Амжилтыг өөрөөсөө

18
ЗОРИЛГО

Upload: -

Post on 18-Jul-2015

122 views

Category:

Internet


4 download

TRANSCRIPT

ЗОРИЛГО

Та амьдралаас юуг

хүсч, хүлээж

байдаг вэ?

Зорилго гэдэг үгийг бид бага

балчираасаа л өдийг хүртэл

сонсож ирсэн. Зорилго гэдэг

үг өөрөө маш хүчтэй,

ирээдүй рүү чиглэсэн үг.

1-рт Яг юу хүсэж

байгаагаа тодорхойлох

2-рт Хүссэн юмныхаа

төлөө бүхнээ зориулж

завгүй болох

Амжилтанд хүрэхийн

тулд

Өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх

тухай бүх л ном, сэтгүүл, сургалт,

семинар, видео болон бичлэгт зорилго

тавихын чухлыг заасан байдаг.

Хэн нэгнээс “Зорилго гэж юу вэ?” хэмээн

асуувал өөдөөс: “Үүнийг мэддэггүй хүн

гэж байдаг юм уу?” гэж асуултыг

асуултаар хариулах байх. Эсвэл: “Хүн уг

нь зорилготой амьдрах ёстой юм.Зорилго

тавих нь их чухал шүү дээ, мэдэлгүй яах

вэ. Би ч бас тэгж байгаад нэг зорилго

тавина даа” гэж хариулж мэдэх юм.

Хэрвээ бид ямар ч арга чарга гаргахгүй,

үйлдэл хийхгүй, зөвхөн сонсож мэдээд

ирэхлээр чих дасаад: “Тийм ээ, тийм,

мэдэлгүй яах вэ, мэднэ” гэсэн байнгын

хариутай болж, яг тэндээ л гацаж үлддэг.

Зорилго тавьснаар

Өдөр бүрийг урам

зоригтой, хийх ажилтай эхэлнэ.

Амьдрал утга учиртай болно.

Бид өөрчлөгдөж хувь заяагаа гартаа атгаж

эхэлдэг.

Хүн бүрийн зорилго өөр өөр байх

нь мэдээж. Зарим хүн өдөр тутам

тодорхой зорилго тавьдаг байхад

зарим нь ойрын 2-5 жилийн, эсвэл

бүр 10, 20, 30 жилийн зорилготой

байдаг.

ЗОРИЛГОО ЦААСАН

ДЭЭР БИЧИХ

Ямарваа нэг юмыг хүн хоёр удаа

бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа, дараа

нь бодит амьдрал дээр бүтээдэг байна.

Зорилгоо цаасан дээр

буулгаж бичсэнээр

бодлыг бодитой болгох

анхны алхам хийсэн гэж

үзэж болно.

Бодол зүгээр л нэг

“Ингээсэй, тэгээсэй”

гэсэн хүсэл биш, ямар

нэгэн хоосон мөрөөдөл

биш, жинхэнэ бодитой,

биелэх юм болж,

зорилго, сэтгэл санаа,

хүч хөдөлмөрөө

зориулж бүтээдэг бодит

болох зүйл юм.

ЗОРИЛГО ТАВИХ

ШАЛТГААН

Өмнөө зорилго тавьж,

яагаад энэ зорилгыг

тавьж байгаагийнхаа

шалтгааныг олж

мэдсэнээр амьдралаа

өөрчилж эхэлдэг. Яагаад

чухам үүнийг хүсч байна

вэ? Гэдгээ олж тогтоох

их чухал.

Зорилго тавьж байгаагийн

хамгийн гол учир зүгээр л

ямар нэгэн эд юмтай,

эсвэл мэдлэгтэй болоход

биш, харин энэхүү

зорилгыг биелүүлснээр

ямар хүн болох вэ?

Энэхүү зорилгодоо хүрээд

би ямар мэдрэмж мэдрэх

вэ гэдэгт л байдаг.

ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилтод ажилуудаа

төлөвлөх

Анхаарал тавьсанд

баярлалаа