-£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

24
www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 27-Oct-2014

1.701 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Нэр өгөх ёсон ба нэрний тухай Хүүхдийг эхлээд хар цайгаар “Цийдэм”-ээр угаагаад,

угааллаганы цайллаганд зориулж чанасан махны

(өвчүү, хош, хаа, шаант чөмөг) шөлөөр боож авсан эх

хүүхдийг гардуулан угааж, төрүүлсэн эх нь угааж буй

зүйлийг нь хийж өгдөг ёстой аж.

Хүүхдээ угааж “авсан эх" нь өөрийн авчирсан нэхий

өлгийдөө боож тавиад шинэ хүнд нэр өгнө. Тусгайлан

лам залсан бол “сан тавиулж", түүнээс нэр хүсэх ёс ч

байж. Гэхдээ мэндэлсэн хүүхдэд авсан эх, төрсөн эх,

эцэг, өвөг, эмэг эх нар ч нэр өгдөг ёс байсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Халхын уламжлан ирсэн заншилд үр хүүхдээ Түвэд нэр (Сүрэн,

Дорж, Цэвэгмид, Цэрэн, Дугар гэх мэт), Бурхны нэр (Аюуш,

Алтангэрэл, Гомбо, Жадамба гэх мэт) төрсөн гараг, өдрөөр нь нэр

(Даваа, Мягмар, Лхагва гэх мэт) өгөх явдал дэлгэр байсан бөгөөд

эдгээрээс гадна эцэг эхийн нэртэй ижил эсвэл оролцуулж нэр

өгөх нь цээртэй байжээ. Хүүхдэд нэр өгч буй хүн “тийм нэр өгөв”

хэмээн эхийнх нь

чихэнд шивнэхэд эх нь хүү бол баруун, охин бол зүүн чихэнд нь

уг нэрийг шивнэж хэлээд дараа нь нийтэд зарладаг ажээ.

Хүүхдийн угаалганд тавьсан ёслолын махан идээ болох ууцанд

хүүхэд барьж авсан, уг ёслолын хүндэт хүн болох авсан эх анх гар

хүрч, хөндөн гэрт буй бүх хүмүүст амсуулан цайллагыг эхлэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун

гуяны шаант чөмөг, дөрвөн өндөр заавал чанадаг

заншилтай, шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавьж

байгаад сүүлд нь төрүүлсэн эх нь идэж, шагайг нь

салгахгүй чөмгийг ташихгүй, бүтнээр нь хоймор

авдартаа хадгалдаг ёстой байв. Угаалганы зоогонд

“хурим” гэж нэрлэгдсэн зоог ордог. Будаа агшааж

өрөм тос, аарц хольж “хүүхэд угаасны хурим” гэж

цугларсан олон иддэг ёстой байна. Угаалганд ирсэн

хүмүүс “адууны хүн үү, тогооны хүн үү?” гэх мэтээр

хүүхдийн хүйсийг асууж авчирсан гарын бэлгээ

барина. Хүүхдэд өөрсдийн урласан цамц, тоглоом

“тээг” бэлэглэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Төрөх зан үйлтэй холбоотой ийм уламжлалт хэв заншил, ёс

горим байхын зэрэгцээ хүүхэд нь “тогтдоггүй“, (“нас

барчихдаг"), “энхрий хүүхэдтэй“ айлын сахиж, дагаж ирсэн

элдэв цээр хорионы ёс горим байжээ. Жишээ нь: хүүхэд

тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд эр хүн “боож авах” эцэг нь

хүйг нь хад чулуун дээр тавиад “хутгаар дарж” эх барьж

авах, хүүхдээ төрмөгц нохойн идүүрэнд тосч аваад дараа нь

эцгийнх нь дээлийн баруун ханцуйд боож авах, илүү гэр,

майхан зэрэг тусгай онцолсон оромж барьж төрүүлэх,

хүүхдээ боож ширмэн тогоонд “хөмөрч” авах, гүзээнд хийж

авах, мөн хэд хоногоор айлд байлгах, төрсний дараа сараар

ч хөл хорих хөл хорих зэрэг олон цээр, хорио дом байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Энхрий хүүхдэд өгөх нэр, өмсгөл хувцас хунар, идүүлэх хоол унд зэрэгт

