мкт судлагааны тайлан

25
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ БИЕ ДААЛТ Сэдэ в: Маркетингийн судалгаа Маркетинг Хичээлийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Хичээлийн код: MKT226 Анги, Групп: 392 Гүйцэтгэсэн : . . . . . . . . . . . . . . . . . . . . . Д.Мөнхсувд /FA12B322/ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Э.Билгүүн Л.Баярдэлгэ р Э.Оюунтуул Б.Урантамир /FA12B/ /FA13B006/ /FA13B016/ /FA13B132/

Upload: oyuntuul-erdenemunh

Post on 14-Apr-2017

397 views

Category:

Education


3 download

TRANSCRIPT

Page 1: мкт судлагааны тайлан

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬӨДРИЙН ХӨТӨЛБӨР

БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ

БИЕ ДААЛТ

Сэдэв: Маркетингийн судалгаа

МаркетингХичээлийн нэр: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Хичээлийн код: MKT226Анги, Групп: 392

Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . . . Д.Мөнхсувд /FA12B322/. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .

Э.БилгүүнЛ.БаярдэлгэрЭ.ОюунтуулБ.Урантамир

/FA12B//FA13B006//FA13B016//FA13B132/

Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Т.Төгөлдөр /Магистрант/

Огноо: 4-р сарын 29

Улаанбаатар. 2015

Агуулга

Page 2: мкт судлагааны тайлан

I. Оршил............................................................................................................................ 1

II. Онолын хэсэг.............................................................................................................. 2

III. Судалгааны хэсэг........................................................................................................4

IV. Дүгнэлт ......................................................................................................................19

V. Ашигласан материал................................................................................................. 20

Page 3: мкт судлагааны тайлан

I. ОРШИЛ

Энэхүү судалгааны ажлын зорилго нь сүүний зах зээлийн хэрэглэгчдийн зан төлөвийг тодорхойлж улмаар Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, түүний бүтцийг тодорхойлоход чиглэнэ. Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж болно. Үүнд:

Дотоодын бүтээгдэхүүний чанар, амтны таашаалыг тогтоох Хэрэглэгчдийн хэрэглээний түвшинг тогтоох Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг тогтоох

Судалгааны обьект: Улаанбаатар хотын 100 өрхийн сүүний хэрэглээ Холбогдох байгууллагуудаас гаргасан тоо материал, баримт бичиг Гадаад дотоодын төслийн материал гэх зэрэг болно.

1

Page 4: мкт судлагааны тайлан

II. ОНОЛЫН ХЭСЭГ

Сүү,цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнс билээ. Тийм ч учраас Хүнсний тухай хуулиар манай улсын хүн амын стратегийн дөрвөн хүнсний жагсаалтад сүү орсон юм. Монгол Улс 2014 оны байдлаар нийт 51,7 сая толгой мал тоологдсон бөгөөд сүүний гол нөөц үхэр сүрэг 3,4 сая толгой үүнээс үнээ 1,3 сая толгой байна. Хөдөө аж ахуйгаас нийлүүлэх боломжит нийт сүүний нөөц 530 сая литр байлаа. Үүнээс саалинд хамрагдах үнээнээс 420,0 сая литр сүү, ингэнээс 1,9 мянган литр сүү, гүүнээс 42,3 мянган литр сүү, хониноос 11,3 мянган литр сүү, ямаанаас 54,3 мянган литр сүү тус тус байна. 

