ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ”...

38
Батлав ....................... с / менежер Ж.Алтангэрэл ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Нэгж хичээлийн хөтөлбөр. Хичээл: Хүн байгаль Сэдэв: Соронзны гайхамшиг-6цаг Хамрах хүрээ: ЭДЦС-ийн 4-р ангийн сурагчид Бага боловсролын багш Л.Пүрэвцэрэн Энэ насны хүүхдийн онцлог нь: Бодит сэтгэлгээ илүү хөгжсөн. Хөөрлийн процесс давамгайлдаг учир магтуулах дуртай. Юмны шинж чанарыг шинжлэн судлах дуртай, хэл яриа,тогтоох ой, хадгалах үйл ажиллагаа харилцан адилгүй. Танин мэдэхүйн болон суурь хэрэгцээ: Байгалийн юмс үзэгдэл, түүний учрыг мэдэх сонирхол төрүүлэх, сорил туршилтын шинжлэх ухаанч арга барил,эзэмших Соронзонг гар утас, компьютер, мэдрэмтгий самбар, телевизор, электрон хэрэгслийн орчимд хэрэглэхгүй байх чадвартай болох . Соронзны эерэг ба сөрөг талыг таньж мэдсэнээр зөв ашиглах, хадгалж хамгаалах. Зорилго: Соронзонд ямар материал татагдах, татагдахгүйг, соронзон хоорондын таталцах, түлхэлцэх харилцан үйлчлэл, соронзон биш биеийг соронзон шинжтэй болгох туршилтуудыг гүйцэтгэх замаар шинжлэх ухаанч арга барилд суралцана. Суралцахуйн зорилт: Соронзонгийн хэрэглээ, соронзон ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм баримтлах чадвар эзэмших Соронзонд татагддаг татагддаггүй материалыг илрүүлэх. Соронзны хооронд үйлчлэх хүчийг тайлбарлах, соронзнууд өөр хоорондоо таталцдаг, түлхэлцдэг гэдгийг мэдэх Соронзон туйлуудыг мэдэх, зүү ашиглан зүг чиг тодорхойлох . Төмөр хадаасыг соронзон шинжтэй болгох, соронзон шинжийг алга болгохыг туршилтаар батлах. Нэгж сэдвийн агуулга: Судлагдахуун /мэдлэг/ Ур ухаан /чадвар/ Соронзон үйлчлэл Соронзонд татагдах зүйлийг ялгаж таних - Соронзонгийн 2 туйл / N. S / - Таталцал – эсрэг туйл - Түлхэлцэл – ижил туйл / туршилт -1 / Эсрэг туйлууд таталцдаг болохыг туршилтаар батлах Ижил туйлууд түлхэлцдэг болохыг туршилтаар батлах Соронзон чанарын тухай Соронзонг төмөрт ойртуулбал жижиг соронзонгууд нэг зүгт чиглэн төмөр соронзтой болохыг мэдэж авах Соронзонгийн хоёр туйлд татах хүч их байдгийг туршилтаар батлах. Соронзон чанаргүй төмрийн доторх жижиг соронзонгууд эмх замбраагүй байдаг болохыг мэдэх

Upload: -

Post on 01-Jul-2015

927 views

Category:

Education


3 download

DESCRIPTION

СОРОНЗ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

TRANSCRIPT

Page 1: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Батлав .......................с/менежер Ж.Алтангэрэл

ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Нэгж хичээлийн хөтөлбөр. Хичээл: Хүн байгаль Сэдэв: Соронзны гайхамшиг-6цаг

Хамрах хүрээ: ЭДЦС-ийн 4-р ангийн сурагчид Бага боловсролын багш Л.Пүрэвцэрэн

Энэ насны хүүхдийн онцлог нь:

Бодит сэтгэлгээ илүү хөгжсөн. Хөөрлийн процесс давамгайлдаг учир магтуулах дуртай.

Юмны шинж чанарыг шинжлэн судлах дуртай, хэл яриа,тогтоох ой, хадгалах үйл ажиллагаа харилцан адилгүй.

Танин мэдэхүйн болон суурь хэрэгцээ:

Байгалийн юмс үзэгдэл, түүний учрыг мэдэх сонирхол төрүүлэх, сорил туршилтын шинжлэх ухаанч арга

барил,эзэмших Соронзонг гар утас, компьютер, мэдрэмтгий самбар, телевизор, электрон хэрэгслийн орчимд хэрэглэхгүй

байх чадвартай болох.

Соронзны эерэг ба сөрөг талыг таньж мэдсэнээр зөв ашиглах, хадгалж хамгаалах.

Зорилго: Соронзонд ямар материал татагдах, татагдахгүйг, соронзон хоорондын таталцах, түлхэлцэх харилцан

үйлчлэл, соронзон биш биеийг соронзон шинжтэй болгох туршилтуудыг гүйцэтгэх замаар шинжлэх ухаанч арга барилд суралцана.

Суралцахуйн зорилт:

Соронзонгийн хэрэглээ, соронзон ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм баримтлах чадвар эзэмших

Соронзонд татагддаг татагддаггүй материалыг илрүүлэх.

Соронзны хооронд үйлчлэх хүчийг тайлбарлах, соронзнууд өөр хоорондоо таталцдаг, түлхэлцдэг гэдгийг

мэдэх

Соронзон туйлуудыг мэдэх, зүү ашиглан зүг чиг тодорхойлох.

Төмөр хадаасыг соронзон шинжтэй болгох, соронзон шинжийг алга болгохыг туршилтаар батлах.

Нэгж сэдвийн агуулга:

Судлагдахуун /мэдлэг/

Ур ухаан /чадвар/

Соронзон үйлчлэл

Соронзонд татагдах зүйлийг ялгаж таних

- Соронзонгийн 2 туйл / N. S /

- Таталцал – эсрэг туйл - Түлхэлцэл – ижил туйл

/ туршилт -1 /

Эсрэг туйлууд таталцдаг болохыг туршилтаар батлах

Ижил туйлууд түлхэлцдэг болохыг туршилтаар батлах

Соронзон чанарын тухай

Соронзонг төмөрт ойртуулбал жижиг соронзонгууд нэг зүгт чиглэн төмөр соронзтой болохыг мэдэж авах Соронзонгийн хоёр туйлд татах хүч их байдгийг туршилтаар

батлах.

Соронзон чанаргүй төмрийн доторх жижиг соронзонгууд эмх замбраагүй байдаг болохыг мэдэх

Page 2: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Соронзон хүч

Соронзон хүчийг сулруулах

Усан доторх

соронзон

Янз бүрийн хэлбэртэй соронзонгуудын хүч өөр байдгийг мэдэх

“Соронзон хүчийг сулруулах” туршилт хийж, дүгнэлт гаргах

“Усан доторх соронзон” туршилт хийж, дүгнэлт гаргах

-Хадаасны соронзон чанар - Соронзон хүчний дамжуулалт

/ Туршилт-5, 6 /

Хадаасыг соронзон чанартай болгох туршилтыг гүйцэтгэн дүгнэлт гаргах.

Нэгж хичээлийн дүгнэлт

Соронзонгийн тухай олж авсан мэдлэг чадвараа дүгнэх

Нэгж хичээлийн цагийн төлөвлөлт:

Ээлжит хичээлийн сэдэв

цаг

Хичээл

зохион байгуулах

хэлбэр

Хичээлд хэрэглэх шинэ нэр томьёо

Амжилтын шалгуур

1 Соронзон юуг татдаг вэ?

40 мин

Хосоор, хэсгээр

Соронзон, татах ба татахгүй, төмрийн

үртэс, төмөрлөг бие

1.Төмөр, ган /төмрийн хайлш /, никель зэрэг материал соронзонд татагддагийг

мэдэх 2.Зэс, хөнгөн цагаан, хуванцар, даавуу, цемент, шил гэх мэт бусад материал

соронзонд татагддаггүй гэдгийг мэдэх. 3. Бие ба материалаа зөв ялган таних

2 Соронзны үйлчлэл

40 мин

Хосоор хэсгээр

багаар

Соронзны үйлчлэл, орчин

1.Соронзон цаасыг нэвтэлдэг гэдгийг

мэдэх. 2. Соронзон усыг, агаарыг нэвтэлдэг.

3 Соронзон туйл 40 мин

Хосоор, хэсгээр

N ба S туйл, туйлуудын харилцан

үйлчлэл

1.Соронзонгийн N ба S туйлыг мэдэх.

