Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн...

28
Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт Илтгэгч: Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн техникийн уулзалт 2009.10.30. Улаанбаатар хот 1

Upload: brianne-haughey

Post on 01-Jan-2016

118 views

Category:

Documents


10 download

DESCRIPTION

Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт. Илтгэгч: Сангийн сайд С.Баярцогт. Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн техникийн уулзалт. 2009.10.30. Улаанбаатар хот. Агуулга:. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Илтгэгч:

Сангийн сайд С.Баярцогт

Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн техникийн уулзалт

2009.10.30. Улаанбаатар хот

1

Page 2: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Агуулга:

Эдийн засгийн өнөөгийн байдал

Тогтворжуулалтын хөтөлбөр

Төсвийн тогтвортой байдал

Хөтөлбөрийн хэрэгжилтэд гарч болох хүндрэлүүд

2010 оны төсвийн төсөл

Дүгнэлт

2

Page 3: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

Дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд:

2003-2007 онд дэлхийн нийт үйлдвэрлэл дунджаар 4.6 хувиар өсч байсан боловч санхүү, эдийн засгийн хямралын улмаас 2009 онд дэлхийн нийт үйлдвэрлэл 1 орчим хувиар буурах тооцоо хийгдэж байна. Тэр дундаа хөгжингүй орнуудын эдийн засаг 2009 онд дунджаар 3.5 хувиар буурахаар байна.

3

Page 4: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

Олон улсын худалдаа, ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд:

Дэлхийн нийт үйлдвэрлэл буурснаас шалтгаалан улс орнуудын ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэж улмаар олон улсын худалдаа 2008-2009 онд нийт дүнгээрээ үлэмж хэмжээгээр буурлаа.

4

Page 5: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Индекс = 100 /2004 оны 1 дүгээр сар/

Манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 2008 оны дунд үеэс эхлэн огцом буурсан нь татварын орлого буурахад гол нөлөө үзүүлж, гадаад худалдааны алдагдал өсөхөд хүргэсэн байна.

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн индекс:

5

Page 6: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

Монгол Улсын ДНБ 2008 онд 6.1 их наяд төгрөгт хүрч, 2007 оны түвшингээс 8.9 хувиар өссөн. Харин 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий бодит өсөлт 1.4 хувь байх төлөвтэй байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт, түүний таамаглал:

2005 2006 2007 2008 2009* 2010*0

2

4

6

8

10

12

7.3

8.6

10.28.9

1.41.4

4.5

7.4

Эдийн засгийн өсөлтийн хувь

2010 оны өсөлтийн түвшин

2010 оны зорилтот өсөлтийн түвшин

6

Page 7: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

2007, 2008 онуудад эдийн засаг ихээхэн хэмжээгээр тэлсэнээс инфляцийн түвшин огцом хөөрөгдөж 22.1 хувьд хүрсэн. Гэвч 2009 оны эхнээс инфляцийн түвшин аажмаар буурч оны эхний 9 сарын байдлаар 2.1 хувьд хүрлээ. Харин 2010 онд инфляцийн түвшинг 8.0 хувь хүртэл байхаар тооцож байна.

Инфляцийн түвшин /он, хувиар/:

7

Page 8: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

2008 оны 7 дугаар сараас эхлэн огцом буурч эхэлсэн гадаад валютын цэвэр албан нөөц 2009 оны 3 сараас эхлэн нэмэгдэж энэ оны 9 дүгээр сарын байдлаар 900 гаруй сая ам.долларт хүрээд байна.

Гадаад валютын цэвэр албан нөөц, түүний өөрчлөлт

8

Page 9: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

2008 он хүртэл харьцангуй тогтвортой байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны эхнээс огцом суларч оны эхний 9 сарын дунджаар нэг ам.доллар 1441.7 төгрөгтэй тэнцэж байлаа. Цаашид төгрөгийн ам.доллартай харьцах ханш аажмаар чангарч 2010 оны жилийн дунджаар 1418.0 төгрөг орчим байхаар таамаглаж байна.

2005 2006 2007 2008 2009* 2010**1100.0

1200.0

1300.0

1400.0

1500.0

1600.0

1205.2

1179.51170.4

1169.3

1441.71418.0

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш

Төгрөгийн ам.доллартай харьцах жилийн дундаж ханш

9

Page 10: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

2007, 2008 онд бий болсон инфляцийн огцом хөөрөгдөл, 2009 оны эхээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш ихээхэн суларсан зэрэг хүчин зүйлээс шалтгаалан барилгын салбарын зардал өсч энэ салбарын нийлүүлэлт 2009 онд ихээхэн хэмжээгээр буурсан.