Сүүний онцлогоос хамааран хөдөө орон нутгаас холын зайнд тээвэрлэх бололцоогүйгээс дийлэнх малчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаггүй байна. (Малчдын 51.64% нь сүү сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд худалддаггүй ба 48.36% нь зах зээлд борлуудаг байна). Харин сүү, сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулдаг малчдын70 орчим хувь нь сүүгээ орон нутгийн хэрэглэгчдэд борлуулдаг ба цөөн тооны малчдын бүлэг болон фермерүүд Улаанбаатар болон томоохон зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Жишээлбэл: үйлдвэрийн аргаар боловсруулсан болон импортын сүүний зах зээлд 50-60%-ийг эзэлдэг “Сүү ХК”-ий хувьд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хот орчмын Жаргалант, Гачуурт тосгон зэрэгт 30 гаруй сүү цуглуулах цэгүүдийг байршуулах замаар сүүг цуглуулдаг байна. Мөн томоохон ААНБ-уудын хувьд малчид, фермерийн бэлтгэсэн сүүг газар дээр нь худалдан аваад, шүүх, хөргөх зэргээр анхан шатны боловсруулалт хийгээд хамгийн ойрдоо 30-200 км тээвэрлэж үйлдвэрт авчран чанараар нь үнэлж, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтойгоор нь хувааж, халааж, ариутгах, агаартай үл харьцах орчинд бин битүү савлан, бүтээгдэхүүнээ зориулалтын тээврээр борлуулалтын цэг, дэлгүүрүүд рүү тараадаг байна.

Улирлын шинжтэй үнийн ялгаа: 5 сарын сүүл 6 сарын эхээр хонь, ямааны сааль эхэлж мөн үнээний төллөлт 85-100% болж сүүний гол хэрэгцээг (82%-ийг) хангадаг үнээ, хонь, ямааны сааль жигдэрч 5-8 сард жилийн нийт саалийн 75 орчим хувь хураагдаж сүүний нийлүүлэлтийн жилийн дээд түвшинд хүрдэг. Ингэснээр сүүний үнэ огцом буурч 7, 8 сард сүүний үнэ жилийн доод түвшиндээ хүрдэг. 8 сараас хонь, ямааны сааль үндсэндээ зогсож, 9 сарын сүүлээр нэгж үнээний сүүний гарц буурдагтай холбоотой сүүний нийлүүлэлт огцом буурдаг. Өвөл, хавар сүүний үнэ тогтмол өсч 2-4 сард сүүний үнэ дээд цэтээ хүрч урин цаг ирж, сааль эхэлтэл өндөр үнэ хадгалагддаг байна. Улирлын онцлогтой холбоотой сүүлийн 3 жилд сүүний үнэ зун, намрын доод үнээс даруй 110% өсч өвөл, хаврын дээд үнэд хүрдэг байна.

Сүүний баталгаат байдал: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэсний Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын тогтоосноор хүнсний хамгийн эмзэг бүтээгдэхүүн бол сүү, мах, өндөг. Сүүг зөв хадгалаж, тээвэрлэж, боловсруулахгүй бол бичил биетний үйлчлэлд амархан өртөж, сүү гашилдаг. Мөн өөр нэг онцлог нь мал амьтны зарим өвчин, тухайлбал бруцеллѐз, сүрьеэ, хорт хордлого хүнд дамжин халдварлах эрсдэлтэй байдаг. Иймд сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд үйлдвэрлэлийн боловсруулалт зайлшгүй байдаг. Гэтэл үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдан эцсийн хэрэглэгчдэд очиж буй бүтээгдэхүүний хэмжээ Монголд

2

Page 5: мкт судлагааны тайлан

маш бага байгаа ба хүнсний аюулгүй байдал, хооллолт шим зүйн асуудал маш хурцадмал байсаар байна.