2.Ижил туйл түлхэлцэж, эсрэг туйл таталцдаг гэдгийг мэдэх. 3.Соронзонгийн хоёр туйлд соронзны хүч их байдаг гэдгийг мэдэх.

4 Хадаасыг

соронзтой болгоё

80

мин

Хосоор,

хэсгээр

Соронзон шинж,

луужин

1.Төмөр ба хадаасыг соронзон шинжтэй болгох, 2.Соронзон шинж хэсэг хугацааны дараа

алга болдог гэдгийг мэдэх. 3. Луужингийн N туйл үргэлж хойд зүгийг заадаг гэдгийг мэдэх.

5 Нэгдсэн дүгнэлт,

мэдлэг шалгах

60

мин

Анги

нийтээр

Мэдлэг, чадвараа үнэлүүлэх.

Page 3: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Нэгж хичээлд ашиглах хэрэглэгдэхүүний жагсаалт:

№ Ээлжит хичээлийн

сэдэв

Ээлжит хичээлд ашиглах хэрэглэгдэхүүн

Хэрэглэгдэхүүниййг ашиглах

боломж

1 Соронзон юуг татдаг вэ?

Соронз- 18 ш,

Лааз, төмөр халбага, хайч, модон болон хуванцар халбага, бичгийн хавчаар,

үзэг, бал, дэвтэр, ном, аяга,аяганы уут- тус бүр 5ш.

Төмрийн үртэс, үртэс гаргах элс.

Хосоор ажиллах ажлын хүснэгт-19ш.

Цагаан самбар-37ш, маркер,гэрэл дохио хүүхэд бүрт.

Сагсан дотор хийсэн

материа луудыг соронзонд

татагддаг, татагддаг-

гүйгээр нь ялгана. Таамаглал болон

санал дүгнэлтээ цагаан самбар дээрээ зурж дүрслэн, өөрийгөө үнэлүүлэн, мөн бусдыгаа үнэлнэ.

2 Соронзны үйлчлэл Янз бүрийн хэлбэртэй соронз

Цаас, шилэн аяга, зоосон мөнгө,

Хуванцар сав, мод,

Эрэг боолт, бичгийн хавчаар, ус,

халбага, / 5 баг бүрт /,

Цагаан самбар, маркер, амжилтын тууз,явцын үнэлгээнд ашиглах смайл –

хүүхэд бүр бэлтгэнэ.

3

Соронзон туйл N ба S туйл бүхий тах, шулуун хэлбэртэй соронз-6ш, дугуй соронз-

19ш,,

Савтай бичгийн хавчаар, савтай ус.

Сурагч бүр цагаан самбар, маркер,

гэрэл дохио.

Бодлын бөмбөлөг- 37ш

Туршилтыг

гүйцэтгэх.

4 Хадаасыг

соронзтой болгоё. Соронз -19ш

Бичгийн хавчаар 5 хайрцаг

Элс

Гэрлэн дохио

Эсгий бал

Цагаан самбар

Хайч, хадаас

5 Нэгдсэн дүгнэлт,

мэдлэг, чадвар, хэрэглээг үнэлэх.

Сурагчдын мэдлэг, чадвар, хэрэглээг үнэлэх нөхөх, сонгох, бүтээх, гүйцээх

даалгавар бүхий сорил тест-37ш

Page 4: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Батлав...................сургалтын менежер Ж. Алтангэрэл

Хөвсгөл: Үндэсний лаборатори “ Эрдмийн далай” цогцолбор сургууль

Хүн байгаль-Соронзны гайхамшиг Бага боловсролын 4-р анги

Ээлжит хичээлийн хөтөлбөр №1 2014-01-08

Хичээлийн

сэдэв

Соронзон юу татдаг вэ?

Түлхүүр үг

Cоронзон, татах ба татахгүй,

төмрийн үртэс,

төмөрлөг бие,

төмөрлөг бус бие

Зорилго:

Соронзонд татагддаг ба татагддаггүй биесийг ялган танина.

Амжилтын шалгуур: 1.Төмөр, ган /төмрийн

хайлш /, никель зэрэг материал соронзонд татагддагийг мэдэх.

2.Зэс, хөнгөн цагаан, хуванцар, даавуу,

цемент, шил гэх мэт бусад материал соронзонд татагддаггүй

гэдгийг мэдэх. 3. Бие ба материалаа

зөв ялган таних.

Зорилт

Соронзонд татагддаг, татагддаггүй материалыг илрүүлэх

Таамаглал дэвшүүлэх, бичих, ярилцах

Материалыг ангилах, ялгах, зураглах, шинжийг судлах

Соронзон ашиглах аюулгүй ажиллагааны

дүрмийг баримтлах Үйл ажиллагаагаа

нэгтгэн дүгнэх

хэлэлцүүлэг зохион байгуулах.

Хичээлийн

хэрэглэгдэхүүн

Соронз

Бичгийн хавчаар

Лааз

Гэрлэн дохио

Эсгий бал

Цагаан самбар

Шил

Хуванцар

халбага

Даавуу

Ангид байгаа эд зүйлс

Элс, төмрийн үртэс

Ажлын хүснэгт

Хичээлийн

зохион

байгуулалт

Хэсгээр

Хосоор

Өмнөх мэдлэг- Соронзонгийн тухай анхны ойлголт, өөрийн тамаглал, ахуй хэрэглээний соронзны тухай мэдлэг

Хичээлийн зохион байгуулах арга зүй

Үе шатууд Багшлахуй Суралцахуй

Эхлэл

6 минут

Багш сурагчидтай мэндлээд, өнөөдрийн хичээлд хосоороо болон багаараа хамтран идэвхтэй

оролцохыг уриална. /багийн сурагчид хичээлд дугаараар дуудагдаж оролцохыг сануулна\

Сэдэл :ҮА №1 Том тунгалаг савтай усанд хөвж байгаа нугасыг /тоглоомон нугасны дотор соронз нуусан байна /

багш нь хооллоё. Нугас хоол идэхээр ирэх болов уу? Миний барьж байгаа халбагатай хоолноос идэх болов уу? /багшийн барьж байгаа халбага ган

байх/ /Асуулт №1/ Багшийнхаа дэвшүүлсэн асуудалд өөрсдийн таамаглалаа чөлөөтэй илэрхийлээрэй.

ҮА№2: Доороо соронзтой нугас руу ган халбагатай хоолыг дөхүүлнэ. Нугасыг холтгох, дөхүүлэх үйлийг

хийн туршилтыг сурагчдаар ажиглуулна. Учир шалтгааныг тайлбарлахын тулд: Багш сурагчдын саналыг сонсон, хэлэлцүүлгийг

богино хугацаанд удирдаж, соронзны тухай үзэх сэдвийг тодруулна. Өнөөдрийн хичээлийн сэдэв, зорилго, зорилтоо

танилцуулна. Аюулгүй ажиллагаа, түлхүүр үгсийг танилцуулна. Багш баг бүрт сагстай материал тараан өгнө.

Сагсан дотор соронзонд татагддаг, татагддаггүй ижил биетүүд ба материалуудыг хийсэн байна. Хосоор ажиллах ажлын хүснэгтийг хоёр сурагчийн

дунд нэгийг тараан өгнө.

Сурагчид багштай мэндлээд, өнөөдрийн хичээлд багаар хамтран хичээлдээ оролцох

дэгээ ярилцан, багийн ахлагчаа сонгон, өөрсдийгөө 1-7 хүртэл тоогоор дугаарлана.

Асуулт №1-д хүүхэд бүхэн өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. / ирнэ. ирэхгүй, хооллоно, хооллохгүй... гм /

ҮА№2-ыг ажиглаад сурагчид нугас яагаад хүрч ирсэнд, буцаад холдож явсанд

таамаглалаа хосоороо ярилцаад, дараа нь багаараа хэлэлцээд санал дэвшүүлнэ. Таамаглалаа багийн 1-р сурагчид бусдадаа

тайлбарлана, саналуудаа ангиараа хэлэлцэнэ.

Хэлэлцүүлэгт бүх сурагчид оролцон, өнөөдрийн хичээлээр судлах зүйлээ мэдэж авна.

