Ахисан түвшний cdio хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ report cdio...

21
Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ АХБ ТӨСӨЛ №: 43007-023 ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ МОН-2766

Upload: others

Post on 13-Oct-2020

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

Ахисан түвшний

CDIO хэрэгжилтийн

ТАЙЛАН

/2018-2019/

АХБ ТӨСӨЛ №: 43007-023

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ МОН-2766

Page 2: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

1

УДИРТГАЛ

Ахисан түвшний CDIO арга зүйг ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, МУБИС, ҮБХИС-ийн 6

хөтөлбөрт нэвтрүүлэх мастер багш нарыг бэлтгэх, тэдэнд арга зүйг эзэмшүүлэх, CDIO

санаачлагыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах болон түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор

2018 оны 04-р сарын 03-ны өдөр Монгол улсын БСШУСЯ болон Сингапурын Темасек

сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар эхэлсэн болно.

Тайланг хянасан: Т.Амаржаргалан, БСШУСЯ-ны ДББГ-ын даргын

үүрэг гүйцэтгэгч

М.Энхээ, БСШУСЯ-ны ДББГ-ын мэргэжилтэн

Б.Мөнхзул, ДБШТ-ийн зохицуулагч

Н.Батчимэг, ДБШТ-ийн мэргэжилтэн

Тайланг боловсруулсан: Д.Ариунболор, CDIO- Боловсролын зөвлөх

С.Уянга, CDIO- Сургалтын зохицуулагч

Page 3: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

2

АГУУЛГА

хуудас

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР, ТАНИЛЦУУЛГА………………………………….................3

CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА............................4

ТӨСЛИЙН НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛ.....................................................................................6

ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ……………………………………………………………………...6

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭРЭГЖИЛТ .................7

БҮЛЭГ 1-6, (ҮЙЛ АЖИЛЛАГАА 1-24).............................................................................................7-15

БУСАД...................................................................................................................................................15

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ЗАРДЛЫН ТООЦОО.........................................................................16

ТӨСЛИЙН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ........................................................................................................16-17

6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН................................................................

ХАВСРАЛТ..........................................................................................................................................

• Нэгдсэн төсөв

• Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө

• Тушаал, удирдамж

• Сургалтын мэдээлэл

Page 4: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

3

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

CDIO Initiative- CDIO-санаачлагa

C-Conceive - Сэтгэх

D-Design - Зохиох

I-Implement -Бүтээх

O-Operate - Хэрэглэх

ТF- Темасек сан

SP- Сингапурын Политехник

PLO- Programm learning outcome- хөтөлбөрийн үр дүн

PEG-Program educational goal- хөтөлбөрийн зорилго, зорилтууд

CLO-Course learning outcome-хичээлийн суралцахуйн үр дүнгүүд

PEO- Program educational objectives- сургалтын зорилтууд

Syllabus- Хичээлийн хөтөлбөр

АХБ- Азийн хөгжлийн банк

БСШУСЯ- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

ДБШТ- Дээд боловсролын шинэчлэлийн төсөл

ШУТИС- Шинжлэх ухаан, технологийн их сургууль

МУИС- Монгол Улсын их сургууль

ХААИС-Хөдөө аж ахуйн их сургууль

СУИС-Соёл урлагийн их сургууль

МУБИС- Монгол Улсын боловсролын их сургууль

ҮБХИС-Үндэсний батлан хамгаалахын их сургууль

ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ТӨСЛИЙН НЭР: “ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛЫН

ШИНЭЧЛЭЛ-CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙГ ТӨРИЙН 6

СУРГУУЛЬД / ШУТИС, ХААИС, МУИС , СУИС, МУБИС,

ҮБХИС-Д НЭВТРҮҮЛЭХ ”

ТӨСЛИЙН ДУГААР: 43007

ТАЙЛАНГИЙН ХАМРАХ ХУГАЦАА: 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САР – 2018 ОНЫ 12 ДУГААР САР

ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

ЯАМ

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: ТӨРИЙН СОНГОГДСОН 6 СУРГУУЛЬ

САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР

ТӨСЛИЙН ӨРТӨГ: 795129.22 МЯН. АМ.ДОЛЛАР

ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ: Д.АРИУНБОЛОР / CDIO БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨХ/

С.УЯНГА /CDIO СУРГАЛТЫН ЗОХИЦУУЛАГЧ /

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД: ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, МУБИС, ҮБХИС-ИЙН 6

ХӨТӨЛБӨРИЙН БАГШ НАР

Page 5: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

4

1. CDIO СТАНДАРТ, АРГА ЗҮЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ

НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

Манай улс засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн

(ЗГҮАХ-3.2.18)-д “Үр дүнд суурилсан боловсрол-(ҮДСБ)-ын үзэл баримтлалыг

хэрэгжүүлэх” зорилт дэвшүүлсэн нь дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэн

улмаар Монгол улсын бүх их дээд сургуулийн сургалт, судалгааны ажлын чанар, удирдлагыг

шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлж байна. БСШУСЯ-аас баримталж буй Дээд

боловсролын шинэчлэлийн хүрээнд: 2015 оноос Инженерийн боловсролын салбарт “Үр

дүнд суурилсан сургалтын CDIO стандарт, арга зүйг” нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг

эхлүүлж, эхний үе шатыг дуусгаад байна. Энэ ажлын хүрээнд БСШУСЯ нь CDIO-Азийн

бүсийн төв, Сингапурын Политехникийн сургууль, Темасек сантай 2015 оны 10 сарын 20-

ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуран хамтран ажилласнаар

Сингапурын Политехникийн зөвлөх багш нартай хамтран 6 цуврал сургалтыг амжилттай

зохион байгуулж, ШУТИС, МУИС, ХААИС-ийн 165 багшийг хамруулан, тэдний дундаас 26

мастер багшийг сонгон Монголын анхны мастер багш нарыг бэлтгэсэн.

Түүнчлэн төслийн эхний үе шат нь БСШУСЯ, ДБШТ, АХБ-ны санхүүжилтээр

амжилттай хэрэгжиж их, дээд сургуулийн багшийг чадавхижуулах сургалт 2000 гаруй

багшид мөн CDIO Азийн бүсийн төвтэй хамтарч хөтөлбөрт үнэлгээ хийх арга зүйд 10

багшийг сургах, “Үр дүнд суурилсан боловсрол” сэдэвт эрдэм шинжилгээний улсын болон

олон улсын хэмжээний хурлыг нийт 3 удаа, гадаад туршлага судлах бүсийн болон олон

улсын нийт 7 хурал, сургалт семинарт 70-80 орчим багш төлөөлөл оролцуулах, ШУТИС-ийн

3 хөтөлбөрийн нийт 8 урланг ашиглалтанд оруулж, түүнд хэрэглэх тавилга, тоног

төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулах, төслийн хүрээнд туршилтын гурван

хөтөлбөр болох “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Үйлдвэрлэлийн автоматжуулалт”,

“Цахилгаан холбоо”-ны 95 хичээлийн хөтөлбөр, үнэлгээний арга зүйг CDIO стандарт, арга

зүйн дагуу шинэчлэн боловсруулах, арга зүйн зөвлөмжийн 6 багц гарын авлагыг

боловсруулан, нийт 12000 ширхэгийг хэвлүүлж түгээн дэлгэрүүлэх, орчуулгын болон цахим

сургалтын материал бэлтгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.

Энэхүү төслийн эхний шатны үр дүнд оюутны бүтээлч ур чадвар дээшилж, идэвхи

оролцоо сайжирсан бөгөөд суралцах сонирхол нэмэгдэн, дадлагажих боломж бүрдсэнээр

төгсөгчдийн эзэмших мэдлэг, чадвар, хандлагад эерэг өөрчлөлт орж байна. Багшийн хувьд

заах арга зүйн уламжлалт аргаас бүтээлч, идэвхитэй сургалтын арга зүй рүү шилжиж

хичээлийн уялдаа холбоо сайжирч багш нар хамтран багаар ажиллах, урьдчилж үр дүнгээ

тооцоолж түүнд тохирсон сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар харилцан судлаж

шийдвэрлэдэг болсон.

Төслийн эхний шатны ажлын хүрээнд ШУТИС-ийн туршилтын гурван хөтөлбөр

болох “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Үйлдвэрлэлийн автоматжуулалт”, CDIO

стандарт, арга зүйг, нэвтрүүлж эхлэсэн бөгөөд ШУТИС-ийн “Цахилгаан холбоо” болон

ХААИС-ийн “Механикийн инженер”-ийн хөтөлбөрүүд олон улсын байгууллага АБЕТ-аар

магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж олон улсын шинжээчийн багаар үнэлүүлэх үйл

ажиллагаа амжилттай явагдаад байна. Түүнчлэн ШУТИС-ийн 3 хөтөлбөрийн хэрэгжилтийн

үр дүнгийн тайланг хэлэлцэж, шинээр 26 хөтөлбөрт CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэхээр

захирлын тушаал гарч хэрэгжиж байна.