Сүүний чанар стандарт: Нас бие гүйцсэн үнээнээс малчид жилд 1000 орчим литр 6.5-8.0% ийн тостой 5-5.4% ийн уурагтай сүү бэлддэг бол Европын саалийн дундаж нэгүнээнээс 3.2-3.4%-ийн тостой 3.3-3.4%-ийн уурагтай 4000 орчим литр сүүг гаргаж авдаг.Монгол үнээ нь дулаан тохилог байранд тусгай тэжээлээр малладаг цэвэр үүлдрийн үнээнийхээс тосоор 2.5, уургаар 1.4 дахин их агууламжтай сүү өгдөг нь түүний 1 литр сүү Европ үнээний 2.3 литр сүүтэй чанар шим, тэжээлээр дүйцдэг байна. Хичнээн халууны өндөр түвшинд ариутгасан ч тетрапакийн технологиор 3-4 сар хадгалж чадах хэмжээнд очиж чаддаггүй. Гэвч манай сүүний ААНБ-ууд уг асуудлыг шийдэхийн тулд гарцуудыг хайсаар байна. Жишээлбэл Сүү ХК цахилгаан саалтуурыг бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл тетрапакийн хадгалалтаар 3-4 сар хадгалах боломжтой сүү гарган авахын тулд саалтын үед нь үнээний хөхийг нь цэвэрлэж ариутгадаг ийм цахилгаан саалтуурыг нэвтрүүлснээр бохирдол багатай сүү авах боломжтой болох юм.

Зун, намар нийт сүүний 69% нь зах зээлд нийлүүлэгддэг ба үлдсэн хувь болох 31%нь хавар, өвөл борлуулагддаг байна.

Нийт сүү борлуулалтын 70 орчим хувийг орон нутгийн захын ченж, хүнсний дэлгүүр, эцсийн хэрэглэгч нарт борлуулж байгаа бол, 20.21%-ийг малчид хоршиж бөөнөөрөө томоохон үйлдвэрийн газрууд, Улаанбаатарын эцсийн хэрэглэгчид болон Улаанбаатарын ченжүүдэд борлуулдаг ажээ.

Сүүний чиглэлийн бизнес эрхлэгчдийн 68% нь дундын зуучлалгүй шууд малчдаас сүүгээ авдаг ба үүнээс хамгийн их хувийн жинг тодорхойлж буй суваг нь малчдаас ямар нэгэн гэрээгүйгээр сүүгээ худалдан авдаг суваг байна. Харин сүү цуглуулах хамгийн үрашигтай арга нь малчид, хоршоодоос гэрээлж, болон өөрийн фермерээс сүүгээ бэлдэх аргабайдаг байна.

Мал төллөлт, саалийн гарц, тухайн мал бүрийн онцлогоос хамаарч 5-8 сард нийт саалийн 75 орчим хувь хураагдаж, сүүний нийлүүлэлт жилийн хамгийн оргил үедээ хүрдэгтэй холбоотой сүүний үнэ тухайн жилийн доод ханшиндаа хүрдэг ба өвөл, хавар сүүний нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой сүүний үнэ 100 гаруй хувиар өсч тухайн жилийн дээд ханшиндаа хүрдэг байна

Сүүг урт хугацаанд хадгалж болдоггүй, малчид бэлчээрээ түшиглэж таруу байрладаг тул голдуу сүүний нийлүүлэлтээ тус тусдаа дангаараа зах зээлд борлуулдаг, зах зээл нь хол байдагаас малчдын 50 гаруй хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж чадахгүй байна.

Улирлын хэлбэлзэлтэй холбоотой нийлүүлэлтийн жилийн хамгийн өндөр үед 215мянган тонн сүүг нөөцлөх шаардлагатай байгаа юм. Гэтэл уг нөөцлөх шаардлагатай сүүний дөнгөж 5-9% буюу 10-20 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн аж үйлдвэрийн аргаар боловсруулагдан эцсийн хэрэглэгчдэд очиж байна.

3

Page 6: мкт судлагааны тайлан

III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Хувийн мэдээлэл

Хүйс

44%

56%

Хүйсийн харьцаа

ЭрэгтэйЭмэгтэй

Бид нийтдээ 100 өрхийг хамарсан судлагаа авсан бөгөөд хүйсийн харьцааг аль болох тэнцүү байхаар авлаа. Үүнд 56 эмэгтэй 44 эрэгтэй хамрагдсан болно.