Хичээлийнхээ зорилго, зорилтоо ухамсарлан ойлгоно. Багийн гишүүд хосоор ажиллах хуудсыг

аваад багшийн зааврыг анхааралтай сонсоно. Аюулгүй ажиллагаа:

Соронзонг унагаж гэмтээвэл соронзон чанар нь алдагдана. Хуруу гараа гэмтээхээс болгоомжлох.

Page 5: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Дунд хэсэг

18 минут

ҮА№3. Багш: Сагсан дотор байгаа биетүүдийг

соронзонд татагдах, татагдахгүйгээр нь ялгаад анхны таамаглалаа хосоороо хамтран хүснэтэнд бичээрэй.

Таамаглалаа баг дотроо бусдадаа танилцуулсны дараа багш дараах туршилтыг сурагчдаар гүйцэтгүүлнэ.

Туршилт№1: Хосоороо ажиллаж, таамаглалаа баталъя. Хүүхэд бүрт жижиг соронзон өгнө.

Соронзонд татагдаж байгаа биетүүдийг цагаан самбарынхаа нэг талд, татагдахгүй байгаа биетүүдийг цагаан сабарынхаа нөгөө талд

зургаар илэрхийлнэ. Сурагчдын туршилтын үр дүнг зурсан байдлыг ажиглана. Багийн 2-р гишүүд өөрийн ажиглаад

зурснаа бусдадаа тайлбарлана. Багш туршилтын үр дүнг хэрхэн илэрхийлж байгааг цагаан самбараас ажиглаж явцын

үнэлгээг хийж, тэмдэглэнэ. Багийн гишүүдийг мэдээлсний дараа бүх зургуудыг нэгтгэн ялгах даалгавар өгч

туршилтын үр дүнг нэгтгэн хэлэлцүүлэг зохион байгуулна.

Багш соронзонгийн тухай дараах сонирхолтой мэдээллийг сурагчдад мэдээлнэ. Мэдээлэл№1: Одоогоос 2000 гаруй жилийн

өмнө эртний Грекчүүд төмрийн үртсийг өөртөө татах чадвартай үл мэдэгдэх чулууг олж илрүүлжээ.

Энэ чулуу бол соронз юм. Үүний дараа дундад Азийн Магнезия гэдэг

уулын чулуу ийм чанартай байсан ба эндээс үүдэн “магнит” гэдэг үг дэлгэрч үүнийг монголчууд соронз (соронзон) гэж нэрлэж

иржээ. Магнезия уул

Туршилт №2. Одоо бүгдээрээ анги танхимдаа байгаа эд зүйлсийн соронзон шинжийг судлах туршилтыг

хийцгээе. Бүх сурагчид хостойгоо хамтран туршилтыг гүйцэтгэнэ.

Туршилт гүйцэтгэх, бичгэн мэдээлэл боловсруулж буй байдал, хамтран ажиллах, бусдыгаа сонсох чадварт явцын үнэлгээ хийнэ.

Туршилтын үр дүнд ангид байгаа юмсын соронзон чанарыг сурагчид ойлгон авна.

Сэргээн санах түвшин:

Сурагчид хосоороо ярилцаад сагсан доторх биетүүдийг соронзонд татагдах, татагдахгүйгээр нь анхны таамаглалаараа

ялган ажлын хүснэгтэнд бичнэ. Баг дотроо таамаглалаа ярилцана.

Бие Таамаглал

Үр дүн

Материал

Лааз Төмөр Лааз х\цагаан Хавчаар Төмөр

Хавчаар Хуванцар Аяга Шилэн

Аяга Хуванцар Халбага Ган

Халбага Х\цагаан Үзэг Төмөр

Хайч хуванцар

Ойлгох түвшин:

Туршилтыг хосоороо гүйцэтгэнэ. Үр дүнг

цагаан самбар дээрээ зургаар илэрхийлнэ. Баг бүрийн 2-р гишүүний санал бодлыг

сонсоод улаан,ногоон,шар картаар санал нийлж байгаа эргэлзээтэй байгаа,нийлэхгүй байгаагаа илэрхийлнэ.

Хэлэлцүүлгийн үр дүнд сурагчид өөрсдийн таамаглалаа батлан соронзонд татагдах ба

татагдахгүй биесийг ялган таних чадвартай болно.

Багшийн уншсан мэдээллийг анхааралтай сонсож, ойлгож авна.

Хэрэглээ, ойлголт: Туршилт№2:

Сурагчид хос, хосоороо хамтран ангид байгаа эд зүйлсэд жижиг соронзуудаа ойртуулан шинжүүдээр нь ялган 2 цаасан дээр

тэмдэглээд, туршилтын үр дүнгээ самбарт байрлуулна. Соронзонд татагдсан Соронзонд татагдаагүй

самбар

Ангийн

түлхүүр

Хаалганы

бариул хөшиг

ширээ

цонх

Шал...гм

Page 6: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бататгал үе 10 мин

Дүгнэлт үе 5 мин

Гэрийн даалгавар 1мин

Ялгаатай байдлыг харгалзах: Асуулт№1: Ахуй амьдрал дахь соронзонгийн

хэрэглээний талаар мэдлэгээсээ бусадтайгаа хуваалцана уу? Жишээгээр тайлбарлаарай.

Асуулт№2: Биеүдийн соронзон чанарыг судлах явцдаа бие ба материал 2-ын ялгааг хэрхэн ойлгосон бэ? Жишээ гарган тайлбарлана уу?

Асуулт№3: Ямар материалаар хийсэн бие соронзонд сайн татагдах вэ? Жишээ нь:

Асуулт№4: Цахилгаан хэрэгсэл, телевизор, компьютерын дэлгэц, гар утас, соронзон карт

зэрэгт соронзонг ойр байлгадаггүй учрыг тайлбарлаарай?

Асуулт№5: Соронзийг юунд ямар ашигтайгаар хэрэглэх боломжтой вэ?

Багууд дээрх таван асуултаас сонгон авч багаараа ярилцаад, хариултыг багын 3-р гишүүн хариулна.

Багуудын хариулттай санал нийлж байгаа эсэхээ сурагчид улаан, ногоон, шар картаар

бусдыгаа үнэлнэ. Өөрсдийн мэдлэгээ багшаар

үнэлүүлнэ. Нэмэлт мэдээлэл ө гч болно.

Гоёл чимэглэлд,хү зү үний зү үлт, бугуйвч

Эмчилгээнд,соронзон зү ү , бумба,

Ахуйд:

Цахилгаан хэрэгслү үд, хө гжим

Ү зэг харандааны сав гэх мэт эдгээр

зүйлү үдийг багш ү зү үлнэ.

Сонирхуулахад:

Манай Монголын Сэлэнгэ аймгийн Хүдэр

сумын Тө мө ртэйн толгой уулын чулуу

соронзон шинж чанартай.

Багш өнөөдрийн хичээлээс ойлгосон зүйлээ

“2од, 1хүсэл”-дээ бичихийг хүснэ.

2 ОД

1 ХҮСЭЛ

1.

1.

2.

Багш сурагчдыг 2 од, 1 хүслээ унших явцад өөрийн заасан хичээлдээ үнэлэлт, дүгнэлт хийнэ.

Элс, шороо, соронз ашиглаад төмрийн үртэс гаргах бодь туршилтыг гэр бүлийнхэнтэйгээ хамтран хийгээд, төмрийн үртэс гарган

авчраарай.

Багийн гишүүд ярилцаад өөрсдийн хариулах боломжтой асуултыг сонгон авч ярилцаад

хариултаа баг бүрийн 3 дугаартай сурагч хариулна. Бусад багийн сурагчид сонсоно, нэмэлт хариулт хэлэх буюу алдаа гарвал

засна. Багуудын хариулах боломжит хувилбар: 1.Хөргөгчин дээр наасан соронзтой тоглоом,

гар утасны гэрний соронз, самбар дээрх үзүүлэн зураг 2.Биеийг материалаар хийдэг. Соронзонд

сайн татагддаг материалаар хийсэн бие соронзонд татагдана. Соронзонд татагддаггүй материалаар хийсэн бие соронзонд

татагдахгүй. 3. Төмөр, ган, никель материалаар хийгдсэн бие соронзонд сайн татагдана. Жнь: халбага,

сав...гм 4. Эдгээр эд зүйлст соронзонг ойртуулахад гэмтэх аюултай учир соронзноос аль болох

хол байрлуулах. \ сурагчдын хариултыг сонсоод нэмэлт тайлбар багш өгнө\ 5. Газар унагасан зүү хайхад. ..,гм Санал нийлж байвал ногоон, эргэлзэж буюу

нэмэлт байвал шар, огт санал нийлэхгүй бол улаан картаа өргөж сурагчид бие биенээ үнэлнэ.