Цаашид бид 21-р зууны бүтээлч ур чадвартай, эерэг хандлага, төлөвшилтэй,

манлайлагч, нийгмийн эрэлтэнд нийцсэн чадамжтай мэргэжилтнийг бэлтгэхийн тулд дээрх

ажлын үр дүнг бодитой олонд хүртээлтэй болгох бусад их, дээд сургуулиудад нэвтрүүлж,

Page 6: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

5

түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтворжуулахын тулд төслийн 2 дахь шат буюу Ахисан

түвшний CDIO-г 2018 оноос эхлүүлээд байна. Төслийн ахисан түвшний сургалтыг дараах

зорилгоор эхлүүлж хийгдэх ажлуудыг БСШУСЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөнд

тусгасан болно.

2.Зорилго

CDIO-ийн стандарт, арга зүйг ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, ҮБХИС, МУБИС-ийн

хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх, инженер технологийн CDIO загварыг сургалтын

системд нэвтрүүлэх ажиллагааг тогтворжуулах, сайжруулах, хөтөлбөр болон багшийг

чадавхижуулах, сургалтын орчинг бүрдүүлэх, үнэлгээний арга зүйг шинэчлэх чиглэлээр

CDIO Азийн бүсийн төвтэй хамтран Сингапурын Политехникийн их сургуулийн зөвлөх

багш нараас сургалт авах, дотоодод түгээн дэлгэрүүлэх, сургалтын хөтөлбөрийн үйл

ажиллагаа, үр дүнд нэгдсэн үнэлгээ хийж, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг тогтмол

хийх арга зүйд суралцаж, үйл ажиллагааг тогтмолжуулан, дотоодын болон ОУ-ын

байгууллагаар магадлан итгэмжлүүлэхэд бэлтгэх зорилготой.

3.Үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр

CDIO стандарт нэвтрүүлэх арга зүй, аргачлал боловсруулах, CDIO санаачлагын цуврал

дотоод сургалт зохион байгуулах, арга зүйг нэвтрүүлэх ажлын хэсэг ажиллуулах,

хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, сайжруулах зөвлөмж гаргах,

зөвлөх зэрэг хэлбэрээр хийгдэнэ.

4.Хэрэгжүүлэх ажлууд:

CDIO стандарт нэвтрүүлэх арга зүй, аргачлалыг сайжруулах, нэвтрүүлэх

- Хөтөлбөрөөр эзэмших цогц чадамжийн жагсаалтыг гаргах, чадамжуудыг

сайжруулах арга зүй, сургалтын орчин, сурганы дэвшилтэт арга зүй, боловсролын

шинэ тогтолцоог нэвтрүүлэх ажлыг тогтворжуулах арга зүйн зөвлөмж

боловсруулах

- Монгол Улс CDIO-2020 Бүсийн хурлын зохион байгуулах ажлыг эхлүүлж, Азийн

төвөөс зөвшөөрөл авах

Ахисан түвшний CDIO стандарт, арга зүйн цуврал гадаад, дотоод сургалт зохион

байгуулах

- Их дээд сургуулийн удирдлагуудыг Сингапурт өдрийн сургалтанд хамруулах

- ОУ-ын болон Бүс нутгийн хуралд ИДС-ийн төлөөллийг оролцуулах

- Эрдэм шинжилгээний 3 удаагийн хурал зохион байгуулах

- CDIO ахисан түвшний арга зүйг эзэмшүүлэх цуврал 5 багц сургалтыг дотоодод

зохион байгуулах

- 26 мастер багшийг Сингапурт бэлтгэх

CDIO стандартыг нэвтрүүлэх ажлын хэсэг ажиллах

- cdio.edu.mn вэб хуудсыг тогтвортой ажиллуулж бүх сургалтын мэдээллийг улсын

хэмжээнд нээлттэй болгох, арга зүйн сургалтын материал боловсруулж, цахим

хичээлийг хөгжүүлэх

- CDIO ТВ хичээлийн төсөл боловруулж туршиж эхлэх

Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, сайжруулах

- CDIO үнэлгээний аргаар стандартын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэнд

хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, сайжруулах, зөвлөмж гаргах, Үр дүнг дотоодод

Page 7: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

6

болон олон улсад магадлагдахад бэлэн өгөгдөл болгон ашиглах аргачлал

боловсруулах

- Үнэлгээний үр дүнгээр сургалтын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар

ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

- Үнэлгээний үр дүнгээр өгөгдлийн сан байгуулах, дотоодод болон ОУ-ын

боловсролын байгууллагын мэдээллийн санд ороход бэлтгэх

5. Санхүүжилт

CDIO стандарт, арга зүйн ахисан шатны сургалтыг эхлүүлэхэд зарцуулагдах төсвийг “Дээд

боловсролын шинэчлэлийн төсөл”-өөс санхүүжүүлж байна. Үүнд: CDIO санаачлагын цуврал

гадаад болон дотоод сургалт зохион байгуулах, Эрдэм шинжилгээний хурал зохион

байгуулах, CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх арга зүй, аргачлалыг сайжруулах, CDIO

стандартыг нэвтрүүлэх ажлын хэсэг ажиллуулах зэрэг орно.

2. ТӨСЛИЙН НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛ

1. Энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр Дээд боловсролын шинэчлэлийн

хүрээнд шинэ арга технологийг судлах, бодит үр дүнг ШУТИС, МУИС, ХААИС,

СУИС, ҮБХИС, МУБИС-ийн 6 хөтөлбөрт туршиж эхлэхээс гадна арга зүйг

нэвтрүүлэхийн тулд танилцуулах, ойлгуулах түгээн дэлгэрүүлэх ажлыг илүү

өргөн хүрээнд зохион байгуулж мастер багш нараар дамжуулан бусад их дээд

сургуулиудын профессор, багш нарт цуврал сургалтаар дамжуулан мэдээлэл

хүргэнэ. Ингэснээр нийгэмд чиглэсэн хүний нөөцтэй холбоотой олон тулгамдсан

асуудлыг шийдвэрлэхэд суурь болох;

2. Энэхүү төсөл хэрэгжиж эхлээд дээд боловсролын чанарын баталгаажуулалт,

үнэлгээний системийг бодитой болгох, улсын болон хувийн их дээд сургуулиудад

энэ аргыг үр дүнтэй нэвтрүүлэх үндэс суурь, бэлтгэл хангагдах;

3. CDIO стандарт, арга зүйг сургууль төдийгүй ажил олгогчдод танилцуулснаар

сургууль болон ажил олгогч үйлдвэрийн газруудын уялдаа холбоо сайжирч эхлэх,

цаашид тухайн сургууль нийгмийн эрэлт хэрэгцээнд сургуулийн зорилго,

зорилтоо нийцүүлж улмаар сургалтын хөтөлбөрөөр дамжуулж шаардлагатай

бүтээгдэхүүнийг /төгсөгчийг/ нийгэмд нийлүүлэх;

4. CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлснээр нийгмийн эрэлтэнд нийцсэн чадамжтай,

технологийн хөгжил ба судалгаа шинжилгээний ажлын нийгэмд үзүүлэх стратеги

нөлөө, ач холбогдлыг бүрэн ойлгосон, нийгэмшил харилцааны ур чадвартай

мэргэжилтнийг бэлтгэж, аж үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц өгөх;

3. ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ

Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (ДБШТ) нь Азийн хөгжлийн банкны (АХБ)-

ны зээлээр Боловсрол соёл шинжлэх ухааны яам (БСШУЯ)-наас явуулж буй Монголын дээд

боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд (а) дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн

чанар, нийцлийг сайжруулах; (б) дээд боловсролын удирдлага, санхүүжилт, засаглалын үр

өгөөжийг дээшлүүлэх; (в) дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд

чиглэгдэж байна. Төслийн үр дүнд дээд боловсролын системийн тэгш найдвартай байдал

Page 8: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

7

хангагдахаас гадна удирдлага зохион байгуулалт сайжирна. Мөн төслийн үр дүнд

хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангасан дэлхийд өрсөлдөх чадвартай дээд боловсрол

эзэмшсэн төгсөгчид бий болно гэсэн зорилтуудыг тавьсан. Монгол улсын хувьд дээд

боловсролын системийг бүтэц зохион байгуулалт, агуулга, чанар зэрэг олон талаас нь

шинэчлэх шаардлагатай бөгөөд энэ ажил 2012 оноос илүү эрчимжиж томоохон төсөл

хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байна. Дээд боловсролын сургалтын агуулга, арга зүйг

дэлхийн жишигт хүргэн бүрэн шинэчилсэнээр төгсөгчдийн чанар, чадамж дээшлэх бөгөөд

мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх гол түлхүүр болох нь ойлгомжтой. Тэр дундаа

инженер технологийн чиглэлийн сургалтын үр дүнгээс улс орны хөгжил илүү их

хамааралтай.