Нас

34%

21%

18%

16%

11%

Насны харьцаа

15-2526-3536-4546-5556-с дээш

Судлагаанд оролцогсдын олонх нь буюу 34% нь 15-25 насны залуучууд байсан ба хамгийн бага хувь буюу 11% нь 56-аас дээш насны иргэд эзэлж байна.

4

Page 7: мкт судлагааны тайлан

Өрхийн сарын дундаж орлого

8%

14%

16%

20%

21%

21%

Өрхийн сарын дундаж орлого

192000192001-400000400001-600000600001-800000800001-10000001000001-с дээш

Судалгаанд хамрагдагсадын дийлэнх нь дундаж орлоготой иргэд байна. Хамгийн доод орлоготой нь 21%, 1000001-ээс дээш орлоготой нь 21% байна.

Үндсэн асуултууд

Та сүүг хэр их хэрэглэдэг вэ?

35%

42%

23%

Та сүүг хэр их хэрэглэдэг вэ?

Өдөр бүр 7 хоногт 3-4 удааСард 1-3 удаа

Сүүг өдөр бүр хэрэглэдэг хэрэгдэгчдийн эзлэх хувь дунджаар 35%, 7хоногт 3-4 удаа хэрэглэгчдийн хувь нь хамгийн өндөр буюу 42%, үлдсэн хэсгийн сард 1-3 удаа хэрэглэдэг хэрэглэгчид эзэлж байна.

5

Page 8: мкт судлагааны тайлан

Та ямар зорилгоор сүүг худалдан авдаг вэ?

58%21%

17%

1%3%

Та ямар зорилгоор сүүг худалдан авдаг вэ?

Цай чанахЗүгээр уухГэр бүлдээ зориуланТараг бүрэхЭмчилгээний зориулалтаар

Иргэд ихэвчлэн сүүг цай чанах зориулалтаар авдаг ба зүгээр уух, гэр бүлийн хэрэгцээндээ зориулан худалдан авдаг нь харгалзан 21%, 17%, эрүүл мэнддээ анхааран эмчилгээний зориулалтаар худалдан авдаг иргэд 8%-ийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 1%-д тараг бүрэн зориулалтаар худалдан авдаг байна.

Та ихэвчлэн хаанаас сүүг худалдан авдаг вэ?

52%

28%

14%

6%

Та ихэвчлэн хаанаас сүүг худалдан авдаг вэ?

Гэрийн ойролцоох дэлгүүрСупермаркетГар дээрээсХүнсний захаас

Сүү нь өргөн хэрэглээний бараа учир гэрийн ойролцоох дэлгүүрээс ихэвчлэн худалдан авдаг байна. Иргэдийн хувьд хүнсний захаас сүү худалдан авах нь хамгийн бага 6%-ийг эзэлж байна.

6

Page 9: мкт судлагааны тайлан

Нэг удаагийн худалдан авалтаараа хэр их хэмжээний сүү худалдан авдаг вэ?

7%

43%

33%

17%

Нэг удаагийн худалдан авалтаараа хэр их хэмжээний сүү худалдан авдаг вэ?

500 гр хүртэл501 гр - 1 литр1 - 2 литр2 литрээс дээш

Иргэд ихэвчлэн нэг удуугийн худалдан авалтаараа 500гр-2000гр-ыг авч байна.

Сүү худалдан авахад тань хэн хамгийн их нөлөөлдөг вэ?

43%

53%

4%

Сүүг худалдан авахад тань хэн хамгийн их нөлөөлдөг вэ?

Өөрөө

Гэр бүлийн гишүүд

Найз нөхөд

Худалдагч

Сүүний хувьд брендийн ялгарал тийм ч их байдаггүй бөгөөд амт чанар нь хоорондоо нилээд төстэй учир ихэвчлэн өөрөө болон гэр бүлийн гишүүдийн үзэл бодол нилээд нөлөөлдөг нь харагдаж байна.