Нөгөө талаас санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн бодит орлого буурч, эдийн засгийн бууралт үргэлжилнэ гэсэн хүлээлтээс үүдэн барилгын салбарын нийт эрэлт огцом буурсан нь уг салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар банкны салбарын зээлийн багцын тодорхой хувийг эзэлдэг барилгын салбарын зээлийн багцыг муутгаж системийн хэмжээгээр чанаргүй зээл огцом өсөхөд нөлөөллөө.

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

10

Page 11: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Төл Тод Гүйц-500,000.0

0.0

500,000.0

1,000,000.0

1,500,000.0

2,000,000.0

2,500,000.0

3,000,000.0

Нэгдсэн төсөв, 2008 он

Нийт орлого Нийт зарлага Нийт тэнцэл

тэрбум төг

Төл Тод ХБГ

-1,000,000.0

-500,000.0

0.0

500,000.0

1,000,000.0

1,500,000.0

2,000,000.0

2,500,000.0

3,000,000.0

Нэгдсэн төсөв, 2009 он

Нийт орлого Нийт зарлага Нийт тэнцэл

тэрбум төг

Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ буурснаас шалтгаалын төсвийн зарлагыг бууруулах, төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 оны төсөвт тодотгол хийсэн хэдий ч 2008 оны төсвийн орлого 326 тэрбум төгрөгөөр тасарч, нийт алдагдал 296 тэрбум төгрөгт хүрсэн.

Төсвийн орлогын бууралттай холбоотойгоор төсвийн зарлагыг бууруулах, санхүүжүүлэх эх үүсвэрийг оновчтой төлөвлөх зорилгоор 2009 оны төсөвт тодотгол хийсэн. Гэвч 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 109 тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна.

1. Эдийн засгийн өнөөгийн байдал

Төсвийн үзүүлэлтүүд:

Page 12: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн огцом алдагдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай 2009 оны 3 дугаар сарын эхээр эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг тохиролцон, уг хөтөлбөрийг ОУВС-ийн Захирлуудын зөвлөлөөр энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр баталсан.

“Стэнд-бай” хөтөлбөрийн хүрээнд:

◦ Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад зорилгоор ОУВС-гаас 18 сарын хугацаанд нийт 153.3 сая зээлжих тусгай эрх (ойролцоогоор 230.0 орчим сая ам. доллар)-ийн санхүүжилтийг хийх

◦ Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар Дэлхийн банк 62.9 тэрбум, Азийн хөгжлийн банк 90.0 тэрбум, Япон Улсын Засгийн газар 45.0 тэрбум төгрөг олгох амлалт хүлээсэн.

2. Тогтворжуулалтын хөтөлбөр

12

Page 13: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах

Төсвийн тогтолцоог эрүүлжүүлэх

Валютын ханшийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан тогтоох

Банкны салбарыг эрүүлжүүлэх

Нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт оновчтой хүргэх

13

2. Тогтворжуулалтын хөтөлбөр

“Стэнд-Бай” хөтөлбөрийн үндсэн зорилтууд:

Page 14: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

ОУВСДэлхийн

банкАзийн хөгжлийн банк

Япон Улсын Засгийн

газар

Санхүүжилтийн төрөл

Хөтөлбөрийн зээл

Хөтөлбөрийн зээл

Хөтөлбөрийн зээл

Буцалтгүй тусламж

Хөтөлбөрийн зээл

Амласан дүн/сая ам.доллар/

229.0 60.0 43.1 16.9 50.0

Үүнээс: 2009 оны санхүүжилт /сая ам.доллар/

133.3 41.7 40.7 - 30.0

2010 оны санхүүжилт/сая ам.доллар/

95.7 20 3.1 16.9 20

14

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, БНЭУ 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, АНУ 10.0 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ амлаад байна.

Мөн Австрали Улс 4.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг 2009 оны 10 дугаар сард олгоод байна.

2. Тогтворжуулалтын хөтөлбөр

Page 15: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

04/30/2009 06/30/2009 09/30/2009

Зорилт Биелэлт Зорилт Биелэлт Зорилт Биелэлт

Монголбанкны гадаад валютын цэвэр нөөц (сая ам.дол) 335.0 441.0 315.0 475.0 537.0 902.7

Монголбанкны дотоод цэвэр актив (тэрбум ₮) -32.0 -287.0 14.0 -243.0 -302.0 ...