Ийнхүү Монгол улсын засгийн газрын бодлогын хэрэгжилт болон дээд боловсролын

стратеги төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилго, зорилтуудыг биелүүлэхийн тулд 2015

оноос эхлэн БСШУЯ, АХБ-ны санхүүжилттэй "Дээд боловсролын шинэчлэлийн төсөл"-ийн

хүрээнд хэрэгжүүлж буй "Олон улсын инженерийн боловсролын шинэчлэл-CDIO стандарт,

арга зүйн ахисан шатны сургалтыг төрийн 6 сургуульд нэвтрүүлэх" төсөл 2018 оноос

үргэлжлэн эхэлсэн ба үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, шаардагдах

санхүүжилтийн тооцоо зэргийг эцэслэн боловсруулж, төслийн хүрээнд нийтдээ 795129.22

мян ам.долларыг зарцуулахаар төлөвлөж, дараах үндсэн зургаан зорилтыг

дэвшүүлсэн.Үүнд:

1. “Үр дүнд суурилсан боловсрол”-ын CDIO стандарт арга зүйгээр хангах, хөтөлбөр

болон багшийг чадавхижуулах цуврал сургалтыг гадаад багш нартай хамтран зохион

байгуулах, арга зүйг түгээн дэлгэрүүлэх чадамжтай сургагч мэргэжилтэнг бэлтгэх;

2. Цахим сургалтын орчинг шинэ арга зүйд нийцүүлэн бүрдүүлэх;

3. Багшийн хөгжлийг дэмжих орчинг сайжруулах;

4. Хөтөлбөрт шинэ арга зүйг нэвтрүүлэх ажлын хэсгийг сургууль тус бүр дээр

ажиллуулах;

5. Олон улсын болон бүс нутгийн хуралд багш нарыг оролцуулах, дотоодод эрдэм

шинжилгээний хурал зохион байгуулах, зөвлөмж гаргах, зөвлөх хэлбэрээр хийгдэнэ.

Дээрх төслийн зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах, зөвлөн гүйцэтгэх үүргийн дагуу

CDIO боловсролын зөвлөх Д.Ариунболор /2017 оны 03 сараас/, CDIO сургалтын зөвлөх

С.Уянга /2015 оны 11 сараас/ нар хувь зөвлөхийн гэрээг БСШУСЯ-тай байгуулж Дээд

боловсролын шинэчлэлийн төсөлд дотоодын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанд

гэрээнд тусгасан заалтын дагуу зөвлөхүүдийн эхлэлийн тайлан, сарын тайлан болон

улирлын тайланг өнгөрсөн саруудад БСШУСЯ, дээд боловсролын шинэчлэлийн төслийн

нэгжид хүргүүлж танилцуулсан. Энэхүү тайланд төслийн хоёр дахь үе шат буюу 2018 оны

01 сарын 01-ээс 2018 оны 12 сарын 31-ний хооронд хийгдсэн үйл ажиллагааг хамруулж

байна. Төслийн зорилго, зорилтын хүрээнд хийгдсэн нарийвчилсан төлөвлөгөөний

хэрэгжилт бүхий нийт 6 бүлэг, 25 ажлын гүйцэтгэлийг тайлагнаж, хавсралтыг хавсаргав.

4. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ,

ХЭРЭГЖИЛТ

"Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанар нийцэл"

Page 9: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

8

Биелэлт Үйл ажиллагаа Хугацаа Хариуцах эзэн

90%

Гурван бие даасан зөвлөх ажиллах, CDIO

санаачлага нэвтрүүлэх арга зүй, аргачлал

боловсруулах, CDIO стандарт арга зүйгээр

хангах чиглэлээр:

2018-2019 БСШУСЯ, ТХН

CDIO стандартыг нэвтрүүлэх орчин

бүрдүүлэх, багшийн хөгжлийн төвийг

дэмжих санхүүгийн дэмжлэг үзүүлэх

чиглэлээр:

2018-2019 БСШУСЯ, ТХН,

ҮХ 60%

90%

CDIO санаачлагын цуврал сургалт зохион

байгуулах, багшийг чадавхижуулах

чиглэлээр:

2018-2019 ЗӨВЛӨХ

60%

CDIO стандартыг нэвтрүүлэх ажлын хэсэг

ажиллах, цахим хичээл бий болгох

нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр:

2018-2019 АЖЛЫН ХЭСЭГ

70% CDIO санаачлагын материал хэвлүүлэх

чиглэлээр: 2018-2019

БСШУСЯ, ТХН,

ҮХ

50% Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн

үнэлгээ хийлгэж, сайжруулах чиглэлээр: 2018-2019

БСШУСЯ, ТХН,

АЖЛЫН ХЭСЭГ

Тайлбар: нийт 6 бүлэг, 25 үйл ажиллагаа.

БҮЛЭГ-1: ГУРВАН БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ АЖИЛЛАХ, CDIO САНААЧЛАГА

НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ, CDIO СТАНДАРТ АРГА

ЗҮЙГЭЭР ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:

/ҮЙЛ АЖИЛЛАГАА 1-4/

1. Гурван бие даасан зөвлөх ажиллах

Инженер технологийн зургаан хөтөлбөрт Ахисан түвшний CDIO арга зүйг 5 багц сургалтаар

чиглүүлэн, хөтөлбөри нэвтрүүлэх ажлыг чиглүүлэх 3 үндэсний зөвлөхөөс CDIO

Боловсролын зөвлөх болон Сургалтын зохицуулагч гэсэн хоёр хүний гэрээг сунган

ажиллуулж байна. CDIO арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд Судалгаа хөгжлийн асуудал

эрхэлсэн зөвлөхийг 2018 оны 11 сард шинэчлэн зарлаж сонгон шалгаруулахад бэлэн

болгосон боловч АХБ-наас шаардлагагүй гэж үзсэн. CDIO зөвлөхүүд дараах үр дүнд

хүрэхийг зорьж ажиллаж байна, үүнд: (i) CDIO-ийн ур чадварын зураглал хийх, CDIO-ийн

ур чадваруудыг сайжруулах, CDIO-ийн сургахуй, суралцахуйн орчинг шинэчлэх,

Тогтвортой хэрэгжүүлэх гэсэн 4 үндсэн Сургалт хэсэг бүхий боловсролын хөтөлбөрийг 6 их

сургуульд нэвтрүүлж хэрэгжүүлэх; (ii) Дээд боловсролын сургалт явуулдаг бүхий л

байгууллагад CDIO стандартыг сурталчилах; (iii) CDIO стандартыг хэрэглэх болон

нутагшуулахад чиглэсэн санал, зөвлөмж, зааварчилгааг БСШУСЯ болон ДБСБ-д зориулж

боловсруулах зэрэг багтана.

Page 10: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

9

2. Монгол Улс CDIO-2020 Бүсийн хурлын зохион байгуулах ажлыг эхлүүлж, Азийн бүсийн

төвд хүсэлт гаргах, зөвшөөрөл авах

Японы Каназава хотод 2018 оны 07-р сард болсон CDIO 2018 Олон улсын хурлаас ШУТИС-

ийн МХТС-ийн багш Т.Уранчимэг зөвшөөрөл авсаны дагуу CDIO2020 хурлыг Монгол улсад

зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор 2019 оны 03-р сард БНХАУ-ын

Дайлан хотод болох CDIO2019 Азийн бүсийн хуралд ШУТИС, МУИС, СУИС, ХААИС,

МУБИС, ҮБХИС-ийн төлөөлөл 12 хүнийг оролцуулах ажлыг төлөвлөж байна.

3. Хөтөлбөрүүдэд шинэ арга зүйг нэвтрүүлэх ажлын хэсгийг сургууль тус бүр дээр

ажиллуулах

ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, МУБИС, ҮБХИС-ийн “Уулын баяжуулалтын технологи”,

“Электроникийн инженер”, “ХАА-н инженер”, “График дизайн”, “Дизайн технологийн

багш”, “Авто инженер” хөтөлбөрт Ахисан түвшний CDIO арга зүйг нэвтрүүлэх ажлын

хэсгийг сургууль тус бүр дээр байгуулсан ба энэхүү ажлын хэсгүүд хэрэгжүүлэлтийн ажлыг

удирдан зохион байгуулахаар төлөвлөгөө гарган, МУИС-ийн Эрдэм шинжилгээний албаны

дарга Т.Энхдөлөөр ахлуулан үйл ажиллагааг чиглүүлэх, сургалт зохион байгуулах,

хэрэгжүүлэх, нотолгоо бэлтгэхээр ажиллаж байгаа ба 2019 оны 3 ба 6 дугаар саруудад

шалгуулан, дүгнүүлэхээр бэлтгэж байна. Үүнд:

1. Өөрсдийн харьяа сургуульдаа ахисан түвшний CDIO аргачлалыг нэвтрүүлэхийн тулд

авах алхам, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, Сингапурт болсон мастер

багш нарыг бэлтгэх сургалтан дээр 10-р сарын 31-ны өдөр ШУТИС, МУБИС, МУИС,

11-р сарын 01-ны өдөр СУИС, ХААИС, ҮБХИС-ийн багш нар хэлэлцүүлэн багш

нараас заавар, зөвлөгөө авав.

2. Ахисан түвшний CDIO арга зүйг нэвтрүүлэх хөтөлбөрийн дараа хамгийн багадаа нэг

аргачлалыг сургуульдаа үе шаттайгаар нэвтрүүлэх төлөвлөлт дээр үндэслэн

Байгууллагын болон системийн хувьд хийгдэж буй өөрчлөлтийг дүгнэн, тайланд

оруулахаар болов.