Та ямар сүүг түлхүү хэрэглэдэг вэ?

21%

28%

2%6%

13%

6%

22%

2%

Та ямар сүүг түлхүү хэрэглэдэг вэ?

Өглөө сүү (Витафит)

Цэвэр сүү (Сүү ХК)

Аварга чанар (Сүү ХК)

Милко (Милко)

Задгай

Өэлүн (Монфреш)

Миний монголын сүү (Сүү ХК)

Хуурай сүү

Иргэд ихэвчлэн өглөө сүү, цэвэр сүү болон миний монголын сүүг түлхүү сонгон хэрэглэдэг нь харагдаж байна. Учир нь эдгээр сүүнүүд нь тослог чанар болон илчлэг,

7

Page 10: мкт судлагааны тайлан

амтны хувьд бусад сүүг бодвол харьцангуй сайн үзүүлэлттэй байдаг билээ. Үүний дараагаар задгай буюу литрийн сүү, өүлэн, милко, аврага чанар болон хуурай сүүг тус тус хэрэглэж байна.

Та ихэвчлэн ямар савлагаатай сүү худалдан авдаг вэ?

24%

67%

9%

Та ихэвчлэн ямар савлагаатай сүү худалдан авдаг вэ?

ЗадгайТетрапакУуттай

Тетрапак савлагаатай сүүг ихэвлэн хэрэглэж байгаа нь иргэд хүнсний аюулгүй байдалдаа ихээхэн анхаардаг болсонтой нь холбоотой юм. Мөн санхүүгийн байдал болон цэвэр үнээний сүүг уухыг хүссэнтэй холбоотойгоор задгай сүүг худалдан авч байна.

1-5 үнэлэх

12%

4%

16%

26%

42%

Үнэ

12345

Судлагаанд хамрагдсан иргэдийн талаас илүү хувь нь дунд буюу түүнээс доош орлоготой байсан ба үүнтэй холбоотойгоор үнэнд ихээхэн анхаарч байна.

8

Page 11: мкт судлагааны тайлан

8%

8%

17%

31%

36%

Савлагаа

12345

Иргэд савлагааны бүрэн байдалд нилээд анхаарал хандуулж байгаа нь нийт судлагаанд хамрагдагсадын 84% нь чухал гэж хариулсан байна.

3% 3%6%

14%

74%

Огноо

12345

Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэн ч хэрэглэхийг үл хүснэ. Тийм ч учраас дийлэнх олонхи хэрэглэгчдэд огноо чухал гэж хариулсан байна.

7%3%

12%

20%58%

Амт

12345

Хэрэглэгч гадаад өнгө үзэмжийг нь хараад нэг удаа худалдан авалт хийнэ. Харин амтанд нь татагдаад хэд хэдэн удаа эсвэл байнгын худалдан авагч болох нь ч бий. Тийм ч учраас амт гэдэг яахын аргагүй чухал үзүүлэлт юм. 58% нь маш чухал, 20% нь чухал гэж тус тус хариулсан байна.

9

Page 12: мкт судлагааны тайлан

13%

14%

27%

28%

18%

Брэнд

12345

Ерөнхийдөө сүүний зах зээлд салбарын өрсөлдөөн ихтэй боловч хоорондын ялгарал багатай учир иргэд үүнд тийм ч их анхаарал хандуулдаггүй нь харагдаж байна.

Хүйсийн харьцаа үзүүлэлтүүд (Бусад асуултуудтай холбосон)

Эрэгтэй Эмэгтэй0

5

10

15

20

25

30

Хүйс*Та сүүг хэр их хэрэглэдэг вэ? Crosstabulation

Эмэгтэйчүүд нь гэрийн эзэгтэй, хоол ундны асуудалд түлхүү оролцдог учир эрчүүдийг бодвол илүү их сүүний худалдан авалтыг хийдэг нь харагдаж байна.