Сонирхолтой мэдээллийг сонсоно, ойлгож авна, амьдрал ахуйдаа ашиглах чадвартай болно.

Өнөөдрийн хичээлээс хамгийн сайн ойлгосон мэдлэг, чадвар, хандлагаа 2одондоо бичиж,

сайн ойлгоогүй, цаашид мэдэхийг хүсэж байгаа зүйлээ 1хүсэлдээ хүүхэд бүхэн бичээд, уншаад хананд байрлуулна.

2 ОД

1 ХҮСЭЛ

1.

1.

2.

Сурагчид гэрийн даалгавраа тэмдэглэн авна.

Page 7: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Батлав сургалтын менежер Ж. Алтангэрэл

Хө всгөл: Үндэсний лаборатори “ Эрдмийн далай” цогцолбор сургууль

Хүн байгаль- Соронзны гайхамшиг Бага боловсролын 4р анги

Ээлжит хичээлийн хө төлбөр №2 2014-01-08

Хичээлийн

сэдэв:

Соронзон

үйлчлэлийг

судалъя.

Зорилго:

Соронзон ямар

шинж агуулж

байдгийг

судалж мэдэх.

Амжилтын

шалгуур:

1.Зайнаас

соронзон

үйлчилдгийг

мэдэх

2.Соронзон

ихэнх биеиийг

нэвт

үйлчилдгийг

мэдэх

3.Үйлчлэлийн

хүч нь зайнаас

хамаарч

суларч,

ихэсдгийг

мэдэх.

Зорилт :

Төрөл бүрийн

соронзонгийн

зайнаас үйлчлэх

хүчийг ажиглах

Соронзнуудын

ихэнх биеийг

нэвтлэн үйлчлэхэд

зай нөлөөлж

байгааг ажиглах,

судлах.

Туршилтаар батлах,

дүгнэх

Тайлбар хийх,

хэлэлцэх

Түлхүүр үгс:

Соронзон

үйлчлэл

Орчин

Хичээлийн

хэрэглэгдэхүүн:

Соронз

Цаас, ном, шилэн аяга, зоосон мөнгө,

Хуванцар сав, мод,

Эрэг боолт, бичгийн хавчаар, ус, халбага, / 5 баг бүрт

Эсгий бал

Цагаан

самбар

Смайл

Тоглоомууд

Хичээлийн

зохион

байгуулалт:

Хэсгээр

Хосоор

Ө мнө х мэдлэг- Соронзонд татагддаг, татагддаггүй биеийн тухай.

Хичээлийн зохион байгуулах арга зүй

Үйл

ажиллагааны

үе шатууд

Багшлахуй Суралцахуй

Page 8: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Эхлэл хэсэг

8минут

Багш сурагчидтай мэндлэн, хичээлийг

удирдан явуулах хэлбэр, багаар хэрхэн

зохион байгуулж оролцох талаар

сурагчдаас санал аван, хичээлдээ

идэвхтэй оролцохыг хүснэ. \2 мин\

Сэдэлжүүлэх үе: Соронзны зайнаас

үйлчлэх үйлчлэлийг ашигласан

сонирхолтой туршилтыг багш үзүүлэхэд

бэлтгэнэ.

ҮА№1. Картон цаасан дээр тавьсан

туулайг сурагчдад харуулна. \амьтны

дотор жижиг соронзон эсвэл төмөр

хавчаар хийсэн байна\

Асуулт №1. Картон дээр тавьсан туулайг

багш нь соронзонгоор татаж хөдөлгөж

чадах уу? Ө өрсдийн бодлоо гэрлэн

дохиогоор илэрхийлээрэй.

Сурагчдын таамаглалыг батлах бодь

туршилт:

Туршилт №1: Туулай

тавьсан картон цаасан

доор соронз бариад

гүйлгэнэ. Энэ үед картон

дээр тавьсан туулай

хөдөлж, соронзон холын зайнаас

үйлчилдэг шинжтэйг таньж мэдэхэд үйлд

сурагчдыг төвлөрүүлэхэд чиглэгдэнэ.

Багш сурагчдын санал бодлыг сонсоод:

-Ө нөөдөр бид соронзны гайхамшигт

чанаруудыг туршилт хийж илрүүлэх

болно.

Хичээлийн сэдэв :

Соронзон харилцан үйлчлэл.

Зорилго, зорилт, амжилтын шалгуураа

танилцуулна.

Сурагчид багштай мэндлэн, хичээлд

хамтран оролцох хосоо, багаа

өөрсдийн сонирхлоор сонгон, 5

багт хуваагдан, баг доторх зохион

байгуулалтаа хийнэ. \2мин\

Сурагчид багшийн яриаг

анхааралтай сонсоод, асуусан

асуултанд өөрийн бодлоо гэрлэн

дохиогоор илэрхийлнэ. Чадна-

ногоон, чадахгүй- улаан, эргэлзэж

байна- шар картаа өргөнө .

\хосоороо, багаараа ярилцаж

болно.\

Багийн гишүүд өөр өөр өнгийн савх

бэлтгэж, хичээлд савхны өнгөөрөө

нэрлүүлж оролцоно.

Ойлгох үе

Багшийн туршилтыг ажиглана.

Багшийн хийж үзүүлж байгаа

туршилтыг ажиглаад, ажигласан

зүйлээ хосоороо ярилцана.

Хосоороо ярилцсан санал бодлоо

багаараа нэгтгэн, багийн улаан

өнгийн савхтай сурагч таамаглалаа

илтгэнэ.

Бусад багийн сурагчид сонсоно,

санал нийлж байгаа үгүй эсэхээ

гэрлэн дохиогоороо илэрхийлнэ.

Туршилтын үр дүнгээ батлан,

соронзны гайхамшигт шинжүүдийг

хамтран судлах хичээлдээ хосоороо

багаараа оролцоно.

Page 9: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Дунд хэсэг

15 мин

Соронзны холоос үйлчилдэг шинжийг янз

бүрийн тохиолдолд судлахад хэрэглэх

хэрэглэгдэхүүний багцыг баг бүрт тараан

ө гнө .

Аюулгүй ажиллагааны дүрэм:

-Шил хагалах, ус асгахаас болгоомжлох

-Хавчаарт гараа хавчихаас болгоомжлох

-Бие биенээ хүндлэх, зааврын дагуу

хамтран ажиллахыг анхааруулна.

Туршилт№2: Самбарт соронзон ашиглаж

цаасыг тогтоодог. Тэгвэл соронзны

үйлчлэл хэр зузаан цаасыг нэвтэлж

үйлчилж болохыг туршилтаар баталъя.

Туршилтын явцыг нэг сурагч нь дэвтэртээ

тэмдэглэл хө төлнө .\ямар хэмжээний

зузаантай цаасыг нэвтэлж байгааг\

Судалгааныхаа үр дүнг сурагч бүр

цагаан самбартаа тэмдэглээд

өргөж

харуулаарай.

Хэн хоёрын

соронз хамгийн

зузаан цаасыг нэвтэлж

үйлчилснийг баг бүрийн ногоон

савхтай сурагч бусдадаа илтгэнэ

Туршилт№3: Хуванцар саван дотор

байгаа төмөр хавчаарыг гараа норголгүй

авах туршилтыг гүйцэтгээрэй. Туршилтын

үр дүнг

А. Соронзонг ойртуулахад

Б. Соронзонг холдуулахад хэрхэн

нөлөөлж байгааг тайлбарлаарай. Энэ

туршилтын үр дүнг баг бүрийн ягаан

савхтай сурагч илтгэнэ.

Туршилтын үр дүнд соронзонгийн ус

нэвтлэх чанарыг батална.

Мэдээлэл: Соронзны орчимд соронзон

орон гэсэн өвөрмөц орчин үүсдэг.

Соронзон нь уг орноор дамжуулж өөр

биед үйлчилдэг. Тэр орон нь материалыг

тодорхой хэмжээгээр нэвтрэх чадвартай.

