Зөрчил зөрөлдөөн

20
Зөрчил зөрөлдөөн 2016.03.22

Upload: psychology-psy

Post on 10-Jan-2017

266 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Зөрчил зөрөлдөөн

Зөрчил зөрөлдөөн

2016.03.22

Page 2: Зөрчил зөрөлдөөн

1. Зөрчилдөөн гэж юу вэ?2. Зөрчил зөрөлдөөн үүсэх шалтгаан 3. Хамт олны зөрчил зөрөлдөөний зүй тогтол4. Зөрчлөөс үүсэх үр дагавар

Хичээлийн агуулга

Page 3: Зөрчил зөрөлдөөн

1.Зөрчил зөрөлдөөн гэж юу вэ?

Page 4: Зөрчил зөрөлдөөн

Аливаа нэг талын тодорхой үйл ажиллагаа нөгөө талын эрх ашиг, байр суурь, хөндөгдсөний улмаас харилцаанд зөрчил үүсэхийг хэлнэ. Харилцан хоёр талуудын харилцаан дээр асуудал үүсэхийг хэлнэ.

Зөрчил зөрөлдөөн гэдэг нь

Page 5: Зөрчил зөрөлдөөн

Ф. Е. Василюк: “Зөрчил гэдэг нь ямар нэг зүйл нөгөөтэйгээ аль нэг байдлаар мөргөлдөхийг хэлнэ”

А. Г. Здравомыслов: “Зөрчил нь хүмүүсийн нийгэм дэх харилцан үйлчлэлийн маш чухал тал,нийгмийн эд эс юм. Энэ нь нийгмийн амьдралын бодитой болон байж болох субъектын хоорондын харилцааны хэлбэр бөгөөд тэр тохиолдолд тэдний сэдэл нь эсрэг тэсрэг үнэт зүйлс, хэм хэмжээ, сонирхол,хэрэгцээгээр өдөөгдөж байдаг” хэмээн илүү тодорхойлж хэлсэн.

Зөрчил зөрөлдөөний талаарх судлаачдын тодорхойлолтууд

Page 6: Зөрчил зөрөлдөөн

Р. Дарендорф: “Бүрдэл хэсгүүдийн хооронд нь бодит болон хийсвэр эсрэг тэсрэг хандлага үүсч байгаа бүхий л харилцааг хэлнэ” гэжээ.

Б. И. Хасан: “Зөрчил гэдэг нь харилцан үйлчлэлийн үед урьдын хэв шинжээ хадгалж чадахгүй оролдлогууд бие биендээ нөлөөлж, бие биенээ орлож, улмаар тусгай зохион байгуулалт шаардагдахыг хэлнэ” гэжээ.

Зөрчил зөрөлдөөний талаарх судлаачдын тодорхойлолтууд

Page 7: Зөрчил зөрөлдөөн

Нөөцийн ашиглалт хуваарилалтБайгууллага хичнээн том хэмжээтэй байлаа ч гэсэн түүний нөөц хязгаарлагдмал байдаг. Байгууллагын удирдлага, санхүүгийн нөөц, олсон ашиг орлогоо хүмүүстээ үр ашигтай хуваарилан зарцуулах үүрэгтэй. Гэхдээ санхүүгийн нөөцийг хуваарилах явцад ямар нэгэн бэрхшээл учирч байдаг. Ажиллагсад идэвх чармайлт гарган үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ашиг орлого бүтээж байх тохиолдол цөөнгүй. Эсвэл хэн нэгэнд илүү хуваарилж, нөгөөд нь дутуу өгдөг тохиолдол практикт нилээд гардаг. Үүнээс үүдэн удирдлага, ажиллагсадын хооронд зөрчил зөрөлдөөн үүснэ. Энэ нь шударга бус хуваарилалтаас үүдэн гарч буй зөрчил юм

Зөрчил зөрөлдөөн үүсэх шалтгаанууд

Page 8: Зөрчил зөрөлдөөн
Page 9: Зөрчил зөрөлдөөн

Зорилтуудын харилцан хамаарал Өгөгдсөн үүрэг даалгаврыг төлөвлөсөн

хугацаанд хангалтгүй биелүүлж, байгууллагын амжилт, үр дүнд нөлөөлсөн тохиолдолд удирдагч ба ажиллагсадын хооронд зөрчил зөрөлдөөн, хэрүүл маргаан, буруутгах, сөргөлдөх, эсэргүүцэх байдал гарах нь цөөнгүй. Ер нь аливаа байгууллагын үйл ажиллагаа харилцан хамаарал, уялдаа холбоо бүхий нэгдмэл тогтолцоо байдаг учраас аль нэг салбар юм уу хувь хүмүүсийн ажлын хариуцлагагүй байдлаас үүдэн зөрчил гардаг.

