Тайлан - herp.mn report cdio 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ...

33
Тайлан /2015-2018/ АХБ ТӨСӨЛ №: 43007-023 ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ МОН-2766

Upload: others

Post on 25-Sep-2020

14 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

Тайлан /2015-2018/

АХБ ТӨСӨЛ №: 43007-023

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ МОН-2766

Page 2: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

1

АГУУЛГА

хуудас

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР,

ТАНИЛЦУУЛГА…………………………………..............................................................................2

CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА............................3

ТӨСЛИЙН НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛ.....................................................................................4

ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ……………………………………………………………………...4-5

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭРЭГЖИЛТ .................6

БҮЛЭГ-5, /ҮЙЛ АЖИЛЛАГАА 2-27/................................................................................................6-21

ҮР ДҮНГ ШИЛЖҮҮЛЭХ, АШИГЛАХ БОЛОМЖ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ..........22

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ЗАРДЛЫН ТООЦОО........................................................................23

ТӨСЛИЙН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ.......................................................................................................23-24

ЦААШИД ХИЙХ АЖЛУУД..............................................................................................................25

ХААИС-Д CDIO СТАНДАРТ АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ЯВЦ.........................26

МУИС-Д CDIO СТАНДАРТ АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ЯВЦ...........................27-31

ХАВСРАЛТ..........................................................................................................................................31-50

• Нэгдсэн төсөв

• Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө

• Тушаал, удирдамж

• Сургалтын мэдээлэл

• Цахилгаан барааны холбогдох материал

• Бүтээгдэхүүн /зураг/

• Хяналт шинжилгээ үнэлгээний тайлан зөвлөмж /ДБШТ/

• Нэхмэлийн технологийн хөтөлбөрийн үнэлгээний тайлан

• Урлан /зураг/

Page 3: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

2

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

CDIO Initiative- CDIO-санаачлагa

C-Conceive - Бодож сэтгэх

D-Design - Зохион бүтээх

I-Implement -Туршин хэрэгжүүлэх

O-Operate - Ажиллуулан ашиглах

ТF- Темасек сан

SP- Сингапурын Политехник

PLO- Programm learning outcome- хөтөлбөрийн үр дүн

PEG-Programm educational goal- хөтөлбөрийн зорилго, зорилтууд

CLO-Couse learning outcome-хичээлийн суралцахуйн үр дүнгүүд

PEO- program educational objects- сургалтын зорилтууд

Syllabus- хичээлийн танилцуулга

АХБ- Азийн хөгжлийн банк

БСШУЯ- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

ДБШТ- Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

ШУТИС- Шинжлэх ухаан, технологийн их сургууль

ХААИС-Хөдөө ах ахуйн их сургууль

МУИС- Монгол улсын их сургууль

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТӨСЛИЙН НЭР: “ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН

ШИНЭЧЛЭЛ-CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ ТӨРИЙН 3

СУРГУУЛЬД / ШУТИС, ХААИС, МУИС НЭВТРҮҮЛЭХ ”

ТӨСЛИЙН ДУГААР: 43007

ТӨСЛИЙН ХУГАЦАА: 2015 ОНЫ 10 ДҮГЭЭР САР – 2018 ОНЫ 01 ДУГААР САР

ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

ЯАМ

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: ШУТИС /ТӨРИЙН 3 СУРГУУЛЬ/

САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР

ТӨСЛИЙН ӨРТӨГ: 1,026,090 АМ.ДОЛЛАР

ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ: Д.АРИУНБОЛОР / CDIO БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨХ/

С.УЯНГА /CDIO СУРГАЛТЫН ЗӨВЛӨХ/

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД: ШУТИС-ИЙН 3 ХӨТӨЛБӨР, МУИС, ХААИС-ИЙН

ПРОФЕССОР, БАГШ НАР

Page 4: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

3

1. CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

Дэлхийн инженерийн боловсролын чиг хандлага: Дэлхийн болон Азийн орнуудын үсрэнгүй

хөгжлийн гол үндсэн сууриуд нь инженер технологийн чиглэлийн дээд боловсролын шинэчлэл мөн

судалгаа- хөгжүүлэлтийн ажилд зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээний өсөлт, боловсролын

салбарын чиглэл дэх төрийн оновчтой бодлого, инженерийн боловсролын төрийн өмчит болон

хувийн их дээд сургуулиудын удирдлагын дэмжлэг зэргээс шалтгаалсан байдаг.

Дэлхийн боловсролын чиг хандлага нь энэ зууны эхэн үеэс нилээн шинэчлэгдэн өөрчлөгдөж

багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, сургалтын үр дүнг багшийн ажлын үр

дүнгээр бус суралцагчдын эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлэх, зөвхөн онолын мэдлэг олгох бус

практик чадварыг онолтой хослуулах, шинэ техник технологийн онолын мэдлэгийн цаг үеэс нь

хоцроолгүй хүргэж байх, төсөлд, асуудалд суурилсан сургалтаар суралцагчдад багаар ажиллах,

бүтээгдэхүүн бий болгох чадвар эзэмшүүлэх зэрэг чиг хандлагуудыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь

Юнескогоос гаргасан дээд боловсролын сургалтын 4 тулгуур үзэлтэй нягт уялдаж байгаа юм.

2000-аад оны үед АНУ-ын MIT сургууль болон Шведийн хэд хэдэн сургуулиуд нэгдэн

инженер технологийн чиглэлийн дээд боловсролын сургалтанд нэвтрүүлэх шинэ CDIO системийн

аргыг санаачлан туршиж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар дэлхийн 140 гаруй их дээд сургуульд

нэвтэрсэн үр дүнтэй сургалтын арга зүй болон хөгжиж байна.

Монгол улсын инженерийн боловсролын чиг хандлага: Монгол улсын хувьд дээд боловсролын

системийг бүтэц зохион байгуулалт, агуулга, чанар зэрэг олон талаас нь шинэчлэх шаардлагатай

байгаа нь дараахаас үүдэлтэй.

1. Инженерийн боловсролын чанар, сургалтын агуулга хэлбэр, нийлүүлэлт нь ихэнхи

мэргэжлүүдийн хувьд зах зээлийн эрэлт, хөгжлийн хурдцаас хоцрогдолтой.

2. Сургалтын арга зүйд онол давамгайлсан танхимийн сургалт зонхилж, сурах,

дадлагажих, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлж, турших, чадваржих орчин, арга

зүйн нөхцөл бүрдээгүй.

3. Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа холбоог шинэ түвшинд гаргах, мэргэжлийн

холбоод бизнесийн байгууллагуудтай харилцах харьцаа, хамтын ажиллагааг шинэчлэх

хэрэгцээ шаардлагатай.

4. Онолын мэдлэгийн үйлдвэрлэл дадлагад тулгуурлан олгохтой уялдуулан сургалтын

чанарыг сайжруулах шинэ арга технологи, сургалтын шинэ системийг нэвтрүүлэх

зайлшгүй шаардлагатай.

Иймд ШУТИС нь инженер технологийн чиглэлийн мэргэжилтэн/инженер бэлтгэдэг Монгол улсын

тэргүүлэх сургууль болохын хувьд дээрх хэрэгцээ шаардлагын үндсэнд олон улсын инженерийн

CDIO стандарт, арга зүйг мэргэжлийн хөтөлбөрийн хүрээнд тусгах, туршин хэрэгжүүлэх ингэснээр

дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын үр дүнгээр батлагдсан CDIO сургалтын стандарт, арга

зүйг бүрэн судалж, олон улсын CDIO амжилттай нэвтрүүлсэн их дээд сургуулиудтай хамтран

ажиллаж, тэдгээрийн туршлагаас судлан, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх боломж

бүрдэнэ гэж үзсэн. Ийнхүү тус сургууль 2011 оноос CDIO сургалтын арга зүйг зарим мэргэжлийн

хөтөлбөрүүдийн хүрээнд турших боломжийг хайж эхэлсэн бөгөөд тодорхой судалгаа ажлуудыг

хийж эхэлсэн нь 2012 оноос МУ-ын Дээд Боловсролын Шинэчлэлийн ажлын хүрээнд бодлогын

түвшинд дэмжигдэж зарим баримт бичгүүдэд дараах байдлаар тусгагдаад хэрэгжиж байна. 1. 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт инженерийн боловсролын

шинэчлэлийг хэрэгжүүлж CDIO/Conceive-Design-Implement-Operate/ загварыг туршиж

эхлэх.

2. БСШУЯ-ны 2014 оны ажлын төлөвлөгөөний Зорилт 24-ийн “Багш, инженер бэлтгэх

асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжиж,

багш бэлтгэдэг сургуулиудад тавих шаардлага, стандартыг өндөржүүлэх” заалтын

Арга хэмжээ-ний 1.24.46-д инженерийн боловсролын CDIO/Conceive-Design-

Implement-Operate/ загварыг ШУТИС-д нэвтрүүлнэ.

Page 5: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

4

3. /2016-2020/ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 4. 2016-2020 оны засгийн

газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Үр дүнд суурилсан боловсролын үзэл

баримтлалыг хэрэгжүүлэх”, “Дээд боловсролын чанарыг сайжруулах”.

4. ШУТИС-ийн 2021 он хүртэлх хөгжлийн стратегийн замын зураглалын Стратеги 1.1а-д

“Олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн “CDIO”-ын олон улсын

санаачилгад нэгдэн орж стандартуудыг нэвтрүүлнэ” зэрэг тусгасан.

2. ТӨСЛИЙН НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛ

1. Энэ төслийг хэрэгжүүлснээр Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд шинэ арга

технологийг судлах, бодит үр дүнг зөвхөн ШУТИС-ийн хөтөлбөрүүдэд туршиж эхлэхээс

гадна арга зүйг нэвтрүүлэхийн тулд танилцуулах, ойлгуулах түгээн дэлгэрүүлэх ажлыг

илүү өргөн хүрээнд зохион байгуулж МУИС, ХААИС-ийн профессор, багш нарт цуврал

сургалтаар дамжуулан нийт 2000 гаруй багш нарт мэдээлэл хүргэнэ. Ингэснээр нийгэмд

чиглэсэн хүний нөөцтэй холбоотой олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд суурь

болох.

2. Энэхүү төсөл хэрэгжиж эхлээд дээд боловсролын чанарын баталгаажуулалт, үнэлгээний

системийг бодитой болгох, улсын болон хувийн их дээд сургуулиудад энэ аргыг үр

дүнтэй нэвтрүүлэх үндэс суурь, бэлтгэл хангагдах.

3. CDIO стандарт, арга зүйг сургууль төдийгүй ажил олгогчдод танилцуулснаар сургууль

болон ажил олгогч үйлдвэрийн газруудын уялдаа холбоо сайжирч эхлэх, цаашид тухайн

сургууль нийгмийн эрэлт хэрэгцээнд сургуулийн зорилго, зорилтоо нийцүүлж улмаар

сургалтын хөтөлбөрөөр дамжуулж шаардлагатай бүтээгдэхүүнийг /төгсөгчийг/ нийгэмд

нийлүүлэх.

4. CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлснээр нийгмийн эрэлтэнд нийцсэн чадамжтай,

технологийн хөгжил ба судалгаа шинжилгээний ажлын нийгэмд үзүүлэх стратеги нөлөө,

ач холбогдлыг бүрэн ойлгосон, нийгэмшил харилцааны ур чадвартай мэргэжилтнийг

бэлтгэж, аж үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгөх.

3. ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ

Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (ДБШТ) нь Азийн хөгжлийн банкны (АХБ)-ны

зээлээр Боловсрол соёл шинжлэх ухааны яам (БСШУЯ)-наас явуулж буй Монголын дээд

боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд (а) дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар,

нийцлийг сайжруулах; (б) дээд боловсролын удирдлага, санхүүжилт, засаглалын үр өгөөжийг

дээшлүүлэх; (в) дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.

Төслийн үр дүнд дээд боловсролын системийн тэгш найдвартай байдал хангагдахаас гадна удирдлага

зохион байгуулалт сайжирна. Мөн төслийн үр дүнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангасан

дэлхийд өрсөлдөх чадвартай дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид бий болно гэсэн зорилтуудыг

тавьсан.

Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө /2012-2016/-нд инженер

технологийн боловсролын чанарыг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Үүний тулд БСШУЯ нь дээд

боловсролын сургалтын байгууллагуудын инженер технологийн хөтөлбөрүүдэд инженерийн

боловсролын CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн ШУТИС-ийн хүрээнд тус

сургуулийг "олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болгон хөгжүүлэх" стратеги

бодлого боловсруулан сургалтын агуулга, хэлбэрийг өөрчлөн шинэчилж, зах зээлийн эрэлт

хэрэгцээнд нийцүүлэх, ШУТИС-ийн хүний нөөцийн болон сургалт, судалгааны материаллаг баазыг

бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, технологи, инновацийг хөгжүүлэх, инновацийн түншлэл, гадаад

харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилтын хүрээнд Инженерийн боловсролын

шинэчлэлийн-CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж байна. CDIO стандарт, арга зүй нь

орчин үеийн инженер технологийн мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын шинэлэг арга зүй юм.

Энэхүү дэвшилтэт арга зүй нь аливаа бодит систем, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг бий болгох

үечлэлийн дагуу “Сэтгэх-Зохиох-Бүтээх-Хэрэглэх” гэсэн багц үзэл баримтлалаар оюутанд үр дүнд

Page 6: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

5

суурилсан инженерийн боловсрол олгодог бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн хүсэн хүлээж буй

инженер технологийн мэдлэг дадлага туршлагатай, хувь хүний болон харилцааны ур чадвартай

төгсөгчдийг бий болгодог олон талт чадамж эзэмшүүлэх хөгжүүлэлтийг хангасан цогц загвар юм.

Үүнд дараах 3 ерөнхий зорилгыг дэвшүүлсэн байдаг.

1. Инженерийн суурь боловсролыг сайн эзэмшүүлэх,

2. Шинэ бүтээгдэхүүн, шинэ системийг (технологи) бий болгох, туршин ашиглах үйл

ажиллагаанд манлайлагч болгох,

3. Технологийн хөгжил ба судалгаа шинжилгээний ажлын нийгэмд үзүүлэх стратеги нөлөө, ач

холбогдлыг бүрэн ойлгуулах,

Монгол улсын хувьд дээд боловсролын системийг бүтэц зохион байгуулалт, агуулга, чанар

зэрэг олон талаас нь шинэчлэх шаардлагатай бөгөөд энэ ажил 2012 оноос илүү эрчимжиж томоохон

төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байна. Дээд боловсролын сургалтын агуулга, арга зүйг дэлхийн

жишигт хүргэн бүрэн шинэчилсэнээр төгсөгчдийн чанар, чадамж дээшлэх бөгөөд мэдлэгт суурилсан

эдийн засгийг хөгжүүлэх гол түлхүүр болох нь ойлгомжтой. Тэр дундаа инженер технологийн

чиглэлийн сургалтын үр дүнгээс улс орны хөгжил илүү их хамааралтай.

Иймээс дээрх Монгол улсын засгийн газрын бодлогын хэрэгжилт болон ШУТИС-ийн

стратеги төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилго, зорилтуудыг биелүүлэхийн тулд 2015 оноос

эхлэн БСШУЯ, АХБ-ны санхүүжилттэй "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийг хэрэгжүүлэх

нэгжтэй хийсэн удаа дараагийн уулзалт хэлэлцүүлгийн үндсэн дээр "Олон улсын инженерийн

боловсролын шинэчлэл-CDIO сургалтын арга зүй, стандартуудыг ШУТИС-д нэвтрүүлэх" төсөл

эхлэсэн ба үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, шаардагдах санхүүжилтийн тооцоо зэргийг

эцэслэн боловсруулж,төслийн хүрээнд нийтдээ 1,02 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж, дараах

үндсэн зургаан зорилтыг дэвшүүлсэн.Үүнд:

1. CDIO арга зүйн дагуу сургалтын үр дүнг урьдчилан тодорхойлох, стандартуудыг хэрхэн

нэвтрүүлэх талаар профессор багш нарт болон бусад их дээд сургуулиудын багш нарт

мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор дотоод, гадаадад сургалт, семинар зохион байгуулах,

хамруулах.