Ойр зайд соронзон орон хүчтэй,холдоход

Багын гишүүд соронзны

гайхамшгийг судлах туршилтыг

гүйцэтгэхэд бэлэн болно.

Хэрэглэгдэхүүнийг багшийн

зааврын дагуу авч ашиглах ба

аюулгүй ажиллагааны дүрмийг

баримтлана.

1.Хосын арга: Хосоороо ярилцаад,

өөрсдөдөө байгаа ном, дэвтэр гэх

мэт цаасаар хийсэн биеүд дээр

бичгийн хавчаарууд

тавьж,соронзоор доороос нь

хөдөлгөх туршилтыг гүйцэтгэнэ.

Туршилт хийх явцдаа нэг сурагч нь

соронзны цааснэвтлэх чанарыг

судалж байгаа судалгаагаа цагаан

самбартаа тэмдэглээд өргөж

харуулна.

2.Ногоон өнгийн савхтай илтгэгч

багийнхаа хосуудын хийсэн

судалгааг нэгтгээд

хамгийн зузаан

цаасны хэмжээг

бусад

багийнхандаа мэдээлнэ.

3.Багуудын судалгааны үр дүнг

сонсоод сурагчид соронзонгийн

цаас нэвтлэх чанарт дүгнэлт гаргана.

Багийн гишүүд хосоороо хамтран

туршилтыг гүйцэтгээд үр дүнгээ баг

дотроо ярилцаад илтгэгч мэдээлнэ.

Үүнд: Соронзонг усны гадарга дээр

ойртуулахад хавчаар татагдаж гарч

ирсэн. Соронзонг холдуулахад

хавчаар буцаад усанд эргэж унаж

байна гэх мэтээр ажиглалтаа

ярилцана.

Мэдээллийг ойлгож, тэмдэглэж

авна.

Асуулт байвал багшаас болон

Page 10: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бататгах үе

10 минут

Дүгнэлт үе

6 минут

сулардаг.

Мэдлэгээ багцлахад нь сурагчдадаа

тусална.

Ялгаатай байдлыг дэмжих даалгавар:

Туршилт№4: Соронзонгийн өөр ямар

гайхамшигтай чанарыг судлах боломж

байна вэ? Багаараа ярилцаарай. Энэ

туршилтыг хийхдээ өөрсдөдөө болон

ангид байгаа материалуудаас

ашиглаарай.

Багуудын туршилт төлөвлөх ба гүйцэтгэх

явцыг багш ажиглан мэдлэгээ хэрхэн

бататгаж байгаад болон оролцоо, багаар

хамтрах чадварт явцын үнэлгээ хийнэ.

Багуудын илтгэгч нарын туршилтын үр

дүнгийн тайлбарыг сонсоод санал нийлж

байгаа, эргэлзэж байгаа, нийлэхгүй

байгаагаа гэрлэн дохиогоороо

илэрхийлээрэй.

Асуулт байвал тэр багийн аль ч гишүүнээс

тодруулж болно.

Аль багийн туршилт та нарын сонирхлыг

татсан бэ? Багуудын туршилтыг үнэлээрэй.

Шинэ санаа гаргасан багийг багш онцлон

урамшуулна. Бүх багийн санааг дэмжинэ.

Алдаа байвал засна.

Ө нөөдрийн хичээлээр соронзонгийн

гайхамшигтай чанаруудыг туршиж,

судалж, баталж нотолж, хэлэлцлээ. Одоо

бүгдээрээ ойлгож мэдсэн зүйлээ цагаан

самбар дээрээ зурган мэдээллээр

илэрхийлээд өргөөрэй.

бусдаасаа асууж болно.

Мэдлэг бүтээх түвшин:

Багаараа хамтран жижиг соронз

болон зарим зүйлсийг ашиглан

туршилтын үед баримтлах дэг,

аюулгүй ажиллагааг анхааран

туршилтыг төлөвлөн гүйцэтгэнэ.

Сурагчид багаараа хамтран

ярилцаад туршилтаа гүйцэтгээд, үр

дүнг багийн шар савхтай, цэнхэр

савхтай хоёр сурагч хамтран

тайлбарлана.

Багуудын туршилтыг анхааралтай

сонсоно, үнэлнэ, тодруулах асуулт

асууна.

Ө өртөө таалагдсан хамгийн

сонирхолтой сайн болсон багийн

туршилтанд хүүхэд бүхэн смайл

өргөж үнэлгээ өргөнө .

-маш их таалагдлаа

-таалагдлаа

-сайжруулах шаардлагатай

Ө нөөдрийн туршилтаас

мэдсэн мэдлэгээ цагаан самбар дээр

зургаар илэрхийлэн зурж, өөрийн

ойлголтоо багшаар болон

ангийнхнаараа үнэлүүлнэ. \

өөрийгөө , хосоо, багаа үнэлнэ.\

-маш сайн ойлголоо

Page 11: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Гэрийн

даалгавар

1 минут

Зурган мэдээлэл боловсруулах чадвар,

туршилтын үр дүнг ойлгосон чадварт

хүүхэд бүрт явцын үнэлгээ ө гнө .

Ө нөөдрийн хичээлд бүх сурагч смайл

өргөж үнэлгээ ө гөөрэй.

Сурагчдын өргөсөн смайлыг тоолж,

өнөөдрийн хичээлийн үр дүнгээ мэднэ.

Дахин сайжруулах санаагаа сурагчдаас

асууж тодруулж авна. Дараагийн

хө төлбөрөө боловсруулахдаа анхаарна.

Соронзны өөр ямар гайхамшигтай чанар

байгаа судалж олж мэдээд бусдадаа

мэдээлээрэй.

-тодруулах зүйл байлаа

-ойлгосонгүй, дахин

судалмаар

байна.

Мэдээллийг хаанаас хайхаа сурагчид өөрсдөө чөлөөтэй сонгоно. Аль болох сонирхолтой мэдээлэл бусдадаа мэдээлэхийг эрмэлзэнэ.

Page 12: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Батлав................ сургалтын менежер Ж. Алтангэрэл

Хө всгөл үндэсний лаборатори “ Эрдмийн далай” цогцолбор сургууль

Хүн байгаль- Гайхамшигт соронзон Бага боловсролын 4р анги

Ээлжит хичээлийн хөтөлбөр №3,4 2014-01-08

Хичээлийн

сэдэв

Хадаасыг

соронзтой

болгоё

Түлхүүр үг

Cоронзон

шинж,

төмрийн үртэс,

соронздох

Зорилго:

Соронзон биш

биеийг

соронзон

шинжтэй

болгохыг

туршилтаар

баталж мэднэ.

Амжилтын

шалгуур:

1.Төмөр ба

хадаасыг

соронзон

шинжтэй

болгох аргыг

мэдэх.

2.Туршилт хийх.

3.Соронзон

чанарыг

арилгах

чадвартай

болох.

Зорилт

Соронзон биш

биеийг соронзон

шинжтэй болгох

туршилтыг

төлөвлөх

Соронзон

харилцан

үйлчлэлийг

шалгах туршилт

гүйцэтгэх

Туршилтын явцыг

ажиглах,үр дүнг

хэлэлцэх

Тайлбар хийх,

дүгнэлт гаргах.

Хичээлийн

хэрэглэгдэхүүн

Соронз

Бичгийн

хавчаар

Шороо

Гэрлэн

дохио

Эсгий бал

Цагаан

самбар

Хайч

Хичээлийн

зохион

байгуулалт

Хэсгээр

Хосоор

Ө мнө х мэдлэг- Соронзонд татагддаг ба татагддаггүй биеүд, ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг

соронзонгийн тухай, соронзонгийн N,S туйл,соронзны ус нэвтлэх чанар.

Хичээлийн зохион байгуулах арга зүй

Page 13: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Үйл

ажиллагааны

тө лө влөлт

Багшлахуй Суралцахуй

Эхлэл

10 минут

Багш сурагчидтай мэндэлнэ. Сурагчдыг

5 хэсгээр зохин байгуулна. Баг бүрт

улаан, хөх, ногоон, шар, улбар шар,

цэнхэр,ягаан өнгийн савхнуудыг ө гнө .

Сэдэл : Соронзонд хавчааруудыг

наан татаж, яагаад хавчаар соронзон

биш атлаа өөр хавчаарыг

татаад байна вэ?.

Соронзон хавчаараас

маш том учраас юм болов уу?

Аль багийн

таамаглалыг зөв гэж бодож байна вэ?

