с вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений...

5
С вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл С вирусын халдвартай элэгний үрэвсэлтэй өвчтөний 20% нь үений үрэвслээр хүндэрдэг. С вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл нь ихэвчлэн хоёр талдаа ижил, жижиг үийг хамарсан олон үений үрэвсэл, цөөн тохиолдолд том үеийг хамарсан нэг эсвэл цөөн тооны үений үрэвслийг үүсгэдэг. С вирусын элэгний үрэвслийн үед үений үрэвслийн шалтгаан бүрэн тодорхойгүй боловч аутоиммуны механизмаар тайлбарлаж байна. С вирусын архаг халдвартай хүмүүсийн цусанд RF- ийн түвшин өндөр байгаа нь аутоиммуны шалтгаантайг баталж байна. С вирус нь биед удаан хугацаанд байхад түүний эсрэг иммуноглобулинууд үүсэж, дархан бүрдлийн механизмаар ревматоидний артритийн адилаар үеийг гэмтээдэг. Элэгний архаг үрэвслийн С вирусын халдварын үед 35%д биед холимог криоглобулин үүснэ.Үүссэн криоглобулины 90% нь С вирусын элэгний үрэвслийн эсрэг дархлааны хариу урвал өрнүүлдэг. Энэ үед үүссэн үений үрэвсэл нь үений бүтцийн эвдрэлгүй явагддаг. С вирусын элэгний үрэвслийн эсрэг үүссэн эсрэг бие нь үений уутны бүрхүүлийн эсрэг аутоиммуны урвал явуулдаг өрнүүлдэг. С вирусын архаг халдвартай хүмүүст RF ихэнхдээ эерэг гардаг.

Post on 16-Aug-2015

98 views

Category:

Health & Medicine


8 download

TRANSCRIPT

Page 1: с вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

С вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

С вирусын халдвартай элэгний үрэвсэлтэй өвчтөний 20% нь үений үрэвслээр хүндэрдэг.

С вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл нь ихэвчлэн хоёр талдаа ижил, жижиг үийг хамарсан олон үений үрэвсэл, цөөн тохиолдолд том үеийг хамарсан нэг эсвэл цөөн тооны үений үрэвслийг үүсгэдэг.

С вирусын элэгний үрэвслийн үед үений үрэвслийн шалтгаан бүрэн тодорхойгүй боловч аутоиммуны механизмаар тайлбарлаж байна.

С вирусын архаг халдвартай хүмүүсийн цусанд RF- ийн түвшин өндөр байгаа нь аутоиммуны шалтгаантайг баталж байна. С вирус нь биед удаан хугацаанд байхад түүний эсрэг иммуноглобулинууд үүсэж, дархан бүрдлийн механизмаар ревматоидний артритийн адилаар үеийг гэмтээдэг.

Элэгний архаг үрэвслийн С вирусын халдварын үед 35%д биед холимог криоглобулин үүснэ.Үүссэн криоглобулины 90% нь С вирусын элэгний үрэвслийн эсрэг дархлааны хариу урвал өрнүүлдэг. Энэ үед үүссэн үений үрэвсэл нь үений бүтцийн эвдрэлгүй явагддаг. С вирусын элэгний үрэвслийн эсрэг үүссэн эсрэг бие нь үений уутны бүрхүүлийн эсрэг аутоиммуны урвал явуулдаг өрнүүлдэг. С вирусын архаг халдвартай хүмүүст RF ихэнхдээ эерэг гардаг.

Свирус халдвар→Криоглобулин үүсэх→Васкулит→Үенд үрэвсэл явагдаж →Үрэвслийн нэвчдэс үүсэх→үрэвслийн нөхөн төлжилт , үе хавдах→үений дотоод даралт нэмэгдэх→үений үйл ажиллагаа хязгаарлагдах, өвдөх ,үений бүтэц эвдэрнэ.