10

Page 13: мкт судлагааны тайлан

Эрэгтэй Эмэгтэй0

5

10

15

20

25

30

35

40

Хүйс*Та ямар зорилгоор сүүг худалдан авдаг вэ ? Crosstabulation

Хүмүүс ихэвчлэн цай чанах зориулалтаар сүүг хэрэглэдэг нь харагдаж байна. Тэр тусмаа гэрийн эзэгтэй нар ихээр хэрэглэж байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд ажил төрөл ихтэй байдаг учир сүүг шууд хэрэглэхээр эмэгтэйчүүдээс илүүгээр худалдаж авдаг нь харагдаж байна.

Эрэгтэй Эмэгтэй0

5

10

15

20

25

30

35

Хүйс*Та ихэвчлэн хаанаас сүүг худалдан авдаг вэ? Crosstabulation

Ихэвчлэн хүйс харгалзалгүй гэрийн ойролцоох дэлгүүрээс худалдан авалтыг бага хэмжээгээр хийдэг нь судалгааны дүн, ажиглалтын дүнгээс харагдаж байна. Хүнсний захаас худалдан авдаг хүмүүс маш цөөхөн байна.

11

Page 14: мкт судлагааны тайлан

Эрэгтэй Эмэгтэй0

5

10

15

20

25

30

Хүйс*Нэг удаагийн худалдан авалтаараа хэр их хэмжээний сүү худалдан авдаг вэ? Crosstabulation

Сүүний илчлэг чанараа хадгалах хугацаа нь бусад бүтээгдэхүүнээс бага байдагтай холбоотойгоор, мөн шинэхэн цэвэр сүүний амтыг эрхэмлэдэг хүмүүс бага хэмжээгээр буюу ихэвчлэн 1 литрийн хэмжээтэй сүүг худалдан авдаг нь харагдаж байна.

Эрэгтэй Эмэгтэй0

5

10

15

20

25

30

35

Хүйс*Сүү худалдан авахад тань хэн хамгийн их нөлөөлдөг вэ? Crosstabulation

Сүү худалдан авахад эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөө шийдвэрийг гарган худалдаж авдаг. Мөн гэр бүлийн гишүүд сүүний худалдан авах сонголтонд ихээр нөлөөлдөг. Худалдагч болон найз нөхөд харьцангуй бага нөлөөлдөг болох нь харагдаж байна.

12

Page 15: мкт судлагааны тайлан

Эрэгтэй Эмэгтэй0

5

10

15

20

25

30

35

40

45

Хүйс*Та ихэвчлэн ямар савлагаатай сүү худалдан авдаг вэ? Crosstabulation

Сүүний савлагааны хувьд хүйс харгалзалгүй тетрапак савлагаатай сүүг ихээр тэр дундаа эмэгтэйчүүд ихээр авч байна.

Насны харьцаа үзүүлэлтүүд

15-25 26-35 36-45 46-55 56-с дээш0

2

4

6

8

10

12

14

Нас*Та сүүг хэр их хэрэглэдэг вэ? Crosstabulation

Санамсаргүй түүврийн аргаар авсан учир бидний судалгаанд ихэнх нь залуучууд буюу 15-25 насныхан их байсан учир сүүг өдөр тутмын хэрэглээндээ ихээр хэрэглэж байна гэсэн үзүүлэлт гарч ирсэн байна. 36-45 насныхан 7 хоногт 2-4 удаа ихээр хэрэглэж байна. 15-25 насныхан сүүг бусад насныхнаас ихээр хэрэглэж байна.

13

Page 16: мкт судлагааны тайлан

16-25 26-35 36-45 46-55 56-с дээш0

2

4

6

8

10

12

14

16

Нас*Та ямар зорилгоор сүүг худалдан авдаг вэ ? Crosstabulation

Ихэнх насныхан цай чанах зорилгоор сүүг ихээр худалдан авч байна. 16-25 насныхан буюу залуу үеийнхэн зүгээр шууд уух зорилгоор сүүг ихээр худалдаж авч, 46-гаас дээш насныхан ийм зориулалтаар огт авдаггүй юм байна.