2. CDIO сургалтын аргын холбогдох материалуудыг Монгол хэл дээр бэлтгэн түгээн

дэлгэрүүлэх.

3. CDIO системийн 12 стандартыг судлах, нэвтрүүлэх арга зүйг боловсруулах 3 хөтөлбөрийн

сургалтын арга зүйг шинээр томъёолох, 12 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх.

4. Инженер технологийн 3 хөтөлбөрийн сургалтын үр дүнгүүдийг шинээр томьёолох,

сургалтын төлөвлөгөө, 85 хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, сайжруулах

5. CDIO системийн 4, 5, 6 дугаар стандартыг хэрэгжүүлэх зорилгоор төслийн хичээл явуулах,

дадлага, туршилт хийх сургалтын орчин, материаллаг бааз бүрдүүлэх.

6. Сонгогдсон 3 хөтөлбөрийн CDIO системийг нэвтрүүлэлтийн явцад үнэлгээ хийх, сайжруулах

зөвлөгөө өгөх.

Дээрх төслийн зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах, зөвлөн гүйцэтгэх үүргийн дагуу CDIO

боловсролын зөвлөх Д.Ариунболор / 2017 оны 03 сараас/, CDIO сургалтын зөвлөх С.Уянга / 2015

оны 11 сараас/ нар хувь зөвлөхийн гэрээг БСШУСЯ-тай байгуулж Дээд боловсролын шинэчлэлийн

төсөлд дотоодын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд зөвлөхүүдийн эхлэлийн тайлан,

сарын тайлан болон улирлын тайланг өнгөрсөн саруудад БСШУСЯ, ШУТИС, дээд боловсролын

шинэчлэлийн төслийн нэгжид хүргүүлж танилцуулсан. Тус зөвлөхүүд хэдийгээр хувь зөвлөх боловч

үйл ажиллагаа болон хүлээгдэж буй үр дүн нь бие биенээс хамааралтай, уялдаа холбоотой бөгөөд

үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төлөвлөсөн хугацааны дагуу хамтран

хэрэгжүүлж, тайланг хамтран бэлтгэлээ. Энэхүү тайланд төслийн эхний үе шат буюу 2015 оны 10

сарын 20-оос 2017 оны 01 сарын 31-ний хооронд хийгдсэн үйл ажиллагааг хамруулж байна. Төслийн

зорилго, зорилтын хүрээнд хийгдсэн нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилт бүхий нийт 5 бүлэг,

27 ажлын гүйцэтгэлийг тайлагнаж, хавсралтыг хавсаргав.

Page 7: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

6

4. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭРЭГЖИЛТ

Тайлбар: нийт 5 бүлэг, 27 үйл ажиллагаа.

БҮЛЭГ-1: /ҮЙЛ АЖИЛЛАГАА 2-4/

2. CDIO стандартыг нэвтрүүлэх лабораторид цахилгаан бараа нийлүүлэх 15/08 дугаартай тендер

шалгаруулах ажлын хүрээнд:

Суралцах орчныг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд 8 урланг шинээр засч тохижуулан, 3

хөтөлбөрт цахилгаан бараа нийлүүлснээр:Инженерийн удиртгал болон төсөл, лаборатори, дадлагын

хичээл явагдах сургалтын орчны шинэчлэлт нь суралцагчдын суралцах, багшийн багшлахуйн арга

зүй, хандлага, чадвар өөрчлөгдөх, мэдлэгийн хэрэглээ өсөн нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Сургалтын орчин өөрчлөгдсөнөөр хичээллэх хэлбэрүүдэд зориулагдсан арга зүйгээр сургалт

явуулах, хичээлд идэвхитэй сургалтын аргыг хэрэглэх, үнэлгээг рубрикийн аргаар хийх, сургалт

явуулахад хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнийг ашиглан сургалтыг идэвхижүүлэх эхлэлийг тавив.

Сургалтанд тонгоруу, холимог сургалтын аргыг хэрэглэх эхлэлийг бүрдүүлсэн ажил боллоо.CDIO

стандартыг нэвтрүүлэх лабораторид цахилгаан бараа нийлүүлэх 15/08 дугаартай 158405 ам.доллар

буюу 323304,6 мян.төгрөгийн тендер шалгаруулалтанд “Ай Ти Зон” ХХК шалгаран 2016 оны 05-р

сард ШУТИС-д цахилгаан бараа нийлүүлэгдсэнийг МехТС, ҮТС, МХТС болон ШУТИС-ийн Эрдэм

шинжилгээний алба бүртгэн хүлээж авсан болно. ҮТС-ийн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

хөтөлбөрт 32250,0 мян.төг, МехТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрт 83263,4 мян.төг,

МХТС-ийн Цахилгаан холбоо хөтөлбөрт 110221,0 мян.төг, CDIO-Багшийн хөгжлийн төвд 60781,55

мянган төгрөгийн үнэ бүхий цахилгаан барааг нийлүүлэгдсэн нь сургалт болон өдөр тутмын үйл

ажиллагаанд хэрэглэгдэж байна. Баталгаат хугацааны хүрээнд зарим бараанд засвар, тохиргоо

хийлгэх ажлуудыг 2017 оны 09-р сар хүртлэх хугацаанд зохицуулан хийлгэсэн болно.

3.CDIO урлангийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгох 16/5 дугаартай тендер шалгаруулах (8

анги, танхим)

СDIO–ийн стандарт 6-д нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор нийт

санхүүжилтийг гэрээнд 82500 ам доллар буюу 168382,5 мян.төг гэж тусгасаны дагуу ДБШТ-ийн

хүрээнд ШУТИС-ийн хөтөлбөр хэрэгжүүлэгч 3 сургууль дээр 8 урлангийн засварын ажлын

тендерийг БСШУСЯ-наас шалгаруулсан тендерийн хүрээнд Жи Жи Ай компани гүйцэтгэгчээр

шалгаран ажилласан.

биелэлт үйл ажиллагаа хугацаа харицуах эзэн

90%

i)CDIO стандарт нэвтрүүлэх

орчин бүрдүүлэх 2015.06-2017.03 БСШУСЯ, Үнэлгээний хороо

96%

ii) CDIO цуврал сургалт зохион

байгуулах 2016.01-2017.12 Зөвлөх, Ажлын хэсэг

92%

iii) CDIO арга зүйг нэвтрүүлэх

ажлын хэсэг 2016.03-2017.08 Ажлын хэсэг

77%

iv) CDIO санаачлагын

материалыг хэвлэх 2016.09-2018.02 БСШУСЯ, Үнэлгээний хороо, Гэрээлэгч

100%

v) Хөтөлбөрийн хэрэгжилтэд

хөндлөнгийн үнэлгээ хийх, 2017.09-2017.12 Ажил олгогч, CDIO Азийн бүсийн төвийн эксперт

"Дээд боловсролыг_ сургалтыгн хөтөлбөрийн чанар нийцэл "

инженер технологийн 3 хөтөлбөр CDIO стандарт нэвтрүүлэх

2016-2018ДБШТ-ийн нарийвчилсан төлөвлөгөө

Page 8: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

7

CDIO сургалтын орчин бүрдүүлэхэд Урлан буюу оюутнууд бодитоор хийц, эд анги шинээр хийх,

тооцоо, загварчлалыг гүйцэтгэх орчин лаборатори, материаллаг бааз бүрдүүлэхэд МехТС-ийн

хичээлийн байрны 107, 201 тоот өрөөг 30298,0 сая төг, ҮТС-ийн хичээлийн X байрны 201, 210, 312

тоот өрөө 45800,0 мян.төг, МХТС-ийн Төслийн хүрээнд 129, 217 тоот өрөө-60700,0 мян.төгрөгөөр,

ШУТТНС-ийн 504 тоот CDIO судалгаа хөгжүүлэлтийн өрөөг 60700,0 мян.төгрөгөөр хийгдэн нийт 8

урлангийн засварын ажил 2017 оны 05-р сарын 14 ны өдөр дуусан, ШУТИС-ийн холбогдох албаны

хүмүүс хүлээн авлаа. CDIO–ийн урлангийн засварын ажил, түүнд хяналт тавих ажлын хүрээнд 2017

оны 4-р сарын 25 наас 5-р сарын 18-ныг хүртлэх хугацаанд нийтдээ 3 зөвлөх 5 удаа 3 хөтөлбөрийн

урлангийн засварын ажлын явцад хяналт тавин, засварыг чанартай гүйцэтгүүлэх тал дээр анхаарч

байнга уулзаж, урлангууд дээр очиж үзэх, сайжруулах тал дээр анхааран ажилласан.

4. CDIO урланд тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох 16/02 дугаартай тендер

шалгаруулах (цахилгаан холбоо, нэхмэл, үйлдвэрлэлийн автоматжуулалтын урлан, багш хөгжлийн

төв)

ШУТИС-ийн 3 сургуулийн урлангийн тавилга, тоног төхөөрөмжийн жагсаалт болох багц 3-ыг

нэгтгэн 223000 ам.доллар буюу 455143,0 мян.төгрөгийн тендерийг зарлан гүйцэтгэгч сонгох үйл

ажиллагаа хэрэгжилтийн шатандаа явж байна. CDIO-г хэрэгжүүлж байгаа гурван хөтөлбөрт

шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, жижиг зүйлс худалдан авах тендерийн материалуудыг

цэгцэлж төслийн нэгжид хүлээлгэн өгсөн.

БҮЛЭГ-2: /ҮЙЛ АЖИЛЛАГАА 5-16/

5.CDIO Aзийн бүсийн төвөөр дамжуулан 3 мэргэжилтнийг үе шаттайгаар урьж сургалт зөвлөгөө

авах, хөтөлбөрүүдийн өнөөгийн байдалд үнэлгээ хийлгэх (хэрэгжүүлж байгаа их дээд сургууль, Азийн

бүсийн төв, олон улсын төв)

2015 онд Вьетнам улсад зохион байгуулагдсан бүс нутгийн хурлаар ШУТИС нь CDIO-ийн

гишүүн байгууллагаар элсэх талаар хэлэцүүлэгт орж, шаардлагыг хангасан гэж дүгнэн CDIO-ийн

гишүүнээр элссэн болно. Сингапурын Азийн бүсийн төв болох Сингапур Политехникийн CDIO-ийн

сургагч багш болох Чонг Хуо, Линда Ли тэргүүтэй багш нарын багаар удирдуулан 19 өдрийн 5 багц

сургалтыг ИДС-ийн багш нарыг чадавхижуулах зорилгоор 2015 оны 10-р сараас 2016 оны 05-р сар

хүртлэх хугацаанд шат дараатай зохион байгуулав. Сургалтанд нийт 77637 ам доллөр

төсөвлөгдсөнөөс 57712,8 ам доллар зарцуулагдав. Үүнд:

№ Сургалт (Нийт 22 өдрийн

сургалт)

CDIO сургалтын

хуваарь

CDIO

сургалтын

байршил

1 2-өдөр: CDIO систем, арга зүйн

танилцуулга

2015 оны 10 сарын

20-21 өдрүүд

ШУТИС,

Улаанбаатар хот

2

5-өдөр: Сургалтын харилцан

уялдаатай нэгдмэл төлөвлөгөө

боловсруулах

2015 оны 11 сарын

9-13 өдрүүд

ШУТИС,

Улаанбаатар хот

3

4-өдөр: Шинэ бүтээгдэхүүн,

системийг санаачлан сэтгэх,

зохион бүтээх

2016 оны 3 сарын

28-наас 4 сарын 1

ШУТИС,

Улаанбаатар хот

Page 9: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

8

4

5-өдөр: Дадлага, туршлага олгох

идэвхтэй сургалтын арга зүйг

боловсруулах

2016 оны 4 сарын

4-6 өдрүүд

ШУТИС,

Улаанбаатар хот

5

3-өдөр: Сургалтын

хөтөлбөрүүдийг байнга

сайжруулах зорилгоор үнэлгээ

хийх

2016 оны 5 сарын

10-12 өдрүүд

ШУТИС,

Улаанбаатар хот

6 3-өдөр CDIO хэрэгжүүлэх мастер

сургагчид

2016 оны 5 сарын

24-26 өдрүүд

Сингапур

Политехник,

Сингапур

Инженерийн боловсролын шинэ арга зүйн шаталсан сургалтанд хамрагдсан багш нар өөрсдийн их

дээд сургуулиудын багш нарт мэдлэг, чадвараа түгээх, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх,

хичээлийг заах хэлбэрүүдийг зөв сонгох, хичээлд идэвхитэй сургалтын аргыг хэрэглэх, үнэлгээг

рубрикийн аргаар хийх, сургалтыг явуулахад хэрэглэгдэх дэвшилтэт арга зүйд суралцан сургалтын

чанарыг сайжруулах, төгсөгчийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ арга зүйгээр хангагдав.

Мастер багш нарын хувьд CDIO стандарт, арга зүйг их дээд сургуулиудын багш нарт түгээх, арга

зүйгээр хангах үүрэгтэйгээр бэлтгэгдлээ. CDIO-ийн стандарт арга зүйг заах 26 мастер багш

бэлтгэгдсэнээр цаашид түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургалт зөвлөгөө өгөх ажил хийгдэж байна.

6. ДБСБ-ын багш нарт CDIO санаачлагын сургалтын арга, технологийг эзэмшүүлэх ажил олгогчдод

танилцуулах, дотоод сургалтууд зохион байгуулах, арга зүйгээр хангах /дотоод сургалт/

CDIO-ийн 26 мастер багш нарын баг “Анхан шатны CDIO”-5 өдрийн багц сургалт, Сургалтын

хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, зорилго, зорилт, хичээлийн зорилго, зорилтыг хэрхэн бэлтгэх талаар

3 өдрийн сургалтанд 3 хөтөлбөрийн багш нар, ажил олгогч нарыг хамруулан, түгээн дэлгэрүүлэх

сургалтыг явуулан багшийн хөгжил, заах арга зүйг дэмжин ажилласнаар багш хичээлийн

суралцахуйн үр дүнгээ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнтэй уялдуулан төлөвлөх, хичээл заах арга

хэлбэрээ зөв сонгох, тэдгээрийг хэрхэн үнэлэх арга зүйг Влумын таханомитой холбон мэдлэг, чадвар

хандлагын намаас өндөр түвшний ойлголтуудыг шат дараатай төлөвлөх, хичээлийг түүнд чиглүүлэх

заах, үнэлэх зэрэг арга зүйгээр хангав. Энэ ажилд нийт 22485 ам доллар буюу 44048,1 мянган

төгрөгийн санхүүжилт зарцуулагдав.