Багуудын дэвшүүлсэн таамаглалд

гэрлэн дохиогоор өөрсдийн санал

бодлоо илэрхийлээрэй.

Сурагчид багштай мэндлээд, баг бүр

ээлжит хичээлийн үед багаа удирдах

багийн ахлагч нараа томилно. Багийн

гишүүд багшийн бэлтгэж тавьсан

савхнаас өөрийн дуртай өнгөө

сонгон авна.

1. Хосын арга: Хосоор ярилцана.

Бодлоо багаар нэгтгэн ярина.

Таамаглал дэвшүүлнэ.

Таамаглалаа баг бүрийн улаан

савхтай сурагчбусад багийнханд

танилцуулна.

Таамаглал дэвшүүлнэ.

Сурагчид гэрлэн дохиогоор өөрийн

төсөөллөө илэрхийлнэ.

Санал нийлж байвал-ногоон, үгүй

бол-улаан, эргэлзэж байвал-шар

картаа өргөнө .

Page 14: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Дунд хэсэг

25 минут

Энэ бол та бүгдийн таамаглал байлаа.

Та нарын таамаглалыг батлахын тулд

туршилт хийцгээе. /Туршилт хийхийн

өмнө сэдэв, зорилго, зорилт, амжилтын

шалгуураа сурагчдад танилцуулна,

зөвшилцөнө ./

Түлхүүр үгсийг самбарт байрлуулна.

Туршилт 1. Хадаас, хайчийг

соронзоор нэг чиглэлд үрнэ.

Аюулгүй ажиллагааны зааварчилгаа

ө гнө . / Хадаасаар тоглохгүй, бие биеэ

хатгахаас сэрэмжлээрэй. Хайчны

үзүүрээс биш ишнээс нь барьж бусдад

хүргэлгүй, өөрийгөө гэмтээхээс

болгоомжилж ажиллана. /

Туршилт 2. Соронзонд үрсэн хайч,

хадаасаа төмөр хавчаарт

ойртуулна.Хавчаар хадаасанд татагдсан

уу? Хайчинд хавчаар татагдсан уу?

Ажигласнаа цагаан самбар дээр бичнэ,

таамаглалаа тайлбарлана. /

Явцын үнэлгээ хийнэ.

Туршилт 3. Соронзонд татагдсан бие

соронз болж хувирах уу?

Сурагчдын тааамаглалыг батлахын тулд

дараах туршилтыг хийнэ.

Туршилт 4. Ө мнөх туршилтанд

хэрэглэсэн соронзонд үрсэн хайч,

хадаасаараа шорооноос төмрийн

үртсийг ялгах туршилт хийе. Соронзонд

татагдсан бие соронз болж хувирч

чадах болов уу?

Шорооноос төмрийн үртсийг ялган

авахын тулд яах вэ?

Хичээлийн зорилго, зорилт,

амжилтын шалгуураа ухамсарлан

ойлгож суралцана.

1.Хосоороо хамтарч ажиллана.

Хадаас хайчаа соронзонд үрнэ.

/Аюулгүй ажиллагааны зааврыг

сайн баримталж ажиллана. /

Ойлгох түвшин

2. Сурагчид цагаан самбар дээр

бичнэ. -татагдсан, татагдаагүй

.

3.Сурагчид таамаглал дэвшүүлнэ.

Таамаглалаа баг бүрийн ногоон

савхтай сурагч ярина. Бусад нь

сонсоод өөрийн таамаглалтайгаа

харьцуулна.

Хариултаа хүүхэд бүр гэрлэн

дохиогоор мэдээлэл ө гнө . / хувирна

– улаан, хувирахгүй – ногоон,

эргэлзэж байна гэвэл шар карт

өргөнө .

4. Хосоороо ажиллаж багийн хүүхэд

бүр шорооноос төмрийн үртэс ялгах

туршилтыг хийнэ. Туршилтаа

ажиглана. Төмрийн үртсийг ялгаж

авч чадахгүй байна. Иймээс

дүгнэлтээ бичиж цагаан самбар дээр

өргөнө .

Чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд

Page 15: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бататгал

15 мин

Тө гсгөл

дүгнэлт

10 мин

Туршилт 5. Хадаас, хайчийг

соронзоор нэг чиглэлд үрнэ. Соронзон

үйлчлэл авсан төмөр биетээр шороон

дотроос төмрийн үртсийг ялгах

туршилт хийнэ.

Туршилтын үр дүн: Хадаас, хайч

соронзны нөлөө гөөр соронзон

чанартай болсон байна. Үүнийг

соронздох гэнэ. Гэвч хадаас хайч болон

төмөр зүйлс соронз болж чадахгүй.

Туршилт№ 6

Хэсэг төмрийг соронзонд хүргэвэл тэр

соронзонтой болдог. Соронзонтой

болсон уг төмрийг чанга сэгсрэх,

унагах, цохиход соронзон шинж

чанараа алдана.

Соронзонтой болсон биеийг халаагаад

хөргөвөл мөн соронзон шинж чанараа

алдана.

Хэрэглэгдэх зүйлийг багш багуудад

ө гнө .

Хичээлийн үнэлгээ - дүгнэлт

Туршилтын үр дүнд юу мэдэж,ойлгож

авснаа хүүхэд бүр амжилтын туузан

дээр бичээрэй.

60 секунт – дүгнэлт хийх үе

Бичсэн сурагч уншаад хананд

хүрнэ.

5.Туршилтаа хийж, багаараа

ажиглана.

Туршилтын гүйцэтгэлд явцын үнэлгээ

хийнэ.

Сурагчдын ойлголт:

Хадаас соронзны үйлчлэлээр

соронзон чанарыг авах боловч хэсэг

хугацааны дараа соронзон алга

болсон. Соронзон чанарыг дахин

сэргээхийн тулд соронзонд үрнэ.

Дэвтэртээ бичиж авна.

Туршилтыг хосоороо хамтран

гүйцэтгэнэ. Туршилтын явцад гар

хөлөө бэртээж гэмтээхээс

болгоомжлохыг санана.

Хадаас ба хайч зэрэгт үйлчилсэн

соронзны хүч суларсан эсэх

туршилтын үр дүнг хосоороо

ярилцан баг дотроо мэдээллээ

солилцоно. Дараа нь баг бүрийн

цэнхэр савхтай сурагч мэдээлнэ.

Бусад сурагчид сонсоно, үнэлнэ.

Хүүхэд бүрт амжилтын тууз ө гнө . Баг

бүрийн хойд хананд 2 асуулт бичсэн

карт байна.

60 секунт – дүгнэлт хийх

Page 16: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

3 мин

байрлуулна.

Хариултын хана баг бүрийн ард

наагдсан байна. Хариултын хананд

бичигдсэн ойлголтуудыг уншиж үзээд

дараагийн хичээлээ төлөвлөнө .

Гэрийн даалгавар: Түмпэнтэй усанд

жижиг хуванцар сав хийж дотор нь

соронз байрлуулахад N туйл аль зүгийг

зааж байна? Яагаад?

Ө мнөх мэдлэгүүдээ ашиглан

тайлбарлахад бэлдэж ирнэ .Гэртээ

туршиж болно.

Бид юу сурав ?

Бид үүнийг яаж сурав ? /

Хэрэглэсэн түлхүүр үгсээ

ашиглана.

Page 17: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Батлав сургалтын менежер Ж. Алтангэрэл

Хө всгөл: Үндэсний лаборатори “ Эрдмийн далай” цогцолбор сургууль

Хүн байгаль- Соронзны гайхамшиг Бага боловсролын 4р

анги

Ээлжит хичээлийн хө төлбөр №5 2014-01-08

Хичээлийн

сэдэв

Соронзон туйл

Амжилтын

шалгуур:

1.Соронзонд N.

S туйл байдаг

гэдгийг мэдэх.

2.Ижил туйлууд

хоорондоо

түлхэлцэнэ,

эсрэг туйлууд

хоорондоо

таталцана

гэдгийг мэдэх.

3.Соронзны хүч

хоёр туйлдаа

илүү байдаг

гэдгийг мэдэх.

Зорилго:

Соронзны

таталцал

түлхэлцлийн

тухай

ойлголттой

болно.