Засгийн газрын цэвэр зээл (тэрбум ₮) 105.0 82.0 156.0 -25.0 -69.0 ...

Нэгээс дээш жилийн хугацаатай гадаад зээлийн өрийн үлдэгдэл (сая ам.дол)

200.0 0.0 200.0 100.0 200.0 190.0

Нэг жил хүртэлх хугацаатай гадаад зээлийн өрийн үлдэгдэл (сая ам.дол) 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

Шинээр үүсэх гадаад зээлийн хугацаа хэтрэлтийн хуримтлал (сая ам.дол)

0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

Дотоод төлбөрийн хугацаа хэтрэлтийн хуримтлал (тэрбум ₮) 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

Монгол Улсын Засгийн газрын нэгдсэн төсвийн алдагдал 250.0 144.0 325.0 248.0 315.0 332.5

15

2. Тогтворжуулалтын хөтөлбөр

Page 16: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Үйл ажиллагаа Огноо Хэрэгжилт

Эрдэнэт УБҮ-ийн татварыг төгрөгөөр төлүүлэхэд шаардагдах холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах.

06/30/2009

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хэрэгжсэн.

Банк хоорондын гадаад валютын арилжааны дэлгэцэнд суурилсан системийг нэвтрүүлэх 06/30/2009

Валютын нээлттэй арилжаа явуулах болсон тул цаашид шаардлагагүй гэж үзээд хассан.

Хөндлөнгийн аудиторын дүгнэлтэнд үндэслэн Анод банкны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг зарлах 06/30/2009 Хөндлөнгийн аудитын дүгнэлт 2009

оны 4 дүгээр сард гарсан.

Халамжийн хөтөлбөрийг оновчтой болгох, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд холбогдох хуулиудыг эргэн харах замаар халамжийн тогтолцоонд бүрэн хэмжээний дүн шинжилгээ хийх

12/31/2009

Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг шинэчлэлийн төлөвлөгөөг 6 дугаар сард баталсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

УИХ-д Банкны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн барих

06/30/2009 2009 оны 7 сарын 24-ны өдөр УИХ-д өргөн барьсан.

Төсвийн хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих 12/31/2009

Сангийн яам хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.

16

2. Тогтворжуулалтын хөтөлбөр

Page 17: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Төсвийн тогтворгүй байдал нь дараах сөрөг үр дагаврыг бий болгож байна:◦ Ашигт малтмалын үнийн өсөлтөөс үүдэлтэй төсвийн зарлагын өсөлт◦ Улс төрийн амлалтаас үүдэлтэй төсвийн хэт тэлэлт

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 20090.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

-10.0

-5.0

0.0

5.0

10.0

15.0

Real Expenditure Growth and Core Inflation

Core inflation (eop)2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 20090.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

-20.0

-10.0

0.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

Real Expenditure Growth and Core Infla-tion

Core inflation (eop)

3. Төсвийн тогтвортой байдал

Page 18: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Энэ нь хямралын нөхцөлд макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах, улмаар төсвийн тогтворгүй байдлыг бий болгож, манай улс санхүүгийн хямралыг давах чадваргүй байгаагаар илэрч байна.

Төсвийн тогтвортой байдлыг хангах гол арга хэрэгсэл бол бодитой төсөв, санхүүгийн төлөвлөлт бөгөөд түүний үндэс нь төсвийн хариуцлага, ил тод байдал дээр суурилсан төсвийн тогтолцооны хууль, эрх зүйн хүрээ гэж тодорхойлж байна.

3. Төсвийн тогтвортой байдал

Page 19: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

УИХ, Засгийн газар, Сангийн яам, сонгуульд оролцох улс төрийн намуудын хүрээнд үйлчилнэ.

Хуулиар макро түвшний тусгай шаардлага тогтооно:◦ Тэнцвэржүүлсэн орлого: Нэгдсэн төсвийг орлого тэнцвэржүүлэн тооцно.◦ Тэнцэл: Нэгдсэн төсөв алдагдалгүй балансалж байх зорилт тавьж хэрэгжүүлнэ.◦ Зарлагын хязгаарлалт: Тухайн жилийн төсвийн зарлагын өсөлт нь ДНБ-ий 2 нэгж хувиас

хэтрэхгүй байх зарчмыг дагаж мөрдөнө.◦ Өр: Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт тогтоож,

жил тутам бууруулах зарчим баримтална. ДНБ-ний бууралтын улмаас төсвийн орлого 1/5, түүнээс илүү хэмжээнд буурах

эсвэл байгалийн гамшиг, улс оронд онц байдал үүссэнээс учирсан хохирлыг арилгах зардал нь Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн нийлбэрээс 5 дахин давсан бол тусгай шаардлагыг түр баримтлахгүй байж болно.