7. Инженерийн хөтөлбөрүүдийн багш нарт CDIO стандарт эзэмшүүлэх гадаадад богино хугацааны

сургалтанд хамруулах

• 2013 онд АНУ-д зохион байгуулагдсан ОУ-ын хуралд ШУТИС-ийн 2 профессор,

• 2014 онд Испанид зохион байгуулагдсан ОУ-ын хуралд ШУТИС-ийн 4 профессор,

• 2015 онд БНХАУ-ын Ченду хотод зохион байгуулагдсан ОУ-ын хуралд БСШУЯ болон ИДС-

ийн төлөөлөл - 21 профессор

• 2015 онд Вьетнамд зохион байгуулагдсан Бүс нутгийн хуралд 5 профессор,

• 2016 онд Финляндад зохион байгуулагдсан ОУ-ын хуралд 8 профессор,

• 2016 онд БНХАУ-д зохион байгуулагдсан бүс нутгийн хуралд 11 профессор,

• 2017 онд Тайланд улсад зохион байгуулагдсан бүс нутгийн хуралд ШУТИС, ТТДС-иас нийт

4 профессор,

• 2017 онд Канад улсад зохион байгуулагдсан ОУ-ын хуралд ШУТИС-ийн 3 профессор,

• Сингапурын Темасек сангийн 10 жилийн ойн CDIO-2017 форумд БСШУСЯ, МУИС,

ХААИС, ШУТИС, ТехИС, БХИС, СУИС-ийн 12 профессор,

Page 10: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

9

• Австралийн Брисбан хотноо Шаншайнкост инженерийн сургууль дээр зохион байгуулагдсан

CDIO 2017 Fall meeting-д 1 зөвлөх

2016 онд ҮТС-ийн 3 профессор, 2018 онд МехТС-ийн 3 профессор нийт 80 шахам хүн инженерийн

боловсролыг хөгжүүлэх, инновацийн чадамжуудыг сайжруулах туршлага судалж, “Си Ди Ай Өү”-

ийн стандартыг хэрэгжүүлж буй бодит туршлагатай танилцаж, 2020 онд Азийн бүсийн хурлыг

Монгол улсад зохион байгуулах талаар хүсэлт гаргах, хурал зохион байгуулах туршлага

хуримтлуулах, Темасек сантай байгуулсан гэрээний хаалтын арга хэмжээний зохион байгуулалтын

талаар болон “Advancing CDIO” ахисан түвшний сургалт зохион байгуулах дараагийн шатны төсөлд

оролцох хүсэлт гаргах зорилготойгоор оролцов. Гадаадад богино хугацааны сургалтанд хамрагдсан

багш нарын зардалд нийт 52,000 ам доллар буюу 115,512.0 мян. төгрөгийн зардал гаргав.

8. Гурван хөтөлбөрийн сургалтын арга зүйг шинээр боловсруулах

Хөтөлбөрөөр төгсөх төгсөгчдийн чадамжуудыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засаг болон техник

технологийн хөгжлийн чиг хандлагын STEEP шинжилгээнд үндэслэсэн.

Нийгмийн хөгжлийн хандлага, үйлдвэрлэгчдийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн хөтөлбөрийн

сургалтын үр дүн (PLO), төгсөгчдийн 12 чадамжийг тогтоосон. Хөтөлбөрийн сургалтын үр дүн (PLO)

нь ШУТИС-ийн эрхэм зорилго, CDIO сургалтын үр дүнгүүдтэй хэрхэн нийцэж байгаа.

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Инженер технологийн 3 хөтөлбөрт CDIO нэвтрүүлэх ажлыг

удирдан зохион байгуулах гэрээг БСШУСЯ болон ШУТИС хамтран байгуулсан. Тус гэрээний

хүрээнд CDIO-ийн стандарт, арга зүйг нэвтрүүлэх, сургалтын арга зүйн зөвлөмж боловсруулах,

хөтөлбөрийн сургалтын үр дүн, үйл ажиллагаа, үнэлгээний арга зүйг боловсруулах, түгээн

дэлгэрүүлэх сургалт зохион байгуулах ажлыг зохицуулах ажлууд багтсан болно. Энэ ажлын хүрээнд:

• Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд суралцахуйн үр дүнгүүдийг тодорхойлох арга

зүйн зөвлөмж, Нийлмэл сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн

зөвлөмж, Инженерийн удиртгал, зохион бүтээх хичээл заах арга зүйн зөвлөмж, CDIO ажлын

орчин бүрдүүлэх, хосолсон болон идэвхитэй сургалт явуулах арга зүйн зөвлөмж, Багш нарын

хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж, Сургалтын явцын

үнэлгээг шинэчлэх, сургалтын хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх арга зүйг шинээр

боловсруулан дээрхи 6 гарын авлагыг 39301 ам доллар буюу 79466,2 мянган төгрөгөөр

гүйцэтгэв. Үүнд: ШУТИС-ийн ректорын БСШУСЯ-ны ББГ-ын дарга Д.Эрдэнэчимэгтэй 2016

оны 08-р сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ҮТС-ийн багш нарын баг 24544,3

мян.төг, МехТС-ийн баг 21462,5 мян.төг, МХТС-ийн баг 33459,5 мян.төгрөгийн ажил

гүйцэтгэсэн. Багийн багш нарын тооцоог хавсралт 6-д үзүүлэв.

• Гарын авлагад багтсан арга зүйг түгээн дэлгэрүүлэх 6 шаталсан сургалтыг Нэхмэлийн

үйлдвэрлэлийн технологи, Цахилгаан холбоо, Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрийн

багш нар болон ШУТИС-ийн 26 хөтөлбөрийн дэд профессоруудад шат дараатай зохион

байгуулав. Сургалтанд оролцогчдын цай хоолны зардал, тараах материал, бичиг хэргийн

зардал, сургалтын хэрэглэгдэхүүний зардалд 11820 ам доллар буюу 26654,1 мян. төг,

• Эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12-р сар, 2017 оны 05-р сар, 2017 оны 12-р саруудад

нийт 3 удаа зохион байгуулан үр дүнг хэлэлцсэн. 3 удаагийн ЭШХ-ын эмхтгэл, зохион

байгуулалтын ажил, бичиг хэргийн зардал, оролцогчдын хоол, цайны зардалд 15000 ам

доллар буюу 33825,0 мянган төгрөгийг зарцуулав.

• “Rethinking engineering education” номын англи хэл дээрхи эхийг худалдан авах болон 3

хөтөлбөрт хичээлийн хэрэглэгдэхүүн худалдан авах зардалд 13880 ам доллар буюу 28058,0

мянган төгрөг зарцуулагдав.

Хөтөлбөрийн сургалтын арга зүйг шинээр боловсруулах зорилгоор CDIO-ийн 12 стандартын дагуу

суралцахуйн үр дүнг төлөвлөн, түүнд хүрэх сургалтын арга, хэлбэр, аргачлал, орчинг бүрдүүлэн

орчин үеийн технологийг ашиглан, үнэлгээний аргачлалыг мэдлэг, чадвар, хандлагыг цогцоор нь

үнэлэх замаар илүү тодорхой болгох арга зүйд суралцсаны дагуу шинэчлэн боловсруулж байна.

Page 11: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

10

Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилт (PEO)-ыг тухайн хөтөлбөрөөр суралцаж төгсөгчид

суралцаж байх үедээ олж авсан мэдлэг, чадвар, хандлагадаа тулгуурлан мэргэжлээрээ 4-5 жил

ажилласны дараа хэрхэн хөгжиж ямар түвшинд хүрсэнээр өөрөөр хэлбэл оюутан тухайн хөтөлбөрөөр

суралцаж төгссөнөөс хойш 4-5 жилийн дараа мэдлэг, чадвар, хандлага талаасаа хүрсэн байх түвшинг

хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтоор тодорхойлов. Энэхүү зорилгын хүрээнд дараах

зорилтуудыг дэвшүүлэн ажилласан.

• CDIO системийн сургалтыг нэвтрүүлэх арга зүйн судалгаа хийх, туршлага судлах.

• CDIO олон улсын байгууллага, сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гадны

экспертүүдийн сургалт.

• CDIO системийн сургалтын арга зүйн талаарх гарын авлага, сургалтууд, сурталчилгаа.

• ШУТИС-ийн зарим инженерийн хөтөлбөрүүдэд арга зүйн туршилт хийх.

9.12 стандартыг 3 хөтөлбөрт үе шаттайгаар хэрэгжүүлэх

CDIO-ийн стандарт арга зүйн дагуу Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Цахилгаан холбоо,

Үйлдвэрлэлийн автоматжуулалт 3 хөтөлбөрийг 12 стандартын дагуу шинэчлэн боловсруулж байна

/Хавсралт 7-д үзүүлэв/. CDIO-стандарт арга зүйг нэвтрүүлэхээс өмнө болон нэвтрүүлсэний дараа

Хөтөлбөрт гарсан өөрчлөлтүүдийг 12 стандартын дагуу үнэлэх ажиллагааг хийх арга зүйтэй болсон

ба сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд анализ хийх арга зүйд суралцан, шинэчлэн сайжруулах ажлууд

хийгдэж байна. Үүнд:

• 1-3 дугаар стандартын дагуу сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг логик дарааллын дагуу

амжилттай хэрэгжүүлсэн. Тодруулбал PEOs, PLOs гэх мэт суралцахуйн үр дүнг тодорхойлох,

хичээлүүдийг суралцахуйн үр дүнтэй холбох, CDIO чадвар олгох хичээлүүдийг хөтөлбөрт

тусгах, заах арга зүй, үнэлгээний арга зүйг суралцахуйн үр дүнг үнэлэх зарчмаар төлөвлөх

зэрэг гол гол бүрэлдэхүүн хэсгүүдийг хөтөлбөрт тусгаж чадсан гэж үзэж байна.

• 4 ба 5-р стандартын дагуу инженерийн удиртгал болон, төслийн хичээлүүд жил бүр заагдаж

оюутнуудын CDIO чадварыг тасралтгүй хөгжүүлэх боломж бүрдсэн.

• 6-р стандартын дагуу 2 урлан засварлан тохижуулсан ба оюутнууд эдгээр өрөөнүүдэд

төслийн хичээлүүдийг судалж байна.

• Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа 7-р стандартад нийцүүлэн хичээлийн суралцахуйн

үр дүнг мэдлэг, чадвар, хандлага талаас нь төлөвлөн сургах, үнэлэх үйл ажиллагаа

хэрэгжүүлж ирсэн.

• 8-р стандарттай холбоотой сургалтын шинэлэг арга зүйг төслийн хичээлүүдэд голлон

хэрэгжүүлж байна.

• 9 ба 10-р стандартын багш нарын чадамжийг дээшлүүлэх ажлын өнгөрсөн хугацаанд маш

олон удаа зохион байгуулсан ба энэ хэрээр багш нарын чадвар дээшилсэн гэж үзэж байна.

• 11-р стандартын дагуу хичээлийн явцын үнэлгээг суралцахуйн үр дүнг үнэлэх талаас нь

тодорхойлж хичээлийн хөтөлбөрт тусгаснаас гадна багш нар хичээлийн суралцахуйн үр дүнг

үнэлэх төлөвлөгөө гаргаж түүний дагуу улирлын эцэст үнэлгээн тайлан гаргадаг тогтолцоог

бий болгосон.

• Багш нараас санал асуулга авах замаар 12-р стандартын дагуу CDIO загварыг хэрэгжүүлэх

үйл ажиллагааг 2 удаа үнэлсэн. Үнэлгээний үр дүнгүүдийг харьцуулан харахад стандарт бүрд

ахиц дэвшил гарсан байна.

10. Гурван хөтөлбөрийн сургалтын үр дүнгийн жагсаалт CDIO syllabus-ыг шинэчлэн гаргах

ШУТИС-ийн 3 хөтөлбөрийн сургалтын үр дүнгийн жагсаалтыг шинэчлэн боловсруулах ажлын

хүрээнд.

Үйлдвэрлэлийн автоматжуулалт: хөтөлбөрийн зорилго мехатроник инженерийн үндсэн

мэдлэгтэй, бие даах, багаар ажиллах, харилцааны өндөр чадвартай, гадаад дотоодын ямар ч

Page 12: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

11

байгууллагад мэргэжлээрээ ажиллах ур чадвартай, дадлага туршлагатай мехатроникийн бакалавр

инженерийг зохион бүтээх төсөлд тулгуурлан бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн сургалтын зорилт буюу үр дүнгийн жагсаалт:

• Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг, инженерийн суурь мэдлэг,

мехатроник инженерийн үндсэн мэдлэг олгох

• Ямар ч үйлдвэр, үйлчилгээний газарт мехатроник инженерийн асуудлыг шийдэх, мэдлэг

бүтээх, системчлэн авч үзэх, шинийг санаачлах, зохион бүтээх хувь хүний болон мэргэжлийн

чадвар эзэмшүүлэх

• Улс эх орондоо өөрийн хувь нэмэр оруулсан хувь хүнийг бүтээлч, хариуцлагатай,

мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны болон багаар ажиллах

ур чадваруудыг олгох

• Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид

нийцүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг автоматжуулах, биетээр хийх, ажиллуулах,

манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, “энтрепренёр” мэргэжилтэн бэлтгэх

Шинэчлэн боловсруулсан хөтөлбөрт дараах боломжууд нээлттэй:

• Гадаадын тэргүүлэх их дээд сургуулиудын хөтөлбөртэй ижил төстэй боловсруулсан тул

хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээлттэй.

• Модулийн сургалтаар үйлдвэрийн болон судалгааны магистрын түвшинд үргэлжлүүлэн

суралцах боломж нээлттэй.

Хөтөлбөрийн сургалтын зорилтууд, агуулгын хамрах хүрээ нь CDIO хөтөлбөрийн сургалтын үр

дүнгээр тодорхойлогдож, хөтөлбөрөөр эзэмших мэдлэг,ур чадварын жагсаалтыг дараах байдлаар

шинээр боловсруулсан. Үүнд:

• Үйлдвэрлэлийн автоматжуулалтын энэ хөтөлбөрөөр оюутны эзэмших техникийн онолын

мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар мөн ямар нэгэн бүтээгдэхүүн,

үйлдвэрлэл, үйлчилгээний автомат машин, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон

програм хангамж зохион бүтээх ур чадварыг CDIO сургалтын үр дүн гэж үзнэ. CDIO

хөтөлбөрөөр мехатроник инженерийн боловсролыг оюутанд олгох мэдлэг, чадвар,

төлөвшлийн жагсаалт гаргасан.

o Техникийн онолын мэдлэг олгох сургалт нь суурь шинжлэх ухааны мэдлэг,

инженерийн суурь мэдлэг, мехатроник инженерийн мэргэжлийн мэдлэг олгоход

төвлөрнө.

o Хувь хүний чадварыг бий болгох сургалт нь оюутан бүрийн танин мэдэхүй болон

сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайлбалмашин тоног төхөөрөмжийг автомат ажиллагаатай

болгох техник технологийн учир шалтгааныг олох, асуудал шийдэх, туршилт

явуулах, мэдлэг бүтээх, системчлэн бодох, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах,

мэргэжлээрээ биеэ авч явах ёс зүй, хувь хүний төлөвшлийг хөгжүүлэхэд төвлөрнө.

o Харьцааны чадварыг бий болгох сургалт нь багаар ажиллах, манлайлал үзүүлэх,

мэдээлэл солилцох зэрэг хувь хүн болон бүлэг хоорондоо харилцах харилцааг

хөгжүүлэхэд төвлөрнө.

o Үйлдвэрлэл, үйлчилгээний автомат машин, тоног төхөөрөмж, удирдлагын

техник болон програм хангамж болон CAD,CAE,CAM систем зохион бүтээх ур

чадварыг бий болгох сургалт нь үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд ямар нэгэн

автомат машин, төхөөрөмж шинээр сэтгэж, зохион бүтээж, хэрэгжүүлж, ажиллуулж

сургахад төвлөрнө.