15-25 26-35 36-45 46-55 56-с дээш0

2

4

6

8

10

12

14

16

18

20

Нас*Та ихэвчлэн хаанаас сүүг худалдан авдаг вэ? Crosstabulation

Ер нь аль ч насны худалдан авагчид гэрийн ойролцоох дэлгүүрээс худалдан авч байна. Супермаркетаас гэрийн ойролцоох дэлгүүрийг бодвол арай бага худалдан авалт хийж байна.

14

Page 17: мкт судлагааны тайлан

15-25 26-35 36-45 46-55 56-с дээш0

2

4

6

8

10

12

14

16

18

Нас*Сүү худалдан авахад тань хэн хамгийн их нөлөөлдөг вэ? Crosstabulation

Гэр бүлийн гишүүд нас үл харгалзан сүү худалдан авах сонголтонд ихээр нөлөөлдөг юм байна. 15-25 насныхан мөн өөрөө худалдан авалтынхаа сонголтыг хийдэг бөгөөд ажиглалтаас шууд уух зориулалттай сүүг ихээр худалдан авч байсан.

15-25 26-35 36-45 46-55 56-с дээш0

2

4

6

8

10

12

14

Нас*Та ямар сүүг түлхүү хэрэглэдэг вэ? Crosstabulation

15-25 насныхан миний монголын сүүг ихээр, 26-35 насныхан цэвэр сүүг түлхүү худалдан авч хэрэглэж байна.

15

Page 18: мкт судлагааны тайлан

Өрхийн сарын дундаж орлогоны харьцаа үзүүлэлтүүд

192000 хүртэл 192001-400000 400001-600000 600001-800000 800001-1000000

1000001-с дээш0

2

4

6

8

10

12

Өрхийн сарын дундаж орлого*Та сүүг хэр их хэрэглэдэг вэ? Crosstabulation

Өрхийн орлого өсөхийн хэрээр сүүг хэрэглэх давтамж нь ихсэж байна. Эсрэгээрээ орлого буурахын хэрээр багасаж байна. Гэхдээ тийм ч их эрс ялгаа байхгүй дундаж хэмжээнд сүүг аль ч орлогын түвшинд хэрэглэж байна. Энэ нь монголчуудын эртнээс цагаан идээ сүүг хэрэглэж өссөнтэй ч мөн холбоотой байж болох юм.

192000 хүртэл 192001-400000 400001-600000 600001-800000 800001-1000000

1000001-с дээш0

2

4

6

8

10

12

14

16

Өрхийн сарын дундаж орлого*Та ямар зорилгоор сүүг худалдан авдаг вэ ? Crosstabulation

Ямар ч орлоготой хүмүүсийн хувьд сүү нь өдөр тутмын хэрэглээ нь болж байсан боловч орлого өсөхийн хэрээр цай чанах гэж авдаг хүмүүсийн тоо бага орлоготой хүмүүсийнхээс их байна.

16

Page 19: мкт судлагааны тайлан

192000 хүртэл 192001-400000 400001-600000 600001-800000 800001-1000000

1000001-с дээш0

2

4

6

8

10

12

14

Өрхийн сарын дундаж орлого*Та ихэвчлэн хаанаас сүүг худалдан авдаг вэ? Crosstabulation

Орлогын доод түвшиний хүмүүс гэрийн ойролцоох дэлгүүрээс багаар авч байгаа нь доод орлоготой хүмүүс хотын захад эсвэл гэр хороололд амьдардаг учир гэрийн ойролцоох дэлгүүр нь арай илүү үнэтэй эсвэл гэрийн ойролцоо нь дэлгүүр бага байдаг учир ийм үзүүлэлт гарсан байж магадгүй. Ер нь гэхдээ ямар ч орлоготой хүмүүс гэрийн ойролцоох болон супермаркетуудаас ихээр авч байна.

