Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба...

12
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХОРОО 2016.09

Upload: galbaatar-lkhagvasuren

Post on 08-Jan-2017

67 views

Category:

Law


0 download

TRANSCRIPT

Page 1: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа

ба хуульчийн оролцоо

ХУУЛЬЧИЙН НИЙТЭД ТУСТАЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХОРОО

2016.09

Page 2: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Агуулга

Хуульчийн нийтэд тустай

мэргэжлийн үйл

ажиллагаа гэж юу вэ?

Хуульчийн мэргэжлийн

ерөнхий үүрэг ба ХНТМҮА;

Хуульчдын холбоо ба ХНТМҮА

ХНТМҮА-нд баримтлах

зарчим

ХНТМҮА-ны ангилал,

төрөл

Хуульчийн оролцоо

Page 3: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульч гэж хэн

бэ?

Шүүгч

Прокурор

Өмгөөлөгч

Бусад хуульч

Page 4: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн оролцоо

1 жилд 40-с доошгүй бодит цагийг ХНТМҮА-нд зориулахыг

эрмэлзэх

Зарцуулсан 40 цагийг

сургалтын 1 багц цагт тооцуулах

ХНТМҮА эрхэлсэн

хорооны үйл ажиллагаанд

оролцох

“Про-боно Хуульч”

шагнал хүртэх

Page 5: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу вэ?

• Хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн тусын тулд болон нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилготой аливаа үйл ажиллагаа

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, 3.1.6

Page 6: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн мэргэжлийн ерөнхий үүрэг ба ХНТМҮА

• Хуульчийн мэргэжлийн ерөнхий үүрэг: Хуульч нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураараа явуулахыг эрмэлзэнэ.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, 5.3

Page 7: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчдын холбоо ба ХНТМҮА

• Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг зохион байгуулах

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, 45.1.11-МХХ-ны Зөвлөлийн 2015.12.26-ны өдрийн хурлын 52-р тогтоолын хавсралт “Монголын хуульчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”, 10.

• Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг батлах

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, 45.3-Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2013.12.14-ний өдрийн хурлын 19-р тогтоолын хавсралт “Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам”

Page 8: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2015.12.26-ны өдрийн хурлын 52 дугаар тогтоолын

Хавсралт “Монголын хуульчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө”

Page 9: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим

• хуульчдын сайн дурын оролцоонд тулгуурлах; • нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад

чиглэгдэх; • хариу төлбөргүй байх; • хуульч нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг

бусад ажил үүргээсээ ялгаварлалгүй байдлаар хэрэгжүүлэх;

• хуульчийн мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх.• өмгөөллийн нөхөрлөл, хуульчдын оролцоотой олон

нийтийн байгууллага нь хуульчийн нийтэд тустай үйл ажиллагааны талаар баримтлах дагалдах бодлоготой байх.

Page 10: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны ангилал, төрөл

• Ангилал:1. иргэдийн эрх зүйн ухамсар, соёлыг

төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор олон нийт болон нийгмийн эмзэг хэсэгт хууль тогтоомжийг бүхий л хэлбэрээр сурталчлан таниулах үйл ажиллагаа

2. гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа

3. стратегийн өмгөөлөл /нийтийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа/

Page 11: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны ангилал, төрөл

• Төрөл:1. нийгмийн эмзэг хэсгийн иргэдэд Захиргааны зөрчлийг хянан

шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үзүүлэх хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ

2. хүмүүнлэгийн, соёл, боловсролын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилгод нь хамаарах асуудлаар үзүүлэх хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ

3. хүний эрхийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, төрийн бус байгууллага, бүлгийн үйл ажиллагааны үндсэн зорилгод нь хамаарах асуудлаар үзүүлэх хууль зүйн үйлчилгээ

4. хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн хууль, нийтээр дагаж мөрдөх бусад хууль тогтоомжийг хүчингүй болгуулах асуудлаар эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явуулах үйл ажиллагаа

Page 12: Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа ба хуульчийн оролцоо

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны ангилал, төрөл

• Төрөл:1. хуульчаас байгаль орчин, нүүдлийн уламжлалт мал аж ахуй,

соёлын өв, нийтийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хэрэглэгчийн эрх зэрэг нийтийн эрх ашгийг хамгаалах болон тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, төрийн бус байгууллага, бүлэгт үзүүлж буй хууль зүйн үйлчилгээ;

2. эрх зүйн иргэний боловсролыг дэмжих зорилгоор иргэд, олон нийтэд зориулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах;

3. хуульч нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, түүнчлэн эрх зүйн шинэтгэл, хууль зүйн боловсрол, шинжлэх ухааны хөгжилд зориулж санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлэх;

4. хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хууль зүйн сургуулийн оюутнуудад зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, сургалт зохион байгуулах.