Төсөв тогтворжуулах хэрэгсэл буюу Тогтворжуулалтын сан:◦ Сангийн удирдлага◦ Үнийн эерэг хэлбэлзлээс бүрдэх сангийн эх үүсвэр◦ Зөвхөн төсөв тогтворжуулахад зориулсан хязгаарлагдмал зориулалт◦ Хяналт, тайлагналт◦ ДНБ-ний 5 хувиас давсан орлого

3. Төсвийн тогтвортой байдал

Page 20: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

4. Хөтөлбөрийн хэрэгжилтэд гарч болох хүндрэлүүд

Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх, хавтгайруулан олгох жишгийг арилгах үүргийг Засгийн газар хүлээсэн. Оюу Толгой гэрээний урьдчилгаа төлбөрийг нийгмийн халамжид зарцуулах нь энэхүү бодлогын эсрэг алхам болно.

Барилгын салбарыг дэмжих, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлэх зээл нь төсвийн зарлагыг нэмэгдүүлж, төсвийн нийт алдагдлыг өсгөх эрсдэлтэй.

20

Page 21: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн төслөөр төсвийн нийт орлого 2,306.0 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлага 2,664.6 тэрбум төгрөг, нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс улсын төсвийн нийт алдагдал 433.7 тэрбум төгрөг байна.

Улсын төсвийн нийт алдагдал болох 433.7 тэрбум төгрөгийг “Стэнд-бай” хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллага, орнуудаас олгох 92.2 тэрбум төгрөгийн гадаад зээл, төслийн зээлийн хөрөнгө болох 109.2 тэрбум төгрөг, МУХС-ийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх орлогын дутагдлыг нөхөх хөрөнгийн үлдэгдэл 141.5 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн болно.

Эх үүсвэргүй алдагдал болох 82.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэхээр тооцож байна.

5. 2010 оны төсвийн төсөл

21

Page 22: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Бодит эдийн засгийн салбарыг дэмжих зорилгоор 2010 онд нийт 452.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Дэд бүтцийн болон нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилах нь үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлэх, иргэдийн бизнес эрхлэх, сурч боловсрох орчин бүрдүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтойг харгалзан ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтын нийт санхүүжилтийн 45 хувийг дэд бүтцийн салбарт, 28 хувийг нийгмийн салбарт оруулахаар төлөвлөсөн юм.

2010 оны төсвийн хөрөнгө оруулалт: Тэрбум төгрөг

5. 2010 оны төсвийн төсөл

Page 23: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Дүгнэлт

• “Стэнд-бай хөтөлбөрийг энэ оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирч, зарим салбаруудад сэргэлт ажиглагдаж эхэллээ.

• Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2009 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 332.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 164.2 тэрбум төгрөгийн эх үүсвэргүй зардлыг хөтөлбөрийн хүрээнд хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас олгосон зээлийн хөрөнгөөр санхүүжүүлээд байна.

• Монгол Улсын Засгийн газар макро эдийн засгийн оновчтой бодлогуудыг хэрэгжүүлсний үр дүнд энэ оны 9 дүгээр сарын эцсээр хангах ёстой хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байна.

23

Page 24: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

• Цаашид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэхээр Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллах болно. Үүнд:

1. Төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл”-ийг батлуулахаар ажиллаж байна.

2. Төсвийн тогтолцооны шинэчлэл хийх суурь асуудлуудад иж бүрэн байдлаар хандаж, үр ашигтай төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийг бий болгох зорилгоор “Нэгдсэн төсвийн тухай хууль”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-иудыг нэгтгэн боловсруулах ажил хийгдэж байна.

3. Нийгмийн халамжийн шинэчлэлийг эхлүүлж, гадаад түншүүдийн өмнө хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхээр цаашид ажиллах болно.

Дүгнэлт

24

Page 25: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

25

Page 26: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

26

Page 27: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

27

Page 28: Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Анхаарал тавьсанд

баярлалаа

28