хүртэл онцгойлон сахиж байсан ёс горим байжээ. Тухайлбал: Энхрий

тогтдоггүй хүүхэдтэй айлд бүстэй хүүхэддээ “хүүхэн” гэж зориуд нэр

өгөхөөс гадна ер нь энхрий хүүхдэд Ухна, Майхант, Овоохойт, Хэнчбиш,

Олдохгүй, Гүзээдорж, Бяруухүү, Нохойхүү, Шарнохой, Муунохой гэх мэт

нэр өгч элдэв өөдөс бөс бараа оруулан буруу энгэртэй дээл, эхнэр

мөртэй дээл хийж өгөх, зэс гуулин тушаа, гав зүүлгэх зэрэг заншил, ёс

горим байсан ба ослоор үхсэн малын мах, мөн айлаас түүхий мах

авчирвал улаан мах хэмээн хүүхэддээ идүүлэхгүй цээрлэж, айлд ч

хүүхдээ оруулах дургүй байдаг айл өрх байсан байна. Энэ мэт хүүхдээ

муу юмнаас аварч, хуурч үлдээх, болгоомжлох гэсэн утга бүхий домнол,

бэлгэдэл халхад элбэг байжээ. Одоо танд Монгол хамгийн түгээмэл

байдаг нэрсийг сонирхуулъя.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

- Оюунчимэг - Лхагвасүрэн

- Алтанцэцэг - Оюунцэцэг

- Энхтуяа - Ганбаатар

- Батбаяр - Баярсайхан

- Эрдэнчимэг - Нарантуяа

- Болормаа - Ганзориг

- Ганболд - Батжаргал

- Отгонбаяр - Нэргүй

- Бат-Эрдэнэ - Энхжаргал

- Наранцэцэг - Батсайхан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд

хүмүүний нэр болгоныг ызориуд шүүж үзвэл нэн

сонирхолтой. Монгол улсын хүн амын бүртгэлээс харвал

эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий

аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо

хэмээх нэртэй охин, Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч

байгаа Найманзууннандинцэцэг, Говь – Сүмбэрт

Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-

Сүрэнболд,хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд,

Гурвындаваатотгонбаатар,

Гурванхангайшатарманлай,

Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт

нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил,

Ёотон, Пулемет, Хөсрий, Жижигзургаа, Пропуск,

Окоб, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин,

Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч

цөөнгүй байдаг юм байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Монгол гэдэг нэрийн нууцыг тайлах оролдлого, зүтгэл Рашид-ад

Динаас уламжлан даруй долоон зуун элээсэн хэдий ч үнэмшилтэй

сэдэл шийдлээр элбэг биш байлаа. Лавтай арваад таамаг түүхийн

ном, зохиолын эргэлтэд орсон боловч өлгөөд авмаар нь нэг

хоёроос хэтрэхгүй. Үндэсний нэрийн утга учир, үүсэл гарлыг

тайлж тайлбарлах нь түүх, хэл шинжлэлийн чухал зангилаа

асуудал байхын сацуу мэдлэг оюуны чамбай сайн шалгуур юм.

Монгол гэх үндэсний нэр бичмэл түүхэндYII зууны үеэс орж

ирсэн хэмээн түүхчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн

жишгээр авч үзвэл энэ нь эрт ч биш, оройч биш.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Түүнчлэн “Монгол” нэр үүссэн газрыг гурван голын /Хэрлэн,

Онон,Туул/-ын энгээр авч үзвэл “Олонгол” ч байж болох.

Монголчууд нутаг орон дотроо хийгээд гадагшаа гол усныхаа

нэрээр дуудалцах нь заншил юм. Монголын түүхийн луужин

эхнээсээ Онон голыг чухалчлан зааж авсан бөгөөд өтгөс буурлууд

маань шууд “Онон хатан эжий” хэмээдэг. Тайлал нь нүдний өмнө

ил байхад бид л мунгинаад байдаг байжээ. Орчин цагийн

геометрийн үндсэн сурах зохиосон нэрт математикч А.Т.Фоменко

Монгол нэрийг Мегалион /Аугаа/ гэсэн Грек үгнээс гаралтай

гэжээ. Ер нь Могольон гэдэг угсаатан байдаг байна. Өнөөдөр

Хойт Америк, Канадад бүрэн бус тоогоор Индиан Угсаат овог

аймаг 184 бүртгэгдсэн мэдээ байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Нэр бол хүний амьдралын утга учрыг тодорхойлдог зүйлийн нэг

билээ. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдарна.

Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй.

О.Дашбалбар агсаны хэлдэгээр “Надаас нэр, хувцасыг нь авчихвал

Би хэн юм бэ?” гэдэгчлэн...

Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир,

билэг ерөөл бодсон л байгаа.

Тэгэхээр хүн өөрийгөө мэдье гэвэл нэрнээсээ эхлэх нь зөв гэж

боддог юм. Та ч гэсэн нэрнийхээ утга учрыг олж таниарай. Аав

ээжээсээ асуугаарай. Тэгээд нэрнийхээ утга учрыг бичвэл олон хүнд

танин мэдэхүйн ач холбогдолтой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Бас нэр нь хүнддэх гэсэн ойлголт байдаг байна. Жишээ нь: Хүүхэд

тогтдоггүй айл хүүхэддээ Муу нохой, Өөдөс, Шаазан, Гөлөгөө гэх мэт

дорой нэр өгч тогтоодог ёсон бий. Хүү тогтдоггүй айл хүүдээ эмэгтэй

нэр өгдөг тохиолдол бас байдаг. Байгууллагын нэрний хувьд ч бас

сонирхолтой баримтууд байдаг.

Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг компаний нэрнүүд их

утга учиртай, сонин түүхтэй байдаг аж.

Алдаж унагавал гангар шаазан шиг нэр минь

Ариглаж хайрлавал ган хөшөө шиг нэр минь

Өөрийг чинь хайрлах сэтгэлийн эрхээр

Өнгөтэй яваа болохоороо

Нэг л цагт орчлонг орхин одохдоо

Нэр минь чамайгаа үлдээхийг хүснэм

Өөрт ноогдсон хувь заяаны тохиргоо энэ л нэрээ хайрлаж яваарай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Монгол хэлэн дэхь төвд үгсийнжагсаал Норов /nor bu/ - Эрдэний, үнэт чулуу

Лайс /las/ - Үйл бүтээл

Тарваа /thar ba/ - Чөлөөлөгдөх, ангижрах, хуучин монголоор, тонилох

Ренчин /rin chen/ - Эрдэнэ эрдэнийн чулуу, үнэт зүйл

Пагма /bag ma/ - Сүйт бүсгүй

Жамц /rgya mtsho/ -“Өргөн нуур “, тэнгис, далай

Даваа /zla ba/ - Сар (Дэлхийн дагуул сар, он сар)

Жанчив /byang chub/ - Гэгээрэл

Жагар /rgya gar/ -„Цагаан тал‟, Энэтхэг

Лам /bla ma/ - Багш, хуварга,„Дээд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Лувсан /blo bzang/ -Сайн ухаант, дээд оюунт

Цэрэн /tshe ring/ - “Урт удаан хугацаа, амьдралын урт хугацаа‟ урт

наслах, удаан амьдрах

Дорж /rdo rje/ - Алмааз чулуу, чулууны хаан

Нинжин /snyi rje/ - „Зүрхний эзэн, өрөвч, энэрэнгүй сэтгэл

Ёндон /yon tan/ - Үлгэр дуурайлал болохуйц, ёс суртахуунт чанар

Шарав /shes rab/ - Ухаарал, мэдлэг

Дамба /dam pa/ - Сайн, дээд зэргийн, аугаа

Жамбал /‘jam dpal/Ялдам зөөлөн, гоо сайхан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Хамгаас харгис нэр бол Үүрийнцолмон