3. Ахисан түвшний CDIO арга зүйг түгээн дэлгэрүүлэхээр явуулсан сургалтанд

оролцогчдын санал, үнэлгээ дээр үндэслэн сургалтыг цаашид сайжруулах үнэлгээг

хийн, дүгнэлт боловсруулна (тайланд оролцогчдын ирц, хувийн мэдээлэл, үнэлгээний

хуудас болон сургалтын дараах үр дүнг оруулна).

4. Сургалт зохион байгуулах багтай хамтран Түгээн дэлгэрүүлэх сургалтыг явуулах 26

мастер багшийг суралцагчдаар үнэлүүлэх ажлыг удирдан явуулна.

5. Сар бүрийн уулзалтын тэмдэглэл, хэрэгжилтийн ажлын явц, баримт, нотолгоо,

гүйцэтгэлийн талаар тайланг зөвлөх Д.Ариунболор-т ирүүлнэ.

6. Ахисан түвшний CDIO арга зүйн CDIO чадваруудыг зураглах, сайжруулах, заах

болон суралцахуйн аргазүйг шинэчлэх, тогтвортой байдлыг хангах аргыг оролцогч 6

их сургуульд хэрэгжүүлж буй ажлын тайланг төлөвлөлт, баримт, нотолгооны хамт

боловсруулан Сингапурын Tемасек сан болон БСШУСЯ-нд хүлээлгэж өгөхөөр болов.

4. CDIO стандарт арга зүйгээр хангах чиглэлээр:

Page 11: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

10

Хөтөлбөрөөр эзэмших цогц чадамжийн жагсаалтыг гаргах, чадамжуудыг сайжруулах арга

зүй, сургалтын орчин, сурганы дэвшилтэт арга зүй, боловсролын шинэ тогтолцоог

нэвтрүүлэх ажлыг тогтворжуулах арга зүйн зөвлөмж боловсруулах чиглэлээр 6 сургуулийн

17 гишүүнтэй баг ШУТИС-ийн Дизайны салбарын эрхлэгч Д.Түмэнболдоор ахлуулан

Ахисан түвшний CDIO арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургалт явуулахаар байгуулагдан

дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр бэлтгэж байна. Үүнд:

1. Ахисан түвшний CDIO арга зүйг түгээн дэлгэрүүлэх сургалтын хөтөлбөр болон

бэлтгэл үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, сургалтыг 2019 оны 1-р сараас

эхлэн зохион байгуулах;

2. Түгээн дэлгэрүүлэх сургалтын материалыг боловсруулах (CDIO чадваруудыг

зураглах, сайжруулах, заах болон суралцахуйн орчныг шинэчлэх, тогтвортой

байдлыг хангах гэсэн 4 үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил,

илтгэл /presentation/, хэлэлцүүлэгийн материал болон бэлтгэл хангах);

3. Сургалтын ложистикийн ажлыг төлөвлөх, бэлтгэх (сургалтын илтгэл, тараах

материал, сургалтын үеэр ашиглах дасгал, бэлэн загвар, бичгийн хэрэгсэл, сургалтын

материал, сургалтын төсөв, проектор, зөөврийн компьютер, аудио видео тоног

төхөөрөмж, сандал ширээний хуваарилалт, оролцогчдын ирцийн бүртгэл г.м);

4. Бэлтгэл үеийн болон түгээн дэлгэрүүлэх сургалтыг 2019 оны 6 дугаар сард хийхээр

бэлтгэн, сургалтуудын тайланг сар бүр гарган (оролцогч сургууль тус бүрээс нотлох

баримтыг авч хавсаргана), зөвлөх Д.Ариунболор-т ирүүлэхээр болов.

БҮЛЭГ-2: CDIO СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ, БАГШИЙН

ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ ДЭМЖИХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

ЧИГЛЭЛЭЭР:

/ҮЙЛ АЖИЛЛАГАА 6-7/

5.Багшийн хөгжлийн нэгдсэн төвийн орчинг бүрдүүлэх:

CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд Төгсөгчдөд олгох ур чадварын

жагсаалтыг зураглах, чадамжийг сайжруулах, багшлахуйн болон сурахуйн арга зүйг

шинэчлэх, CDIO стандарт арга зүйг тогтворжуулах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг

бүрдүүлсэн багшийн хөгжлийг дэмжих орчинг ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, ҮБХИС,

МУБИС дээр бүрдүүлэхэд чиглэсэн нийтлэг шаардлагыг боловсруулахаар мастер багш

нарын хамт ажиллаж байна. Нийтлэг шаардлагыг хангасан багш нарын заах арга зүйг

дэмжих Дижитал профессорыг бэлтгэх студи, лабораторийн өрөө, семинарын өрөө, лекцийн

өрөөнд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийн техникийн тодорхойлолт,

вебийн хайлтын холболт зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. 6 сургуулийн 17

хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж багш хичээлээ идэвхитэй сургалтын арга зүй, холимог,

тонгоруу аргуудаар бэлтгэх дижитал төхөөрөмж бүхий өрөөнд тавигдах техникийн бичиг

баримт, үнийн жагсаалтыг бэлтгэсэн.

Page 12: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

11

БҮЛЭГ-3: CDIO САНАААЧЛАГЫН ЦУВРАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ

/ҮЙЛ АЖИЛЛАГАА 8-13/

8. CDIO ахисан түвшний арга зүйг эзэмшүүлэх зорилгоор 6 их сургуулийн 260 оролцогчдод

дотоод сургалтыг Сингапур Политехникийн багш нартай хамтран зохион байгуулах

/дотоод сургалт/

Багц сургалт 2-ын хүрээнд CDIO ахисан түвшний арга зүйг танилцуулах хоёр өдрийн

семинарыг 2018 оны 4 сарын 3, 4-ний өдөр сонгогдсон 6 сургуулийн 160 багш, мэргэжилтэнд

(үүнээс 94 эмэгтэй) явуулсан. Сургалтаар CDIO-ийн ахисан түвшний хандлагыг

нутагшуулах, нийгмийн эрс өөрчлөлтийг байгууллага хэрхэн давж гарах, CDIO-ийн ур

чадварын зураглал хийх, CDIO-ийн ур чадваруудыг сайжруулах бэхжүүлэх, CDIO-ийн

сургахуй, суралцахуйн орчинг шинэчлэх, Тогтвортой хөгжүүлэх талаар ойлголттой болсон.

Column1 Семинар/хугацаа Оролцогчийн

тоо

0 CDIO –гийн суурь чадваруудыг бий болгох (БСШУСЯ,

Мастер сургагчид)

46

3 өдөр (1 семинар)CDIO –гийн суурь Сургахуй,

Суралцахуйн үндэс

1 25 ахлах лидерт манлайллын чадваруудыг бэхжүүлэх

(СИНГАПУРЫН ПОЛИТЕХНИК)

25

2 өдрийн 1 семинарыг СИНГАПУРЫН ПОЛИТЕХНИК

дээр хийх

2 CDIO-ийн ахисан түвшний Санаачлагын шинэ

чадваруудыг бий болгох (СИНГАПУРЫН

ПОЛИТЕХНИК)

160

2 өдөр- CDIO-ийн ахисан түвшний Санаачлагыг мэдэж

авах

3 CDIO-ийн ахисан түвшний арга зүйн шинэ

чадваруудыг бий болгох (СИНГАПУРЫН

ПОЛИТЕХНИК)

50

18 өдрийн 4 семинараар CDIO-ийн арга зүйд суралцах

4

26 мастер сургагчийн CDIO-ийн ахисан түвшний

Хандлагын чадваруудыг хөгжүүлэх (СИНГАПУРЫН

ПОЛИТЕХНИК)

26

6 өдрийн 2 семинарыг CDIO-ийн мэргэшсэн сургагч нарт

хийх

5 CDIO-ийн ахисан түвшний арга зүйг түгээн

дэлгэрүүлэх семинар (мэргэшсэн сургагчид)

100

Түгээн дэлгэрүүлэх сургалт

Page 13: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

12

9. ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, ҮБХИС, МУБИС болон ДБСБ-ын багш нарт CDIO

ахисан шатны арга зүйг эзэмшүүлэх, танилцуулах сургалтууд зохион байгуулах, арга

зүйгээр хангах /бэлтгэгдсэн сургагч багш нарын -дотоод сургалт /

Багц сургалт 3-ын хүрээнд 18 өдрийн цуврал 4 семинараар Инженер технологийн хөтөлбөрт

Ахисан түвшний CDIO арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа 7 сургууль болон CDIO

ажлын багаас 50 хүнийг сонгож сургалтанд хамруулж байна. Үүнд: МУИС 9, ШУТИС 11,

ХААИС 8, СУИС 7, ҮБХИС 7, МУБИС 5, CDIO 2 зөвлөх, ТТДС 1 хүн тус тус орсон. CDIO

сургалтын арга зүй, аргачлалыг 6 сургуулийн тодорхой хөтөлбөрт түшиглэн нэвтрүүлэх

зорилгоор МУИС-ийн Электрон системийн инженер, ШУТИС-ийн Уул уурхайн

баяжуулалтын технологи, ХААИС-ийн ХАА-н инженер, ҮБХИС-ийн Автын инженер,

СУИС-ийн График дизайн, МУБИС-ийн Дизайн технологи гэсэн 6 хөтөлбөрийг сонгосон.