192000 хүртэл 192001-400000 400001-600000 600001-800000 800001-1000000

1000001-с дээш0

2

4

6

8

10

12

14

Өрхийн сарын дундаж орлого*Сүү худалдан авахад тань хэн хамгийн их нөлөөлдөг вэ? Crosstabulation

Орлого өсөхийн хэрээр гэр бүлийн гишүүд сүүний худалдан авалтанд ихээр нөлөөлж байна. Орлогын хэмжээнээс үл хамааран өөрөө худалдан авах сонголтийг хийх нь тогтмол хэмжээнд байна.

17

Page 20: мкт судлагааны тайлан

192000 хүртэл 192001-400000 400001-600000 600001-800000 800001-1000000

1000001-с дээш0

2

4

6

8

10

12

Өрхийн сарын дундаж орлого*Та ямар сүүг түлхүү хэрэглэдэг вэ? Crosstabulation

Орлогын хэмжээ үл харгалзан миний монголын сүү, цэвэр сүү, өглөө сүүний худалдан авалт их байна. Мөн аварга чанар, хуурай сүүний худалдан авалт маш бага байна.

192000 хүртэл 192001-400000 400001-600000 600001-800000 800001-1000000

1000001-с дээш0

2

4

6

8

10

12

14

16

18

20

Өрхийн сарын дундаж орлого*Та ихэвчлэн ямар савлагаатай сүү худалдан авдаг вэ? Crosstabulation

Өрхийн орлогын хэмжээ үл харгалзан ихэнх худалдан авагчид тетрапак савлагаатай сүүг худалдан авсныг харахад сүүний баталгаатай чанартай байдал, эрүүл мэнд нь ямар ч түвшний орлоготой хүмүүст чухал болох нь харагдаж байна.

18

Page 21: мкт судлагааны тайлан

IV. ДҮГНЭЛТ

Сүү бол монголчууд бидний уламжлалт ундаа билээ. Тэр ч утгаараа бид энэ бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглэдэг байна. Сүүг хэрэглэх бас нэгэн чухал үзүүлэлт бол хоол боловсруулахад чухал үүрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна төрөл бүрийн өвчлөлтийн үед ходоодны хүчил шүлтлэгийн баланс, хүчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржүүлж өгдөг явдал юм.

Судлагаанаас үзэхэд орлого, нас, хүйс үл хамааран ямар нэгэн байдлаар сүүг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг болох нь ажиглагдлаа. Сүүг худалдаж авахдаа үйлдвэрлэсэн огноо болон савлагаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь нэгдүгээрт сүү нь амархан гашилж мууддагтай холбоотой, хоёрдугаарт иргэд дор бүрнээ өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч аль болох урт наслахыг хүсдэгдэгттэй холбон тайлбарлаж болох юм. Мөн жилээс жилд манай улсын иргэдийн амжиргааны баталгаажих түвшин доройтож байгаагаас шалтгаалан аль болох бага хэмжээгээр гэрийн ойролцоох дэлгүүр, хүнсний зах зэргээс хямдхан худалдаж авч байгаа нь ажиглагдлаа. Түүнчлэн сүүг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр хэрэглээд нэгэнт дасчихсан учир өрхийн сарын орлого хэд байгаагаас үл хамаараад тогтмол худалдан авч байна. Гэсэн хэдий ч орлогын түвшин өсөхийн хэрээр сүүний худалдан авалт ч дагаад нэмэгдэж байна.

19

Page 22: мкт судлагааны тайлан

V. АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Зах зээлийн судалгааны төсөл. (2010). Retrieved from eri.mn: http://eri.mn/components/com_booklibrary/ebooks/zahzeel11.pdf

Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн яам. (2012). Retrieved from mofa.gov.mn: http://www.mofa.gov.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=68&Itemid=290

20