Page 10: Зөрчил зөрөлдөөн

Хүмүүсийн үнэлэмж баримжааллын ялгаатай байдал

Ихэнх удирдагчид “Хий гэснийг доод тушаалын хүмүүс үг дуугүй биелүүлэх ёстой” гэж үздэг. Бизнесйин байгууллагуудад илүү ашигтай, зардал багатай хэмнэлттэй ажиллахыг эрмэлздэг. Гэтэл ажилтан хүн, гаргаж байгаа ажлын амжилт, ур чадварын өсөлтийн хэмжээгээр албан тушаал ахиж, цалин хангамж нэмэгдэх ёстой гэж үздэг. Энэхүү ажил хөдөлмөрийн үнэлгээний талаарх ялгаатай байр суурь, үнэлэмж баримжааллын зөрөөтэй ойлголтоос үүдэн тэдний хооронд үл ойлголцол, хэрүүл гомдол үүсэж болзошгүй.

Page 11: Зөрчил зөрөлдөөн

Хүмүүсийн зан төлвийн ялгаа онцлог Нэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хүсэл

сонирхол, ааш араншин, үзэл бодол, ажил мэргэжлийн арга туршлага өөр хоорондоо ялгаатай. Зан төлөвийн хувьд атаархуу, аялдан дагалдамтгай, зусарч бялдууч, догшин ширүүн, хэрүүлч тэмцэгч, хов жив хөөцөлдөгч, гутрангуй өөнтөгч, эмзэг гомдомхой гээд янз янзын араншинтай хүмүүс ажиллана. Зарим хүмүүс өөртөө тал засдаг хэсэг хүмүүсийг нэгтгэн баг бүрдүүлж, бусдын эсрэг турхиран талцуулан сөргөлдүүлж, таагүй уур амьсгалыг бий болгож, энэ нь зөрчил маргаан үүсэх шалтгаан болдог. Өөртөө шүүмжлэлтэй хандах, өөрийн зан үйлийг хянаж дүн шинжилгээ хийх, бусдын хэлсэн ярьсан бүхэнд туйлбартай хүлээцтэй хандах, итгэж найдах чадвар хүмүүст дутагдаж эхлэх юм бол зөрчилт байдал байнга үүсэж байдаг.

Page 12: Зөрчил зөрөлдөөн

Харилцааны хомсдол, мэдээллийн хүртээмжгүй байдал

Байгууллага доторх мэдээллийн хомсдол, хүрэлцээгүй байдлаас болж бие биенийхээ санаа бодол, гарч байгаа шийдвэрийг ойлгоогүй тодорхойгүй үл ойлголцол үүсдэг. Хийх гэж байгаа ажил үйлчилгээ, үр дүнд хүрэх төлөвлөлт, хэрэгжүүлэх арга зам, хугацаа тодорхойгүй байгаа нөхцөлд ажилтан юу хийхээ мэдэхгүй өөринхөө үүрэг хариуцлагыг бүрэн ойлгохгүй байх зэрэг хоёрдмол буюу тодорхой бус байдлаас шалтгаалан удирдлага ажилтнуудын хооронд зөрчил үүсэх тохиолдол цөөнгүй гардаг

Page 13: Зөрчил зөрөлдөөн

Зохисгүй шаардлага буюу арга барилын хоцрогдол

Зарим удирдагч тухайн цаг үеийн нөхцөл байдалд тохироогүй, хүмүүсийн бодит боломж, тоног төхөөрөмжийн хүч чадал, цаг хугацааны нөөц боломжоос давсан биелэгдэшгүй хатуу шаардалага тавьдаг. Үүний зэрэгцээ удирдагч нарын удирдах арга барилын алдаа дутагдалтай холбоотой зөрчил зөрөлдөөн цөөнгүй гардаг. Албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа хэтрүүлсэн зохисгүй хандлага, харилцаа удирдахуйн процесст түгээмэл илэрдэг.

Page 14: Зөрчил зөрөлдөөн

Зөрчил зөрөлдөөний үе шатЗөрчил зөрөлдөөн нь тодорхой үе шаттай явагддаг, хөдөлгөөнт шинж чанартай шалтгаалан нөхцөлдөх, орон зай, цаг хугацааны үзэгдэл юм.1. Зөрчилт нөхцөл байдал үүсэх / эрэлт хэрэгцээ,

ашиг сонирхол, үзэл бодол, арга барилын зөрөлдөөн бий болох/

Page 15: Зөрчил зөрөлдөөн

2. Зөрчилт нөхцөл байдлыг ухамсарлан ойлгож, мэдэрч эхлэх. Хувь хүн болон тухайн байгууллагын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг харилцагч тал ухамсарлан ойлгож ирнэ. Сөргөлдөх үйл ажиллагаа давтагдах шинж чанартай болж, бичил бүлгүүдийн хуваагдал ялгарал улам гүнзгийрнэ

Page 16: Зөрчил зөрөлдөөн

3. Зөрчилт зан байдал хурцдахӨдөөгчийн эсрэг чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа явагдаж, жинхэнэ зөрчил ил тод болж хурцдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, зөрчилдөгч талууд дургүйцэл,

тааламжгүй байдлаа ил тод сөргөлдөн эсэргүүцэх арга барилаар илэрхийлж, тэмцлийн байр сууринд шилжинэ.

Энэ үе шатад зөрчил нөхцөл байдлыг өөрчлөх тохироо бүрдэх хийгээд шинэ гарц боломж нээгдэнэ. Үүнийг ашиглах нь чухал юм.

Page 17: Зөрчил зөрөлдөөн

Зөрчлийг шийдвэрлэх Дээрх нөхцөл боломжид тулгуурлан түүнийг

бууруулах менежментийг хурдан шуурхай хийвэл байгууллагын зөрчлийг шийдвэрлэх боломж бий.

Аливаа зөрчил, сөргөлдөгч талуудын зан байдлыг илэрхийлэх бөгөөд нэг нь өдөөгч, нөгөө нь хамгаалагч, эсэргүүцэн сөргөлдөгчийн үүрэг гүйцэтгэж байдаг

Page 18: Зөрчил зөрөлдөөн

Зөрчил зөрөлдөөн үүссэний үр дагавар

Page 19: Зөрчил зөрөлдөөн

Эерэг үр дагавар Зөрчил маргаантай асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх

хэрэгтэй гэдгийг ухааран ойлгох, эргэцүүлэн бодох боломж олгож байдаг.

Хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх арга барил туршлагатай болдог.

Маргалдагч сөргөлдөгч талууд өөрсдийн санал бодол, гомдол, дургүйцлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой.

Илэн далангүй нээлттэй ярилцаж, учир зүйгээ олсноор ойлголцол итгэл бий болж хүмүүс хоорондын харилцаа хэвийн байдалдаа эргэн тойрно.

Үзэл бодлын зөрөлдөөн үргэлжид зөрчил тэмцэлд хүргэдэггүй гэсэн эрүүл саруул ойлголт төлөвшихөд эерэг нөлөө үзүүлдэг

Зөрчил зөрөлдөөн үүссэний үр дагавар

Page 20: Зөрчил зөрөлдөөн

Сөрөг үр дагавар Үр ашиггүй өрсөлдөөн тэмцэл, сөргөлдөөнийг үүсгэнэ Хамтран ажиллах, харилцан бие биедээ туслах, хэвийн нөхөрсөг

харилцаа тасалдаж доголдоно. Бусдын эерэг давуу талыг харж үнэлэхээсээ илүү буруутгах

муучлах, өөнтөглөх, нэр төрийг нь гутаах, атаархан хонзогнох хандлага уур амьсгал бий болно.

Асуудлыг бодитойгоор шйидвэрлэх эрүүл саруул арга замыг хайхын оронд “Ялах ёстой” гэсэн хатуу бодол, итгэл үнэмшил давамгайлж, түрэмгий зан авир гаргаж эхэлдэг.

Гомдож зэвүүцэх, сэтгэлээр унах, урам хугарах, сэтгэл гонсойх зэрэг сэтгэл зүйн таагүй байдал үүсэж хүмүүсийн идэвхи санаачилга, урам зориг, бие биедээ итгэх итгэл суларч, ажиллагсадын тогтвор суурьшил, илэн далангүй байдал алдагдана.

 

Зөрчил зөрөлдөөн үүссэний үр дагавар