с вирусын халдвар

Криоглобулин үүсэхДотоод даралт нэмэгдэж үйл

ажиллагаа хязгаарлагдах ,үений

бүтэц эвдрэхВаскулит

Үенд үрэвсэл явагдаж,нэвчдэс үүсэх үе

хавдах

Page 2: с вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

С Вирусын элэгний үрэвслийн үеийн үений үрэвсэл болон Ревматоид артритын ялган оношлогоо

С вирусын элэгний үрэвслийн үеийн үений үрэвсэл

Ревматоид артрит

RF 40-65% 50-85%Криоглобулин 40-55% 1%ANA 10% 30%Anti-thyroid antiglobulin 10% 1-32%Anti-CCP 2-4% 55-90%Үений бүтцийн эвдрэл байхгүй Байна

Page 3: с вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

В вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

В вирусын элэгний үрэвслийн үед үений үрэвслийн үндсэн дөрвөн хам шинж үүсдэг. Цочмог В вирусын элэгний үрэвслийн дараа ревматоид артриттай төстэй олон үений үрэвсэл үүсэх нь цөөнгүй тохиолдох ба харин архаг В вирусын элэгний үрэвслийн үед завсрын, түр зуурын үений үрэвсэл үүсэх боловч тийм ч нийтлэг бус байдаг.

Олон үений зангилаа үүсэх нь нийт тохиолдлын 40% нь В вирусын халдварын дараа үүсэх ба мөн криоглобулинемийн хам шинжийн үед үүсдэг.

В вирусын элэгний үрэвслийн үеийн үрэвсэл нь ихэвчлэн 2 талдаа ижил, жижиг үеийг хамарсан байх ба үений өвдөлт илэрдэг. В вирусын халдварын үед хүний биед үүсэх антиген болон эсрэг биет нь ийлдэсэнд болон үений шингэнд хуримтлагдсанаар үений

үрэвсэл үүсэхэд нөлөөлнө.

Page 4: с вирусын элэгний үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

Элэгний архаг үрэвсэлтэй хамааралтай үений үрэвсэл

Элэгний архаг үрэвсэлтэй хамааралтай үений үрэвслийн үед хоёр талдаа ижил бус байх ба үеэр өвдөх хэлбрээр ихэвчлэн илэрнэ.

Хоёр талдаа ижил бус үений үрэвслийн хамт арьсны улайлт зонхилно. Элэгний архаг үрэвслийн үед HBAg буюу В вирусын гадаргуугийн эсрэг бие эерэг гардаг. Ийлдэст anti-HBAg сөрөг гарах ба ийлдэст нийт цус задлах бүрдэл бага хэмжээтэй байна. Цочмог элэгний үрэвслийн үений үрэвслээс ялгах нэг ялгаа нь цочмог хэлбэрийн үед үенд дархлааны бүрдлээс гадна IgM, IgG,IgA,C3,C4 болон С5 криопротеинууд илэрч байсан бол харин архаг хэлбэрийн үед эдгээр криопротеинууд бага хэмжээтэй байна.

Анхдагч цөс зогсонгишлийн элэгний хатууралтай хамааралтай үений үрэвсэл

Анхдагч биллиар цирроз нь аутоиммун үүсэлтэй бөгөөд ихэвчлэн цочмог цөсний сувагны өөрчлөлттэй 35-45 насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Анхдагч биллиар циррозын эмнэлзүйд арьс загтнах, шарлах,бие тамирдах шинжүүд илэрдэг. Өвчтөний эмнэлзүй далд байх бөгөөд үений хам шинж илэрч , ихэвчлэн үе мөчний үрэвсэл үүсэх ба сийвэнд митохондрын эсрэг эсрэгбиет үүссэн байна.

Үений уутны үрэвслийг үүсгэх бөгөөд хоёр талдаа ижил байна.Үрэвсэл нь гарын хурууны үе хоорондын, бугуйн үе, шагайн үеийг хамарна.

Эсрэг биеийн сорилын өвөрмөц чанар 99%, мэдрэг чанар 92% байна. Элэгний эдийн шинжилгээгээр цочмог элэгний үрэвсэлгүй, холангит болон фиброз илэрч болдог.

Анхдагч цөс зогсонишлийн элэгний хатуурал нь бусад элэгний бус аутоиммун өвчнүүдтэй хавсарч илэрч болдог юм.