Миний нэрийг төрөөгүй байхад өгсөн гэдэг. Хөдөө

байдаг нагац эгч маань ээжийг бие давхар болсныг

дуулаад “Болор-Эрдэнэ л гэж нэр өгөөрэй, заавал шүү“

гэж гуйжээ. Анхны зээ төрж байгааг хэлэх үү, нүсэр

том үйл явдал болж, тухайн үедээ. Тэгээд төрөхөөс

гарсны дараа бүгдээрээ цуглаад будаанд нэр хийж

шигшихэд өнөөх нэр нь хоёр ч хүнийг төлөөлөн гарч

ирж би цоо шинэ Болор-Эрдэнэ гэдэг хүүхэд болон

мэндэлсэн юм. Эмээ маань намайг бага байхад Молор

гэж нэрийг минь цээрлэж дууддаг байж билээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

“Хөөе Молор. Тэрийг аваад аль. Хүүе, Молор энийг

хийгээд өг" гээд л... Эхэндээ би өөрийнхөө нэрийг яг

хэн гэдгийг мэддэггүй байлаа. Молор уу, Болор уу.

Явж явж, анх сургуульд орсон өдрөө л өөрийгөө

Болор-Эрдэнэ юм байна гэдгийг ягштал ойлгож авав.

Энд ийнхүү бичиж байгаа учир нь хүний нэрний тухай

энд тэндээс сонсож мэдсэн зарим нэг санаа оноог

залуу гэр бүлдээ хэлж сануулах гэсэн нь энэ юм.

Одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн мундаг лам

өвгөнтэй “Найзалдаг ” байлаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Өвөөгийн хэлэх нь хүний нэр гэдэг хувь тавилантай

салшгүй холбоотой чуха зүйл байдаг гэж билээ. Энэ

үгний учир нь би өөрийнхөө хоёр хүүхдийн нэрний

учрыг асууснаас эхлэсэн юм. Хоёр хүүхдийн минь

нэрийг сонсоод өвөө намайг ихэд зэмлэж билээ.

“Хүний хараа булааж, тэр дор нь тасдаж хайчлаад

авчихдаг богино наст цэцгийн нэрийг хүүхдэддээ

өгдөг нь яаж байгаа улс вэ? Яасан харгис улс вэ?” гэж

бухимдав. Охиндоо өгсөн нэрийг тэр цагаас хойш бид

цээрлэж, өмнө нь Мөнх гэсэн залгавар залгаж дууддаг

болсон юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Харин хүүдээ өгсөн нэрийг дуулаад өвөө дахиад л ундууцав.

- Орчлон ертөнц дээр төгс төгөлдөр зүйл байдаг уу, чи хэл дээ?

- Орчлон ертөнц өөрөө төгс юм болов уу?

- Орчлон ертөнцийг төгс төгөлдөр гэдгийг хэн чамд батлаад өгсөн юм бэ?

- Хэн ч биш.

- -Тэгвэл чи сонсож бай. Төгөлдөр гэдэг нэртэй улс насныхаа ихэнхийг учраа

олохгүй уймарсаар өнгөрүүлчих гээд байдаг талтай. Их л засвар, их л тэвчээр

зааж ийм нэртэй улсыг чиглүүлж өгөх хэрэгтэй болно. Өөрийн хувь

тавилангаар биш, хүний зааснаар амьдарна. Тэгж явах сайхан байна уу?

- Муухай байна.

- Тэгвэл наад хүүхдийнхээ нэрийг соль.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Төгс төгөлдөр гэдэг ухагдахуун чинь цаанаа бол

оргүй хоосон гэсэн үг. Тиймээс учраа олохгүй

эргэлдээд байх тийм хатуу тавиланг үр хүүхэддээ

битгий оноож агч бай. Ярианы дараа хүүгийн нэр

солигдов. Мэдээж баримтан дээр тэр хэвээрээ

үлдсэн ч гэр дотроо өөрөөр цээрлэн дуудах

шаардлагатай болсон юм. Миний хувьд тийм ч их

сүсэг бишрэлтэй хүн биш л дээ. Гэхдээ аливаа

юмны учир зүйн тухай ойлголтыг амьдралтай

маань хослуулаад сайхан тайлбарлаад өгвөл

байнга санаад яваад байдаг талтай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Тиймээс өвөөгийн зарим нэг тайлбарыг дор хавсаргав.