Багц сургалт 3-ын “CDIO ур чадварыг зураглах” 1-р семинарын зохион байгуулалтыг

ХААИС-ийн багш нарын багтай хамтран 5-р сарын 7-10-ны өдөр явууллаа. Сургалтанд

сонгогдсон 50 (үүнээс 29 эмэгтэй) оролцогч нь (i) Ирээдүйн өөрчлөлтөнд нийцүүлэн эрс

өөрчлөгдөж буй аж үйлдвэрийн эрэлтэнд тохирсон ур чадварууд, төрхийг тодорхойлох, (ii)

Ирээдүйн төгсөгчдийн CDIO-гийн ур чадваруудын зураглалыг боловсруулах мэдлэгтэй

болсон. Энэ нь өнөөгийн оюутны суралцахуйн хэрэгцээг тодорхойлсноор үйлдвэрлэлд

гарахад бэлтгэгдсэн төгсөгч болох тэмүүллийг бий болгоход чиглэнэ.

Багц сургалт 3-ын “CDIO ур чадварыг сайжруулах” 2-р семинарын зохион байгуулалтыг

СУИС-ийн багш нарын багтай хамтран 2018 оны 06-р сарын 04-08 ны өдөр явуулав. Мөн

Багц сургалт 3-ын “CDIO-г заах ур чадварыг дээшлүүлэх” 3-р семинарын зохион

байгуулалтыг МУИС-тай хамтран 2018 оны 08-р сарын 20-24-ны өдрүүдэд олон улсын

зөвлөхүүдийн дэмжлэг удирдлагаар явуулсан. Сургалтанд 6 сургуулийн 50 оролцогч (үүнээс

29 буюу 58% эмэгтэй) хамрагдаж идэвхтэй сургахуй, суралцахуйг дэмжих багшлах хандлага

ба сургалтын таатай орчныг шинэчлэхэд сургасан. Сургалтын таатай орчинг бүрдүүлэх

сурган ба орон зайн төлөвлөлтөнд шингээсэн суралцахуйн туршлагыг бүтээх үйл явц, арга

зүйд хэрэг болохуйц арга, хэрэгслийг сонгосноор сурган заах аргаа тодорхойлоход

суралцсан. Оролцогчдод дараах аргуудыг танилцуулж практик дээр туршиж үзсэн, үүнд:

Сурган заах аргад тохирох арга, хэрэгслийг тогтоох, оновчтой үнэлэх, Тухайн орчинд

оюутны суралцахуйн үйл ажиллагаанд тохирох орчны зураглал хийх, орчныг бий болгох,

сургалтын таатай орчны прототип загварыг гаргах зэрэг болно.

Багц сургалт 3-ын “CDIO-ийн санаачлагыг тогтвортой хөгжүүлэх” сэдэвтэй 4-р семинарын

зохион байгуулалтыг ҮБХИС хариуцан 2018 оны 09-р сарын 17-20-ны өдрүүдэд олон улсын

зөвлөхүүдийн дэмжлэг удирдлагаар явуулсан. Сургалтанд 6 сургуулийн 50 багш, ажилтан

(үүнээс 29 буюу 58% эмэгтэй) хамрагдаж CDIO-ийн хэрэгжилтийг тууштай хөгжүүлэхэд тус

болоход чиглэсэн стратегийн шаардлага ба мэргэжлийн сургалтын стандартыг өсгөхөд

чиглүүлэв. Энд мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн дадлага, мэргэжлийн ажил гэсэн 3

хүрээгээр мэргэжлийн хөгжлийг тодорхойлсон. Сургалтын төгсгөлд оролцогчид дараах

чадварыг эзэмшсэн, үүнд: (i) CDIO-гийн ахисан түвшний хүрсэн үзүүлэлт түүний чанар

болон хамаарсан хөтөлбөрийг хөгжүүлэхийн тулд одоогийн нөөц, чадвар, түншлэгч

байгууллагууд, оюутны шаардлагыг мэдэх; (ii) Чадвар, нөөц хоорондын гарч буй зөрүүг

Page 14: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

13

тодорхойлж CDIO-г хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл, тэр дундаа багш нарын сургалт,

хөгжүүлэлтэнд гарч буй саадыг илрүүлэх; (iii) CDIO-ийн хэрэгжилтийг бэхжүүлэхэд багш

дагалдуулан сургах ажлын ач холбогдлыг ойлгох зэрэг багтсан.

10. Ахисан шатны сургалтаас шалгарсан 26 мастер багшийг Сингапурт сургалтанд

хамруулан бэлтгэх /гадаад сургалт /

Багц сургалт 4-ийн Мастер сургагч бэлтгэх 1 болон 2-р семинараар 6 их сургуулийн 26

мастер сургагч багшийг (үүнээс 15 эмэгтэй ) сонгон шалгаруулж дотоодын болон гадаадын

гэсэн 2 удаагийн 6 өдрийн сургалтыг зохион байгуулсан. Дотоодод явуулах сургалтыг 2018

оны 10 дугаар сарын 8-10-нд явуулж CDIO-ийн ахисан түвшний хандлагын талаар суурь

мэдлэг олгох семинарын сургалтын материал, төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалтыг

хөгжүүлэх мэдлэг, ур чадварыг хангасан 26 оролцогчийг бэлтгэсэн. ШУТИС, МУИС,

ХААИС, СУИС, ҮБХИС, ҮБХИС-аас Ахисан түвшний CDIO арга зүйн чадавхийг

хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай дүүргэн сонгогдсон 26 багшийг 2018 оны 10-р сарын 31-

нээс 11-р сарын 02-ны өдрүүдэд Сингапурт сургалтанд хамруулан, үндэсний хэмжээний

мастер багшийг бэлтгэв.

Багц сургалт 4, семинар 1: ШУТИС, МУИС, СУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС-ийн 50

багшаас сонгогдсон 26 багшийг “Ахисан түвшний CDIO арга зүй”-г эзэмшин, хэрэгжүүлэх

чадвартай Мастер багш болгон бэлтгэх сургалтыг 2018 оны 10-р сарын 8-10-ны өдрүүдэд

зохион байгуулан, мастер багш нарыг бэлтгэн, цаашид хийгдэх түгээн дэлгэрүүлэх сургалт

болон 6 хөтөлбөрт хэрэгжүүлэх үйл явцын төлөвлөгөө, бэлтгэл ажил зэргийг хийсэн.

Багц сургалт 4, семинар 2: Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч

багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит орчин, үр дүнтэй танилцуулах,

өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх,

CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой

зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”,

“Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0

лаборатори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн,

косметикийн төв, ази номхон далайн ундаа үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний

үйлдвэржилтийн төвөөр зочиллоо. Ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш нарын

сургалтад хамрагдсанаар CDIO-г хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн туршлагатай бодит орчинд нь

танилцаж, сургалтын орчныг хэрхэн хөгжүүлсэн, сургалтын орчны нөлөө суралцагчдын

сурах идэвхи санаачлагад хэрхэн нөлөөлж буйг бодитоор харж, сургалтын орчныг үр дүнд

суурилсан сургалтын хөтөлбөр, идэвхитэй сургалтын арга, түүнийг сургалтын орчинтой

хамт цогцоор шийдэж өгсний ач холбогдлыг анхааран судлав. CDIO-г хэрэгжүүлэх явцад

ажил олгогчоос тавигдах шаардлага нь оюутны ур чадварын хүрээг хөгжүүлэх хөшүүрэг

болдог, тэр нь сургалтын хөтөлбөрийн хөгжлийн түлхүүр хэсэг болох онцгой ач холбогдлыг

олж харав. Оюутны мэргэжлийн чиг баримжааг анхнаас нь хүсэл эрмэлзлэлийн дагуу

олгоход дэмжлэг үзүүлэх нь тэдний хөгжлийн нэг чухал хэсэг болох, оюутны төсөл дээр

тулгуурлан хөгжүүлэх нь тэдний бие даасан сэтгэлгээний хөгжлийг загварчлах хүчин зүйл

болдог туршлагыг бид авсан болно.

Page 15: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

14

11. Ахисан шатны сургалтанд хамрагдах сургуулиудын болон яам, холбогдох

байгууллагуудын удирдлагын төлөөлөл бүхий 25 хүнийг Сингапурт сургалт, семинарт

хамруулах /гадаад сургалт /

Багц сургалт 1-ийн Удирдлагын түвшний CDIO танилцуулга 2 өдрийн семинарыг 5-р сарын

16-19-ний өдөр Сингапур улсын Сингапур Политехник сургуульд зохион явуулсан. Үүнд,

МУИС, ХААИС, ШУТИС, ҮБХИС, СУИС, МУБИС зэрэг сургууль тус бүрээс 3 хүн,

СЭЗИС-аас 1, БСШУСЯ-аас 3, CDIO төслийн багаас 1, нийт 23 (үүнээс 10 эмэгтэй) оролцсон.