Цахилгаан холбооны инженер технологи :хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудыг

дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Хөтөлбөрийн сургалтын зорилт буюу үр дүнгийн жагсаалт:

Page 13: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

12

• Инженерийн технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг,

чадвартайгаа батлан харуулах; /Энэ нь боловсролын зорилго, зорилт нь төгсөгч суралцах

үедээ эзэмшсэн математик, шинжлэх ухаан, хөтөлбөрийн чиглэлийн инженер технологийн

мэдлэг, чадвараа ажлын байранд улам хөгжүүлж гүнзгийрүүлэн, инженер технологийн

чиглэлийн аливаа асуудлыг шийдэж чаддаг болсон байхыг илэрхийлнэ./

• Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлагуудыг төгс эзэмших, бүрэн дүүрэн хэрэглэх;

/Энэ нь ёс зүй, үүрэг хариуцлага зэрэг хувь хүнийн хандлага, мэргэжлийн чадварууд бүрэн

төлөвшиж хөгжсэн, бие даан тасралтгүй суралцаж хүсэл эрмэлзэлтэй иргэн болсон байхыг

илэрхийлнэ./

• Харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах; /Энэ

нь төгсөгч нийгэмд өөрийн байр сууриа эзэлсэн, харилцааны болон багаар ажиллах чадварууд

өндөр түвшинд хүрсэн байхыг илэрхийлнэ./

• Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн,

систем, үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх. /Энэ ньОрчин үед нэн шаардлагатай байгаа

аливаа байгууллага, нийгмийн хэрэгцээ шаардлага хангасан бүтээгдэхүүн, систем, үйл

ажиллагаа бий болгох чадвартай мэргэжилтэн болсон байхыг тус тус илэрхийлнэ./

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн боловсролын зорилго

Зорилго /PAI/: Текстилийн /Нэхмэлийн/ салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн

технологийг удирдах, хөгжүүлэх инженерийг бэлтгэхэд оршино.

Зорилт /PEO/:

• Инженерийн суурь ухааны мэдлэгт тулгуурлан, нэхмэлийн ширхэгт материалыг судлах,

шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, хөгжүүлэх, асуудлыг шийдэх, шийдэл гаргах зарчмаар

үйлдвэрлэлийн процессыг удирдах мэдлэг эзэмшүүлэх;

• Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, насан туршдаа суралцаж өөрийгөө хөгжүүлэх, хувь

хүний эерэг хандлагыг бий болгох ;

• Салбарын үйлдвэрлэл төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн ажлын байран дээр хөрвөж

ажиллах чадвар, төлөвшилтэй байх;

• Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн орчинд санаачлагатай, амжилттай ажиллах

энтерпринер чадвартай байх;

Хөтөлбөрийн сургалтын зорилт бюу үр дүнгийн жагсаалт:

• Байгалийн болон техникийн шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэх чадвартай болох;

• Нэхмэлийн түүхий эд, материалыг задлан шинжлэх, үнэлэх, хэрэгцээнд нийцүүлэн сонгох,

шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чадвар эзэмших;

• Дэлхийн даяарчлал, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хэрэгцээг мэдэрч, тогтвортой

хөгжлийн бодлогод нийцүүлэн салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх,

хэрэгжүүлэх, удирдах чадвартай болох

• Бүтээлч, шинийг эрэлхийлэх эрмэлзлэлтэй байх чадвартай,

• Үйл ажиллагааны хүрээнд мэргэжилтнүүдийн үзэл бодлыг хүндэтгэн харилцах, үр дүнтэй

хамтран ажиллах чадвартай;

• Нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, санаачлагатай, цаг үетэйгээ хөл нийлүүлэн

насан туршдаа суралцан хөгжих тэмүүлэлтэй, ярианы болон бичгийн харилцааны ур

чадвартай;

• Туршилт судалгааг төлөвлөх, гүйцэтгэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дүгнэх,

тайлагнах чадвар олгох;

• Техник, технологийн асуудлыг шийдвэрлэх, инженерийн тооцоолол хийх, шаардлагатай

тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сонгох, ажиллуулах чадвар олгох;

Page 14: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

13

1. Бизнесийн гадаад, дотоод орчинд нийцүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах,

манлайлах, тогтвортой хөгжлийг хангах чадвар эзэмших гэж шинээр тодорхойлоод байна.

11. Сургалтын төлөвлөгөөнд орох хичээлүүдийг үр дүнгийн жагсаалттай уялдуулан сонгох,

тэдгээрийн уялдаа холбоо, кредит цаг, сургалтын хэлбэрийг тодорхойлох

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын 43 хичээл, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн 30 хичээл,

Цахилгаан холбоо хөтөлбөрийн 30 хичээлийн зорилго, зорилтыг хэрхэн бэлтгэсэн талаар ШУТИС-

ийн салбар дэд хорооны хурлаар хэлэлцэн, сайжруулан, хүлээж авав.

Хөтөлбөрийн боловсролын зорилго зорилтууд, суралцахуйн үр дүнгүүдийг тодорхойлох арга зүйн

зөвлөмж боловсруулан хэвлүүлж, БСШУСЯ-ны ДББГ-ын дарга, ДБШТ-ийн удирдагч болон

ШУТИС-ийн захирлын зөвшөөрөлтэйгээр төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиудад

түгээв.

Хичээлийн хөтөлбөр:

Хичээлийн тухай ерөнхий мэдээллээс гадна хичээлийн сургалтын зорилго, үр дүнгүүд, ерөнхий

агуулга, сургах, суралцах үйл ажиллагааны хэлбэр, үнэлэх арга зүй зэрэг мэдээллүүдийг багтаасан

баримт бичгийг хичээлийн хөтөлбөр гэж нэрлэдэг.

Хичээлийн хөтөлбөр нь сургалтын хөтөлбөрийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сургалтын

хөтөлбөрөөр заагдах хичээлүүдийг зөв төлөвлөх, цаашлаад хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг

оюутанд сайн эзэмшүүлэх гол үндэс болно. Уламжлалт сургалтын хөтөлбөр талаас нь харвал

хичээлийн хөтөлбөр гэдэг ойлголтын цаана зөвхөн тухайн хичээлээр заагдах агуулга нь хамгийн том

байр суурьтай байдаг. Харин ҮДСБ-ын тогтолцоонд шилжсэн сургалтын хөтөлбөр гэдэг талаас нь

авч үзвэл хичээлийн хөтөлбөрийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд агуулгаас гадна тухайн

хичээлээр олгох суралцахуйн үр дүнгүүд, заах арга зүй, хүргэх хэлбэрүүд, үнэлгээний аргууд зэрэг

багтах ба эдгээрийг хичээл доторхи бүлэг сэдэв бүрт харгалзуулан тодорхойлж хичээлийн хөтөлбөрт

багтаах шаардлагатай байдаг.

Сургалт явуулах сурган заах арга зүй, хүргэх хэлбэрүүд:

Орчин үед бидний мэдэх уламжлалт сургалтын аргуудаас гадна идэвхитэй сургалтын олон шинэлэг

аргуудыг өргөн хэрэглэж байна. Сургалтыг идэвхитэй хэлбэрээр явуулснаар суралцахуйн үр дүн

дээшлэхээс гадна шинэ зууны суралцагчдын сэтгэл зүйн онцлогт илүү тохиромжтой. Ийм ч учраас

тухайн сургалтын хөтөлбөрийн онцлогт тохирсон заах арга зүй, хүргэх хэлбэрүүдийг сургалтын

хөтөлбөрийн баримт бичигт хавсарган тайлбарлаж, багш нарт санал болгодог жишиг байна.

Хүргэх хэлбэр нь тухайн нэг сурган заах арга зүйн хүрээнд хичээлийн суралцахуйн үр дүнгүүдийг

оюутанд олгохын тулд сургалтын процессыг дэмжих, идэвхжүүлэхэд чиглэсэн, хичээл явуулах

оновчтой хэлбэр юм. Бидний өдөр тутам хэрэглэдэг лекц, семинар зэрэг нь хүргэх хэлбэрийн тухайн

төрлүүд юм. Жишээ нь: Асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийн тулд асуудалд суурилсан

сургалтын заах арга зүйг ашиглаж байгаа гэж үзвэл семинарын хичээл хэлбэрээр явуулах нь илүү

оновчтой байдаг гэх мэтчилэн хичээлийн суралцахуйн үр дүнгүүд, заах арга зүйн төрлүүд болон

хүргэх хэлбэрээ тухайн хичээлдээ тохируулан төлөвлөнө.

Боловсролын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний хичээлүүд нь бүхэлдээ хөтөлбөрийн

боловсролын зорилго зорилтуудыг хангах мэдлэг, чадвар, хандлага бүхий төгсөгч бэлтгэхэд

чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд буюу оюутны эзэмших мэдлэг,

чадвар, хандлагыг сургалтын төлөвлөгөөнд байгаа хичээлүүдээр оюутанд эзэмшүүлснээр

хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд биелэгдэх үндэс суурь тавигдана.

Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөгөөр оюутнуудад эхний 2 жилд голлон математик, шинжлэх

ухаан, хүмүүнлэг болон инженерийн суурь мэдлэг олгох, суурь чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн

Page 15: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

14

хичээлүүд заагдана. Харин 3, 4 дүгээр курсын мэргэжлийн чиглэлийн хичээлүүдээр оюутанд

цахилгаан холбооны инженер технологийн чиглэлийн мэдлэг олгохоос гадна асуудал шийдвэрлэх,

аливаа систем, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний шийдэл гаргах, загварчлан зохиомжлох, бүтээх,

хэрэглэх чадвар олгоход голлон анхаарна. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд ба сургалтын

төлөвлөгөөнд байгаа хичээл хоорондын хамаарлыг сургах үйл ажиллагаатай нь холбон 4 нөхцөлөөр

тодорхойлохоор CDIO арга зүйн дагуу шинэээр боловсруулан сургалтанд хэрэглэж эхлээд байна.

Үүнд:

• Introduce-оюутнуудад тодорхой сэдвийн хүрээнд ойлголт өгөх(I): Хичээлийн суралцахуйн

үр дүнтэй шууд холбогдоогүй боловч оюутнуудад заавал тайлбарлан хэлж ойлгуулах

шаардлагатай, хөтөлбөрийн бусад сургалтын дүнд хамаарах сэдэв, агуулгууд байх ба нийт

хичээлийн цагт маш бага хувийг эзэлнэ. Энэ сэдэвтэй холбоотой цаг төлөвлөх, даалгавар,

дасгалууд өгөх шаардлагагүй. Тест болон бусад үнэлгээний хэрэгсэлүүдийг энэ сэдвийг

үнэлэхээр төлөвлөх хэрэггүй.

• Teach-Зааж сургах(T): Оюутанд шинэ мэдлэг, чадварыг системтэйгээр олгох, хөгжүүлэх

зорилгоор багшийн зүгээс урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагааг хэлнэ. (Жишээ нь: шууд

заах, тусгайлсан сургалтын үйл ажиллагаа явуулах гэх мэт). Энэ нь хичээлийн дийлэнх

цагийг эзэлсэн байна. Бие даалт, дасгал, гэрийн даалгавар, төсөл зэргийг зааж байгаа сэдэвтэй

заавал холбосон байна. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагын гүйцэтгэлийг заавал

үнэлнэ.

• Use-эзэмшсэн мэдлэг ур чадварыг тухайн хичээлийн дараагийн сэдвүүд дээр эсвэл

дараагийн залгамж холбоос бүхий хичээлүүдэд хэрэглэх(U): Суралцагч тухайн

тохиолдолд шинээр заагдсан бус, өмнө нь эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрэглэхэд чиглэсэн

үйл ажиллагаа юм. (Жишээ нь: асуудал шийдвэрлэхдээ шүүмжлэлтэй сэтгэлгээг хэрэглэх,

багаар ажиллах гэх мэт). Өөрөөр хэлбэл тухайн үйл ажиллагаанаас өмнө заагдсан мэдлэг, ур

чадварыг тухайн тохиолдолд хэрэглэх хэлбэр гэж ойлгоно. Энэ сэдэвтэй холбоотой тусгайлан

цаг төлөвлөх шаардлагагүй ба даалгавар, дасгалууд өгөх, гүйцэтгэлийг үнэлэх эсэхээ багш

өөрөө шийднэ. Хэрэв дүн тавих зорилгоор үнэлж байгаа бол үнэлгээний хэлбэр заавал байх

хэрэгтэй.

• Assess-эзэмшсэн мэдлэг, ур чадвар болон түүний хэрэглээг үнэлэх(A): Энэ нь

суралцагчийн мэдлэг, чадварыг үнэлэх зорилгоор төлөвлөгдсөн сургалтын нэг хэсэг юм. Энэ

үйл ажиллагаагаар суралцагчийн өмнө нь заалгасан мэдлэг, чадварыг үнэлэх ба ингэснээр

суралцсан зүйлдээ илүү дадлагажих, баталгаажуулах боломж олгодог.

TUA-заах, хэрэглэх, үнэлэх гэсэн сургалтын үйл ажиллагаа нь хичээлийн суралцахуйн үр дүнтэй

шууд холбогдох учраас эдгээр 3 ангилалын дагуу хичээлүүд ба хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн

хамаарлыг гаргасан.

а. Цахилгаан холбоо хөтөлбөрт

ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд нь хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудтай

нийцсэн, уг хөтөлбөрийг сонгон суралцагчид болон ажил олгогчдын эрэлт хэрэгцээг хангасан,

мэргэжлийн онцлогийг хадгалсан бөгөөд АВЕТ-ийн суралцахуйн үр дүнгүүдийг хангасан байна.

Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд уг хөтөлбөрөөр суралцаж төгсөхдөө

эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлно. Математик болон бусад суурь

шинжлэх ухааны онол мэдлэг эзэмшиж, түүнийгээ цахилгаан холбооны инженер технологийн үйл

ажиллагаа, асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна. Цахилгаан холбооны инженер

технологийн чиглэлээр мэргэшихэд шаардагдах цахилгаан, электрон, програмчлал, сүлжээний үндэс

зэрэг мэргэжлийн суурь онолын мэдлэг эзэмшиж, түүнийгээ асуудал шийвдэрлэхэд хэрэглэх, Үр

бүтээлтэй ажиллах баг бүрдүүлэх, багийн үйл ажиллагааг зөв төлөвлөх, удирдах, манлайлах зэрэг

орчин үед нэн шаардлагатай багаар ажиллах чадваруудыг эзэмшинэ.Үзэл бодлоо үгээр, бичгээр

болон дүрслэн илэрхийлэх харилцааны чадвар, мөн мэдээллийг түгээх, мэдээллийг олон төрлийн эх

сурвалжаас цуглуулах, ашиглах, Англи хэл дээрх мэргэжлийн ном сурах бичиг, товхимол, өгүүлэл,

Page 16: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

15

техник тоног төхөөрөмжийн баримт бичгийг уншиж ойлгох, мөн техникийн түвшинд бичиг баримт

бэлтгэх, харилцах, Аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо нийгэм, байгаль

орчин, байгууллага, бизнесийн талаас нь үр нөлөө, ач холбогдлыг нь тодорхойлох, дүн шинжилгээ

хийх, Суралцах хугацаандаа төслийн хичээлүүдээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн

аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг сэтгэх, түүнийг загварчлан зохиомжлох, аливаа

бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ашиглах чадвар эзэмшинэ гэж хичээлүүддээ

тусгасан.

б. Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрийн багийхан одоогоор CDIO ур чадваруудыг

хичээлүүдэд нэгдмэл байдлаар олгохоор ажиллаж байна. Зохион бүтээх дадлагаар эзэмших CDIO

чадамжийг хөтөлбөрт Инженерийн удиртгал I,II, Зохион бүтээлт I,II, Зохион бүтээлт, үйлдвэрлэл

I,II, Төгсөлтийн ажил гэсэн төслүүдээр гүйцэтгэж байна. Сургалтын үр дүнд хүрэхийн тулд Машины

дизайн, зохион бүтээх төслийн заах үйл ажиллагааг хэрхэн төлөвлөснийг танилцуулж байна. Тухайн

хичээлийн сургалтын үр дүнг биелүүлэхэд сургах, заах үйл ажиллагаа, үнэлгээний арга чухал

үүрэгтэй. Даалгаврууд, семинарын тайлан илтгэлүүд хичээлийн үр дүнгийн ихэнхийг эзэмшихэд

оюутнуудад ихээхэн тустай. Е-сургалтын систем орон зай, цаг хугацаанаас хамааралгүй явуулах

боломж олгодогоороо сургалтын үйл ажиллагааг ихээхэн дэмждэг. Дүгнэх үйл ажиллагаанд багшаас

гадна оюутан бүр, баг бүр бие биеээ үнэлэх шалгуур хүснэгтийг хэрэглэдэг. Сургалтын үр дүнгийн

үнэлгээ хийхдээ шалгуур, оюутнаас авах асуулга судалгаа, заах, сургах үйл ажиллагааны үр дүн,

оюутныг дүгнэх аргыг үндсэндээ ашиглаж байна. Загвар гаргаж зурахаас авахуулаад жинхэнэ загвар

хийдэг тул зохион бүтээх төсөл оюутнуудад CDIO ур чадвараа нэмэгдүүлэхэд тусалж байна. Мөн

идэвхтэй сургалтын арга, туршилттай сургалтын арга, зохион бүтээх ажлаар хийгдэх сургалтын

нэгдмэл аргуудыг үнэлж, дүн шинжилгээ хийж байна.

Машины дизайн хичээл болон зохион бүтээх төсөл нь механик инженерүүдэд техникийн

мэдлэг олгоход чухал ач холбогдолтой. Эдгээрт бүхий л математик, байгалийн ухаан, инженерийн

суурь ухаанууд CDIO ур чадварууд оролцоно. Асуудалд суурилсан сургалт болон зохион бүтээх

ажлыг үйлдвэрлэлийн инженерийн хөтөлбөрт нэгтгэж өгсөн.

в. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрт суралцагчдыг хувь хүний хөгжил, төлөвшил,

нийгэмшлийн асуудал, ертөнцийг танин мэдэх, хувь хүнийг төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Үүний тулд сургалтын төлөвлөгөөнд “Философийн үндэс”, “Соёл судлалын үндэс”, “Улс төр

судлалын үндэс”, “Сэтгэц судлалын үндэс”, “Социологийн үндэс”, “Хэл ярианы соёл”, “Биеийн

тамир”, “Хүний хөгжил”, “Эдийн засгийн онол”, “ Монголын түүх” зэрэг нийгэм, хүмүүнлэгийн

ухааны хичээлүүдийг оруулсан ба эдгээр хичээлүүдийг эхний жилд сонгон суралцахыг зөвлөн,

түүнчлэн “Орос хэл-I, II, III” (3кр+3кр+3кр), “Англи хэл I, II, III” (3кр+2кр+3кр) зэрэг гадаад хэлний

хичээлүүдийг тусгаж өгсөн нь гадаад хэлээр ном зохиол ашиглан мэдлэг чадвараа дээшлүүлж,

хөгжүүлэх бололцоо олгож байгаа юм. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас ордог дээд

боловсролын суурь хичээлүүд Нэхмэлийн үйлдвэрийн технологи хөтөлбөрийн 30-35%-ийг хувийг

эзэлдэг. Нэхмэл судлалын салбарын багш нарын ажилласан жилийг үндсэн багш нарын хувьд таван

жилийн шатлалтайгаар гаргахад 15 жилээс дээш ажилласан багш нар нийт бүрэлдэхүүний 60%-иас

дээш хувийг эзэлж байна. Энэ нь оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх

боломж, нөөц их байгааг харуулж байна. Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч багийн гишүүд хичээлийн

жилийн улирал болгоны өмнө хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдийн

багш нартай уулзалт хийж, тэдгээрийн заахаар төлөвлөж хичээлийн хөтөлбөр, бие даалтын

төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн мэргэшүүлэх хичээлийн суурь онолуудыг тусгуулах, хооронд

уялдуулах зэргээр ажиллаж байна. Жишээ нь: 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улиралд

заагдаж буй G.TS201 Үйлдвэрлэлийн технологи хичээлийн агуулгад Хуванцар материалын

термопластик шинж чанарыг Коло савыг шатааж хайлуулах замаар эд материал хийц хийлгэх замаар

ойлгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн намрын улиралд S.MS209 Хэрэглээний механик I хичээлээр

самнах машины эргэлдэх эд ангиудын, ээрэх машины ээрүүлийн шугаман хурдыг тодорхойлох

семинарын хичээлүүдийг оруулж өгсөн.

Page 17: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

16

Хичээл ба суралцахуйн үр дүнгүүдийн хоорондын хамаарал:

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд буюу хөтөлбөрөөр суралцаж төгсөх оюутны эзэмших

мэдлэг,чадвар, хандлагыг сургалтын төлөвлөгөөнд байгаа ямар ямар хичээлийг судалснаар оюутанд

эзэмших боломжтойг харуулсан хичээл ба суралцахуйн үр дүнгүүдийн хоорондох хамаарлыг

илэрхийлэх матрицыгхэлнэ. ҮДСБ-ын тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэвэл сургалтын

төлөвлөгөөнөөс гадна сургалтын төлөвлөгөөний хичээлүүд ба суралцахуйн үр дүнгүүдийн

хоорондын хамаарлыг илэрхийлсэн матрицыг маш сайн боловсруулах шаардлагатай байдаг.

Хэдийгээр суралцахуйн үр дүнгүүдээ сайн тодорхойлсон ч энэ матриц боловсруулагдаагүй бол

суралцахуйн үр дүнгүүд нь нэр төдий лоозон болж хувирна гэсэн үг юм. Тиймээс олон улсын

жишгээр сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн бүрийг сургалтын төлөвлөгөөнд байгаа ямар

хичээлүүдээр оюутан эзэмшихийг хичээл тус бүрээр нь тодорхойлсон дээрх матрицыг заавал хийдэг

боллоо.

12. CDIO санаачлагын 4, 5 дугаар стандартын шаардлагын дагуу төслийн хичээлүүдийн агуулга,

хөтөлбөрийг тодорхойлох:

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын 7 төслийн цөм хичээл, Цахилгаан холбоо хөтөлбөрийн 6 төсөл,

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн 6 төслийн цөм хичээлийн агуулга, сэдэв, хөтөлбөрийг

тодорхойлсныг дэд хорооны хурлаар хэлэлцэн, сайжруулах, бусад ерөнхий эрдмийн хичээлүүдтэй

уялдуулах ажлыг эрчимжүүлэхээр тогтов.

Инженерийн удиртгал хичээлийг бэлтгэх, заах, CDIO ур чадвар олгох төслийн хичээлүүдийг бэлтгэх,

заах арга зүйн зөвлөмж боловсруулан, хэвлүүлж, БСШУСЯ-ны ДББГ-ын дарга, ДБШТ-ийн удирдагч

болон ШУТИС-ийн захирлын зөвшөөрөлтэйгээр их дээд сургуулиудад түгээв.

Төслийн хичээлийн сургах, суралцах үйл ажиллагаа: Оюутнуудын мэдлэг, чадварын түвшингээс

хамааруулан курс бүрт заагдах төслийн хичээлүүдэд ялгаатай сургалтын арга зүйг ашиглана. 1, 2, 3-

р курсын төслийн хичээлүүдээр багш тодорхой чадваруудыг заах үйл ажиллагаа явагдахаас гадна

хичээл бүрээр тодорхой даалгаварын дагуу төсөл гүйцэтгэнэ.

Харин төгсөлтийн буюу дипломын төслийн хувьд удирдагч багшийн санал олгосон сэдвийн дагуу

оюутан бие дааж төсөл гүйцэтгэхдээ суралцах хугацаанд эзэмшсэн мэдлэг, чадваруудаа хэр ашиглаж

чадаж байгаагаа, мөн мэдлэг, чадваруудаа хэр зэрэг хөгжүүлж дээшлүүлснээ үнэлүүлэх ёстой. Эдгээр

төслийн хичээлүүдийн даалгаварыг багш дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

• Курс-1 инженерийн удиртгал хичээлээр гүйцэтгэх төслөөр багш Зохиох, Бүтээх,

Хэрэглэх(DIO-Design, Implement, Operate) түвшний даалгавар өгнө. Оюутнууд багт

хуваагдан компьютер, 3D принтер, токарын машин, лазер хэвлэх төхөөрөмж, автомат

сүлжих, нэхэх машин, дизайн боловсруулан зурах төхөөрөмж, цахилгаан багаж

хэрэгсэлүүд зэрэг тоног төхөөрөмжүүд дээр даалгавараа гүйцэтгэнэ.

• Курс-2 багш сэтгэх, Зохиох, Бүтээх, Хэрэглэх(СDIO-conceive, Design, Implement,

Operate) түвшний даалгавар өгнө. Оюутнууд багт хуваагдан компьютер, автомат сүлжих

машин, нэхэх машин, 3D принтер, токарын машин, лазер хэвлэх төхөөрөмж,

микроконтроллёр ашигласан эмбэдэд төхөөрөмжүүд, мэдрэгчүүд, цахилгаан багаж

хэрэгсэлүүд ашиглан даалгавараа гүйцэтгэнэ.

• Курс-3 багш Сэтгэх, Зохиох, Бүтээх, Хэрэглэх(CDIO-Conceive, Design, Implement,

Operate)түвшнийдаалгавар бүхий төсөл өгнө. Оюутнууд багт хуваагдан компьютер, 3D

принтер, токарын машин, автомат сүлжих, нэхэх машин, дизайн боловсруулан зурах

төхөөрөмж, лазер хэвлэх төхөөрөмж, CNC машин, микроконтроллёр ашигласан эмбэдэд

төхөөрөмжүүд, мэдрэгчүүд, утасгүй холбооны тоног төхөөрөмжүүд, цахилгаан багаж,

хэрэгсэлүүд ашиглан даалгавараа гүйцэтгэнэ.

• Курс-4 орох төслөөр багш Сэтгэх, Зохиох, Бүтээх, Хэрэглэх(CDIO-Conceive, Design,

Implement, Operate) түвшний даалгавар бүхий төсөл өгнө. Оюутан бие дааж эсвэл багт

хуваагдан компьютер, автомат сүлжих, нэхэх машин, дизайн боловсруулан зурах

Page 18: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

17

төхөөрөмж, 3D принтер, токарын машин, лазер хэвлэх төхөөрөмж, CNC машин, Ardiuno,

Raspberry, Odriod зэрэг микроконтроллёр ашигласан эмбэдэд төхөөрөмжүүд, IoT, SDR

хөгжүүлэх хавтангууд, мэдрэгчүүд, утасгүй холбооны тоног төхөөрөмжүүд, цахилгаан

багаж, хэрэгсэлүүд зэргийг ашиглан даалгавараа гүйцэтгэхээр төлөвлөн, сургалтын үйл

ажиллагааг явуулж байна.

13. Гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш бүр хичээлийн хөтөлбөрийг CDIO санаачлагын 2-р

стандарттай уялдуулан шинэчлэх:

Хөтөлбөрийн үр дүн, хичээлийн хөтөлбөрийг CDIO-ийн үр дүнгийн жагсаалт, Блумын таксаномын

түвшинтэй уялдуулан боловсруулж, хөтөлбөрийг ХДХ-оор хэлэлцүүлэн хүлээн авав. Мөн сургалтын

нийлмэл хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж, CDIO-ийн стандарт арга

зүйн гарын авлага боловсруулан, хэвлүүлж БСШУСЯ-ны ДББГ-ын дарга, ДБШТ-ийн удирдагч

болон ШУТИС-ийн захирлын зөвшөөрөлтэйгээр их дээд сургуулиудад түгээв. Жишээ нь: Нэхмэлийн

үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг CDIO сургалтын арга зүйд нийцүүлэн

шинээр боловсруулсан. Үүнд:

• 1А улиралд I.BT101 Инженерийн удиртгал хичээлийг цөм болгон Хүний хөгжил, Монголын

түүх болон сонгоны хичээлүүдийн агуулгад шингээн ойлгуулахаар боловсруулсан. Ингэснээр

оюутанд инженер хүн гэж хэн бэ? гэдийг

• 1Б улиралд I.BT201 Үйлдвэрлэлийн технологи хичээлийг цөм болгосон. Бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийн технологи, материалын шинж чанар гэж юу болох талаар Нэхмэлийн материал

судлал1, Танилцах дадлага хичээлүүдийн агуулгад шингээн ойлгуулна. Ингэснээр оюутан эхний

жилдээ зөвхөн суурь эрдмийн хичээлээс гадна нэхмэлийн мэргэжлийн Материал судлал 1

хичээлийг үзнэ.

• 2А улиралд оюутныг төлөвлөж /conceive/, тооцоолж зохион бүтээж /design/ гараараа юм хийх

дадалд сургах зорилгоор I.TI201 МЕД I хичээлийг цөм болгож, Нэхмэлийн материал судлал,

Анхан шатны боловсруулалтын технологи, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа

хичээлүүдийн агуулгыг уялдуулан боловсруулсан.

Оюутан материалын шинж чанар, гараараа бүтээл хийх талаар ойлголттой болсон учир 2Б

улиралд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт, чанарын үзүүлэлтийг

тодорхойлох судалгааны арга зүйн талаар цогц ойлголт өгөх зорилгоор I. BT305 Үйлдвэрлэлийн

чанарын хяналт хичээлийг цөм болгон, Ээрмэлийн үйлдвэрийн технологи 1, Судалгаа

шинжилгээний арга зүй, Үйлдвэрийн дадлага 1 хичээлүүдийн агуулгыг уялдуулан

боловсруулна. Оюутан үйлдвэрлэлийн дадлага 1-ыг гүйцэтгэхдээ Үйлдвэрлэлийн чанарын

хяналт хичээлээр гүйцэтгэсэн төслөө /implement/ бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай.

• 3А улиралд Төсөл 1, 3Б улиралд Төсөл 2, 4А улиралд Төсөл 3 хичээлүүд цөм болж, ээрмэл,

нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн технологи, нэхмэлийн материалын хими технологи

хичээлүүдтэй харилцан уялдаатай заагдана.

14. Хичээлийн үнэлгээний системийг CDIO санаачлагын аргачлалтай уялдуулан шинэчлэх:

Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, тасралтгүй сайжруулалт: Хөтөлбөрийн суралцахуйн үр

дүнгүүдийг оюутан хэр зэрэг түвшинд эзэмшсэнийг тодорхойлох зорилго бүхий хичээлийн болон

сургалтын хөтөлбөрийн түвшинд хийгдэх үнэлгээг хэлнэ. Үнэлгээг тогтмол хийснээр дараах давуу

талууд бий болно. Үүнд:

• Хөтөлбөрөөр оюутны эзэмших мэдлэг, чадвар, хандлагуудыг оновчтой тодорхойлж чадна.

• Хөтөлбөрийн болон хичээлийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээний үр дүнг харгалзан хөтөлбөр,

хичээлийг сайжруулах боломж бүрдэнэ.

• Хөтөлбөрт шаардлагатай шинэ хичээл нэмэх, хичээл хоорондын уялдааг сайжруулах зэргээр

сургалтын хөтөлбөрийг илүү нийлмэл болгож сайжруулна.

Page 19: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

18

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд зорилтот түвшиндээ хүрээгүй эсвэл өмнөх үнэлгээний

үр дүнгийн үзүүлэлтээс буурсан тохиолдолд үүнд нөлөөлсөн шалтгаануудыг тогтоож тэдгээрийг

засах арга хэмжээ авах үйл ажиллагааг сургалтын хөтөлбөрт тасралтгүй сайжруулалт хийх гэдэг.

Хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалтыг тухайн хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын гол үндэс

гэж ойлгож болно. Хөтөлбөрийн тасралтгүй сайжруулалттай холбоотой баримт нотолгоог харгалзах

цаг хугацаанд нь бүрдүүлж албан ёсны тайлангийн баримт бичиг болгон авч үлддэг тогтолцоог

хэрэгжүүлэх шаардлагатай. Тасралтгүй сайжруулалтыг суралцахуйн үр дүнгийн шатлалаас

хамааруулан өөр өөр хугацааны давталттайгаар хийнэ. Тухайлбал хичээлийн түвшний(CLOs)

үнэлгээний үр дүнг үндэслэн тасралтгүй сайжруулалт хийх гэж байгаа бол улирал

тутамд,хөтөлбөрийн түвшинд(PLOs) хийсэн үнэлгээний үр дүнгүүдийг үндэслэн тасралтгүй

сайжруулалт хийх гэж байгаа бол жил тутамд гэх мэт төлөвлөнө.

ШУТИС нь өнөөдрийн байдлаар бакалавр оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг хоёр үе

шаттайгаар үнэлж ба тухайн хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын

турш хэрхэн сурч мэдсэнээ 70 хүртэлх, улирлын эцэст шалгалт хэлбэрээр 30 хүртэлх оноогоор

үнэлүүлж байна.

Үнэлгээ нь оюутны суралцах үйл ажиллагааны явцад болон судалсны дараагаар эзэмшиж байх цогц

чадамжуудыг хэр зэрэг эзэмшсэн болохыг тодорхойлох үүднээс хийгдэж буй сургалтын нэгэн хэсэг

бөгөөд зөвхөн сурсан мэдсэний түвшинийг тогтоогоод төгсдөг хэрэг биш, харин яаж илүү ихийг

мэдэх, ойлгох, хийж чадах вэ зэрэгт анхааран суралцах үйл ажиллагааг багтаана. Тиймээс CDIO

сургалтын үнэлгээг хэрэгжүүлснээр дараах зүйлсийг багтаан үнэлгээ хийдэг болсон. Үүнд:

• Хувь хүний хөгжил, хариуцлага, ёс зүй, төлөвшлийг харгалзах

• Оюутны эзэмшиж буй мэдлэгийн түвшинг тодорхойлох

• Суралцах үйл ажиллагааны арга барилд хэрхэн суралцаж буйг тогтоох

• Оюутны хэтийн хөгжил хэрэгцээг харгалзан цаашид өсөн дэвжих хөгжих боломжийг харах

• Сургалтын стандартын хэрэгжилт, сургалтын арга барилд дүгнэлт өгч цаашид улам

боловсронгуй болгох

• Оюутныг идэвхжүүлсэн

• Суралцах ач холбогдлыг ойлгуулсан

• Бие даан суралцах болон ажиллах чадварыг нь хөгжүүлсэн

• Хувь хүн төлөвших, өөртөө итгэх хандлагыг бий болгосон

• Багшийн ур чадвар, арга барилтай хэрхэн холбогдох, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт

өгдөг болсон

Мөн үнэлгээний арга хэлбэр, шалгуур нь оюутнуудад нээлттэй, тэдгээрийн хөгжил, сэтгэц, хувийн

онцлогийг харгалзан үзсэн нь илүү онцлог болсон

15. CDIO санаачлагын сургалтын үр дүнгийн жагсаалт буюу CDIO хөтөлбөр (Syllabus)-ийг 3-р

түвшин хүртэл орчуулах, хянан тохиолдуулах

CDIO санаачлагын сургалтын үр дүнгийн жагсаалт буюу CDIO хөтөлбөр (Syllabus)-ийг 3-р түвшин

хүртэл орчуулсаныг хянаж веб-д байрлуулав.

16. CDIO санаачлагаас гаргасан “Rethinking Engineering Education” номыг орчуулах

Springer-ээс номыг орчуулах зөвшөөрөл олгогдон, гэрээнд харилцан гарын үсэг зурагдсаныг

ШУТИС-ийн захиралд танилцуулан ДБШТ-ийн нэгжийн мэргэжилтэн Жижгээд 2017 оны 12-р сарын

04-ны өдөр хүргүүлсэн. Springer компаниас 100 ширхэг номыг орчуулан хэвлүүлэхээр зөвшөөрөл

авсны дагуу 1000 евро төлөх асуудлыг АХБ-аар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна.

Page 20: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

19

БҮЛЭГ-3: /ҮЙЛ АЖИЛЛАГАА 17-21/

17. Цахим сургалтын материал бэлтгэх, олшруулах

Цахим сургалтын материал бүхий веб хуудас хийн байрлуулах ажлыг БСШУСЯ-ны ДББГ-ын

дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн ҮТС-ийн салбарын эрхлэгч Д.Түмэнболдтой байгуулсан

гэрээний дагуу www.cdio.edu.mn бүхий албан ёсны веб хуудас нээгдсэнийг хүлээлцэх актанд

Т.Амаржаргалан, ШУТИС-ийн дэд захирал Х.Энхжаргал нар гарын үсэг зуран хүлээж авсан болно.

Уг цахим сургалтын веб хуудсанд туршилтын 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ШУТИС-ийн Цахилгаан

холбоо, Нэхмэлийн технологи, Үйлдвэрлэлийн автоматжуулалтын хөтөлбөрийн багш нар болон

мастер багш нар видео бичлэг хийлгэж дүрсжүүлсэн хичээл матрериалууд мөн CDIO-ийн бүсийн

болон олон улсын хурлын илтгэлүүдийн орчуулга, Хөтөлбөр боловсруулах талаар боловсруулсан 6

арга зүйн зөвлөмжийг оруулсан болно. Энэ гэрээт ажлыг 10000 ам.доллар буюу 22550,0 мян

төгрөгөөр хийж гүйцэтгэв.

Сонгогдсон 3 хөтөлбөр болон 3 хөтөлбөрийн нийтлэг агуулгыг нэгтгэсэн хөтөлбөр буюу нийт 4

бүрэлдэхүүн хэсэгтэй сургалтын агуулгыг вэб болон DVD хэлбэрээр боловсруулан дуусгаж CDIO

стандартыг хөтөлбөртөө хэрэгжүүлэх хүн бүр ашиглах боломжтой байх бөгөөд мастер багш нарын

суралцсан сургалтын 5 бүрэлдэхүүн хэсэг бүр дэх агуулгыг бүрэн хамруулсан байна. Онлайн болон

офлайн горимд ажиллах боломжтой тус сургалтын материалыг доорх дарааллаар гүйцэтгэсэн болно.

Үүнд:

• Хөтөлбөр бүрийн онцлогтой ажлын төлөвлөгөөг тухайн хөтөлбөрийн мэргэжилтэн гаргаж

холбогдох материал цуглуулах,

• Цуглуулсан агуулгыг дижитал контент хэлбэрт оруулахаар төлөвлөн вэб кодчилол бичих, текст

боловсруулах,

• Хөтөлбөрийн дижитал контентийг хөгжүүлэх,

• Хөтөлбөрийн холбогдолтой сургалтын видео бичлэг хийх,

• Хөтөлбөрийн онцлогийг тусгасан график боловсруулалт хийх,

• Хөтөлбөрийн мультмедиа болон текстийн боловсруулалт хийх,

• Цахим сургалтын гарын авлага бэлтгэх,

• Цахим сургалтын DVD хувилбарыг бэлтгэх,

• Цахим сургалтын DVD хувилбарыг олшруулан текстлэх,

• Цахим сургалтын материал бэлтгэх ажлын зохион байгуулалт болон олшруулалт, төслийн

тайланг бэлтгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

18. CDIO санаачлагаас гаргасан ‘Rethinking Engineering Education’ номын орчуулгыг хянан

тохиолдуулах

Хянан тохиолдуулах ажил ‘Rethinking Engineering Education’ номын орчуулга дуусахад хийгдэх тул

орчуулгыг хүлээж байна.

19. CDIO санаачлагын 12 стандарт, 6 модулийн гарын авлага, CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа

бусад их, дээд сургуулиудын туршлагын талаар 2014-2015 оны судалгааны болон бусад бусад

шаардлагатай материалуудыг орчуулах, хянан тохиолдуулах /1 дэвтэр /

ШУТИС-ийн CDIO стандарт арга зүйг хэрэгжүүлэх ажлын зохицуулагч нар болох П.Аюурзана /10

хүнтэй баг/, Н.Эрдэнэхүү /12хүнтэй баг/, Д.Ариунболор /8 хүнтэй баг/ нараар ахлуулсан ажлын хэсэг

2016 оны 09-р сард Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Санхүү эдийн засгийн газрын

дарга Д.Батмагнайтай байгуулсан гэрээний дагуу 2013, 2014, 2015 оны ОУ-ын хурлын 800 нүүр

материалыг орчуулж, хянаж дуусан 2017 оны 06-р сард, БСШУСЯ-ны ДББГ-ын дарга

Т.Амаржаргаланд хүлээлгэн өгч, ажил хүлээлцэх актанд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу ажлын

Page 21: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

20

хэсгүүд ажилласан ба МехТС-ийн ажлын хэсэг – 10250,0 мян.төг, ҮТС-ийн ажлын хэсэг 11,375

мян,төг, МХТС-ийн ажлын хэсэг – 10,000 мян.төгрөгийн орчуулгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

20. CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад их, дээд сургуулиудын туршлагын талаар 2016-2017

оны судалгааны болон бусад бусад шаардлагатай материалуудыг орчуулах, хянан тохиолдуулах /2-

р дэвтэр/

ШУТИС-ийн CDIO стандарт арга зүйг хэрэгжүүлэх ажлын зохицуулагч болох Н.Эрдэнэхүүгийн

2016 онд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Санхүү эдийн засгийн газрын дарга

Д.Батмагнайтай байгуулсан гэрээний дагуу гадаадын их дээд сургуулийн багш нарын туршин

нэвтрүүлж буй CDIO-ийн судалгаа туршилтын ажлын үр дүнг сургалтанд хэрхэн нэвтрүүлж буй

талаархи материалуудын эмхтгэл болох CDIO2016, CDIO2017 оны олон улсын ЭШХ-ын материалаас

2016 оны 200 нүүр хуудас 17 өгүүллэгийг ҮТС-ийн Д.Буяндэлгэр ахлагчтай 5 багш нараас бүрдсэн

баг, 2017 оны 200 нүүр хуудас 22 өгүүллэг, нийт 400 нүүр 39 өгүүллэгийг МХТС-ийн Г.Хишигжаргал

ахлагчтай багш нар орчуулан, Н.Эрдэнэхүү ахлагчтай багш нар хянан тохиолдуулж дуусгаад ДБШТ-

ийн ТХН-д хүлээлгэж өгсөн болно.

21. Хэвлэх материалуудыг хянан тохиолдуулах

“Rethinking Engineering Education’ номын орчуулга, CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад их,

дээд сургуулиудын туршлагын талаар 2014-2015 оны судалгааны болон бусад бусад шаардлагатай

материалуудыг орчуулах, хянан тохиолдуулах /1дэвтэр / CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад

их, дээд сургуулиудын туршлагын талаар 2016-2017 оны судалгааны болон бусад бусад

шаардлагатай материалуудыг орчуулах, хянан тохиолдуулах /2-р дэвтэр/ зэрэг хэвлэх материалуудыг

хянан тохиолдуулаар 18, 19, 20 дугаарт тусгагдсан ажлуудыг БСШУСЯ-ны санхүү, эдийн засгийн

газрын дарга Д.Батмагнайтай ШУТИС-ийн МХТС-ийн салбарын эрхлэгч Н.Эрдэнэхүүтэй

байгуулсан гэрээний дагуу 6000 ам доллар буюу 13530,0 мян.төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тусгасан

ба 18 дугаарт заагдсан ‘Rethinking Engineering Education’ номын орчуулга дуусахад хянан

тохиолдуулахаар хүлээгдэж байна.

БҮЛЭГ-4: /ҮЙЛ АЖИЛЛАГАА 22-24/

22. CDIO санаачлагын 12 стандарт болон сургалтын үр дүн, арга зүйн сургалтын 6 модулийн гарын

авлагыг хэвлүүлэх 16/10 дугаартай тендер шалгаруулах

• Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд суралцахуйн үр дүнгүүдийг тодорхойлох арга

зүйн зөвлөмж

• Нийлмэл сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмж

• Инженерийн удиртгал, зохион бүтээх хичээл заах арга зүйн зөвлөмж

• CDIO ажлын орчин бүрдүүлэх, хосолсон болон идэвхитэй сургалт явуулах арга зүйн зөвлөмж

• Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга зүйн зөвлөмж

• Сургалтын явцын үнэлгээг шинэчлэх, сургалтын хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх арга зүйн 6

модулын гарын авлагыг хэвлүүлэх 16/10 дугаартай тендерт шалгарсан “Мөнхийн Үсэг”

хэвлэлийн компаниар 12000 ширхэг номыг 37 сая 200 мян.төгрөгөөр хэвлүүлэн, хүлээн авч

(хавсралт 20) БСШУСЯ-ны ДББГ-ын дарга Т.Амаржаргалан болон ШУТИС-ийн Захирал

Б.Очирбат нарын зөвшөөрлийн дагуу их дээд сургуулиудад түгээв.

23. CDIO хэрэгжүүлж байгаа туршлагын талаар судалгааны материалуудын I эмхтгэл, “Rethinking

Engineering Education” номыг хэвлүүлэх 16/09 дугаартай тендер шалгаруулах

Гадаадын их дээд сургуулийн багш нарын туршин нэвтрүүлж буй CDIO-ийн судалгаа туршилтын

ажлын үр дүнг сургалтанд хэрхэн нэвтрүүлж буй талаархи материалуудын эмхтгэл болох CDIO 2013

Page 22: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

21

АНУ-д болсон ОУ-ын хурлын материалыг П.Аюурзана ахлагчтай багш нар , CDIO2014, CDIO2015

оны олон улсын ЭШХ-ын материалуудыг орчуулж, хянаж дууссан ба хэвлэлтийн тендерийн

техникийн баримт бичиг боловсруулан ДБШТ-ийн ТХН-д хүргүүлсэн. “Rethinking Engineering

Education” номны орчуулга хүлээгдэж байна.

24. CDIO хэрэгжүүлж байгаа туршлагын талаар судалгааны материалуудын II эмхтгэл хэвлүүлэх

16/14 дугаартай тендер шалгаруулах

Гадаадын их дээд сургуулийн багш нарын туршин нэвтрүүлж буй CDIO-ийн судалгаа туршилтын

ажлын үр дүнг сургалтанд хэрхэн нэвтрүүлж буй талаархи материалуудын эмхтгэл болох CDIO2016,

CDIO2017 оны олон улсын ЭШХ-ын материалаас 2016 оны 200 нүүр хуудас 17 өгүүллэг, 2017 оны

200 нүүр хуудас 22 өгүүллэг, нийт 400 нүүр 39 өгүүллэгийг орчуулж, хянан тохиолдуулж дуусгаад

ДБШТ-ийн ТХН-д хүлээлгэж өгсөн болно.

