Мөнгөн ус,түүний хорт нөлөө

13
Мөнгөн ус,түүний хор уршиг

Upload: mongolian-university-of-science-and-technology

Post on 16-Apr-2017

321 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Мөнгөн ус,түүний хор уршиг

Page 2: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Агуулга 1. Мөнгөн ус,түүний шинж чанар,эх үүсвэр

ба төрөл2. Мөнгөн усны Эрүүл мэндэд үзүүлэх

нөлөөлөл 3. Мөнгөн усны хордлогын шинжүүд4. Мөнгөн усны хэрэглээ5. Мөнгөн усны бохирдлоос урьдчилан

сэргийлэх6. Ашигласан материал7. Дүгнэлт

Page 3: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Түүний төрөлМөнгөн ус

Элемент • Усанд Уусдаггүй

• ХЛорын хий,идэмхий натри,алт олборлоход хэрэглэдэг

• Будгийн үйлдвэрлэлд ашигладаг

Органик• Метил,этил

мөнгөн ус хэлбэртэй

байдаг• Усанд амархан

уусдаг • Эд эсэнд

хуримтлагдаж биеэс удаан ялгардаг

Органик бус• Агаарын

тоосонцор болон устай амархан нэгддэг

• Мөнгөн усны давс HgO,HgS

Page 4: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Минамата өвчинМөнгөн усаар хордохыг 1956 онд Японы Кюшү арал дээрх Минамата хотод оношлож тухайн үедээ Минамата өвчин гэж нэрлэж байжээ. Тус хотын химийн үйлдвэр хаягдлаа далайд хаядаг байснаас тэнд амьдардаг, далайгаас хоол хүнсээ залгуулдаг олон мянган япончууд мөнгөн усаар хордож амь насаа алджээ. Минамата өвчин нь Метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, хордлого нь төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэн улмаар генийг гэмтээн удамшин дамжидаг юм байна.

Page 5: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Мөнгөн

усны

эргэлт

Page 6: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Шашны зан үйлд МУ-г дараах байдлаар хэрэглэдэг

1. Esperitismo-Пуэрто рикогийн уугуул иргэдийн сүнсэнд итгэх байдал

2. Santerina-Африкийн идээ ундаа,католик хутагтуудыг хүндэтгэсэн Куба үндэстний шашин

3. Илбэ,ид шид

Page 7: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Мөнгөн усны хэрэглээМөнгөн усыг • техник тоног төхөөрөмжийн

үйлдвэрлэлд (термометр, электроанализын аппарат, алкалин батарей, гэрэл чийдэн),

• эмнэлэгт (шүдний ломбоны материал), химийн үйлдвэрт (полимер, хлор, каустик сод гарган авах),

• уул уурхайн салбарт (алтыг хүдрээс нь цэврээр ялган авах зэрэгт) их хэмжээгээр хэрэглэдэг.

Page 8: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Мөнгөн усны хор хөнөөлМөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүний биед нэвтрэн орж төв мэдрэлийн болон амьсгалын систем, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаан хугацаагаар хордуулдаг. Их хэмжээний МУ-ны уураар хордсон хурц хордлогын үед тархи,ТМС илүүтэй гэмтдэг.

Page 9: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Хордлогын шинжүүдМөнгөн усны  хордлого  хурц  ба архаг  2 хэлбэрээр  явагдана. Мөнгөн усны хурц хордлого өндөр тунтай мөнгөн усны нөлөөлөлд өртөх үед харин архаг хордлого бага тунгаар давтан мөнгөн усны нөлөөлөлд өртөх үед үүсч болно.Амьсгалын системийн хувьд ханиалгах, хоолой хорсох, амьс гал боогдох, давчдах шин жүүд, хоол боловсруулах эрхтэн системийн хувьд төмөр амтагдах, бөөлжих, гэдэс базлан өвдөх, төв мэдрэлийн системийн зүгээс толгой өвдөх, бие сулрах, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илрэнэ.

Page 10: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Мөнгөн усны архаг хордлого

Шинж тэмдгүүд нь чичрэх, тайван бус байдал, сэтгэл зовнил ихсэх, сэтгэлийн хөдлөлөө барих чадваргүй болох, юм мартах, нойргүйдэх, хэт мэдрэмтгий болох, ядрах зэрэг мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт гарч, бөөрний ажиллагаа муудаж буй шинжүүд илэрнэ Ийн биеийн байдал эрс муудсаар амьсгалын дутагдалд орж үхэлд хүрнэ. Хэд хоногийн дараа мөнгөн ус бүх биеэр тархсаны улмаас дээрх шинжүүд давтагдахаас гадна шүлс ихээр ялгарах онцлог шинж нэмэгдэн, цаашилбал бөөр болон тархины эд эсүүд ихээр хордож гэмтэнэ.

Page 11: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Мөнгөн усны бохирдлоос урьдчилан сэргийлэх

1. Мөнгөн усыг хагардаггүй саванд,агааржуулалт сайтай өрөөнд хадгалах

2. Мөнгөн устай ажиллах өрөөнд хивс дэвсэх,мөн завсар ихтэй шалтай байхыг хориглох

3. Мөнгөн ус хадгалдаг болон хэрэглэдэг газруудад мөнгөн ус саармагжуулах уусмал,бодисуудыг бэлэн байлгах,хэрэглэх зааваруудыг чанад дагаж мөрдөх

Page 12: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Ашигласан материал

1.Мөнгөн усны бохирдлын үед авах хариу арга хэмжээ /гарын авлага/

2.Мөнгөн ус Э.Болормаа ЭМШУИС-ийн багш, Ионсейн Их Сургуулийн докторант /нийтлэл/

3.Доктор Ш.Пүрэвсүрэнгийн бэлтгэсэн /Циани үхэл рүү, Мөнгөн ус мөхөл рүү хөтлөх учир шалгаан/ /нийтлэл/

4.ТМС-ийг хордуулах мөнгөн усны хордлого /АУС-416 хэсэг С.Эрдэнэсүрэнгийн бэлтгэсэн presentation/

Page 13: Мөнгөн ус,түүний хорт нөлөө

Дүгнэлт

• Өндөр тунгаар амьсгалж хордох үед хэдхэн цагийн дотор цээж өвдөн, хуурай ханиалган халуурч, дагжин чичирч, толгой өвдөнө.

• Амьсгалаар хордох нь хүний биеийн жинтэй шууд холбоотой тул хүүхдэд бүр ч аюултай.

• Олон улсын стандартаар нэг метр куб агаарт зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг юм.

• Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн орно. Энэ тохиолдолд бие ихээр загатнах, хэвийн бус улайлт өгөх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрана.