Үүний гол үзүүлэлт бол яахын аргагүй

дотоодын нийт бүтээгдэхүүн билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

Манай орны хувьд эдийн засгийн өсөлт нь сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр

өсч байгаа төдийгүй дэлхий улс орнуудын жагсаалтад дээгүүр байранд явж буй нь

олзуурхууштай байна. Энэхүү үсрэнгүй өсөлт нь мэдээж уул уурхайн салбар болох

Оюу Толгой, Таван Толгойн ордуудын нөөцтэй холбоотой бөгөөд энэ нь цаашдаа

манай улсын эдийн засагт томоохон амжилтыг авчирна хэмээн олонх хүмүүс үзэж

байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өсөлтийг дагаад инфляци,

ажилгүйдэл, байгаль орчны бохирдол хэмээх асуудал сүүдэр мэт дагаж байна.

Манай улс өндөр хөгжилтэй зарим улс орнуудаас дээгүүр өсөлттэй байгаа хэдий ч

энэ нь яг бодит амьдрал дээрээ хэрэгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл

инфляци даган өсч тэр хэмжээгээрээ хэрэглэгч иргэдийн амьдралд сөргөөр

нөлөөлж, ард түмэнд наалдацтай өсөлт бий болохгүй байгаан улмаас энэ нь

бодитой үр дүнг авчирч чадахгүй байна.

Яг одоо эдийн засгийн өсөлт хөгжлийн уулзвар дээр зогсож байгаа манай

улс зөв бодлогоор зөв зүг рүү явах уу? эсвэл Латин Америк, Африкийн орнууд шиг

байгалийн нөөцөө гадаадад алдан хоосон суухуу гэх 2 сонголт тулгараад байна.

Иймд яг одоо эдийн засгийн өсөлтөө бодитой ард түмэнд наалдацтай, хүрэхүйц

хэмжээнд аваачих нь эрхэм юм.

Ном зүй

1. Макро эдийн засаг 2006

2. Дэлхийн банкны сайт

3. Монгол улсын эдийн засгийн тойм /Дэлхийн банк/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: -ì-¦-+-¦-+ -+-¦-ü-¦-+-¦-+ +¬-ü+¬-+-é -é-»-»-+-¦ -++¬-++¬+¬-++¬-à -à-»-ç-+-+ -+-»-¦-+-ü

4. Эдийн засгийн форум

5. Макро Экономикс

6. Интернэтийн эх сурвалж

www.zaluu.comwww.zaluu.com