БҮЛЭГ-5: /ҮЙЛ АЖИЛЛАГАА 25-27/

25. CDIO аргын 12 дугаар стандартын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ

хийлгэж, сайжруулах, зөвлөмж гаргах

2017 оны 5 сард зохион байгуулсан 2 гадаад багштай сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийх арга зүйн

сургалтын үр дүнд ШУТИС-аас Д.Энхтуяа, П.Аюурзана, Н.Эрдэнэхүү, MJEED-ийн төслөөс-

Цэрэнханд, МУИС-аас Т.Энхдөл, Д.Болормаа, ХААИС-аас Ө.Ганбат, ТТДС-аас Ц.Баярмаа, БМИҮЗ-

өөс Ж.Тунгалаг, ДБШТ-өөс Н.Батчимэг, Д.Ариунболор, С.Уянга нарын 12 хүнийг сургалтын

хөтөлбөрийн үнэлгээг хийх арга зүйн 5 өдрийн сургалтанд хамруулан, үнэлгээнд шаардлагатай

мэдээ, мэдээлэл, тоо баримтыг хэрхэн бүрдүүлэх, санал асуулгыг дүн шинжилгээ хийх аргачлалтай

болсон.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Цахилгаан холбоо, Нэхмэлийн Үйлдвэрлэлийн

Технологи хөтөлбөрийн менежментийн багийн гишүүд болон ШУТИС-ийн удирдлагууд ДБШТ-ийн

зөвлөх 20 шахам хүнд Хөндлөнгийн үнэлгээний арга зүйн бэлтгэл сургалтыг Online-аар зохион

байгуулсан ба 2017 оны 4-р сарын 18ны өдөр , 05-р сарын 15, 16, 17, 18-ны өдрүүдэд Хөндлөнгийн

үнэлгээ хийх сургалтыг Нэхмэлийн Үйлдвэрлэлийн Технологийн хөтөлбөр дээр хийж тус

хөтөлбөрийн одоогийн байдал, цаашид сайжруулах шаардлагатай зүйлсийг илрүүлэн гаргаж,

зөвлөмж гаргасан.

26. Үнэлгээний үр дүнг боловсруулан тайлан гаргах, үр дүнг хэрэгжүүлэгчид тайлагнах, зөвлөмж

гаргах

Сингапур Политехникийн багш нараар үнэлгээний зөвлөмжөө хянуулан нягтлах зүйлээ тодруулсан

болно. Цаашид ШУТИС-ийн бусад хөтөлбөрүүдэд үнэлгээ хийхээр СБЗГ-тай хамтран ажиллах

төлөвлөн, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Нэхмэлийн Үйлдвэрлэлийн Технологи

хөтөлбөрийн өөрийн болон үнэлгээний нэгдсэн тайланг гаргаж хөтөлбөрийг хариуцан ажиллаж

байгаа багш нарт танилцуулж, зөвлөгөө өгсөн бөгөөд хөтөлбөр хариуцаж байгаа багш нар

сайжруулах төлөвлөгөөг гарган Хөтөлбөрийн дэд хороогоор 2018 оны 03-р сарын 27-ны өдөр

хэлэлцүүлэв. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн өөрийн үнэлгээний болон нэгдсэн

үнэлгээний тайланг гаргаж хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа багш нарт танилцуулж, зөвлөгөө

өгсөн. Хөтөлбөр хариуцаж байгаа багш нар хөтөлбөрийг сайжруулах төлөвлөгөөг гарган ажиллаж

байна.

27. Үнэлгээний үр дүнгээр сургалтын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар ажлын төлөвлөгөө

гарган хэрэгжүүлэх

Page 23: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

22

ШУТИС-ийн CDIO-ийн стандарт арга зүйг хэрэгжүүлэхээр бэлтгэж буй хөтөлбөрүүдэд нэгдсэн

үнэлгээ хийхээр төлөвлөн СБЗГ, ХЕХ ажиллаж байна. Цаашид гарааны үнэлгээ хийгдсэн

хөтөлбөрийн үр дүнг харьцуулж сайжруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

5. ҮР ДҮНГ ШИЛЖҮҮЛЭХ, АШИГЛАХ БОЛОМЖ , БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ

Гүйцэтгэл Бүтээгдэхүүн Хугацаа Зорилго

100% Цахилгаан барааг ШУТИС-д хүлээлгэн өгөх 2016.05

100%

CDIO-ийн стандарт 6-д нийцсэн сургалтын орчин бий болгох:CDIO-ийн

стандарт 6-д нийцсэн сургалтын орчин бий болгох:

-“Үйлдвэрлэлийн автоматжуулалт" хөтөлбөрийн 2 урлан

-"Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" хөтөлбөрийн 3 урлан

-"Цахилгаан холбоо" хөтөлбөрийн 2 урлан

-ШУТИС-ийн ШУТТНС-ийн 503 тоот "Багшийн хөгжлийн төв" зэрэг 8

урлан

2017.05

Тус 8 урланг оюутан төвтэй CDIO стандарт 6-д нийцсэн сургалтын

орчныг бий болгох зорилгоор тохижуулсан бөгөөд ЦХ, НТ,ҮА-ын 3

хөтөлбөрийн багш оюутнуудаас гадна тухайн сургуулийн бусад

мэргэжлийн оюутнуудад сургалт, семинар явуулах зорилгоор

70%ШУТИС-ийн гурван хөтөлбөрийн инженерийн төслийн ажлуудад

шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж2017.12

Тухайн урланд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулж

тоноглосоноор оюутны ур чадварыг дээшлүүлж онолын хичээлийг

дадлагатай уялдуулах идэвхитэй сургалтын арга зүйд суралцахад

туслах зорилготой.

100%

Багц сургалтын гарын авлага - 5 багц

1. CDIO teaching and learning framework

2. Designing an integrated curriculum

3. Conceiving and designing innovative products and system

4. Designing active experiential learning experiences

5. Evaluating programs for continuous improvement

2017.05

Багц сургалтын гарын авлага нь: хөтөлбөрийн шинэчлэл хийж буй

профессор, багш нарт зориулагдаж, тэднийг шинэ арга зүйд сургахад

дэмжлэг болох зорилгоор гарын авлага болон хэрэглэгдэнэ.

100% Багц сургалтанд ашиглагдах тараах материал, хэрэглэгдэхүүн2016.01 –

2017.12

Багш нарт зориулсан заах арга зүйн сургалтыг бодитой, ойлгомжтой

болгох зорилгоор семинар буюу workshop хэсэгт ашиглагддаг

хэрэглэгдэхүүн бүхий сургалтын туслах материал, хэвлэмэл хуудсуудыг

сургалтанд хэрэглэхээр бэлтгэсэн.

100%

Арга зүйн зөвлөмж - 6 гарын авлага

1. Хөтөлбөрийн боловсролын зорилго зорилтууд, суралцахуйн үр

дүнгүүдийг тодорхойлох арга зүйн зөвлөмж

2. Сургалтын нийлмэл хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга

зүйн зөвлөмж

3. Инженерийн удиртгал хичээлийг бэлтгэх, заах, CDIO ур чадвар олгох

төслийн хичээлүүдийг бэлтгэх, заах арга зүйн зөвлөмж

4. CDIO ажлын байр буюу урлан байгуулах, оюутанд олон талын ур

чадвар олгох болон идэвхитэй сургалт явуулах арга зүйн зөвлөмж

5. Багш нарын CDIO ур чадвар болон багшлахуйн чадварыг сайжруулах

арга зүйн зөвлөмж

6. Сургалтын явцын үнэлгээг шинэчлэн сайжруулах, сургалтын

хөтөлбөрт нэгдсэн үнэлгээ хийх арга зүйн зөвлөмж

2017.1

Сургалтын шинэ арга зүйг багш нарт түгээн дэлгэрүүлэх, хөтөлбөрийн

шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвлөмж болгон хэрэглүүлэх үүднээс 6

төрлийн багц зөвлөмжийг боловсруулан “Мөнхийн үсэг” хэвлэлийн

компаниар хэвлүүлсэн ба ДБСБ-дад байна.

100%

Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

1. Үр дүнд суурилсан боловсрол

2. Дээд боловсролын сургалтанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх

асуудалд

3. CDIO-ийн стандарт арга зүйг нэвтрүүлэх асуудалд

2017.12

2016.12

2017.05

ЭШХ-ын эмхэтгэл нь CDIO арга зүйг хэрхэн нэвтрүүлж буй арга

туршлагаа бусдад хуваалцаж буй эрдэмтэн багш, хамтран ажиллагсдын

бүтээл бөгөөд цаашид харилцан мэдээлэл солилцон хамтран түгээх,

хөгжүүлэх, нийтэд хэвлүүлэн хүргэх зорилготой.

100% CDIO – Баримтат кино 2017.11

Баримтат кино нь: МУ ДБШТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл

ажиллагаа, түүний нэг хэсэг болох “CDIO стандарт арга зүйг

нэвтрүүлэх” ажлын үүсэл хөгжил, хэрэгжилт, ач холбогдолын талаар

бодит мэдээллийг олон нийтэд ойлгуулах, таниулах зорилготой.

100% cdio.edu.mn веб хуудас 2018.02

Тус веб хуудсыг нээснээр орчин үеийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж

дэлхийн аль ч улс орноос энэхүү шинэ арга зүйн талаар холбогдолтой

мэдээлэл болон online хичээлийг судлах боломжийг олгох зорилготой.

50%CDIO-ийн ОУ-ын хурлын материалуудын орчуулгын эмхтгэлийн I

дэвтэр 2013, 2014, 2015 он2017.06

Тус хурлын орчуулгын эмхэтгэл нь ОУ-ын түвшинд CDIO арга зүйг

хэрхэн нэвтрүүлж буй талаарх судалгаа мэдээлэлийн багц байх бөгөөд

шинээр хөтөлбөрийн шинэчлэл хийж буй эрдэмтэн багш нарт

харьцуулалт хийж өөрийн ажилдаа нэвтрүүлэхэд туслах зорилгоор

хэвлэгдэж түгээнэ.

80%CDIO-ийн ОУ-ын хурлын материалуудын орчуулгын эмхтгэлийн II

дэвтэр 2016, 2017он2017.11

100% CDIO стандартын дагуу боловсруулагдсан 3 хөтөлбөр 2018.03

Төслийн хүрээнд хэрэгжиж буй ШУТИС-ийн ЦХ, ҮА, НТ-ийн хөтөлбөр

нь шинэ арга зүйг нэвтрүүлсэнээр шинэчлэгдсэн байх бөгөөд энэ нь

бусад хөтөлбөрийг шинэчлэхэд суурь загвар нь болох юм.

100%Шинэчлэгдэн боловсруулагдсан хичээлүүдийн зорилго, үр дүн, агуулга,

үнэлгээ бүхий 3 хөтөлбөр2018.03

ДЭЭД БО ЛО ВСРО ЛЫН СУРГАЛТЫН ХӨ ТӨ ЛБӨ РИЙН ЧАНАР, НИЙЦЭЛ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ХҮРЭЭНД

Page 24: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

23

6. ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ЗАРДЛЫН ТООЦОО

7. ТӨСЛИЙН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ

• CDIO–ийн стандарт арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалтын чанарыг сайжруулах шинэ

арга зүйг эрэлхийлэн ажилласан ШУТИС-ийн профессор багш нарын уйгагүй хөдөлмөр, хичээл

зүтгэлээр олон жил судалж, нэвтрүүлэх ажлуудыг шат дараатай хийсний дүнд 2015 онд ШУТИС

нь Монгол улсаас анх удаа дэлхийн шилдэг их дээд сургуулиудыг эгнээндээ нэгтгэсэн “CDIO”

санаачлагад нэгдэн орсон.

• CDIO-ийн гишүүн их сургууль болсноор, 2015 оны 10-р сарын 20-ны өдөр БСШУЯ-ны сайд

болон Сингапурын Темасек сангийн тэргүүн нар хамтран ажиллахаар харилцан ойлголцлын

санамж бичигт гарын үсэг зурж, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын Политехник

(SP), Сингапур Политехник Интернэшнл (SPI) байгууллага, Сингапурын Темасек сангаас дээд

боловсролын сургалтын арга зүйн болон санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдсэн. Энэ ажлын

хүрээнд Сингапурын Темасек сангаас CDIO стандарт, арга зүйгээр хангах сургалт болон

Сингапурын багш нарын бүх зардал болох 450.0 мян ам.долларын санхүүжилтийн тусламж

үзүүлсэн болно.

• БСШУСЯ-ны ДБШТ-ийн хүрээнд CDIO стандарт арга зүйг 2015-2017 онд ШУТИС-ийн

инженер технологийн 3 хөтөлбөрт нэвтрүүлэх ажилд АХБ-аас 1.026.90 мян. ам долларын төсөл

эхэлсэн ба 2018 оны 1-р сарын байдлаар уг санхүүжилтээс 537.0 мян.ам доллараар дараах

ажлууд хэрэгжсэн байна. Үүнд:

• Үр дүнд суурилсан боловсролын шинэ арга зүй, стандартыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2015-

2017 онд 6 цуврал сургалтыг Сингапурын зөвлөх багш нар удирдан явуулж, ШУТИС, МУИС,

ХААИС болон бусад их дээд сургуулийн төлөөлөл 165 багшийг хамруулан, тэдний дундаас 26

CDIO-ийн мастер багшийг бэлтгэсэн.

• ШУТИС-ээс гадна МУИС-ийн Электроникийн хөтөлбөр, ХААИС-ийн Механик инженерийн

хөтөлбөрийг CDIO стандарт арга зүйн дагуу шинэчлэх ажлууд хийгдэн эдгээр сургуулиас тус

бүр 3 нийт 6 мастер багшийн бэлдсэн.

• Бэлтгэгдсэн CDIO-ийн мастер багш нар багшийг чадавхижуулах, багш нарын заах арга зүйг

сайжруулах, шинэ арга зүйг түгээх чиглэлээр төрийн болон төрийн бус их дээд сургуулийн 2000

гаруй багш нарт заах сургалт зохион байгуулав.

Инженер технологийн 3 хөтөлбөр CDIO стандарт нэвтрүүлэх

Биелэлт Үйл ажиллагаа ХугацааБатлагдсан

төсөв USDҮлдэгдэл USD

48%

i)CDIO стандарт нэвтрүүлэх

орчин бүрдүүлэх2015.06-2017.03 463,905.00 223,000.00

100%

ii) CDIO цуврал сургалт зохион

байгуулах2016.01-2017.12 358,122.00 0

96%

iii) CDIO арга зүйг нэвтрүүлэх

ажлын хэсэг2016.03-2017.08 35,000.00 1,250.00

64%

iv) CDIO санаачлагын материалыг

хэвлүүлэх, гүйцэтгэгчийг сонгох

тендер шалгаруулалт

2016.09-2018.02 55,000.00 35,000.00

100%

v) Хөтөлбөрийн хэрэгжилтэд

хөндлөнгийн үнэлгээ хийх, 2017.09-2017.12 36,000.00

0

ТӨСВИЙН БИЕЛЭЛТ

2016-2018ДБШТ-ийн нарийвчилсан төлөвлөгөө

Page 25: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

24

• CDIO Азийн бүсийн төвтэй хамтарч “Боловсролын хөтөлбөрт үнэлгээ хийх” арга зүйн сургалтыг

Сингапураас авч улсын хэмжээнд 10 багшийг бэлтгэв.

• “Үр дүнд суурилсан боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний улсын болон олон улсын

хэмжээний хурлыг 2016-2017 онд нийт 3 удаа зохион байгуулж, үр дүнгээр нь 3 эмхэтгэл

хэвлүүлэн их дээд сургуулийн багш нарт түгээн дэлгэрүүлэв.

• Төслийн хүрээнд туршлага судлах, Монгол улсад хэрэгжиж буй байдлыг танилцуулах зорилгоор

бүсийн болон олон улсын нийт 7 хурал, сургалт семинарт нийт БСШУСЯ, БМИҮЗ болон их

дээд сургуулийн төлөөлөл бүхий 80 шахам багш нар оролцож, туршлага судлан хөтөлбөрийн

үр өгөөжийг дээшлүүлэхээр ажиллаж байна.

• CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх туршилтыг ШУТИС-ийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн

технологи”, “Үйлдвэрлэлийн автоматжуулалт”, “Цахилгаан холбоо” хөтөлбөрүүдэд

хэрэгжүүлж, төлөвлөгөөнд туссан 85 хичээлийн хөтөлбөр, үнэлгээний арга зүйг 95 хичээл

болгон нэмэгдүүлж CDIO стандарт, арга зүйн дагуу шинэчлэн боловсруулсан.

• Идэвхтэй сургалтын орчин бүрдүүлэхээр ШУТИС-ийн 3 сургууль, Багшийн хөгжлийн төвийн

нийт 8 өрөөний сургалтын орчныг шинээр засч, тохижуулан, шаардагдах цахилгаан барааг

нийлүүлсэн.

• Хөтөлбөрийг боловсруулах, суралцахуйн үр дүнг тодорхойлох, сургалтын орчин, идэвхитэй

сургалтын аргуудыг хэрхэн хэрэглэх, багшийн хөгжлийг дэмжих, сургалтын явцын болон

хөтөлбөрийн үйл ажиллагаанд нэгдсэн үнэлгээ хийх талаар CDIO-ийн 12 стандартыг

хэрэгжүүлэх 6 багц арга зүйн зөвлөмжийг ШУТИС-ийн профессор багш нарын баг 2017 онд

боловсруулан, 12000 ширхэгийг хэвлүүлж, бүх их дээд сургуульд түгээн багшийн хөгжлийг

дэмжин ажиллаж байна.

• Олон улс, бүс нутгийн хурал, семинарт 2013-2017 онд хэлэлцэгдсэн бусад улс орны сургалтын

үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа туршлага, судалгааны 150 гаруй хэвлэлийн хуудас

материалыг ШУТИС-ийн профессор багш нараас бүрдсэн ажлын хэсэг 2016-2017 онд орчуулж

дуусгаад хэвлэлтэнд өгөхөөр бэлтгээд байна.

• CDIO-ийн cdio.edu.mn веб хуудсыг шинээр үүсгэн, стандарт, арга зүй, 3 хөтөлбөрийн

туршлагын талаар цахим хичээлүүд, сургалтын материал бүхий ажлуудыг хийж гүйцэтгэснээ

стандарт арга зүйг, туршлагыг түгээн дэлгэрүүлэх эх сурвалж болгон ажиллуулж эхлээд байна.

• Төслийн үр дүнд зөвхөн багш нарын хандлага ажиллах арга барилд өөрчлөлт ороод зогсохгүй

оюутнуудын хувьд тэдний бүтээлч ур чадвар дээшилж, идэвхи оролцоо сайжирч, суралцах

сонирхол нэмэгдэн, дадлагажих боломж бүрдсэнээр төгсөгчдийн эзэмших мэдлэг, чадвар,

хандлагад эерэг өөрчлөлт орж байна.

• Багшийн хувьд заах арга зүйн уламжлалт аргаас бүтээлч, идэвхитэй сургалтын арга зүй рүү

шилжиж хичээлийн уялдаа холбоо сайжирч багш нар хамтран багаар ажиллах, урьдчилж үр

дүнгээ тооцоолж түүнд тохирсон сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар харилцан судалж

шийдвэрлэдэг болсон.

• Төслийн эхний шатны ажлын хүрээнд ШУТИС-ийн туршилтын гурван хөтөлбөрийн нэг болох

“Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөр Сингапурын багш нарын удирдлаган дор

“Хөтөлбөрийн үнэлгээ” хийлгэн ажлаа дүгнүүлж, цаашид хөтөлбөрийг сайжруулахын тулд юун

дээр анхаарах, дотоод чанарын баталгаажуулалтыг хэрхэн хийх талаар арга зүйд суралцав.

• ШУТИС-ийн 3 хөтөлбөрийн нэг болох Цахилгаан холбооны инженер технологи хөтөлбөр,

ХААИС-ийн “Механикийн инженер”-ийн хөтөлбөрт CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх

төслийн хэрэгжилтийн хугацаанд уг хөтөлбөрийг АНУ-д төвтэй олон улсын магадлан

итгэмжлэлийн байгууллага болох ABET-аар магадлан итгэмжлүүлэх ажлыг амжилттай

хэрэгжүүлж өөрийн үнэлгээний тайланг болон шинжээчдийн үнэлгээгээр “хангалттай” гэсэн

үнэлгээ авсан нь Үр Дүнд Суурилсан Боловсролын CDIO загвар ямар түвшинд хэрэгжиж

байгаагийн гол нотолгоо гэж үзэж байна.

• БСШУСЯ-аас баримталж буй Дээд боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд ШУТИС-ийн

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Механик

тээврийн сургуулийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Мэдээлэл холбоо технологийн

Page 26: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

25

сургуулийн Цахилгаан холбоо хөтөлбөрт CDIO стандарт арга зүй нэвтрүүлэх Дээд боловсролын

шинэчлэлийн төслийн санхүүжилттэй дэд төсөл 2015-2017 онд хэрэгжиж, төслийн тайлангийн

хурал, хэлэлцүүлгийг ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот өрөөнд 2018 оны 03-р сарын

16-ны өдөр хийв. Уг тайлангийн хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Сайдын зөвлөх Мөнхбат, ДББГ-ын

дарга Т.Амаржаргалан, мэргэжилтэн М.Энхээ, АХБ-ны ажилтан Л.Итгэл, Ажил олгогч эздийн

холбооны тэргүүн Б.Ганбаатар, ажил олгогчдын төлөөлөл, ДБШТ-ийн зохицуулагч, ажилтан,

зөвлөхүүд, ИДС-ийн удирдлагууд, профессор багш нар нийт 140 хүн оролцон, асууж хэлэлцэн,

ШУТИС-ийн 3 хөтөлбөрийн профессор багш нар, оюутан суралцагч, ажил олгогчдын

төлөөллийн тайланг сонсож төслийн эхний шатыг амжилттай дуусгав.

• 2018 оны 2 ба 3-р сард Баасан гараг бүр хөтөлбөр хариуцсан дэд профессоруудад сургалт зохион

байгуулж, ШУТИС-ийн 26 хөтөлбөрт CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд

байна.

• Цаашид бид 21-р зууны бүтээлч ур чадвартай, эерэг хандлага, төлөвшилтэй, манлайлагч,

нийгмийн эрэлтэнд нийцсэн цогц чадамжтай “Сэтгэгч”, “Зохиогч”, ”Бүтээгч”, “Хэрэгжүүлэгч”

мэргэжилтэн бэлтгэх арга зүйд шинэчлэл хийх, хамт олноо манлайлан ажиллах, тус арга зүйг

түгээн дэлгэрүүлэх сургагч багш нарын бүлгийг бэлтгэх, үр дүнг түгээн дэлгэрүүлэх үйл

ажиллагааг тогтворжуулах, бусад их, дээд сургуулиудад нэвтрүүлэх зорилгоор төслийн 2 дахь

шат буюу Ахисан түвшний CDIO-г төрийн өмчийн 6 их сургууль болох ШУТИС. МУИС,

ХААИС, БХИС, СУИС, МУБИС дээр эхлүүлэхээр ажиллаж байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД

• CDIO-ын найман урланд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

• Инженер технологийн гурван хөтөлбөрийн хүрээнд сонгосон 98 хичээлийн үр дүнгийн жагсаалт

(CDIO syllabus)-ыг шинэчлэн боловсруулж, сургалтын төлөвлөгөө болон сургалтын үр дүнгийн

жагсаалтын уялдаа холбоо, кредит цаг, сургалтын хэлбэрийг тодорхойлсон байна.

• ШУТИС-ийн сонгосон 18 төслийн хичээлийн агуулга, хөтөлбөрийг CDIO-ын 4, 5 дугаар стандарт

шаардлагын дагуу тодорхойлж, багш бүр хичээлийнхээ хөтөлбөрийг CDIO аргын 2 дугаар

стандарттай уялдуулан шинэчилсэн байна.

• CDIO-ийн олон улсын хурлын материалуудын орчуулгын эмхтгэлийн I, II дэвтэрийн орчуулгыг

хэвлүүлж ДББ-д хүргүүлсэн байна.

• ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Үр дүнд суурилсан боловсрол" үндэсний

хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд инженер технологийн дээд боловсролд CDIO арга зүйг

нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Сингапурын политехникийн сургууль,

CDIO-ийн Азийн бүсийн ИДС-тай хамтран ажиллах.

• CDIO стандарт, арга зүйн дараагийн үе шат болох “Advancing CDIO” хөтөлбөрийг үргэлжлүүлж

төрийн 6 сургууль болгон хамруулах талаар БСШУСЯ , АХБ болон Сингапурын Темасек сангаас

зөвшөөрөл хүсэх, дэмжлэг авах.

• Их сургуулиудын багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжиж, Дотоод чанарын

баталгаажуулалтын албадуудтай болоход хамтарч ажиллах,

• Гадаад дотоод сургалтыг тасралтгүй зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэлтийг өргөн хүрээнд

хийх.

• Төслийн хамрах хүрээг өргөтгөж CDIO стандартыг инженерийн бус салбарын хөтөлбөрт туршин

нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх.

• Их, дээд сургуулийн удирдлага болон холбогдох төрийн байгууллагад зориулсан сургалт,

семинарыг удирдлагын түвшинд зохион байгуулж цаашид төслийг үр дүнтэй хэрэгжихэд

хамтран ажиллах.

• 2020 онд CDIO бүсийн хурлыг МУ зохион байгуулах ажлыг эхлүүлэх.

Page 27: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

26

ХААИС-д CDIO стандарт арга зүйг нэвтрүүлж буй ажлын явц

ХААИС нь 2015 оноос ДБШТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй инженерийн боловсролын CDIO

стандарт, арга зүйг ШУТИС-ийн 3 хөтөлбөрт нэвтрүүлэх төслийн үйл ажиллагаанд БСШУСЯ болон

төслийн зөвлөх Т.Амаржаргалангийн хүсэлтийн дагуу хамрагдаж өөрийн сургуульдаа нэвтрүүлэх

боломж олдсонд талархаж байдаг бөгөөд цаашид энэ төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр олон ажлуудыг төлөвлөн, сургуулийн бодлого, хөтөлбөрт тусган

ажиллаж байна. Тухайлбал бакалаврын хөтөлбөрүүдийн сургалтын төлөвлөгөө CDIO-ийн 3-р

стандартын дагуу шинэчлэгдэж байна.

CDIO стандарт арга зүйг хэрэгжүүлэхийн тулд бид дараах үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Үүнд:

1. Бэлтгэл ажлын хүрээнд:

• БСШУСЯ-ны ДБШТ-ийн хүрээнд Сингапурын Политехник, Темасек сангаас зохион байгуулсан

Анхан шатны CDIO-ийн сургалтанд манай сургуулийн 46 багш оролцож, 3 нь CDIO-ийн мастер

багш нар болсон

• Манай CDIO-ийн мастер багш нар нийт 275 багшид хичээл зааж, CDIO-г таниулах, арга зүйд

сургах сургалтанд хамруулав.

2. CDIO стандарт, арга

зүйн дагуу сургалтын заах, суралцах арга зүйд

хийж буй шинэчлэл

• Манай сургууль CDIO стандарт, арга зүйг хэрэгжүүлнэ гэж Инженерийн технологийн

сургууль болон их сургуулийнхаа бодлого, стратегид тусгасан.

• Бид бакалаврын сургалтын хөтөлбөр, ур

чадварыг суралцахуйн үр дүнтэйгээ (Think-Feel-

Do) уялдуулан төлөвлөсөн.

• ид сургалтын орчны өөрчлөлт хийж, CDIO-ийн

6-р стандартын дагуу анги, лабораторийг

шинэчилсэн.

Манай багш нар сургалтын үйл ажиллагаандаа CDIO-

ийн идэвхитэй сургалтын арга зүйг ашигладаг боллоо.

3. CDIO ур чадваруудыг эзэмшүүлэх багшийн

хөгжлийн бодлого

Бид CDIO ур чадваруудыг Багшийн хөгжүүлэх

хөтөлбөрт оруулан ажиллаж байна:

o Системтэйгээр сэтгэх

o Багаар ажиллах

o Идэвхитэй сургалтын арга зүйг

хэрэгжүүлэх

Page 28: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

27

МУИС-д CDIO стандарт арга зүйг нэвтрүүлж буй ажлын явц:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ба CDIO МУИС-ийн стратеги төлөвлөгөө (2016-2024)

Хэрэгжүүлж буй сургалтын

хөтөлбөрүүд:

- Электроникийн инженерийн хөтөлбөр

Цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүд:

Химийн инженер

Ойн аж ахуй, ойн зохион байгуулалт

Хүрээлэн буй орчны инженер CDIO стандарт 9, 10 - Багш, ажилтнуудыг чадавхжуулах

Page 29: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

28

БСШУСЯ-ны Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Дээд боловсролын

шинэчлэлийн төсөл”- ийн хүрээнд CDIO-г инженер, технологийн хөтөлбөрт нэвтрүүлэх

Сингапур Политехник, Темасек Сангийн дэмжлэгтэй явагдсан цуврал сургалтанд МУИС-

ийн ХШУИС-ийн 8 багш хамрагдсан. Үүнээс 3 мастер багшийг бэлтгэж авсан.

CDIO стандарт 6 - Сургалтын орчны шинэчлэл

Page 30: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

29

“Электроникийн инженер” хөтөлбөрт хэрэгжүүлж буй байдал

CDIO СТАНДАРТ 2 - ХӨТӨЛБӨРИЙН СУРАЛЦАХУЙН ҮР ДҮН, ЗОРИЛГО

МУИС-ИЙН АЛСЫН ХАРАА - ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН, МОНГОЛ УЛСЫН

ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТУЛГУУР БОЛСОН ҮНДЭСНИЙ ЗАГВАР СУДАЛГААНЫ ИХ

СУРГУУЛЬ БАЙНА

Олон улсад үнэлэгдэх электроникийн

инженер бэлтгэдэг хөтөлбөр болно

(Төгссөнөөс 10-15 жилийн дараа).

Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй,

хөрвөх чадвартай, бүтээлч болон шүүн

тунгаах сэтгэлгээтэй, харилцааны

болон энтерпренер чадвартай,

электроникийн төхөөрөмж болон

системийг сэдэх, зохион бүтээх,

хэрэгжүүлэх, хэрэглээнд

нэвтрүүлэх

чадвартай

мэргэжилтэн бэлтгэх (Төгссөнөөс 4-5

жилийн дараа).

Page 31: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

30

CDIO стандарт 4 - Инженерийн удиртгал

Сургалтын робот ашигласан даалгавар гүйцэтгэх

Экологи боловсролын төвийн өртөөчилсөн

сургалтад хамрагдах

Нэг амьтанг дуурайсан механик хийцийн бичил

төсөл хэрэгжүүлэх

Сургуулийн орчин дахь экологийн

асуудлыг сонгож шийдвэрлэх, бичил төсөл хэрэгжүүлэх

CDIO стандарт 8 - Тонгоруу сургалтын лекцүүд

Page 32: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

31

CDIO стандарт 7 - Олон талт чадварыг хөгжүүлэх

Page 33: Тайлан - herp.mn REPORT CDIO 2015-2018.pdf · 3 1. cdio СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА Дэлхийн инженерийн

32

Тайланг хянасан: Т.Амаржаргалан, БСШУСЯ-ны ДББГ-ын дарга

Б.Мөнхзул, ДБШТ-ийн зохицуулагч

Н.Батчимэг, ДБШТ-ийн мэргэжилтэн

Тайланг боловсруулсан:

Д.Ариунболор, CDIO- Боловсролын зөвлөх

С.Уянга, CDIO- Сургалтын зөвлөх