Сургалтаар CDIO санаачлагын стандарт, арга зүйг тодорхой хөтөлбөрт нэвтрүүлэхэд

Сингапурын их сургуулийн хуримтлуулсан мэдлэг туршлагаас суралцах, CDIO-ийн сурган

хүмүүжүүлэх, Сорилтод-суурилсан сургалт, Сургалтын студи болон Оюутнуудад зориулсан

сургалтын туршлага, Ажил мэргэжлийн чиглэл олгох, Зохион бүтээх сэтгэлгээг хэрхэн

нэвтрүүлж байгаа талаар судлах, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд нь

бүтээгдэхүүний инноваци, маркетингийн стратегийг боловсруулахад оюутнуудад бүтээлч

сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр туршлага судалж ирээд байна.

12. Олон улсын болон бүс нутгийн хуралд оролцуулах /гадаад сургалт /

Японы Каназава хотод 2018 оны 07-р сард болсон CDIO 2018 Олон улсын хурлаас ШУТИС-

ийн МХТС-ийн багш Т.Уранчимэг зөвшөөрөл авсаны дагуу CDIO2020 хурлыг Монгол улсад

зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор 2019 оны 03-р сард БНХАУ-ын

Дайлан хотод болох CDIO2019 Азийн бүсийн хуралд ШУТИС, МУИС, СУИС, ХААИС,

МУБИС, ҮБХИС-ийн төлөөлөл 12 хүнийг оролцуулах ажлыг төлөвлөж байна. Мөн CDIO

2019 ОУ-ын хуралд ЭШ-ний өгүүлэл бичиж илгээсэн багш нарыг оролцуулах бэлтгэл ажлыг

төлөвлөж байна.

13. Дотоодод 3 удаа Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах /дотоод сургалт /

CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд Эрдэм шинжилгээний хурлыг 2018,

2019 онд багтаан 3 удаа зохион байгуулахаар төлөвлөн эхний "Үр дүнд суурилсан

боловсрол-2018, CDIO" Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сарын

14-ны өдөр ШУТИС-ийн ШУТТНС-ийн 604 тоот өрөөнд зохион байгуулав. Хуралд нийтдээ

194 хүн оролцсоноос эр 78, эм-116 хүн оролцов. Зохион байгуулагч байгууллагын тоо-3,

оролцсон сургуулийн тоо-17, хэвлэгдсэн өгүүлэл-25 (нийт 28 өгүүлэл ирснээс редакцийн

зөвлөлийн шийдвэрээр хасалт хийгдсэн өгүүллийн тоо-3), Үзүүлэн илтгэл - 21, Илтгэл-15-г

хэлэлцүүлэн, их, дээд сургуулийн өрсөлдөх чадварын үнэлгээ, Суралцах үйлийн хэв шинж

болон сургалтын зохион байгуулалт, Хөтөлбөрийн оролцогч талуудын сэтгэл ханамжийн

судалгаа, Зах зээлийн эрэлт хэрэгцээ ба Хөтөлбөрт тавигдах шаардлага зэрэг CDIO стандарт

арга зүйг хэрэгжүүлж байгаа туршлага, амжилт ололт, алдаа дутагдлаа дүгнэн ярилцсан.

БҮЛЭГ-4: CDIO СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАХ

/ҮЙЛ АЖИЛЛАГАА 14-18/

14. Цахим хичээлийг бий болгох, хөгжүүлэх, нээлттэй болгох сургалтын материал,

конценцийг боловсруулах

Page 16: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

15

CDIO арга зүйн цахим агуулга боловсруулах ажлын БСШС-ын Сайдын А/653 тоот тушаалыг

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлуулж, төлөвлөгөөний дагуу Цахим сургалтын

материаллаг орчин үүсгэх ажил хийгдэж байна. Дижитал сургалтын материал боловсруулж

их, дээд сургуулийн хүртээл болгох ажлын хүрээнд ШУТИС, МУИС, СУИС, ХААИС,

МУБИС болон ҮБХИС-ийг оролцуулсан 11 хүний ажлын хэсэг байгуулж ухаалаг оюутан +

дижитал оюутан = их сургуулийн оюутан; ухаалаг багш + дижитал багш = их сургуулийн

багш зэргийг багтаасан дижитал сургалтын /концепц/ үзэл баримтлалыг боловсруулан

ажлын хэсгийн гишүүдэд 3 удаагийн хэлэлцүүлэг хийн, Үр дүнд суурилсан боловсрол 2018,

CDIO эрдэм шинжилгээний хурал дээр өгүүлэл, 1 илтгэлийг хэлэлцүүлсэн болно.

15. Цахим хичээлийг бий болгох сургалтанд хэрэглэгдэх орчин (Hardware) бүрдүүлэх

Цахим хичээлийг бий болгох, хөгжүүлэх, нээлттэй болгох сургалтын материалыг

төлөвлөгөөний дагуу боловсруулан a)160см*120см хэмжээтэй гэрэлтдэг самбар /light board/,

б)гэрэлтүүлэг, в)хар болон ногоон өнгийн фон-дэлгэц, г)самбарын гэрэлтдэг, ойдог үзгийг

тохируулан захиалж авах д)хувьсах гүйдлийн лэд гэрлийн байршил, гэрэлтүүлгийг удаа

дараа сайжруулан засах, е)тогтмол гүйдлийн туйлыг сольж холбох, ж) камерны байрлалыг

тохируулах, з) зайнаас ажиллах микрофоныг орлуулах, и) бичлэгийг засах, шүүх гэх зэрэг

ажлуудыг туршин бичлэг хийх студийг бэлтгэх, бичлэгийг гүйцэтгэх орчинг бэлтгэх зэрэг

ажлуудыг шат дараатай туршин гүйцэтгэж байна.

16. Цахим хичээлийг бий болгох сургалтанд хэрэглэгдэх орчин (Software) бүрдүүлэх

“Материалын эсэргүүцэл” -ийн 16 цагийн дижитал хичээлийг бичих бэлтгэл ажлыг хийн,

бичлэгийг хийх, туршиж үзэх, засах, эвлүүлэх, редакци хийх, дахин боловсруулах, title хийх,

багш нартай дахин хичээлийн агуулга, бичсэн хэлбэр зэргийг хэлэлцэн, ярилцах, сайжруулах,

дахин болон үргэлжлүүлэн бичлэг хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсээр Д.Ганбат,

Т.Мөнхбат, Н.Даваадорж, Р.Найдандорж, Б.Должинсүрэн, Л.Пүрэвжав нарын 6 багш видео

хичээлийн бичлэгийг хийлгэв.

17. Цахим хичээлийг бий болгох сургалтанд хэрэглэгдэх материал бэлтгэх арга зүйг

боловсруулах /Making Digital Education materials/

Мэргэжлийн программистуудтай хамтран “Оюутны явцын болон эцсийн үнэлгээг хийх”

аппликашнийг хийж гүйцэтгэхээр багш нарын баг ажиллаж эхний хувилбарыг туршиж

байна. Мөн CDIO стандарт бүхий цахим хичээлийн төсөл боловсруулан туршиж эхлэх

ажлын хүрээнд 2018 оны 12 сарын байдлаар судалж буй их сургуулийн оюутны 5 модуль

бүхий 12 бүлэг гарын авлагыг боловсруулж дуусгаад байна.

18. Сургалтын технологийг дамжуулах, түгээн дэлгэрүүлэх, стандарчилах

Багш нар хичээлээ бэлтгэх, төлөвлөх, бичлэг хийлгэх бэлтгэл хангах, хэдийд засвар хийлгэх

зэрэгт сургах сургалтыг давхар явуулан, туршилтын ажлууд хийгдсээр байна. Цахим

хэлбэрээр CDIO арга зүйг нэвтрүүлэхээр төлөвлөсөн ажлыг 2019 оны 1-р улиралд дуусгахаар

ажиллаж байна.

Page 17: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

16

БҮЛЭГ-5: CDIO САНААЧЛАГЫН МАТЕРИАЛЫГ ХЭВЛҮҮЛЭХ /ҮЙЛ

АЖИЛЛАГАА 19-21/

19. CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад их, дээд сургуулиудын туршлагын талаар

2013-2015 оны судалгааны материалууд /1 дэвтэр / болон ‘Rethinking Engineering Education’

номыг хэвлүүлэх тендер шалгаруулах хэвлүүлэх

CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад их, дээд сургуулиудын туршлагын талаар 2013-

2015 оны судалгааны болон бусад бусад шаардлагатай материалуудыг орчуулан, 18/05

дугаартай тендерийн материалыг бэлтгэсэн ба тендер зарлагдсан болно.

20. CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад их, дээд сургуулиудын туршлагын талаар

2016-2017 оны судалгааны болон бусад бусад шаардлагатай материалуудыг хэвлүүлэх /II

дэвтэр/ тендер шалгаруулах

CDIO арга зүйг хэрэгжүүлж байгаа бусад их, дээд сургуулиудын туршлагын талаар 2016-

2017 оны судалгааны болон бусад бусад шаардлагатай материалуудыг орчуулан, 18/05

дугаартай тендерийн материалыг бэлтгэсэн ба тендер зарлагдсан болно.