Зорилт

Төрөл бүрийн

соронзонгийн

харилцан

үйлчлэлийн хүчийг

ажиглах

Соронзнуудын өөр

хоорондоо

таталцах, түлхэлцэх

хүчийг ойлгох,

шинжлэх

Туршилтаар батлах,

дүгнэх

Тайлбар хийх,

хэлэлцэх

Хичээлийн

хэрэглэгдэхүүн

Соронз

Бичгийн

хавчаар

Лааз

Гэрлэн

дохио

Эсгий бал

Цагаан

самбар

Түлхүүр үг

Cоронз ,

таталцал,

түлхэлцэл,хүч,

N , S туйл

Хичээлийн

зохион

байгуулалт

Хэсгээр

Хосоор

Ө мнө х мэдлэг- Соронзонд татагддаг ба татагддаггүй биеүд, ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг

соронзонгийн тухай

Хичээлийн зохион байгуулах арга зүй

Үйл

ажиллагааны

тө лө влөлт

Багшлахуй Суралцахуй

Page 18: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Эхлэл

6 минут

Багш ангийн сурагчдадаа амжилт хүснэ.

Сэдэл : Багш 2 гартаа N,S туйлтай 2

соронз бариад: Энэ хоёр соронз нийлэх

үү? эс нийлэх үү? Асуудал дэвшүүлнэ.

Улаан ногоон карт өргүүлж сурагчдын

таамаглалыг ажиглана.

2сурагчаар таамаглалыг нотлуулахын

тулд 2 соронзийг нийлүүлэх, эс

нийлүүлэх туршилтыг хийлгүүлнэ..

Ө нөөдрийн хичээлийн сэдэв, зорилго,

зорилтоо танилцуулна.

1.Хосын арга Хосоор ярилцана.

Бодлоо багаар ярина. Нийлнэ гэж

байгаа нь ногоон картаа ,

нийлэхгүй гэж байгаа нь улаан

картаа өргөнө .

2. Элч томилох

2 элч N S туйлтай соронзыг

нийлүүлэхийг оролдоно

Элч сурагчдын хийж байгаа

туршилтыг бусад сурагчид

ажиглана.

Хичээлийнхээ зорилго, зорилтоо

ухамсарлан ойлгоно.

Page 19: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Дунд хэсэг

18 минут

Энэ хоёр элч нар та бүгдийн

таамаглалыг батлахын тулд туршилт

хийлээ.

Одоо хүүхэд бүр энэ туршилтыг

хийцгээе.

Туршилт 1. Багш соронзонг 2 туйлаар

нь нийлүүлж, таталцах, түлхэлцлийг

ойлгох туршилтыг хийлгэнэ. / 10мин /

Хосоор ажиллаж, туршилтаа дахин

баталъя. Ажиглаарай. Хүүхэд бүрт жижиг

соронзон ө гнө . Ажигласнаа зургаар

илэрхийлнэ. / цагаан самбар дээр /

Сурагчдын туршилтын үр дүнг зурсан

байдлыг ажиглана. Багийн 1-р гишүүд

өөрийн ажигласнаа бусдад тайлбарлана.

N, S туйлыг

тайлбарлаж

ө гнө .

Туршилт 2. Бичгийн хавчаарыг

соронзонд нааж аль хэсэгтээ илүү

татагдаж байгааг ажиглуулна. Зурган

мэдээллээр илэрхийлэхийг анхааруулна.

Багийн 4дэх гишүүн ажигласнаа бусдад

ярина. / 5 мин /

Соронзонгийн татах хүч 2 туйлдаа илүү

байна гэдгийг багш сурагчдын

туршилтаар батлагдаж байгааг нэгтгэж

хэлнэ.

Маш олон хавчаар татаж чадах болов

уу? Ажиглуулна, ярилцана.

Хостойгоо хамтран жижиг

соронзоо ашиглан багшийн

заврын дагуу туршилтыг

гүйцэтгэнэ.

Ойлгох түвшин:

Сурагчид ажигласнаа хосоороо

ярилцаад цагаан самбар дээр

зурна.

Явцын үнэлгээг гэрлэн дохионы

аргаар хийж бие биенээ үнэлнэ.

Санал нийлж байвал ногоон,

нийлэхгүй бол улаан картаа

өргөнө .

Сурагчид

загварчлан зурна.

Нэмэх, хасах цэнэг гэсэн буруу

ойлголтоо шинжлэх ухаанч зөв үг

хэллэгээр нэрлэж сурах. Түлхүүр

үгийг ашиглана.

Ажиглана. Ажигласнаа цагаан

самбар дээрээ зургаар илэрхийлнэ.

Бусдын санал бодлыг сонсоод

улаан ногоон картаар санал нийлж

байгаа үгүйгээ илэрхийлнэ.

Page 20: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бататгал

хэсэг

10 мин

Үнэлгээ – ялгаатай байдал –

асуултын арга зүй:

1-р баг Хосоор ажиллана. 1-р

даалгаврыг гүйцэтгэнэ.

А. Лааз яагаад соронзонд татагдсан

бэ? Юу гэж дүгнэж байна?

2-р баг: Бичгийн хавчаар яагаад

олноор татагдав? яагаад?

3-р баг. Соронзонгийн хүч хаана их

байдаг бол ? яагаад ?

4-р баг: 2 соронзонг ойртуулахад яах

вэ? Асуултын тэмдгийн оронд

шийдлийг бичнэ үү?

5-р баг: Соронзонд ямар бие татагдах

вэ? / Картаа бусад багийнханд

харуулж баг бүрийн шар өнгийн

дугаартай сурагчид хариулна.

1-р баг

Лааз соронзонд метал биш төмөр

учир татагдсан. Хөнгөн цагаан

соронзонд татагдахгүй байна.

Яагаад гэвэл төмөр биш учир.

2-р баг Соронзонгийн 2 үзүүрт, /

N,S туйлд / татах хүч их байгаа

учир хавчаарыг олноор татсан.

3-р баг S, N туйлд .

4-р баг

Түлхэлцэнэ / ижил туйл/

Татлцана / Эсрэг туйл /

Түлхэлцэнэ. / ижил туйл /

5-р баг

S - татах хүч сайн

N- татах хүч сайн

Page 21: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Хэрэглээ – ойлголт

Багийн гишүүдээс шар өнгө тэй

дугаартай сурагчид багийнхаа

хариултыг бусдад тайлбарлана. Бусад

сурагчид сонсоод улаан шар ногоон

картаараа зөв, эргэлзээтэй, буруу

гэсэн үнэлгээ өргөхийг багш хэлнэ.

Дунд – Хүч бага

Хэрэглээ – ойлголт

Багийн гишүүдээс шар өнгө тэй дугаартай

сурагчид багийнхаа хариултыг бусдад

тайлбарлана. Бусад сурагчид сонсоод

улаан шар ногоон картаараа зөв,

эргэлзээтэй, буруу гэсэн үнэлгээ өргөж

өөрийгөө болон бусдыг үнэлнэ.

Page 22: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Хичээлийн

үнэлгээ дүгнэлт

/5 мин/

Хүүхэд бүрт амжилтын тууз ө гнө . Баг

бүрийн ойролцоо хананд 2 асуулт

бичсэн карт байна.

60 секунт – дүгнэлт хийх

Хариултын хана баг бүрийн ард

наагдсан байна. Хариултын хананд

бичигдсэн ойлголтуудыг уншиж үзээд

дараагийн хичээлээ төлөвлөнө .

Багшийн тайлбар N туйл - хойд

60 секунт

Баг бүрийн гишүүн бүр юу сурсан,

яаж сурснаа бичээд бусдад уншаад

хариултын хананд наана.

Бид юу сурав ?

Бид үүнийг яаж сурав ?

/ Хэрэглэсэн түлхүүр

үгсээ ашигла.

Туршилт хийж

ажиглаж, эсрэг туйл

таталцах, ижил туйл

түлхэлцэх шинжийг

мэдлээ. ..... гэх мэт

хариулт наагдана.

Соронзонгийн

татах түлхэх

хүчийг

Page 23: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

S туйл ....өмнөд

Гэрийн

даалгавар

/1 мин/

Хамгийн том соронз хаана байдаг юм

бол ?..... Олж мэдэхийг хичээгээгэй.

Сурагчид мэдээллийг эрж хайх

бүтээлч үйлэнд суралцана. Мэдээллээ

солилцоно.