Аливаа нэрийг хүнд олж хайрлахдаа хувь хишгийг нь

бас дагуулж өгч байх хэрэгтэй. Хүн гэдэг амьтан

төрөхдөө л өөрийнхөө хүнс хоолны савыг, доторх

зүйлтэй нь авч ирдэг учраас тухайн төрж байгаа жил,

сар, ордных нь нөлөөг давхар бодолцож байх хэрэгтэй

байдаг. Жишээ нь:

Дүүрэн гэдэг нэртэй хүмүүс байдаг. Юуг дүүргэж

байгаа нь тодорхойгүй дангаар нь Дүүрэн гээд

нэрлэчихвэл зовлонгийн сав ч дүүрч болох. Тиймээс

Дүүрэнбаяр гэж тодотгож болно. Дэлгэр хэмээх

нэрийг ч бас тэр утгаар нь хэрэглэж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Хамгийн санууштай нэг зүйл бол эцэг эхийн нэрийг

тасдаж өгөхийг эртнээс цээрлэж ирсэн. Манайхан

дөнгөж гэрлээд л хүүхэдтэй болонгуутаа хоёр нэрээ

дундуур нь хуваагаад хүүхэддээ өгчихдөг. Энэ нь эх

эцгийнхээ тавилан заяаг тасдаж аваад, өр шир, зовлон

шаналал юу юу байдаг тэр бүхнийг нь өөртөө хувааж

авахыг нь заагаад өгчихөж байгаа юм. Тиймээс

өвгөдийн нэрийг өөртөө нааж, эх эцгийн нэрийг

тасдаж авдаггүй жамтай. Хамгийн харгис нэр бол

Үүрийнцолмон, Алтангадас. Хүүхдээ үзэгдээд өнгөрөх

од шиг бай гэсэн санааг хэн ч агуулахгүй нь мэдээж.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Их чамин нэр бодож олохоосоо урьдаар тавилан заяаг нь их

алсаас харж, үр хүүхдээ нэрлэж байх нь чухал. Алтансүх нэртэй

хүмүүс ихэнхдээ гэмт хэрэгтэн болдог. Алтаар хийсэн сүх өөрөө

ямар байдаг билээ. Юм хагалж, нугалж чадах уу? Хуурамч гоёос

цаашгүй. Тиймээс гүйцэтгэх үүрэг нь хөнгөн хуумгай болон

өөрчлөгддөг. Бас хүнд огт өгч болохгүй нэр бол Хувь, Заяа,

Тавилан гэсэн нэрнүүд байдаг. Хүнд өөрт нь оногдоод төрчихдөг

тэдгээр савыг илүү гаргаж дөвийлгөх хэрэггүй. Хувь гэдэг чинь

багахан, цөөхөн гэсэн утгатай. Заяа гэхээр цаанаас нь тавиад

өгчихсөн, өөртөө эзэн болдоггүй гэсэн санааг агуулчихаж байгаа

юм. Тавилан ч бас ялгаагүй тавиад өгчихөж байгаа гэсэн утгатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: -£-+-+-¦-+-+ -+-ì-Ç-+-¦-+ -â-é-¦-¦ -â-ç-+-Ç

Азжаргал гэдэг ч онцгүй нэр. Тийм хүмүүсийг аз түшдэггүй. Учир

нь харын хүч нэрэнд нв болоод тохиох учиртай аз, хишгийг нь

түрүүлж булааж авчихаад байдаг гэж ойлгож болно. Нэгэнт

билэгдэл ярьж бйгаа учраас билэгдлийнхээ түлхүүрийг зөв

ухаалаг тайлах талаар залуустаа давхар дуулгаж байх нь зүйн

хэрэг юм. Дэлгэрэх, Арвижих гэдэг нэрийг хүүхэддээ өгөх гэж

байгаа бол чухам юуг нь дэлгэрүүлэх гээд байгаагаа тодруулж

өгөх хэрэгтэй. Эс тэгвээс төөрнө. Буяныг дэлгэрүүлж болно.

Насыг аривжуулж бас болно.Буяндэлгэр, Насан- Арвижих гэх мэт.

Эртний баатруудын нэрийг өгөхийг өвгөд их цээрлэдэг байсан.

Учир нь өвгөдийн ясыг өндөлзүүлнэ гэдэг. Хүнд нэр нь бас

хүнддэнэ гэж байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com