21. Ахисан шатны сургалтын материалуудыг хэвлүүлж, профессор багш нарт түгээх

/тендер/

Материал бэлтгэгдэж эхлэх шатандаа явж байгаа ба 2019 оны 4-р сард багтан

боловсруулагдана.

БҮЛЭГ-6: ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ

ХИЙЛГЭЖ, САЙЖРУУЛАХ /ҮЙЛ АЖИЛЛАГАА 22-24/

22. CDIO үнэлгээний аргаар стандартын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэнд хөндлөнгийн

үнэлгээ хийлгэж, сайжруулах, зөвлөмж гаргах, Үр дүнг дотоодод болон олон улсад

магадлагдахад бэлэн өгөгдөл болгон ашиглах аргачлал боловсруулах

Нийт 8 хөтөлбөрт CDIO арга зүйн дагуу хөндлөнгийн үнэлгээ хийх, зөвлөмж гаргах ажлыг

2 түвшинд хийхээр төлөвлөн, материалуудыг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай уялдуулан

боловсруулж байна. Үр дүнд суурилсан боловсролын CDIO стандарт арга зүйг сургалтын

системд нэвтрүүлэхийн тулд хөтөлбөрийн үйл явц, хэрэгжилтийг Орц, Явц, Гарц гэсэн

хэсгээр үнэлэх загварыг ашиглана. БМИҮЗ-ийн “Сургалтын хөтөлбөрийг магадлан

итгэмжлэх” ерөнхий шалгуурын дагуу хөтөлбөрийг бэлтгэх тухай заавар боловсруулна.

CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж буй ШУТИС-ийн Цахилгаан холбоо,

Үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрөөс гадна ШУТИС, МУИС, СУИС, ХААИС,

МУБИС, ҮБХИС-ийн 6 хөтөлбөрт үнэлгээ хийнэ. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд

бэлтгэх зөвлөмжийг 2019 оны 04-р сард багтаан боловсруулна.

23. Үнэлгээний үр дүнгээр сургалтын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар ажлын

төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх

Page 18: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

17

Нийт 8 хөтөлбөрт 2 түвшинт арга зүйн дагуу үнэлгээ хийн, түүний үр дүнгээр үйл ажиллагааг

сайжруулахах ажлыг 2019 оны 1-р улиралд багтаан боловсруулахаар ажлын хэсгийг

байгуулан, тушаал, холбогдох зөвшөөрөл авах ажлууд хийгдэж байна.

24. Үнэлгээний үр дүнгээр өгөгдлийн сан байгуулах, дотоодод болон ОУ-ын боловсролын

байгууллагын мэдээллийн санд ороход бэлтгэх

Үнэлгээний анхдагч өгөгдлүүдийг ашиглан сан байгуулан, холбогдох сургууль яаманд

өгөгдөл болгон хүлээлгэж өгөх ажлыг 2019 оны 1-р улиралд багтаан хийж гүйцэтгэнэ.

БҮЛЭГ-7: БУСАД

Дээд боловсролын үндэсний академитай хамтран ИДС-д болон орон нутгийн ИДС-ийн багш

нарт зориулсан сургалтыг зохион байгуулах:

1. Ховд их сургуулийн багш нарт CDIO стандарт арга зүйг танилцуулах сургалтыг Орон

нутгийн их, дээд сургуулийн хоёр жил тутамд зохион байгуулагддаг эрдэм

шинжилгээний бага хурлын үед CDIO-ийн бэлтгэгдсэн 2 мастер багш Монгол CDIO

үндэсний дээд боловсролын академийн дэмжлэгтэйгээр 5-р сарын 10, 13-ны өдөр Ховдод

явууллаа. Сургалтанд Ховдын их сургууль 40 (үүнээс 21 эмэгтэй, 52.5%) багшид хичээл

заасан. Сургалтаар CDIO-ийн анхан шатны (i) Харилцан уялдаатай хичээлүүд бүхий

нийлмэл сургалтын төлөвлөгөө боловсруулах, (ii) Идэвхитэй сургалтын арга зүй, (iii)

Хичээлийн болон хөтөлбөрийн үнэлгээ гэсэн сэдвээр багц сургалтыг зохион байгуулсан.

2. Хууль сахиулахын их сургуулийн Багшийн хөгжлийн төвтэй хамтран нийт 400 гаруй

багш нарт CDIO стандарт арга зүйг түгээн дэлгэрүүлэх танилцуулга сургалтыг 2018 оны

10 сард хийсэн.

3. 2018 оны 11 дүгээр сарын 6, 7-нд Шихихутаг дээд сургуулийн 30 багшид CDIO стандарт

арга зүйн анхан шатны арга зүйн танилцуулах сургалтыг явуулав.

4. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тэнхимийн 43 дарга нарт зориулсан Анхан

шатны CDIO стандарт арга зүйн танилцуулан 2018 оны 11 дүгээр сарын 15-16-нд, 12-р

сарын 13-14-ны өдрүүдэд заан, стандарт, хичээлүүдийн уялдаа холбоог хэрхэн хангах,

идэвхитэй сургалтын арга зүйн хичээл заасан.

5. Дээд боловсролын үндэсний академитай хамтран CDIO арга зүйн танилцуулга сургалтын

хөтөлбөрийг шинэчлэн 2018 оны 4-р улирал, 2019 оны 1-р улиралд Орхон, Дархан-Уул,

Завхан, Архангай, Дорнод, Говь-Алтай, Дорноговь аймгийн их дээд сургуулийн 280

багшид Анхан шатны CDIO стандарт арга зүйн сургалт хийх, төлөвлөлт зохион

байгуулалтын дагуу дараах сургалтыг зохион байгуулаад байна. Үүнд: 11 дүгээр сарын

7, 8-нд Дархан аймгийн их дээд сургуулийн 100 багшид, 2018 оны 12-р сарын 27-28-ны

өдрүүдэд Орхон аймгийн 2 сургуулийн 50 багшид CDIO стандарт арга зүйн сургалтын

хүрээнд хичээлийн хөтөлбөр боловсруулах, үнэлгээ хийх арга зүйд сургаад байна.

6. ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ЗАРДЛЫН ТООЦОО

ДБШТ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө 2018-2019

Page 19: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

18

биелэлт үйл ажиллагаа хугацаа батлагдсан төсөв, USD үлдэгдэл USD

90%

Гурван бие даасан зөвлөх

ажиллах, CDIO санаачлага

нэвтрүүлэх арга зүй, аргачлал

боловсруулах, CDIO стандарт

арга зүйгээр хангах чиглэлээр:

2018-2019 137445

60%

CDIO стандартыг нэвтрүүлэх

орчин бүрдүүлэх, Багшийн

хөгжлийн төвийг дэмжих

санхүүгийн дэмжлэг үзүүлэх

чиглэлээр: 2018-2019 383000

6 сургуульд

цахилгаан бараа,

тавилга авч

өгөхөөр материал

бэлтгэж өгсөн ба

тендерийн бичиг

баримт бүрдүүлэх

шатандаа явж

байгаа.

90%

CDIO санаачлагын цуврал сургалт

зохион байгуулах,

Багшийг чадавхижуулах

чиглэлээр:

2018-2019

164966.2US$ төсвөөс

195’400’000 төгрөгийг

зарцуулсан. Үүнд:

1. Удирдлагын сургалт –

102’000’000төг,

2. Aхисан түвшний

CDIO-2-3 багц сургалт

– 82’081’300 төг,

3. Мастер багш бэлтгэх –

82010000 төг,

4. ЭШХ-11’318’700 төг

Үлдэгдэл:

1. Түгээн

дэлгэрүүлэх

сургалтын

9’073’000 төг,

2. ЭШ хурлын –

10’723’000төг,

3. Бүс нутгийн

болон ОУ-ын

хуралд багш

нарыг

оролцуулах –

65’000’000 төг

60%

CDIO стандартыг нэвтрүүлэх

ажлын хэсэг ажиллах, Цахим

хичээл бий болгох нөхцөлийг

бүрдүүлэх чиглэлээр:

2018-2019

34718

(2017 оны үлдэгдэл

Веб- 14718, 2018-19 он

Цахим – 20000)

Цахим арга зүйн

ажлын хэсэг

ажиллаж байгаа.

70% CDIO санаачлагын материал

хэвлүүлэх 2018-2019 55000

18/05 дугаартай

тендер

зарлагдсан.

50%

Хөтөлбөрийн хэрэгжилтэнд

хөндлөнгийн үнэлгээ хийлгэж,

сайжруулах 2018-2019 20000

2019 оны 1-р

улиралд ажил

хийгдэнэ.

