хурц лейкоз оношлогоо
Post on 16-Aug-2015
169 views
TRANSCRIPT
Хурц лейкоз оношлогоо
Оношлогоо 1. Захын цусны дэлгэрэнгүй шинжилгээнд: нормо, гиперхромын
анеми, тромбоцитопени, ретикулоцитопени, лейкограммд бласт 5%-с их, лейкемийн цонх, нейтропени, УЭТХ ихэссэн байна.
2. Миелограммд: бласт 20%-с их, улаан эс, гранулоцит, мегакариоцитын эгнээний эсүүдийн үүсэл дарангуйлагдаж, эсүүдийн тоо эрс цөөрсөн.
3. Цитохимийн урвалууд: МРО, гликоген, эстераз, хар суданы урвал гэх мэт.
4. Иммунфенотипийн шинжилгээ: Эсийн гадаргуу дах антигений эсрэг үүссэн моноклональ эсрэг биеийг тодорхойлсоноор ЦМЛ-г ЦЛЛ-с ялган оношлох ба М0, М6 (Анти-гликофорин A), М7 (CD41; CD61) хэлбэрүүдийг баттай оношлоно.
ЦМЛ-г ЦЛЛ-с ялган оношлох моноклональ эсрэг биеүүд
Миелойд Анти-МПО, CD 13; CD33; CDw 65; CD117
В лимфойд CD 19; цитоплазмын CD22; CD79a; CD10
Т лимфойд цитоплазмын CD3; CD2; CD7
5. Цитогенетикийн шинжилгээ : Цочмог лейкемийн бүх тохиолдолд уг шинжилгээг хийх нь зүйтэй. Энэ нь хромсомын транслокаци, делеци зэргийг илрүүлсэнээр ЦМЛ-н тавилангийн талаар мэдээлэл өгнө.
ALL
ALL: L1, L2, L3, PAS
AML
APL
Lymphoblast/myeloblast
AML
Молекул генийн шинжилгээ
Урвуу-транскриптаз полимеразын гинжин урвал (PCR), байран дээр нь флюоресцентын эрлийзжүүлэх (FISH) зэрэг шинжилгээний аргууд нь ердийн цитогенетикийн шинжилгээгээр илрүүлж чадаагүй эсвэл хэвийн гэсэн хариу өгсөн хромсомын гажгууд: транслокаци, делец, анэплойд зэрэг тоо ба бүтцийн өөрчлөлтүүдийг, мөн өвчний өчүүхэн үлдэцийг(minimal resuadal diseases) илүү нарийн мэдрэгээр илрүүлнэ.