эволюци ба популяци

9
Эволюци ба популяци Английн эрдэмтэн Чарльз Дарвин \1809- 1882\ “Бигль” усан онгоцоор

Upload: bolormaa87

Post on 27-Jun-2015

4.584 views

Category:

Education


0 download

TRANSCRIPT

Page 1: эволюци ба популяци

Эволюци ба

популяциАнглийн

эрдэмтэн Чарльз Дарвин \1809-1882\ “Бигль” усан онгоцоор

Page 2: эволюци ба популяци

дэлхийг тойрон амьд байгалийн талаар асар их

материал цуглуулан Эволюцийн сургаалаа

боловсруулсан. Аялалынаа дараа 20жил шургуу

ажиллан

Page 3: эволюци ба популяци

“Амьдралын төлөөний тэмцэлд

ивээлгэгч үүлдэр мэнд үлдэх нь”

бүтээлдээ \1859\ эволюцийн

сургаалаа анх нийтлүүлсэн. Түүний онол

дээр үндэслэн

Page 4: эволюци ба популяци

олон шинэ нээлт, дүгнэлт боловсрогдон

гарсан.

• Эволюци гэдэг нь: тухайн амьд биетийн түүхэн хөгжлийн үе шатыг хэлнэ.

Page 5: эволюци ба популяци

• Зүйл гэдэг нь: гадаад дотоод хэлбэр бүтэц, амьдралын дотоод үйл ажиллагаа, амьдас химийн онцлогоороо удамшлын төсөөтэй, чөлөөтэй соливцон үржиж, цааш үржих чадвартай үр төл гаргадаг, амьдралын адил орчин нөхцөлд зохилдож, тодорхой дэлхэц эзлэн тархсан хэсэг бүлэг бодгалийг хэлнэ. Амьдас гэдэг нь биологи гэсэн утгатай, дэлхэц гэдэг нь нутаг гэсэн утгатай.

Page 6: эволюци ба популяци

• Бэлгэ тогтолцооны бүтэц, төллөх хугацааны зөрөө, үүр байр нүх засах онцлог, хөөцөөний үеийн авир араншин, тоос ургах, үр жимс бүрэлдэх хурд, тоос хүртээгч шавжуудын ялгаа зэргийг “биологийн тээг” гэнэ.

• Популяци дотор байгалийн шалгарал, удамших хувьсал хоёр зэрэгцэн үүсдэг тул популяци нь

Page 7: эволюци ба популяци

эволлюцийн нэгж болдог.

• Популяци нь дараах шинжтэй. Үүнд: залгамж шинж, бүхэл бүтэн систем\нэгдмэл\, хөдөлгөөнт шинж, үл давтагдах шинж, тогтвортой систем болдог гэсэн 5 шинжийг үзүүлдэг байна.

• Зүйл дотор хэдэн ч популяци байж болно.

Page 8: эволюци ба популяци

• Зөвхөн нэг биенийхээ амьдрал төдийгүй үр төлөө үлдээж удмаа залгамжлуулахын төлөө зүйл дотроо, зүйл хоорондоо, амьгүй байгальтай бодгалиудын харьцах олон талт, нарийн ээдрээтэй харьцааг ерөнхийд нь “Амьдралын төлөөх тэмцэл” гэж нэрлэдэг.

• Тухайн орчинд илүү зохицох удамших хувьсалтай бодгалиуд мэнд үлдэж удам угсаагаа залгамжлуулах үйл явцыг байгалийн шалгарал гэнэ.

Page 9: эволюци ба популяци

• Хүн ажигласан шинж тэмдэгээ шилэн авч ашиг сонирхолдоо тохируулж зорилго хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонгон шалгаруулахыг зориудын шалгарал гэнэ.

• Байгалийн шалгарлаар зүйл, зориудын шалгарлаар үүлдэр соорт үүсдэг.