7. ТӨСЛИЙН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ

1. БСШУСЯ-наас дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны

санхүүжилтээр их дээд сургуулийн хөтөлбөр, түүний чанарын шинэчлэлд ихээхэн

анхаарч ажилласан бөгөөд энэ ажлын нэг нь 2015 оноос Монгол Улсын тэргүүлэх их дээд

сургуулийн нийт 2000 гаруй багшид CDIO олон улсын стандарт хөтөлбөрийн дагуу

сургалтыг амжилттай зохион байгуулсаны үр дүнд их дээд сургуулийн сургалтын

хөтөлбөрийн чанар, багш нарын заах арга зүй сайжирч, тухайлбал:

Page 20: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

19

2018 оны 06-р сард CDIO үзэл баримтлалыг сургалтын технологидоо, идэвхитэй

сургалтын арга зүйг багшлахуй болон сурахуйн арга зүйдээ нэвтрүүлэн, хөтөлбөрийн

зорилго, зорилт, агуулга арга зүйг хөтөлбөртэй хэрэгжүүлж буй МУИС-ийн

“Электроникийн инженер”, ШУТИС-ийн “Оёмол бүтээгдэхүүний технологи”, “Шим

тэжээл судлал”, ХААИС-ийн Агрономи, Байгаль хамгаалах технологи, Зоо инженер

технологи, Бараа түүхий эдлэлийн технологи, Цахилгаан хангамжийн инженер, Бараа

түүхий эд судлалын технологи хөтөлбөрүүд дотоодод магадлан итгэмжлэгдэв.

ШУТИС-ийн “Цахилгаан холбоо”, ХААИС-ийн “Механик инженер” хөтөлбөр 2018

онд Олон улсын ABET магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан

итгэмжлэгдэв;

2017-2018 оны хичээлийн жилийн оны шилдэг багш нараар CDIO арга зүйг

сургалтандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж буй Н.Эрдэнэхүү, С.Дэлгэрмаа, С.Мөнхтуяа

нар ШУТИС-ийн оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг залуу багшаар

шалгарав;

CDIO стандарт арга зүй, ISO9001 стандартуудыг нэвтрүүлж буй ШУТИС “Дээд

боловсролын хөгжлийг тэргүүлэгч их сургууль”-иар шалгарав;

ШУТИС, МУИС, СУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС-ийн 6 хөтөлбөрт Ахисан

түвшний CDIO арга зүйг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа зэрэг амжилтыг дурьдаж

болно.

2. Ахисан түвшний CDIO-ийн сургалтанд ШУТИС, МУИС, СУИС, ХААИС, МУБИС,

ҮБХИС-ийн 50 багш амжилттай суралцан үүнээс 26 багш шалгаран Ахисан түвшний

сургалтаар аж үйлдвэрийн 4.0 хувьсгал, ирээдүйн хөдөлмөрийн зах зээл дэх

мэргэжилтний шаардагдах ур чадварыг илрүүлэх, тодорхойлох, түүнд хөтөлбөрийг

бэлтгэх, эзэмших ур чадваруудын уялдааг гаргах, хөгжүүлэх болон шинээр

тодорхойлсон ур чадваруудыг оюутанд олгохдоо ашиглах заах арга, суралцах орчны

шинэчлэлтийг хэрхэн хийх, цаашид CDIO ур чадварыг тогтвортойгоор хөгжүүлэх талаар

мэдлэг, хөтөлбөрт хэрхэн хийх арга зүй зэрэг олон зүйлийн талаар бид мэдэж, цаашид

хөтөлбөрийг тогтвортой хөгжүүлэх чадварыг эзэмшсэн мастер багшаар бэлтгэгдэв.

3. CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Цахим хичээлийн арга зүй

боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан, цахим хичээл, орчин, арга зүй

боловсруулахаар ажиллаж “Материалын эсэргүүйцэл” хичээлийн 6 багшийн 16 цагийн

хичээлийг цахим хэлбэрээр бэлтгэн, 5 модул гарын авлага бэлтгэгдэн, цахим орчин

бүрдүүлэн ажиллаж байна. Энэ ажлын үр дүнг цаашид 6 их сургуульд түгээх, арга зүйд

суралцуулах ажлууд хийгдэнэ.

4. CDIO стандарт арга зүйг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд ээлжит "Үр дүнд суурилсан

боловсрол-2018, CDIO" Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сарын

14-ны өдөр зохион байгуулав. Хуралд оролцогчдын тоо, сургуулийн хэмжээ өргөжин, 3

байгууллага, 17 их дээд сургуулийн 194 хүн оролцон, их, дээд сургуулийн өрсөлдөх

чадварын үнэлгээ, суралцах үйлийн хэв шинж болон сургалтын зохион байгуулалт,

хөтөлбөрийн оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгаа, зах зээлийн эрэлт хэрэгцээ

ба хөтөлбөрт тавигдах шаардлага, хэрэгжүүлэлтийн явц, туршлага зэрэг CDIO стандарт

арга зүйг хэрэгжүүлж байгаа туршлага, амжилт ололт, алдаа дутагдал, жилийн ажлаа

дүгнэж цэгнэв.

Page 21: Ахисан түвшний CDIO хэрэгжилтийн ТАЙЛАН /2018-2019/ REPORT CDIO 2018-2019.pdf · 6 СУРГУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН

20

5. Японы Каназава хотод 2018 оны 07-р сард болсон CDIO 2018 Олон улсын хурлаас

ШУТИС-ийн МХТС-ийн багш Т.Уранчимэг зөвшөөрөл авсаны дагуу CDIO2020 хурлыг

Монгол улсад зохион байгуулах ажлын бэлтгэлийг хангах зорилгоор 2019 оны 03-р сард

БНХАУ-ын Дайлан хотод болох CDIO2019 Азийн бүсийн хуралд ШУТИС, МУИС,

СУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС-ийн төлөөлөл 12 хүнийг оролцуулах ажлыг төлөвлөж

байна.

6. Удирдлагын түвшний CDIO танилцуулга 2 өдрийн семинарыг МУИС, ХААИС, ШУТИС,

ҮБХИС, СУИС, МУБИС тус бүрээс 3 хүн, СЭЗИС-аас 1, БСШУСЯ-аас 3, CDIO төслийн

багаас 1, нийт 23 хүнд 5-р сарын 16-19-ний өдөр Сингапур улсын Сингапур Политехник

сургуульд зохион явуулан CDIO санаачлагын стандарт, арга зүйг тодорхой хөтөлбөрт

нэвтрүүлэхэд Сингапурын их сургуулийн хуримтлуулсан мэдлэг туршлагаас суралцах,

CDIO-ийн сурган хүмүүжүүлэх, сорилтод-суурилсан сургалт, сургалтын студи болон

оюутнуудад зориулсан сургалтын туршлага, ажил мэргэжлийн чиглэл олгох, зохион

бүтээх сэтгэлгээг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар судлах, сүүлийн үеийн дэвшилтэт

тоног төхөөрөмжүүд нь бүтээгдэхүүний инноваци, маркетингийн стратегийг

боловсруулахад оюутнуудад бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжих зэрэг

чиглэлээр туршлага судалж ирээд байна.

7. CDIO стандарт арга зүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд Төгсөгчдөд олгох ур чадварын

жагсаалтыг зураглах, чадамжийг сайжруулах, багшлахуйн болон сурахуйн арга зүйг

шинэчлэх, CDIO стандарт арга зүйг тогтворжуулах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг

бүрдүүлсэн багшийн хөгжлийг дэмжих орчинг ШУТИС, МУИС, ХААИС, СУИС,

ҮБХИС, МУБИС дээр бүрдүүлэхэд чиглэсэн нийтлэг шаардлагыг боловсруулахаар 17

хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж багш хичээлээ идэвхитэй сургалтын арга зүй, холимог,

тонгоруу аргуудаар бэлтгэх дижитал төхөөрөмж бүхий өрөөнд тавигдах техникийн бичиг

баримт, үнийн жагсаалтыг бэлтгэн ДБШТ-ийн ажилтанд өгөн хянуулж байна.

8. ШУТИС, МУИС, ХААИС, СУИС, МУБИС, ҮБХИС-ийн Уулын баяжуулалтын

технологи, Электроникийн инженер, ХАА-н инженер, График дизайн, Дизайн

технологийн багш, Авто инженер хөтөлбөрт Ахисан түвшний CDIO арга зүйг нэвтрүүлэх

ажлын хэсгийг сургууль тус бүр дээр байгуулагдсан ба энэхүү ажлын хэсгүүд

хэрэгжүүлэлтийн ажлыг удирдан зохион байгуулахаар 8 хүнтэй баг төлөвлөгөө гарган,

үйл ажиллагааг чиглүүлэх, сургалт зохион байгуулах, хэрэгжүүлэх, нотолгоо бэлтгэхээр

ажиллаж байгаа ба 2019 оны 3 ба 6 дугаар саруудад БСШУСЯ, Сингапурын Темасек сан,

Сингапур Политехникийн зөвлөхүүдэд шалгуулан, дүгнүүлэхээр бэлтгэж байна.

9. Хөтөлбөрөөр эзэмших цогц чадамжийн жагсаалтыг гаргах, чадамжуудыг сайжруулах

арга зүй, сургалтын орчин, сурганы дэвшилтэт арга зүй, боловсролын шинэ тогтолцоог

нэвтрүүлэх ажлыг тогтворжуулах арга зүйн зөвлөмж боловсруулах чиглэлээр 6

сургуулийн 17 гишүүнтэй баг Ахисан түвшний CDIO арга зүйг түгээн дэлгэрүүлэх

сургалт явуулахаар байгуулагдан ажиллаж байна.