ХИЧЭЭЛД АШИГЛАХ ХЭРЭГЛЭГДЭХҮ ҮН

1. АМЖИЛТЫН ТУУЗ- 37 ШИРХЭГ

Page 24: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

2. ТҮЛХҮҮР ҮГИЙН ЖАГСААЛТ 6 ШИРХЭГ

ТҮЛХҮҮР ҮГ: Таталцал Түлхэлцэл Хүч , S туйл, N туйл

Шулуун соронзон, Тах соронзон

3. Хариултын хана 5 ширхэг

4. ЯЛГААТАЙ ДААЛГАВРЫН АСУУЛТУУД

5. ТАХ СОРОНЗ 5 Ш , ШУЛУУН СОРОНЗ 8Ш , ЖИЖИГ ДУГУЙ СОРОНЗ 40Ш

Асуулт даалгаврууд:

БИД ЮУ СУРАВ ?

БИД ҮҮНИЙГ ЯАЖ СУРАВ ?

Page 25: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Соронзонгийн хүч хаана их байх вэ?

........................................

........................................

........................................

Page 26: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

........................................

Хоёр соронзонг

ойртуулахад яах вэ?

................................................................................

................................................................................

Page 27: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

..............................................................................................

..............................................................................................

....................................................

................................................................................

Page 28: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Лааз яагаад

соронзонд татагдсан

бэ?

Page 29: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бичгийн хавчаар яагаад

олноор татагдсан бэ ?

Page 30: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Соронзонд ямар бие

татагдах вэ?

Page 31: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
Page 32: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Соронзон нь туйлт шинж чанартай.

Хойд туйл-North pole (N)

Өмнөд туйл-South pole (S)

Соронзны эсрэг туйлууд таталцана.

Page 33: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Соронзны ижил туйлууд түлхэлцэнэ.

Магнезия уул – Турк

Page 34: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Батлав ................... сургалтын менежер Ж. Алтангэрэл

Хө всгөл: Үндэсний лаборатори “ Эрдмийн далай” цогцолбор сургууль

Хүн байгаль- Соронзны гайхамшиг Бага боловсролын 4р анги

Ээлжит хичээлийн хө төлбөр №6 Хугацаа 60 минут 2014-01-08

“Соронзны гайхамшиг” сэдвээр сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх жишиг

даалгавар

Зорилго: Сурагчдын нэгж хичээлийг судалснаар эзэмшсэн мэдлэг, чадвар, хэрэглээний түвшинг

тогтоох, үнэлэх.

Даалгавруудыг уншаад нө хө х, гүйцээх, ялгах даалгавруудыг гүйцэтгээрэй.

Дараах биеүдийг соронзонд татагдах ,татагдахгүй тэмдэглээрэй. \ 5оноо\

Шилэн аяга , цэцгийн сав , ангийн самбар , , ном

сандал , хадаас , хуванцар шугам хулдаа ангийн цонх

хөнгөн цагаан халбага , мөнгөн ээмэг , зүү , аяганы уут , ,

бал ,

халуун сав , компьютер , чийдэн , хөл бөмбө г ,

түлхүүр

Уншаад цэгийн оронд тохирох бодомжийг нөхөж бичээрэй. \ 2 оноо \

Соронзонд ............................... биетүүд сайн татагдана. Харин ............................, .........................,

......................................., материалаар хийсэн биеүд татагдахгүй.

Туяа үзгэн балан дээрээ соронзонгоор туршилт хийн дараах үр дүнд хүрчээ.

Туршилтын үр дүн хэрхэн гарсныг үндэслэн бие ба материалын нэрийг гүйцээн

бичээрэй. \ 3 оноо\

,

Page 35: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Бие Татагдсан

эсэх

Материал

...................

А

Б

В

Дараах хоёр соронзны аль нь илүү хүчтэй вэ? Зө в хариултыг дугуйлаарай. \3 оноо \

А. Том соронз илүү хүчтэй Б. Дугуй соронз илүү хүчтэй

В. Соронзны хүч түүний хэлбэр хэмжээнээс хамаардаггүй учир адилхан.

Г. Туршиж үзэхгүйгээр аль нь хүчтэйг мэдэх боломжгүй

5. Соронзны туйлуудын харилцан үйлчлэлийг туршсан туршилтын үр дүнг дараах

хүснэгтэнд бичээрэй. \4 оноо\

Соронзны

туйл

-Таталцана

х -

Түлхэлцэнэ

N-N

N-S

S-S

S-N

6.Гаднаас нь харахад яг адилхан соронз, төмөр байна. Энэ хоёрын аль нь соронзон, аль нь

төмөр гэдгийг хэрхэн мэдэх вэ? Тайлбарлаж бичээрэй. \ 2 оноо \

Page 36: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

7. Бичгийн хавчаарыг соронзон шинжтэй болгох туршилтын үйл ажиллагааг зургаар болон

үгээр илэрхийлэн бичнэ үү? \ 4 оноо \

Үйл ажиллагааны зураг

Үйл ажиллагааны тайлбар

1.

2.

8. Дэлхий нь маш том соронз юм. Дэлхийн хойд туйл ямар соронзон туйлтай вэ? \ 2 оноо \

Тайлбар

Page 37: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

Үнэлгээ:

Даалгаврын

түвшин

Даалгаврын

дугаар

Хариу Гүйцэтгэлийн үр дүнд

1.Мэдлэг,

ойлголт

1 . 2 1.Татагдах- 4 \ зүү , түлхүүр, ангийн

самбар,хадаас \ бусад нь

татагдахгүй-15 ыг зөв тэмдэглэсэн

байх

2.Төмөр, хөнгөн цагаан, никель,

шил давуу гм нөхсөн байвал...

Бие, материалыг зөв ялган

таних, соронзонд татагддаг ба

татагддаггүй материалыг ялган

таних, бүх металл төмөр шиг

соронзонд татагддаг байх гэсэн

буруу ойлголтоо зассан байх.

2.Сорил,

туршилт

гүйцэтгэх

чадвар

3. 5. 7 бие Татагдсан

эсэх

Материал

ү зэг А хэсэг төмө р

Б хэсэг х хуванцар

В хэсэг х никель

5.N-N \х\, N-S \+\, S-S \ х \, S-N

\+\

7.Хадаасыг соронзоор нэг чиглэлд

үрнэ. Соронзонд үрсэн хадаасаа

төмөр хавчаарт ойртуулна.\

Зургыг зурсан байх\

Туршилтын үр дүнг хүснэгтэнд

зөв тэмдэглэсэн байх.

Таамаглал болон туршилтаа

харьцуулан дүгнэх.

3.Тунгаан

бодох

чадвар

4. 6 4. Г хариулт зөв.\туршиж үзэж

мэднэ\

6. Тэр хоёрыг бичгийн хавчаар

юмуу хадаасанд ойртуулан үзэхэд

татаж байгаа нь соронз, харин

татахгүй байгаа нь төмөр гэж

шалгана.

Ө гө гдсөн нөхцөл, бодомжид

холбоо хамааралтайгаар

анализ хийх, дүгнэлт гаргах.

4.Мэдлэгээ

хэрэглэх

чадвар

8 Дэлхийн соронзны хойд туйл нь

газарзүйн туйлын өмнөд туйл

дээр, харин өмнөд туйл нь

газарзүйн туйлын хойд туйл дээр

байрладаг.

Түмпэн дотор тавьсан

туршилттай холбон тайлбарлах.

Дэлхийн соронзон туйлын

тухай сурах бичгээс уншсан

мэдлэгээ ашиглах.

Хэмжээсжү үлэлт:

Сурагчдын авбал зохих дээд оноо 25 .

Page 38: ХӨВСГӨЛ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

25-21,5 оноо ОНЦ

21,4-17,5 оноо САЙН

17,4-14 оноо ХАНГАЛТТАЙ

13,9-10 оноо ДУНДЖААС ДООГУУР

9,9-6,5 оноо ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

6,4 онооноос доош ОНЦГОЙ АНХААРАХ ХАНГАЛТГҮЙ гэж үнэлнэ.

Нэгж хичээлийн мэдлэг чадварын үнэлгээнд анализ хийж цаашид ямар сэдэв дээр илүү

анхаарах, ямар ямар сурагчдын мэдлэгийг нө хөн гүйцээхээ багш төлөвлөнө .

Хө тө лбөрийг боловсруулсан бага боловсролын багш Л.Пүрэвцэрэн