лекц 8

8
Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: ВА366 Судлах анги: НББ-3 анги

Upload: oyunsuren84

Post on 04-Jul-2015

513 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Хичээлийн кредит: 3 кредит

Хичээлийн индекс: ВА366

Судлах анги: НББ-3 анги

Богино хугацаатай өр төлбөрийн болзошгүй өр төлбөрт

урамшууллын өр төлбөр буюу бараа материалаар

олгох өглөг хамаардаг. Ихэнх ААН компаниуд

борлуулалтыг нэмэгдүүлэх дэмжих зорилгоор

борлуулсан бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа

боодол, шошго зэрэг дээр тодрхой нууц дугаартай

мэдээлэл оруулах, эсвэл тодорхой хэмжээг нь буцаан

ирүүлэх үед хязгаарлагдмал хугацаанд урамшуулал

олгох саналыг үйлчлүүлэгчдэд санал болгодог.

1. Эд материалын хэлбэр

2. Мөнгөн хөрөнгө буюу тасалбар

хэлбэрээр

Урамшууллын зардал буюу өр төлбөр нь

ирээдүйд худалдан авагчдад урамшуулал авах

эсэхээс үл хамааран худалдан авагчдад төлөх

ѐстой өр төлбөрийг бий болгоно.

Урамшуулалд зориулан худалдан авсан бараа

материалыг бараа материалын урамшуулал

дансанд бүртгэнэ.

Урамшууллын зардлыг тооцохдоо өмнөх

жилийн туршлага дээр үндэслэн худалдан

авагчаас хичнээн хэмжээний урамшуулал

авахаар тасалбар буцан ирснийг тооцно. Үүнийг

тооцохдоо:

1. Урамшууллын тасалбар тооцсоноос

буцан ирэлт = нийт борлуулсан тасалбар *

тооцоолсон буцан ирэлтийн хувь

2. Урамшууллын тасалбараас ирээдүйд

буцаж ирэхээр тооцсон тасалбар =

урамшууллын тасалбарын тооцсон буцан

ирэлт – тайлант хугацаанд буцан ирсэн

тасалбар

3. Урамшууллын тооцсон өр = урамшууллын

тасалбарын тооцсон буцан ирэлт * нэгжийн

урамшуулал

Жишээ: А ХХК өөрийн үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүн болох хөлдөөсөн баншны

борлуулалтыг дэмжихийн тулд уут бүрт 1 тасалбар

хийсэн. Худалдан авагч 10 ш тасалбар тутамд 1ш

хүүхдийн жижиг цүнх авах боломжтой.

2010 онд компани 1 бүрийг нь 300 төгрөгөөр

20000ш хүүхдийн жижиг цүнх урамшуулалд

зориулан худалдан авсан. Тухайн ондоо 500,000

уут хөлдөөсөн баншийг 1 бүрийг нь 1200 төгрөгөөр

борлуулсан. Өмнөх жилийн туршлагаас харвал

нийт урамшуулалын тасалбараас 30% нь буцан

ирнэ гэж тооцсон.

2010 онд 90,000ш тасалбар урамшуулал

авахаар буцаж ирсэн гэвэл урамшууллын зардал,

өр төлбөрийг бүртгэе.

1. Урамшууллын бараа материалыг худалдан авах

үед

БМ-ын урамшуулал .......... 6,000,000

Мөнгөн хөрөнгө ................................. 6,000,000

2. Бүтээгдэхүүнээ борлуулах үед

Мөнгөн хөрөнгө ................. 600,000,000

Борлуулалтын орлого .................... 600,000,000

Тайлант хугацааны урамшуулал

Нийт борлуулсан тасалбар – 500,000ш

Буцан ирэх хувь – 150,000ш (30%)

2010 онд буцан ирсэн тасалбар – 90,000ш

Ирээдүйд буцан ирэх тасалбар – 60,000ш

(150,000 – 90,000)

Урамшуулалд олгох цүнх

Тооцоолсон цүнх: 15,000ш (150,000 / 10)

Нэгжийн урамшууллын зардал: 300₮

Урамшууллын нийт зардал: 4,500,000₮

90,000 / 10 = 9000ш * 300₮ = 2,700,000₮

Урамшууллын өр ....... 2,700,000

БМ урамшуулал ............................ 2,700,000

60,000 / 10 = 6000ш * 300₮ = 1,800,000₮

Урамшууллын зардал ...... 1,800,000

Урамшууллын өр .............................. 1,800,000